- Toronto Raptors баг латвийн легионер, довтлогч Линас Клиезаг амнестаж багаасаа хасахаар төлөвлөж байгаа гэнэ.... явсан нь дээр дээ, 2ын хооронд тоглохоосоо илүү банз халааж суухаар, Денвер шиг боломжийн ашиглаж чадах багтаа очсон нь дээр биз....
- Милвааки Бакс баг хүчний довтлогч/ төвийн тоглогч Дрю Гүүденг багаасаа хассан байна.... том залуус үнэд орсон үед, мань хүн ч хөөрхөн үнэд орж мэдэх л юм....
- Милвааки Баксын холбогч Брандон Женнингс, өндөр үнийн дүнтэй гэрээ санал болгохгүй бол, багаасаа явахад бэлэн, ер нь өөр багт тоглох сонирхолтой байгаагаа мэдэгдээд авч... ерөнхийдөө мань хүн Милваакид цаашдаа тоглохгүй гээд шийдцэн бололтой, тийм болохоор л Атлантагийн Жефф Тийгийн араас хөөцөлдөөд байж л дээ, Милваакигийнхан...
- Нью-Ёрк Никсэд өнгөрсөн жил боломжийн амжилт үзүүлсэн довтлогч Крис Копеланд, Индианад тоглохоор болсон билээ... тэрээр 22 дугаарыг авахыг хүсч байгаа бөгөөд энэ нь 22 насандаа нас барсан ах (дүү?) хүндэтгэн дурсаж явах үүднээс, энэ дугаартай тоглох юм байна...
- Нэйт Робинзонтой, Денвер Наггетс баг эрчимтэй хөөцөлдөж байна... Тай Лавсон, Андре Миллер, Ранди Фой, Эван Форниер, Күйнси Миллер, рүүки Эрик Грийн гэх мэт холбогчийн байрлал дээр зөндөө тоглогч байхад, бас 1 холбогчоор яах гээд байгааг чөтгөр л мэдэх байхдаа.... Лавсон, Миллер 2 байхад л бараг болно шд....
- Леброн Жэймсийг өөрийнхөө дээгүүр тохуулж, нэг хэсэг хүн амьтны элэг доог болоод амжсан, Жон Лукас ирэх улиралд Юта Жаззад тоглохоор болсон гэнэ...
- Рондог солилцоонд оруулах талаар нэг румор гарсан нь нөгөөх л Детройттой холбоотой румор байна... мань хүнийг Жералд Валлас эсвэл Крис Хампхрисын хамтаар Детройт руу явуулж оронд нь Грег Монрое, Родни Стаки, Чарли Вилланова нарыг авах гэсэн наймааны шуум явж байна, гэхдээ ийм наймаа ч бараг болохгүй биздээ....
- Барнианигийн солилцоогоор Торонтод ирсэн Маркус Кэмбигийн гэрээг баг нь худалдаж авч, явуулахыг хүсч байгаа бололтой.... энэ жил 40 настай ахмад төвийн тоглогчийг, Клипперс, Буллз, Рокетс гэх мэт багууд ахмад гэлтгүй, цөөнгүй багууд сонирхож байна....
- Ронни Прайс, ирэх улиралд Орландод 1 жилийн ахмад тоглогчийн минимум цалингаар тоглохоор болжээ...
- Чонси Биллапс Детройтдоо 2 жилийн гэрээ байгуулан буцаж ирсэн, тэрээр хуучин 1 номероо авах бөгөөд, харин залуу төвийн тоглогч Андре Драммонд түүнийг хүндэтгэн 0 дугаарыг авахаар болсон байна...
- Амнестуулж багаасаа хасагдсан Майк Миллерын араас Клипперс, Нетс хөөцөлдөж байгаа бололтой.... Миами Миллерын ажлыг даалгахаар, Микаел Пиетрусын араас хөөцөлдөж эхэлсэн гэнэ...
- Хьюстон Рокетс, өнгөрсөн улиралыг Клевлендын банзыг халааж өнгөрөөсөн израйль довтлогч Омри Касспитай гэрээ байгуулахаар болсон байна... утгаараа Ховардын тоглож байсан Орландо стилийн баг болох нь дээ....
- Атланта чөлөөт агент болсон Иван Жонсонтой шинэ гэрээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ...
- Грегг Оденгийн араас Нью-Орлеанс, Миами, Сан-Антонио, Сакраменто, Даллас гэх мэт багууд хөөцөлдөж байна...
- Вашингтон Визардс баг, гол ирээдүйн найдлагаа тавьж байгаа Жон Валлтай шинэ гэрээний талаар аль хэдийн ярилцаад эхэлжээ...
_________________ Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
|