#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 11:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page Previous 112 13 14 15 16 17 Next
Author Message
PostPosted: Jul.15.13 12:36 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Little Big Guy Nate Robinson-ыг Денвер Наггетс баг сонирхож байгаа гэнэ, мань хүнийг түүнээс гадна Нью-Ёрк буцааж ирүүлэх талаар хөөцөлдөж байгаа, өөрийнх нь л мэдэх хэрэг дээ...

- Вашингтон Визардс баг Дехуан Блэйрийг сонирхож байна.... төв/ хүчний довтлогчийн байрлалд жижигдэх ч, биеэ сайн ашигладаг, самбарт мунаг залуу даа, бас болоогүй самбар доороос эвтэйхэн оноо авчихна.... САС буцааж авахгүй гэж шийдэж байгаа бололтой....

- Даллас Маверикс Брандон Врайттай олон жилийн гэрээ хийхээр ярилцаж байгаа гэнэ, жилд ойролцоогоор 4 сая орчим ногоон байх гэрээ хийх юм байх.... том залуус ховордсон үед боломжийн л наймаа, гэхдээ энэ залуу жаахан жин нэмчихмээр л юм байгаамдаа, тэгвэл ч төв хүчний довтлогч дээр тоглоод аятайхан болоод явчихна....

- Меттаг 4 баг сонирхож байгаагаас 2 нь нэрээ татацгаасан байна... одоо Клипперс, Никс гэсэн 2 баг мань хүнийг авахаар хөөцөлдөж байгаа гэнэ....

- Ражон Рондог Детройт Пистонс солилцоогоор авах хүсэлтэй байгаа гэнэ.... тэд Рондогийн төлөө өсөх ирээдүйтэй төвийн тоглогч Андре Драммонд, Брандон Найт 2ыг бас бус ганц 2 тоглогчийн хамт санал болгох боловч, Бостонгийн гол сонирхлыг татах драфтын эрх санал болгох боломжгүй юм байна, гэхдээ тэд Бостонд нүд үзүүрлэгдэж болохуйц гэрээтэй, хэрэг нь муу нөхдүүдийг давхар хамт авж, Бостонгийн ачааг хөнгөлж болох юм гэсэн яриа гарсан байна.... Драммонд бол сайхан л сонсогдож байна, харин Найт ч дээ мэдкү.... үнэхээр наймаа болдог юм бол Рондотой хамт Жералд Валлас эсвэл Хрис Хампхрис 2ын нэгийг магадгүй хамтад нь явуулж, оронд нь ирээдүйтэй залуусаас нь авчирч болох юм, гэхдээ ердөө цуу ярианы хэмжээнд байгаа яриа төдий....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.15.13 1:17 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
нээрээ Нью-Орлеанс хотын баг нэрээ Хорнетсоос Пеликанс болж өөрчилсний дагуу, энэ 7 хоногоос Чарлотте Бобкатс баг нэрээ өөрчилж хуучин Чарлотте Хорнетс гэдэг нэрээрээ ирэх улиралд тоглох юм гэсэн, НБА-гийн зүгээс нэрээ өөрчлөх явдлыг зөвшөөрсөн гэсэн....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.15.13 3:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
Janhuu boloh ni


Top
   
PostPosted: Jul.17.13 2:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Toronto Raptors баг латвийн легионер, довтлогч Линас Клиезаг амнестаж багаасаа хасахаар төлөвлөж байгаа гэнэ.... явсан нь дээр дээ, 2ын хооронд тоглохоосоо илүү банз халааж суухаар, Денвер шиг боломжийн ашиглаж чадах багтаа очсон нь дээр биз....

- Милвааки Бакс баг хүчний довтлогч/ төвийн тоглогч Дрю Гүүденг багаасаа хассан байна.... том залуус үнэд орсон үед, мань хүн ч хөөрхөн үнэд орж мэдэх л юм....

- Милвааки Баксын холбогч Брандон Женнингс, өндөр үнийн дүнтэй гэрээ санал болгохгүй бол, багаасаа явахад бэлэн, ер нь өөр багт тоглох сонирхолтой байгаагаа мэдэгдээд авч... ерөнхийдөө мань хүн Милваакид цаашдаа тоглохгүй гээд шийдцэн бололтой, тийм болохоор л Атлантагийн Жефф Тийгийн араас хөөцөлдөөд байж л дээ, Милваакигийнхан...

- Нью-Ёрк Никсэд өнгөрсөн жил боломжийн амжилт үзүүлсэн довтлогч Крис Копеланд, Индианад тоглохоор болсон билээ... тэрээр 22 дугаарыг авахыг хүсч байгаа бөгөөд энэ нь 22 насандаа нас барсан ах (дүү?) хүндэтгэн дурсаж явах үүднээс, энэ дугаартай тоглох юм байна...

- Нэйт Робинзонтой, Денвер Наггетс баг эрчимтэй хөөцөлдөж байна... Тай Лавсон, Андре Миллер, Ранди Фой, Эван Форниер, Күйнси Миллер, рүүки Эрик Грийн гэх мэт холбогчийн байрлал дээр зөндөө тоглогч байхад, бас 1 холбогчоор яах гээд байгааг чөтгөр л мэдэх байхдаа.... Лавсон, Миллер 2 байхад л бараг болно шд....

- Леброн Жэймсийг өөрийнхөө дээгүүр тохуулж, нэг хэсэг хүн амьтны элэг доог болоод амжсан, Жон Лукас ирэх улиралд Юта Жаззад тоглохоор болсон гэнэ...

- Рондог солилцоонд оруулах талаар нэг румор гарсан нь нөгөөх л Детройттой холбоотой румор байна... мань хүнийг Жералд Валлас эсвэл Крис Хампхрисын хамтаар Детройт руу явуулж оронд нь Грег Монрое, Родни Стаки, Чарли Вилланова нарыг авах гэсэн наймааны шуум явж байна, гэхдээ ийм наймаа ч бараг болохгүй биздээ....

- Барнианигийн солилцоогоор Торонтод ирсэн Маркус Кэмбигийн гэрээг баг нь худалдаж авч, явуулахыг хүсч байгаа бололтой.... энэ жил 40 настай ахмад төвийн тоглогчийг, Клипперс, Буллз, Рокетс гэх мэт багууд ахмад гэлтгүй, цөөнгүй багууд сонирхож байна....

- Ронни Прайс, ирэх улиралд Орландод 1 жилийн ахмад тоглогчийн минимум цалингаар тоглохоор болжээ...

- Чонси Биллапс Детройтдоо 2 жилийн гэрээ байгуулан буцаж ирсэн, тэрээр хуучин 1 номероо авах бөгөөд, харин залуу төвийн тоглогч Андре Драммонд түүнийг хүндэтгэн 0 дугаарыг авахаар болсон байна...

- Амнестуулж багаасаа хасагдсан Майк Миллерын араас Клипперс, Нетс хөөцөлдөж байгаа бололтой.... Миами Миллерын ажлыг даалгахаар, Микаел Пиетрусын араас хөөцөлдөж эхэлсэн гэнэ...

- Хьюстон Рокетс, өнгөрсөн улиралыг Клевлендын банзыг халааж өнгөрөөсөн израйль довтлогч Омри Касспитай гэрээ байгуулахаар болсон байна... утгаараа Ховардын тоглож байсан Орландо стилийн баг болох нь дээ....

- Атланта чөлөөт агент болсон Иван Жонсонтой шинэ гэрээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ...

- Грегг Оденгийн араас Нью-Орлеанс, Миами, Сан-Антонио, Сакраменто, Даллас гэх мэт багууд хөөцөлдөж байна...

- Вашингтон Визардс баг, гол ирээдүйн найдлагаа тавьж байгаа Жон Валлтай шинэ гэрээний талаар аль хэдийн ярилцаад эхэлжээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.17.13 3:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
ghostface wrote:
- Милвааки Бакс баг хүчний довтлогч/ төвийн тоглогч Дрю Гүүденг багаасаа хассан байна.... том залуус үнэд орсон үед, мань хүн ч хөөрхөн үнэд орж мэдэх л юм....


Энэ залууг нь манайх шүүрээд овоо минут өгчихвөл шидэлт сайтай залуу байгаам даа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.17.13 11:42 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 5:05 am
Posts: 1550
Location: Old Trafford болон Pepsi Center-н хаа нэгтээ...
ghostface wrote:

- Нэйт Робинзонтой, Денвер Наггетс баг эрчимтэй хөөцөлдөж байна... Тай Лавсон, Андре Миллер, Ранди Фой, Эван Форниер, Күйнси Миллер, рүүки Эрик Грийн гэх мэт холбогчийн байрлал дээр зөндөө тоглогч байхад, бас 1 холбогчоор яах гээд байгааг чөтгөр л мэдэх байхдаа.... Лавсон, Миллер 2 байхад л бараг болно шд....


Күйнси холбогч биш шүү дээ Форвард хүн. СФ болон ПФ дээр тоглодог.

_________________
Can U Feel It???


Top
   
PostPosted: Jul.18.13 6:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9015
Баг сэргээх хүч шүү дээ Нэйт чинь тэр утгаараа сонирхож байгаа биз...


Top
   
PostPosted: Jul.19.13 12:25 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
MUFC4EVER wrote:
ghostface wrote:

- Нэйт Робинзонтой, Денвер Наггетс баг эрчимтэй хөөцөлдөж байна... Тай Лавсон, Андре Миллер, Ранди Фой, Эван Форниер, Күйнси Миллер, рүүки Эрик Грийн гэх мэт холбогчийн байрлал дээр зөндөө тоглогч байхад, бас 1 холбогчоор яах гээд байгааг чөтгөр л мэдэх байхдаа.... Лавсон, Миллер 2 байхад л бараг болно шд....


Күйнси холбогч биш шүү дээ Форвард хүн. СФ болон ПФ дээр тоглодог.


үүүпс сорри, маа баад!!

андуурсан болой.... Мозгов нь уул нь чөлөөт агент болцон юм байнашд, мань хүн рүү чичрэх баг олдохгүй байгаам байхдаа, сонин юм....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.19.13 12:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- өнгөрсөн улиралыг гэмтлийн улмаас бүтэн өнжсөн, Деррик Роүз одоо 100% бүрэн эдгэрсэн, улиралыг эхлүүлэхээс тэсэж ядаж байна, улиралыг багтайгаа хамт эхлүүлэх болно гэжээ...

- Окалхама Сити Тандер баг саяхан Миамигаас хасагдсан Майк Миллерын араас хамгийн эрчимтэй хөөцөлдөж байгаа баг болоод байна, мөн өвгөн Фишерыг ч гэсэн буцааж авчирахаар төлөвлөж байгаа бөгөөд, хэрвээ уг 2 тоглогчийг багтаа элсүүлвэл, Даниел Ортон, ДеАндре Лиггинс гэдэг 2 залуу тоглогчийг багаасаа хасах өндөр магадлалтай болох юм байна...

- шинээр Лэйкэр болсон Вес Жонсон 11 дугаартай тоглох аж, тэрээр хэлэхдээ 8,9 настайгаасаа эхлэн Лэйкэр болохыг хүсдэг байсан, миний мөрөөдөл биеллээ гэжээ...

- Сам Далемберт, яригдаж байсан ёсоор Далластай 2 жилийн 7,5 сая ногооны гэрээ байгуулсан гэнэ.... гэхдээ Далембертыг авснаар сэтгэл ханахгүйгээр, Грег Одены араас ч гэсэн хөөцөлдөх бодолтой байгаа гэнэ.... шунал ихдвэл юу гэдэг билээ....

- Детройт Пистонсын нөөцний хүчний довтлогч Жэйсон Максиел Орландо Мэжиктэй 2 жилийн гэрээ хийхээр болсон гэнэ... Ал Харрингтоны гэрээг худалдан авч, түүнийг явуулах нь бараг тодорхой болж байх шиг байна...

- Портландын лидер, хүчний довтлогч ЛаМаркус Олдридж багийнхаа менежертэй уулзаж, солигдох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ, өмнө яригдаж байсан ёсоор түүнийг Чикаго Буллз хамгийн ихээр сонирхож байгаа гэнэ.... урьд нь Карлос Бүүзер, Жимми Батлер 2ыг санал болгосон ч гэхдээ тэд Олдриджийн оронд Ноа-г авахыг хүсч байгаагаа мэдэгдэж уг наймааг хийх сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн... мөн Олдриджийг наймаагаар авахыг хүссэн багууд болох, Миннигаас Кевин Лавыг, Клипперсээс Блэйк Гриффинг, Атлантагаас Ал Хорфордыг, Пеликансаас Антони Дэвисийг наймааны гол хөзөр болгож авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байжээ... хэрвээ Олдридж ямар нэг багт наймаалагдахгүй бол энэ жил 27 настай довтлогч ирэх 2 жилд 30 сая ногоон халааслах аж....

- Жрью Холидеи, Тайрик Эванс 2ыг, солилцоогоор Нью-Орлеанс Пеликанс баг авсанд хамгийн сэтгэл хангалуун байгаа хүн бол Эрик Гордон болсон гэнэ.... ашгүйдээ, энэ нохой өндөр үнэдээ таарсан тоглолт л үзүүлж л байвал бусад нь ч яахав....

- 2014 онд Лэйкэрс баг Кармело Антони, Пол Жорж, Леброн Жэймс гэх мэт шилдгүүдийн араас хөөцөлдөж, аль нэгийг нь авахаар чичрэх бололтой....

- Бобкатсын хүчний довтлогч Байрон Мулленс, Клипперстэй 2 жилийн гэрээ хийхээр тохиролцоон бараг хүрж байгаа бололтой...

- 2014 оны драфтын тэргүүн гэгдээд байгаа Андрью Виггинс Торонто Рапторсд тоглох хүсэлтэй гэнэ, энэ нь мэдээж тэрээр Канадын иргэн гэдэгтэй нь холбоотой....

- Торонто Рапторс, өнгөрсөн улиралд Индианагийн нөөц холбогчоор тоглосон ДЖ Аугустинтай 1 жилийн 1,26 сая ногооны гэрээ хийсэн гэнэ...

- Торонтогоос хасагдах нь бараг тодорхой болоод байгаа Маркус Кэмбиг, Клипперс, Рокетс гэсэн 2 баг, хөгшин гэж голохгүй сонирхож байгаа гэнэ...

- Детройт Пистонс багийн ерөнхий менежер Жое Думарс, Пистонс баг Рондо эсвэл Женнингс 2ыг авахаар эрчимтэй хөөцөлдөж байгааа гэсэн шуумыг албан ёсоор няцаасан байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.19.13 1:25 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
П.Жорж чинь өөрөө ЛА угшилтай тэгээд саяхан өгсөн ярилцлагандаа
George was asked about possibly joining the Lakers in 2014

His response was: "Of course, it would be tough to say no to Kobe. You're talking bout playing at home."

George also said the Lakers could be a family favorite team.


Top
   
PostPosted: Jul.19.13 2:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Aldridge = Boozer + ??? geed hiicheesei,
Pelicans chini harin CP3-s hoish bgagui amjiltaa ene jil uzuulehin bish bga?

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Jul.19.13 5:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
ghostface wrote:
шунал ихдвэл юу гэдэг билээ....

Шунал ихэдвэл аварга болно.
-Pat Riley


Top
   
PostPosted: Jul.19.13 11:57 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Пекович 4 жилийн 50 сая.... Арай чангадаагүй л байгаадаа. Сплиттер 9 гэхээр болмоор ч юм шиг

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.20.13 12:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
gatutumur wrote:
Пекович 4 жилийн 50 сая.... Арай чангадаагүй л байгаадаа. Сплиттер 9 гэхээр болмоор ч юм шиг


Хүчний довтлогчид ховордсон үед ийм үнэ хаялгүй яахав

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jul.20.13 8:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Battugs wrote:
gatutumur wrote:
Пекович 4 жилийн 50 сая.... Арай чангадаагүй л байгаадаа. Сплиттер 9 гэхээр болмоор ч юм шиг


Хүчний довтлогчид ховордсон үед ийм үнэ хаялгүй яахав


Төвийн тоглогч биш билүү.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.30.13 12:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
чөлөөт тоглогчдын зах зээл дээрх ихэнх чухал тоглогчид нь ямар нэг багтай болцон болохоор ойрд харьцангуй тайван байна... хамгийн сүүлийн үед болсон зарим нэг гэрээ контракт мэдээллийн талаар бичье гэж бодлоо:

- Мо Виллиамс, рүүки холбогч Трэй Бүркид гарааны холбон тоглогчийн байраа алдах нь гэж айсандаа өөр баг руу явахаар шийдсэн бололтой... мань хүн өөрөө аварга авах боломжтой бүрэлдэхүүнд бага үнээр ч хамаагүй гэрээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн, одоогийн байдлаар Мемфис, САС, Миами гэх багууд мань эрийг сонирхож байгаа бөгөөд өнөөдөр Мемфисийн удирдлагатай уулзах юм байна...

- Ахмад төвийн тоглогч, энэ жил 40 настай Маркус Кэмби, энэ зуны хамгийн том чөлөөт агент Двайт Ховардыг багтаа нэгтгэж чадсан Хьюстон Рокетсд, ахмад тоглогчийн 1 жилийн гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрсэн гэнэ...

- Дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн ордон гэгддэг Нью-Ёрк Никс багийн Мадисон Скүйрэ Гарденаас, Никс баг, ирээдүйд нүүх шаардлагатай болж магадгүй бололтой, гэхдээ энэ нь 10 жилийн дараа юм байна... одоогийн байдлаар Pennsylvania Station гэдэг газар 1968 оноос хойш байгаа бөгөөд, Нью-Ёрк Хотын удирдлага, Мадисон Скүйрэ Гарденг дахин 10 жил энэ байрлалдаа байж болно, харин тэрнээс хойш өөр газар луу нүүх ёстой гэсэн шаардлага тавьсан юм байна...
Мөн Алтан Мужийн Дайчид, удахгүй шинэ ордонтой болох юм гэнэ, уг ордон нь ойролцоогоор 1 тэрбум ам доллараар босох юм байна...

- Милвааки багт өнгөрсөн улирлын дундуур ирсэн, Мексикийн легионер, нөөцний төвийн тоглогч Густаво Айёныг Атланта Хавкс 1 жилийн 1,5 сая ногооны гэрээ хийж багтаа элсүүлэхээр болсон гэнэ...

- дараа улиралын дараа хязгаарлагдмал чөлөөт агент болох Индианагийн Пол Жоржтой багийн удирдлага, цаг алдалгүй шинэ гэрээ хийхээр хэлэлцэж байгаа гэнэ...

- өнгөрсөн улирлын дундуур САС-ын эгнээнд нэгдсэн, цагийн сайханд цалгиж явсан, Трэйси Мкгрэйди Хятад руу буцаж явж магадгүй бололтой...

- Орландогийн довтлогч Хедо Туркоглуг хэдийгээр баг нь хасах талаар хөөцөлдөж байгаа ч, мань эр багтаа үлдэж, дахин 103 тоглолтонд оролцоод, нийт 1000 тоглолтонд оролцсон гэсэн статтай дуусахыг хүсэж байгаа гэнэ, тэгэхээр мань эр дахин 2 улиралд Орландод, эсвэл өөр ямар нэг багт тоглох бололтой...

- Делонте Вестыг ирэх улиралд Никс эсвэл Мемфис Гриззлиес 2ын аль нэгнийх нь өмсгөлтэй харах бололтой...

- өвгөн загасчин, Дерек Фишер Оклахаматай 1 жилийн гэрээ байгуулсан ч гэсэн ирэх улиралын дараа албан ёсоор зодог тайлахаар шийдсэн гэнэ...

- Сербийн легионер, төвийн тоглогч Miroslav Raduljica Милваакитай 2 жилийн гэрээ байгуулсан байна...

- удахгүй нэрээ солих. Чарлотте Бобкатс, багийн ирээдүй гэгдэж байгаа Жералд Хендерсонтой 3 жилийн 18 сая ногооны гэрээ байгуулсан байна...

- энэ улиралд тун хүчирхэгжиж, аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэгдээд байгаа Брүүклин Нетс, Торонтогийн хамгаалагч асан Алан Андерсонтой тохиролцоонд хүрч багтаа элсүүлэхээр болсон гэнэ... энэ баг улам бүр аюултай л болоод байнадаа....

- Лэйкэрс багт цагийн сайханд, улиралын шилдэг 6дахь тоглогчийн шагналыг хүртэж байсан Ламар Одом буцаж Лэйкэрст очих талаар хэлэлцэж байгаа юм байна, учир нь ЛА-гийн нөгөө баг болох Клипперс мань хүнтэй дахин гэрээ хийх эсэх нь эргэлзээтэй болсон бололтой...

- саяхан Нью-Ёрк Никс багтай нэгдсэн, Метта Ворлд Пийс ирэх улиралд мөн нэрээ солихоор болсон гэнэ, тэгээд мань эр фэнүүд болон сагсан бөмбөг сонирхогчдоос санал болгох нэрсээ явуулаарай гэж жиргэсэн байна... лол дураараа сда вэ...

- өнгөрсөн улиралыг Никстэй өнгөрүүлсэн, Кенион Мартин, дахин 1 улирал Никсд тоглохоор болсон байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.30.13 5:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Манайх Ашикаа буцаагаад авчихдаггүйм байхдаа.

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Jul.31.13 10:17 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

Детройт Пистонс болон Милвааки Бакс багуудын хооронд холбон тоглогчдын солилцоо болжээ.... Yahoo sports болон ESPN-ын мэдээлсэнээр Милвааки Бакс, нэгэнт Милваакид үлдэх сэтгэлгүй болсон Брандон Женнингсийг Sign-and-Trade нөхцөлөөр Детройт руу холбогч Брандон Найт, довтлогч Крис Миддлетон, мөн нөөцний төвийн тоглогч Слава Крацов нараар сольж авсан байна...

23 настай Женнингсийн хувьд энэ улирал түүний 5дахь улирал болох бөгөөд, кареертаа 17 оноо авалт; 5,7 о.дамжуулалт дунджилдаг хэдий ч дасгалжуулагч болон шүүмжлэгчдийн зүгээс довтолгооны сонголт муу, заримдаа хэт амиа гэсэн шүүмжлэл авдаг... Женнингстэй 3 жилийн 24 орчим сая ногооны гэрээ хийсэн бололтой.

Харин 21 настай, Брандон Найтын хувьд одоо 3дахь улиралаасаа Милваакид тоглохоор болж байгаа, кареертаа 13,1 оноо 3,9 о.дамжуулалт дунджилдаг юм байна... Түүний хувьд өнгөрсөн улирал тун азгүй гэмээр байж, цөөнгүй удаа эвгүй байдалд орсон хэдий ч мэргэжилтнүүд түүнийг тун ирээдүйтэй комбо-гуард гэж үнэлдэг....

Найт Милваакид очсоноор ОЖ Майотой хамт Милваакигийн ар талыг авах бол харин Женнингсийн хувьд Детройтод, комбо-гуард Родни Стаки, энэ зун ирсэн довтлогч Жош Смит, тун ирээдүйтэй төвийн тоглогчид болох Грегг Монрое, Андре Драммонд нартай гараанд хамт гарч тоглох юм.... эндээс Детройтын бүрэлдэхүүн нэлээд сайжирсан л харагдаж байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.31.13 10:41 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Даллас Маверикс, САС-ын хүчний довтлогч/ төвийн тоглогчийн байрлалд тоглодог ДеХуан Блэйртэй ахмад тоглогчийн 1 жилийн 1.345 сая ногооны гэрээ хийсэн байна... Өнгөрсөн улиралд Попын хараанаас гарсан ДеХуаны хувьд Попын итгэлийг дахин олж авах гэж дэмий цаг алдаж байхаар өөр багт очсон нь дээр гэсэн шийдвэр гаргасан бололтой...

хэдийгээр Сам Далемберт, Дехуан Блэйр 2ыг чөлөөт агентаас багтаа элсүүлсэн ч гэсэн өвөө царайт Грегг Оденыг сонирхсон хэвээр байгаа юм байна Далласын хувьд... Оден Пеликанс, Хийт, Маверикс, Спурс гэх мэт багуудтай хамт, өнгөрсөн хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд энэ 7 хоногтоо багтааж шийдвэрээ гаргана гэсэн юм....

мөн үүнээс гадна Даллас, холбогч/хамгаалагч Девин Харристай 6 сарын сүүлээр 3 жилийн 9 сая ногооны гэрээ хийх талаар ярилцаж байсан ч Харрисын хөлний гэмтлийн улмаас уг гэрээг түр хойшлуулаад байсан, харин энэ гэрээг ойрын хугацаанд байгуулах бололтой...


- Торонто Рапторс ирээдүйн Теишон Принц гэгдэж байсан Остин Даэй-тай 2 жилийн 2 сая ногооны гэрээ хийсэн байна... энэ жил 25 настай довтлогч залуу өнгөрсөн улиралд Руди Гэй-ийн солилцоогоор Детройтоос Мемфис рүү ирсэн ч Мемфист үлдэхийг хүсээгүй бололтой... түүнийг мөн Лэйкэрс баг сонирхож байсан юм байна...


- Лэйкэрс туслах дасгалжуулагч байж байгаад Миннесотагийн ахлах дасгалжуулагчаар очиж байсан Курт Рамбисыг эргүүлэн дасгалжуулагчийн багтаа нэгтгэсэн байна...


- Кевин Мартинаа Миннесотад алдсан Оклахама Сити Тандер, довтлогч Райн Гоместай 1 жилийн гэрээ байгуулсан байна... түүний хувьд өвдөгний хүнд гэмтлийн улмаас өнгөрсөн улиралыг өнжсөн, гэхдээ Кобигийн Германд эмчлүүлсэн эмч дээр очиж, өвдөгнийхөө гэмтлийг эмчлүүлсэн юм гэнэ... хэрвээ боломж нь гайгүй олдвол мань хүн ч сайн тоглох боломжтой гэдгээ Миннесотад байхдаа харуулж байсандаа...
Оклахама Сити Тандер, нөөцний довтлогч/ хамгаалагч Ронни Бревертай гэрээгээ сунгахгүйгээр шийдсэн гэнэ... довтолгоо тааруу ч, хамгаалалт сайтай гэгддэг Бреверыг сонирхох баг мундахгүй биздээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.31.13 11:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
Сайхан мэдээлэл байна. Уол, Коузинс нар багтаагаа макс гэрээ хийж байх шиг байна даа.

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Aug.04.13 10:59 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.04.13 8:32 pm
Posts: 397
Location: Ulaanbaatar, Mongolia
Энэ Найт Жэннингс 2ийн наймаанаас Бакс ч гайгүй хожжих шиг боллоо шүү

_________________
-Odd bansky Flowers-


Top
   
PostPosted: Aug.05.13 12:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
тэххх Женнингс, оноо авалт сайтай юм шиг боловч, үнэндээ Милваакид байхдаа багийн довтолгоог эвддэг, довтолгооны сонголт муутай, хамгаалалтанд дээрэлхүүлдэг, яджийхад биеэ тоосон зэрэг асуудалтай байсан.... харин Найт хэдийгээр цэвэр холбон тоглогч биш, дамжуулалт тааруу, буруу газраа буруу цагт байдаг ч гэсэн, ирээдүй сайтай, арай л дайчин талдаа, даруухан гэх мэт давуу талуудыг нь харвал, Милвааки яалтачгүй хожсон л доо...

зарим нэг мэдээлэл:

- Миами Хийт, холбон тоглогч Себастиан Телфайрыг багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ...
мөн Атлантагаас саяхан чөлөөлөгдсөн хамгаалагч Дешавн Стевенсон Миамид орж Лебронтой хамт тогломоор байна гэж ханд хаяж байгаа гэнэ...

- өнгөрсөн улиралд Алтан-Мужийн дайчид, НБА-д анх удаа ханцуйтай өмсгөл өмсч тоглож байсан, энэ өмсгөлд нь багийн од тоглогч Стеф Карри, муухай харагдуулдаг гэж дургүй байгаагаа хүчтэй илэрхийлж байсан, гэхдээ энэ улиралд 20+ баг шинээр ханцуйтай өмсгөлтэй тоглох юм гэнэ, ялангуяа Зул сарын баяр, Гэгээн Патрикийн өдрүүдэд энэ ханцуйтай өмсгөлтэйгээ тоглох бололтой...

- Кармело Антониг дараа улиралд багаасаа явна, мөн домогт төвийн тоглогч Хаким Олажувантай хамт бэлтгэл хийж байгаа гэх мэт руморуудыг өөрөө няцаасан байна...

- Антуан Жамисоны араас, Клипперс, Буллз, Гриззлиес гэх мэт багууд хөөцөлдөж байгаа гэнэ... саяхан Клипперсын дасгалжуулагч болсон Док Риверстэй Жамисон уулзсан учраас, Клипперст орох магадлал арай өндөрсөж ирсэн гэнэ...

- таамаглагдаж байсан ёсоор, Орландо Ал Харингтоныг багаасаа хасчээ...

- Нью-Орлеанс Пеликанстай гэрээгээ сунгаж чадаагүй, хар ажилчин Луйс Амундсоны араас Хийт, Кингс, Маверикс, Хавкс, Никс, Пэйсэрс гэх мэт багууд хөөцөлдөж байна...

- Индианатай саяхан гэрээ хийсэн, довтлогч Крис Копеланд өвдөгний гэмтлийн улмаас 6-8 долоо хоног талбай дээр гарахгүй болжээ...

- Жаннеро Парго Нью-Ёрк Нетстэй гэрээ байгуулахад ойрхон байгаа гэнэ...

- Бостон санхүүгийн асуудлын улмаас нөөцний хүчний довтлогч/ төвийн тоглогч Шавлик Рандолфын 1.1 сая ногооны гэрээг сунгахаас татгалзаж байгаа аж...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Aug.05.13 12:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Манай баг одоогоор таг болчихов уу даа. Хэд хэдэн тоглогч авсан таг болчлоо.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Aug.05.13 12:43 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.04.13 8:32 pm
Posts: 397
Location: Ulaanbaatar, Mongolia
Хавкс уу ? Миний бодлоор гараа нь нээх өөрчлөлтгүй юм шиг ч Миллсап Смит 2ын ялгаа их гарнаа

_________________
-Odd bansky Flowers-


Top
   
PostPosted: Aug.06.13 4:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12113
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
tr3y wrote:
Хавкс уу ? Миний бодлоор гараа нь нээх өөрчлөлтгүй юм шиг ч Миллсап Смит 2ын ялгаа их гарнаа


Тийм.Манай багийн гарааг жаахан залуужуулах хэрэгтэй.Жон Жэкинс, Майк Скотт нарыг гаргаад Корвер,Луй нарыг сэлгээнээс тоглуулвал илүү зүгээр санагдаад бна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Aug.06.13 7:44 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.04.13 8:32 pm
Posts: 397
Location: Ulaanbaatar, Mongolia
Ер нь бол өнгөрсөн жилийнхээ амжилтанд арай хүрэхгүй л болов уу харин гараа бол хэвэндээ юм байх өө тэгээд тэр Шройдор гэх залуу давгүй байж магадгүй юм

_________________
-Odd bansky Flowers-


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page Previous 112 13 14 15 16 17 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited