#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 3:40 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page Previous 111 12 13 14 1517 Next
Author Message
PostPosted: Jul.03.13 6:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
1. Клипперс Эрик Бледсоег явуулж Ж.Ж. Редик болон Жаред Дадлиег авлаа

Лос Анжелес Клипперс, Финикс Санс болон Милауки Бакс багуудын хооронд өнөөдөр солилцоо явагдаж Ж.Ж. Редик, Жаред Дадлие нар Лос Анжелест ирэхээр болсон бол Эрик Бледсое болон Карон Батлер Финикс хотноо ирэх улиралаас тоглохоор боллоо.

Редикийн хувьд Клипперстэй 4 жилийн 27 сая долларын гэрээг шинээр байгуулж байгаа бол Бакс драфтын 2 дугаар тойргийн 2 эрхийг авч байгаа юм байна.

2. Кевин Мартин Тимберволвест тоглохоор боллоо

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Кевин Мартин 4 жилийн 28 сая долларын гэрээг Миннесота Тимберволвестой шинээр үзэглэхээр болсон байна. Мартинтай тохиролцохоосоо өмнө Волвес Чайс Бадинжертай мөн 3 жилийн 16 сая долларын гэрээг хийхээр болсоноо мэдэгдсэн.

30 настай Мартин өнгөрсөн улиралд Тандерийн төлөө тоглохдоо 14 оноог 45%-тай довтолж дундажилж байсан ба кариерийн дундаж нь 17.8 оноо юм. Харин Тандер сэлгээний довтлогчын байрлалд чөлөөт агент Деролл Врайттай гэрээ хийхээр ажиллаж байгаа юм байна.

3. Дэвид Вест 3 жилийн гэрээг Пэйсерстэй байгууллаа

Индиани Пэйсерс хүчний довтлогч Вестийн гэрээг сунгаж 3 жилийн 36 сая долларын гэрээг түүнтэй үзэглэхээр болсон гэдгээ мэдэгдсэн байна.

32 настай Вест Пэйсерст 2011 онд ирсэн цагаасаа л багийн гол тоглогчдын нэг байж чадсан тэрээр өнгөрсөн улиралд 17.1 оноо, 7.7 самбарыг дундажилж Пэйсерсийг бүсийнхээ финал хүртэл амжилттай тоглолт үзүүлэхэд маш том хувь нэмэр үзүүлсэн юм.

4. Тиаго Сплиттер Спөрсдөө үлдэхээр боллоо

Бразил төвийн тоглогч Тиаго Сплиттер 4 жилийн 36 сая долларын гэрээг байгуулж багтаа үлдэхээр боллоо. Тэрээр энэ улиралд 10.5 оноо 6.4 самбарыг дундажилж дажгүй тоглолтыг үзүүлсэн юм. Харин Спөрс Ману Жинобили болон Гари Нилтэй гэрээ байгуулах эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

By: Sportbox

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.03.13 8:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
Andre Iguodala Хаануудтай 4 жилийн 56 саяын гэрээ хийсэн бололтой.

Баавгайнуудын хамгаалагч Тони Алленд баг нь 4 жилийн 20 саяын санал тависан байна. Аллен бараг зөвшөөрсөн бололтой.

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jul.03.13 10:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12086
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Гүртэнгийн хар wrote:
gatutumur wrote:
Эрик Бледсое - н солилцоо болж Нарнуудад Карон Батлерийн хамт очсон байна, Клипперс Дадлей Реддик (Sign and trade) 2г авж буганууд 2р тойргийн 2 драфтын эрхтэй үлдэж байгаа юм байна


Реддикийг 2-р тойргийн 2 эрхээр явуулчихаж байгаа юм уу?


Дадлиг Блэдсогоор сольчихсон байхад Редик лай байнаа. Клипс муухай хожоотой юм хийж.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.03.13 10:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
3dMGL wrote:
Гүртэнгийн хар wrote:
gatutumur wrote:
Эрик Бледсое - н солилцоо болж Нарнуудад Карон Батлерийн хамт очсон байна, Клипперс Дадлей Реддик (Sign and trade) 2г авж буганууд 2р тойргийн 2 драфтын эрхтэй үлдэж байгаа юм байна


Реддикийг 2-р тойргийн 2 эрхээр явуулчихаж байгаа юм уу?


Дадлиг Блэдсогоор сольчихсон байхад Редик лай байнаа. Клипс муухай хожоотой юм хийж.


Ирсэн тоглогч нар аварга авах магадлалтай багт ирсэн байна. Реддик, Дадли нар нэг багтаа удаан зүтгэж чаддаг тоглогч нар даа.

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jul.03.13 10:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
76-ын төвийн тоглогч Байнамыг дайчдын Леегээр тулах гээд байгаамуу даа.

Мөн Ховардыг Богутаар...

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jul.04.13 10:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2378
JR Smith NY-даа үлдэхээр болсон байна. 4 жилийн 24 сая $. Kyle korver багтаа үлдхээр болсон байна. Бостон шинэ дасгалжуулагчтай болж.

_________________
Lumen soli mutuum das


Top
   
PostPosted: Jul.04.13 10:46 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2378
Howard явах нь бараг тодорхой болсон юм шиг rumor яваад эхэлчихэж

_________________
Lumen soli mutuum das


Last edited by ADN on Jul.04.13 3:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.04.13 11:35 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Ховардтай холбоотой шог мэдээлэл... Ховардын араас хамгийн эрчимтэй хөөцөлдөж байгаа 3 багийн, хотын бизнессмэнүүд тус тусын хотод нь үлдвэл доорхийг санал болгоцгоосон байна:

Ховард хэрвээ Лэйкэрсд үлдвэл
- Үнэгүй Ipad
- Tv show

Харин Мавериксд очвол
- Насан туршдаа үнэгүй тахиа

Харин Рокетсд ирвэл
- Тв шоу
- Насан туршдаа хэрэглэх үнэгүй бэлгэвч

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.13 11:48 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Тайрик Эванс Нью-Орлеанс Пеликансын санал болгосон 4 жилийн 44 сая ногооны гэрээг амаар болж зөвшөөрсөн гэнэ, одоо харин Сакраментог юу хийхийг харах л үлдлээ... хэрвээ Сакраменто ижил хэмжээний гэрээ санал болговол Сакраментодоо үлдэнэ, харин энэ саналтай өрсөлдөхгүй гэвэл Эвансыг ирэх улиралд Нью-Орлеансд харах юм...

- ЖР Смит Нью-Ёркдоо бараг үлдэхээр болж байх шиг байна гэнэ, гэхдээ одоогоор тохиролцоо бүрэн дүүрэн тодорхой болоогүй л байна...

- Карл Ландри Клипперстэй гэрээний талаар ярилцаж байгаа гэнэ... Ландри болон СП3 хамтдаа Хорнетсд тоглож байсан болохоор дахин нэгдэх хүсэлтэй байгаам байна...

- Жинобили САС-д дахин 2 жил тоглохоор боллоо.... 2 жилийн 14 сая ногооны гэрээг зөвшөөрсөн байна...

- ОЖ Майо Милваакигийнхантай уулзаж, гэрээний байгуулах талаар ярилцсан байна, орох магадлал нэлээд өндөр байна гэж...

- Ал Жефферсон Чарлотте Бобкатстай хийсэн уулзалтын дараа 4 жилийн 60 сая ногооны гэрээ санал болгосон багт очиход бэлэн ухааны юм ярисан байна, Бобкатсын хувьд энэхүү хэмжээний гэрээ санал болгох боломжтой байгаа ч Ал Жефферсон юуны түрүүнд Ховардын шийдвэрийг маргааш болтол түр харахаар болсон юм байна, учир нь хэрвээ Ховард Далласт ирэхгүй бол мань хүнийг ч гэсэн сонирхож байгаа болохоор, түүнд бас гэрээ санал болгох боломжтой юм байна...

- Андре Игудалад Сакраменто 4 жилийн 56 сая ногооны гэрээ санал болгосон байна... гэхдээ бараг тэр дор нь шахуу энэ саналаа буцааж татсан байна.... түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг юм болохнуу гэж айсан бололтой...

- Кевин Мартинаа алдсан Оклахама Доррел Врайттай уулзаж 1-2 жилийн гэрээ санал болгосон байна, Доррел Врайтын төлөө Портланд мөн өрсөлдөж байгаа гэнэ...

- Себастиан Телфайрыг Миами Хийт сонирхож байгаа гэнэ...

- Вашингтон Визардс, хамгаалагч Гаррет Темплетэй 1 жилийн гэрээ хийсэн байна...

- Хьюстон Рокетс зуны лигийн ростердоо, өнгөрсөн жилийн драмматай довтлогч Ройс Вайтыг оруулахгүй гэж мэдэгджээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.13 12:48 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Эр хүнийг ходоодоор нь хамгийн их татдын гэсэн. ЭР ХҮН мөн л бол Дуайт Далласд очино. ТВ шоу мэтийг бол Кюбан ахад даатгахад л болно. Шарк Танк ч бил үү ТВ шоу явуулаад байгаа хүн шд. Юун АйПад, юун бэлгэвч нтр.. :wahaha:

Тэрнээс гадна Дуайт сдагийн оронд Винс Далласаас явахаар бол Кэвин Мартинаа явуулсан Оклахомад очоод сэлгээнээс нь лаагаад өгөөсэй. Юун Доррэл Врайт нтр..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jul.04.13 10:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
SkyzTheLimit wrote:
Эр хүнийг ходоодоор нь хамгийн их татдын гэсэн. ЭР ХҮН мөн л бол Дуайт Далласд очино. ТВ шоу мэтийг бол Кюбан ахад даатгахад л болно. Шарк Танк ч бил үү ТВ шоу явуулаад байгаа хүн шд. Юун АйПад, юун бэлгэвч нтр.. :wahaha:

Тэрнээс гадна Дуайт сдагийн оронд Винс Далласаас явахаар бол Кэвин Мартинаа явуулсан Оклахомад очоод сэлгээнээс нь лаагаад өгөөсэй. Юун Доррэл Врайт нтр..


Чи тэгээд Нисдэг Канада дагаал явах уу. Манайх авчаасай тэгүүл сэдэв маань босоол ирэхгүй юу

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jul.05.13 12:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
ghostface wrote:
- Себастиан Телфайрыг Миами Хийт сонирхож байгаа гэнэ...
Энүүгээр юу хийх вэ дээ. Оронд нь зуны лигт манай багийн ростэрт байгаа Кабонго гээд дажгүй залуу байна. Колыг төвийн солионд явуулах гээд байгаам болвуу?

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Jul.05.13 10:01 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
@Battugs,

Мэдээж Винс зодог тайлтлаа хаана байна, тэр багий нь л дэмжинэ. Харин зодог тайлсаных нь дараа өөрийнхөө сонголтоор нэг баг харж явах болно гэж боддог. Магадгүй Торонто байх болов уу тэр нь. Бостон ч гэсэн байна.

Ер нь Винсийн хувьд одоо энэ насан дээрээ танай Вашингтон шиг дөнгөж сэргэлтэндээ явжаагаа багт орохоо хүрвэл бараг зодог тайлсан нь дээр биз. Нэг бол контэндэр багт очих, эсвэл рэбилд хийх сонирхолгүй ойрын хугацаанд аварга болох зорилготой Далластаа байх, үгүй бол Торонтодоо ямар нэг замаар буцаж очоод тэндээ зодог тайлах гэсэн гурван замын нэгнээр явбал л сайхан байх гээд байна миний хувьд..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jul.05.13 7:53 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11750
Location: universe
Hakeem Howardiig Houston-d oroh magadlal 85%-tai gej helsen baina . Yamartai ch unuudur drama ni duusaj magadgui bololtoi

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jul.06.13 12:13 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.30.02 12:27 pm
Posts: 17261
Location: Ulaanbaatar, Mongolia
Dwight barag Houstond oroh ni todorhoi bolson yum shig baina, Iguodala Golden State-d ochjee. Warriors ireh jil sain togloh shinjtei baina. Jack-iig resign hiih heregtei dee odoo

_________________
Professional Sports Bettor


Top
   
PostPosted: Jul.06.13 9:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Ховардыг Коби,Газол нар жиргээнийхээ найзаас хассан гэх шив.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.07.13 9:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Ирэх жил Пуужин эвгүй болохнээ дээ. Ховардын наймаанаас Лакерс ямар нэгэн юм хожоогүй юм уу.Шууд алдчихаж байгаамуу

Өнгөрсөн шөнө их олон наймаа болжээ:
Ховард Пуужингуудын эгнээнд 4 жилийн гэрээ сүүлийн жилийг өөрөө мэдэх эрх
Жош Смит Детройтод 4 жилийн гэрээ
Ландри Кингст 4 жилийн гэрээ
Жарет Жак Кливлэйнд 4 жилийн гараа
Каспи, Гарсиа нар Пуужингуудтай 2 жилийн гараа
Доррел Райт Портлэндэд 2 жилийн гэрээ

Ингээд манай Атланта гол тоглогчоо явуулчихлаа одоо хэнийг авахын болдоо гайхаж л байна шүү.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.08.13 5:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Девин Харрис буцаад Даллас руугаа очихоор болжээ 3 жилийн 9 сая ногооны гэрээ хийсэн байна...

- Шон Ливингстон Брүүклин Нетстэй, ахмад тоглогчийн минумум 1,3 сая ногооны 1 жилийн гэрээ хийсэн гэнэ...

- ОЖ Майо 3 жилийн 24 сая ногооны гэрээг Милваакитай байгуулсан байна...

- Монта Эллисийг Сакраменто Кингз сонирхож байгаа юм байна.... рүүки Бен Мклеморе, Маркус Торнтон, Салмонс, Вазкүйэз, Фридетте гээл хамгаалагчдаар битүү байхад, нэмж нэг хамгаалагч авах гээд байдаг нь ямар учиртай юм байгаан...

- Жефф Пендеграфф гээд өнгөрсөн улиралд Индианагийн банзыг халааж байсан залуу Спурстай 2 жилийн гэрээ хийсэн байна...

- Нөөцний төвийн тоглогч Райн Холлинс, Клипперстээ дахин 1 жил тоглохоор болсон байна....

- Никола Пековичийг Даллас, Атланта гэх мэт сонирхож байгаа ч, Миннесота мань хүнд гэрээний санал хүргүүлсэнээр бараг үлдэх нь тодорхой болж байна...

- Том залуус үнэд орж байгаа одоо үед, гүрж төвийн тоглогч Заза Пачиула Милваакитай 3 жилийн 15 сая ногооны гэрээ байгуулсан байна...

- Лэйкэрс Ламар Одомыг буцааж авчирахаар оролдож байгаа гэнэ... мөн өнгөрсөн улиралыг хамт өнгөрөөсөн Клипперс ч гэсэн мань хүнийг үлдээхийг оролдож байгаа ба түүнээс гадна Антуан Жамисонг мөн сонирхож байгаа гэнэ, гэхдээ аль нэгийг нь авахаас өөр сонголтгүй байх бололтой...

- ЖЖ Хиксон Денвертэй 3 жилийн 15 сая ногооны гэрээ хийсэн гэнэ.... Коста Кофус гэдэг нөөцний төвийн тоглогчийг явуулчихсан болохоор, самбар доор хүчээ нэмэхээр шийдсэн бололтой...

- Милвааки Бакс, саяхан Ховардын наймааны золиос болсон Карлос Делфинотой 2 жилийн 6,5 сая ногооны гэрээ хийхээр тохиролцсон гэнэ, 3дах жилд нь яахыг багийн зүгээс шийдэх юм байна...

- Андрью Байнумыг Даллас, Атланта багаууд сонирхож байгаа гэнэ...

- Денвер Наггетс, Ранди Фой-ыг багтаа элсүүлэхэд тун ойрхон байгаа гэнэ.... мань хүнийг Лэйкэрс авахаар хөөцөлдөж байсан ч, одоо оройтсон бололтой...

- Ютагийн 2 тоглогч, Пол Миллсап, Демарр Карол нар Атлантад тоглохоор болсон байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.08.13 5:57 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Байнумыг Клевеланд нэг жилийн өндөр гэрээ санал болгох гээд байгаам байналээ. Нэг жил гэдэг нь дараа нь Лебкад макс амлах зайгаа үлдээж байгаа юм байх

Наггетс тэр Антони Рандолфийг ашиглахгүй байсаар хатаах нь дээ

Антони Морроуг баахан л баг сонирхоод байгаан байна. Гриззлес Дайчид Бобкатсийн аль нэгэнд л очих бололтой

Пуужингууд Линсанитигаа явуулахаар хөөцөлдөж байгаа бололтой. Бодвол ирэх жилийн өндөр гэрээнээс зугатах л гээд байгаа байлгүй. Бас нэг адгийн юм сэтгэж л байгаа байхдаа

Сам Митчелийг Селтикийн туслах дасгалжуулагчийн ажилд сонирхож байгаа бололтой

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.08.13 6:31 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Игги-г Денвер sign & trade хийж байгаа бололтой. Денвер Ранди Фое-г авах нь

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.08.13 8:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
ghostface wrote:
- Ютагийн 2 тоглогч, Пол Миллсап, Демарр Карол нар Атлантад тоглохоор болсон байна...


Энэ үнэн үү.Тэгвэл манайх ч Жошын байрыг нөхчихлөө шдээ.Одоо төвдөө нэг залуу олчихвол Хорфордыг хүчээр, Миллсапыг жижиг довтлогчоор тоглуулвал ёстой гоё болно доо.

Байнумыг Атланта авчихвал ч тэгээд том залуусын гурвал бий болох нь дээ. Авчаасай

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.09.13 10:30 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Өнгөрсөн улиралд Мемфисийн сэлгээнээс хүч нэмж байсан, Marreese Speights (сда нээ товаришийн нэр, бичихэд нээх ядаргаатай) Golden State Warriors-той 3 жилийн гэрээ байгуулсан гэнэ... Дайчид ч дараа улиралд ерөөсөө алья, хядья гээд шийдчихэж....

- Лэйкэрс, довтлогч Дэлхийн Энх Тайванг амнестидаж багаасаа хасахаар зэхэж байгаа гэнэ.... түүнийг хасаж байгаа гол шалтгаан нь өнгөрсөн жил Ховардын наймаагаар Филад очсон ч 1 тоглолт хийлгүй, бүтэн 1 жилийг өнжсөн Байнумыг багтаа буцааж авчирах юм гэнэ.... жилийн өмнө ч Байнум #1 үү эсвэл #2 уу гэж л ярьж байсандаа, гэтэл өнөөдөр Ховардаас болоод мань хүнийг тоож байгаа хүн байна уу ер нь гэсэн чин өнөөдөр Клевлендтэй уулзахаар болсон гэнэ, мань хүнд Клевленд 1 жилийн их өндөр үнэтэй гэрээ санал болгох бодолтой байгаа юм шиг байна, гол учир нь дараа жил сулрах Хаан Жамесаа буцааж авчирах, ялангуяа мань эр жилийн өмнө зодог тайлахдаа Клевленддээ зодог тайлвал гоё ухааны юм ярьсан нь Клевлендынхэнд их найдлага төрүүлсэн бололтой....

- Лэйкэрс мөн, өнгөрсөн улиралыг Далласт өнгөрүүлсэн паник гар Крис Кэймэнийг 1 жилийн 3,1 сая ногооноор багтаа элсүүлэхээр болж... мань хүн ч дээ нээх айхтар тус нэмэр болох юм болуудаа, өнгөрсөн улиралжингаа л Далласын фэнүүдийн уурыг хүргэсэн хүн, одоо Лэйкэрсийн фэнүүдийн уурыг хүргэх нь дээ...

- Индиана, Сакраменто 2 багийн хооронд ийм наймаа яригдсан юм байна: Индиана Маркус Торнтон, Жеисон Томпсон 2ыг авах бол харин Сакраменто Дэнни Грэнжэр, Жералд Грийн нарыг авах юм байна.... одоогоор хэрхэх талаар хараахан тодорхой болоогүй байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.09.13 11:05 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
ghostface wrote:
- Өнгөрсөн улиралд Мемфисийн сэлгээнээс хүч нэмж байсан, Marreese Speights (сда нээ товаришийн нэр, бичихэд нээх ядаргаатай) Golden State Warriors-той 3 жилийн гэрээ байгуулсан гэнэ... Дайчид ч дараа улиралд ерөөсөө алья, хядья гээд шийдчихэж....


Надад энэ залууд овоо минут өгөөд байвал гайгүй тоглочих залуу юм болов уу гэж бодоод бгаа шдээ.Өнгөрсөн жил өвлийн солилцоогоор Морьтнуудын эгнээнд нэгдээд овоо тоглоод байсан.Биеийн хүчний тоглолт сайтай, чөлөөт шидэлт дажгүй л шидчихдэг юм билээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.10.13 11:10 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Багаасаа хасагдах нь тодорхой болсон Дэлхийн Энх Тайван, өөрөө Минни, Клипперс, Никс багуудтай нэгдэх сонирхолтой байгаа гэнэ.... мөн Мемфис Гриззлиес ч гэсэн мань хүнийг өнгөрсөн улиралд явуулсан Руди Гэйгээ орлуулахаар авах сонирхолтой байгаа юм байна... Мемфис, Клипперс 2ын нэгийг нь сонгосон дээр дээ...

- Детройт Пистонс Will Bynum-тай гэрээгээ сунгахаар болсон байна...

- нөгөө Байнум болох Андью Байнум өнөөдөр Атлантатай уулзах юм байна, мань эрд Клевленд 2 жилийн 24 сая ногооныг амлаад байгаа бөгөөд, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Байнум Клевлендын саналыг бараг хүлээж авах байх гэж... Байнум орчуулч үнэхээр эвгүй баг бүрдэж байнадаа....

- Никс Ража Белл болон Жош Чилдресс нарыг сонирхож байна, харин Элтон Брэндийг багтаа элсүүлэх нь бараг худлаа болж байгаа бололтой...

- Алтан Мужийн Дайчид хамгаалагч Тони Дагласыг багтаа элсүүлэхээр болсон байна... мөн ахмад төвийн тоглогч Жермэйн Онилыг багтаа элсүүлэхээр болсон гэнэ.... уул нь мань хүн Финиксдээ байж байсан бол дээр байхгүй юу, улирлын сүүлд Гортатыг бараг мартагдтал нь, хуучин Жермэйнийг санагдуултал сайн тоглосон шд, Финиксийн эмч нар яалтачгүй л алтан гартай гэдэг нь мэдэгдээд байгаамдаа.... Т-Мак одоо энд тэнд худлаа алцагнаж явахаар энд ирэхэд яадаг байнаа...

- Орландо Мэжик, турк довтлогч Хедо Туркоглугийн гэрээг худалдан авч, багаасаа хасах талаар 2 тал ярилцаж байгаа гэнэ... мань хүн ирэх улиралд 12 сая ногооны цалин авах ч, 6 сая нь баталгаатай юм байна.... өнгөрсөн улиралд гэмтэл бэртэл болон сэргээш хэрэглэсэн гэсэн шалтгаануудаас болж ердөө 11 тоглолтонд л оролцсон юм...

- Барон жанжин Дэвис буцаж ирэх хүсэлтэй байгаа гэнэ...

- Psycho T a.k.a Тайлор Хансбро Торонтотой олон жилийн гэрээ хийсэн гэнэ... дүүгээ Индианадаа орхиод явчихымдаа, одоо дүүг нь хэн харж ханданаа...

- Шувуун хүн Миами Хийтдээ үлдэхээр болжээ...

- 3ын мэргэн бууч, Антони Морроу Нью-Орлеанс Пеликанстай, ахмад тоглогчийн 2 жилийн гэрээ байгуулахаар болсон бөгөөд 2дох жилдээ өөрөө багтаа үлдэх үгүйгээ шийдэх юм байна...

- Милвааки Бакс, довтлогч Luc Mbah Moute-г Сакраменто руу, ирээдүйн драфтын 2р тойргийн эрхээр наймаалсан байна...

- Милваакид үлдэхгүй гэж шийдсэн хамгаалагч Монта Эллисийг Атланта, Сакраменто, Чарлотте, Даллас гэсэн багууд сонирхож байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.10.13 12:50 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
ghostface wrote:
- Psycho T a.k.a Тайлор Хансбро Торонтотой олон жилийн гэрээ хийсэн гэнэ... дүүгээ Индианадаа орхиод явчихымдаа, одоо дүүг нь хэн харж ханданаа...


Жрү Холидэйн ахыг одоо хэн харж хандах юм болдоо :mrgreen:

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.10.13 1:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12174
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
ghostface wrote:
- Нөгөө Байнум болох Андью Байнум өнөөдөр Атлантатай уулзах юм байна

- Милваакид үлдэхгүй гэж шийдсэн хамгаалагч Монта Эллисийг Атланта сонирхож байна...


энэ мэдээнүүд л таалагдаад байна даа. Монта болон Байнумыг авчихвал:

Монто, Луй, Миллсап, Хорфорд, Байнум гэсэн гоё 5ттай болохгүй юу???? Сайхан мөрөөдөж байна даа

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page Previous 111 12 13 14 1517 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited