
Атланта Хауксын лидер тоглогч Жо Жонсон ирэх жил фрее агент болж төлөвлөгөөтөй байгаа гэнээ..... Энэ жил 28 нас хүрч буй Жо - д Атланта 4 жилийн 60 сая ногооны гэрээ байгуулах санал энэ зун тавьсан ч татгалзсан байна.......... Хаукс энэ жил хамгаалагч Жамал Крауфордыг авч, холбогч Майк Бибби, төвийн тоглогч Заза Пачулиа, довтлогч Марвин Уэйллимс нартай гэрээгээ сунгаж, төвийн тоглогч Жасон Коллинё, Жо Смит нартай шинэ гэрээ байгуулж бас драфтаар шинэ холбогч авчирсан юм......
2001 оны драфтын эхний тойргын арваар шалгарч байсан Жо кареерийнхаа турш дундажаар 17 оноо, 4 самбар, 4 дамжуулалт дунджилж байсан бөгөөд Хаукст гурван жил зүтгэж буй юм........
Багийн ахлагч, гурван удаагын бүх одод, багийн онооны лидер Жо - г авсан цагаас Атлантагын амжилт үлэмж өссөн билээ...... Харин хамгаалагч Флип Муррэйг алдсан юм........
Өнөө жил Атлантагын энэ улиралын гараа:
Холбогч - Майк Бибби
Хамгаалагч - Жо Жонсон
Довтлогч - Жош Смит
Хүчний довтлогч - Марвин Уэйллимс
Төв - Ол Хорфорд
Сүүлийн жилүүдэд амжилт нь эрс өсөөд байгаа тэднийг энэ жил эхний дөрвөөс зургаа дахь байрнаас буухгүй, эв нь таарвал хагас шигшээд хүрэх магадлалтай..... Ялангуяа Жамал Крауфордыг авчирсан явдал багийн хамгаалагчдын ачаалалыг багасгаж ядрал багатай, илүү олон хувилбараар довтлох боломжыг олгож байгаа юм........
Жо Жонсоны ерөнхий санаа нь бол ирэх жилийн супер одуудтай цуг аль нэгэнтэй нь хамтарч супер баг босгож тамирчин бүрийн мөрөөдөл аваргын бөгжийн төлөө үзэлцэх багт очихыг хүсэж буй бололтой......... Ирэх жил 2003 оны супер одууд болох Лэброн Жэймс, Дуэйн Уэйд, Крис Бош нар фрее агент болох магадлалтай учраас багууд болон тоглогчид холыг харсан ухаан гаргасаар байгаа........ Жишээ нь Нью Ёорк Никс ирээдүйтэй тоглогчидтойгоо олон жилийн гэрээ хийхгүй цалин цэсээ нөөцөлж, Чикаго нутгын хүүгээ авч Деррик Роус, Дуэйн Уэйдийн супер хослол мөрөөдөж, бас бус багууд ч их юм бодож суугаа билээ....
. 28 настай тэр одоо л тамирчины хувьд оргил насан дээрээ явж буй/өнгөрч буй/ ба энэ талаар бодох нь зайлшгүй юм........ Юу болохыг харж л байхаас........