#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 1:25 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1284 posts ]  Go to page Previous 146 47 48 49 50
Author Message
PostPosted: Oct.10.17 5:58 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

4. Pervis Ellison

1989 oны драфтын тэргүүн сонголтоор 1985-1989 оны хооронд Louisville-гийн их сургуульд тоглож, дөнгөж орж ирсэн эхний улиралдаа л тус сургуулийн багийг НСАА-гийн аварга болгож байсан Pervis Ellison-г Сакраменто Кингз баг сонгож авсан юм, гэсэн ч тэрээр гэмтлийн улмаас 82 тоглолтын зөвхөн 48-т л оролцсон бөгөөд тухайн үед мөн Сакраментод байсан Danny Ainge түүнийг "Out of Service Pervis" буюу "Aжиллагаагүй Первис" гэж хочилж байжээ... Сакраментод 1 улиралыг үдсэний дараа баг нь түүнийг Вашингтон Буллетс баг руу зарсан ба 1991-1992 оны улиралд 20 оноо 11,4 с.б.авалт, 2,68 блок дунджилж Амжилт нь өссөн тоглогчийн шагналын эзэн болж байсан байна.... гэсэн хэдий ч дараагийнх нь улиралаас буюу 1992-1993 оны улиралаас өвдөгний гэмтэл нь сэдэрч буцаж "Out of Service Pervis" болж улиралд дор хаяж 20-30 тоглолт өнждөг болсон байна.... Вашингтон Буллетс багт 1990-1994 оны улиралд тоглосны дараа чөлөөт агент болсон тэрээр 1994 Бостон Селтикс багтай тохиролцож 2000 он хүртэл тоглосон бөгөөд гэмтэл бэртлийн улмаас маш цөөн тоглолтонд оролцсон ба ялангуяа Бостонд тоглосон сүүлийн 3 улиралдаа 246 боломжит тоглолтоос 69 тоглолтонд нь л дөнгөж оролцсон байдаг.... хамгийн сүүлд 2000 онд Сиатл Суперсоникс багтай гэрээ хийсэн ч 9 хоногийн дараа шийдвэрээ өөрчилж, зодог тайлсан байна....
түүний араас Clifford Robinson, BJ Armstrong, Dana Barros, Glen Rice, Tim Hardaway, Shawn Kemp, Vlade Divac гэсэн нэр алдраа түгээсэн тоглогчид сонгогдсон байдаг....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.11.17 6:04 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

3.Greg Oden

Портланд Трэйл Блэйзэрс баг драфтаас муу сонголт хийдгээрээ алдартай.... түүхэндээ 4 удаа драфтын 1-р сонголтыг сонгож байсан бөгөөд 4үүлэнд нь төвийн тоглогчид сонгож байсан ба эдгээр нь:
- 1972 онд LaRue Martin (удахгүй энэ нөхрийн талаар бас оруулах болно)
- 1974 онд Bill Walton
- 1978 онд Mychal Thompson
- 2007 oнд Greg Oden нарыг сонгосон бөгөөд, Bill Walton-оос бусад сонголтууд нь ерөнхийдөө алда болж түүхэнд үлдсэн байдаг... учир нь LaRue Martin-ыг алдрын танхимын гишүүн Bob Mcadoo-гийн өмнө, Mychal Thompson-ыг Larry Bird-ын урдуур, 2007 оны драфтаар Грег Оденыг Кевин Дурантын өмнө, үүнээс гадна 1984 оны алдарт драфтаар номер 2 сонголтоор GOAT MJ, Баркли, Стоктон гэх мэт алдартай тоглогчдыг бус Sam Bowie нарыг тус тус драфтаас сонгосон байдаг, тус баг драфтад нүд муутай гэдгийг нотлох мэт....
Үүний нэг болох Грег Одены тухайд гэвэл Ohio State-ын коллежийн багт ганцхан жил тоглохдоо тус багийг финалд гаргасан нь хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, энэ тоглогч бол ирээдүйн Шак байхаар хэмжээний доминант тоглогч юм гэж хүмүүс ярилцаж байлаа.... гэвч харамсалтай нь улирал эхлэхээс өмнө өвдөгний гэмтэл авч бүтэн улирал тоглолгүй 2008-2009 оны улиралд л дөнгөж НБА-гийн анхны тоглолтоо хийсэн гэвч тухайн улиралдаа ч мөн бүтэн тоглож чадалгүй үндсэндээ гэмтэл бэртлээс салдаггүй тоглогч болж хувирсан юм.... гэсэн хэдий ч Блэйзэрс баг болон фэнүүд түүнд итгэж байсан бөгөөд түүнтэй 2011 онд гэрээний сунгалт хийсэн байдаг гэхдээ түүнийг ирэх жилд нь буюу 2012 онд багаасаа хассан байдаг...
2013 онд Миами Хийт багтай 1 жилийн гэрээгээр нэгдэж, финалд гарч ирсэн ч гэсэн бөгж авах боломжийг нь өмнөх улиралд нь гашуунаар хожигдсон САС хаасан билээ... түүнээс хойш лигт эргэн ирэхээр оролдсон ч гэсэн амжилттай болоогүй бөгөөд хамгийн сүүлд 2015-2016 оны улиралд Хятадын Jiangsu Dragons багт тоглож байсан байна....
2007 оны драфтаар сонгогдсон ч гэсэн лигт ердөө 5 улиралыг үдсэн түүний араас өнөө цагийн лигийн шилдэг тоглогчид болох Durant, Al Horford, Marc Gasol, Joakim Noah, Mike Conley, Wilson Chandler, Arron Afflalo гэх мэт тоглогчид сонгогдсон байдаг бөгөөд, 2016 оны 4 сард тэрээр дахин сагс тоглохгүй, сагсан бөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарласан билээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.13.17 5:39 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

2. Anthony Bennet

2010 онд Клевленд Кавс-д 7 жил зүтгэсний эцэст Леброн Жэймс Миами Хийт рүү явах шийдвэр гаргасан нь маш олон хүнд хүндээр туссан, ялангуяа Кавс багт тун хүндээр туссан бөгөөд ирэх Леброныг явсан улирал буюу 2010-2011 оны улиралд 19-63 гэсэн амжилт үзүүлсэн нь НБА-гийн түүхэн дэх хамгийн муу амжилтын 2т орох анти-амжилтын үзүүлэлт болсон бөгөөд, өмнөх улиралд нь гаргасан хожлын тоо нь даруй 42-оор буурсан нь НБА-гийн түүхэнд хамгийн их хожлын зөрүү болж үлдсэн юм.... гэсэн ч аз болоход тэд драфтын тэргүүн эрхийг сонгох эрхтэй болсон бөгөөд 2011 оны драфтын тэргүүн сонголтоор Кайри Өрвингийг сонгосон, Кайри ч гэсэн хэрэндээ сайн тоглож шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн ч гэсэн багийн амжилт сайн биш хэвээр байсан бөгөөд үүний дүнд 2013 оны драфтын тэргүүн эрх, 2014 оны драфтын тэргүүн эрхүүдийг тус тус сонгох эрхтэй болсон ба 2013 оны драфтын тэргүүн сонголтоор UNLV-гийн Канад гаралтай тоглогч Антони Бэннэтийг сонгосон нь Кавсын түүхэнд алдаа болж үлдэнэ гэдгийг тухайн үед багийн удирдлага мэдсэнгүй....
Антони Бэннэтийг экспэртүүд эхний 10 дотор сонгогдоно гэж бодож байсан ч арай ч но.1-ээр сонгогдоно гэж бодоогүй бөгөөд Бэннэт өөрөө ч гэсэн тэргүүн сонголтоор сонгогдсондоо итгэж ядаж байсан юм.... Кавс баг мань хүнийг сонгосон гол шалтгаан нь мөн UNLV-гаас төрж гарсан алдарт тоглогч Larry Johnson-той тоглолтын хэв маяг тун төстэй байсан тул, Бэннэтийг Larry Johnson version 2 гэж итгэснийх, гэвч түүний хангалтгүй муу тоглолт нь улиралын эхний тоглолтуудаас л өөрийгөө НБА-гийн түүхэн дэх хамгийн муу драфтын тэргүүн сонголтуудын нэг байж магадгүй гэсэн хүмүүсийн яриаг батлах мэт байлаа..... Бэннэтийг аваад ч амжилт нь ахиагүй Кавс дараа жил нь мөн аз таарч драфтын тэргүүн сонголтыг сонгохоор болсон бөгөөд энэ сонголтоороо тухайн үед их хүлээлттэй байсан өөр нэг Канад гаралтай тоглогч Andrew Wiggins-ыг сонгож авав... гэтэл Кавсд хаан эргэж ирэхээр болсон нь байрлал нэгтэй Wiggins-ын хэрэг байхгүй болсонтой адил болсон тул Wiggins болон Bennett нарыг Миннесота руу явуулж оронд нь тус багийн лидер Кевин Лавыг авчирсан байна... харамсалтай нь Бэннэт Миннесотад очоод ч амжилт нь ахисангүй, ердөө 57 тоглолтонд оролцож 5,2 оноо 3,8 с.б.авалт 15,7 минут дунджилсаны эцэст 2015 оны 9 сарын 23-нд Тимбервүлвес баг түүнийг хассан байна....
Үүнээс 7 хоногийн дараа өөрийн төрөлх Канад улсынхаа нүүр царай болсон баг Торонто Рапторст очихоор болсон нь хүмүүст дахин итгэл төрүүлж, одоо л сайн тоглож, өөрийгөө драфтын тэргүүн гэдгээ батлах нь гэж бодож байтал мөн л болж өгсөнгүй, Д-Лигийн багт нь тоглосон нь НБА-гийн түүхэнд, Д-лиг тоглосон анхны драфтын тэргүүн болсон ба ерөнхийдөө тун тааруухан байсан тул түүнийг 2016 оны 5 сарын 1-нд багаасаа хассан байна...
Рапторсоос хасагдсаны дараа Брүүклин Нетс багт очсон ч гэсэн мөн л хангалтгүй байсан тул хасагдав, үүний дараа Туркийн Фенербах багт очихоор болж баг нь Европын аварга болсон ч гэсэн Бэннэтийн үр нөлөө тун бага байсан ба ихэнхдээ гэмтэлтэй байсан түүнийг Фэнэрбах баг хүртэл хассан байна... сүүлд Финикс Санс багт нэгдсэн байсан ч гэсэн нэг их удалгүй хасагдсан байна.... сэтгэл зүй муутай, хамгаалалт муутай, зарим үед тоглох хүсэл эрмэлзэлтэй юмуу гэж бодогдохоор тэрээр НБА-д 4 жилийг өнгөрөөхдөө 4,4 оноо 3,1 с.б.авалт дунджилсан нь түүнийг НБА-гийн түүхэн дэх хамгийн муу драфтын сонголт гэж хэлэгдэх нь аргагүй юм, учир нь тухайн үедээ тааруухан гэгдэж байсан 2013 оны драфтаар түүний араас Victor Oladipo, Otto Porter, Kentavious Caldwell-Pope, CJ McCollum, Steven Adams, Giannis Antetokounmpo, Dennis Schroder, Rudy Gobert гэх мэт өөрсдийгөө хангалттай баталж харуулсан тоглогчид сонгогдсон билээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.13.17 5:55 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

1. LaRue Martin

1972 оны драфтын тэргүүн сонголтоор драфтад нүд муутай гэгддэг Портланд Трэйл Блэйзэрс баг Loyola University Chicago багийн төвийн тоглогч LaRue Martin-ыг сонгосон бөгөөд энэ нь НБА-гийн түүхэн дэх хамгийн муу драфтын тэргүүн болж үлдэнэ гэдгийг хэн ч мэдсэнгүй... Martin-ыг сонгосон гол шалтгаан нь тухайн үед UCLA-д од болон гялалзаж байсан Bill Walton-г НСАА-д тоглохдоо хамаагүй илүүрхэж байсан нь Мартиныг Билл Валтоноос илүү тоглогч болно гэж найдсаных бизээ... гэвч тэрээр хэзээ ч хүлээлтэнд хүрсэнгүй, багийн амжилт ч гэсэн тааруухан хэвээр байсан ба үүний дүнд 1974 оны драфтын тэргүүн сонголтыг дахин хийх эрхтэй болсон Блэйзэрс баг түүнд итгэлгүй өнөөх UCLA-гийн Билл Валтоныг сонгосон байна.... Мартин 1972-1976 оны хооронд НБА-д 4 жилийг үдэхдээ нийт 1400 оноо авсан ба 1974-1975 оны улиралд л хамгийн сайн амжилтаа гаргасан бөгөөд гэмтлийн улмаас улиралын ихэнх тоглолтыг өнжсөн Билл Валтоны оронд улиралын дийлэнх тоглолтонд оролцсон тэрээр ердөө 7 оноог дунджилсан нь хангалтгүй үзүүлэлт байсан юм... гэтэл түүний араас сонгогдсон НБА-гийн ирээдүйн алдрын танхимын гишүүн Bob McAdoo орж ирсэн эхний жилдээ л 1400 оноог авсан байдаг....
1975-1976 оны улиралд Блэйзэрс аварга болсоны дараа Мартин зодог тайлахаар болсон бөгөөд үүнээс хойш, дахин сагсан бөмбөг тоглоогүй юм.... 1972 оны драфтаар түүний араас Bob McAdoo, Paul Westphal, сагсан бөмбөгийн домог Julius Erving, Jim Price гэх мэт алдартай тоглогчид сонгогдсон байдаг....


Жич: НБА-гийн түүхэн дэх хамгийн муу драфтын тэргүүн Антони Бэннэт биш Мартин болсон шалтгаан нь түүний кареер ердөө л 4хөн жил үргэлжилсэн, түүний араас алдрын танхимын гишүүн болон НБА-гийн түүхэн дэх хамгийн шилдэг 50 тоглогчийн нэг сонгогдсон зэрэг шалтгаанаас болж Мартин хамгийн муу сонголт болсон, харин Бэннэтийн хувьд түүний кареер хараахан дуусаагүй байгаа тул, түүнийг хамгийн муу сонголт болгоход арай жаахан эрт байна.... гэхдээ мэдээж түүний кареер ингэж дуусвал Мартинаас илүү муу сонголт болж түүхэнд үлдэж магадгүй л юм....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.14.17 12:36 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2481
Location: Musée du Louvre
NBA-g yag business talaas bolon bagiin ard urnuj bgaa uil yvdal talaas in harj bichdeg tiim blog ntr yu baidgiin bol?

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Oct.14.17 9:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7930
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
bennet odoo haa yu hiij yvaan

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.16.17 11:30 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
Heatles wrote:
bennet odoo haa yu hiij yvaan

Саяхан Сансаас хасагдсан.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Oct.30.17 2:18 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.


тухайн үеийн Jazz-д нээх дуртай биш байсан болохоор нээх тоодоггүй байж, АК47-г хардаг л байсан л даа.... тухайн үедээ Окур майр clutch нөхөр байсан юм байнашд одоо хараад байхнээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.03.17 2:14 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Хөлбөмбөгийн тухай Цонхоос,Сагсан бөмбөгийг Асуултаас уншихад илүү үлдэцтэй байсанг сэргээсэн нь сайхан байна.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.07.17 1:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7930
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Odom yasan yasan gnuu
Barnd thde tasrah neeh asuudal bish l bh lda

_________________
MVP for a reason !


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1284 posts ]  Go to page Previous 146 47 48 49 50

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited