#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.18.18 12:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page 1 2 3 4 543 Next
Author Message
PostPosted: Aug.29.09 2:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Зиа Энэ улиралдаа асар их амжилттай аварга цол авахыг бэлгэдээд шинэ багын сэдэвээ нээе дээ. Юуны түрүүнд багынхаа танилцуулгыг тавья.
Image

Орландогын шидтэнүүд баг маань Америкын Флорида мужын Орландо хотын Мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Зүүн бүсийн South eastDivision-ий баг юм. Одоогын дасгалжуулагч нь Стан Ван Ганди. Дөнгөж 1989 онд байгуулаглсан ба Багын түүхэн дэх тоглож байсан, тоглож буй, тоглох гэж буй Франчайз тоглогчид ба НБА-ын од тоглогчид гэвэл Шак, Пенни, Францис, Грант хилл , Т-МАК, Винс Картер , Двайт Ховард нар болно. Мөн НБА-д байгуулагдсанаасаа хойш тоглосон 20-н жилийн хугацаандаа 11 удаа ПлэйОфф-д орж байсан лигийн сайн багуудын 1 юм. Энэ хугацаандаа Конференцын аваргаар 2 удаа (1995, 2009), Дивизионоо 4-н удаа тэргүүлж байсан юм. Багын эзэн нь RDV Sports, Inc гэдэг компанын Orlando Magic, Ltd компани юм байна. Ерөнхий Менежерээр Отис Смит Image

Багын Түүхээс :

80-аад оны сүүлээр Лиг шинэ бүтцэд орж багын тоогоо нэмэх бодлого явагдаж 3-н баг шинээр нэмэхээр болжээ. Анхандаа зөвхөн Флорида гэсэн шинэ баг нэмнэ гэж байсан боловч Миами, Орландо хотууд 2-уулаа шаардлага хангасан дээр нь 1 мужын хотууд тул Лигийн Удирдлагаас 4-н баг нэмэхээр болсны 1 нь Орландо юм. Багын нэрийг сонгох уралдаан явуулахад “Heat”, “Tropics”, “Juice”, “Magic” гэсэн нэрнүүд хүчтэй өрсөлдөэ байсан ба Шидтэнүүд гэсэн нэрийг сонгон авч Орландогын шидтэнүүд гэдэг баг 1989 онд Лигт анх нэгдэв (Мөн хамтаар Charlotte Hornets, Miami heat, Minnesota timberwolves багууд нэгдсэн).

Мэдээж хэрэг дөнгөж байгуулагдсан баг маань эхний хэдэн жилдээ тоймтой амжилт үзүүлэхгүй Лигийн баян ходоодыг хамж байсан ч тэдний тоглогчид хувын дажгүй амжилтүүдийг үзүүлж байлаа.
Image
Жишээ нь Скот скайлз(Сүүлд Чикаго-ын дасгалжуулагч болсон) 1 тоглолтонд 30 ассист хийж тэр жилдээ Хамгын Сайжирсан тоглогчын шагналыг хүртэж байв.

Image

1992 онд Шидтэнүүдийн хувьд Драфтаас гайхалтай сонголт хийж НБА-ын түүхэн дэх хамгийн доминант хүчирхэг төвийн тоглогч Шакил Онеал-ийг Драфтын Тэргүүнээр сонгожээ. Эхний жилээсээ л Шак давамгай тоглож байсан ч ПО-д азгүйтлээр орж чадаагүйм.

1993 онд Шидтэнүүдийн Драфтын аз од дахин гийж Крис Вебберийг сонгосон ч Түүнийг Алтан мужтай Пэнни хардавей-ээр тулжээ. Ингээд Шидтэнүүдийн сэргэн мандал эхэлсэн юм. 2 хурц залуу одтой баг маань тэр жилдээ л 50 ялсан ч ПО-д хашир бурхи Индиана-д шүүрдүүлж байж. Индиана ч угын шинэ залуу хүүхдүүдийг ПО- д зажлахгүй залгидгаараа алдартай баг байсандаа. Дараа жил нь бүх одод Хорас Грантыг элсүүлж НБА-ын түүхэн дэх 2-дох хамгын хурдан Аваргын төлөө шалгарсан баг болсон боловч Пуужингуудын агаа нартаа бас л юм бололгүй шүүрдүүлж байж. Дараа улирал 95-96 онд 60 ялсан боловч өмнөх жилийн ялагдлын хорслоо Бухнууд авч юу ч болголгүй хожсоныг та бүхэн сайн санаж байгаа байхаа.

За тэгээд дараа улирал нь Шак чөлөөт агент болж Пеннигийн гэмтэл бэртэл гээд ПО-д орсон ч эхний роунддаа гусуулсаар олигтой амжилт үзүүлсэнгүй. Удалгүй Пенниг ч гэсэн зарсан юм. Гэхдээ бас 1 онцлох зүйл нь 1999 онд шинэхэн дасгалжуулагч Док Риверс маань гялтайх одгүй багийг маш сайн дасгалжуулж ПО-д оронгоо алдсан ба Тэр жилийнхээ шилдэг дасгалжуулагчын шагналыг хүртсэн юм.

Image

2000 онд Маш их цалингын зайтай Шидтэнүүд 3-ийн 3-н супер од тоглогчдыг авахаар ажиллаж байв. Тим Данкан багтаа үлдсэнээр Халуухан од Грант Хилл, Асар их авьяастай боловч тэр нь нээгдэж амжаагүй Т-МаК 2-ийг багтаа элсүүлсэн юм. Харамсалтай нь Хилл ердөө л 4-н тоглолтонд ороол бэртсэн боловч Рүүкий Майк Миллер , Т-Мак – багаа ПО-д оруулж чадсан ба Миллэр Шилдэг Шинэ тоглогчын шагналыг хүртэж , Т-МАК супер оддын тоглолт үзүүлж Бүх оддын тоглолт , НБА-ийн 2-р багт багтсан байна. Тэр үеийн Орландогын тоглолт 3-н онооноос нүүлгэсэн баг байсныг та бүхэн сайн санаж байгаа байх. Тухайн үед Т-МАК үнэхээр супер тоглолтуудыг үзүүлж байсан ч баг нь төдийлөн амжилттай тоглодоггүй байсан нь түүний багын андуудтай холбоотой байсан байх. 2004 хүртэлх жилүүдэд Т-МАК лигийг 2 удаа оноогоороо тэргүүлсэн боловч баг нь 3-н удаа ПО-д орсон ч эхний тойрогтоо л хасагдаж байв. 2004 онд Т-МАК лигийг оноогоороо тэргүүлсэн боловч Баг нь маш тааруухан амжилт үзүүлж Док Ривер маань ч багаасаа хусагджээ.

Image
Дараа улиралд нь Т-МАК-ыг зарж тэр жилийнхэээ Драфтаас Төвийн тоглогч Двайт Ховардыг Тэргүүнээр сонгож авав. 10-н жилийн дотор 2 удаа супер төвийн тоглогч сонгож авсан азтай баг л гэж хэлмээр байнадаа. Мөн Жамеер Нелсон, Хедо туркоглу нарыг элсүүлж солилцоогоор ирсэн Мобли, Францис,, Тухайн үедээ дажгүй байсан Като зэрэг тоглогчидоор хүчээ зузаатгасан байсан боловч ПО- д орж чадсангүй. За тэгээд ерөнхийдөө үлдсэн хэдэн Жилдээ Ховардад тулгуурлаж багаа Ребуилд хийж эхэлсэн ба Двайт Ховард, Жамеер Нэлсон, Туркоглу бүгд л зэрэг сайжирч дээрээс нь асар өндөр гэрээтэйгээр Рашард Левисийг авсан юм. Үүнээс цаашхи түүхийг бүгд мэдэх болохоор энэ хүрээд өндөрлийдөө.

_________________
Амьдрал ?


Last edited by Jaal77 on Nov.06.12 11:44 am, edited 7 times in total.
Сэдвийн нэрийг шинэ улиралд тохируулж солив...


Top
   
PostPosted: Aug.29.09 3:04 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
EiO wrote:
За хүн бүр дэмждэг багуудаа танилцуулж байхад би юугаараа дутхав. Энэ багийг өнгөрсөн жил аварга аваасай гэж үнэхээр хүсч байсан даанч яах аргагүй туршлага гэдэг юм дутаж хожих боломжоо олон удаа алдсанаар ЛАЛ аваргын цомыг өвөртлөөд харьсан билээ. Гэхдээ тэд энэ жил улам илүү хүчтэй болсон гэж би хувьдаа үзэж байгаа. За ингээд багийн бүрэлдэхүүнийг товчхон танилцуулий...

Одоогийн байдлаар тус багт 13 гишүүнтэй байна.

Түхлүүр тоглогчид:

[/color] Бидний дунд СҮПЕРМЕН нэрээрээ алдаршсан Двайт Ховард.
Image
Энэ залуу маань Лакерстай тоглосон цувралд хамгаалалтай сайн байсан хэдий ч туршлага гэдэг зүйл дутсан уу яасан довтолгоо маш хангалтгүй тоглосон. Хэдий хожигдол хүлээсэн ч гэсэн тэр хожигдлоосоо их зүйлд суралцсан гэдэгт итгэлтэй байна. 2.11 метрийн өндөртэй энэхүү тоглогч маань алиа төрхөөрөө, мөн байнга инээж явдаг төрхөөрөө танил болсон нэгэн билээ. Тэрээр маш олон номинацид хамгийн залуудаа гүйцэтгэсэн гэсэн рекорд тогтоосон юм. Рекордуудаас нь дурьдвал:

- НБА-д 3000, 4000, 5000 самбараас бөмбөг авалт хийсэн хамгийн залуу тоглогч юм.
- НБА-н түүхэнд дабль дабль дунджилсан хамгийн залуу тоглогч.
- НБА-н түүхэнд нэг тоглолтонд 20 самбар авсан мөн л адил хамгийн залуу тоглогч.
- Оддын тоглолтын түүхэнд бичигдсэн хамгийн өндөр хувьтай шидэлт буюу .810 хувьтай довтолсон тоглогч.
- НБА-н түүхэнд лигийг хамгийн залуудаа буюу 22 настай 14.2 самбар дунджилж байсан үзүүлэлттэй. Энэ нь 2007-2008 оны улиралд.
- НБА-н түүхэнд лигийг хамгийн залуудаа буюу 23 настайдаа 2.9 блок шот дунджилсан тоглогч юм. Энэ нь 2008-2009 оны улиралд.
- Мөн НБА-н Финальд хамгийн их буюу 9 удаа блок шот хийсэн гэсэн рекордуудыг тус тус эзэмшдэг байна.

Дээрээс нь уг залуу маань Америкийн Үндэсний багийн бүрэлдэхүүнд орсноосоо хойш 2 алт 1 хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Үүнд:
2006 онд Япон улсад болсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн.
2007 онд Лас Вегаст зохион байгуулагдсан Америк тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай.
2008 оны Бээжинд болсон Олимпийн алтан медальтай.

Уг залуу маань Христ шүтдэг бололтой. Өдгөө дөнгөж 23хан настай тоглогч маань хараахан бүрэн потенциальдаа хүрээгүй байгаа юм. НБА түүхэнд хамгийн шилдэг Төвүүдийн жягсаалтанд нилээн дээгүүр бичигдэхүйц тоглогч аль хэдийн болчихсон тоглогч юм. Ингээд Ховарддаа ирэх он жилүүдэд урьдныхаасаа илүү эрч хүчтэй тоглож бэртэл гэмтлээс холуур яваасай гэж хүсэн ерөөж байна...

-------------------------------------------------------------------------------------------------------------



Винс Картер

Image
Нью Жерси багаас солилцоогоор төрсөн нутагтаа ирээд байгаа НБА-н хамгийн шилдэг слам данкчины нэг болох Винс Картер нь өдгөө хэдий 32настай ч Орландо Межик багийн түлхүүр тоглогчдийн нэг яах аргагүй мөн юм. Тэрээр НБА-д оддын тоглолтонд 3 буюу түүнээс олон удаа хамгийн их санал авсан тоглогчдын 3рт буюу Майкл Жордан болон Жулиус Ервин-ий дараагаар ордог юм байна. Тэрээр Орландо Межик багт Раян Андерсоны хамт Рафер Алстон, Кортней Лий, Тонние Баттие нараар 2009 оны 6р сарын 25нд солигдон ирсэн юм. Винс Картер маань төрсөн нутаг болох Орландо Межикт ирэхдээ: Би Орландо Межикийн нүүр царай болох гэж ирээгүй ээ. Харин НБА-д өнгөрүүлсэн бүхэл он жилүүдийн турш хүсэж ирсэн аваргын бөгж авах гэж л ирсэн гэж хэлжээ. Түүний хамгийн алдарт тохолт болох Францын 7.2 фүт өндөртэй тоглогчийн дээгүүр тохож 2000 оны алтан медаль авсныг нь НБА мэддэг бараг бүх хүн мэддэг байх аа.

Түүний рекорд болон амжилтаас нь:

- НБА-н Плей Офф-н тоглолтонд хамгийн олон удаа буюу 9 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэж байжээ.
- НБА-н Плей Офф-д тоглолтын нэг хагаст хамгийн олон буюу 8 удаа 3с амжилттай зоож байсан байна.

Нью Жерси багийн рекордоос:

- Мөн л адил Нью Жерси багийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон удаа буюу 9н удаа 3с амжилттай гүйцэтгэсэн тамирчин.
- Нэг улиралд хамгийн их буюу 2070 оноо цуглуулж байсан.
- Нью Жерси багийн бүрэлдэхүүнээс нэг улиралд 2000 оноо авсан анхны тоглогч.

Торонто Репторс багийн рекордоос:

- Нэг тоглолтонд хамгийн их оноо авсан тоглогч. 51 оноо.
- Нэг үед хамгийн их оноо авсан тоглогч. 20
- Нэг тоглолтонд хамгийн олон удаа буюу 20 удаа амжилттай довтолсон.
- Багийн түүхэнд Плей Офф-н тоглолтонд хамгийн олон оноо авсан. 50 оноо.
- Торонто Репторс багийн хамгийн олон оноо цуглуулсан тоглогч. Нийт 9420 оноо.
- Багийн хамгийн олон минут талбай дээр гарсан. 15154 минут.

гэх мэт олон олон амжилтуудтай тоглогч билээ... Ингээд Винс Картерийн аваргын бөгж зүүх хүсэл нь биелэх болтугай.

-------------------------------------------------------------------------------------------------------------

Багийн дараачийн түлхүүр тоглогч бол Рашард Льюис юм.
Image
Бага довтлогч байж байгаад хүчний довтлогчид орсон Люис нь Сеаттл багийн хамгийн олон удаа 3с оруулсан тоглогч юм. Хэдий янз бүрийн рекорд тогтоож байгаагүй ч багт маш их хэрэгтэй тоглогч яах аргагүй мөн юм. Тэрээр хүчний довтлогчид шилжсэнээр түүний нэг улиралд 3с оруулсан тоо нь 53р ихэссэн байна. Тэрээр Орландо Межик багийн довтолгоонд яг тохирсон тоглогч мөн юм. Түүний талаар бас нэгэн сонирхолтой мэдээ гэвэл Люис нь ихэр юм байна, гэхдээ түүний ихэр нь эмэгтэй юм байна. Би хувьдаа түүнийг UNDERRATED тоглогч гэж үздэг юм. Хэрэгтэй үед үүрэг ээ маш сайн гүйцэтгэж багийн алсын зайны шидэлтийн гол хүн юм.
Харамсалтай нь гэвэл Рашард Люис маань саяхан тестостероны хэмжээ түүний биенээс зөвшөөрснөөс илүү байсны улмаас 10 тоглолтын эрхээр торгуулаад байгаа юм. Гэхдээ мань хүн хэмжээг нь мэдээгүй байсан гэхдээ би буруутай, хүртэх ёстой шийтгэлээ асуудалгүй хүртэнэ гэж хэлжээ. Заза ямартай ч Орландо Межикийн амжилтанд нөлөөлсөн чухал хүмүүсийн нэг мэдээж Люис мөн юм аа...

-------------------------------------------------------------------------------------------------------------

Багийн 4 дахь түлхүүр тоглогч бол Жамийр Нелсон юм.
Image
Өнгөрсөн улиралд өөрийгөө бусдад жинхэнэ утгаараа таниулж чадсан тоглогч Нелсон маань анх НБА-н гараагаа Стив Францисын заменьд тоглож эхлэж тус улиралдаа Стив Францис СЖ байрлалд орсноор холбогчийн гараанд гарах болсон юм. Мөн өнгөрсөн улиралд маш эрчтэй сайжирч оддын тоглолтонд Орландо Межик багийн 3дахь оролцогчоор нэрлэгдсэн юм. Харамсалтай нь гай газар доороос гэгчээр бэртэл түүнийг тойрсонгүй 2р сарын 2ны өдөр Далластай тоглосон тоглолтонд бэртэл авснаар улирлын үлдсэн тоглолтуудыг өнжсөн юм. Хэрэв бэртээгүй байсан бол тус улирлын сайжирсан тоглогчдын шагналд нилээн дээгүүр дэвших байсан байх. Түүний бэртэл үлдсэн улирал болон ПО-г өнжихөөр байсан хэдий ч багийн удирдлага нь түүнийг ПО-д сэлгээнээс тоглуулжээ. Ирэх улиралд ч гэсэн өнгөрсөн улирал шиг эрч хүчтэй сайн тоглоосой гэж хүсэн ерөөе. Мөн бэртлээс холуур байх болтугай...

Бусад багийн бүрэлдэхүүн:

Image
Двайт Ховард-г нөхөх гол тоглогч Марсин Гортат. Түүнийг багтаа эргүүлж авч үлдэх нь туйлын зөв хэрэг байсан. Тэрээр 5 жилийн 34 саяын гэрээтэй тоглож байгаа юм.

Adonal Foyle
Image

Ryan Anderson
Image

Brandon Bass
Image
Брандон Басс нь 4 жилийн 18 саяын гэрээтэй тоглож байгаа. Нас дундаж гэхдээ илүү сайжрах потенциаль өндөр тоглогч.

Matt Barnes
Image
Маш олон багаас маш олон зүйл сурсан нөхөр байгаа юм даа. Түүний хичнээн багт яаж яаж орж байсныг нь сонирхуулий:
- 2002 оны 6р сарын 26нд драфтын 45р Мемфис-д багт сонгогдсон
- Яг тэр өдрөө Кливленд багруу солилцоогоор очиж байсан
- Сонгогдсон улирлынхаа 10р сарын 18нд Кливленд багаас чөлөөлөгдсөн.
- 2003 оны 9р сарын 27нд Сеаттл-д чөлөөт агентаар элссэн.
- 2003 оны 10р сарын 13нд Сеаттл багаас чөлөөлөгдсөн.
- 2004 оны 1р сарын 18нд Сакраменто-д чөлөөт агентаар элссэн.
- 2005 оны 2р сарын 23нд солилцоогоор Филаделфиа багт очсон.
- 2005 оны 10р сарын 6нд Нью Йорк-д чөлөөт агентаар элссэн.
- 2005 оны 12р сарын 3нд Нью Йорк-с чөлөөлөгдсөн.
- 2005 оны 12р сарын 9нд Филадельфи-д чөлөөт агентаар элссэн.
- 2006 оны 10р сарын 2нд Голден Стейт-д чөлөөтөөр ирсэн.
- 2008 оны 7р сарын 22нд Феникс-д чөлөөтөөр ирсэн.
- 2009 оны 7р сарын 23нд Орландо-д чөлөөтөөр ирсэн.

Хараад байх нь ээ их зовлон үзсэн тоглогч бололтой. Гэсэн хэдий ч тэрээр өнгөрсөн улиралд карреер хай 10.2 оноо дунджилсан юм. Орландо Межик-д хэр тоглохыг нь сайн мэдэхгүй ч 3 онооноос хэрэгтэй үед шидчихэж чаддаг тоглогч юм.


Mickael Pietrus
Image
Энэхүү тоглогч нь мөн адил өнгөрсөн улиралд Орландо Межикийг финаль хүртэл явахад маш их тус хүргэсэн тоглогч юм. Хэрэгтэй үедээ хийж чаддаг аа хийж чаддаг тоглогч.

J.J. Redick
Image
Энэ тоглогч маань НБА-д ирээд 2хон жил тоглож байгаа ч коллежид байхдаа асар их шагналыг хүртэж байсан тоглогч юм.

Anthony Johnson
Image
Энэ хүн бол НБА-н асар их туршлагатай ахмад тоглогч. НБА-д 12жил тоглохдоо 7 өөр багт тоглож байсан.

Jason Williams
Image
Энэхүү тоглогч нь алдарт Сакраментогийн Влад Дивак, Крис Веббер, Пежа Стояакович нарын бүрэлдэхүүний нэг байжээ. Жейсон Уиллиамс нь НБА-н дундаж холбогч юм. Мөн бусдад өөрийн гудамжны стилээр сагс тоглодгоороо илүү танил тоглогч юм байна. Уиллиамс нь 2008 онд зодог тайлахаар шийдсэн ч саяхан Орландо Межик багтай гэрээ хийн эргэн НБА-д иржээ...


Зиа зиа эцэст нь хэлэхэд Лакерс-д хожигдсон ч их зүйлийг суралцсан гэж бодож байна. Энэ жил илүү хүчтэй сайн байна гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь багийн гишүүд бэртлээс холуур л байх хэрэгтэй. Энэ зун тэд маш чухал Клатч тоглогч Хедо Туркоглу-г алдсан ч оронд нь Картер-г авчирсан болхоор муудсан биш харин ч илүү сайжирсан гэж би хувьдаа үзэж байгаа. Картер ч гэсэн үнэхээр сайн Клатч тоглогч мөн...

Ингээд 2009-2010 оны улиралд Орландо Межик багтаа өндөр амжилт хүсье...

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Aug.30.09 3:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Гол нь Картэр яаж тоглохнуу бэртэхнүү гэдэг л сонин байна...Миний бодлоор энэ багт Картэраасаа илүү Басс Барнэс 2 илүү нэмэр болох байх.Багийн хувьд Хидо явж өнгөрсөн жилээс шал өөр баг болсон.34 саяын гэрээтэй Гортат өөрийгөө батлахнуу?

Мөн Жамийрийн эрүүл мэнд хэр байх юм гэдэг сонин.Өнгөрсөн жил лав 82 тоглолтын бараг талд нь өнжсөн.Гэх мэтчилэн асуултууд их байна дөө.Тийм учраас өнгөрсөн улирлын амжилтаа давтаж чадахым болуу?Эсрэг талд ЛэБрон Бостон 2 бас чангарсан шт...

_________________
Foruming


Top
   
PostPosted: Sep.02.09 2:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11668
Location: universe
ESPN deer ulirald 56 hojil avna gej taamaglasan bh yum.ongorson jil 59 geheer 3 aar baga

_________________
i am no1


Top
   
PostPosted: Sep.10.09 3:36 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.27.09 7:11 pm
Posts: 1417
энэ баг бол шууд финалд үлдэнэ гэдэгт итгэлтэй байноо өмнөн нийх их хүн дэмждэггүй байсан одооч бүүр аймар олон хүн дэмждэг болоо биз дэээ финалд нтр үлдээл төрүү жилийнхыг бодвол бүрэлдэхүүн сайжирсан гэж үзэж байнааа тов Ховард Хүчээр Басс гарах л байлгүй дэээ энэ залуу их юм дуулгана шүү гараа бол үнхээр тасархай байгаа бараг нба хамгийн шилдэг гарааны 5 тоглогчтой баг гээд хэлчүүл буруудахгүй байх гэхдээ бостон даллас ид нар бас л аймар гараатайшд юуч л гэсэн энэ баг гайхалтай амжилт үзүүлэнэ гэдэгт бат итгэлтэй байнооооооо


Top
   
PostPosted: Sep.11.09 1:03 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Sprog-г дууриачы :mrgreen:
Code:
                  dPd,   dP_;_       dP     
                 d  P Dc.P<" ">DHi d"Pd"P  ...::".-"~\~"-. 
       /\ /\     b.d'dP dP V'Vd"dPb.db.p' ...::/'"".   \  `\
      |  V  |    A      .-"\ i.     ,-_  ...::|     "-._\_.-|
      /     \  _/ \    / ,  || |  /',-"`...::|__________|____|
     |      |<'    `-_| | | || | / /    ...::|         _|_   |
    /        \`;   ,-'| |.| || || |  _.- ...::|     _-" / "-|
   \"  /  /   || ,_`.  \_|' )| |`. "" _-`....::\.--"   /  ./
    `_/ \/ `_/ |/  \|   ,' /  \|  `"""   .....::."-._/_.-" -bodom-
                        \_/


_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Sep.14.09 5:14 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Oct.26.06 3:38 pm
Posts: 48
Location: Ulaanbaatar
Orlando Magic-iin dovtlogchoor hen garah yum be? Humuusee uursdiin garaanii 5-a bichii l de. Miniih bol:
Howard
Bass
Lewis
Carter
Nelson
hehe Alternative shu :razz:


Top
   
PostPosted: Sep.16.09 6:49 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Винс Картер гэж ямар тоглогч бсныг санацгаая....
http://www.nba.com/video/channels/top_p ... dunks.nba/

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.22.09 9:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
cool_mJ wrote:
Өнгөрсөн Финалын 4 дэх тоглолтонд Дуайт Ховард торгуулийн 2 шидэлтээ алдаж арчаагүйтсэний улмаас хожигдож улмаар цувралд ялагдсан. Зиаа Орландогийн фэнүүдээс асуух нэг зүйл байна. Тэр тоглолтын дараа архинд орсон хүн байна уу?

Нэгт . Тэр үед Орландогийн Пээн явсангүй
Хоёрт. Тийм юмнаас болоод архинд орох хүн байхгүй байх
Гуравт. Наад асуулт чинь тэхээр утга алга

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Sep.29.09 12:44 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Зиа удкуй 2К10 гарлаа. Орландо-г гоё хийсэн байх шиг байналээ. Тоглоомын Трэйлэрийг харж байхда манай хүнд Орландо-гын Жерсий гачин сайхан зохиж байналээ шүү. Ер нь бодоод байхад бидэнд байрлал бүр дээр шилдгүүд байна шүү. Хамгаалалт ч дажгүй боломжын. Манай агаа даанч хамгаална гэдэг үгийг төдийлөн сайн мэдкүй болхоор Тэр л их санаа зовоож байнадаа. Бас багын гарааны өндөр жаахан санаа зовоож байна. Ер нь сагс чинь өндөр хүмүүсүүдийн л спорт болхоор Бие хаа дутагдвал хичнээн авьяастай байсан ч кэцүү гэсэн үг. Нелсон яджийхад маш бичкэн. Тэрний өөдөөс Фишер өвөө нь ч шийдмэг шидэлт хөнгөхөн хийх нь харагдсан. За тэгээд ер нь холбогч дээр бас л муу байнадаа. Жонсон одоо бол үнэхээр тачихгүй болоо байлгүйдээ. Виллиамс бүтэн жил тоглоогүй ирж байгаа хүн дээр нь уруудалтын шатандаа орцон хүн кэцүү. Тэхээр Жамеер гэмтвэл Бай бай . Зооз удкуй эхэллээдээ . Энэ жил бэртэл гэмтэл л хол байвал ямар ч багтай нь яаж ч байсан сэгсийтэл үзэлцээд л гарна

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Sep.29.09 1:07 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Багын Шувуухайнууд
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

Яг ч сайхан тасарцан гар бол алгоо

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Sep.29.09 1:11 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
За тэгээд 15-н тоглогчоо гүйцээх гээд Morris Almond , Linton Johnson III гэсэн 2 гарыг авж. Ингэснээр багын бүрэлдхүүн 15 болжээ
Image

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.01.09 1:54 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Зиа Манайхны Медиа өдөрөөр хийсэн ярилцлагуудын уншдаа. Энэ жил Аваргын төлөө өрсөлдөгч гол баг учраас Аварга болох тухай л их асууж байнадаа. Двайт Аваргын Бөгжөөс 3-хан хожил дутуу байсан гэхээр л дотор нь харанхуйлаал Бэлтгэлээ хийжуугаа гэнэ :mrgreen:
Винс маань Багын Чадавхи Потенциал дэндүү сайн байгааг шагшиж бас Сурвалжлагчын асуусан Двайт та 2 тохолтоор үзвэл хэн нь дийлэх вэ гэдэг асуултад хэрвээ би залуу байсан бол гээл болчилоодоо. Бас Двайтын дээгүүр тохох төлөвлөгөөгүй л байгаам байна :mrgreen: . Миний муу шүтээн энэ жил аварга аваасай гэж тэнгэр бурхандаа л залбираад байж байядаа. Манай хүнийг ч Нөгөө хэд нь магтжийна. Ван ганди бүр эсрэг багыг Номхотгогч байх болноо гэж авж
Муу Шүтээнээс минь 2 дахин том мөртэй байна шүү
Image
Image
Image
Image
Бас л бакь 2 шүү
Image
Өвгөрчижээ
Image

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.07.09 10:16 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image
Мэтт Барнс. Энэ нөхөр Орландод асуудал үүсгэж болзошгүй.
талбай дээр минутын үр дүнгээр дээгүүр ордог тэрээр гараанд орж тоглох магадлал байна. Миккэл Питрус хэр зэрэг тоглохоос л шалтгаална. Барнс гараанд гарч питрус замианаас орж ирэх ч магадлал бий.
Image
Брендон Басс бас асуудал үүсгэх байх. Түүний чадлыг ашиглаж ПФ тоглуулж Рашард Люисийг СФ-ээр гаргах магадлал байна. Ингэснээрээ уламжлалт POWER FORMATION гараа болох юм.


Top
   
PostPosted: Oct.07.09 8:40 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.23.06 3:03 pm
Posts: 306
Location: Medeej Tengert! 23 yum chini Nisiishd
Hi all! Minii bodloor harin ch olnii anhaarlaas holuur baival setgel zuin daramt baga irne jinhene togloltondoo anhaarah bus uu! Taamaglal gedeg chini yaj ch zurj bolno sh dee! Jishee n erunhiilugchiin songuuliar Enhbayr ylah n todaorhoi l gej bsan, teer jiliin naadmaar Usuhbayr turuulne geed l bsan 4-n davaand Purevjav-d gutamshigtaigaar unj l bsan! Tegehleer bi ene ur dund neeh ach holbogdol uguhgui bna! Gehdee anzaaraad baihad east-iin baguud neleed huchee avlaa shuu! Er n west-tei en tentsuuhen bolloo! Ene jil yadag ch bsan east-ees avarga turnu baih aa! Gehdee Orlando-goosene jil ih zuiliig huleej harj bna daa! Shine uliraliin toglolt-iig ehlehiig honog toolon huleej bna daa!


Top
   
PostPosted: Oct.08.09 9:14 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Рашард Левис нөгөө допингийн шинжилгээнээс болоод улиралын эхний 10 тоглолтыг өнжих учраас улиралын гарааг бол
төвийн тоглогч Ховард;
хүчний довтлогч: Басс
жижиг довтлогч: Барнес
хамгаалагч: Картер
холбогч: Нелсон гэж гарах бх.... ер нь Барнес, Пиетрус 2, 2уулаа их тэгш талдаа тоглогчид, тоглолтын стил, хэв маяг ер нь ойролцоо гэж болохоор.... хар ажилдаа сайн, хамгаалалтандаа бас сайн, 3аас дажгүй буудчихна, тэсрэлттэй хурдтай.... 1 заменд суугаад нөгөөх нь гарлаа гээд нээх өөрчлөгдөөд бх юм бхгүй.... гэхдээ гараанд ихэвчлэн Барнес гарах болуу, цаад чин өнгөрсөн улиралд Финикст ихэвчлэн гараанд гарж тоглож бсан, сайн ч тогложийсон, харин Пиетрусыг хааяа Картерыг амраах гэж оронд гарган Барнес, Пиетрус 2 2уулаа талбайд гарж тоглож биз.... ер нь одоо багийн бүрэлдэхүү бол их жигд болсон, бага сага дутуу орон тоогоо чөлөөт агентуудаас нөхчих бх.... одоо хамгийн сул байрлал бол холбогчийн л байрлал бна, Нелсон гэмтэхгүй гсэн баталгаа бхгүй, түүний нөөц Антони Жонсон хөгшин талдаа болохоор түүний арыг хангалттай сайн даах нь бас эргэлзээтэй, Жасон Виллиамс цагтаа сайн бсан ч, 1 жил тоглоогүй, Марбури шиг төсөөрцөн бх магадлал өндөртэй.... тийм болохоор холбогчийн байрлал ер нь жаахан найдвар муутай санагдаж бна.... бусад байрлалууд дээр ер нь болоод явчихжээ....
бас нэг юм анзаараад бсан чин Картер ирсэн сургаар энэ улиралд Орландогийн фен нэлээд нэмэгджээ.... өнгөрсөн улиралд л лав би Орландогийн сэдвийг нээж бхад нээх олон хүн амьтан орж гардаггүй л бсымдаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.10.09 12:23 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Хьюстон - Орландо Уридчилсан тоглолт 104 - 113
Image

Яаая Гортат нээрээ Цагаан Ховард болчижээ. Хьюстоны төвүүдийг бол гашраасан бололтой. Өнөөдөр ховардыг амраажээ байна.
Өнөөдөр бол ерөөсөө л Гортат 4-р үед элэглээд хаясан тоглолт болсон бололтой. Ямартай ч түүнийг өндөр үнээр Далластай барьцан байж сугалж үлдээсэн нь зөв сонголт болсон бололтой. backcourt тоглогчдын асуудал үнэндээ манайд шийдэгдсэн хэнбугайтай ньч алалцах хэмжээнд. Гол асуудал холбогчын асуудал л хэвэндээ байна. Ерөнхийдөө энэ тоглолтуудад Нелсон , Виллиамс , Реддик гэж гаргаад байгаа ч шийдвэрлэх тоглолтуудад Нелсон асуудал үүсвэл Пиетрус Барнес Картер 3-ийг зэрэг тоглуулж мэдэх юм.
Гортат өнөөдөр 14 оноо 14 самбар 6 блок хийсэн байна. Энэндээ ч их бардсан бололтой. Тоглолтын дараа Би өөрийгөө Лигийн Хамгын шилдэг төвүүдийн нэг гэж мэдэрж байна. Хэрвээ надад олон минут өгвөл энийгээ батлан харуулах болноо л гэж авч. Ац чинь Хүн амьтантай тэрсэлдээд багын мораль унагаагаад байх вийдээ. 4-р үед Хьюстоны атигар төвүүд дээр бүр наадсан бололтой 11 оноо 2 самбар 4-н блок хийсэн байна. Левис 22 оноо, Винс 19 оноо тус тус багтаа нэмэрлэжээ. Басс ч мөн адил тогтвортой тоглолтоо үзүүлсээр байна. Өнөөдөр 6 довтолж 100 хувын амжилттай гүйцэтгэсэн байна. Зиа ингээд хэдий үзүүлэн тоглолтууд шахуу ч гэсэн ямартай ч 3-0 болоод байна даа.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.14.09 1:10 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Зооз Өнөөдөр Залуу Байвгайнуудтай тоголж 102-83-ийн харьцаагаар буулгаж авлаа. Табеет мангар цабаан Лигийн хамгын Шилдэг Төвийн эсрэг анх удаа тоголж ганц шидэж нэг ч оноо авсангүй. Манайхнаас Картер, Басс, Нелсон 3-ийг энэ тоглолтонд нөөжээ. Энэ байдлыг харвал Басс-ыг гараанд бараг гаргах шинжтэй. харин үлдсэн хэдэн тоглогчидоороо Ротейшин хийж үзээд байна. Пиетрус Барнесс 2-ийн хувьд хэн нь олон минут хуваах вэ гэдэг дээр өрсөлдөөн явагдаад байх шиг. Тоглолтын стил 2-уулаа их ойролцоо 2-уулаа ч бас дажгүй формтой байнадаа. Өнөөдөр мань 2 гараанд гарж Барнес 14 оноо 9 реб, Пиетрус 19 оноо 4-н ассист хийж. 3-аас бол дажгүй буудаж. Энэ жил Орландо-гын холын зайн шидэлт эсрэг багдаа улам л их төвөг удах нь дээ. Маш олон сайн шидэлттэй тоглогчид байнадаа. 3-аас Ховард Басс Гортат-аас бусад нь бүгд шиднэ. Басс дундын шидэлт сайтай. Ааяаяаяа сайхан байна шүү. Довтолгооны сонголт хувилбар үнэндээ Лейкэрс-ээс дутаад байх юм алга. Шидэлтээрээ Далласаас дутах юм алга. Яджийхад Реддик бэлтгэл сайн хийсэн бололтой. Өмнө нь Пресийзонд ч гошинтоод байдаг байсан бас аваргын төлөө 3-аас шидүүлэх гэж гаргасан ч алдаад байсан одоо бол 3-аас бол барьсандаа л шааж байна. Өнөөдрийн хувьд тоглолт бол онцын сонирхолтой юмгүй манайхны хяналтанд л өнгөрж. Онц гоц гойд тоголсон хүн алга. Урьдчилсан тоглолт хэдий халаалтын тоглолтууд байдаг ч маш чухал тоглолтууд байдаг. Ерөнхийдөө шинэ ирсэн тоглогчид багтайгаа хэрхэн ойлголцох, Багын нөөц тоглогчидын хуваарьлагдах минут зэрэгийг энэ үед л дасгалжуулагч тунгаан бодож байгаа. Манай багын хувьд энэ жил тоглолтын үед нилээд их substitute хйиж тоголно байх. Тэр хэрээрээ хөнгөхөн тоглоод сайхан бөөн эрч хүчүүд ПО-д орно байх. Ховард-ын энэ жил их бэлтгэл хийсэн post move, free throw , хурд зэрэгийн бэлтгэл нь зэгсэн үр дүнд хүрсэн бололтой.

Сая НБА тв дээр багуудын превийв гарчиж. Үзлээ. нээх онц юм ярьсангүй ихэнх хүн аварга авах баг биш л гэж үзээд байна. Харин би бол дутах юм алга л гэж боджийно. Бостон Клийвлэнд 2 чанга ч энэ 2-оос дутах юм үнэндээ алга.
Бас Картер Хедо 2-ийн хэн нь үнэ цэнэтэй байх вэ гээд хэлэлцүүлэг гарчиж http://my.nba.com/go/thread/view/80733/ ... er_or_Hedo

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.15.09 12:46 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Orlando magic - 121 - 86 NO Hornets

Image

Зио зио урьдчилсан тоглолтын ээлжит тоглолтоо Зөгийн-үүдтэй хийж Манай Баг-ын Замен-ууд гараанууд бүгд илүү гэдгээ харуулж 36 оноогоор хожлоодоо. Ингээд Уридчилсан тоглолтуудад 5-0 болчивуудаа. Өнөөдөр 3-аас 63 хувьтай довтолсон байна. Ер нь тэгээд бүх үзүүлэлт нь илт давуу тийм л тоглолт болждээ. Урьдчилсан юм чинь нээх олон юм бичээд яахав. 6-н тоглогч 12-оос дээш оноо авж. За нэг иймэрхүү аймшигтай тоглолт улиралд үзүүлээд байвал ч :wd: . Зио тэгээд Винс маань мэдээж шууд эхлээл тасрахад нөлөөлсөн байна. Эхний үедээ л 13-н оноо авж.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.25.09 1:27 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Өө зазаза. Атланта-г зүгээр л бузарлаад хаячиж. Хаха. Хэдий урьдчилсан тоглолтууд ч гэсэн дандаа бузарлаад байна гэдэг нэг юм хэлээд ч байх шиг. Өчигдөр бол зүгээр л айн бузрлахын дээдээр бузарлаж 2 лидер маань төгс тоглолтууд үзүүлжээ. Винс маань бас байнаа байна. Сайхан ч Данк хийж. Довтолгооны хувь эднар бол найс. Багаараа 60 хувьтай довтолж. Ховард бол бас элэглэчижээ. Андерсон сайн тоголж бүгд сайн байлаа :wd: . Одоо ингээд багын өнгө зүс сайн гар нийлж байгаа гэдэг нь харагдлаа. Улирал нөгөөдөр эхэлнэ. Багыхан маань эрч хүчтэй хөнгөхөн гэгч нь улирлыг давж ирэх оны 6-н сард Аваргын цомоо бариж баярын нулимс дуслуулж суухыг ерөөе дөө. Амжилт залуусаа. WE BELIEVE

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.29.09 11:51 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Orlando Magic 120 - Philly 76ers 106

Image

За 09 - 10 оны НБА-ын улирлыг Өнгөрсөн жилийн Зүүн бүсийн аварга Энэ зуныг шуугиантайхан өнгөрөөсөн Ид шидүүд талбай дээрээ Өнгөрсөн жилийн ПО-ын эхний шатны өрсөлдөгч байсан 76-г хүлээн авч тоголлоо. Ерөнхийдөө талбайн эзэд маань дарамталж давамгайлсаар тоглолтыг дуусгажээ. Левис допинг-ын асуудлаар улирлын эхний 10-н тоглолтыг өнжиж байгаа учираас Гарааны бүрэлдхүүнд Ховард, Андерсон , Пиетрус, Картер, Нелсон гэж гарж тоголлоо. Ховард 21 оноо 15 самбар авж багаа тэргүүлж Картер багтаа дебутээ хийж 21 минутанд 15 оноо авлаа. Мөн форм шидэлт сайтай байгаа Андерсон 16 оноо , Сэлгээнээс ахмад холбогч Виллиамс 15 оноо авж. Эхний хагас өнгөрхөд л 23 оноогоор давамгайлсан байса энэ чигээрээ л дуусгачиж. Айлын лидерүүд бүгд муу тоголж. Ганц гялтайх нь Спейтс Ховардын эсрэг сайн тулалдаж 26 оноо авж. Орландо өнөөдөр багаараа 55 хувьтай довтолж 3-аас 29 шидэж 16 нь оржээ. 3-н онооны шидэлт болон будган доторх тоглолт бол үнэхээр аймшигтай байнадаа. За за сайхан тоглолт болж. Улирлыг асар хүчтэй эхэллээ

Өө нээрээ Орландогыхан маань Лейкерсийн бөгжөө авах ёслолыг үзэж. Ер нь тэгээд хуучин муу дурсамж нь сэргэж бөгжийг авах асар их шунал тачаал нь хөдөлцгөөсөн гэнэ. Өнөөдөрийн Зүүн бүсийн аварга авсан баяраа ч бараг тэмдэглээгүй байна. За за амжилт. Үнэхээр хүчтэй баг болжээ. Гараа нь ч тэр Нөөц ч тэр. Шинээр ирэгсэд ч багтаа тун их зохицсон харагдаж байна. Винс маань бол бас байнаа байна. За аварга авах болтугай гэж. Гараа сайн бол бариа сайн

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.30.09 1:49 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.23.06 3:03 pm
Posts: 306
Location: Medeej Tengert! 23 yum chini Nisiishd
Za yunii umnu unheheer saihan ehlel bailaa! iim hund hund dugnelt uguh n jaahan ert bna gej bodoj bna! 10 togloltiin daraa bol ene tuhai yrij bolnoo! tiim uu? All??? Sain n sain bga mash sain bga! Carteriin huvid toronto, nets-t baihdaa bagiin buh achaag uurdag bsan! gantsaraa l tsutgedeg baisan sh dee! Gehdee sags bol bagiin sport uchir tuund tuslah hun heregtei bsn! Ymartai ch ter zuv gazraa buulaa, orlando-giin umsgul ch tuund tun geo zohison haragdsan! Odoo bol setgel sanaa aria uur togloh baih aa! Neg talaas daramt bagatai nuguu talaas taivan chuluutei togloh bolomj n burdej bga baih! Medeej ene buhnii ur dun n sain uzuulelt baih n damjiggui! Anduud uursdiin bodloo ilerhiileerei!


Top
   
PostPosted: Oct.30.09 2:33 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Улиралд бол ер нь хангалттай тоглох нь ойлгомжтой. Яахав уулнь Дээгүүр болж өгвөл 1-ээр гарвал homecourt давуу талтай болхымдаа ПО-д. Тэхдээ 1-р гарна гэдэг хэцүү л байхдаа. Нээх айхтар улайраад 1-р гарах гээд хэрэггүй. Ер нь багын нөөц тоглогчид хүчтэй болхоор ноднингоос илүү хожил авчих байх. 60 хавьцаа ч бараг л байгаа. Гол нь улирлын дундуурх том багуудын эсрэг тулаанд яаж тоглох арга эвээ сайн олж авах хэрэгтэй байна. Ер нь улиралд том багуудын хоорондоо тоголсон байдал нь их юм хэлж өгнөшүүдээ. Тэрнээс бусад шалдир булдар багуудтай бол өөрсдийгөө гамнаж л үзсэн нь дээр

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Oct.30.09 10:23 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9297
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Jason Williams муу залхуу Марбуриг бодвол өнгөтэй, чадалтай гоё харагджийлээ.... муу Марбури яасан өнгөрсөн жилжингээ маяглаж, маяглаж Нью-Ёркоос гараад, гуйлгаж гуйлгаж Бостонд ороод хийсэн ч юм бхгүй, нөөцний суудлын банз халаагаал, хааяа нэг худлаа шидэж баг алчuхаал тэгсээр бгаал таарсандаа муу хог.... одоо хаана явдым бгаан.... дээр Ютагийн Д-Лигийн нэг баг Марбуриг авах хүсэлтэй бна гээд бсан аягүй бол тийшээ явцан даа.... эсвэл Нью-Ёркыг шаналган бж авсан мөнгөөрөө гэртээ сайхан партидцан гусчийгаа биз....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.09 4:41 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Зиа энд тэнд яахоо энээ тэрээ дээр Бостоны Фенүүд манай хүнийг их доош нь чихэж хоорондоо талцсан сайхан юмнууд болж байнаа. манай хүний бэртэл гайгүй боловуу. Өөрт нь зовиур бараг байхгүй. Одоо шинжилгээ хийж байгаа байх. Нисдэг залуу маань дажгүй байлгүйдээ :wd:

Винс эхлээл Торнуудыг хашрааж өгсөн байнаа. Эхний үед 7 шидэж 5-ын оновчтой нэг уран данк хийж 12 оноо авсан байна. Хуучин багын фенүүд ч гоё хүлээж авж байналээ. Алга ташаал. Даанч харамсалтай юм болчилоо :crysad: . Бүтэн тоголсон бол ер нь нилээд оноо түүх байсан боловуу. Салгалсан Харрис-ын хөлөн дээр нь гишгэчлээ

Ховард бол өнөөдөр Нетсийн бүтэл муутай төвүүдэд эр чадлаа гаргачижээ. 20 , 20 хийчиж. Хэдэн ч удаа 20, 20 хийж байгаан бүү мэдээ. Бас нэг аймшигтай бөмбөг малгайдалт хийжээ :razz: . Шууд л бариад бууж байна лээшд.

Энэ Андерсон 2-дох жилдээ тоголж буй залуу ч немц сэгсгэр шар маягын тоглолт үзүүлээд байх маягтай байна уу гү юу. Сул байвал ер нь өгсөн пассыг хөнгөхөн борлуулаад байх шинжтэй байна шүү. Сайн байна залуу. 2 тоглолтонд гараанаас тоголж итгэл алдахгүй сайхан тоголж байна.

Басс бол Ховард суухад бол сайхан орлож байгаа бололтой. Бас л сайхан ч бие бялдартай юм дажгүй ч авьяаслаг юм. Нуруу л бага зэрэг нам юмдаа. Гортат цагаан араг яс зун ллртаж их үнэтэй үлдсэн одоохондоо чойроол явжийх шиг байна. гэхдээ урт удаан улиралд энэний цагаан араг ясан толгой их хэрэг болноо.

Виллиамс улам л формоо олоод байх бололтой юмаа. Нелсон энэ 2 бараг л минутуудаа ойролцоо хувааж аваад тоглож байна. Холбогч гэсэн үүднээсээ Виллиамс ч арай илүү байх шиг .... пасс, туршлага энээ тэрээгээрээ. Нелсон харин төдийлөн сайн тоглохгүй байна. сайн тоглоод байх ч шаардлага алгадаа. Онооны машинууддаа бөмбөгөөр хангаад эвтэйхэн үед нь шидчээд байхад л болоо. Удкуй Левис ирнэ. Тэхээр ч ер нь заза төсөөлөгдөхгүй байна :mrgreen:

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Nov.02.09 8:54 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Orlando Magic 125 - Toronto Raptors 116

Image

Левис-ын торгууль, Винсийн гэмтэл, Пиетрус-ын ханиад зэрэг гол тоглогчид нь байхгүй байгаа ч Межик-ын ялалтын буухиа үргэлжилсээр. Ингээд Урьдчилсан шатнаас хойш ялсан цуврал нь бараг 10 болчивуудаа :mrgreen: . Баярт мэдээ гэвэл Винс 3-дахад Бүлүүрүүдтэй тоглоход ирчих бололтой. Пиетрус ханиадтай учир гэртээ амарж байгаа эдгэсэн цагтаа багтаа нэгдэнэ. Левис-ын 10-н тоглолтын саспенд удкуй дуусна.

Өнөөдөр Энэ жил өнгөтэй байж мэдэх Үлэг гүрвэлүүдийг талбай дээр нь хожив. Турк хуучин багынхаа эсрэг тоголсон гэдгээрээ онцлог болов. Айлыхан талбай дээрээ сайн үзжээ. Тэхдээ манайх бүр сайн байж дээ. Бош Баргнани Турк гэсэн трио ер нь НБА-д хүчтэй хослол болхоор д харагдаж байнаэ. Дээр нь Калдерон гэж ясны холбогч байгаа. Өнөөдөр Бош Баргнани Турк 3 бол сайн тоголжээ. Ялангуяа Бош Ховардын эсрэг сайн шидсэн бололтой. Баргнани их сайжирж байгаа гэсэн үнэн байнаа. Ер нь тогтмол мундаг тоголж байнашд.

Манай гараанд ойрд бараг тоглуулаагүй Реддик гарж иттгэл эвдэхгүй маш сайхан тоголжээ. Дасгалжуулагч Ван ганди тоглолтын өмнө та нар Винс шиг тоглох гэж хичээгээд хэрэггүй зүгээр л өөрийнхөөрөө л маш сайн тогол гэж. Банзныхан маань ч тэгэж тоголж. Реддик бол супер байжээ. 4-н тоглогч 20-оос дээш оноо авснаас Нелсон 30-н оноо авж. Ойрд 10-аас дээш оноо авкуй байсан өнөөдөр бас сайн тэсэрж. Ховард дээр гарууд нээрээ байнгын алдаа хийгээстэй харин манай хүн байнгын персоналаа хийгээстэй байж дээ. Андерсон бас бузарлачиж. Сайн байна. Новицки-гын муухан хувилбар хийчих гээл байнашдэ манай хүн :-D

Go Go Magiv

_________________
Амьдрал ?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1111 posts ]  Go to page 1 2 3 4 543 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited