Рокетст уншуулсан байна шд.
Дэйв Иоргэр гарааны SG, SF дээр хэн хэнийг гаргахаа туршиж үзээл байгаа бололтой. Өчигдөр Бакстай тоглоход Аллэн, Пондэкстэр 2-ыг гаргасан бол өнөөдөр Лий, Принц 2-ыг гаргажээ. Винсийг бас тоглуулалгүй нөөсөн байна.
Принц бол өнөөдөр ямар ч оноо аваагүй, хасах үзүүлэлттэй тоглосон байна.
Миний бодлоор SG дээр Аллэнг, SF дээр Винсийг гараанд гаргаад үзвэл довтолгоо хамгаалалтын харьцаа яг сайхан тэнцээд явчих юм шиг санагдаж байна. Тэгээд сэлгээнээс арай довтолгоо талдаа илүү Лий нь Аллэнгаа нөхөөд, Винсийг Принц хамгаалалтаар нөхөөд Пондэкстэр яахав аль аль байрлал дээр нь нөхцөл байдлаас хамаарч гарч байвал зүгээр юм шиг..
Пондэкстэрийг би лав гараанд гарахаасаа илүү сэлгээнээс багтаа нэмэр болох тоглогч л гэж бодоод байна. Майк Миллэрийг өнгөрсөн улиралд авахаас өмнө уржнан бараг л багийнхаа гол мэргэн бууч болж цоорсон ч өнгөрсөн улиралжингаа бэртлээс болж суугаад одоо эргэж ирэх гээд байгаа нөхөр гэдгийг нь Мэмфисийн мэдээллүүдийг орж сонирхож эхэлсэнээр л саналаа.
Пондэкстэр хамгаалалтаар боломжийн байдаг шиг санаж байна, хэрэв тэр зөв бол сэлгээнээс гараад сайхан 3&D үүргээр тоглох боломжтой нөхөр...
Ер нь тэгээд Мэмфис ийм байдалтайгаар улирлын дундах наймаа хүртэл харзнаж явжаагаад багт аль хэрэггүй гэж үзсэнийг нь солилцоонд оруулж илүү хэрэгтэй тоглогч авах биз..