#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.23.18 4:52 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 102 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.31.13 12:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Нью-Орлеанс Пеликанс баг нь Баруун бүсийн Louisiana мужийн New Orleans хэмээх Жазз хөгжим 3 сард болдог Mardi Gras багт наадам зэргээрээ алдартай хотын сагсан бөмбөгийн баг билээ.... анх 1988-1989 оны улирлаас Чарлотте Хорнетс нэртэйгээр Чарлотте хотод байгуулагдаж байсан ч, Чарлотте хотод тийм ч ашигтай ажиллаж чадахгүй байсан тул 2001-2002 оны улирлаас Нью-Орлеанс хотод ирж, Нью-Орлеанс Хорнетс гэгдэх болсон....

Image
харин өнгөрсөн жил, Америк хөл бөмбөгийн New Orleans Saints багийн эзэн Tom Benson багийн хувьцааны дийлэнх хэсгийг авсанаар, Tom Benson-ы баг болсон билээ... багийн эзэн Tom Benson нь хөл бөмбөгийн багтаа тун хайртай, багийнхаа төлөө шилдэг тоглогчдод мөнгө хайрладаггүй, спортод тун ээлтэй нэгэн гэгддэг.... тэрээр багийн дийлэнх хувьцааг өөрийн болгон, багийн эзэн болсон хойноо, багийн нэрийг Хорнетс биш харин Нью Орлеанс хоттой холбоотой зүйлээр нэрлэхийг хүсч, ялангуяа Жазз хөгжмийн өлгий нутаг гэгддэг Нью-Орлеанс Жазз гэж нэрлэхийг хүсч байсан ч, Юта багт аль хэдийн Жазз гэдэг баг байгаа тул энэ нэрийг ашиглах боломжгүй болсон, гэхдээ тус хотод хамгийн түгээмэл байдаг, засаг захиргааны газрын бэлэг тэмдэг болсон хотон шувуу буюу pelican-ыг багийн бэлэг тэмдэг болгохоор шийдэж, НБА-гийн удирдлагад мэдэгдэн, шийдвэрийг авсанаар, энэ улирлаас эхлэн New Orleans Hornets биш харин New Orleans Pelicans хэмээгдэх боллоо....

Image
Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.13 1:31 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

Пеликанс болохоосоо өмнө Хорнетс байхдаа, багийн суперод, франчэйз тоглогч Крис Пол болон Дэвид Вест, Тайсон Чандлер нараар тэргүүлүүлэн, Байрон Скотт дасгалжуулагчаар удирдуулан 2007-2008 оны улиралд ялангуяа 56 хожил 26 хожигдолтойгоор, түүхэн дэх хамгийн амжилттай улирлаа өнгөрүүлж байсан, тухайн жилдээ ПО-д шалгарч, эхний тойрогт Даллас Маверикс багийг 6 тоглолтын дараа буулган авч байсан бөгөөд, харамсалтай нь 2р тойрогт Сан-Антонио Спурс багт 7 тоглолтын дараа хожигдол улирлаа дуусгаж байсан... тухайн улирал Хорнетс багийн хувьд үнэхээр хамгийн амжилттай жил байсан, Нью-Орлеанс хотод Бүх оддын тоглолт зохион байгуулагдаж, багийн ерөнхий дасгалжуулагч Байрон Скотт шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэж, ПО-д харамсалтайгаар хожигдсон ч, багийн удирдлагын итгэлийн хүлээн тухайн үедээ хамгийн үнэтэй дасгалжуулагч болж байсан....
Image

Крис Пол МВП-ын шагналд 2р байранд орж, Тайсон Чандлер мөн Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд ч гэсэн мөн аман хүзүүдэж байсан билээ...
дараа улиралд нь буюу 2008-2009 оны улирал тийм ч сайн байсангүй, улирлыг 49 хожил 33 хожигдолтойгоор дуусгаж, ПО-д Денвер Наггетстай таарч, 5 тоглолтын дараа улирлыг дуусгасан... тухайн ПО-ын 4 дөх тоглолтонд ПО-ын түүхэн дэх хамгийн олон онооны зөрүүтэйгээр буюу 58 онооны зөрүүтэйгээр шившигтэй хожигдож байсан...
2009-2010 оны улиралд улирлыг 3 хожил 6 хожигдолтойгоор эхлүүлснээс болж 2хон жилийн өмнө шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэж байсан Байрон Скоттыг халж, харин багийн ерөнхий менежер байсан Жефф Боверыг улирал дуустал орлуулахаар болсон.. тэр улиралдаа 37-45 гэсэн амжилт үзүүлж, ПО-ын гадна үлдсэн ч Полын гэмтлийн "ачаар" Маркус Торнтон, Даррен Коллисон гэсэн 2 рүүки хослол, НБА-д шуугиан тарьж байсан...
Image

дараа улиралд нь 2010-2011 оны улиралыг шинэ дасгалжуулагч Монти Виллиамсыг Сан-Антониогийн дасгалжуулагчийн багаас авчирсанаар эхлүүлсэн.... тухайн үед Бостонгийн туслах дасгалжуулагч байсан, өдгөө Чикаго Булз багийн дасгалжуулагч болсон Том Тибодуг авчирахад тун ойрхон байсан гэдэг.... харамсалтай нь Том Тибоду Буллз уу, Хорнетс уу гэж шийдэж ядаж байхдаа, өөрийн дасгалжуулагч Док Риверсээс зөвлөгөө асуухад, ирээдүйтэй, залуу авьяаслаг тоглогч Деррик Роүзээр удирдуулсан Чикагод очихыг зөвлөснөөр Хорнетсыг биш Буллзыг сонгосон түүхтэй...

Монти Виллиамс дасгалжуулагч болсон эхний улирал 2010-2011 оны улиралд чамлахааргүй 46-36 гэсэн амжилт үзүүлж ПО-д 7 байраар шалгарсан ч, 2р байраар шалгарсан Лэйкэрсд 6 тоглолтын дараа хожигдсоноор, улирлыг дуусгасан.. 2011-2012 оны улирал эхлэхээс өмнө Хорнетсд багийн од тоглогч Крис Полоос болж тун ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байсан, Пол ерөнхийдөө явахаар шийдчихсэн байсан ч, хаашаа явах нь тодорхойгүй байсан, гэхдээ удтал дуншсаны эцэст Лэйкэрс рүү, Хорнетс, Лэйкэрс, Рокэтс гэсэн 3 багийн солилцоогоор Пол солигдож ирсэн ч, Далласын эзэн Марк Кюбан тэргүүтэй хэд хэдэн багийн эзэд дургүйцлээ илэрхийлсний үндсэн дээр, Дэвид Стэрн уг наймааг хориглон цуцалсан... гэхдээ уг наймаанаас тун удалгүй, Клипперс руу Эрик Гордон, Крис Каман, Амину, 2004 онд Миннесотагаас авч байсан 1р тойргийн эрх зэргээр Полыг Клиппер болгосон....
тэр улиралдаа, ажил хаялтаас болсон богинохон улирлыг 21-45 амжилттайгаар, Баруун бүсийн хомоолыг хамж, драфтын 1р эрхийг сугалах өндөр магадлалтай болсон...

Image
2012 оны драфтаар, үнэхээр драфтын тэргүүнийг сонгохоор болж, ирээдүйн Кэвин Гарнетт гэгдэж байсан Антони Дависыг сонгосон билээ, мөн 10р сонголтоор Бостон Селтикс багийн дасгалжуулж байсан Док Риверсын хүү Остин Риверсыг сонгосон... мөн наймааны цонхоор, 3 онооны мэргэжилтэн, өмнөх улиралд нь амжилт нь өссөн тоглогчийн шагналыг хүртсэн Райн Андерсоныг авчирсан...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.13 1:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
одоогоор багийн бүрэлдэхүүн дараахь байдалтай байна...

Image


Image
зуны арилжааны наймааны цонхоор идэвхтэй ажилласны дүнд, хэдий улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналыг авсан ч дасгалжуулагчтайгаа таарахгүйн улмаас, амжилт нь саараад байсан Тайрик Эвансыг, холбон тоглогч Грэйвиз Васкүйзээр сольж авчирсан... мөн драфтын 1-ээр сонгогдох өндөр магадлалтай гэгдэж байсан ч, өвдөгний гэмтлийн улмаас 6р сонголт хүртэл доош буусан Нерленс Ноелыг сонгоод, драфтын өдрөө шууд Фила руу, бүх од тоглогч Жрю Холидэйгээр сольсон, Миннесотад нэг улирлыг үдээд байсан Грэг Стиэмсмаг авчирсан, 3-ын мэргэн бууч Антони Морровыг багтаа элсүүлсэн гээд, энэ зун багийн удирдлага тун идэвхтэй байсан билээ...


улирлын өмнөх тоглолтуудад гайхалтай байж, 7 хожил 1 хожигдолтойгоор дуусгасан, 1 хожигдолоо өнгөрсөн улирлын аваргууд болох Миами Хийтээс хүртсэн... Антони Дэвис улирлын өмнөх тоглолтуудын МВП-гээр фэнүүдийн зүгээс тодорсон... Эванс уг улирлын өмнөх тоглолтуудын нэгэнд эвгүй гишгэн шагайгаа гэмтээсэн ч одоо буцаад ирчихсэн байна, гэмтэл нь харьцангуй гайгүй байсан бололтой... мөн Райн Андерсон өвдөгний гэмтлийн улмаас 3 долоо хоног талбай дээр гарах боломжгүй болсон байгаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.13 1:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
багийн гараа дараахь байдлаар ихэвчлэн гарах бизээ:

Төвийн тоглогч - Грэг Стиэмсма
Хүчний довтлогч - Антони Дэвис
Жижиг довтлогч - Ал Фарүк Амину
Хамгаалагч - Эрик Гордон
Холбогч - Жрю Холидеи

Тайрик Эвансын хувьд, анх ирж байхдаа л, багийн амжилтын төлөө, хувийн амжилт нь муудах нь хамагүй, шаардлагатай бол байнга сэлгээнээс тоглох болно гэсэн болохоор ихэнхдээ сэлгээнээс тоглож, шилдэг 6дахь тоглогчийн шагналд энэ улиралд хамгийн том өрсөлдөгчдийн нэг байх болно... гэхдээ мэдээж гэмтэл бэртэлд өртөмхий Эрик Гордон гэмтсэн тохиолдолд гараанд гарах байх...

зарим тохиолдолд гараа мөн дараахь байдлаар гарах боломжтой:
Төвийн тоглогч - Антони Дэвис
Хүчний довтлогч - Райн Андерсон
Жижиг довтлогч - Тайрик Эванс
Хамгаалагч - Эрик Гордон
Холбогч - Жрю Холидэй

энэ тохиолдол, баг нэлээд хөдөлгөөнтэй, хурдан довтолгоотой болох боломжтой, хамгаалалтанд ялангуяа будагтай талбайн хамгаалалтанд жаахан дээрэлхүүлэх магадлалтай ч, оноо авалт нь зөрүүлээд сайжирна....

энэ 2013-2014 оны улиралд, сайжирсан бүрэлдэхүүнийхээ ачаар өнгөрсөн улиралын тааруу амжилтаа ахиулах хэдий ч, багийн удирдлагын зүгээс, мэргэжилтнүүдийн хамгийн хүчтэй драфтуудын нэг гэгдээд байгаа 2014 оны драфтаас гайгүй тоглогч шүүрчих санаа бол байгаа... гэхдээ одоохондоо дөнгөж улирал эхлэж байгаа учраас тодорхойлоход хэцүү...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.13 1:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
багийн ирээдүй Антони Дэвисийн талаар сонирхолтой мэдээлэл, хуучин сэдэвт оруулж байсан, тэрийг энд хийчихье....

ghostface wrote:
Image

өнгөрсөн улиралын драфтын тэргүүн Антони Дэвисийг, ирээдүйн алдрын танхимын гишүүн Кевин Гарнеттай зүйрлэсэн байна...

Антони Дэвис:
- 19 настай рүүки
- 6'10 өндөртэй, 220lbs жинтэй
- Лигт орж ирээд Эрик Гордон гэдэг залуу хамгаалагч, Райн Андерсон гэдэг шилдэг мэргэн бууч хүчний довтлогчтой гар нийлэн тоглож 27 хожил 55 хожигдолтой улиралыг дуусгасан.

Стат: 28,8 минут; 13.5 оноо; 8,2 с.б.авалт; 1,0 о.дамжуулалт; 1,2 б.таслалт; 1,8 блок.


Кевин Гарнетт:
- 19 настай рүүки (ахлах сургуулиасаа шууд НБА-д хөл тависан)
- 6'11 өндөртэй, 220lbs жинтэй
- Лигт орж ирээд ЖР Райдер гэдэг залуу хамгаалагч,Том Гуглиотта гэдэг шидэлт сайтай хүчний довтлогчтой гар нийлэн тоглож 26 хожил 56 хожигдолтой улиралыг дуусгасан.

Стат: 28,7 минут; 10,4 оноо; 6,3 с.б.авалт; 1,8 о.дамжуулалт; 1,1 б.таслалт; 1,6 блок


Антони Дэвис, дараагийн Кевин Гарнетт болох боломжтой юу?

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.31.13 7:18 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Хөмсөг энэ жил мангас улирал өнгөрүүлэх нь дээ.....

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Oct.31.13 8:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Unuudur Pacers-g iluurhej yavaad bugsundere buleen jin taviulchih yumdaa

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Nov.01.13 1:15 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3162
Bone-LLoyd wrote:
Unuudur Pacers-g iluurhej yavaad bugsundere buleen jin taviulchih yumdaa

Хахаха, нээрээ л тэгсэн дээ. Хөмсөгт бол үнэндээ одоо 20той гээд бодохоор Kevin Garnet-н хэмжээний лав болхоор санагдлаа.


Top
   
PostPosted: Nov.03.13 4:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
Brow 5x5 хийх шахсан байна шд (5+ pts, reb, ast, stl, blk)


Top
   
PostPosted: Nov.03.13 5:36 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Шилдэг амжилт нь ахьсан тоглогч болно шүү энэ янзаараа

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Nov.06.13 11:23 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

Хөмсөг мастер улирлын эхний 3 тоглолтонд 23,7 оноо; 12,3 с.б.авалт; 4 блокшот; 2,7 б.таслалт; 1,7 о.дамжуулалт дунджилсан байна, юун Гарнетт гэмээр тоглосым бишүү бараг....

гэснээс мань эрийн нэг зурагных нь доор, Dude got a seagull flying on his face гэсэн коммент байхыг хараад баахан л инээлээ лол....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.06.13 11:54 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Хахахаха


Top
   
PostPosted: Nov.18.13 1:07 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
өчигдөр, Филаг ROY болно гэгдээд байгаа Картер-Виллиамсгүй байхад нь 135-98-аар, 37 онооны зөрүүтэйгээр бут ниргэв... Жрью Холидэй хуучин тоглож байсан талбайдаа, солилцоонд орсоноос хойш анх удаа эргэн ирж тоглон 14 оноо 12 о.дамжуулалт 6 с.б.авалт хийв... мөн 3-ын мэргэжилтэн, 2011-2012 улиралын амжилт нь өссөн тоглогч Райн Андерсон 10 тоглолтыг хөлний эрхий хурууны гэмтлээс болж өнжөөд байсан бол эргэн ирж, 10-16 довтолгооны амжилттайгаар 26 оноо нийтдээ авч багаа тэргүүлсэн... мөн DPOY-д өрсөлдөх нь тодорхой Антони Дэвис 13 оноо 9 с.б.авалт, 8 блок шот хийж багтаа өөрийн хамгаалалтаар туслав... ерөнхийдөө багаараа маш жигд тоглосон, довтолгооны хувь ч гэсэн 60,5%-тай маш өндөр хувьтай довтлож, 13 удаа бөмбөг алдалт хийсэн гэх зэргээр одоогийн байдлаар хамгийн сайн тоглолтоо үзүүлээд байна...
Антони Дэвис одоогийн байдлаар 20,9 оноо; 11 с.б.авалт; 3,6 блок, 2,1 б.таслалт дунджилж байна... 3,6 блок нь, DPOY-ын хамгийн том өрсөлдөгч Индианагийн Рой Хиббертын ард орох амжилт бол 2,1 б.таслалт нь хүчний довтлогч/ төвийн тоглогчдын дунд хамгийн сайн үзүүлэлт юм байна, мөн эсрэг багийн тоглогчдыг самбарын доор 31%-тай довтлуулж байгаа нь лигт хамгийн шилдэг хамгаалалтын үзүүлэлт болж байгаам байна.... ер нь л юун Ховард гэмээр тоглож байнадаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.02.13 1:59 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
багийн од, төв/пф Антони Дэвис, зүүн гараа хугалсны улмаас нэлээдгүй хугацаагаар талбайд гарахгүй нь тодорхой боллоо, одоогоор шинжилгээний үр дүнгийн мэдээлэл гараагүй байгаа ч, урьдчилсан байдлаар дор хаяж 2 сар талбай дээр гарахгүй байх гэсэн байна... хайран залуу, энэ улиралд бүх оддын тоглолтонд сонгогдох магадлал өндөр л байсан юмдаа уул нь...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.14.14 1:53 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Image

Аймшигтай.. :aa:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jan.14.14 2:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Ryan Anderson, Holiday, Evans nar n berteed ene bag ch suuh mayagtai bolchloo doo. 6 daralan nuhuullaa. Yun PO!

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Jan.18.14 2:13 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Итгэл хүлээлгэсэн EJ үнэхээр хангалтгүй тоглож байна. Сүүлийн хоёр улирал гэмтэлтэй ердөө 50 орчим тоглолтонд оролцож тоглосон, форм муутай байгаагаас болсон уу, эсвэл Холидэй, Тайрик нартай гар нийлж тоглож чадахгүй байгаа бололтой. Клипсд байсан Эрик Гордон лав биш харагданалээ. Жин нэмээд хөдөлгөөн муутай болоод хамгаалалтанд идэвхигүй болсон, довтолгоонд маш орон гаран, бөмбөг алдалт бөөндсөн байдалтай. Хамгийн гол нь Клипсд байсан шигээ эгзэгтэй чухал үед маш тааруу тоглож байналээ. Цаасан дээр хүртэл Тайрик Эванстай гарааны тавт хамаагүй бүтээмжтэй тоглож байгаа үзүүлэлт гарсан байналээ.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Jan.20.14 3:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
харин тэхх, ер нь анх л EG-г Финикс авья гээд байхад нь л өгөөд туучих ёстой байсан юм, нөгөөх нь ч гэсэн, дургүйд хүчгүй гэгчээр, нэг л тийм сэтгэлгүй тоглож ядаал... үнэндээ ёстой таарахгүй тоглолт үзүүлжийгаа... Холидэй ч гэсэн жаахан тааруухан л байна, гэхдээ одоохондоо багийн системдээ таарч тохирох, ойлголцох тал дээр учраа ололцож амжаагүй байгаа байх, нөгөөтэйгүүр дасгалжуулагч Монти Виллиамс бас л болж өгөхгүй байх шиг, арай өөр дасгалжуулагчийн эрэлд гармаар ч юм шиг...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.20.14 3:55 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Финикстэй одоо солиод туувал туудаг л газар. Маркиеф Моррис-р туучихад л цалингийн цэс ч сайхан болох байх даа

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jan.20.14 7:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Holiday ch buten sar bhgui bolohshiv. yun turuu jiliin all star l bsan l daa.

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Mar.12.14 4:34 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

:aa:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Mar.12.14 2:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хэхэхэ энэ нь угаасаа арай л аймар байсан л даа лол, тэгээд маскот Pierre пластик мэс засалд ингэж ороод ийм болсон шд хэхэ...

Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.17.14 1:33 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Via: Shijre Pistoner ---> ‎NBA TALK with Eddie on FB

Өнөөдөр Пеликанс-ын Энтони Дэвис гайхалтай тоглолтыг үзүүлж 40 оноо 21 самбар 3 онвчтой дамжуулалт [14-22] өгсөнөөр НБА-гийн түүхэн дахь хамгийн залуу энэ стат-ыг үзүүлсэн 4 дахь тамирчин болжээ..Тэрээр 21 нас 5 хоног-т энэ амжилтыг үзүүлсэн бөгөөд 1993.02.16 ны Шакил Онеал-аас хойших анхны тамирчин болжээ.Мөн тэрээр 40+ оноо 20+ самбар чөлөөт шидэлт 10-10 гэсэн амжилтыг үзүүлсэн түүхэн дахь 3н тоглогчдын нэг болж байна.[Мосэс Мэлоун, Ларри Бөрд]
Бас нэгэн гайхалтай үзүүлэлт байгаа нь Дэвис сүүлийн 6н тоглолтондоо 32.3 оноо 14.3 самбар 3.0 блок шот 57.9 хувьтай довтолж чөлөөт шидэлт 87.1 хувьтай шидээд байна. Бас 2012 оны Двайт Ховард-ын үзүүлсэн 40.20-оос хойших анхны тохиолдол болж байна. Энэ залуу одоо цагийн шилдэг төвийн тоглогчдын нэгэнд зүй ёсоор орсон гэдгээ зарлаж байх шиг байна. The GROWing BROW!!!

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.20.14 6:12 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

Антони Дэвис сүүлийн 6 тоглолтондоо нийт 194 оноо 86 с.б.авалт хийсэн нь дунджаар 32,3 оноо, 14,3 с.б.авалт болж байна... бас л мангас стат үзүүлж байгаам шүү...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.21.14 12:57 am 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Mar.23.04 4:08 pm
Posts: 4929
Location: мачад маяр махаатайн бэ
ene nuhur yagaad toglosongui|?

_________________
teser delber


Top
   
PostPosted: Jun.27.14 2:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9322
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

драфтын өмнөхөн Хьюстоноос Омер Ашикийг, 2015 оны драфтын 1-р тойргийн эрхээр солилцож авчээ... тэгэхээр Нью-Орлеансд Ашик, Дэвис гэсэн ихэр цамхаг самбар доор мангаслах нь, Хьюстон Ашикыг ийм амархан, ийм хямдхан явуулсан гол шалтгаан нь Мелод зориулж цалингийн цэс гаргах явдал байсан....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 102 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited