#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.17 9:39 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1439 posts ]  Go to page 1 2 3 4 556 Next
Author Message
PostPosted: Sep.05.08 3:35 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Бид ЯЛНАА

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Last edited by Hero_OT on Mar.05.16 4:26 pm, edited 26 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Sep.06.08 4:07 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
Энэ жил Денвер онцын өөрчлөлт огт хийсэнгүй.....Тоймтойгоос нь гэвэл Маркус Кэмбиг үнэгүй явуулаад оронд нь Реналдо Болкманыг авчирлаа.....Дэнтли Жонс гэх мэт баахан довтлогч авлаа.....Нехараг явууллаа......
Ж.Р.Смиттэй шинэ гэрээ байгуулав.......Энэ бүхний эцэст ШИЖИР АЛТНУУД гол зорилготой хүрч чадах эсэх асар эргэлзээтэй.......Бараг ПО - ыг эвгүйтвэл өнжинө,азтай бол долоо,наймаараа гарч ирэх л байх........
Жорж Карл нодлин халагдах дөхөөд ирэхдээ шинэчлэлт хийнэ гэж амлаж байж багтаа үлдсэн......Одоо хийвэл хийхээр л урт хугацаа өнгөрлөө.......Гэтэл тийм нүдэнд тусчихаар наймаа,солилцоо ганцыг ч хийсэнгүй.....Ирээдүйгээ харсан уу?хямдханыг нь бодсон уу?хэд гуравхан солилцоо хийсэн болоод одоо таг болчихлоо........Маркус Кэмбиг багаас явуулдаг зүйтэй алхам болсон гэж бодоод байгаа,гэхдээ тэрнийг орлуулж болдгүй юмаа гэхэд мөнгөөр нь биднийг аварга болгох,за ядахнээ 2 дугаар үе лүү оруулах тийм тоглогчыг олж авчирсангүй байсаар шинэ улиралтай золгож байх шиг байна........

Одоо тоглолтын хэв маяг яаж өөрчлөгдсөнөөс л Карлыг үлдээх,эс үлдээх шийдэгдэх байх.......
Уул нь Смитийг оролцуулсан гоё наймаа хийвэл хийчмээр л байгаа юм даа..........

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.08.08 10:46 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
Линас Клэйза:Багтаа үлдэх хүсэлтэй.
Ирэх зун фрее агент болох ёстой Литва тоглогч ийнхүү мэдэгдсэн байна......Бээжингын зуны Олимпд улсаа төлөөлж оролцсон тэрбээр Оросыг хожсоныхоо дараагаар НБЭд Денверт тоглох таатай байна ухааны юм ярьсан байна билээ......
Түүний хувьд 85 онд төрсөн өдгөө 23 настай......Анх 2005 онд 20 настайдаа драфтад дэвшиж сонгогдож байсан......Европ тоглогч гэхэд энэ бол ховор үзүүлэлт юм.......
Өдгөө тэрбээр хэнд ч гологдохгүй довтлогч болсон байна билээ........

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.18.08 3:15 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Camby yawsnaar nodlingiin Denveriin hamgaalalt ers changarsan todiigui dowtolgoo ch sajirsan.
1t.Camby hogshin,denveriin dowtolgoonii gol tsom ni hurdnaas onoo tuudeg.Harin Camby bol ihenh onoogoo dundaas shidej awdag,todliilon sain dunk hiideggui.Dooroos ch onoo awahdaa mair taaruu gar.Mon mash amia baagii.chadahgui baij shidne,passlah gej tasluulna geh metchilen.
2t.Zarim humuus stats haraad l aya Camby aimar hamgaaldag gedeg.Getel onoo aihtar hamgaaldag hun maani bagiinhaa hamgiin gol aluurchin naasan.Ter bol zugeer l ooriinhoo statsiig nemeh gej blockdoh gej dairdag.Blockdoh tsagtaa blockdoh hereg bailgui ch yahaw.Gehdee heterhii hicheeseneer ooriinhoo haaj bui huniig umartaad yawchdag.Hamgaalaltiin gol undes ni ooriinhoo haaj bui huniig talbai deer ajilgui bolgoh..Yagaad steal aimar hiideg Iversoniig sain hamgaalagch gedeggui we?yagaad gewel deerh shaltgaantai uchiraas.
Bowen 0.6 steal hiij 0.5 block dundjildag ch yagaad urgelj sain hamgaaldag mangas gej yarigddag we?hunee ajilgui bolgoj chaddagaas l ter.
Tiim ch uchiraas SAS sain hamgaaldag bag,Denver muu hamgaaldag bag bolj baigaa yum.

Harin Camby yawsnaar adaglaad dowtolgoo saijirna.Tuunii naidwar muutai shideltuud ugui bolno.Harin orond ni Nene,Hunter nariin hunii tuslamjtaigaar dunk hiih ni hamaagui naidwartai.

Ireh jil denver amjiltand hureh esehiig bi medehgui.Karl ah ooriinh ni helseneer oorchlolt hiine gesen.Ter oorchlolt ni toglogch solihdoo bish bololtoi.ooriinhoo arga bariliig oorchloh gesen yum bailgui.baahan heregtei hereggui dowtlogch awlaa.gehdee odoo ch soliltsoo naimaanii zun duusaagui baina l daa


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.21.08 6:39 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Кэмби явдгийг хувьдаа зөв гэж үзээд л байгаа......Угаасаа Кэмби бол манай багын арга барилд таарах хүн биш байсан........
Гэхдээ одоо гарааны төв Нене/найдлага муутай/,туршлагагүй Стэвэн Хантер хоёрын нэг нь болно......Нене бол асар их гэмтдэг тоглогч......Ер нь тийм ч их найдахгүй байгаа.......Улиралд бага гэмтээсэй л гэж хүсээд байгаа......
Үнэндээ онц өөрчлөлт хийгдсэнгүй.....Бараг зун өнгөрлөө......Бодвол Карл өөрийн тоглолтын арга барил гэгчээ өөрчилж нөөц бололцоогоо ашиглая гэсэн санаатайм байлгүй........

Энэ жил Реналдо Болкманыг авсан.......Их сайхан гар байналээ.......Нехэрагаас огт дутахгүй.....Гэхдээ цаг,минут энэ олон довтлогч нараас олдох юм болов уу......Эд нараа нийлүүлж байгаад нэг сайн холбогч юм уу сайхан төвийн тоглогч авчих юмсан........
Манайх фрее байгаа Shaun Livingston - тэй ярилцдаггүйм байхдаа?.....Нээх хөл муутай ч гэсэн сайн холбогч,юмыг яаж мэдэхэв эргээд сайжирах ч юм билүү......Тэгээд ч өөрийгөө мэдэж байгаа хүн нээх мөнгө шаардахгүй.....Денвер шиг багт окий,окий гээд гүйхийм байгааз дээ.......
Маркус Банксруу бас санаархвал санаархаасай......Шидвэл шидчихдэг амьтан шт........Нодлин Финикст байхдаа манай дээр гурваас өчнөөн буудаж байсан.........
За олигтой төвийн тухайд бол юу ярьхав......Фрее дээр гайхамшигтай амьтан лав алга.........Эсвэл би мэдэхгүй байна.......Уул нь Детройт Рашеед ахын сураг дуулдаад байгаа шүү.......Ж.Р.Смитийгээ ашиглаж байгаад авчихдаг бол бас ашигтай юм болох гээд байгаам.......Даанч сураг байхгүймаа........

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.21.08 6:39 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Кэмби явдгийг хувьдаа зөв гэж үзээд л байгаа......Угаасаа Кэмби бол манай багын арга барилд таарах хүн биш байсан........
Гэхдээ одоо гарааны төв Нене/найдлага муутай/,туршлагагүй Стэвэн Хантер хоёрын нэг нь болно......Нене бол асар их гэмтдэг тоглогч......Ер нь тийм ч их найдахгүй байгаа.......Улиралд бага гэмтээсэй л гэж хүсээд байгаа......
Үнэндээ онц өөрчлөлт хийгдсэнгүй.....Бараг зун өнгөрлөө......Бодвол Карл өөрийн тоглолтын арга барил гэгчээ өөрчилж нөөц бололцоогоо ашиглая гэсэн санаатайм байлгүй........

Энэ жил Реналдо Болкманыг авсан.......Их сайхан гар байналээ.......Нехэрагаас огт дутахгүй.....Гэхдээ цаг,минут энэ олон довтлогч нараас олдох юм болов уу......Эд нараа нийлүүлж байгаад нэг сайн холбогч юм уу сайхан төвийн тоглогч авчих юмсан........
Манайх фрее байгаа Shaun Livingston - тэй ярилцдаггүйм байхдаа?.....Нээх хөл муутай ч гэсэн сайн холбогч,юмыг яаж мэдэхэв эргээд сайжирах ч юм билүү......Тэгээд ч өөрийгөө мэдэж байгаа хүн нээх мөнгө шаардахгүй.....Денвер шиг багт окий,окий гээд гүйхийм байгааз дээ.......
Маркус Банксруу бас санаархвал санаархаасай......Шидвэл шидчихдэг амьтан шт........Нодлин Финикст байхдаа манай дээр гурваас өчнөөн буудаж байсан.........
За олигтой төвийн тухайд бол юу ярьхав......Фрее дээр гайхамшигтай амьтан лав алга.........Эсвэл би мэдэхгүй байна.......Уул нь Детройт Рашеед ахын сураг дуулдаад байгаа шүү.......Ж.Р.Смитийгээ ашиглаж байгаад авчихдаг бол бас ашигтай юм болох гээд байгаам.......Даанч сураг байхгүймаа........

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.22.08 1:26 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12079
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Солилцоо наймаа хийвэл уг нь хөзөр нь байгаа шд танайд. арга барилаа өөрчилж илүү тогтож тоглоно гээд үзвэл манай Нарнууд шиг л юм болох байх даа.

_________________
six feet from the edge


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.23.08 5:06 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
space wrote:
J.R.SMITH ch garaand garval ch ovoo onoo tuuchiheer nohor shuu.

Денверт юу дутагдав?.....Онооноос илүү гарч байгаа юм байхгүй.....Оноо гэвэл хэн ч авч чадна......Линас Клэйза,Аллен Айверсон,Кармайло Энтони гээд л.....
Гол нь Денверийг баг шиг баг болгож илүү их эрчтэй,ялалт авхуулахад түлхэц болдог хүн л хэрэгтэй байгаа юм....Жишээ нь тоглолтыг удирдаж чаддаг холбогч ч юм уу......
Гэхдээ энэ тухай ч хангалттай олон ярьсан л даа.......Мэдээж Карл,Дэнтли,Мое эднүүс олон жил багын арын албанд ажилсан хүмүүс байнадаа гадарлаж байгаа байлгүй дээ......Одоо өөрчлөлт хийвэл хийгээд эсвэл тэгээд шинэ улиралдаа дээр хэлсэн арга барилаа өөрчилж нөөц бололцоо юу байна түүнээ гаргаж тоглох хэрэг гарна......

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.25.08 10:01 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
Манайд ирээд нэг их тоглохгүй байгаа холбогч гурвын мангас Чак Эткингс өнөөдөр баруун өвдөгний хагалгаанд орж амжилттай болсон гэнээ..........Ямар ч байсан 6 долоо хоног талбайд гарахгүй юм шиг байна......
Мөн манайхан энэ жилийн драфтаар авсан довтлогч Сонни Уээмс - тэйгээ гэрээ байгуулсан байна......Тэр мөн гэмтэлтэй байгаа бөгөөд нэг сар талбайд үзэгдэхгүй ажээ.......
Image
Манай туслах Адрайн Дэнтли алдарын танхимд нэрээ мөнхөлөх ёслол саяхан болсон гэнээ........15 жил НБАд зүтгэсэний хэрэг нь ингэж гарчээ.............

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.08 2:04 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
2000 оны НСАА - гын аварга баг болох Мичиганд байсан холбогч 31 настай Mateen Cleaves - тэй Денвер нэг жилийн гэрээ хийсэн бололтой......Чак Эткинс гараад явсны дараа гаргасан шийд бололтой юм.........Матеен Кливэс бол нээх онц амжилт үзүүлсэн гар биш.....6 жил НБА - д тоглосон,хамгийн сүүлд 2005 онд Сеэтл Суперсоникст тоглож байсан юм байна......3.6 оноо авч 1.9 дамжуулалт хийдэг гар.......2005 онд НБА - гаас гараад Орос,Греек гэх мэтийн багт тоглож байсан бололтой..........Мичиган Стате гэж байхдаа багаа оюутаны лигийн аварга болоход маш их тус хүргэсэн гар бололтой юм байна...........
Image
Өөр мэдээ гэвэл довтлогч Майкл Руффин Чикаго ба Денверийн хоёууланд нь бэлтгэлд гарсан........Эцэст нь хаана ирэх нь тодорхой биш байгаа юм байна.........

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.04.08 12:00 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Цагтаа манай багын ганц лидер нь байсан, ахмад тоглогч JUWAN HOWARD-тэй нэг жилийн баталгаат бус гэрээг Наггетс байгуулжээ. Түүний оргил амжилт гаргасан он жилүүд нь Пепси Центрт байсан юм. Нэнэ-ийн сэлгээнд хүчин зүтгэхнээ.

Мөн Индиана Пасерсээс Жамаал Тинсли-г Стевен Хантер, Чаки Аткинс нараар авахаар ярьж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа ч маш олон сурвалжаас үгүйсгэгдсэн байна. Ер нь дэмий л болов уу, цалингын дарамттай тэмцэж ядаж буй манайд.

Дээр нэг нөхөр бичсэн шиг Смаш Паркерыг манайх албан ёсоор авчихаагүй байгаа бөгөөд Рубен Паттерсон зэрэг 4 тоглогчын хамт бэлтгэлдээ урин "судлаж" байгаа тухай л мэдээлэл байна.


_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.04.08 12:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Ах дүү 2
Image

Би Бразил
Image

Ирээдүй
Image

Драфтын НЭГ шүү би
Image

Онгироо бацаан, гэхдээ адтай
Image

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.04.08 12:07 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Цагтаа манай багын ганц лидер нь байсан, ахмад тоглогч JUWAN HOWARD-тэй нэг жилийн баталгаат бус гэрээг Наггетс байгуулжээ. Түүний оргил амжилт гаргасан он жилүүд нь Пепси Центрт байсан юм. Нэнэ-ийн сэлгээнд хүчин зүтгэхнээ.

Мөн Индиана Пасерсээс Жамаал Тинсли-г Стевен Хантер, Чаки Аткинс нараар авахаар ярьж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа ч маш олон сурвалжаас үгүйсгэгдсэн байна. Ер нь дэмий л болов уу, цалингын дарамттай тэмцэж ядаж буй манайд.

Дээр нэг нөхөр бичсэн шиг Смаш Паркерыг манайх албан ёсоор авчихаагүй байгаа бөгөөд Рубен Паттерсон зэрэг 4 тоглогчын хамт бэлтгэлдээ урин "судлаж" байгаа тухай л мэдээлэл байна.


_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.05.08 4:13 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
Жамаал Тинсли бараг Денверт ирэх юм шиг байна......Гэмтэлтэй байгаа гурвын бууч Чаки Эктинс,Стэвэн Хантер нараар солилцож байгаам байна......
За юутай ч холбогчын асуудал үндсэндээ шийдэгдэв бололтой....

Тинсли ирэх гурван жилд 21 сая доллар авах бол Эткинс энэ улиралд 3.2 сая,ирэх улиралд 3.5 сая,Хантер 3.9 саяыг энэ жил,ирэх жил 3.7 саяыг авах гэрээтэй байгаа аж.......Харин Жамаал Тинсли 6 саяыг энэ жил тэгээд ирэх жилд 7.2,7.5 саяыг авах юм байна.........
Энэ бүхний эцэст Дэнвэр холбогч олж авах бол,Индиана мөнгө хэмнэх боломжтой болж байгаа нь тэр гэж ESPN дээр бичсэн байна.....Миний хувьд гэвэл Жамаал Тинсли тоглогчын хувьд сайн тоглогч гэвч гэмтэл бэртэл ихтэй,дээр нь асуудалтай нь үнэн........Гэхдээ тэрний хувьд улиралд хэдэн тоглолт өнжих чухал биш,ПОд ороод тоглолт өнжихгүй байх нь чухал.....Улиралд бол Дэнвэр яаж ийгээд дутуугаа гүйцээж,дундуураа дүүргэчихнэ/өнгөрсөн жил Эткинс,Хантер хоёр бараг тоглоогүйг санах хэрэгтэй/.....Хамгийн гол нь Жамаал Тинсли өөрийнхөө чадварыг ПОд ашиглаж гаргаж чадвал манайд хэрэгтэй юмдаа.......
Дээрээс нь Дэнвэрт ирсэн холбогч нарын статс илүү өсдөг юм уу гэх байдал ажиглагддаг.....Тийм жишээний нэг нь Картер байна.......НБАд тоглож байх хугацаандаа өнгөрсөн жилийнх шиг балласан үгүйг ёстой мэдэхгүй юм байна.......За тэгээд юу болохыг нь харж л байя дөө..........

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.11.08 6:09 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Энэ Жамаал Тинсли ирэх бараг худлаа болчих шиг боллоо......Индианагын шувуу ах зүгээр л румор байсан ухааны юм ярьсан юм шиг байна....Ууг нь манайд ирчихвэл ашигтай юм байгаам даа......
Image
Гэснээс өнөөдөр манайхан чинь улиралын өмнөх сорилго тоглолтынхоо эхнийхийг Миннисатог хүлээн авч тоглоод 118-95-аар нухчиж........Тоглолтын хувьд улиралын эхний хоёр тоглолтонд оролцохгүй байх торгуультай Мело,бэртэлтэй байгаа Чак Эткинс,Сонни Вээмс нараас бусад нь талбайд гарсан байна........
Жорж Карл ахын маань гаргасан энэ жилийн гарааны тавт ерөнхийдөө Айверсон,Картер,Нэнэ,Кэнион Мартин,Мело гэсэн хуучныхаас Кэмбиг хассанаас өөр юм харагдахгүй байна.....Яваандаа Смуш Паркер болж байвал гараанд гарч магадгүй юу гэхээс өөрөөр өөрчлөгдөх шинж одоохондоо алга.....
Өнөөдрийн хувьд Крис Эндэрсон 12 оноо,11 самбар хийсэн байналээ......Ер нь энэ залуу тийм ч муу биш,найдвар бол байна.....Нэнэгийн араар ороод заримдаа гараанд гараад байхад болмоор л юм шиг байна......Мөн манай шинэ цэрэг Смуш Паркер 4 оноо,6 дамжуулалт,Дэнти Жонес 11 оноо,Рубэн Пэтэрсон 8 оноо,3 самбар,хөгшин цэрэг Жувон Ховард 3 оноо,5 самбар,Реналдо Болкман 8 оноо,4 булаалт хийчихсэн байна.......Хуучуулаас Айверсон 5 оноо,9 дамжуулалт,Ж.Р.Смит 21 оноо тус тус авцгаасан байна......
Явж явж өмнөх улиралаас илүү хамгаалалт сайжирсан юм биш үү?хашир туршлагатай Р.Пэтэрсон,бас Нэшийг айлгаж явсан Смуш Паркер,Болкман этэр гээд л.........Авсан гарууд нь хамгаалалтанд нэмэртэй хямдхан мөртлөө ашигтай гарууд болчихсон ч юм шиг.........
Улирал хоног хоногоор ойртсоор л......

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.12.08 3:01 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Дүгнэлт хийхэд арай эрт байна. Гэхдээ дотроо бол мэдээж Наггест маань сайн тоглоод байгаасай гэж найдаад л сууж байна.

Өчигдрийн тоглолтын статсыг харахад манайхан сайхан тоглосон бололтой. Дараагийн маань тоглолт Финикст, задгай талбайд гадаа өнөөдөр, удахгүй болох гэж байна. Ер нь их сонин тоглолт болох байх. Манайхны тухайд Мело, АйАя нар лав тоглохгүй. Мело бага зэрэг хурууны гэмтэлтэй байгаад байгаа сурагтай, 2 торгууль нь жинхэнэ улирлын тоглолтоос тооцогдох юм байна лээ.

Манай улирлын эхний тоглолт Юта, Клипперс гэсэн шинэ болон хуучин "дайснуудтайгаа" тоглох тоглолтоор эхлэж байгаа энэ жил. Кэмби гэж нэг юм их л томроод байгаа. Хандыг нь хага дараад, сахалт баавай-тай нь хамт хөөгөөд явуулах юмсан.

Шижир алтнууд минь гялалзаад өг.


_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.14.08 1:26 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
Манай хүн 5 дахь хүүхдээ үзээд удаагүй байгаа гэнэ.........Шинэ төрсөн охиндоо Dream Iverson гэдэг нэр өгчээ.....Айверсоны шинэ хүн 10 сарын 7ны 4 цаг гучин минутанд мэндэлсэн байна.......

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
PostPosted: Nov.04.08 4:34 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 2:25 pm
Posts: 1781
Location: USA
AIT, Hero OT ed nar yachvaa, orj irehee baijee...

Image

Denver Iverson-g Detroit Pistons-iin Billups, McDyess - aar naimaaltsaj magadgui yum shig baina...
Harin McDyess Nuggets-t ochih sonirholgui baigaa bololtoi, Nuggets-iin huvtsastai toglohgui gej helsen baina.

Iverson ehnii 3-n togloltiin baidlaar 18.7 onoo, 6.7 onovchtoi damjuulalt guitsetgesen bol
Billups 12.5 onoo, 5.0 sambaraas bombog avalt, 7.5 o.damjuulalt
McDyess 7 onoo, 4 sambaraas bombog avalt uzuuljee...


Top
   
PostPosted: Nov.04.08 6:13 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Image
Харсаар байтал Айверсон өөр баг руу яваад байх юмаа.....Ингээд миний дуртай баг Детройт болвоо хөөрхий........Айверсон багаа орхихдоо сэтгэл дундуур байгаа ч багын удирдлагууд нь ийм шийдвэр гаргажээ........
Денвер Чонси Биллапсыг Антонио МкДуесс, мөн Cheikh Samb нараар Айверсоныг өгчихлөө.......Мөн Жувон Ховардыг жийсэн байна.........
Антонио МкДуесс Денверийн хувцастай талбайд гарахыг хүсэхгүй байгаа бөгөөд магадгүй тэр гэрээгээ цуцлаад өөр баг руу явах/хүсвэл детройт ч байж болно/ эсвэл зодог тайлах шийд гаргах бололтой..........
Энэ наймаа Денверт ашигтай харагдаж байна.......Нэгт гэвэл Чонси Биллапс Айверсонг бодвол дамжуулалт, хамгаалалт, шидэлт сайтай......2.Мелотой илүү гар нийлэх магадлалтай........Айверсон бол өөрөө оноо авах, ялангуяа түүний тоглолтын онцлог нь төвийн тоглогч, том биетэй гарууд руу дамжуулах эс бөгөөс өөрөө ганцаараа хэн нэгний тусламжгүйгээр оноо авдаг.......Ийм тоглогч Денверт харьцангүй олон бий........Тэдэнд Айверсон биш Кидд шиг Дерон шиг л хүн хэрэгтэй байсан боломжтойгоор нь Чонси Биллапсыг авчих шив дээ......Чонси бол Денверт төрсөн, коллежийн төгссөн хүн, цагтаа ч Денверт тоглож байсан хүн билээ л........
Харин Айверсоны хувьд Детройтын Бүлүүрүүдэд ирээд хэр тоглохын мэдэх юм алга........Пистонс бол Шижир Алтнуудыг бодвол амиа биш, хамгаалалт сайтай, багын тоглолтоор явдаг.......Тэдний хэн л бол хэн нь өндөр оноо авч чаддаг учираас тийм ч хүчирхэг биш юм шиг мөртлөө өндөр амжилт үзүүлдэг........Харин тэдний амжилтанд Чонси Биллапсын үүрэг хэр их оролцоотой байсан бэ?.......Хамгийн гол нь одоо Айверсон шиг тоглолттой хүн хэр зохьцох вэ? гэдгийн хариуг л хүлээх хэрэгтэй болох нээ.........Тэдний дасгалжуулагч Майкл Курри Айверсонг аваад үзэеээ гэж шийдсэн биз.....Тэрнээс би байсан бол байгаа багаа тэгж нураахгүй л байхсан........Одоо Айверсоний хэр багын тоглогч болох уу, хэр зэрэг холбогч вэ гэдгийг л үзэх нь дээ.......Харин амжилтын хувьд шинэ баг нь Денверийг бодвол аваргын төлөө үзэх шаансаар хамаагүй илүү юм........юу гэх гээд байна аа гэхээр мэдээж хүчирхэг бүсээс арай сул бүс рүү явж байгаа учираас Айверсонд аваргын бөгж зүүх боломж хамаагүй ихсэж байна гэсэн үг........Учир нь Детройт бол аваргын төлөө тоглох шаанстай, ТОП багуудын тоонд ордог билээ...........Тэднийг одоо Айверсон ирээд бүр гүйцээх үү? нураах уу? гэдгийг зөвхөн цаг хугацаа л харуулах биздээ.............

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
PostPosted: Nov.04.08 9:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Image

Чи бидэнд үгүйлэгдэнээ....


Юуны өмнө Айворсондоо бараг 2 жилийн хугацаанд манай багийг олон нийтийн анхаарлын төв оруулж, уран гоё тоглолтуудаа үзүүлж байсанд баярлалаа. Бидэнтэй хамт байсан цаг хугацаанд чинь оносон алдсан зүйлийн аль аль нь бий. Гэвч одоо тэр бүгд түүх болон үлдлээ....
Image

Солилцоо хэрхэн явагдав?

Детройт болоод Шижир Алтнуудын маань сүүлийн жилүүдийн бүтэлгүйтэл, гаргаж чадах потенциалдаа хүрч чадахгүй байсан тоглолтууд юуны өмнө наймааны суурь нөхцөл болсон болов уу. Өнгөрөгч зунаас л Детройт багийн эзэд, манажер Жое Думарс нар манай багийн Мело-г авахаар Билла, Принц нарыг санал болгож байсныг та бүгд санаж байгаа байхаа. Манай зүгээс харин 24 хэн настай супер стар-аа явуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байсан ч Билла-г авахаас татгалзахгүй гэдгээ мөн удаа дараа илэрхийлж байсан.

Өөрийн унаган нутгийн хүүгээ багийнхаа хамгийн сул байрлалд тоглуулахыг эцсийн эцэст Шижир Алтнууд илүүд үзлээ.


Солилцооны дараахь дүр зураг


Детройт

Биллапсын школ-оор хүмүүжсэн Родни Стаки, Арон Афоло нар тэдэнд бий.... Тэд Билла-гын орыг аваад явахаар болоод ирж байгаа. Тэгэхээр түүний орон зай нээх үгүйлэгдэхгүй болов уу. Гэвч Детройтын фануудын хувьд багийнхаа хамгийн хайртай тоглогч нь явсанд төдий л таатай биш байгаагаа сонин хэвлэлээр илэрхийлсэн байна.

Одоо Детройт гараандаа гэрээгээ дөнгөж өчигдөр 3 жилээр сунгасан Ричард Хамилтонгүйгээр, Родни Стаки, Аллен Айверсон, Тайшуан Принц, Амир Жонсон,Рашид Валлес гэсэн бүрэлдэхүүнтэй байх болов уу гэсэн урьдчилсан таамаг байна. Гэвч хамгийн том асуулт нь Хамилтон үүнийг хүлээн зөвшөөрөх болов уу яаах бол? Магадгүй өчигдөр түүнтэй хийсэн гэрээний сунгалт нь түүнийг гомдоохгүй гэсэн зорилгтой ч байсан байж мэднээ. Ямартай ч Детройтын хамгийн сул тал нь байсан Довтлoгоо ХАРИУЛТ-тай боллоо.


Дэнвэр

Хамгийн гол нь бидэнд одоо удаан хүлээсэн Жинхэнэ ПЖ гаа олоод авлаа. Тэгэхээр тоглолтын олон арга тактик зохиож түүнтэй уялдуулсан цоо шинэ төлөвлөгөө хийгдэж таарна. Түүнд дасахад тоглогчидод маань тодорхой бага бус хугацаа хэрэгтэй.

Гарааны бүрэлдэхүүнд

ПЖ Чанси, Антони Картер, Аткинс
СЖ Ж.Р Смит, Данти Жонес
СФ Мело, Балкман, Сони Веемс
ПФ Кэнион, Клейза, Макдаэс \вайв хийх байх\
ТӨВ Нэнэ, Андерсон, Хантер, Самб

гэсэн бүрэлдэхүүнээр гарах нь тодорхой болов уу. Ж.Р, Кэнион, Нэнэ, Клейза нарын оноо Билла-гын дамжуулалтын ачаар өсөх магадлалтай. Мөн бүхэлдээ багийн 3 оноо сайжрах болов уу. Өмнө нь ганцаарчилсан довтолгоо голчилдог байсан бол үүнийгээ өөрчлөхийг оролдох байх. Багийн хурд багасна, фаст брейк фойнт багасах ч бөмбөг таслалт хэрэв өсвөл сөрөг хурдан довтолгоог хийдгээрээ хийгээд байх боломжтой харагдаж байна.

Цалингийн байдлаас харахад манай одоо энд бүрдэж буй баг доод тал 3 жил хамт тоглоно, мэдээж хэн нэгнийг нь наймаанд явуулахыг үгүйсгэхгүй ч магадлал маш бага болсон одоо. Мөн ирэх драфтаас залуу холбогч авч түүнийгээ бэлтгэхийг хүсч байж болох л юм.

Ямартай ч бүх зүйл болчихлоо, энэ бол Бизнес ертөнц юм. 2006-2008 оны Наггетс бүрэн өөрчлөгдлөө....

Шинэ НАГГЕТС-ын бас нэгэн хуудас эхлэж байна, хэрхэхийг харцгаая да.

Наггетс-даа хэзээд үнэнч

Херо.



_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
PostPosted: Nov.05.08 9:41 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Чэйки САМБ

7.1 фоот өндөртэй Сенегал залуу манайд ирээд байгаа билээ. Түүнд олон минут өгөөд тоглуулбал хамгаалалт сайтай болох нь өөрийнх нь Детройт-д байсан статсаас тодхон харагдаж байна.



Image

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
PostPosted: Nov.06.08 12:16 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Image

Image

Image


Олон хоног бодлоо, энэ наймааны хамгийн том ялагч нь Дэнвэр биш, Детройт ч биш Айворсон юм байна. Түүнд амжилт хүсье.

Image

Image

Image

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
PostPosted: Nov.06.08 1:38 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.10.06 12:07 pm
Posts: 1151
Location: I am ignorant, I know nothing
Ene tom naimaa minii bodloor Detroit hojtson yum shig haragdaj bh yum.

1. Billups Detroit toi hiij bsan mash tom geree Denver uirheer bolloo. Uugn Iverson ii geree duusch bsan shig sanagdaj bh yum. Camby-g yavuulsan n bi oilgohdoo cap space gargaj FA avahiin tuld l tegj bgaam bh gej oilgoson sht. Denver odoo engeed daraa jilees l gehed cap space n hetreed luxury tax ruugaa oroh shinjtei bolood yavchlaa shu de. Denver bol draft aar bagaa saijruulj chadahgui l bolvuudaa. Lottery picks bhgui bh blgui dee.

Yahav Billups irseneer tedend "jinhen" holbogch irj bga, mun JR. Smith odoo 2 iluu olon min togloh bolomjtoi bolj bga bhaldaa.

2. Detroit iin huvid buh yum tuluvlusnuur bolj bgan bish uu? ene Dumars aimar gar yumaa. ehleed Maxiell iig neeh hyamdhan sign hiigeed. daraa n Iverson irlee. Iverson irseneer negt Detroit East-n avargiin tuluu dahin temtseh chadvartai. Mun hervee Iverson toi sain butehgui bval geree n ugiin engeed ene jiliin etsseer duusch bga. R. Wallace iin geree ch gesen duusch bga. tehleer tedend cap space mash ih garch irne. (ene 2 oo sign hiidguimaa gehed). Stuckey ugiin Detroit iin future holbogch geed todorhoiltson bga. tehleer Yahoo deer bichsen shig Detroit bas Lebron ii ereld garah chadvartai bolno 2010 onii FA.

_________________
Think about it!


Top
   
PostPosted: Nov.07.08 4:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Наггетс албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлгэж, Биллапсын шинэ дугаарыг танилцууллаа

Image

Image

Түүний ярьсан зүйлсээс товчхон хүргэхэд, би зөвхөн ялалтын төлөө л тоглодог, гэхдээ илүү их ухаан зарж тоглохыг хичээдэг. Бүхний хэмжүүр зөвхөн ялалт байх болно гэсэн байна.


Түүнчлэн тэрээр Жон Элвай хэмээх алдарт тоглогчыг билэгдэн 7 хэмээх дугаар өмсөхөөр болсон тухайгаа хэлжээ.

Багийн ерөнхий дасгалжуулагч Ж.Карл мөн түүнийг өөрийн багт ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, түүний нөлөө манай багийн хөгжилд асар их хэмээн онцолсон байна.

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
PostPosted: Nov.08.08 8:25 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Дэнвэр Наггетсын Билла-тай тоглосон анхны тоглолт, анхны хожил

Image

Далласаар "анхны" хожлоо авлаа. Мело багийнхаа лидер гэдгээ дахин баталлаа.

Мөн Макдеасын гэрээг өөрт нь "зарж" явуулжээ. Удахгүй Жуван Ховардаа ахин дуудах бололтой. Дараагийн учраа Мемфис.


_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
PostPosted: Nov.11.08 2:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:39 am
Posts: 2157
Location: Ноён Алтайн Оргил Дээр
Image


Image


Image


Image


Image


Image


Image

_________________
denverstiffs.com
@nuggets :wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1439 posts ]  Go to page 1 2 3 4 556 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited