#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 12:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Jan.02.17 11:58 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1364
ХОРТОЙ ПОРНОГРАФЫН ХОР НӨЛӨӨ, ЗҮЙ БУС СЕКС:
ПОРНОГРАФ ГЭЖ ЧУХАМ ЮУ БОЛОХ ТУХАЙ

Порнографын муу нөлөө, донтолт, түүнээс хэрхэн ангижрах вэ?
Жинь МакКонел

Порно зүйлс үзэх муу зуршил...зүй бус секс

Харанхуй хүйтэн шөнө ил зууханд дүрэлзэх галаас илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Ил зууханд зэрэглэн өрсөн мод шатах нь аюулгүй төдийгүй, дулаахан, тухтай сайхан мэдрэмж төрүүлэх бизээ. Тэгвэл зуухан дахь галаас асч буй ганц модыг зочны өрөөнд авчиран хаялаа гэж бодъё. Хоромхон төдийд байшинд гал авалцан галын дөл бүхэл бүтэн байшинг төдийгүй түүн дотор байгаа хүмүүсийг ч хуйхлан шатаана. Секс бол яг л энэ галтай адил. Гэрлэлтээр баталгаажсан сексийн харилцаа бол гайхамшигтай, дулаахан, сэтгэл татам байдаг бол порно энэ сайхан зүйлийг шууд л зүй бус болгон, сүйрэлд хүргэдэг байна.

Порно бол том бизнес

Порно бол хэрхэн яаж гэдэг нь чухал биш, харин маш их мөнгө олох зорилготой бизнес юм. Тэд, хүмүүсийг дахин ирж худалдаж авахад хүргэх байдлаар порно кино хийдэг байна. "Өнгөрсөн жилд л гэхэд 11,000 порно бичлэгүүд гарсны 400-г нь Холливуд хийжээ. Үүнээс гадна 70,000 порно сайтууд байдаг байна."1 (New York Times, 2001он. 5-р саын 20, "Нүцгэн хөрөнгөтнүүд" гэсэн нийтлэлд гарснаар)

Порнограф дахь сексийн тухай дүрслэлүүд

Бэлгийн харилцааны хувьд бид өөрсдийгөө зүй зохистой харилцаанд байх ёстойгоо мэдэх нь маш чухал. Зүй зохистой бэлгийн харилцааны хувьд та өөрийнхөө үүргийг зөвөөр ойлгож чадахгүй бол таны бэлгийн харилцааны талаарх ойлголт ч гажуудах болно. Порно кинонд танд секс, хайр, дотно харилцаа бүгд нэгэн ижил гэж ойлгуулдаг бөгөөд порнод хүмүүс дөнгөж уулзсан огт танихгүй хүмүүстэй сексдэж байдаг. Хамгийн гол нь миний л ханамж, хэний биеийг ашиглаж байгаа нь надад ямар хамаа байна гэсэн буруу ойлголт өгдөг. Порно нь сексийг дуртай үедээ, дуртай газраа, дуртай хүнтэйгээ хийдэг зүйл мэтээр ойлгуулна.

Секс чухамдаа яг юу юм бэ?

Порнографын хувьд бие биендээ өгсөн амлалт, халамж анхаарал, харилцан итгэлцэл чухал биш, харин зөвхөн секс л гол байдаг. Секс бол задгай зууханд дүрэлзэх гал шиг гайхамшигтай. Өөрийг чинь хайрлаж, хүлээн зөвшөөрдөг, бүхий л амьдралаа хамт өнгөрүүлнэ гэж андгай тангарагаа өргөсөн тэр л хүнтэйгээ хийх нь сексийг илүү гайхамшигтай болгодог.

Порнографын муу нөлөө : Порнографын худал хуурмаг байдал

Та хэзээ ч порнографаас сексийн тухай үнэнийг олж мэдэж чадахгүй. Порнографыг бэлгийн харилцааны талаар боловсрол олгохын тулд биш зөвхөн зарж борлуулж, ашиг олохын тулд хийсэн байдаг тул үнэнтэй огт нийцдэггүй. Өөрсдийн хийсэн зүйлсээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, тэднийгээ байнгын үйлчлүүлэгч байлгахын тулд хүссэнээрээ худал хэлж, мэхэлж байдаг. Секс, эмэгтэйчүүд, гэрлэлт гээд л олон зүйлсийн тухай буруу ойлголтуудыг хүнд өгдөг. Эдгээрээс зарим нэгийг нь авч үзэн, таны амьдралыг хэрхэн бусниулж байдгийг харцгаая.

Нэг дэх худал: Эмэгтэйчүүд бол “тоглоом”.
Плэйбой сэтгүүл дээрх эмэгтэйчүүдийг “туулайхан” гэж нэрлэдэг нь тэднийг өхөөрдөм бяцхан амьтан эсвэл тоглоом болгож байгаа хэрэг юм. Харин Пентхаус сэтгүүлийнхэн тэднийг “гэрийн тэжээвэр амьтан” гэж нэрлэдэг нь порнограф эмэгтэйчүүдийг амьтан тоглоом, эсвэл эр хүний хүслийг хангагч нэг хэрэглэдэхүүн гэж үздэгийг харуулж байна. Зарим порнографууд эмэгтэй хүний нүүрийг нь огт харуулалгүйгээр зөвхөн биеийг эсвэл зөвхөн бэлэг эрхтнийг харуулдаг. Энэ нь өөрийн гэсэн бодол санаатай, сэтгэл хөдлөлтөй хүн төрөлхтөний нэг хэсэг болох эмэгтэйчүүдийг дорд үзэж байгаа хэрэг юм.

Хоёр дахь худал: Эмэгтэйчүүд бол "спорт".
Зарим нэгэн спортын сэтгүүлүүдэд “Усны хувцас”-тай хэсгүүд байдаг. Энэ нь эмэгтэйчүүд бол зөвхөн спортын нэг төрөл бөгөөд эрчүүд энэ тэмцээнд “ялах”, “эзлэх” эсвэл “оноо авах” ёстой байдаг. Ийм үзэлтэй эрчүүд хэчнээн эмэгтэйчүүдээс “оноо авсан” буюу хэчнээн эмэгтэйтэй унтсан тухайгаа өөр хоорондоо ярьцгаан, үүгээрээ хэр “мундаг” эрэгтэй болохоо “бахархан” харуулахыг хичээдэг байна.

Гурав дахь худал: Эмэгтэйчүүд бол өмч хөрөнгө
Гоёмсог машины сурталчилгаанд тачаангуй охидын зургийг ашигласан байдаг нь “нэгээр хоёрыг авч болно” гэсэн далд санааг төрүүлдэг. Порнограф үүнээс ч дор, эмэгтэйчүүдийг каталогийн бараа шиг харуулж, тэднээс худалдан авагчид чөлөөтэй сонголт хийж болох мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Иймээс ч ихэнх залуучууд, охидыг болзоонд урьсан л бол дараа нь түүнтэй секс хийх ёстой мэтээр сэтгэдэгт гайхах хэрэггүй. Порно, хүмүүст эмэгтэйчүүдийг худалдан авч болно гэсэн сэтгэхүй суулгадаг.

Дөрөв дэх худал: Эмэгтэй хүний үнэ цэнэ түүний тэгш гоолиг бие галбираас хамаарна.
Тийм ч дур булаам бус эмэгтэйчүүдийг порнографынхан тохуурхан нохой, халим, гахай гэж нэрлэдэг. Учир нь тухайн эмэгтэйчүүд тэдний эмэгтэй хүнийг үзэх “төгс” шалгуурт тохирдоггүйгээс болдог байна. Тэдэнд эмэгтэйчүүдийн бодол санаа, зан чанар чухал биш зөвхөн бие нь л чухал байдаг.

Тав дахь худал: Эмэгтэйчүүд хүчиндүүлэх дуртай
"Тэр үгүй гэж хэлж байвал тийм гэсэн үг"- Энэ үг бол порнографын хувьд энгийн ойлголт. Хүчиндүүлж байгаа эмэгтэйчүүд эхлээд цохиж, өшиглөж, эсэргүүцэж байснаа сүүлдээ дуртай мэт болдог. Порно, эмэгтэйчүүдийг өвтгөж, зовоон таашаал авахыг эрчүүдэд заадаг.

Зургаа дахь худал: Эмэгтэйчүүдийг доромжлох хэрэгтэй
Порнод ихэвчлэн эмэгтэйчүүдийг гутаан, доромжилсон олон зуун муу муухай үг хэллэг орсон байдаг. Мөн хүний ёсноос гадуурх бусармаг үйлдлээр доромжилж байхад эмэгтэйчүүд илүүг хүсэн гуйж байгаа мэтээр гаргадаг. Энэ бүхэн эмэгтэйчүүдэд хүндлэл, хайр үзүүлж байна гэж үү? Эсвэл ингэснээр эмэгтэйчүүдийг тэтгэн дэмжиж, дээшлүүлж байна гэж ойлгох уу?

Долоо дахь худал: Насанд хүрээгүй хүүхдүүд сексдэх ёстой
“Хүүхдийн” дүрд хувилан тоглосон порно кинонууд хамгийн их зарагддаг. Насанд хүрсэн эмэгтэйд сүлжсэн хиймэл үс, бяцхан охидын гутал өмсгөн, тоглоомон бамбарууш бариулж “бяцхан охид” болгодог. Энэ мэтийн зураг бичлэгүүд нь насанд хүрэгчид хүүхдүүдтэй секс хийх нь хэвийн зүйл мэт сэтгэгдэл төрүүлж, худалдан авагчдад хүүхдүүдийг сексийн хэрэглээ мэт харахад хүргэнэ.

Найм дахь худал: Хууль бус секс зугаатай
Порног сонирхолтой болгохын тулд ихэвчлэн хууль бус юмуу аюултай үйлдлүүдийг хийдэг. Энэ нь хэрвээ секс гажиг, хууль бус бас аюултай байвал сонирхолтой мэтээр ойлгогдоно.

Ес дэх худал: Биеэ үнэлэх нь сайхан зүйл
Порнографын биеэ үнэлэгчдийн зураг сонирхол татахуйц байдаг. Үнэндээ бол тэдгээрийн олонх нь гэрээсээ зугтсан юмуу эсвэл бусдын эрхшээлд орсон байдаг учраас ийм зүйл хийхээс аргагүйд хүрдэг. Мөн тэд бэлгийн дарамтанд байнга байдаг бөгөөд мансууруулах бодисонд донтож, БЗХӨ тусч залуугаараа нас барах явдал тэдний дунд элбэг тохиолддог.
Порнографын зорилго: Ашиг хонжоо

Порнограф бол сүйрсэн амьдралтай эмэгтэйчүүдийг ашиглан, үүнд их мөнгө, цаг зав зарцуулдаг эрчүүдийг БАС урхидаж, бараагаа борлуулснаар ашиг хонжоо олдог бизнес юм.

Порнографын хор нөлөө: Зураг дүрсний хүч

Бидний сонсож, харж буй зүйлс бидэнд нөлөөлж чадахгүй гэж та боддог байж болох юм. Гэхдээ сайхан хөгжим, сайн кино, сайн ном амьдралд эрч хүч өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх бизээ. Эдгээр зүйлс бидэнд амралтыг өгч, бидэнд мэдлэг мэдээлэл, урам зориг өгч, бидний сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Зөв ёс суртахуунтай хэвлэл мэдээллээс бид ач тусыг авдаг ч харин порнографын зураг дүрслэлүүд бидэнд сөрөг нөлөөг үзүүлдэг.

Зураг дүрс нь хүчтэй сэтгэгдлийг бидэнд өгдөг. Хэрвээ сэтгэл хөдлөм сайхан зураг дүрсийг бараа бүтээгдэхүүндээ ашиглавал тэр нь худалдан авагчийн сэтгэлд хоногшдог болохыг бизнес эрхлэгчид сайн мэддэг. Сурталчилгааны мэргэжилтнүүд хийж байгаа зүйлдээ гаргууд бөгөөд яавал тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгчид илүүтэйгээр сонирхох вэ? гэдгийг урьдчилан таамагласан байдаг. Заримдаа хэрэглэгчид бүтээгдэхүүний нэрийг ч хардаггүй. Рийзез Пийсес өөрийн үйлдвэрлэдэг нэгэн чихрийг “ЕТ” кинонд хэдхэн секунд гаргахын тулд маш их мөнгө төлсөн нь талаар болоогүйгээр зогсохгүй түүний борлуулалтаас олсон ашиг тэнгэрт тулсан ажээ. Яагаад? Яагаад гэвэл үзэж буй хүн бяцхан хүү гараа сунган авсан зүйл нь чихэр болохыг мэдэх болно. Хэдийгээр тухайн бүтээгдэхүүн анхаарлын төвд биш хоёрдогч нөлөөлөл үзүүлж байгаа ч гэсэн хүмүүсийн ухамсарт нөлөөлж чаддаг. Ийм байхад бүхэл бүтэн цаг хагасын туршид дэлгэцэндээ наалдах шахам үзэж буй хүмүүст порно кино нөлөөлөх нь гарцаагүй юм.

Порнограф эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ямаршуухан үзэл бодлыг порнограф бидний тархинд суулгана вэ? Аливаа буруу зүйлсийг удаан хугацааны туршид давтан үйлдвэл энэ нь тухайн хүний хувьд хэвийн үзэгдэл мэт болж амьдралд нь асуудлууд тулгарч эхэлдэг. Бэлгийн харилцааны хувьд бид өөрсдийгөө зүй зохистой харилцаанд байх ёстойгоо мэдэх нь маш чухал. Зүй зохистой бэлгийн харилцааны хувьд та өөрийнхөө үүргийг зөвөөр ойлгож чадахгүй бол таны бэлгийн харилцааны талаарх ойлголт ч гажуудах болно.

Порнографд донтох: Порнод татагдах

Порног үзсэн хүн бүр донтдоггүй. Зарим хүмүүс нь эмэгтэйчүүд, секс, гэрлэлт болон хүүхдүүдийн талаар таагүй бодолтой болдог бол харин зарим нь гүнзгий сэтгэл хөдлөлд автаж, донтолтод өөрийгөө тавьж өгдөг. Таны порнод донтож байгаа эсэх нь тэдгээрийг үйлдвэрлэгч компаниудад огтхон ч хамаагүй хэрэг төдийгүй харин ч энэ байдал тань тэдний хувьд бизнесийн том амжилт юм. Доктор Виктор Клайн донтох үзэгдлийг донтолт, архаг донтолт, мэдрэмжээ алдах, үйлдэл болгох гэсэн үе шатуудад хувааж үзсэн байна. Үүнээс гадна порнод донтоход өөр нэгэн үе шат байдаг нь донтолтын эхэн үе юм. Эдгээр үе шатуудыг дэлгэрүүлэн авч үзье:

ЭХЭН ҮЕ
Порнод донтсон залуучууд порног ихэвчлэн бага наснаасаа үзэж эхэлсэн байдаг байна.

ДОНТОЛТ
Дахин дахин порно үзэх нь таны амьдралын жирийн үзэгдэл болж үүнд аль хэдийн автагдаж, өөрийгөө хазаарлаж чадахаа больдог.

АРХАГ ДОНТОЛТ
Илүү хүчтэй дүрслэлтэй порно үзэж эхлэх ба өмнө нь жигшиж байсан киноноосоо таашаал авч эхэлнэ.

ДАСАЛ БОЛОХ
Үзэж байгаа дүрснүүд байтугай хамгийн хүчтэй дүрслэлтэй порнонууд хүртэл танд нөлөө үзүүлэхээ больж, тэдгээрт дасал болно. Урьдынх шигээ сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг хүсэж байвч, түүнийгээ олж мэдэрч чадахгүй болно.

ҮЙЛДЭЛ БОЛГОХ
Энэ шатанд эрчүүд үзэж байсан зүйлсээ бодит хүмүүс дээр янз бүрийн муу аргаар хэрэгжүүлж эхэлнэ.

Порнографд донтох: Би донтчихсон юм болов уу?

Хэрвээ таны амьдралд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл та яг одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Порнод таны амьдрал улам ихээр автагдаад байна уу? Үүнийг зогсооход танд хэцүү байна уу? Энэ байдлаараа цааш нь үргэлжлүүлсээр байх уу?

Порнографд донтох: Тэгвэл би яах вэ?

Хамгийн эхэнд хийх зүйл тань та порнографт автсанаа хүлээн зөвшөөрөх юм. Үүнийгээ хүлээн зөвшөөрлөө гээд та гаж хүн болсон хэрэг биш ээ. Порнографт автсан янз бүрийн давхрагын сая сая эрчүүд энэ байдалтайгаа зууралдсаар байгаа нь тийм их гайхах зүйл биш юм. Порно кино үйлдвэрлэгчид хүмүүсийг занганд оруулахын тулд олон тэрбум доллар зарцуулж, амжилт олсон нь таны гайхлыг төрүүлэх бизээ. Магадгүй та урьд өмнө нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсвэл сексийн замбараагүй харилцаатай байсан бол порнографын донтолт таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөл үзүүлнэ. Хэн нэгний тусламжийг авахгүйгээр та донтолттой тэмцэх юм бол маш хүнд байх болно.

Тиймээс энэ донтолтоос гарахад танд хэн нэгний тусламж шаардалагатай. Нууцыг хадгалах нь маш чухал. Таныг порнографт донтсон гэдгийг тань хүн бүр мэдэх албагүй.Таны итгэлийг даах, донтолтын асуудлаар зөвлөгөө өгч чадах мэргэжилтэн эсвэл номлогч, залуучуудтай ажилладаг хүн сонгоорой. Та бүрэн итгэж, хамт байхдаа тайван байж чадах, донтолтын тухай илүү мэдлэг мэдээлэлтэй хүнд хандаарай.

Донтолтоос өөрийгөө чөлөөлөх арга байна уу?

Порнограф таныг өөрийн заль мэхээрээ урхидсан байдаг ч Ертөнцийн Эзэн таныг үнэн уруу чиглүүлж чадна. Есүс “Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагч нар байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө” гэж хэлжээ. Есүсийн хэлснийг сонссон олон дургүйцэн, “Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ?”2 гэж асуухад Есүс тэдэнд “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн”3 хэмээн тайлбарлаж өгсөн байдаг.

Гэм нүгэл, биднийг боолчлоод зогсохгүй Ертөнцийн Эзэнээс холдуулдаг. Бурханы өмнө хэн ч төгс биш, Түүний нүдэнд хэн ч зөвт биш. Харин Библид хүмүүсийг " Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав."4 хэмээн зүйрлэн хэлжээ. Бид бүгдээр Бурханы шүүлт, шийтгэлийг зайлшгүй амсах болно. Ариун бөгөөд хайрлагч Ертөнцийн Эзэн бидний гэм нүгэлд зориулан гарц бэлтгэсэн тул бид буруутгагдахгүй байж болно. Тэр, бидний гэм нүглийн шийтгэлийг Өөр дээрээ авчээ. Бурханы цорын ганц Хүү Есүс загалмай дээр цовдлуулан, бидний гэм нүглийн өмнөөс амиа зориулсан учраас бид уучлагдах боломжтой болсон юм. Тэр гурав хоногийн дараа өмнө хэлсэн ёсоороо дахин амилсан бөгөөд Тэр одоо таныг Өөртэйгөө харилцахыг хүсч байна. Библид “Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл, Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ”5 гэсэн гайхалтай сайхан ишлэл байдаг.

Хамгийн чухал харилцаа

Дотно харилцаа болон жинхэнэ хайр, дурлалыг та эрэн хайж байгаа бол порнограф нь тэр зүйл биш юм. Хүмүүсийн зүрх сэтгэлийн хэрэгцээг Ертөнцийн Эзэн л хамгийн сайнаар бүрэн дүүрэн дүүргэж өгдөг. Учир нь Тэр биднийг Өөртэйгөө харилцаатай байхаар бүтээжээ. "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганд Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм"6. Хүмүүсийн амьдралд сүйрэл, харанхуйг авчирдаг порнографын эсрэг сөргүүлэн хэлэхэд, Есүс: “Хулгайч зөвхөн хулгайлан, алж сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм"7 гэжээ. Ертөнцийн Эзэний уучлалыг та Түүнтэй харилцаа үүсгэснээр авч болно. Та Түүнээс уучлалыг гуйж, амьдралдаа оруулахыг хүсч байна уу? Тийм бол, та доорх гуйлтыг яг одоо залбирч болно.

"Эзэн Есүс минь ээ, би гэм нүгэлтэй гэдгээ мэдлээ. Үүнийг та ч мөн адил мэднэ. Намайг уучилж, ариусгаач гэж Танаас гуйж байна. Загалмай дээр цовдлогдож, миний нүглийн төлөөсөнд амиа өгсөнд талархаж байна. Яг одоо миний амьдралд орж ирээч. Амьдралыг минь өөрчилж, Өөрийнхөөрөө удирдан жолоодооч. Намайг уучилж, миний амьдралд орж ирсэнд баярлалаа."

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited