#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.26.18 8:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: May.30.16 11:08 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Apr.10.11 4:00 pm
Posts: 256
Рио Гари 2 ирнэ гэнэ дээ Гиггс маань яах юм бол

_________________
David de Gea


Top
   
PostPosted: May.30.16 11:10 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Apr.10.11 4:00 pm
Posts: 256
ниргэе гээд шийдсэн болтой кк

_________________
David de Gea


Top
   
PostPosted: Jun.03.16 10:44 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4248
Location: Чимээгүй толгод
Barca vs United домогуудын тоглолт 7-н сарын 2-нд Камп Ноу-д болохоор болсон байна.
Манайхаас ямартай ч Буурал ханхүү, Хангүг залуу, Тедди Шерингем нар оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
Ирэх жилийн 6-н сарын 4-нд Барса-гийн домогууд Мөрөөдлийн театрт ирж тоглох нь дээ.

Энэ улирлаас эхлээд юун Аваргуудын лиг л болохын байна лдаа.
Лэйстер, Тоттенхам хоёр сугараад АЛ-ын 1 слотоо алдчихвал улирал бүүр алаан болно доо хэхэ.

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.22.16 10:39 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1144
Вэгүй 2 гар ирчихсэн гоё байнаа.
Image

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Aug.22.16 9:54 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4248
Location: Чимээгүй толгод
За сэдэвтээ нэг юм бичие дээ хэхэ. Юм бичихгүй л байгаа болохоос тоглолтоо алдахгүй үзээд явж байгаа шүү...

МОУ-гийн хийсэн 4-н наймаа Ибра, Мики, Погба, Бэйли ерөнхийдөө багийг баланстай болгочихлоо. Энэ 4-өөс Мики-д маань одоохондоо цаг багахан олгогдож байна яваандаа Мата-г жийхийг үгүйсгэхгүй. Ууг нь мань хүн чинь их сийрэг толгойтой юм байгаам надад лав Вазза-тай сэлгээд АМ дээр гаргаад байвал гэж бодогдохын...

Мата миний харсанаар 60-70 минут идэвхтэй тоглолт үзүүлж байгаад стамина хүрэхгүй суугаад байна уу яасан нурмайгаад идэвхгүй болчихоод байхын МОУ тэрийг ажиглаад үлбэгэр болохоор нь Мики-г оруулчихаад байгаа харагдсан...

За атамантай ярих юм юу байхав дээ түүнийг багтаа тоглохыг харж байгаадаа үнэхээр их баяртай байна багт уусахад хэр хугацаа өнгөрөх бол гэсэн чинь мань хүн юу вээ хэдэн жил энэ багт тоглосон хүн шиг л байна сайхан сайхан...

Погба их эвгүй зан гаргаад явсан нөхөр явж явж сэтгэлд нь нэг юм үлдсэн л байсын байна багтаа ирээд л байж байгаа байдлаас нь шууд мэдрэгдэж байна. Их зүйлийг хүлээж байгаа шүү нөхрөөс...

Бэйли минь Бэйли минь Рафа-гаас хойш ер нь тийм дайчин эрсдэлтэй такл хийдэг тоглогч арын шугамд бас харж байгаагүйм байна шүү залуу гэсэн их хурц тоглолттойм байна бараг хадаад хадаад явчихдаг нөхөр байна их таалагдаж байгаа цаашдаа өшөөч хөгжинө...

Мики маань сэтгэл дундуур л сууж байгаа байх гэхдээ МОУ төлөвлөгөөндөө оруулаад авч ирсэн юм чинь минут зөндөө олдох нь ойлгомжтой. Багийнхантайгаа ойлголцох тал дээр асуудалтайм шиг харагдсан ингэхэд нөхөр Англи хэлтэй билүү хэхэ. Удахгүй уусаад гоё болох биздээ...

За тэгээд ирээдүй ч гоё байна дөө нэг сайхан улирлыг үзэх нь дээ.

COME ON UNITED

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Aug.24.16 2:44 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3700
saihan bn shu :) tsaana l neg togloltiig ni uzheer uzuushtei saihan haragdaad bga

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Sep.11.16 9:31 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4248
Location: Чимээгүй толгод
Яаа ёстой сэтгэл сэргэтэл ахууллаа даа. Пеп айхтар бэлджээ өмнөх тоглолтуудыг нь үзээгүй байжийгаад сая л тоглолтыг нь үзлээ харлаа биширлээ. Коларов солгой хөлнөөс цаашгүй түлээ, Саняа бүтэл муутай байгаад байсан, Отаменди гэж бас сайхан алуур байсан чинь юу болгочихвоо...

За айл ч яахав нөхдүүдийхээ талаар бичие дээ хэхэ. Фанатуудын хувьд ихэнх нь гарааны сонголт дээр алдчихлаа гээд байна лээ /Байрлалууд: зүүн болон баруун жигүүр, төвийн хагас/ энэ талаар нэг хэдэн юм сараачяаа. Зүүн жигүүрт Мартиал, Рашфорд гэсэн сонголт байсан. Гэхдээ Ю-21 болон Франц-ын шигшээ гээд ядралттай байна байх гээд фреш байгаа Лингаард-д боломж олгосон байх гэж бодож байна...

Баруун жигүүрт Мата эхний сонголт бишүү гэх хүмүүс цөөнгүй байна. Ийм чухал тоглолтонд МОУ хамгаалалт сайтай тоглогчийг сонгоно гэдэг ер нь ойлгомжтой байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Мики маань довтолгоо хамгаалалтанд хангалттай байгаагүй гэдгийг харлаа эхний гоолын дамжуулалтыг Коларов-т сул зай гаргаж өгч байгаад л хаяуулчихаж байна лээ. Бөмбөгөө овоо хэдэн удаа таслуулаад авсан ер нь уусаж амжаагүй байгаа лдаа бүтэл муутай байгаад байна лээ. Удахгүй гайгүй болчих биз...

За тэгээд төвийн хагаст 2 модоо гаргацан хурдуудын эсрэг хүчний тоглолтоор үзэе л гэсийн байхдаа хэхэ. Погба тааруу байсан техниктээд биеээрээ тоглоод 1-ыг аргалж болох ч хурдтай хагасууд нь бүчээд авахад ойлгомжтой болчихож байгаан. Том толгой-д ямар техник байх биш биеэрээ нэгтэй нь үзэж байхад л хажуугаар нь орж ирээд аваад явчихаж байна ккк. Айлын хагасууд хурдтай болохоор хойшоо татаж хамгаалахаас өөр аргагүй болчихоод байна лээ. Эррера орж ирж байж овоо урагшаа тоглох шиг болсон...

Урд Вазза, Ибра хоёр одоо юу вээ хөдөлгөөн энээ тэрээ зүгээр жингүүдэлтэй юм шиг л харагдаад байсан. Хурд үнэхээр алгаа МОУ-гын сөрөг довтолгоо аль нэгийг нь суулгаж байж л үр дүнтэй болно доо. Атаман-аа суулгаж чадахгүй, ахлагчаа суулгах гэхээр бас тиймэрхүү яаж зохицуулахын байгаан...

Хэрэгтэй хожигдол гэж хэлмээр байна даа. 10-н сард хэцүү тоглолтууд хүлээж байгаа МОУ энэ тоглолтоос хожсон юм их бий гэж бодож байна...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Sep.19.16 10:34 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4248
Location: Чимээгүй толгод
Дарааллаад 3 гөвүүлчихлээ шүү золиг гэж хэхэ.

ЕЛ үзэж чадсангүй угаасаа үзэж амжих чгүй юм байна тэр тоглолтын талаар мэдэх юм алга...
За хөөрхий сүүлийн хожигдолын талаар ганц хоёр юм бичие дээ...

Айл ч бас л хаддаг нөхдүүд байна лээ дээ Мартиал дээр алдаа хийгээд л цаашаа үргэлжлээд эхний гоол орчихсон тэрнээс хойш багийн зарим нөхдүүд шүүгчийн шийдвэр бохир тоглолтоос болоод шатаад байгаа харагдсан. Дунд Погба үнэхээр ганцаардаж байна даа хамаг л довтолгоо зохион байгуулах гэж үзэж тарж байна. Арай нэг бүтээлч хагас хамгаалагч гаргахгүй цэвэр ДМ-тэй тоглоод байвал явахгүй шинжтэй. Энэ Вазза бүтэхгүй ээ фэйл дамжуулалт бөмбөг алдалт үр бүтээлтэй тоглолт үзүүлсэн юм байхгүй нэр төдий л байх шивдээ. Одоо ашиглаад байгаа формацын хамгийн чухал байрлал шүү дээ ууг нь... Болдог бол Вазза-г банздаад иймэрхүү гараа гаргачихмаар санагдахын.

-------------------ДДГ------------------
Дармиан--Бэйли--Смоллинг--Шау
-----------------Каррик-----------------
----------Мики-----------Погба--------
Валенсиа--------------------Мартиал
-----------------Атаман----------------

Мартиал, Мики хоёр гэвтээд өгсөн гэхдээ иймэрхүү гараа байвал зүгээр байж магадгүй. Нэмээд одоо Смоллинг-ийг ард хадах хэрэгтэй байна нэгэнт л хамгаалалтын чухал хүн болох учраас олон тоглолтонд Бэйли-тэй цуг гаргах хэрэгтэй...

Валенсиа-г урд тоглуулвал сөрөг ч дажгүй болоод явчихна хамгаалалтанд буцахдаа ч сайн ядаж л кросс нь хөөрхөн яваад байдаг болохоор жигүүрийн тоглолт сэргээд явчих байх гэж бодоод байна...

Мики, Погба хоёрыг ингээд гаргачихвал хоёуланд чөлөөтэй тоглох боломж олдох байх л гэж бодоод байна. Аль аль нь довтолгоо зохион байгуулаад урагшаа тоглох боломжтой...

Дархлагдцан нэг нөхрийг л суулгах хэрэгтэй байна даа :think:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Sep.20.16 1:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1144
Сүүлийн тоглолтонд Шо тааруу байх шиг байсан. Погба их л нухаад байгаа харагдах юм. Тийм хзүнтэй Мики сайн хослох нь юу л бол.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Dec.31.16 9:47 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4248
Location: Чимээгүй толгод
Юнайтедынхаа фанатуудад шинэ оны мэнд хүргэеээ сайхан баярлаарай.

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
PostPosted: Jan.21.17 11:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3700
Suuliin ued uramtai bn shu manai bagin toglolt :)

_________________
Emigiin sain nz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 89 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited