#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.17 3:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 19 posts ] 
Author Message
 Post subject: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.18.10 5:41 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
Vim текст засварлагчын талаар хэлэлцэе!

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.21.10 5:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
yug ni heleltseh gej bgaan? bi huvidaa winscp ashigladag. ajil maani buheldee windows deer ornodog bolohoor putty gaar vi ch yumuu hereglej baisnaas winscp -r zugeer l shuud notepad shig zasch yanzlahad iluu der bdag.

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.25.10 1:50 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Жинхэнэ супер текст засварлагч. Ярих юм маш ихтэй. Хэт их ярих юмтай болохоор юунаас нь эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Сүүлийн үед хөгжүүлэлтийн нэмэлтүүдийг суулгаад яг л eclipse, NetBeans шиг хөгжүүлэлтийн нэгдмэл орчинг бий болгодог болсон байна лээ. Би гэхдээ vim-г ингэж ашиглаж үзээгүй л дээ. Тушаалуудыг нь сайн сурчуул ямар ч хулгана хэрэглэх шаардлагагүй, маш хурдан ажиллах боломжтой болгоод өгч байгаам.

Очко ахын нэг бичлэгнээс тушаалуудыг нь хуулаад тавьчихлаа. Хувилбар шинэчлэгддэгтэй холбоотойгоор зарим тушаалууд гэхдээ өөрчлөгдсөн байж магадгүй юм.

Горим солих командууд
a Курсорын араас текст оруулна
i Курсорын өмнө текст оруулна
A
Мөрийн төгсгөлөөс текст оруулна
I
Мөрийн эхнээс текст оруулна
o Одоо байгаа мөрний доор шинэ мөр нэмж текст оруулна
O Одоо байгаа мөрний дээр шинэ мөр нэмж текст оруулна
[ESC] Текст горимоос гарна

Курсор шилжүүлэхэд сумтай товчнуудыг хэрэглэж болох боловч зарим тохиолдолд сумтай товчнууд ажиллахгүй байх нь элбэг. Энэ үед h, j, k, l товчнуудыг хэрэглэнэ. Ер нь эдгээр товчийг хэрэглээд сурчвал гараа хол зөөхгүй давуу талтай тул сурахыг эрмэлзэх хэрэгтэй.
Нэг зайгаар шилжих

h урагш нэг тэмдэгт шилжих
l арагш нэг тэмдэгт шилжих
j доош нэг мөр шилжих
k дээш нэг мөр шилжи

Нэг нэг зай шилжихээс гадна, үгийн эхэнд очих, мөрийн төгсгөлд очих гэх мэт командууд байна.


Мөр дотор жилжих
b үгийн эхэнд очих
e үгийн төгсгөлд очих
w дараагийн үгийн эхэнд очих
^ мөрийн харагдаж байгаа хамгийн эхний тэмдэгт дээр очих
0 мөрийн эхэнд очих
$ мөрийн төгсгөлд очих

Дэлгэцээр гүйлгэх харах бол нүүр нүүрээр шилжих командуудийг хэрэглэнэ.


Дэлгэцээр шилжих командууд
CTRL+F нэг нүүр хойшлох
CTRL+B нэг нүүр урагшлах
CTRL+D хагас нүүр хойшлох
CTRL+U хагас нүүр урагшлах
gg Файлын эхэнд очих
G Файлын төгсгөд очих


Текст засварлах командууд

Текстийг устгах үед устгагдсан текст хадгалагдаж үлдэх бөгөөд түүнийг өөр газар хуулж тавьж болдог.

Устгах командууд

x тэмдэгт устгах
dw үгийн курсороос хойших хэсгийг устгах
d$ мөрийн курсороос хойших хэсгийг устгах
D мөрийн курсороос хойших хэсгийг устгах
dd мөрийг устгах

Солих командаар текстийг өөрчлөхөд, [ESC] товч дарагдтал оруулах үйлдэл үргэлжлэх болно.
Солих/өөрчлөх командууд

r тэмдэгтийг өөрчлөх
cw үгийн курсороос хойшхи хэсгийг солих
c$ мөрийн курсороос хойшхи хэсгийг солих
C мөрийн курсороос хойшхи хэсгийг солих
Ns N ширхэг тэмдэгтийг солих

Хайлтын командуудад regular expression ашиглаж болно. Хайлтын командууд нь [ENTER] товчоор төгсөх ёстой.

Хайлтын командууд

/text текстийг арагш хайна
?text текстийг урагш хайна
n хамгийн сүүлд хайсан текстийг өмнөх чиглэлд хайна
N хамгийн сүүлд хайсан текстийг эсрэг чиглэлд хайна

Өгөгдсөн текстийг хайж олоод солиход дараах командыг ажиллуулна.

Хайж солих команд

:%s/text1/text2/g[RETURN] text1 ийг text2 оор солино.

Тэкстийг бусад засварлагч шиг хуулж болох ба, хуулагдсан текст устгагдсан текстийн адил буферт хадгалагдана.

Хуулах командууд

yw үгийн курсороос хойшхи хэсгийг хуулна
y$ мөрийн курсороос хойшхи хэсгийг хуулна
yy мөрийг хуулна
Y мөрийг хуулна

Буферт байгаа хуулсан болон устгасан текстийг хаа нэг газар тавихад дараах хоёр командыг хэрэглэнэ.

Буферээс гаргах командууд

p буферт байгаа текстийг курсорын өмнө гаргана
P буферт байгаа текстийг курсорын араас гаргана


Буцах болон Давтах команд нь зөвхөн хамгийн сүүлчийн үйлдлийг л буцаана.

Буцах/Давтах команд

u хамгийн сүүлчийн командыг буцаана
CTRL+r буцаасан командыг дахин ажиллуулна
. хамгийн сүүлд хийсэн командыг дахин ажиллуулна

Ихэнх текст засварлагчид дээр мөрийн эхэнд очоод устгах үйлдэл хийхэд өмнөх мөрийн араас залгагддаг бол vi дээр тэгдэггүй.
Мөр нийлүүлэх

J Мөрийн төгсгөлд дараагийн мөрийг залгана

Хадгалах ба гарах командууд нь : аар эхлэх бөгөөд [ENTER] товчоор хэрэгжинэ.

Хадгалах ба гарах командууд

:w файлыг хадгална
:w NAME файлыг NAME нэрээр хадгална
:w! NAME NAME нэртэй файлыг дарж хадгална
:wq файлыг хадгалаад засварлагчаас гарна
:q засварлагчаас гарна
:q! хийсэн өөрчлөлтүүдийг хадгалалгүйгээр гарна

(:) -аар эхэлсэн командуудаас бусад командуудын өмнө давтах тоог оруулж бичсэнээр олон удаа ажиллууж болно. Жишээлбэл

10dd

гэж ажиллуулбал 10 мөрийг устгана.

_________________
MAF.mn


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.25.10 3:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
ямар colorscheme хэрэглэж байна?

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.25.10 5:14 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 10:19 pm
Posts: 1272
Location: Олон хүн олон үнэртэй. Олон үнэр нийлээд орчлонгийн хамгийн муухай үнэрийг бүтээнэ.
Vi ch evgui dee anh ehelj bgaa hund, yavaandaa suraad ireheer keyboardiig tuchignuuldeg bolno doo.
Gehdee l graphic interface-tei editor n iluu user friendly shuu dee. Bi lav Kate heregledeg, Session uusgeed zasaj bgaa file-uudaa neegeed hadgalchihdag bolohoor project ed nar deer ajillaj bgaa ued tuhtai bdag yum.

_________________
Die Chemie stimmt einfach


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.26.10 12:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
shuluuhan helehed gants yum zasah gej boon tovch darj boon yum bolood neg ih surtei haragdaj baisnaas zugeer l hulganaa ashiglaad asar ih tsag darah tovchnii toog hemnene. linux -g jinhene utgaar ni buyu server bolgoj ashiglaj bgaa bol zugeer l winscp heregle. maaash ih tsag hugatsaa nerv hemnene shuu.

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.26.10 12:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
нэг гарт орчихвол тэр юу хулгана нтр болох байх

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.26.10 1:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
filemonster wrote:
нэг гарт орчихвол тэр юу хулгана нтр болох байх

tegeed gants txt zasah gej baahan yum tujignuulne. er ni yagaad hulgana gedeg yumiig zohion buteesen talaar bodoj uzsen uu? deerees 1 bish 2 tovchtoi dundaa scrolltoi bolson ni yagaad gej bodoj bna. yag l bid nariin ovog deedes munaar amitan agnaj bsan odoo bugdeeree munaar amitan agnatsgaaya gedegtei avi adilhan.

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.26.10 2:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe

Гар заавал хулганаруугаа явахгүй амар.

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.27.10 5:42 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
filemonster wrote:
ямар colorscheme хэрэглэж байна?

Default-аараа байгаа.

sor wrote:
shuluuhan helehed gants yum zasah gej boon tovch darj boon yum bolood neg ih surtei haragdaj baisnaas zugeer l hulganaa ashiglaad asar ih tsag darah tovchnii toog hemnene. linux -g jinhene utgaar ni buyu server bolgoj ashiglaj bgaa bol zugeer l winscp heregle. maaash ih tsag hugatsaa nerv hemnene shuu.

Vim - г ашиглаад сурчихвал хурдтай л гээд байдаг юм билээ шд. Тийм про түвшинд хэрэглэдэггүй болохоор хурдны давуу талыг нь мэдрэхгүй байгаа. Гэхдээ жирийн текст засварлагчдаас хурдаар хоцроод байгаа юм бол байхгүй. Би бол хулгана ашигласнаас хурдан гэж бодоод байдаг шд.

Тэгээд ч ганц текст засварлахын хувьд биш IDE болгож ашиглахад маш их давуу талтай байдаг талаар цаана чинь Пайтон, Перл, Ruby on Rails, C/C++ - н хөгжүүлэгч нар магтаад амаа олохгүй байна шд. Ганц plugin суулгаад л хөнгөн ажиллагаатай хирнээ бүх багажуудыг агуулсан хүчирхэг гэгч нь IDE бэлэн болж байгаа юм.

Тэр winscp - г сонирхоод Гүүглдээд үзсэн чинь FTP, SFTP виндовсын клиент юм байна. Энд яг линукс машин дээр ашиглах ашиглах текст засварлагчын тухай ярилцаж байгаа болохоор тэрийгээ л ярьсан нь дээр болов уу.

Линукс сервер лүү ftp юм уу ssh хандалтаар хандаж ажилладаг клиентүүдийн тухайд гэвэл өөр хэрэг л дээ. Тийм багажууд мэдээж зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл тэгээд л putty мүтти гээл явж өгөх байлгүй дээ.

sor wrote:
filemonster wrote:
нэг гарт орчихвол тэр юу хулгана нтр болох байх

tegeed gants txt zasah gej baahan yum tujignuulne. er ni yagaad hulgana gedeg yumiig zohion buteesen talaar bodoj uzsen uu? deerees 1 bish 2 tovchtoi dundaa scrolltoi bolson ni yagaad gej bodoj bna. yag l bid nariin ovog deedes munaar amitan agnaj bsan odoo bugdeeree munaar amitan agnatsgaaya gedegtei avi adilhan.

Орчлон хорвоо дээр ганц текст засварлахаар өөр хийх ажил зөндөө байдаг юм. Тийм болохоор л Vim оршин тогтносоор, бүр 7.3 хүртэл хувилбар гарчихсан хөгжөөд л тууж яваа байх. Ер нь тэгээд Vim - д дургүй, ашигладаггүй байж болно л доо, гэхдээ давуу талуудыг нь мэдэхгүй байж заавал муулах хэрэг байна уу?

_________________
MAF.mn


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.27.10 6:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
:wd:

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.28.10 3:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
muulahdaa gol ni bish zugeer l server dere hedhen tohirgoo hiihiin tuld l editor ashiglah hereg gardag. ajil bol medeej windows deeree buh yum maani yavagddag. tegeed gants hoyorhon text zasahiin tuld console editoruud het tohiromjgui ajillagaa ihtei bdag. hervee servertei haritsaj ashigladag l bol winscp mash tohiromjtoi gej bgaam. harin linux -g ajild ashigladag bol iimerhuu editor ashiglaj boloh l doo. minii l huvid yu ch hiisen yamar ch ajil hiisen codechlol, design, 3d model, sound geh met buh zuilsee hiihed hulgaigaar ashigladag windows maani l hereg boldog. linux iin huvid uneheer tsagiin garz!

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Jan.09.11 4:50 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 4975
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
bi bol command line edit hiihed nano-g ahsigladag..ctrl+w geel yum search hiij boldog ene ter geed ih olon dawuu taltai..

gehdee ihewchlen mc suulgaal, mc-n editor ashiglah ni arai easy.. anh 90-eed onii ehend NC norton commander heregledeg baisan tul, buh yum ni ijilhen ih dotno baidiim.. shuud 2 panelaa ftp, ssh connection uusgeed serveruud hoorond yum hum huulahad bas ih amar, progress bar % ed nar ni haragdaad..

mc:
Image

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Jan.10.11 1:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
Hundaga wrote:
bi bol command line edit hiihed nano-g ahsigladag..ctrl+w geel yum search hiij boldog ene ter geed ih olon dawuu taltai..

gehdee ihewchlen mc suulgaal, mc-n editor ashiglah ni arai easy.. anh 90-eed onii ehend NC norton commander heregledeg baisan tul, buh yum ni ijilhen ih dotno baidiim.. shuud 2 panelaa ftp, ssh connection uusgeed serveruud hoorond yum hum huulahad bas ih amar, progress bar % ed nar ni haragdaad..

mc:
Image

neg heseg hereglej bsan tegeed winscp -r solison bas l nc shig tehdee arai amar interfacetei bsan

norton deer ch tachignuulj ogdog bsan shu :P dos deer tolgoi ergeed nc garch irehed yostoi buh yum amarhan bolson met sanagdaj baij bilee :). tegeel mousetai windows 3.1. computeriin tanhim gedeg gazart ni baahan mousetai computer uud mouse -g ni yaj heregledegiim bol geel. dos -s win ch biluu bichij ordog bailuu. saihan dursamjuud daa

_________________
http://www.avlaa.mn/sor


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Feb.20.11 2:36 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1539
Location: Бархасбадь/Европа
Vi дээр заримдаа таб зөрөөд байна. Vi-р харахад зүгээр, nano-р үзтэл зөрчихсөн байх юм. Табын тохиргооноос л болж буй бололтой. Гэснээс nano хэр эд вэ?

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Mar.15.11 2:12 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.20.09 4:48 pm
Posts: 92
Location: $ find /home -name machado ---> Found in /home
vi editor - ийг анх ашиглаж байхад үнэхээр хэцүү байдаг. Дотор нь ороод тойрч өгнө шүү дээ хэхэ. Харин ашиглаад сурчихвал түүнээс илүү нөхөр үгүй мэт :)

_________________
$ make && make *** clean


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Jan.16.13 5:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Үүнийг чинь харин сурч байна даа. Ямар ч график интерфэйсгүй сервер ажиллуулах шаардлага гарвал угаасаа зайлшгүй сурах хэрэгтэй байлгүй дээ. Би зөвхөн GUI дээр ажилладаг юм аа гэлтэй нь биш. :haha:

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Dec.10.15 12:58 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Nov.18.10 9:11 pm
Posts: 109
Location: #Mongolia<Ulaanbaatar>
энэ бичсэн бүхний унших ямар гоё юм бэ? :D. одоо бол тэгээд харицуулашгүй байлгүй дээ :P

_________________
:sonsoh:


Top
   
 Post subject: Re: Vi(m) Text Editor
PostPosted: Aug.01.17 6:23 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
San bj dee, bujignaad l... (sedev dotroo)

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 19 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited