#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 6:10 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 7 posts ] 
Author Message
PostPosted: Mar.23.09 9:36 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Би нэлээд эртнээс Linux -ийн талаар сонсож байсан ч ер сонирхож байсангүй ээ. Сүүлийн үед зав гараад судалж эхэллээ. Өнөөдөр харин юмаа ухаж байгаад нэг ийм курсийн ажил хийж байсан байх юм. Үүнийг хэзээ хийснээ ч мартаж цаасыг нь харвал нь аль эртний эд бололтой. FineReader 9.0 програмын ачаар док файл болгосон тул блогдоо оруулахаар шийдлээ хэн нэгэнд хэрэг болж магад.

ОРШИЛ.

Хэрэв та компьютерын дэлгүүрээр орвол software-ийн эрэлт хэрэгцээг Microsoft Windows дангаараа хангадаг мэт харагдана. Учир нь зах зээлийн өрсөлдөөний энэ талбарт Microsoft ялсан шинжтэй. Түүнтэй уялдаад хүмүүсийн сэтгэхүйд шинэ зүйл хайх шаардлагагүй болжээ.

Үйлдлийн систем Linux ( Linus Torvalds + Unix = Linux), нь энэ тогтолцоог эвдлэн шинэ сонголтыг бий болгожээ. Linux-ийн нэг давуу тал нь өөрөө free software бөгөөд хуулах олшруулах мөн бусдад тараахыг зөвшөөрдөг Shareware-ийг бодвол free software нь үнэ төлбөргүйгээр өргөн хүрээтэй ашиглагдах боломжтой бөгөөд энэ нь free software-ийн цар хүрээ ахихад ихээхэн хувь нэмэр үзүүлдэг. Linux-ийн амжилтын гол түлхүүр нь тухайн системийн чөлөөт байдалд оршдог юм. Учир нь Linux-ийн Source Code-ийг хэн бүхэн авч чадах бөгөөд судалж болдог. Free Software нь Linux-ээс эхээ авсан биш харин ч өөрийн, урт удаан түүхтэй билээ. Анхандаа Unix-ийн Source Code нь хялбар бөгөөд чөлөөтэй тархах боломж байсан тул 1968 оноос эхлэн Unix дэлхийн янз бүрийн сургууль болон судалгааны төвүүдэд ашиглагдаж ирсэн юм. Үүнтэй адилаар Tools болон бусад хэрэглээний програмууд цаашаа тараагдан бүх хэрэглэгчийн хүчээр цаашид боловсронгуй болжээ. Тухайн аргаар үүссэн програм болон Unix-ийн нэмэлт программыг University of California in Berkley цуглуулж дахин цааш нь тараажээ. Энэ жишээн дээр Linux-ийн Distribution үүсэн бий болжээ. Linux Diviloper-ууд нь анхандаа интернэтэд нэг нэгтэйгээ учирснаас Linux Internet 2 салшгүй холбоотой болжээ. Developer -ууд internet-ээр хоорондоо холбогдохын тулд mail болон news service-д зориулагдан анхны Linux програмууд зохиогджээ. Internet-д ашиглагдаж буй Webserver-уудын 1/3 нь дээр ажилладаг бөгөөд энэ нь microsoft-ooc их гэсэн үг. Client Server-ийн хэрэглээний хүрээнд олж авахад зарцуулагдах үнэ төлбөргүйгээр жижиг болон дунд үйлдвэрүүдэд Linux нь Unix-ийн ашигтай талыг харуулж чаджээ. Linux нь аль ч нөхцөл байдалд зохицож чаддаг юм. Энэ нь Windows, Novel, Apple-ийн client-үүд аль нэг хүндрэлгүйгээр ашигладаг. Fail болон Printserver-ээс гадна internet-ийн бусад бүх service Linux-ийн standard service болдог юм. Хэрэв хүмүүс өнөөдөр Linux дээр ажиллах сонирхолтой бол хэдэн ашигтай талыг харах болно. Түүн дотор тогтвортой чанар баталгаатай байдал систем ажиллах арга барил орохоос гадна сүлжээ холбооны багтаамж нь томоохон хүчин зүйл болж байгаа юм. Linux-ийш ашиглаж сурсан хэн болгон Source Code-ийг нь үнэлдэг бөгөөд түүнтэй уялдан системийн уямхай чөлөөт чанарыг нь сайшаадаг. Linux-ийн бас нэг ашигтай тал гэвэл лицензгүйгээр ашиглагдах бөгөөд тухайн систем хувийн хэрэгцээ байна уу эсвэл аль нэг үйлдвэр албан байгууллагын хэрэгцээнд байгаа уу мөнгө төлөх шаардлагагүй юм. Ийм ашигтай талын улмаас Siemens, IBM, Compaq зэрэг пүүс компаниуд Linux-ийг дэмжихээс гадна Linux-д зориулж Oracle Informix Software, AG, Sybase зэрэг мэдээллийн системийн пүүс болон Appiix Stardvision зэрэг компаниуд өөр өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болжээ. KDE болон Gnome 2 Linux-ийг хэрэглэгчдэд дөхүү болгодог. Drag&Drop болон объектын чиглэлтэй олон янзын хэрэглээний мэдээллийн агуулгууд Desktop-ийн хүчин чадалд хамаарагддаг. Энэ суурин дээр анхны Office free Software маягаар үүссэн юм. Барааны эдийн засаг болон санхүүгийн нягтлан бодох системд зориулан текст боловсруулах хүснэгт зохиох нь хялбар болжээ. Гэвч хэтэрхий эрт баярлаж болохгүй юм.

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

UNIX

Анхны Unix-ыг 1969 онд Bell лабораторид Кен Томпсон болон Деннис Ричи нар бичсэн бөгөөд 1973 онд өөрсдийн зохиосон С хэл рүү assembler дээр бичигдсэн source кодоо хөрвүүлжээ. Америкийн засгын газар AT&T компанийг Unix-r зарахыг хориглосон байсан тул source лицензээ их сургуулиудад хэдхэн зуун доллароор үнэлэн сургалтын болон туршилтын журмаар тараажээ. Энэ үйлдэл нь Unix-ын хувь заяаг эргүүлсэн бөгөөд олон их сургуулиуд Unix-r сонирхон улмаар цааш нь асар их хөгжүүлсэн. 1984 оноос Unix-r нийтийн хэрэгцээнд зарахыг зөвшөөрсөн бөгөөд их сургуулиудад их дэлгэрсэн учир хурдан тархжээ.

MINIX

1987 онд Амстердамын Фрэй их сургуулийн профессор Эндрю Таненбаум сургалтын зориулалттай Unix хувилбар 7-ын бүх шинж чанарыг агуулсан РС-д зориулсан ажлын систем Minix-r зохион source кодоо хямдхан үнээр заржээ. Minix жинхэнэ утагдаа яг үйлдлийн систем биш бөгөөд зөвхөн сургалтын зориулалттай байсан тул их дутагдалтай байжээ.

LINUX

1991 оны 3-р сард Хелсинки хотод Линус Торвалдо өөрийн шинэ авсан 386 РС-дээ Minix суулган шинэ процессороо судалжээ. Хагас жилийн дараа assembler дээр жижигхэн хэмжээний ажиллах чадвар бүхий үйлдлийн систем хийсэн бөгөөд 1991 оныхоо намраа анхныхаа хувилбар болох 0,01 -ээ Minix сонирхдог хүмүүст тараажээ. Линус Торвалдо өөрийнхөө Linux-r анхнаасаа ямар ч үнэгүй тараасан бөгөөд хэн дуртай нь source кодыг аван хамт ажиллах боломжтой байв. 1992 оны 1-р сард гарсан хувилбар 0,12 нь сайн тогтвортой ажиллагаатай kernel байсан бөгөөд GNU C-Compiler, BASH, UEMACS болон GNU-ын янз бүрийн програмууд агуулсан байв. Энэ үйлдлийн системээ болон мөн дараа нь хийснээ COMP.OS.MINIX-ээр зарлан нэргүй FT-ээр дэлхий даяар тараажээ. Энэ хэдхэн өдрийн дотор програмчлагч, туршигч болон дэмжигчдийн харилцааг e-mail дийлэхгүй болсон тул usenet-д Minix-ийн жишээг даган altos.linux гэсэн бүлэг нээв. Ингээд хэдхэн сарын дотор assembler дээр бичигдсэн Linux нь Unix-ийн бүх шинж чанарыг агуулах болсон бөгөөд Free software foundation-ы тусламжтайгаар Unix-ээс илүү шахуу хөгжив.

ТЕХНОЛОГИ

Компьютер болгон hardware гэж нэрлэгдэх янз бүрийн багажуудаас бүрдэх бөгөөд хамгийн чухалууд нь CPU, RAM, Hard disk, Monitor, Tastaur болон Modem. Хэрэглээний програмчлагчдын hardware programming ажлаас нь чөлөөлөхийн тулд hardware-тэй холбоотой бүх үйлдлийг үйлдлийн систем зохицуулдаг. Үйлдлийн систем нь бусад бүх программын адил санах ойд ачаалагдах ёстой бөгөөд PC асахад хамгийн түрүүнд асаж унтран унтартал санах ойд байрлана. Үйлдлийн систем нь өөрөө хамгийн чухал болох цөөн тооны программуудаа хамт асаана. Энэ дундаас хамгийн чухал нь shell бөгөөд хэрэглэгчдээс өгөгдлийг аван команд биелүүлнэ. Үнэтэй hardware-ийг маш сайн ашиглахын тулд supercomputer-уудад зориулж маш эрт олон хүмүүс зэрэг ажиллаж болох multiuser/multitasking үйлдлийн систем зохиогдсон байсан нь хамгийн анхны РС-д хэрэггүй зүйл байсан боловч орчин үеийн 386-аас эхлэн РС-д хэрэглээний программууд 100% ашиглагдаж чадаагүй байв. PC нь тухайн үед бараг бүх цагаа хэрэглэгчийн товчлуур дарахыг хүлээн байсан тул multiuser систем РС-д зориулан зохиогдсон. Multiuser систем нь бусад үйлдлийн системээс олон янзын шинж чанараар ялгагдана.

-Хоорондоо өрсөлдөх hardware zugriff-ийг зохицуулах

-Бүх хэрэглэгчийн хувийн зүйлс хамгаалагдсан байх

-Хэрэглээний программын санах ойд байрлаж буй хэсэг нь бусад программуудаас хамгаалагдах

Linux нь энэ шаардлагыг хангахын тулд хэрэглээний программыг hardware-тай харьцахыг хориглодог бөгөөд хийсэн бүх үйлдлийг kernel шалган хянана. Хэрвээ хэрэглэгч ямар нэгэн программ ажиллуулах үед kernel түүнийг санах ойд ачаалж процесс үүсгэдэг логик хаягт хадгална. Физик хаягруу kernel өөрөө хувиргах бөгөөд бусад процессоос ирсэн хориотой үйлдлүүдийг таньж таслан зогсооно.( сигнал sigsegv) бусад программын хаягруу хандах ганцхан арга байдаг бөгөөд эд нарыг систем calls агуулах бөгөөд Unix-ийн систем call-тай бараг ижил тул Unix-ийн ихэнх программууд проблемгүй ажиллана. Хэрэглээний программын эзэмших логик санах ойн сегмент нь тус бүр нь 4килобайт хэмжээтэй жижиг сайтуудад хуваагдах бөгөөд эд нарийн нэг нэгээр нь kernel физик санах ойруу хувиргана. Хэрвээ программууд санах ойд багтахаа болиж ирвэл хамгийн бага ашиглагдаж байгаа программын санах ойг hard дискэн дээр хадгалах бөгөөд хэрэг болсон үед нь буцааж санах ойд ачаална. Энэ үйл ажиллагааг х86 процессор MMU (Memory management unit) тусламжтайгаар CPU зохицуулах бөгөөд энэ нь Linux-ийг маш хурдан ажилладаг үйлдлийн систем болгож өгдөг.

Эх сурвалж http://zurvas.blogspot.com/


Top
   
 
PostPosted: Mar.24.09 12:25 am 
Offline
• ISIA Member ***

Joined: Oct.04.05 1:22 pm
Posts: 19344
Сайн байна шүү. Энэ сэдвээ хэдий хугацаанд юмархуу юм хийхээ надруу жижкээн төлөвлөгөө гаргаад РМ бичээрэй. Хамт хөтлөөд аваад явж болно. Удаан хугацааны сургалтын юм болвол наалттай болгож бас болж байна. Хариу илгээгээрэй. РМ ээр.


Top
   
 
PostPosted: Sep.24.09 5:15 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.07.06 1:49 pm
Posts: 131
Location: ub
hatnaa wrote:
Би нэлээд эртнээс Linux -ийн талаар сонсож байсан ч ер сонирхож байсангүй ээ. Сүүлийн үед зав гараад судалж эхэллээ. Өнөөдөр харин юмаа ухаж байгаад нэг ийм курсийн ажил хийж байсан байх юм. Үүнийг хэзээ хийснээ ч мартаж цаасыг нь харвал нь аль эртний эд бололтой. FineReader 9.0 програмын ачаар док файл болгосон тул блогдоо оруулахаар шийдлээ хэн нэгэнд хэрэг болж магад.

ОРШИЛ.

Хэрэв та компьютерын дэлгүүрээр орвол software-ийн эрэлт хэрэгцээг Microsoft Windows дангаараа хангадаг мэт харагдана. Учир нь зах зээлийн өрсөлдөөний энэ талбарт Microsoft ялсан шинжтэй. Түүнтэй уялдаад хүмүүсийн сэтгэхүйд шинэ зүйл хайх шаардлагагүй болжээ.
Эх сурвалж http://zurvas.blogspot.com/


Надад 1 асуудал тулгарчихлаа хэ хэ. RHEL(Red Hat Enterprise Linux) 4.* дээр Mysql суулгах гэсэн чинь болдоггүй дээ хөө. Өмнө нь суулгаад зүгээр л байсын гайхаад бардаггүй дээ. Надад 2 төрлийн Mysql байна.
1. MySQL-server-community-5.1.39-0.rhel4.x86_64.rpm. (Миний ашиглаж байгаа сервер ASUS-RS260-E4/RX8. Таарах rpm нь энэ юм.)
2. mysql-5.1.37-linux-i686-glibc23.tar.gz гэсэн 2 mysql байна. Өмнө нь 2 дахийг нь суулгаад зүгээр л явцын.
Одоо болохоор коммандын мөрөнд rpm -ivh --force MySQL-server-community-5.1.39-0.rhel4.x86_64.rpm гэхээр warning: MySQL-server-community-5.1.39-0.rhel4.x86_64.rpm: V3 DSA signature: NOKEY, key ID 5072e1f5
error: Failed dependencies:
MySQL conflicts with mysql-4.1.20-2.RHEL4.1.i386
гээд байгаан.
rpm -Uvh --force MySQL-server-community-5.1.39-0.rhel4.x86_64.rpm гэсэн ч ялгаа алга. Мэдэх нь хэлээд өгөөч яаж суулгах вэ.

_________________
Хэзээд боломж байдаг...


Top
   
 
PostPosted: Sep.24.09 10:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.03.08 2:05 pm
Posts: 1529
Location: ●•٠·˙˙
Ингэж олон газар бичих хэрэг юм байгаан бүгд хэлп рүү ороод уншчихна шүү дээ.
Эрхээ олж авхаараа устгана шүү.

_________________
Be Strong ●•٠·˙˙


Top
   
 
PostPosted: Sep.25.09 5:41 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.19.09 11:35 pm
Posts: 1346
Location: МОМО Жолооны хүрдээ атгаад STi сандал дээрээ сууж байна.
Маш товчхон: LINUX is not UNIX.

_________________
MAF.mn


Top
   
 
PostPosted: Sep.27.09 2:18 am 
Offline
• ISIA Member ***

Joined: Oct.04.05 1:22 pm
Posts: 19344
Ууг нь их гоё эхэлж байсын. Гэхдээ яая гэхэв. Надад хүмүүст ийм мэдээлэл өгөөд байх цаг зав муу байгаа тул энэ сэдвийг түгжив.


Top
   
 
PostPosted: Sep.28.09 3:18 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.25.09 7:28 pm
Posts: 133
Location: Улаанбаатар
ёстой дажгүй сэдэв байна шүү үргэлжлүүлээд байгаарай :-D

_________________
http://forum.dusal.net/


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 7 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited