#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 6:20 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 159 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Jun.04.09 3:47 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.30.08 10:23 pm
Posts: 1905
Location: Casino Royale
энэ сэдвээ сэргээж цааш нь үргэлжлүүлж бичээч хүмүүсээ :hi:

_________________
Quantum of Solace


Top
   
PostPosted: Jun.04.09 6:07 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.04 3:10 pm
Posts: 1014
Location: i should be in the sky with birds ...
harin ih l ovormots onts sonirholtoi bulan bn urgeljluuleech :wd:

_________________
so where are my next lessons?


Top
   
PostPosted: Jun.06.09 12:59 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.30.08 10:23 pm
Posts: 1905
Location: Casino Royale
http://andromeda.blog.banjig.net/post.php?post_id=96305
Ихэнх ард түмний үлгэр домог давын өмнө бурхадын тухай байдаг.

Эртний Грекийн домгууд тэгвэл өөр өө. Грек домгуудын зонхилох буюу хамгийн уран тансаг хэсэгт нь бурхадын тухай бус, харин баатруудын тухай өгүүлдэг. Баатрууд гэдэг нь голдуу жирийн эмэгтэйгээс төрсөн бурхадын хөвүүд ч юм уу ач гуч нар юм. Тэд гавьяа байгуулж, хүн зоныг хорт мангасаас чөлөөлж буйгаар уг домгуудад голчлон дүрслэгдсэн байдаг юм.
Image
Газар дэлхий хүчирхэг баатруудыг *даахгүй болох*ын үед бурхад тэднийг цөөлөхийн тулд хамгийн аугаа их дайн тулааныг өдөөсөн нь Трой хотыг эзлэх дайн ажээ.
*Илионы хананы ёроолд

Эрэлхэг баатрууд хядагдаж,

Зевсийн хүсэл биеллээ.*

Илион, Трой гэдэг нь Бага Азийн хойгт, Дарданеллийн эрэг орчимд одоогийнхоор Турк улсын нутагт оршиж байсан нэгэн хүчирхэг хот улсын 2 нэр билээ.
Image
Image
Тийм ч учраас уг хотын дэргэд болсон дайны тухай алдарт найраглал *Илиада* буюу Илионы туульс нэртэй байгаа юм.

Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат үйлсийн тухай богино богино дуунууд ард түмний дунд түгсэн байжээ.

Эдгээрийг суут Гомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн томоохон найраглал болгосон байна.

Тэгэхдээ өгүүлэмжийн төвд он удаан үргэлжилсэн их дайны зөвхөн нэг хэсгийг сонгон авч, чухамхүү түүгээр л бүх дайны үйл явц тодорхой харагдаж байхаар зохиомжилжээ.

Тэрхүү хэсэг нь Грекийн хамгийн аугаа их баатар Ахиллесийн уурласан тухай өгүүлэмж болно.

Тройгийн дайн 10 жил үргэлжилсэн юм. Грекийн хэдэн арван хаад, голлох жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун хөлөг онгоц хөдөлгөн Тройг дайлаар морддог. Тэдний нэрс нь л гэхэд нэлээд хэдэн хуудас эзэлнэ. Цэргийн гол жанжин нь хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч Агамемнон болно. Түүний дүү Менел, дийлдэшгүй хүчит Аякс, овжин Диомед, арга сүйхээтэй Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Грекийн урдаа барьдаг баатрууд уг дайнд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурхнаас төрсөн Ахиллес хэмээх залуу баатар бөлгөө.

Ахиллесийг дотны анд Патрокл дагалджээ.

Тройчуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор болой.

Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд тройчуудад Аполллон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина 2 тэтгэж байв.

Хамгийн дээд бурхан Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааралтай ажиглан байжээ.

Дайн юунаас болж эхэлсэн гээч.

Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай хуримлаж байж л дээ.

Энэ бол бурхад хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л Ахиллес төрсөн ажээ.

Хэрүүлийн охин тэнгэр уг найрандээр хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйд ногдох алтан алимыг хаясан байна.

Мөнөөх алтан алимнаас болж Гера, Афина, Афродита гурав эвдрэлцжээ. Зевс бурхан энэ маргааныг тасла хэмээн Тройгийн хунтайж Парист тушаасан аж.

Охин тэнгэрүүд алимыг авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам гарч:

Гера:Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж,

Афина: хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан болгоно гэж,

Афродита:хамгийн сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж амлажээ.

Парис алимыг Афродитад өгсөн байна.

Үүнээс хойш Гера, Афина 2 Тройгийн мөнхийн дайснууд болж, Афродита ч газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох хаан Менелийн эхнэр, хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан Тройдаа аваачихад нь тусалжээ.

Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг баатрууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг.

Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелийг сонгож, харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ.

Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов. Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавьяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна. тэр бол Ахиллес байжээ.

Тиймээс ч Тройгийн хананы дэргэд цугласан грек жанжидаас хамгийн нэр нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь Ахиллес гэлцдэг байжээ.

Дайн 9 жил үргэлжилсний эцэст 10 дахь жилд нь хамгийн нөлөөтэй, хамгийн шилдэг 2 жанжин хэрэлджээ. Ахиллес Агамемнонд айхтар уурласан байна.

Яг энэ хэсгээс л, яруу найрагч:

*Охин тэнгэр минь, Пелейн хүү

Ахиллесийн хилэгнэсэн тухай дуулж аль...*

гэж онгодоо дуудаж байгаагаар Илионы түүх эхэлдэг байна.

Уурласны учир нь олз хуваахаас үүдэлтэй. Дайны олз гэдэг цэрэг эрийн хувьд нэр төрийн хэрэг юм. Хамгийн шилдэг дайчин хамгийн чухаг олзыг хүртдэг бөгөөд түүнд хувь оноохгүй байна гэдэг доромжилж байгаа явдал ажээ.

Энэ удаагийн чухаг олз бол Хрисейда, Брисейда хэмээх 2 бүсгүй байлаа. Хрисейдаг Агамемнонд Бримейдаг Ахиллесд өгөхөөр тогтоод байжээ.

Гэтэл Хрисейда нь Аполлон бурхны тайлгачийн охин байв. Тайлгач эзэн бурхандаа охиныг буцаан өгүүлэхийг гуйжээ.

Ингээд Аполлон Грекийн цэрэгт далайн өвчин илгээж, грекүүд арга буюу Аполлон бурханд өргөл өргөн, Хрисейдаг буцаан өгөхөд хүрсэн байна.

Агамемнон өөрийгөө доромжлогдсон гэж үзэн, хэрэв олзны бүсгүйг нь авч байгаа бол оронд нь Ахиллесаас Брисейдаг авч өгөхийг шаарджээ.

Үүнд эгдүүцсэн Ахиллес: Бид чиний л төлөө байлдаж байна, олзны хамаг өөдтэй өнгөтэйг чи авдаг. Гэтэл одоо бидний хувийг булаах болов уу? Брисейдаг авбал ав. харин нэг зүйлийг мэдэгтүн. Би дайнд оролцохгүй, хүсвэл чи өөрөө л байлдаарай. гэжээ.

Хэрэлдсэн хоёрыг нөхөд нь арайхийн салгажээ.

Ахиллес тэнгисийн хөвөөнөө очиж, Ээж Фетидагаа дуудан:

*Бурхад надаас урт нас авах уу? алдар нэр авах уу? гэж асуухад би сүүлчийнхийг нь сонгосон. Гэтэл Агамемнон намайг доромжилж байна. Ээж минь, Зевсийг гуйгаад грекүүдийг тройчуудад ялагдуулаад өгөөч. тэд надгүйгээр хэн болохоо ойлгог* гэв.

Эх нь Олимп өөдөө гарч, Зевсийн сахлын үзүүрт гараа хүргэн хүүгийнхээ гуйлтыг дамжуулав.

Зевс зөвшөөрөн толгой дохиход *бурхны үс намирч, сүрлэг Олимп бөхөлзжээ.

Ингээд найраглалын гол хэсэг эхлэх бөгөөд 4 өдрийн 4 их тулаан болно.

Зевс Агамемноныг хуурч маш гайхамшигтай ялалтыг зүүдлүүлнэ. Зүүдэндээ итгэсэн Агамемнон тулалдаанд нэн зоримог орох боловч тухай бүрт ялагдал хүлээн ухрах ажээ.

Тэрээр өөрийнхнийгөө туршин хор шарыг буцалгахаар *Ялагдлаа хүлээгээд буцах уу* гэж асуувал цаадуул нь харин ч баяртайгаар хөлөг онгоцондоо ухасхийн сууцгааж даруй буцахаар завдах нь тэр.

Олон жилийн дайнд бүгд ядарч залхсан ажээ. Сэргэлэн Одиссей л тэднийг аргадаж, заримыг нь айлгаж, заримыг нь бүр зодож занчиж байж сая нэг юм тогтоов.

Охин тэнгэр Афина туслахаар ирж, газар дэлхий ширүүн тулалдааны галд хуйхлагдан орь дуу тавьж байлаа.

Эхний байлдаан халз тулаанаар эхлэж, халз тулаанаар өндөрлөнө.

Грекүүд тройчууд тулалдах зуур, дайны буруутан Парис доромжлогдсон Менелтай халз үзэлцээд хэн дийлсэн нь Еленаг аваад дайнаа зогсоохыг санал болгов.

Аль аль талын цэргүүд баярлалдаж, жанжид тэрхүү тулалдаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж тангараглацгаалаа.

Халз тулааныг үзэхээр Елена өөрөө хотын хананы оройд гарч ирэв. Тройгийн хөгшчүүл үнэхээр л үзэсгэлэн гоо юм. Ийм олон дайчин эр энэ олон жил түүний төлөө цусаа урсгаж байгаа нь гайхалтай хэрэг огт биш байна гэлцэх аж.

Тулалдаанд Менел Парисыг шархдуулах бөгөөд сэлэм нь хугарахад Паристай нүцгэн гараараа барилцахаар завдав. Тэгтэл Парисыг хамгаалагч охин тэнгэр Афродита түүнийг бараан үүлээр хулдан нууж, тулалдааны талбараас авч оджээ.

Үүгээр дайны хувь заяа шийдэгдэнт дуусгавар болж болох л байлаа. Харин хонзогногч Гера, Афина хоёрт энэ н. бага санагджээ.

Тэд Тройг бүрмөсөн устгахыг хүсч байв. Афинагийн явуулгаар Тройгийн харваач Пандарын тавьсан сум Менелийг шархдуулав.

Ингэснээр эвлэрлийн тухай ярих ямар ч бололцоогүй болж, дахиад л аймшигтай цуст байлдаан өрнөжээ.

Энэ тулалдааны анхны өдрийн од нь Аргосын хүлэг баатар Диомед байв. Түүнийг Афина бурхан өөрөө сумнаас хаацайлж байсан тул тэрээр тройчуудыг хэдэн арваар нь хиар цавчиж орхижээ.

Түүний өөдөөс Афродита бурхнаас төрсөн хүү Эней сөрөн тосоход, Диомед асар том чулуугаар дэлсчихэв. Хүүгээ бэртчих вий гэж айсан Афродитаг нисэн очиход *Ховын хутгууш минь, эрчүүлийн дунд тулалдах нь чиний хэрэг биш*гээд бурхны өөрийнх нь гарыг шархдуулчихжээ.

Үүнийг харсан дайны бурхан Арес өөрөө Диомед руу зэрлэгээр уулгалан довтлов.

Гэвч Афинагийн дэмжлэг авсан Диомед Аресийг ч шархдуулчихна. Өвдсөн бурхан хүрхрэн орилоод тэнгэр рүүгээ хар бараан үүл болон хөөрөхөд, нэгэн зэрэг түмэн цэрэг чарлах шиг болжээ.

_________________
Quantum of Solace


Top
   
PostPosted: Jun.06.09 1:08 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.30.08 10:23 pm
Posts: 1905
Location: Casino Royale
http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task=view&id=410&Itemid=118
Монгол-Грекийн соёлын хэлхээ
Монгол ардын аман зсхиол үлгэр домог, баатарлаг туульс "эрт урьдын цагт, элэн галбын үед" хэмээн эхлэх нь олонтаа. Эртний Герегийн (Грек) нэр уйгараар дамжин монгол хэлэнд Эл(л)ин болж нэвтэрсэн нь их л эрт балар цагийн хэрзг явдал бөгөөд үнэхээр үлгэр домогт өгүүлдэгчлэн "эрт урьдын цаг, элэн (Эллин) галбын үед" манай өвөг дээдэс үлэмж их түүхт, өндөр эртний соёлт Герег Эллин улстай өргөн дэлгэр харилцаж ирсэн байна.
Монгол домогзүйн шинжилгээ судалгаанаас үзэхүл эртний Герегийн домогзүйтэй ямарваа нэгэн сэжин, сэжүүрээр холбогдсон, утга өгүүлэмж нь адилхан домог үлгэрүүд нилээд элбэг тохиолддог билээ. Тухайлбал Халхын Дарьганга, Ордос нутаг бүр дархадын илжгэн овогтоны дунд хэлцдэг Илжгэн чихт хааны үлгэр нь эртний Ромын яруу найрагч Овидий Назоны тэмдэглэн үлдээсэн Герегийн Мидас хааны домгийн нэгэн хувилбар болох нь гарцаагүй мэдэгддэг юм. Монголын эртний уран зохиолын чухал дурсгал Нууц товчоон дахь Алан гуа эхийн таван хөвгүүндээ эв найрамдалтай явахыг сургасан домгийн нэгэн хувилбар анхан 2 мянган жилийн өмнө Герегийн Эзопын шог үлгэрт тэмдэглэгдсэн байдгийг академич Ц.Дамдинсүрэн скиф (сколод) Ази Европын олон овог аймгийн дунд түгэн тархсан таван савааны домогтой холбон тайлбарласан зүйл бий. 1992 онд ОУМЭ-ийн 6-р их хуралд монголч эрдэмтэн В.Хайссиг "Монгол ардын аман зохиол дахь эртний Герегийн аман зохиолын нөлөөлөл" нэртэй сонирхолтой илтгэл. тавьж хэлэлцүүлсэн юм. Зохиогч Монгол-Эллиний эртдээдсийнхэлхээхарилцааны гэрч улбаа Монгол ардын аман зохиолд тухайлбаас Гэсэрийн туужийн монгол хувилбарт үлдэж хоцорчээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хосгүй баян манай аман зохиолын баялаг өв санд эртний Элладын домгийн хэсгээс гадна Хомерын туулийн Одиссейн хэсгээс ч тааралддаг юм. Саяхан болтол Говь нутаг, Ховд, Хөвсгөл аймагт .монгол хэлнээ хараахан орчуулагдаагүй байсан Хомерын Одиссейн тухай хэлцдэг байсан нь их л сонин хэрэг. Герегийн Хомер, Монгол домгийн Тарваа сохор зэрэг нь бусад улс үндэстний домгийн туульчдын нэгэн адил сохор хэмээн гардаг нь их л сонирхолтой.

...Миний уугал иутаг

Ер нь эрт цагаас үлгэрч хүнийг голдуу хараагүй хүн байсан гэх юм уу "үлгэрч" "сохор" хоёрыг ямар нэг байдлаар хамаатуулах үзэл байсаар байжээ.

Эрт цагт Монголд элч нараар уран хошин үгтэй, ёгт битүү үг хэлэнд мэргэн түргэн, ухаалаг улсыг тохоон томилдог байсан бол зртний Герегт уран яруу үг хэлд гарамгай хүмүүс жүжигчинг элчээр зардаг явдал байжээ. Бүр Хүннүгийн үеэс шаньюйн элч нар гэрэгэтэй явдаг байсан бөгөөд энэ нь Жужан, хожмын Монголын нэгдсэн улсын үед уламжилжээ. Эдгээр элч нарын авч явдаг "гэрэгэ" бол эртний Герегийн элч нарын авч явдаг "дипломат" гэдэг хоёр давхарласан модон самбартай учир утгаараа нэгэн адил зүйл байжээ. Бидний санахад элч нарын авч явдаг энэхүү үнэмлэх бичиг нь эртний Герегээс улбаатай тул манай өвөг дээдэс өөрсдийн элчид рлгох пайз тэмдгээ тэр их соёлт улсын нэрээр "гереге буюу гэрэгэ" хэмээн нэрийдсэн бололтой. Зөвхөн энэ нэр монгол хэлэнд орсон бус нэлээд олон тооны үгийн зүйл бийг үзвэл сонин байдал парах бизээ.

Ер нь монгол бичиг маань герег, латин үсэгтэй нэгэн адил эртний Мисир, финик үсгээс гарвал нэгтэн билээ. МЭӨ 3-р зууны шувтаргаар Хүн нарын эзэлж авсан Аньси (Парфи) нар өөрсдийн албан ёсны хэлний нэгийг герег хэмээн хэрэглэж байсны монгол хэлэнд герег хэлний зүйл нэвтрэн орох нэгэн боломж байсан юм. Эртний Герегийн гаралтай "ном^.^бөс", "шижир", "титэм" зэрэг үгсийг өдгөө цагт харийн үг хэмээн хэлмээргүй болтлоо монголжсон байна. Монголч эрдэмтэн доктор АРона-Таш дэвтэр хэмээх үгийг герег гаралтай үг хэмээн өөрийн зохиолдоо тэмдэглэн үлдээжээ.

Эртний Герёг улстай өргөн дэлгэр харилцаж байсны тод баримт бол Македоны Александр хаан буюу ЭвэрТ баатар Сулхарнайн домог үлгэр болно. Шинжаанд ажиллаж байсан Германы шинжилгээний анги Турфанаас олсон олдвор дотор Александр хааны мөнхийн ус эрж, тамд очсон домог байсан нь түүний тухай туульсыг монголчууд амтархан сонсож байсныг гэрчилнэ. Сулхарнайн тухай домог түүхийг 1920-иод оны үест Монгол орны баруун хязгаарт хайлдаг байсан болохоор энэ нь ам дамжсан, бүр дундад зууны туульсын хувилбар байсан нь хэлцээнгүй хэрэг бизээ. Түүнчлэн Булган аймгийн Хутаг сумын нутаг Гучин Гурт, Турван Хайлантайд Сулхарнай баатар хэмээх

Эялим улс, мат алсалсан хак газар... Б.Ринчин "Ик нуудм" ротанаас

онгодыг сүлдлэн тахьдаг байсан халх зайрантай Б.Ринчин доктор профессор уулзан учирч явсан түүхийг О.Пүрэв багш маань бидэнд хуучилж байж билээ.

Эртний өндөр соёлт Герегийн соёл зохих хэмжээгээр монголчуудад нөлөөлсөн нь археологийн олдвороос тодорхой мэдэгддэг юм. Азийг Өрнөдтэй холбож байсан торгоны зам нь МЭӨ 1-М.Э 2-р зууны үед Хами, Турфан, Урумчийг дайран Иссык-Куль, Ферган, Согд нутаг, улмаар Герег- бактри уруу хүрч байлаа.Энэ зам МЭӨ 1-р зуун хүртэл зөвхөн Хүн нарын мэдэлд байсныг

Монгол нутгаас олдсон Скифийн

уеийн хурэл цутгамал

МЭӨ УШ-Шзуун

тэмдэглэх хэрэгтэй. Чухам үүгээр л герег-бактрийн бөс барааХүн нарт нэвтрэн ирэх байсан билээ. Ноён уулын 6-р булшнаас гарсан хөшиг, ноосон нэхмэлийн хүн, гилбэр барьсан хүүхдийн хвргийг С.И.Руденко, Г.И.Боровка нар герег-бактри хийцтэй зүйл хэмээн үзсэн байна. Энэ булшнаас олдсон ноосон нэхмэлийн улаан утас нь Монгол нутагт ургадаггүй ягаандайн будгаар будагдсан байна. Ер нь энэхүү 6-р булшийг Хүннүгийн Учжулюжоти шаньюйн (МЭӨ 8-МЭ 13)

ТҮҮХ СОЁЛ ЗАН ҮЙЛ

булш байж магадгүй хэмээн. Оросын .эрдэмтэн АН.Бернштам үзсэн явдал бий. 6-р ноён ууланд малТсан Хүн нарын булшнууд дотроос хөмгийн их зүйл гарсан булш учраас эрдэмтэд ингэж үзэх үндэслэлтэй юм. СИ.Руденкогийн "Ноён уулын булш ба Хүн нарын соёл" нэртэй зохиолд Ноён уулын 25-р булшнаас мөн герег-бактри гаралтай нэхмэл эд олдсоныг дурдсан байдаг.

Герегийн соёлын энэ мэт олон эүйлс Хүн нарын үест ирсэн гэх үндэслэл бидэнд байгаа юм. Гэхдээ Хүн нарын үед нэвтрэн орж ирсэн зүйл түүний дараа төр улсаа байгуулсан Тоба нарын үед ч залгамжлан хөгжиж чадсан байна. 5-р зууны үе Тобагийн үе Тобагийн түүхэнд холбогдох шармал бурхны хөргийн талаар Америк эрдэмтэн АР.\ЛЛ1дгЛ ( ВиййЫзш 1п Сп1-, пезе п1з1огу) зохиолдоо "энэхүү хийц бол гандхарыг үлгэр болгосон Дундад Азийн маягтай тун ойр байна" хэмээн бичжээ. Гандхарын урлаг бол Кушаны улст М.Э. 1-3 -р Зууныүед үүссэн энэтхэгийн урлагийн нзгэн салбар агаад энэ урлагт энэтхэг урлаг, эллиний шинж хоёр хосолсон байдаг юм. Үнэхээр энд .Эллиний уран баримал дахь хувцсыг дүрслэх төлөв янз бараг тэр чигээрээ байгааг хэлэк хэрэгтэй бизээ.

Европт неандр гэдэг алхан хээний гарлын талаар эрдэмтэд санал зөрсөн хэвээр байна. Тухайлбал Л.Дарьсүрэн, Д.Майдар нар Төв Азиас гаралтай гэж үздэг бол Б.Ринчин доктор герег гаралтай |гэжээ.

V Сүүли^н үеийн судалгаагаар монголчууд 40 гаруй төрлййн аяхан хээг хэрэглэж байна. Эртний ГерегтОлимпийн наадамд спортын төрөлд ордог байсан зээрэнцэг шидэх спорт Монголд байсан мэдээ бий. ГерёгГ МЭӨ 6-р зуунд Монголоос гаралтай гэж үздэг хас тэмдгийг хэрэглэж байсан нь Монгол-Герегийн ард түмэн түмэн бээрийг үл хэрэгсзн дэлгэр сайхан харилцаж байсны бас нэгэн гэрч тэмдэг юм.

Монгол угсаатны хувьд бүр Хүн нарын үеэс Энэтхэг- Европын иргэншлийн нөлөө үргэлж өндөр байсан юм. Монголчууд түүхийн туршид Өрнө, Дорно дахины иргэншлийн уулзвар нутагт оршин сууж тэдний соёлын- ололтыг зуучлагч байсан түүхтэй билээ.

сонирхолтой мэдээллүүд байна.

_________________
Quantum of Solace


Top
   
PostPosted: Jun.06.09 8:25 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Dec.08.08 6:07 pm
Posts: 11095
troy hotiin tulaanii tuuhiig arai oor ontsgoos n ooriin sonsoj bsnaar bichlee.
ter uyd delhii deer burhadiin erliiz buyu togs baataruud ih bdag bolj tedniig delhii daahaa boliv. uuniig medsen zeus buh baatruudiig negen dor uhuuleh dain zohioson gedeg. ene daind arhiles, odissey, agemnon, paris geh met baatruud orson(neruudiig n buruu bichiv) ene tulaand bugd uhne gedgiig medsen ohin tengeruud oorsdiin hamgiin hairtai baatar boloh arhilessiig hamgaalhaar shiidej monhiin uusmald dursen. gehdee osgiinoos n barij bgaad dursen uchir osgii n monhiin usand hureegui.

_________________
sengensen saihan utaatai UB


Top
   
PostPosted: Jun.06.09 8:46 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
арай дэлгэрэнгүй нь....

Image

Ихэнх ард түмний үлгэр домог давын өмнө бурхадын тухай байдаг.

Эртний Грекийн домгууд тэгвэл өөр өө. Грек домгуудын зонхилох буюу хамгийн уран тансаг хэсэгт нь бурхадын тухай бус, харин баатруудын тухай өгүүлдэг. Баатрууд гэдэг нь голдуу жирийн эмэгтэйгээс төрсөн бурхадын хөвүүд ч юм уу ач гуч нар юм. Тэд гавьяа байгуулж, хүн зоныг хорт мангасаас чөлөөлж буйгаар уг домгуудад голчлон дүрслэгдсэн байдаг юм.

Газар дэлхий хүчирхэг баатруудыг *даахгүй болох*ын үед бурхад тэднийг цөөлөхийн тулд хамгийн аугаа их дайн тулааныг өдөөсөн нь Трой хотыг эзлэх дайн ажээ.
*Илионы хананы ёроолд

Эрэлхэг баатрууд хядагдаж,

Зевсийн хүсэл биеллээ.*

Илион, Трой гэдэг нь Бага Азийн хойгт, Дарданеллийн эрэг орчимд одоогийнхоор Турк улсын нутагт оршиж байсан нэгэн хүчирхэг хот улсын 2 нэр билээ.


Image

Тийм ч учраас уг хотын дэргэд болсон дайны тухай алдарт найраглал *Илиада* буюу Илионы туульс нэртэй байгаа юм.

Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат үйлсийн тухай богино богино дуунууд ард түмний дунд түгсэн байжээ.

Эдгээрийг суут Гомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн томоохон найраглал болгосон байна.

Тэгэхдээ өгүүлэмжийн төвд он удаан үргэлжилсэн их дайны зөвхөн нэг хэсгийг сонгон авч, чухамхүү түүгээр л бүх дайны үйл явц тодорхой харагдаж байхаар зохиомжилжээ.

Тэрхүү хэсэг нь Грекийн хамгийн аугаа их баатар Ахиллесийн уурласан тухай өгүүлэмж болно.

Тройгийн дайн 10 жил үргэлжилсэн юм. Грекийн хэдэн арван хаад, голлох жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун хөлөг онгоц хөдөлгөн Тройг дайлаар морддог. Тэдний нэрс нь л гэхэд нэлээд хэдэн хуудас эзэлнэ. Цэргийн гол жанжин нь хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч Агамемнон болно. Түүний дүү Менел, дийлдэшгүй хүчит Аякс, овжин Диомед, арга сүйхээтэй Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Грекийн урдаа барьдаг баатрууд уг дайнд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурхнаас төрсөн Ахиллес хэмээх залуу баатар бөлгөө.

Ахиллесийг дотны анд Патрокл дагалджээ.

Тройчуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор болой.

Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд тройчуудад Аполллон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина 2 тэтгэж байв.

Хамгийн дээд бурхан Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааралтай ажиглан байжээ.

Дайн юунаас болж эхэлсэн гээч.

Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай хуримлаж байж л дээ.

Энэ бол бурхад хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л Ахиллес төрсөн ажээ.

Хэрүүлийн охин тэнгэр уг найрандээр хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйд ногдох алтан алимыг хаясан байна.

Мөнөөх алтан алимнаас болж Гера, Афина, Афродита гурав эвдрэлцжээ. Зевс бурхан энэ маргааныг тасла хэмээн Тройгийн хунтайж Парист тушаасан аж.

Охин тэнгэрүүд алимыг авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам гарч:

Гера:Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж,

Афина: хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан болгоно гэж,

Афродита:хамгийн сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж амлажээ.

Парис алимыг Афродитад өгсөн байна.

Үүнээс хойш Гера, Афина 2 Тройгийн мөнхийн дайснууд болж, Афродита ч газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох хаан Менелийн эхнэр, хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан Тройдаа аваачихад нь тусалжээ.

Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг баатрууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг.

Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелийг сонгож, харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ.

Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов. Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавьяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна. тэр бол Ахиллес байжээ.

Тиймээс ч Тройгийн хананы дэргэд цугласан грек жанжидаас хамгийн нэр нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь Ахиллес гэлцдэг байжээ.

Дайн 9 жил үргэлжилсний эцэст 10 дахь жилд нь хамгийн нөлөөтэй, хамгийн шилдэг 2 жанжин хэрэлджээ. Ахиллес Агамемнонд айхтар уурласан байна.

Яг энэ хэсгээс л, яруу найрагч:

*Охин тэнгэр минь, Пелейн хүү

Ахиллесийн хилэгнэсэн тухай дуулж аль...*

гэж онгодоо дуудаж байгаагаар Илионы түүх эхэлдэг байна.

Уурласны учир нь олз хуваахаас үүдэлтэй. Дайны олз гэдэг цэрэг эрийн хувьд нэр төрийн хэрэг юм. Хамгийн шилдэг дайчин хамгийн чухаг олзыг хүртдэг бөгөөд түүнд хувь оноохгүй байна гэдэг доромжилж байгаа явдал ажээ.

Энэ удаагийн чухаг олз бол Хрисейда, Брисейда хэмээх 2 бүсгүй байлаа. Хрисейдаг Агамемнонд Бримейдаг Ахиллесд өгөхөөр тогтоод байжээ.

Гэтэл Хрисейда нь Аполлон бурхны тайлгачийн охин байв. Тайлгач эзэн бурхандаа охиныг буцаан өгүүлэхийг гуйжээ.

Ингээд Аполлон Грекийн цэрэгт далайн өвчин илгээж, грекүүд арга буюу Аполлон бурханд өргөл өргөн, Хрисейдаг буцаан өгөхөд хүрсэн байна.

Агамемнон өөрийгөө доромжлогдсон гэж үзэн, хэрэв олзны бүсгүйг нь авч байгаа бол оронд нь Ахиллесаас Брисейдаг авч өгөхийг шаарджээ.

Үүнд эгдүүцсэн Ахиллес: Бид чиний л төлөө байлдаж байна, олзны хамаг өөдтэй өнгөтэйг чи авдаг. Гэтэл одоо бидний хувийг булаах болов уу? Брисейдаг авбал ав. харин нэг зүйлийг мэдэгтүн. Би дайнд оролцохгүй, хүсвэл чи өөрөө л байлдаарай. гэжээ.

Хэрэлдсэн хоёрыг нөхөд нь арайхийн салгажээ.

Ахиллес тэнгисийн хөвөөнөө очиж, Ээж Фетидагаа дуудан:

*Бурхад надаас урт нас авах уу? алдар нэр авах уу? гэж асуухад би сүүлчийнхийг нь сонгосон. Гэтэл Агамемнон намайг доромжилж байна. Ээж минь, Зевсийг гуйгаад грекүүдийг тройчуудад ялагдуулаад өгөөч. тэд надгүйгээр хэн болохоо ойлгог* гэв.

Эх нь Олимп өөдөө гарч, Зевсийн сахлын үзүүрт гараа хүргэн хүүгийнхээ гуйлтыг дамжуулав.

Зевс зөвшөөрөн толгой дохиход *бурхны үс намирч, сүрлэг Олимп бөхөлзжээ.

Ингээд найраглалын гол хэсэг эхлэх бөгөөд 4 өдрийн 4 их тулаан болно.

Зевс Агамемноныг хуурч маш гайхамшигтай ялалтыг зүүдлүүлнэ. Зүүдэндээ итгэсэн Агамемнон тулалдаанд нэн зоримог орох боловч тухай бүрт ялагдал хүлээн ухрах ажээ.

Тэрээр өөрийнхнийгөө туршин хор шарыг буцалгахаар *Ялагдлаа хүлээгээд буцах уу* гэж асуувал цаадуул нь харин ч баяртайгаар хөлөг онгоцондоо ухасхийн сууцгааж даруй буцахаар завдах нь тэр.

Олон жилийн дайнд бүгд ядарч залхсан ажээ. Сэргэлэн Одиссей л тэднийг аргадаж, заримыг нь айлгаж, заримыг нь бүр зодож занчиж байж сая нэг юм тогтоов.

Охин тэнгэр Афина туслахаар ирж, газар дэлхий ширүүн тулалдааны галд хуйхлагдан орь дуу тавьж байлаа.

Эхний байлдаан халз тулаанаар эхлэж, халз тулаанаар өндөрлөнө.

Грекүүд тройчууд тулалдах зуур, дайны буруутан Парис доромжлогдсон Менелтай халз үзэлцээд хэн дийлсэн нь Еленаг аваад дайнаа зогсоохыг санал болгов.

Аль аль талын цэргүүд баярлалдаж, жанжид тэрхүү тулалдаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж тангараглацгаалаа.

Халз тулааныг үзэхээр Елена өөрөө хотын хананы оройд гарч ирэв. Тройгийн хөгшчүүл үнэхээр л үзэсгэлэн гоо юм. Ийм олон дайчин эр энэ олон жил түүний төлөө цусаа урсгаж байгаа нь гайхалтай хэрэг огт биш байна гэлцэх аж.

Тулалдаанд Менел Парисыг шархдуулах бөгөөд сэлэм нь хугарахад Паристай нүцгэн гараараа барилцахаар завдав. Тэгтэл Парисыг хамгаалагч охин тэнгэр Афродита түүнийг бараан үүлээр хулдан нууж, тулалдааны талбараас авч оджээ.

Үүгээр дайны хувь заяа шийдэгдэнт дуусгавар болж болох л байлаа. Харин хонзогногч Гера, Афина хоёрт энэ н. бага санагджээ.

Тэд Тройг бүрмөсөн устгахыг хүсч байв. Афинагийн явуулгаар Тройгийн харваач Пандарын тавьсан сум Менелийг шархдуулав.

Ингэснээр эвлэрлийн тухай ярих ямар ч бололцоогүй болж, дахиад л аймшигтай цуст байлдаан өрнөжээ.

Энэ тулалдааны анхны өдрийн од нь Аргосын хүлэг баатар Диомед байв. Түүнийг Афина бурхан өөрөө сумнаас хаацайлж байсан тул тэрээр тройчуудыг хэдэн арваар нь хиар цавчиж орхижээ.

Түүний өөдөөс Афродита бурхнаас төрсөн хүү Эней сөрөн тосоход, Диомед асар том чулуугаар дэлсчихэв. Хүүгээ бэртчих вий гэж айсан Афродитаг нисэн очиход *Ховын хутгууш минь, эрчүүлийн дунд тулалдах нь чиний хэрэг биш*гээд бурхны өөрийнх нь гарыг шархдуулчихжээ.

Үүнийг харсан дайны бурхан Арес өөрөө Диомед руу зэрлэгээр уулгалан довтлов.

Гэвч Афинагийн дэмжлэг авсан Диомед Аресийг ч шархдуулчихна. Өвдсөн бурхан хүрхрэн орилоод тэнгэр рүүгээ хар бараан үүл болон хөөрөхөд, нэгэн зэрэг түмэн цэрэг чарлах шиг болжээ.

Тройчуудын жанжин Гектор грекүүдийн хүч Афина бурхны дэмжлэгт байгааг мэдрээд, хот руугаа буцаж, Трой хотын бүсгүйчүүдээр охин тэнгэрээс хилэнгээ эргүүлэн авч өршөөхийг гуйлгажээ.

Тэгээд тулааны талбар руу буцаж явахад нь, яг хотын хаалганы дэргэд эхнэр Андромаха нь хүүгээ тэврэн хүрч ирээд *Битгий тийшээ яв. чамайг алчихна. Чамайг алдсанаас өөрөө үхэх нь надад амар. Эцгийг минь Ахиллес алчихсан. Одоо чи л миний эцэг, ах, эр нөхөр, бүх зүйл минь шүү дээ* гэхэд Гектор:

Мэдэж байна аа. Гэхдээ тулаанаас зугтана гэдэг ичгэвтэр хэрэг. Мах цусанд төрсөн хэн ч гэлээ хувь тавилангаасаа зугтахгүй шүү дээ* гэж хариулна.

Бас Ариун Трой ч нуран унах бизээ,

Түүнтэй хамт Приам өөрөө,

Агуу их Приамын

Түмэн иргэд ч эрсдэнэ бизээ

хэмээдэг. Гектор тулалдааны талбарт илааршсан Парисын хамт буцан ирнэ.

Тэр өдрийн байлдааныг мөн л халз тулаанаар дуусгахаар 2 тал тогтох бөгөөд Тройчуудаас хамгийн хүчирхэг нь болох Гектор, грекүүдээс Ахиллес байхгүй тул Аякс гарах болдог.

Тэд хэн хэндээ тэнцсэн баатрууд тул нар шингэтэл үзэлцээд нэг нь нөгөөгөө дийлсэнгүй.

Харанхуй болохын алдад тэд хэн хэнийгээ хүндэтгэж буйн тэмдэг болгож бэлэг солилцоод зэр зэвсгээ хураан тарж одов.

Дараагийн өдөр нь, Зевс бурхан Фетидад амласнаа хэрэгжүүлж эхэлнэ. Тэрээр бурхадыг уг дайнд оролцохыг хориглож, дайсагнагч талуудын хувь тавиланг өөрөө дэнсэлж үзлээ.

Тройчуудын таваг тэнгэр өөд хөөрч, грекүүдийнх үхэгсдийн хаанчлал руу унажээ. Грекүүд ширүүн цохилт амсан ухарч, бүр хөлөг онгоцууд нь зогсож буй далайн эрэг дэх хуарандаа эргэн очжээ.

Тройчуудын хуарангаас холгүйхэн, гал асаан заналхийлж хонов.

Шөнө нь Агамемнон цэргийн зөвлөлөө дууджээ.

Тэр сэтгэл санаагаар унаж, бэхлэлтээ орхиод тэнгис гатлан буцахад ч бэлэн болсон байв.

Мэргэн Нестор түүнд Ахиллестай эвлэрэхийг зөвлөжээ.

Ингээд түүнрүү 3 элч илгээхээр тогтсон нь Одиссей, Аякс, Ахиллесийн хүмүүжүүлэгч өвгөн Феникс нар байлаа.

Ахиллес өөрийн анд Патроклын хамт асартаа сууж, лир хөгжим тоглох аж.

Түүнд Брисейдаг эргүүлэн өгч гомдоосныхоо хариуд асар их хэмжээний төлөөс төлж, Грект буцаж очсон хойно Агамемноны охиныг эхнэр болгон өгч, инжинд нь 7 хот дагуулна хэмээн амлажээ.

Энэ бүхнийг Одиссей уран цэцнээр, Аякс эрс цөлх маягаар, Феникс эртний явдлуудаар жишээ татан нэн сунжруу өгүүлнэ.

Гэвч Ахиллес сонсохыг ер хүссэнгүй.

*Агамемнон намайг нэгэнт хуурч доромжилсон, түүнд ахин итгэж чадахгүй* гээд гэдийчихэв. Элч төлөөлөгчид ямар ч амжилтгүй буцжээ.

Гуравдахь өдөр, шийдвэрлэх тулаан.

Бурхадаас хэн нэгэн уг тулаанд оролцчих вий гэсэндээ Зевс өөрөө уулын оргилоос харуулдана.

Тройгийн тэргүүнд Гектор, Зевсийн газарт төрүүлсэн хамгийн сүүлчийн хүү болох Сарпедон нар довтолно.

Грекүүд хэрхэн зугтаж, тройчууд бүр хуаранд нь тулж ирээд хөлөг онгоцуудыг нь галдаж байгааг Ахиллес цацраас хүйтнээр ажиглаж байлаа. Грекүүдийн ялагдлыг хараад Гера тэсч ядан, Зевсийн анхаарлыг сарниулахын тулд дур хүслийг бадраагч Афродитагийн шидэт бүсийг зүүн өмнө нь хүрч очжээ.

Зевсийн хүсэл тачаал оргилж, тэд үүлэн борооны ажилд умбав.

Тэднийг алтан үүл халхалж, газар дэлхий цэцэг жимсний анхилам үнэрт автлаа.

Дурлалд алжаасан Зевсийг гүн нойронд автах зуур грекүүд жаал сэхээ авч тройчуудыг зогсоож чадлаа.

Зевс сэрээд Герад:

Тэвчээртэй бай. Бүх зүйл чинийхээр болж грекүүд ялна. Гэхдээ Ахиллес уурлахаа больж, ахин тулаанд орсон цагт цагт л тэр шүү дээ. Би Фетидад тэгээд амлачихсан юм.* гэлээ.

Гэвч Ахиллесийн уур хилэн намдсангүй. Харин нөхдийнхөө хүнд байдалд орж буйг удаан харж тэсээгүй Патрокл түүний оронд тулааны талбар дээр гарч ирлээ.

Ахиллес түүнд цэргүүдээ, Тройчуудыг айлгадаг хуяг дуулгаа, шидэт морьд хөллөсөн дугуйт тэргээ өгчээ.

Тройчуудыг хуарангаас хөөгөөд гаргачих, хөлөг онгоцуудыг аварчих, тэгээд л болно шүү. Битгий өөртөө гай тариарай. Грекүүд бүгд алуулсан ч, чи бид 2 л Тройг эзлээд авчих юм чинь хэмээн Ахиллес захина.

Ахиллесийн хуяг дуулгын барааг харуут Тройчууд ум хумгүй сарнин зугтжээ. Тэгэхэд нь Патрокл тэсэлгүй араас нь мөшгин хөөв. Түүнийг амдан Сарпедон гарч ирэхэд Зевс хүүгээ аврах уу хэмээн тээнэгэлзэхэд, хоржоонтой Гера *үгүй шүү,хувь тавилангаараа л болог* гэнэ.

Сарпедон уулын нарс шиг намсхийн унахад эргэн тойронд нь цуст тулаан буцалж, Патрокл улам цаашлан Трой хотын хаалга тийш тэмцэв.

*Буцаач, Тройг чи ч, бүр Ахиллес ч авах ёсгүй юм* гэж Аполлон бурхан хашгирлаа. Патрокл сонссонгүй. Тэгэхээр нь үүл бөөгнүүлэн базаад мөр рүү нь цохиход түүний ухаан балартан бамбай, дуулга, жадаа хөмөр унагачихав.

Гектор түүнийг гүйцээн дэлсэхэд Патрокл амьсгаа хураахын өмнө *Чи Ахиллесийн гарт үхнэ дээ* гэжээ. Патрокл амь үрэгдсэн, харин өөрийнх нь хуяг дуулгыг Гектор өмсч яваа тухай хэл Ахиллест иржээ. Үрэгдсэн баатрын цогцсыг нөхөд нь арайхийн тулалдааны талбараас авч гарсан бөгөөд Тройчууд баяр хөөртэйгөөр уухайлан тэднийг мөшгиж байлаа.

Арга барагдан хашгичих нь маш аймшигтай байсан тул тройчууд зогтусан буцацгаажээ. Шөнө болов. Ахиллес шөнөжин анд нөхрийнхөө араас гашуудан уйлаад, тройчуудаас өшөөг нь маш аймшигтайгаар авахаа тангараглажээ.

Энэ үед түүний эх Фетидагийн гуйснаар төмрийн дархан, доголон бурхан Гефест Ахиллесд зориулан шинэ зэр зэвсэг хийж суув. Энэ бол өвч бүрэн хөө хуяг, дуулга сэлт бөгөөд бамбай дээр нар, одод, газар, далай, дэлхий, энх амгалан хийгээд дайтаж буй хотууд хийгээд бүхий л орчлон хорвоог дүрсэлсэн ажээ. Тайван хотод шүүх хурал хийгээд хурим найр, дайнтай хотод нь тулаан хийгээд бэхлэлт дүрслэгджээ.

Энэ бүхний голд лир хөгжим барьсан дуучин зурагдсан байна. Өглөө нь Ахиллес доголон бурхны урласан дуулгаа өмсч, грекүүдийг цуглуулав. Уур хилэн нь унтарсангүй, гэхдээ тэр нь Агамемнонд биш, харин дотны анд нөхрийг нь хөнөөсөн тройчуудад, Гекторт хилэгнэж байлаа.

Агамемнонтой эвлэрье гэхэд цаадхи нь энэ үгийг нэр төртэйгөөр хүлээн авч: *Зевс бурхан, хувь заяа хоёр нүдийг минь сохолжээ. Би гэмтэн биш шүү* гэснээр Брисейда Ахиллесд буцан очиж, асарт нь асар их эрдэнэс баялаг овооров.

Харин тэр юуг ч анхаарсангүй, зөвхөн тулалдахыг, өшөө авахыг л хүсч байлаа.


Дөрөвдэхь өдөр тулаан эхлэв. Зевс хоригоо цуцалж, бурхад аль хүссэн талдаа оролцож болно гэжээ.

Тэнгэрлэг Афина дайны бурхан Арестай, эрхэмсэг Гера гэрэл цацруулсан Артемидатай тулалдах аж. Тэнгисийг захирагч Посейдон Аполлонтой халз үзэлцэх ёстой болтол цаадхи нь гуингтайгаар

*Үхэх үйлтэй адгийн дорой төрөлтний төлөө

Эгнэшгүй бурхад чи бидэн тулалдах гэж үү.

Өнөөдөр тэд цэцэглэвч, маргааш хагдарч хэвтэнэ.

Иймхэн амьтасын дайсагнал өөрсдөд нь таарах бус уу? гэж хэлсэнд, тэд даруй гараа хумхин хумхицгаав.

Ахиллес үнэхээр аймшигтай байлаа. Учир нь Эней Ахиллесийн гарт үхэх учиргүй юм. Тэрээр Ахиллесаас ч, Трой хотоос ч илүү ихийг үзэж туулах ёстой байсан хэрэг. Үүнд цухалдсан Ахиллес тройчуудыг тоо томшгүй хядаж, овоолсон хүүр нь голын урсгалыг хаасан тул ус мөрний бурхан Скамандр түүнрүү оволзон дайрав.

Харин Гефест бурхан Скамандрыг номхруулжээ.

Амьд үлдсэн тройчууд хот руугаа зугтацгаав. Харин Ахиллесийн хуучин хөө хуягыг өмссөн Гектор л ганцаараа ийн ухрахыг нь зогсоох гэж оролдоно. Ахиллес түүн рүү довтлон ирэхэд л Гектор сая л зугтжээ.

Гэхдээ энэ нь айснаас гадна бусдаас нь холдуулах гэсэн давхар арга байлаа. тэд хөөцөлдсөөр хотыг гурвантаа тойров. Бурхад тэднийг дээрээс харж байлаа
Зевс *Энэ хотыг аварвал яасан юм бэ?* хэмээн тээнэгэлзэхэд Афина: Хувь заяа нь шийднэ гээгүй билүү* хэмээн сануулжээ.

Зевс хувь заяаны дэнсэндээр Гектор, Ахиллес хоёрын заяа төөргийг дэнслэхэд, энэ удаа Ахиллесийнх өөдөө дэгдэж, Гекторынх доош унажээ. Тэгмэгц Зевс Аполлонд Гекторыг орхи, Афинад Ахиллесд тусал хэмээн дохив.

Афина Гекторыг барин тогтоосноор тэд халз тулалдах боллоо.

Ахиллес, хэрэв би чамайг албал хуяг дуулгыг чинь авна, биед чинь гар хүрэхгүй гэдгээ амлая. Чи надад бас тэгж амлаач* гэж Гекторыг хэлэхэд Ахиллес Амлалт өгдөг цаг биш. Патроклын төлөө би чамайг хэдэн хэсэг урж тасдан, цусыг чинь уух болно* гэж хашхирав.

Гекторын жад Гефестийн хийсэн бамбайг оносон ч үр дүнгүй өнгөрчээ. Харин Ахиллесийн жад Гекторын хоолойг сүлбэв. Тэр үхэдхийн унахдаа: Бурхадын хонзонгоос айж яв. чи миний араас ирнэ дээ гэсэнд Мэдэж байна. Гэхдээ урьдаар чи* гэж Ахиллес хариуллаа.

Тэрээр Гекторын хүүрийг тэрэгнээсээ чирч Трой хотыг тойрон давхихад хотын ханандээр үрэгдсэн баатрын эцэг хөгшин Приам, бэлэвсэн Андромаха, нийт тройчууд Гекторын араас халаглан уйлалдаж байв.

Патроклын өшөө авагдлаа. Ахиллес андынхаа цогцсон дээр тройчуудаас олзлогдсон 12 хүнийг алж тахилга өргөв.

Ингээд ч уур хилэн нь намдсангүй. Тэрээр Гекторын цогцсыг чирсээр Патроклын булшийг өдөрт 3 удаа тойрч байлаа.

Цогцос салмарч урагдахаар болсон ч, Аполлон бурхан харж хандаж байж л дээ.

Эцэст нь энэ хэрэгт Зевс оролцож, тэнгисийн охин Фетидагаар дамжуулан Ахиллесд *Сэтгэл зүрхээ бүү хорсго. Чамд ч цөөн хоног үлдсэн. Хүнлэг бай. Төлөөс аваад Гекторын биеийг оршуулуулахаар өг* гэж хэлүүлжээ.

Ахиллес ч гэмээ хүлээсэн байна.

Шөнө нь Ахиллесийн асар руу өтөлж өвгөрсөн хаан Приам хүрч иржээ. Төлөөс болох эд агуурсаар дүүрэн ачаа хөсөг авчирсан аж. Өвгөн Ахиллесийн хөлд сөгдөж,

*Ахиллес, чи өөрийнхөө эцэг Пелейг санаач. тэр ч бас хөгшин настай, магадгүй дайснууд нь түүнийг дээрэлхэж байгаа ч юм бил үү? Гэхдээ чамайг амьд мэнд, эргэж ирнэ гэдгийг мэдэж байгаа болохоор түүнд хавьгүй амар байгаа.

Би бол орь ганцаараа хүн. Миний хөвгүүдээс цорын ганц найдвар минь Гектор байлаа. Одоо тэр минь алга. Ахиллес, иний хүүхдүүдийг хөнөөсөн гарыг чинь би үнсье* хэмээв.

Ахиллес өөрийн эрхгүй уйлан хайлж, тэд хоёул чангаар орь дуу тавин гингэнэжээ. Приам Ахиллесийн хөлийн тушаа Зоригт Гектор хүүгээ санаж, Ахиллес хайрт эцгээ, Анд Патроклоо бодож уйлсан нь тэр...

Эн тэнцүү уй гашуу дайснуудыг эвлэрүүлдэг. Ахиллесийн зүрхэнд ассан хэмжээлшгүй уур хилэн сая л нэг юм намжжээ. Тэр төлөөсийг авч, Приамд Гекторын цогцсыг өгөөд хайртай баатраа бунхалж гүйцтэл нь Тройг түйвээж түгшээхгүй гэдгээ амлав. Үүр хаяарахаас өмнө Приам хүүгийнхээ шарилыг аваад хот руугаа буцлаа.

Трой хот Гектортой салах ёс гүйцэтгэж эхэллээ. Хөгшин эх нь, бэлэвсэн гэргий Андромаха нь, энэ дайныг өдөөсөн Елена уйлж байна. Чандарласан түүдгийн үнс нурмыг булшны нүхэнд хийцгээх ажээ.

*Дайчин Гектороо, хөвгүүдээ Трой тийн бунхлав* гэсэн мөрөөр Илионы түүх төгсдөг.

Тройгийн дайн дуусахад бас нэлээд зүйл үлдсэн. Трой хотынхон Гектороо алдсанаас хойш хэрэмнээсээ цухуйж ч зүрхэлдэггүй юм. Гэвч тэдэн рүү Бага Азийн, үлгэрийн амазонкуудын, бүр алс холын Эфиопын орноос ирсэн янз бүрийн овог аймгууд туслахаар ирдэг.

Тэднээс хамгийн аймшигтай нь Эфиопуудын удирдагч, хар мангас Мемнон. Ахиллес түүнтэй тулалдан ялан жинхэнэ алдар суугаа мандуулна. Улмаар Ахиллес Трой хотыг буулган авахаар улайран дайрч байгаад Парисын суманд өртөн амиа алддаг.

Парист Аполлон бурхан тусалдаг бөгөөд сум баатар эрийн амин газар болох өсгийд нь тусжээ. Энэ домгоос л Ахиллесийн өсгий гэсэн хэлц үг үүссэн юм. Ахиллесийг эрсдсэнээс хойш грекүүд Тройг хүчээр эзлэхийн аргагүйг ойлгодог.

Ингээд сүйхээтэй Одиссей асар том модон морь сэдэж, түүн дотор хамгийн дотор дайчин эрс орж нуугдаад, Грекийн гол хүчин нутаг буцсан мэт сэтгэгдэл үлдээн төрүүлэн далайд хөвөн оддог.

Энх цаг ирсэнд баярласан тройчууд дайсныг дайсны орхин одсон модон морийг ялалтын бэлгэдэл болгон залахаар олзуурхаж, хэрмийн хаалгаар багтахгүй болохоор нь ханаа нураан байж хотдоо оруулна.

Энэ бол Трой хотыг газрын хөрснөөс үүрд арчигдахад хүрсэн алхам байлаа. Шөнө нь грекүүд гарч, их цэрэг нь буцан ирж баяраа тэмдэглэж байсан тройчуудыг хяддаг. Энэ талаар Вергилийн Энейн дуулалд нарийвчлан өгүүлсэн байдаг.

Уг бүтээлийг 2002 онд Ш. Одонтөр орчуулж хэвлүүлжээ.[/b]

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Oct.26.09 3:13 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Хvн-бух vнэхээр байсан гэж vv?
Эртний Грекийн домогт хаан Минос eeрийн аймшигт хvv Минотаврыг Кноссийн ордон гэх
тeeрдeг байшинд нуудаг байсан гэж домогт eгvvлдэг.
Английн археологич, баян ноён Артур Эванс уг ордныг eнгeрсeн зууны эхэн vед олж, малтан гаргасан. Энэ ордон нь МЭE II мянган жилийн тэртээ байгуулагдсаныг судлаачид тогтоосон. Миносын хатан Пасифаигаас тeрсeн Минотавр хvv нь залуу охид, хeвгvvдээр хооллодог бух, хvн хоёрын эрлийз аймшигт тeрхтeн байсан гэдэг. Хожим энэ махчин хvнийг Эгэй хааны хvv, баатар Тесей хeнeeжээ. Минотаврыг хорьсон тeeрдeг байшинд Тесей орж тvvнийг хeнeeчихeeд дурлалт бvсгvйнхээ илгээсэн олсны тусламжтай байрнаас гарна.
Тvvний дурлалт бvсгvй Минос, Пасифаи хоёрын охин /жирийн хvн тeрхт/ гvнж Ариадна юм. Домогт ийм vйл явдал eрнeдeг. Тэгвэл дээрх домгийг эрдэмтэд болсон явдал гэж vзэх болжээ. Минотаврыг хорьж байсан гэх Кноссийн ордон замбараагvй олон eрee тасалгаатай eвeрмeц сонин барилга байжээ. Домогт eгvvлснээр тийшээ орсон хvн хэзээ ч эргэж гарч чаддаггvй. Саяхан Оксфордын их сургуулийн судлаачид Минотаврыг хорьж байсан жинхэнэ байрыг олсноо мэдээлжээ.
Энэ нь Гортин хотын дvvрэгт оршдог Кноссийн ордноос 30 км орчмын зайд барьсан хонгилон тeeрдeг байшин аж.

Газар доогуур баригдсан хэдэн арван км-ийн хонгил, эргэлдэж ороолдсон eрeeнvvдээс vзэхэд энд орсон хvн хэзээ ч гарцаа олохгvй нь харагдаж байна гэж шинжээчид дvгнэсэн байна. Тиймээс Минос хаан аймшигт хvvгээ чухам энд л хорьж байсан. Тvvнээс eeрийн амьдардаг байсан Кноссийн ордондоо араатан хvvгээ байлгахгvй нь лав. Мэдээж аль болох холхон л байлгана. Кноссийн ордон домогт гардаг шиг тийм ч тeeрeхeeр хэцvv барилга байгаагvйг бид загвар зургаас харсан гэж судлаачид онцолжээ. Кноссийн ордонг Афины нэртэй уран барималч Дедал барьсан гэдэг. Тэгвэл энэхvv хонгилын тeeрдeг байшинг ч мeн Дедал барьсан бололтой.

Тэрээр Миносын гэр бvлд хvчин зvтгэдэг байсан ч байж мэднэ. Тухайлбал, Дедал Пасифаи хатанд зориулж модон vнээ хийж eгдeг. Хатанд бухтай харилцахад таатай байдаг тул Дедалын хийж eгсeн vнээнд шурган орж бухтай хамт байсаар Минотаврыг тeрvvлсэн гэж домогт eгvvлдэг.
Эванс хонгилын тeeрдeг байшинг илрvvлж амжсангvй. Хэрэв тvvнийг эрж олж чадсан бол Эванс Минотаврын “гэр” гэдгийг баттай хэлэх байсан гэж шинжээчдийн багийн удирдагч Николае Хоуварт онцолжээ.
Бурхны бvс нутаг
Эртний Грекийн домгуудыг уншиж судалсан хvмvvст vлгэр домог биш бодит болсон явдал мэт сэтгэгдэл тeрдeг. Учир нь баатруудын харилцаа, vйл явдал яг л бодит мэт бичигдсэн байдаг. Яг л одоогийн эмгэнэлт жvжиг, савангийн дуурь шиг… Хэзээ нэгэн цагт болсон vйл явдлыг хэн нэгэн хараад, мэдрээд eгvvлсэн мэт домогт гардаг. Тиймдээ ч эрдэмтэд vнэхээр Минотавр гэгч хvн, бухын эрлийз амьтан байсан гэдэг нь vнэн гэж ярьдаг тeдийгvй Минотаврын ордон олдсоноор бvр ч итгэлтэй болоод байгаа аж.
Гэхдээ эртний грекvvдийн ертeнцийг vзэх vзэл, хийсвэр сэтгэлгээ домогт шингэсэн гэх хvмvvс ч мэдээж байгаа.

Тэгвэл эртний грекvvд бодитоор харж, сонссон зvйлээ хvvрнэдэг байсан бол яахав? Эрт урьдын цагт эртний Элладагийн газар нутагт хачирхалтай амьтад амьдарч байжээ. Хvмvvс энэ ер бусын амьтдыг бурхан гэж дээдэлдэг байв. Тэдэнтэй зэрэгцэн лус савдаг, элэглэгч, домгийн аварга могой, духандаа ганц нvдтэй аварга том амьтан зэрэг тeрeл бvрийн амьтад хоршин амьдардаг байсан гэж байгаа. Тэгвэл ийм хачирхалтай амьтад дэлхий дээр хаанаас гарч ирээд хаашаа алга болчихсон юм бол?
Бурхад болон бусад аймшгийн тeрхт амьтад eeр гарагаас ирсэн гэсэн таамаг л дээрх асуултын хариу болж чадах нь. Гэхдээ тэд зvгээр ч нэг зочид байсангvй “арын хаалганы” зочид байж. Тэд дэлхий дээр байх тусгай хугацаатай байсан бeгeeд энэ хугацаагаа eeрсдийн шvvхийн даалгавар ёсоор eнгeрvvлдэг байжээ.

Eeрeeр хэлбэл од эрхсийн шvvх захиргаа манай гараг руу хэрэгтнvvдийг илгээдэг байжээ. Эртний грекvvд домгийн баатруудынхаа хийсэн гэмт хэргийн тухай мэддэггvй, мэдэх ч боломжгvй байж. Тиймээс бурхны заасан эх газар дээрх бvс нутгийг хэн нэгэн тэгш эрхтэйгээр ашиглахад грекvvдийн буруу гэж байхгvй. Одоо ч бидний ертeнцeд ийм зvйл тохиолдож л байгаа. Амар тайван амьдарч байгаа хэсэг байхад хулгайч, гэмт хэрэгтнээс болж айдас тvгшvvртэй амьдарч байгаа нь ч байна.

Суурин амьдралтай болсон харийнхан хvмvvст бvхнийг чадагч бурхан болж санагдах нь гайхахаар зvйл биш. Энэхvv харийнхан буюу бурхад “аянга, цахилгаан” зэрэг хvчтэй зэвсэгтэй тeдийгvй тэвчишгvй муухай ааштай байжээ. Тэд далдаас удирдах чадвартай тeдийгvй алсыг хардаг байж. Тvvгээр ч барахгvй vхэшгvй мeнх байсан гэнэ. Бурхад хаачсан, тэд нарт юу тохиолдсон тухай нэг ч мэдээлэл байдаггvй. Тэд vхэшгvй мeнх байсан юм чинь vхнэ гэж байхгvй. Магадгvй шvvхийн тогтоосон хугацаагаа дуусгаад явсан байх.

Eeрeeр хэлбэл, харийнхан eeрсдийн гарагтаа одоо хvртэл байж л байгаа. Зарим нь дэлхий дээр vр удмаараа оршин сууж байгаа ч юм билvv. Хvмvvст бурхны цус судсаар нь гvйж байхыг vгvйсгэхгvй. Тиймдээ ч олон янзын сайн, муу бурхан байсан шиг энэ хорвоо дээр хvн бvр eeр eeр байх нь.

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: May.06.10 1:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.13.09 2:59 am
Posts: 705
Location: Нүүрнийном
Faunii talaar medeelel oruulj uguuch

_________________
.....................o_0....


Top
   
PostPosted: May.06.10 1:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
фаун /ром нэр нь/ гэж нөгөө сатер /греекээр/ уу энэ тухай ч сонирхож байгаагүй юм байна шүү

ямар ч байсан ямаан бөгстөй хүн байдаг

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: May.06.10 11:16 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.13.09 2:59 am
Posts: 705
Location: Нүүрнийном
orcish wrote:
фаун /ром нэр нь/ гэж нөгөө сатер /греекээр/ уу энэ тухай ч сонирхож байгаагүй юм байна шүү

ямар ч байсан ямаан бөгстөй хүн байдаг


harin tuhh !~! Faunii talaar medeelel olood ugvul ih bayrlandaa

_________________
.....................o_0....


Top
   
PostPosted: May.11.10 10:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11197
зиа тэнэж яваад викигээс нэг ийм юм уншлаа...үүний тухай мэдээлэл их хомсхон дээрээс нь эх хэл дээрээн уншаагүй учир, учир дутагдал гарвал мэддэг чаддаг хүмүүс нь засаад авах болуу гэж найднам...гэх мэтийн хэрэггүй үгийг илүүд үзэж гол яриандаа орлоо.


Фаун

Латинаар бол уул шугамандаан Фаунүс буюу эртний Ромын үр хөврөл, газар тариалан гээд орон гэртэй холбоотой юмсын бурхан бсым бн. Аа бас эмэгтэй бсан гэх магадлал тун өндөртэй гэж бн, нэрийг нь Фауна гдг бас л энэ төрлийн бурхан байж болзошгүй.Ернол энэ бурхан нь чоно гээч амьтаныг нэг нүдээрээ ч үздэггүй бсан. Тэгээд тэр чононууд нь айгаад ч гэх юмуу жил болгоны 2 сарын 15нд амьд ямаагаар тахил өргөдөг байжээ.Тэгээд Фауны туслах түшмэл гар хөл нь болдог хүмүүс нь тэрмүү ямааг зүгээр нэг өргөл барьц болгоод орхихгүй арьсаар нь манайхаар бол сур л гэхийм бн, нэг тиймэрхүү юм ороож хийгээд халуун цусанд нь дүрж бгаад эмэгтэйчүүдээ ороолгодог бсан гэнэ.Тэр нь яаж бгаан гсн чинь тэр үед бас үрийн заяа маяа гээч нь гомдож момддог бсны улмаас хот улсынхаа хүүхэн болгоныг үртэй болгох үүднээс тэгж ороолгож нэг ёсондоо хайрлаж бгаа нь л юм бнлээ....

зиа энэнээс өөр юм бас бн...
Фаунүс нь бас италаар гэрсэг буюу гэрийн бурхан гэгддэг байж.Анх энэ ойлголтыг Вэргилиүс дэлгэрүүлсийм бнаа....


Ромын эзэнт улс нэгэнтээ Грекийг байлдан дагуулаад бурхадаа тэд нарын бурхадтай жишиж харьцуулж үзжээ.Тэгсэн Ромын Фаунд Грекийн Пан таарч л дээ...тэр нь одоо бидний мэддэг ямаан хөлтэй хүн биетэй ой модны лус, бурхан юм гэнэлээ.

Яван явсаар нөгөө Ромын Фаун чинь юун ямаагаар тахиулах өөрөө бараг ямаа шахуу болоод, рэнэсанчны үед энэ ойлголт бүр өргөн дэлгэр тараагдаж, өдгөө түүнийг ямаан хөлт, хүн биет эвэртэй амьтан гэдгээр нь мэддэг болсон гэнэ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.11.10 10:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11197
аа бас тэр хүн-ямаа маань зүгээр ч нэг ой модоор гүйгээд бдаггүй лимбэ тоглож, бүжиглэнгээ гүйдэг бсан гэнээ.....



за тэгээд мэдкүү яг таг орчуулаад л оруулахыг эрмэлзлээ...англиар хайсан чинь шал ондоо юм гарч иржээн...энэ викигийхэн нээрээ хариуцлагагүй хүмүүс шүү :razz: :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.12.10 1:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
мисс нөү гүүд ын оруулсан мэдээллээс зарим нэг юм хальт санаанд орж ирж байна эмэгтэй байх магдлал гэдэг нь грек түүхэнд сатер гэдэг нэрээрээ эмэгтэй яанаг хайрын бурхан байсан гэдэг шиг санагдаж байна ромчууд дараа нь тэр фаун гэдгээр нь нэрийг нь солиод бас хүйсийг нь сольсон байх

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: May.12.10 2:32 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.13.09 2:59 am
Posts: 705
Location: Нүүрнийном
Bayrlalaa 2oo xexe neeree ene sedevt dahij hun amitan orj irj bichleg hiihku yum bhdaa uug n ih sonirholtoi yumnuud ih bndaa !~! :-D :-D

_________________
.....................o_0....


Top
   
PostPosted: May.12.10 6:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11197
нээрээ тийм юм хальт санаанд орсон л доо, тэгээд 100 хувь мэдкүү болохоор бичээгүй ийн...

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.07.10 1:19 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 897
Location: La vita è bella
mark

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Feb.07.11 12:11 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
Энэ сэдэвт ойрдоо хүн ороогүй бололтой. Би бас эртний Грекийн үлгэр домог их сонирхдог. Гэхдээ одоогоор бараг бүх мэдлэг мэдээллээ Рик Риорданы "Перси Жексон ба Олимпчууд" цувралаас олж аваад байгаа. Хүмүүс битгий шоолоорой, ямартай ч эхний ээлжинд хүнд хүнд зохиол уншиж байхаар энэ цувралын бүх номнуудыг анхааралтай уншвал эртний Грекийн үлгэр домгийн талаар маш их мэдээлэл олж авах юм билээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Feb.08.11 1:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
Tseko wrote:
Энэ сэдэвт ойрдоо хүн ороогүй бололтой. Би бас эртний Грекийн үлгэр домог их сонирхдог. Гэхдээ одоогоор бараг бүх мэдлэг мэдээллээ Рик Риорданы "Перси Жексон ба Олимпчууд" цувралаас олж аваад байгаа. Хүмүүс битгий шоолоорой, ямартай ч эхний ээлжинд хүнд хүнд зохиол уншиж байхаар энэ цувралын бүх номнуудыг анхааралтай уншвал эртний Грекийн үлгэр домгийн талаар маш их мэдээлэл олж авах юм билээ.


за энэ перси жексон ба олимпуудийг үзээд хэрэггүй дээ эд нар чинь зохиолыг өөрчилчихдөг юм

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: Feb.14.11 1:43 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1211
Location: In the end
Кино нь биш ээ ном нь. Номыг нь анхааралтай уншвал эртний грекийн бурхадын талаар маш их юм олж мэдэж болохоор. Дараа нь Овидийн Metamorphoses гээд номыг уншчихвал олсон мэдлэгээ бүр бататгаад Грекийн бурхад, домог үлгэрийн талаар лекц унших хэмжээний мэдлэгтэй болно доо. :hi:

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Feb.24.11 12:43 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Oct.01.10 1:08 pm
Posts: 509
Location: We serve justice so if you cant be trusted may you return where the dust is...
Kratos гарч ирээд Грекийн бурхадыг бүгдийг нь хядаад домгий нь өөрчилцийшд :frog:

_________________
I kill innocents for 10 cents


Top
   
PostPosted: Feb.24.11 1:40 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
Kratos chine yamar uchirtai nuhur yum be? Yaagaad tedniig hyadaad baidiin? Titan-uudiig hurtel hyadaad duusgatsanshd.

_________________
www.oims.mn


Top
   
PostPosted: Feb.24.11 4:41 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Oct.01.10 1:08 pm
Posts: 509
Location: We serve justice so if you cant be trusted may you return where the dust is...
харин тхх
дайны л бурхан юмдаа нтр

_________________
I kill innocents for 10 cents


Top
   
PostPosted: Feb.27.11 8:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
0IMS wrote:
Kratos chine yamar uchirtai nuhur yum be? Yaagaad tedniig hyadaad baidiin? Titan-uudiig hurtel hyadaad duusgatsanshd.



кратос чинь титануудаас төрсөн горгон гэгдэг билүү

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: Feb.27.11 8:50 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
yr n Titan mitan gj yu yumbe neg unshih heregtei bnda :embarassed:
ertnii iim tuuhuud bas ih sonin l doo
kinog n uzeh durtai

_________________
Be yourself better, think better


Top
   
PostPosted: Feb.27.11 9:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
титанууд уу? аан тэд чинь орчлон ертөнц болон үзэгдэл хийгээд бурхадыг бүтээгчид

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: Feb.27.11 10:01 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
oo zaaza buur burhadiig buteediinmu :?

_________________
Be yourself better, think better


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 159 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited