#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.18 6:35 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1088 posts ]  Go to page Previous 138 39 40 41 42 Next
Author Message
PostPosted: Jul.18.12 1:28 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
За ингээд манай GHOSTBUSTERS багийнхан "Шөнө дундын бичлэг"-ээ удахгүй та бүхэндээ дамжуулах болно... Та сувгаа бүү солиорой... :brows:

Image

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.18.12 1:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
За одоо төлөвлөгөөгөө боловсруулцгаая. Дотор нь орж хонох нь зөв эсэх? Хоносон ч гэрэл асаах уу? Эсвэл чимээгүй отох уу? Эсвэл арын уулан дээрээс нь камер, дурангаар тандах уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.18.12 1:43 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Нэгмөсөн дотор нь ороод хав харанхуйд хонох саналтай бна. Тэгээд ганц юм задлаад сууж байтал аяндаа учир нь олдох биз... :brows:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.18.12 4:13 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10679
Location: Диваажинд
2 солиотой юм юугээд элийрээд байнаа :hehe: :hehe: :hehe:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jul.18.12 4:16 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Dondgoo wrote:
2 солиотой юм юугээд элийрээд байнаа :hehe: :hehe: :hehe:


Чи манай "Хий үзэгдлийн ангуучид" багт гишүүнээр элсэхгүйм үү? Гурвуулаа ингээд гоё хамт явъя л даа... :bigthumpup:

Image

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Last edited by Guy on Jul.18.12 4:20 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.18.12 4:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2288
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Za tuluwluguu bolowsruulii dotor in camera tawii tegeed 1 muujgai oruuljaagaad camaaraa haraad gaigvi bol Guy ahiig araas in oruulii


Last edited by Мunкhuu on Jul.18.12 4:28 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.12 4:25 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.13.07 3:29 pm
Posts: 618
Location: HELL !!!
:col: :col: :col: :hi:


Top
   
PostPosted: Jul.18.12 4:29 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10679
Location: Диваажинд
би тэгүүл сүүлээсээ 2т орно шүү аймхайгаараа Эдо хамгийн сүүлд яваарай :lol:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jul.18.12 4:34 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.13.07 3:29 pm
Posts: 618
Location: HELL !!!
when haashaa yawah n we? pm bicheeree guy


Top
   
PostPosted: Jul.18.12 4:36 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
mgl_devil wrote:
when haashaa yawah n we? pm bicheeree guy


Чи ер нь өөрөө жинхэнэ чөтгөр юм биш үү? ID-г чинь харсан чинь гэнэт айчлаа... :haha:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.18.12 5:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Kewiko-н карт аваад өдөр нэг лаптоп аваачаад тавьчихгүй юу. Өөрсдөө холоос камераар хараа л машиндаа сууж байна биз. Хэрвээ ямар нэг юм болвол тэр лаптоп-г тэнд нь орхино гэж тооцоорой. :lol:

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jul.18.12 5:08 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Гол нь тухайн сүнс, чөтгөрийг өдөөж үүрнээс нь гаргаж ирэхийн тулд заавал амьд хүн байх шаардлагатай ш д... Тэгэхээр яалт ч гүй өөрсдөө дотор нь хонох хэрэгтэй...

Wireless-тай laptop харангуутаа гараад ирдэг тийм IT-лаг сүнс гэж байхгүй байх аа...хэхэ

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.18.12 5:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Нэг хужаа хүлээд, толгойд нь шуудай углаад аваачаад тавьчихгүй юу. :-D

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jul.18.12 5:13 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
CrossBonez wrote:
Нэг хужаа хүлээд, толгойд нь шуудай углаад аваачаад тавьчихгүй юу. :-D


Сайхан санаа бна. Харин хэн гэгч хужааг хүлж тавихаа Найман-номад гишүүнээс асуух нь зохилтой байх... :brows:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.18.12 5:19 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.13.07 3:29 pm
Posts: 618
Location: HELL !!!
zooz ta nar jinheneesse yawah n l dee


Top
   
PostPosted: Jul.18.12 6:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
Dondgoo wrote:
би тэгүүл сүүлээсээ 2т орно шүү аймхайгаараа Эдо хамгийн сүүлд яваарай :lol:

Тэгье, тэгье, дуртайяа таны араас...

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.18.12 7:57 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Талийгаач эмгэн насаараа цэвэрлэгч хийжээ. Насаараа ч бас биш юмаа. Тэтгэвэртээ суугаад 10 гаруй жил болсон байгаа юм. Тэглээ гээд яс ямар, зүс тэнэгэр нэг өдрийг ч үзсэнгүй. Цэвэрлэгч байгаад тэтгэврийн хөгшин чөтгөр болсон гэх юм уудаа. Түүний хүний хувь тавилангаар тоглоом шоглоом хийж байгаа хэрэг биш бөгөөд хүн гэдэг амьтан өөрийгөө танилгүй байсаар хорвоогоос оддог гэдэг болохоор л энэ бүхэнд хариу хайсандаа хөөрхий тэр гэдэг эмгэний хувь заяаны талаар өгүүлөх гэсэн юм. Дарьжав эмгэний өвгөн нь олон жилийн өмнө орхин оджэээ. Ганц хүү нь тэнгэрээс бууж ирсэн мэт дээгүүр зантай, хүйтэн сэтгэлтэй царайлаг цагаан бүсгүйг гэртэй дагуулж ирсэнээр түүний гэр орондоо эзлэх байр суурь хөсөр хаягдан, хоёр өрөө байрныхаа коридорт гудас хаяж унтдаг болсон. Нэг бодлын өөрийнхөө гэрийн “гудамжинд ” амьдарч эхэлсэн гэж болно. Эрүү өвдөг нь нийлэх шахсан түүнийг “ зайрмаг зар ”гэж нэг муу хөлдөөгч өгөөд гудамж руу хөөсөндөө бэр нь өчүүхэн ч эмзэглээгүй гэдэг. Тэгээд л Дарьжав гуай жижиг тэргэнцэртээ зайрмагаа чирч гулдран хотын гудамжинд өнждөг болжээ.
-Тэтгэврээ идээд хүүхдүүдээрээ асруулаад хэвтэж байх насандаа юу гэж ингэж биеэ зовоож явдаг юм бэ? Гэж өөриймсөх өөлөхийн алв алиныг нь хослуулан хэлэх хүн зөндөө. Гудамжны, трашейны гэж муу хэлддэг халтар жаалууд, хог түүж ходоодондоо төмөр байсан ч чулуудаж явдаг өвгөнтийнхөн л түүнд тусалж зайрмаг, ундааг нь зөөлцөж өгдөг байв. Дарьжав эмгэн дал хол гарсан насандаа гудамжинд зогсож зайрмаг зараад таван жилийг үджээ. Зургаадахь жилдээ хөөрхий хөгшин мөнөөл зайрмагаа зарахаар гэрээсээ хөөгдөж, модод аль хэдийн цэцэглэсэн хотын гудамжинд гарч ирэв. Гэтэл хороо, дүүргээс гар дээрээс наймаа хийлгэхгүй гэж тас хорьсон байна. Хорооны олон нийтийн байцаагч гэх шавилхан шар банди цагдаа дагуулж ирэн “Үйл ажиллагаагаа зогсоо” гэж хатуухан шаарджээ. Хөөрхий эмгэн амьхандаа тэднийг панаалдчих санаатай нэг нэг зайрмаг өгөөд араас нь зовлон гачаалаа тоочжээ. Төрийн төлөөний нөгөө” Томчуул ”нь зайрмагийг нь амтархан долоож, дуусаад “Маргааш гарахгүй шүү” гээд явсан байна. Эмгэн байцаагч, цагдаа нарыг аргалчихлаа гэж бодоод маргааш нь хөлдөөгчтэй тэргэнцэрээ мөрлөж чирсээр гарчээ. Гэтэл нөгөө айхавтар хууль хэргжүүлэгчид ирээд шууд хөлдөөгчтэй зайрмаг, сагстай ундагаг нь авч оджээ. Эмгэн тэдний араас майжиганан дагаж арга буюу гүйцэлнгүй хоцроод цэцэрлэгийн хайс түшиж, дарлт нь харван нас барсан байгаа юм. Дарьжав эмгэний таньж мэддэг хүмүүс их л муу байж байгаад бурхан болсон доо гэж ярих юм билээ. Түүнээс хойш гудамжинд “Хүүхдүүд ээ,зайрмагаа аваарай” гэж хоолойгоо сөөтөл хашгирдаг гуншаадуу хар эмээ үзэгдэхгүй болов. Тэр хэзээ ч зайрмаг зарж хотын өнгө төрхийг “балиартуулахгүй” болжээ. Тэр бурханы оронд очжээ. Гэхдээ яг ч бурханы оронд явчихаагүй саяхны нэгэн танилын минь яриа “нотолж” байгаа юм. Тэр жаахан архи туучихдаг хүн. Шартсан үедээ өглөө мань эр эмгэнээс байнга зайрмаг ундаа авч дотроо засдаг байжээ. Нэг л өглөө дотор гэж зараа залгичихсан юм шиг амьтан гэрээсээ гааад ундаа авахаар дэлгүүр рүү явав. Дэлгүүрийн үүдээн дээр Дарьжав эмээ сууж байх юм гэнэ. “Эмээ сайн уу? Яасан эрт гарч ирээв?” гээд ахиулан хартал нөгөө эмгэн чинь байдаггүй гэнэ. Тэр жигтэй байдлыг үзээд шартсан эр нөгөө эмгэний на барсаныг санжээ. Дэлгүүрт ороод танил маань худалдагчид нь үзсэн харсанаа ярьжээ. Тэгсэн чинь тэр хавийхан бүгдээрээ л зайрмагны эмгэнийг тэгж байхад юм уу ингэж таарсан болж гэнэ. Орой тус дэлгүүрийн үүдийг Дарьжав эмгэн ирж пижигнэтэл нь нүддэг юм байх. Энэ нь ямар учиртай вэ гэвэл тус дэлгүүрийн босс нь орлого хааж байна гээд хорооны зохион байгуулагчид жаахан бэлэг өгч түүнийг хөөлгөдөг байжээ. Орой болмогц тус дэлгүүрийн цонхны цаана сэнсгэр үстнэй, нүүрэнд нь түмэн үрчлээ суусан хар царайтай талийгаач эмгэн зогсож байдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй шөнөжингөө гудамжаар “Хүүхдүүд ээ, зайрмагаа аваарай” гэх талийгаач эмгэний гуншаа дуу тасардагүй болжээ. Хөөрхий эмгэн талийгаач болохынхоо өмнөхөн хэн нэгэн их л гомдож дээ. Арай бэрдээ биш төрдөө гомдсон юм биш байгаа. Тавдугаар хорооллын хавиар шөнө оройн цагаар зайрмаг аваарай гэх дууг сонсвол очиж болохгүй нь байна. Тэнд хэн ч байхгүй. Тэнд ямар ч зайрмаг байхгүй.
Эх сурвалж: “Ид шид хар домын тайлагдашгүй нууцаас”

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 7:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Хүний хувь тавилан гэдэг таахын аргагүй. Гэхдээ хувь тавиланг өөрчлөх аргагүй гэх нь ч бий. Батжаргал зоо техникч хүн байлаа. Хоёр дүүтэй. Өөрийнх нь төрсөн эрэгтэй дүү сэтгүүлч болж аймгийнхаа сонинд томилогдон иржээ. Батжаргал хөдөө суманд ажилладаг болохоор дүүгээ нэгэн танилынхаа хашаанд талийгаач болсон аав ээжийнхээ нэрийг барьж суулгажээ. Бага дүү нь эмэгтэй юм болохоор өөрийн хараанаас салгахгүй байж байгаад гайгүхэн хань ижилтэй болгочихъё гэж холын бодол өвөрлөжээ. Ер нь айлын том хүүд ачаа мундахгүй хойно үүрч дааж л дуусах нь хувь тавилан юм даа. Шинэ оны өмнө Батжаргал аймгийн төв ороод баяртай иржээ. Дүү нь гэрлэх гэж байгаагаа дуулгажээ. Бэр болох хүн нь татварын албанд ажилладаг юм байх. Дүү Цэрэн-Очирыг нь хашаандаа буулгасан найз нь түүнийг “Аа мэдэхгүй Дагавар хүүхэдтэй, даравгар авгайд юунд нь сэтгэл алддаг байна” хэмээн голж байжээ. Батжаргал ч хэлжээ. “Бид өнчин өрөөсөн хүмүүс. Хүний амьдрал гэдэг хөндлөнгөөс харж, тохуурхдаг хүнд дандаа сайн сайхнаар л харагддаг байх. Миний хувьд бол тэр бүсгүй надад бэр болоход юу нь буруу байхав. Амьдралдаа алдаж зовлонгийн зоо нуруунаас үмхээд авсан хүн дүүд минь түшиг тулгуур болж, залж зааж явах биз. Тэгээд ч цаадах чинь зохиолч болно гэх юм. Зохиолч хүн заавал ч үгүй зоог гүнцэг хүртэж явах ёстой юм байх аа. Батжаргал ингэж тэс хөндлөн зүтгээд оонын эвэр шиг ижилдэн өссөн эр ганц дүүгээ гэрлүүлжээ.
Шинэ айл гэр болсон хүмүүс эхэндээ аз жаргалаар бялхаж байдаг болохоор овоо хэдэн сар Цэрэн-Очир өөрийгөө аз жаргалтай хүн гэж бодож байв. Ажилдаа ч идэвхитэй, зүтгэлтэй. Нийгмийн чанартай нийтлэл хэдийг бичжээ. Гэтэл эхнэрийн ааш зан эрэг үеийнх шигээ хайлсан тугалга шиг халгиж цалгиж урсаж байхаа больж, хатуу чанга хартай ширүүн төрхөндөө оржээ. Ажил дээр нь хүртэл Цэрэн-Очирыг ирж загнана. Тэнэг мангараар нь дуудна. Тэлээ хурга шиг хүн хүний гар харж өссөнөөр нь дуудна. Аль эрт ертөнцийн мөнх бусыг үзсэн аавынхаа голомтыг төрсөн дүүтэйгээ хамт залгамжилж явна гэсэн омог төрж байсан Батжаргал энэ байдлыг сонсоодохжээ.
Сэтгэлийн шарх эдгэрлээ гэж баярын нар цээжиндээ гэрэлтүүлж явсан ахын сэтгэл унтрах шиг бололв. Тийм юм байх ёсгүй дээ. Ам дамжсан үг алдаатай байх. Хошуу дамжсан үг хорлонтой биз дээ гээд байдлыг өөрөө мэдэхээр тэдний өвлийнх нь идшийг аваад очжээ. Шөнө оройхон очсон юм байх. Бэр нь босохгүй юм. Дүү нь ах ирлээ гэж хөл хөнгөрөн хэлэх хийхээ олж ядна. Гарч бие засч явахдаа Батжаргал дүүгээсээ асуужээ. Дүү нь тийм юм гэж юу байхав дээ. Хишигжаргал бид хоёр эвтэй найртай сайхан л байгаа. Цаадах чинь жирэмсэн болчихоод байгаа юм. Тэгээд би хүнд хүчир ажил хийлгэхгүй ая тавыг нь хангах гэж... хэмээн тайлбарлажээ.
Гэрт оронгоо Цэрэн-Очир ганц лонх юм гаргаж “Хоолны даруулга” хэмээн товчхон нэрлээд хот газрын соёлтой хүний ёсоор нанчид өргөжээ. Ах дүү хоёр ганц лонх юмаа хугаслаж байтал зүүн орон дээрээс ярвайж, янцаглаж, тамшааж таав хангасан чимээ гарч бэр Хишигжаргал босч иржээ. Хоймрын орон дээр Хишигжаргалын дагавар хүү унтаж байв. Газар дээрх ганц бэр нь Батжаргалтай мэндэлсэнгүй. Тэднийг нүднийхээ булангаар ширвэж хараад аяга таваг тачигнуулан ямар нэгэн зүйл тээршаалтай гэгч хийж гарчээ. Энэ бол дэндүү зовлонтой байдлаар дургүйцлээ илэрхийлсэн хэрэг байлаа. Цэрэн-Очир эхнэрийнхээ үгээр бөндөгнөн гүйж, хэлснийг нь хийж, хэмхсэнийг нь нууж байгаа хараад архинд жаахан халсан Батжаргалын дургүй хүрч байв. Гэхдээ хөдөөний цагаан цайлган эр хүний хувьд цаад хоёрыгоо муудалцсан байх, тэгээд удалгүй эвлэрээд бэр нь “Батжаргал ах аа , би Цэрэн-Очирт уурлаад тантай хүртэл мэндлээгүй юм. Намайг уучлаарай” гэх болов уу гэж горьдож байв. Батжаргал дүүгээ айл болоход удам дамжиж ирсэн хэл ам, хэрүүл маргааныг зайлуулдаг судрыг авдарт нь хийж өгсөн юм. Тэр энэ удаа судрыг санажээ. Батжаргал нөгөө судраа гаргаад ир гэж ахын хувьд Цэрэн-Очирыг зандрангуй хэлжээ.
-Тэр хог новшоор яах юм. Би гаргаад шатаачихсан. Тийм сүрхий ховор юм байсан юм уу. Хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ. Би төлөөд өгчихье гэж Хишигжаргал хэрүүл өджээ. Энэ үгийг сонсоод Батжаргал бүсээ шүүрэн гарч одлоо. Дүү нь түүнийг ойр байгаа хамаатныхаа айлд хонохоор явчихав уу даа гэж таамаглаад үлджээ.
Өглөө босоход Батжаргал жорлонгийн банзнаас боомилж үхсэн байв. Ёстой яасан ч нарийхан амь бэ? Гэдэг шиг юм болжээ. Хүн бүхэн л муу ёр нүүрлвэ, хачин жигтэй хэрэг мандлаа гэжээ. Өөрийн амийг егүүтгэсэн хүн хойт төрлөө олдоггүй юм гэж буян ерөөл их авахуулжээ. Цэрэн-Очирын амьдралд хамгийн том цохилт энэ байсан юм. Энэ бүхэн бол эртний явдал байлаа. Цэрэн-Очирынх амьдрал тогтсон сайхан айл болж. Гурван өрөө байранд амьдарна. Бас гурван хүүтэ. Өөлөх юм гэвэл Цэрэн-Очир балгах дуртай нэгэн гэгдэх болжээ. Архи уухаараа хамаг мөнгөө таних танихгүй хүмүүст тараагаад өгчихнө. Дараа нь огт санахгүй. Эхнэрийнх нь ааш зан Батжаргалаас хойш арай ухаалаг болсон шиг. Хааяа тэднийд нүсэр хэрүүл босно. Ганц ахын минь толгойг залгиан хар бар жилтэй шуламс гэж ирээд л Цэрэн-Очир уйлж дуулж гарна. Заримдаа ах шигээ амиа хорлож үхнэ гээд орон сууцныхаа дээвэр дээр гүйж явдаг байв. Ламд үзүүлэхэд “Судрын нулимс гүйсэн байна” гэхээс өөр үг хэлэхгүй. Тэд тухайн үед Хишигжаргалын урж түлсэн судрын талаар ор тас мартчихсан байлаа. Цэрэн-Очир хүний хувьд өөлөх юмгүй боловч архины ард бий болох ааш араншингийн тухайд авах ю мгүй амьтан болсон гэж олон хүн хүлээн зөвшөөрдөг байлаа. Улаанбаатараас УИХ-ын гишүүд ирсэн хөл хөдөлгөөнтэй өдөр байлаа. Цэрэн-Очир хэвлэлийн эрх чөлөөний хуулийн дагуу аймгийн сониныг өөрийн нэр дээр болгож хууль зүйн яамнаас гэрчилгээ аваад байв. Тэр өөрийгөө нэлээд том хүн болсон гэж үздэг аж. УИХ-ын гишүүдийг дагаж өдөржингөө давхижээ. Мэдээж архи дарстай хүлээн авалтууд ар араасаа цуварсан байна. Дуртай юм гэж духандаа хүргэж хүртсээр Цэрэн-Очир нэлээд согтжээ. Орой ажил тарсны дараа төрийн түшээдийг даган салбаганасаар аймгийн төр захиргааны байр руу орох гэхэд жижүүрийн цагдаа “Та согтуу байна оруулахгүй” гэжээ. Ганц нэг УИХ-ын гишүүн түүнийг тоож “За яруу найрагч дөрвөн мөрт уншаатах” гээд байсан болохоор Цэрэн-Очир үнэхээр оодорсон байлаа. Чам шиг жандрам надтай юм ярьдаггүй юм гэж орилжээ. Цагдаа аргаа бараад гэр рүү залгаж эхнэр нь хэлэв. Би наадахыг чинь авч яадаг юм. Өгөх ёстой газар нь өгч эрүүлжүүлэхгүй юу хэмээн эхнэрийн цэвдэгдүүхэн үг утасны цаанаас хаджээ.
Тэгээд л цагдаа түүнийг эрүүлжүүлэх дуудаж өгчээ. Эрүүлжүүлэхэд очтолоо арай гайгүй болсон Цэрэн-Очир цагдаа нараас гуйжээ. Ахыгаа нүцгэлж шалдлаад яах юм бэ.Зүгээр л хувцастайгаа орчихъё гэжээ. Цагдаа нар ч тохитой томоотой хүн гэж үзээд гадуур хувцсыг нь тайлуулаад өмд цамцтай нь камерт хийчихэж. Түүнээс хойш арван таван минутын дараа дараачийн согтуу нөхөр ирэхэд тухайн өдрийн анхны эрүүлжигч цонхны төмөр сараалжнаас цамцаараа боогоод нас барчихсан байжээ.
Хар мэнгэтэй хар бар жилтэй эм хүнийг голомтон дээрээ мордуулснаас болж муу ёр шүгэлсэн байна гэж лам нарын “Шүүх” дүгнэлт гарчээ. Үүнээс үүдэн боомилж амиа хорлох үзэгдэл шар Балдангийн хоёр залууг дайрсан юм байх.
Цэрэн-Очирын үхлийн гол буруутан нь хэн бэ. Хүн гэдэг амьтан үхэл хагацал үзэх байтугай амгалан тайван байхдаа аль нэгнээс бурууг нь эрж, маш хурдан олж чаддаг амьтан билээ. Бэлэвсэрч хоцорсон Хишигжаргал өөрөө эрүүлжүүл гэснээ ор тас мартаад жижүүрийн цагдаа руу чамаас боллоо хэмээн дайрчээ. Түүгээр ч барахгүй цагаан сүүтэй эх хүнээс гарамгүй цэвдэг сэтгэлээр “Сайн явахыг чинь үзнэ” хэмээн хараасан ажээ. Удалгүй цагдаа Мөнхжаргал ч амьдралын шаардлагаар Улаанбаатарт шилжиж машины осолд орон нас баржээ. Хишигжаргалаас хүмүүс дөлөх болжээ. Хар мэнгэтэй, хар бар жилтэй хүний дэргэд ямар ч хүн хань ижил байж тэсдэггүй гэнэ. Буруутан эрэн ажил тасралтгүй үргэлжилсээр ...
Хишигжаргалын ээж Дулмаа чавганц өөрийгөө боомилж хороосон Батжаргал арван жилийн дараа төрсөн дүүгээ оосорлож аваад буцлаа гэсэн яриа тарааснаар аль эрт үхсэн Батжаргал буруутан болов. Батжаргалыг өнгөрсний дараа төрсөн Цэрэн-Очирын эрэгтэй хүү хүзүүгээрээ боомилсон юм шиг сорвитой гэнэ.
Тэгэхээр энэ нь цаанаа нэг юм хэлээд байх шиг. Нэгэн их мэдэгчийн хэлснээр Хишигжаргал авгай үе дамжин шүтэж ирсэн судрыг шатааснаар хэрүүлийн дэв шингэсэн нэгэн болсон. Түүний зан аашнаас болж хадам ах, эр нөхөр нь бүгдээрээ амиа егүүтгэж үхсэн хэмээн лоозогнох бүлгээ. Буруутанг эрсэн энэ олон үгийн давхианаас аль нь зөв болохыг таахын аргагүй ажээ.
Эх сурвалж:" Ид шид хар домын тайлагдашгүй нууцаас"

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 7:59 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Түүний сүнс зайлчихаж. Хийморийг нь ямаа хэвчихсэн амьтан гэх мэтээр ярилцдаг. Сүнс биенээсээ ангижраад нэг бодлын хүнийг нас барсны дараа төрлөө олохгүй тэнэж явахыг чөтгөр гэдэг байна. Харин бие организм нь амьд байхад сүнс нь тонилоход өөр төрлийг олохыг сүнс зайлах хэмээн нэрлэдэг байна. Хэн нэгнийг амьд байхад нь сүнс нь өөр хүн болоод төрчихсөн тохиолдол байдаг гэнэ. Мэдээж сүнсгүй болчихсон хүний ажил үйлс, хийморь лундаа нь илтэд доройтон амьд сүг болдог аж.
Манай нутгийн Даржаа өвгөн амьддаа хүүгийндээ буцаад төрчихсөн байсан гэдэг. Өвгөн боддог байжээ. Хүүдээ эргэж хүү нь болж төрөөд эцэг үрийн ачлалаа үргэлжлүүлэн хамт амьдрахсан гэж. Гэтэл хийморь доройтсон өдөр түүний сүнс биеэсээ зайлж одоод байхад хүүгийнх нь эхнэр жирэмсэн болсон байгаа юм. Ингээд л хэрэг манджээ.
Өндөр насалсан эцгийнхээ бие доройтоход гэрийн эзэн Шарав арга чарга хайж, нэг өдрийн нарыг ч болов үзүүлж, амьд сэрүүн дүр төрхийг нь харах элбэрэлт үрийн сэтгэлийг чанд барьжээ. Өвгөний бие сайжирмагц тулгар биетэй эхнэр нь ухаан алдаж унан айлгах, өвгөн сульдаж тамирдахад эхнэр нь эрүүл болон босч гэр орныхоо ажлын урьдын адил хийгээд явчихдаг шинж байдал хэд хэд давтагдаж түүнийг Шарав “Дандаа зовж байх гэсэн миний үйлийн үр” хэмээн тодорхойлсон аж. Тэгээд ламд очиход “ Танайд нэгнийгээ харж, хоёулаа амьд байж болохгүй нэг учрал жанцан байна.Эцгийг чинь амьд үлдээвэл шинэ төрөх хүү чинь амьгүй болно. Түүгээр ч барахгүй эхнэр чинь амьгүй хүүхэд тээж, түүнээсээ болж нас барах юм байна” гэжээ. Шарав хоёуланг ч амьд байлгах хүсэлтэйгээ хэлэхэд нэг хүний сүнс хоёр биенд ороод ээлжлээд байгааг лам сайтар тайлбарлажээ.
Шарав бодож бодож эхнэр, хүүхдээ аврах сонголтыг хийжээ. Түүний сонголтыг лам сайшаан үзэж ном судар уншиж, арц хүж адисласнаар маргааш нь Даржаа өвгөн сайн цагтаа бурханы ород одож, эмнэр нь илаарьшин эдгэжээ. Хэдэн сарын дараа Шаравынх хүүтэй болж, тэр хүүхдээ “Эцэг минь эргэн төрсөн” гэж ихэд бэлэгшээн хайрлаж хүндэтгэх болжээ. Энэ бүхнийг зарим хүн “Шал балай юм” гэж үздэг. Яагаад гэвэл амьд хүн өөр хүн болж төрөх байтугай үхсэн хүн ч хойт нас гэж байхгүй гэсэн “гэгээрсэн” бодлоос тэр аж. Харин сүүлийн үед Улаанбаатарт нэг жигтэй хэрэг гарчээ.
Манайхан татвараас зайлсхийж машин тэргийг задлан запас сэлбэг болгож оруулж ирдэг нь нууц биш. Тэр гэхийн тэмдэггүй чингэлэг дүүрэн төмрийн хог Монголд ирмэгц амилж, машин болж хувираад хотын гудамжаар бухимдал үүсгэн хорт утаагаар тургин, бөглөрөл цөхрөлийн зохиомол зовлонг бий болгодог. Тэр нь Солонгос, Хятадын голдуу хямдхан машинууд юм. Яагаад ч юм ёозгүй ёнгиносон тийм машинууд хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин аваар осол гаргах нь олон. Гудамжинд хэд алхаад л нэг “Эксель” өөр нэг гайгүй машины араас очоод зоогдчихсон байхыг харж болно. Тийм машин бол “Чөтгөрийн машин” гэж жолоо баригчдын олонхи нь үздэг юм билээ. “Чөтгөрийн машин” барьж дүрэм журмаа зөрчин аваар осол гаргагчид хүний аминд хүрэхээс гадна замын хөдөлгөөнд соёлгүй оролцож, явган зорчигчдыг айлгаж цочоон сүнсийг нь зайлуулдаг байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт туслах замаар явж байсан өндөр настан Н-ийг гэнэт араас нь чанга сигнаалдсанаас цочиж газар дээрээ зүрх нь зогссон тохиолдол гарчээ. Түүний үхлийн шалтгааныг чөтгөрийн хорлол болсон байна гэж мэргэч төлөгч үзсэн гэнэ. Тэр хавьд ямар ч чөтгөр байгаагүй нэг жижигхэн машин хойноос нь тэсвэр алдан сигнаалдсан гэхэд “Тэр чинь л чөтгөр шүглэсэн эд байсан байна. Чөтгөр гэдэг чинь заавал үхсэн хүний сүнсийг хэлдэг юм биш” хэмээсэн байна. Муу сэтгэлээр дүүрсэн хүний нинжгүй хомхойрол бас “нэг төрлийн” чөтгөр болдог аж. Амьд хүн амьд хүнээ хорлох, хүн амьдаараа чөтгөр болох гэм үйлдэл өдөр бүр телевиз радио, сонин хэвлэлээр цацагддаг. Биегүй чөтгөр биежиж бүүр дэргэд хүртэл инээмсэглээд явж байдаг болжээ.
Миний нэг танилд бас ийм нэгэн явдал тохиолджээ. Тэр эхнэртэйгээ хамт гарцаар гарч явж. Машинууд /Уг нь түүнийг хүн жолоодож яваа шүү дээ/ сүрхий хурдаа хасаж явган зорчигчдоо хүндэлжээ.
Эрэмшиж баярласан эхнэр, нөхөр хоёр тэдэнд талархаад замаар гарахын даваан дээр нэг ногоон “аксент” муухайн орилон дайрч, бүсгүйнх нь далбагар том цүнхийг мөргөж хол шидээд өнгөрчээ. Замын хажуугаар явагсад орилолдож, зангасаар байж нөгөө машиныг зогсоосон байгаа юм. Хурдтай явсан тул 50-иад метр явж байж зогссон машинаас залуухан жолооч гарч ирээд бүсгүйн цүнхийг авч өгч “Ёстой аз дайрлаа” гэж гар бариад явжээ. Танил маань ч эхнэртэйгээ машинд дайруулж үхээгүйдээ баярлаж. Гэхдээ л чихнээс нь ёнгиносон муухай зэвхий ногоон машины дуу хэсэгтээ салаагүй гэнэ. Гэртээ хариад ч тайвширч чадахгүй яльгүй зүйлээс цочиж, цочихдоо айн чичирсээр байв. Харин эхнэр гайгүй. Тэгсгээд мартсан байна. Танил минь нэг л базаахгүй. Өвдөж зовиурлах зүйлгүй боловч алив бүхэнд үлбэгэр үхээнц байдлаар ханддаг болжээ.
Тэр эрч хүчгүй болж юм бүхэнд толгой дохисон, эхнэртээ бүхнээ даатгасан, ямар ч тэмцэлгүй хүн болж хэдхэн хоногийн дотор хувирсан байна. Ядраад байх шиг, өөрт нь үл мэдэгдэх нэгэн зүйл сэтгэл санаанаас нь алга болчих шиг санагдавч тэр бүр эхнэртээ хэлээгүй аж. Сүүлдээ хоолны дуршил нь буурч гахай шиг цөлөмдөг байсан хүн чинь тахиа шиг тогшдог, тамшаадаг болжээ. Тэд эмнэлэгт ханджээ. Сэтгэл санааг нь тайван байлга гэж зөвлөжээ. Тэднийх бол амьдрал нь тогтсон айл. Гэр бүлийн гишүүд өөр өөрийн хүлээсэн үүрэгтэй, түүнийгээ яв цав биелүүлдэг болохоор гэр бүлийн орчин инээд хөөрөөр дутагдаж байсан нь үгүй. Эхнэр нь бүр өргөө баржээ. Зүгээр байсан хүнд сэтгэл санааг нь тайван байлгаж байгаа нь энэ гээд долигонож долдогоноод байлтай биш. Тэд угаасаа амьдралдаа тэр болгон нялуураад хошуу холбоод суучихдаггүй, няхуураад ташуу хараад хэвтчихдэггүй билээ. Амьдралын хэмнэл алдагдаад адаг сүүлдээ ламдах нь зөв гэж эхнэр, нөхөр хоёул санал нэгдсэн байна.
Лам танилын маань сүнс зайлсан байсныг дуудаж авчирснаар тэдний амьдрал хуучин байдалдаа оржээ. Сүнс зайлах нь хүн болгонд тохиолддог зүйл гэнэ. Гэхдээ насны хэмжээ болоогүй бол сүнс эзнээ хүлээгээд байж байдаг гэх бөгөөд “морио эмээлчихсэн” нэгэнд бол хичнээн аргалж чаргалаад нэмэргүй аж.
Улаанбаатараын гудамжаар галзуу юм шиг давхилдах машинууд хичнээн хүний үнхэлцгийг хагалж сүнсийг нь баглаж үүрэн одож байгаа нь тодорхойгүй. Гэхдээ сүнсээ дуудуулах засал хийлгэж буй хүмүүсийн олонхи нь жолооч нарын солиотой юм шиг сигналдах , дайрч алахын наагуур давхин шүргэж өнгөрсөнөөс болсон байдаг гэж өвгөн лам Чулуун-Иш ярьж байна.
Дээр үед харанхуй шөнөөр хээр гадаа явж, гүйдэлтэй газар дайрлага дайрсан хүмүүс ирдэг байсан бол өнөөдөр түм түжигнэж бум бужигнасан хотын хөл хөдөлгөөн дундаас хэн нэгэн ойворгон жолоочийн соёлгүй, бүдүүлэг үйлдлээс болж айж цочсон хүмүүс л их ирэх боллоо гэж тэр нэмж хэлсэн юм.
“Үхсэн” машины сэг чирж ирэн угсарч чөтгөр болгон амилуулаад түүнийгээ хөрөнгөтэй хүн шиг унаж яваа хүмүүс ядахдаа өөрсдийгөө хүн чигээрээ байгаа эсэхийг нэг удаа ч гэсэн чагнаж, шалгаж үзэхэд буруугүй ээ.

Эх сурвалж: Ид шид, хар домын тайлагдашгүй нууцаас

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 7:59 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Хар хэлтэй хүн шүү.Түүнийг гомдоож болохгүй гэж Түмбээ хэмээх хэрмэл чавганцаас нутгийнхан болгоомжилно. Энэ нь түүнд хэтийдсэн хүндэтгэл мэт санагдах билээ. Түмбээ гуай тийм ч ёс жудаггүй хүн биш. Ганц нэгээрээ буусан айлуудад ойртож очихдаа замаасаа аргал түүж хормойлон очно. Түүнийг нь гэрийн эзэд ихэд билэгшээсэн дүр эсгэнэ. Чоён хэмээх айлд түүнийг байхад нь Дамчаа баян халамцуу ирж таарчээ. Тэр баян цатгалан эр ядарсан муу эмгэнд сайрхаж, аархаж сүйд болжээ. Гэрийнхэн ч айж “Түмбээ эгч ээ, энэ Дамчаа муу хүн биш шүү. Хэтэрхий согтуу байгаа болохоор л...” гэжээ. Эмгэн ихэд уурлан “Пянгаа эдэлж чадалгүй буруу дөрөөндөө чиргүүлдэж үх” хэмээн хараасан байна. Согтуудаа солиорч солиорч нэг юм унтсан Дамчаа эрүүл болсон хойноо Чоёноос болсон явдлыг сонсоод Түмбээ эмгэнд унаж сөгдөн уучлал гуйжээ. Эмгэн “Би чамд муу санаагүй шүү. Чи л өөрөө эхэлсэн. Чамайг уучилж болно. Гэхдээ миний хараалыг хэн ч буцааж чадахгүй” гээд муухан инээмсэглэжээ. Чоён Дамчаад “Энэ эмгэний хараалыг хариулахад хамраас нь цус гаргах юм уу нэг хөнжилд ордог байсан” гэж сонссон юм байна гэжээ. Дамчаа дал хүрсэн чавганцыг зодолтой нь биш дарж аваад юу яалтай биш. Ёстой ацан шалаанд оржээ.
Түүнд хамгийн боломжийн арга нь Түмбээ эмгэнийг хараалч гэдэгт үл итгэх л зам байлаа. Чоёнгоос нэхэж байж жаахан шимийн архи зооглоод мориндоо мордож “Түмбээ чавганц түм наслахгүй, даян Дамчаа дал хүртлээ жаргана аа” хэмээн агсарч байгаад мориндоо ташуур өгөн оджээ. Түүнийг Цагаан эргийн овооны хажуухантай мориндоо чиргүүлдэж километр хиртээ газар яваад гутал нь сугарч үлдээд нас барсан байхыг нутгийн гөрөөчид олжээ. Улаач Банздай гэж Түмбээ гуайн дүүгийнх нь найз байлаа. Өртөө улаа эхдэг үеэс сонин сэтгүүл, захидал бичиг тарааж ирсэн болохоор түүнийг ухуулагч гэхээсээ улаач гэх нь элбэг.

Түмбээгийн дүү Дүүдэй эмч Банздайд хэлжээ. “Манай эгч эмгэний талаар хэлэхэд бэрхтэй, сонсоход төвөгтэй яриа их боллоо. Түүнтэй таарвал намайг гэртээ ир гэж байна гээрэй” гэжээ. Эмгэн “Тэгвэл та намайг мундаг гэж намдаа элсүүл” гэжээ. Банздай “ Яаж болох юм бэ?” гэж учирлаад хов жив үүрч хэсүүчилдэг нэг муу тэнэмэл эмгэн МАХН-д элсээд коммунист болчихсон байвал мөн догь оо гэж бодоод инээд алдаж, удаан гэгч нь хөхөрчээ. Эмгэн наран сөөргөө саравчлан зогсоод: “ Чи хүүхээ, машины тэвшин дээр мах шиг ачигдаж үхэх амьтан байна шүү” гэжээ.
Ахмад коммунист Банздайн хувьд айх юу байхав. Огт тоосонгүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа тэжээлийн цэгийн “Газ-53” машин сумын төв явах болсонд Банздай алба, амины ажлаа нэгтгээд яваад ирье гэж тэвшин дээр суужээ. Банздай тэнэмэл эмгэний тэвшин дээрээс амьгүй мах шиг шидэгдэнэ гэсэн үгийг мартсан байлаа. Баянмодны цэгээс сумын төв рүү явахад өгсүүр. Машины дотор жигд хүнгэнэсэн хаазаа алдахгүй урагшилсаар. Нэгэн хэмээр явах мөртлөө тэвшин дээр суусан Банздайд машины тэвш нь морь шиг туйлж, өөрийг нь юу юугүй шидэх гэж байсан байна. Тэвшний аравч төмрөөс тас зууран байсан түүнийг өгсүүр замд ямар нэгэн далдын хүч уул руу аваад хаячихсан гэдэг.
Жолооч сумын төв ороод “Банздай гуай босоорой” гэж тэвшрүү өнгийж харахад түүний хүрэн богц нь л хэвтэж байсан гэдэг. Энэ мэтээр Түмбээ эмгэнтэй ялимгүй ам зөрсөн хүн нөгөө ертөнцөд очдог байна. Гэтэл Норслой хэмээх өнгө нэхий дээлийг өвлөөр ч, зунаар ч өмсөж явдаг өвгөн Түмбээг тоохгүй тэнэмэл, хэрмэл, хамааралгүй гээд гоочилж муулах нь энүүхэнд байдаг байв. Түүнийг бага залуудаа Түмбээ эмгэнтэй эхнэр нөхөр болох гэж байсан гэлцэх нь бий. Бараг нэг гэрт хэд хоног амьдарсан ч юм байх.

Айл амьтны жишгийг дагаж, нүүж бараалж явсан ч удаатай гэнэ. Хоёр шард гэрээ ачаад нэг нэгээрээ хөтлөөд явж байж дээ, тэр хоёр. Гэтэл Түмбээ өөр замаар явна гээд тахир модон доогуураа ачаагаа хөтөлж орсоноор хамаг тавилга хогшлоо эвдэж хэмхчиж орхисон байна. Норслой ч эр нөхрийн хувьд түүнийг зодож, тэнэг мунхагаар нь дуудан хамар амнаас нь цус гаргаж орхижээ. Тэр тахир модтой замд болсон хэрэг явдлаас хойш тэд салсан бөгөөд аль аль нь үхтлээ нэгийгээ үзэхгүй болсон гэлцэнэ.
Түмбээ эмгэнийг арай танагтай байхад нь гомдоосон эрчүүл шууд барьж аваад тэлээг нь огтолж, тэнгэр харуулж байж амьд мэнд салдаг байжээ. Харин эмэгтэйчүүд нөхрөө ятгаж буруу харж уйлж зөв харж инээж байгаад Түмбээтйэ унтуулдаг байсан гэдэг.
Насны нар нь жаргах дөхсөн эмгэнийг гомдоосон хүмүүс ихэвчлэн цаг бусаар, эрүүл саруул инээж ханиаж яваад л гэнэтхэн өөд болсон аж. Энэ түүнтэй энгэр зөрүүлэх боломжгүй, болсон хийгээд хамаагүй нударга буулгаж цус нөжтэй хутгах аргагүйгээс тийм замыг хүссэн хүсээгүй сонгодог байжээ. “Хараалч эм” хочтой Түмбээ гэж нэгэн саяхныг хүртэл амьдарч байсан даа.

Эх сурвалж: Ид шид хар домын тайлагдашгүй нууцаас

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 8:01 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Усан нүдтэй, цусан зүрхтэй хүмүүсээс ер бусын ид шидтэй хүүхэд төрөх нь бий. Харамсалтай нь иймэрхүү. Чухамхүү ертөнцийн эзний хүүг Назах хотод ядуу жүүд айл төрүүлсэн нь гайхамшиг биш гэж үү? Энэ мэтчилэн олон сайхан бодит жишээ байдаг ч зохиомол домог хэмээн үзэж хэрэгсэж анзаардаггүй нь гачлантай. Тэгвэл ийм мэт домгууд олон бий. Энэ удаад арай ч домог гээд бүдэгрүүлчихээгүй тун ойрмогхоны нэгэн бэлээхэн жишээг сонирхуулъя.
1950-иад оны дундуур орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, айлуудын хоттой малыг хуу хаман нийгэмчилж байлаа. Энэ үеэр нэгэн аймгийн /тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас нууцалсан болно/... сумын малчин Пүрэвжал гэгч эрийн арвангурван настай охин Шүрээ нь үнээ сааж байх хоорондуур алга болсныг хэн ч анзаарсангүй. Орой унтах болохолд нь Пүрэвжалын эхнэр Мядагмаа охиноо үгүйлэн сүрхий элбэгшиж байсан учраас Мядагмаа,
-Охин алга гэсээр сандран орж ирлээ.
-Хүүхдүүдтэй нийлээд ойр хавьд бие засж яваа юм боловуу
-Эднийх бүгдээрээ унтах гэж байна. Чи ямар амгалан хүн бэ? Охин чинь алга болчихоод байна гэснээр дээлээ нөмгөлөн цай ойчиж суусан Пүрэвжал хувцаслаад ухасхийн гарчээ. Тэр ойр хавиар охиныхоо нэрийг дудан орилж хашгирсаар үүр цайх үеэр гэртээ орлоо. Охин олдсон уу, аль эсвэл чоно нохойд бариулсан уу ямар ч байсан алга болсон нь тодорхой болов. Өглөө нь сум руу хэл өгүүлж, бүхэл бүтэн эрлийн баг гарч долоон хоног ажилласан авч охиноос үс, яс ч олсонгүй. Ингээд эрэл мухардаж боохойд бариулсан гэдэг дүгнэлттэйгээр эрлээ зогсоожээ.
Охиныхоо хойдхыг янзлуулахаар сэмхэн лам залжээ. Лам охины гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөргийг зурж үзчихээд ихэд гайхав.
-Хүүхэд чинь амьд л юм шиг санагдах юм даа. Үхэх цаг нь яагаад ч биш гээд гэдийхэд эхнэр, нөхөр хоёр баярлах , түгших зэрэгцэн бүр ч их сандралд оров. Үүнээс болоод ламтан хэрэгт орж дээлээ нөмрөх шахав. Сандарч мэгдсэн Пүрэвжал сумын захиргаа дээр очиж,
-Охин минь амьд байгаа гэнэ. Дарга нар минь унаа машин, хүн хүч гаргаж туслаач гэж гуйжээ. Сумын дарга ихэд гайхан
-Охиноо амьд байгааг яаж мэдээв? Гэж асуухад Пүрэвжал юу ч бодож саналгүйгээр,
-Иш бандихай л мэргэжл үзээд ингэж хэлсэн юм гэхэд нь уг яриаг чимээгүй ажиглаж суусан намын дарга гэнэтхэн,
-Чи юугаа солиороод шашны мунхруулга хийгээд байга юм. Тэр хувьсгалын эсэргүү шар фийдал Иш одоо хүртэл олныг дарангуйлсаар байгаа юм уу? Гэж сүржигнэхэд нь айж мэгдсэн Пүрэвжал,
-Үгүй, дарга минь. Би л анхандаа тэгж санагдаад хөөрхий Иш гуайн нэрийг барьчихлаа гэж бүлтэгнээд хөлсөө арчин гарч оджээ. Мань эр замдаа үнэхээр Иш ламтан зөнөчихөөд мунхруулж, хүний зовлонгоор тоглож байна гэсэн шүү юм бодож явсаар сэтгэлээ тайтгаруулан гэртээ ирж зул барив. Ингээд охин алга болсоноос хойш сар шахам хугацаа өнгөрсөнөөр үгүйлж дурсах нь ч багасч, амьд гэсэн найдвар нь нэгэнт тасарчээ. Гэвс санаанд оромгүй явдал болсон юм. Охин алга болсноос хойш яг нэг сарын дараа олджээ. Нэгэн өглөө үнээ малаа сааж байтал тугал татаж өгч байсан Пүрэвжалын бага хүү гэнэтхэн,
-Хүүш ээ, Шүрээ эгч ирж байна ш дээ гэж хашгирдаг байгаа.
-Юу гэнэ ээ чи? Хэмээн Мядагмаа боссоноо урд гүвээн дээгүүр ирж яваа цэнхэр дээлтэй охин алга болсон охин нь дүрээрээ байлаа. Савтай сүүгээ даран доошоо суусан Мядагмаа,
-Аавыгаа дууд хэмээн сулхан дуугарчээ. Пүрэвжал ч гэсэн гэрээсээ гарч ирчихээд өмнөө зогсоо охиноо хараад дуугарч ч чадсангүй. Шүрээ охин гэнэтхэн,
-Ааваа. Ээж хаана байгаа юм бэ? Гэж асуухад л эх, эцэг хоёр нь зэрэг шахам ухасхийлээ. Хэсэг хугацааны дараа бага зэрэг тайвширцгаагаад “ Хаана яваад ирэв? Юу болов? Гэсэн асуултаар булж эхлэв. Охин нь:
-Би их гоё газар, гоё бурхадуудтай биш ээ, гоё хүмүүстэй хамт байгаад ирсэн. Цогт хайрхан чинь амьд юм билээ. Эзэд нь маш гоё хүмүүс байдаг. Энэ тэр гээд л ярьж эхлэхэд нь хүмүүс дуугарч ч чадахаа болив. Бүгд л дор бүрнээ охиныг галзуурсан гэж бодсон нь илт. Охиныг эхлээд тайвшруулахын тулд хооллож ундаллаа. Ингээд орой болсон хойно охиноо сэргээн чухам хаагуур юу хийж яваад ирснийг нь эрэмбэ дараатайгаар яриулж эхлэв.
...Охин ээжийгээ үнээ сааж байхад тугал татаж өгч байсныг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Харуй бүрий болж байх үеэр өмнөх хөтөл дээгүүр шар туяа татан ер бусын сайхан зүйлс харагдах шиг болжээ. Энэ тухай ээждээ хэлэх гэтэл чихэнд нь хэн нэгэн “Шүрээ, чи наашаа ганцаараа хүрээд ир” гэж хэлсэн аж. Ингээд л охин өөрийн мэдэлгүй урд хөтөл рүү алхсан байдаг. Гүвээ давахад шар гэрэл дотор ногоон торгон дээлтэй маш хөөрхөн эгч зогсож байсан гэнэ. Охин түүнтэй хөтлөлцөөд алхахад өмнөх зам нь өдөр шиг л гэрэлтэж байжээ. Явсаар байгаад Цогт хайрханд очиход хад асга нурах мэт онгойн дотогшоогоо оржээ. Хачирхалтай нь охин огтхон ч айсангүй. Агуй шиг юман дотор гялалзсан эрдэнэс, хананаас нь тансаг амттан гоожиж байсан аж. Охин юм уух гэж оролдсон авч болсонгүй. Нөгөө эгч инээмсэглэн
-Бид нар үнэхээр хооллодоггүй юм шүү дээ. Та нар л юм идэж, уудаг байх. Чи бидэнтэй хамт байхад ердөө ч өлсөхгүй гэж ярьж байтал нь олон хүн бүчин иржээ. Тэгээд хооллох болсон гэнэ. Гэнэтхэн дандаа сайхан хоолны анхилам үнэрүүд дүүрлээ. Гэдэс нь цадаж байх юм гэнэ. Тэгээд л унтжээ. Охин чухам уг агуйд хир удсанаа ердөө ч мэдэхгүй байлаа. Долоон жилийн дараа Шүрээгээр дамжин нэгэн бэлгийг тэдэнд тэнгэрээс өгөх ёстой гэнэ. Охины ярьсан зүйл ердөө л энэ. Эцэг, эх хоёр нь энэ яриаг сонсоод итгэх хэцүү, итгэхгүй хэцүү байдалд орлоо. Охин нь ямар ч худлаа хэлсэн шинжгүй.Тэгээд ч царай зүс нь онгож гандсан юмгүй. Харин ч улаа бутарчихсан байгаа нь эргэлзээ төрүүлж байлаа. Охиныг “Одоо чи гэртээ харь. Долоон жил хүлээ” гээд явуулсан нь энэ. Бурхан шашныг хар тамхитай зүйрлэн буруутгаж байсан хүнд цаг үе болохоор охиндоо энэ талаар хэнд ч юу ч хэлж болохгүй гэж захиад амаа тас жимийжээ. Гэтэл сумын хэлтсийн төлөөлөгч Хархүү охиныг хаана яваад ирсэн болохыг байцааж сүйд майд болов. Охин нь эцэг, эх хоёрынхоо захиснаар өөдөөс нь шүлсээ гоожуулан инээгээд байжээ. Охиныг харсан хэлтсийн төлөөлөгч ярвайсан байдалтай,
-Та нар энэ хүүхдээ эмчид үзүүлээч: Галзуу болчихсон байна ш дээ гэж хэлээд давхижээ. Энэ цагаас хойш хэдэн жил өнгөрөхөд энэ тухай яриа мартагдав. Үүнээс хойш яг нэг жилийн дараа ямар ч эр хүнтэй хавьтаж үзээгүй байсан Шүрээ охин бие тулгар болжээ. Түүнийг дуншиж өвдөж байх үед гэрийн тооноор шар гэрэл орж ирлээ. Шүрээ чарлан чарлан хүүхдээ гаргах шиг болоход шар гэрэл гарч ирээд мөнөөхөн гэрэлтэй нэгдэн алга болжээ. Мэдээж ямар ч хүүхэд гарсангүй. Үүнээс хойш Шүрээ хэвийн байдалдаа орсон бөгөөд тун удалгүй үр хүүхэд төрүүлэн сайн сайхан амьдарсаар 1990-ээд оны эхээр өөд болсон гэдэг. Ийнхүү итгэхэд бэрх, үнэмшихэд хэцүү нэгэн явдлыг тэрлэсэн нь энэ ажгуу.

Эх сурважл: Ид шид хар домын тайлагдашгүй нууцаас

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 8:02 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
Бид чөтгөр шулмас л гэхээр үзэшгүй муухай царайтай өгүүлэшгүй зэвүүн амьтан байдаг гэж төсөөлдөг. Гэвч чөтгөр шулмас дотроо олон янз болохыг буддын шашинд тодорхой заачихсан байдаг гэнэ. Тухайлбал биеэр үзэгдэх үзэсгэлэн гоо шулмас гээд тодорхой заачихжээ. Биеэр үзэгдэж буй тохиолдолд мэдээж үзэсгэлэнтэй байхгүй бол болохгүй. Тэгвэл ийм нэгэн үзэсгэлэн гоо шулмасын аданд автаж байсан аймшигт явдал аль 1900-аад оны эхэн үед болж байсан нь бараг л үлгэр домог шиг ам дамжиж яригдсаар өдийг хүрчээ.
1900-аад он гарчихаад байсан цаг. Туулын голын сав газраар Хүрээ Содовын малыг адгуулан амьдардаг Шатар гэдэг өвгөнийх нутагладаг байв. Эднийх ганц хүүтэй. Хорь гарсан гэхэд Содбаатарт архи, дарс эргүүлэх самуун зан гэж үгүй. Харин ч мал хунараа адгуулан, хавь ойрын амьтан ах дүүст чадлынхаа хирээр туслан олоны хайрыг булаасан энгэн байлаа. Тэгээд ч нүд хөмсөг болсон биерхүү сайхан эр. Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа гэхэд цэвэрхэн цайвар царайтай нь бүр ч гайхалтай. Үүнд нь атаархсан зарим нэг нь
-Энэ Шатарын Содоо лав манин байх аа. Царай нь гэж зэвхий цагаан юм гэж хэтрүүлэн хэлнэ. Харин эмс хүүхнүүд болохоор түүнд үхэн хатан дурлаж өмнүүр хойгуур нь эргэлдэн тухайн үедээ л хэт нүүрэмгий зан гаргадаг байлаа. Нэгэн удаа Их хүрээнд цамын майдар эргэх ёслол болж Содбаатар ээжтэйгээ явахаар аль гайгүй гэснээ өмсөж, ганган хул морио унан хөдөлжээ. Түүнийг цамын майдар дээр явж байхад нь Манжийн амбанд мандал өргөж тайж цолоор шагнуулсан Сүндэв гэгчийн сул хатан 21 настай Гангар гэгч эм харчихаад сэтгэл алдарч орхих нь тэр. Сайхь эм савсаг нэгэн байсан бөгөөд нөхөртэйгээ хамт Бээжинд жагсаалд яваад манж ноёнтой улаан цайм шадарласан, хиа залуустайгаа эв нь таарвал бөгс бөөрөөрөө холбогддог гээд есөн шидийн хов жив сонсогддог байлаа.
Үүнийг нь Сүндэв тайж мэдэж хилэгнэсэн ч бага эхнэр нь үхнэ хатна гээд айлгачихдаг учраас яаж ч чаддаггүй юмсанж. Тэгээд ч албан ёсоор ёслож аваагүй учраас бас яаж ч чаддаггүй гэдэг. Уг эмэгтэйг Сүндэв тайж Бээжин рүү явж байхдаа Өвөр монголын нэгэн хошуунаас 17 настайд нь авч ирж хатныхаа аягач болгосноор гоо үзэмж, урин тачаалд нь автаж сул эхнэрээ болгожээ. Ийм нэгэн паянтай өвөр монгол аялгаар ярьдаг эмэгтэй Содбаатарыг майдар эргэх ёслол дээр харчихаад шууд л шивэгчинээ явуулжээ. Сайхь шивэгчин Содбаатарын дэргэд ирснээ
-Та сайн байна уу? Таныг хэн гэдэг вэ? Хэт нутаг хаана вэ? Гээд л дэндүү нүүрэмгий гэгч нь асууж шалгааж гарав.
-Сайн сайн байна уу? Гэж мэндэлснээ нэр ус, хэт нутаг, хэрэг зоригоо ний нуугүй хэллээ. Гэтэл сайхь шивэгчин
-Таныг манай ахайтан гэртээ морилж аян замын алжаалаа тайлахыг хүсэмжилж байна гэж хэлээд гарнаас нь чангаахад хөдөөгийн бүрэг даруу залуу ээждээ
-Та эндээ байж бай. Би холгүй айлд оччихоод хүрээд ирье гэж хэлээд дагажээ. Үл таних хархүүг шивэгчин нь гэр рүү нь дагуулахыг харсан Гангар харчихаад бослоо. Ингэж түүнийг очихоос өмнөхөн Гангар хатан гэртээ оччихоод хүлээж суулаа. Гэрт оруутаа Гангарыг харсан Содбаатар хөшчих шахав. Дэндүү томдсон эхнэр үсний дороос цухуйх мойл хар нүд, нимгэн цайвар шар царай, зүггүйхэн инээмсэглэхэд нь бороон дусал тогтчихмоор хонхойх хацар, шовх шантгар хамар, тачаангуй зузаан уруул тэргүүтэнг нь нутгийнх нь хүүхнүүдийнх нь дэргэд ёстой л лусын дагина шиг харагдуулж байв. Үүдэнд зогсон өөр рүү нь мэлэрч зогсоо залууг ажсан Гангар хөөрхнөөр инээмсэглэж
-Та амар байна уу? Ийшээгээ сууж болгоо хэмээн аль болох өвөрлөгч аялгуу оруулахгүйгээр хэллээ. Түүний сонсголонтой яруу дууг сонссон Содбаатар сая л ухаан оров уу гэлтээ ээрч мууран
-Сайн сайн. Чи, Үгүйээ. Та амархан сайн байна уу? Гэж мэндэллээ. Ингээд л цай цүү болсны дараагаар Гангар асууж Содоо хариулсан шигээ хэсэг хугацаа өнгөрөв. Эцэст нь хүүхэн түүнээс хэзээ нутаг явахыг асуухад нь Содбаатар
-Хэзээ ч яахавдээ. Манайх холгүйхэн байгаа. Ээж саахалтын хүмүүстэй буцчих байх. Би Хүрээнд бага сага ажилтай гэж амьдралдаа анх удаа худлаа хэлэв. Хар нялхаараа шахам юм юм үзээд догширчихсон Гангар хатан үүнийг нь мэдсэн ч анхаараагүй дүр эсгэн
-Тэгэлгүй яахав. Залуу хүн байна даа. Хүрээгээр явж юм юм үзэх хэрэгтэй. Манайд хоноглоод явбал ядуу дорой бүсгүй би ихэд баярлах болно гэж хэлээд залуугийн нүд өөдөө эгцлэн ширтэхэд ичиж улайгаад доотоогоо ширтсэн ч гэсэн биед нь баярлаж буй шинж тэмдэг байхыг туршлагатай амраг Гангар олж харан ихэд таашааж байлаа. Содбаатар үүнийг эхнэр үстэй болохыг ихэд гайхаж харахад нүднийх нь хөдөлгөөнөөр бүх асуултыг гайхалтай олж мэдэрсэн эмэгтэй
-Би ч хар багаасаа сэтгэлгүй хүнд борлогдож ирсэн ядарсан эмэгтэй. Манай хүн Бээжинд мандал өргөхөөр явсан. Чи айлтгүй ээ. Орой хүрээд ир. Зовлон жаргал ярья гэхэд нь Содбаатар ухасхийн гарчээ. Ноёнтой оролдвол толгойгүй гэж бодож байсан Гангар хатагтайн хөөрхөн царай эгдүүтэй инээмсэглэлийг санаад эрслэн шулууджээ. Ээждээ очоод
-Би хүрээнд хонохоор боллоо. Та саахалтынхантай явж байх уу? Гэхэд эх нь,
-Тэг дээ. Хүрээ хэцүү шүү. Хянуур яваад өглөө эртхэн очоорой хүү минь гэж хэлээд хөдөлжээ. Нар шингэх яагаа ч үгүй байсан учраас түүнд хийх ажил олдсонгүй. Аргаа бараад зээлээр явж бараа сонирхож, хятад гуанз пүүсээр эргэлдэн гэдсээ бордож явлаа. Чингэж байтал хүсэж хүлээсэн цаг нь ч ирлээ. Зүрх нь түг түг цохилсоор хашааных нь хаалгыг онгойлгон,
-Та ор. Би морийг чинь аргалъя гэж хэллээ. Залуу хархүү гэрт ороход тулганд гал өрдөн хоол уур савсуулан гаргаж байлаа. Хятад тогоочийн хийсэн нарийн хоолыг амтархан зооглож суусан түүнд Гангар хатан ваартай хар архинаас мөнгөн аяганд мэлтэлзүүлэн дүүргээд өөрөө гардан барьлаа. Ганц аяга шимийн архи хэтэрч үзээгүй Содбаатар уруул хүргээд буцааж өгөхөд Гангар тас тас хөхрөн аальгүйтэж
-За боль доо. Арай ээжийнхээ өврөөс гараагүй зандан хүү юм биш биз дээ. Тэгвэл эртхэн буцсан нь дээр байхаа гэж аальгүйтэхэд нэрэлхсэн залуу том гэгч нь балгаж ёроолыг нь харсанаа хахаж цацан сүйд болоход хүүхэн адтай гэгч нь тас тас хөхөрч өөрөө ярвайх ч үгүй татаж орхилоо. Хэдхэн мөчийн дараа хоёр ч удаа татчихсан Содоогийн ходоод гэдэс халуу оргиж бие нь тавирч чөлөөтэй болж эхэллээ. Мөн хүүхнээс сүрдэх бус тачаалын нүдээр ширтэх болсон байна. Хар архинаас дахин нэг хундагалж өгсөн эмэгтэй жоготой гэгч нь харснаа
-За залуу минь архи дарсаа үүгээр зогсоо. Тэгвэл чи жинхэнэ ажлаа хийж чадахаа болино шүү гэж жуумалзахад залуу хар цагаан дуугаралгүй татаж орхив. Бүсгүй ч тосон дэнгийн гэрэлд хувцсаа тайлсанаа эхээс төрсөн биеэрээ нүцгэрээд булган хөнжилд булхалаа. Учиргүй туранхай биш. Бас эв хавгүй тарган ч биш мах шөл нь таарсан цав цагаан гуя хасыг харсан Содбаатар тогтож сууж чадахаа болин болдоггүй бор нь өмднийх нь цаанаас нухаж зүрх нь цээжиндээ багтаж ядан булгилан эхлэвэй. Залуу эрийн байж ядаж буйг харсан хүүхэн инээд алдаж
-За ингээд суусаар үүр цайлгах хэрэг үү? Амраач хэмээн цаашаа хэвтлээ. Залуу ч босч өөхөн дэнг чимхэх гэтэл хүүхэн
-Гэрэлтэйд гоё шүү дээ. Чи айх явдалгүй. Итгэлтэй хүмүүс өргөөнд хэнийг ч оруулахгүй гэлээ. Чармай нүцгэн бүсгүйн биед санаа нь зовосхийн ойртоход
-Пөөх бие чинь ямар халуун юм бэ? Чи арай эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй юм биш биздээ гээд ичимдэгээс нь барьж авсанаа дахиад л
-Пөөх ёстой лут эд байна даа гэж дуу алдлаа. Үнэндээ гаднаа л бүрэг юм шиг болохоос бус хонины бэлчээрт яваа эмс хүүхнүүдийг цаг ямагт ноолсоор дэндүү мэргэшсэн Содбаатар ийм гоо үзэмжит бүсгүйн өмнө барьж алдаж байлаа. Бүсгүйг эрхтнээс нь барьсанд дур тачаалаа барьж эс дийлсэн залуу шууд л дээр нь гаран өнөөхөө углахаар зүтгэлээ.
-Хүүш ээ. Хүлээ л дээ. Чи үнсэж таал л даа. Тэгээд хий. Шал хөдөөгөөрөө байна даа гэж аальгүйтэхэд нь Содоо ухаан орсон мэт уруул ам, хацар, хүзүү, эгэм цээж, бумбан хөхийг нь сорон үнсэж дуу алдаж байлаа. Хүүхэн хоёр гараараа мөрөн дээр нь дарсаар хэвлий хавьдаа аваачсанаа яраглан байж
-Содоо хятад хүмүүс наад умдаг доторхийг чинь хэлээрээ ирвэгнүүлж эмсээ хайрладаг. Би цэвэр ариун эмэгтэй шүү гэхэд 1900-аад оны бурангуй үеийн эр гайхасхийн хэлээ хэлүүнд нь хүргэснээ хоточ банхар нь идүүрээ долоодог шиг хөдөлгөж эхэлжээ. Гангар хүүхэн ч ер ичиж зовсон зүйлгүй толгойг нь гуяараа тас хавчиж бөгсөө хайвагануулан хөдөлсөөр бие нь чичрэн сулбайж уналаа. Хүүхний ямар ч идэвхигүй байдалд орсонд гайхаж алмайрсан залууд хэсэг хугацааны дараа бие нь тайвширсан хүүхэн
-Эмэгтэй хүн ч гэсэн дур тавьдаг юм шүү дээ. Одоо би чамайг тавиулна аа. Хятад хүүхнүүд ингэдэг гэнэ лээ гээд чинээндээ тултал хөвчирсөн шодойг нь үмхлэн хөхөж эхлэв. Дур тачаалдаа тэсвэр алдсан эр хүүхний аман дотор тавьчих вий гэж айхдаа биеэ барьсан боловч яаж ч чадалгүй асгалаа. Точигийг нь ховх сорсон хүүхэн ер уурссан шинжгүй,
-Чинийх аяга тараг шиг л арвин юмаа гэж инээхчээн аядлаа. Хэдхэн мөчийн дараа хүүхэн эрхтнийг нь үнээний дэлэн адил шувтарсаар босгож орхилоо. Ингээд өлчир чийрэг биетэй хөдөөх эр өлсгөлн бар шиг л уухичин дайрав. Хүчирхэг эрд цохиулж буй хүүхэн орь дуу тавин мөрийг нь хазлаж байлаа. Ингээд үүр цайж өглөө болтол хүүхний дээрээс буусангүй. Нар дээр хөөрсөн хойно залууг босоход хүүхэн
-Чи ч ёстой азарга юм аа. Өнөө шөнө дахин ирээрэй гэсээр сульдсан дуугаар хэлээд хөнжилдөө шургажээ. Энэ цагаас эхлэн Содбаатар гэр орноо ч хайхрахаа болин орой болохоор л Хүрээ рүү шогшдог ажилтай болов. Гэвч энэ жаргал төгсгөлтэй байлаа. Бээжинд жасаалсан Сүндэв тайж ёстой чухам нүүрээ түлэх шахаж, уурсаж галзуурах шахаж байлаа. Тэнд очсон Монгол ноёд архидан янхан эдэлж байтал нэг нь
-Энэ янханууд ч яах вэ? Харин ар халхад маань Гангар гэж нэгэн ахайтан бий дээ. Хөгшин нөхрөө улаан цайм эзгүйчилдэг тэр гичий ч ёстой адтай шулам даа. Буянт, Цагаандайн пүүсний данжаад бичээч, манж, ноёд мань мэтийгээ ялгалгүй жаргаана. Түүнийг үзсэн хүн байна уу? Гэж хэлээд эргэн тойрноо харахад зарим нэг нь
-Үзэлгүй яахав. Ёстой элдэвтэй гичий байгаа юм даа гэтэл таньдаг зарим нь Сүндэв тайж руу харан хоолойгоо заслаа. Маргааш нь сайхь ноёд Гангарыг түүний хатан гэж мэдчихээд өршөөл эрэхэд нь мань эр
-Зүгээр зүгээр. Тэр чинь манай шивэгчин байгаа юм. Та нарыг жаргаасан бол болоо гэж нэрэлхжээ. Гэтэл бүрч шараа болгов. Нэгэн манж түшмэл түүнээс
-Хай та яах аа. Танай хатан яагаад ирээгүй вэ? Гэж тачаадаж харамссан байдалтай хэлэхэд нь монгол ноёд нирхийтэл хөхрөлдсөн байна. Урдаас ирэхдээ Сүндэв тайж шийдчихсэн байлаа. Ирүүт их өргөөндөө буугаад Гангарт бараа болж байсан өвгөнийг дуудууллаа. Өвгөн ч ноёныг эзгүй хойгуур болсон бүхнийг бараг л давс хужир нэмж байгаад тайлагнаж орхив.
-Тэр гөлөг хэний хэн бэ? Гэж хилэгнэхэд өвгөн бас чиг хүн чанар гаргаж
-Ноёнтон минь тэр хүү хэн ч биш ээ. Хатантан л тэнэж явахад нь уруу татаж орхисон юм билээ. Сүндэв тайж ч гэсэн гэмгүй залууг орхихоор шийджээ. Маргааш нь гэхэд Гангар нас барж оршуулахчаан болжээ. Ноёныг ирсэнийг сонссон Содбаатар хүүхний үгэнд ороод хэд хоног гэрээсээ гарсангүй. Дурлал, тачаалдаа мансуурсан залуу тэсвэр алдан Хүрээг зүглэжээ. Хашаанд нь зориглон очтол Гангарын гэрийг буулгаж ачаалж байлаа. Юу болоод байгааг мөнөөхөн өвгөнөөс асуутал өвгөн ийш тийшээ харан хулмалзсанаа
-Хэцүү юм болсоон. Ахайтан өнгөрөөд удаж байна. Чи одоо бушуухан далд ор гэлээ. Газар тэнгэр хөмрөх шиг л болсон Содбаатар итгэж ядан хэд хэдэн хүнээс асуусан авч “үхсэн” гэсэн ганцхан хариулт сонсож байлаа. Чингээд хаана оршуулсаныг нь заалгаж аваад Далан давхар өөд очиход хүүхнээс сэг зэм ч үлдсэнгүй. Олон цагаан ясны аль нь түүнийх болохыг даанч мэдэхгүй Содбаатар гашуудан ёс жудаг, цээрийг ч умартаж авч явсан хар архинаасаа балгасаар тас үсрэн унажээ. Түүнийг шөнө дунд хэн нэгэн сэрүү татуулан үнсэн таалах шиг санагдахад нь сэргэтэл хайртай бүсгүй Гангар нь чармай шалдан тас хайчилсан үс нь сэгсийчихсэн биенээс нь хөх гал сүүмэлзэн гэрэлтүүлж байх юм гэнэ. Мань эр ч босон харайж
-Чи үхээгүй юм уу? Гэхэд Гангар амнаасаа цухуйлгасан хос цагаан соёогоо гялалзуулан хачин муухай сөөнгө хоолойгоор
-Үхдэггүй юм аа. Чи над дээр ир л дээ. Би чамайг хүсч байна хэмээн тачаадан дээшээ харж хэвтлээ. Содбаатар ч ухаан нь орон гаран болж дээрээс нь өмдөө шувтлан хэвттэл хүйтэн газар угтлаа. Шулмас ч тас тас хөхрөн
-Чи үхэж байж л надтай ойртоа болно хэмээн элдэвлэн нэг сайхан төрхөндөө орж, нэг үзэшгүй муухай царайтай болж байлаа.
Чингээд үүр цайх үест алга болж одов. Гунихарсан Содбаатар гэртээ ирээд хар цагаан дуугаралгүй хэвтээд өгөв. Эцэг, эх хоёр нь юу ч асуугаад эс дуугарна. Шөнө нь унтаж байтал гэрийнх нь тооноор хэн нэгэн дуудах шиг санагдав. Сэргээд хартал Гангар үсээ сэгсийлгэн цэлдгэр хөхөө унжуулан
-Нааш ир, гараад ир хэмээн чихэнд нь шивэгнэж байв. Энэхэн үест ухаан нь дэн дун болон харанхуйд тэмтчин босч эрэгнэгт байсан хутгаар цээжрүүгээ бүллээ. Аав ээж нь сэрэхэд хүү нь цээжиндээ хутга зоолттой цусанд будагдсан хэвтэнэ. Тэр амьсгал хураахдаа
-Гангар аа. Чи шулмас юм уу гэж хэлсэн гэдэг. Үүнээс хойш тэр хавиар үдэш болохоор эр, эм хоёр дуу алдан загас наадуулах болсон гэдэг. Ингээд л айл нутаглахаа больсон ажгуу. Энэ газар бол одоогийн Буянт-Ухаа хавьцаа бөгөөд чөтгөр, шулмас хоёр байдаг гэнэ шүү.
Эх сурвалж: Ид шид хар домын тайлагдашгүй нууцаас

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 8:03 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
1998 онд нийслэлийн 56-р сургуулийн 4Б ангийнхан төгсөлтийнхөө баярыг тэмдэглэхээр олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд очиж амарцгаажээ. Хүүхдүүд тоглож наадацгаан эхний хэдэн өдрийг баяр хөөртэй өнгөрөөсөн боловч тэр өдөр болсон гэнэтийн нэгэн явдлаас болж хүүхдүүд хот руу яаран ирцгээжээ. Учир юун гэвэл хүүхдүүдийг амрахаар очиход манаач өвгөн тээр тэнд харагдаж байгаа олон үндэстний байшингууд руу битгий яваарай гэж захижээ.
Найрамдал зусланд монгол, солонгос, хятад гэх улс үндэстний соёл уламжлалыг хадгалсан гэр сууцнууд байдаг бөгөөд тэнд амрагч хүүхдүүд тухайн улс үндэстний соёл зан заншлыг судалж мэддэг байсан ч тэднийг тийш зүглэхийг хатуу хориглосонд гайхсан хүүхдүүд үдийн хоолондоо орсны дараа байшингууд руу гүйж очоод тоглоцгоожээ. Тэд угийн сониуч зангаараа бүх байшинд орж энэ тэрийг оролдон тоглож байв.

Гэтэл Солонгос байшингийн үүд түгжээтэй болохоор цаасан цонхыг нь цоолж базаж хаячихаад орж нэлээн удаан тоглочихоод байрандаа буцаж иртэл ангийнх нь Есүс шүтдэг нэг охин алга байжээ. Хаашаа явсныг нь мэдэхгүй болохоор хэсэг гайхацгаагаад хоолондоо орчихоод сууж байтал нөгөө охин модон дотроос орилсоор гүйгээд гарч иржээ. Ангийн багш болон хүүхдүүд учрыг нь асуувал Солонгос байшин дотор явж байтал нэгэн цагаан хувцастай хүн намайг чирээд явсан гээд л учир зүггүй уйлжээ. Түүнийг Есүс шүтдэг болоод ингэж байгаа юм гэж бодоцгоосон хүүхдүүд үнэнийг лавлахаар очтол байшингийн үүдэнд нэг үхсэн муур хэвтэж байв гэнэ. Өмнө нь очиход муур байхгүй байсан бөгөөд базаад хаячихсан цонхны цаас хуучин хэвээндээ орж цонх бүтэн болсон байлаа.
Үүнийг нүдээрээ харсан хүүхдүүд айж эхэлжээ. Гэтэл тэдний өмнүүр 7-р ангийн нэг охин хоёр бандитай хөөцөлдөн гүйж байснаа гэнэт ухаан алдаад уначихжээ. Энэ явдлыг мэдсэн багш яаралтай ангийнхаа хүүхдүүдийг аван буцаж иржээ. Аав, ээжүүд хүүхдүүдээ тосон очтол тэд бүгд уйлалдацгаасан байна. Ямар нэг юм болж гэж мэдсэн эцэг эхчүүд учрыг лавлаж мэдээд лам залж ном уншуулж засал хийлгэжээ. Энэ явдлаас яг гурван сарын өмнө "Найрамдал" зусланд амарч байсан нэгэн солонгос охин монгол хөвгүүнд хайртай болсон боловч нөгөө хүүг тоохгүй болохоор нь солонгос охин уг байшинд амиа хорлож үхснээс тэрхүү байшинд сүнс нь хоргодож үлдээд ийнхүү хорлол хүргэсэн байжээ.

_________________
Only God Can Judge Me


Top
   
PostPosted: Jul.18.12 8:18 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.02.11 3:56 pm
Posts: 650
Location: Дуу Хуурийн Өлгий нутагт...!
Саруул wrote:
Dondgoo wrote:
би тэгүүл сүүлээсээ 2т орно шүү аймхайгаараа Эдо хамгийн сүүлд яваарай :lol:

Тэгье, тэгье, дуртайяа таны араас...

zaa tegeed ta 3 hezee ywah ym be ??? :col: :col: :col: Bi uzne shuu Bichlegiig chini :-D !!!


Top
   
PostPosted: Jul.19.12 2:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
01.52. Би ганцаар энд хонож байна. Үе үе сонин чимээ гарахыг эс тооцвол сонирхол татах зүйл одоогоор мэдэгдээгүй л байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.12 3:11 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4567
Location: unknown
hun ungah chimee garch bgaz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1088 posts ]  Go to page Previous 138 39 40 41 42 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited