#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.18 6:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 562 posts ]  Go to page 1 2 3 4 522 Next
Author Message
PostPosted: Jun.23.10 2:20 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Муу хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Муу хүн бий болдог юмуу? Угаас муу төрдөг юмуу?

Муу хүн гэж байхгүй. Зөвхөн муу үйлдлүүд, муу цаг үелзэлүүд гэж байна.

_________________
BBCode is OFF


Last edited by Кен. on Jun.02.16 5:11 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Jun.23.10 2:25 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Хэрэв муу хүн гэж байхгүй гэх аваас бүx хүмсүүд сайн Хүмүүс гэж хэлэгдэх үү?Үйлдэл гэдэг маань хүнээр үйлдэгдэх бишүү ?

Сайн хүн гэж ч бас байхгүй. Үргэлж сайн зүйлийг тунгааж, сайн үйлийг үйлдэх нь бараг боломжгүй зүйл шиг. Тэгэхээр хүнийг энэ ангилалд зөвхөн "Жирийн" л гэж тодорхойлох хэрэгтэй байх.

Үйлдэл хэдий хүнээр үйлдэгдэж буй авч зөвхөн тэр мөчид болоод өнгөрсөн явц. Тиймээс бүх цаг үелзэлд хамруулж тухайн хүнийг "МУУ" гэж нэрлэх нь зохисгүй байх.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 2:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Сайн хүн гэж байхгүй бол бас муу хүн гэж байхгүй ..болох мэт.Сайн гэдэг хэмжүүр маань төгс баясгалант 100 % ын сайн үйл гэж хэн хэлэв ?100 хүний 60 нь л сайн үйл үйлдэж байвал тэднийг цөм сайн хүмсүүд гэх биш юмуу? Жаахан сайн дотор бас жаахан муу нуугдмуй.Цэвэр тунгалаг болор толь мэт нь үгүй.

100 хүний 60 нь сайн үйлийг нэгэн цаг хугацаанд үйлджээ. Тэрхэн мөчийг чиний хэлдэгээр яах аргагүй "САЙН" гэж тодорхойлъё. Гэхдээ үүнд бидний анх яриагаа эхлэсэн "ХҮН" гэх утга оролцохгүй байх шиг.
Баясал wrote:
Сайн муу хүн гэж байхгүй.Бүx хүмүүс 'жирийн" !
Хүмсүүдийг сайн муугаар ялгаж болохгүй бүгд жир хүмсүүд гэх аваас энэ дэлхийд ялгаатай зүйлс оршинон тогтнох боломжтой юу?

Миний тодорхойлсон тэр "ЖИРИЙН" гэх ангилал зөвхөн "САЙН ХҮН", "МУУ ХҮН" гэсэн тодорхойлолтын зааг дээр л оршиж байснаас биш бусад өөр ангилалуудтай авцалдаагүй шүү дэ.
Баясал wrote:
Эд юмсыг,хүн маxбодийг юугаар эсрэгцлийг нь ялгаж салгаж таних боломжтойв?
Хүнээр үйлдэгдсэн үйл зөвхөн тухай цагтаа л үйлдсэн болохоор ..одоо тэр үйлийг хийсэн хүн ...тэр хүн биш ! Ингэж үзвэл эцэг нь хүүгийнхээ хувьд үйлдсэн тэр цагтаа л эцэг ..хожим зүгээр л үйлийн эзэн ...энэ цагт эцэг биш гэж ойлгох нь зөв үү?
гэмт хэрэг хийгсэд зөвxөн тухайн цагтаа л үйлдсэн учир....одоо цагт бол гэмгүй гэж үзэх үү?

Энд ёстой гоё хэлжээ. Миний дурдсан "МУУ" үйл нь зөвхөн тэр үедээ үйлдэгдсэн муу үйл. Тэрнээс биш тэр хүн "МУУ ХҮН" биш.
Аа харин тэр үйлдсэн хэрэг бол яах аргагүй энэ хүний үйлдсэн гэм учир, үйлийн үрээ эдлэх нь зүй ёснй хэрэг. Бид тэднийг "ГЭМТ ХЭРЭГТЭН" гэж яллаж байгаа нь "МУУ ХҮН" гэсэнд нь биш "МУУ ҮЙЛ ХИЙСЭН" гэсэнд нь оноосон нэр болов уу гэж бодох.
Баясал wrote:
Ингэхэд сайн ба сайн үйл гэдэгт юуг хамруулж ойлгох уу гэдэг чухал байна

Сайн үйл, сайн энерги...хүн бүхэн л өөрсдийн гэсэн ойлголттой байгаа болов уу. Энэ дээр маргалдаад дэмий байх.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 3:01 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Гэмээ ухаарах, гэмших сайн мууг өөрчлөхгүй гэжүү. Тэнгэрийн муу арилдаг хүний муу арилдаггүй гэсэнтэй адил ойлгогдож байна...

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Jun.23.10 3:07 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Бас нэгэн талаас нь харах гээд үзье. Тухайн хүний зөв буруу сайн муу гэх бус тухайн хүнийг сайн муу хэмээн дэнслэн буй нэгдлийн зүгээс тухайн цаг үед олонхи хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бодол хэм хэмжээг даган мөрдөгч нь сайн хүн, эс дагагч нь муу хүн байдаг юм боловуу.
Сайн муу хүн гэдгээ ерөнхий дүн нуруугаар нь тодорхойлж, тодорхой шалтгаантай шалтгаангүй хийсэн буруу үйлтнийг хэлээгүй боловуу гэж бодлоо...

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Jun.23.10 3:08 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Үйлийн эзэн хүн...учраас ..үйлдсэн үйл нь тухайн хүнд харьяалагдах болно.
Өнгөрсөн цагт үлдэж хоцрон түүнд огтоос хамаагүй мэтээр,мөн түүнээс салгаж ойлгож үл болно.
Муу үйлдэл хийсэн эзэн нь хүн учраас түүнд харьяалагдаж байгаам.Үйлдэл өөрөө бие дааж болон ид шидээр бус хүнээр үйлдэгдсэн учраас.
Муу үйл үйлдэж болно.Гэвч энэ бол ...Тэр тухайн цагт үйлдэгдсэн "МУУ ҮЙЛ" !
Тэр,тэр цагт муу үйл үйлдсэн ч энэ цагт заавал муу байх албатай биш гэсэн санааг чинь ойлгож байна лдаа.
Миний санаа болвоос.
Үйлийг эзнээс нь салгаж аван огт тусдаа үзэгдэл мэтээр л авч үзэж болохгүй гэсэн санаа юм !

Аанхаа ойлгож байна. Хэдий тухайн цаг үед тэр хүн муу үйл үйлдсэн байлаа гээд тэр хүнийг тэр чигт нь муу хүн гэж тодорхойлох нь буруу.
Гэхдээ зөвхөн тухайн цаг үед үйлдсэн гэдгээр нь хаацайлан тэр хүнийг муу үйл хийгээгүй гэж зүтгэх нь ч буруу.
Муу үйл тэр цаг үедээ үйлдэгдсэн, түүнийхээ төлөө шийтгэл хүртэх нь зайлшгүй. Гэхдээ тэр хүн тэр чигтээ муу хүн биш. Муу үйл нь зөвхөн түүний хувьд өнгөрсөн баримт болон үлдсэн. Энэ баримтыг хэдийд ч ашиглах боломжтой. Гэхдээ энэхэн баримтаар далайлган тэр хүнийг муу хүн гэж нэрлэж болохгүй...энэ л миний санаа...
Баясал wrote:
Үгүй ээ хамгийн чухал нь үүнд байна.Сайн гэж юу юм гэдгээс эхэлэх хэрэгтэй !

Хөдөөний нэгэн хүү. Багаасаа мал дээр өссөн. Малаа хайрладаг. Чоно малын дайсан гэж сургагдсан. Чоно хэрэв үзэгдвэл устгах үүрэг түүний тархинд суусан. Нэгэн өдөр чоно хоньны хотруу нь дайрчээ. Хүү чоныг устгав. Тэр сайн үйл хийжээ.

Нэгэн амьтан хамгаалагч этгээд. Түүнд эцэг нь амьтан хамгаал гэж сургасан. Ялангуяа чоныг их хайрлан хамгаалах ёстой гэж тархинд нь суулгасан. Тэр чоныг хамгаалдаг, тэжээдэг. Энэ нь түүний хувьд сайн үйл.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 3:10 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Муу үйл нэгэнтээ үйлдсэн хүн сайн хүн болох боломжтой юу ?

Хариулт-Боломжтой.Тэр муу хүн байсан гэмшсэн ухаарсан гэвч сайн хүн болж өөрчлөгдөх зам мөр нээлттэй.

Муу үйл үйлдсэн ч засрахыг хичээхгүй муу үйлийг үргэлжлүүлэн үйлдэх хүн муу хүн мөн үү ?

Хариулт-Тэр бол муу хүн !



Муу үйлийг үйлдсэн хүн -Зөвхөн тухайн цагт л муу үйл үйлдсэн одоо бол муу хүн биш гэж үзэх нь бага зэрэг эргэлзээтэй гэдгийг хэлж байгаам.

Муу үйл нэгэнтээ үйлдсэн хүн сайн хүн болох боломжтой юу ?
Хариулт - Боломжгүй. Гэхдээ сайн үйл хийх боломжтой.

Муу үйл үйлдсэн ч засрахыг хичээхгүй муу үйлийг үргэлжлүүлэн үйлдэх хүн муу хүн мөн үү ?
Хариулт - Биш. Тэр хэдий муу үйлүүдийг үйлдэж байгаа ч, яг ч муу хүн гэсэн тодорхойлолтыг хүртчихгүй байх. Үргэлж л муу зүйл сэтгээд, сэдээд явдаг хүн гэж байхгүй шүү дэ.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 3:14 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Яг энэ өгүүлснээр бол хүн бүр сайн муугийн дэнсэн дээр баруун зүүн хөлөө тавиад зогсох мэт...

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Jun.23.10 3:31 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Чи хэлэxдээ муу үйлийг үйлдсэн хүн нэгэнт муу хүн хэвээр үйлдэнэ,Тэр муу хүн харин сайн үйлийг л цаашид зөвхөн үйлдэж болно гэсэн.Энд зөрчил гарж ирээд байна.

Би муу үйл үйлдсэн хүн муу хэвээр үлдэнэ гэж хаана хэзээ хэлснээ санахгүй юм. Муу үйл үйлдсэн хүн тэрхэн үедээ муу үйлийг үйлдсэн хэдий ч муу хүн болчихоогүй, сайн хүн ч болохгүй.

Баясал wrote:
Мэдээж чононоос өөрийгөө хамгаалах зүгээс бол сайн зөв гэгдэнэ
Амьтны амь тасалсан талаасаа бол буруу гэнэ.Юмыг аль талаас харахаас л сайн мууг шийднэ гэдэг ч ерөнхий сайн гэдэг маань юу вэ гэдгийг тодорхойлох гээд байна

Энэ бол харьцангуй ойлголт. Чиний хувьд сайн гэгдэх зүйл миний хувьд муу байж болно.
Тухайн цагт сайн гэж дүгнэгдсэн үйл өөр нэг цагт муу үйлээр дүгнэгдэж болох.

Баясал wrote:
Муу үйл үйлдсэн хүн сайн хүн болоx боломжгүй зөвхөн сайн үйл хийх боломжтой гэж үзэхийн бол эхний миний хэлсэн санааг хар даа.
Тэр муу үйлээс болж муу хүн болсон ч сайн хүн болох зам мөр хаалттай зөвхөн сайн үйл л хийх боломжтой гэх нь өрөөсгөл биш үү?Үйлийг хүн үйлдэж үр дүн нь түүнийг тийм хүн гэx ойлголтыг өгөх биш юмуу?

Муу үйл үйлдсэн ч бай, сайн үйл үйлдсэн ч бай сайн хүн болохгүй. Учир нь сайн хүн гэж бас байхгүй гэсэн санааг би хэлээд байгаам шүү дэ.
Баясал wrote:
Сайн хүн болох боломжгүй юм бол юунд тэр сайн үйл хийнэ гэж ?

Хүмүүс нийгмээ дагаж амьдардаг. Хүсэн тэмүүлдэг. Тухайн хүнийг хүрээлэн буй орчин түүний тархинд ямар үзлийг суулгаснаас нь хамаарч тэр хүн үйлийг хийнэ. Жишээлбэл шашинд сайн үйлийг хийсээр насан эцэслэх аваас дээд төрөл, диваажин гэх зэрэг зүйлстэй тулгарна гэж үздэг. Энэ хүрээлэлд байгаа хүн үүний төлөө л сайн үйлийг хийнэ.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 3:53 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
2 хүний хооронд сайн муугийн ойлголтын зөрөө байж болох юм.
Сайн ч муу ч гэж хүн байхгүй юм бол сайн муугийн ялгааг хэрхэн мэдэх болж байна ?

Сайн муугийн ялгаа нь тухайн хүний үзлээс л хамаарах байхдаа. Түүний тархинд суусан мэдээллүүд нь үйл явцын сайн мууг түүнд ялгаж салгаж өгдөг байлгүй.
Баясал wrote:
Тэгвэл нийтээрээ дагаж мөрдөх сайн ба сайн үйлсийн тухай ойлголт байж таарнаа даа ?

Байх нь зайлшгүй. Гэхдээ энэ нь хүмүүсийг нийтээр нь сэнхрүүлсэн нэг үзлийн үр дагавар л байж таараа. Жишээлбэл бидэнд хүний амь аврах нь сайн үйл гэж заасан учир бид сайн үйл гэж бодож байгаа. Аль балар эртний үеийн хүмүүст энэ нь сайн үйл байсан эсэх нь тодорхой бус.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 3:58 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Баясал wrote:
Тэгвэл нийтээрээ дагаж мөрдөх сайн ба сайн үйлсийн тухай ойлголт байж таарнаа даа ?

Тэгэхдээ цаг хугацаа бүхнийг нэг байранд нь байх боломж олгодоггүй.
...

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Last edited by Пушкарева on Jan.07.11 3:38 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.23.10 3:35 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.15.02 2:43 am
Posts: 3084
Location: Асуулт Самбарын 2488 дахь гишүүн!
Баясал wrote:
Сайн муугийн ялгаа цагийн урсгалд буюу аль нэг хэсэгт ямар ч байж болох учраас барьцгүй болж таарлаа.За тэгэхлээр тэртээ цагт сайн гэгдэж байсан үйлс энэ цагт муу байж болох нь.Үүнээс гарах гарц нь юу болоx уу?Ухамсар,ёс зүй ?

Нийгэмдээ уусч, цаг үеээ л дагаж явбаас зохилтой болов уу.

_________________
BBCode is OFF


Top
   
PostPosted: Jun.23.10 7:20 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Баясал wrote:
Муу хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Муу хүн бий болдог юмуу? Угаас муу төрдөг юмуу?

За үүнээс тодорхой ч гэсэн ойлголт авсан бизээ,харилцан ярианаас гэж үзээд дараагийн асуудалд шилжчихлээ.
Эсгүй бол нэг асуудалыг яаж задлан шинжилсэн тэр үр дүнгээ бичсэн нь дээр байсан юм болвуу?

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jun.25.10 1:12 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Баясалаа сэдвийг чинь түгжлээ.

чи энэ боов яримаар байгаа бол би сэдвийг чинь Секс & Эротик Амьдрал хэсэг рүү зөөгөөд өгий болж байна уу?

Шашин тайлагдашгүй нууц гэсэн хэсэгт арай боов ярьж болохгүй байх гэж бодож байна.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.25.10 4:05 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
за том боов ярих газар нээчиж сэдвийн түгжээг авчий. :imhappy:

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.25.10 5:09 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 6:43 pm
Posts: 133
Location: gloomy sunday billie holiday version
тэрийг нь ч мэдэж байна гэхдээ гол нь секс форум биш болохоор болохгүй юм байгаам. энд бол.

_________________
нэг л гунигтай


Top
   
PostPosted: Jun.25.10 6:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
би харин өмнөх сэдвийг чинь байхгүй болгосон шалтгаан бол энэ шүү дээ. форумын өнгө аяс эвдээд байхаар нь чиний сэдэв. Энэ удаад бас тийм юм болуул нэг бол кофе хаус үгүй бол хогийн савруу зөөнө.

Тийм болохоор үндсэн форумын өнгө аяс бодлого чиглэлийг алдагдуулахгүйгээр форумдахыг сэдвүүдээ авч явахыг хүсч байна.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.26.10 2:14 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
ts ts ts Гүн ухаан ба сэтгэлгээний цэцэрлэгт хүрээлэн-ch boldoo

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.26.10 2:18 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
Гүн ухаан ба сэтгэлгээний цэцэрлэгт хүрээлэн ch gjdeee gsn ug :mrgreen:

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.26.10 2:22 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
za chi bitgee inge. oilgohgui bol hohichine gehees de.Ineed hurged bhiim.
Гүн ухаан ба сэтгэлгээний цэцэрлэгт хүрээлэн-d chin oligtoi olood unshchih yum alga.

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.26.10 2:30 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
saihan yum bichchiheer uur amisgal bhgu gazar myanga saihan yum bicheed yah yum?
saw l hiiwel heruul uruul , ush honzon boldog gazar bi oligtoi yum bichmeergui bna.
nohoi shig sedwiig chin nohoi bna gej helsend yund ingej uurlnam

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.26.10 3:18 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
dahij bitgee pm- dej tenegteerei erguu a'ts mine. chi ch owoo alia nuhur bna shuu! hariu hereggui !

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.26.10 3:25 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.14.03 6:48 pm
Posts: 130
Хэхэ. САйхан нэртэй муухай газар байна.

_________________
Ийм л байг.


Top
   
PostPosted: Jun.26.10 6:34 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.14.03 6:48 pm
Posts: 130
Тэгвэл тэгээд чухал зүйлдээ ач холбогдол өг дөө залуу минь

_________________
Ийм л байг.


Top
   
PostPosted: Jun.26.10 6:37 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
мэдээж тахиа


Top
   
PostPosted: Jun.26.10 6:40 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.14.03 6:48 pm
Posts: 130
Тахиа анхдагч... гэж хэлье дээ...
Философийн талаар мэдлэг тань өндөг тахианаас цааш хир гарахыг чинь ажиглахад таатай байх болно оо.

_________________
Ийм л байг.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 562 posts ]  Go to page 1 2 3 4 522 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited