#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 10:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
 Post subject: 177 гайхамшиг
PostPosted: Jan.07.10 9:54 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
дэлхийн 177 гайхамшиг гэдэг ном авлаа маш гайхалтай юмнууд байна тэгээд бага зэрэг нийтлэе гэж бодлоо зухас. Мэдээллийг 177 ертөнцийн гайхамшиг хэмээх номноос авсан болно.
Цаг хугацааны гажилт
Миннесота муж улсын Клокет хотхонд эцэг эхийнхээ хамт амьдардаг Чарльз Ингресолл гэгч нэгэн эр 1955 онд төрөл садангуудынхаа хамт Их хавцал руу(Great Canyon) аялсан байна. Аялагчид маш өндөр сэтгэгдэлтэй байсан бөгөөд тэдэнд кинокамер байгаагүй тул зургийн аппаратаар л зураг авч байв.
Төрөлх хотдоо буцаж ирээд ирээд дэлгүүрийн худалдагчийн зөвлөснөөр өнгөгүй 1948 онд авсан кино худалдаж авчээ. Орой нь гэр бүлээрээ суугаад мөнөөх кино г үзэж байтал эгц эргийн яг ирмэг дээрээс Чарльз болгоомжтой нь аргагүй зураг авч байхыг цөмөөрөө харсан байна. Залууг хүрээлж буй бүхэн-тухайн үеийн загвараар хувцасласан хүмүүс, арын дэвсгэрт буй унаа цөм бүхэн 1948 онд хамаарагдаж байсан боловч гагцхүү Чарльз л 1955 онд хамаарагдаж байжээ.


Top
   
PostPosted: Jan.07.10 10:53 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
1960 онд АНУ гийн Стенфордын их сургуулийн профессор Р.Брейсуэл хэзээ ч юм харь гарагийн нэгэн соёл иргэншил оюун ухаант амьдрал байгаа хэмээн таамгаласан гаригууд руугаа радиозонд илгээжээ. Тэдгээр нь 2 үүрэгтэй:1 дэхь нь аливаа радио долгион олж авч "ар гэрлүүгээ" илгээдэг ажээ 2 дахь нь Брейсуэл ийн бодлоор кодлогч элемент ажээ. Брейсуэл эдгээрийг тайлж уншаад ийм юманд хүржээ. Эхний хэсэг дохио нь 15,9,4,13,8,12,10,9,5,8,7,6 секундын зайтай ирж байжээ. Энийг хөрвүүлвэл "Ухамсрын доройтол, түүний явцуу байдал нь хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулж болно. Тэдгээр нь биднийг та нарыг оюун ухаантай гэдэгт эргэлзүүлж байна гэжээ.Та нар хоорондоо саланги тусгаар байгаа нь та нарыг мөхөлд хүргэж болно. Та нар эвлэн нэгдвэл зохино гэжээ. Дараачийн илгээмж 8,11,15,8,13,8,8,8,12,15,13,8,8 нь Амьд бүхнийг устгахын тулд ажиллах нь бодлоггүй хэрэг энэ нь та нарын мулгуйг харуулж байна гэжээ.(магадгүй зэвсэг).Энэ бүхнээс хархад харь гарагийнхан биднийг голж мөн биднийг тэдэнтэй харьцах түвшин хүртэл хүлээж байгаа байх


Top
   
PostPosted: Jan.08.10 3:18 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Доор дурдах зүйлийг нотлох ямар ч боломжгүй юм. Тэглээ гээд дудахгүй өнгөрч болохгүй юм.Тэр тусмаа эдгээр тохиолдол сүнс шилжих болон дэлхий дээр манай гарагийн бус оюун ухаан оршин байгаа талаарх өнөөгийн янз бүрийн онолд бүрэн нийцэж байгаа билээ. Дан баримт мэдээгээр Жон Грахем хэмээх профессор нэгэн таагүй зүүднээс сэртэл сэтгэл санаа нь нэг л хоосон болжээ үүний шалтгаан нь тэрээр бүхий л эрэл хайгуулынхаа тухай ой санамжаа алдсан гэдэгт профессор итгэжээ. Үүгээр ч үл барам түүний ажлынх нь тухай бүх бичлэг алга болж компьютерийнх нь ой санамж хоосрон мөн тэрний муур алга болжээ.
Тэр муурыг Жон хотын захад орших гэрийнхаа үүднээс олсон бөгөөд гэртээ оруулан тэжээсэн аж. Эзнийхээ бүтээлч ажлыг сонирхдог хачирхалтай занг нь үл тооцвол муужгайн ааш авирт ер бусын юм ажиглагдсангүй. Шувуу хулганатай хөөцөлдхийн оронд эзнийхээ ажлыг анхааралтай ажиглан хэдэн цагаар суудаг байсан аж. Үйл нь ирсэн тэр шөнө Грехэм өнөөх л зангаараа лабороторид сууж байлаа. Тэнд нөгөө муур бас л байсан аж. Эсвэл муурын арьс нөмөрсөн хэн нэгэн байсан байв.


Top
   
PostPosted: Jan.12.10 10:55 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Хурмаст тэнгэрийн ший жүжиг
1951 оны 12 сард Дагестаны Каспийск хотын оршин суугч Ю.Саловатова үлгэр домогт гардаг шиг хачин тансаг, театрчилсан үзэгдэл олж харжээ. Тэр эмэгтэй нэлээд оройхон хэн хүнд заядаггүй зөв сайхан зүс царайтай, саарал цамц,өмд, шаахайтай эрэгтэй хүний нүүрийг олж харжээ. Түүний нэг хөл нь Таркитау уулан дээр байсан бол нөгөө хөл нь 18 км цаана хавьцаа байжээ.
Мөн Одессын иргэн Чудина гэгч бүсгүй 1990 оны 6 сарын 20 ны орой долоон цагын үед цонхоороо саарал өнгийн хачин хэлбэртэй үүл харж байтал тэр үүл нь хуваагджээ. Удалгүй үүлэн дундаас даашинз өмссөн эмэгтэй хүн сандал дээр сууж буй дүрс харжээ. Энэ явдал 15 мин үргэлжилсэн аж.
Энэ бүхнийг хэн нэгэн хийсэн байж болох л юм. Гэвч энэ бүхнийг үгүйсгэж болохгүй байх. Хүмүүс энэ бүхнийг хүнийг сэтгэл санааны хямралаас үүдэлтэй гэж үздэг, гэхдээ юм бүхнийг ингэж тайлбарлаад байвал юү л бол


Top
   
PostPosted: Jan.12.10 11:30 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Полтергейстын даажин
1967 оны 11 сард Баварын Розенхайм хотын хуульзүйн товчоонд хачин жигтэй үйл явдал ар араасаа тохиолдох болжээ. Тэрэнд ялангуяа тог тасрах, саатах зэрэг цахим зүйл байсан байна. Тухайлбал таазан дээрх неон гэрэл утрах, гал хамгаалагч шатах, канон руу шингэн зүйл аяндаа асгарч утас нь эвдэрчээ. Дөрвөн утас нэгэн зэрэг хангинахдаа бага багаар дохио нь тасалдан утасны төлбөр нь маш их гарчээ. Түүнээс гадна маш их шуугиантай байдаг байваа.
Энэ полтергейстын нэг л жишээ.
!!!Орчин үеийн гэрийн буг сүүлийн үеийн техникт их дуртай ажээ!!!
Орчин үед полтергейстын тухай дорвитой судалсан хүн бол Ж.Ролл юм. Тэрээр гурван тивийн 100 гаруй оронд 116 тохиолдлын тухай тэмдгэлэн үлдээжээ. Эдгээр бичиг болон өөрийн ажиглалтаас тэрээр үл тайлбарлагдах физик илрэл бүхий аяндаа өөрөө давтагддаг психокинез үүсгэх чадвартай тодорхой бүтэц оршин байна гэдэг дүгнэлт хийсэн байна. Ер нь полтергейст нь ихээхэн стресст орсон хүмүүсийг байхад илэрдэг болхоор тэр нь агентын үүрэг гүйцэтгэж буй хүнд төрж буй ухамсаргүй психокинезийн илрэл байх бүрэн боломжтой юм. Дараа нь Дональд Корпентер механик илрэлийг 1 секунд ч хүрэхгүй гэжээ. Полтергейст илэрсэн газар температур өөрчлөгддөггүй гагцхүү зарим үед 1-1.5 ийн хооронд хэлбэлздэг ажээ. Гэхдээ одоог хүртэл хэн ч тайлж чадаагүй байна


Top
   
PostPosted: Jan.21.10 8:46 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Саран дээрх харь гарагийнхны бааз
Бүр 1865 онд саран дээрх галт уулын нэг томоохон цар өрх гэнэт хэлбэрээ өөрчилсөн байхыг одон орончид тогтоожээ. Үүний өмнө уг газар багавтар саарал үүл тогтжээ. 1955 онд Америкийн эрдэмтэн Маккорл саран дээр бүхэл бүтэн 35 сек хурц цагаан гэрэл гарч байсныг олж харжээ. Америкийн НАСА саран дээр олон хүн буулгасаныг мэдэж байгаа байх гэтэл 1 дүгээрт 12 нисгэгч явах ёстой байтал 6-г нь л явуулав 2 дугаарт тэнд байсан хүмүүс хөлөг онгоц харсан гэх болсон 3 дугаарт тэнд очсон хүмүүс ирээд гэнэт л шашин шүтэж зарим нь парапсхилог судлах болсон аж. Энэ бүхэн сэжигтэй биш байна гэж үү.
Сарны гадаргуй дээр маш олон геометрийн зөв хэлбэртэй зүйлс маш олон байдаг гэхдээ энэ бүхэн дэлхийгээс харагддаггүй буюу нөгөө талд нь байдаг аж. Хэрвээ тэнд харь гаригийн хүмүүс байдаг бол яах гэж байна вэ? Нэгэн таамгын тухай өгүүлье. Зарим УФО логчид тэд саран дээр ашигт малтмалын анхан шатны боловсруулалт хийдэг байх талтай. Саран дээрх солирын өрхнүүд нь солироос биш харин ил уурхай байж магадгүй байх. Яагаад вэ гэвэл тодорхой давтамжтай гаар гэрэлтэй том хөлөг маягийн юм ирдэг гэх. Дэлхий дээр нисдэг биетийн судалгаа дэлхий дээр тодорхой давтамжтайгаар идэвхждэг байна.
Dexter_lab-ийн бодол(lol): Энэ бүхэнд итгэх юм бол дэлхий дээр байгаа нууцууд бие биентэйгээ холбоотой байх. Жишээ нь харь гаригийнхан бермудын гурвалжингийн тусламжтайгаар саран дээрх уурхай даа(хэрвээ!!!) аваачин ажлуулдаг ч байж магадгүй юмаа


Top
   
PostPosted: Jan.21.10 9:19 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Үл мэдэгдэх газар нутаг
Хүн төрөлхтөн эртнээс нааш үл мэдэгдэх газар нутаг байдаг ба тэр зүгт хөтлөх зам нь нарийн тодорхой цагт, хатуу чанд товлосон газарт нээгддэг гэдэгт итгэсээр ирсэн билээ. Эртний Энэтхэгийн домогт Замбу,Плакша, Шалмали, Куша, Шака, Пушкара зэрэг нууцлаг 7 тивийн тухай нэг бус удаа дурдсан байдаг. Энэ бүхний дотор нууцлаг Шамбалын орон ч байдаг.
Урьдын цагт энэ бүхнийг хүмүүс домог гэж боддог байв. Гэвч өнөөдөр хүмүүс өөр орон зай байдаг гэдгийг нотлохоор оролдож байна.
Орон зайн бүтэц бүрэлдэхүүн нь бидний боддогоос нарийн ээдрээтэй болхоор Үлгэр домогт гардаг оронууд нь математикийн зарчимд харшлахгүй гэж Францын эрдэмтэн Жак Бержье хэлжээ."Бид дээр үед хүний биенд харагддаггүй өвчин, вирус байна гэдгийг таамгладаг ч байсангүй зүйлүүд байсан шиг тийм нэгэн газар байгаа тухай бодох ч үгүй байгаа юм гэжээ".
Дэлхийн хаана ч байдаггүй Туарэг нэртэй улсад олгосон паспорттой хүнийг Японд саатуулж байжээ. Паспортны эзний хэлснээр бол энэ улс нь Сахарын цөлд Мавританаас Судан хүртэл өргөн уудам газар эзлэн байдаг гэсэн байна.
Үүнтэй төстэй зүйл Германд болж байжээ. Нэг айсан эр гудамжинд хүрч ирээд өөрийгөө Йозеф Форин гэдэг хэмээгээд Сакрия тивийн Ласкария улсын хүн гэжээ.
Шинэ Гвинейн ширэнгэн ойд Оолуг хэмээх нууцлаг омог оршин суудаг(энэ аймар сонирхолтой). Энэ омгийн хүмүүс өөрсдийгөө хоёр өөр ертөнцөд өөрөөр хэлбэл Сүүдрийн болон Өдрийн хэмээх хоёр улсад аж төрдөг гэдэг байна. Тэндхийн хүмүүс зүгээр байхдаа Өдрийн улсад(Дэлхий) амьдардаг байна. Омгийн толгойлогчийн яриагаар бол тэндхийн хүмүүс хааяа хөшсөн мэт зогсдог ба нүд нь цавчилгүй гөлрөдөг аж. Энэ нь тэд Сүүдрийн орон руу довтлож байна гэж яридаг. Тэр улс дэлхийтэй төстэй ч физикийн өөр өөр хууль үйлчилдэг гэнэ. Жишээ нь хүн 15 метр үсэрдэг байна. Хааяа хүмүүс буцаад эргэн ирхэд биен дээр нь шарх тодордог бөгөөд үхэдхийн унаж байхыг эрдэмтэд харжээ. Энийг хүмүүс Сүүдрийн орон руу дайрч байгаад үхлээ гэдэг гэнэ. Ийнхүү дээр өгүүлсэн зүйл тэр омгийнхон өөр ертөнцөд нэвтэрч чаддаг гэдэгт итгүүлж байна.


Top
   
PostPosted: Feb.04.10 9:15 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
za udaan yum bichsengui neg yum bichiidaa
Цаг хугацааны нүх
Цаг хугацаагаар аялах нь уран зөгнөлт зохиолын мөнхийн сэдэв байсаар ирсэн билээ гэвч одоо мэдэгдэж байгаа зүйлүүдээс хархад энэ бүхэн нь аль хэдийнээ бодит зүйл болсон бололтой.Одоо харин Данийн физикч Покс Хеглундийн баримтуудыг толилуулья.
1976 он. Оросын нисгэгч Виктор Орлов "Миг-25" онгоцоор нисэж яваад доор нь байлдааны ажиллагаа өрнөж байгааг харсан тухайгаа мэдэгдсэн байна. Түүний хэлсэн юмыг дүгнах юм бол Орлов Америкийн иргэний дайны үеийн Геттисберг хотын ойролцоо болсон тулааны гэрч болсон гэж бодож байгаа аж.
Гэх мэт маш олон баримт байдаг боловч түүн доторхоос хамгийн гайхамшигтай нь 1939 онд болсон. Рио Де Жанеро хотоос Колумбын Богота хот руу нисж яваад алга болжээ. Мэргэжилтнүүд онгоцны хаалгыг нээхэд уур савссан хэвээрээ байгаа хэд хэдэн аяга кофе мөн 1939 оны сонин байсан байна. Гэвч хамгийн гайхамшигтай нь бүхээгэн дотор 35 хүний араг яс байсан байна. Энэ онгоц яаж газардсан нь үнэхээр гайхалтай яагаад гэвэл жолооны ард араг яс байсан байна.
Их Британий одон орны физикч Гиберт Гайан:"Энэ бүхэн нь ҮМНБ(үл мэдэгдэх нисдэг биет) ийн нууцад нэвтрэх боломж олгож магадгүй. Хүн төрөлхтний түүхэнд үзэгдсэн бүх ҮМНБ нь үе үе цаг хугацаагаар аялдаг бид нар ч байж болох юм гэжээ. Доктор Хеглундын тэмдэглэлд ирээдүй рүү очсон хүн байхгүй бөгөөд аялал нь 20 секундээс хэтэрдэггүй гэжээ.
Энэ гажиг(хэхэ) далай тэнгист хүртэл ажиглагддаг бөгөөд одоог хүртэл нууцыг олж чадаагүй байна


Top
   
PostPosted: Feb.04.10 9:43 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Пирамидын учир битүүлэг энерги
Миссирийн түүх бол эцэс төгсгөлгүй оньсгон хэлхээ юм. Бид олон жилийн турш пирамид бол миссирийн хаадын бунхан гэдэг байсан бол одоо парапсхилогчид өөр маягаар бодож байна.
Эдгээр эрдэмтний бодлоор бол энэ бунханууд бол гол төлөв тахил шүтээн, соён гэгээрэл, асар том энергийн төвийн үүргийг гүйцэтгэдэг байжээ. Тэнд мөргөл болон шашны зан үйл хийдэг мөн өөрсдийн чухал бичиг баримт гар бичмэлээ хадгалдаг байжээ мөн тэд энийгээ хамгаалах гэж асар том энергийн талбай байгуулжээ.(энэ бол зүгээр л нэг таамаглал). Сүүлийн үэд эрдэмтэд уг эхийг яг хуулбарлан хийсэн пирамидын жижиг загварт дээрхтэй адилхан энергийн талбай байгуулах боломжтой гэдгийг нотолжээ. Түүнээс үзэхэд зөв бүтээсэн жижиг пирамид дотор яг жинхэнэ пирамид доторх шинж чанарууд үзэгддэг байна жишээ нь ус цэвэрших, сүү гашлахгүй удах гэх мэтчилэн. Мөн Америкийн эрдэмтэн Жозеф Шора удаа дараагийн туршилтаар эртний уран барилгачид генератор юмуу аль эсвэл манай гаригийн давтамжийн өсгүүрийн хувиар босгосон хэмээжээ.
Мөн Калифорнын иргэн Жон Кельвин гэгч зуслангийнхаа байшингийн нунтлагныхаа өрөөний таазыг жижиг пирамид адил болгоход маш сайхан амардаг болжээ. Мөн физикчид Пирамид нь цацраг идэвхит бодисыг саармагжуулж мөн хамгаалдаг гэжээ.


Top
   
PostPosted: Mar.15.10 6:26 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Сонирхолтой юмаа.Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Mar.15.10 6:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
bicheed baigaarai tsaash n

_________________
Sologiin улаан фэн :l1:


Top
   
PostPosted: Mar.15.10 10:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
Sonirholtoi l yum :-D


Top
   
PostPosted: Mar.15.10 10:53 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Энэ явдал 1586 онд Нидерланд улс Испани улстай байлдаж байх үед болжээ. Нэгэн тулалдааны үеэр Вильгельм Оранский гүн Испаний олзлогдсон цэрэгт буудаж хороох ял оноожээ. Түүнийг модонд хүлж байгаад бууджээ. Гэвч испани эр зүв зүгээр байсан байна. Тэгэхээр нь хүмүүс хувцсыг нь тайлан хаятал хүзүүнд нь сахиус зүүлттэй байхыг харан тэрийг нь тайлж байгаад буудтал шууд үхжээ
Сумнаас зайлах чадвараараа индианчүүд бас ялгардаг. 1876 оны 11 дүгээр сарын 25 өдөр хурандаа Рональд Маккензи гийн удирдсан Америкийн морин цэргийн дөрөвдүгээр хороо Мохоохутга хэмээх толгойлогчтой индианы Чейенн омог руу дайрчээ. Индианчууд зугтан Паудер голын хавцалд очин нуугджээ.
Тулалдаан бүтэн өдрийн турш үргэлжилсэн байна. Хад чулуун дунд нуугдсан индианчууд америк цэргүүдийн будлагын бөөн галан дунд нуугдан толгой өндийлгөхийн аргагүй байсан ч энэ өдөр гайхамшигтай олон зүйл болжээ. Тухайлбал яг ид буудалцааны үеэр өвгөөжөр индиан өндөрлөг газар ил гарч ирээд тухлан суужээ. Тэрээр хоёр гартаа унтарсан гаанс барьж байсанаа төдөлгүй тамхи асаан тухтайхан татаж эхэлсэн байна. Эргэн тойронд гал нүргэлэх авч өвгөн үхсэнгүй.
Хэсэг хугацааны дараа түүн дээр өөр нэгэн индиан - Харшувуу хэмээх эр нэгдэв. Толгой дээгүүр нь сум нүргэлэх авч тэрээр гаансаа сороод эрүүл саруул байж байсан аж. Түүнчлэн өөр нэгэн индиан эр хадны ирмэг дээр гарч зогсон цэргүүдийн анхаарлыг өөртөө татсан байна. Түүн рүү нэгэн зэрэг галласан боловч тэр яасан ч үгүй.
Эдгээр хүмүүсийг юү авраад байнаа!!!
Тарни шившлэг үү, эсвэл онгон шүтээн нь үү??? Ямар боловч энэ бол баримт.
Чейенны өөр нэг бөө ч гэсэн энэнээс илүү зүйл хийдэг байжээ. Солиотлуус хэмээх энэ бөөг маш ойрын зайнаас 3 удаа буудахад тэр яасан ч үгүй байсан бөгөөд 4 дэх удаагаа буудахад тэрээр гутлаа тайлхад сум асгаран унаж байжээ.
Энэ бүхнийг одоо үед astral fluid тэй холбож тайлбарладаг аж. Тайланд энэтхэгий шидтэнгүүд хүний эргэн тойронд өвөрмөц нарийн аргаар нэвтэршгүй бүрхүүл үүсгэж чаддаг юм.
Орч. astral fluid гэдэг нь латин хэлнээс fluidus буюу урсгал урсдаг гэдэг үг бөгөөд хүний оюун ухаанаас тухайн үед ялгардаг сэтгэлзүйн нэгээхэн долгион гэж ойлгож болох юм


Top
   
PostPosted: Mar.21.10 12:37 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.13.09 2:59 am
Posts: 705
Location: Нүүрнийном
hugshuun dahiad shine shine zuilsuud nemeed bgaarai GOOD luCK

_________________
.....................o_0....


Top
   
PostPosted: Jul.13.10 2:30 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jan.21.10 11:55 pm
Posts: 171
Location: ~So you see,Hell's not so bad if you get to keep an ANGEL with you~
Shine yum nemkumu ih sonirholtoi bn bayarlla! AMJILT


Top
   
PostPosted: Jul.16.10 5:42 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.25.06 2:00 am
Posts: 1079
Location: cyber world
dexter_lab wrote:
Саран дээрх харь гарагийнхны бааз
Бүр 1865 онд саран дээрх галт уулын нэг томоохон цар өрх гэнэт хэлбэрээ өөрчилсөн байхыг одон орончид тогтоожээ. Үүний өмнө уг газар багавтар саарал үүл тогтжээ. 1955 онд Америкийн эрдэмтэн Маккорл саран дээр бүхэл бүтэн 35 сек хурц цагаан гэрэл гарч байсныг олж харжээ. Америкийн НАСА саран дээр олон хүн буулгасаныг мэдэж байгаа байх гэтэл 1 дүгээрт 12 нисгэгч явах ёстой байтал 6-г нь л явуулав 2 дугаарт тэнд байсан хүмүүс хөлөг онгоц харсан гэх болсон 3 дугаарт тэнд очсон хүмүүс ирээд гэнэт л шашин шүтэж зарим нь парапсхилог судлах болсон аж. Энэ бүхэн сэжигтэй биш байна гэж үү.
Сарны гадаргуй дээр маш олон геометрийн зөв хэлбэртэй зүйлс маш олон байдаг гэхдээ энэ бүхэн дэлхийгээс харагддаггүй буюу нөгөө талд нь байдаг аж. Хэрвээ тэнд харь гаригийн хүмүүс байдаг бол яах гэж байна вэ? Нэгэн таамгын тухай өгүүлье. Зарим УФО логчид тэд саран дээр ашигт малтмалын анхан шатны боловсруулалт хийдэг байх талтай. Саран дээрх солирын өрхнүүд нь солироос биш харин ил уурхай байж магадгүй байх. Яагаад вэ гэвэл тодорхой давтамжтай гаар гэрэлтэй том хөлөг маягийн юм ирдэг гэх. Дэлхий дээр нисдэг биетийн судалгаа дэлхий дээр тодорхой давтамжтайгаар идэвхждэг байна.
Dexter_lab-ийн бодол(lol): Энэ бүхэнд итгэх юм бол дэлхий дээр байгаа нууцууд бие биентэйгээ холбоотой байх. Жишээ нь харь гаригийнхан бермудын гурвалжингийн тусламжтайгаар саран дээрх уурхай даа(хэрвээ!!!) аваачин ажлуулдаг ч байж магадгүй юмаа


Хэрвээ саран дээр харийнхан ирж олборлолт явуулж байгаа бол тэд helium3 бодисын араас л ирсэн байж таараа. Энэ бодисыг хүн төрлхтөн ашиглаж эхэлвэл энергийн гачигдлаас ангижрана.

_________________
whatever!


Top
   
PostPosted: Jul.17.10 11:54 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.20.08 2:05 pm
Posts: 1221
Би блог дээрээ энэ номноос мэдээлэл оруулж байгаа. Их гоё ном байналээшүү. Ялангуяа тэр цаг хугацааны гажуудал, элдвийн нууцлаг газруудын тухай нтр бол үнэхээр сонирхолтой :wd: .

Энэ номны бусад мэдээнүүдийг уншихыг хүсвэл
http://www.khuslens.tk


Top
   
PostPosted: Jul.18.10 5:48 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.01.10 12:26 am
Posts: 487
Ih sonirholtoi bna tsaasha orohgui yum bhda

_________________
lonely...


Top
   
PostPosted: Jul.21.10 7:12 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
энэ сэдвийг цааш хөтлөөд явах хүн байна уу?

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jul.31.10 11:55 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Jun.25.08 10:10 pm
Posts: 424
Миний сэдвийг наачихсан байна!!! Ганц 2 юм хийе дээ.
Өшөө авагч машин...
Жон Кеннеди гийн Лимузин Далласт буун дуу гархаас өмнө яагаад өөрөө унтарч, Альберт Камюгийн машин өөрөө мод мөргөчихвөө?
1955 оны 9 дүгээр сард Холливүүдийн жүжигчин Жеймс Дин ослоор амь үрэгджээ. Түүний Порше 150 км цагт хурдтай явж байгаад эсрэг урсгалын Кадиллак руу яваад орчихжээ. Тэр кадиллакыг нэгэн оюутан залуу унаж явсан агаад яагаад эсрэг урсгалаас ирж яваа Диний машинтай мөргөлдвөө хэмээн залуу гайхаж байж. Мөрдөгчид дугуйны мөрийг харвал чигээрээ явж байсан машин гэнэт хажуу тийшээ эргэсэн байв. Залуу амьд гарсан агаад мөргөлдхөөсөө өмнө Диний цонхийсон царайг сайн харжээ. Энд нэг зүйл хэлхэд жүжигчин эр архи дарс уугаагүй эрүүл явж байсан юм. Жүжигчин эрийн хайртай Бяцхан Чөтгөр гэх машины хэрэг дууссангүй.
Шүтдэг байсан жүжигчнийхээ машиныг Техасын саятан эмэгтэй Анжела Перри худалдан авч шинэчлэх болон засах ажилд ихээхэн мөнгө заран зүрх сэтгэлээ зориулан засжээ. Бүсгүй машинтай ярилцаж илэхдээ тэрээр яаг л Динтэй өөртэй ярьж буй мэт сэтгэгдэл төрдөг байсан хэмээн дурсдаг байсан гэнэ. Нэгэн удаа бүсгүй жүжигчний үхсэн газар зориуд очиж юу болсныг мэдхээр шийджээ. Пэрри машинтайгаа хурдтай явж байгаад мөргөлдөөд ухаан оролгүй үхжээ. Тэнд байсан хүмүүсийнхээр бол бүсгүй жолоотойгоо зууралдаад дийлэхгүйгээ мэдээд нүдээ таглан орилж байсан аж.
Ерөнхийлөгч Жон Кеннэдигийн явдал ч бас сонин. Бүрэн бүтэн ямар ч эвдрэл байхгүй Лимузин буун дуу хадах үед байрандаа хадаатай юм шиг зогсож харин буудуулсных нь дараа зүгээр ассан аж. Лимузин тэгэж хадаатай юм шиг зогсохдоо буунд хамгийн оновчтой газар зогссон. Энэ бүхнээс хархад энэ ослууд зүгээр ч нэг ослууд биш гэдгийг та ойлгоно бизээ


Top
   
PostPosted: Aug.05.10 9:22 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Aug.05.10 9:13 pm
Posts: 2
Yeah ene nom uneheer goe nom bna lee manaid neg bdagiin dotor ni sonin hachin zuil ih bdag shuu tmeee ho!


Top
   
PostPosted: Aug.05.10 9:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
тэмдэг тавиадхы


Top
   
PostPosted: Aug.06.10 7:11 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Mar.09.09 8:36 pm
Posts: 1051
Location: Rock on...
Цаашаа байхгүй юм уу...? :?

_________________
http://chebernator.com


Top
   
PostPosted: Aug.20.10 4:57 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.01.10 12:26 am
Posts: 487
Urgeljleliig ni hulej bga shu

_________________
lonely...


Top
   
PostPosted: Aug.22.10 3:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7979
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
nomiin n avj unshihaas

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Aug.22.10 4:11 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
ymar nom bdii?
hna bgam bol?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 37 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited