#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.18 10:17 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.03.09 11:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
Image

Сеуми хэмээх самурай баярт оролцохоор бараа бологчидтойгоо ойн хажуугийн замаар нийслэлийн зүг цувраад явж байжээ. Жанжны бие хамгаалагчид нь ялимгүй хоцорч яваад нэгэн булан тойртол тун хачирхалтай юм үзжээ. Семугийн бараа бологч хоёр шадар цэрэг мориндоо мордоостой атал толгой нь алга. Толгойлогчийн морь нь ихэд үргэсэн байдалтай ийш тийш сэртэлзэж байв. Цааш лавшруулан хартал толгойлогчийг нь “цааш харуулж” модонд дүүжилсэн байлаа. Хэн ингэж хэдхэн мөчийн дотор хүчтэй гурван эрийг ийм байдалд оруулав? Алуурчдыг ой дотор хайгаад олсонгүй. Энэ жигтэй хачин аллагыг зөвхөн НИНЖИА л хийснээс гарцаагүй.
Нинжиа нарыг үл үзэгдэгч, тагнуул, мөр үл үлдээгч, нууц аллаганд мэргэшсэн хүмүүс, дундад зууны үхэшгүй цэргүүд гэж одоо ч нэрлэсээр байна. Нинжиа гэдэг үгийг “тэвчээртэнгүүд” гэж орчуулж болох ажээ.
8-р зууны үед Японы Кацураги хэмээх уулын энгэрт орших нэгэн агуйд Эн-Но-Гежи (даяанч лам) Эн-Но-Озуцуну ном бясалгахаар ганцаар сууж эртний “Шюгенда” сургаалийг үндэслэжээ. Уг сургаальд “Байгалийн ер бишийн ид шидэт хүчийг эзэмших тухай” өгүүлнэ. Байгаль орчинтойгоо өөрийгөө адилтган үзэх, түүний бүрэлдэхүүн хэсэг болж шингэн орох нь “Шюгенда”-г номлогчдын баримтлах гол үзэл санаа юм. Ийм учраас ард олны дунд тэднийг Ямабуши ууланд орогногсод буюу Ямано-хизэдари уулын ухаантнууд гэж нэрлэдэг байлаа. Тэд өөрсдийн ертөнцийг танин мэдэх үзэл болсон номлолоо бясалган хөгжүүлэхийн зэрэгцээ анагаах ухаан, эмийн ургамлын нарийн мэдлэгтэй, зурхайн ухааныг ч мэддэг байжээ. Үүгээрээ ард олны дунд нэр хүнд олсон боловч тэр үеийн эрх баригчдын зүгээс тэднийг мөрдөн мөшгих болов. Ид шидийн ухаанаар хүмүүсийг мунхруулдаг гэж ял тулган ямабушчуудын номлолыг хууль бус хэмээн зарлажээ.
Ингээд хувь заяаны эрхээр тэд ойн гүн, уулын оргилд бүгж нууц сүм хийдийг байгуулан амьдрах болов. Нара эрний үед ямабушчуудыг мөрдөн хавчих, залхаан цээрлүүлэх нь улам ширүүсч уулан дахь сүмүүд рүү самурайн бүлэг уулгалан дайрч үе үе баривчилгаа явуулдаг байв. Яг тэр үед өөрсдийгөө хамгаалах зорилгоор “Сехей” гэдэг санваартан дайчдын бүлэг байгуулж тусгай бэлтгэл сургуулийн тогтолцоо боловсруулсан байна. Энэ нь сүүлдээ “Нинжицу” буюу үл үзэгдэгчдийн урлаг нэртэй болжээ.

Энэ урлагт зэвсэггүйгээр бие хамгаалах өвөрмөц арга хэлбэрүүд, унтуулах, хордуулах бэлдмэл бэлтгэх, гарын доорхи янз бүрийн зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэх арга барил, тэрчлэн амиа хамгаалах олон арга ордог байжээ.

Төвлөрсөн засаглал хүчтэй болсон 8-р зууны сүүлчээр чадварлаг тагнуул туршуулын эрэлт хэрэгцээ нэмэгдэв. Чухам тэр үед Нинжиагийн анхны сургууль – Ига үүссэн гэсэн аман яриа байдаг байна. Японд Нинжицуг эзэмших нэрд гарсан сургуулиудын нэг “Тогакурэ-рю”-гийн багш Масаахи Хацуми: Нинжицу бол хүний бие оюуныг төгс хөгжүүлэх, түүний хязгааргүй бололцоог нээн илрүүлэх урлаг гэж дүгнэжээ.

_________________
KETCHUP :heartbreaker:


Last edited by Alphonse on Nov.25.09 2:14 pm, edited 2 times in total.
крилл рүү хөрвүүлэв


Top
   
PostPosted: Sep.03.09 11:42 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
Нинжиа амьдралын эрчим хүчийг удирдаж сурахад чиглэсэн амьсгалын өвөрмөц дасгалууд тогтмол хийдэг байна. Гарын хуруунуудын харилцан сүлбэлдсэн байрлал, эргэлдүүлэх хөдөлгөөнд их нууц оршдог. Нэг хуруу нь сэтгэл тайвшруулдаг, нөгөө нь хүч оруулдаг, гурав дахь нь онцгой нөхцөлд дасгадаг гэхчилэн. Эрхий хуруу нь хоосон буюу бүх бодисын эхлэл төгсгөлийг, долоовор хуруу нь салхи, аливаа хийн байдал, бодистой тохирч мэргэн ухааныг төлөөлдөг, дунд хуруу нь гал, шаталттай тохирч эрүүл саруул ухааныг, ядам хуруу нь ус, шингэнтэй тохирч биеийн үйл ажиллагаа, сэтгэл хөдөлгөөнийг хянадаг, чигчий хуруу нь газрыг төлөөлж хувирамтгай ертөнцөд хүнийг тогтворжуулах хүчин зүйл гэж нинжиагийн сургуульд үздэг ажээ.

Нинжиа нар энгийн хүнд хүртээмжгүй дуу чимээг сонсдог, өчүүхэн завсар зайгаар нэвтэрч гардаг (жишээ нь 20 х 20 см-ээс томгүй нүхийг хашаан доогуур малтаад хашааны эсрэг талд нэвтэрч чаддаг) байна. Тэд өөртөө хоргүйгээр мөр, тохой, ташааныхаа үеийг мулталж хачин жигтэй байдлаар яг л үхсэн мэт хэвтэж байж чаддаг.

Нинжиа эсрэг этгээдээсээ цохилт аваад өвдсөнөөс тарчилж байгаа дүр үзүүлэх, буйлаа хазаж амнаасаа цус гаргах, амьсгаа хурааж байгаа мэт болж унаад дайснаа гэнэ алдуулан ойртож ирмэгц үхлийн цохилт өгдөг ажээ.

Туршлагатай нинжиагийн гарт ямарч зүйл зэвсэг болон хувирдаг. Ердийн савааны үзүүрээс хурц зүү сугарч, эсвэл хордуулсан сум нисэн гарна гэж өрсөлдөгчийнх нь санаанд огт орохгүй байх нь олонтаа. Заримдаа таягны голд нүх гаргаж дотор нь гинж нуусан байдаг. Нинжиагийн онцлог зэвсэг бол кусаригама гэж нэрлэгддэг ишинд нь урт гинж бэхэлсэн тариачны хадуур, хөнгөн илд ажээ. Туршлагатай нинжиа илдээ сумнаас биеэ хамгаалах бамбай болохоор түргэн эргүүлж чаддаг байна. Нинжиа – Генинчүүд тагнан турших, алах хядах үйл ажиллагаанд шууд оролцдог. Нинжиа – Чунинчууд нь тулалдаан явуулах арга тактик боловсруулах, жижиг бүлгүүдийг удирдах үүрэгтэй. Харин ерөнхий удирдах үйл ажиллагааг Женинчүүд хариуцдаг байв. Отог омогууд, хөдөө тосгодуудад төрөлх гал голомтоо дээрэмчид, тэнүүлч самурай нараас хамгаалах зорилгоор бүлгүүд бий болсон тухай түүх өгүүлнэ.

Хүнд танигдахгүйн тулд зөвхөн нүд нь ил гарсан хар өмсгөл хэрэглэдэг. Хэрэв нинжиа олзлогдвол тэднийг халуун тосонд амьдаар нь хийх зэрэг харгис хатуугаар цээрлүүлдэг байжээ. Нинжиа самурайтай халз тулахаас зайлсхийдэг байв. Энэ нь самурайг ялна гэж аз туршихаас болгоомжилсон хэрэг юм. Аз турших гэдэг нэг хэрэг, харин тэрхүү азыг өөрөө бий болгож, “хоосноос гарч ирж” үхлийн цохилт өгөхийн учир ийм юмсанж.

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Sep.03.09 11:43 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
Нинжиа газрын хотгор гүдгэрийг маш сайн ажиглаж, өөрсдийгөө нуун далдалж сурсан байдаг. Нинжиа-гийн гол зэвсэг бол “ТЭВЧЭЭР” юм. Энэхүү чанарт бага балчраасаа хийсэн дасгалаас гадна хөдөөгийн ахуй орчин, тариачны хүнд хөдөлмөрийн үр дүн их нөлөөлжээ. Зөвхөн нэг тохиолдол: Нинжиа самурайн шилтгээнд нэвтрэн орж нэгэн тасалгааны таазанд тусгай хумс шигтгэн тогтож самурайг орж ирэхийг хүлээж байв. Гэтэл самурай хэдэн нөхдийн хамт орж ирээд япон үндэсний даам (го) шөнө дөл болтол тоглоцгоожээ. Нинжиа таазнаас бараг таван цагийн турш дүүжлэгдэн хүлээсээр зочдыг явмагц нөгөө самурайг “эд бад” хийжээ. Нинжиа нар нь тосгодын өөрийгөө хамгаалах нууц нийгэмлэг, бүлгийн төлөөлөгчид, зарим самурайн хөлсний хүмүүс байв. 12-р зуунд Японы хоёр шогун(хаад)-ы овог хоорондоо удтал дайтжээ. Тэд бушидо буюу байлдааны ёс зүйг ганц баримталдаг байв. Гэтэл нэг өдөр шогун Нахабаяаши орондоо алагдсан байх нь олджээ. Түүний бие хамгаалагчийг бүр тасдаад хаячихсан байв. Хэн ч юу ч хараагүй, юу ч сонсоогүй. Гэхдээ бүгд л нинжиа үүнийг хийсэн гэдгийг мэдэж байв. Японы түүх иймэрхүү жишээгээр баян ажээ. Самурай нар хоорондоо байлдах болгондоо нинжиаг тагнуул, алуурчин зэргээр ашигладаг байв. Одоо ч хүртэл нинжиа хөгжин дорнын нэг төрлийн нууцлаг тулааны урлаг хэвээр байсаар байна.

Нинжиа бусад төрлийн тулааны урлагаас өөрийн гүн ухаан, “үхлээс зугатаах” ямарваа нэгэн аргаар амьд үлдэх ухаанаараа ялгардаг. Маш их тэвчээртэй байж тухайлбал бүтэн шөнө нэг ч хөдөлгөөн хийхгүй байж чаддаг. Нинжиа нарын дотор бас эмэгтэйчүүд ч цөөнгүй байжээ. Тэд гол нь бие, царай зүсний гоо сайхан, эмэгтэй хүний ов мэхийг чадмаг ашигладаг ажээ. Тэд даалгавар биелүүлэхдээ тогооч, зарц, эсвэл Куно-иши буюу эмэгтэй нинжиа байвал нууц амраг болж даалгавараа биелүүлдэг. Зэвсгийн хувьд бүх зүйлийг ашиглаж чадах чадвартай. Козука буюу шиддэг хутга, Шурикэ буюу шиддэг од гэх мэт зөвхөн нинжиагийн хэрэгслээс гадна энгийн савх, олс тэдний гарт аймшигт зэвсэг болдог.

“Шиноби шизоко” буюу тэдний хар өмсгөл нь одоо дэлхий нийтэд алдартай болжээ. Хэдийгээр өнөө үеийхэн нүд нь ил гарсан битүү хар өмсгөл бүхий үл үзэгдэгч тагнуул, туршуул нинжиаг сонирхож байгаа ч японы түүхэнд жинхэнэ нинжиа бол энгийн тариачид, ердийн гэлэн хүмүүс байжээ. Үл үзэгдэгч тэвчээртэнгүүдийн урлаг нь эцэг өвгөдийнхөө гал голомтыг сахин хамгаалах гэсэн жирийн хүмүүсийн үнэн санаа, эр зоригоос төрөн гарчээ.

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Sep.04.09 12:01 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
masaaki hatsumi

Image


Өнөөдөр дэлхий дахинд нинжиагийн тухай, тэр тусмаа энэ урлагийн тухай зөвхөн өнгөц гадаад дүр төрхийг харуулсан олон ном зохиол, кино, тоглоом гарчээ. Энэ олон кино, ном сэтгүүл, тэр олон багш нар бүгд орчин үеийн ертөнцөд нинжиаг төгс хэлбэрээр таниулсан багш Масаки Хацумигийн ачаар төрөн гарсан юм.

Нинжиагийн сургуулийн 34-р тэргүүн Масаки Хацуми 1931 онд Японы Нода хэмээх жижиг тосгонд мэндэлж, тухайн үеийн зохиолчдын онож хэлснээр “хожимдсон үе”-ийн хүн болов. “Хожимдсон үе” буюу 1945 оны 9 сард дайн дуусахад Хацуми хараахан 14 нас ч хүрээгүй байжээ. Тэд амьд бурхан эзэн хааныхаа төлөө, япон хэмээх нэгэн гэр бүлийнхээ төлөө дайтаж чадсангүй. Хар багаасаа их дайнд бэлтгэж дунд сургуулийн хичээлийн ихэнх цагийг авдаг байсан цэрэг дайны бэлтгэл болон жүдо, кендогоор хичээлэлж байсныхаа хэргийг гаргаж чадсангүй. Тэр “хожимджээ”. Япон ялагдаж, “хэзээ ч ялагдашгүй” гэсэн номлол үгүй болох нь тэр. “Хожимдсон үе”-ийн зарим нь үүнийг тэвчсэнгүй амиа хорлож, дийлэнх нь урьдын номлолыг тэгэсгээд мартаж оногдсон хувь заяагаа дагах болов. Гэтэл зарим нь зөвхөн дайн тулаанд зориулж бус өв уламжлалаа авч үлдэх зорилготой тулааны урлагаар үргэлжлүүлэн хичээллэсээр байсан бөгөөд Масаки Хацуми чухам энэ гурав дахь хэсгийн төлөөлөгч юм. Тэрээр “ялагдашгүй Япон”-ыг дахин буй болгох гэсэндээ биш, ердөө л хүсэл зоригоосоо ухрашгүй нэгэн байв.

Дунд сургуулиа төгсөөд Мейзигийн их сургуулийн урлаг судлал, анагаах ухааны (европ ба дорно дахины) салбарт зэрэг суралцав. Түүний зэрэгцээ цаг зав гаргаж уйгагүй хичээллэсний үрээр 27 насандаа каратэгийн 6-р дан, жүдогийн 4-р дан, зэвсэгтэй тулааны төрлүүдэд 2-1 дүгээр дан зэргүүдтэй болж нинжиагийн 33-р тэргүүн Тосицигу Такамацугаас цол хүртжээ. 1973 он буюу Такамацуг насан эцэслэх хүртэл Хацуми багшаасаа суралцжээ. Энэ 15 жилийн турш тэрбээр ажлын долоо хоног дуусмагц шөнийн галт тэргэнд сууж Нара-д багш дээрээ ирээд, буцаад л өглөөний галт тэргээр Токио руу буцаж даваа гаригийн өглөө ажил эхлэхэд эмнэлэг дээр яг амжиж ирдэг байв. Тохилог дулаан зааланд бус, гадаа өвлийн хүйтэнд, шөнө өрөөлийг байтугай хурууны үзүүрийг олж хархад бэрх харанхуйд сургуулийн бус жинхэнэ сэлэмнээс өөрийгөө хамгаалах нинжиагийн эрдэмд суралцжээ.

Нинжиагийн сургууль гэж юу болох, хэд хичнээн “салаа мөчир”-өөс бүрддэгийг анхлан гагц Масаки Хацуми л бичиж хэвлүүлж, зааж сургаж, дэлхийд түгээсэн билээ. Түүнээс урьд нь “багшаас шавьд” хэмээх уламжилалт дүрэм байжээ.

_________________
KETCHUP :heartbreaker:


Last edited by tsartsaldai on Sep.04.09 11:52 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.04.09 12:12 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
Нинжиагийн хамгийн эхний бөгөөд чухал салбар бол ёс суртахуун, сэтгэл санаагаа бэлтгэх сургууль юм. Энэ салбарт алив өвчинд шаналахгүй тэвчих, удаан хүлээх, тохь тухгүй байдлыг даван туулах зэргээс гадна хамгийн гол нь үхлээс үл айх, өөрийгөө мэнд авч гарах зөн билгээ хөгжүүлэхэд суралцана.
Дараагийн үндсэн салбарт өөрийнхөө биеийг ашиглах урлагт сургана. Нинжиа хэрхэн чимээ гаргахгүй явах, өндрөөс үсрэх, мод дамжин дүүлэх, барилгын хана туурга, тэр ч бүү хэл таазаар явах, зодоон, тулааны урлагт сургана.
Аливаа зүйлсийг дууриаж алга болох, “…. мэт болж үл үзэгдэх” нь бас нэг чухал салбар юм. Нинжиа газар, ус, мод, ургамалтай, тэрчилэн гал, агаартай хүртэл “адилсаж” сурснаар өрсөлдөгчөө төөрөлдүүлэх, биеээ хэрхэн өнгөлөн далдлах, нуугдах урлагийг эзэмшинэ.

Тусгайлан суралцсан нинжиа, хүн ба амьтанд нөлөөлөх, тэднийг ховсдож эрхэндээ оруулах мэдрэмжийг хөгжүүлж эзэмшисэн байдаг.
Тулааны зорилгоор бүх төрлийн хүйтэн зэвсэг эзэмшиж дайсны хүчнийг хорлон сүйтгэх, тагнуулын салбарт нууц мэдээ цуглуулах, хадгалах, дамжуулах, нууц бичлэг, дохио зангаа, нүдний харцаар “ярилцах”-аас эхлээд шатаах, дэлбэлэх, нураах, живүүлэх ухаанд суралцдаг байжээ.
Нинжиагийн бас нэг үндсэн салбар нь “цэрэг-хээрийн эмнэлэг” хэмээх хавсрага салбар юм. Нинжиа бүр хүний биеийн анатоми физиологийг сайн мэддэг, аливаа гэмтэл, шархыг эм тариа, боолтгүйгээр гарт таарсан зүйлсээр эмчилж чаддаг байх ёстой.
Дээрх үндсэн салбаруудаас гадна морь унах, усанд сэлэх, бүрэн зэвсэг хэрэгсэлтэйгээ усанд шумбах, газар нутаг зүг чигийг ямарч орчин нөхцөлд зөв баримжаалж сурах, галт зэвсэг, тэсрэх хэрэгслийг өөрөө бэлтгэж сурах зэрэг нэмэлт салбарууд багтдаг аж.

Нинжиагийн сургууль нь хорлон сүйтгэх ажиллагааг эс тооцвол гүн ухаан, эрдэм, чадварт тэгш нэвтэрсэн “төгс хүн”-ийг бий болгож байгаа хэрэг бөгөөд энэ бүх эрдмээ чухам ямар зорилгоор ашиглаж байгаагаас л тус, хорын тухай ярих учиртай билээ.

amgalans.com

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Sep.05.09 5:11 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
tv-geer garchaah ni gemteliin emnelgiin emch nariig ninja gechmeer yum baina leeshtee


Top
   
PostPosted: Jul.22.10 2:48 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
блогтоо бичиж байсан юмаа оруулчихая.

Гэрэлт Од wrote:
Нинжа буюу Шиноби моно (нуугдах хүн)

Энд тэнд байгаа материалаас орчууллаа. Нинжагын талаарх дэлгэрэнгүй маш сонирхолтой баримт, түүхийг өгүүлэх гэж байна.

Монголчууд бид нинжаг хувь хүн гэж боддог. Тийм биш юм. Нинжа гэдэг нь нууц бүлэглэлийн ерөнхий нэр.

Нинжа нь Камакүрагийн үе(1185-1333 он) –ээс Эдогийн эрин үе хүртэл(1603-1867 он) оршин ирсэн. Цэргийн томоохон жанжингууд, газрын эзэнд үйлчилж байсан. бидний төсөөллөөр өөрийгөө битүү халхалсан хар хувцастай зэвсгийн эрдэмд гаргууд тагнуул гэж хэлж болно.

Хокүсай манга (1812) оны судар бичиг дахь нинжагын дүр зураг
Image


Тэд нууцаар мэдээлэл цуглуулах, хорлон алах зэрэг үүрэг голчлон гүйцэтгэж байжээ. Нинжа нь байлдах тулалдахаас илүү зугтахыг гол болгодог байсан. Ар нуруундаа сэлэмтэй байдаг ч энэ нь гүйхэд төвөгтэй учраас энгийн самурайтай адил ташаандаа зүүдэг байсан бөгөөд нууцаар авирч дайсны гол цөмрүү нэвтрэн орох үедээ ар нуруундаа сэлэмээ зүүдэг байжээ.
Нинжаг дотор нь дээд, дунд, доод гэж ангилдаг бөгөөд энэ нь тухайн үедээ цэргийн хамгийн доод албан тушаал байв. Дунд түвшингийн эрх мэдэлтэй нинжа нь доод нинжагаа захирдаг байж. Доод нинжа нь томоохон эрх мэдэлтнүүдийн даалгаварыг биелүүлдэг байсан гэж үздэг.

Нинжагын эрдэмд (нинжюцү) бурханы нууц тарни (Миккёо), гэрэл сүүдрийн эрдэм (Онмёодо), уулын бясалгал (Шюүгэндо) зэрэг олон эрдэм байдаг байна.
1676 онд бичигдсэн "Мансеншюүкай" номноос үзвэл нинжюцүд "сүүдрийн эрдэм", "гэрлийн эрдэм" байдаг гэжээ. "Сүүдрийн эрдэм" нь өөрийн биеэ бусдаас нууж дайсны гол цөмрүү орон хорлон сүйтгэх ажиллагааг хэлдэг аж. Энэ нь бидний төсөөлөлд байдаг нинжаг хэлдэг. "Гэрлийн эрдэм" нь өөрийн биеэ халхалж нуулгүй царайгаа ил гарган өөрийн нууц үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Номны эх хувьлбар
Image

Эдогын үе хүртэл нинжаг нутаг нутагт өөрөөр хэлдэг байжээ. "Раппа" , "Топпа", "Сүппа", "Үкагами", "Дакко", "Шиноби", "Күса (өвс)", "Кёодо", "Камари", "Хаямичи но моно", "Арүки ичико" гэх мэт...

Нинжад мөн эмэгтэй нинжа эрт дээр үед байдаг байж. Эмэгтэй нинжаг "Күно ичи" гэдэг бөгөөд энэ нь эмэгтэй гэсэн ханзнаас үүсэлтэй. (эмэгтэй гэсэн ханз) үүнийг 「く」「ノ」「一」 гэж хуваан ийн нэрийджээ.
Нинжагын тухай кино, аниме зэрэгт күно ичи олноор гардаг боловч энэ нь үнэндээ зохиомол бөгөөд жинхэнэ күно ичи бол шал ондоо гэж эрдэмтэд үздэг. Эмэгтэй нинжа дотроос түүхэнд хамгийн алдартай нь Такеда Шингэнд үйлчилж байсан Арүки ичико бүлэг бөгөөд толгойлогч нь "Мочизүки чиёмэй" гэгч нинжа эмэгтэй байж. Мочизүки цайзын эзэний эхнэр байжээ.


Такеда Шингэн (1521~1573) Сэнгокүгийн үед байсан цэргийн жанжин
Image

Бид нинжаг хар өнгийн хувцас өмсөж, нүүрээ халхлан ар нуруундаа катана (сэлэм) зүүсэнээр төсөөлдөг билээ. Гэвч жинхэнэ нинжа нар хар хувцас харанхуй шөнө ил тод харагддаг хэмээн үзэж байсан учраас хар хөх өнгийн хувцас өмсдөг байсан нь бичигдэн үлджээ.


Top
   
PostPosted: Jul.22.10 2:49 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Гэрэлт Од wrote:
... үргэлжлэл


Түүх
Бүр анх 6-р зууны үе буюу Японы эзэн хааны он тооллоор Асүкагын үед Японы 31 дэх эзэн хаан Ёомэйгийн 2 дахь хүү Шёотокүтайши (574-622) нь "Оотомо но хособито" гэгч хүнийг шиноби болгон (нинжа) ашиглаж байсан түүх бий.

Японы 31 дэх эзэн хаан Ёомэйгийн 2 дахь хүү Шёотокүтайши
Image

Нинжагын эрдэмийг анх 11-р зуунд Гэнбэйгийн үеэс үүсэлтэй гэж үздэг. (Гэнши ба Хэйши хэмээх 2 цэргийн жанжин эзэн хааны титмийг булаалдан 100 гаруй жил үргэлжилжээ. Гэнши Хэйши 2 жанжины нэрийг Гэнбэй хэмээн товчилсон байна.)
Нинжа нь Японы газар бүрт олон бүлэг болон тархсан байж. Түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн нинжа нийт 71 байдаг байдаг (нинжа гэдэг нь хувь хүн биш бүлэглэл гэдгийг битгий мартаарай)
"Коока" болон "Ига" зэрэг нинжагын бүлгэмүүд түүхэнд хамгийн алдартай хэмээн бичигдэн үлджээ.
Камакүрагын үед самурай нар өөр хоорондоо эв түнжин хагаран дайсагнан байлдаж байх үед дайсны нууц мэдээлэл, тактикыг мэдэх туршуулаар анх нинжаг үүссэн гэж үздэг байна.

Нинжагын зэвсэг хэрэгсэл

Кагинава (өндөрлөг газарт авирхад хэрэглэдэг байв)
Image

Күнай
Image

Шюүрикэн буюу бидний мэдэх од
Image

Шиноби гатана буюу нинжагын сэлэм
Image

Макибиши буюу зугтаж байх үедээ газар шидлэж дайсны хурдыг сааруулах шовх үзүүртэй мэс
Image

Таван өнгийн будаа (Өөрийн бүлгийн хүнтэй харилцаа холбоо тогтоох, зам заах маягаар хэрэглэж байжээ)
Image

Мөн түүнчлэн дэлбэрэх бодис (утаа гарган тэр хооронд зугтах), хор зэрэг 6 төрлийн зүйлс биедээ авч явдаг байжээ.

Нинжагын эрдэм
Дайснаас зугтаж байхдаа болон дайсныг зогсоох эрдэм. Энэ талаар таамаг төдий байдаг.
-Гал
-Ус
-Газар
-Мод
-Төмөр
-Шавьж

Мөн түүнчлэн дайсантайгаа харилцан ярьж байхдаа санааг нь олж мэдэх урлаг бас байдаг.
-Дайсныг инээлгэж
-Дайсныг уурлуулж
-Дайсны сэтгэлийг хөдөлгөж
-Дайсныг магтан дуулж байлдах уур хилэнг нь бууруулах, мөн түүнчлэн дайсныхаа талд хуурамчаар нэг тал болох үзүүлэх
-Дайсанд худал үг хэрэглэн айлгаж байлдах хүслийг нь болиулах.

Нинжа болохын тулд үндсэн 8 шалгуураар бэлддэг байжээ.

-Гараар дайсантай тулалдах
-Зэвсгийн эрдэмийг бүгдийг нь судалж мэдсэн байх
-Сэлэмийн эрдэм
-Жадны эрдэм
-Гал гаргах болон дэлбэрэх бодис эзэмших
-Алиалах, худал ярих, дайсны сэтгэл санааг олж мэдэх
-Мэдлэг, хүмүүжил, эртний цэрэг зэвсгийн ухаан, цэргийн мэдлэгтэй байх

Бодитоор оршин ирсэн нинжа
Фүживара Сэнгата (Хэй Ангын үе 794 он)
Игано Саки Доожюн (Сэнгокүгийн үе 1493 он)
Идэүра Морикиёо (Сэнгокүгийн үе 1493 он)
Като Данзо (Сэнгокүгийн үе 1503 он)
Коосака Жиннай (Сэнгокүгийн үе 1613 он)
Хаттори Ясүнага (Сэнгокүгийн үе)
Хаттори Масашигэ (Сэнгокүгийн үе 1580)
Фүүма Котаро (Сэнгокүгийн үе)
Фүжибаяши Нагатоноками (Сэнгокүгийн үе)
Момочи Танба (Сэнгокүгийн үе 1512 он)
Хачияя но Сабүроо (Сэнгокүгийн үе)
Аояма Торасүкэ

Нинжа байсан гэгддэг алдартай хүмүүс
Тэнмү эзэн хаан (40 дэх Японы эзэн хаан 631-686)
Image

Ямамото Кансүкэ (Сэнгокүгийн үеийн цэргийн жанжин)
Image

Мацүо Башёо (1644 онд амьдарч байсан Эдогын үеийн бичгийн их багш)
Image

Мамия Ринзоо (1780 оны Эдогын үеийн ард тариачин гаралтай, засгийн эрхэнд өндөр албан тушаал хашиж байсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл үгүй)
Image


Top
   
PostPosted: Jul.22.10 2:53 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Гэрэлт Од wrote:
үргэлжлэл

9-н үсгийн арга

Энэхүү үйлдлийг хийнгээ тарни уншиж ад зэтгэр, чөтгөр шуламаас өөрийгөө хамгаалдаг хэмээн итгэдэг байсан нууц тарнийн шашны нэгэн эрдэм.
Энэ нь агаарт гараараа дүрс бичин алга болхыг хэлдэг ба кино зохиол, аниме зэрэгт ихээр гардаг. Энэ нь мэдээж жинхэнээсээ алга болно гэж мэдээж байхгүй.
Өөрийн оюун санаагаа төвлөрүүлэх, тайвшруулах зэрэг үүрэгтэй байжээ.

Image
()
Нинжагын хувцас нь Сэнгокүгийн үед (1467-1573) байсан Ига, Коога гэх 2 улсын нинжа нь хамгийн их алдартай байжээ. (тухайн үед Япон улс нь олон жижиг улс болон хуваагдаж өөр хоорондоо байлддаг байжээ)

Ига улсын нинжагын хувцас
Image

Коога улсын нинжагын хувцас
Image

Орчин үед кино аниме зэрэгт Ига улсын нинжагын хувцас голчлон гардаг.
Image


Top
   
PostPosted: Sep.19.10 10:54 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
Цэвэрлэв


Top
   
PostPosted: Nov.16.10 6:40 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.04.06 11:40 am
Posts: 846
bi zuslan deer ninja bolchdiin aimar sonin busad gazar chaddagui yum kkk


Top
   
PostPosted: Dec.02.10 2:54 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.10 5:30 pm
Posts: 846
Ninja Assassin г үзчээд л кккк....


Top
   
PostPosted: Dec.02.10 4:03 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
гоё мэдээлэл байнаа :wd: :wd:

_________________
:whip:


Top
   
PostPosted: Jan.01.11 7:53 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
мэдлэг дээрэй мэдлэг нэмчлээ сайхан мэдээ байна

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Jan.18.11 8:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.30.05 1:57 am
Posts: 4311
Location: DAFUQ
Хэхэ хар хувцасыг нь тайлчихвал шалдан фацаанууд

_________________
Доор ертөнц эргэнэ


Top
   
PostPosted: Jan.18.11 8:31 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
ккк чиний хувцасыг тайлвал чи ч гэсэн шалдан бацаан л болно шд.


Top
   
PostPosted: Jan.18.11 8:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.30.05 1:57 am
Posts: 4311
Location: DAFUQ
Харин тэгээд яагаав үнэн л юм бичсэн шдээ

_________________
Доор ертөнц эргэнэ


Top
   
PostPosted: Jan.18.11 8:46 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.25.06 9:09 pm
Posts: 8579
Location: Зөвхөн сайн сайхны төлөө <3
passs geel nuguu uuliin oroi dr, piss geel nuguu uuliin oroi dr hohoho gj ineegel

_________________
Save the nature!


Top
   
PostPosted: Jan.18.11 9:37 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
хохо гэж инээгээд байхдаа яахав дээ :lol:


Top
   
PostPosted: Jan.24.11 2:49 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Ерөнхийдөө бол тагнуул л байсан юм байна ш д...

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jan.24.11 11:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.30.05 1:57 am
Posts: 4311
Location: DAFUQ
Тагнуул гэж дээ би бол хөлсний алуурчин юм байх л гэж боддог байсан шт энэ чинь нинжа биш баахан самурайтай андуурчихсан юм биш үү заримыг нь

_________________
Доор ертөнц эргэнэ


Top
   
PostPosted: Jan.24.11 11:25 am 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Тагнуул ч хийж шаардлагатай үед нууцаар хүн ч алж байсан.
Сайн уншаа нинжа гэж яригддаг байсан хүмүүс гэж байгаа биз дээ.


Top
   
PostPosted: Jan.24.11 11:58 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.30.05 1:57 am
Posts: 4311
Location: DAFUQ
Их болхоор залхуу хүрээд байна шт

_________________
Доор ертөнц эргэнэ


Top
   
PostPosted: Jan.25.11 3:02 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Уншсан дуустал нь. Тагнуул гэдэгт хүн алах мэдээж ордог, ерөөсөө л нууц үйл ажиллагаа явуулдаг хүнийг тагнуул гэж ерөнхийд нь ойлгож болноо...

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jan.25.11 10:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.30.05 1:57 am
Posts: 4311
Location: DAFUQ
Тэгвэл тагнуулын Нинжа гэвэл болох уу :P

_________________
Доор ертөнц эргэнэ


Top
   
PostPosted: Jan.26.11 2:47 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
:daanchdee:

_________________
Science, bitсh!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited