#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.24.14 7:50 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 221 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6 ... 9  Next

сэдэвийн талаар?
таалагдаж байна 53%  53%  [ 55 ]
дэмий хог байна 14%  14%  [ 15 ]
дахиад өөр зүйлс нэмж тавь 21%  21%  [ 22 ]
наах хэрэгтэй сэдэв байна 12%  12%  [ 12 ]
Total votes : 104
Author Message
PostPosted: Jun.07.09 5:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Пирамидын далдын хvч

Image

Пирамид бол далдын хvчтэй зvйл гэдэгт итгэдэг хvн улам олон болсоор байна. Энэхvv геометрийн биет нь хvмvvст амьдрах хvч чадал олгож, идэх уух юмыг муудуулахгvй байлгаж, тvvгээр ч vл барам мохоо хутгыг хурцалдаг гэх юм. Энэ бvхэн vнэн vv? Худал уу?
Ионтой шєнийн нойр

Хот суурин газар айлууд тємєр утсаар хийсэн пирамидыг чамин чимэг болгон тавьсан нь олонтой харагдах боллоо. Тийм пирамидын дотор жимс хадгалбал “амин дэмээ алддаггvй”, пирамид дvрсийг унтлагын єрєєнийхєє таазнаас єлгєвєл “сэтгэл санаа єєдрєг сайхан” болдог гэлцдэг. Ер нь пирамидын хvч чадалд итгэдэг хvмvvс тvvгээр бvх єєрєє тасалгаагаа чимэхээс ч будахгvй бололтой.
Эдгээр сонин цуглуулгын эзэд нь “Пирамид хэлбэртэй зvйлvvд бодлыг тайвшруулж, тархинаас хорыг, ходоодноос хог шаарыг хєєн гаргаж, хvний биеийг эрчим хvчээр цэнэглэдэг” гэж vздэг байна.

Хэрж гагнасан хэдэн тємєр утас хvний боломжийг тэгтлээ ихээр єєрчилдєг юм байхдаа? Энэ маань санаатайгаар сэдсэн худал зvйл биш биз? Эсвэл ид шидэд итгэх гэсэн гэнэн хvсэл vv? Аль эсвэл тємєрлєгийн соронзон хvчний ямар нэгэн онцгой чанар нь та нар байгалийн хуулиудыг бvрэн гvйцэд таньж мэдээгvи байна шvv дээ гэж сануулж байгаа юм биш биз? “Пирамидыг бишрэгчдээс” энэ талаар асуух юм бол тэд физикийн хууль, анатомийн хvчин зvйлvvдийг иш татаж байгаад “Пирамидын дотор соронзон талбай vvсдэг юм. Тvvний нєлєєгєєр хvний дотоод шvvрлийн булчирхай чичиргээнд орж эхэлдэг. Тэд ийнхvv сэргэж, идэвхэжсэнээр бидний биед байгаа асар чухал процессуудыг жолоодон хєдєлгєдєг даавруудыг эрчимтэй ялгаруулдаг” хэмээн бvхэл бvтэн шинжлэх ухааны тайлбар хэлнэ. Vvнээс гадна пирамидын хэлбэр vvсгэн зангидсан тємєр утас нь байнга “тємєрлєгийн ионыг ялгаруулж” байдаг. Эдгээр ионы тусламжтайгаар “бидний бие махбодь хvчилтєрєгчийг илvv эрчимтэйгээр шингээн авдаг тул бидний биеийн байдал ч улмаар улам сайжирдаг” гэнэ.

Чингэж пирамид дахин анхаарлын тєвд орох боллоо. Янз бvрийн орны уран зураач, уран барималч нар эрт урьдын геометрийн дvрсийг єєрсдийнхєє хувьд шинээр нээж байна. “Орос орныг хэрхэн єєд татах вэ?” гэдэг асуултад Александр Голод хамгийн амархан, энгийн нэгэн хариулт єгчээ. Ердєє л орон даяараа пирамид босгох хэрэгтэй, тэгвэл тэдгээрийн эерэг цэнэгтэй чичиргээ нь гэмт хэргийг хазаарлан барьж, агаар мандлыг цэвэршvvлж, хvний эрvvл мэндийг эмнэлгийн даатгалаас ч илvv хамгаалж, vvгээр зогсохгvй баячууд ба ядуучууд, шинэчлэлийг улайран эсэргvvцэгчид ба олигархуудын хоорондын зєрчлийг эвлэрvvлэх юм гэнэ. Тэгээд Голод єєрийнхєє хєтєлбєрийг амьдралд хэрэгжvvлэхээр Москвагийн баруун захад пирамид босгожээ.

Голодыг дуурайх хvн ч мундсангvй. Сvvлийн 10 жилд пирамидыг тэнгэр бурханы баримал мэтээр энд тэндгvй босгох боллоо. Яо Минпэй гэгч хятад хvн Парис дахь Луврын музейн хашаан дотор 22 метр єндєр пирамид босгожээ. Франкфуртын яармагийн vзмэрийн танхимуудын дээгvvр шєнийн цагт гоёмсог пирамидаас гэрэл цацарч хотын гудамжийг гэрэлтvvлж байна. АНУ-ын Мичиган муж улсын Гран-Рапидс хот дах “Steelcase Corporation”-ны тєв байр бас л пирамид хэлбэртэй барьсан долоон давхар барилга бий. Доод Саксоны Хайен гэдэг тосгонд “Зvv тєєнvvр, иллэгийн сургууль” байдаг ба тэнд хичээлvvдээ шавар, мод, шифр, сvрлээр барьсан асар том пирамидын (17×17 метр) доор явуулдаг. Суралцагсад нь энэ том пирамид ядаргаа тайлдаг тул доор нь єдєржин хичээллэсэн ч тархи толгой сэргэлэн хэвээрээ л байдаг гэж ярьдаг. Багшийн зааж байгааг єдрийн турш сонссон ч анхаарал, ой тогтоолт єглєє ямар байсан тэр чигээрээ байдаг гэнэ.

Гэртээ пирамидтай хvмvvс бас л хангалуун байдаг бололтой. Америкийн кино жvжигчин Глория Свенсон орон дороо багахан шиг пирамид тавьснаас хойш биеийн минь “эс бvхэн хачин сайхнаар” чичир¬гээнд орж байдаг болсон шvv хэмээн магтах vгээ олж ядан байна. Германы Лангенфельд хотын Вольфганг Шверк гэгч хvн пирамидын эрчим хvч хvний биеийг цэнэглэж “ясны хугаралт, жижиг сажиг шархыг хурдан эдгээдэг” гэж мэдээлжээ. Гамбург хотын нэгэн тvргэн хоолны газрын эзэн Алекс Донате: “шинэ дарсыг бvрэн боловсортол дор хаяж хоёр жил хvлээх хэрэгтэй байдаг бол шил, гуулиар бэлдсэн пирамид дотор тавихад ердєє хагас жилийн дотор бvрэн дарагдаж, боловсордог юм” гэж ярьжээ. Энэ мэтчилэн тоочоод байвал удахгvй “пирамид бид хоёр байгаа цагт баяр баясгалан ундарч байх болно” гэдэгт итгэх болох байх.


Мєнгєє пирамид дотор хадгалагтун гэж байгаа хэрэг vv?

Шинэ vеийн пирамидыг магтан дуулагчид энэхvv хэлбэр дvрс бvхий байгууламжийн далд нууцыг хvн тєрєлхтєн бvр эрт дээр цагт мэддэг байсан гэцгээдэг. Египетийн пирамид ямар учиртай босгогдсоныг ер хэдэн янзаар тайлбарлаж байгааг бvv мэд. Зарим нь энэ аварга том бvтээлийг домогт атлантууд босгосон гэх. Нєгєє хэсэг нь тэртээ нэгэн цагт манай дэлхийд ирсэн харь гаргийнхны бvтээл мэтээр тайлбарлана. Гэхдээ ихэнх нь эдгээр пирамидуудад єнєєгийн бидний мартчихсан, ємнєх vеийнхний нууц мэдлэгийн сан хадгалагдсан байдаг гэдэгт итгэдэг юм байна. Орон орны судлаачид пирамидын нууцыг тайлах гэж оролдсоор байгаа аж. Хагас зуун жилийн ємнєхєн Чех инженер Карел Дрбал энэ тухай нэгэн санаанд буумгvй шийдэл дэвшvvлжээ.

“Пирамид хэлбэртэй дvрсээр хvрээлэгдсэн орон зайд автоматаар дахин нєхєн сэргээгдэх vйл явц явагдаж, сахлын хутганы ирний маш нарийн кристаллаг бvтцэд хvртэл нєлєєлж, ирийг дахин хурцалдаг. Єєрєєр хэлбэл сахал хуссаны дараа vvсдэг материалын элэгдэх явцыг зогсоож, улмаар сахлын хутганы торгон ирийг нєхєн сэргээдэг юм” гэж тэрээр 1949 онд єєрийнхєє нээлтэд авсан 91304 гэсэн дугаартай зохиогчийн эрхийн тайлбар бичигт тэмдэглэжээ. Гурван хуудас эзэлсэн зохиогчийн уг тайлбар “Сахлын хутга, vсний тонгоргийг ирлэх арга” гэсэн нэртэй.

Дрбал Электроникийн эрдэм шинжилгээний хvрээлэнд инженерээр ажиллаж байж. Тvvний зохион бvтээсэн зvйл бол ердєє хуванцар юмуу хатуу картоноор хийсэн 7-8 сантиметрийн єндєртэй Хеопсын пирамидууд байлаа. Зохион бvтээгч маань тэдгээрийнхээ дотор мохсон сахлын хутга хийдэг, тэгэхдээ ирийг нь заавал ємнє зvгт чиглvvлж, Хеопсын пирамид доторх бунхан шиг пирамидынхаа єндрийн гуравны нэгтэй тэнцэх єндєрт байрлуулдаг байжээ. Тvvний хэлснээр бол найм хоногийн дараа нєгєє мохсон ир дахиад хурц болсон байдаг байж гэнэ. Дрбал тэгж ирлэсэн ганц хутгаараа 196 удаа сахлаа хуссан гэжээ.

Зохиогчийн эрх олгох комисс тvvний тэр “фараоны хутгыг” арван жил шалгасны эцэст дєнгєж эрхийг нь албан ёсоор олгожээ. Дрбал єєрийнх нь тэрхvv ховор чухал аппарат нь хэрхэн яаж ажилладгийг тайлбарласан онол тус комиссын бvх гишvvдийн эргэлзээг алга болгож чаджээ. Чехийн зохион бvтээгчийн хэлснээр бол Нарнаас цацардаг бичил долгион пирамидын ханыг нэвтрэн, хутга байгаа хєндий зайд орно. Газрын соронзон талбайн vйлчилгээнд тэрхvv бичил долгион идэвхжиж хvчтэй болсны улмаас vvссэн эрчим хvч хутганы кристаллаг бvтцэд нєлєєлж, хурцалдаг юм байна.

Тийнхvv Прагийн инженерийн хийсэн ажил пирамидын шинж чанарыг судалдаг мэргэжилтнvvдийн сонирхлыг багагvй татсан нь мэдээж. Америкийн Билл Скул, Эд Петти нар ургамал дээр туршилт хийжээ. Ургамлыг пирамид хэлбэртэй шилэн тагархуу юмаар бvтээхэд ургалт нь тvргэссэн гэнэ. Эрдэмтдийн vзэж байгаагаар хvнсийг пирамид хэлбэртэй шvvгээнд хадгалах ёстой гэнэ. Тэгж хадгалсан сvv гашилдаггvй, ногоо хєгцєрдєггvй, мах мууддаггvй ажээ.

Белгийн Пол Ликенс гэдэг хvн цахилгааны зайг пирамид дотор тавьсан чинь цоо шинэ “Энерджайзер” шиг ажиллаж эхэлсэн байна. Шахмал модоор хийсэн 40 сантиметр єндєр пирамид тvvний машины бензиний савыг хамгаалах болсноор тэрээр тvлшийг бараг 12%-ийн хэмнэлттэй хэрэглэх болсон байна. Тэр ч байтугай, гайхамшигт пирамид нь Ликенсийн хэлснээр янз бvрийн эмгэг хуучийг анагаадаг гэнэ. Чихээр нь шуугихаа больж, булчин хєндvvрлэдэг нь намжиж, бие тавигдан, аливаа юмнаас айж болгоомжилдог байсан нь алга болжээ. “Ер нь та нар гэр орондоо пирамидтай болоод тvvнтэйгээ аж тєрєгтvн! Бас мєнгєє гагцхvv пирамидад хадгалахаа мартуузай! Ингэвэл ашиг орлого чинь vлэмж хэмжээгээр нэмэгдэх болно!” гэж тэрээр захижээ.

Гэтэл яггvй сайн эрдэмтэд “пирамидын эмчилгээний чанар”-ын тухай эсэн бусын яриаг сонсоод тэрхvv “эрчим хvчээр цэнэглэсэн орон зай”-д итгэснээс Лох-Несс нуурын аварга том амьтан юм уу гэрийн буг байдаг гэдэг цуу vгэнд итгэсэн нь дээр гэж vздэг ажээ. Хvмvvс пирамидын далдын чадварт итгэх энэ vзэгдлийг тэд сайндаа л хvмvvс хvссэн зvйлдээ итгэхийг хvсдэг тэр л зандаа хєтлєгдєж байна, vгvй юм бол энэ бvхэн санаатайгаар хууран мэхлэх ажиллагаа явагдаж байна хэмээн тайлбарлаж байна.

Германы физикч профессор Герхард Пифке: “Тємєр утсаар сvлжсэн каркасан дотор соронзон талбай vvсэх ёс байхгvй” гэжээ. Тэрээр “пирамид хэлбэртэй хонгил доторх цахилгаан соронзон долгионы тархалт”-ыг судалсны vндсэнд тэр тухайн судалгааныхаа vр дvнг нийтлvvлжээ. Нууцгvй хэлэхэд энгийн сонирхогч тэр олон математикийн vйлдэл, тоо томьёоны дотроос юу ч олж харж чадахгvй тул энэ бvхнийг алгасаад профессорын хийсэн дvгнэлтийг толилуулбал: “Пирамид эрчим хvчийг тєвлєрvvлдэг гэдэг нь уулнаас ховхорсон чулуу доошоо биш дээшээ нисдэг гэсэнтэй адил тун ч магадлал багатай зvйл юм” гэжээ. Єєрєєр хэлбэл пирамидын дотор зуун жил унтсан ч тэнд ямар ч сансрын долгион хуралдахгvй гэсэн vг.

Тэгвэл дээр єгvvлсэн єдий олон сонин vзэгдлvvд ямар учиртай юм бэ? Нєгєє гашилдаггvй сvv, хэмнэлттэй зарцуулагддаг бензин, ирлэгддэг сахлын хутаг зэргийг юу гэж vзэх вэ? Амараад орхисон чинь бие минь сайжирлаа, хадгалсан юм сайнаараа байна, тэр ургамач ургасаар байна гэдэг бол огт барьцгvй зvйл хэмээн Профессор Пифке тэмдэглэж байна. “Эдгээр шинийг нээгч нар ар араасаа цуварсан “амжилттай туршилтууд” хийх хэрнээ хяналтын тэмдэглэлт хийж, vзvvлэлтvvдийг нь харьцуулан шалгах хэрэгтэй гэж бодохгvй юм. Тэгсэн хэрнээ єєрсдєд нь vнэхээр сайжирч байгаа юм шиг сэтгэгдэл тєртєл нь туршилтынхаа хугацааг сунжруулдаг зантай. Физикчид, цахилгаан техникчдийн vзлээр бол тэгж учир утгагvй удаан хугацаанд туршилт хийх нь нохой гэдэг амьтан хэрээ шиг гаагалдаггvй гэж батлахын тулд долоон жилийн турш асар том туршилт явуулсан лугаа адил учир утга багатай хэрэг мән” хэмээжээ.

Мєн Мюнхений их сургуулийн профессор Йозеф Айхмайер дээр дурьдсан Карел Дрбалын “хутга єєрєє хурцлагддаг” туршилтыг давтахаар шийдээд нэг сахлын хутгыг нямбайлан хоёр хэсэг болгож, нэгийг нь пирамидын доторх “бунхны тєвшинд”, нєгєєг нь пирамидаасаа хєндийхєн байрлуулжээ. Тэр профессор найм хоногийн дараа хутганыхаа хоёр хэсгийг 1949 онд огт байгаагvй электрон бичил дуран авайгаар судалсан аж. Гэтэл “пирамид дотор тавигдсан хутга єчvvхэн тєдий ч хурц болоогvй” байсан нь тов тодорхой болжээ. Гэхдээ тэр профессор сvvлд нь “Би ердєє ганцхан удаа ийм тур¬шилт хийсэн. Тиим учраас шинжлэх ухааны vvднээс авч vзвэл миний энә туршилт батлагдтал юмуу няцаагдтал ямар ч vнэ цэнэгvй юм” гэж єєртєє шvvмжлэлтэй хэлсэн гэнэ.

Гэвч пирамидын “далд ид шидийг ” шvтэн бишрэгч энэхvv дvрс хэлбэр vнэхээр сайн vйлчилгээтэй юм шvv гэж олон тvмэнд итгvvлэхийг оролдсоор байна. Тэдний хэлж ярьж байгаа нь сvртэй боловч ямар ч барьц байхгvй, харин тэдний эсрэг талыг баримтлагч нарынх нь жишээ баримт энгийн бєгєєд бодитой байх юм. Мэдээж хэрэг тєрєл бvрийн эм тан, євс ургамал хэрэглэхээс татгалзаж пирамидын хэлбэрээр хэрж хэлхсэн тємєр утсан дотор орж, эрчим хvчээр нь биеэ анагаахыг оролдож болно. Гэвч пирамид нь єчvvхэн ч тус нэмэргvй гэдгээ л харуулах вий.

Тийнхvv пирамид дотор ороод сансрын хvчинд итгэж суух зуур уйтгартай санагдвал урдаа бас нэг жижиг пирамид босгон, дотор нь мах, аягтай сvv тавиад vзэж болно. Тэгвэл хэдэн хоногийн дараагаас євчний эдгэрлийг хvлээх зуур дэргэдэх “нандин савын” зvгээс vнэртэх эвгvй vнэрээр амьсгалах болох вий. Угаасаа эвгvй vнэр, пирамид гэдэг нь зэрэгцэн оршдог ойлголтууд л даа.

Гэвч дээрх vр дvн далдын хvч, гайхамшигт эмчилгээг шvтэн бишрэгчдийн бодол санааг єєрчилж чадахгvй нь мэдээж. Ер нь пирамид байсан цагт тvvнээс шинэ, хэний ч урьд ємнє мэдээгvй шинж чанарыг нээхэд бэлэн хvмvvс байсаар байх бололтой. Мєн тэднийг сонсож, ер бусын ярианд нь vнэмшиж ханадаггvй хvмvvс ч байсаар байх болно.

_________________
Love is the beauty of the soul


Last edited by Alphonse on Jun.07.09 5:24 pm, edited 1 time in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:16 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Уйлж буй жаалхүүг тавьсан айл болгон дүрэлзэн шатдаг


Image

Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгосон байна. Үүний учир нь “Уйлж буй жаалхүү” нэртэй уран зургаар ханаа гоёсон айл албан газрууд удаа дараагаар түймэрт өртсөн ч эдгээр осолд уг зураг хамаатай эсэхийг нотолж чадаагүй юм. Зураг гал гарах шалтгаан болоод байна уу үгүй юу гэдгийг мэргэжилтэн судлаачид тогтоож чадаагүй ч түймэрт шатсан байшингуудын цурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү”-гийн хуулбар зургууд олдож байсан нь хачирхалтай.
Тайлагдашгүй нууцаараа алдартай англид энгийн нэг уран зургийн хуулбар гай дагуулдаг итгэмээргүй үзэгдэл гарчээ. 1985 оны 9-р сард эл явдал мэдээллийн хэрэгслээр цацагдаж олны анхаарлыг татжээ. York хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ. Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байжээ. Бүгдийг залгисан түймрийн үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй жаалхүү” зургийн хуулбар олдох нь тэр. Гал сөнөөгчид өмнө нь өөр нэг нурангиас энэхүү зургийг олж байжээ. Энэ бүхнийг харсан гал сөнөөгчөөс Peter Hall “гунигтай алаг нүднээс нь дусах нулимс хацрыг нь даган урсах” бяцхан хүүг дүсэлсэн эл зураг харагдаж буй шигээ гэмгүй эд биш хэмээн таамаглажээ. Энэ таамаглалаа ахдаа ярихад түүнийг шоолж мухар сүсэгтэн хэмээн шоолжээ. Түүгээр ч үл барам утгагүй таамгийг нь няцаах гэж өнөөх зургийн хуулбарыг авч ханандаа өлгөсөн байна. Маргааш нь Peter Hallийн ахийнх нь байшинд гал гарч юу юу ч үгүй шатсан нурман дотроос бүрэн бүтэн “Уйлж буй жаалхүү” г олжээ. Үүний дараагаар нь тэр “SUN” сонины редакц руу утасдаж энэ талаар ярижээ. Түүний дараа олон хүн сонины редакц руу утасдаж үүнтэй адил зүйлийг ярьжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зургаа хаяцгаажээ. Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахад тусласан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. “SUN” сонины редакцид “Уйлж буй жаалхүү” зургийг хуулбар олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй “SUN” сонины байранд их түймэр гарсан гэдэг. “Уйлж буй жаалхүү”гийн зургийг нууцыг тайлахаар ажилласан судлаачид юуг ч тайлбарлаж чадаагүй. Гоц мэргэжилтэй хүмүүс урлагийн бүтээлүүд бүтээгчийнхээ энэргийг агуулдаг гэж үздэг ч энэ энэрги нь хүний сэтгэл зүйд нөлөөлөхөөс биш түймэр гарах боломжгүй гэж үздэг. 1980аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсан Испани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилло хэмээх өнчин хүүг олжээ. Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү үл мэдэгдэх шалтгаанаар амьд үлдсэн байна. Олон хүний амь нас авч одсон аймшигт түймрээс амьд гарсан хүүгээс тосгоныхон цэрвэж түүнийг шидтэн хэмээн нэрлэдэг болжээ. Католик сүмийн санваартан Браголинд тэжээвэр хүүгийнх нь тухай ярьж түүнийг сэрэмжлүүлсэн боловч мухар сүсэг гээд тоогоогүй гэнэ. Түүнээс хойш Браголины урлан шатаж үгүй болоход тэрбээр жаалхүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ. Тэр цагаас хойш хэн ч түүнийг харагүй гэнэ. Тэр цагаас хойш тэр явдал тэгсхийгээд намдсан боловч Европт зураачын бүтээлтэй холбоотой эмгэнэлт явдлууд гарах болжээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Gloomy Sunday буюу Suicide song энэ дууг дуулсан дуучид амиа хорлодог


Gloomy Sunday хэмээх нэгэн дуу...

1933 онд анх Унгарын зохиолч Reszo Seress гэж хүн зохиосон бөгөөд тэр цагаас хойш 17н хүн амиа хорлосон нь бүгд энэ дуутай ямар нэг байдлаар холбоотой болж энэ дууг Унгарт хориглосон байна..

Унгарт хориглогдсон төдийгүй АНУ д ч хориглогдсон байна..шалтгаан нь ойлгомжтой... амиа хорлосон хүний сүүлд үлдээсэн захиан дээр нь энэ дууны үг байдаг байж..

The Suicide Song гэж дэлхий даяар алдаршсан дуу...

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Толгойгоо авахуулсан хүн ч гүйж чаддаг

Тархи хүний хамгийн чухал эрхтэнүүдийн нэг гэдэг нь худлаа бололтой. Анагаах ухааны мэргэжилтнүүд хэтэрхий яаран ийм дүгнэлт гаргасан ажээ. Хүний тархи маш хүнд бэртэл авсан ч амь тасардаггүй. Цаазаар авах ялыг гүйцэтгэгч нэгэн ярилцлага өгөхдөө хуулийн дээд хэмжээ авсан хүнийг ар дагз уруу нь буудаж болохгүй хэмээн захижээ. Ингэхэд хүн тэр дороо нас бардаггүй юм байна. Харин бид та бүхэнд нэгэн сонин тохиолдлыг өгүүлье.
Хөлөг онгоц гүүрэн доогуур гарах гэж байхад усан цэрэг далбаагаа чангалсан эсэхээ шалгахаар дээшээ авиржээ. Онгоц гүүрэнд тулж ирсэнийг харалгүй цохигдож нүднээс дээш хэсэг нь юу ч үгүй болсон байна. Хэдэн цагийн дараа усан цэргийг эмнэлэгт хүргэж эмч шархыг нь цэвэрлэж байхдаа амьд үлдэнэ гэж төсөөлөөгүй аж. Орон дээр хэвтэж байсан өвчтөн гэнэт нүдээ нээж юу болсныг асуужээ. Эмч толгойг нь боож өгөхөд нь өвчтөн босч гэртээ харимаар байна хэмээн гарахыг завдсан байна. Мэдээжийн хэрэг түүнийг хааш нь ч явуулаагүй аж. Түүнээс хойш усан цэргийн толгой хааяа эргэдэг болсныг эс тооцвол эв эрүүл байжээ. Энэ хэрэг нэлээд дээр үед болсон тул итгэхэд хэцүү.
Тэгвэл бас нэгэн түүхийг сонирхуулахад, 1935 онд Нью-Иорк хотын гэгээн винсентийн эмнэлэгт тархигүй хүүхэд төржээ. Хүү 27 хоног эрүүл хүүхдээс ялгаагүй уйлж, хөхөө хөхөж байв. Биеийн хөдөлгөөн нь хүртэл хэвийн байсан бөгөөд мэс засал хийхээр гавлыг нь нээхэо тархи байгаагүй нь эмч нар ихэд гайхсан байна. 1957 онд Америкийн сэтгэл мэдрэл судлаачдын нийгэмлэгийн гишүүдэд доктор Ян Брюэль, Жорж Олби нар нэгэн ер бусын явдлын талаар ярьжээ. Тэд 39 настай хүнд мэс засал хийж тархиных нь баруун хэсгийг авчээ. Өвчтөн асар богино хугацаанд эдгэрээд зогсоогүй урьдын адил сэтгэж бодож байжээ. 1940 онд Ортиза хэмээх эмч толгой нь эргэж тэсэхийн аргагүй өвддөг байсан 14 настай хүүхдэд мэс засал хийхээр гавлын ясыг нь нээхэд тархи нь тэр аяараа хавдарт автсан байв. Энэ хүү нэлээд удаан хугацааны турш тархигүй байснаас ялгаагүй юм. Эдгээр хүмүүс бүгд тархигүй болсон мөртлөө амьд яваад зогсохгүй бусдын адил бодож сэтгэж байсан нь гайхалтай. Анагаах ухааны үүднээс бол тархигүй хүн амьд явахгүй гэдэг. 1936 онд хаан Людвиг бослого гаргасан Дица Фон Шаунбэрг гэгчийг дөрвөн шадар хүнийх нь хамт цаазлах ял оноосон байна. Дица Фон Шаунбергийн хамгийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр асуухад бүгдийг нь хоорондоо найман алхмын зайтай зогсоож хамгийн эхэнд өөрийнх нь толгойг авахыг хүсчээ. “Ингэхэд би бусдыгаа тойрч гүйнэ. Үнэхээр ийм юм болбол та бусдынх нь амийг өршөөгөөрэй” хэмээн хаанаас хүсчээ. Үүнд огтхон ч итгээгүй хаан инээмсэглэн хүслээр нь болгохыг амлав. Бүгдийг нэг эгнээнд найман алхмын зайтай зогсоож хамгийн түрүүнд толгойг нь авахад Дица Фон Шаунберг гүйж гарчээ. Айсан хаан яахын аргагүй чөтгөрийн нөлөөлөл гээд бусдынх нь амийг өршөөсөн гэдэг. 19-р зууны эхээр англичууд Энэтхэгийг эзлэхээр дайтаж байхад нэгэн офицер эсрэг талынхаа цэргийн толгойг цавчин унагажээ. Гэтэл толгойгүй болсон цэрэг буугаа гарган ахмадын яг зүрх рүү буудсан байна. Энэ бүхний хариултыг өгөхөөс өмнө хэдэн зуун жилийн турш материалист болон идеалистуудын хооронд өрнөсөн маргаанд хариулахыг оролдъё. Идеалистуудын үзэж байгаагаар оюун ухаан анхдагч, байгаль орчин хоёрдогч хэмээн үзжээ. Харин материалистууд үүнийг үгүйсгэдэг юм. Тиймээс ч өнөөдөр шинжлэх ухаан бурхан байдаг эсэхийг дахин авч үзэхэд хүрсэн. Орон зай, цаг хугацаа, шалтгаан, харьцангуйн онол зэргийг авч үзэхэд дэлхий гэдэг бурхангүй өөрөө бий болсон зүйл биш бололтой. Амьдрал хаанаас бий болсон бэ? Гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж эрдэмтэд энэ бүхнийг бүтээгч нэгэн бий гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Мөн сүнс байдаг гэдэг нь ч 100 хувь батлагдаад байна.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
НАПОЛЕОНЫГ ХОРЛОСОН УУ?

Image


1955 Францад Наполеоны бие хамгаалагч байсан Луи Маршаны архивын тавиур дээр 120 гаруй жил хэвтсэн дурьдатгалыг хэвлэн нийтлүүлсэн Маршан Наполеоны амьдралыг тэмдэглэж тэр найз нартаа үснээсээ тасдаж дурсгадаг байсан тухай ярьжээ. Энэ дурьдатгал түүх сонирхогчдын гарт орж Шведийн эмч Стен Форшвуд дурьдатгалыг нарийн уншиж Бонапортын амьдралыг сүүлийн жилүүдэд хордсон нь 30 шинж тэмдэгийн 22 нь нотолсоны хамт задлан шинжилгээний дүн, гэрчүүдийн мэдүүлэг давхар нотолсон.
Наполеоныг хордуулсан тухай уурхал эртнээс яригдсан тул эцсийн дүгнэлт хийхээс зайлсхийж шинжлэх ухааны ололтод тулгуурлан, аллагахийгдсэн баримт, гэмт хэрэгтнийг олоход анхаарлаа чиглүүлжээ.Тэр Шотландын эрдэмтэн Смитийн тусламжтайгаар 1816, 1817,1818, 1821 оны Наполеоны үсийг цуглуулсан. Удмын хүмүүс үс өгөхөөс татгалзаж харин Наполеоны бага дүүгийн ач Бетси Балькомб хатагтай Мебел Балькомб Брукс нар зөвшөөрсөн. Тэд хэрэг илрүүлэхээр хүчин зүтгэж байгаад талархаад нэмж ярихдаа түүний эртний эмэг эх Бетси 1873 онд Лондонд нас барсан. Тэр франц хэл гойд сайн мэддэг байсан нь түүний багш Бонапарт байжээ. Глазго хотын Их сургуульд бөөгнүүлж жижиг саванд хийсэн үсийг Лондонгийн ойролцоох атомын эрчим хүчний институтэд хүргүүлж шилжүүлснээр Наполеоны үсэнд хор илэрч Форшвудад хариу ирүүлжээ. Наполеоны ойрын туслах Чиприани мөн хордож үхсэнийг Ãóðãî, Маршана нарын тэмдэглэлд үлдээсэн. Хатагтай Мебел ьалкомо рукс ариун Елена аралд очихдоо Чиприанийн шарил алга болсныг ирүүлжээ. Энэ бол Наполеоны шарилыг нууцаар Англид аваачсан гэсэн сургаар тэр алга болсон аж. Форшвуда судалгааг үргэлжлүүлж хүний үс өдөрт 0,35 мм ургаж сард 1,5 сантиметр ургадаг байна. Ийнхүү нарийн аргачлалаар Форшвуд Наполеоны хорлогдон үхснийг шинжлэх ухааны аргаар нотолжээ. Үүнийг 1821 оны 5 дугаар сарын 5, 1818 оны 3 дугаар сарын 16-нд авсан үсний шинжилгээ бататгасан. Наполеон граф Монтоланаас огсөн хорыг 1817 оны 10 араас эхлэн 11 сарын 1 хүртэл, дараа нь 12 сарын 11, 16, 30, 1 сарын 6-29-нд, 1818 оны 2 сарын 26, 27-нд сүүлчийнхийг Бетсийг явахын өмнө 3 сарын 13-нд уужээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Пасхи арлын нууц


Пасхи нь Өмнөд Америкийн эх газраас 3700 км,хүн оршин суудаг хамгийн ойрын арлаас 1000 километр алслагдсан арал юм.1722 онд анх Голландчууд энэ арлыг нээж Easter Island гэж нэрлэжээ.(4 сарын 5 Easter баярын өдөр арал дээр буужээ)
Арал дээрх 600 илүү аварга чулуун хүний хөшөө нь үе үеийн судлаачидын анхаарлыг татсаар иржээ. Энэхүү чулуун хүний хөшөө нь 2,5-аас 50 тонны жинтэй ба заримд нь тонн орчим жинтэй малгай өмсгөн урласан байна.


Image

Эдгээр аварга хөшөөг хэн яах гэж бүтээв?

Энэ арал дээр хэдэн зуун хөшөөний чулуу,дутуу хийсэн хөшөө бүхий хэд хэдэн чулууны уурхай олджээ.Нэгэн хөшөөний нүүрийг бараг бүрэн сийлж дуусгасан боловч толгойн хойд хэсгээрээ уулнаас бүрэн салаагүй байсан нь их сонирхолтой юм.Хөшөөг хийгчид яагаад гэнэт ажилаа зогсоов?


Image

Улаан малгай өмссөн хөшөө 31 олдсон байна.(арлын зүүн өмнөд эрэг дээр 15,хойд болон баруун эрэг дээр тус тус 10,6)

Судлаачидын тооцоолсноор эдгээр хөшөөг барихад 5000 орчим эрүүл чийрэг ажиллах хүч шаардлагатай ажээ.Дундаж хэмжээний нэг хөшөөг хийхэд 10 илүү тооны ажилчин бүтэн жил ажиллах хэрэгтэй. Гэтэл энэ арал нь ийм олон хүнийг хүнсээр хангаж чадахгүй гэдэг нь тодорхой юм.Одоо энэ арал нь 1800 орчим оршин суугчтай бөгөөд хүнсний зүйлээ гаднаас авдаг байна.

Европчуудыг ирэх үед полинезчүүд энэ арал дээр балар эртний маягаар амьдарч байв.Тэд энэхүү чулуун хөшөөнүүдийг moai гэж нэрлэдэг.Гэхдээ арлын оршин суугчид энэ хөшөөнүүдийн гарал үүслийг огт мэдэхгүй юм. Зарим судлаачид Пасхи арлын эртний оршин суугчид одоогийн Перу хавиас ирсэн гэж үзэж байна.Андын нурууны Titicaca нуурын эргээс холгүй орших Tiahuanaco хотын туурьнаас аварга чулуун хөшөөнүүд олдсон байна.Энэ эртний соёл иргэншил нь МЭ-ний 500-1000 онд ид оргил үедээ хүрээд 1300 оны үед мөхсөн ажээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Гэнэт ор сураггүй алга болсон үзэгдлүүд

Ямар нэгэн хvн ор сураггvй алга болох нь аймшигтай зvйл боловч хvмvvсийг харсаар байтал хий агаарт уусах мэт ор сураггvй алга болох нь бvр ч аймшигтай тохиолдол юм.

1854 оны 7 дугаар сард Алабама муж улсын Зельма хэмээх сууринд амьдардаг Орион Виллиамсон эхнэр, охин болон хєршийнх нь хоёр хvнийг харсаар байтал ор сураггvй алга болсон байна. Гэрийнхээ дэргэдээс эхнэр нь охиныхоо хамт нєхрєє ирхийг харан зогсож байсан бєгєєд мєн тvvнийг харж, эхнэртэй нь ярилцан зогссон хєршийнх нь хоёр хvмvvсийн нvдэн дээр, цэцэрлэг дотроосоо ирж явсан Вилиамсон хий агаарт уусах мэт алга болсон ажээ. Орон нутгийнхан нь тvvнийг даруй эрцгээсэн бєгєєд энэхvv эрлийн ажилд тусгайг дуудаж авчруулсан vнэрч нохойг ашигласан боловч тvvнийг олоогvй юм. Хvмvvс тvvнийг газрын ямар нэгэн нvхэнд унаж алга болсон хэмээн бодож тэр хавийнх нь газрыг сайтар самнан хайсан боловч юу ч олоогvй байна.

Мєн иймэрхvv тохиодол 1880 оны 9 дvгээр сард Теннессее муж улсын Каллатин хэмээх нутагт гарсан ажээ. Тариачин эр Давид Ланг гэрийнхээ ойр байдаг нугад зугаалхаар гэрээсээ гарч явсан бєгєєд энэ vед эхнэр нь тvvнийг vvдэн дээрээсээ харж зогссон ажээ. Мєн энэ vед тэднийд зочилон илж явсан нутгийн шvvгч бєгєєд тvvний эхнэрийн дvvгийн нєхєр Аугуст Пек тvvн рvv мэндчилэн гараараа даллан байтал тэдний нvдэн дээр Давид ланг хий агаарт уусах мэт гэнэт алга болсон байна. Зарим ийм тохиолдолд алга болсон хvмvvсийн хєлийн тод гарсан мєр нь гэнэт тасран алга болдог ажээ.

1878 оны 11 дvгээр сард Индиана муж улсын Куйнси нутгийн Чарлез Ашморе хэмээх 16 настай хvv гэрээсээ гарч хашаан дахь худгаасаа ус авчрах гэж яваад эргэж ирээгvй ажээ. Тэрээр гараад удвал ирээгvй тул эцэг нь эгчийн нь хамт гарч тvvнийг эрцгээхэд, газрын нойтон зєєлєн хєрсєн дээр тvvний мєр тодхон гарсан байсан бєгєєд тэрээр гэрээсээ гараад худаг хvрэх замынхаа хагаст очиж яваад мєр нь гэнэт ор сураггvй алга болсон байлаа.

Заримдаа иймэрхvv хоёр тохиолдолд ижил зvйлvvд давтагдаж байгаа нь ажиглагддаг ажээ. Энэ удаад алга болсон хvмvvс хоёулаа Оливер хэмээх нэртэй байсан бєгєєд мєн 11 настай байсан байна. Энэхvv аймшигт явдал хоёуланд нь зул сарын баярын vдэш тохиолдсон бєгєєд хоёулаа хашаан дахь худгаасаа ус авчирхаар гэрээсээ гараад ор сураггvй алга болсон байдаг байна. Гэвч энэхvv хоорондоо тєстэй vйл явдлууд 20 жилийн зайтай болж єнгєрсєн бєгєєд єєр єєр нутаг оронд тохиолдсон байдаг ажээ. АНУ-ын Индиана муж улсын Cоут Бенд дахь гэрээсээ 1889 оны зул сарын баярын vдэш хашааныхаа худгаас ус авчирхаар гарсан Оливер Ларх хэмээх хvv ийнхvv алга болсон байна. Гэтэл Английн Валлес ванлигийн Раиадер хэмээх нутгийн Оливер Томас 1909 оны зул сарын баярын vдэш мєн л хашаан дахь худгаасаа ус авчрах гэж гарсан ажээ. Гэтэл тvvний хашгирах дуун гэнэт гарсан байна. "Туслаарай ! єнєєдvvл чинь намайг бариад авлаа." хэмээн чангаар бачимдан хашгиархыг нь сонссон гэрийнхэн нь даруй гvйн гарч ирхэд тэрээр хэзээний ор сураггvй алга болсон байжээ. Тэд нар хашаан доторхи шаварлаг зєєлєн хєрсєн дээр тодхон гарсан тvvний мєрийг даган явтал тэрээр худаг хvрэх замынхаа тэн хагаст нь очоод гэнэт алга болсон байлаа.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 5:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Аймшигт Олгой Хорхой гэж байдаг уу?

Image

МОНГОЛЫН ГОВЬ ЦӨЛ НУТАГТ ХААЯ ҮЗЭГДДЭГ ГЭХ ЭНЭ АМЬТАНЫ ТУХАЙ ЯГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮДНЭЭС СУДЛАГДСАН БАРИМТ БАЙДАГГҮИ БӨГӨӨД.
1994 ОНД ЧЕХИЙН ТЕЛЕВИЗИЙНХЭН ЭНЭ ХОРХОЙГ СУДАЛЖ НЭВТРҮҮЛЭГ БЭЛТГЭХЭЭР МОНГОЛЫН ГОВЬД ИРСЭНЧ ТЭД ОЛИГТОЙ ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДААГҮЙ БУЦСАН ЮМ.НУТГИЙН АРДУУДЫН АМ ДАМЖСАН ЯРИАНААС ҮЗХЭД ЭНЭ АМЬТАН 50-60 СМ (2 - FEET) ОРЧИМ УРТТАЙ ОЛГОЙ ШИГ ХЭЛБЭРТЭЙ УЛААН ХҮРЭН ӨНГӨТЭЙ АМЬТАН БАЙДАГ ГЭНЭ.


Image

ЭНЭ АМЬТАНЫГ ХАРСАН ГЭХ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ БӨГӨӨД ТУН ХОВОР ҮЗЭГДДЭГ. МОНГОЛЫН ГОВЬ ЦӨЛ НУТГААС ӨӨР ГАЗАР ҮЗЭГДСЭН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА . ОЛГОЙ ХОРХОЙН БИЕНЭЭСЭЭ АСАР ИХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ЧАДВАРТАЙ ГЭНЭ

Image

ОЛГОЙ ХОРХОЙН ДЭЭР ГИШГЭСЭН ТЭМЭЭНИЙ ХӨЛНИЙ АРЬС МАХ НЬ ЗАД ҮСРЭЭД ЯС НЬ ГОЗОЙГООД ҮХДЭГ БӨГӨӨД БАС НЭГ ДОМОГ ГЭВЭЛ ГОВИЙН НЭГ БАЯН АЙЛ ЭСГИЙ ХИЙЖ БАЙХ ҮЕД 2 ШИРХЭГ ОЛГОЙ ХОРХОЙ ГАРЧ ИРХЭД НЬ АЙСАН ХҮМҮҮС ТУС БҮР ДЭЭР НЬ 20-ИОД НОЙТОН ЭСГИЙ ДАВХАРЛАН ТАВИАД МАРГААШ НЬ ИРЖ ХАРТАЛ ХАМГИЙН ДЭЭД ТАЛИЙН ЭСГИЙ АЯГИЙН ЧИНЭЭ БОЛОН ШАТСАН МЭТ ШАРЛАСАН БАЙЖЭЭ.

Image

ТЭРИЙГ МОДООР ХАТГАХАД ШАТСАН МЭТ ҮЙРЧ БАЙСАН ГЭДЭГ. ДООШЛОХ ТУСМАА ШАРЛАСАН ХЭСЭГ ТОМОРСООР ХАМГИЙН ДООД ТАЛИЙН ЭСГИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ ШАТАН. ХАРИН НӨГӨӨ ОЛГОЙ ХОРХОЙ НИМГЭН ХАЛСЬ ШИГ ЮМ БОЛЧИХСОН БАЙЖЭЭ.

ИТГЭНЭ ҮҮ БАЙНА УУ ӨӨРӨӨ МЭД[/b]

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 6:06 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Цаг хугацааны үүд ба "НУУЦ ТУРШИЛТУУД"

Image

Ємнєд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны vvд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна.
Тухайн vедээ маш нууцалж байсан энэ явдал 1995 оны нэгдvгээр сарын 27-нд ємнєд туйл дээр болжээ. Эл єдєр АНУ-ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг vvл харснаа багийнхаа хvмvvст дуулгасан байна. Эхэндээ багийнхан vvнийг шуурганы vvл хэмээж байсан боловч уг vvл байрнаасаа хєдєлсєнгvй, хэлбэр нь ч єєрчлєгдсєнгvй нэлээд удсан аж. Энэ vзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах тєхєєрємж суурилуулсан цаг уурын бємбєлгийг мєнєєхєн vvл рvv хєєргєв. Хэсэг хугацааны дараа бємбєлгєє буулгаж авсан эрдэмтэд багагvй гайхсан байна. Учир нь бємбєлгєнд суулгасан цаг 30 жилээр хойшилж 1965 оны нэгдvгээр сарын 27-ны єдрийг зааж байв.
Тєхєєрємж эвдэрсэн байж магадгйv гэж vзэж сайтар шалгасны дараа бємбєлгийг дахин хєєргєсєн боловч заалт хэвээрээ байлаа. Туршилтыг долоон удаа давтахад долууланд нь 30 жилийн ємнєх огноог зааж байсан байна. Ингээд санамсаргvй хийсэн туршилтынхаа бvх vр дvнг Цагаан ордонд мэдээлжээ.
Энэ судалгаа єнєєдєр ч vргэлжилсээр байгаа бєгєєд ємнєд туйл дээр байгаа тэрхvv мушгирсан vvл бол єєр цаг хугацаанд нэвтрэх vvд гэсэн таамаглал дэвшvvлээд байгаа юм. Тэр бvv хэл уг газраар хvн нэвтрvvлэх оролдлогыг хийж эхлээд байна. Тvvхийг ч єєрчилж болох энэхvv тєслийг хяналтандаа авахаар Холбооны мєрдєх товчоо, ТТГ хоёр шєргєєцєлдєж байгаа юм. Харин АНУ-ын Засаг захиргаа энэ туршилтыг дэмжих эсэх нь тодорхойгvй байна.

http://www.noaanews.noaa.gov/stories200 ... idsize.jpg

ОХУ-ын нэрт физикч Николай Козирев ирээдvйгээс єнгєрсєнд шилжих туршилтуудыг хийжээ. Тvvний vзэж байгаагаар, цаг хугацаа гэдэг бол энерги vйлдвэрлэгч, бvтээгч хvчин зvйл.
Байгалийн тайлагдашгvй vзэгдлийг шинжлэн судлаач Геннадий Белимов саяхан “Цаг хугацааны машин буюу анхны хурд” нэртэй єгvvлэл хэвлvvлсэн юм. Тэрбээр єгvvлэлдээ, сайн дурынхантай хамтран хийсэн туршилтуудынхаа тухай бичжээ. Тэд цахилгаан соронзон талбайг ашигланг цаг хугацааг дээд тал нь 1.5 секунд орчмоор удаашруулж чадсан аж. 1987 онд цаг хугацааны машин бvтээх оролдлого хийсэн Вадим Чернобров уг туршилтад сайн дураараа оролцжээ. Тэд єєрсдийн хийсэн цаг хугацааны машинд 5-30 минут хэртэй сууж vзэцгээсэн аж. В.Чернобров энэ тухайгаа “Єєр орон зайд орж байгаа мэт мэдрэмж тєрдєг. Тэгэхдээ яг ямар мэдрэмж тєрж байсныг vгээр илэрхийлэх болломжгvй юм” гэсэн байна. Бидний байгаагаас єєр орон зай байгааг хэзээ нэгэн цагт олж чадвал хоёр єєр орон зайд зэрэг орших боломжтой гэж тэд vзэж байгаа юм.
Иймэрхvv параллель орон зайг олох судалгааг бvр Сталины vеэс ЗХУ-д эхэлсэн. Академич Курчатовын ахалж байсан судалгааны багийн хийсэн туршилтын vр дvнгvvд архиваас олдсон. Харамсалтай нь Л.Берия энэ судалгаанд оролцсон эрдэмтдийн эсрэг хэрэг vvсгэн 18-ыг нь буудан алж, 59-ийг нь хєдєлмєрєєр дахин хvмvvжvvлэхээр хорих лагерьт илгээснээр энэ хэрэг тєгсчээ. 1961 онд энэ туршилтад оролцож байсан найман эрдэмтэн ор сураггvй алга болсон юм.
Бvр хожуу 1987 онд судалгааг дахин сэргээсэн боловч 1989 онд уг судалгаанд оролцож байсан 780 тоннын жинтэй тойрог замын модуль дэлбэрсэн байна. Тухайн vед гурван судлаачтай тойрог замд явж байсан модуль параллель ертєнц рvv шилжих vедээ гадны ямар нэг биеттэй мєргєлдсєн гэсэн таамаглал байдаг. Уг модулиас ирсэн сvvлчийн бичлэг єдгєє архивт бий. Уг бичлэгт “Бид vхэж байна. Гэвч туршилт vргэлжилсээр байна. Энд маш харанхуй байгаа ч бvх биет хоёр болж байгаа тєдийгvй хєл, гар шил шиг тунгалаг болж бид дотор эрхтнээ харж байна. Хvчилтєрєгчийн нєєц 45 цаг хvрэлцэхээр байгаа ч систем маш хvнд гэмтсэн...” гээд холбоо тасарчээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 6:15 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Зэрэгцээ ертөнцөд нэвтрэх хаалга байдаг уу?

Саяхан Британийн сvнстэй харьцагч хэмээгддэг Дама Форсайт "Зэрэгцээ ертєнц руу очих гарц оллоо" гэж мэдэгдэн английн олон нийтийг алмайруулжээ.

Энэ мэдэгдлийн ємнє Кент хот дахь инээдмийн байшингаас єсвєр насны хvvхдvvд удаа дараалан алга болжээ. 1998 онд дєрвєн хvvхэд тийшээ ороод сураг тасарсан гэнэ. Гурван жилийн дараа ахиад хоёр хvvхэд алга болжээ. Цагдаагийнхан байдгаараа хичээсэн ч хvvхэд хулгайлагчийн ул мєрийг илрvvлж чадсангvй. Тус хотын мєрдєгч Шон Мерфи,-Энд олон юм битvvлэг байна. Жишээлбэл, алга бологчид бvгдээрээ бие биетэйгээ танил. Тэгэхдээ цємєєрєє л сарын сvvлийн долоо хоногт алга болсон гэжээ. Мерфи хэрэгтэн ямар нэг нууц хаалгаар инээдмийн байшин руу нэвтэрдэг гэж vзэж, шуурхай хэсгийнхэн тийм зvйл эрж хайсан ч илрvvлсэнгvй. Энэ нууцлаг байшингийн vйл ажиллагааг хаасны дараа л хvvхэд алга болох явдал зогсчээ.

Image

Гэтэл сvнстэй харьцагч Форсайт "Инээдмийн байшин дахь нєлєєт толинуудын нэгэнд єєр ертєнц руу гарах хаалга байна. Тvvнийг нєгєє талаас vйл ажиллагаанд оруулдаг. Хэн нэг нь тохиолдлоор тvvнийг нээхэд зэрэгцээ нь байсан алга бологч тvvн руу орсон. Дараа нь урхинд орсон тэр єєрийнхєє найзуудыг зэрэгцээ ертєнц руу аваачсан" гэжээ." Vvнтэй тєстэй зvйлийг Эрнст Мулдашев ажиглаж, тэгш гадаргатай "Толь" хэмээн нэрлэсэн хагас дугуй, хонхор, гvдгэр олон аварга хад чулуунуудын дунд шинжилгээний ангийн гишvvдийн бие тааламжгvй болж байсан тухай бичиж байжээ.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 6:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Зүүдэн ертөнц


Image


Нойтон зүүдийн тухай яриагүй шүү ккккк...

Зүүдний ертөнц гэж үнэхээр сонин шүү. Хэнээс юм хаанаас ч юм ургуулаад гаргаад ирсийн гэмээр тэрхүү хачирхалтай ертөнцийг мэдрэх мэдрэмж бүүр сонин. Таагүй болон таатай мэдрэмж.

Таагүй зовиуртай түгшүүртэй айдсын мэдрэмж, бодит ертөнцөөс илүү өвөрмөц бие махбодийн бус оюун ухааны сэтгэхүйн айдас давамгайлдаг мөн харанхуй дагалддаг.
Зарим үед бодит ертөнц дээр болж байгаа юм шиг бүх зүйл бодит. Зүүдэнд мэдрэгдэх өвдөлтүүд бүүр ч хэцүү. Ямарваа зүйлд хатгуулах хазуулах унах буудуулах усанд живэх гэх мэт бүгдийг бодит бусаар мэдрүүлж буй хэрнээ жинхэнэ мэт хорсолт хөндүүр бачууралтыг мэдрүүлдэг нь бас л сонин. Мэдээж энэ бүхэн таагүй зүүд зүүдлэх үеийн мэдрэмж.

Аа харин таатай мэдрэмжүүд бол сайхан шүү. Надад лав бодит амьдрал дээр үнсэлцсэнээс зүүдэндээ үнсэлцэх нь илүү их таатай санагддаг. Мөн зүүдэн дэх болзоо, учрал, тэврэлт болон хайрлах хайрын мэдрэмж яг л төгс мэт. Миний бодлоор бид бодит амьдрал дээр хайр дурлал энхрийлэл халамж бүхнийг өөрийн оюун ухаандаа төгс хэлбэрийг төсөөлж мөрөөдөж байдаг. Тэрхүү төсөөлөл зүүдэнд төгс утгаар хэрэгжиж буй юм болов уу. Өөрөөр хэлбэл сэтгэхүй бодол санаа нь зүүдэнд биеллээ олж буй хэрэг.

Миний бодлоор ер нь зүүд гэдэг хүний бодлын ертөнц. Бид амьдралынхаа тэн хагасыг зүүдэн ертөнцөд өнгөөрөөдөг тэгэхээр бас бидний амьдралын салшгүй хэсэг. Хүний бодол сэтгэхүйн ертөнц маш өргөн цар хүрээтэй хүчирхэг учраас бидний зүүд урьд өмнө хаана ч харж үзэж байгаагүй компьютер графикаар ч хийж үл чадах гайхалтай ертөнцийг зүүдэндээ бий болгож хардаг. Гэрлийн хурднаас өндөр хурд бол бодлын хурд. Наргиан болгоод хэлэхэд таны зүүд гацаж удна гэсэн зүйл байхгүй учир нь таны бодлын хурд бидний одоо төсөлөөчгүй зүйлийг аль хэдийн боловсруулчихсан таны дараачийн гайхамшигтай зүүдийг ачаалахад бэлэн болчихсон байгаа.

Эцэст нь хэлэхэд та өөрийн зүүдээ өөрөө л бүтээсэн. Таны зүүд бол таны бодлын ертөнц.

Та ч гэсэн өөрийн санал бодлоо энд хуваалцаарай



Зүүдний талаарх үзэл баримтлалууд

Эрт дээр үеэс нойрсож буй хүмүүст элдэв хачин дүрс, дуу чимээ, үйл явдал харагдаж үзэгддэг, сонсогддог, зүүдэн сэтгэлгээ гардгийн учир юу вэ? гэдгийг ихэд сонирхон учрыг мэдэх гэж оролдсоор байсан боловч зөв тайлбарлаж чадалгүйгээр олон зуун жилийг өнгөрөөжээ. Хүн төрөлхтөн өнгөрсөн олон зуун жилийн турш зүүдний учрыг тайлбарлах гэж ямагт оролдсоор элдэв таамаглал, ихэвчлэн буруу үзэл бодол, ойлголтуудыг гаргахаас хэтэрсэнгүй. Шашин, сүм хийд нь дээрх шинжлэх ухааны бус тайлбаруудыг дуртай шүүрэн авах буюу зориудаар бий болгон олон түмний дотор мухар сүсгийг бататгах зорилгодоо зэвсэг болгон хэрэглэж байсан харамсалтай үе зүүд нойрыг зөв танин мэдэхийн тул явуулж ирсэн хүн төрөлхтний дэвшилт сэтгэлгээний түүхэн тэмцэлд том саад тотгор болж байсан. Балар эртний үед хүмүүс байгаль ертөнцийн үзэгдэлтэй шууд харьцахдаа түүнийг маш гэнэн буруугаар тусган ойлгодог байсан нь мэдээж . Хүн төрөлхтний хөгжлийн энэ анхан шатны үед жнь: анчин хүн өөрийн овоохойн дэргэд унтаж байгаад зүүдлэхдээ өөр нэг газар оччихсон ан хийж явна гэж зүүдлээд түүнийгээ үнэн бодит үзэгдэл гэж ойлгон түүний биеэс нэгэн зүйл- хэсэг гарч өөр газар очиж ан хийж яваад ирлээ гэж ойлгодог байжээ. Тэр үед ингэж ойлгохоос өөрөөр ойлгож чадахгүй оюун сэтгэлгээний дорой хөгжлийн үе байлаа. Тэр үеийн хүмүүсийн буруу ойлголтын улмаас гарч дэлгэрээд хэдэн мянган жилийн турш оршсоор ирсэн анимизм гэдэг сургаал хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийн бүхэл бүтэн үеийг хамарч байжээ. Шашны онолчид зүүдийг бурхантай харьцах чухал хэрэгсэл гэж үзэж байв. Эртний грекийн судруудад нүгэл үйлдэгч гэм буруутан дайсныг дарах арга, замыг илэрхийлэн тусгай зүүдийг зориудаар уг хүнд нь тэнгэр нарны бурхан зүүдлүүлж байгаагаар бичигдсэн байдаг ажэээ. Тэр үеэс эхлэн зүүдэлсэн зүүд чухам ямар нэгэн далдын нууц агуулгатай байж болох, түүнийг тайлж мэддэг " тусгай мэргэжлийн"" зүүд тайлбарлагчид" " мэргэд" гарсан бөгөөд тэд нь ялангуяа дундад зууны үед бүр олширчээ. Өнгөрсөн зууны 70-д онд Оросын эрдэмтэн С.Ковнорын зохиосон "Анагаах ухааны түүх" гэдэг номонд: "Нилээд хөгжилтэй гэгдэж байсан эртний улсуудад өвчнийг балар цагийн хүмүүсийнхтэй ижилхэн муу санаат сүнсний хорлол, бурханыг хилэгнүүлэн уурлуулсны хор уршиг гэж үзэж, эмчлэх аргандаа өргөл барьц барьж, золиосонд эд агуурс, мал, хүнийг ч хүртэл гаргах, ерөөл тавих, залбирал унших зэргээр бурханы уур хилэнг гарган, улмаар өвчин эмгэгийг нь эдгэрүүлэх аргыг нойронд нь зүүдлүүлж байлбарлаж өгдөг байв" гэжээ. Дундад зууны сүүлчээр баруун европт католик сүм хийдийн харгисуудын хуурамч номлолын нөлөөний уршигаар зүүд нойрондоо чөтгөртэй, эр эмийн харьцаатай болж байсан эмэгтэйчүүд гэдэг худал хуурмаг нэр олгон, мэдрэл сэтгэхүйн өвчинтөй эмэгтэйчүүдийг "бурханы алдрыг ариун байлгахын" үүднээс хэдэн мянгаар нь амьдаар түүдэг галд шатааж байжээ. 14-р зуунаас 17-р зууны эцэс хүртэлх хугацаанд ингэж үрэгдсэн эмэгтэйчүүдийн тоо 9 саяд хүрчээ. Сүүлчийн удаа Испанид 18-р зууны эцэст мөн шатаасаар байсан нь төдий л эртнийх биш ажээ. Хэдийгээр зүүдний талаар буруу, заримдаа харгис агуулгатай үзэл санаа, тайлбар эртнээс нааш оршсоор ирсэн боловч, зүүдний мөн чанарыг нилээд зөвөөр ойлгож байсан давшилт материалист үзэлтнүүдийн үзэл мөн гарч байсан байна.Эртний Грекийн гүн ухаантнууд Гераклит,Демокрит, Аристотель нар зүүдний талаар нилээд зөв таамаглалтай байсан нь хожим илэрхий болсон юм. Гераклит нойр бол мэдрэхүйн эрхтэний ажиллагаа зогссоноос хүний бодол санаа гадаад орчинтой холбоогоо алдаж, түүний үр дүнд тэр санаа бодлын өөрийн нь хий хоосон ертөнц-зүүд гардаг гэж үзэж байжээ. Демокрит үзэхдээ зүүдний мөн чанар нь гадны нөлөөллөөс ангид оршиж буй тархины автомат ажиллагааны үргэлжлэл гэж үзэж байв. Эртний нэрт эмч Гиппократ зүүд бол бидний тархины үйл ажиллагааны бүтээгдэхүүн гэж үзэж байжээ. Аристотель зүүдийг байгалийн үзэгдэл мөн гэж үзэхийн зэрэгцээгээр нойрсолтын үед бие-махбодийн дотор талаас үүсдэг цочрол зүүд үүсэх явдалд холбогдолтой нэг хүчин зүйл гэж анх удаа үзжээ. Дундад зууны үед хүний оюун санааг шашны хуурамч сургаалаар төөрөгдүүлж, хүмүүсийн чөлөөт оюун санааг боогдуулсанаас урт удаан хугацаны туршид үнэн зөв чиглэлтэй таамаглал, тайлбар гаралгүй байсаар 16-18-р зууны үеийг хүрчээ. Бекон/ 1561-1662/ нойрсолтын үед дотор эрхтэнээс гарсан цочролууд нойрмог ухамсраар дамжин гадаад орчинд очиж байгаа явдал л зүүдний мөн чанар гэж үзжээ. Францын материалист гүн ухаантан Ламетри/ 1709-1751 / зүүд бол бүрэн бус нойрын үзэгдэл буюу тархины хагас сэрүүн байдлын үйл ажиллагаа юм гэж үзсэн нь зүүдний талаарх өнөөгийн физиологийн тайлбарт дөхөж очсон хэрэг байв. Зүүдний нарийн учрыг ойлгоход Оросын материалист гүн ухаантан А.Н.Радищев /1749-1802/ чухал санаа илэрхийлсэн юм. Радищев зүүд бол гадаад, дотоод орчны цочролын нөлөөн доор үүсч гардаг санаа зоригоос үл хамаарах зүйл бөгөөд тэр нь тархины нойрсолтын эхний үе ба сэрэхийн урьд үеүдтэй холбоотой болохыг заагаад зүүдийг ямар нэгэн тусгай, бие даасан бие, сүнс мэтээр ойлгож идеалист буруу үзлийг шүүмжилсэн байна.

19-р зууны эхний хагаст Чехийн эрдэмтэн Ян-Пуркинье /1787-1869/ зүүд нь нойрсолтын гүн биш, хөнгөн үед буюу унтсан даруй юмуу сэрэхийн урьд ихэвчлэн зүүдлэгддэг. Зүүдний агуулга ихэвчлэн харааны ба сонсголын мэдрэхүйтэй холбоотой, өөрөөр хэлбэл үзсэн, сонссон юм тусгагддаг. Биенд хүрэлцэх мэдрэхүйгээр дамжиж зүүд зүүдлэгдэх нь цөөнгүй. Харин үнэрлэх, амтлах мэдрэхүйн цочролоос уламжлан зүүд зүүдлэгдэх нь ховор гэж үзсэн нь өнөөгийн шинжлэх ухааны ололтоор нотлогдсон юм. Францын эрдэмтэн түүхч Мори "Нойр ба зүүд" номондоо өөрт зүүдлэгдсэн зүүд болон өөр дээрээ хийсэн туршлагуудтай уялдан гарсан зүүд зэргийг эмхтгэн дүгнэж зүүд зүүдлэгдэхэд гаднын цочролын зэрэгцээгээр биеийн дотроос ирдэг сэрэл-цочрол нэгэн адил чухал холбогдолтойг заасан байна. Тэрээр нэг удаа Францын хөрөнгөтний хувьсгалын үйл явдалтай холбогдолтой зүүд зүүдэлжээ. Зүүдэндээ өөрөө баривчлагдан цаазаар авахуулах ял заагдаж байна гэж зүүдлээд энэ хугацаанд ялтан хүний сэтгэлийн шаналгаа бүхий сэтгэл санааны зовиурт байдлыг туулжээ. Ялыг гүйцэтгэгчийн толгой авдаг зэвсэг буух эгшинд Мори өөрөө сэржээ. Гэтэл бодит байдал дээр юу болсон гэвэл: түүний унтдаг орны толгойн бүтээлэг дагзан дээр нь унасан байжээ. Энэ дэлгэрэнгүй агуулгатай зүүд нэн хоромхон агшинд болсон гэжээ. Энэ нь толгой дээр унасан дэрний бүтээлгээс сэдэгдэж сэргэсэн нь уг зүүдний агуулга болсон байна.

Норвегийн эрдэмтэн Мурли Вольд зүүд зүүдлэхэд арьс ба биеийн аль нэг хэсгийг хөдөлгөхөд, мөн унтахын урьд сэтгэгдэл төрүүлэх харсан зүйл ямар холбогдолтойг туршиж байжээ. Зүүдийг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс авч судлах болсон нь 18-р зууны эцсээс буюу тодорхойлбол 1791 онд доктор Нудавын "Нойрны онолыг цогцлох туршлага" гэдэг товхимол хэвлэгдсэн үеэс эхэлсэн гэж үздэг. Энд янз бүрийн агуулга бүхий зүүд зүүдлэгдэхэд янз бүрийн цочролын холбогдлуудыг харуулсан туршлагуудыг бичсэн нь зүүдний талаар цаашдын шинжилгээ судалгаанд зөв чиглэл өгч чадах эхлэлт болжээ. Гэдэргээ хараад амаа ангайгаад унтаж байгаа хүий ам руу хэдэн дусал ус хийсэнд түрүүлгээ хараад хөл гараараа усанд сэлж байгаа юм шиг хөдөлгөөнүүдийг хийжээ. Тэр хүн усанд унаад сэлэн амиа аврах боллоо гэж зүүдэлсэн байна. 19-р зууны 60,70-аад оны үед уураг тархины бор гадарт сэтгэхүйн тодорхой үйлүүдийг хариуцсан хэсгүүд байдаг тухай сургаал гарсан нь зүүдийг тайлбарлах явдалд бас чухал холбогдолтой нээлт болжээ.

Тархины бор гадар дахь сэтгэхүйн үйлийн байршилтын тухай дээрхи сургаал гарсны дараахан буюу одоогоос 80-д жилийн өмнө Б.Окс гадаад дотоод мэдрэхүй янз бүрийн шалтгаанаас үүссэн цочролыг "хагас нойрсож" сэтгэхүйн үйл нь суларсан тархины бор гадар хүлээж авсанаас заримдаг ажиллагаа үүссэнийг зүүд гэж үздэг нь их зөв дүгнэлт байжээ. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа түүний дотор нойр зүүдний тухай жинхэнэ шинжлэх ухнааны онолыг зөвлөлтийн эрдэмтэн Иван Петрович Павлов цогцлон бүтээжээ. Түүний нээлтийг хүртэлх хугацаанд нойр, зүүд шинжлэх ухааны туйлбартай тайлбаргүй хэвээр байжээ. Учир нь их тархины бор гадаргын үйлийг судлах тийм аргыг мэдэхгүй байжээ. Тэрээр нойр бол тархины бор гадрын үйл сааталд автагдан улмаар тархины бор гадар доогуур орших бүтцүүдийн үйлд тархсныг гүн бат нойрсолт гэж нотолжээ. Нойрсох хугацаанд биеийн гадна, дотны цочролын нөлөөнөөс гарсан сэрлийн улмаас, зүүдэн үзэгдэл үүсдэг гэж нотолсон. И.М.Сеченов "Зүүд бол тохиолдож байсан сэтгэгдлүүдийн тохиолдомгүй хослол юм" гэж хэлсэн нь зүүдний агуулгын онцлогийг их аятайхан тодорхойлжээ.

Нэгэнт тархи ба дотор эрхтэний хоорондын харилцан нөлөө байдгаас дотор эрхтэний ямар нэгэн өвчний үед түүнийг илэрхийлсэн зүүд үүсч болох уу? гэдэг асуулт гардаг. Үүнд болно гэж хариулдаг. Ийм зүүд дээр зарим туршлагатай эмч нар өвчнихй ямар ч шинж тэмдэг илрээгүй үед нь таних буюу анхааралдаа авч ажиглалт хийхэд цаашдын явцанд уг өвчин батлагдсан тохиолдол цөөнгүй. Нэгэн өвчтөн өрөөсөн хөлөө даагдахгүй боллоо гэж зүүдэлснээсээ хойш удалгүй тэр хөлд нь саа өвчин тусчээ. Нерманы их эмч цээж дээр нь могой хатгалаа гэж зүүдэлснээс удалгүй тэр газар нь удтал үл эдгэрэх шарх гарчээ.

Мөн бүтээлч зүүд гэж нэрлэгдсэн зүүдний бас нэг онцлогтой танилцах хэрэгтэй юм. Хүмүүс сэрүүн байхдаа амжилттай шийдвэрлэж чадаагүй асуудлуудаа зүүдэндээ шийдэж чадсан тохиолдлууд цөөнгүй. Жнь: Хувилахуй ухааны мэргэжилтэн Кекулье бензол гэгч нарийн төвөгтэй хувалахуйн бодисын бүтцийн томъёог зүүдэндээ олсон ажээ. Зарим тоочид бодлгынхоо хариуг зүүдэндээ бодож олсон зэрэг сонирхолтой баримтууд байдаг. Нойрсох ба сэрэх үеүдэд заримдаа мансууралтын шат гэж нэрлэгддэг бас нэгэн вөрөмөц мөч ажиглагдаж болдог. Энэ нь нойрмог үе байдаг тул бодит юмс заримдаа зүүд мэтээр санагдах буюу бүдэг бадаг байдлаар тусгагддаг. Эдгээр онцлогуудаас гадна, зүүд өвчин /сомнамбул/ гэж нэрлэгддэг нойрсолтын хэвийн биш нэг үзэгдэл төдий л ховор биш тохиолддог. Ийм зүүд өвчинтэй хүн орр орхиж унтаагаараа явах буюу ажил хийдэг. Энэ нь ерийн хөдөлгөөний үйлдлээс бүр нарийн үйлдлүүд тухайлбал нарийхан саваан дээгүүр дамжин гол гарах, байшингийн дээврийн ирмэгээр явах зэрэг тэнцвэрийн ер бусын нарийн үйлдлийг хийж чаддаг нь ямар я жүжигчнээс дутахгүй байдаг ажээ. Харин ийм үед нь тэрхүү зүүд өвчтөнг сэрээвэл уг хийж буй үйлдлээсээ болон осолдох аюул гарч болдог. Ингэж зүүдэлсний дараа орондоо орж хэвтээд тайван нойрсдог. Өглөө нь сэрээд шөнө босож явсан тухайгаа огтхон ч мэддэггүй. Энэ үзэгдэл далдын хүч, сүнс сүлдийн тухай буруу ойлголт хүмүүст төрөх явдалд дөхмийг үзүүлдэг. Эцэст нь дүгнээд хэлэхэд зүүд нь тархины бор гадар дахь сэрэл, саатлын процессуудын шилжилтийн буюу нойрсолтын гипнозын үе шатны нөхцөлд илэрдэг сэтгэгдлүүдийн эмх замбараагүй тодрол юм гэж үзэж болно.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 6:42 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Тэнгэрээс аймшгийн хаан ирэхэд Монголын агуу хаан амилж хаанчилна


Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөж ээ

Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ. Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн. 1566 онд түүний зүрх хагарч, 63 настайдаа бурхан болжээ. Түүний зарц, сурагч Жак Шавиньи орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав.
Эиэ бол Нострадамусын эцсийн зөгнөл байлаа. Түүний зөгнөл одоо ч биелсээр. Нострадамус Францын агуу хувьсгал, хуанлийн өөрчлөлт, хаан ба хатан хаан цаазлагдахыг ч урьдчилж хэлсэн. Мөн Наполеон (Наполеарт), Гитлер (Гислер), Франко нарыг нэрлэж, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч гал, үхлээр тургина гэж зөгнөсөн. “Агуу Хойт гүрэнд (Орос) дэлхийн түүхэнд хамгийн харгис бөгөөд бурхангүй засаг тогтож, 73 жил таван cap 14 өдөр оршино” гэж Нострадамусын хэлсэнчлэн яг тэр өдөр буюу 1991 оны 6-р сарын 12-нд Ельцин Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. “Вавилоны диктатор Агуу Эмирийн хөгжин цэцэглэж буй хот руу дайрна. Ус гал шиг шатна”. Агуу Эмирийн хот гэдэг нь Кувейтийн эмират бөгөөд үнэхээр Вавилоны (Иракийн) дарангуйлагч Хусейн түүн рүү дайрсан билээ. Тэгэхэд асар их нефть асгарч, ус олон өдрийн турш гал шиг шатсан юм. Нострадамусын зөгнөлийг хүмүүс өөр өөрийнхөөр тайлдаг. Удахгүй лалынхан Европ руу дайрна, дэлхийн туйлууд шилжинэ, аймшигт цөмийн дайн болно гэх зэргээр. Бүх зүйл түүний зөгнөсний дагуу өрнөж, батлагддаг. Иймээс түүний нэгэн зөгнөл дэлхий дахины анхаарлыг маш их татаж байна. 1999 оны наймдугаар сард Тэнгэрээс Аймшгийн хаан ирэхэд Ангулемчуудын агуу хаан ахин амилж Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчилна “Аймшгийн хаан” гэж Ангарагийг хэлжээ. Харин ихэнх эрдэмтэд Ангулемчуудын хаан гэсэн үгийг “Монголын эзэн хаан” гэж орчуулдаг. Зарим судлаач үүнийг зэрлэг бүдүүлгүүдийн түрэмгийлэлд автах эсвэл харгис дарангуйлал ноёрхохыг зөгнөсөн гэдэг. “Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчлана” гэснийг эерэг сөрөг хоёр янзаар тайлбарладаг. Сансартай холбоотой сүйрэл, аймшигт явдал болж, дараа нь дэлхий дээр энх амгалан байдал тогтоно гэж нэг нь үзэхэд нөгөө нь дэлхийн хүмүүс харь гаригийнхантай холбоо тогтоож, хэсэг үл ойлголцлын дараа Орчлон Ертөнцийн соёл иргэншилд нэгдэнэ гэдэг. Тэгэхээр Ангулемчууд нь монголчууд биш, харь гаригийнхан бөгөөд Аймшгийн хаан буюу харь гаригийн онгоцтэнгэрт үзэгдэхэд дэлхийн хүмүүс айдас хүйдэст автах юм байх. Харин Стивен Палас гэдэг судлаач “Аймшгийн хаан гэж астероидыг хэлсэн. Секундэд 37 миль хурдтай астроид сансраас харван ирж, дэлхийг Атлантын далай хавьцаа мөргөнө. Хойт ба Өмнөд Америк, мөн Баруун Европ, ХойтАфрикийн эрэг дагуу газар хөдөлнө. Цөмийн өвөл болж, эмх замбараагүй байдал гарч, сүйрэл уналт үргэлжилнэ. 30 жилийн дараа шинэ Чингис хаан Баруун Сибирьт дайн зарлаж, соёл иргэншлийг бүрмөсөн устгана. Дэлхийн хүн амын гуравны нэгустаж, зөвхөн хоёр тэрбум үлдэнэ” гэжээ. Гэхдээ Нострадамус яг ингэж хэлээгүй байж мэднэ, түүний зөгнөлийг Палас ингэж тайлсан гэдгийг анхаарна биз ээ. Дэлхий астероидтой мөргөлдөхөд сансрын том сүйрэл гарч болзошгүй тухай устөрөгчийн бөмбөгийн “эцэг” Тейлор үргэлж сануулж байв. Тэр АНУ-ыи нилээд хэдэн ерөнхийлөгчид хандаж, дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ. Ертөнцийн төгсгөл бол бодит аюул, тэр үргэлж байсаар ирсэн. Ялангуяа манай цөмийн зэвсгийн эрин үед. Гэхдээ мөхөх магадлал ба мөхөл гэдэг нь огт өөр зүйл. Амьдрал өөрөө үргэлж аюулд өртдөг, түүнд онцгой хамгаалалт хэрэгтэй. Эртний Египетийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египет үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан юм. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аймшигтай аюул одоо заналхийлж байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал хэрцгийлэл, алан хядлага юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан. Улаан кхмерууд Камбожийг соёлжсон улсын тооноос арчиж хаясан. Хэр удаан хугацааны дараа caprax нь тодорхойгүй байна. Лалын үндсэрхэг үзэлтнүүд буюу лалын фашизм хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй. Нострадамус энэ бүхнийгАйдсын хаан гэж нэрлэсэн байж магадгүй.

Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ.
-2021 онд олон улсын байдал намжмал болно.
-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.
-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.
-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.
-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.
2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
-2043-2046 он.Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.
-Нострадамусыг судлаач бүр өөр өөрөөр тайлбарладагийг анхаарна уу-

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.07.09 6:44 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Эртний таван нууцыг тайлжээ


Монгол тvмний тvvхийн толь болсон “Монголын нууц товчоо” зохиолд єдгєєг хvртэл тайлагдаагvй олон нууц баримт оршдог гэдэг.

Олон орны монголч эрдэмтэд эл том баримт бичгийг эрт vеэс судлан шинжилж олон янзын дvгнэлт тайлбар єгсєн байдаг. Тэгвэл ЄМОЗО-ны зурхайч, “Монголын нууц товчоо” судлаач, эмч Ц.Yнэнч уг зохиолыг удаан хугацааны турш судалсны дvнд таван нууцыг баталсан байна. Тэрбээр “Монголын нууц товчоо” зохиолын уйгаржин бичиг дээрх болон хятад, монгол галиг дээр хэвлэгдсэн хувилбаруудыг харьцуулан судалсан ажээ. Энэхvv таван нууц нь

1. Тэнгэрийн нууц
2. Газрын нууц
3. Цаг тооны бичиг
4. Удам, ургийн бичиг
5. Морь ажээ.
Тэнгэрийн нууц гэдэг нь мєнх тэнгэрийн хvчийг олох. Чингис эзний Монгол Улс хийгээд хvмvvст замбуулинг эрхшээгч 88 одон орноос мєнх тэнгэрт хvч ивээдэг. Бас тэгш хуулиараа гэсгээдэг. Энэ нь оршихуй, эс оршихуйн тvгээмэл хууль. Монгол тєрхтний элбэрэгч 88 тэнгэрийг эзэгнэгч язгуурын дээдэс хийгээд, тэдний эгшиг аялгуун оньсыг нягталбал:

1. Мєн л хээ эцэг- язгуурын дээд эх зєн билиг
2. Бурчи-Бурхан дvрийг олсон элч
3. Мухал хvй ан –дээдсээс тасарсан хvйн холбоос
4. Хурчи –Тэнгэрийн алтан сум
5. Илхий –ил, далдын хийн язгуур гэх мэтээр Чингис эзний дєрвєн хєлєг баатар, дєрвєн vнэнч нохой, хоёр эрхэм манлайтайгаа одот 88 тэнгэрийн оньсыг тайлах шидэт тvлхvvр” гэжээ.

Газрын нууц гэдэг нь Тэмvжин хаан суусан хийгээд жинхэнэ “Бурхан Халдун хайрхан”-ыг илрvvлсэн явдал гэнэ. Тvvхэнд Хэнтий аймагт орших Бурхан халдун хайрханыг Тэмvжин Чингис хаан цолоор єргємжлєгдсєн газар гэдэг. Тэгвэл Ц.Yнэнчийн судлан баталснаар Бурхан Халдун хайрхан нь Тєв аймгийн Мєнгєнморьт суманд орших Мєнхжаргалант уул аж. Ц.Yнэнчийн цаг тооны бичигт бичсэнээр, “Эсгий туургатны улсыг шулуутгаж, барс жил Онон мєрний тэргvvнээ хурж, есєн хєлт цагаан тугаа байгуулаад Чингис хаан цол тэнд єгєв. Мухалд “хvй ан” цолыг бас тэнд єгєв. Завыг Найманы Хvчvлэг ханыг нэхvvлж тэнд бас мордуулав. Учрыг єгvvлэгч тэр єдєр нь аргын 1207 оны долдугаар сарын 19 бархасбадь гаригтай, их улаан тэргэл єдєр болой. Дурьдагдсан Онон мєрний тэргvvн нь Бурхан Халдун уул буюу гурван голын эх мєн.

Тэнгэр язгуурт Батцагаан євєг тєрсєн газрыг “Монголын нууц товчоо”-нд “Онон мєрний тэргvvнээ Бурхан Халдун ууланд нутаглаж бvхvйд тєрсєн Бат цагаан ажгуу”. Тэр уул Онон мєрний тэргvvн хаан байна гэдгийг тодотгон, Мэргидvvд дайран ирж Бєртэ хатныг булаахуйд, морин тєвєргєєний чимээ сонсоод Хуагчин эмгэн солонго болон сонсож, vнэг болон vзээд зvг буруулан бvгд зугатах, суугаа нутаг Бvрги эргээс буухиач мориор давхин гарч Бурхан Халдун дээрээсээ хараачлах, Тэмvжинийг Мэргидvvд мєшгин Халдун уулыг гурав тойроод эс олсон зэргээс vзвэл нутаглаж буй газраас нэн ойрхон байгааг нотолж байгаа оньсон тvлхvvр нь гутгаар зэргийн код мєн болой. Энэ их ууланд алтан ургийн нууц тvvх єнєд хадгалагдмуй” гэсэн байна.
Цаг тооны бичигт єнєє vед бид арга, билгийн цаг тоолол ашигладаг. Тэгвэл Чингисийн vед одон цагийн бичиг ашигладаг байж. Тэгэхээр єчигдєр аргын тооллоор 2007 оны аравдугаар сарын 2-ны єдєр, билгийн тооллоор аравдугаар сарын 22-ны єдєр, Чингисийн буюу одон тооллоор 849 дvгээр оны нэгдvгээр сарын 11-ний єдєр байжээ.

Ургийн бичгийн тухайд, Чингис хааны есєн ургийн бичиг зарим vед тасалдсан гэж тvvхэнд єгvvлдэг аж. Тэгвэл зурхайч Ц.Yнэнч уг ургийн бичгийг vл тасалдуулан vнэн мєнєєр гаргаж ирсэн гэв. Морины нууц гэдэг нь Чингис хаан найман шарга бус есєн морьтой байсныг илрvvлсэн явдал гэнэ. Тухайлбал, “Монголын нууц товчоо” зохиолын 99 дvгээр бvлэгт, Єэлvн эх єгvvлрvvн, “Хєвгvvдийг vтэр сэрээгтvн!” хэмээгээд єєрєє яаран босов. Тэмvжин тэргvvтэн хєвгvvд vтэрлэн босоод, морьдоо барьж Тэмvжин нэгэн морь унав. Єэлvн эх нэгэн морь унав. Тэмvгэ отчигин нэгэн морь унав. Бэлгvдэй нэгэн морь унав.

Тэмvлэнийг Єэлvн эх євєртєє дvvрэв. Нэг хєтєл морь гаргав. Бєртэ Yжинд нэг морь дутав” гэсэн байдаг. Yvнээс vзэхэд есєн морь байсан нь гарцаагvй байгаа бєгєєд ес дэх морийг Угтар тархи хонгор морь гэдэг байсан аж. Харин бидний мэдэх найман шарга морь нь алтан шарга, мєнгєн шарга, бор морь, зээрд, цагаан, хар хээр, халиун зэрэг тус бvрийн зvстэй байсан ажээ. Ийнхvv ємнє тайлагдаагvй таван нууцыг тайлснаараа хойч vедээ танин мэдэхvйн тустай тєдийгvй судлаач, эрдэмтэд чухал баримт бий болгож буйг зурхайч онцолсон юм.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 4:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.25.06 4:28 pm
Posts: 4512
Location: Хамраа ухаад, нусаа бөөрөнхийлж суухдаа л чамайг дурсах юм даа
Тео wrote:
Gloomy Sunday буюу Suicide song энэ дууг дуулсан дуучид амиа хорлодог


Gloomy Sunday хэмээх нэгэн дуу...

1933 онд анх Унгарын зохиолч Reszo Seress гэж хүн зохиосон бөгөөд тэр цагаас хойш 17н хүн амиа хорлосон нь бүгд энэ дуутай ямар нэг байдлаар холбоотой болж энэ дууг Унгарт хориглосон байна..

Унгарт хориглогдсон төдийгүй АНУ д ч хориглогдсон байна..шалтгаан нь ойлгомжтой... амиа хорлосон хүний сүүлд үлдээсэн захиан дээр нь энэ дууны үг байдаг байж..

The Suicide Song гэж дэлхий даяар алдаршсан дуу...


Rezso Seress гэгч 1933 онд зохиосон юм байна. Тэрээр энэ дууг ийм зүйлд хүргэнэ гэж огт бодоогүй байсан байх. Энэ дуугаа хүмүүст хүргэхэд түүнд дуулах дуучин хэрэгтэй байлаа. Энэ үед дуучин олоход үнэхээр хэцүү байлаа. Нэгэн дуучин дурьдахдаа "Энэ дуу гунигтай бишээ.Энэ бол аймар муухай гомдол цөхрөлийн дуу" гэж хэлжээ. Эцэст нь тэрээр дуугаа олонд хүргэж чадсан юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy sunday best seller болсон юм. Rezso Seress өөрийн сүйт хайрт бүсгүйдээ холбоо барьж энэ тухайгаа олонд хүргэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл дараагийн өдөр сүйт бүсгүй нь амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан байж. Түүн дээр нь Gloomy Sunday гэж бичиг байжээ. Хамгийн гол нь сүйт бүсгүй нь Gloomy Sunday дууг сонсоод амиа хорлосон байна. Харин зохиогч залуу маань энэ дууныхаа тухай хэлэхдээ " Би гэмтсэн байсан учираас энэ үхлийн дунд зогсож байна гэж бодогдсон. Энэ намайг зовоож байсан. Тэгээд би бүх сэтгэл зүрхэндэх харуусал гомдолоо энэ дууруу хийсэн. Тийм болохоор энэ бусдад яг энэ шиг санагдсан байх" гэж хэлжээ. Тэрээр 1933 онд дуугаа зохиогоод 1968 онд байшин дээрээсээ үсэрч амиа хорлосон байна. Хамгийн хачирхалтай нь тэр өдөр Sunday байсан байна. Мөн 1997 онд Billy mackenzie энэ дууг дуулаад аавынхаа гэрийн ойролцоо амиа хорлосон байна. The Associates гэдэг хамтлаг 1982 онд billie holidayийн хувилбарыг дуулаад амиа хорлосон байна. Бас holidayийн хувилбар simpson хүүхэлдэйн киноны Treehouse of Horror XVII гэдэг анги дээр гардаг юм байна.Энэ дуу 100 гаад хүний амь насыг авч одожээ. Мөн нэгэн 14 настай охин усанд живж амиа хорложээ. Хэдэн хүн энэ дууны нотыг авч явж байгаад бас амиа хорлож үхчээ. Мөн энэ дууг тайзан дээр хөгжимдөж тоглож байхад түүнийг үзэж байсан хэдэн хүн өөрийгөө буудаж амиа хорложээ.

_________________
Харанхуйгаас цааш гялбаа руу


Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 10:13 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.10.07 4:59 pm
Posts: 3997
Location: Rock'n Roll~xD
Ter muu yoriin duunii tuhai bas nadad sonsoj bsn zuil bgaa ym bnaa...
mongold bas bdg bugdeeree medeh baih "Gooliingoo" geed aldartai duu bdg shdee...
ene ni daind nohroo aldaj belevserch hotsorson mongol emegtein nohroo orshuulj bhdaa duulj bgaa duu ym gsn...MUGJ Sarantuya duuldag.....ene duug duulsan, aya-iig ni ayalsan hun haniin zayagu boldog gj sonsoj bsiim bn.....tiimees ch Sarantuya-g odoo hurtel nohor suudergu bgaa ym bolu gj bodogmoor.....
er ni duulahiig mash ih tseerledeg shdee....bi neg udaa ayaltsan yavjaagaad zoltoi zaginuulchaagu....
utgiig ni oilgosnoos hoish bur aidag boltson..... :|

_________________
Just do it :headbang:


Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 10:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Амиа егүүтгэсний дараа тохиолдох нийтлэг үйл явц


Image

Байшингийн орой дээрээс нисэх, хоолойгоо боомилох, эм хэтрүүлэн уух, судсаа ханах гээд ямар ч байдалаар үхсэн ч эцсийн үр дүн ижил билээ. Зүрх зогссоны дараа сүнсэн бие нь биенээсээ гарахуйц урьдын мэдэрч байсан таван мэдрэхүй улам л хурц болж урьдын адил үүргээ төгс гүйцэтгэж байдаг. Тэр үед өөрийнхөө үхсэн биеийг харж ямар ихээр цочирдох бол? Бид чинь анх өөрсдийгөө зурагт камераар харахад хэрхэн хүлээж авдаг билээ? Нэг л сонин байдаг шүү дээ. Тэгвэл амьдрах чадваргүй болсон биеээ харвал юу болох болоо? Төд удалгүй эргэн тойрны хүмүүс хашгиралдан түргэн тусламж энээ тэрээ гэж дуудаж, цогцосыг тойрон хайртай хүмүүс татаж чангааж хашгиран уйлна. -Ээжээ ааваа би үхээгүй байна шүү дээ. Би энд байна шүү дээ гэж хичнээн сүнсэн бие нь хашгиравч хэн ч түүнийг сонсохгүй уйлан гашуудацгаана. Харамсавч оройтожээ. Эргэн тойрныхон хүмүүс өөрт нь ямар их хайртайг нь үхсэнийхээ дараа хожуу мэдэж авах нь ямар их өрөвдөлтэй юм бэ? Дахиж өөрийн махан биедээ орж чадахгүй хойно яах ч арга байхгүй.

ТЭР ҮЕИЙН ХАР ДУРСАМЖИЙГ ТА ӨӨРТӨӨ ТУСГААД БОДООД ҮЗ ДЭЭ? Ямар санагдаж байна? Хөөрхий эцэг эх ах дүү нар чинь ямар их гаслах бол? Тэднийгээ тийм зовлонт байдалд оруулахын тулд амиа хорлож болох гэж үү? За энэ бол газар дэлхий дээрх болох үйл явц ингэж л өрнөнө. Харин сүнсэн ертөнцөд юу өрнөх вэ? Амиа егүүтгэсэн сүнс сэтгэл зүй харуусал шаналалаар дүүрч тэд сэтгэлээ жолоодож хянаж чадахгүй болж явах ёстой тэр дэлхийн зүг очиж чадахгүй болж газар дэлхийд хоргодон тэнүүчлэх өлөн сүнс болдог. Тэд өөрсдийн харуусал хорсол гомдлоо тайлахын тулд нас барсан газраа хэн нэгэнд үргэлж их бага хэмжээгээр гай болдог. Нэг үгээр хэлбэл газар дэлхийн хүмүүсийн айдасаар нь тэд тоглож байдаг. Та бүхэн мэднэ дээ, тэр байшинд шөнө дунд хаалга савдаг энэ ч байшинд хөлний чимээ дуугардаг, тэр ч замд үргэлж осол гардаг гэх ардын яриаг сонссон байх. Ер нь тийм яриа үнэн байх магадлал маш өндөр. Цаг зуурдаар болон амиа хоролсон хүмүүсийн сүнс тэр газрынхаа гүйдэл болдог.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 11:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!
ЗҮРХ МУУТАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮД ДАРААГИЙН МЭДЭЭГ БИТГИЙ ҮЗЭЭРЭЙ!!!!!

_________________
Love is the beauty of the soul


Last edited by Alphonse on Jun.10.09 11:12 pm, edited 3 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 11:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Нэг эм уугаад л муу дурсамжуудаасаа салах болно!


Image


Ийм гарчиг үзээд гайхаж байгаа байх л даа, гэхдээ кинон дээр биш бодит амьдрал дээр ийм эмийг Данийн эрдэмтэд бүтээжээ.

Dr Merel Kindt (Amsterdam University) эмч маань энэхүү бэлдмэлээ 60 орчим өвчтөн дээр амжилттай туршиж үзсэн байна.

Эрдэмтэн маань энэ эмээ Propanolol гэж нэрлээд бүтээлээ Nature Neuroscience гэх сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд маань энэ бүтээлээ маш том алхам гэсэн боловч зарим эрдэмтэд санал нийлэхгүй байгаа юм байна. Хэтэрхий аюултай байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Муу нөлөө нь сайн мэдэгдээгүй байна ганцхан муу дурсамжийг ч биш зүгээр ердийн сайн дурсамжуудийг ч арчиж магадгүй гэж болгоомжилж байгаа юм байна.

Тэгээд ч хүний ёс зүйд ч гэсэн хүцүү биз дээ!

Шинжлэх Ухаан маш хурдтай хөгжиж байнаа гэж!

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 11:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Микроскопын сонирхолтой зургууд!


Image

1. Цусны улаан эснүүд яг л чихэр шиг харагдаж байгаа биз. Эдгээр улаан эсүүд бүх биеээр хүчилтөрөгчийг зөөдөг юм. Эмэгтэй хүнд ойролцоогоор 4-5 сая орчим, эрэггтэй хүнд 5-6 сая ширхэг байдаг юм байна. Өндөр газарт хүчилтөрөгч бага байдаг болохоор тэнд амьдардаг хүмүүст цусны улаан эс бүр их байдаг.

Image

2. Эр бэлгийн эсийн зураг. Эр хүн нэг тавилтаараа хүнээсээ шалтгаалаад 40-500 сая орчим гаргадаг юм байна.

Image

Өндгөн эсэн дээр байгаа эр бэлгийн эсүүд.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.10.09 11:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 5:35 pm
Posts: 7646
Location: The mind is everything. What you think you become.
Хамгийн ер бусын үхэлүүд

Сарны сүүдэр аймшигтай
Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли По саранд маш дуртай байв. Тэр нэг шөнө усанд туссан сарны дүрсийг тэврэх гэж оролдон, завинаасаа унаж, Янцы голд живж үхжээ.
Сахлаас ганц болжээ.
Австрийн Ханс Штайнингер сахлаа 1.4м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал амийг нь авах тавилантай байж. 1567 онд хотод түймэр гарах үед тэр зугатааж яваад сахлынхаа үзүүр дээр санамсаргүй гишгэж унан, хүзүүгээ хугалж нас баржээ.
Давсгаа суллах тустай
Данийн язгууртан, одон оронч Тихо Браге маш этгээд, хачин хүн байжээ. Хүлээн авалтанд алиа салбадайгаа авчран, ширээн доор суулгачихдаг, гэртээ хандгай тэжээх зэрэг. Тэр халз тулаанд хамраа сэлмэнд хатгуулсан учир үргэлж алт, мөнгөн хошуувч зүүдэг байв. 1601 оны хүлээн авалт маш удаан үргэлжилж, түүний давсаг чинэсэн ч тэвчээд л байв. Оройн зоогны үеэр босч явахыг соёлгүй, бүдүүлэг гэж тооцдог байсан учир тэр. Гэтэл Ханс давсагны үрэвсэл болж, хэдхэн өдрийн дараа нас баржээ. Түүхчид түүний үхлийг арай “гайгүй” харагдуулах гэж мөнгөн усанд хордсон мэт бичиж үлдээсэн гэнэ.
Удирдаачийн дохиур үхэл тээв
Удирдаач Жан-Баптист Лулли 1687 онд Францын хаан Людовик XIV-д зориулан бичсэн “Те Deum” бүтээлийг тоглож байхдаа дохиураар хөлийн хуруугаа цохиж гэмтээжээ. Тэр эмчлүүлэхээс татгалзан үргэлжлүүлэн тоглож. Хүмүүс голдуу хөгширч эсвэл өвчнөөр нас бардаг. Мөн эмгэнэлт үхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд оромгүй, санамсаргүй, этгээд хачин үхлүүд бас тохиолддог аж. Гэтэл хуруу нь үрэвсч идээлэн, нас барсан байна. Амиа золиослон байж тоглосон сүлд дуулал нь Людовик хааныг түргэн эдгэрэхэд зориулсан бүтээл байсан гэдэг.
Хэтрүүлбэл ухэл.
Шведийн хаан Адольф Фредерик идэх донтой байсан. 1771 онд 61 настайдаа хэтрүүлж идээд насан эцэслэжээ. Оройн хоолонд түүний хамгийн дуртай түрс, хилэм, өнгөт байцаа, чэстэй шөл, утсан май загас, оргилуун дарс өгчээ. Зөвхөн марфипантай, сүүтэй талх л гэхэд 14 удаа өгсөн гэнэ.
Амь насаараа баталжээ
1871 онд алдарт өмгөөлөгч Клемент Валландингэм ажлынхаа төлөө амиа золиослов. Түүний өмгөөлөлд буй Томас Макгэханыг бааранд хамт архи уусан Том Майерыг алсан гэж буруутгажээ. Харин өмгөөлөгч тэр хүн буугаа хуйнаас гаргахдаа санамсаргүй өөрийгөө буудсан гэж тайлбарлан, үнэмшилтэй болгохын тулд өөрийн буугаа авч, буудав. Гэтэл буу сумтай байж таарч, тэр өөрийгөө хороочихжээ. Өмгөөлөгчийн үхэл Томас үнэхээр буруугүй гэдгийг Тангарагтны шүүхэд итгүүлж чадсан байна.
Хэлээ хазах осолтой
Алан Пинкертон (1819-1884) хамгийн анх хувийн мөрдөх товчоо байгуулсан алдартай хүн. Нэг удаа тэр явган хүний зам дээр хальтирч унаад хэлээ хазчихжээ. Гэтэл хэл нь үрэвсч, үхширэл үүсэн өнгөрчээ.
Ажилдаа эрт ирж болохгүй
Алдартай виски үйлдвэрлэгч Жек Даниэл нэг өдөр ажилдаа эртхэн иржээ. Тэр сейфээ онгойлгох гэтэл кодоо мартчихав. Тэгээд уурандаа сейфээ өшиглөтөл хуруу нь гэмтэж. Ингээд халдвар орж, идээт үрэвсэл болон нас нөгчжээ.
Амтат жүржний хальс ч үхэл
Бобби Лич үхлээс айдаггүй хүн байсан. Тэр 1911 онд торхонд суун, Ниагарын усан хүрхрээг туулсан хоёр дахь хүн болов. Бобби олон удаа аймшигтай тоглолт үзүүлж байсан ч тэнэг үхлээр насан эцэслэсэн юм. Тэр Шинэ Зеландын гудамжаар зугаалж яваад амтат жүржний хальсанд хальтирч хөлөө хугалжээ. Тэгээд хөл тайрах мэс заслын үед хүндрэл гарч, нас барсан гэнэ.
Үхлээ өөрөө бэлджээ.
1911 онд францын оёдолчин Франц Ришель цув ч болдог, шүхэр ч болдог бүтээгдэхүүн хийв. Тэгээд түүнээ туршихаар Эйфелийн цамхагаас үсрэв. Уг нь манекен ашиглах гэж байснаа сүүлчийн мөчид гэнэт өөрөө үсрэхээр шийдсэн байна. Харамсалтай нь түүний шүхэр дэлгэгдсэнгүй, амиа алдсан юм билээ.
Хн, тэгээд үхдэггүй ээ?
Григорий Распутинд эхлээд маш их хор өгтөл хордсонгүй. Тэгэхээр бүтэн дайз сумаар буудав. Бүр болохгүй болохоор модоор цохитол бас алж чадсангүй. Сүүлд нь Нева мөрөнд живүүлжээ.
Бейсболын бөмбөг аюултай
Бейсболын “Cleveland Indians” багийн тоглогч Рэй Чэпмен өрсөлдөгч “New York Yankees” багийн тоглогчийн шидсэн бөмбөгөнд оногдож нас баржээ.
Урт ороолт хүзүү орооно.
1927 онд орчин үеийн бүжгийн “загалмайлсан эх” Айседор Дункан задгай машинд суун, хотоор давхиж явтал салхинд намирсан урт ороолт нь санамсаргүй дугуйнд орооцолдов. Тэгээд бүсгүй ороолтондоо татагдан машинаас унажээ. Хүмүүс хашгиралдахад жолооч зогссон ч хожимдсан байлгүй яахав.
Хог гай чирдэг
Ах дүү Гомер ба Лонгли Коллиер нар гэр орондоо элдэв хог новш цуглуулах донтой. Хэрэгтэй юмаа хаячих вий гэж тэд ухаангүй айдаг гэнэ. Бүр хулгайчаас сэргийлж, гудамд олон жижиг занга тавьжээ. 1947 онд тэдний гэрт үхсэн хүн байна гэсэн дуудлагаар цагдаа нар очиж, дотогшоо арай гэж нэвтрэв. Дүүрэн хогтой зочдын өрөөнд Гомер үхсэн хэвтэх ба ах нь олдсонгүй. Харин тэднийхээс хоёр долоо хоногийн турш 100 тонн хогийг гаргаж хаясны дараа Гомерийн олдсон газраас ердөө 10 футийн зайд Лонгли нас барсан байхыг олжээ. Тэр хэвтрийн ахдаа хоол аваачих гэж байгаад өөрийн тавьсан занганд орж үхсэн хэрэг. Ингээд Гомер хэд хоногийн дараа өлссөөр нас баржээ.
Ток-шоуны ухэл
Жером Ирвинг Родейл гэгч эр эрүүл хооллохыг сурталчилдаг байв. Тэр 1971 онд телевизийн ток шоун дээр “Би 100 насална. Санамсаргүй такси дайрчихгүй л бол” хэмээн онгирч байтал гэнэт зүрх нь өвдөж, тэр дороо нас баржээ.
Эфирт амиа хорлогч
Кристин Чаббак шууд эфирт амиа хорлосон анхны бөгөөд одоогоор цорын ганц сурвалжлагч. Бүсгүй сэтгэл гутралд автсан үедээ 1974 оны 7-р сарын 15-ны өдрийн шууд эфирийн 8 дахь минутанд “Та нарт зориулан, хэн нэгний урссан цус, аймшигт үхлийг хамгийн түрүүнд харуулахын тулд бүхнийг хийдэг “Channel 40’s” сувгийн бодлогыг би дэмжиж байна. Та нар телевизийн амиа хорлолт гэж юу байдгийг анх удаа харна” гээд гар буу шүүрч аван, өөрийгөө бууджээ.
Хэт таргалах осолтой
Рок-н-роллын хаан Элвие Аарон Пресли өөрийн “Graceland” шилтгээнд угаалгын өрөөнийхөө жорлонгийн суултуур дээр амьтавьсан байв. Эмч нар түүнийг хэт таргалж, эмийн тунгаа хэтрүүлснээс болж, зүрх нь дийлсэнгүй гэж оношлосон.

_________________
Love is the beauty of the soul


Top
 Profile  
 
PostPosted: Jun.11.09 6:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 8:05 pm
Posts: 7146
өчигдөр орой энийг баахан уншиж сууж байгаад хамаг бие арзайгаад тэгээд шүршүүрт орвоо
ерөөсөө бодогдоод болдоггүй, хөшигөө хаацан байсын тэгсэн хөшөгний цаана алчуур бөөгнүүлчихсэн байсаныг нь толгойгоо угааж байгаад хажуу тийшээ харсан чинь яг тасарцан толгой шиг харагдаад ямар муухай зочвоо чөтгөр ав гэж


Top
 Profile  
 
PostPosted: Jun.22.09 10:55 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 1:20 am
Posts: 114
Тео wrote:
НЕССИ ГЭГЧ УСНЫ АМЬТАН

Гэвч одоог хүртэл эрдэмтэд цөхрөлтгүй нуурыг амьтаныг хайсаар л...учир нь
Английн нисгэгч Динсдейл гэгч эр энэ амьтанийг хайх хорин долоон жилийн уйггүй хөдөлмөрийнхө үр дүнд уг амьтаны усны мандал дээр явж буй зургийг авч чаджээ
Энэ зургийг цэргийн нисэх хүчний баазад шинжилж жинхэнэ амьтан байна гэж дүгнэлт гаргасан аж.
Тиймээс чухам энэ амьтаныг олох л үлджээ...


Image

Scotland n wisky-neesee gadna LochNess gej nerlegddeg nuuraaraa aldartai. End neg mangas baidag gej humuus yarih durtai. Gehdee ene mangasiig sudlah gej buten jarnii tursh erdemted hootsoldoj baigaa ch yamar ch ul mor ilruuleegui yum. Ingeed erdemted maani Lochness-iin mangas gedeg huuramch zuil gedgiig olon notolgoon deer haruulsan yum daa.
Image


Top
 Profile  
 
PostPosted: Jun.27.09 7:11 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 4:56 pm
Posts: 3659
Location: Хаашаа ч юм явмаар...
Хоёр настай охин эрдэмтдийг гайхашрууллаа

Их Британийн хоёр настиай охин ай-кю-гийн сонжоонд 152 оноо авч, шинжээчдийг гайхашруулжээ. Энэ амжилтаараа тэрээр дэлхийн нийт хүн амын хоёрхон хувийг эзэлдэг хамгийн ухаантай хүмүүсийн эгнээнд багтсан байна. Альдершот хотод оршин суудаг Жоржия Браун ай-кю-гийн өндөр үзүүлэлттэй эмэгтэйчүүдийн “Mensa International” байгууллагын Их Британи дахь салбарын хамгийн залуу гишүүн нь болжээ.

Жоржиаг сорьсон сэтгэл зүйч Жоан Фриман охиныг үүнээс ч өндөр оноо авах боломжтой байсан гэж үнэлсэн байна. Учир нь, охин 45 минут “ажиллаад” ядарсандаа унтчихжээ. Жоржиагийн ээж Люси Браун охиных нь ухаан маш хурдан хөгжиж буйг эртнээс анзаарсан аж. Тэрээр таван настайдаа мөлхөж эхлэн есөн сартайдаа явж, 18 сартайдаа ярьж эхэлсэн байна. Тиймээс эцэг эх нь сэтгэл зүйчдэд хандан охиныхоо ай-кю-г шалгуулахыг хүсчээ.

Жоан Фриман охины талаар ийн ярьжээ. “Жоржиа хоёрхон нас есөн сартай ч тав, зургаан настай хүүхдүүд ч хариулж чадахааргүй асуултад хариулдаг. Ялангуяа тэр эргэн тойрноо маш сайн ажиглаж илэрхийлж чаддаг нь гайхал төрүүлсэн. Хоёр настай хүүхдүүд зураг сайн зурж чадахгүй. Тэгвэл Жоржиа ганц ч зүйл орхилгүй өнгөөр нь ялгаж зурсан. Тэр 152 оноо авсан нь хангалтгүй санагдсан. Түүнээс ч илүүг авах боломж байсан. Тэр зүгээр л их ядарсандаа үргэлжлүүлж чадаагүй. 45 минутын турш анхаарлаа төвлөрүүлж чадна гэдэг гайхамшигтай” гэжээ.

“Mensa”-гийн хамгийн залуу гишүүнээр 1990-ээд оны эхээр нэгэн хүү бүртгэгдсэн байна. “Mensa International” дэлхийн 50 орны 100 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд хамгийн том салбар нь АНУ-д 50 мянган гишүүнтэй аж.

_________________
:huchtei:


Top
 Profile  
 
PostPosted: Jul.06.09 2:02 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Mar.09.09 7:36 pm
Posts: 1047
Location: Rock on...
Гоё гоё юм нэмээд байгаарай. Уншаал байя.

_________________
http://chebernator.com


Top
 Profile  
 
PostPosted: Jul.07.09 3:01 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 4:56 pm
Posts: 3659
Location: Хаашаа ч юм явмаар...
Зүүдний тухай хосгүй арван баримт
Image

Зүүд бол олон зуун жил, тэр ч байтугай олон мянган жил хүн төрөлхтөний хамгийн шилдэг ухаантнуудын оюун санааг бужигнуулж байгаа тэр зүйл юм. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа тэр зүйл бол зүүд мөнөөс мөн. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна. Гэвч зүүдний тухай хамгийн ссонирхолтой хэдэн баримтыг энд зүгээр л дурдая.

10. Хараагүй хүмүүс зүүдэлдэг

Энэ нь ямар нэг шалтгаанаар сүүлд хараагүй болсон тэр хүмүүст хамаарна. Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол, тэр зүүдлэж чаддаггүй, тэр дуу чимээний болон "үнэрийн" зүүд зүүдлэдэг. "Олдмол" хараагүй болсон хүмүүс бусад
бүх хүний адил хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдлэдэг байна.

9. Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг

Маш цөөхөн зүүд санаанд үлдэгийг бүх хүн мэднэ дээ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг нь ерөөс сонин. Хичнээн сонирхолтой зүүд мартагддагийг төсөөлөн бодоод үзье л дээ. Өөрийнхөө зүүдийг санавал зарим хүн олон зүйл амлах нь лавтай. Харин бусад хүний зүүдийг зүүдэлвэл бүр илүү сонирхолтой байх болно. Мэдрэлийн мэс засал болон нанотехнологи бага зэрэг хөгжихийг л хүлээх үлдэж байна...

8. Бүх хүн зүүдэлдэг

Бид өөр өөр хүн болохоор өөр өөрөөр зүүдлэж таараа. Гэхдээ дээр өгүүлснээр, зүүдний 90 орчим хувь нь мартагддаг. Энэ бол статистикийн дундаж утга, өөрөөр хэлвэл зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч
зүүдээ ерөөс санадагүй заяа нь хаячихсан хүмүүс ч бий. Ийм хүмүүс ерөөс зүүдлэж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш.

7. Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг

Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм. Чухамхүү зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусладаг байна. Саявтархан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг "зүүдлэдэг" үе болохоор нь тэднийг сэрээж байжээ. Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч, ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхлэсэн байна.

6. Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдлэдэг.

Тархи шинэ хүмүүсийг "санаанаасаа зохиодоггүй". Та эргэлзэж байна уу? Үнэндээ хүнд зүүдлэгдсэн тэр хүн өмнө нь өөртэй чинь уулзаж байсныг аль эрт нотлосон юм. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 настай байхад зүүдлэгдэж болно. Бид амьдралынхаа туршид олон мянган хүнийг хардаг, тэд дараа нь зүү-дэнд орж ирдэг.

5. Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдлэдэг.

Бүх хүн зүүдлэдэг, гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдлэдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.

4. Зүүд бол ер нь л зэрэглээ.

Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд шиг тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдлэдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.

3. Нэг сонин баримт байна аа, тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдлэдэг байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид бүр хурц өнгийн зүүд зүүдлэдэг ажээ. Дашрамд тэмдэглэхэд, ийм хүмүүс ердийн зүүдийг бодвол, тамхи татсан үеийн зүүдийг хавьгүй цөөн зүүдлэдэг байна.

2. Гаднын хүчин зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг

Үнэхээр гаднын авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур юмуу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд нь хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдөгийг харуулж байна.

1. Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч "хөдөлгөөнгүй" болдог.

Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.
За одоо, жаахан юм нэмж хэлмээр байна:

- бид хурхирч байхдаа зүүдэлдэггүй
- хэрвээ таныг хамгийн хурц өнгөтэй зүүд зүүдлэж байх яг тэр үед сэрээсэн бол, ийм зүүд сайн санагддаг байна.

_________________
:huchtei:


Top
 Profile  
 
PostPosted: Jul.07.09 3:05 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 4:56 pm
Posts: 3659
Location: Хаашаа ч юм явмаар...
А.Гитлер монголчуудыг үнэлдэг байжээ

Дэлхийн хоёрдугаар дайны дараа гадаадын нэг нэртэй эрдэмтэн А.Гитлерийн тухай судалж байх явцдаа түүнтэй холбоотой архивын материалыг үзжээ. Гитлер дайнд ялаад эзэлсэн улсуудынхаа иргэдээр ямар ажил хийлгэх талаар жагсаалт гаргасан байжээ.
Түүн дээр “Монголчуудаар хог шороо шүүрдүүлэх, хоол хийлгэх зэрэг боолын зиндааны ажил хийлгэж болохгүй ард түмэн байгаа юм. Тэгвэл би их Чингис хааны өмнө нүгэл үйлдсэн болно. Бас хамаагүй хэтэрхий том ажил хийлгэж болохгүй, тэгвэл толгой дээр гараад суучихна” гэж бичсэн талаар манай эрдэмтдэд хэлсэн тухай Хүн судлалын төвийн тэргүүн, ШУА-ийн доктор Ж.Батсуурь гуайн лекцнээс уншиж байснаа саналаа.
Image
Эндээс үзвэл монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх оюун ухаантай, хаана ч дасан зохицоод амьдарчих чадалтай гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Нөгөөтэйгүүр Эзэн богд Чингис хааныг маань XX зууны цуутай нацист нөхөр хүндэлдэг байж. тэгээд ч “цахилгаан дайн”-ы төлөвлөгөөгөө их хааны маань байлдааны арга барилаар боловсруулж байсан гэдэг үг бий. Дээрх архивын тэмдэглэлээс үзвэл энэ нь үнэн байх магадлал өндөр байгаа юм.

Дайнч, алуурчинг магтаж буй юм биш шүү. Гэхдээ л Гитлер дэлхийг эзэлсэн бол монголчууд еврей нар шиг хэлмэгдэхгүй л байж хэмээн бодогдоно.
Яахав ,Орост тусламж хүргүүлж байсан учир хэдэн хүн буудуулж мэдэх. Үгүй ч байж болох л юм. Хамгийн гол нь тухайн цаг үед германчууд дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсандаа өшөө хорсол ихтэй, улс орон нь ядуурлын зам руу орчихсон байсан учир бүхнийг цэрэг армид зориулан коммунизмын эсрэг хөдөлсөн нь түүхээр батлагдсан билээ.
Коммунизм нь ч ялсан байг өөр юу нь ч ялсан бай монголчууд бид дасан зохицоод амьдрах чадвартай гэдэг нь өдрөөс өдөрт нотлогдоод байгаа юм шүү.

_________________
:huchtei:


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 221 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6 ... 9  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.