#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.19 6:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 153 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Dec.11.07 4:29 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jan.28.07 4:55 pm
Posts: 207
Location: одоо харин амжилтын эргэлтэнд
chataa tur orhiod umaa bichetsgeevel yasiin bee humuuseee? gej....... bi ug n bichneeeeer l baina daanch minii pc mongol useg gargahgui baigoo...

ug n Tsas gedeg gogo l sedev baina shuu... gehdee nadaas hoishih humuus chatlahaasaa umnu umaa l shuud bicheeree... ! tegvel ih gogo baina... unshihad ch taatai... mmm

gogogo...

_________________
http://www.meupsycho.tk


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.15.07 11:15 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Sep.26.07 8:13 pm
Posts: 203
Location: tselmeg tengeriin door....
Quote:
chataa tur orhiod umaa bichetsgeevel yasiin bee humuuseee? gej....... bi ug n bichneeeeer l baina daanch minii pc mongol useg gargahgui baigoo...

ug n Tsas gedeg gogo l sedev baina shuu... gehdee nadaas hoishih humuus chatlahaasaa umnu umaa l shuud bicheeree... ! tegvel ih gogo baina... unshihad ch taatai... mmm

gogogo...




zaaval mongol vsgeer bichihiimoo 8O :??:

_________________
gantshan chamdaa l...


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.16.07 3:36 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
Цасыг хараад төрсөн мэдрэмж ээр өөрөө зохиолоо

... Цас хаялан орлоо
Цайлган сэтгэл хөдлөөд ч байх шиг
Анхны хайр санагдаадч байхшиг
Азгүй тэр дурлалд нулимс торлоо

... Бударч буй цасан дунд яваа
Булцгар хацартай хэнд ч гэмгүй энэ охин
Гэнэн зүрхийг минь хулгайлсан юм
Гэвч тэр надад баригдаагүй ээ
Одоо л очиж чамаас зүрхээ нэхье (гүйж байгаад хальтарч унаваа хөөрхий)

... Энд тэндгүй цав цагаахан цасыг харахаар
Энэхэн зүрх минь эмтэрч
Хайран дунд хальтарсан сэтгэл минь хөдлөх шиг
Хаягдсан бардам сэтгэл унах шиг

... Хайрт минь яг одоо цас орж байна
Хааяа чи боддог уу
Чи бид 2 цасаар наадаад л дэндүү жаргалтай байсан тиймүү
Хэрэв чамайг буцаад ирвэл заавал дахиад тоглоно шүү за хайраа

_________________
full


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.16.07 4:25 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
Цасыг хараад төрсөн мэдрэмж ээр өөрөө зохиолоо

... Цас хаялан орлоо
Цайлган сэтгэл хөдлөөд ч байх шиг
Анхны хайр санагдаадч байхшиг
Азгүй тэр дурлалд нулимс торлоо

... Бударч буй цасан дунд яваа
Булцгар хацартай хэнд ч гэмгүй энэ охин
Гэнэн зүрхийг минь хулгайлсан юм
Гэвч тэр надад баригдаагүй ээ
Одоо л очиж чамаас зүрхээ нэхье (гүйж байгаад хальтарч унаваа хөөрхий)

... Энд тэндгүй цав цагаахан цасыг харахаар
Энэхэн зүрх минь эмтэрч
Хайран дунд хальтарсан сэтгэл минь хөдлөх шиг
Хаягдсан бардам сэтгэл унах шиг

Цас гэдэг...

Цас бол цагаахан ариухан хайрыг билигддэг гэж хүмүүс ярьдаг. Гэвч... зарим үед ганцаараа цасан дунд алхах нь надад үнэхээр хэцүү байдаг билээ. Харахаар л тээр жилийн дурсамж толгойд орж ирнэ. Түүнтэй танилцахад цас ороогүй байсан ч анх уулзахад цас орчихсон, бид 2 ын яриа эндээс л эхэлж бага ч болов нэг нэгнээ ойлголцож, маргааш уулзах тухай хүртэл ярилцсан... Тэгээд л өдөр бүр уулзаж, дурлалын дарсанд согтон бид 2 дасан дурлалцсан. Чамайг л хайрлах гэж төрсөн мэт чамайг л хайрлах гэж шөнөжин зүүдлээд өглөө сэрэх мэт чамайг л хайрлах гэж амьдрах мэт байсан миний хувьд хагацал гэдэг давч гаршгүй аймар зовлон гэдгийг мэдсээр байж -Хоёулаа ингээд салъядаа би өөр хүн харах болсон яагаав нөгөө чиний найз Күүл, угаасаа анхны хайр бүтдэггүй гэсэн тиймээ гэж хэлээд эр хүний нулимсыг :crysad: харамгүй унагчаад явсан чамайг бодохоор цас гэдэг дурсамжтай боловч гунигтай гаслан болж сэтгэлд үлдэждээ

_________________
full


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.16.07 6:40 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.29.05 9:08 pm
Posts: 2127
Location: Pro Music Records
---------------------------- ZARLAL -----------------------------

2007 onii 12 dugaar sariin 24-30 nii hoorond "Tmumuuhei" /shyelkunchik/ balet-aas sedevlesen shine jiliin mash sonirholtoi toglolt boloh gej baina. Ta buhrn irj uzsendee haramsahgui gedgiig bi amlaj baina. Tasalbariin une 3000, 5000. Toglolt boloh gazar: Mongoliin Huuhed Zaluuchuudiin Soyoliin Ordon, 2007.24-30

_________________
http://www.m-chords.com/


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 3:38 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.05 5:08 pm
Posts: 141
Location: Хэн нэгний сэтгэлд
Урьд шөнө Пааридсан болхоор тэр өглөө орноосоо өндийх үнэн хүнд асуудал байв. Арай гэж босоод хөргөгчнөөс ганц шил бээр гаргаж ирж задалчихаад шалдан цээжээ охидод харуулах санаатай хөшиг онгойлготол гадаа том том ширхэгтэй цас хаялж байлаа. Нэлдээ цагаан ертөнц “Өнөөдөр болзчихмоор өдөр юм биш үү ??” гэсэн бодол төрүүлж, яаран утасаа аван таньдаг охидруугаа залгалаа. Сарын өмнө доод ангийнхаа Шинэлээ гэх охинтой танилцсан тэр намайг мартаагүй болтой. Гэрийнх нь хаягийг аваад цагийн дараа очихоор тохирлоо. Цаг агаар ийм сайхан байхад архи үнэртүүлээд очилтой биш залхуу хүрсэн ч гэсэн усанд орхоосдоо......
Хамаг сайхнаа өмссөн болхоор охид ч надруу ширтээстэй би бараг гунхжийшдээ гэсэн шүү юм бодоод. Зогсоол орж аавын машиныг нууцаар авсандаа их л урамтайхан орж суун Хөөрхөн охиныхруу хаз нэмэв. Тэрнийг би ийм сайхан байхыг нь харж байгаагүй болхоор бараг л би түүнд дурлачихлаа. Бид хоол идэн хамт кино үзэж нэлээдгүй хугацааг тухтай юм ярьж бие биенээ илүү мэдхэд чиглүүллээ. Тэр намайг муугүй мэддэг юм байна.... Бид дараа нь Мөсөн гулгуур дээр очиж ичихээс өгзгөөрөө уначихалгүй тэрнээс зүүгдэж хэд тойрсон боллоо. Түүнд их л хөгжилтэй байсан бололтой. Дараа нь би түүнд өөрийнхөө нууц газарлуу дагуулж явлаа. Нар жаргахдаа тэндээс гайхалтай харагддагийг надаас өөр хэн ч мэдэхгүй болхоор би нууцалдаг байсым. Бид одоо тэнд сууж байна. Ертөнц тэр чигээрээ чимээ аниргүй ганцхан тэрний үнэрийг надад зуучлах зөөлөн салхитай. Өмнө минь аажмаар уулын цаагуур далд орох наран 4үүлэхнээ байгаа юм шиг л.... Яг л энэ чигээрээ цаг хугацаа зогсоод би яг энд түүнийг тэврэхийг хүсэж байна. Анхний минь хайраас хойш зүрх минь ингэж цохилсонгүй. Өмнөхийг минь бодвол хэтэрхий хурдан миний зүрхэн талд гарсан болхоор би хэрхэхээ мэдэхгүй балмагджийн.

Эр хүн зоригтой бол гэсэн шүү юм бодоод шүлсээ залгин байж “Шинэлээ” гэж дуудав. “За” гээд өөдөөс хархад нь би түүнийг тэвэрч орхилоо... Ээ бурхан минь баяраллаа.

Шархалсан зүрх минь эдгэрч
Шартсан ходоод минь сайжирлаа биш ээ. Буруу юм хэлэх гэж байна.

Миний мэдэрч байгааг чи бас мэдэрч байна уу??? Би чамтай яг л энэ хэвээрээ тэврэлдээд цаг хугацаа зогсоосой гэж хүсэж байна. Энэ бодит биш би чамд хайртай гэж худлаа хэлэхгүй цаг нь биш. Гэхдээ чи надад таалагдаж байна. Нүдийг чинь би эгцэлж харж чадна. Гарыг чинь би чанга атгаж чадна.... Би чамайг бусдын өмнө найз охиноо гээд дагуулж явж чадна. Надтай үерхээч...
Энэ бол зүүдтэй л ижил би түүнийг хөтлөн зөөлөн хаялах цасан ширхэг дундуур алхаж байсан. Диваажингийн хэсэгт....... Түүний хөөрхөн царайг ширтэн цасан ордонд зогсож байсан. Мөрөөдлийн дунд. Мартагдахааргүй мартагдашгүй энэ өдөр үүрд байгаасай ..... Энэ цас зогсолтгүй хаялаасай........

_________________
DUNC@ME AMGLAD.


Last edited by taibo.! on Dec.23.07 1:38 am, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 7:59 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: May.05.05 11:54 pm
Posts: 157
uul n lag hoorhon zohiol bolj baisanaa ... ter emee ongordog orovdoltoi geheesee iluu ineedtei sanagdchihlaa!!! hehehe


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 8:15 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.11.05 2:07 pm
Posts: 4196
Location: ХОЙД ТУЙЛЫН ТУЯАГ ГӨЛРӨӨД АЛМАС БИД ХОЁР ЦӨЦГИЙТЭЙ ЗАЙРМАГ ИДЖИЙН.
taibo.! - ЦАС ЯМАР ХАРГИС ЮМ БЭ ? ТЭР ЭМЭЭГИЙН ЦАСААР АЛУУЛАЖ ЯАХНАВ ДЭЭ ? :hihi:
ТӨГСГӨЛИЙН ЗАСЧУУЛ ХӨӨРХӨН БОЛСОН БАЙНА Ш Д ЦААШАА БИЧЭЭРЭЙ . :wd:

_________________
НОВШ.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 9:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 7:09 pm
Posts: 4928
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Эмээг босго босго. :razz:

_________________
Mad WorlD♫


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 9:46 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.05 5:08 pm
Posts: 141
Location: Хэн нэгний сэтгэлд
Толгой тархи ажиллахгүй юуг хэрхэн бичихээ мэдэхгүй манарчын. Арай өөр өнцөг арай өөр сэдэв хөндий гэсэн боловч хөндүүлэх түс хийсэн санаа надаас зугатажийшд. Нэг л хардаг цаснаар болзох байснаас арай өөр зүйл нэмий гэсэн болдоггүй цаснаар ер нь юу байвал зүгээр юм??? Авто машины аваар уу?? Энүүн шиг эмээгээ дэлгүүр хэсүүлээд хальтруулах уу??? Бүү мэд. та нар ингэхэд ямар санаагаа сойгоод. сарын эцэсээр уралдуулах гээд нууж хаалгүй шинэ санаа байвал ПиЭм-р сав. Илүү байвуул шүү би баяжуулах гээд оролды. Анхных болхоор олигтой болж өгөхгүй юм.

_________________
DUNC@ME AMGLAD.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.21.07 12:41 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 1:08 am
Posts: 1475
Цасаа бичцэн, оруулж амжку байна, хүмсүүд байнуу

_________________
everyday win yourself


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.21.07 12:13 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
Байнаа, би бас ЦАС бичиж байна, ажлаас болоод дуусдаггүй. гэхдээ амжиж оруулнаа


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.21.07 1:10 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.05 5:08 pm
Posts: 141
Location: Хэн нэгний сэтгэлд
Төгсгөлийг нь заслаа анхных болхоор муу болсон байх гэж эргэлзэж байна Шүүмжлэлийг нээлттэй хүлээж авна шүү.

_________________
DUNC@ME AMGLAD.


Last edited by taibo.! on Dec.21.07 1:16 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.21.07 1:13 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.11.05 2:07 pm
Posts: 4196
Location: ХОЙД ТУЙЛЫН ТУЯАГ ГӨЛРӨӨД АЛМАС БИД ХОЁР ЦӨЦГИЙТЭЙ ЗАЙРМАГ ИДЖИЙН.
БИЧИЖ БАЙГААА . :mrgreen:
ГЭХДЭЭ ӨӨРТӨӨ ЗОРИУЛАЖ . :mrgreen:

_________________
НОВШ.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.22.07 11:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 1:08 am
Posts: 1475
“Цас”
"Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
...Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно."
Д.Нямсүрэн

Энэ өглөө би орой сэрэв. Өглөө ч гэж дээ, бага үд өнгөрч байна. Амралтын өдөр чи юу хийх гээд байгаа юм бэ? гэх шиг бие орноосоо босох дургүй. Гэвч гэрийнхэн бүгд босчихсон тул унтаад байх зохисгүй. Уржигдар миний төрсөн өдөр тохиосон билээ. Тэгж би хорин наст болсон. Даан ч над баяр хүргэх нь байтугай тоосон хүн тэр өдөр цөөхөн байв. Оюутны ширээнд тохой нийлүүлэн хоёр жилийг үдсэн найз нар маань ангийн нэг охиныг “Манайхаан, өнөөдөр Цэнгэлийн төрсөн өдөр ш дээ” гэж хашхирсны дараа л “Өө нээрэн тийн” гэсээр ирж баяр хүргэцгээсэн. Арван жилийнхнээс Цогтоо, Сайнаа хоёроос бусад нь чимээгүй. Уржигдраас хойш би гагц найз, нөхөрлөлийн талаар л эргэцүүлэх болов.
Аав ээж хоёр юунаас ч эхэлсэн юм, хэрэлдэж өгч байна. Ээж нэг уурлахаараа тайвширахгүй уддаг ба уурлахад нь миний дотор тэнгэр харанхуйлдаг тул ерөөсөө хаа нэг тийшээ явъя хэмээн сэтгэлээ. Нүүр гараа хам хум угаагаад шууд хувцаслав. Цай унд ч гэсэнгүй, цүнхээ шүүрээд, чихэвчний хөгжмөө асаагаад гадагш гарав. Жижигхээн цасан ширхэгүүд цэнгэг сайхан үнэртэнэ. Зорилгогүй зэгсэн удаан алхав. Амралтын өдөр сургууль явалтай нь биш, хүйтэнд гадаа суултай нь ч биш, номын санд сууя гэж санаад явах чиглэлээ яльгүй эргүүллээ. Камертоны хуурцаг хамт байгаад л ганц баярлана.
“...Будран уйтгарлах цастай дор ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явахад...” Цасны ширхэг томсоод цагаан өнгөөр бүхнийг будаж эхлэв. Бас л уржигдрын явдал. Одоо бодоход Сувдааг яасан муухай гомдоогоо вэ! Уржигдар миний төрсөн өдөр байсан болоод ч тэр үү чи байдгаасаа хамаагүй хөөрхөн ааштай, хичнээн нааштай байлаа даа. Орцны хүйтэн довжоон дээр хоёр цаг гаруй хамт сууж зөөлөн уруулаа бэлэглэсэн. Уг нь би тийм эрээ цээргүй амьтан биш юм шүү. Хөхөн дээр чинь гар өөрөө л яваад... Ёстой хөдөөний хөөсөн мантуу. “Чи намайг хэн гэж бодоод байгаа юм бэ?” гэсэн юм чинь одоо чи намайг үзэхгүй л дээ.
Хаа нэг сайхан газар очоод хэсэг байчих юмсан. Хөгжимтэйгээ бас тэгээд хэд гурван номтой бол алзахгүй газар даа. Тэгвэл та хэд намайг хир санах вэ? Огт үгүйлэхгүй юу?... Аа, шал дэмий юм бодоод л. Ядаж байхад номын сан ямар хол юм дээ!

Цас лавсав. Ланжгар ланжгар цасан ширхэгүүд янз янзаар эргэлдэн бууна. Томоо нэг нь зүүн нүдний сормосон дээр тусчихав. Гадаа дулаахан байна аа! Ходоод гэдэс хоол нэхнэ. Даан ч мөнгө байхгүй. Амаа ангайж амихандаа цасаар ундлав. Зугаатай, зүгээр юм гээч. Цасны оронд боорцог байсан бол ч гэж төсөөлөв. Гурван буудал газар алхахад цас бараг чихрахуйц болоод ирлээ. Ямар нэг юм л дараад байгаа юм шиг, газрын гав руу оруулах гээд байгаа юм шиг сул асгарах сувдан цас. Хоёр хөлөө нийлүүлж гурвалжлаад нэг нэгээр нь жаахан зайд зөөж тавин тракторын мөр гаргаж баахан алхав. Гаргасан мөрөө харах гээд эрвэл тракторын мөртэй зэрэгцээд нэг охин алхаж явна. Намайг харж шоолонгуй мушилзаад зөрж өнгөрлөө. “Хэ-хэ, би чинь одоо хүүхэд шиг л ...”. Энэ цасны дарах гээд байсан тэр юм миний уур уцаар, гомдол бухимдал л байж ш дээ! Тийм байна, тийм байна!
Цас бударна. Үнэндээ доор нь эргэлдэнхэн бүжмээр бударна.
“...Хүсэл хяслын хорвоо дээр
Гунигаар дүүрэн ч жаргалтай...” Тэрхэн эгшинд найзуудтайгаа хурдхан уулзмаар, ээжийгээ үнсмээр, Сувдаа руу яг одоо чавхдаж очоод уучлалт гуймаар догдлоод цасан дээр чанга чанга гишгэлэн гүйв ээ би.

_________________
everyday win yourself


Last edited by Mr.Untouchable on Jan.07.08 9:36 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.25.07 2:10 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.01.05 12:06 pm
Posts: 302
Location: Нойрмог нvдэндээ нуухтай, Цонхоор хєл ихтэй гудамж ширтээд л....
Аймар аймар сэтгэх юм өө

_________________
Сарантуяа.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.26.07 12:12 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.17.07 1:18 pm
Posts: 50
Location: Бэлэн зэлэн vгтэй хvн, овжин зальхай байдаг
2112 onii 12 sariin 21 nii odor... delhii emh zambraagyin toirog baisan heveer. tsas hayalan orsoor l. haramsaltai n tsasanaar gadagshaa garah hyn algaa. er n engiin yed ch gesen garah hyn bhgyi l dee. odoogoos yag 100 jiliin urd hyatad-d hiisen turshiltiin ulmaas mohoj sonoj bsan mongol uls genet hychirhegjin dahin delhiin taliig ezelheer dain degdeej tyyniigee ch bielyylseer.

_________________
Би бэлэн зэлэн vгтэй


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.27.07 2:03 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
Цас

Хүү цасанд дургүй... Аав нь цас орсон өвлөөр явчихсан болохоор. Цас хөөрхийлэлтэйгээр орчлонгоос одсон аавыг нь санагдуулна. Аавыг санахаар хүүгийн нүднээ нулимс тунадаг байсан тэр үе мөн л цаснаар гэрт нь орж ирсэн хойд эцгийн муухай харцанд уусан алга болжээ.
Хүү чичирсээр хөнжлөөсөө толгойгоо гаргахад урд шөнийн шуурсан цас тооноор нь орж зуухыг нь хөвсийтөл дарсан харагдана. Нусаа татсаар бие засахаар гарсан түүнийг дүү нь дагав
-Агаа аав орой ирсэн юм байхдаа
-Мнннг
-Ашгүй шал согтуу ирсэн шиг байна тээ???? тэгээгүй бол унтуулахгүй ээжийг зодохгүй юу...
-Мнннг
Цочир хүйтэнд бие нь агзасхийн сэргэсэн хүү гэртээ орж ээжийн аягалсан хар цайг уун идэх юм хайсан ч гэрт нь юу ч алга. Ээж нь туранхай биеээ өнгө муутай алчуураар ороосон нь эмгэн шиг хөөрхийлэлтэй, үлбэгэр харагдана. Хойд эцэг хоймрын орон дээр бүхэл чигээрээ хэвтсэн байх ба хажууд нь устай түмпэн хэвтэнэ.
-Миний хүү хичээлээ тараад эмээгийнд очиж жаахан мах авчир
-За
.... Хичээл дээр нь зохион бичлэг хийлгэжээ. Сэдэв нь "Шинэ жилийн хүсэл" Ангийн багш хүүгийн бичсэн зохион бичлэгийг ширээн дээрээ дэлгэн сууна. "Шинэ жилээр цас ордог.Хүүхдүүд аав ээжтэйгээ гэртээ бэлгээ задалж хоол иддэг. Цас манай аав хоёр адилхан. Байж байх нь гоё хэрнээ буцаад явчихсан. Надад өөр аав бий лдээ, тэр гэхдээ жинхэнэ биш. Түүнтэй хамт байх...за тэр ч яахав"
Хүү хувцсаа өмсөхөөр өлгүүр дээр очлоо. Өөрийнх нь богинодож ханцуй нь сэмэрсэн товчгүй нимгэн пальтоных нь хажууд савхин, үслэг захтай пөөнөгөр куртка өлгөөтэй байв. Хүү ханцуйг нь илж үзлээ. Гоё гялгар юм. Өмсөж үзлээ. Гадаа жаахан явж тойрчихоод буцаад өлгөчихье.
Хүү Толгойт гэсэн автобусанд сууж явна. Сэтгэл нь тавгүй болжээ. Хэдий гоё куртка өмссөн, дулаахан байгаа ч гэсэн сургууль дээрээ эрхэм нандин зүйлээ орхчихсон мэт санагдаж харамсаж явлаа. Эмээгийнд очоод буцахдаа буцаагаад өлгөчихье
Эмээ нь хүүг эвийлж хөөрхийлөн угтлаа
-Аав чинь хар усаа гударсаар уу?
-Мнннг.... хүү халуун сүүтэй цай ууж чанасан банш үмхэлнэ. Эмээгийнд ирэх дуртай. Дулаахан бас идэх юмтай
-Ээж таныг хэсэг мах өгөөч гэсэн
Эмээ түүнийг харж сууснаа санаа алдан босч үүдний пингээ ухан хөлдөөсөн сүү, бууз, үхрийн гуя гаргаж ирэв. Орж ирэхдээ үүдэнд тайлсан курткыг нь харан
-Аав нь авч өгөө юу, миний хүүд ханцуй нь уртадсан юм байна, эмээ нь хасаад өгье
Хүү айсан нүдээр эмээ рүүгээ ширтэж энэ курткыг хэрэггүй л өмслөө гэж бодов
Хүү эмээгийн дээлийг нөмрөөд орон дээр хэвтэнэ. Гэдэс нь цадсанаас нүд нь анилдана. Нүдээ анихдаа сургууль дээр үлдсэн хуучин пальтогоо санав. Хуучин муу ч гэсэн түүнд их ойр дотно санагдана. Нойрмог чихэнд нь оёдлын машин тачигнана. Нүдээ нээвэл эмээ нөгөө гоё гялгар куртканы ханцуйг нь хасан оёж байлаа.
Хүүгийн хоолой бөглөрч нүд нь нулимсаар дүүрэв. Тэр гадааг хүйтрүүлж пальто өмсүүлдэг цасанд гомдож байлаа. Аавыг нь авч явж өөр аав авчирсан цасанд гомдож нулимс нь бүүр ихээр урсав. Эмээгийн дээлийг толгой дээгүүрээ нөмрөн чимээгүйхэн мэгшиж хар нулимсаа хамаагүй тавин анх удаа орондоо уйлав. Түүний нүдэнд цас, хуучин пальто, аав гурав ээлжлэн харагдсаар... Тооноор орж буй цас халуун зууханд бууж шархийн ууршина...


Top
   
PostPosted: Jan.05.08 5:46 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jan.05.08 5:40 am
Posts: 1
Hi?

Zorigtuuduu, chi yagaad tsas.iig bichihgui bgaam be? Chinii bichsen uguulleguudiig unshih uneheer durtai! Chamd amjilt husiy! Tsas.iiig zaaval bicheerei! Amjilt!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.05.08 11:16 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 1:08 am
Posts: 1475
Зоригтөөгөө гишүүн, Нипони эднүүс хаачсын бол? Бүгд сайхан идэвхтэй байхымсн

_________________
everyday win yourself


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.07.08 12:36 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Zorigtuuguu MN ruu butschixsoon. 8O

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.15.08 7:40 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: May.05.05 11:54 pm
Posts: 157
Quote:
Эмээг босго босго. :razz:

hahaha neeree bosgo bosgo


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.15.08 8:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
Асуулт самбарийн 100 шvлэг нэрт ном
Энэхvv гарах гэж буй номонд АС самбарийн хэний ч шvлэг бичигдэж болхийг та бvхэндээ хэлхэд таатай байна
Хэрвээ та бидэнд єєрийн шvлгээ єгєхийг хvсвэл


энд дарнуу

Энэхvv номонд хvн бvхнийг гар бие оролцоосой гэж хvсэж байна
Мєн номон дээр бичигдсэн шvлэг нь тухайн бичсэн хvний нэр устай нь тэмдэглэн хєтлєн гаргах болноо

Анхаарал тавьсанd баярлалаа

Хvндэтгэсэн: Bestfriend

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.19.08 11:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.12.06 5:38 pm
Posts: 5994
Location: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
12 дугаан сарын тэмцээнээ хаалаа.. Энэ удаад Орни-г ялагч болголоо.. Цас цагаахан ариухан хэрнээ зарим нэгэнд нь ямар таагүй мэдрэмж төрүүлдэгийг бодолцон, өөр өнцгөөс харж чаджээ.


ОРНИ холбоо барьж байгаад шагналаа аваарай..


_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.19.08 11:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.12.06 5:38 pm
Posts: 5994
Location: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Mr.Untouchable их сайн бичдэг.. Шүүмж сонсоод, өөртөө нааж авахдаа амархан их бүтээлч..

Энэ удаад цөөн хэдэн зөвлөгөө бичий..


-Энэ цас биш "Цэнгэл" гэдэг сэдэв шг байна.Чи хар даа. Цас орж байгаа болхоос биш энэ бүхэн тэр хүүгийн тухай, бодрол, эгээрэлийнх нь тухай өгүүлж байна.

-Томоо нэг нь зүүн нүдний сормосон дээр тусчихав. Гадаа дулаахан байна аа! энэ одо юу гэсэн үг вэ?

-Ланжгар ланжгар цасан ширхэгүүд янз янзаар эргэлдэн бууна.. Энэ их онцгүй болжээ. Ланжгар гэхээр нэг л муухай болоод явчихаж байгаам. Цас биш юм шиг.

-Чиний өгүүллэгт уран үгс элбэг байдаг. Харин энэ удаад байгаа юм шиг сул асгарах сувдан цас гэдгээс өөр гоо сайхныг олж харсангүй.

-Гоо сайхны мэдрэмжээ ашиглаачээ.. Тэр сул үгнүүдээ багасга. Чөлөөтэй бичихгээд хэтэрхий мэрийчихэж.. ок за ингээд боллоо..

Чиний бүтээлийг муучилж байгаа юм биш, чи үүнээс сайныг бичиж чадах учраас залхуурсан байна гэж дүгнэлээ..Дараагийн тэмцээнд чинь амжилт..

_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.19.08 11:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.12.06 5:38 pm
Posts: 5994
Location: Ай, мэс шиг хүйтэн Ариун үнэн шиг хүйтэн...
Тaibo.! ок чинийхийг уншсан. Арай л болоогүй байна. Үнэндээ чиний сул үг уран зохиолын хэм хэмжээнээс хэтэрчиж гэж хэлэх нь зөв байх.

Өгүүлэмжийн тухайд гэсэл ХУРЦ юм юу ч харагдсангүй. Ганган мэдрэмж, утга, авцалдаа алга. Тэр охин цастай болохоор л чамд гоё харагдсан гэдэгээ Цас охиноос хэрхэн ялгарч, түүнийг чиний өмнө яаж дэлгэн харуулсаныг тодотго..Эсүүл тэр охин цасанд дуртай болохоороо чамтай уулзсан ч байж болно ш дээ. Цасны гоо сайхныг, тэр охины инээмсэглэлд харьцуулал ч юм уу, адилтгал ашиглах хэрэгтэй байж...

Дараагийн тэмцээнд илүү сайн бүтээл оруулна гэдэгт найдаж байна.

_________________
Өвдөлтөнд минь бүү шуна !!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 153 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited