#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.18.18 9:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 
Author Message
PostPosted: Aug.05.06 7:38 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Сэтгэлийн энтропи өсөхөд

Үе үехэн чи зогтусна
Үнэндээ юуг алдсан, юуг авснаа
Ухааран ойлгохдоо эсвэл
Мартагнаж байсан дурсамж чинь
Магадаар давхин ирэхүй
Гагцхүү түүнгүй байхад л
Гараг дээрх амьдрал учиг, энэрэлгүй мэт
Гашуунаас гашуун одоо бас ирээдүй
Гарцаагүй бөгөөд булташгүй энэ л, тэр л төлөвт
Гадна гараа зангидсан ч
Дотор л сэтгэлийн энтропи
Даанч ихээр хөөрч
Давчдах чинь аргагүй ээ, ингэж
Амьсгал будилуулсан бухимдлын хатгуур ихт шарваа
Атаршихыг хүссэн чиний сэтгэлийн эмзэг хөрсийг
Ахиад л нэг удаа хага татаж орхино доо
Аргагүй ээ, чи бол хүмүүн.
[align=right]2006-8-4[/align]


Last edited by kakadu on Jul.27.09 2:42 pm, edited 4 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Aug.06.06 4:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Yu gexev dee


Last edited by kakadu on Jun.27.08 12:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Aug.20.06 9:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Амрагийн болзоонд алтан нар, алиман сар хоёр...

Нар сар хоёр уулздаг гэнэ шүү
Намайг, чамайг дурлалцаж байхад тэд ч бас учирдаг гэнэ шүү

Өдөр дуусаагүй байхад нар болзоондоо яардаг гэнэ
Шөнө өнгөрөөгүй байхад сар учралдаа тэмүүлдэг гэнэ
Өглөө, үдшийн заагаар гэвч мэндийн зөрөөгүй байдаг гэнэ
Шил шилээ хараад танихгүй эрхсүүд явдаг гэнэ

Эрхлэн жаргалдах нимгэн мөчөө харамлаж л таарна, аргагүй
Ээнэгшин дасалцах орон зайгаа нууж л таарна, мэдээжийн

Үүлээр хучигдсан бүрхэг өдрийг санаж байна уу?
Үнэндээ тэр чинь нар сартайгаа уулзаад ухаангүй нь тэр
Одон шигтгээтэй гил хар тэнгэрийг хараа л биз дээ?
Онгон сар наранд аргамжлуулж орчлонг умартсан нь тэр

Нар сар хоёр уулздаг гэнэ шүү
Намайг, чамайг дурлалцаж байхад тэд ч бас учирдаг гэнэ шүү
[align=right]УБ, 2004-10-13[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.20.06 9:33 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Дээрх шүлгийг уншсан хүн нь намайг нарны аймгийн талаар ямар ч ойлголтгүй гэж бодвол бодно л биз. Яадаг юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.25.06 12:01 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Өөрийгөө өрөвдөхүй

Нарт ертөнцөд амьралд хэрэг алга аа
Над гэдэг амьтанд зовлон учраад байна
Найзалж үерхсэн тэр л нэг охиноос
Наалдаж үлдсэн нь сэтгэлийн шарх л байна

Алтлаг гэрэлд өдөржин умбагч цэнхэр дээвэрт хорвоод
Азтай гэж өөрийгөө хууран, инээмсэглэх дүрийг тогломоор ч
Атга улаан зүрхэнд минь цөхөрлийн нулимс урссаар
Арай л, дэндүү л хувьгүй нь аргагүй би л юм шиг ээ

Хэзээ хийсэн нүглийн үйлийн үр гараад
Хэдэн цөөхөн насандаа гундаж явна вэ, би
Хэний охинд өгсөн хайраасаа болж шаналаад
Хэтэрхий хатуу дарсанд уусч сууна вэ, би

Буман иргэн бужигнасан муу ихтэй орчлонд
Бусдын доог болохгүй гэж тайтгарлын баг угламаар ч
Буцаад урсдаг хугацаа гэж байхгүй л юм хойно доо
Бухимдал, ганцаардлын боол нь аргагүй би л юм шиг ээ
[align=right]2006-8-21[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.30.06 2:27 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн

Joined: Mar.31.06 6:00 pm
Posts: 183
Location: "Чанартай бичлэг, Бидний Зорилго"
dajgui shoo :wd: !


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.03.06 12:40 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Баярлалаа, залуус аа. Урам гэдэг чинь их сайхан эд байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.03.06 12:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Сэтгэлийг шинэтгэсэн нь

(роман биш шүлэг)

Гадаад далайг зорьсон галуу шувууны далинд
Ганихарч гүйцсэн сэтгэл минь тээгдээд одох нь энэ үү
Үүл хөвөх тэнгэрийн номин цэнхэр мандлаар
Үл гүйцэх хурдаар дайжин холдох нь тэр үү

Дутаасан сэтгэлдээ би харамсахгүй ээ
Дүүрэн шаналал биш гэж үү, тэр чинь
Алдсан сэтгэлээ ахиж ер нэхэхгүй ээ
Амьдаар зовоосон там бус уу, гай чинь

Уруу царайлж явсаар уруугаа харж ургах нь
Ууж идэж явсаар уулын энгэрт залрах нь
Гуниж ханалаа, юм хэмжээтэй
Гутарч боллоо, амьдрал хөдөлгөөнтэй

Шарилжан цэцэг байсныг нь л сарнай гэж бодоо биз
Шалихгүй жижигхэн болжморыг л хун гэж хараа биз
Аавын хүүгийн хийморь аргамжлагдаагүй
Аз жаргалын онгоц живчихээгүй

[align=right]2006-09-02[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.07.06 12:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Ижийгээ санаад байна

(дууны шүлэг)

Намай шаргал наран
Налайгаад байна аа хө
Намхан жаахан ээжийгээ
Нэхээд байна аа хө

Бөөрөнхий цагаан саран
Бөнжийгөөд байна аа хө
Бөгтгөр жаахан ээжийгээ
Бодоод байна аа хө

Алаг цэцгийн толгод
Анхилаад байна аа хө
Амины хайртай ээжийдээ л
Аягламаар байна аа хө

[align=right]2006-09-06[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.24.08 1:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
[font=Tahoma]ene huudsand talarhalaa uldeehed denduu hairan ym yag l hunii zursan zurag deer beh dusaaj bga ym shig gehdee uneheer tessenguid uuchlaarai shulguud chini taalagdlaa KAKADY[/font]

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 2:10 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
orcish wrote:
[font=Tahoma]ene huudsand talarhalaa uldeehed denduu hairan ym yag l hunii zursan zurag deer beh dusaaj bga ym shig gehdee uneheer tessenguid uuchlaarai shulguud chini taalagdlaa KAKADY[/font]


kind words-д чинь баярлалаа! :-D

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 2:10 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Алаг цэцгийн дэлбээг тавилан гэж бодсын
Ангийн хонгор чамайг хайртай гэж сансын
Сэвшээ салхины шивнээг ерөөл гэж сонссын
Сэргэлэн жаахан чамайг дурласаан гэж итгэсийн

Бодсон би бодсон, санасан, сонссон... итгэсэн
Борхон зүрхэндээ би болоогүй зүүдийг бүтээсэн
Үүлээр урласан ордондоо үлгэрийн гүнж шиг тухлаад
Үнэн гэдэг хатууг үлдэн хөөж байж дээ

/үргэлжлэл бий/

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
PostPosted: Jul.27.09 2:41 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Ээн дээр нэмэх нэг

Алдуурсан сэтгэл Ээн зүгт тэмүүлнэ
Андуурсан хайр Ээн зун тамлана
Алдаатай ертөнц Ээн удаа тавлана
Аавын хүү Ээн удаа бүдрэнэ

Амьдралын жимийн эцэст л
Асуултын тэмдэг цэгээр солигдоно
Алаг зүрхийг базсан бүхэн
Агаар мэт хоосон болно

Тэр цагт би Ертөнцийн төв болно
Тэгээд та нар миний зовхин доор орно
Нүд минь анилдахад л
Нүгэлт орчлон далдраад өгнө.

Томъёолж хэлбэл энэ бүхэн Ээн дээр нэмэх нэг!

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
PostPosted: May.04.12 5:34 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 931
Location: canon 60d
:wd:
Дажгүй шүү

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited