#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.19 5:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 233 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9

Зохиолын баатруудаас хэнийг нь дэмждэг вэ?"
Тегелдер 19%  19%  [ 6 ]
Соёлоо 31%  31%  [ 10 ]
Уянга 16%  16%  [ 5 ]
Ханболд 9%  9%  [ 3 ]
Жавхаа 3%  3%  [ 1 ]
Хэнийг нь дэмждэггvй ээ 22%  22%  [ 7 ]
Total votes: 32
Author Message
PostPosted: Dec.18.08 3:41 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Хүн өөрөө хайртай, өөртөө хайртай л хүнтэй суухгүй бол хэцүү байдаг байх даа. Миний амьдрал ч диваажин шиг л санагдаж байна. Хичнээн хань минь хардаж бухимддаг ч гэлээ Төгөлдөр шиг хэнэггүй байсанаас мянга дахин дээр юм байна. Охиноосоо ч илүү намайг хайрладаг нөхөртэйдөө баярлаж байна. Ийм мэдрэмж төрүүлсэн Сиеннад ч бас баярлаж байна шөө :hi:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Dec.18.08 4:22 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Гоё болжээ.
Харин дуусах болсон юм биш үү?
Дараа 10 жилийн дараа гээл үргэлжлүүлэхгүй юү дээ.

Хүмүүсийн хоорондын харьцааг айхтар хянамгай нягт нямбай дүрслэжээ. Чи их гярхай хүн юм.

Амжилт Sienna

:rock: :rock: :rock:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.25.08 6:11 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Өчигдөрөөс эхлээд Ханболд утсаа дуугарах бүрд уцаарлангуй гарган ирж хардаг болсон нь цаанаа нэг учиртай. Энэр түүнрүү хэд хэдэн удаа утасдсан хэдий ч тэрээр утсаа авсангүй бас тасласангүй. Чимээгүй байвал аяндаа өөрөө залгахаа болих байх гэж найдсан нь талаар өнгөрч байсхийгээд л нэг мэссэж утсанд нь ирэх ажээ.

Өнөөдөр ямар гоё өдөр болж байнаа, би гадуур алхаад явж байна ажил маань бүтэмжтэй гэх мэт энгийн мэссэжээс эхлээд та хэзээ завтай вэ, яагаад утсаа авахгүй байна вэ гэсэн мэссэж хүртэл ар араасаа байсхийгээд л ирэх нь Ханболдод сүүлдээ төвөгтэй санагдаж эхлэв. Энэрийн цовоо цолгиун зан, сэтгэл татсан инээдэнд нь татагдавч түр зуурын хэрэг гэдгийн Ханболд ойлгож эхэлсэн байлаа. Тэртээ тэргүй дурлан байж авч суусан эхнэр нь байхад жаахан хүүхэдтэй орооцолдох хэрэг юун. Тэгээд ч Энэртэй энэ маягаараа орооцолдоод байвал сүүлдээ салахаа больж мэдэх л хүн юм, асуудал үүсээгүй байгаа дээр нь холбоогоо таслая гэж Ханболд бодоод утсаа гарган Энэрхүү мэссэж бичлээ. Сэтгэл тавгүй үед хань болж байсанд чинь баярлалаа, ах нь одоо дахиж уулзаж амжихгүй л байхдаа. Чамтай танилцсандаа их баяртай байгаа. Ингэж бичсэний дараа бас гомдчих болов уу гэж бодсондоо, “чи үнэхээр сэтгэл булаам хөөрхөн бүсгүй” хэмээн дахиад нэг мэссэж явуулж орхиод, утсаа далд хийж нэгэнтээ урт амьсгаа авчээ.

Цайны цагаараа Соёлоо хурдхан гэгч нь супермаркет ороод ирэхээр шийдэн ажлаасаа яаран гарлаа. Ажил тарахад замын түгжрэл, тэгээд супермаркетуудын оочир ихэсчихдэг болохоор Соёлоо гэртээ эртхэн харья гэж шийдээд, цайны цагаараа дэлгүүр орж хүнсээ цуглуулахаар яваа нь энэ. Эртээдхэн хийсэн хуушуур нь хөлдүү байсан болохоор шөл ус нь тийм ч сайхан таараагүй ч Ханболд амтархан идсэнийг санан санан, харьж сайхан хуушуур хайрч өгье гэж боджээ. Тэгээд ч өглөө Ханболд гэрээсээ гарахдаа ажлаа дуусгаад гэртээ эрт харина гэж хэлсэн болохоор ирэхэд нь халуун хоолтой байлгая гэж санаад цаг хэмнэж яваа аж. Гараа гаргаж хийсэн хоолыг нь нөхөр нь амтархан идэж байгааг харах Соёлоо туйлын дуртай. Ханболд өнөөдөр оройн хоолоо идчихээд, эртээр дагуулж яваагүй бильяардны газраа хамт очиж тоглоно гэснийг гэнэт санаад Соёлоо чигээ өөрчлөн ойролцоох үсчний салоныг инээмсэглэн зорин одов.

Ажилдаа шамдан сууж байсан Уянга гэнэт мартах шахсан зүйлээ санаад утсаа шүүрэн авч Төгөлдөрт мэссэж бичлээ. Бараг сарын өмнө шахуу хувцасны мөнгө гэж нэхэн авсан охиных нь цэцэрлэгийн багш нь өнөөдөр арван долоон цагаас ангийн концерттой гэж өглөө хүргэж өгөхөд нь зарлаж байсныг ажилдаа дарагдаад золтой л мартахаа шахжээ. Төгөлдөрт мэссэж бисэн даруй салбарынхаа эрхлэгчид учир байдлаа тоочин чөлөө авч амжив. Харин Төгөлдөрт л санаа нь зовж байлаа. Өнөөдөр хэлтсээрээ хуралдана, жаахан оройтох байх гэж өглөө гарахдаа сануулан хэлсэн болохоор амжихгүй ч байж магад гэж гуниглангуй бодов. Урд нь бол уурлаж хашхираад ч болов дагуулаад явах сан. Даанч эртээдийн хэрүүлээр амаа таглуулчихсан, ямар нүүрээрээ далайлгаж авч явах вэ дээ. Уул нь бяцхан охиныхоо анхны концертыг нь хамтдаа үзвэл гэж Уянга санаа алдан суутал ашгүй утас нь дуугарч хариу мэссэж ирэх нь тэр. Яасан эгдүүтэй юм бэ, хурлаа хойшлуулаад яг цагтаа очъё гэсэн мэссэжийг уншаад Уянга өөрийг нь уучилсан мэт санагдан сэтгэл нь нялхарч баярлан инээд алджээ.

Хаалга онгойн Ханболдыг орж ирэхийг хараад Төгөлдөр учиргүй гайхаж орхив. Түүнийг арай ч аил дээрээ харна гэж бодож байсангүй. Харин Ханболд байн байн ирж уулзаж байсан найз нь аятай түүнрүү дөхөн очиж, сайн уу хө гарч тамхилах уу гэж хээв нэг асуух нь тэр. Төгөлдөр хэсэг эргэлзсэнээ сайн гэж нам дуугаар мэндлээд юутай ч гарахаар зэхэн үүдрүү зүглэлэв. Өрөөнийнх нь сууж байхад ажил дээрээ хар яр гээд байлтай биш, тэгээд ч хүн хүн шиг мэндлэж байна юутай ч гарч байгаад яах гэж ирсэнийг нь сонирхоё гэж тэрүүхэн хооронд бодож амжив. Гадаа үүднээс холгүй хогийн савны ойролцоо зогсоод, Ханболд хайрцаг тамхи гарган түүнрүү үг дуугүй сарвайлаа. Төгөлдөр дуртай дургүй нэгийг аван асааж аажуухан татав.

Ханболд ч мөн нэгийг амандаа зуугаад уучлаарай Төгөлдөрөө гэгч аядуухан хэлэхэд Төгөлдөр арай би буруу дуулаагүй байгаа даа гэж гайхан түүнийг ширтлээ. Ханболд улам дөхөн очиж, Төгөлдөрөө эр хүн эр хүндээ хайртай байдаг биз дээ. Би урд нь чамаас Соёлоог булааж авч байсан, харин одоо гуйж авмаар байна. Соёлоо надтай жаргалтай сэтгэл дүүрэн амьдарч байгаа. Чамтай уулзсаны төлөө миний өмнө өөрийгөө буруутгаж, сэтгэлээр их унаж шаналсан шүү. Би ч түүнийг уучилсан, бид хоёр одоо сэтгэл тайван амьдарч байгаа. Чиний эртээд харсан бүсгүйтэй би цэвэр тохиолдлоор танилцсан юм шүү. Та хоёрын уулзсаныг мэдээд шаралхсандаа ч гэхүү хоёр гурав уулзсан нь үнэн. Гэхдээ сэтгэл алдраагүй, Соёлоог ч хуураагүй. Би тэр бүсгүйтэй дахин уулзахгүй. Тиймээс чи Соёлоод элдэв зүйл дуулгаж сэтгэлийг нь шархлуулах эсэхээ өөрөө мэддээ. Тэрийг сонслоо гээд Соёлоогийн сэтгэл зовохоос биш салаад явахгүйгээр надад хайртай юм шүү. Соёлоогийн сэтгэлийг зовох эсэхээ чи өөрөө л мэд, юутай ч би дахиад Соёлоог зовоохгүй. Ингэж хэлээд Ханболд татаж дууссан тамхины ишээ хогийн савруу чулуудаж орхиод, доошоо харан алгуурхан алхлан одлоо.

Төгөлдөр юу ч дуугарсангүй бас яриаг нь таслалгүй сонсоод, холдон одож буй Ханболдын араас удтал ширтсээр барааг нь тасартал ажлын газрынхаа гадна зогссоор байв. Төгөлдөр өөрөө оронд нь байсан бол хэзээ ч Ханболд дээр очиж уучлал гуйхгүй байх байсан. Тийм зүрх зориг гарахгүй байсан байх нь. Харин Ханболд өөрийн гэр бүлийнхээ ирээдүйн төлөө, бас хайртай хүнээ өөрийнхөө дэргэд үлдээхийн төлөө үзэн яддаг хүн дээрээ ирж уучлал гуйж байна шүү дээ. Чамд хичнээн хэцүү зүйл байсныг өрсөлдөгч чинь явсан хүний хувьд ойлгож байна. Эр хүн гэр бүл, хайртай хүнийхээ төлөө өөрийнхөө нэр төрийг гутаагдахыг юман чинээ саналгүй тэмцдэг ажээ. Соёлоо сонголтондоо алдаагүй байжээ. Ханболд үнэхээр надаас илүүтэйгээр Соёлоог хайралдаг юм байна. Төгөлдөр толгойгоо доош нь гудайлган бодолгоширсон чигээрээ ажлынхаа хаалгыг татан орлоо. Тиймээ, чи яллаа. Би Соёлоод юу ч хэлэхгүй. Соёлоо, чи минь надад батлаж байсан шигээ сэтгэл тайван, аз жаргалтай хэвээрээ амьдраарай.



Төгсөв

2008 он

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.25.08 6:52 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
very nice yostoi gogo tugsgul bna shuu siennadaa amjilt husey :-P

_________________
...???


Top
   
PostPosted: Dec.26.08 5:49 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Тун сайхан төгслөө.
Баярлалаа...

Өөр олон сайхан зохиол бичээрэй...
Амжилт

:wd:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.26.08 10:01 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Bayarlalaa Sienna ih saihan tugssun bna.

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Jan.01.09 10:32 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.20.04 4:33 pm
Posts: 453
sienna dee bayrlaa oshoo olon goy oguulleg bicheerei!!!!!! humuusee utag uran zohiol dotor oor ymar goy oguulleg bna sanal bolgooch


Top
   
PostPosted: Jan.02.09 8:46 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jul.19.06 10:41 am
Posts: 65
Location: Улаанбаатар хот
Үнэхээр сэтгэл догдлон уншлаа. Хүн хайрынхаа төлөө тэмцэж чаддагийг харуулсан сайхан тууж байлаа. Sienna ахин олон олон ийм амттай баялаг зүйлсийг бичиж байгааарай амжилт амжилт. Хэзээ ном болон гарах бол анхны худалдан авагч нь болж өөрийн чинь гарийн үсэгтэйгээр авмаар байна :wd: :wd: :wd: :wd: :wd: :wd: :wd: :wd:

_________________
ШИНЭ ДАВАЛГАА ШИНЭ XYЧИН


Top
   
PostPosted: Jan.12.09 4:38 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.24.08 6:52 am
Posts: 19
Location: cz
hi bi ih udaan orj ireegui baisan chine sienna mani duusgasan baina ihhhhhhhhhh bayrlala tsashid ulam olon goy zohiol bichij bidnige bayrlularai :wd: :wd: :wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Jan.12.09 2:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.01.05 1:07 am
Posts: 10489
Location: Copenhagen
urgeljleel bgam u


Top
   
PostPosted: Jan.13.09 10:29 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Таван жилийн дараа туужийн төгсгөлийн 16, 17, 18, 19-р бүлэг

Та бүхний унших дуртай "Таван жилийн дараа" тууж маань төгссөн мэт харагдавч төгсөөгүй юм аа. Ханбол өөрийн эхнэр Соёлоодоо өөр хүнтэй уулзаж байснаа мэдэгдэлгүй нууж чадсан гэж бодсон боловч гайтай тохиолдлоор Соёлоо олж мэднэ. Тэрнийг нь дуулсан Ханболд Төгөлдөрийг хэлсэн гэж ам алдан буруутгахад Соёлоо дахин цочирдоно. Ингээд Төгөлдөртэй уулзсаны дараа Соёлоо өөрийн хайр сэтгэлдээ эргэлзэж эхлэх бөгөөд Төгөлдөрийг үү, эсвэл нөхөр Ханболдоо сонгох уу хэмээн дахин сонгол тулгарна. Харин Уянга энэ удаа яах бол, бууж өгөх үү эсвэл хуучны адил ширүүхэн дайралт хийх болов уу.

Та бүхэн туйлын сонирхолтой жинхэнэ төгсгөлийн 4 бүлгийн тун удахгүй хүлээн авч уншаарай.

Sienna

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Jan.16.09 5:51 pm 
Offline
Гишvvн

Joined: Sep.25.05 6:09 pm
Posts: 4530
Location: Я скоро вернусь, ты даже не успеешь соскучиться. Позаботься о моем сердце – я оставляю его с тобой
Quote:
Таван жилийн дараа туужийн төгсгөлийн 16, 17, 18, 19-р бүлэг

Та бүхний унших дуртай "Таван жилийн дараа" тууж маань төгссөн мэт харагдавч төгсөөгүй юм аа. Ханбол өөрийн эхнэр Соёлоодоо өөр хүнтэй уулзаж байснаа мэдэгдэлгүй нууж чадсан гэж бодсон боловч гайтай тохиолдлоор Соёлоо олж мэднэ. Тэрнийг нь дуулсан Ханболд Төгөлдөрийг хэлсэн гэж ам алдан буруутгахад Соёлоо дахин цочирдоно. Ингээд Төгөлдөртэй уулзсаны дараа Соёлоо өөрийн хайр сэтгэлдээ эргэлзэж эхлэх бөгөөд Төгөлдөрийг үү, эсвэл нөхөр Ханболдоо сонгох уу хэмээн дахин сонгол тулгарна. Харин Уянга энэ удаа яах бол, бууж өгөх үү эсвэл хуучны адил ширүүхэн дайралт хийх болов уу.

Та бүхэн туйлын сонирхолтой жинхэнэ төгсгөлийн 4 бүлгийн тун удахгүй хүлээн авч уншаарай.

Sienna
wow tesne yadan huleej bnshuu

_________________
Святой Чёрт


Top
   
PostPosted: Feb.03.09 2:55 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Миний анхны ном "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" худалдаанд гарлаа

Дөрвөн жилийн тэртээ "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" гэж нэрлэсэн өгүүллэгийг биччихээд Бийрбэх гэдэг уран зохиолын сайтад байрлуулаад сэтгэл догдлон маргаашийг хүлээж байснаа санаж байна. Уншигчид маань урам өгч 1000 удаа уншиж, олон олон урмын үг үлдээсэн байснаар уран зохиолын ертөнцийн хаалгаар Sienna миний бие сахилгагүй харцаар эргэн тойрноо сонирхсоор орж ирсэн билээ.

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл

Хөөрхөн

Хэнэггүй дурлал

Хүүхэлдэй

Таван жилийн дараа гээд л та бүхний нэхэн байж, загнан байж уншдаг уран бүтээлүүд ар араасаа төрсөн.

Ингээд бүтэн дөрвөн жилийн турш, ухаан бодлоо уралдуулан, зүрх сэтгэлээ шингээн бичсэн анхныхаа номыг та бүхэндээ өргөн барьж байна. Хамгийн анхны тань худалдан авагч болно хэмээн урмын үгээр олон удаа дэмжиж байсан уншигч таны дэмжлэгт баярлалаа.

Юм бүхэн өөрийн гэсэн энергийг шингээсэн гэж би боддог. Зүрхэнд минь хайр байдаг учир, зүрхэнд минь итгэл байдаг болохоор би хайрын тухай бичдэг. Би мэдэрч бичдэг, итгэж бичдэг.

Хайр шингээн байж бичсэн миний ном та бүхэнд ч бас гэгээн хайрын гэрэл цацруулсан илчийг мэдрүүлэх байх гэж итгэж байна. Дурлаж шатаж явахдаа, хайрлан уярч суухдаа, гунигласан үедээ, ганцаардсан агшиндаа номыг маань гартаа ахин дахин эргүүлэн тухлан байж уншаарай. Инээд баясал, хайр сэтгэл, ухаарал бас бүхнээс хүндтэй уучлах сэтгэл цөм түүнд багтсан байгаа.

Өнөөдрийн байдлаар дараах дэлгүүрт ном маань худалдаалагдаж байгаа болно.

1. Hi Fi Records T.O.B.S дэлгүүр. Улсын циркийн эсрэг талд хүнсний 50-р дэлгүүрийн дэргэд байралалтай.

2. Скай их дэлгүүрийн 1 давхарт Мир номын дэлгүүр

3. Интер Ном номын дэлгүүр

4. Аз хур-1 Багшийн дээд сургуулийн урд Time төвийн 1 давхарт

5. Аз хур-2 Мөнхийн үсэг компанийн байр дахь номын дэлгүүр

6. Нацагдоржийн номын сангийн Номын дэлгүүрт тус тус худалдаалагдаж байна.


Ингээд уншигч та бүхний гүнээ хүндэтгэсэн

Sienna

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Feb.03.09 2:58 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Та бүхний унших дуртай "Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг. Ханболд өөрийн эхнэр Соёлоодоо өөр хүнтэй уулзаж байснаа мэдэгдэлгүй нууж чадсан гэж бодсон боловч, гайтай тохиолдлоор Соёлоо олж мэднэ. Энэрийн хорон дайралтад өртсөн Соёлоо ямар шийдвэр гаргах бол.

Тэрнийг нь дуулсан Ханболд Төгөлдөрийг хэлсэн гэж ам алдан буруутгахад Соёлоо дахин цочирдоно. . Төгөлдөрийг буруутгахаар уулзахаар явахдаа Соёлоо түүнтэй ямар орчинд тааралдах бол. Төгөлдөр дахин архинд орох уу, гэр бүл өрхийн түшиг хэвээр үлдэх болов уу гээд сэтгэл догдлуулсан уртхан төгсгөлийг "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" номноос хүлээн аваарай. Төгсгөл нь үнэхээр санаанд оромгүй ч би та бүхэнд таалагдана гэж батлаж байна.

"Жаргал хүссэн захидлын хариу": Жаргал хүссэн захидал хэмээх сайхан өгүүллэгийн эзэнд дурлалт бүсгүй нь хэрхэн хариу өгсөнийг та бүхэн уншаарай. Дөрвөн жилийн турш бие биедээ нууцаар дурлаж явсан тэр хоёр хамтдаа амьдрал болов уу, захидлын эзний хүсэн хариу ирэх болов уу, эсвэл бүсгүй нь аль хэдийнэ өөрийн амьдралаа зохиосон болов уу. Тэд дахин учрах болов уу???

"Яагаад?"
"Сайхан эхнэрийн нууц" зэрэг сонирхолтой шинэ өгүүлэг миний хэвлүүлсэн анхны номонд багтсан байгаа тул амтархан уншаарай.

Энэхүү номыг хэвлүүлэхэд санхүүгийн гүн туслалцаа үзүүлсэн хүн намайг огтхон ч танихгүй нэгэн билээ. Зөвхөн миний бүтээлийг ном болж гараасай гэж хүссэн сайхан сэтгэлээр, алс холын Америк орноос нэг ч удаа уулзаж байгаагүй танихгүй надад номын зардлыг шилжүүлсэн төдийгүй, бүх номоо борлуулсаны дараа аажуу тайвуу зөвхөн хэвлэлтийн зардлыг буцаан шилжүүлэх сайхан боломжийг надад олгосон энэ хүнд талархаад баршгүй билээ. Танихгүй ч гэсэн анд минь болсон алс холын Америк оронд оршин суугаа Галбадрахын Ганцолмон таны үйлс бүхэн бүтэмжтэй байж, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байх болтугай.



Анхныхаа номын борлуулалт нэг бүрээс 500 төгрөгийг Улсын хүүхэд асрах газарт хандив болгон Сиенна миний зүгээс өргөж байгаа билээ. Тиймээс та бүхний худалдан авсан ном бүрээс 500 төгрөгийн хандив өргөгдөх болохоор та бид бүгдээрээ энэхүү сайн үйлсийг хамтдаа бүтээж байгаа хэрэг юм.

Анхныхаа номоос хүүхдүүдэд зориулан хандив өргөе гэж бодож байсан мөрөөдөл минь биелдэг би өнөөдөр азтай.

1. Hi Fi Records T.O.B.S дэлгүүр. Улсын циркийн эсрэг талд хүнсний 50-р дэлгүүрийн дэргэд байралалтай.

2. Скай их дэлгүүрийн 1 давхарт Мир номын дэлгүүр

3. Интер Ном номын дэлгүүр

4. Аз хур-1 Багшийн дээд сургуулийн урд Time төвийн 1 давхарт

5. Аз хур-2 Мөнхийн үсэг компанийн байр дахь номын дэлгүүр

6. Нацагдоржийн номын сангийн Номын дэлгүүрт тус тус худалдаалагдаж байна.

Сиенна

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Feb.08.09 2:06 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.20.04 4:33 pm
Posts: 453
Anhnii nomoo garagsand chin bayr hurgii!!! Anhnii nomiig chin hudaldan abch amtarhan unshin gedegee amlii . Nomniihoo odorlogiig hezee hiihiin gariin useg suruulj abii


Top
   
PostPosted: Feb.09.09 1:20 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Маш их баярлалаа. Сайхан ном гэж хүмүүс үнэлээд урам өгөөд байна. Таалагдах байхаа, тэгээрэй гарын үсгээ өгнө өө. Дэмжсэнд баярлалаа

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Feb.18.09 5:33 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Баярлалаа Сиенна. Манайх яг Интерномын байранд байрладаг. Одоо ажлаа тарангуут замаараа орж авнаа. Анхныхаа номыг хэвлүүлсэнд чинь ахин дахин баяр хүргэе :wd: . Хурдан уншихсан гэхээс тэсэж ядаж байна шүү :wink:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Feb.20.09 5:14 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Баярлалаа Үнэн үгээ. Чамайг орж ирэхгүй болохоор хаачив гэж байгаад баяраа хуваалцаж байгаа минь энэ :)

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Feb.20.09 5:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
soyloo hamgin ih sanaltai yavj bgam bna shd...

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Feb.20.09 5:49 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
Quote:
Баярлалаа Сиенна. Манайх яг Интерномын байранд байрладаг. Одоо ажлаа тарангуут замаараа орж авнаа. Анхныхаа номыг хэвлүүлсэнд чинь ахин дахин баяр хүргэе :wd: . Хурдан уншихсан гэхээс тэсэж ядаж байна шүү :wink:
Хөөх өөрийгөө үнэнүгтэй ийм ойрхон ажилладаг гэж төсөөлж байсангүй

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Feb.24.09 2:49 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jul.27.08 7:42 pm
Posts: 912
Location: do not copy me
sainuu Sienna
bi chinii fan unshigch bnaa
nz ni chinii hel;sneer azhuraas gariin vsegtei nomiig abaad unshij bgaa.
vneheer saihan nom bolson bnlee
amjilt hvsie... :wd: :wd:

_________________
Oorsdoo bosgoson amidral amttai


Top
   
PostPosted: Jun.29.11 10:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3776
heden odor unshij bj neg yum duuslaa gej. :laugh5:
hanbold gai gev genet garj irsnees bolj hamag yum butsengvi. :?

_________________
kontik


Top
   
PostPosted: Jun.29.11 11:10 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15131
Location: Düsseldorf, Germany
mark

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jun.29.11 11:11 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15131
Location: Düsseldorf, Germany
olj unshih heregtein bna! :bigthumpup:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Feb.19.12 9:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5222
Location: somewhere
Sayxan l ene nomiig olj unshlaa.. Yostoi sanamsargvv bj bgaad.. Goe nom bolson bnaleeshvv.. Sienna geed neg l snsson ner sanagdaad bsan chin Manai asuultiix bsiin bna,,, tsaashdiin uran bvteeld ne amjilt.. Oor olon goe goe nom bicheerei.. :angel:

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 233 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited