#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.12.19 10:15 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 233 posts ]  Go to page Previous 13 4 5 6 79 Next

Зохиолын баатруудаас хэнийг нь дэмждэг вэ?"
Тегелдер 19%  19%  [ 6 ]
Соёлоо 31%  31%  [ 10 ]
Уянга 16%  16%  [ 5 ]
Ханболд 9%  9%  [ 3 ]
Жавхаа 3%  3%  [ 1 ]
Хэнийг нь дэмждэггvй ээ 22%  22%  [ 7 ]
Total votes: 32
Author Message
 Post subject: Sienna - daa amjilt
PostPosted: Jan.11.07 6:02 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
Үнэхээр тасархай зохиол.... Чамд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье...
Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү :wd:

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.15.07 3:00 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jan.14.07 1:31 am
Posts: 20
Location: xamaagui
yooy ymar goy zoxiol ve.chi ymar ch ix aviyactain be dee.
bi ch br cuudlaacaa bocolgui neg door unshaad duucgalaa.neg medcen shunu bolj bn.
urgeljliig n xurdan bicheerei guij bn shuu.
bac chamd iim goy zoxiol bichij ugch bgad bayarlalaa.chamd amjilt xuciy.


Top
   
 Post subject: yostoi goy zohiol bn
PostPosted: Jan.15.07 4:52 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.14.07 6:32 pm
Posts: 11
Location: ulaanbaatar
Sienna chi yostoi mundag yumaa! yaj, haanaas chn iim ug garch ireed iim urt zohiol bicheed bgaag chn gaihaj bn. zohioliig chn unshlaa.heleh ug alga. uneheer sxn zohiol bolj! nulims nudii aygand duurch ireeed, butsaj zalgiad dahiad l uilah gj nulims garch ireed l boliod blaa. uneheer setgeld hurch chadsan shu! tugulduriig arhind durtai bolgoson ni odoonii amidraltai barag l niitsjee. yum bolgon zaawal husel muruudluur boloh bish dee. dandaa l zuudnii ertontsoor ayalj amidrana gj yu bxaw,te? sxn zohiol...


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.18.07 7:28 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Төгөлдөрийн мансуурсан царай тэр дороо хувхай цайн, духаар нь хүйтэн хөлс бурзайн гараад ирлээ. Саяхан л толгой нь даагдахаа болж байх шиг санагдаад мансуурлын цэнгэлд живэн одож байсан түүний тархи толгой, мөстэй хүйтэн усанд булхаад авсан мэт бараг тэр дороо цоо эрүүл болж орхилоо. Соёлоо сайн уу хэмээн утгагүй зүйл өөрийн эрхгүй амандаа бувтнан Соёлоог нүд салгалгүй мэлрэнэ. Соёлоо ... Соёлоо энэ олон жил нэг хотод амьдрахдаа таараагүй байж, нэг баарны буланд согтуу архидаж байхдаа ингээд таарах ч гэж хэмээн Төгөлдөр бас бодож амьжлаа. Сайн сайн 2лаа эндээс одоо гарья даа Төгөлдөрөө. За гээд Төгөлдөр тэр дороо салгалан байж ханцуйгаа олоод гадуур хувцасаа өмсөөд ширээн дээрээс сугараад гараад ирэх нь тэр. Яг л 1-р ангийн хүүхэд байгшийнхаа үгэндл орж буй мэт байсанд Соёлоо өөрийн эрхгүй дотроо жуумалзаад түрүүнд нь орон хаалга зүглэлээ. Ширээнд байсан залуус гайхширсан зүйл болох нь тэр. Төгөлдөр түрүүний найз бүсгүйн хэлдэгээр төлбөр мөнгөө ч хийсэнгүй, нөгөө хэдийгээ баяртай ч гэсэнгүй ганц үг дуугараад л ум хумгүй хувцаслан Соёлоог дагаад гарч явлаа. Нилээн халамцуу нэг нөхөр нь хойноос нь алга ташиж харагдсанд Соёлоогийн инээд улам ч их хүрлээ. Зайлуул юу ойлгож дотроо юу бодсондоо алга ташиж байгаа юм бол доо хөөрхий. . .
Намрын сэрүүн үдшийн хүйтэн боловч цэнгэг агаараар тэр 2 цээж дүүрэн амьсгалаад гудамжаар зэрэгцэн алхлаа. Соёлоо уучлаарай жаахан эвгүй дайралдлаа, уул нь би чамтай энд тэнд ингэж тэгж дайралдаж байна гэж сэтгэлдээ нилээдгүй удаа бодсон юм, даанч санаснаар болохгүй юм даа гээд Төгөлдөр санаа алдаад Соёлоог ширтлээ. Үдшийн жиндүү салхи түүнийг бараг л цоо эрүүл болгожээ. Чи улам ч хөөрхөн болчихсон юм уу даа, би харин барзайгаад харлачихсан байна уу гээд Төгөлдөр муухан мушийн инээмсэглэлээ. Яалаа гэж дээ хэвээрээ байна, 2лаа тэнд жаахан сууж халуун кофе ууцгаах уу гээд гудамжны өнцөг дэх кафег заан Соёлоог өгүүлэхэд Төөгөө дуртай нь аргагүй толгой дохин Соёлоогийн гараас түшин зам гарцгаалаа.

Халуун кофе уунгаа тэр 2 элдэвийг хөөрөлдлөө, яагаад ч юм саяхан л уулзаж байсан мэт хэн хэнд нь дотно санагдсанаас ч тэр үү хэн хэн нь бишүүрхэлгүй ярилцлаа. Төгөлдөр охиныхоо тухай ярихдаа өөрийн мэдэлгүй бугуйн цагаа харсаныг нь Соёлоо чимээгүй ажиглан харсан ч анзаараагүй дүр эсгэв.. Ханболдыг хараад сандарсандаа хундагаа хагалсаныг нь Төөгөө ярихад яагаад ч юм одоо маш их инээдтэй санагдаж тэр 2 элгээ хөштөл инээв, ойрд ингэж инээгээгүй юм байна.. Соёлоо тэнд удалгүй гарахаар шийдлээ, Төөгөөг гэрт нь Уянгаа бас балчир охин нь хүлээж байгааг мэдсэнээс хойш хичнээн ч хөгжилтэй байлаа гээд түүнийг байлгаад байх зүрх хүрсэнгүй ээ. Төөгөө одоо 2лаа харья даа хэмээсэн ч бага зэрэг халамцуу Төөгөө дахиад 10хан минут хэмээн инээд алдан гуйв. Гэрэл гэгээтэй орчинд сайтар харахад Төөгөө хуучнаараа боловч нүүрний өнгө нь жаахан баргардуу харагдахад Соёлоогийн сэтгэл жаахан зовнилоо, түрүүний тамхи шингэсэн баарны байнгын үйлчлүүлэгч гэсэн нь санаанд нь орсоор л. . . Төөгөө түүнд түрүүний ууж сууснаа эвтэйхэн тайлбарлахыг оролдлоо. Найз нь дэвшиж хэлтсээ удирддаг болсон, тэгээд л найзуудтайгаа жаахан наргиж суусан нь тэр хэмээн Соёлоог итгүүлэхийг оролдлоо. Өө ямар сайхан юм бэ баяр хүргэе гээд гээд Соёлоо түүний гарыг бариад 2лаа одоо явья даа хэмээн хувцсаа өмслөө. Соёлоо такси бариад харья гэсэн боловч Төгөлдөр орой үдэш эмэгтэй хүн явах аюултай хэмээн ятгасаар байгаад хүргэж өгөхөөр тохиролцоод замын унаанд суусаар Соёлоогийн гэрийн гадаа ирчих нь тэр. . .

Соёлоогийн нөхөр байхгүй байгааг мэдсэн Төөгөө зөрсөөр байгаад орцонд нь орж Соёлоог үүдэнд нь хүргэж өгөөд гялс хийн Соёлоогийн хацар дээр зөөлөн үнсээд орхив. Соёлоогийн 2 хацар халуу шатан оргиж дуу ч гарахаа больсон боловч Төөгөө зальтай нь аргагүй сайн найзын ёсоор нэг үнсчихлээ хэмээгээд онгойлгосон хаалгыг нь дэлгэн Соёлоог оруулаад өөрөө босгоны цаана үлдсэн боловч толгойгоо хаалгаар нь аль хэдийн оруулж амьжсан байлаа. Соёлоо гар утсаа өгчих л дөө, найз нь хааяа хааяа ярьж мэнд мэдэж байя. . .
Хэрэггүй дээ, харин чи өгчих би хааяа ярьж мэнд мэдэж байя гээд Соёлоо гар утсаа гарган дугаарыг нь тэмдэглэв. Төөгөө саяхан дэвшсэн хүн итгэл дааж ажиллах хэрэгтэй шүү, урд чинь зөндөө ажил байхад ахин дахин найзуудтайгаа тэмдэглэхгүй биз дээ, үнэндээ чамайг ууж суухыг харах надад эвгүй байлаа шүү за баяртай гээд Соёлоо түүнийг зөөлөн нүдээр эгцлэн харлаа. Төөгөө балмагдаад яалаа гэж дээ, би тийм ч их уудаггүй хааяа л нэг найз нөхөдтэйгээ гэж хэлэхдээ өөрийнх нь дух чийхарч байгааг мэдэрлээ. За одоо болгоомжтой харьдаа гээд Соёлоо хаалгаа зөөлөн хаахад Төөгөө шатны уруу аяархан гэгч нь бууж эхлэв. Энэ чинь зүүд үү юу вэ. Яагаад ч юм түүний гарч явааг Соёлоо цонхоороо хараасай гэсэн тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр бодол толгойноос нь огт салахгүй эргэлдсээр байлаа. . .


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.19.07 1:33 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
Thanks Sienna! Daraagiinhiig unshihiig tesen yadan huleej bna.

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.19.07 2:17 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Баярлалаа Sienna. Үргэлжлүүлээд байгаарай. Үнэхээр гоё болжээ

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.19.07 4:22 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Dear all. Эрхэм найзуудаа, алдарт зохиолч Теодер Драйзерийн зохиол Женни Герхард (үсэг зерж магад иймэрхүү л нэртэй байсан) гэдэг нэртэй номыг худалдаж авмаар байна. Уншихыг үнэхээр хүсч байгаа тул худалдах (ядаж уншуулчихаад буцаагаад авах) хүн заавал хандаарай. Олоход зуучилсан хүнд шинэ бичсэн хөөрхөн өгүүллэгээ имэйлээр илгээнэ :)


Sienna


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.20.07 1:31 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
Tanidag meddeg huneesee asuuya :mrgreen: Chadhaar l tuslii

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.20.07 9:16 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.14.07 6:32 pm
Posts: 11
Location: ulaanbaatar
hezee enen zohioloo bichij duusgah we? hurdan unshmaar bn. bur togtoj suuj chadahgui, hicheelee ch hiij chadahgui bnaaaaaaaa. gehdee zohioloo yaj duusgah we? goy duusgaarai. amjilt!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.21.07 12:07 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.03.07 1:20 pm
Posts: 10
Location: Ulaanbaatar
Hi Siena.
Zohioliin vgreljleliig unshihaar udur bvr zav l garval hamgiin tvrvvnd asuult.net rvv ordog bolloo. Tegeed vrgeljlel bichigdeegvi bhad ikh uramgvi garnaa.
18-nd orood bichigdsen g haraad uuriin irehgvi bayarlaad gantsaaraa ineed aldsan shvv.
Dajgvi shvv.
Vrgeljleliig tesen yadan hvleej, shalgasaar l bh yum.
Taalagdaj bna gedeg jigteihen, thank you :-D

_________________
Yalguun


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.02.07 10:41 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Төгөлдөрийн сэтгэлийг уншсан юм шиг Соёлоо өрөөнийхөө гэрлийг асаалгүйгээр цонхондоо духаараа наалдаад гарч яваа Төгөлдөрийг харсаар зогсов. Төөгөө эргэн эргэн харж удаан гэгч нь алхалсаар шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Түрүүхэн үнсүүлсэн хацар нь халуу оргих мэт санагдсанд Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглээд дуу аялан ороо засч эхэллээ. Хэдийгээр шөнө дунд ч гэлээ ТВгээ асаагаад дэрээ налан тухаллаа. Ханболдын эзгүйд нойр нь өөрийн эрхгүй хулжиж орхидог болохоор нойроо хүртэл суваг солин хэвтдэг заншилтай болохоо шахжээ. Анхаарал нь тэртээ тэргүй харанхуйд алхлан яваа Төөгөөгийн зүг шилжин оджээ. Тэр маань одоо бараг л харих гэж яваа даа, гэрт нь ороход бяцхан охин эхнэр 2 нь хүлээж байгаа, сайхан л амьдарч байгаа юм байна даа хэмээн бодсон ч урдынх шигээ Уянгад атаархах сэтгэл төрсөнгүй ээ, тэгсэн ч гэлээ ганцаардлын хөнгөн гуниг түүнийг нөмрөн ирэхийг мэдэрчээ. Маргааш Ханболд ирнэ, хэдийгээр гадуур дотуур явах нь их боловч Соёлоо түүнд нэгэнт итгэдэг тул гадуур явахад нь төдий л татгалздаггүй билээ. Харин тэгэхдээ Ханболд ирнэ гэсэн өдрөөсөө хоцорч ирж байсан удаагүй ээ.

Төгөлдөрийг гэртээ харихад Уянга мөн л угтдагаараа угтан, үглэдэгээрээ үглэхдээ бараг эрүүл шахуу ирсэнийг нь гэнэт анзаарлаа. Овоо ш дээ гээд гал тогоонд оронгоо амандаа үглэлээ, харин Төгөлдөр дуу шуу ч гүй хоол цай идэхгүй гээд бушуухан орондоо орохын түүс боллоо, жаахан юм бодож хэвтмээр санагдаад орон дотроо орсон хойноо охиноо төрсөнөөс хойш анх удаагаа охиноо үнсэлгүй орондоо орсоноо мэдлээ . . .

Маргааш нь Төөгөө ажил зүүн дээр суусан мэт өндөлзөн өнжлөө, гар утсаа байн байн өнгийн харж нэг удаа бүр өөррүүгээ залгаж үзлээ. Хэвийн ажиллаж байна. Хоолонд гарах зуураа хаалганы толинд нүүрээ хальт тольдож хүртэл үзлээ. 16тай банди шиг л сэтгэл хөдлөөд юу болоов хэмээн өөрийгөө сэмхэн шоолж орхив. Соёлоо ярих болов уу үгүй болов уу гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Намайг архичин болчихсон гэж бодох вий дээ. Одоо ч нээрээ уухаа татая, пиво болохоос архи биш гээд өөрийгөө зөвтгөсөөр байгаад мансуурах донд татагдсан хүн болж дууссан байна шүү дээ. Гэхдээ Соёлоо арай ч намайг архичин болчихож гэж бодоогүй байхаа. Одоо ер нь уухаа зогсоохгүй бол дахиад энд тэнд таарах вий дээ хэмээн элдэв бодол толгойд эргэлдэнэ.

Соёлоо ажил дээрээ гар утсаа гарган хэд хэд шохоорхон үзэв. Өөр нэрээр тэмдэглэсэн Төөгөөгийн дугаарыг гаргаад хэдэнтээ харлаа. Амархан тогтоочихоор л дугаар байна. Саваагүйтээд залгангуутаа дуудахаас нь өмнө хэд хэдэн удаа таслаж орхилоо. Тоглож суутал Ханболдын утаснаас дуудлага гэнэт орж ирж байна. Ханболд өнөөдөр очиж чадахгүй болсоноо яарангуй хэлэх нь нилээн цаанаас сонсогдлоо, хайраа уучлаарай маргааш өглөө эртээ 11 гээд гэртээ очно тэгээд учраа тайлбарлаж өгнө, хайрыгаа үнсье. . .

Хүүе хаая гэх завгүй утас тасран одов . . . Соёлоо мэл гайхан хоцорлоо. Өдийд гэртээ ирчихсэн байгаа гэж санаж байсан юм сан. Яасан юм бол, ирнэ гэсэн өдрөө л ирж заншсан сан. Яасан яаруу хаанаас утасдаж байгаа юм бол хэмээн бодосхийн эргээд залгатал утас нь аль хэдийнэ тасарчихсан байлаа. Соёлоо шийдэмгий гэгч нь утсаа шүүрэн авлаа, залгах гэснээ болоид ичээд ч гэхүү мэссэж бичиж орхилоо. Мэссэж сент гэсэн тэмдэг гарахад л гэнэт Төгөлдөрт утасныхаа дугаарыг хэлэлгүй нууцласанаа санаад тас хийтэл инээд алдлаа. Мөн нууцалваа. . .

Гэнэт ирсэн мэссэжийг Төгөлдөр нээтэл огт танихгүй дугаар дурайж байлаа, хайхрамжгүй гэгч нь эхлэн уншаад аажмаар нүүр нь туяаран бараг л хацарт нь цус хурах шахан ягаарч эхлэв. Соёлоо мэссэж бичсэн байна, мэдээж хүний дугаараас бичээгүй нь лавтай. Орой уулзая гэнээ, мэдээж бүтэн өдөржин үүнийг хүлээгээд найдсан сан. Тэр дор нь гараа салгалуулах шахаж байж хариу бичлээ. Доор нь үнсье гэж бичмээр байсан ч гэлээ, Соёлоог дургүйцэж магад гэж бодоод бичсэнгүй. Нэг л их ажил бүтээсэн аятай инээд алдан гараа үрчин оройн 8 цагийг тэсэн ядан хүлээлээ . . . Гэрлүүгээ нэг оройтно гэж утасддаг юмуу гэж бодсоноо хэрэггүй хэмээн шийдлээ . . .

Тэр дороо ирсэн хариу мэссэжийг Төгөлдөрөөс хэмээн Соёлоо төвөггүйхэн тааж орхив. Цүнхээ онгойлгон будгаа гаргаад нүүрээ сэргээн будаж, гоёмсог өнгөлөгч урууландаа нимгэн түрхлээ. . . Цаас бичиг, утас гэсээр нэг мэдэхэд 6 цаг өнгөрч ажлын хэсэг нөхөд цагтай уралдан гарч гүйцгээнэ. Харин Соёлоо цаг болоогүй тул жаахан сууж байгаад гэнэт эртлэн очоод уулзах газраа сууж л байя гэж шийдээд 19 цаг жаахан өнгөрөөгөөд ажлаасаа гарч, замын хажуугаас таксинд суун товлосон газраа очлоо. Хотын жаахан захдуу ч гэлээ тохилог хөөрхөн ресторонд Соёлоо хааяа найз бүсгүйчүүдтэйгээ ирж тухлан суудаг билээ. Эртхэн ирээд сууж байя гэж бодсоор Соёлоо хаалгыг нь татан орсон дороо өөрийн эрхгүй инээдээ барьж чадалгүй тас тас хийн хөхөрчээ. Түүнээс өмнө ирсэн бололтой Төөгөө толгойгоо сандрангүй илэн, аль хэдийнэ ирээд булангийн ширээнд сууж байлаа. . .

Хоол идэнгээ Соёлоо жаал вино уулаа, харин Төгөлдөр 0,33 р нэг пиво авсанаа орой болтол шимэн ууж байн байн өөртөө жүүс захин суух нь Соёлоод инээдэмтэй. Анх жаахан биеэ барьж байсан 2 маань сүүлдээ ам халан урдны үерхэлээ дурсан эхэллээ. Зарим дурсамж нь тэр 2т одоо тун инээдтэй санагдсан тул инээж хөхрөлдөн элдвийн яриа дэлгэсээр цаг хэрхэн урсан өнгөрсөнийг мань 2 анзаарсангүй ээ. Манайх хаалаа гэсэх зөөгчийн дуунаар уралдан цаг харвал аль хэдийн 01 цаг 30 мниут болж байх нь тэр. Соёлоогийн ч тэр, Төгөлдөрийн ч тэр сэтгэл туйлын хангалуун байлаа. Төгөлдөр утсаа аль хэдийн унтрааж орхисон, Соёлоогийн утсанд нэг ч дуудлага ирээгүй болохоор тэр 2 санаа зовох зүйлгүй байлаа. Тэндээс гараад хаачих вэ хэмээн Төгөлдөр асуулаа, манайд очиж дахиад нэг нэг пиво ууцгаад тарцгаая гэж Соёлоо шийдэмгий хэлэхэд Төгөлдөр дуртай нь аргагүй зөвшөөрч Соёлоогийн гарыг хөтлөөд такси барихаар зам бараадлаа.

Замдаа тэр 2 бараг юм яриагүй ч гэлээ, Соёлоо Төгөлдөрийн мөрийг түшиж Төгөлдөр түүний гарыг барьсаар Соёлоогийн гэрийн гадаа түргэн зуур ирцгээлээ. Төгөлдөр Соёлоог хөтлөөд шат алгасан гүйж давхарт нь гарч ирэхэд амьсгаа нь давхацсан Соёлоо хахаж цацан инээсээр түлхүүрээ гарган иртэл Төөгөө гар утсаа асаан гэрэл гаргалаа. Цоожны нүхэнд түлхүүрээ хийв үү үгүй юу хаалганы цаана тор гэх чимээ дуулдаад цэлс хийн гэрэл асан хаалга нээгдэхэд Соёлоогийн үнхэлцэг золтой л хагарчихсангүй . . .

Соёлоо цочисноосоо илүү Ханболдыг хараад золтой л муужирч унасангүй, зэвхий царайлан ээрч мууран байж нэг хоёр үг хэлэх гэтэл Ханболд түүнийг үг дуугүй угз татан гэрийн хаалгаар оруулаад өөрөө гадагш орцонд гарч, бараг шоконд орон хөшин зогссон Төгөлдөрийг өмнө тулж ирлээ. Тасхийх дуу гарч Ханболд Төгөлдөрийн хар чадлаараа шанаадаж орхив. Төгөлдөр яах учраа ололгүй шанаагаа даран зогсоход Соёлоо хашхиран тэр 2-ы дундуур орж зогслоо. Ханболдоо би өөрөө буруутай, би түүнрүү өөрөө утасдсан юм, Төөгөөд ямар ч буруу байхгүй хэмээн Ханболдын гараас зууран уйлан өгүүлж Төгөлдөрөө чи эндээс одоохон яв, би гуйж байна хэмээн эрсхэн өгүүлэхэд Төгөлдөр хэдийгээр Соёлоогийн төлөө санаа зововч энд байлаа гээд улам дордохыг ухааран шат алгасан харайж гадаа гарлаа. Хойно нь Ханболдын муухай хүйтэн дуугаар инээх нь сонсогдоход буцан очиж түүнтэй гар зөрүүлэн нэгийгээ үзмээр санагдах боловч буруутай хүний эрхээр гараа тас атгасаар тэдний орцноор харч хаалганд уураа гаргах мэт тас хийтэл савлаа.

Чимээгүй уйлан зогсох Соёлоог Ханболд түлхэх шахам гэртээ оруулав. Гүн санаа алдаад Ханболд Соёлоо минь энэ хамтын амьдралдаа би чамайг ганц л удаа туршиж үзлээ, чи шалгалтыг минь даасангүй хэмээн гунигтай өгүүлэхэд Соёлоогийн зүрх хагарах шахам базлагдан өвдөөд улам ч их дуу шуутай уйлж гарлаа. Өдөр би гэртээ аль хэдийн ирчихсэн байсан. Дараа нь чамруу залгасан. Ажлаа тараад л ирнэ гээд би эхлээд хүлээж байлаа. Харин оройтоход чинь хаанаас ирэх бол утасдаад тосдог юм билүү гэж бодлоо, шөнийг 1 цагаас хойш харин хэн чамайг хүргэж ирэх нь вэ гээд гэрлээ унтраагаад цонхон дээрээсээ салсангүй дээ. Би чамайг энэ залууг мартсан гэж сэтгэл дүүрэн итгэж явлаа, тиймээс ч энэ жилүүдэд чамд л үнэнч явсан. Та харин намайг байхгүй болгонд ингэж энэ залууг гэртээ дагуулж ирж хонодог байсныг би мэдсэнгүй гээд уурандаа чичирсэн гараар тамхи аван асаалаа. . . Гэхдээ Ханболд тамхиа ч татаж чадсангүй, уур хорсолдоо автан би явлаа хэмээн хашгираад үүдрүү зүглэхэд Соёлоо гүйн очиж хаалга алдлан зогслоо. Чи битгий уурлаач дээ, би чамайг хуурсан зүйл нэг ч үгүй, чамд би бүх үнэнээ хэлье. Дараа нь чи намайг уучлах эсэхээ шийдээрэй гээд гал тогооныхоо өрөөнд хөтлөн орлоо. Хоол цайг нь аль хэдийн бэлдээд тавьсан байгааг нь хараад улам ч их зүрх нь шимширч тэвчээргүй өөрийгөө дотроо зүхээд хамаг үнэнээ хэлэхээд урт гэгч нь амьсгаа аван суулаа. . .

Төгөлдөр гэрийнхээ үүдэнд ирээд хаураа гараараа тэмтэрч үзлээ, халуу оргин хөндүүрлэж байвч санасныг бодоход гайгүй бололтой. Хаалгаа чимээгүйхэн онгойлгоод гэртээ ортос тас харанхуй түүнийг угтахад зүрх нь палхийтэл эвгүй орхин цохиллоо. Бушуухан үүдний гэрлээ асаан арай эхнэр охин 2 маань гээд ухасхийтэл бяцхан охиноо өвөрлөөд нам унтаж байгаа Уянгааг хараад сэтгэл нь тайвширч суун туслаа. . . Урд нь оройтох болгонд хичнээн ч цаг болж байсан Уянгаа нь уурлаж үглэдэг ч гэлээ гэрэлтэй хүлээгээд сууж байдаг сан. Өөрөө л анзаараагүй болохоос бүүр дасчихаж дээ. Нэг өдөр ингээд ороод иртэл эхнэр охин 2 нь байхгүй тас харанхуй түүнийг угтвал яана гэсэн бодол дотрыг нь зуран орж ирэхэд ууртай гэлээ эхнэрийнхээ үнэ цэнийг одоо л нэг ойлгох мэт санагдлаа. Зөөлөн алхсаар тайван нойрсох охиноо үнсээд, хажууд нь бас л нялх хүүхэд мэт нам унтаж буй Уянгааг хараад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрж сүүлийн хэдэн сард анх удаа чин сэтгэлээсээ энхрийлэн, хацар дээр нь зөөлөн үнслээ . . . Тусдаа ор засаад унтахаар нааш цааш хөрвөөн хэвтэхэж Соёлоог яаж байгаа бол хэмээн бодоход, Соёлоо л өөрт нь хүнийг хайрлах нандин сайхан сэтгэлийг буцаан суулгаж өгсөн мэт Төгөлдөрт санагдан амьдрал илүү сайхан, илүү сонирхолтой мэт санагдаж эхэлсэнийг дотроо мэдэрлээ.

1-р хэсэг төгсөв.

2007 он Sienna


Last edited by Sienna on Feb.02.07 11:24 am, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.02.07 11:08 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
яааая, Sienna. Яг гоё хэсэг дээр нь таслаа хаясан байна шдээ.... Тор хийгээд гэсэн чинь яасан бол гэж бүүүүүр сонирхол татчихлаа. Үргэлжлэлийг нь хурдан тавиарай. :hi: Амжилт шүү

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.02.07 11:28 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
За ингээд л дууслаа даа найзуудаа. 2-р хэсгийг нь бичих эсэхээ, бас бичвэл хэдийнээс бичих эсэхээ шийдээгүй байгаа. Ингээд л бүр мөсөн дууссан ч болохоор санагдаж байна шүү. Шимтэн уншдэг та бүхэн дээ баярлалаа. Харин хайрын өгүүллэгүүдээ бол үргэлжлүүлэн бичсээр л байх болно.

Sienna


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.02.07 4:25 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.18.06 11:37 am
Posts: 13110
hQQH goy yumaa...Bichlegee hiij bgaad daraa zavtai bolhooroo unshina aa


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.02.07 5:43 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2762
urgeljluul bichvel ayagui goyo bolkood bn shde. ingeel duuschihaar ontsguin bishuu :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.03.07 1:27 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
Hervee ooroo bichiii gej bgaa bol bichsen chin bolnoo sht . Bichihgui gej bgaa bol saihan l togsgol bna :razz:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.04.07 10:50 pm 
http://Jennifer-Lopez-Doing-A-Huge-Black-Man.info


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.05.07 4:20 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Oct.08.05 9:39 pm
Posts: 4853
Location: o0
Одоо бараг дуусгасан нь зүгээр байхөө.... хэхэ.... Гэхдээ Соёлоо Хан-болд 2 юу болсныг тодруулчвал..... гэхдээ салахгүйлдээ.. мэдээж... :mrgreen:

_________________
Монгол Улс Мандан Бадраг


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.07.07 5:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.29.02 2:34 pm
Posts: 3927
Location: Reality.
odoo shuud printlej avaad zar zar gsn haha...chamd tomoos tom amjilt husii!

_________________
Respect my authoreteeey!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.07.07 12:28 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jul.09.05 1:04 am
Posts: 178
Sienna genet neg udur 2-r hesegiig ni ehelj hymyysiig angailgahgyi yu daa. :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.07 12:24 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: May.24.04 6:33 pm
Posts: 176
Location: .....
Very nice. sak zohiol bna. ochigdot suuj bgaad bugdiig ni unshaad duusgachihsan. dahiad yu boloh bol gej bodood l bna da. Urgeljluuvel zugeer l bna.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.26.07 9:03 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Oct.17.06 7:30 pm
Posts: 203
Location: Learn from yesterday, Live for today, Hope for tomorrow
mergejliin bish gesen mortloo uneheer sain bichdeg yum bna.. oor asuultad yum bichsen uu? unshmaar l bna. nadaa lav togsgol ni goe sanagdlaa. yronhii sanaa ni goe gehdee joohon bayjuulaad ter uyd togoldoriin amidrald iim oorchlolt garch bhad soyloood yamar oorchlolt garsaniig bas halti durdival zugeer bishuu? soyloogui l togsgol bolchihloo do tmuu?
gehdee l uneheer taalagdsan...
yum buhen saihan togsdoggui ni unenees hoish iim ch atugai togsson ni goe baina oo oor yah bilee...
aygui saihan setgel oyg bolchloo...
SIENNA :wd:

_________________
nEvEr ever Never gIvE Up!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.26.07 9:10 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Oct.17.06 7:30 pm
Posts: 203
Location: Learn from yesterday, Live for today, Hope for tomorrow
Bas ner ni ih goe yum.. Hairiin tuluuh suulchiin temtsel..gehdee suulchiin temtsel ni yag ali ni ve.. uyangaagiin ali dr hiisen temtsel uu? getel zohioliin togsgold uyangaa yalagdsan togoldoriig diilj chadagui utgatai bolchloo shuude.. tmees zohioliin togsgold uyangaa negentee ooriin omgolon zangaar ogtsom shiidver gargaj togoldoriig tur ch atugai hajuuda uysan... harin yag zohioliin togsgold ene uda jinhene temtselee magadgui hen negen genehen omgolon ohin bish.. hunii hani, huuhdiin eej gedeg utgara ger bulee avrahiin toloo hj bgagaar gargaval yamar ve> zaaval zaluu nas shigee em uuj amia horlohiig zavdah shaardlagagui.. uujuu taivuu uhaan gragaj, amidralad tevcheertei handaj chadsanaara er nuhruu erguulen avchirj bgaagaar gargaval zohioliin ner ni yag duitseh yum shigee...magadgui zohioliin yavtsad uyangaa gdg shartai omgolon busguin jinhene temtsel hair setgelee gsn uujuu taivan uhanaar soligdsoniig haruulj boloh bishuu?

zugeer taalgdsan uchraas iimerhuu setgegdel bichlee. just in case :razz:

_________________
nEvEr ever Never gIvE Up!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.28.07 3:03 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Quote:
Bas ner ni ih goe yum.. Hairiin tuluuh suulchiin temtsel..
. just in case :razz:
Hi. Сэтгэгдлийг чинь уншлаа. Сайхан санаанууд ч бичсэн байна. Сэтгэл өег болсон гэсэн чинь их таалагдлаа.

Энэ туужийг үргэлжилүүлнээ. Яаж үргэлжлэх талаар над нэг сонирхолтой санаа байна. Жаахан азнаж байгаад 5-н жилийн дараа туужийн 2-р хэсгээ бичээд тэгээд энэ туужийг бүр мөсөн дуусгаж цэглэхээр шийдсэн шүү.

:hi: Sienna


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.28.07 8:28 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
Sienna сайхан зохиол бичиж оруулж байгаад их баярлалаа. Удахгүй дуусна гэж бодсон чинь харамсаад ч байгаа юм шиг санагдаад байна. Гүй мөн ч олон жил сар хамт явсан даа хэхэ

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.02.07 2:54 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Oct.23.06 11:02 am
Posts: 2229
Location: HAWAII
yoo nice nice unshaad l baimaar shvv siennaaaa thanx shvvvvvvvv

_________________
Chocolate_Girlie


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 233 posts ]  Go to page Previous 13 4 5 6 79 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited