#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 6:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 233 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

Зохиолын баатруудаас хэнийг нь дэмждэг вэ?"
Тегелдер 19%  19%  [ 6 ]
Соёлоо 31%  31%  [ 10 ]
Уянга 16%  16%  [ 5 ]
Ханболд 9%  9%  [ 3 ]
Жавхаа 3%  3%  [ 1 ]
Хэнийг нь дэмждэггvй ээ 22%  22%  [ 7 ]
Total votes: 32
Author Message
 Post subject:
PostPosted: Oct.23.08 5:44 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
..


Last edited by Sienna on Oct.23.08 6:09 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.23.08 5:52 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Онгоцны буудал дээр өглөө эрт нэгэн залуу жаахан охин тэврэн, нисч буй мөнгөлөг цагаан онгоцыг зааж баяр хөөр болон зогсох нь Төгөлдөр мөн ажээ. Тэрээр өглөөний зургаан цагийн нислэгээр нисэх Уянгааг гарган өгч, охиндоо анх удаа онгоцыг ийм ойрхоноос үзүүлэн зэрэг зэрэг ажил амжуулж яваа нь энэ.

Хэдийгээр энэ долоо хоногийн хугацаанд охиноо хадам ээжийндээ байлгаж болох байсан ч Төгөлдөр өөрөө охиноо харахыг хүсч гэртээ үлдээсэн байв. Маргаашнаас эхлээд цэцэрлэгтээ гоё самнасан үстэй явж чадахгүй нь байна шүү дээ хэмээн охиндоо тайлбарлахад, хэд хоног сэгсийж явах нь өөрт нь таалагдаж байгаа бололтой охин нь хөөрөн баясаж инээд алдахад Төгөлдөрийн санаа нь амран охиноо тэврэн үнсэв. Ээж нь явж байхад уйлдаггүй сайн охин хэмээн охиноо магтаад, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байхдаа уйлахгүй бол авч өгнө хэмээн амласан хоёр алтан загасаа хаанаас авах тухайгаа ч эргэцүүлэн бодсоор явлаа.

Миний үзэж байсан кинонууд дээр гардаг энэтхэг орон арай ч биш юм аа хэмээн Уянга хамт явсан ажлынхаа хэдэн залуустай ам нийлэн эргэн тойрноо шагширсаар, шинэ Дели хэмээх хотын баруун дүүрэгт орших өөрсдийн байрлах буудал тийш яаран яаран очлоо. Ган болж байна уу даа гэж хэлмээр аагим халуу дүүгэн, бүгчим агаар мөрөн дээрээс нь дарж байгаа мэт санагдахад Уянга ядаж л хэрэг болгон авч гарсан майк углаашаа өмсвөл арай ч дээрдэх юуны магад хэмээн бушуухан өрөөндөө очиж хувцасаа солихын түүс болон, хамт нэг өрөөнд байрлах бүсгүйгээсээ гүйх шахам түрүүлэн орлоо. Тэдний ажлын нийт 5 хүн энэхүү санхүүгийн сургалтанд явж байгаа бөгөөд гурван залуу нь нэг өрөөнд орж, Уянга нөгөө салбартаа ажилладаг хүүхний хамт дээд давхрынх нь өрөөнд орсон нь энэ. Нэг өрөөний бүсгүй замын турш хүйтэн кола хэмээн үглэн явсаар өрөөний хаалга дөнгөж даваад л цүнхээ газар тавьж, дуу алдан өрөөний буланд гүйн очиж хөргөгч байна хэмээн хаалгыг нь онгойлгоод урамгүйхэн буцаан хаалаа. Кола байхгүй байна шүү дээ хэмээн үглээд цүнхээ онгойлгон түрийвчээ аваад тэсэхээ байсан бололтой буудлын хүлээн авахаас асуунаа хэмээгээд хаалгаар гаран дэгдэн одлоо. Ганцаараа түр үлдсэндээ олзуурхан Уянга бушуухан сорочкон цамц, юбка тайлан орон дээрээ чулуудаж орхиод, аяны цүнхээ орон дээрээ дэлгэн зуны хувцасаа гаргахаар зэхтэл хаалга дэлгэгдэн онгойх чимээ гарав. Яасан колагаа олоо юу хэмээн эргэн хартал сургалтанд хамт ирсэн зэргэлдээ салбарт ажилладаг Очис хэмээх залуу, үсээ задгайлан дан дотуур хувцастайгаа зогсох Уянгыг хараад алмайрсандаа ангайсан амаа ч хамхихаа умартан босгон дээр нь зогсож байх нь тэр. Уянга ч тэр дороо сандран бачимдан сорочкин цамцаа шүүрэн авч дэмий л урдаа барьж зогсоход Очис сэхээ аван уучлаарай хэмээн амандаа аяархан бувтнасаар хаалга тасхийтэл хааж орхиход Уянгын инээд нь юунд ч бүү мэд маш ихээр хүрч, ганцаараа тас тас хийтэл инээд алдлаа. Очис бодвол хөөрхий ямар нэг юм л гуйх гэж орж ирсэн байх хэмээн дотроо бодсон ч түүний ангайн балмагдан зогсох төрх нь яагаад ч юм Уянгад ихээр таалагдаж байгааг мэдэрчээ. Сүүлийн хэдэн жилд ер нь эр хүн түүнийг ингэтлээ сонирхон харсан удаа байгаа сан билүү.

Уянгаа оройн хэрд гэррүүгээ сайн явж ирсэн тухай хэл дуулгаад санаа нь амарлаа, охиноо хэд хоног санах байхдаа. Маргааш өглөө сургалттай байсан хэдий ч монголчуудын заншил ёсоор Уянгын ажлынхан хоёр бүсгүйнхээ өрөөнд цугларан, аян замынхаа алжаалыг тайлан нутгийн идээнээс жаал жаал хүртэн шөнө дөл хүртэл сууцгаалаа. Уянгын хувьд өрөөний бүсгүй болон Очисыг багахан таньдаг бөгөөд нөгөө хоёр залууг тийм ч сайн танихгүй, тэд ч ихэнх нь бие биеэ нэрийг нь сонсож байснаас бусдаар танихгүй болохоор, дараа дараагийн хүн чемоданы юмаа гаргасаар танилцах үдэшлэг шөнө дөл хүртэл сунжирчээ. Уянга уугаад байдаггүй гэр амьтай ч гэлээ, ганцаараа шахуулаад байхаар сүүлдээ эвгүйрхэн хоёр хундага дараалан уусныхаа дараа биеэ барихаа больж, шууд л бие хөнгөрөөд явчихсан нь өөрт нь мэдэгдэж эхэллээ. Уянгыг шахсан дараагийн хундагыг би уучихая хэмээн хэлэхэд нь л Очисыг яг дэргэдээ суусан болохыг Уянга анзаарав. Түрүүний бяцхан хөгтэй зүйлээ ч мартчихсан байсан болохоор Уянга түүнийг шахцалдан байж дэргэд нь суусныг бараг анзаарсангүй. Олуулаа хөгжилдөн суусаар цаг нилээн оройтоход бүгд амрахаар шийдэн, ажлынх нь залуус өрөөнөөс гарч хоёр бүсгүй тус тусынхаа орыг засан бушуухан орондоо орцгоолоо. Бүтэн долоо хоног охиноо орхиод яаж явна, санаж үхэх байх хэмээн дотроо бодож байсан Уянга охиноо тийм ч ихээр санахгүй байгаагаа гэнэт мэдрээд муу ёр байгаадаа хэмээн дотроо гайхан бодлоо. Түүний толгойд оройжин хажуунаас нь салалгүй энийг ч аягалан, тэрийг ч хундагалан үйлчлэн суусан Очис хэмээх залуугийн төрх гарч өгөхгүй эргэлдсээр байв. Явдалдаа ядарсан, дээр нь жаахан уучихсан нь нэрмээд тун ч эелдэг залуу юм хэмээн бодсоор Уянга өөрийн эрхгүй нойрондоо дийлдээд нам унтаж орхив.

Гэр бүлийн хэрүүл маргааны гол буруутан нь байсаар Соёлоо бүр залхаж гүйцжээ. Алдаж эндсэн ч гэлээ бие биеэ уучлаад сайн сайхан амьдарсан хүмүүс зөндөө л байна. Би хүнээр хүргүүлсэн нь үнэн, гэхдээ хүний нүүр харж болохооргүй зүйл хийчихсэн биш хичнээн удаан уурладаг уцаар вэ хэмээн Соёлоо дотроо хэрүүлийнхээ үгийг бэлдсээр Ханболдыг ажлаас тарахыг хүлээн гэртээ сууж байлаа. Өнөөдөр тэр дуу чимээгүй айхтар хүнийг хэрэлдээд ч хамаагүй хэлд оруулая байз. Ийнхүү бодон суухдаа тэрээр Төгөлдөрт гомдох ч мэт санагдаж орхив. Хэдийгээр утасдах юм бол өөрийг нь улам эвгүй байдалд оруулна гээд огт холбоо барихгүй байгааг нь мэдэж байгаа ч гэлээ, ажлын цагаар нэг удаа ч гэсэн чи яасан бэ, зүгээр үү эртээд юу болов хэмээн асууж сураад утасдахад болно доо хэмээн гоморхсоор байлаа. Сайхан аз жаргалтай амьдарч байгаа болохоор намайг санах чөлөө завгүй байдаг байхдаа гэж бодоход гэнэт овоо балгачихдаг болсоныг нь эргэн санав. Үгүй арай бас уугаад байгаа юм биш байгаа даа, Ханболдод цохиулж орхисон эрүү нүүр нь зүгээр л байгаа даа гээд Соёлоо утсаа аван, Төгөлдөрийн утасруу нэгэнтээ залгах гэснээ больж орхив. Өдий орой болсон хойно эхнэр хүүхэдтэйгээ шуугиж байхад нь залгаж орхивол дэмий хэрэг болно гэж болгоомжилжээ. Гэхдээ л дотор сэтгэлдээ Төгөлдөрийг нэг удаа ч гэлээ холбоо бариагүй өөрийгөө бодон таг алга болсонд гомдол тээсэн хэвээр байлаа. Ганцаардсан тэрээр гэртээ дэмий холхин Ханболдыг хүлээн ханын цагруу харан суусаар л байв. Утасдсан ч Ханболд аашаа гаргаад түүний залгасан дугаарыг хараад авч хариу хэлэх биш.

Оройн есөн цагт хотын гудамжаар дүүрэн хүмүүс нааш цааш сүлжилдэн, уушийг газрууд хүнээр дүүрэн гэрлэн чимэглэл юугаа гялалзуулан лэргэдүүр өнгөрөх хүмүүсийн даллан дуудах аж. Хотын нэгэн нэртэй уушийн газар Ханболд тухлан сууж, өөрийн хэдэн нөхдийн хамтаар хүйтэн шар айраг яаралгүй шимэн ууж, ажлаа бүтээсэн нэгэн нөхрийнхөө хэрэг явдлыг сонссон шиг тухтай нь аргагүй сууж байлаа. Гэтэл хундага харшин дуугарахтай зэрэгцэн цовоо дуугаар тачигнатал инээх дуу хажуугийн ширээнээс хадаж Ханболдын анхаарлыг татлаа. Арван найм естэй болов уу гэмээр хэдэн охидын нэг нь лаа асаасан бялуугаа өмнөө тавиад нүдээ тас анин лааг нь үлээж байгаа нь эгдүүтэй ч юм шиг Ханболдод гэнэт санагдав. Мөнөөх охин суудлаасаа босоход Ханболд өөрийн эрхгүй хулгайн нүдээр ажвал тун ч гоолиг биетэй болох нь бариухан таарсан задгай энгэртэй цамцнаас нь дурайтал харагдана. Хоёр аяга хүйтэн шар айраг уусны дараа Ханболд жаахан гуниглах сэтгэл төрж, гэртээ харьж Соёлоотой эвлэрмээр ч юм шиг санагдан удахгүй харихаар зэхэж байтал утас нь дуугаран мэссэж ирэхийг хартал Соёлоогоос байх нь тэр. Хэзээ ирэх юм та гэсэн хэдхэн үгтэй өдсөн зурвас аваад Ханболдын эгдүү, дургүй нь зэрэгцэн хөдөлжээ. Соёлоогийн энэ цагаа олдоггүй мэссэж, цагаа олдоггүй хэрүүл үү хэмээн тэрээр дургүйцэн бодоод, улам дургүйг нь хөдөлгөхөөр зэхэн утсаа унтраагаад суудалдаа тухаллаа. Яагаад ч юм Ханболд жаахан зүггүйтмээр санагдан, найзуудаасаа захлан суугаад зөөгчийг хуруугаараа дохин дуудаж, чихэнд нь хэдэн үг шивнэхэд зөөгч толгой дохин яаран цаашлан одлоо.

Энэ дарсыг таны төрсөн өдөрт зориулан нэг үйлчлүүлэгчээс бэлэглэж байна хэмээн зөөгчийг дэргэдээ ирэхэд Энэр гайхан түдгэлзсэнээ хэн өгүүлсэн бэ хэмээн зөөгчөөс лавлан асуулаа. Уучлаарай би хэлэх боломжгүй л дээ, гэхдээ энд суугаад үйлчлүүлж буй нэгэн хүнээс таны төрсөн өдрийг бэлэг болгон явуулж байгаа юм гэхэд Энэр инээд алдан бэлгийг хүлээн авлаа, алив бидэнд хундагалаач хэмээн хэлээд цовоо дуугаар дахин инээж эхэллээ. Найз охидтойгоо хундага тулгахаар зэхэж буй Энэрийн дэргэд зөөгч нэгэн нэрийн хуудас нууцхан аргагүй тавиад холдон явжээ.


Top
   
PostPosted: Nov.01.08 11:51 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Oct.11.08 5:37 pm
Posts: 91
Location: 2333
nice bna shu Sienna..bicheed bgarai.bi unshaad l bgaa.
1r heseg minii huvid bodoj bsnaar duusaguid jhon ontsgu snagdaj barag uilah shahsan hehe.Ghdee bodood l bsan chin tgj duusgasan chin uneheer sodon goe shineleg bolson shuu..Bi anhandaa Tuguldur Soyoloo 2iig demjdeg blaa..gtl unshih tusam ulam l uurchlugduh ym...sonirholtoi ghd denduu ymaa..Hanbolguai jhon ohin sonirhod l..zevuun ym..kk..ghdee l hair gj sonin ymaa..setgel zurh gj bas sonin..iish tiishe develzee l..zaza ymarch bsan huleeser bgaa shuu..Goodluck

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
PostPosted: Nov.03.08 1:14 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Oct.09.07 3:10 am
Posts: 1215
Location: München Dtld
ene zohioliig anh udaa unshlaa dajgui zohiol baina taalagdaj baina daraagiin bulgiig tesne yadan huleej baiya

_________________
http://wassermann1.hi5.com


Top
   
PostPosted: Nov.09.08 10:10 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Dec.24.06 3:56 am
Posts: 163
sienna urgeljleliig ni hurdan taviarai please huleegeel beegaa shoo :-) gudluck :wd:


Top
   
PostPosted: Nov.19.08 5:25 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Ханболд маргааш эртхэн дуусгах ажлаа бодсоор гэрийнхээ түлхүүрийг гарган хаалгаа онгойлгохоор зэхтэл утас нь дуугаран мэссэж ирж буй дохио өглөө. Нэг л совин татаад явчихсанд яаран утсаа гарган мэссэжээ уншвал, таны бэлэг таалагдсан шүү,

баярлалаа Энэр гэсэн богинохон үгтэй зурвас түүний утсанд ирсэн байжээ. Хэн гэдгийг нь мэдэхгүй байж зоригтой мэссэж бичдэг охин юм даа хэмээн бодоход түүний цовоо инээд, гоолиг туяхан бие нь нүдэнд нь үзэгдэн, Ханболд инээд алдсаар гэртээ орвол хаалганы дэргэд хоёр гараа энгэртээ зөрүүлэн, хөмсөгөө зангидсан Соёлоо хүлээн зогсож байв. Чи яагаад хүн юм асуухаар утсаа салгаад таг алга болчихож байгаа юм гэж хэрүүл нэхэн хэлэхэд Ханболд таг дуугарсангүй. Өнөөдрийн таатай оройны дараа Соёлоотой хэрэлдэхээс ч залхуу нь хүрчээ. Гэхдээ л яаж дуугүй байхав хэмээн дотроо бодоод хүнээр хүргүүлэхгүй ирлээ, тэгээд болоо юм бишүү гэж хэлчихээд одоо Соёлоогийн ам нь таглагдсан хэмээн бодтол ёстой алд дэлэм андуурч, Соёлоо чангаар хашгиран түүнийг элдэв үгээр булж гарав. Ханболд дэмий юм хэллээ гэж харамсан бодсоор чихгүй толгойлон галтогооны өрөөнд орвол хоол битгий хэл халуун цай ч байхгүй байсанд хэдийгээр хоол идчихээд ирсэн ч гэлээ уур нь хүрэн уушиг нь сагсалзан үгийг нь сөргөөн бөөн хэрүүл эхэллээ.



Хэрэлдэж байх зуураа Ханболд гэрээс гаран явж, түрүүний мэссэж ирсэн утасруу буцаан залгаж Энэртэй уулзмаар тэсгэлгүй их хүсч байсан ч одоо буцаад гараад явчихвал Соёлоо боогоод үхнэ гэдгийг ч сайн мэдэж байсан болохоор, суваг солин үг сөргөөцөлдсөн хэвээр байв. Ер нь Соёлоотой үг хэлээ ололцох ч хэцүү болсон мэт санагдаж, бушуухан дуугүй болоосой нам унтахсан хэмээн хүсч эхэлжээ. Соёлоо түүнийг ирэхэд нэг гэрийн хоёр шиг сайн хэрэлдэж, бүр болохгүй бол уйлан гуйгаад ч хамаагүй эвлэрнэ гэж болож байсан ч Ханболд огт хүний хүн шиг тэс хөндлөн суугаад байгаа болохоор санасанаа уудлан хэлж чадаагүйгээр барах уу уйлах ч хүсэл төрсөнгүй. Хэсэг ганцаар үглэж байгаад аргагүйн эрхэнд дуугаа хурааж хэсэг Ханболдыг ажиглалаа. Бүүр сайхан унтахаар зэхэж буй түүнийг хараад Соёлоо тэсэлгүй чи бид хоёр энэ янзаараа нэг гэрт байснаас салж орхисон нь дээр юм байна, чи ч надаас салах шалтаг аль дээрээс хайж байсан юм байна л даа. Хүнээр хүргүүлж ирэхийг хүлээлгүйгээр шууд эрт хэлчихгүй яасан юм гээд хар чадлаараа муухай харан цэхэлзэн суухыг хараад Ханболд тэсэлгүй инээд нь хүрч тас тас хөхрөн, хариуд нь шоолуулсан уурандаа бачимдсан Соёлоо барьж байсан аягаа ханаруу шидээд, асгартал уйлж гарлаа.



Соёлоо аль багын дөлгөөхөн ааштай болохоор барагтай юманд уурлаж уцаарлаад байдаггүй. Хааяа Ханболд түүний уурлуулах гэж тоглоом шоглоомоор өдөхөд буруу харан суугаад аль болох муухай харахыг хичээн нүдээ хялалзуулан суудаг бөгөөд Ханболдод тэр нь ихээхэн эгдүүтэй харагддаг төдийгүй, заримдаа албаар уурлуулаад хялалзан суугааг нь харан баахан инээж авдаг сан. Түүний уурлан хялалзаж суугаа нь Ханболдын хамаг уурыг арчсан мэт алга болгожээ. Ханболд ухасхийн босч Соёлоог аргадан, огт уурлаж байгаагүй аятай бөмбөгнөж эхлэв. Хэдийгээр урдын гомдлоо хоёулаа мартан тэр үдэш эвлэрсэн хэдий ч Ханболдын утас анх удаа унтраалттай хоносон ажээ. Магадгүй Энэрээс дахин мэссэж ирж магад хэмээн болгоомжлон бодсоных буй за.



Орон нутгийн сонгуультай давхацсан их эвлэрлээс хойш хэд хоногтоо Соёлоо Ханболд хоёр нилээд эв түнжинтэй байх бөгөөд дахин Төгөлдөртэй уулзах нь бүү хэл утсаар ч ярихгүй гэсэн ам өчгийг Соёлоо өгсөн болохоор, Ханболд нэг сайхан ан гөрөөнд ч явмаар мэт санагдан ажлын цаг дуусган, санаа нэгт хэдэн нөхөдтэйгээ уулзахаар товлоод байтал утасны хонх жингэнэн мэссэж ирэхэд залхуурангуй авч уншлаа. Оройн мэнд хүргэе, Энэр гэсэн богинохон мэссэжийг уншаад Ханболд тэсэлгүй тэрхүү дугаарруу буцаан залгаж орхив. Сайн уу Энэр байна хэмээн утсаа авч байхыг үзвэл тэрээр Ханболдын дугаарыг аль хэдийнэ цээжилж амжсан бололтой. Ханболд түүний сэтгэлийг татсан цовоо дууг сонсоод биеэ барьж чадалгүй нэгэн газар хүрээд ирээч хэмээн эелдэг гэгч нь урьсанд, Энэр хөгжилтэй инээгээд тэгэлгүй яахав би өнөөдөр завтай байгаа, чи азтай байна шүү гээд удахгүй очно гэж амлаад утсаа тасаллаа. Их нүүрэмгий бололтой гэж Ханболд дотроо тааж бодсоор уулзахаар товлосон газартаа түрүүлж очихоор ажлаасаа гарав. Утсаар ярихдаа золтой л очоод авчихая гэж хэлээгүй дээ дотроо баярлаж амжив. Зүгээр л уулзах гэж байгаа юм чинь хэмээн өөрийгөө өмөөрөн бодоод, хоол идэхгүй, хэдэн найзтайгаа уулзаад очно гэж Соёлооруу мэссэж бичиж орхив. Утсаар яриад хэлэх гэхээр нэг л эвгүй байсан болохоор мэссэж бичих байх зуур, Соёлоо Төгөлдөртэй уулзахаар явж байхдаа надаас мөн ч их айж эвгүйрхэж байсан байх гэсэн шүү дэмий бодол толгойнд нь орж иржээ.



Оройн есөн цаг гэхэд Дели хотын нэгэн зочид буудлын гурван давхрын нэгэн өрөөнд Уянга бүсгүй ажлынхантайгаа үдэлтийн баяр хийсэн шиг тухлаж суулаа. Тэд нар өнөөдөр сургалтаа дуусгаад маргааш өглөө эртлэн нутаг буцаж байгаа учраас өнөөдөр үдэлтийн арга хэмжээ өрөөндөө хийж байгаа нь энэ. Энэ хэдхэн хоногт тэд үнэхээр сайхан танилцаж амжсан боловч тэд нар Уянга Очис хоёрын харьцааг анзаарч даанч чадсангүй.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Nov.20.08 10:23 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 7:25 pm
Posts: 625
ter ener gej yaasan durtai gar ve :P :wd:


Top
   
PostPosted: Nov.26.08 12:28 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.15.05 5:05 pm
Posts: 1497
Location: The place full of pretenders, goofing around!
Humuusiig haraad bhad ene zohioliig duusgah gej ayagu udaan huleesen bololtoi, bi saya l unshllaaa, uhtlee uillaa sht, hehe. ium ium bodogdood, tasarhai bnaa uneheer tasarhai bn. Odoo urgeljlel ni l hurdan garaasai. Gluck Sienna

_________________
.: :hihi: :.


Top
   
PostPosted: Nov.27.08 4:11 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Долоо хоногийн хугацаанд Очисын тухай их зүйлийн Уянга мэддэг болсон байлаа. Түүний ямар дээд сургууль төгссөн, багадаа нохой тэжээдэг байсан гээд л хамгийн гол нь түүнийг үерхдэг бүсгүйтэй гэдгийг мэдэж авчээ. Тэгэхдээ энэ бүхэн нь тэр хоёрыг гурван орой буудлын гадаах модон сандал дээр зэрэгцэн сууж, шөнө хагаслан хууч хөөрөхөд саад болсонгүй.

Тэр хоёр бусдыгаа унтсаны дараа цаг тохирон сэмээрхэн гарч, хэнд ч итгэж ярьж байгаагүй бүхнээ ярилцан, ахархан хугацаанд бие биенийхээ хувьд туйлын дотны анд найз болж чаджээ. Гэхдээ Очисын халамж, үе үе тулгардаг харцыг нь ажигласан Уянга зөвхөн анд найзын сэтгэл биш гэдгийг зүрхэндээ мэдэрсээр л байлаа.



Ханболдоос найз нартайгаа сууж байгаад удахгүй очно гэсэн мэссэж ирэхэд Соёлоо олон юм бодсон ч үгүй, хэдэн хувцас амжуулаад угаагаад авья гэсэн шүү юм бодсоор угаалгын өрөөндөө орлоо. Их эвлэрлийн өдрөөс хойш Ханболд тэр хоёр дахин ам мурийгаагүй ч гэлээ, сэтгэлийн далд үл мэдэгхэн цав суучихаад арилахгүй байгаа мэт Соёлоод санагдсаар ажээ. Эхнэр нь цамцыг нь угаагаад сууж байх энэ агшинд Ханболд өөрөө хотын зах дүүрэгт боловч тохилог бөгөөд үйлчилгээ сайтай нэгэн рестораны булангийн суудалд тухлан суугаад тамхи гарган асааж Энэрийг ирэхийг хүлээн цаг утас хоёроо ээлжлэн харсаар суув. Тун удалгүй Энэр мөнөөх инээмсэглэлээ нүүрэн дээрээ тодруулсаар түүний хойноос орж ирэх нь Ханболдын утасдахыг хүлээн сууж байв уу гэлтэй. Сайн уу хэмээн нүүрэмгий мэндэлсээр ширээнд суусан түүнийг хараад Ханболд өөрийн эрхгүй инээмсэглэн, ах нь өнөөдөр жаахан шар айраг уумаар санагдаад чамайг хань татаад дуудчихлаа гээд зөөгч дуудан захиалга өглөө.



Энэр яг л түүний төсөөлж байсан шиг, инээд нь хаанаас ундардаг байна гэмээр хөгжил баясал дүүрэн охин байлаа. Энэ жил 3-р курс төгсөх оюутан байсан хэдий ч, гялялзсан нүд хөгжилтэй инээд нь түүнийг чимж балчир охин мэт харагдаж байв. Цаг үрж удсангүй хоолоо захиалан, элдэв маяг гаргалгүй амтархан хооллон суугаа төрх нь Ханболдод илүү таалагдаж байгааг тэрээр мэдэрч суулаа. Энэ тэрийг хоорондоо ярилцсаар хооллосны дараа тэр хоёрын нүүр овоо хагарч, Ханболд эртээр захиалан бэлэглэсэн дарстай яг адилханыг захиалахад Энэр урдын адил тас тас инээсээр л байв. Одоохон гээд Энэрийг ариун цэврийн өрөөнд ороход Ханболд өөрийн эрхгүй араас нь хулгайн нүдээр харсаар суулаа. Өнөөдөр тэрээр гоолиг биеийнхээ галбирыг тодруулсан нимгэвтэр бариу цамц өмссөн нь гайхалтай сайхан зохисон ажээ. Гэнэт дуугарсан бүдэгхэн чимээ инээд алдан бодлогоширон суусан Ханболдыг цочоож орхив. Гайхан эргэн тойрноо ажвал яах аргагүй гар утасны вибраторын бүгтхэн чимээ аж. Энэрийн утас ширээн дээр ил байх бөгөөд өөрийнх нь утас хармаанд нь байгаа ч ямар ч дуудлага алга. Эргэн тойрноо нэгжин харвал яахын аргагүй Энэрийн гар цүнхнээс уг чимээ гарч байна. Хэсэг дуугараад утас нь чимээгүй болоход Ханболд оюутан байж бас хоёр гар утас баринаа хэмээн жаахан гайхширсан боловч, удалгүй Энэр орж ирж ширээнд сууснаар мартагдаж орхив. Энэрийн энэ инээмсэглэл үү.



Төгөлдөрийг өглөө эртлэн босч сайхан цай чанаж орхиод охиноо цэцэрлэгт нь явуулалгүй авч үлджээ. Арван нэгэн цагаас Уянгааг тосох ёстой болохоор ажлаасаа түр чөлөө авч орхив. Охиныхоо үсийг ард нь боох уяхыг хослуулан тогтооход охин нь ахиад л ундууцав. Өглөө аав нь үсийг самнах эвээ олж чадахгүй байснаас хэдэн өдөр сэгсгэр үстэй цэцэрлэгтээ явж байгаа охин, аавынхаа хийж байгаа хоолыг голж уйлж Төгөлдөрийг багагүй сандаргажээ. Бүтэн долоо хоног охиноо өөрөө харсан Төгөлдөр хүүхэд арчлах ёстой хэцүү ажил байна хэмээн зөвшөөрч орхиод, урд нь энэ их ажлын хаагуур нь зөрж өнгөрсөн байна хэмээн гайхлаа. Орой гэртээ ирээд охинтойгоо тоглох, асуусан зүйлд нь хариулах, дэлгүүр дагуулж явахаас хэтэрдэггүй байснаа ойлгож, Уянгыг ийм их ажлыг яаж амжуулдаг байна гэж санаа нь анх удаа зовжээ. Дээр нь хүнсээ авах, хоол хийж, Төгөлдөрийн хувцасыг угаах. Тэгэхэд Төгөлдөр харин энэ их ажлаас хумсынхан төдий хийх нь бүү хэл, харин ч биеийн амрыг харан найз нөхөдтэйгээ ажил таран наргиж суух нь хувиа бодсон муухай хэрэг аж. Амралтын өдрүүдэд хааяа хүнс цуглуулахад нь хамт явсанаа гэр орны чухал ажил амжуулсан мэт бодож байсандаа Төгөлдөр ичих мэт болж, оройтлоо гэхээс өөр гомдол нэхдэггүй эхнэрээ улам ч ихээр санан, охинтойгоо цуг хоног тоолон Уянгыг хүлээсээр байжээ.



Уянга урт нислэгтээ жаахан ядрангуй онгоцны буудалд хөл тавьсан боловч, ээжээ хэмээн часхийтэл дуудаад дэгдэн ирсэн охиноо хараад хамаг ядаргаа нь арилах мэт санагдлаа. Миний охин ээжийгээ санасан уу хэмээн хоёр хацрыг нь үнсээд, иш энэ үсийг нь боосныг хараарай гэтэл Төгөлдөр гүйн одсон охиныхоо араас ирж, сайн явж ирэв үү гээд хацар дээр нь үнсээд, түрж явсан чемоданыг нь автал, ойрд ийм халамж үзээгүй Уянга цочирдон гайхсан хэдий ч охиноо хөтөлсөөр хүлээлгийн танхимаас гарлаа. Манай хүн чинь хэзээ ийм болчихоо вэ, олон хүний дэргэд үнсэх нь битгий хэл, хүүхдээ гарсанаас хойш гарнаас нь ч хөтлөж алхаагүй санагдана. Эрхгүй л нэг тортой юм атгуулбал алдчихгүйхан хажууд явж байдагсан хэмээн гэртээ хүрэх замдаа Уянга гайхан бодсоор байлаа. Гэнэт Төгөлдөр түүнд нэг танихгүй хүн ч юм шиг санагджээ.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Nov.27.08 6:21 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
èéì áîëîõîîð íü ë àñóóëòàä ëóðòàé áàéäàã áàéõã¿é þó õýõý àìæèîò õ¿ñüå ñèåííà õóðäàí õóðäàí ¿ðãýëæë¿¿ëýýä áàéãààðàé îê :-D

_________________
...???


Top
   
PostPosted: Nov.27.08 6:23 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
oh comoosoo shuud mon fontoor bichtsen chin tanidaggui bshd hehe sienna amjilt husey hurdan hurdan bicheerei ok ene zohiold chin durtai shuu asuult ch nice shuu gj :-D

_________________
...???


Top
   
PostPosted: Nov.29.08 12:12 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Mar.22.05 4:39 pm
Posts: 398
Location: BORJIGNII BOR TALd
goy yum aa. Zohioluudaas chine unshij ehelsn. ovliin amraltaaraa zursan zurag uzuuleh bh shuu :razz:

Amjilt


Top
   
PostPosted: Dec.08.08 9:52 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.24.08 6:52 am
Posts: 19
Location: cz
Sienna wrote:
Ханболд маргааш эртхэн дуусгах ажлаа бодсоор гэрийнхээ түлхүүрийг гарган хаалгаа онгойлгохоор зэхтэл утас нь дуугаран мэссэж ирж буй дохио өглөө. Нэг л совин татаад явчихсанд яаран утсаа гарган мэссэжээ уншвал, таны бэлэг таалагдсан шүү,

баярлалаа Энэр гэсэн богинохон үгтэй зурвас түүний утсанд ирсэн байжээ. Хэн гэдгийг нь мэдэхгүй байж зоригтой мэссэж бичдэг охин юм даа хэмээн бодоход түүний цовоо инээд, гоолиг туяхан бие нь нүдэнд нь үзэгдэн, Ханболд инээд алдсаар гэртээ орвол хаалганы дэргэд хоёр гараа энгэртээ зөрүүлэн, хөмсөгөө зангидсан Соёлоо хүлээн зогсож байв. Чи яагаад хүн юм асуухаар утсаа салгаад таг алга болчихож байгаа юм гэж хэрүүл нэхэн хэлэхэд Ханболд таг дуугарсангүй. Өнөөдрийн таатай оройны дараа Соёлоотой хэрэлдэхээс ч залхуу нь хүрчээ. Гэхдээ л яаж дуугүй байхав хэмээн дотроо бодоод хүнээр хүргүүлэхгүй ирлээ, тэгээд болоо юм бишүү гэж хэлчихээд одоо Соёлоогийн ам нь таглагдсан хэмээн бодтол ёстой алд дэлэм андуурч, Соёлоо чангаар хашгиран түүнийг элдэв үгээр булж гарав. Ханболд дэмий юм хэллээ гэж харамсан бодсоор чихгүй толгойлон галтогооны өрөөнд орвол хоол битгий хэл халуун цай ч байхгүй байсанд хэдийгээр хоол идчихээд ирсэн ч гэлээ уур нь хүрэн уушиг нь сагсалзан үгийг нь сөргөөн бөөн хэрүүл эхэллээ.



Хэрэлдэж байх зуураа Ханболд гэрээс гаран явж, түрүүний мэссэж ирсэн утасруу буцаан залгаж Энэртэй уулзмаар тэсгэлгүй их хүсч байсан ч одоо буцаад гараад явчихвал Соёлоо боогоод үхнэ гэдгийг ч сайн мэдэж байсан болохоор, суваг солин үг сөргөөцөлдсөн хэвээр байв. Ер нь Соёлоотой үг хэлээ ололцох ч хэцүү болсон мэт санагдаж, бушуухан дуугүй болоосой нам унтахсан хэмээн хүсч эхэлжээ. Соёлоо түүнийг ирэхэд нэг гэрийн хоёр шиг сайн хэрэлдэж, бүр болохгүй бол уйлан гуйгаад ч хамаагүй эвлэрнэ гэж болож байсан ч Ханболд огт хүний хүн шиг тэс хөндлөн суугаад байгаа болохоор санасанаа уудлан хэлж чадаагүйгээр барах уу уйлах ч хүсэл төрсөнгүй. Хэсэг ганцаар үглэж байгаад аргагүйн эрхэнд дуугаа хурааж хэсэг Ханболдыг ажиглалаа. Бүүр сайхан унтахаар зэхэж буй түүнийг хараад Соёлоо тэсэлгүй чи бид хоёр энэ янзаараа нэг гэрт байснаас салж орхисон нь дээр юм байна, чи ч надаас салах шалтаг аль дээрээс хайж байсан юм байна л даа. Хүнээр хүргүүлж ирэхийг хүлээлгүйгээр шууд эрт хэлчихгүй яасан юм гээд хар чадлаараа муухай харан цэхэлзэн суухыг хараад Ханболд тэсэлгүй инээд нь хүрч тас тас хөхрөн, хариуд нь шоолуулсан уурандаа бачимдсан Соёлоо барьж байсан аягаа ханаруу шидээд, асгартал уйлж гарлаа.



Соёлоо аль багын дөлгөөхөн ааштай болохоор барагтай юманд уурлаж уцаарлаад байдаггүй. Хааяа Ханболд түүний уурлуулах гэж тоглоом шоглоомоор өдөхөд буруу харан суугаад аль болох муухай харахыг хичээн нүдээ хялалзуулан суудаг бөгөөд Ханболдод тэр нь ихээхэн эгдүүтэй харагддаг төдийгүй, заримдаа албаар уурлуулаад хялалзан суугааг нь харан баахан инээж авдаг сан. Түүний уурлан хялалзаж суугаа нь Ханболдын хамаг уурыг арчсан мэт алга болгожээ. Ханболд ухасхийн босч Соёлоог аргадан, огт уурлаж байгаагүй аятай бөмбөгнөж эхлэв. Хэдийгээр урдын гомдлоо хоёулаа мартан тэр үдэш эвлэрсэн хэдий ч Ханболдын утас анх удаа унтраалттай хоносон ажээ. Магадгүй Энэрээс дахин мэссэж ирж магад хэмээн болгоомжлон бодсоных буй за.



Орон нутгийн сонгуультай давхацсан их эвлэрлээс хойш хэд хоногтоо Соёлоо Ханболд хоёр нилээд эв түнжинтэй байх бөгөөд дахин Төгөлдөртэй уулзах нь бүү хэл утсаар ч ярихгүй гэсэн ам өчгийг Соёлоо өгсөн болохоор, Ханболд нэг сайхан ан гөрөөнд ч явмаар мэт санагдан ажлын цаг дуусган, санаа нэгт хэдэн нөхөдтэйгээ уулзахаар товлоод байтал утасны хонх жингэнэн мэссэж ирэхэд залхуурангуй авч уншлаа. Оройн мэнд хүргэе, Энэр гэсэн богинохон мэссэжийг уншаад Ханболд тэсэлгүй тэрхүү дугаарруу буцаан залгаж орхив. Сайн уу Энэр байна хэмээн утсаа авч байхыг үзвэл тэрээр Ханболдын дугаарыг аль хэдийнэ цээжилж амжсан бололтой. Ханболд түүний сэтгэлийг татсан цовоо дууг сонсоод биеэ барьж чадалгүй нэгэн газар хүрээд ирээч хэмээн эелдэг гэгч нь урьсанд, Энэр хөгжилтэй инээгээд тэгэлгүй яахав би өнөөдөр завтай байгаа, чи азтай байна шүү гээд удахгүй очно гэж амлаад утсаа тасаллаа. Их нүүрэмгий бололтой гэж Ханболд дотроо тааж бодсоор уулзахаар товлосон газартаа түрүүлж очихоор ажлаасаа гарав. Утсаар ярихдаа золтой л очоод авчихая гэж хэлээгүй дээ дотроо баярлаж амжив. Зүгээр л уулзах гэж байгаа юм чинь хэмээн өөрийгөө өмөөрөн бодоод, хоол идэхгүй, хэдэн найзтайгаа уулзаад очно гэж Соёлооруу мэссэж бичиж орхив. Утсаар яриад хэлэх гэхээр нэг л эвгүй байсан болохоор мэссэж бичих байх зуур, Соёлоо Төгөлдөртэй уулзахаар явж байхдаа надаас мөн ч их айж эвгүйрхэж байсан байх гэсэн шүү дэмий бодол толгойнд нь орж иржээ.



Оройн есөн цаг гэхэд Дели хотын нэгэн зочид буудлын гурван давхрын нэгэн өрөөнд Уянга бүсгүй ажлынхантайгаа үдэлтийн баяр хийсэн шиг тухлаж суулаа. Тэд нар өнөөдөр сургалтаа дуусгаад маргааш өглөө эртлэн нутаг буцаж байгаа учраас өнөөдөр үдэлтийн арга хэмжээ өрөөндөө хийж байгаа нь энэ. Энэ хэдхэн хоногт тэд үнэхээр сайхан танилцаж амжсан боловч тэд нар Уянга Очис хоёрын харьцааг анзаарч даанч чадсангүй.

Sienna wrote:
Долоо хоногийн хугацаанд Очисын тухай их зүйлийн Уянга мэддэг болсон байлаа. Түүний ямар дээд сургууль төгссөн, багадаа нохой тэжээдэг байсан гээд л хамгийн гол нь түүнийг үерхдэг бүсгүйтэй гэдгийг мэдэж авчээ. Тэгэхдээ энэ бүхэн нь тэр хоёрыг гурван орой буудлын гадаах модон сандал дээр зэрэгцэн сууж, шөнө хагаслан хууч хөөрөхөд саад болсонгүй.

Тэр хоёр бусдыгаа унтсаны дараа цаг тохирон сэмээрхэн гарч, хэнд ч итгэж ярьж байгаагүй бүхнээ ярилцан, ахархан хугацаанд бие биенийхээ хувьд туйлын дотны анд найз болж чаджээ. Гэхдээ Очисын халамж, үе үе тулгардаг харцыг нь ажигласан Уянга зөвхөн анд найзын сэтгэл биш гэдгийг зүрхэндээ мэдэрсээр л байлаа.



Ханболдоос найз нартайгаа сууж байгаад удахгүй очно гэсэн мэссэж ирэхэд Соёлоо олон юм бодсон ч үгүй, хэдэн хувцас амжуулаад угаагаад авья гэсэн шүү юм бодсоор угаалгын өрөөндөө орлоо. Их эвлэрлийн өдрөөс хойш Ханболд тэр хоёр дахин ам мурийгаагүй ч гэлээ, сэтгэлийн далд үл мэдэгхэн цав суучихаад арилахгүй байгаа мэт Соёлоод санагдсаар ажээ. Эхнэр нь цамцыг нь угаагаад сууж байх энэ агшинд Ханболд өөрөө хотын зах дүүрэгт боловч тохилог бөгөөд үйлчилгээ сайтай нэгэн рестораны булангийн суудалд тухлан суугаад тамхи гарган асааж Энэрийг ирэхийг хүлээн цаг утас хоёроо ээлжлэн харсаар суув. Тун удалгүй Энэр мөнөөх инээмсэглэлээ нүүрэн дээрээ тодруулсаар түүний хойноос орж ирэх нь Ханболдын утасдахыг хүлээн сууж байв уу гэлтэй. Сайн уу хэмээн нүүрэмгий мэндэлсээр ширээнд суусан түүнийг хараад Ханболд өөрийн эрхгүй инээмсэглэн, ах нь өнөөдөр жаахан шар айраг уумаар санагдаад чамайг хань татаад дуудчихлаа гээд зөөгч дуудан захиалга өглөө.



Энэр яг л түүний төсөөлж байсан шиг, инээд нь хаанаас ундардаг байна гэмээр хөгжил баясал дүүрэн охин байлаа. Энэ жил 3-р курс төгсөх оюутан байсан хэдий ч, гялялзсан нүд хөгжилтэй инээд нь түүнийг чимж балчир охин мэт харагдаж байв. Цаг үрж удсангүй хоолоо захиалан, элдэв маяг гаргалгүй амтархан хооллон суугаа төрх нь Ханболдод илүү таалагдаж байгааг тэрээр мэдэрч суулаа. Энэ тэрийг хоорондоо ярилцсаар хооллосны дараа тэр хоёрын нүүр овоо хагарч, Ханболд эртээр захиалан бэлэглэсэн дарстай яг адилханыг захиалахад Энэр урдын адил тас тас инээсээр л байв. Одоохон гээд Энэрийг ариун цэврийн өрөөнд ороход Ханболд өөрийн эрхгүй араас нь хулгайн нүдээр харсаар суулаа. Өнөөдөр тэрээр гоолиг биеийнхээ галбирыг тодруулсан нимгэвтэр бариу цамц өмссөн нь гайхалтай сайхан зохисон ажээ. Гэнэт дуугарсан бүдэгхэн чимээ инээд алдан бодлогоширон суусан Ханболдыг цочоож орхив. Гайхан эргэн тойрноо ажвал яах аргагүй гар утасны вибраторын бүгтхэн чимээ аж. Энэрийн утас ширээн дээр ил байх бөгөөд өөрийнх нь утас хармаанд нь байгаа ч ямар ч дуудлага алга. Эргэн тойрноо нэгжин харвал яахын аргагүй Энэрийн гар цүнхнээс уг чимээ гарч байна. Хэсэг дуугараад утас нь чимээгүй болоход Ханболд оюутан байж бас хоёр гар утас баринаа хэмээн жаахан гайхширсан боловч, удалгүй Энэр орж ирж ширээнд сууснаар мартагдаж орхив. Энэрийн энэ инээмсэглэл үү.



Төгөлдөрийг өглөө эртлэн босч сайхан цай чанаж орхиод охиноо цэцэрлэгт нь явуулалгүй авч үлджээ. Арван нэгэн цагаас Уянгааг тосох ёстой болохоор ажлаасаа түр чөлөө авч орхив. Охиныхоо үсийг ард нь боох уяхыг хослуулан тогтооход охин нь ахиад л ундууцав. Өглөө аав нь үсийг самнах эвээ олж чадахгүй байснаас хэдэн өдөр сэгсгэр үстэй цэцэрлэгтээ явж байгаа охин, аавынхаа хийж байгаа хоолыг голж уйлж Төгөлдөрийг багагүй сандаргажээ. Бүтэн долоо хоног охиноо өөрөө харсан Төгөлдөр хүүхэд арчлах ёстой хэцүү ажил байна хэмээн зөвшөөрч орхиод, урд нь энэ их ажлын хаагуур нь зөрж өнгөрсөн байна хэмээн гайхлаа. Орой гэртээ ирээд охинтойгоо тоглох, асуусан зүйлд нь хариулах, дэлгүүр дагуулж явахаас хэтэрдэггүй байснаа ойлгож, Уянгыг ийм их ажлыг яаж амжуулдаг байна гэж санаа нь анх удаа зовжээ. Дээр нь хүнсээ авах, хоол хийж, Төгөлдөрийн хувцасыг угаах. Тэгэхэд Төгөлдөр харин энэ их ажлаас хумсынхан төдий хийх нь бүү хэл, харин ч биеийн амрыг харан найз нөхөдтэйгээ ажил таран наргиж суух нь хувиа бодсон муухай хэрэг аж. Амралтын өдрүүдэд хааяа хүнс цуглуулахад нь хамт явсанаа гэр орны чухал ажил амжуулсан мэт бодож байсандаа Төгөлдөр ичих мэт болж, оройтлоо гэхээс өөр гомдол нэхдэггүй эхнэрээ улам ч ихээр санан, охинтойгоо цуг хоног тоолон Уянгыг хүлээсээр байжээ.



Уянга урт нислэгтээ жаахан ядрангуй онгоцны буудалд хөл тавьсан боловч, ээжээ хэмээн часхийтэл дуудаад дэгдэн ирсэн охиноо хараад хамаг ядаргаа нь арилах мэт санагдлаа. Миний охин ээжийгээ санасан уу хэмээн хоёр хацрыг нь үнсээд, иш энэ үсийг нь боосныг хараарай гэтэл Төгөлдөр гүйн одсон охиныхоо араас ирж, сайн явж ирэв үү гээд хацар дээр нь үнсээд, түрж явсан чемоданыг нь автал, ойрд ийм халамж үзээгүй Уянга цочирдон гайхсан хэдий ч охиноо хөтөлсөөр хүлээлгийн танхимаас гарлаа. Манай хүн чинь хэзээ ийм болчихоо вэ, олон хүний дэргэд үнсэх нь битгий хэл, хүүхдээ гарсанаас хойш гарнаас нь ч хөтлөж алхаагүй санагдана. Эрхгүй л нэг тортой юм атгуулбал алдчихгүйхан хажууд явж байдагсан хэмээн гэртээ хүрэх замдаа Уянга гайхан бодсоор байлаа. Гэнэт Төгөлдөр түүнд нэг танихгүй хүн ч юм шиг санагджээ.
:hi: hezee urgeljluuleh um be bi bur tesj yadan huleej bn :wd:


Top
   
PostPosted: Dec.10.08 1:17 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Маргааш өглөө эрт хичээлтэй одоо ингээд явья даа хэмээн инээмсэглэн хэлэх Энэрийн үгнээс Ханболд зөрж чадсангүй. Уул нь дахиад түүнтэй хамт жаахан ч гэсэн баймаар санагдах боловч, учир утгагүй үлдээч гэж гуйх нь түүнд эвгүй санагджээ.

Тэгэлгүй яахав би чамайг хүргээд өгье гээд Ханболд зөөгчийг дуудан тооцоогоо хийгээд, үүдэнд хүлээж буй Энэрийн араас маадгар алхжээ. Яагаад ч юм Энэрийн цовоо инээдийг оройжин сонссон тэрээр нэг биш нэлээн хэдэн насаар залуужин, эрч хүчтэй залуу хүү болсон мэт санагдсаар ажээ. Танайх хаана вэ гэж асуухад Энэр нэг түгдэрсхийгээд, 21-р хороолол хэмээн хэлэв. Өө юу байхав аравхан минутын дараа хоёулаа оччихно гэхдээ Ханболд гэр нь жаахан зайдуу юм аа даа, гэхдээ л тийм холоос хичээлдээ явдаг гэхэд биедээ үнэхээр арчаатай сайхан охин юм хэмээн хүргэж өгөх зуураа Ханболд бахархан бодов. Энэрээ чи хааяа их оройтох болвол ахдаа хэлчихэж байгаарай, ах нь хүргээд өгч байя хэмээн хэлэхдээ Ханболд огтхон ч сандарч түгдэрээгүйдээ өөрөө ч гэсэн гайхлаа. Тэрээр миний дүү гэсэнгүй Энэрээ чи гэж дуудсан нь цаанаа л нэг учиртэй мэт Энэрт санагджээ.



Өнөөдөр Уянга анх удаа гэртээ ганцаараа иржээ. Ганцаараа гэдгийн учир нь гэвэл бяцхан охиноо цэцэрлэгээс нь авахыг эмээд нь даалгаж орхиод, эмээгээс нь очиж авах зарлигыг нөхөртөө буулгаад өөрөө гэртээ ажил тарав уу үгүй юу ганцаар яаран ирсэн нь цаанаа учиртай. Уянга хурдхан гэгч шүршүүрт ороод үсээ хатааж байх зуураа, хувцасныхаа шүүгээний хаалгыг онгойлгоод хэсэг бодолгошрон зогслоо. Шинэ жилээс өөр өдөр хэрэг болгон гоёж гоодоод байдаггүй болохоор өнөө орой ямар хувцас өмсөхөө шийдэж ядан хэсэг зогсов. Ямар ч байсан сэтгэл булаам сайхан хүүхэн болох зорилгыг өвөрлөсөн Уянга, анх ажилд ороод удаагүй байхдаа гоёх зорилгоор худалдан авсан хэдий ч дэндүү ганган юмуу гэж бодоод, хэдхэн л удаа зориглож өмссөн даашинзаа гаргаж ирлээ. Галбираа алдаагүй биедээ тааруулан өмсөж үзэхэд, харин ч урд урдынхаасаа илүү ихээр зохиж байгаа мэт санагдахад, даашинзаа буцаан тайлсангүй. Хэсэгхэн хугацааны дараа Уянга өөрийгөө сонжин том толины өмнө сэтгэл хангалуун харан хэсэг зогссоны эцэст, дуртай сүрчигээ түрхээд хаалгаа түгжин инээмсэглэн гадагш гарлаа. Орцны үүдэнд дуудлагын такси түүнийг хүлээх ажээ.



Хотын төвийн тохилог рестораны үүдэнд хувцасаа өгүүлээд орж ирж буй гялалзсан цовоо харцтай, сайхан бүсгүй хөнгөхөн алхалсаар орж ирэхэд, цөөн хэдэн ширээнд сууж байсан үйлчлүүлэгчид өөрийн эрхгүй сонирхон ажих нь Уянгад ихээр таалагдаж, дотроо инээд нь хүрсээр булангийн ширээ рүү зүглэлээ. Өвөрмөц засалтай тохилог ресторанд тухтайхан сууж хоол идэлгүй хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд. Төгөлдөртэй охиноо аваад хааяа нэг энд тэнд амралтын өдрүүдэд хооллодогыг эс тооцвол, өөртөө зориулан ийм ресторанд суухаа болиод их л удсан санагджээ. Гавшгайлан ирсэн эелдэг зөөгчид захиалгаа өгчихсөний дараа, бушуухан ариун цэврийн өрөө орж өөрт нь өө сэв байна уу үгүй юу хэмээн дахин нэг сайтар нягталмаар санагджээ. Угаалгын өрөөг зорин алхахдаа, дөнгөж сая орж ирж буй хосын залуу нь харц унагах, дэргэд нь яваа бүсгүйн зэвүүцэн шилбэлзэхийг ажаад, өрөөний хаалга татан орсоны дараа хэсэгт инээж авлаа. Инээд дуусаад өөрийгөө толинд дахин сайтар ажаад, хувцасан дээрх үл үзэгдэх тоосоо гөвөн, уруулаа бага зэрэг сэргээн өнгөлж орхив. Толинд түүний өөдөөс гялалзсан сэргэлэн харц, үл ялиг өнгөлсэн ихэмсэг ягаан хацартай, өтгөн сормуустай нүдтэй, сайхан биетэй бүсгүй инээмсэглэн харж байлаа. Бэлтгэлийн хувцас углаж, үсээ ардаа боолтоор боож орхиод, хоол хийж, хүүхэд арчилсаар нөхрөө угтдаг гэрийн эзэгтэйтэй өчүүхэн ч төстэй зүйл олж хараагүйдээ жаахан гайхасхийв. Залуу хүн байна даа, охиноо гаргаад өөрийгөө бараг л тоохоо байсан байна шүү. Хааяа даа ч гэсэн ингэж өнгөлөг явж байя, би чинь хэдэн настай ч байсан эмэгтэй хүн хэвээрээ байна шүү дээ хэмээн бодсоор сэтгэл хангалуун суудал руугаа буцан зүглэлээ.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.10.08 1:19 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Уянга буцан суудалдаа суугаар алхаж явахдаа Очисыг ирээгүй байхыг хараад жаахан гайхсаар цагаа харлаа.

Болзсон цагаас аль хэдийнэ арван таван минут өнгөрсөн ч гэсэн Очис одоо болтол алга л байв. Хамтдаа сургалтанд явсан долоо хоногийн сүүлийн шөнө бусдаасаа нуугдан байж гадаа уулзахдаа Очис ихэд царайчлан байж энэ ресторанд уулзахыг гуйсан билээ. Уянга хэдийгээр энд түүнийг хэн нэгэн ресторанд хамт хоолохоор урьсан бол огтхон ч халгаахгүй байсан хэдий ч, нөхцөл байдал өөр байсан хэмээх үгийн учрыг тэнд ойлгожээ. Үнэхээр татгалзах аргагүй нөхцөл байдалд байсан болохоор Уянга өөрийн эрхгүй уулзах амлалтыг Очист өгсөн аж. Цаг тохирон тал талаас ирэх болзоондоо арван минут хоцрон Уянга ирсэн ч, одоо болтол Очис ирээгүй байхаар нь гайхсан боловч замын түгжрэлд бурууг нь тохон дахин хэсэг ганцаар хүлээгээд, тэсэлгүй гар утсаараа залгахад болзсон цагаас аль хэдийнэ хорин таван минут өнгөрсөн байх нь тэр. Таны утас холбогдох боломжгүй гэсэн үгсийг сонсоод Уянга чихэндээ итгэхгүй, утсаа таслан дахин дахин залгаж үзлээ. Өөрөө гуйн байж уулзахаар товлочоод, утсаа салгаад алга болсон гэж бодоход Уянгад нэг л итгэмгүй, яг одоохон уучлал гуйсаар хаалгаар ороод ирэх мэт санагдан хаалга ширтсээр нилээдгүй хугацааг дахин ганцаар үдсэний эцэст зөн совингоороо утас нь цэнэггүй болоод унтраагүй юм байна гэдгийг ойлгож, зүрх нь гашуунаар базалжээ.



Нэг цагийн өмнө зочлон ирсэн өөртөө итгэлтэй сайхан бүсгүй булангийн ширээнд цаашаа харж суугаад, эргэн тойрны хүмүүстээ анзаарагдахгүйг хичээн нүүрээ алгаараа дарж гомдолтой гэгч нь асгартал уйлж гарахыг хараад зөөгч нар бие биеэ нудран гайхан шивнэлдэх авч та яагаа вэ хэмээн хэн нь ч зориглон очиж асуусангүй. Эмэгтэй хүн гэгч сэтгэлийн амьтан болохоор Уянга ханилсан нөхрөөсөө олж авч чадаагүй сэтгэлийн халуун дулаан илч, хайрыг үгүйлсэндээ биеэ барьж чадалгүй амрагийн болзоонд сэтгэл алдран ирсэн хэдий ч, түүний мартагдаж орхисон сэтгэлийн чавхдасыг хөглөсөн залуу утсаа салгаад таг алга болжээ. Уянга догдлон байж гүйн ирсэн өөрийгөө, утасдаад ирэхгүй гэдгээ хэлэх зориггүй хулчгар Очисыг, өөр хүний залуугаас хайрын хэлтэрхий горьдон амьдрахад хүргэсэн Төөгөөг тэсгэлгүй ихээр үзэн ядаж, урсан гарах нулимсаа арчих ч хүсэлгүй асгартал уйлсаар л.



Хаалганы цоож дуугарах чимээгээр Соёлоо тосон очвол Ханболд үл ялиг халамцуухан орж ирэхээр нь өө чи уучихсан байж жолоо битгий барьж бай гээд хэлээд байхад гэж бухимдах, санаа тавих хоёрын хооронд өгүүлсэнд Ханболд гэнэт тэсрэх мэт хүрэнтэн дахиад л үг сүггүй уурлаж гарах нь тэр. Чи намайг харахаараа л үглэж яншиж байх юм, нүдэнд чинь би хог шиг харагдаад үглэмээр уцаарламаар харагдаад байгаа биз хэмээн агсарч гарав. Ажил чинь ямар байв даа хүнд байв уу, ядарсан уу гээд ганц асуухын оронд чи ингэлээ чи тэглээ гэдгээ урдаа барьж байдаг, гаднаас ороод ирсэн хүнд сайн байна уу гээд эвтэйхэн хэлчихсэн ч яадаг юм, босгоор давав уу үгүй юу өөдөөс уур уцаарын үг шидэж байдаг хэмээн уурлан хашгирч эхлэхэд ойрын өдрүүдэд овоо эвтэй сайн байгаа гэж бодож байсан Соёлоо гайхан алмайрч орхив. Ханболд үглэсэн хэвээр цаашаа өрөөрүү орж зурагтын өмнө тухлан суухынхаа өмнө, хувцасаа ч тохируулаад өмсчихгүй байж, хар шөнөөр гэртээ нэг л гэрэлтсэн улаан хүн яваад байхын гэхэд Соёлоо бараг шоконд орж орхив, юун өмнөөс нь хэрэлдэхтэй манатай. Энэ хүн хэзээ ч түүний юу өмсөж зүүхийг заадаггүй байсан төдийгүй, ийм тийм юм өмслөө гэж хэзээ нэгэн цагт хэлж байсан удаагүй билээ. Хар шөнөөр халамцуу ирчихээд байнга гэртээ өмсдөг бэлтгэлийн улаан цамцыг ад үзнэ гэнээ. Гэрийн ажил хийхэд эвтэйхэн, биед тээргүй энэ цамцыг өчнөөн удаан өмсөхөд өөр юм өмс гэж нэг ч дуугарч байгаагүй хүн чинь хэмээн гайхсаар байсан Соёлоо ямар нэг ажил нь бүтэлгүйтээд л уур цухал нь хөдөлсөн байх, би ч гэж би орж ирэнгүүт нь үглэж дуулаад хэмээн бодсоор халуун цай аргадангуй гэгч нь аягалан өглөө...



Охиноо хөтлөн гэртээ ирсэн оройноо Төгөлдөр ёстой үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Уянгааг ямар нэг ажилтай хоол хийгээгүй байгаа гэж бодоод замаараа нэг цайны газраар дайрч будаатай хуурга савлуулан авсандаа учиргүй олзуурхав. За миний охин жаахан хүүхэлдэй үзэж бай гээд зурагт асааж өгөөд, өөрөө яаравчлан цай чанаж, хоолоо халаагаад охиноо авчран тухтайхан хооллож дуусаад удаа ч үгүй байтал хаалга дуугарах нь Уянга юм болов уу гэж бодоод харайн очиж онгойлговол орон нутгийн сонгууль бололтой нэгэн хүү хэдэн хуудас сонинорхуу зүйл өөдөөс нь сарвайн зогсоно. Авах хэцүү, авахгүй хэцүү ийм зүйлийн ойрын үед өдөрт хэд хэдээр нь оюутнууд настайчууд голдуу хүмүүс хаалга балбан оруулж өгөх нь төвөгтэй. Уянгаруу нэг залгах гэснээ оройноос нааш өөррүү нь олон дахин залгаад байдгүйг нь санаад тэвчиж орхив. Цаг оройн аравт дөхөх үед Төгөлдөр арга хэрэглэн охиноо дуудэв. За ээжийгээ хэзээ ирэх юм хэмээн асуучих, аав нь залгаад өгье гэхэд охин нь дуртай гэгч нь дэгдээд ирэв. Хэсэг зогсоод утсаа авахгүй байна гэж охин дурамжхан өгүүлэхэд нь, Төгөлдөр гайхан дахин өөрөө хэд хэд залгаж, гар утсаараа хүртэл залгасан боловч, Уянга гэрийн ч утсаа, гар утсаа ч тэр авахгүй байсанд гайхсан боловч гэрээсээ залгахад хариу өгдөггүй өөрийнхөө занг эргэн бодлоо. Үгүй ер тас алга болж байхаар утсаа аваад хариу хэлчиж байх нь дээр байдаг юм байна шүү хэмээн инээмсэглэн өөрийгөө шоолоод, охиноо унтуулахаар явлаа.Долоо хоног хамт амьдарсан хоёр болохоор охин нь нэг үлгэрийн талыг нь сонсоод л нам унтаад өгөв.



Харин Төгөлдөр Уянгын утасруу тосох уу, хаана байна хэмээн мэссэж явуулсанд ямар ч хариугүй болохоор, юу хийхээрээ ингэж утсаа ч авах завгүй болдог байна хэмээн эгдүүрхэн бодсоор хүлээж суусаар. Хэсэгхэн хүлээсний эцэст хаалга чимээгүй нээгдэхийг сонсоод Төгөлдөр дөхөн очвол ёстой санаандгүй зүйл болсон байлаа. Сэгсийсэн үстэй, уйлсаар байгаад хавдсан улаан нүдтэй, халамцуу Уянга охиноо унтсан уу хэмээн дохин занган асуусаар үүдэнд зогсож байлаа. Тэрээр сүүлийн хэдэн жил өмсөөгүй даашинзаа өмсөөд, урт түрийтэй өсгийтэй гутал өмссөн нь улайтлаа уйлсан нүүртэй нь нэг л зохицолдохгүй аж. Унтчихсан гэж гайхсан Төгөлдөрийг хэлэв үү үгүй юу, дахин үг цухуйлгахаас нь өмнө Уянга барьж явсан цүнхээрээ нүүрэн дундуур нь татаад авлаа.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.10.08 1:20 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
GRMCX wrote:
goy yum aa. Zohioluudaas chine unshij ehelsn. ovliin amraltaaraa zursan zurag uzuuleh bh shuu :razz:

Amjilt


Баярлалаа, зураг тун их хэрэгтэй байнаа. sienna_mn@yahoo.com мэссэнжерээр холбоо бариарай. баярлалаа

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.10.08 1:57 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
гоё бичих юмаа. Байн байн бичлэг нэмэгдэх нүү гэж шалгадаг хуучин зуршил хөдөлж эхэллээ. Ойрд унших юмгүй байсан юм. Ядаж байхад үйл явдал нь аймар сонирхолтой, надад тохиолдсон явдалтай төстэй ч гэмээр юм болохоор үнэхээр таалагджийна.
Sienna-д амжилт хүсье

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Dec.11.08 12:08 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Баярлала Орни, эргэж тойрч байгаарай.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.11.08 12:09 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Миний бүх зохиолыг амтархан уншдаг асуултын найзуудаа. надад зураач хэрэгтэй байна, тийм мундаг биш өөрийнхөө хэмжээнд гар зураг юм уу таталбар, эсвэл компьютераар зураг зурахаар сонирхон оролддог хүн байж болно. Асуултын найзууд минь туслаарай Siennaдаа. миний хаяг sienna_mn@yahoo.com. Online байгаа :)

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.11.08 2:59 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
Sienna wrote:
Миний бүх зохиолыг амтархан уншдаг асуултын найзуудаа. надад зураач хэрэгтэй байна, тийм мундаг биш өөрийнхөө хэмжээнд гар зураг юм уу таталбар, эсвэл компьютераар зураг зурахаар сонирхон оролддог хүн байж болно. Асуултын найзууд минь туслаарай Siennaдаа. миний хаяг sienna_mn@yahoo.com. Online байгаа :)
комикс хийдэг зураач нартай холбоод ºгч чадна ш¿¿ яр ямар нь хэрэгтэй юм бэ?

_________________
...???


Top
   
PostPosted: Dec.13.08 7:28 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Үг сүггүй нүүрэн дундуураа цүнхээр татуулаад авсан Төгөлдөр уурлах, гайхах зэрэгцэн таг зогсож орхив. Уянга түүнийг цохиж орхиод, юман чинээ саналгүй нүүр гараа угаах бололтой угаалгын өрөө зүглэн одлоо.

Нүүр нь халуу оргин улайхтай зэрэгцэн Төгөлдөрийн уур ихээр хүрч, хойноос нь очин зад хэрэлдмээр санагдсан ч, за яахав гараад ирэхээр нь хэмээн биеэ барин тэвчлээ. Үүдний тавиур дээр тавьсан Уянгын цүнхэнд гар утас нь жингэнэн мэссэж ирж буй нь сонсогдов. Урд нь түүний утсаар төдийлөн оролдож байгаагүй Төгөлдөр, өнөөдрийн гаргаад байгаа учир нь үл ойлгогдох аашыг нь гайхсаар санаандгүй цүнхийг нь онгойлгон утсыг нь авлаа. Найз хүүхнүүдтэйгээ муудсан юм болов уу, тэд нар нь зүгээр харьсан уу гэж л асууж байгаа биз хэмээн бодсоор нээж уншсаны дараа, шүдээ тас зуун баргар царайлан угаалгын өрөө зүглэн алхав. Уучлаарай, болзоондоо очиж чадаагүйг минь уучлаарай. Би найз бүсгүйгээ хуурч чадсангүй, бүгд миний буруу. Очис гэсэн мэссэж Уянгаагын утсанд ирсэн байжээ.



Чиний болзоо бүтээгүй буруутан нь би болж байна уу гэх дуунаар, цэв хүйтэн усаар гар нүүрээ угааж овоо сэхэл авсан Уянга эргэн хараад, Төгөлдөрийн гарт байгаа гар утсыг нэгэнтээ хялам хийж, Очисоос мэссэж ирж гэдгийн төвөггүй ойлгосон ч тоож хариу хэлсэнгүй хажуугаар нь өнгөрөн гал тогооны өрөөг зүглэв. Төгөлдөр хойноос нь хэрүүл өдөх санаатай даган алхсан хэдий ч, зүй нь хардаж уурлах ёстой байтал төдийлөн уур нь хүрэхгүйгээр үл барам, болзоо нь бүтэлгүйтсэн гэж бодохоос инээд нь ч хүрэх мэт санагджээ. Гэхдээ л юун Очис болох тухай мэдэхээс татгалзсангүй. Гэр орон, үр хүүхэд гээд зав гардаггүй Уянгыг харин хэн нэгэн Очистой болзоо тогтоосон шигээ сууж байх юм гэж үнэндээ санаанд нь бууж байсангүй. Энэ чинь юун Очис гээч вэ хэмээн ёжтой гэгч нь өгүүлэхэд, халуун цай аягалан бага багаар оочин ууж байсан Уянга дуугарсангүй. Нөхрөөсөө өөр хүнтэй болзохоор яадгыг харж байна уу, ингээд хаягдаад л үлддэг юм шүү дээ , ичмээр байгаа биз хэмээн Төгөлдөр ёжтой инээн хэлэхэд Уянга тэссэнгүй нөхрөө дахин цохиод авах гэтэл Төгөлдөр гарыг нь амжин барьж авлаа.



- Чи яасан гэж хүн дандаа цохиж байдаг юм. Болзоо бүтсэнгүй гээд цүнхээрээ нөхрийнхөө нүүр нүдгүй цохидог эмэгтэй хүн чамаас өөр хаана байдаг юм, ийм болохоор чинь надаас өөр хэн чамтай уулзах вэ дээ.

- Тэгвэл энэ бүхэн чамаас болсон мэдэв үү. Чи намайг хэзээ ч анхаарч байгаагүй, чи намайг бусдаас хайр халамж гуйж царайчлахад хүргэсэн.

- Мөөн. Хэн тэгээд энэ гэр орныг хүний дайтай авч явж байна. Би чамайг хайрлаж халамжилдаггүй дээ авч суугаа юу. Би өөрийгөө эхнэр, охин хоёрынхоо төлөө зүтгэж байна гэж бодсон чинь одоо болтол буруу бодож явсан байхнээ. Гуйлгачин шиг амьдруулж байсан гэх шив дээ.

- Хайрлаж халамжилж байгаа чинь тэгвэл хаана байна. Дэлгүүр дагаж явж хоёр гурван тортой юм зөөж өгдөгөө халамжилж байна гэж хэлэх гээ юу.

-Тэгээд Очис чинь чамайг халамжилж байгаа нь энэ үү. Хаанаас энэ Очис гараад ирсэнийг ядахнаа тайлбарлаж болох уу

- Чамд хэлэхгүй мэдэв үү, чи надаас юу ч олж сонсохгүй.

- Ичдэггүй. Айлын эхнэр болчихоод бусдын болзоонд яваад, хаягдаж үлдэхээсээ ичээсэй. Би тэр Очисыг чинь тухай мэдэхийг ч хүсэхгүй байна. Очис чинь тоох юм бол дагаад явахгүй юу чи.

- Чи ч ингэж л хэлнэ дээ. Тийм л сүрхий юм бол чи өөрөө дурлаад сүйд болоод байсан Соёлоотойгоо суух нь яасан юм гэж хэлсэний дараа Уянга тэсвэрлэшгүй алдаа хийснээ ойлгожээ.



Бараантан хүрлийсэн царайтай Төгөлдөр чамайг бодсон биш, Соёлоог хайртай хүнтэйгээ сууж жаргалтай амьдраасай гэж хүссэндээ би чамтай суусан юм гээд хэрүүлээ зогсоон өрөөнөөс гарч явлаа. Гэрээсээ гараад тасартлаа уухыг хүссэн ч, тэрээр архиар сэтгэлээ засч болохгүй хэмээн өөрийгөө хорьж чадлаа. Соёлоо хэзээ ч буруу зүйл хийчихээд өөдөөс яралзтал хэрэлдэхгүй дээ, буруугаа ойлгоод лавтай уучлал гуйх байсан байх гэж Төгөлдөрт эрхгүй санагджээ. Олон жилийн дараа ийм үг сонсоно гэж санаагүй явсан Уянга үнэхээр цочирдлоо. Өөрийнхөө арга зальтайдаа Соёлоог Төгөлдөрөөс салган авч суусан гэж бодож байснаас, Төгөлдөр Соёлоогийн төлөө өөртэй нь суусан гэж зүүдэлсэн ч үгүй явж байсан гэж үү.

Маргааш өглөө арван цагийн үед гар утсанд нь дуудлага ирэх чимээнээр Соёлоо утсаа гарган хараад агзасхийн цочив. Төгөлдөр гар утсааараа залгаж байх нь тэр. Хэдийгээр ажил дээр нь таниж мэдэх хүн үгүй ч гэсэн Соёлоо бушуухан өрөөнөөсөө гарч хүнгүй газар очин утсаа авлаа. Тэрээр утсаа таслахгүй залгасаар л байв. Төгөлдөрийн дууг сонсоод Соёлоо өөрийн эрхгүй хоолой нь зангиран, түүнд нөхөр нь ямар муухай ааштай байгааг хэлж эрхэлмээр санагдсанаа өөрөө ч гайхах ажээ.



Төгөлдөр түүнээс уучлал гуйж зүгээр л мэнд мэдэх гэсэн юм гэж тайлбарлаад, нөхөр чинь зүгээр үү хэмээн мэдсэн юм шиг асуух нь тэр. Зүгээр дээ бид хоёр эвлэрсэн, санаа тавьсанд баярлалаа гээд Соёлоо чи харин зүгээр биз дээ гэж буцаагаад асуулаа. Төгөлдөр асуултанд нь хариулсан ч үгүй чи үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа юу, би тэрнийг л мэдэх гэсэн юм гэж шууд тулган асууж орхив. Соёлоо гайхан тэр дор нь хариу хэлж зүрхэлсэнгүй. Түүний аз жаргалтай амьдарч байгаа эсэхэд Төгөлдөрийг санаа тавина гэж огтхон бодоогүй явлаа. Тэрээр ингэхэд аз жаргалтай амьдарч байгаа билүү. Тиймээ санаа тавьсанд баярлалаа, би жаргалтай амьдарч байгаа, Ханболд их сайн нөхөр. Эртээдийн чамайг цохисон явдалд бол ямар ч эр хүн уурлах нь аргагүй шүү дээ гэх зөөлөн хоолойг сонсоод Төгөлдөрийн сэтгэл уужирлаа. Ашгүй дээ, чи минь жаргалтай байвал надад өөр юу хэрэгтэй билээ, чи сайхан амьдарч байна. Бас надад миний охин байна, хангалттай аз жаргалтай амьдрахад энэ бүхэн надад хүрэлцээтэй гэж Төгөлдөр бодлоо. Биеэ сайн бодож байгаарай, би дахиад залгахгүй ээ баяртай гээд утас тасрав. Тэрээр би түүнийг хайртай хүнтэйгээ жаргалтай амьдраг гээд чимээгүй орхисон нь зөв болжээ гэж дотроо бат итгэсэн байлаа.

Соёлоо гар утсаа атган удаан гэгч нь алхалсаар суудалдаа ирж суув. Түүний аз жаргалтай байгаа эсэх нь Төгөлдөрт чухал зүйл гэдгийг тэр ойлголоо. Түүний сэтгэл нэг л баяр хөөрөөр бялхаад догдлох ч мэт сэтгэгдэл төрөв. Миний тухай санаа тавьж явдаг хүн надад бас байдаг юм шүү гэж хэн нэгэнд бардамнан гайхуулмаар санагджээ. Өөртөө хэзээ ч тавьж үзээгүй асуултыг нь Төгөлдөр түүнд тавьжээ. Ингэхэд би зөв сонголт хийсэн биз дээ, тиймээ яахын аргагүй сонголт. Хэрвээ тэр үед Уянга түүнийг хуураагүй байсан бол Ханболдыг гэнэт эргэн ирсэн ч Төгөлдөрийг сонгох байсан нь маргаангүй үнэн билээ.

Орой Ханболдыг эртлэн харихад Соёлоо гэр орноо гялалзтал цэвэрлэчихээд, хуушуур чимхсэн шиг сууж байлаа. Дуу аялан хоолоо хийж буй эхнэрээ хараад Ханболд эвгүйцэх сэтгэл төрсөн ч гэлээ, ажлын хувцасаа солиод эргэж гарахаар зэхэв. Үгүй чи чинь халуун хоолоо ч идэхгүй, орж ирэнгүүтээ хаачихна вэ гэж асуумаар байсан ч Соёлоо ойрд бухимдангүй байгаа Ханболдын уцаарыг хөдөлгөчихвий хэмээн өөрийг нь хэлтэл чимээгүйхэн хоолоо хийсээр байв. Ханболд хувцасаа сольж дуусаад, нэг найзтайгаа ажил ярингаа жаахан бильяард цохиж байгаад ирье, нэг их оройтохгүй ч гэсэн хоол идэхгүй гээд яаран гарч одлоо. Тэгвэл хуушуураа хөлдөөчихөе дөө гээд Соёлоо урамгүйхэн араас нь харсаар хоцорлоо. Үүдний өрөөний толинд удаан гунигтай харан зогсох Соёлоо бэлтгэлийн улаан цамцаа тайлж, өөртөө зохисон зөөлөн саарал цамц өмссөн байсныг Ханболд огтхон ч анзаарч харсангүй.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.13.08 7:29 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Ханболдыг гэрээсээ гарав уу үгүй юу гар утас нь хангинав. Яаран авч үзвэл гэрээс нь залгаж байгаа аж. Соёлоо оройноос нааш араас нь залгадаггүйг мэдэх учраас гайхан автал Соёлоо хоёулаа хамт явж болохгүй юу, намайг дагуулаад явчих би уйдаад байна гэх нь тэр.

Урд нь хаашаа ч явж байсан хамт явна гэж зүтгэж байгаагүй болохоор Ханболд цочирдон сандарлаа. Өнөөдөр ёстой дэмий, муухай утаатай газар, би чамайг дараа нь заавал дагуулаад явна гэж Ханболд ятган өгүүлэхэд, Соёлоо санаа алдаад тэгвэл эрт ирэх үү гэж тулган асуув. Дагаж явна гэж зүтгэхэд нь сандарсан Ханболд тэгэлгүй яахав, оройтохгүй гэж амлаад утсаа таслан гүн амьсгаа авлаа. Эртхэн харих болох нь дээ, гэхдээ л дагуулж яваагүй нь яамай гэж бодоод Ханболд муухан мушийн инээмсэглэв. Эхнэрээ дагуулаад очвол Энэр гайхна биз дээ.



Уянгыг цайны цагаар хооллохоор яаран гарахад ажлынх нь гадаа муухай царайлсан Очис зогсож байхыг хараад давхин очиж, үсэртэл нь алгадах хүсэл төрсөн хэдий ч түүнийг таньсан янз огтхон ч үзүүлсэнгүй. Очис харваас түүнийг хүлээж байсан нь илт бололтой, дөхөн ирсэн боловч ажлынхаа хүүхнүүдтэй хамт өөрийг нь харсан шинжгүй алхах Уянгааг хараад дороо зог тусан хүрч ирэх болов уу гэж бодсон бололтой хүлээзнэв. Тоосон шинжгүй өнгөрөөд явахаар нь Очис тэсэлгүй чанга дуугаар Уянгаа хэмээн дуудахад ажлын хүүхнүүд нь гайхан зэрэг шахуу эргэж харлаа. Очисыг тэгэсгээд яваад өгөх юм байх гэж бодож байсан Уянга сандарсан ч гэлээ эргэн хараад, өө сайн уу Очисоо за юу хийж явна даа гэж энгийн танилтайгаа уулзаж байгаа шинжтэй найрсаг яриа өрнүүлсээр дөхөж очлоо. Түүнийг ийм найрсаг зан гаргана гэж огт найдаагүй явсан Очис учиргүй баярлан урагш дөхөн очсон хэдий ч, Уянгын аймшигтай харцыг хараад дороо нам зогсов. Дахин миний нүдэнд үзэгдэх юм бол өөртөө гомдоорой, нүүрийг чинь хүн харахын аргагүй болтол нь сараачаад хаяна шүү, муу өөдгүй амьтан хэмээн Уянга аяархан ч гэлээ хорсол дүүрэн дуугаар шүдээ зуун хэлээд тэр дороо эргэн ажлынханаа гүйцэн цаашаа явлаа. Булан тойрохыг алдад хяламхийн харвал Очис анх зогсож байсан тэр газраа л нам зогссон хэвээр харагдав. Буцаад ирэхэд байж байх юм бол үгийн зөрөөгүй самардаад орхиё, их хүн хуурдаг хүн хэдэн өдөр шархтай нүүртэй явахаараа ойлгоно биз. Найз бүсгүйдээ ч бас нүүрээ яаж байгаад маажуулсан тухайгаа хэлнэ биз хэмээн зэвүүрхэн бодсоор буцан ирсэн ч, аз болоход Очис ажлынх нь үүдэнд байсангүй.



Уянга гэртээ эртлэн хариад хоолоо хийх зуураа Очисын тэнэгийг гайхсаар. Үгүй ер, нэг их гавъяа байгуулсан хүн шиг ажил дээр хүрч ирдэг нь яаж байгаа юм бол доо. Намайг уучлал гуйнгуут нь баярлаад зүүгдээд авна гэж бодсон юм байх даа. Ор тас утсаа салгаад алга болсон энэ хүнд ичих нүүр гэж байна уу гэж гайхширан бодов. Тэгээд хүн шиг утасдаад хэлж чадахгүй хар орой мэссэж бичиж гэр дүүрэг хэрүүл дэгдээж байдаг. Өчигдөр орой Төгөлдөртэй бараг л ичсэндээ хэрэлдэж орхисон билээ. Очисын мэссэжийг юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй, тэгээд гол нь Төгөлдөр хорон үгээр идээд байсан болохоор хаягдсанаасаа илүү ичсэндээ хэрэлдэж орхисон. Өнөөдөр Төгөлдөр халамцуу ирээд дахиад хэрүүл хийх вий дээ гэж Уянга дотроо болгоомжлов. Уул нь хуучных шигээ оройтож ууж барихаа больсон болохоор сэтгэл амар байсан сан. Одоо эргээд уугаад эхлэвэл яана гэж бодохоор Очистой шал дэмий уулзахаар явж гэж Уянга дотроо бухимдсаар байлаа. Ер нь Очис болзоондоо ирсэн байлаа гээд юу өөрчлөгдөх байсан гэж. Нөхөр, охин хоёроо орхиод Очистой сууна гэж бодсон юм болов уу, юугаа бодож болзоонд явсан байна. Одоо Төгөлдөрийг өөр хүнтэй уулзлаа гэхэд хэлэх үггүй болох нь байна шүү дээ. Чи ч гэсэн өөр хүнтэй болзоод л явдаг биздээ гэж хэлбэл үнэхээр хэлэх үггүй болох биш үү.



Уянга зөв таасан байжээ. Төгөлдөр үнэхээр нэгэн тохилог уушийн газарруу ажил тараад орж явлаа. Гэхдээ гутарсандаа юм уу, уурласандаа биш их сургуулийн нэгэн анд нь шинэ хүн мэндэлсэний баяраа хуваалцахаар цөөхөн дотны андаа дуудсан нь тэр байжээ. Төгөлдөр гэррүүгээ утасдаж учир шалтгаанаа тайлбарлахыг ч хүссэнгүй. Хэдийгээр мэссэжнээс нь Уянгыг анх удаа өөр хүнтэй нуугдаж уулзах гээд бүтээгүй болохыг нь мэдсэн хэдий ч, буруугаа хүлээж учир байдлаа тайлбарлахын оронд арзайтлаа өөдөөс нь хэрэлдсэнийг нь бодохоор дургүй нь хүрсэн хэвээр байлаа. Ханилсан нөхрөө хуурах гэж оролдоод баригдсан мөртлөө, Соёлоотойгоо суух нь яасан гэж юм өөдөөс нь тавлаж байдаг хүнд өөрийнхөө юу хийх, яахыг хэлэх шаардлагагүй гэж Төгөлдөр үзжээ. Хаалга татан ороход аль хэдийнэ 100 гр татаж амжсан бололтой, баярлаж халууцсан найз нь гараараа даллан дуудав. Ойрд уулзаагүй хэдэн нөхөд баяр хүргэн хундага өргөөд, ойр зуурын хэдэн үг дөнгөж сольж амжив уу үгүй юу Төгөлдөрийн гар салгалж, золтой л барьж байснаа асгаж орхисонгүй. Азаар нөхөд нь анзаарсангүй болохоор суудалдаа шигдэн үл ялиг нугдайн суув, ийм тийшээ түр нуугдах газар хайсан боловч хаашаа ч явсан хүний нүдэнд тусах нь гарцаагүй учир, найзуудынхаа дунд түр зууртаа нугдайн суусан нь дээр санагджээ. Бас л уусаар байна хэмээн бодох вий дээ гэж Төгөлдөрийн бараг хөлс нь чийхрах мэт болсон ч, анзаарахгүй байж юуны магад гээд ширээнд дээрээ суусаар байлаа.



Харин хоёр ширээний цаана тухлан сууж буй Ханболд түүнийг огтхон ч анзаахгүй, инээд алдан мэссэж бичиж, үе үе хаалга тийш харан их л таатай байгаа бололтой сууж байлаа. Жаахан хүлээлгэчихсэн үү гэх наалинхай дуу сонсоод Төгөлдөр тэсэлгүй толгой өргөн хартал гайхалтай юм болж, хорь орчим насны бүсгүй инээд алдсаар Ханболдын ширээн сууж байх нь тэр. Мэндлэх ч үгүй хүлээсэн үү энэ тэр гэж байхыг бодоход энэ хоёр анх удаа биш хэд хэд уулзсан байх нь гарцаагүй ажээ. Төгөлдөр өрвөлзөн босох гэснээ дүү нь байж магад хэмээн чимээгүй хэсэг ажиглахаар шийдэв. Үгүй ээ, тийм ч их хүлээсэнгүй гээд Ханболд түүнийг донжтой ширтэн хэлээд, удаан гэгч нь гарыг нь атган мэндчилсэнийг харсан Төгөлдөр үхсэн хойноо дүү нь бол гэж дотроо бодов. Ийм байдаг бий вий, Соёлоо нөхрийгөө сайн хүн гээд хир халдаахгүй байсныг нь бодоход энэ тухай зүүдлээ ч үгүй байгаа байхдаа. Өөрөөс нь арван насаар дүү бүсгүйтэй нөхөр нь уулзаад явж байдаг гэж мэдвэл яах бол гэж бодохоос Төгөлдөрийн гол нь харлав. Өөрийгөө л буруутгах байх, Ханболдыг ч, тэр бүсгүйг нь ч буруутгахгүй биздээ. Жаал бүсгүйд их л хөгжилтэй байгаа бололтой юуг ч юм их л хөгжилтэй ярисаар тас тас инээж, ширээн дээрх гар утас нь дуугарахад утсаа аван хэнтэй ч юм утсаар ярин тас тас инээсээр суух нь угийн хөгжилтэй зантай бүсгүй бололтой. Тэр бүсгүй Ханболдтой хамт байгаадаа туйлын их таатай байгаа бололтой нь харахаас илт байв.



Нилээдгүй хоногийн өмнө Ханболдод овоохон шанаадуулсанаа бодохоор Төгөлдөрийн уур нь хүрч, чи өөрөө эхнэрээ ингэж хуурч явдаг юм биз дээ гээд хариу хэлэхийн завдалгүй үсэртэл нь шанаадах хүсэл төрлөө. Гэхдээ саяхан мэндэлсэн шинэ хүнээ байн байн ярьж, нүд нь гялалзан сууж байгаа найзынхаа баярын өдөр дэргэд нь хэн нэгэнтэй гар зөрүүлэх хүсэл алга байлаа. тэр тусмаа дөнгөж сая мэндэлсэн шинэ хүний баярыг зодоон цохионоор гутааж хэрхэвч үл болох билээ. За чамайг даа өөр газар тааралдсан болов уу гэж дотроо занаад, Төгөлдөр гаднаа юу ч болоогүй мэт айвуу тайвуу суусаар байв. Та хоёрыг гарангуут араас чинь дагаж гараад, үүдэн дээр үзүүлээд өгье гэсэн бодолдоо тайвшран сууж байсан нь тэр ажээ.



Тун удалгүй Ханболд босон угаалгын өрөөг чиглэн алхлан одлоо, үгүй ер яасан сайхан тайван алхаж байх юм хэмээн төгөлдөр аанай л зэвүүцсээр. Ширээнд сууж үлдсэн залуухан бүсгүйг хэсэг ажлаа. Ханболд энэ бүсгүйд лав эхнэртэй гэж хэлээгүй байхдаа, мэдсэн бол энэ бүсгүй ингэж хөөр баяртай инээд алдсаар сууна гэж үү гэж бодож байтал бүсгүй гар цүнхээ татан авчирч, дотроос нь дахин нэг гар утас гаргаж ирэх нь тэр. Дугаарыг нь харж байгаа бололтой хэсэг хараад, эргэн тойроноо нэгэнтээ сэм ажиглаад утсаа аван юуг ч юм нам дуугаар ярьсан хэдий ч, чихээ сунгах суусан Төгөлдөр хөгжмийн хөнгөн аян эгшиглэж байсан ч түүнийг монгол хэлээр лав яриагүйг арайхийн сонсож амжив. Бүсгүй утсаа бушуухан гэгч нь цүнхлэн, бугуйн цагаа нэгэнтээ хяламхийгээд, өмнөө тавьсан хундагатай улаан дарсыг нэг амьсгаагаар тогтоож орхив. Түрүүхэн Ханболдыг ширээнд сууж байхад бүсгүйн найзтайгаа ярьсан өөр нэгэн гар утас нь ширээн дээр байсаар байгаа нь Төгөлдөрт илхэн харагдаж байв. Харваас оюутан бололтой хорь орчим насны бүсгүй байж хоёрын хоёр гар утас хэрэглэж байгаа нь сонирхолтой хэрэг биш гэж үү.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.16.08 4:31 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Sep.09.03 9:39 pm
Posts: 207
oo nice :wd:

_________________
Be happy :)


Top
   
PostPosted: Dec.16.08 2:34 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Баярлалаа Сиенна зөндөө ихийг оруулсан байна ш дээ. Харин хамгийн сонирхолтой хэсэг дээр нь тасалчих юм аа :( :( . Удахгүй үргэлжлэлийг нь оруулна гэдэгт найдаж байна :wd:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Dec.18.08 12:06 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Ханболдыг сууж байгааг хармагцаа одоохон Соёлоог ороод ирэх байх гэж Төгөлдөр тааварлаад сандарсан билээ. Бас л баар саванд ууж байгаад тааралдах нь байна, санаа зовмоор юм хэмээн бодон нуугдах газар хайж байтал, харин оюутан охин инээд алдсаар Ханболдын ширээнд хэзээний танил шиг суудаг байна шүү.

Өөрөө нэг сүрхий хүн шиг л царайлаад байсан Ханболд жаахан охин дагуулаад хэнэг ч үгүй баар сав хэсч байдаг цагаандаа гарсан амьтан байж. Соёлоо өдийдэнэ тухай сэжиг ч аваагүй гэртээ хоолоо хийгээд л хүлээж байгаа байх гэж санахаас өөрийн эрхгүй уур нь хүрэх мэт болсон ч, тэвчээртэй байж цааш нь ажиглах нь дээр гээд чимээгүй суусаар л байв.



Ханболд буцан ширээн дээрээ суугаад явахаар зэхсэн Энэрийг урамгүйхэн харлаа. Уул нь өнөөдөр жаахан тухтай хамт сууя гэж бодсон юм санж. Түүний бодлыг мэдсэн мэт Энэр инээмсэглэн уучлал гуйж, найз охинд минь яаралтай хэрэг гарсан гэнэ, би эртхэн явахгүй бол үнэхээр болохгүй гэж зөөлөн дуугаар тайлбарласан нь Ханболдод таалагджээ. Тэгэлгүй яахав, би чамайг хүргээд өгье гэтэл хэрэггүй ээ, харин таксинд суулгаад дугаарыг нь тогтоочих гээд Энэр инээмсэглэсээр үүдрүү зүглэлээ. Тэр хоёрыг гарахтай нь зэрэг, утсаар яриадхая гээд Төгөлдөр бушуухан хаалга зүглэн гарвал яг санаснаас нь болох нь тэр.



Ханболд Энэрийг нэгэн таксинд суулгаж өгөөд, ийм эрт харимааргүй санагдсан болохоор нэгэн найзруугаа утасдахаар залгатав. Уучлаарай та гэртээ харилгүй дараагийн уулзах охинруугаа утасдаж байна уу, эсвэл аль нэг дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга болчихоо юу гэх ёжтой дуу гарлаа. Ханболд гайхан эргэн хартал, өст хүн өлийн даваанд гэгчээр хэзээнээс нааш бараг л заналт дайснаар тооцож явсан Төгөлдөр гадуур хувцасаа ч өмсөж амжаагүй, дөнгөж сая өөрийнх нь гарч ирсэн уушийн газрын үүдэнд зогсож байх ажээ. Ханболд гайхах, сандрах, уурлах, үзэн ядах зэрэгцэн чамд хамаагүй хэрэгт битгий оролц гээд бушуухан цаашаа харан алхахад, надад огтхон ч хамаагүй харин Соёлоод л их хамаатай хэрэг байхдаа гээд Төгөлдөр шүдээ зуун зэвүүн гэгч нь инээхэд, Ханболд багтрах шахан эргэж харлаа. Авгай хүүхнүүд шиг хов зөөх нь үү гэж арга нь барагдсан янзтай хэлэх Ханболдыг хараад Төгөлдөрт түүнтэй шанаадалцаад байх хэрэг алга гэж шийджээ. Тэртээ тэргүй шалдаа буусан Ханболд одоо хэзээ түүнийг Соёлооруу утасдчих бол гэж айн бэмбэгнэх болно. Өөрөө зориглоод хэлчих зүрх зориг Ханболдод харваас байхгүй нь илт. Төгөлдөр түүний улам зэвүүг нь хүргэхээр шийдээд зөөсөн ч миний дур гээд уушийн газарт эргэн орж хаалгыг нь тасхийтэл хаалаа.



Түрүүчийн өөртөө итгэлтэй Ханболдоос үлдэгдэл ч үгүй арчигдан алга болж, өөр тийшээ ч явах хүсэл нь унтран бушуухан гэртээ очихоор яарав. Тэрээр дотроо Соёлооруу намайг очихоос өмнө утасдаж амжаагүй бол учиртай гэж бодсоор байлаа. Төгөлдөрөөс өөр хэн нэгэн танил нь харсан ч байгаасай, яах гэж тэр олны нүдэн дээр байдаг уушын газарруу зүглэж байдаг байна аа. Юу бодож тэр газрыг сонгосон юм бол гэж бодох зуураа Энэр түүнийг гэр газарт хүрээд ир гэж дуудсаныг саналаа. Хуучин уулздаг газраа очьё гэж хэлэх минь гэж яалаа хэмээн дотроо гаславч амаа барих хөг нь өнгөрчээ. Өөр хэнийг ч бай битгий Соёлоод дуулгаач гэж гуйж болох сон, очиж очиж чөтгөрийн хүү Төгөлдөртэй тэнд таарахдаа яадаг байна хэмээн өөрийгөө зүхсээр.



Харин Төгөлдөр найзууд нь шуугилдан буй ширээн дээрээ эргэн суугаад өмнөх хундагаа нэгэнтээ тогтоогоод, хэсэг зуур бодолгоширлоо. Бие биедээ дурлаж явсан хэдий ч, өөр өөр сонголт хийн салан одсон Соёлоо тэр хоёр таван жилийн дараа таарсан нь ямар хувь тавилан авчрав даа. Эргэн уулзахад сайхан байсныг үгүйсгэхгүй ээ. Магадгүй би Соёлоотой уулзахгүй байгаа ч гэсэн хуучны адил сэтгэл татагдаад, өөрийгөө барьж чадахгүй, уулзая гээд зовоогоод байвал яах вэ. Таван жилийн дараах энэ уулзалт нь нэгэнт бий болсон хоёр гэр бүлийн амьдралыг нурааж магадгүй л юм. Би одоо Соёлооруу юу гэж ярих вэ, нөхөр чинь энд оюутан бүсгүйтэй явж байна гэж хэлбэл Ханболдод үнэхээр хайртай Соёлоод хичнээн хүнд цохилт болох бол. Тэрээр аз жаргалтай амьдарч байгаа гэдгээ түүнд батлан хэлсэн бус уу. Надад үнэмшихгүй албаар Ханболдоос салгах гэж байна гэж уурлавал яах билээ. Ханболд бол үнэмшүүлэхгүй байх бүх л арга хэмжээг авч орхино биз. Гэхдээ Ханболдын тухай үнэнийг огт мэдэхгүйгээр өөрийгөө аз жаргалтайд тооцон амьдрахыг Соёлоо хүсэхгүй байвал яах вэ. Хожмын нэг өдөр чи надад нуулгүй хэлсэн бол би ингэж амьдрахгүй байх байсан юм гэж уйлан хайлан хэлбэл Төгөлдөр өөрөө Ханболдын талд орж түүнийг хамгаалсан хэрэг болох биш үү. Төгөлдөрт түрүүхэн утасдаад хэлэх нь амархан мэт байсан боловч, яг цагаа тулахад шуут утасдаад Ханболдыг хэлэх үнэхээр хэцүү мэт санагджээ.



Хуушуураа хийсэн үү гэсээр орж ирсэн Ханболдыг хараад Соёлоо гайхасхийн хөргөгч тийш зүглэв. Чамайг хоол идэхгүй гэхээр чинь хөлдөөгөөд тавьчихсан шүү дээ, одоохон хайраад орхиё гээд хөлдөөж орхисон хэдэн хуушуураа гаргаж байтал нэг их сайхан зантай инээд алдсан хүн хажууд нь ирж суулаа. Чи яах юм бэ, цаашаа бай хиншүү хярвас гэсээр байтал Ханболд цай аягалан авч гартогооны өрөөнд тухлав. Тэрэр орж ирэнгүүтээ хувцасаа солих далимаар Соёлоогийн утсыг сэм шагайж хараад, чимээгүйхэн унтраачихаад тухлан суусан нь энэ ажээ. Нөгөө бильяардаа тоглоод дуусчихна энэ үү гэтэл чамайг дагаад явна гэсээр байтал гэрт чинь орхиод явсан даа санаа зовоод буцаад ирлээ гэж Ханболд зулгуйдан өгүүлээд, хоолоо идчихээд хоёулаа кино үзэх үү гэхэд Соёлоо өөрийн эрхгүй инээд алдав. Юу л хийчихээд нуугаад байна даа чи минь гэж тоглон өгүүлээд , тэгье л дээ кино үзье гэхэд Ханболдын царай хувьсхийн өөрчлөгдөхийг Соёлоо даанч анзаарсангүй.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
PostPosted: Dec.18.08 12:07 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Кино театраас харьж, гэртээ ирээд Ханболд Соёлоог хараад хүүе чи чинь бэлтгэлийн улаан цамцаа яачихаа вэ гэж асуулаа. Хар шөнөөр улаан цамц өмсөөд гээд уурлаад байхаар чинь л далд хийж орхисон, гэхдээ нээрээ гэрийн цамцаа солих болчихсон байна лээ.

Миний шинэ цамц ямар байна даа гэж Соёлоо аль хэдийн зурагтын өмнө тухлаж амжсан Ханболдын урдуур эргэлдэв. Тэр цамц яах вэ, гэртээ хуучин цамцаа ч гаргаад өмссөн болно, харин чи наашаа суудаа чамтай тохирох нэг хэрэг байна гэж Ханболд түүнийг хажуудаа татан суулгалаа.



-Чи надад нэг зүйл амлах хэрэгтэй байна

-Юуг тэр вэ

-Хэзээ ч Төгөлдөртэй уулзаж, утсаар ярьж болохгүй

-Мэдээж шүү дээ, би чамд дахиж Төгөлдөртэй уулзахгүй гэж амласан биз дээ

-Тийм ээ гэхдээ утсаар ч огт ярихгүй гэж амлаагүй байгаа тийм биз, одоо хоёулаа хэн хэндээ бүтэн итгэж, хардалт хэрүүл маргаангүй сайхан амьдаръя тэгэх үү.

-За тэгвэл амлаж байна. Би дахиж Төгөлдөртэй нэг ч удаа утсаар ярихгүй ээ, залгасан ч утсыг нь авахгүй.

-Хэрэв өөр дугаараас чамруу залгах юм бол яах вэ

-За би ярихгүй л гэсэн бол ярихгүй дээ, уучлаарай би ажилтай байна гээд утсаа таслачихна

Ёстой зөв гээд Ханболдын санаа нь сая л нэг юм амран хойшоо налан суулаа. Тэгээд дахиад залгахаар нь авдаггүй юм шүү хэмээн үглэх түүнийг хараад Соёлоо би энэ хүний сэтгэлд үнэхээр л гомдол төрүүлж дээ, ямар сайндаа ингэж ам өчиг авч байж тайвширах вэ дээ хэмээн сэтгэл нь зовнин суусаар байв.



Төгөлдөр их оройтолгүй гэртээ харихаар уушийн газраас гарав. Гэррүүгээ зүглэн явж байхдаа ямартаа ч Соёлоод ил далд утгаар Ханболдыг өөр хүнтэй уулзаж байсныг дуулгах нь зүйтэй гэж шийджээ. Гэхдээ одоо хар орой болсон хойно утасдаж яах билээ, маргааш өдөр дуулгаж орхиё. Тэгээд өөрөө яаж шийдэхээ гэртээ харьтал тунгаан бодох биз гэж тэрээр бодсоор гэртээ оров. Босго давангуут саяхан хайрсан бололтой хуушуурын хамар цоргим сайхан үнэр ханхалж, охин нь тостой гартай чигээрээ давхин ирж үнсүүлээд, надад тусад нь шувуу шиг хуушуур хайрч өгсөн гэж гайхуулан буцаад дэгдээд явчихав. Төгөлдөр хоол идчихсэн байсан ч тэсэлгүй гэрийн хувцасаа өмсөн, гараа угаан шуурхайллаа. Уянга дуу шуугүйхэн цай аягалаад, дөнгөж саяхан хайрсан халуун хуушуур таваглан өгөөд, чимээгүйхэн дэргэд нь суув. За даа мань хүн ч нөгөө Очис энэ тэртэй уулзсан явдалд уучлал гуйх гэж байгаа байх гэж бодтол ёсоор болж, Уянга охиноо тоглуулахаар явуулаад Очисын тухай ярьж гарав. Угаасаа бүтэлтэй юм болоогүйг Төгөлдөр мэссэжнээс мэдчихсэн болохоор айхтар сонирхсон ч үгүй. Сургалтанд цуг явсанаасаа эхлээд уулзалтандаа ирээгүй хүртэл нь нэгд нэгэнгүй тоочиход Төгөлдөрт уурлах юм уу, хосрох, эсвэл хардах ямар нэгэн сэтгэл төрсөнгүй огт тайван байгаагаа гайхав. Ханболдыг болохоор занаж зүхээд уур хүрээд байдаг, өөрийнхөө эхнэртэй болзоо тогтоосон Очист болохоор уур цухал нь хөдөлдөггүй. Дахиад уулзахгүй нь тодорхой гээд бодчихсон болохоор уур хүрэхгүй байгаа юм болов уу гэж бодоод чи тэгээд дахиад тэр Очистойгоо уулзах юм уу гэж хэнэггүй гэгч нь асуув. Уянга түүний уурлаж уцаарлахгүй байгаад баярлах ч шиг, гайхах ч шиг санагдаж үгүй ээ, ер нь яагаад уулзая гэснээ ч одоо ойлгох юм алга гэж үнэнээ өчлөө.



Өөрийг нь хүн шиг хүн байсан бол өөр хүнтэй уулзах гээд гэрээсээ гараад гүйж байх хүн биш гэдгийг нь Төгөлдөр мэдэхийн цаагуур мэдэж байв. Гол нь одоо ингээд хамт байлаа гэхэд Соёлоо түүний сэтгэлээс гарахгүй бол яах вэ гэдэгт л учир байна. Гэр орондоо сэтгэл хангалуун байхгүй өөр газарт байгаа хэн нэгнийг бодсоор амьдрана гэдэг мөн ч утгагүй юм даа. Би Уянгаагаас залхаад зогсохгүй, одоо Уянгаа надаас залхаж эхлэж байх шив. Үнэндээ одоо хүүхдээс өөр бид хоёрыг холбох зүйл байна уу. Ингээд амьдраад байвал амьдраад л байна, хэрүүл уруулгүй, нам тайван, гэхдээ сэтгэл дундуур хайр сэтгэлгүй. Ядаж хардах ч мэдрэмж байхгүй амьдралаар насан туршдаа амьдрах нь гэж үү.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 233 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited