#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Dec.20.14 3:10 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 233 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 9  Next

Зохиолын баатруудаас хэнийг нь дэмждэг вэ?"
Тегелдер 19%  19%  [ 6 ]
Соёлоо 31%  31%  [ 10 ]
Уянга 16%  16%  [ 5 ]
Ханболд 9%  9%  [ 3 ]
Жавхаа 3%  3%  [ 1 ]
Хэнийг нь дэмждэггvй ээ 22%  22%  [ 7 ]
Total votes : 32
Author Message
PostPosted: May.06.06 2:30 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (Тегсгел)

Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрлээ. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодоод нүдээ нухан орноосоо өндийлөө.Аль хэдийнэ өглөө болчихоод зуны наран нүүр дээр нь цацрагаараа наадаж байлаа. Соёлоо дулаахан орондоо хоргодсон ч үгүй тэр дороо л босоод унтлагын хувцастай чигээрээ тагтныхаа хаалгыг цэлийтэл нь нээж өглөөний цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалав. Аль багын л харанхуйгаас айдаг байсан тэр хэвээрээ, тэрээр одоо болтол ганцаараа хонохоос айдаг болохоор оройдоо тагтаа янгинатал түгжээд айн айн унтдаг билээ. Ай даа дандаа л ингэж ганцаараа хонох дэндүү хэцүү юм даа, дасахгүй хэвээрээ аягүй бол 30 нас хүрэх байх гэж өөрийгөө шоолонгуй бодох зуураа унтлагынхаа өрөөний том толины өмнө зогслоо
Хүүе баруун зовхины доогуур үрчлээ гарах гээд байна уу даа гэж дуу алдаад Соёлоо толинд өөрийгөө ойрд ажаагүйгээрээ нэг бүрчлэн сайтар ажиглалаа. Соёлоо одоо 24 настай, дээд боловсролтой өөрийгөө хөөрхөн гэж ам бардам хэлэхгүй ч гэсэн , муухай гэж бас л боддоггүй ээ. Мөрөө давсан шулуухан үсээ саяхан шаргал өнгөөр будсан нь тун ч зохисон, дунд зэргийн нуруу зөв хэлбэртэй нүүр, харин тэрээр үл ялиг махлаг нэгэн билээ. Махлаг болоод ч тэрүү хэлбэр сайтай том хөх нь эрчүүлийн харааг нилээн булаадагийг тэрээр өөрөө сайтар мэддэг ажээ. Хувцсаа тохируулж өмсөөд нүүрээ тааруулаад будахад бас ч гэж эрчүүдийн харааг булаахаар л хүүхэн гэж өөрийгөө дүгнэдэг нэгэн билээ. Дунд сургууль, бас их сургууль даа найз нөхөд олонтой адтай л охин байсан сан, даанч хайрын тэнгэр түүнд нэг л таагүй хандаад байдаг юм шиг санагдана.

Гэнэт гар утас нь хангинан мэссэж ирэхэд дав хийтэл цочин бодлоо тасалж за байз энэ хар өглөөгүүр хэн нь мэссэж бичдэг байнаа, юу болсон юм бол гэсэн шүү юм бодсоор утсаа шүүрэн авч нээн уншвал Hi sain uu, unuudur yu hiih gej baina daa. Manai ajil deer irj hoollohgui mu, soninoos nuguu zaluu chin unuudruus ajildaa orj baigaa yum bna. Chi irj hairtaa harahgui muu : ), za yariarai Ok. гэсэн зурвас дотных нь найз Туяакагаас нь ирсэн байлаа. Зүрх нь нөгөө залуу гэсэн хоёрхон үгийг уншаад л хүчтэй гэгч нь цохилж, нөгөө залуу, нөгөө залуу гэж бодонгуут аяндаа сэтгэл нь хөдлөн амьсгаа нь давхцаад эхэллээ. Тэр залуугийн дүр төрх анх харсан тэр мөчөөс эхлэн Соёлоогийн сэтгэлд хадагдсан билээ, гэхдээ зүгээр ч нэг хадагдаагүй ээ. Бүүр зүрхнийх нь мухарт орчихоод гарахаа байж сэтгэлийн гүнд оч асаан гэрэлтүүлж байдаг болсонсон. Соёлоо цаг харвал 10 өнгөрч байсан тул тэр дороо л ороо хурааж орхиод өдрийн уулзалтанд эртлэн бэлтгэхээр хувцасныхаа шүүгээг онгичиж эхлэв.
Ердөө л долоохон хоногийн өмнө их сургуулийн сайн найз Туяагийн ажил дээр нь очиж гэрийхээ компьютерийг засуулахдаа анх түүнийгээ олж харсан сан. Засварын хэлтэст ажилладаг жирийн л залуу анх компьютерийг нь хүлээн авч ямар гэмтэл илрээд байна хэмээн даруухан асуугаад түүнрүү харахад нүдний харцаар нь дамжаад бүх биед нь цахилгаан гүйдэл сулхан цохих мэт жирс хийгээд асуултад нь хариу хэлэх нь байтугай ам нь нээгдэхгүй гацаж орхисон билээ. Азаар хамт байсан Туяа түүнийг гайхан хараад асахгүй байгаа гэнээ яасан ийснийг нь мэдэхгүй нь, Төөгөө минь чи л нэг учрыг нь олж үз гэж хэлчихээд Соёлоог хүлээлгийн сандалд түлхэх шахам суулгаад одоохон гэж амандаа үглэсээр өрөөнөөс гарч шатаар дээшээ гарч өөрийнхөө офис руугаа явж одов. Соёлоо өнөөх залууг юу хэлэхийг хүлээн сандал дээр суунгаа компьютерийг нь онгойлгон үзэх залуугаас нүд салгаж чадахгүй байв. Тэгтэл ч удсангүй нөгөө залуу 10 орчим минут болов уу үгүй юу компьютерийг нь тэврэн хажуугийн ширээнд нь авчирч тавиад жаахан тохиргоо нь алдагдсан байна тэрийг нь тохируулчлаа, хамаагүй юмнуудыг нь устгаж болдоггүй байхгүй юу гээд алив нааш ир дээ хэмээн өөрийнхөө компьютерийн дэргэж зогсоогоод ойр зуурын жаахан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сэтгэлд хүрсэн дөлгөөхөн намдуу хоолойгоор хэлж өглөө. Тийм үү , аан тийм байна хэмээн бувтнаж байтал Туяа хаалгаар ороод ирлээ. Туяаг хараад л Соёлоо овоо сэхээ орж баярлалаа гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэж амжив.

Аль багын л хэлтэй амтай байсан Туяа за дуусан уу, овоо хурдан засаа шив за алий явья явья хэмээгээд Соёлоо рүү нэг л сонин харц шидээд нүдээ доогтой ирмэлээ. Ингээд л тэр 2 тэндээс гарч өдрийн хоол идэхээр хамтдаа гарлаа. Замдаа Туяа хүүе ээ энэ Төөгөө чамд ёстой сүйд болж байх шивдээ, аягүй томоотой залуу байхгүй юу, тэгээд ч бүүр чамайг хажуудаа зогсоогоод юм хум ярьж байна ш дээ, алив та 2 юу ярив хэмээн шалгааж эхлэв. Соёлоо харин тэр залуугийн тухай бүгдийг бүүр бүх зүйлийг нь мэдмээр санагдаад Туяагаас асуумаар бүр хашгирч асуумаар санагдаж байсан боловч ёстой л хэлээ хазан өнгөрч юу ч яриагүй ээ, ойр зуурын хэрэглээ зааж байна, би бараг л өөрийнхөө буруугаас болоод эвдэх шахаж хэмээн хэлээд огт өөр юм асуун дүйвүүлжээ.
Тэгээд гэртээ харин ганцаар үлдсэн хойноо зөөлөн сандал дээр тухлан суугаад тухтайхан түүнийгээ дахин дахин бодлоо. Өндөрдүү нуруу, бас өөлсөн хүн бас жаахан махлагдуу биетэй, давхраатай нүд, бор царай түүний нүдэнд тодхон бууна, бас тэр биеэ авч яваа байдал нь цаанаа л нэг жинхэнэ эр хүн шиг санагдаад л байсан. Отверк барьж байсан гар нь ч эр хүний гар, нэр нь Төөгөө гэсэн , яг хэн юм бол Туяа одоо бүтэн нэрээр нь дуудахад яадаг байнаа хэмээн гэмгүй түүнд дотроо уцаарлав. Соёлоо түүний тухай зүгээр л бодоод дүр төрхийг нь дахин дахин санаад суусаар л байлаа. Түүнд саад болох хүн байхгүй ээ.

Тэрээр сургуулиа төгсөөд 2 сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ одоо гадаадад сурж бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах бас ч үгүй жаахан ажил хийхээр явах болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад 2 жил болж байгаа билээ. Эхлээд тэрэнтэй хамт 3 сар болоод дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад 2 сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд аралын Японыг зорин ниссэн билээ. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхний гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж зөвхөн энэ л шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад л эх орон хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ.

Буянт Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар жаахан хожимдонгуй ирсэн тэр 10 сарын бүүдгэр өдрийн хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь нийлдэг найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарлаа. Ээжийнх нь үнсэлт ч сэтгэлийг нь хөдөлгөсөнгүй, ердөө л лагерь яваад ирэх юм шиг л сэтгэгдэл төрж бушуу эндээс явмаар санагдлаа. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгээд байсан билээ. Нэг л зөн совин Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гээд л түүнд шивнээд байсан сан. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй л гэж бурханаас гуйж жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Бас анхны эр хүн нь байсан шүү дээ, хайртай чи ганцхан минийх гэж тэр шөнө чинь зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлдлээ


Last edited by Sienna on Dec.25.08 5:13 pm, edited 8 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.06.06 2:34 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
[font=Tahoma]Онгоц хүчээ аван хурдалж удалгүй газраас хөөрөн харь орны зүг нисэн одлоо. Онгоцон дотор хүн бүр л өөр өөрийн бодолд автах нь автаж, юм хумаа янзлах нэг нь янзалж суудалдаа шигдээд чимээгүйхэн бас гомдолтой гэгч нь мэгшин уйлж байгаа Соёлоог нэгээхэн ч хүн анзаарсангүй ээ. Энэ түүний зорин одсон шинэ амьдралынх нь эхлэл байлаа.
Яг энэ үед 9н давхар байрны 9н давхрын нэгэн цонхон дээр хэн нэгэн 30 гаруй минут цонхны шилэнд нүүрээ нааж алс холыг ширтэн хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Гар утсаа хөлөрсөн гартаа тас атгаж, өглөө дөнгөж сэрээд л боссон түүний царай ууртай ч гэмээр эсвэл энэ чигтээ хөшсөн ч гэж хэлмээр харагдана. Түүний сэтгэлд эрчилсэн хуй салхи эргэлдэн зүрхийг нь нэг дайран нэг тойрон өнгөрөх шиг санагдана. Ярих уу болих уу ...?

Тэрээр Соёлоог явах хүртлээ гар утаснаасаа салахгүй түүнийг хүлээж байгаа гэдгийг хараагүй ч гэсэн мэдэрч байгаа хайрын эзэн Ханболд байлаа. Сэтгэл зүрх нь яриач яриач гэх шиг боловч тэрээр өөрийнхөө шийдсэн шийдвэрт үнэнчээр үлдэхээр шийдлээ. Гар утас нь шалан дээр чимээгүйхэн уналаа, одоо Соёлоо нисээд явчихлаа. Зүрх сэтгэлээсээ түүний тухай бүхий л зүйлийг, бүх дурсамжийг нь арчиж мартах хэрэгтэй. Өөрийнхөө удтал эргэцүүлэн бодож гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Ханболд орон дээрээ суулаа, суух гэхээсээ бараг унаад өглөө. Түүний гаргасан шийдвэр өөрт нь ийм хүнд байх юм гэж даанч төсөөлсºнг¿й ээ...


Сарын дараа 11 сарын дунд ¿ед Соёлоо аралын Япон оронд Токио хотын гудамжаар хажуугаар нь зºрºн ºнгºрºх мянган мянган х¿ний дунд ººрийн сургуулийг з¿глэн яарсхийн алхаж явлаа. Хэлнийхээ курс орчихсон харин ирэх сараас ажил хийхээр ºчигдºр тохиолцсон билээ. Токио хот т¿нийг тийм ч муу угтаж авсанг¿й ээ. Эх орондоо л байх дуртай гэж ярьдаг байсан тэрээр одоо харин энд ирсэндээ нэг бодлын олзуурхмаар санагдана. Ямар ч хэлний бэлтгэлг¿й байсан Соёлоо хичээл ном бие даан хэлээ ¿зэх, ¿дээс хойш 6 цагийн ажил гээд л ¿й т¿мэн ажилтай болсноор Ханболдод гомдсон сэтгэлийн шарх нь б¿рэн эдгээг¿й боловч байнга толгойд эргэлдэн з¿рх шимшр¿¿лэх нь ¿г¿й болжээ. Сургууль дээрээ очоод мэйлээ шалган ¿звэл найз Туяа нь мэйл ир¿¿лсэн байлаа. Анги хамт олны сонин сайхан, монголд нилээн цас орчихсон х¿йтэн байгаа тухай, мºн хамгийн сонирхолтой нь Ханболд англи руу сургуульд сурахаар явж байгаа тухай цухас дурдсан хэсэг байлаа. Сураг дуулвал бараг 4н жилээр явж байгаа гэнээ хэмээн бичжээ.
Ханболд англи явах болсон нь гайхалтай хэрэг биш гэж ¿¿. Магадг¿й явах болсон нь т¿¿нээс салах шалтгаан байсан ч байсан юм бил ¿¿. Т¿¿ний хойноос з¿¿гдэнэ гэж, б¿¿р арай тэр хºгжилтэй оронд Соёлоо гологдоно ººр х¿н дагуулж явдаг хэрэг ээ гэж бодсон бол яана... Соёлоо ийнх¿¿ тэр орой т¿мэн з¿йлийн юм бодсоор эцэстээ ººрийг нь гомдоосон Ханболдыг хайрлаж з¿рхээ шаналгахаа больё, ер нь эр х¿нд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг л энэ байхдаа, хар багаас л ººртºº дасгаж араас г¿йж г¿йчихээд ººрººс нь ººр х¿нийг сэтгэлдээ бодох нь битий хэл эгцэлж ч хардагг¿й болгочихоод эцэст нь гэнэт л хºндийрººд яваад ºгдºг. Ер нь Ханболд ч биш бºх л залуус ийм байдаг байх, одоо тэрнийг бодож байхаар урдах хичээлээ л анхаарая. Б¿¿р эндээ найз нºхºдтэй ч болоё, тэр Ханболд одоо англид найз охинтой болоод л хºтлºлцººд ч явж байгаа ч юм бил ¿¿. Ямар ч байсан Ханболдод сайн сайхан яваагаа харуулж, дуулгах юм ш¿¿ хэмээн бодсоор ¿¿рээр шахуу нойрондоо дийлдэн унтлаа.

Соёлоогийн хэлний курсын Уянга хэмээх охин Соёлоотой ойрхон сууж элдвийг ярих их дуртай, с¿¿л с¿¿лдээ тэр 2 нийлэн завтай ºдрºº жинхэнэ шоудаж ºгдºг боллоо. Уянгаа нь ººрººс нь 1 насаар эгч бºгººд Токио хотод сурдаг ажилладаг залуучуудыг бараг б¿гдийг нь танидаг гэж хэлэхэд буруудахг¿й ээ. Найз нºхдºº санаад ч тэр ¿¿ Соёлоо тэдэнтэй эхний хэдэн сар их л найзархуу байж тэмдэглээг¿й тºрсºн ºдºр, тэмдэглээг¿й баяр ч гэж байхг¿й болсон билээ. Энэ ¿ед Соёлоо залууст б¿¿р ч их итгэхээ байлаа, эх оронд нь хайртай б¿сг¿й нь эсвэл ¿р х¿¿хэд хань ижил нь х¿лээж байхад энд залуус нь хоорондоо хэлцсэн юм шиг л охид х¿¿хн¿¿д эрг¿¿лцгээнэ. Соёлоог найзлая ¿ерхэе гэсэн хэд хэдэн залуу байсан ч нэгэнд нь ч н¿¿р ºгсºнг¿й , хэн нь т¿¿ний сэтгэлийг хºдºлгºсºнг¿й. Нэгэн удаа ººрийг нь эрг¿¿лээд удаж байгаа Амараа гэх нэгэн томоотой залууг ºрºвдºн хамт кино ¿зсэнсэн, тэгээд кино тараад гэрл¿¿гээ х¿рг¿¿лээд явж байхдаа Амараа гараас нь санамсарг¿й хºтºлтºл Соёлоо галаар хайруулсан мэт угз татан авсан билээ, нэг л буруу хэрэг хийсэн ч юм шиг санагдаад.. . Тэгээд ч Ханболдыг гэнэт санагдуулаад сэтгэл нь ¿ймэрсэндээ дахин т¿¿нтэй уулзааг¿й билээ. Хичнээн ч хичээгээд Ханболдоос ººр хэнд ч дурлаж, хэнийг ч харж, хэнийг ч бодож чадах

Тэрнээс хойш нэг ч удаа залуустай уулзалг¿й курстээ суралцан ºмнºх ажлаа хийсээр байгаад 2 жилийг ардаа орхин буцаад л эх нутаг руугаа явсан билээ. Буянт ухаад буугаад дºнгºж сая орсон борооний дуслууд нь хатааг¿й цардмал замын хажуугаар бяцхан шар цэцг¿¿д ургасан байхыг харлаа. Эх нутагт нь 6 сарын зуны улирал ирээд хамаг л гоёлоо ºмсººд Соёлоог угтан авлаа. Гэрийнхэн нь б¿гд л тосохоор иржээ, тэднийг шаргаморьтод лагертаа гараад удааг¿й байгаа ажээ. Харин Соёлоо тэндээ хэдхэн хоноод жаахан амарч байгаад ажилд орохоор шийдээд одоо хотынхоо гэртээ ганцаараа ¿лдээд байгаа нь энэ билээ...

Туяагийн ажилынх нь залууг анх харсанаас хойш бараг л т¿¿ний тухай боддог ажил хийж байгаа гэхэд хилсдэхг¿й ээ. Соёлоо ººрийгºº ч бараг ойлгосонг¿й жаахан охин шиг л ººрºº зохиож бодоод л т¿¿ндээ баярлаад, тоохг¿й болуу ч гэж бодох шиг сэтгэл нэг л хºдлººд байж суух газраа олж ядлаа. Ерººсºº л ажил дээр нь ººрºº яваад очиё, ядаж б¿тэн нэрийг нь мэдэж авая гэж шийдлээ. Н¿¿рэмгий хэл амтай байсан бол яасан сайхан бэ, зарим охид бараг л х¿¿е ээ танилцаяа гэх нь холг¿й байж байгаад х¿нтэй танилцачих юм байна лээ. Би болохоор олигтой уулзах шалтаг ч бодоод олчихг¿й юм хэмээн Соёлоо замдаа ººрийгºº зэмлэн уулзах шалтаг бодож явлаа.
ªº нээрээ тийн яг ингээд хэлчихэе, компьютертээ флаш диск хийхээр шатаад байна, 2 удаа дараалаад эвдэрлээ. Яасан юм бол очоод ¿зээд ºгººч. За арай ч болохг¿й ээ би аваад ирий дахиад ¿зээд ºгººч гээд хэлчий. Ээ ерººсºº л очоод ¿зээд ºгººч л гэе. Гэртээ ирэхээр нь сайхан кофе аягалж ºгººд дараа мэдэхг¿й юмаа асууж байя утсаа ºгчих гээд л шууд хэлчие. Ингэж шийдээд Соёлоо Туяагийн бас Тººгººгийн ажлын газар ирээд ¿¿дээр нь орох гэтэл н¿¿р нь ººрийн эрхг¿й улайн ººрººсºº ичээд буцаад алхлаа. Хэсэг яваад зог тусав... гэртээ ч очилг¿й дахиад санаж байснаас ороод харчихаад яваад ºгсºн нь дээр гэж шийдээд буцаад зоригтой гэгч нь хаалгыг нь татан оров. Туяа ойрхон гараад буцаж ажилруугаа очиж явтал нэг сонин зүйл үзэв. Соёлоо ажилруу нь орох гэж явааг харлаа, ирнэ энэ тэр гэж хэлээгүй дээ энүүгээр явж байгаад л дайраад гарах гэж байгаа юм байлгүй гэж бодоод хурдан хурдан алхаад ойртоод ирвэл Соёлоо ажилынх нь үүдэнд ирсэнээ гэнэт оролгүй буцаад яваад өгөв. Туяа гайхан дуудах гэснээ доошоо хараад явж байгаа болохоор нь юмаа гээсэн болуу гээд бараг хойно нь очтол эргээд ажилруу нь шийдэмгий явахаар нь араас нь гайхаад чимээгүй дагалаа.

Орооä нилээд яваад Соёлоо засварын жижиг өрөөнд орлоо. Тэнд Төөгөө байсангүй харин өөр нэг залуу тоглоом тоглоод хийсэн зүйлгүй сууж байлаа. Соёлоо хэсэг эргэлзсэнээ зориг гарган Төөгөө байгаа бол уу гэж асуулаа. Тэгтэл нөгөө залуу өөдөөс нь харан ямар Төөгөө Төгөлдөр юм уу Төгсөө юм уу хэмээн эрүүлээд асуулаа. Соёлоо сандрахын дээдээр сандарч нүүр нь жинхэнээрээ улайж эхлэхэд ард нь Төгөлдөрөө Төгөлдөрийг л асууж байна хаашаа явчихсан юм байгаа муу гэж яг л хамт яваа хүн шиг дуу гарлаа. Соёлоо гайхан эргээд хартал Туяа шоолонгуй гэгч нь өөдөөс нь инээгээд харж байх бөгөөд харц нь баригдсан даа баригдсан даа хэмээн тас тас хөхрөн хэлж байх шиг санагдлаа.[/font]


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.08.06 10:18 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Аан Төгөлдөр чөлөө аваад хөдөө явчихсан ш дээ. Ирэх 7 хоногоос ирнэ хэмээн өнөөх залуу хариулаад үргэлжлүүлэн тоглож эхэллээ. Тийм үү алив гарая гарая гээд Туяа ичиж улайсан Соёлоог дагуулан гадаа гарлаа.

За тэгээд дахиад компьютер чинь эвдрээ юу, эвдэрсийн бол бариад ирэхгүй яагаад орхиод ирээв хэмээн Туяа инээд алдан Соёлоогоос асуулаа. Үгүй харин тийн жаахан эвдрээд юм асуух гээд хүрээд ирлээ хэмээн үгээ олж ядан байгаа Соёлоог хараад за найздаа үнэнээ хэлчих манай ажлын залуу таалагдаа юу, эсвэл дурлаа юу гээд Туяа шалж гарлаа. Соёлоо аргагүйн эрхэнд үнэхээр таалагдаад байна хэмээн хамаг үнэнээ Туяад хэллээ. Ямар сонин юм, чиний нөгөө хүн халдаадаггүй хөндий хүйтэн сэтгэл чинь хаачаа вэ хэмээн шоглон асуугаад за за үнэхээр таалагдаад байгаа юм бол найз нь ирэхээр нь танилцуулаад сайхан шоу зохиогоод өгөе хэмээн ам алдлаа. Соёлоо өөрийн эрхгүй баярлан зөвшөөрөөд тэрнээс хойш өнгөрөх өдөр бүрийг тоолон Туяагаас ирэх хэл чимээг хүлээн сууж байлаа. Тэгтэл харин өнөө өглөө хүсэн хүлээж байсан мэссэж нь иржээ.

Соёлоо Төгөлдөртэй уулзахад зориулан өөрийгөө хэр чадлаараа л сайн гоёлоо. Өөртөө хамгийн их зохидог хүзүү цээжээ үл ялиг ил гаргасан нимгэн цамцаа өмсөж, хол газраас авч ирсэн ганган сандаалаа бариудуу юбкатай сонгон өмсөөд толины өмнө эргэлдэн ажлаа. Үгүй ээ арай л ганган байх шиг байна уу даа, за зун цагт чинь бүгдээрээ л ийм хувцас өмсдөгш дээ хэмээн өөрийгөө тайтгаруулсан боловч дахин шүүгээгээ онгойлголоо. Төгөлдөр тэгсэн чинь даруу охидод дуртай байвал яана аа. Даруухан подволк пүүзээ өисөөд явдаг юм билүү, үгүй яаж энэ хэр халуунд пүүз өмсөж явах билээ хэмээн толгойгоо гашилган хамаг хувцаа гарган нэг өмсөж нэг тайлж байж арай гэж хувцслаж дуусав. Сонин юм даа Ханболдтой уулзахдаа ч ингэж хамаг хувцасаа хөглөрүүлж байгаагүй юм даа гэсэн бодол тэр хооронд толгойд нь харван орж ирэв. Дараа нь нүүрээ жаахан бүдэгхээн будах гэтэл гар нь бараг салгалж байгааг анзаарав.

Нэг л удаа харсан залуугийн төлөө ингэж хүчтэй зүрх цохилно гэж үү, ямар жаахан10н жилийн сурагч байгаа бишдээ ингэж хаа хамаагүй хүний төлөө догдлоод байхдаа яахав хэмээн Соёлоо өөрийгөө жаахан шооллоо. Бушуухан очиж Төгөлдөрөө харах юм сан, бушуухан 1 цаг нь болоосой гэж бодон хамгийн дуртай үнэртэн Kenzo-гоо цацлаа. Дахиад жаахан цацдаг ч юм билүү. .... Соёлоо дэндүү хүчтэй дарсанаас хэтэрхий их ус цацарч түүний нүүр хүзүү подволк тэр чигээрээ сэнгэнэн үнэртлээ. Яанаа шал дэмий юм боллоо, одоо яаж ийм их ус үнэртүүлээд очих вэ дээ юу ч гэж бодох юм билээ. Бушуухан усанд ороё чөтгөр ав гэж. Соёлоо бушуухан усанд орчихоод гарад ирвэл цаг 12,35 болж байлаа. Нэг цагтаа очихгүй бол баларлаа. Хүн хүлээлгэвэл найдваргүй охин гээд бодчихвол яанаа хэмээн санд мэнд хувцасаа өмсөөд нүүрээ ч будалгүй юун тэр үнэртэй устай манатай яаран гэрээсээ гарлаа. Цайны цагаар хотын гудамж түгжрэл ихтэй байдаг нь жам гэлтэй.

Яаран очих замдаа Туяаруу мэссэж бичлээ. Naiz ni odoo ochij yavna, ta 2iig hool ideh gazar chin shuud ochie, Ok. Хариу иртэл Pearl cafed suuj bna, Tuuguu bgaa shuu gehdee ajiliin neg zaluu bas bnaa yutai ch chi hurdan ir? Гэсэн байлаа.
Peac кафегийн өмнө таксинаас буусан Соёлоо дотогшоо орвол цайны цаг болохоор нилээн их хүнтэй байлаа. Нүдээрээ Туяаг хайсаар хамгийн цаад талын ширээн дээр 2 залуутай сууж байгааг олж харлаа. Цаашаа хараад сууж байгаа залууг нь харвал Төгөлдөр мөн юм шиг харагдав. Тээр яг л ийм нуруутай ш дээ мөн байна гээд бодонгуут өөрийн эрхгүй хацар нь халуу оргин ирлээ.

Сайн уу Туяа хэмэн Соёлоо аяархаан мэндлэв. Хүүе сайн уу замын бөглөө их үү хэмээн Туяа асуугаад энд суучих хэмээн Төгөлдөрийн хажуугийн сандлыг заалаа. Танилц энэ 2 манай ажлын залуу, харин энэ бол манай багын маань сайн найз бүсгүй гэж Туяа танилцууллаа. Туяагийн хажууд сууж байсан инээд алдсан шар залуу хүүе дуртайяа танилцая намайг Энхээ гэдэг, нас гэвэл 26, нарийн яривал single залуу хэмээн хөгжилтэй гэгч нь хэлээд их л сонирхсон байдалтай гар барьлаа. Харин хажууд нь сууж байсан Төгөлдөр бид чинь урдны танилууд биз дээ, гэхдээ харин гар барьж танилцаагүй юм байна хэмээгээд Төгөлдөр гэж гараа өглөө...

Соёлоогийн дотор нэг л цэлмэх мэт болоод хүүе намайг мартаагүй байна , таньж байна гэж бодохоор нэг л сайхан санагдаж зүрх нь хажуугийн хүнд ч дуулдахаар хүчтэй лугшиж эхэллээ. Тэгээд хариу гар барихдаа нэрээ хэлэх гээд өөрийн эрхгүй Төгөлдөр гээд хэлчихлээ. Үүнийг сонсоод Туяа тас тас инээж Энхээ гайхан тэгээд нэр чинь Соёлоо юм уу Төгөлдөр юм уу хэмээн шалгаалаа. Яанаа уучлаарай Соёлоо байхгүй юу хэмээн ичсэндээ 2 чих нь хүртэл улайсан Соёлоог хэлтэл аан тийм байлгүй дээ хэмээн Төгөлдөр хэлээд Соёлоогийн гарыг чанга атгалаа. Тэгээд СОЁЛОО ГЭЖ САЙХАН НЭР ШҮҮ хэмээн хэллээ. Соёлоо цочин Төгөлдөр өөд харлаа. Зүүдэнд нь яг ингэж хэлсэн нь түүнд тов тодхон санагдлаа. Энэ чинь зүүдний үргэлжлэл гэж үү....


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.09.06 8:22 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Энэ чинь зүгээр ч нэг сэтгэл татаад байгаа хэрэг биш байж. Соёлоо яагаад ингэж сэтгэл нь догдлоод байж сууж чадахгүй байснаа ойлголоо. Зүүднийх нь үргэлжлэл мөн юм бол Төгөлдөр зөвхөн түүний л хайр сэтгэл, тэр 2 зөвхөн бие биедээ л зориулагдаж энэ ертөнц дээр төрсөн байх учиртай сан. Тийм биш бол ийм гайхалтай учрал болох байсан гэж үү...
За ямар хоол захиалцгаах вэ гэсэн Энхээгийн дуу Соёлоог мэлэрсэн байдлаас нь гаргалаа. Хоол идэж байхдаа нөгөө гурав нь ажил төрөл ойр зуурын зүйл ярилцаж Соёлоо чимээгүйхэн сууж байлаа. Ердөө л Төгөлдөрийн хажууд сууж түүнийг хажуудаа байгааг мэдэрч байгаа нь хангалттай байлаа. Хоолоо идэж байхдаа өөртөө гайхлаа. Хоол ингэж амтгүй болно гэж мөн байдаг аа. Соёлоо хоолныхоо ямар амттайг огт мэдэрч чадахгүй байлаа. Шарсан төмс, салатууд, амталсан мах бүгдээрээ ямар ч амтгүй эрхгүй л нэг зажлагдаад хоолойруу нь орж байлаа.
Туяа хоолоо идэнгээ хүүе Соёлоо чи нээрээ яагаад нүүрээ будаагүй юм бэ энэ халуун наранд амархан харлана шүү гэв. Энхээ тосч аваад л харин тийм эмэгтэй хүмүүс чинь будаггүй явсанаас хувцасгүй явсан нь дээр гэдэг биздээ гээд бас л инээлээ. Энэ үед Төгөлдөр нээрээ будаггүй юм уу гэсэн аятай Соёлоог нэг том хартал өөрийг нь сэмээрхэн харж байсан Соёлоотой харц тулгарав. Нууцаар харж байж баригдсандаа Соёлоо ичиж урдаа байсан цайгаа нэг том балгатал буруу хоолойгоор нь орж золтой л хахаж үхэх шахлаа. Төгөлдөр сандарсандаа нурууруу нь 2-3 хүчтэй гэгч нь цохиж орхив. Хэд хэд ханиагаад Соёлоо арай хийж гайгүй болтол чи чинь одоо яачаа вэ хоол ч идэж чадахаа байгаа юу, Төөгөө чи одоо яасан чанга цохидог юм бэ нурууг нь хугаллаа хэмээн Туяа үглэсэн ээ өө энэ Төгөлдөрийн гарыг хараач ээ хэмээн дуу алдлаа.
Төгөлдөр гараа хараад өө яанаа одоо яанаа гэж сандарлаа. Шарсан хавирга идэж суусан Төгөлдөр Соёлоог хахаж цацахаар нь тостой гараараа нурууг нь цохиод Соёлоогийн подволкийн 2 газар нь тостой хурууны толбо үлдээчихсэн байлаа. Зүгээр зүгээр очоод угаачихая санаа зоволтгүй гэж Соёлоог дуугартал, Туяа юу зүгээр гэж энэ тосны толбо арилах ч үгүй хайран подволк боллоо. Төгөлдөрөө чи төлж өгөхөөс өөр аргагүй болждээ гэснээ ерөөсөө өнөө орой ажил тараад нэг газар бүгдээрээ жаахан сууя Төгөлдөр тэгж л гэмээ цайруулаг гээд Энхээ рүү дэмжлэг эрэн харлаа. Энхээ түүнийг уухайн тас дэмжиж нээрээ тэгэе л дээ орой 8 гээд Соёлоо хүрээд ирнэ биз гэлээ. Төгөлдөрийн царай нэг л зэвхийрээд явчих шиг Соёлоод санагдлаа. Уулзах дургүй байгаа юм байх даа...
Төгөлдөр яах ч аргагүй байдалд орох шиг боллоо. Өнөө оройг тэрээр аль хэдийн төлөвлөчихсөн байсан билээ. Гэтэл одоо яах ч аргагүй байдалд орчихлоо. Хүний хувцасыг тос болгочихоод байдаг, энэ 2 орой гарая гэж шахаад байдаг. Яасан ч байсан гэлээ Соёлоог гомдоомооргүй санагдлаа. Би жаахан ажилтай гэхдээ та нар сууж бай л даа, би 9 гээд ажлаа амжуулчихаад очьё гэж хэллээ. Энхээ Туяа 2 жаахан маргасан боловч сүүлдээ зохицоод тэр 3 сууж байх араас нь Төгөлдөр ирэхээр болоод цайны цаг дуусч байсан тул кафенаас гарцгаалаа.
Соёлоо тэр гурваас салаад дэлгүүр ороод харихаар шийдэн их дэлгүүр зүглэн явлаа. Орой уулзая гэж хэлэхэд Төгөлдөрийн царай хувирч дургүйцэх шахсаныг ганцхан тэр л ажигласан билээ. Тэгээд дараа нь орой хойноос ирэе гэж тохирсон... Харин яагаад хамтдаа явахаас дургүйцсэн юм бол, нээрээ тийм хойшлуулж болохгүй ажилтай байсан юм бол уу. Тийм бол орой амжиж ирэх бол уу. Эсвэл тэр өөртэй нь Соёлоотой уулзахаас дургүйцээд байгаа юм бол уу. Ингэж бодонгуут зүрхээр нь бараг л хатгах шахлаа. Үгүй ээ тэр орой ирнэ гэж хэлсэн шүү дээ гэж бодонгуут түрүүхэн цохиулсан нуруу нь хөндүүрлэн өвдлөө. Өө нээрээ яаж тостой хувцастай дэлгүүр хэсээд явж байдаг юм харья, тэгээд ч орой ирэхдээ нэг эмэгтэй хүн шиг нүүр царайтай ирэе. Төгөлдөр оройтсон ч гэсэн гэсэн заавал ирнэ гэжбодоод гэрлүүгээ эргэн явлаа.
Төгөлдөр ажлынхаа өрөөнд эргэн ирээд хүн байхгүй байсан тул хөгжимөө чангалан хэсэг суулаа. Өнөөдөр орой тэрээр Уянгаагийн эмээг эргэх ёстой байлаа. Уянгаагийн эмээ нь Төгөлдөрт дэндүү сайн, тэгээд ч Төгөлдөр өөрөө эмээ өвөө дээрээ өссөн болохоор эмээд нь өөрийн эмээ шигээ л ханддаг билээ. Харин ойрын үед эмээгийнх нь бие жаахан чилээрхүү байгаа болохоор Оргил рашаан сувилалд 10 хоног амрахаар явсан. Тэгээд л өнөөдөр Уянгаатай ажил тарахаар хамтдаа явж эмээг нь эргэхээр өчигдөр тохиролцон билээ. Ядаж өглөө утасдаад орой Уянгаа бид 2 очино гээд хэлчихсэнийг хэлэх үү. Маргааш очно гэхээр настай хүнд хэлчихсэн харуулдаад байж байх, эмээг нь эргэчихээд Уянгааг хүргэж өгөөд 8 жаахан өнгөрөөд л очихоос. Төгөлдөр гэнэт өөрийгөө гайхлаа яагаад ч юм бүх юмаа хаяад Соёлоотой орой уулзмаар санагдлаа. Түрүүхэн танилцахад өөрийнх нь нэрийг хэлээд түүндээ ичээд нүүр нь улайгаад сууж байсан ямар ч будаггүй шунх түрхээгүй Соёлоог эргэн саналаа. Угаасаа л Төгөлдөрт нүүрээрээ дүүрэн өнгө өнгийн будаг түрхсэн хамрыхаа үзүүрийг хүртэл будах шахсан охид хэзээнээсээ таалагдаж байгаагүй билээ. Төгөлдөрийг харахад өөр рүү нь харж байгаад харц тулгарсандаа ичээд хахаж цацсан нь санаанд нь дахин орж Төгөлдөр өрөөндөө зөндөө ганцаараа инээлээ. Соёлоо түүнд үнэхээр таалагдаад байгааг тэр мэдэрч эхэллээ. Орой заавал уулзах ёстой, яасан ч байсан орой Соёлоотой уулзана даа....
Төгөлдөрийг жаахан байхад бүүр 5хан наснаас нь эхлэн харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аав ээж 2 нь хөдөө эмээ өвөө дээр нь аваачиж орхисон билээ. Хөдөө ч гэж дээ төв аймаг. Тэгээд л тэндээ өсч том болоод их сургуульд орохоороо хотод шилжиж ирсэн юм. Аав ээж нь хааяа даа тэднийд очно, зун бас ирж амарна. Заримдаа Төгөлдөр тэднийг дагаж хотод гэртээ хэд хононо. Тэгээд л жинхэнэ эмээ өвөөгийн хүү болж өсчээ. Өвөө нь угийн л дуу цөөтэй хүн, харин эмээ нь ажилсаг дуу шуутай, орсон гарсанд цай идээтэй толиотой хөнгөн шингэн хүн байсан сан. Харин Төгөлдөр өвөөгөө дагаад ч тэр үү, 3лаа цөөхөн ам бүл болоод ч тэр үү угийн л дуу цөөтэй хүнд санаснаа нээж илэрхийлж хэлэхдээ муу, харин хүн чанар сайтай өссөн билээ. Асууж шалгаахаас наана хүнд элдэв юм ярьдаггүй дуу цөөнтэй томоотой болохоор нь ажлын газрынхан нь хүртэл одоо болтол түүнийг найз охинтой гэдгийг мэдээгүй хааяадаа орж ирж байгаа охидтой холбож шоолоод л сууцгааж байдаг билээ. Төгөлдөр нэг удаа найз охинтой гэтэл өрөөнийхөн нь танилцая гэж шалаад орой Уянгааг хүрээд ир гэтэл Уянгаа яршиг гээд ирээгүй тэгээд л өнгөрсөн билээ.
Уянга бол Төгөлдөрийн эхлээд нэг ширээнийх нь анд байгаад сүүлдээ сайхан үердэг найзууд болоод эцэст нь хосууд болоод хамтдаа олон жилийг үдэж байгаа билээ. Дунд сургуульд тэр 2 бүтэн арван жил нэг ширээнд суусан билээ, нэгдүгээр ангид орохдоо л хуваарилсан ширээн дээр тэр 2 арван жил хамт сууж сургуулиа төгссөн сөн. Дунд сургуулийн 8, 9-р ангиас эхлээд л ангийн нь хүүхдүүд зарим нь ширээгээ солиод л ихэвчлэн охид хөвгүүдээрээ суух болсон ч тэр 2 суудлаа солоигүй хамтдаа суусаар л байсан . Ангийнханыхаа шоолсон элдэв зүйлийг сонсоод Төгөлдөр тоох ч гүй байдаг бол Уянгаа харин ам хэлээ билүүдэн шоолсоныг нь буцаан шоолж, инээхдээ инээж уурлахдаа уурладаг байсан ч Төгөлдөртэй нэг ширээнд суусан хэвээрээ байсаар төгссөн билээ. Нэг л мэдэхэд тэр 2 бие биедээ их дасчихсан аа мэдсэн юм. 10-р ангиа төгсөх гээд л конкурсэд бэлтгэх гээд л бүх л зүйлд дандаа хамтдаа байж бас ч үгүй тэр 2 ангиасаа гарсан ганц хос гэдэг цолтой болсон билээ.
Төгөлдөр бусадтай адилхан хайртай дуртай гэж гүйж, нойр хоолноос гарч шаналж байсангүй, сэтгэл зүрх нь догдолж хөөрч баярлаж, Уянгааг учиргүй үгүйлж ч байсангүй. Зүгээр л олон жил хамт байж дассаад Уянгааг өөрийнхөөрөө хайрлах болж үүрд хамтдаа байхаар шийдсэн билээ. Баяр болсон ч гэлээ Уянгаагийн заасан бэлгийг нь аваад өгчихдөг, ороё гэсэн газарт нь орчихдог тэгээд ч тэр 2 аливаа зүйлд санаа нийлдэг хэрүүл шуугиангүй хос билээ.
Уянгаад Төгөлдөр бүр багаасаа л таалагддаг байсан. Тэгээд л бусад охидоос харамлаад дандаа хамт сууж, дандаа хамт хичээл давтаж, оройтож харих бол эхлээд шалсаар байж хүргүүлсээр сүүлдээ Төгөлдөр өөрөө санаагаараа хүргээд өгчихдөг болсон билээ. Хүний нүдэнд томоотой харагддаг ч гэлээ тулаад үерхээд ирэхлээр хөгжилтэй, түшигтэй Төгөлдөр өөрт нь дасаад хайртай болсоны дараа л Уянгаа санаа амарсан билээ. Тиймээс ч хардаж сэрддэггүй, бас тэгээд ч ажилруу нь утасдаж, ажил дээр нь очих туйлын дургүй билээ. Өөрийнхөө ажил дээр ч Төгөлдөрийг ирүүлэх дургүй. Төгөлдөрийн бас Уянгаагийн гэрийнхэн бүгдээрээ л тэр 2-г дэмждэг болохоор тэр 2 ирэх жилийн нөгөө л намрын билэгтэй сайн өдрүүдэх хуримаа хийж нэг гэрт орохоор тохиролцсон билээ. Хайртай хүндээ итгэдэг болохоор Уянгаагийн сэтгэл амар, бас жаргалтай хар багаасаа л Төгөлдөр тэр 2 муудалцаж хэрэлдэж байсангүй ээ...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.09.06 8:44 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Нэг л мэдэхэд ажлын цаг өнгөрлөө. Төгөлдөрийн гар утас дуугарч Уянгаагаас мэссэж ирлээ. Hi. Chi gert 19 geed ireerei. Bi harij emeegiin durtai hooliig hiigeed bj baiya. Emee deer erthen ochie . Tur bye .Төгөлдөр яагаад ч юм Уянгаад ажил гараасай гэж орой болтол хүсэж байлаа. Уянгаа ажилаа тарж очоод хоол хийсээр байтал 7 өнгөрнө. Тэгээд очсоор байтал 8, уулзаад буцаж Уянгааг хүргэж ирсээр байтал 9 цаг.... Соёлоо тэгтэл яваад өгвөл яах вэ??? Намайг хэлсэндээ хүрдэггүй онцгүй залуу гээд бодчихвол яанаа… Тэгтэл бас Уянгааг эмээ рүү нь ганцааранг нь явуулах гэж үү …Эмээ нь намайг бас л ирнэ гээд хараад сууж байгаа шүү дээ… Төгөлдөрийн толгой бараг өвдөх шахлаа. Утас дахин дуугарч дахиад л мэссэж. Туяа би÷сэн байлаа. Ajilaa hurdan duusaad bid 3 deer ireerei, martav ? Төгөлдөр шийдэж ядан байснаа хувцасаа өмсөн ажлаасаа яаран гарлаа...Зуны шатам халуун жаахан багассан ч оронйн сэрүү орох болоогүй байлаа. Төгөлдөр ажлаасаа бараг гүйх шахам гарч явлаа. Уянгаагийн эмээг заавал эргэх хэрэгтэй, орой Соёлоотой уулзаж чадахгүй байсан ч хэлсэн амандаа хүрээгүй байсан ч гэсэн заавал эмээг нь эргэх хэрэгтэй. Өөрт нь үргэлж сайн байдаг настай хүнийг гомдоож яаж болох билээ. Ингэж бодоод Төгөлдөр яаран Уянгаагийн гэрт бараг Уянгаатай зэрэгцэн ирлээ. Хоол хийхэд нь учир зүггүй туслаад сандраад ч байгаа юм шиг сонин байгаа Төгөлдөр Уянгаагийн нүдэнд өртлөө. Хүүе чи чинь юу болоов хэзээ хоол хийхэд ингээд л туслаад байдаг болоо вэ гэж Төгөлдөрөөс асуулаа. Зүгээр л эмээ эрт ирнэ гэж харж байж магадгүй гэж Төгөлдөр жаахан түгдрэнгүй хэлэв. Аягүй бол яг тэгж байгаа гэж Уянгаа зөвшөөрөөд тэр 2 яарасхийн Оргил сувилал руу явлаа. Төгөлдөр сэмээрхэн утасныхаа дууг багасгалаа. Урд нь тэр Уянгааãийн хажууд хэнтэй ч ярихаас санаа зовдоггүй байсан сан. Харин одоо хойноос нь ажлынхан нь утасдана, тэд нартай Соёлоо байгаа гэж бодохоос л утсаа унтраамаар санагдав. Соёлоо түүнийг найз охинтой бүр тэрэнтэйгээ эмээг нь эргэхээр явж байгааг битгий мэдээсэй л гэж Төгөлдөр хүсч байлаа.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.09.06 3:03 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Соёлоо гэрээсээ Туяаруу утасдаад шууд уулзах газарлуугаа очихоор болов. Одоо гэртээ тухтай гэгч нь нүүрээ будлаа. Ээ би гэж нэг азгүй юм өнөөдөр ямар муухай царайлчхаад Төөгөөтэй уулзлаа.Лав намайг шоолсон байх гэж жаахан хүүхэд шиг л элдвийн юм бодлоо. Одоохон ингээд дахиад л Төөгөөтэйгээ уулзана гэж бодохоор зүрх нь дэлсэж бараг л хөл нь чичрэх дөхөж байв. Гэхдээ л зүрх нь нэг л санаа зовоод байлаа. Яаж ч дарах гээд санаа зовоод л байлаа. Өдөр Төгөлдөрийн царай яагаад гэнэт хувирсан юм бол, надтай уулзах дургүй байгаа юм бол уу. Үгүй дээ зөн совин худлаа хэлдэггүй юм. Би Төгөлдөрт таалагдаж байгаа. Бид 2 бие биедээ таалагдаж байгаа. Харин гэхдээ өнөө орой ирэхгүй л юм шиг байна даа. Үнэхээр ажил гараад ирэхгүй юу, харин ирэх дургүй байх өөр шалтгаан байна уу гэдгийг даанч мэдэхгүй юм даа. Гэхдээ л ирнэ гэснээрээ орой заавал ирээсэй гэж Соёлоо дотроо бурханаас гуйж байлаа. Дээр үед Ханболдыг ирээсэй гэж гуйж байсан шигээ одоо яг тэгж л бурханаас чин сэтгэлээсээ гуйж байлаа.

Соёлоо гэрээсээ гарч талбайн урдах задгай каферуу явлаа. Одоо тэнд аль хэдийн Туяа, Энхээ 2 ирчихээд хүлээж байгаа. Соёлоог хараад тэр 2 холоос гараараа даллав. Соёлоогийн зүрх ёгхийн эвгүй боллоо. Замын турш л тэр Төгөлдөр ажлаа хойшлуулаад очоод сууж байх юм шиг бодогдоод байсан чинь байхгүй байлаа. Өнөөдөр огт ирэхгүй байх гэсэн бодол л бүүр лавширлаа. Тэр 2 дээр урамгүй бараг дурамжхан дөхөж очоод суулаа. Чи юу захиалах вэ, бид 2 захиалгаа өгчихсөн Төгөлдөрлүү ирэхдээ мэссэж биччихсэн, хойноос ирэх байх гэж туяа хэллээ. 0,33-р нэг чингис гэж Соёлоо хүрч ирсэн зөөгчид дурамжхан хэллээ. Түүнд энд суух энэ 2той суух ямар ч хүсэл алга байлаа. Энхээгийн яриа Туяагийн инээд түүний бүүр дургүйг нь хүргэж байж ядаж байгааг энэ 2 даанч анзаарсан шинжгүй. Өөрийн эрхгүй Төгөлдөр хаачив, Төгөлдөр хаачив гэх бодол харттай эхнэр шиг бодлоос нь салж өгөхгүй тарчлаж байлаа. Өнөөдөр Төгөлдөр ирэхгүй гэдэгт Соёлоо одоо бүрэн итгэлээ, харин Төөгөө одоо хаана байна, яагаад ирээгүй юм бол . . .

Энхээ утсаа гарган ирж хүний цамцыг тос болгодог залуу яагаад хоцроод байна гэсээр залгалаа. Хүүе битгий ирэх дургүй байгаа хүнийг албадаж хэрэггүй гэж Соёлоо сандран хэллээ. Энхээ одоо л Соёлоогийн сонин болсон царайг харлаа. Хүүе чи нээрээ тос болгосон гэж уурлаад байгаам уу гэж гайхсан Энхээ асуулаа. Яалаа гэж дээ зүгээр л завгүй гээд байгаа хүнийг байн байн дуудаж яах юм гэж хэлсээр байтал Энхээ зөрүүдлэн залгалаа. Нилээн хэд залгасан боловч Төгөлдөр утсаа авсангүй. Огт дуугүй суух Соёлоогийн хажууд нөгөө 2 нь сүүлдээ эвгүйцэж эхэллээ. Эхлээд овоо дуу шуутай байсан Энхээ, инээд алдаад байсан Туяа 2 Соёлоог яриандаа татаж оруулах гээд ч дийлсэнгүй. Сүүлдээ минут өнгөрөх тусам улам барайх Соёлоогоос 2лаа залхаад Энхээ нь нэг утас дуугарахаар шалтагдан өөр тийш ээ явлаа. Туяа Соёлоотой үлдээд гайхан чи яасан Төгөлдөрийг ирсэнгүй гэж нээрээ уурлаад байгаа юм уу, жинхэнээсээ дурлаа юу, бараг 2 цаг чив чимээгүй суучих юм гэж асуулаа.

Соёлоо Туяад юу ч хэлмээргүй санагдлаа. Нэгэнт Төгөлдөр ирнэ гэсэн юм чинь оройтсон ч гэсэн энд заавал ирнэ гэж бодоод чи Төгөлдөрт энд ирнэ гэж мэссэж бичсэн юм уу гэж буцааж асуув. Энд ирээрэй гэж бичсэн гэхдээ ирэхгүй бол тэр л биз, чи тийм залуу сонирхоод байгаа юм уу гэж Туяа гайхав. Тиймээ би Төгөлдөртэй л уулзмаар байна. Ямар ч байсан дахиад хүлээнээ, хүсвэл чи хариí надад хань болоод жаахан суучих гэхдээ надаас битий асууж шалгаагаарай гэж Соёлоо аяархан дуугарлаа. Өө тэгье тэгье, Туяа түүнийг ойлголоо анхныхаа хайраас хойш хэнд ч дурлаж хэнийг ч өөртөө халгааж байгаагүй дэндүү эршүүд ч гэмээр Соёлоо нь дуралчихжээ. Тэр 2 нилээн сууж Туяа бүр нууцаар Төгөлдөрлүү хэд хэд залгасан боловч Төгөлдөр ч утсаа авсангүй, Соёлоо тэр 2 ч явахаар шийдлээ. Туяа чи маргааш ажил дээрээ очоод Төгөлдөрөөс яав энэ тэр гэж битгий асууж шалгаагаарай, зүгээр л байдгаараа байгаарай гэж Соёлоог хэлэхэд түрүүнээс хойш Төгөлдөрт дургүй нь хүрээд сууж байсан Туяа за тэгвэл найз нь асуухгүй ээ. Харин нөгөөдрөөс 2лаа жич тухтай уулзая гээд чи битгий уруу царайлаарай гэж сэтгэлийг нь засаад замын эсрэг талд гарч гэрлүүгээ явлаа.

Соёлоод зуны намуухан дулаахан оройн сайхан нь огт мэдэгдсэнгүй, хот улам ч баргар, улам ч гэрэлгүй мэт харагдаж гэрлүүгээ удаан гэгч нь алхан явж байлаа. Харин гэнэт өөдөөс нь Төгөлдөр ирж явлаа. . . Юм бодож яваад холоос ажигласангүй бараг зөрж өнгөрөхдөө эгцлэн харлаа. Гэтэл Төгөлдөрийг жаргалтай мишээсэн нэгэн бүсгүй гараас нь хөтлөөд зөрөн өнгөрлөө. Тэд гар гараасаа хөтлөлцөж явна . . Төгөлдөр иймээс л ирээгүй байх. Төгөлдөрт Соёлоо ямар ч хамаагүй. . . Төгөлдөр өөр хүнд хайртай, тэрэнтэйгээ хотоор зугаалж явна. Орой уулзахаар тохирсон Соёлоог өдийд таг мартчихаад жаргалтай сайхан явж байгаа юм байна. . . Төгөлдөрийн гараас хөтлөн яваа жаргалтай бүсгүйг хараад Соёлоогийн зүрх зүсэгдэх шиг болж хөл нь гуйван өөрийн эрхгүй зог тусан зогслоо.

Доошоо ширтээд газар шагайж Уянгаад хөтлөгдөн явсан Төгөлдөрийн хажуугаар нэг л танил хүн өнгөрөх шиг санагдлаа. Тэгэхээр нь зүгээр л эргэн хартал оройн бүрэнхийд улам цонхигор царайтай болчихсон Соёлоо өөрлүү нь нулимс цийлэгнэсэн нүдээр гайхшрал, гомдол шаналал ер нь л тэр бүхнийг илтгэсэн харцаар харан зогсож байгааг харлаа. Тэр харц Төгөлдөрөө чи ийм болоод өнөөдөр ирсэнгүй юу, би бас чамд дурласан сэтгэл минь одоо яах билээ гэж Төгөлдөрт шивнэх шиг боллоо. Тэр дороо л Төгөлдөр Уянгаагаас гараа суга татан авлаа. Соёлооруу гүйж очоод уучлал гуймаар санагдавч Уянгаагийн хажууд юу ч ярих билээ. Дэмий л Соёлооруу хару та нар тарчихсан уу, за дараа уулзая даа гээд 2 алхамын цаана хараад зогсож байх Уянгаруу буцан явлаа. Тэгээд цаашаа харан тэр 2 яваад өглөө. Харин Төгөлдөр дахин хөтлөлцсөнгүй нэг гараа хармаандаа хийж улам ч их доошоо харан алхаж одлоо.

Төгөлдөр Соёлоогийн харсан шиг тийм ч жаргалтай зугаалж яваагүй билээ. Эртхэн Уянгааг хүргэж өгөөд тэдэн дээр очих гэж сэтгэлдээ яаран яаран явсан боловч амжаагүй дээ гутарч уруу царайлан Уянгад хөтлөгдөн алхаж явж байтал ийм гэнэтийн явдал тохиолдолд гэж . . .

Төгөлдөрийн хоолой нь нэг л бачуурч амьсгал авахад ч хэцүү боллоо. Зуудаг нохойд хөөгдөн хол газар гүйчихсэн юм шиг л хоолой нь зангиран нэг л тас хар бөөн хэсэг зүйл цээжинд тулж хоолойг нь зангруулна. Муу нуухаар сайн илчил гэдэг сэн. Найз охинтой гэж мэдэгдэхгүй гэсэндээ утсаа хүртэл аваагүй сэн. Тэгтэл бүр хөтлөлцөж яваад ингэж Соёлоотой дайралдах гэждээ хэмээн Төгөлдөр дотроо гутрахын ихээр гутарч байлаа. Соёлоогийн гунигтай нүд, түүнийг ширтэх тэр л харц, Төгөлдөрийн санаанаас гарсангүй ээ. Уянгааг байрных нь хажууд дөхүүлж өгчихөөд буцаад гэрлүүгээ явлаа. Анх танилцахад өөрийнх нь хөдөлгөөн бүрийг нь томоотой гэгч нь дагуулан хараад байсан тэр охин өөрт нь зөндөө их таалагдаж билээ. Харин дараа нь танилцахад Соёлоо өөдөөс нь харж гар барихдаа хичнээн их сандарч байлаа. Нэрээ буруу хэлээд инээдэм болж байж билээ. Өнөөдөр ч гэсэн түүнийг л гэж орой болтол хүлээсэн байх. Тэгэхэд би ингээд тааралдах гэж бодох тусам Төгөлдөрийн зүрхийг хэн нэгэн хүчтэй гараар базлах шиг болжээ. Өнөөг хүртэл Төгөлдөр хэзээ ч ийм шаналал амсаж байсангүй билээ. Бас хэн ч түүнд ийм мэдрэмж төрүүлж байсангүй ээ.

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.10.06 9:39 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Тэр шөнөжин Төгөлдөр унтсан унтаагүйн хооронд шаналж хонолоо. Үе үе түгшүүртэй зүүд зүүдэлж цочин сэрсээр тун тухгүй унтаж өглөө сэрлээ. Сэрээд л нүдээ нээтэл өчигдрийн мэдрэмж зүрхнээс нь алга бололгүй харин ч харуусал гунигаар дүүрсэн байлаа. Хүн ер нь яах гэж энэ хорвоод төрдөг юм бол оо. Ёстой л дуртай дуртай зүйлээ хийхээр төрдөг байхдаа. Би өнөөг хүртэл харин ямар нэг хүсэл тэмүүлэл урам зориггүйгээр урсгалаараа л амьдарч ирсэн байх юм. Бүр жинхэнэ сэтгэл догдлуулсан хайр сэтгэлийг ч амталж үзээгүй явж байжээ.

Хайрласан сэтгэлд шаналал нь хүртэл амттай байдаг гэж одоо л мэдэрлээ. Ай хайраа гэж ёстой л зүгээр явж байхад хоромхон хугацаанд харавсан сум шиг л хүрээд ирлээ дээ. Харин хорвоо яагаад эхлээд Соёлоотой түүнийг учруулсангүй вэ, энэ л харуусалтай. . .

Ингэж бодсоор Төгөлдөр аажмаар босч ажилдаа явахаар хувцаслаж эхлэнгээ зуны өглөөний агаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Гадаа явган хүний замаар 2 залуухан хос жаахан охин хөтлөн алхана. Жаахан охин инээд алдан ээжийнхээ гараас зутгаж тэр тоолонд аав нь инээд хөөр болж тоглоом болгон барихаар хөөцөлдөх нь харсан хүн атаархмаар жаргалтай харагдлаа. Бодвол энэ 2 жаахан охиноо ажилд явахаасаа өмнө эмээд нь юм уу өвөөд нь хүргэж өгөхөөр л явцгааж байгаа биз дээ. Сайхан юм аа гэж Төгөлдөр өөрийн эрхгүй атаархсан аа өөрөө гэнэт гайхлаа. Би чинь хэзээ ийм болоо вэ гэж гайхан бодлоо.

Төгөлдөр өглөөний цайгаа ч уулгүй ажилруугаа гарч явлаа. Нэг олдсон амьдралдаа яагаад заавал өөрийнхөө хүссэнээр биш хүний хүссэнээр амьдрах гэж. Би Уянгаад элдэв ам амлалт өгсөн биш, ер нь өгсөн байлаа ч гэсэн нь зүрхэндээ төрсөн тэр л мэдрэмж тэр л хайрынхаа төлөө хэн ч ямар ч амлалт өгсөн байсан тэрнээсээ буцахад бэлэн байна. Соёлоод одоо Төгөлдөр аль хэдийн хайртай болжээ. Соёлоогийн хайр сэтгэлийг олж авахын тулд түүний гомдсон сэтгэлийг тайтгаруулахын тулд хэнийг ч юуг ч орхиход бэлэн болсон байлаа.

Гэнэт нэгэн санаа төрсөн Төгөлдөр ажил дээрээ яаран очлоо. Интернетед холбогдон цэцэг хүргэх үйлчилгээг хайж хайж оллоо. Цэцэг төв дээр очиж хүссэн цэцгийнхээ баглааг мэндчилгээтэй хамт хүссэн хүнийхээ хаягаар хүргүүлдэг үйлчилгээг байдаг гэж мэдээд жаахан халгасаар Туяаруу утсаар ярьлаа. Туяа Төгөлдөрийг таниад эхлээд утсаар ууртай ярьсан боловч асуусан зүйлийг нь сонсоод гайхаж хоцорлоо. Өчигдөржин алга болчихоод одоо Соёлоогийн гэрийн хаягаар яадаг юм гэж бодсон бодовч очиж уучлал ч гуйх гэж байгаан билүү гэж бодоод найзыгаа бас бодоод гэрийнх нь хаягийг дуртай дургүй хэлж өгөөд утсаа тасаллаа. Харин тэр дороо эргэж Соёлоод хэлэх гэсэн боловч хурал зөвлөгөөн гэж хэсэг хүн дуудаад таг мартуулчихжээ. . .

Соёлоо өглөө сэрээд усанд орчихоод л хэсэг хувцсаа ялган цүнхэлж эхлэв. өглөөний цай ч чанаж уух дур хүрсэнгүй. Зүрх нь тэр чигээрээ л хар харнхуй болж зуны хурц нартай өглөө ч гэлээ эргэн тойрон нь хар бараан санагдсаар байлаа. Бушуухан энэ хотоос холдож зуслан дээрээ гэрийнхэн дээрээ очьё гэж шийдээд өглөө эртлэн явахаар бэлдэж байгаа нь энэ байлаа. Сэтгэлээ дагаад царай нь ч гэсэн өнгөгүй баргар болжээ. Бодохгүй байя ч гээд чадахгүй нэг л мэдэхэд Төгөлдөрийг өөр бүсгүйтэй хөтлөлцөн явж байсныг дурсан санаж тэр тоолонд нь зүрх нь цоо хатган өвдөж байлаа. Хайраас болж шаналсан зүрх өвдөхдөө хорхой идсэн шүд өвдөхөөс хамаагүй илүү өвддөг ажээ. Оронд нь бие өвдсөн ч болоосой ийм тарчлаантай байхгүй биз гэж Соёлоо гуниглан бодлоо. Бодох тусам Төгөлдөр түүний хүршгүй тэртээ өндөрт хөөрч байлаа. Сүүл сүүлдээ түүнтэй хамт явж байсан тэрхүү азтай бүсгүйд атаархав. Тэр хүүхэн нь гадагшаа сургуульд явахгүй юм байхдаа эсвэл өөр залууд дурлаад Төгөлдөрөөс өөрөө салчихдаггүй юм байхдаа гэж элдэв зүйл Соёлоо дотроо хорсон бодлоо.

Бушуухан зусланруугаа л явья, бага байхдаа жаахан хувингаар булгаас ус зөөгөөд л эргэн тойрон уулс ногоорон хөхөө донгодох дуу цуурайтаад л тун ч жаргалтай байж билээ. Тэндээ очивол түр ч гэсэн энэ бүх шаналалыг жаахан ч гэсэн мартаж амсхийх юм шиг Соёлоод санагдлаа. Төгөлдөр хэрвээ тэр бүсгүй дээ үнэхээр хайртай бол би яах ч билээ. Түүндээ саад болж нүдэнд нь дэмий өртөж байхаар хол очоод өөрөө санаад л шаналж суусан нь дээр юм даа. Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс бүрхэн орон дээрээ зог тусан суулаа. Төгөлдөрт үнэхээрийн их хайртай болсон шүү дээ, тэгтэл Төгөлдөр нь өөр найз бүсгүйтэй байна шүү дээ. Хайртай болсон хүнийгээ өөр хүнтэй хамтдаа явж байхыг харахаас өөр хэцүү зовлон гэж байх уу даа... Соёлоо тэсэлгүй цурхиран уйллаа. Хайртай хүнтэйгээ хамт байх хувьгүй, Төгөлдөртэй хамт байж чадахгүй Төгөлдөр түүнийх биш гэж бодох тусам нь зүрх нь базлан улам хүчтэй цурхиран уйлж байлаа.

Гэтэл хаалгыг нь нэгэн хүн хүчтэй цохих дуулдлаа. Соёлоо нүдээ арчин гайхаж хэн ирсэн юм бол хонх дарахгүй гэж бодсоор хаалгаа нээн харлаа. Тэгтэл хаалганы цаана нэгэн үл таних залуу сарнай цэцгийн баглаа барин өөррүү нь харан зогсож байв. Соёлоог мэл гайхан зогсож байтал нөгөө залуу өөрийг чинь Соёлоо гэдэг үү хэмээн албархуу асуулаа. Тийн хэмээн толгой дохитол хүлээн авлаа гэж гарын үсэг зурна уу гэж нөгөө залуу нэгэн хуудас цаасанд зуруулаад дараа нь улаан ягаан сарнай хосолсон гайхам сайхан сарнайн баглааг Соёлоогийн гарт бариулаад танд нэгэн залуугаас зориулан захиалсан юм хэмээн хэлчихээд юм асуух ч зав өгөлгүй шат алгасан харайн одлоо. Ёстой нүдээ бүлтийтэл гайхсан Соёлоо баглаа цэцгээ барин гэртээ орж гайхан зогслоо. Өрөө дүүрэн сарнай цэцгийн анхилам сайхан үнэр түгэн тархлаа. Хэсэг харж үнэрлэж баярлаад за байз хэн нь ийм гоё цэцэг явуулдаг байнаа гэж бодсон чинь түүнд зориулж явуулах ширхэг ч хүн санаанд нь орсонгүй.

Юутай ч эхлээд усанд хийе гээд гэтэл гоёмсог боосон боолтын завсар бяцхан ягаан дугтуй харагдаж байлаа. Соёлоо тэрхүү бяцхан дугтуйг задлан үзтэл дотроос нь нэгэн ил захидал гарч ирлээ...

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Top
 Profile  
 
PostPosted: May.10.06 9:46 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Тэрхүү гайхам цэцгийн баглаанаас нисэх мэт л гараад ирсэн бяцхан дугтуйг Соёлоо болгоомжтой гэгч нь задлан уншсанаа нүд нь гайхам том болж суун туслаа. Энэ бэлэг түүнд хэнээс ирсэн байсан гээч. Гайхмаар юм Төгөлдөр нь түүнд явуулсан байна шүү дээ…

Цэнхэр цаастай бяцхан ил захидал дээр “Уучлаарай Соёлоо, би чамд бүх учраа уулзаж тайлбарлахыг хүсэж байна. Надтай уулзаач. Төгөлдөр” хэмээн цөөхөн үг бичсэн байлаа.

Соёлоо энэхүү явдалд үнэхээрийн их гайхлаа. Тэрээр хурдан гэгч нь босч цэцгийн баглаагаа энгэртээ наагаад гэртэй жаахан хүүхэд шиг баярлан дэвхэцлээ. Ямар гоё вэ, ямар гоё вэ өнөө орой бид 2 уулзана, Төгөлдөр ч бас надад хайртай юм байна. Бурхан минь сэтгэл минь яасан сайхан байна аа. Соёлоо хамгийн сүүлд дээд сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд тэнцэн орсон өдрөө л нэг ингэж баярлаж байсан билээ. Гэтэл одоо тэр үеийнхээс хэд дахин илүү баяр хөөртэй байлаа. Бурхан минь та ингэж намайг баярлуулна гэж байх уу даа…

Тэр дороо Соёлоогийн нүүр баяраар хайраар гэрэлтэн түрүүний баргар царайнаас ямар ч ул мөр үлдсэнгүй ээ. Явахаар зэхэж байснаа аль хэдийн больчихоод дуу аялан хувцсаа буцаан шүүгээндээ хийлээ. Өнөөдөр хэдээс уулзах бол ажил тараад л надруу ярих байхдаа. Миний утсыг нээрээ мэдэхгүйш дээ. За гэхдээ гэрийн хаяг олж мэдсэн юм чинь, утсыг маань мэдэж байгаа байлгүй гэж бодоод баярлан ганцаараа инээд алдлаа. Толиныхөө өмнө байрлуулсан цэцгийн багланы сайхан үнэр өрөө дүүрэн ханхална. Үдийн цайнаараа ч утасдаж магадгүйшдээ гэж бодоод Соёлоо бушуухан гадагшаа гарахаар хувцсаа өмсөн гэрээс гаралгүй суулаа. Гар утсаа чанга гэгч нь атган байн байн хүүрийг нь харж цаг минут тоолон суулаа. Зүрх нь хязгааргүй их баяраар бялхан хэдэн цаг ч хамаагүй ингэж хүлээн суух нь жаргал мэт санагдана. Ёстой л хүлээхийн жаргал гэгч нь энэ юм байх даа…

Гэнэт Соёлоод нөгөөх Төгөлдөртэй хөтлөлцөж явсан бүсгүй санагдлаа. Ямар жаахан хүүхэд бишдээ өдий насны том залуу жирийн найзтайгаа хөтлөлцөөд л явж байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхдээ одоо надад бүх юм хамаагүй ээ. Төгөлдөртэйгээ л хамт байвал, тэр маань л намайг гэж байвал урд нь нэг бүсгүйтэй хөтлөлцөж харагдах нь байтугай авгай 3н хүүхэдтэй ч байсан хамаагүй би түүнийг хайрласан сэтгэлээ татаж авч чадахгүй ээ. Бүхнийг Төгөлдөр өөрөө шийдэг, ер нь тэр бүсгүйтэй жирийн л нэг найз ч байсан юм билүү. Мэдэхгүй зүйлийнхээ төлөө толгойгоо гашилгаж яах вэ. Хамгийн гол нь Төгөлдөр түүнд сайн байсан нь л хангалттай. Соёлоо Төгөлдөрийг өөртэй нь адилхан хайртай гэдэгт бараг л итгэж байлаа.

Энэ үед Төгөлдөр ажил дээрээ өргөсөн хатгуулсан мэт сууж ядан өндөлзөж байлаа. Захиалга өгсөн газарлуугаа утасдаад хүлээнгэн өгсөн гэсэнийг нь сонсоод жаахан ч гэсэн сэтгэл амарлаа. Гэхдээ л айх зүйл нь урд нь хүлээж байлаа. Соёлоо түүнийг Уянгатай хөтлөлцөж явж байгааг хараад яаж уурлах зэвүүцэх, зэмлэх зэрэгцсэн харцаар харж байлаа. Тэгээд одоо захиаг нь урж хаяад уурлаж байвал яана. Бүүр орой уулзая гээд утасдтал өөдөөс уурлаж загнавал яах билээ. Өөрийг нь аль хэдийн мартчихсаан явж байвал бүүр ичмээр хэрэг болох биш үү. Төгөлдөр уул нь тийм ч аймхай хүн биш дээ. Гэтэл Соёлоогийн утасруу залгахаас даанч нэг зүрх алдаад байсан тул түүнрүү мэссэж бичээд үзэхээр шийджээ.

Hi. Soyoloo udriin mend. Uchigdur uulzah baisan gazraa oroi 20.00 geed hureed irehgui yu. Bi chamtai uulzaj negen chuhal zuiliig helmeer baina. Bi turuulj ochood suuj baina aa. Tuguldur. Ингэж бичээд Соёлоогийн утасруу нь явууллаа. Дараа нь уншаад үзтэл даанч эв хавгүй утгагүй зүйл бичсэн юм шиг санагдаад буцаагаад мэссэжэ авчихаж чадахгүй дээ удтал харамслаа. Нэг чухал зүйл хэлэе гэнэ үү. Үгүй чи юугаа нээх чухал гэж бодоов, ер нь юу ярихаа ч мэдэхгүй байж хэмээн өөрийгөө Төгөлдөр бухимдан элдвээр хэлж суулаа. Юутай ч гэсэн орой очоод л хүлээж байя. Ирэхгүй байвал миний хохь биз хэмээн Төгөлдөр бодлоо. Төдөлгүй утсанд нь мэссэж иртэл Соёлоогоос ирсэн байлаа. Ok хэмээн бичсэн ганцхан үг нь Төгөлдөрт хичнээн их баяр хөөр авчирсэныг зүйрлэн хэлэх аргагүй билээ.

Цаг нэгэнт 6 өнгөрч Төгөлдөрийн ажлынхан нь мэр сэр тарж эхэллээ. Тэгтэл гэнэт Уянгаа залгалаа. Хүүе Төгөлдөрөө өнөөдөр 2лаа 7.40с Тэнгист кино үзье. Шинэ гоё кино ирсэн байна лээ. Чи сайт руу нь ороод үздээ хэмээс Уянгаа хэлэв. Төгөлдөр хэсэг түгдрээд би өнөөдөр ажилтай, даанч оройтохоос өөр арга алга хэмээн худлаа хэллээ. Тэгвэл маргааш үзэх үү хэмээн асуухад Төгөлдөрт анх удаа Уянгаад дургүйцэх сэтгэл төрлөө. Үгүй ээ би ажилтай гээд байна, тэгээд ч кино үзэх хүсэл алга хэмээн ширүүхэн бөгөөд эрсхэн хэллээ. Урд нь өөртэй нь хэзээ ч иймэрхүү төрхтэй ярьж байгаагүйд гайхсан Уянга үнэхээр л ажил ихтэй бухимдаж байгаан байна хэмээн бодоод за тэгвэл найз нь дараа залгая хэмээгээд утсаа тавьлаа. Уянгын тухай бодох ч хүсэл Төгөлдөрт байсангүй, эвгүй хэлчихвүү дээ гэж санаа нь ч зовсонгүй ээ...

Цаг гаруйханы дараа уулзах Соёлоог л бодож байлаа.
7 жаахан өнгөрөөд Төгөлдөр аль хэдийн болзсон задгай кафедаа оччихоод хүлээж суулаа. Энэ халуунд нэг аяга хүйтэн пиво уучихвал мөн сайхнаа гэж бодсон боловч Соёлоо ирвэл муухай санагдаж магад гэж бодоод хүйтэн ундаа уугаад л хүлээж байлаа. 2 талынх нь хаалгыг ээлжлэн харж Соёлоотой жаахан төстэй хүн харагдангуут л зүрх нь түг түг хэмээн цохилож байлаа. Цагаа хартал 7.40 болж эргэн тойрны ширээнд ч хүн ирж суух нь ихсэж байлаа. Төгөлдөр Соёлоод өөрийнхөө тухай бүх үнэнийг ирэхлээр нь нэгд нэгэнгүй тоочихоно хэмээн шийдсэн байлаа. Уянга тэр 2 ямар холбоотой болох өөрийг нь анх харсанаас хойш хэрхэн сэтгэл татагдсан болох анх удаа хүнд жинхэнэ ёсоор сэтгэл зүрхээрээ дурласан тухайгаа бүхнийг ичиж зоволгүй ярихаар шийджээ.

Энэ мөчид Соёлоо догдлосон сэтгэлээ барьж ядан хурдлан алхсаар задгай кафены хажуугийн хаалгаар орж ирээд нүд гүйлгэн харсанаа хэдэн ширээний цаанаас өөрийг нь даллаж байгаа Төгөлдөрийг олж харлаа. Төгөлдөр түүнийг санаашрил зовнил, хайр гэрэлтсэн нүдээр харж байв...

Уянга энэ өдөр гэрлүүгээ нэг их яарсан ч үгүй. Төгөлдөртэй орой сайхан кино үзье гэж бодсон нь талаар өнгөрсөн тул ажлынх нь хэдэн хүүхэн нэг газар жаахан сууж байгаад харьцгаая гэхэд уриалгахан зөвшөөрчээ. Тэр хэд ярилцаж байгаад хотын төвийн задгай кафед орж сууя одоо тэнд сайхан сэрүүхэн байгаа гэж нэгэн дуугаар тохирчээ. Уянгын ажлын үе тэнгийн хэдэн хүүхэн нэгэн таксид багтан суугаад инээд хөөр болон явцгаасаар задгай кафены урд хаалгаар орж ирээд сүүдэртэй зүүн талын ширээрүү зүглэцгээлээ. Хамгийн хойно нь хоцорч явсан Уянга гэнэт урдхан талын ширээнд ганцаараа суугаад хаалганы зүг ширтэж буй Төгөлдөрийг олж хараад зөндөө гайхлаа. Гэтэл ширтэн буй хаалганы зүгээс нэгэн бүсгүй наашлан ирж байгааг хараад өөрийн эрхгүй Төгөлдөрөө хэмээн чангахан дуудаж орхилоо. Тэр дуунаар ирж байсан бүсгүй зог тусан Уянгаа руу ширтэж сууж байсан Төгөлдөр дав хийн цочин эргэж харлаа. Уянга түүнрүү нэг Соёлооруу нэг ээлжлэн харж чи ингэж явдаг байсан юм уу хэмээн өөрөө ч мэдэлгүй хөндийн хүйтэн дуугаар хэллээ. Энэ үгийг сонсоод Соёлоогийн царай цонхийн цайрч аяархан хаалганы зүг эргэлээ. Төгөлдөр одоо л өөрийгөө эцсийн сонголтоо хийх болсоныг ойлголоо. Нэг бол босч Уянгааг орхин Соёлоогийн араас явах, эсвэл эндээ үлдэж Уянгад тайлбар тавьж аргадах. Тэрээр Соёлоод чин сэтгэлээсээ хайртай болсон билээ, тэгэхдээ энэхүү Уянгатай хар багаасаа л тоглон үерхэж ирсэн бас ч гэж сэтгэл ээнэгшин дассан сан. Төгөлдөрт даанч тухтай бодох зав байсангүй, үйл явдал дэндүү хурдан өрнөлөө. Төгөлдөр эцсийн шийдээ гаргалаа..."

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Last edited by Sienna on Jan.13.09 9:01 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.10.06 2:15 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Чи намайг уучлаарай... Төгөлдөр Уянгаад хандан ингэж хэлчихээд Соёлоогийн араас хаалга зүглэн гүйлээ. Энэ удаа л Соёлоог явуулчих юм бол дараа нь хичнээн ч уучлал гуйж тайлбар тавиад Соёлоо хүлээж авахгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Уянга түүнийг хичнээн ч харааж, хичнээн ч зүхсэн хамаа алга, харин Соёлоогоо л алдаж болохгүй. Сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй гэж үг зөндөө л сонссон, энд тэнд бичсэнийг ч их уншсан. Гэхдээ ер тоож ойлгоогүй билээ.

Жинхэнэ үнэн үг юм байна. Хэнээс ч салсан хамаа алга, хэн ч гомдсон хамаа алга тэр битгий хэл юу ч болсон хамаа алга. Ганцхан Соёлоотойгоо л хамтдаа байхыг Төгөлдөр хүсч байлаа. Түүний энэ ухаангүй ч гэмээр үйлдлийг ганцхан хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлаж байсан хүн л ойлгох байлаа...

Соёлоо зогсооч. Соёлоо чи миний хэлэх үгийг сонсоно гэж энэ газар ирсэн биздээ, одоо яагаад явах гээд байгаан бэ? хэмээн 3хан харайгаад Соёлоог гүйцсэн Төгөлдөр хэллээ. Эргэн харсан Соёлоогийн нүдэнд дүүрэн нулимс цийлэгнэн байлаа. Төгөлдөр өөрийн эрхгүй нэг л мэдэхэд Соёлоогийн гараас шүүрэн авлаа. Соёлоо 2лаа эндээс явья хэмээн зөөлөн хэлээд нөгөө гараараа Соёлоогийн нүдийг зөөлөн арчлаа. Соёлоо хэдийгээр нулимс дүүрэн нүдтэй боловч Төгөлдөрийн өөдөөс харж инээмсэглэн тэр 2 хөтлөлцөн явлаа...

Хэсэг яваад Төгөлдөр ам нээж би чамайг уурлаад яваад өгөх вий гэж их л айлаа гэтэл Соёлоо инээд алдаж би чамайг тэр бүсгүйгээ аргадаад үлдэх бий л гэж зөндөө айлаа хэмээн хэллээ. Тэр 2т түрүүчийн эвгүй байдлын ул мөр ч үлдсэнгүй ээ. Яриа ингэж эхэлсэн болохоор Төгөлдөр яриагаа эхлэх шалтаг олджээ. Соёлоо хоёулаа миний мэдэх нэгэн жижигхэн газар очьё, би чамд саяны явдлыг тайлбарлаж өгье, би тэр бүсгүйн тухай ч ярьж өгье хэмээлээ.

Хүн болж төрсөнөөсөө хойш ёстой үзээгүй юм аа үзлээ... Завгүй завгүй гээд байсан Төгөлдөр нь аль хэдийнэ өөр бүсгүйтэй болзоод зогсохгүй түүнийгээ дагаад л явчихлаа. Уянгаа хүүе чи яаваа суугаачээ... Ажлынхан нь хэсэг ширээн дунд зогсоод л байгаа Уянгааг гайхан харж дуудсан нь энэ ажээ. Уянга хөлөө арай япан зөөсөөр ширээний захад нь очин суулаа, царай нь зэвхий дааж ээ. Тэрээр мөр хавчаад биеэ эгцлэн шийдэмгий суулаа. Түрүүний шоконд орох шахаад байсан тэр царай нь хувирч эрс шийдэмгий болж хувирлаа. Тэрээр ажлынхан нь юуг ч ажиглаагүй мэдээд тэдэнтэйгээ инээд алдан ярилцаж, бусадтай л ижил наргиж суулаа. Гэхдээ дотроо шал өр юм бодох бөгөөд толгой нь сийрэгхэн ажиллаж байлаа. ..

Төгөлдөрийг ингэнэ гэж хэн санах вэ дээ? ёстой л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж л энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгүй ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг... Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөлөө шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг 2лаа хамтдаа өнгөрөөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү чиний тэр муу есөн үсгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхнийг л нэг л таньдаг санагдаад байх чинь... Бодоё бодоё....

Өө тийм яагаав саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна ш дээ. Яаг мөн байна. Нээх сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад л царайгаа хувилгаад байсан Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй...

Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө бас тэр 2-г салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид 2ын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ... Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ...

Уянгаа гэнэт инээд алдан босч хувцасаа солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо... Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж өөрөөр нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно.

Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байгаад гэнэт нэгэн санаа бараг мэргэн санаа оллоо. Уянгаа гадагшаа гарахаар зэхэн хувцасаа өмсөөд нүүрнийхээ будгийг арилган, бас нүдээ улайтал нь үрж орхиод гэрээсээ гарч бараг л инээх шахан жуумалзсаар гар утсаа гарган залгалаа...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.11.06 4:14 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Дийд дийд дийд... Гар утас үргэлжлэн дуугарлаа. Ажил тараад харих гэж явж байсан Жавхаа утсаа хартал Уянгаа залгаж байлаа. Байна уу Жавхаа юу гэсэн цахиртсан дуугаар Уянга ярихад ихэд гайхлаа. Яасан бэ Уянга хэмээн сандран асуутал утасны цаанаас чамд боломж байвал маргааш надтай нэг уулзаач чамаас гуйх нэг зүйл байна хэмээн Уянга зангирсан хоолойгоор асуулаа.

Маргааш өглөө нь ажил тараад Жавхаа Уянгааруу утасдан чи одоо хаана байна хэмээн асуугаад Жавхаа яаран Уянгын зааж өгсөн газар очихоор яарлаа. Юу болсон юм бол ... гэж бодоод Жавхаа юу ч бодож олж чадсангүй. Уянга хэзээ ямагт л сайхан ааштай тайван байж хааяа хүн цаашлуулаад л инээж сууж байдаг, уйлж гуниж байхыг нь Жавхаа л лав мэдэхгүй юм байна. Төгөлдөртэй муудаа юу гэж бодох гэтэл тэр 2 хэзээ ч чи би дээ хүрч маргаж уйлалдаж байгаагүй байдагв Юутай ч очиж байгаад учрыг нь олоё доо хэмээн Жавхаа бодов.

Утсаа тавиад Уянга цүнхнээсээ толио гарган нүүрээ харлаа, нээрээ их үнэмшилтэй ярилаа шүү. Одоо харин нүдээ дахиад жаахан нэмээд нухалвал бүүр л болоод явчихна. Жавхаагийн яаран ирж байгааг бодохоор инээд нь дахиад л хүрлээ. Жавхаа бол Төгөлдөрийн хар багын ганц найз нь билээ. Уянга багадаа Төгөлдөрөөс салахгүй дагаж тоглоом болгонд л Төгөлдөрийн талд орж Жавхаа ихэндээ л хожигддог байж билээ. Бараг хамтдаа л өсч зөвхөн Төгөлдөрийн ч биш бас Уянгаагийн ч сайн найз нь болсон юм. Одоо л Жавхаа минь туслахгүй бол хэзээ туслах вэ дээ...

Уянгаа уулзах газраа хажуу талын ширээний хүнд яриа дуулахдааргүй харин ч өөрөө бас нүүрээ нуучихаар бүрэнхий бас чимээтэй газар сонгон авсан билээ. 5 минут ч бололгүй Жавхаа ирж Уянгаагийн улайсан нүд уруу царайг хараад яасан хэмээн гайхширч хажууд нь суудал татан суулаа. Төгөлдөр зүгээр үү, танайхан зүгээр үү, чи яагаа вэ хэмээн дуугүй л суугаад байсан Уянгааг гайхсан Жавхаа асууж гарлаа. Найз нь зүгээр ээ. Чамаас харин гуйх зүйл байна... Жавхаагийн гайхан харж байгааг хараад Уянга хэллээ. Төгөлдөр өөр бүсгүйтэй болсон байна...
Жавхаа ёстой л хүйтэн ус цацуулсан юм шиг гайхширлаа. Худлаа байлгүй дээ яалаа гэж хэмээн дуу алдсанаа Уянгааг хараад үнэн юм байна хэмээн тэр дороо үнэмшлээ. Гэхдээ л Төгөлдөрт итгэж чадахгүй байлаа, бараг л удахгүй хурим хийх гэж байсан 2 чинь яагаад ийм болчихдог байна аа... Урд нь мэгшин уйлах Уянгааг Жавхаа тайтгаруулах аргаа олж ядлаа. Найз нь туслалгүй яах вэ, Төгөлдөр тэгэх ёсгүй, чи яг баттай мэдэж байна уу хэмээн үглэж гарлаа. Жаахан суугаад Уянгаа түүнд уруу царайлан ярьлаа. Төгөлдөрийг сүүлийн үед уулзахад хөндий байдаг болоод гайхаж байтал нэг бүсгүйтэй болчихсон уулздаг болсон, бас тэр 2-той тааралдахад түүнийг хэрхэн орхиод нөгөө хүүхнийхээ араас гүйгээд яваад өгсөнийг нь хэлж ямар тус хэрэгтэй байгаагаа ч нуухгүй ярилцлаа. . .

Төгөлдөр бид хоёрыг салгах гээд байгаа хүүхэнтэй би очиж уулзмаар байна, би түүнд Төгөлдөрийгөө миний хувьд ямар чухал хүн болохыг хэлж ойлгуулмаар байна. Тэр эмэгтэй намайг ойлгох байх харин дараа нь би Төгөлдөртэй уулзана, чи надад тэр бүсгүйн нэр ажил гэрийнх нь хаягийг л олоод өг, би тэр бүсгүйтэй уулүаж уйлж байгаад ч болов Төгөлдөрийгөө буцаагаад авна хэмээн Уянгаа яриагаа төгсгөлөө. Энэ зуур Жавхаа дотроо тийм авир гаргасан гэж Төгөлдөрийг гайхаад барахгүй байв. Ямар нэгэн хүүхэн нь уруу татаа биз, би одоо явж Төгөлдөртэй уулзлаа чамайг хүргээд өгөх үү хэмээн Жавхаа суудлаасаа өндийлөө. Хэрэггүй ээ харин тэр бүсгүйн л мэдээлэл хурдан хэрэгтэй байна хэмээгээд Уянга Жавхаад юу юу гэж асууж байж Төгөлдөрөөс сэжиг авахуулалгүй хэрэгтэй зүйлээ асууж болохыг зааж өглөө. Мөн өөртэйгээ уулзсан гэдгээ хэлэхгүй байж юу юу ярихыг нь сайтар зөвлөөд салж гэрлүүгээ харилаа. Хэргийнхээ талыг нь бүтээчихсэн болохоор бас ч гэж санаа амарлаа, одоо Жавхаа миний үгнээс гарахгүй, харин ч одоо утсаа чагнаад хүлээж суух үлдлээ. Уянгаа гэртээ хариад зурагтаа асаан солонгосын нэгэн савангийн дуурийг ихэд шохоорхон үзлээ. . .

Жавхаа Уянгаагаас салаад гар утсаа шүүрэн авч залгалаа. Сайн уу Төөгөө найз нь байна аа ажил тараад явж байна. Чи нэг зав гаргаад уулзаач, ойрд уулзаагүй 2лаа ганц ганц аяга пиво ууя хэмээн ятгасаар байгаар Төгөлдөрийг гэрээс нь гаргаж ирэх боллоо. Төгөлдөрийг хүлээнгээ Уянгаагийн хэлсэнийг нэгд нэгэнгүй бодлоо, үгүй ер энэ олон жил сайхан үерхчихээд хурим хийх болохоороо салж өөр хүүхэнтэй орооцолдож байдаг энэ Төгөлдөр үү хэмээн зэмлэн бодлоо. Эхлээд утас хаягийг нь авчихая, дараа нь нэг сайхан загная байз хэмээн тамхи асаангаа Жавхаа болож суулаа. Тун удалгүй араас нь далыг нь алгадан эргэн харвал Төгөлдөр ирчихсэн инээд алдан зогсоно. Нэг нэг чингис хэмээн хашгираад Төгөлдөр бас л инээд алдсаар суулаа. Үгүй ер чи чинь яасан жаргалтай байх юм хэмээн Жавхаа тэсэлгүй хэлчихлээ. Үнэхээр Төгөлдөрийг царай нэг л гэрэлтсэн ч юм шиг цайсан ч юм шиг өнгө орчихсон байлаа. За битгий цаашлуулаад бай гээд Төгөлдөр хариулаад 2 найз хэсэг зуур ойр зуурын юм ярьж аль хэдийн аяга аяга пиво уучихлаа. Жавхаа дахин захиалга өгөөд зорьсон хэрэгтээ орлоо. . .

За миний найз надад үнэнээ хэлчих, би чамайг нэг бүсгүйтэй ихэд дотно явахыг чинь харлаа. Юу болоод байна аа, би Уянгаатай ярьсан ч гүй шууд л чамаас асуух гээд дуудсан юм хэмээн Жавхаа хэлээд Төгөлдөрийг ажиглан харлаа. Юу ч гэхэв дээ, үнэхээр нэг бүсгүйтэй уулздаг болсоон. Тэгэхдээ уулзаж эхлээд 7 ч хоноогүй байна тэгэхдээ би тэрнийг аль эртний мэддэг юм шиг тийм л дотно байгаа хэмээн Төгөлдөр аяархан ярьлаа. Яалаа гэж тэгж байгаа юм бэ, Уянгаа яасан юм яагаад чи түүнийг орхиж байгаа юм гэж Жавхаа нэг том дуугарчихаад үндсэн зорилгоо санаад чимээгүй болж дахин пивоор шахлаа. Үа миний найз одоо яахав, эр хүн аль алдахыг тэр гэхэв хэмээн элдвийг асуусаар Жавхаа Төгөлдөрт нилээдгүй пиво уулгаж амжаад асууж эхэллээ.

Тэр бүсгүйг нь Соёлоо гэдэг ажээ . . . За одоо 2лаа явья даа, хэмээн Жавхаа өндийлөө. Жавхаа аль хэдийн мэссэж бичие гэх нэрийдлээр Төгөлдөрийг утсыг авч Соёлоо гэж томоор бичсэн дугаарыг харж амжсан байлаа. . . 2 найз салж өөр өөр тийшээ харих байлаа. Жавхаа Төгөлдөрт хандан за миний найз сайн дахиад бодоорой, Уянга та 2 хар багаасаа л бие биеэ мэднэ тэгээд одоо энэ олон жил өнгөрсөний дараа салах болвол Уянгад хичнээн хэцүү байх билээ дээ тэр чинь ямар ч гэх хийгээгүй шүү дээ. Чи түүний олон жил чамайг гэж явсан сэтгэлийг нь бодоорой хэмээн захиад салж одлоо. Төгөлдөр уруу царайлан гэрлүүгээ хариж явлаа, Уянгаа түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь хаяад өөр хүний араас явсан нь үнэн. Тэгэхдээ хүний сэтгэлийг яалтай билээ, бүх зүйлээсээ салаад ч болов Соёлоотойгоо л байвал боллоо гээд л зүрх нь цохилоод байгаа юм чинь би яах юм бэ. . . Уянгааг гомдоосон оо мэдэж байна аа тэгэхдээ л нэгэнт эргэж нийлэхгүйгээс хойш юу ч гэж хэлж уучлалт гуйх билээ хэмээн бодсоор гэрлүүгээ харьлаа. Маргааш Соёлоотойгоо уулзана 2лаа ажил тараад соёл амралтын хүрээлэн явж хүүхэд шиг л тоглоно гэж бодоход цээжинд нь хурж байсан бараан үүлс арилах шиг л боллоо. . .

Уянгаагийн утас орой 11 болж байхад жингэнэн дуугарлаа. Ашгүй Жавхаа ярьж байна, ажил нь бүтсэн юм болов уу. Аан Жавхаа байна цаадахтай чинь уулзлаа, олон юм хэлмээр байсан боловч чиний сануулгыг дагаад л асуух юм аа асуугаад орхисон хэмээн утасны цаанаас тайлан тавьлаа . . . За миний найз сэтгэлээр битгий унаарай сэргэлэн байгаарай, 2лаа цаадахыг чинь тэр хүүхнээс нь салгана би маргааш дахиад ярьнаа гээд Жавхаа утсаа тавьлаа.

Тийм бий... Соёлоо гэдэг юм байна, гадаадад 2 жил болж ирээд ажилд ч ороогүй байгаа юм шив. Гадаадад залуучууд мундсан биш очиж очиж Төгөлдөртэй ирж холбогдож байдаг. Нэг аальгүй хүүхэн л байгаа бизь томоотойгоор нь Төгөлдөрийн толгойг эргүүлэх гэж бодож л дээ, гайгүй байлгүй чи Уянгаа гэж хэн болохыг үзнээ гайгүй хэмээн Уянгаа зэвүүрхэн бодоод Жавхаагийн хэлж өгсөн утасны дугаарыг гар утсандаа өөр нэрээр тэмдэглэж авлаа. Маргааш уулзая Соёлоо гэм амандаа шивнээд Уянгаа орондоо шурган орж утасныхаа сэрүүлгийг тавиад нам унтлаа. . .


Top
 Profile  
 
PostPosted: May.11.06 4:29 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Гар утас жингэнэ дуугарч мэссэж ирэх чимээнээр Соёлоо нойрноосоо сэрлээ. Цаг 8 өнгөрч байгаа ч гэсэн зуны өглөөний нар аль хэдийн гэрээр нэг тусчихсан байлаа. Утсаа нээвэл Төгөлдөрөөс мэссэж ирсэн байлаа. Hi minii naiz saihan amarsan uu. Udur hamtdaa hoolloh uu, esvel oroi ajil tarahaar 2laa park orj zugaalah uu? Chi sereed nadruu hariu bicheerei  хэмээн бичсэнийг уншаад инээмсэглэн хариу бичлээ. Тэгээд эртхэн босч хамаг хувцасаа угаахаар шийдлээ. Маргааш бямба гариг болохоор тэр 2 Соёлоогийн зусланруу хамтдаа явья гэж өчигдөр Төгөлдөр гуйсаар байгаад явах болсон билээ. Ойрд парк орсон биш дээ, хэдийгээр бусад орнры дарктай зүйрлэшгүй нь үнэн боловч хайртай хүнтэйгээ жижигхэн цөөрөм дотор ёроолоор нь ус шүүрсэн завиар зугаалсан ч сайхан шүү дээ. Тэгээд ч ирэх жилээс хаагдана гэсэн юм чинь 2лаа жаахан хүүхэд шиг тоглоод авахад буруудах зүйл юу байхав дээ.

Соёлоо гэртээ сайхан хоол хийгээд Төгөлдөрийг урихаар шийдэв, 12 дөхүүлээд огт мэдээгүй байхад нь ирж хоол ид гэж утасдая лав их баярлах байх хэмээн бодоод шаламгай гэгч нь гэрээ цэвэрлэж эхэллээ. 11 цаг аль хэдийнэ өнгөрч Соёлоо гэрээ цэвэрлэж дуусаад хормогчоо шүүрэн авч өмсөөд гал тогоо руугаа хоолоо хийхээр орлоо. За байз ямар хоол хийж өгөх вэ юутай ч өөрийнхөө хамгийн амттай хийдэг чинжүүтэй салатаа эхлээд хийчихэе. Дуртай хөгжмөө сонсоод л хайртай хүндээ хоол хийгээд л сууж байхад үнэхээр жаргалтай байдаг юм байна даа. Дандаа ингээл Төгөлдөртөө хоол хийгэд л сууж байдаг бол ямар гоё вэ гэж сэтгэлд бодогдох шиг. Ер нь одоо нас биед хүрчихлээ хайртай хүнтэйгээ дандаа хамтдаа байж 2 лаа хүүхдээ хөтлөөд л хамт байвал хичнээн сайхан бэ гэж Соёлоод анх удаа л бодогдлоо, ёстой жинхэнэ өөрийнхөө амьдралыг зохиомоор санагдлаа.

Дийд дийд гар утсны хонх нөгөө өрөөнөөс жингэнэлээ. Төгөлдөрийг юм болуу хэмээн яаран гүйж очоод утсаа авлаа. . . Сайн уу чи Соёлоо юу гэх намуухан бөгөөд гунигтай хоолойтой эмэгтэй хүн асуулаа, тиймээ би байна. . . Соёлоо утсаа тавиад орон дээрээ сууж хормогчоо тайлан хажуудаа тавьлаа. Одоо хоол хийх хэрэггүй боллоо, орой парк явах ч хэрэггүй боллоо . . . Орой 7 цагаас Уянгаатай уулзана . . . Юутай ч Төгөлдөрт энэ тухайгаа хэлэхгүй байя уулзсаныхаа дараа тайлбарласан нь дээр биз гэж бодоод Төгөлдөрт мэссэж бичлээ. Hi naiz ni unuudur ajiltai bolchihloo, tuluvluguuguu hoishuulaya. Bi chamruu uuruu utasdaad tailbarlanaa tur Bye 
Уянгаа ажил дээрээ тогтож чадахгүй өндөлзсөр байлаа. Бушуу 6 өнгөрөсэй Төгөлдөрийн тэр унаж үхэх гээд байгаа хүүхнийг харах юм сан, надаас юугаар ч илүү байсан Төгөлдөрийг түүнд өгнө л гэж байхгүй хэмээн зэвүүрхэн бодлоо. Яаж ярилцахаа харж байгаад л шийднэ дээ өглөө бол гуниг гутралдаа автсан хүн болж ярьсан хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол хатуу ярих юм шүү. Олон ч янзын харилцагчидын учрын олоод ажилладаг байсан юм чинь тэр зэргийн хүүхэн гайгүй байлгүй хэмээн бодоод Уянгаа гарахаар зэхлээ.

Соёлоо 6 өнгөрөөд Уянгаагийн уулзая хэмээн тогтсон бяцхан кафенд очин хаалгаар орвол хүн цөөтэй байх бөгөөд хамгийн бжлангийн ширээнл суусан хүүхнийг Уянгаа байна хэмээн таалаа. Өөдөөс хүрч ирсэн Соёлоог хараад Уянгаа гайхан байдаг л нэг жирийн хүүхэн байнашд Төгөлдөр энүүний юунд нь болсон юм болоо хэмээн гайхлаа. Төгөлдөр Соёлоогийн юуг нь онцгойлоогүй зүгээр л хайртай болчихсон чин сэтгэлээсээ дурласан гэдгийг Уянгаа ойлгохгүй л байлаа. . .

Сайн уу намайг Уянгаа гэдэг чи Соёлоо юу хэмээн даруухан мэндлээд хажуудаа суухыг урьлаа. Соёлоог хүйтэн ундаа захиалсаны дараа Уянгаа яриагаа эхэллээ. Чамаас би нэг зүйл гуйх гэж уулзая гэсэн юм аа, бид 2 чинь эмэгтэй хүмүүс шүү дээ. Төгөлдөр бид 2 хар багаасаа үерхэж өссөн би миний хайртай хүн амьдралын минь хань гэж итгэж явсан юм. Одоо надад хичнээн хэцүү байгааг чи төсөөлөөч. Би түүндээ маш их хайртай, чи адилхан залуу хүн байна миний зовлонгоор жаргал хийхгүй байх гэж итгэж байна хэмээн Уянгаа учирлан гуйлаа. Нүд нь бүлтгэнэж нулимс гүйлгэсэн бүсгүй өөдөөс нь харан уйлж байгааг хараад Соёлоо санаа зовж өөрийн эрхгүй тайвшир битгий уйл хэмээн аргадлаа. Тэр маань миний амьдрал шүү дээ бид 2-ын сайхан үерхэлийг битгий ингэж таслаач дээ нүдэндээ нулимс дуслуулан хэмээн гуйх Уянгаа Соёлоод Төгөлдөр тэр 2-ийн үерхэлийн түүх гэр бүлийнх нь холбоо бусад дурсамжаа ярьлаа.
Соёлоогийн дотор харанхуйлж эхэллээ одоо яг л Уянгаа шиг уйлмаар санадлаа. Би чинь Хантулгаас салаад 2 жил яаж шаналлаа даа. Тэрийгээ мартаад өөр шигээ бүсгүйг Соёлоо өөрөө уйлуулж сэтгэл зүрхийг нь шаналгаад явж байж болох уу даа. Төгөлдөрөөс салая дахиж уулзахгүй гээд хэлэх гэхээд дэндүү хайртай болсон өөрөө яах билээ. Төгөлдөртэйгээ уулзахгүй хамт байхгүй амьдралыг юу ч гэж нэрлэх билээдээ. Төөгөөгөөс салчихвал өөрөө хичнээн их шаналах билээ.

Соёлоогийн өрөвдсөн бас эргэлзсэн царайг хараад Уянгаа дахин дайралт хийхээр шийдлээ, Соёлоо бид 2 намар хуримаа хийхэр тохирсон юм аа би бүр даашинзныхаа загварыг нь хүртэл бодож олсон гээч. Энэ хэдэн хоногт зүрх минь өдөр бүр л хэсэг хэсгээр урагдаж байх шиг болж байна, би олон жил зөвхөн Төгөлдөртөө л үнэнч байсныхаа төлөө ийм байдалд орох учиртай гэж үү хэмээн хэлэхэд Уянгаагийн зүрх үнэхээр хатгуулан өвдлөө. Хэрвээ энэ хүүхэнд Төгөлдөрөө алдчихвал яанаа гэж одоо л жинхнээсээ айж эхэллээ. Төгөлдөрөсөө сална гэж бодонгуут Уянгаагийн нулимс дахин асгарч Соёлоогийн гараас барьж чин зүрхнээсээ гуйлаа. Чи бид 2-г орхиоч гуйж байна, би Төгөлдөрөө уучилна . . . Ганцхан чи .. . Ганцхан чи . . . . . Ганцхан чи л . . .

Соёлоо согтуу юм шиг гуйван дайван гадаа гарлаа. . . Тэнгэр цэлмэг нар жаргаагүй байхад яагаад эргэн тойрон харанхуй байгаа юм бэ. . . яагаад эргэн тойрон хав харанхуй байгаа юм бэ... Ийм харанхуйд зөрж өнгөрч байгаа хүмүүс яаж замаа олж, яаж ийм харанхуйд зарим нь инээж чадаж байгаа юм бэ. . . Соёлоо нүүрээ даран замын хажууд сууж мэгшин уйллаа, зурх нь хагарчих шахан өвдөж байлаа. Сэтгэл өвдсөнд орвол бие минь өвдөхгүй даанч яав даа. . . Тэгвэл зүрх шимшрэхгүй яасан их амар байх бол, сэтгэл минь битий намайг ингээд зовоо л доо. Хайртай хүнээ өөрийнхөө гараар түлхээд хаячихлаа. Зүрхээ өөрийнхөө гараар базаж байна цус шүүрсэн энэ шарх хэзээ ч миний хувьд эдгэхгүй. Өдөр бүр л цус шүүрэн зүрх сэтгэл хөндүүрлэсээр явах болно. . .

Тиймээ Соёлоо дахин Төгөлдөртэй хэзээ ч уулзахгүй хэмээн Уянгаад амлажээ. . . Угаасаа л би азгүй төржээ, тиймээс Төгөлдөртэй уулзсан мань ч бас миний нэг алдаа байсан. . . Гэм буруугүй өөртэйгээ ижил бүсгүйн зүрхийг гомдол шаналал дунд орхичоод өөрөө жаргаад явсанаас азгүй төрсөн өөртөө гомдоод гэмгүй хүний аз жаргалыг буцаагаад өгсөн нь дээр. Тэгэхгүй өөрийгөө бодвол Соёлоо хэзээ ч өөрийгөө уучлахгүй нэгэн бүсгүйн гомдол шаналалаар аз жаргал олж авсанаас зүрхэндээ шархтай хоцорсон нь дээр . . . Гадаа нартай мөртлөө яагаад ийм тас харанхуй байгаа юм бэ . . . Яагаад . . .

Соёлоог гарсаны дараа Уянгаа сүүлчийнхээ нулимсыг арчаад толь гарган нүүрээ харлаа. Хэцүү ч гэлээ хэрэг бүтлээ, одоо ийм нүүртэй дээрээ Төгөлдөр дээрээ очиж уулзах хэрэгтэй . . . Чамдаа би ийм хайртай гэдгээ урьд нь хэзээ ч анзаарч байгаагүй юм байна . . . Гудамжинд сөхрөн суугаад мэгшин уйлж байгаа Соёлоог хараад Уянгаа эсрэг зүгрүү нь эргэн зам гарахаар хурдах хурдан явлаа . . .

Зүрхээр өвдөөд байна, дотор дэндүү муухайрч байна яасан харанхуй юм бэ, нар минь жаахан ч гэсэн гэрэл гэгээг надад өгөөч . . .

_________________
Анхны ном маань хэвлэгдсэн


Last edited by Sienna on Jan.13.09 9:04 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.15.06 12:03 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Аль хэдийн ажил таржээ. Түрүүнээс хойш хичнээн ч их залгаад Соёлоогийн гар утас авахгүй байгаад Төгөлдөр жаахан гайхлаа. Ажилтай гэж мэссэж ирэх нь ирсэн гэхдээ л орой 2лаа паркаар зугаалаад маргааш хамт зуслан явья гэж тохирсон доо. Гэнэт мэссэж ирлээ, хартал ашгүй Соёлоогоос байж Төгөлдөрийг баярлууллаа.

“Уучлаарай Төгөлдөрөө би зусланруугаа явж байна, чамтай цуг зугаалж чадахгүй нь. Бас хүсэхгүй байна. Бид 2-ын зам нийлэхгүй юм байна, ингээд салая даа. Дахиж залгаад хэрэггүй “ гэж Соёлоогоос мэссэж ирсэн байлаа. . . Төгөлдөрийн нүд нь өөрийн эрхгүй бүрэлзэж сандал дээрээ суун туслаа. . .Тэр дор нь эргээд залгасан боловч Соёлоо аль хэдийн утсаа салгачихсан байлаа. Төгөлдөр нь дотор нь бачимдан яах учраа ололгүй гөлийн суулаа. Өчигдөрхөн л 2лаа хичнээн сайхан байлаа даа, орой зугаална маргааш хамтдаа зуслан явж амрая гэж тохирчихоод хичнээн ч сайхан байлаа. Ажил дээрээ л нэг л аз жаргалтай хүн инээд алдаад суугаад байсан чинь. . . Би түүнийгээ гомдоох ийм хатуу үг дуулах юу хийсэн хүн бэ. Ерөөсөө шууд хойноос нь зуслан явья. Шаргаморьт зуслангийн бүх байшингаас асууж байгаад ч хамаагүй Соёлоогоо олж уулзая хэмээн гэнэт шийдэн ажлаасаа гарлаа. Ажлын хаалгаар дөнгөж гартал өөдөөс нь зэвхий царайтай, уйлсанаас нь болж нүд нь улайсан Уянгааг хараад өрийн эрхгүй яаран тосон очлоо. Яасан бэ Уянгаа хэмээн асууж амжаагүй байхад Уянгаа Төгөлдөрийн цээжинд наалдан эхэр татан уйллаа. . .

Урд нь хэзээ ч ийм гомдолтой уйлж байгаагүй, тэр байтугай юунаас болж хэдэн удаа уйлсаныг нь ч Төгөлдөр бараг тоолж мэдэх билээ. Уянгаагийн нулимс Төгөлдөрийн цамцыг нэвтэлж цээжийг нь халуу оргиулан төөнөж байлаа. Төгөлдөр одоо л Уянгааг ямар хэцүү байгааг бүрэн ойлгох шиг боллоо. Ямар ч буруугүй Уянгааг элдэв тайлбаргүйгээр зүгээр л орхичисон нь дэндүү муухай харгис хэрэг болжээ. Хичнээн ч удаан 2 биеэ гэж үерхсэн билээ дээ. Гэхдээ бидний үерхэлд дассан сэтгэл байснаас хайр байгаагүйг Уянгаад ойлгуулах, бас түүний өмнө буруутайгаа хэлж түүнийг тайвшруулахыг хүслээ. Уянгаа тайвширдаа, одоо нүүр нь муухай боллоо, 2лаа манайд очиж сайн ярилцая гээд гараас хөтлөн гэрлүүгээ харьлаа. Юутай ч гэсэн огт буруугүй Уянгаагаа ингэтлээ зовоож уйлуулсандаа Төгөлдөрийн сэтгэл одоо шимширч юу ч болоогүй мэт дан ганц өөрийн жаргалыг хөгөд явсандаа санаа нь ихээр зовж байлаа. Соёлоо маань удахгүй уур нь гарч утсаа асаах биз, хэрвээ утсаа асаахгүй бол өглөө эртлэн зуслан явж Соёлоогоо хайж олж уулзая хэмээн шийдэв. Харин одоо Уянгааг тайвшруулж буруугаа хүлээнэ. Бас өөрийгөө хэдий буруутай ч гэлээ жинхэнэ сэтгэл зүрхээрээ хүнд дурласан болохоор хичнээн ч өөрийгөө хүчлээд Уянгааг хайрлаж чадахгүй гэдгээ тайван сууж ярилцаж ойлгуулахыг хүслээ. Хуучин янзаараа Төгөлдөрийн гарт наалдан явж байгаадаа Уянга сэтгэл ихэд хангалуун байлаа.

Одоо гэрт нь очоод Төгөлдөрт Соёлоотой уулзсан гэдгээ харин яаж эвтэйхэн хэлэх вэ, Соёлоо хэлсэндээ хүрэх юм бол би ч Төгөлдөрийн аргыг эвтэйхэн олчихно, хамгийн гол нь энэ 2-г дахин уулзуулахгүй байлгах л арга олох хэрэгтэй байна гэж Уянгаа элдвийг эрэгцүүлэн бодож явлаа. Удалгүй тэр 2 Төгөлдөрийн гэрт нь ирлээ, гэрийнхэн нь Уянгаа Уянгаа ирлээ хэмээн баярлалдан өгүүлэх боловч үсээ жаахан урагш унжуулсан Уянгаагийн нүүрийг нь олж харсангүй. Уянгаа цовоо дуугаар мэндлээд бушуухан Төгөлдөрийн өрөөг зүглэлээ, муудалцсан тухайгаа гэрийнхэнд нь мэдүүлэх нь Уянгаагийн төлөвлөгөө биш. . .

Төгөлдөр гэртээ байдаг Уянгаагийн аяга хэмээн нэрлэдэг бариултай шилэн аяганд халуун цай хийж Уянгаад өгөөд өрөөнийхөө үүдийг сайтар хаагаад орон дээрээ сууж Уянгаагийн өөдөөс харав. Уянгаа босч Төгөлдөрийн орны дээл талд зэрэгцэн суугаад орны дээдэх бяцхан шүүгээний дээд шургуулгыг татан онгойлголоо. Уянгаа Төгөлдөрийн сэтгэлийн хамгийн эмзэг газрыг олж хөндсөн нь тэр байлаа. Төгөлдөр орныхоо тэндэх шүүгээний дээд талын шургуулгад Уянгаагын дуртай 2 шоколодыг заавал авч тавьдаг сан. Бүр хэрэг болгон байн байн шалгаж байж ирэхээс нь 2ууланг нь авч тавьдаг. Тэгээд л Уянгаа ирэх бүрдээ хамгийн түрүүнд орных нь шүүгээг уудалж 2 шоколадаа хараад инээд хөөр болон баярлаж иддэг болсоор олон жил өнгөрсөн билээ. Уянгааг орныхоо шүүгээг уудалж байх зуур энэ бүхнийг Төгөлдөр хоромхон зуур эргэн санаад сэтгэл нь шимширлээ. Тэр дороо Уянгаа өөрийнхөө дуртай шоколадаа гартаа атгаад яаралгүй задлан хэсгийг нь Төгөлдөрийн аманд хийлээ . . .

Төгөлдөрийн зүрх нь түг түг цохилно. Түүний бодсончлон тийм ч амархан салая гээд хэлчихэж чадахгүйгээ ойлголоо. Харахгүй байхдаа зүрхтэй байлаа, одоо харин хажууд нь байхад би өөр хүнд хайртай гээд ам дүүрэн хэлчихэд ямар хэцүүг ойлгож эхэллээ. Уянгааг тэрээр хайртай бүсгүй, ирээдүйн ханиа гэж өөрийнхөөрөө хайрлаж байсан нь хэдхэн шахуу хоногийг өмнө биш гэжүү. Аман дотор нь хайлмагтах шоколадны танил амт, гуниг дүүрэн харцаар өөд хараад суух Уянгаагын сүрчигний дотно үнэр Төгөлдөрийн сэтгэлийг туйлын ихээр шаналгана. Яасан ч гэсэн яасан ч гэсэн би Соёлоодоо хайртайгаа хэлэх л хэрэгтэй. Хичнээн их хэцүү байсан ч хэлэх л хэрэгтэй. Учир нь Соёлоо түүнд хайртай болохоор өөрийгөө хүчээр бариад Уянгаатай үлдчихвэл Соёлоогийнх нь зүрх нь хичнээн их өвдөх бол. Ямартай ч Соёлоогоо л зовоохгүй юм сан. Хайр сэтгэл нэг ирэхдээ ийм их шаналал зовлон дагуулан ирнэ гэж Төгөлдөр урд нь төсөөлж ч байсангүй . . .

Уянгаа Төгөлдөрийн хүзүүгээр гараа оруулан эвтэйхэн тэвэрч мөрөнд нь толгойгоо түшин наалдлаа. Төгөлдөр түүний гарыг салгах ч юм уу өөрөө холдоод суух ямар ч тэнхэл байсангүй ээ. Төөгөө минь чи намайг эхлээд сайн сонс, дараа өөрөө яриарай би өнөөдөр Соёлоотой уулзсаан. . .

. . . тиймээ Төгөлдөр босон харайх шахсан ч Уянгаагийн үгийг дуустал сонсож бүхнийг сайтар ойлголоо , одоо Соёлоо утсаа салгасан шалтгааныг мэдэж авлаа. Тиймээ тэрээр яах ч учраа олсонгүй ээ. Зүрх нь 2 хэсэг хуваагдсан юм шиг л санагдлаа. Өөрийг нь зөөлхөн гараагаа тэврэн байж учирлан ярьсан Уянгааг буруутгаж чадсангүй ээ, хэдийгээр хэцүү боловч буруу зүйл хийсэн гэж буруутгаж чадсангүй ээ. Харин ч түүнийг өөрийг нь алдахгүйн тулд өчнөн зоригтой алхамуудыг хийсэнг сонсоод өөрт нь бас л хайртай болохоор одоо сэтгэл нь яг л өөр шиг нь шаналж байгааг сайн ойлгожээ. Тиймээс Уянгаа ч гэсэн буруугүй юм даа. . .

Түүний яриаг сонсоод Соёлоотой уулзсан гэх төдийд л үсрэн босч уурлах болов уу гэж бодож суусан Уянгаа жаахан гайхасхий лээ. Түүний яриаг сонсоод Төгөлдөр уурлах нь бүү хэл царай нь цонхийн улам үр урвайн дуугүй болж байггааг ажиглаад Уянгаа сайны тэмдэг хэмээн бодлоо. Тэгээд хүзүүгээр нь тэврэсэн гараа алгуурхан суллан авч босон орны урд өөдөөс нь харж газарт тулан суугаад уруулыг нь зөөлөн үнсэхээр тэмүүллээ.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.16.06 5:18 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Төгөлдөр Уянгаагын гараас нь барин босгоод, өөрийнхөө хажууд суулгалаа. Тэгээд 2 гараараа толгойг нь бариад духан дээр нь зөөлөн үнслээ. Уянгаа минь дээ би чамайг үнэхээр ойлгож байна, олон жил үерхсэн чамайг гомдоож, итгэлийг чинь алдсан даа би үнэхээр буруутай.

Хэрвээ болдогсон бол би чамдаа буруугаа хүлээгээд 2лаа урдынхаа адил хамт байх сан. Би өөрийгөө бодохгүй байж чадна, гэхдээ намайг гэсэн тэр бүсгүйг орхиж үнэхээр чадахгүй нь хэмээн Төгөлдөр шүүрс алдан хэллээ. . . Би тэгээд чамайг гэдэггүй болж байна уу хэмээн Уянга арай ядан асуулаа, түүний өөртөө итгэлтэй байдалд багар багаар арилан эргэлзэж эхэллээ.

Яалаа гэж дээ, гэхдээ сохор дурлал гэж үнэхээр байдаг юм байна.одоо би нэгэнт тэр бүсгүйгээс өөр зүйл үнэхээр бодогдохгүй байна. Би үнэхээр муу залуу юм даа даанч сэтгэл гэдэг нэг ирэхээрээ өөрийнхөө бурууг ойлгоод байвч зүрхээ татаад авч болдоггүй юм байна, би Соёлоотой байх ёстой хэмээн Төгөлдөр зөөлөн боловч эрсхэн дуугаар хэллээ.

Тэгвэл Соёлоо чамтай хамт байхыг хүсэхгүй бол яах вэ гэж Уянга яах ч учраа ололгүй асуулаа. Чамайг Соёлоод юу гэж хэлсэнийг би мэдэхгүй ээ, гэхдээ би чамайг ердөө ч буруутгахгүй байна. Чиний хувьд буруутай зүйл хийснээ би мэдэж байгаа учир надад чамайг ингэлээ тэглээ гэж зэмлэх эрх байхгүй ээ. Харин нэг л зүйлийг ойлгуулах гэсэн юм аа. Би Соёлоог өөрөө л намайг харах хүсэлгүй хөөж туудаггүй л юм бол одоо салж чадахгүй ээ, салж чадахаасаа өнгөрсөн байх хэмэн Төгөлдөр шийдэмгий хэллээ. . . Саяхан л хэлж чадахгүй чичрэх шахам байсан үгээ ингээд Уянгаад хэлчихсэндээ Төгөлдөр өөрөө ч гайхлаа.

Уянгаагийн хоолойд нэг л бөөн хар зүйл тээглээд байх шиг санагдаад нүдний нулимс нь өөрийн эрхгүй хацрын нь даган чимээгүй бөмбөрөв. Арай ч дээ, бүүр ийм дээрээ тулчихсан байдаг. Түүнийг Уянгааг хаяхад энэ хүн бэлэн болсон байна, цаад хүндээ дурлачихжээ. . . Уянгаа түүнтэйгээ хамт байхын тулд яах аргаа олж ядаж байхад, хайрт нь өөр бүсгүйд хөөгдөөд ч хамаагүй хажууд нь байхыг хүсэж байна . . . Юу гээч нь болж байна аа. . . Нэгхэн сарын л өмнө энэ тухай зүүдлээч гүй байсан, тэр байтугай өөр хүнд ийм явдал тохиолдсон бол итгэхгүй шахам байх байлаа. Одоо гэхдээ уйлаад суугаад байх цаг биш, хайртай хүнээ алдах үгүй нь Уянгаагаас өөрөөс нь шалтгаалж байх шиг байна. Ийм зан гаргалаа гээд Төгөлдөрт дургүй болохгүй магадгүй бүүр ч хайртай болох нь үнэнээс хойш Уянгаа илүү ухаалаг байж илүү шийдэмгий зальтай алхамууд хийх хэрэгтэй. Тэгж байж л хайртай хүнээ тэр хүүхнээс холдуулж чадна.

Эртхэн хүүхэдтэй болох минь яавдаа хэмээн Уянгаа анх удаа харамсан бодлоо. . . Тэгсэн бол хэрвээ тэгсэн бол Төгөлдөр нь хичнээн ч толгойгоо алдтал дурласан байсан, Уянгааг орхиж явж чадахгүй дээ . . . Тэр хүүхэнд Соёлоод шаралхах сэтгэл төрөх тусам Уянгаагийн нулимс өрийн эрхгүй урсан гач байлаа.
Нүүр нь цонхийн цайрч, нүднээсээ нулимс чимээгүй урсгах бодолд дарагдах Уянгаагийн хажууд Төгөлдөр яах учраа олсонгүй. Ингэж гэмгүй байсан найзыгаа зовоож байхаар уучлал гуйгаад эвлэрэе, түүний гаргасан тэнэг аашд Уянгаа ямар буруутай билээ гэж хүртэл бодож амжив. Гэхдээ л хэлэх гэтэл Соёлоогийн нүдэнд дулаан зөөлөн урсгал харц санаанд тодхон буулаа. Юу л болвол болог, гэрийнхэн нь ч тэр Уянгаагийн гэрийнхэн найз нөхөд юу ч гэсэн Соёлоодоо өгсөн хайраа буцааж яасан ч чадахгүй хэмээн Төгөлдөр эрс шийдэв. Хэн ч түүнийг ойлгохгүй байх хамаагүй, харин Уянгаагийн өмнө дэндүү муухай зүйл хийсэн буруугаа ойлгож байна гэхдээ л Соёлоогоосоо буцаж чадахгүй ээ. Түүний сэтгэлийг галаар тэтгэсэн анхны хайр нь шүү дээ . . .

Төгөлдөрийн нүүрийн сэмхэн ажиглаж суусан Уянгаа нүүрний хувиралыг нь сайтар харлаа. Нэг л зөөлөн болж байснаа харц нь хурц болж шийдэмгий дүртэй боллоо. Тэр шийдчихжээ, гэхдээ цонхигор царайтай байгааг нь үзвэл бодвоос Соёлоотойгоо байхаар шийдээ байлгүй. Тийм бол чи буруу тооцоолжээ хэмээн Уянгаа дотроо шазуур зуун бодлоо. Би чамайг мэдээгүй байсны адил чи ч намайг мэддэггүй юм байна, би чамайг яасан ч тэр Соёлоо гэдэгт чинь алдахгүй шүү. Одоог хүртэл би тэмцэл дуусчихлаа гэж бодохгүй байна, нэгэнт л чамд итгэж, чамайг амьдралынхаа ханиар сонгосон хойно хэн нэгэн замд тохиолдолд хүүхэнд зүгээр уйлж зогсоод юм уу эсвэл би эмэгтэй, би бардам байна, гуйж явахгүй гээд өгөөд л явуулчих юм уу . Гайгүй байлгүй бусад хүүхнүүд л тэгдэг юм байгаа биз харин би муугаар бодоход хуримын чинь өдөр хүртэл хамаагүй Төгөлдөрөө буцааж авах гэж тэмцэнэ дээ. Тэгээд ч Соёлоо өөрт нь уулзахгүй гээд ам өгсөн хойно, яг одоохондоо санаа учиргүй зовох зүйл алга. Соёлоо л байхгүй бол Төгөлдөр өөр дээр нь буцаад л ирнэ, өөр хаашаа ч явахгүй . . . Ингэж бодоод Уянгаа аажимхан бослоо.

Төгөлдөрөө би гэртээ харья даа, удахгүй чамайгаа хаалга тогшоод л ороод ирнэ гэж хүлээж байя, би чамайгаа уучилнаа харин хурдан ирээрэй би санана шүү гэж Уянга аяархан хэлээд Төгөлдөрийн хацар дээр зөөлөн үнсээд цүнхээ сандал дээрээс авч хаалга аяархан хааж гарлаа. Төгөлдөрийн царай хувхай цайжээ. Тэрээр битий яв ч гэж хэлж чадсангүй, үлдээч гэж хэлж бас чадсангүй сэтгэл нь тарчлан үлдлээ. . . Уянгаа чамдаа би бас хичнээн их дассан юм бэ, хэн нэгэн чамайг ингээд булаагаад авсан бол би юутай их сэтгэлээр унах билээ. Уянгаа намайг уучлаач . . . уучлаач дээ . . . Төгөлдөрийн үгийг хэн ч сонссонгүй , зөвхөн өөртөө л хандан хэлсэн байлаа. . .

Төгөлдөрийн цонхигор царай юм хэлэх гээд өөртэйгээ тэмцэлдэн байгааг хараад Уянгаа тайвширлаа. Гадаа аль хэдийн харанхуй болжээ. Соёлоогоос л холдуулж чадвал хойшид аливаад ухаантай улам хянуур хандаж байх юм шүү. Тэр бүсгүй яасан жаргалтай юм бэ, тэр яах гэж түүний хайртай Төгөлдөрийг нь эргүүлж байгаа юм бэ. . . Өөртэй нь ижилхэн бүсгүй хүний сэтгэл цаана нь шархалж хоцорно гэж яагаад бодож үзээгүй юм бэ . . .

Уянгаа энэ бүх хугацаанд дэндүү их биеэ барьж байсан сан. Одоо тэсэлгүй ганцаар асгартал уйлан сэтгэлээ онгойлгохыг оролдлоо. Өөр нэгэн бүсгүйг уйлуулан, зүрхийг нь шархлуулан байж найз залууг нь хөтлөн явж аз жаргалд умбах Соёлоо гэгчид тийм сайхан байна гэж үү. . . Яасан хатуу сэтгэлээр ингэж чаддаг байна аа, яасан ч тэгүүлэхгүй. Уянгаа уйлахаа больж, такси барихаар замын хажууд зогслоо. Одоо хэн сийрэг ухаан гаргасан нь хожих болно, Соёлоог Төгөлдөр олж уулзах л байх, харин Уянгаа тэрний цаад нүүдлийг олж харах юм шүү. . . Одоо уйлах ч юм уу, зүгээр хүлээгээд суух цаг биш. Одоо хариад тайван амрах хэрэгтэй . . .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.18.06 4:10 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Төгөлдөр нам унтахыг хүссэн боловч үнэхээр нойр нь хулжжээ. Зүрх нь яагаа ч гүй байхад түгшүүртэй цохилж, цээжин дээр нь бараан зүйл тээгэлдэнэ. Хэд хэдэн удаа хоолойгоо зассан боловч цээжний шаналгаа арилсан нь үгүй юм аа. 2 хүртэл зурагт үзсэн ч бараг л ойлгосонгүй.

Энд тэнд хэдэн буутай сүрхий нөхөд хэнийг ч юм суллахаар тэмцэлдэнэ. Шүүгээний дээр Уянгаа орхиосон шоколадны цаасыг аваад хаяж ч чадахгүй байлаа. Гэнэт өдөржин заал авсан мэт хамаг бие нь хөндүүрлэх мэт зовооно, зүрх шаналахад бие өвддөг нь мөн хачин аа. Шөнийн 2 цаг өнгөрөөд Төгөлдөр нойрондоо дийлдэн унтлаа. . .

Орой харанхуй болжээ. Уулын дээшээ өгсөх тусам улам л өгсүүр эгц болж байлаа. Эргэн тойрон харанхуйлах ойн дунд явахад салхины исгэрээг даган модны навчис сэрчигнэх чимээ нь цаанаа л нэг айдас хүрмээр. Тахир ургасан моддын мөчир хаа нэгтээ араас нь татах мэт боловч эргэж харахаас зүрхшээнэ. Бушуухан л уулын оройд гарчих юм сан. Ганцаараа байсан бол аль хэдийн уулын уруу буцаад гүйх сэн, харин одоо хажууд нь Соёлоо нь гарыг нь халуу дүүгүүлэн алхаж явна. Эргэн тойроноо хараад өөрөөс нь хамаагүй илүү айсан ч гэсэн Төгөлдөрийг зовоохгүй гэсэндээ таг чимээгүй байж, харин ч зоригжуулах мэт гарыг нь чанга атган 2лаа уул өөдөө мацсаар байлаа. Энэ уулыг уруудчихвал л 2лаа хотдоо ороод ирчихнэ, тэнд юунаас айх хэрэг байхгүй. . .

Арайхийн 2лаа уулын оройд гарлаа, тэнд хэсэг барилгын хажуугаар шөнийн хотын гудамж гийгүүлсэн гэрлүүд энэ холоос хүртэл эгнэн гялалзаж харагдана. Хурдхан явья, энэ барилгын хонгилоор цаашаагаа замаа товчлоод явчихая хэмээн Соёлоог хэлэхэд Төгөлдөр зөрөлгүй хөтлөлцөн урагшаа алхлаа. Харин Төгөлдөр дотроо бол энүүгээр явалгүй тойрч явмаар санагдаад байлаа. Цаанаа л нэг муу ч юм шиг, түгшүүртэй ч юм шиг совин дотор нь төрөөд байх шиг. Өндөр таазтай, дан хүйтэн цементээр барьсан том цэлгэр эзэнгүй барилга, уулын цаадруу, бас өөр олон тийшээ салаалсан тас харанхуй хүйтэн цементэн хонгилуудтай, тэдэн дээр нь цаашаа нэвт гарсан ганцхан хонгилийн шөнийн бүдэг гэрэл тусан сүүмэлзэнэ. Тэрхүү хонгилоор жаахан явах төдий л хэрэггүй явсанаа 2лаа ойлгож эхэллээ. Нэг л айдас тэр 2-г нөмрөн авч эхэллээ, буцаад гарах гэсэн боловч эргэж нөгөө замаараа явахаас тэр бүү хэл эргэж харахаас яагаад ч юм учиргүй айж 2лаа бушуухан хурдан хурдан алхалж эхэллээ. Харанхуй цэлгэр хонгилд тэр 2ын яаран алхах гутлын чимээ цуурай үүсгэн нүргэлэн сонстох нь сэтгэлд улам их жихүүцэл төрж байлаа . . .

Цаанаа л нэг муу совин татаад байсан нь үнэн болох нь тэр. Энд тэндгүй нижигнэх сулхан чимээ гарч тэрхүү чимээ улам ихсэн тэр 2-г зүглэн чангарч байлаа. Төгөлдөр өөрийн эрхгүй Соёлоог хөтлөн хурдлан гүйж эхэллээ, Харамсалтай нь аль хэдийн замыг нь хааж хэдэн хүн гарч зогслоо. Төгөлдөр зог тусан Соёлоогоо нэг гараараа тэврэн авлаа. Одоо яанаа . . . Бүдэгхээн гэрэлд ойртон ирсэн хүмүүс нь 10д тооны залуучууд байх бөгөөд бүгдээрээ цаанаа л нэг зэвүүцмээр харцтай ажээ. Төгөлдөр яахаа мэдэхгүй сандран гарынх нь алга нь хөлөрч эхлэв. Эдгээр залуус яагаад энд байгааг мэдэх ч юм алга. . .

Гэтэл тэд нэгэн зэрэг тушаал авсан уу гэлтэй Төгөлдөрлүү дайрч, хаа нэгтээ чирэн одохоор тал талаас нь зуурлаа. Төгөлдөр Соёлоог тэвэрсэн гараа суллаж чадлынхаа хирээр эсэргүүцэн нэгийг нь цохиж нөгөөг нь өшиглөнө. Хашхирах ч тэнхэлгүй цочирдсон Соёлоог тэднээс зууралдахад нэг нь хүчтэй түлхэн хажуу тийш нь өнхөрч унагаан замаасаа зайлууллаа. Төгөлдөр хичнээн ноцолдовч аль хэдийн нэг гарыг нь нэг залуу, нөгөө нь 2 залуу барин авлаа. Төгөлдөр Соёлоо руу хандан эндээс хурдан зугт хэмээн хамаг чадлаараа хашхирлаа. Юу болж байгааг ойлгох ч тэнхээ алга, гэхдээ эндээс Соёлоо зугтаах ёстой . . .

Гайхалтай нь тэдгээр залуус Төгөлдөрийг 2 гараас нь тас барьж, босох ч завдал өгсөнгүй газраар чирэн өөр харанхуй хонгилын зүг явцгаалаа. Соёлоог юман чинээ тоосонгүй. Төгөлдөрөө одоохон би цагдаа дуудна, одоохон цагдаа дуудаад хамт ирье хэмээн Соёлоо хойноос нь зангирсан хоолойгоор хашгираад эргэн хурдан гүйлээ. Хэн ч байхгүй харанхуй хонгилоор Соёлоо орь ганцаараа хурдлан гүйлээ, зөвхөн түүний гүйх чимээ л өөрт нь сонсогдоно. Туслаарай, хэн нэг нь Төгөлдөрт минь туслаач дээ хэмээн хамаг чадлаараа хашгиран урт хонгилоор гүйлээ. Яг л аймшгийн кинонд гардаг шиг тийм ганцаардмал харанхуй хонгил, хэн ч хаанаас гараад ирж магадгүй хүйтэн хөндий хонгил. . . Урд нь Соёлоо ийм газар ганцаараа байсан бол аягүй бол айсандаа галзуурч ч магад. Гэхдээ одоо хэн нэгнээс заавал тусламж авахгүй бол Төгөлдөрт нь муу зүйл тохиолдох гээд байна, энэ хонгил түүнд одоо огт аймшигтай биш. . . Соёлоо гүйсээр гадаа гарлаа. Өөдөөс нь түнэр харанхуй угтлаа. Тээр дээр хань болж харин сар бүдэгхэн цагаан шаргал гэрлээрээ гийгүүлнэ. Өмнө нь аймшигтай исгэрэн шуугисан харанхуй ой модод, эгц буусан уулын уруу хүлээж байлаа. Уул уруудаад буучихвал цагдаа олдоно тэгээд түүнтэй цуг Төгөлдөр дээрээ оччихно. Бушуухан уулаас буух хэрэгтэй, шөнийн салхи, түнэр харанхуйд ганцаархнаа байгаа нь түүнд аймшигтай биш. Харин Төгөлдөртөө туслаж чадахгүй байгаа нь л тун аймшигтай. . . Соёлоогийн зүрх дэлбэрэх мэт цохилж өөрт нь хүртэл түг түг хэмээн хүчтэй сонсогдоно. Соёлоо ухасхийн ойн гүнд гүйн орж нүүр хүзүүгээ урах модны мөчирыг огт хайхралгүй урагшаа тэмүүлнэ . . .

Тун удалгүй уулын оройн тэндэх зэлүүд барилгын дэргэд Соёлоо гарч ирлээ. Хажууд нь түрүүхэн зам дээр зогсон оройтсон машиныг хий дэмий зогсоон шалгаж байсан замын цагдаа дагалджээ. . .

Соёлоо , Соёлоо чи минь хүрээд ирсэн гэж үү . . . Энэ шөнийн харанхуй ойгоор ганцаархнаа явахаас айсангүй. Тэгээд бүүр цагдаа дагуулаад Төгөлдөрийгөө гээд буцаад хүрээд ирсэн байна. Хэн нэгэн өөр бүсгүй байсан бол уйлж тэвдэж яах л байсан бол доо. Харин Соёлоо нь ганц ч нулимс урсгасангүй, тэвдэж сандарсангүй, Төгөлдөрийгөө л гэсэн халуун сэтгэлээрээ энэ бүх хэцүү давааг ганцаараа туулаад цагдаа олоод ирчихсэн түүнийг хайж байна . . . Төгөлдөрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурж, цээжнийхээ гүнээс уярлаа. Соёлоогийн түүнд зориулсан хайр ийм хязгааргүй байжээ . . . Ай Соёлоо минь. . . Хайр минь дээ . . .

Хүчтэй мэгшин уйлах чимээнээр Төгөлдөр цочин сэрлээ . . .
Тэр зүүдэлсэн байжээ,энэ бүхэн зүүд байсан байна. . . Ашгүй дээ . . . Ашгүй . . . Халуун оргиулан урсах нулимс нь хацрыг нь даган зам татуулан урсаж дэрэнд нь наалдан шингэж байлаа . . . Төгөлдөрийн сэтгэлийг түрүүний аймшиг, хайр уярал эзэмдсээр байлаа. Тас харанхуй дундаас сар өөрийн бүдэгхэн шаргал гэрлээрээ Төгөлдөрийн өрөөг гийгүүлнэ. Төгөлдөр нэг гараараа хацраа шувтран арчаад санаа алдан гараа зөрүүлж дээшээ харан хэвтлээ.

Нойр нь сэргэчихжээ, цагаа харвал 5 өнгөрч байлаа. Соёлоогоо туйлгүй ихээр санаж байлаа. Саяын зүүдээ бодох тусам болсон юм шиг бодогдоод Соёлоогоо өөрийн эрхгүй улам хайрлаж, ийм л хүн дээ хэмэн бахархах сэтгэл Төгөлдөрт төрнө. Бушуухан өглөө болоосой, гэрээсээ 8 гэж гараад Шаргаморьтын зусланг бүхлээр нь нэгжинэ дээ. Хэсэг хэсгээр нь хувааж хайна, өнөөдөр эс оловч маргааш заавал олно бушуухан өглөө болоосой . . . Соёлоогоо энгэртээ тэврээд түүндээ өөрийнхөө зүүдийг бүгдийг нь ярьж өгөөд, түүний жаахан хүүхэд шиг эгдүүтэй инээхийг нь хараад л сууж байх юм сан. . . Бушуухан өглөө болоосой. . .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.30.06 11:04 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Төгөлдөр сэрсэн дороо үсрэн боссонгүй хэсэг орондоо эргэж хөрвөөж байгаад 6 болж байхад бослоо. Гэрийнхэн нь нэг нь ч босоогүй байлаа. Цайгаа уучихаад явбал зүгээр юм хэмээн бодсон боловч хүсэл төдий л төрөхгүй болохоор нь хүйтэн ус залгилчихаад хувцасны шүүгээгээ онгойлгон өмдөө авч индүүдэж эхэллээ. Өнөөдөр ямар ч байсан Соёлоогийн гэрийг олно, хайгаад уулзахаар царай алдсан юм байвал Соёлоод таалагдахгүй байх хэмээн бодоод өөртөө л өнгөтэй зохидог гэж бодсон хувцасаа өмслөө. Хувцсаа өмсчихөөд цагаа харангаа зурагтын мэдээ аван дэмий гарчиглалаа. Цаг дөнгөж 6,40. . . Гэтэл нэгэн зар түүний сонирхлыг ихээр татав Төгөлдөр жаахан эргэлзэж байгаад гэрийнхээ утсыг авч залгалаа. Байна уу зүүдний тайллаа асуух гэсэн юм хэмээн хэлэхдээ Төгөлдөрийн санаа зовж бараг л ичих шиг боллоо, жаахан хүүхэд шиг ч юм болов уу даа. . . 24 цагаар ажилладаг лавлах утасны эелдэгхэн бүсгүйн хоолой түүнд одоохон хэмээн хариулаад бараг л тэр дороо хариуг нь уншиж өглөө. Тиймээ шинэ амьдрал эхлэх шийдвэр гаргах юм байна хэмээн зүүдний тайлал түүнд өгүүлж байна.

Төгөлдөр гадаа гарахад өнөөдөр нилээд халуун өдөр болохыг илтгэсэн өглөөний нар төөнөж эхлэж байлаа. Гэрийнхээ хажуугийн дэлгүүр орж Соёлоодоо зүрхэн хэлбэртэй Мерси шоколад, өөртөө жаахан юм аваад замын хажуугаас таксинд суун Шаргаморьт зусланруу явлаа. Соёлоогийн ярианаас гүүр даваад уулын энгэрт ногоон байшин байгаа хэмээн бүдэг бадаг ойлгосон нь одоо өөрт нь хэрэг болох юм гэж бодсонгүй. Өглөө эрт болохоор замын элдэв түгжрэлгүй хурдан явсаар зуслан ирлээ. Гүүрний тэнд хүрч очоод буутал хэрэг явдал өөрийнх нь бодсон шиг тийм амархан байсангүй ээ. Төгөлдөр өөрийн эрхгүй гүн санаа алдлаа. Нүднийх нь өмнө эрээлжлэх олон зуун байшингийн 90 хувь нь ногоон өнгөтэй байх ажээ. Азаар Соёлоо гар утсаа нээчихсэн байгаа юм биш биз хэмээн залгаж үзвэл бас л унтраастай хэвээрээ байлаа. За яахав надад уурлаад утсаа салгасан юм байж, бусад найз нөхөдтэйгээ ярьдаггүй хамаагүй юм байхдаа хэмээн бодсоор уулын энгэр өөд зүглэн явлаа. . .

За хөөрхий айл айл дамжаад асуугаад явъя гэхэд ядаж тэр гуайнх хаана байдаг юм гэж хэлэх аавынх нь нэрийг мэдэхгүй, Соёлоог асууя гэхэд гадаадад байж байгаад ирсэн болохоор ойр хавийнхан нь сайн мэдэхгүй байх магадлалтай . Жаахан хэцүү л юм гэхдээ яахав хэмээн бодсоор уулын баруун энгэрээс нь эхлэн дээрээс нь доошоо хайхаар шийдлээ. Эхний ногоон байшинтай айлын гадаа нь дөнгөж босоод л бяцхан машин барин гүйж яваа 6-7 настай хүүгээс танайд Соёлоо гэж эгч бий юу хэмээн асуулаа. Бяцхан хүү хамраа шудран арчиж үгүй байхгүй хэмээн хариуллаа, ойр хавийн айлд нь байгаа болов уу хэмээн асуутал үгүй хэмээн хашгираад үгийн зөрүүгүй гүйж одлоо. . .

Төгөлдөр уулын өөд уруу явж 20д ногоон байшингаас Соёлоог хайгаад ам цангахаар нь цүнхээ уудлан лаазтай ундаа гарган уугаад цагаа харлаа. 11 дөхөж байна. Эрэл нь нэг л бүтэлгүй, зарим байшингаас хүн гарч ирэхийг нь хүлээнэ, зарим нь аав ээж нь хэн гэдэг хэдэн жил зуслан гарсан зэрэг далан долоон зүйл асууна. Уулын энгэрт нилээн дээшээ сууж жаахан ундаа ууж суусан Төгөлдөр нүдэн баримжаагаар тэр олон байшинг тоолох гэж оролдох зуур өөрт нь нэгэн мэргэн санаа гялс хийн төрлөө. Утсаа аван бушуухан Туяаруу залгалаа. Тэр чинь Соёлоогийн найз нь гэр нь хаана байдгийг нь сайн мэдэж байгаа, тэгээд ч зав ихтэй байдаг юм чинь. Дийд дийд.

Сайн уу Туяа сайхан амарч байна уу хэмээн асуулаа. Соёлоо бид 2 зусланд нь хамт байна, чи хүрээд ирэхгүй юу хэмээн хэнэгч гүй залж орхив. Туяаг саяхан сэрсэн өдөр очно гэхийг сонсоод Төгөлдөр гэрийг нь заах гэж оролдов. Яагаав гэрийг нь санаж байгаа биздээ, Шаргаморьтын гүүр өнгөрөөд цаад уулын энгэрийн тэндэх гэтэл угийн адгуу яаруу зантай Туяа өлгөж аваад л мэднээ мэднэ уулын баруун энгэрийн хашаатай 3-н давхар цэнхэр алаг байшингийн цаадах ногоон байшин, тэр тэмээнээс тэмдэгтэй байшин будгаа өөрчлөөгүй л бол би юу гэж төөрдөг юм хэмээн хэллээ. Төгөлдөр ёстой л элсэн цөлд цангасан хүн ус олсоны дайтай л баярлалаа, тэгвэл өдөр ирээрэй хэмээн бушуухан хэлээд үсрэн босч газраас цүнхээ шүүрэн авч хөл нь хөнгөрөн тэртээд нарны тусгалд гялалзах шахуу харагдах хашаагаар хүрээлэгдсэн өндөр байшинруу дүүлэх мэт гүйлээ.

Дөхөж очоод амьсгаагаа даран харвал зүүн талд нь үнэхээр нэгэн ногоон байшин байх бөгөөд саяхан зочид ирсэн бололтой хөл хөөрцөг болсон олон хүн байлаа. Төгөлдөр шууд явж очоод Соёлоог асуух гэхээр нэг л зүрх хүрэхгүй зогсож байлаа. Ашгүй усан буу барьсан жаахан хүү гэрээс үсрэн гарч байшин тойрон гүйж эхлэхээр нь Төгөлдөр хойноос нь гүйсэнд түүнийг хараад улам ч хөөрөн баясаж газрын уруу зугтаж гарлаа. Хэдхэн алхаад Төгөлдөр түүнийг гүйцэн барьж дээр өргөөд Соёлоо эгч нь гэртээ байгаа юу хэмээн асуутал жаал хүү байгаа хэмээн хэмээн инээд алдаад барьж байсан усан буугаараа нүүр өөд нь буудаж орхилоо. Цочсон Төгөлдөр аан чи яана гэнээ хэмээн хүүг буулгатал цаахна талд нь чихэнд хоногшсон инээд сонстлоо. . . Соёлоо хэмээн хартал голын ус 2 саваар дүүргэн барьсан Соёлоо усаа газар тавиад нүүр дүүрэн усаа гарынхаа араар арчиж байгаа Төгөлдөрийг харан тас тас хөхрөн шоолж байлаа. Цэнхэр подволк, цагаан шорт өмсөөд хөлдөө жирийн л нэгэн углааш өмссөн Соёлоо түүнд зөндөө хөөрхөн харагдана.

Соёлоо Төгөлдөртэй энд тэнд уулзах юм бол яах бол гэж хэд хэд бодож үзсэн билээ. Уурлах бол уу, эсвэл дуугарахгүй байж чадах болов уу гээд л. Төгөлдөр Соёлоогийн хувинтай усыг нь асгаад гартаа барьж Соёлоо 2лаа дахиад усанд явчихаад ирье хэмээн гуйлаа. Соёлоо эргэлзсэнгүй зөвшөөрөн 2лаа тэр доор харагдах голыг зорин алхав.

Төгөлдөрөө чи яаж манай гэрийг олсон юм бэ, би чамайг холоос хараад мөн байхаар нь их гайхлаа хэмэн Соёлоо асуулаа. Туяа ч өөрөө мэдэлгүй жаахан тусласаан гээд Төгөлдөр яаж хайснаа нэгд нэгэнгүй хэллээ. Тэр хоёр алхсаар голын эрэгт очин, зүлгэн дээр сууцгаалаа. Төгөлдөр цүнхээ нээж авчирсан Мерсигээ Соёлоод өгсөн чинь Соёлоо авахаас эрс татгалзлаа. Үгүй ээ одоо ахиад чамаас ямарч бэлэг авмааргүй байна гэх нь тэр. Би уул нь чамтай дахиад уулзахгүй гэж бодож байсан юм, гэхдэ чамайг манайхыг хайгаад олоод ирнэ гэж үнэхээр бодож байсангүй л дээ. Чамайг ирсэнд сэтгэл минь үнэхээр сайхан байна, гэхдээ би яасан ч 2 үерхэж байгаа хүний голоор нь орж өөрөө болж эмэгтэй хүнийг зовоохгүй ээ. Ихэнх хүн хайртай гээд л ямар ч аргаар хамаагүй хамт байхыг боддог л байх би харин тэгж Уянгааг зовоож чадахгүй юм байна. Надаас болж бүсгүй хүн гуниг дүүрэн амьдраасай гэж яасан ч хүсэхгүй хэмээн Соёлоо Төгөлдөрт хэллээ. Соёлоо өөрийнхөө шийдвэрт итгэл төгс байлаа.

Төгөлдөр шоколадаа задлан өгч зүгээр л энийг л авчих л даа, чамд л гэж авчирсан юм хэрвээ авахгүй бол би эндээс явахгүй шүү хэмээн тунихрсаар байгаад 2лаа хуваан идэж эхэллээ. Соёлоо чи ойлгооч дээ, зөвхөн кинонд ч биш бодит амьдрал дээр ч гэсэн ийм богинохон хугацаанд бие биедээ дэндүү хайртай болдог л юм байна. Чамайг анх харсан өдрөөсөө л эхлээд би дотроо үгүйлж эхэлсэн. Ёстой л анхны харцаараа дурлана гэдэг болсон доо. Одоо би ирээдүйгээ, тэр битгий хэл өнөөдрөө ч гэсэн чамгүйгээр төсөөлж ч чадахгүй болсон. Уянгаа надтай уулзсаан, би буруутай ч гэлээ түүнд үнэнээ чамд хайртай гэдгээ хэлээд л явуулсан. Бид 2 бие биедээ хайртай шүү дээ, бусад хүн хэн нь юу гэх ямар хамаатай юм бэ, бид 2 л бие биеэ ойлгоод хайрлаад байвал бусад нь ч гэсэн аяндаа ойлгоно шүү дээ. Битгий ингэж зугт л даа, хүн зүрхээ гаргаад хаяж л чаддаггүй юм бол зугтаж амьдарна гэж байхгүй биздээ . . . Соёлоо би чамд хайртай намайг ойлгооч дээ . . .
Соёлоогийн сэтгэл нь уужраад ирэх шиг боллоо, Төгөлдөрт өөрөө ч гэсэн хайртай, тэгээд ч түүнээсээ ийм үг сонсох хичнээн сайхан. Гагцхүү хайр гэдэг заавал хамтдаа л байсан цагт аз жаргал сайн сайхныг амсуулдаг гэжүү.

Төгөлдөрийг зүгээр бодоход ч гэсэн хичнээн сайхан байдаг билээ дээ. Одоо хэлсэн үгийг нь санаад л хэдэн өдөр баяр цэнгэл дүүрэн явах болно шүү дээ. Хамт байхгүй ч гэлээ хайрласаар л байх болно . . . Бид л хайртай гээд бусдын сэтгэлийг үгүйсгэвэл Соёлоо өөрөө сэтгэл амар байж чадахгүй нь лавтай . . . Төгөлдөрөө чи сонс л доо, олон жил үерсэн найз бүсгүйгээ орхиж яасан ч болохгүй ээ, адилхан бүсгүй хүнийг нэгийг нь баярлуулаад нөгөөхийг нь зүрхийг нь зүстэл гомдоох нь зөв хэрэг гэж үү. Би тэгж бодохгүй байна. Чи бид 2 бараг л үерхэж эхлээчгүй байгаа шүү дээ. Би чамтай хамт байж чадахгүй нээ, чи Уянгаа дээрээ эргэж очих ёстой. Би үүнийг хүсэж байна . . . Соёлоо алгуурхан босож голын эргээс усныхаа 2 савыг дүүргэж эхэллээ. . . Төгөлдөртэй одоо ярих зүйл байхгүй гэж ойлгуулах гэсэн дээ л саваа хурдан гэгч нь дүүргэхээр шамдлаа . . . Хайртай болохоороо өөрөөс нь хол байсан ч гэлээ Төгөлдөрийгөө сэтгэлдээ хайрлаад сэтгэл дүүрэн явж болох л байлгүй дээ . . .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.08.06 9:16 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Эр хүн гэхээр сэтгэл нь өвдөхгүй байдаг юм уу, эр хүнд зүрх гэж байдаггүй хэрэг үү. Надад ч гэсэн хэцүү байна, гэхдээ би хайртай хүнтэйгээ хамт баймаар байна. . . Чи ч гэсэн надтай хамт баймаар байгааг чинь мэдэж байна. Хэн хэн нь сэтгэлийн зовлонтой тус тусдаа байж юу хийх юм бэ, би амьдралын сайн сайхан, аз жаргалыг амсмаар байна. Сэтгэлийн шаналалгүй чамтайгаа хамт байхыг хүсч байна. Хоёулаа жаргалтай байж болох байтал юундаа ингэж зөрүүдлээд байгаа юм. Уянгаагаас болсон тийм үү, тэгвэл Уянгаа одоо чамд хайртайг минь мэддэг болсон. Чи надаас салаад би Уянгааг бодоод эргээд нийллээ ч гэлээ хэн хэн маань жаргалтай байж чадахгүй ш дээ. Уянгаа дахиад надад итгэхгүй хардаж сэрдэх болно, харин би хайртай хүнээс маань салгасан гэж бодож бүр үзэн яддаг болчихвол яана. . . Соёлоо чи бид 2 сайхан амьдралын төлөө тэмцэж амьдрах ёстой, хайртай хосыг салгах нь 10 хар нүглийн хамгийн хүнд нүгэлд ордог юм гэж эмээ маань хүртэл хэлж байсан юм шүү. . .

Төгөлдөр яаж энэ бүхнийг нэг амьсгаагаар хэлсэндээ өөрөө ч хүртэл гайхшран дуугүй боллоо. Соёлоо өөрийн эрхгүй савтай усаа газар алдан зогслоо. Тэр түүнд хайртай, тэр ч бас түүнд хайртай . . . Төгөлдөрөө хэмээн хашгираад Соёлоо ухасхийн дэргэд нь очиж Төгөлдөрийн хүзүүгээр тэврэн авч энгэрт нь нүүрээ наалаа, би ч бас хайртай хэмээн шивнэх Соёлоогийн бүлээн нулимс Төгөлдөрийн зуны нимгэн цамцыг нэвтлэн зүрхэнд хүрч урсана. Төгөлдөрийн сэтгэл шимшрэн Соёлоог дахин алдчихвий хэмээсэн мэт ар нуруугаар нь тас тэврэн зогслоо, хайртай дахиад хайртай. . . Соёлоогийн салхинд хийсэх үснээс нь тэр гэж тодорхойлох аргагүй сэнгэсэн сайхан үнэр үнэртэнэ. Юу л болвол болог, хэн юу гэх нь хамаа алга Төгөлдөрийгөө хичнээн их саналаа даа . . .

2лаа манайд очиё. Соёлоогийн нүдэнд нулимсны сүүлчийн дусал гялтганах боловч нүүр нь гэрэлтэн гийж, инээмсэглэл тодорчээ. Яахийн эвгүйцээд байна, дараа удахгүй ирээд ороё. Чи гараад ир л дээ, доор хоолны газар зөндөө байна лээ, бас Чингис пивоны задгай талбай ч байна лээ. Усаа аваачиж тавьчихаад 2лаа бууж хоол идье, найз нь өглөө цай ч уулгүй гараад ирсэн гээд Төгөлдр Соёлоогийн хацар дээр зөөлхөн үнслээ. . . Соёлоогийн хацар тэр дороо л улаа бутраад явчихав, үг зөрөхийн ч аргагүй зөөлрөөд явчихлаа. Чи үнэхээр дараа гэж байгаа бол тэгье ээ усаа тавьчихаад гараад ирье, харин дараа ирээд заавал ороорой. Би чамд өөрийнхөө хамгийн гоё хийдэг чинжүүтэй салатаа хийж өгнө өө.

Тэгээрэй их амттай болох байх би бүгдийг нь дуустал нь иднээ, гээд Төгөлдөр 2 хувинтай усаа дүүргэн бариад Соёлоогийн гэрлүү алхлаа. Нар тогтуун ээгээд эргэн тойрон бяцхан цэнхэр, шар цэцэг алагласан ногоон нуга, сэлбийн голын хоржигнон урсах чимээ цаанаа л нэг сэтгэлд дулаахан. Төгөлдөрийн сэтгэл тайван амгалан, аз жаргалаар дүүрэн байлаа, хажууд нь Соёлоо нь түрүүхэн шидлээд байсан мерсигээ бариад, идчихсэн шоколадныхаа цаасаа шаржигнуулан атгаад инэмсэглэн алхална. Бурхан минь энэнээс илүү аз жаргал гэж байна уу даа. . .
Соёлоогийн гэрийнх нь ойрхон очоод Төгөлдөр зогслоо, удаан хүлээлгэсэнгүй Соёлоо жижигхэн цүнх барьсаар гүйн гарч ирлээ. Манай нэг найз энд ойрхон гардаг юм тэднийд очьё гээд л гараад ирлээ гээд 2лаа гүүрний доошоо уруудан явлаа . . . Энийг хардаа би гар утсаа асаачихсан, одоо дахиж хааж байхгүй ээ. . .

Уянгаа өглөө эртлэн сэрлээ, ингээд л хагас бүтэн сайнд нойр хүрдэггүй юм. Ажилтай өглөө бол 5 минут ч гэсэн унтах юм сан гээд мөрөөдөөд байдаг. . . Тэр даруйдаа босох гэж яарсангүй, альбомоо аваад эргээд л орондоо орон тухтай хэвтлээ. Төгөлдөрийг ярих болов уу гээд л гартаа утсаа атгасан чигээрээ амьдарч байдаг. Бараг л минут тутам хараад хүлээгээд байдаг, сэтгэл дагаад ч тэр үү чихэнд танил ая эгшиглэхэд баярлан хартал утас нь огт дуугараагүй тохиолдолд 2 ч гарсан билээ. . . Төгөлдөр ярихгүй гэж шийдэж дээ. Арай нөгөө Соёлоо нь хэлсэн үгээ буцаад . . . Арай ч тэгэхгүй байх гэж найдаж байна. Ёстой л хайрлаж суугаад алдана гэдэг чинь харгүй явсаны харгай даа гээд дуулдаг ардын дуу шиг юм болохнээ. . . Уянгаа альбомоо эргүүлэн эхнээс нь үзэж суулаа. Уянгаа гэрийнхэн, найз нөхөдөөсөө тусдаа альбом зөвхөн 2 биедээ зориулан гаргаад хоёр иенийхээ зургийг оноос он дамжуулан хадгалж ирсэн сэн. Жаахан байхаасаа эхлээд авахуулсан зураг, 10р анги төгсөөд авахуулсан зураг тэгэхэд аль хэдийн үерхдэг болчихсон байж билээ. Төгөлдөр нь түүний нүдэн дээр хайрыг булаасан залуу болж өсч байлаа, тиймээ түүнийгээ хайрлахгүй байхын аргагүй ээ. . . Тэр 2 одоо салсанд зөвхөн тэр Соёлоо гэгч буруутай . . .

Уянгаа зургийн цомогоо үзэх тусам улам л хэцүү болж байлаа. Багадаа энэтхэг кино үзээд их л хөгжилтэй инээдэг байж билээ, оюутан байхдаа бас зарим нэгийгээ энэтхэг дурлалаар дурлачихаж гээд шоолон цаашлуулж байсан удаатай. Гэтэл хорвоо дээр гацхан хүнд дурлаж, тэр хүнээсээ өөр юуг ч харах тэнхэлгүй болдог л юм байна. Ёстой өөрөө л жинхэнэ энэтхэг дурлалаар дурлачихаж дээ. Юутай ч босч нүүрэндээ нэг сайхан маск тавья, Төгөлдөртэйгээ буцаад нийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаас хойш эргээд уулзахдаа царай зүс алдсан арчаагүй нэгэн байхыг хүсэхгүй л байна шүү. Улам ч сайхан болчихоод сууж байх хэрэгтэй. Тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна гэдэг биздээ. Төгөлдөрийнхөө төлөө юуг ч тэвчиж байдал ямраар ч эргэсэн итгэлтэй байж хүлээх болно. Ямар ч байсан ялах л болно. . .

Өдрийн нохой гасламаар халуу шатаж, амьтай бүхэн сүүдэр бараадахын хүслэн боллоо. Уянгаа тайван байхыг хичээгээд ч цаанаа нэг л мууг зөгнөн сэтгэл түгшүүртэй байлаа . . . Утсаа аван Жавхаа руу утасдлаа. Сайн уу Жавхаа цадах чинь салах гээд л байгаа юм шиг байна, уулзах ч гүй алга болдог боллоо. Чи нэг залгаад хаана байгааг нь мэдээд өгөөч, өөрөө очиж уулздаг ч юм билүү. Жавхаа тэр дор нь Төгөлдөрлүү залгалаа. . . Уянгааг гомдоогоод байгаад нь дургүй хүрнэ. Эр хүн байж яаж байгаан болдоо, ноён нуруутай л байх хэрэгтэй шдээ. . .


Үд дундын шатам халуунд уулын оройруу авирч байгаа 2 л хүн байсан нь Соёлоо, Төгөлдөр 2 байлаа. Төгөлдөр голын усанд цамцаа норгож байгаад өмсөж орхисон нь одоо сэрүү татаад сайхан санагдана. Соёлоо толгой дээрээ түрүүхэн Төгөлдөрийн хийж өгсөн сонингоор хийсэн цаасан лам малгайг өмсчээ. Түрүүхэн бяцхан толиндоо харж элгээ хөштөл инээсэн боловч халуун өдөр үнэхээр таатай эд болсон байлаа. Төгөлдөр одоохон орой дээр нь гарлаа, уулын оройд гарахаар хүний хийморь сэргэдэг юм, тэндээс алсын барааг харах хичнээн сайхан билээ хэмээн Соёлоош хөтлөн оройд нь гарлаа. Уулын оройд гарав уу үгүй юу шагнал нь гэлтэй сэвэлзсэн сайхан салхи тэр 2ыг угтан салхилж, сая л нэг цээж дүүрэн амьсгаллаа. Ямар сайхан юм бэ хэмээн Соёлоо дуу алдлаа. Гадаад оронд хичнээн соёлтой хөгжилтэй ч гэлээ, төрсөн нутгийн уулын орой түүнээс хаьгүй илүү сайхан ажээ. Тэр 2 уулын энгэрт ойрхон ургасан хэсэг моддын сүүдэрт сууж, Төгөлдөрийн цүнхнийг уудлан түрүүхэн авсан хүйтэн ундааг залгиллаа. . . Ай мөн сайхнаа. . .

Ойн агаар яагаад ийм сайхан байдаг байна аа, адилхан л зуслан шүү дээ гээд Соёлоо хэлээд нов ногоохон аньсны навч таслан авч бяцхан навчыг нь нэг нэгээр нь таслаэ эхэллээ. Хайртай хайргүй хайртай хайргүй хайртай. . . Соёлоогийн өвдөгийг дээшээ харж хэвтсэн Төгөлдөр инээд алдан навчийг нь авч шидлээ. Нэг ногооны навчнаас болж найздаа итгэхгүй болохнээ дээ. Хайртай л бол хайртай шүү дээ . . . Гэнэт Төгөлдөрийн гар утас дуугарлаа, энэ манай Жавхаа гээд сайн найз минь байгаа юм удахгүй чамайг танилцуулнаа гээд утсаа авлаа. Сайн уу Жавхаа. . . Соёлоо чихнийх нь хажуугаар өвс шүргүүлэн гижигдэнэ. . . Найз нь Соёлоотой зуслан дээр нь байнаа, яагаав чамд хэлж байсан миний найз бүсгүй маань . . . энд сайхан байна, бүгдээрээ ирэх амралтаар салхинд гарах уу. . . Утсаа тавиад Соёлоо манай найз чамтай танилцая гэнээ. Маргааш орой жаахан сууя гээд хэлчлээ, маргааш хот ороод ирчилдээ найз нь гуйя . . .

Уянгаа гараа хөлөртөл утсаа атгаад Жавхаагийн дуудлагыг хүлээж байлаа. . . Ашгүй Жавхаа . . . Жавхаа найзаасаа юм битгий нуугаарай, найз нь аль болох нь бүгдийг нь үнэнийг мэдэж байвал сайн байна . . . Тийм үү сайн байна, яг хэдээс уулзахаа тогтоогоод надруу утасдаад хэлчихээрэй. Маргааш уулзая Жавхаа баяртай . . . Тийм бий Соёлоо . . . Хэлсэндээ хүрээгүй юм байна . . .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.21.06 11:33 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Чинийхээ хайрыг бас чамайгаа би алдлаа, чи миний амьдрал минь байжээ. . . Чамдаа бичих эхний бас сүүлчийн захидлыг минь чи минь заавал дуустал нь уншаарай. . . Энэ захидалд миний чамд өгсөн хайр, амь нас минь шингэсэн юм шүү. Би чамд хайртай, амьдралын минь сүүлчийн мөчид ч гэсэн чамдаа хайртай хэвээрээ л байна. Өөр хүнийг хайрлаж байгааг чинь харвал зүрх минь дэлбэрэх нь лавтай, тиймээс чимээгүй нам гүм, бас намайг тайвнаар амттайхан бүүвэйлэн авах мөнхийн нойрлуугаа би өөрөө очлоо. Чамаасаа өөр хэнийг ч би хайрлаж чадахгүй ээ, хүсэх ч гүй байна. . . Чи минь сэтгэлийхээ гүнд намайг хааяа ч гэлээ дурсаж яваарай, чи минь жаргалтай амьдраарай, хайртай ганцхан чамдаа. Чиний Уянга. . .

Захидлаа дуусгаад Уянгаа бичгийн цаасаар бяцхан дугтуй хийж сайтар наалаа. Зүрх нь түг түг тогшино, гар нь өөрийн эрхгүй чичрэх боловч гаргасан шийдвэртээ итгэл төгс байлаа. Яг одоо Соёлоо гэгч тэр зэвүүн хүүхнийг эрхлүүлээд сууж байгаа Төгөлдөрийг төсөөлөн бодох тусам улам улам зориг орно. . . Уянгаа утсаа авах Жавхаа руу эргээд залгалаа. Жавхаа тусдаа ганцаараа байдаг болохоор хамгийн их тохиромжтой. Яасан Уянгаа, өө тийм үү. . . тэгэлгүй яахав тэгвэл би гарынхаа хоолоор дайлая гээд яг одоо Төөгөөрүү утасдаад орхиё. . . Мэдээж би заавал зөвшөөрүүлж чадна, 4 гээд болох уу амралтын өдөр шүү дээ. . . За тохирлоо. . . Жавхаа утсаа тавиад бодлоо. . . Уянгаа тэр хүүхнийг нь хөөж явуулаад Төгөлдөртэй эвлэрэх гэж байгаа байх, харин ч хөөгөөд явуулчихаа би мэдье ээ. . .

Ням гариг. Өглөөнөөс эхлэн тэнгэр бүүдийн борооны үүл энд тэндээс хуран цуглацгааж эхлэв. Хүмүүсийн хувцас хүртэл тэнгэрийн байдлыг даган бараан зэвгэр болцгоон явцгааж байгаа мэт санагдана. Дөнгөж сая л гэртээ орж ирсэн Соёлоо яаран сандран угаалгын өрөө зүглэлээ. 3 өнгөрөөд Төгөлдөртэй уулзахаар болзсон сон. Зуслангийн автобусны удааныг ээ, мөлхсөөр байтал хамаг цаг барчихлаа. Хурдлахгүй бол Төөгөөгийн багийн сайн найз нь танилцахаар гэртээ хүлээж байгаа, айлд очих болохоор аятайхан хувцасламаар байдаг даанч ширүүн бороо орох төлөвтэй . . Яарахгүй бол болохгүй нээ. . .

Борооны түрүүчид нилээн норж нүүрээрээ ус дуслуулсан Төгөлдрийг хараад Соёлоо инээд алдан хүлэн зогсож байлаа. Удалгүй тэр 2 хөтлөлцсөөр Жавхаагийн гэрт ирж хаалганых нь өмнө түр зогсоод Төгөлдөр жаахан зүйл Соёлоод захилаа. Ямартаа ч миний хамгийн сайн найз, чи түүнд таалагдах байхаа хэмээн Соёлоогийн хацарт наалдсан хэсэг үсийг хойш нь илээд хонх дарлаа. . .

За юу байна даа, ажил тавтай хэмээн Төгөлдөр мэндлээд Соёлоог хатлан орлоо. Танилц Соёлоо манай найз охин хэмээн сэтгэл хангалуун танилцууллаа. Жавхаагийн бодож байсан шиг нүүр амаа дарвайтал нь будсан аальгүй хүүхэн биш жирийн л нэгэн бүсгүй байсан ч гар барьж танилцах хүсэлгүй л байлаа. Гэхдээ сэтгэл тэнүүн инээмсэглэсэн Төгөлдөрийн дэргэд яах ч аргагүй болж Жавхаа хэмээн дурамжхан гараа өглөө. Юутай ч Төгөлдөрийгөө эвгүй байдалд оруулаад яах вэ, Уянгаа ирж байгаад шийднэ биздээ хэмээн бодоод тэр 2ыг өөрийнхөө гарын хоолыг ид хэмээн зочдын өрөөндөө урин орууллаа. Хоолоо идэнгэ ойр зуурын жаахан яриа өрнөлөө. Төгөлдөр бид 2 багын сайн найзууд баярлах цагтаа хамт баярлаж, алдах үед нь түшиж явах хүмүүс дээ хэмээн ярьлаа. Яагаад ч юм Соёлоод Жавхаагийн байдал нэг л хөндий хүйтэн ч гэмээр санагдаж гэрээс нь хүйтэн жавар сэнгэнэх шиг санагдлаа. Ялангуяа байн байн л хойд ханандаа өлгөсөн том цаг тийш харц чулуудан суух нь нэг л тааламжгүй санагдана. Харин Төгөлдөр огт анзаарсан шинжгүй Жавхаатай сэтгэл хангалуун элдвийг ярьсаар байлаа. . . Гэнэт халганы хонх чангаар үргэлжлэн дуугарлаа, Төгөлдөр суудал дээрээ цочих мэт өндөлзлөө. Түүний таних хүмүүсээс нэг л хүн ингэж гэрийнхээ ч тэр айлын ч тэр хонхыг 2 дараалан огцом дардаг билээ. . . Тэр л биш байгаасай . . .

Би одоохон онгойлгоод ирье. . . Соёлоогйи сэтгэл түрүүнээс хойш л эвгүйрхээд байсан сан. Одоо суудал дээрээ цонхийсон Төгөлдөрийг хараад л ямар нэгэн муу зүйл болохнээ хэмээн шууд таажээ. . . Хаалга онгойн 2 хүн нам дуугаар ярилцаад дараа нь өрөөнд гартаа бяцхан цүнх барьж ялимгүй бороонд норсон Уянгаа орж ирлээ. . . Сайн уу Төгөлдөрөө. . . Ямар ч уур уцааргүй эелдэгхэн мэндэлсэн Уянгаатай Төгөлдөр яах ч аргагүй хариу мэндэллээ. Харин Уянгаа Соёлоогийн байгаа зүг харц ч чулуудсангүй. Яасан сайхан хоол хийгээ вэ, Жавхаа найздаа аягалаадах даа хэмээгээд Уянгаа Төгөлдөрийн өөдөөс харан ширээний ард суулаа. . .

Төгөлдөр ч бас Соёлоо ч одоо л ойлголоо. Жавхаагийн яаран гэртээ урьсан нь цаанаасаа захиалгатай байсан болоод тэр ажээ. Төгөлдөрийн дургүй нь хүрч царай нь цаанаасаа хүрлийн бараантаж эхэллээ. Жавхааг хамгийн сайн найзаа хэмээн итгээд Соёлоогоо танилцуулна хэмээн тэрүүхэндээ баяртай ирсэн билээ. Тэгтэл аль хэдийн Уянгатай үгсээд түүнийг Соёлоогийн дэргэд эвгүй байдалд оруулахаар тохирчихсон байх гэж. Уул нь эр хүн эр хүндээ хайртай байдаг сан. Түүнийг анд найзын хувьд ойлгох байх гэж итгэж л байсан юм. Соёлоо Төгөлдөрийн царайг хараад ямар ч л байсан Төгөлдөр яана гэнэ өөрөө дуугүй л дагая. Эндээ байгаад байвал суугаад л байя, гараад явдал дагаад гарая хэмээн шийдээд чимээгүйхэн л сууж байлаа. . .

Уянгаа ам нээж Соёлоо би чамд бүсгүй хүн бүсгүй хүндээ л гэж бүх үнэн учраа гаргаж хэлсэн билээ. Чи хэлсэн амнаасаа буцаад миний шархалсан зүрхний цусыг дусаан байж хүний зовлонгоор жаргал хийе гэж шийдсэн бол би чамтай дахин ярилцахгүй ээ. Учирлаж гуйх ч гүй. Одоо би харин Төгөлдөртэй ярилцмаар байна чи эндээс явдаа. . . Соёлоогийн царай зэвхийрсэн боловч юу ч дуугарсангүй. Харин Төгөлдөр ам нээж Жавхаа би чамд хайртай бүсгүйгээ танилцуулая гээд газар дээрх ганц найз л гээд хүрэд ирлээ. Тэгэхэд чи яаж байгаа юм бэ, чамтай ярих ч юм алга явья Соёлоо хэмээн бослоо. . . Уянгаа түүний гараас нь барьж тогтоохыг оролдон Төгөлдөр би чамтай ярилцмаар байна, магадгүй сүүлчийн удаа тайван ярилцая л даа гэж зөөлөн өнгөөр аргадан хэллээ.

Уянгаа чи ойлго л доо, ер нь ойлгохгүй ч байсан хамаа алга. Намайг юу л гэж хэлбэл хэлцгээ, Уянгаа чи намайг цохиод авсан ч хамаагүй. Би Соёлоод хайртай би хэнээс ч юунаас ч болж түүнээс салмааргүй байна. Та нар ингэж байгаа бол би ч гэсэн хэлчихие, дахин та нартай уулзах ч хүсэл алга . . .

Уянга энэ уулзалтаас ердөө ч сайн сайхан зүйл хүсэхгүй ирсэн билээ, таамагласан ёсоор нь л болж байна. Төөгөө тэгвэл та 2 явахаа түр хүлээчих, өнөдрөөс хойш ямар ч байсан ийм уулзалт болохгүй гэж би амлаж байна. Би та 2той 10н минут л нэг зүйл ярилцая . . . Дараа нь харин салцгаая чи зөвшөөр л дөө Төөгөө. . . За тэгвэл би хажуу өрөөнд түр тайвшраад буцаад ороод ирье одоохон. . .

Жавхаа хөргөгчөөсөө хүйтэн рашаан гарган ирж уугаад гүн амьсгаа авлаа. Тэр 3 хоорондоо юу ч үл ярин баргар царайлан сууцгаалаа. Жавхаа тэр 2т стакан хүйтэн рашаан дөхүүлэн өгөөд Төгөлдөрөөс нүүр буруулан суулаа. Сайн найзыгаа гомдоосон доо сэтгэл нь зовж байсан ч буруугаа хүлээхийг хүссэнгүй, тэр тусмаа өөрийнхөө зөв гэж итгэсэн одоогийн байдалд бүр ч үгүй. Энэ байгаагүй бол хэзээ ч багын 3-н найз хагаралдаж сэтгэлд нь сэв оруулахгүй л байх байсан.

Уянгаа хажуугийн өрөөнд ороод бяцхан цүнхээ нээгээд боодолтой зүйл, жижиг савтай ус гаргалаа. Өчигдөр оройны хөдөлмөр болох 20н ширхэг нойрны эм байлаа. Эмийн санч нар жоргүй зарахаас татгалзсан болохоор 10н аптек хэсч авсан билээ. Сайхан хувцасласан эелдэг бүсгүйд хөдөөнөөс ирээд эмнэлэгт удахгүй хэвтэх эмээдээ зориулж авах гэсэн 2хон ширхэг нойрны эмийг эмийн санч нар санаа зоволгүй худалджээ. . . Авсан эмнүүдээ бараг л шөнө дөл болтол нүдэж нунтаглаад цаасанд дөрвөлжлөн боож авчиржээ. Тэд нар дор хаяж 10, 15 минутын дараа орж ирнэ тэр үед нь унтсан байх ёстой. . . Уянгаа бүх нунтагийг савтай усанд найруулаад цүнхнээсээ Төгөлдөрт хаягласан захидлаа гаргаад гартаа атгаад найруулсан шингэнээ ууж эхлэв. . . Ямар муухай амттай эд вэ, ууж байхад л аль хэдийнэ хэл ам нь дарвигнан мэдээ алдаж эхэллээ. . . Хэдийгээр энэ арга хамгийн тэнэг ч гэлээ, хаяж яваа хүнийг тогтоох өөр арга одоохондоо алга. Цаг хугацаа ч сайн бодох боломжгүй давчуу байлаа, өөр хэн нэгэн ийм арга сонгосон бол бас л тэнэгээр нь дуудаж ингээд ямар нэмэртэй юм хэмээн хошуу нэмэрлэж байсан бизээ. Харамсалтай нь хайр гэдэг хүнийг ямар ч ухаангүй тэнэг алхам хийлгэх юм даа. Гэрээсээ гарахаасаа өмнө бас сүү уусан, тэгэхээр хор нь бас саармагжих байх, тэгээд ч амралтын өдөр юм чинь 103 замын түгжрэлгүй хурдан ирэх байх. Тиймээс хор нөлөө нь гайгүй үлдэнэ, үхэх бол түүний төлөвлөгөө биш. Хэдийгээр үхэх магадлал байгаа ч гэсэн үнэхээр Төгөлдөрийг алдаж байснаас ингээд үхсэн нь амар юм даа . . .

Бараг 20д минут болж байхад Уянгаа гарч ирээгүй л байлаа. Төгөлдөр явж ч чадахгүй суугаад байж ч чадахгүй сэтгэл нь бачимдана. Жавхаа дуугүй л бас л түрүүний адил цагруу хяланзан сууна. . . Юу вэ энэ чинь . . . Түрүүхэн орж ирээд үүдэнд Уянгаагийн аяархан хэлсэн үгийг нь одоо л гэнэт саналаа. Юу ч болсон гэсэн манайханд битгий хэлээрэй, тэгээд ч хөдөө явчихсан байгаа. Яасан ч хэлэхгүй гэж амла. . . Түүнийг зүгээр л Төөгөөтэй муудалцсаныг нь битгий хэлээч гэж гуйж байна гэж бодоод л амлая санаа зоволтгүй гээд хэлчихсэн. . . Түүний бодсон л биш байгаасай . . . Жавхаа огло харайн босч хэдхэн харайгаад хажуу өрөөний үүдийг дэлгэн онгойлголоо. Уянгаааа яах чинь энэ вээ. .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.16.06 6:14 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jul.16.06 5:12 pm
Posts: 8
Location: setgel hursen gazar burtee
Sienna-d bi ene tuujiig anh banjig deerees olj unshsan ym neleen ert.tegeed odor bolgon banjigruu orj hardag blaa onoodor sanaandgui asuult netruu orson chine ih husen huleesen zohiol mine bj bna bayrlsan gej jigteehen helh ug alga bna.bi haana ch hezeech sanal setgegdelee bichej baigaagui chinii zohiol nadad bolon busad humuust ih taalagdaj bna bi bagaasaa l gadaad dotoodiin zohioluudiig unshij bsan.durlsan bolon durluulsan hun l ingej bicheh bh gej bodj bna tegeed yagaad ch ym ene zohioliin ezniig medeh ymsn gesen nuutshan husel toroh bolsniig nuuh yun.ene zohioliig bichej bgaa hun er, em ali n bol nas hedtei bol geed medhiig husej bn durguitsehgui bol setgel gargaad hariulj ogooroi.yagaad gej asuuh bha.yagaad gevel minii setgeld ih hursen bolhoor ter.hicheenguilen guya sienaagaas.

_________________
Amidralaa gej...


Top
 Profile  
 
 Post subject: sienna d
PostPosted: Jul.17.06 7:26 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 11:00 am
Posts: 87
Location: korea
bi ene zohioliig unshij baih daa tun udahgui minii amidral uyangagiin amidral shig bolchihno gej sanaagui .uyangaa bid 2 l adilhan baih shig bna .gehdee bi em hor arhi ruu yavaagui ee.aimaar yum bna lee 1 l udur hairtai huneesee bi uur huntei bolson gedeg ugiig sonsoh .odoo bi tsaashid yahaa ch medehgui bna.minii hamgiin uentei yumiig ter hun avaad yavsan bolohoor amid yavah utga algaa.Bi Uyangaa shig temtseegui ee zugeer l ter 2 iig taivan orhison .Hairgui dee bish shuu denduu hairtai daa yavuullaa.chi harin zohioloo uudrug duusaarai. amjilt husye.

_________________
hair bui tsagt urshuul bui


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.18.06 9:27 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Жавхаагийн сандран хашхирах дуунаар Төгөлдөр Соёлоо 2 үсрэн босч Төгөлдөр өөрийн мэдэлгүй хоёрхон харайгаад хажуу өрөөний дэлгэгдсэн үүдний цаана гартаа нэгэн цаас тас асгаад зэвхий цагаан царайлан газар хэвтэж байгаа Уянгааг олж хараад хоолойд нь хар гашуун зүйл тээглэх шиг санагдаж тас хөдөлгөөнгүй хөшлөө. Уянгаагийн цээжнээс зууран сэгсэрч байсан Жавхаа өндийн босч гялс хийн гар нь хөдлөн Төгөлдөрийн зүүн шанааг тас хийтэл цохин авлаа. . . Чи муу бушуухан түргэн дуудаачээ, балиар хүүхэн чирж ирчээд миний найзыг алахнуу . . . Жавхаагийн царай цонхийж хоолой нь чичрэн хар хурдаараа гүйж ширээн дээрх рашаан шүүрэн авчирч салгалсан гараараа Уянгаагийн амруу цутгах гэж оролдов. . . Уянгаа ч тэр чи ч тэр миний хамгийн сайн найзууд шүү дээ. . . Та хоёр байтлаа бие биеэ нэг муу хүүхнээс болж алах нь уу. . .

Уянгаа сэргээрэй, сэргээч дээ. . . Хичнээн жилийн сайхан үерхэлээ уландаа гишгэсэн энэ залуугийн төлөө үхэх хайран биш гэж үү. . .
Жавхаагийн цохилт Төгөлдөрийн гайхсан бас гөлөрсөн байдлаас нь гаргалаа. . . 103 . . . Найз маань эм уугаад үхэх гээд байна бушуу ирээч . . . Хурдлаарай эгчээ түүнийг минь ирж авраач. . . Төгөлдөр өөрийн гэхээргүй цахиртсан шингэхэн чарлаа хоолойгоор өөрийн эрхгүй хашгирлаа. . . Дараа нь Жавхаа утсыг нь шүүрэн авч хаягаа бушуухан хэлээд цаг харан хүлээж эхэллээ. . . 20н минут харин ч амралтын өдөр ачаалал багатай хурдан очиж байна. . . Ээлжийн эмч ууртай хариулаад утсаа чулуудлаа. . . Харин Соёлоо энэ бүх үед хаалганд наалдан орох байх газраа олж ядан зогсож байгаад гэнэт ухасхийн Уянгаагийн дэргэд очиж хүйт даасан гар хөлийг нь нухлаж эхэллээ. . . Хоёр нүднээс нь нулимс дуслаж уучлаач Уянгаа битгий л дээ хэмээн шивнэж хөл гарыг нь хөдөлгөхийг оролдсоор байлаа. . . Боль чи холд, одоо бас яахнав хэмээн хашгираад Жавхаа Соёлоогийн гараас угз татан холдууллаа. . .

Тас хар баргар царайлсан Төгөлдөр Соёлоод дөхөн ирж чи одоо явдаа, би Уянгаагийн өмнө түмэн нүгэлтэй хэмээн бүдэгхэн хоолойгоор хэлээд гуйван шахам ухаангүй хэвтэх Уянгаа дээр очиж нуруугаар нь тэврэн авч орон дээр аяархан суулаа. . . Түрүүнээс хойш нааш цааш үсрэх шахам бухимдсан Жавхаагийн толгойд Уянгааг орон дээр аваад хэвтүүлэх ухаан ч ороогүй байжээ. . .
Соёлоо түрүүхэн хөтлөлцөн орж ирсэн хаалгаа гаднаас нь аяархан хаалаа . . . Түрүүнээс хойш зөн совинд нь нэгэн бүдэгхэн түгшүүр төрөөд байсан нь харин ийнхүү биеллээ олж нэгэн бүсгүй энэ хорвоо дээр үхэх эсэх нь тодорхойгүй хаалттай хаалганы цаана үлдлээ. . . Соёлоо бушуухан гүйж гадаа гараад орцны өмнө залбиран суулаа. . . Бурхан минь түргэний машин бушуухан ирүүлээч дээ, бурхан минь гуйя, хэрвээ Уянгаа амьд үлдвэл би Төгөлдөрөөс заавал сална таньд тангараглая. . . Харин түргэний машин бушуухан ирүүлж Уянгаагийн амийг аварч өгөөч дээ. . .

Хаалганы дотор талд аль хэдийн хөдөлгөөнгүй болж ухаан алдсан Уянгааг тэврэн суух Төгөлдөр, цонхны шилэнд толгойгоо наагаад хөдлөлгүй ширтэн харах Жавхаа хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт зовиуртай шаналал амтагдаж байлаа. Нам гүм чимээг эвдэн Жавхаагийн гар утас хангинаж Жавхаа цочсондоо золтой л толгойгоо цонхонд мөргөчихсөнгүй. . . Үгүй ээ чадахгүй, наана чинь сүйд болчихоод байна юун чамтай эрхлэх. . . Жавхаагийн найз хүүхэн нь нэг газар сууж байна харьлаа, ирээд авчих гээд хэлчихсэн биш утасны цаана мэл гайхан хоцорсон нь лавтай. Харин Жавхаа тоосон ч гүй цочоох шахсан утсаа салгаж орхиод цонхруу харж түргэн хэмээн чанга хашгирлаа. . .

Төгөлдөр Уянгааг чанга гэгч нь тэврээд эмч орж ирэхийг хүлээлгүйгээр яаран гэрээс гарлаа. Орцонд дээшээ өгсөж явсан эмчийг буцаан дагуулан түргэний машин ёнгинон дуугарах дохиогоо хангинуулсаар гадаа харуулдан зогссон Соёлоогийн хажуугаар өнгөрч хордлого тайлах төвийг зорьлоо. Жижүүрийн эмч яаран үзлэгтээ орж хүлээлгийн өрөөнд Төгөлдөр Жавхаа 2 суух хэцүү босох хэцүү байж суух газраа олж ядан үлдлээ. Түрүүхэн цохиулсан Төгөлдөрийн шанаа нь хавдах маяг орж эхэлжээ. Хордлого тайлах төв амралтын өдөр ч болоод тэр үү эмч сувилагч харагдахгүй хөл хөдөлгөөн багатай байлаа. Уянгаагийн бие ямар байгаа, амь насанд нь хир аюултай эсэхийг мэдэх гэж 2 ч сувилагчаас асуусан боловч үг дуу муутайхан зөрөн өнгөрч та нар шиг хүн олныг үзсэн гэх янзтай үл тоомсорлосон хүйтэн хариулт өгч тоохчгүй хажуугаар нь өнгөрч байлаа. Төгөлдөр 50 орчим насны сувилагч болов уу гэмээр эмэгтэйг ирж байхад тосон очиж түрийвчээ гаргалаа. . .

Сувилагч дөхөн ирэхэд арван мянгатын дэвсгэрт үг дуугүй гарт нь атгуулахад гайхсан сувилагч нүдээ том болгон Төгөлдөрийг бүлтийтлээ харлаа. Эгчээ сая Уянга гээд миний найз эмний хордлогод ороод ирсэн юм аа, бие нь яаж байгаа бол ямар байгааг нь мэдээд өгөөч. Болж өгвөл үзлэг хийгээд эмчилж байгаа эмчтэй нь уулзах юм сан. Ямар ямар эм тариа хэрэг болох бол мэдээд өгөөч хэмээн царай алдан гуйлаа. Сувилагч авгайн хүйтэн царай тэр дороо л алга болж гар дах мөнгөрүүгээ хараад тааламжтай инээд алдаад хэлсэн бүхнийг асуугаад бушуухан буцаад ирье хэмээгээд түргэн гэгч нь яваад өглөө. Бас өөрийнхөө хамаатны дүү гээд эмчид нь хэлчихэе хэмээн найрсаг аргагүй нэмж хэллээ. . . Түрүүнээс хойш муухай царайлсан Жавхаа төгөлдөрийн дэргэд ирж мөрийг нь зөөлөн алгадлаа. . . Төөгөөдөө уурлах ч хэрэг алга л даа. . . Хамаг хэрэг тэр холион бантан хутгасан хүүхнээс болж байгаан. Тэр цээж дүүрэн хөхөөрөө хичнээн залуугийн толгой эргүүлсэн бол гэж одоо болтол тайвширч чадахгүй дотроо Соёлоод уурласаар байлаа. 10н минут ч өнгөрөөгүй байхад Уянгаад үзлэг хийж эмчилгээг эхлүүлсэн эмч нь гарч ирж саяны ирдэг хүүхний ар гэрээс хүн байна уу хэмээн асуусаар гарч ирлээ.

Эмчээ та авч болох бүх арга хэмжээг аваарай, хамгийн сайн эм тариагаа хэрэглэж үзээрэй, би одоо ямар ямар эм тариа авах вэ, жагсаалтыг нь гаргаад өгөөч хэмээн Төгөлдөр хэллээ. Эмч гар дах цаасаа Төгөлдөрлүү сарвайж би биччихээд гараад ирсэн энэ дотор аптекаас одоо авчих гучаад мянга л болж байна, хэрвээ эмчилгээний дараа биеийн байдал гайгүй бол 2 хоноод л гаргана хэмээлээ. Харин ямар эм хэдий хэмжээгээр уусныг нь та 2 мэдэхгүй биз, ээж аавд нь хэлсэн үү хэмээн эмч асуулаа. Толгойд нь нэг бодол гялсхийн орж ирсэн Жавхаа Төгөлдөрийн урдуур нь орж аав ээж хөдөө байдаг 2 настай хүн бий, би ах нь энэ залуу нөхөр нь болох хүн л дээ, би энэ залуутай суухыг нь жаахан хориглочихсон чинь л ийм юм болчлоо хэмээн хээв нэг өгүүлэхдээ Төгөлдөрийн араас жаахан цохихоо мартсангүй. Аан тийм бол хэлж санааг нь зовоох хэрэг байхгүй биздээ, эмчилгээний дараа л харин санаа зовоох зүйл гарвал бушуу дуудуулах хэрэгтэй, харин одоо саяны бичсэн эм тариаг аваад намайг дуудуулаадах гээд эмч буцаан орлоо. Төгөлдөр аптекруу явж, Жавхаа эмчид гарын бэлэг авахаар ойрхон харагдах хажуугийн жижиг дэлгүүр гүйгээд бараг тэр дороо л эмчээ буцаан дуудууллаа. . .

Эм тариа тортой бэлгийг авсан эмч түрүүнийхээс зөөлхөн ааштай болж удахгүй эхлэх эмчилгээг өөрөө хянаж хийгээд 2 цаг орчмын дараа үр дүнг нь хэлнэ юутай ч санаа зоволтгүй эрчимт эмчилгээг сайн хийнэ гэж тайтгаруулаад дотогш орлоо. . . Тэр 2 одоо л нэг тал хагас санаа амарч хүлээлгийн сандал дээр зэрэгцэн суулаа. Нээрээ Уянгаагийн ээж аавд бушуухан хэлье хэмээн Төгөлдөрийг итгэл муутай дуугарахад Жавхаа тас хорьлоо. Одоо Уянгаагийн хэлсэнийг сайтар ойлголоо, энэ амиа хорлолт төлөвлөгдсөн байжээ, гэхдээ Уянгаа гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй байж. Учир нь гэрийнхэн нь Төгөлдөрөөс болсоныг мэдчихээд яаж аашлаж, яаж ч хатуурхахыг хэн мэдэх билээ. Гэрийнхэндээ мэдэгдэхгүй өнгөрөөд буцаад Төгөлдөртэй эвлэрээд хэнд ч мэдэгдэлгүй урьдын тайван сайхан амьдралдаа орохыг хүссэнийг нь Жавхаа сайн ойлголоо. Гэрийнхэн нь бүгд хөдөө байгаа, өчигдөр би дайралдсан. Тэгээд ч гайгүй бол 2 хоноод гарна гэж байна, гайтай байдаг юм бол би өөрөө гэрийнхэнийг нь хөдөөнөөс аваад ирнэ. Юутай ч Уянгаа ухаан орох байх, тэгээд өөрөө шийднэ биз, одоохондоо яасан ч хэлж болохгүй гэж Жавхаа Төгөлдөрийг хориглолоо. Өөрийнх нь ойлгосон зүйлийг Төгөлдөр ойлгохгүй байхдаа л сайн биз. Уянгаа чи дэндүү гэнэн, өөртөө хатуу зүйл яаж хийж байгаа чинь энэ вэ. . .

Эмчилгээний эмч гарч ирээд 2 хоёрт нилээд их хэмжээний хордлогод орсон боловч цаг алдаагүй тул амь насанд аюулгүй хэмээгээд одоогоор ходоодыг нь бүрэн угаагаад дараа нь хордлого тайлах эмчилгээг залгуулаад хийнэ тэр эмчилгээний үр дүнгээс хамаарч биеийн байдлыг тодорхой хэлж өгөе хэмээлээ. Амь насанд нь аюулгүй ч гэлээ ходоодыг нь тайрч насан туршийн хоолны хатуу дэглэм болон эмчилгээтэй болох магадлалтай байгааг ч дурдаад авлаа. Хоромхон зуурын болчимгүй үйлдэл насан туршийн зовлонгийн эхлэл ч байж болдог ажээ. . .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.07.06 9:55 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
2лаа эндээ сахиж хоноё. Би гараад хоол аваад ирье, чи наанаа байж бай гээд Жавхаа үсрэн гарлаа. Далимаар нь түрүүхэн уурлуулчихсан найз бүсгүйгээрээ дайраад аргадаад авах санаатай байлаа. Төгөлдөр ганцаараа үлдээд том гэгч нь санаа алдаад эмнэлэгийн зэврүү дээсэн үүдний хүлээлгийн өрөөний жижиг сандал дээр суун хоцорлоо. Уянгаа яаж байгаа бол доо, сахиур оруулах уу гэж нээрээ асуугаагүйн байна гэж бодсоор гараа хармааруугаа явуултал гарынх нь үзүүрт шүргэх цаас дайралдаад шүүрэн гаргалаа. Нээрээ түрүүхэн Уянгаагийн гартаа атгачихсан байсан бяцхан дугтуй унахаар аваад хармаандаа хийсэнээ таг мартсан байлаа. . . Төгөлдөрт хэмээн хаягласан бяцхан дугтуйг зүрх түгшин задлалаа. . . Дотор нь хагасхан хуудас төдий захиаг бичсэн танил бичиг харагдлаа. . .
Сайн уу Төгөлдөрөө чи миний бичсэн захиаг уншихад би энэ дэлхийд үгүй болсон байх. Тиймээс санаа зоволгүй эцсийн үгээ хэлье дээ. Төгөлдөрөө хайрт минь дээ, чи миний зүрхний орон зайг бүрэн эзэлжээ. Чамгүй амьдрал хичнээн амтгүй, хичнээн шаналгаантай байна вэ. Сэтгэл зүрхэндээ дахин өөр нэгийг би бодож чадахгүй. Гадаа цэлмэг нартай ч сэтгэл зүрх нь өнгө ялгахаа больж байнгын бүрхэг харанхуй явах боллоо. Энэ насандаа чамаасаа өөр хүнд даанч дурлаж чадахгүй ээ. Ийм шаналгаат амьдралаар насан туршдаа амьдарсанд орвол бушуухан нөгөө ертөнцөд очиж өөрийгөө егүүтгэсэн нүгэл байдаг бол эртхэн наманчилж байя даа. Тэртээ тэргүй сэтгэл минь үхчихсэн болохоор би ч удахгүй үхэх байсан биз. Чи минь ганцхан чи минь л сайн сайхан амьдраасай. Чамдаа өөрийнхөө амь наснаас илүү хайртай зөвхөн чиний Уянгаа. .
Төгөлдөрийн нүдэнд нулимс бүрхэн ирж өөрийн эрхгүй хумсаа алгандаа шигдтэл зангидлаа. Би чинь юу хийж орхио вэ, нүд маань дэндүү харалган байж тэнэг шийдвэр гаргаж орхисоноос зөвхөн өөрийг нь л хайрласан буруутай Уянгаа нь үхэж ч болох байна. Чамайгаа надад ийм хайртайг чинь өнөөг хүртэл ойлгоогүй явсан би өөрөө буруутай. Чи минь даанч яав даа, хэлээд байхад нь ойлгохгүй гөжүүдлээд явсан өөрийгөө би одоо яаж уучлах билээ. Уянгаа минь чи амьд байх ёстой заавал амь гарах ёстой. . .
Тас харанхуйгаас тодрон тодорсоор өдрийн гэрэл сүүмийн харагдах бүдэгхээн гэрэлтэй өрөөнд Уянгаа ухаан орлоо. Ээжээ . . . Гэдэс ходоодоор нь тэсэхийн аргагүй аймшигтай өвдөж байлаа. Ийш тийшээ эвхэртэл хөрвөөмөөр байсан ч гарт нь залгасан дуслын тариа саад болж байлаа. Дотор нь аймшигтай муухайрч огиж бөөлжмөөр байсан ч тэнхэл нь хүрсэнгүй ээ, ээжээ ямар аймшигтай өвдөж байна аа. . . Харамсалтай нь түүний сэхээний эрчимт эмчилгээний өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байсангүй ээ. Эмчээ сувилагчаа туслаарай. . . Уянгаа өвдөлтөөсөө өөрийн эрхгүй уйллаа. Туслаарай ямар нэгэн өмчин намдаах эм өгөөч дээ. Тэнгэр бурхан минь ийм аймшигтай өвддөг гэж хэрвээ тэр мэдсэн бол хэзээ ч ийм алхам хийхгүй байсан нь үнэн билээ. . .
Уянгаа аяархан дуугаар ёолон уйлсаар байлаа. Судсан дахь тариагаа сугалж аваад коридорлуу гарч тусламж хүсмээр байсан ч хамаг бие нь ер бусын их суларсанаас болоод хөлөө ч зөөх тэнхэлгүй байлаа. Ходоодыг нь лаагаар доороос нь хайрч байгаа мэт аймшигтай хорсон өвдөж, түмпэн дүүрэн бөөлжис уулгасан мэт дотор нь тэсэхийн аргагүй дэндүү муухайрах бөгөөд тэглээ гээд ширхэг шүлс ч хоолойгоор нь эс гарах нь дэндүү зовиурыг авчирна. Ээжээ охиндоо туслаарай охин нь үхлээ. . . Бурхан минь эмчийг оруулж өгч энэхүү аймшигт тарчлаанаас минь бага ч атугай салгаж өгөөч дээ. Би сөхрөн гуйя. . . Өөрийгөө зүхэн бодох өвчний шаналал 2-с Уянгаагийн нулимс тасралтгүй урссаар байлаа. Амь нас эрүүл мэндийн хажууд хайр дурлал юу юм бэ, амьдралын хамгийн сайн сайхан нь ердөө л амьд явах юм байна шүү дээ. . . Би дэндүү тэнэг хэрэг хийжээ. Одоо амьд явж эрүүл энх байж өвдөх зовох зүйлгүй байхыг л дэндүү их хүсч байна. Өвчингүй бол жаргал гэдэг үгийг хэзээ ч ойлгож байгаагүй сэн. Амьдралын жинхэнэ үнэн л тэнд байж . . . Төгөлдөр хэнтэйгээ байна, түүнд одоо хамаагүй ээ, өөрийг нь бодохгүй байгаа хэн нэгний төлөө амь насаа эрүүл мэндээ зориулахаас илүү тэнэг хэрэг гэж байх уу даа. Тэглээ гээд түүнийг хайрлана гэж үү. . . Үгүй одоо хайрлуулахыг ч хүсэхгүй байна. Сэтгэл нь нэгэнт хөрсөн Төгөлдөр тэр чигтээ цаашаа яваг харин одоо зөвхөн нэгхэн ширхэг өвчин намдаах эмийг хамгийн их хүсэж байна. . . Бурхан минь би ийм их гэсгээл хүртэхээр нүгэлтэй байсан гэж үү. . . Эмчээ туслаарай. . .
Бараг цагийн дараа жижүүрийн эмчийг орж ирэхэд Уянгаагийн нүд нь уйлсанаас болж бүлцийн хавдаад нүүр нь өвчиндөө шаналсаар цонхийн цайрч улам ч тамиргүй болсон байлаа. Эмч түүнийг тайвшруулан судсаар өвчин намдаах анальгин тариагаар хийгээд дуусах дөхөж байсан дуслыг салган авч өөр нэгэн шингэн солин залгалаа. Доор ах чинь бас найз залуу чинь биеийг чинь байн байн асуугаад л суугаад хонож байна. Найз залуу чинь сахиур болоё гээд байна, хүсвэл оруулаад сахиулж болно. Чиний бие сул 00 орох энэ тэрд толгой чинь хордлогондоо эргээд унаж магад хэмээлээ. Эмчээ зүгээрээ ямар нэгэн сахиур авахгүй ээ. Тариа хийлгээд сайхан өвчин намдлаа. Би жаахан ч гэсэн унтаж амрая даа. . .
Жижүүр эмч түрүүрхэн ирсэн Жавхаа Төгөлдөр 2 дээр хүрч ирлээ. Уянгаа ухаан орсоон. Сая өвчин намдаах тариа хийчихлээ, ухаан орохоороо эхний нэг хоногтоо өөртөө нилээд зовиуртай байдаг юм. Ходоод нь сайн эмчилгээ хийсэн болохоор гайгүй байна. 2 хоногоос гаргана. Та 2 гэртээ харьж амарч болно гээд дээшээ өгсөн явлаа. . . Одоо л нэг тэр 2 санаа амарч уртаар амьсгаа авлаа. Жавхаа найз нь их баярлалаа, чи харьж амар даа. Найз нь Уянгааг эндээ хүлээгээд хононоо хэмээгээд Төгөлдөр Жавхааг харихыг ятгалаа. Би ч баймаар л байна, гэхдээ нэгэнт гайгүй болж байгаа юм чинь өглөө ажилдаа явахаасаа өмнө цай аваад ирье гэлээ. Тэг тэг би маргааш ажлаасаа чөлөө аваад сахинаа гээд Төгөлдөр санаа алдан өгүүлэв. Төгөлдөр ухаарсанд Жавхаа одоо л баяртай байлаа, за би явлаа дахиад дэмий юм битгий хөөцөлдөөрэй гээд нухацтьай хараад гарч одлоо. . .
Дэмий юм гэсэн нь Төгөлдөрт тэр даруй Соёлоог санагдууллаа. Соёлоо аягүй бол санаа зовоод хэд дуулгаасай гээд хүлээж суугаа байх, миний буруугаас л болсон юм Соёлоод юуны буруу байна хэмээн бодоод утсаа гарган залгалаа. Соёлоо хэдийгээр шөнө дунд болсон ч гэлээ унтаж чадахгүй гэртээ суусаар л байлаа. Зурагт нь асаатай, ямар нэгэн суваг гарч ээлжлэн солигдоно. Соёлоо зурагт үзэхдээ бус байж суух газраа олж ядахдаа л өөрийн эрхгүй удирдлагаа дараалан дарсаар сууж байлаа. Сэтгэлээ арай гайгүй болох байх гэж түрүүнээс хойш шоколад идсээр байтал бараг бялуурахаа шахжээ. Уянгаа үхчихвэл яанаа, намайг уулзахгүй гэж амлачихаад гээд гомдон гомдсоор мөнх бусыг үзсэн бол яанаа. . . Хайр дурлалдаа амь насаа зориулж байгааг нь харвал Төгөлдөрт үнэхээр хайртай юм байна, тэгвэл би харин ийм их хайртай 2 хүний дундуур орсон буруутан нь мөнөөс мөн юм байна. Уянгаа амьд гараасай бушуухан эрүүл саруул болоосой. Тэгвэл сагс дүүрэн сарнай аваачиж өгөөд буруугаа хүлээж уучлалт гуйх сан. Адилхан эмэгтэй хүн байж би яасан хатуу сэтгэлтэй хүн бэ хэмээн өөрийгөө зүхэж сэтгэлээ шаналгаан байлаа. Гэнэт гар утасны дуунаар цочин огло үсрэн бослоо. Гайхмаар нь Төгөлдөр ярьж байлаа. Байна уу Уянгаа яасан бэ Төөгөө . . . Ашгүй дээ бурхан минь . . Гайгүй өнгөрсөнд баярлалаа. . . Төгөлдөр өөр олон юм ярьсангүй утсаа тавьлаа. Тийм дээ бүтэн хүний аминд хүрэх шахсан бид 2 одоо хоорондоо юугаа ч ярих билээ дээ . . . Азаар Уянгаа эсэн мэнд байна, түүнээс удахгүй уучлалт гуйгаад энэ бүхэн төгсгөл болно. . .
Төгөлдөр хатуу сандал дээр тухгүй ч гэлээ залуу хүний нойроор нам унтсан байлаа. Ээлжийн сувилагч мөрөн дээр нь зөөлөн хүрэхэд гэнэт сэрлээ. Хүү минь Уянгад өглөөний эмчилгээг нь хийсээн, чи халаат авч ороод уулзаж болно. Бие нь өчигдрөөс нилээн дээрдсэн хэмээн өгүүллээ. Төгөлдөр босч цагаа хартал өглөөний 6 дөнгөж өнгөрч байлаа. Үрчийж нухлагдаж орхисон хувцас хунараа засаад зүрх нь анхны болзоонд очих гэж байгаа мэт түг түг цохилсоор хаалганы дэргэд очлоо. Уянгаа намайг яаж хүлээж авах бол би чинь түүнийг алах шахсан хүн шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирж дотор нь муухайрах шахлаа. . . Уянгаа ухаантай намайг уучилж чадна хэмээн өөрийгөө зоригжуулаад хаалганы бариулыг зөөлөн эргүүлж дотогш орлоо. . .


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.07.06 1:09 pm 
Offline
Гавъшгай Гишvvн
Гавъшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 7:37 am
Posts: 135
Location: Утаанбаатартаа
Ingeed duuschihaj bgaa umuu?
Herev duussan bol ih hetsuu gunigtai tugsgulltei umaa.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.07.06 2:34 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Ee dee duu mini dee. Yu gej duusah bilee dee. Duussan bol yadaj door ni Tugsuv .... on gedj bichig bichne biz dee :)


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.09.06 4:58 am 
Offline
Гавъшгай Гишvvн
Гавъшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 7:37 am
Posts: 135
Location: Утаанбаатартаа
Tegvel daraagiin hesgiig ni hurdan bicheerei


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.09.06 9:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 2:44 am
Posts: 2970
Location: USA
Thanks Sienna
Daragiin hesegiig n tesen yadn huleej bna :angel:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.14.06 8:42 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 8:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Тусгал муутай өдрийн гэрэл асаасан өрөөний цонхны хажуугийн орон дээр Уянга гартаа дусал залгуулчихсан дээшээ хараад дуу чимээгүй хэвтжээ. Төгөлдөр чимээгүйхэн алхалж Уянгаагийн орны ирмэг суухаад Уянгааг эгцлэн ширтэж гарыг нь зөөлөн атгалаа. Чи минь яаж байгаа нь энэ вэ. . . Уянгаагийн царайг хараад Төгөлдөр үнэхээр цочирдлоо. Өвчин шаналалаасаа болоод хэдэн цагаар уйлж шаналж байж арай хийн тариагаар унтсан Уянгаагийн нүүр нь цэлхийж тэгсэн мөртлөө эрүүл бус зэвхий цагаан харагдах бөгөөд 2 нүд нь дэндүү уйлсанаас бүлцийн хавдаад 2 том хавдар болсон мэт аймшигтай харагдлаа. . .

Арай ч дээ Уянгааг ийм байхыг нь хэзээ ч харж байгаагүй Төгөлдөрийн сэтгэл гүн хямарлаа, Уянгаа яаж зовсон нь нүүрэн дээр нь илт байна шүү дээ. . . Уянгаа намайг уучлаач. . . (Төгөлдөр арай л хайрт минь намайг уучлаач гэсэнгүй бараг л аман дээр нь гарч ирээд зогслоо)

Уянгаа толгойгоо өргөсөнгүй нүдээ дээшлүүлж Төгөлдөрийг эгцлэн ширтлээ. Түүний нүд нь ямар ч гал цоггүй, урьдын гялалзаж байдаг Уянга биш болжээ. Уучлал гуйх хэрэггүй ээ, ийм тэнэг алхам хийсэндээ би өөрөө буруутай. Амьд үлдсэн минь их аз бас надад том сургамж боллоо. Одоо би зүгээр л тайван амармаар байна, намайг ганцааранг минь орхиоч. . . Тэгээд ч чи ажилдаа явах ёстой надаас болж бас ажлаа таслах гэж үү, эмч намайг маргааш гаргана гэсэн би өнөөдөр ажлаасаа чөлөө авчихна. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би одоо аюулгүй байгаа, намайг амраагаач хэмээн Уянга аяархан хэллээ, тэр үнэхээр их ядарч байлаа. Бушуухан энэ дуслын дараа нам унтахсан л гэж юу юунаас илүү хүсч байлаа.

Чамайг ийм байдалд оруулсан хүн нь би шүү дээ. Яаж сэтгэл тайван ажлаа хийгээд яваад өгөх болж байна, би ч бас өнөөдөр чөлөө авч чамайг харж өнжинө. Хөөсөн ч би явахгүй эмнэлгийн үүдэнд хүлээсээр байна гээд Төгөлдөр Уянгаагийн гарын тавьж өрөөнөөс нь гарлаа. Маргааш эмнэлгээс гарна бараг зүгээр гэж бодоод одоо л нэг сэтгэл нь цэлмэж баргар царай нь үл ялиг гэгээ орж эхэллээ. . .Соёлоо өглөө нь тэсч ядан 10 цаг болгоод Туяаруу утасдлаа. Чи Төөгөөг ажилдаа ирж үү гээд шалгаад өгөөч. . . За баярлалаа, яагаачгүй ээ зүгээр л асуусын за дараа ярья. Утас тасарч Соёлоо дахиад л сэтгэл нь хоосроод ирлээ. Төгөлдөр ажлаасаа чөлөө аваад ирээгүй байлаа. . . Ингээд тэр хүн өөрийнхөө замаар буцаад яваад өгчихлөө дөө. . . Юунд дэмий хүнд сэтгэлээ өгч дасав даа. . . Урьдын адил ганцаараа гиюүрээд л явж байх чинь яалаа. . . Одоо утсаа салгалгүй хичнээн ч нээлттэй байлаа гээд Төгөлдөр дахиж ярихгүй биздээ. . . Соёлоо ороо налан газар суугаад өөрийн эрхгүй уйлж гарлаа. . . Яасан сонин орчлон хорвоо вэ, хэсэг нь яагаад аз жаргалтай хэсэг нь яагаад ийм сэтгэлийн шаналгаатай байх ёстой юм бол оо. . . Би хайрлаж дурлаж, хэн нэгнийг хүлээж түүгээрээ халамжлуулж сайхан амьдрах юутай их хүснэ вэ. Хүсэх тусам амьдрал надаас улам зугтаалгаж олдсон бүхнийг нь ээдрээд хутгаад хаяж байна. Зориуд хэн нэгэнд дурлуулахгүй заавал хос 2-ын дундуур орж хайр сэтгэлтэй бол гэж цаанаасаа зовоож чадаж байгаа юм шиг. . . Яасан сонин орчлон бэ. . . Одоо дахиад Төгөлдөрийг харахгүй хөтлөлцөж явахгүй, Төгөлдөр нь өөр бүсгүйг халамжлаад сууж байгааг бодохгүй гэсэн ч бодогдож гол өөд нь том хар зүйл тээглэж цээжийг нь хөндүүрлүүлээд эхэллээ. . .

Маргааш өглөө 9,30 өнгөрөөд Уянгаа эмнэлгээс гарлаа. Эмч нь гарахаас нь өмнө Уянгаатай уулзаж сэтгэл заслийн эмчилгээ хийлээ. Тэртээ тэргүй Уянгаа бие мах бодиороо мэдэрсэн, дахиад хэзээ ч ийм тэнэг мөртлөө аймшигтай зүйл дахин хэзээ ч хийхгүй. Үр хүүхэдтэй болох юм бол түүндээ ч гэсэн хичнээн хэцүү бөгөөд тэнэг зүйл гэдгийг нь ойлгуулах болно. Уянгаа 14 хоног сахих хоолны дэглэмийн жагсаалтаа барьсаар эмчийн өрөөнөөс гарлаа. Үүдэнд хүлээж байгаа Төгөлдөрийн хамт тэдний гэрлүү нь явлаа, манайд өнжөөд нэг хоног дахиад амарчих гэрийнхэн чинь санаа зовохгүй тэгээд ч би 2 хоногийн чөлөө авсан гээд ятгаад байсан Төгөлдөрийн үгэнд ороод өрөөнд нь сайхан амраад авах нь зөв санагдлаа, тэгээд ч одоо тэр 2 үүссэн асуудлаа тухтай гэгч нь цэгцлэх цаг нь боллоо. . .

Төгөлдөрийн өрөөнд ороод орон дээр нь тухтай гэгч нь сунан хэвтлээ. . . Хагас сайн өдрийн өглөө Төгөлдөрөөс түрүүлж сэрчихээд л түүнийгээ сэрээчээ гээд л ноолоод хэвтэж байсан тэр цаг мөч юутай сайхан жаргалтай байгаа вэ. Тэгээд гэнэт орны толгой дээрх шүүгээний дээд талыг талаа. . . Тээр өөрийнх нь дуртай 2 шоколадыг аль хэдийнэ аваад тавьчихсан байна, Уянгаагийн зүрх баярлан түг түг цохилно. . . Ямар ч байсан сэтгэлийнх нь гүнд хуучны хайрын үлдэгдэл байгаа л юм байна. Гэхдээ л нэг ч хэрүүл уруул хийгээгүй, бие биенийхээ итгэлийг алдаж байгаагүй бид 2 шиг л хос салж байхыг бодоход хайр сэтгэл гэр бүл гэдэг үнэхээр цаг тутам анзаарч, арчилж байхгүй л бол хэзээ ч үгүй гэж бодож байсан зүйл хаяанд ирээд л сууж байдаг юм шив дээ. . . Төгөлдөрийн галын өрөөнд шингэн цай чанаж зутан шөл хийх гэж тогоо шанага тачигнуулан чимээ гаргахыг сонсоод л ингээд хэвтэж байх ямар ч жаргалтай юм бэ дээ хэмээх бодол Уянгаагийн толгойд зурсхийн орлоо. . . За одоо больё доо дэмий юм бодож эхлэх нь үнэндээ уйлахаараа айлгадаг хүүхэд шиг л нэг удаа Төгөлдөрийг тогтоолоо шүү дээ. Ингэж хамтын амьдралаа эхлэх гэж үү. . . Үгүй ээ түүнийг сул чөлөөтэй орхих хэрэгтэй хэдийгээр одоо ч дотроо хайртай хэвээрээ ингээд энэ чигтээ аваад үлдэхийг туйлын их хүсч байгаа ч эрүүл саруул ухаанаар болчимгүй зүрхээ дийлэх хэрэгтэй.

Төгөлдөрийг орхиё, тэр Соёлоо доо очно уу өөр тийшээ явна уу дураараа л болог. Бараг тэр Соёлоодоо л очих биз дээ. Гэхдээ намайг гээд буцаад ирвэл би баяр хөөр дүүрэн хүлээж авна. Яах нь Төгөлдөрийн өөрийнх нь сэтгэл мэдсэн хэрэг болжээ. . . Намайг айлгаагүй бол энэ энд ингэж бөнжигнөх нь байтугай тэнд сүй тавих гээд явж байсан залуу шүү дээ. Одоо тогтоосон ч маргааш дахиад алдах нь тодорхой л юм байна. Хайр сэтгэлийн үнэхээр хүчээр барьж тогтооно гэдэг хамгийн тэнэг хэрэг байх юм даа. . . Хэрвээ би одоо л салж чадвал харин сайн дураараа буцаад хүрээд ирнэ, хэрвээ одоо энэ чигтээ байна гэвэл хэдхэн хоног, хэдэн сарын дараа үзэн ядаж бүр мөсөн салах нь гарцаагүй ээ. . .

Удалгүй Төгөлдөр нэг гартаа цай нөгөө гартаа зутан шөл барьсаар жижиг ширээн дээр тавьлаа. . . Соёлоо нэг сайхан цай уучих . . . Өөрийн эрхгүй хэлсэнийхээ дараа Төгөлдөрийн царай зэвхий даан цайрлаа. Яанаа. . . Уянгаагаас бараг л айлаа. . . Уул нь Соёлоогийн тухай ер бодоогүй л юм сан, яагаад ингээд дугарчихваа тэнэг чинь. . . Уянгаа энийг сонсоод яасан ч гүй түрүүчийнх нь бодол нь улам л батлагдлаа. Зүгээрээ нүүр царайгаа хувиргах хэрэггүй хэмээн мушийн инээмсэглээд ширээнд ойртон сууж тоосон ч шинжгүй цай шөлийг нь идэж гарлаа. Бараг 2 хоног хоол ундгүй тариагаар амьдарсан хүнд жигтэйхэн сайхан байлаа. Яасан сайхан шөл болоо вэ, баярлалаа Төөгөө. Уянга чинь сэтгэлээсээ хэллээ. Одоо л нэг сайхан болж тэнхэрэх тийшээ болж байлаа. . . Хоолоо идчихээд Уянга дахиад л орон дээр гаран зурагт асаан хэвтлээ. Түрүүхэн хэлсэн үгэндээ бантсан Төгөлдөр аяга тавагхан хураан гүйнэ. . . Төгөлдөрөө наашаа энд суучих 2лаа нэг сайхан ярилцая, оройхондоо найз нь гэртээ харина. . .

Төгөлдөр Уянгаагийн саналыг эхлээд эрс эсэргүүцлээ. . . Үгүй ээ Уянга одоо би чамаас салахгүй ээ. . . Тэгвэл чи Соёлоогоо яах юм ганцхан чамдаа хайртай гээд хойноос нь гүйн барин байж өөртөө дасгачихаад би Уянгаатай сайндлаа гэх үү . . . Тэр 2 удтал ярилцлаа . . . Сүүлдээ дахиад 2лаа цай хийж байгаад тухтай гэгч нь ярилцлаа. . . Тэр 2 ер нь сүүлийн 2 жилд нэг ч удаа ингэж чинь сэтгэлээсээ зав гаргаж 2 биеийнхээ тухай ярилцаж байгаагүй билээ. Магадгүй энэ нь ч тэр 2ын алдаа болсон байж магадгүй. Ярилцаж дуусахад хэн хэнийх нь сэтгэл онгойгоод ирэх шиг боллоо. Одоо л нэг нэг нь буруутан, хэн нэг нь өртөн мэт сэтгэгдэл төрөхөө больжээ. . . Цаг бараг 1 дөхжээ. 2лаа хамтдаа хоол хийж идэхээр гал тогоондоо орцгоолоо. . .

Оройхондоо Уянгааг Төгөлдөр гэрт нь хүргэж өгөхийг хүссэн боловч эрс эсэргүүцээд байхлаар нь гэртээ үлдлээ. . . Гэртээ ганцаараа хийх ч юмгүй байлаа. . . Соёлоо . . . Одоо чи минь юу хийж байгаа бол доо. Надаас болж бас л үзээгүйгээ үзээд зовж байгаа байхдаа, би ч шийдтэй байж чаддаггүй өөдгүй эр хүн юм даа. Юутай ч Уянгаагийн бие сайжирсан гэх хэлж сэтгэлийг нь амраая даа хэмээн залгалаа. Утасны цаанаас чихэнд хоногшсон танил дуу гарахад Төгөлдөр өөрийн эрхгүй баярлалаа, Сайн уу Соёлоо найз нь байна. (Яагаад найз нь байна гэж хэлсэнээ ч мэдсэнгүй) Уянгаа бие нь зүгээр болсоон, маргаашнаас ажилдаа явна гэнэ санаа зоволтгүй гэлээ. . . Соёлоогийн сэтгэл тайвшин санаа алдлаа. Ашгүй дээ ямар сайн юм бэ, чи надад ажлынх нь газрын хаягийг хэлээд өгөөч . . . Чи яах нь вэ хэмээн гайхан асуухад нь би уучлал гуйх гэсэн юм хэмээн хариуллаа. Ээ Соёлоо минь юу болохыг хэлбэл чи бараг үнэмшихгүй байх. Уянгаа чамаас уучлал гуйж байна лээ гэж хэлэхэд Соёлоо бараг алмайран зогслоо. Үгүй байлгүй дээ юу гэж өчнөөн муухай зан гаргасан надаас юу боллоо гэж уучлал гуйх билээ. . . Үнэхээр уучлал гуйсан бол би бүүр ажил дээр нь очиж чин сэтгэлээсээ уучлал гуйх ёстой. Үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй юм даа хэмээн дотроо шийдлээ. . . Чи хаана байгаан хэмээн Төгөлдөрийг асуухад соёлоо хотод хэмээн хэллээ. Тэгвэл би одоо очлоо, тэгээд чамд бүгдийг ярья хэмээн Төгөлдөр өөрийн эрхгүй хэлээд утсаа таслан гэрээсээ гүйн гарлаа. . .


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 233 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 9  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.