#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.23.18 9:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 
Author Message
PostPosted: Jul.11.05 10:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
Европын зарим оронд эрэгтэй хvvхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн vзэх нь бий. Yvний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос vvдэлтэй бєгєєд vvнээс vндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жvжгээ туурвижээ. Манай нэрт зохиолч Э.Оюун энэ жvжгийг орос хэлнээс орчуулан 1979 онд хэвлvvлсэн нь одоо олдохуяа бэрх номын нэг болжээ. Иймээс уншигч та бvхэндээ Грекийн энэ алдарт эмгэнэлт домгийг орчуулан толилуулж байна.

Эдип бол Фивийн хаан Лайгийн хvv бєгєєд тvvний эхийг Жокаст гэдэг байв. Лай, Жокаст хоёр гэрлэснийхээ дараа тун удалгvй єєрсдийнхєє хэтийн тєєргєє vзvvлэхээр Дельфэд очжээ. Нэрд гарсан тєлєгч Пити “Та хоёроос нэгэн хvv тєрєх бєгєєд тэрбээр та бvхэнд, танай гэр хотолд асар их гай зовлон авчирна. Тэр хvv эцгээ хєнєєж, эхтэйгээ ханилах болно” гэж айлджээ. Тєдєлгvй Жокаст нэгэн хvv тєрvvлэв. Эцэг нь гай гамшгийг зайлуулахын тулд дєнгєж тєрсєн нялх хvvг єндєр уулын оройд аваачин, хєлийнх нь шилбийг цоолж олсны ургамлаар оосорлоод толгойг нь уруу харуулан модны мєчрєєс дvvжилж орхижээ. “Энэ жаахан амьтан удалгvй харангадаж vхнэ. Тэгээд махчин шувуудын хоол болно. Тэгэхээр би тєлєгчийн айлдсан гай гамшгийг зайлуулж чадлаа” хэмээн Лай хаан дотроо бодож байв. Гэвч энэ бvхэн талаар болжээ.

Зэргэлдээх нугад Коринтийн хааны хонин сvргийг хариулж явсан хvн хvvхдийн бархирах дууг сонсжээ. Тэр нялх хvvхдийг модноос тайлж аваад хааныхаа хатанд авч ирэв. Хатан тэр гэм буруугvй жаахан хvvг єрєвдєн vрчилж аваад “хавдар хєлт” хэмээх утгыг илтгэх Эдип гэдэг нэр єгчээ. Тэр яг л хаан хvvгийн адил єсч торнив. Эдип эрийн цээнд хvрээд єєрийхєє хувь заяаны тухай мэдэхийг хvсч Дельфэд суух мєнєєх тєлєгчид очжээ. Сэтгэлд багтамгvй ямар аймшигтай тєлєг буусан гэж санана. Тэрбээр “Чи эцгээ хороож, эхтэйгээ ханилах болно” гэж айлджээ. Уугуул овгоо vл мэдэх Эдип ээж, аавтайгаа эргэж уулзалгvй, орон гэрээ орхин хэзээ ч эргэж ирэхгvйгээр холын хол явахаар шийдэв. Тэрбээр хамаг эрхэм нандин бvхнээ орхин харийн нутагт толгой хоргодохоор одохдоо зайлшгvй тохиолдох vйлийн vрээсээ зугтаж байна гэж бодож байлаа.

Тэр харь нутгийг зорьж яван явсаар Фивийн нутгийн дээсэнд тулж ирэв. Нэгэн єдєр Эдип маш нарийн хавцлын замаар явж байгаад ємнєєс нь нэгэн євгєжєєр хvн суулгасан хєсєг тэрэг ирж явааг харжээ. Тэр хvмvvс Эдипт дєхєж ирж зогсоод доожоогvй нэгэн зарц зам чєлєєлєхийг шаардав. Эдип тэдний vгийг дагахыг хvссэнгvй хэрvvл єдєв. Улмаар нударга зєрvvлж эхэлжээ. Тэгтэл тэргэнд сууж явсан євгєн Эдипийн далайн цохисон модонд єртєж, суудлаасаа vхэдхийн унаж мэдээ алдарсан бие нь замаар єнхрєн одов. Энэ бол Лай хаан байлаа. Ингэж Эдип танихгvйн учир эцгийнхээ амийг бvрэлгэв.

Эдип Фивийн зvг аяллаа vргэлжлvvлсээр байв. Тариачид тvvнд Лай хаан учир нь vл ойлгогдох нууц шалтгаанаар нас барж, улс орныг нь Жокастын ах Креон засаглах болсныг ярьж байлаа. Креон хаан ширээнд сууснаас хойш улс орноо Сфинкс хэмээх аймшигт мангасын аюулаас чєлєєлєхийг гол зорилгоо болгож байв. Сфинкс бол арслан биетэй, хvvхэн толгойтой, далавч бvхий этгээд хачин амьтан байв. Сфинкс мангас замаар явсан хvмvvсийг зогсоон нэгэн таавар таалгаж, хариуг нь тvргэн хэлэхийг шаарддаг байв. Тvvнээс айж сандарсан хvмvvс зєв хариуг хэлж чаддаггvй учир Сфинкс тэднийг шийтгэж барьж иддэг байлаа. Энэхvv аюулаас улс орноо аварч єгсєн хvнд Жокастыг гэргий болгон єгєєд зогсохгvй хаан ширээгээ шилжvvлэх болно гэж Креон нэгэн удаа ам гарчээ.

Урт холын зам туулж ирсэн Эдип нутаг орныг эзэгнэсэн аймшигт мангас бий болоод амьтан хvнийг барьж идэж буйг мэдээгvй байв. Нэгэн єдєр тэрбээр хадан дээр хєдєлгєєнгvй хэвтэж байсан Сфинкс мангастай учрав. Эдип єєрийнхєє амь насыг хамгаалахын тулд vхлийн эсрэг зоригтойгоор тэмцэхээр шийдэв. Тэгээд тэр мангасын ємнє очоод ганц ч vг хэлэлгvй тавих асуултыг нь хvлээн зогсов. Сфинкс vл таних хvнийг удаан гэгч харснаа “Єглєє дєрвєн хєлєєр, єдєр хоёр хєлєєр, орой гурван хєлєєр явдаг ямар амьтан байдаг вэ?” гэж асуув. Эдип эргэлзэж тээнэгэлзэлгvй “Энэ бол хvн. Яагаад гэвэл хvн дєнгєж тєрєєд дєрвєн хєллєн мєлхдєг. Єсєж том болоод хоёр хєлєєрєє явдаг. Харин нас хєгшрєн єтлєхдєє таяг тулдаг билээ” гэж хариулав. Олон хавар нэгэндээ гэгчээр Сфинкс мангас энэ удаа ялагджээ. Тvvнийг хувь заяа нь ивээсэнгvй. Эдип аймшигт мангасыг ялж Креоны амласны дагуу Фивийн хаан ширээнд залран Жокасттай гэрлэв. Ийнхvv тєлєгчийн урьдчилан харж зєгнєн хэлснээр Эдип тєрvvлсэн эхтэйгээ ханилан суужээ.

Эдип, Жокаст хоёр гэрлэснээс хойш дєрвєн хvvхдийн эцэг эх болцгоожээ. Сфинксийг ялан дийлсэн цуу дуулиан намжаагvй, Эдипийн алдар нэр улам бvр мандаж байсан vед гэнэт ард тvмний дунд тахал євчин дэлгэрчээ. “Лай хаан vл таних хvнд алуулсан билээ. Лайгийн сvнс гэмт хэрэгтнийг шийтгэж єшєє авахыг шаардаж байна. Хэрэв Лайг хєнєєсєн хvнийг олж чадвал тахал євчин устах болно” гэж тєлєгч нар айлджээ. Эдип vvнийг сонсоод Лай хааныг хєнєєсєн хvнийг мэдэхийн тулд хамгийн сайн тєлєгч болох Тиреси гэдэг нэгэн хараагvй хєгшнєєс лавлатал мэргэч тvvнд аймшигт vнэнийг хэлэв.

Лай хааныг алсан хvн бол Эдип єєрєє байлаа. Нvглийн сав дvvрэх гэгч энэ ажээ. Эдип эцгээ алж эхтэйгээ гэрлэснээ сая л ойлгожээ. Энэхvv аймшигт vнэнийг дуулаад Жокаст амьд явах ямар ч утгагvйг ойлгож ордныхоо баганаас єєрийгєє дvvжлэн амиа хорложээ. Харин Эдип ард тvмэндээ доромжлуулан, Креон болон хvvхдvvддээ хєєгдєж, єєрєє хоёр нvдээ ухаж хаяад vнэнч зарц Дитигоныхоо гараас хєтлєгдєн цєллєгийн их замд оджээ.

Фив-Афинаас баруун хойд зvгт орших хотын нэр, Дельф-Мэргэч тєлєгчдєєрєє алдартай газар, Коринт-Афинаас баруун урд зvгт орших хотын нэр.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.11.05 11:33 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
hi, goi boljee thanks :-D :-) :angel:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.13.05 6:23 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.19.05 12:47 pm
Posts: 788
Location: !@v Tr@nSH3nd 8!sh
bvhel bvten nom iimhen bolloo gejvv???????? gehdee mash dajgvi tvvh baina.


Top
   
 Post subject: yahav
PostPosted: Jul.13.05 8:23 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: May.17.05 3:48 pm
Posts: 60
Location: matsuyama,JP
yahav sonstson baihad zugeer l yum :col:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.23.05 1:19 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: May.05.05 11:54 pm
Posts: 157
sonirholtoi l yum baina herev haan tologchoos asuugaagui baisan bol barag tiim yum bolohgui l baisan yum shig sanagdchihlaa! gehdee yum doo!


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.23.05 1:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.03.04 8:26 pm
Posts: 2991
Location: Oz land
satsuko wrote:
sonirholtoi l yum baina herev haan tologchoos asuugaagui baisan bol barag tiim yum bolohgui l baisan yum shig sanagdchihlaa! gehdee yum doo!


yag l matrix kinonii tulugch shig yumaa. bi ingej heleegui bsan bol ene boloh bsan boluu geel tee? neeree tegj heleegui bsan bol huuhdee uuland ulguhgui tegeel tegeel ene yavdal barag l bolkuu bsan bhoo


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.04.06 9:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
dajgui yum aa

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.05.06 2:25 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Dec.07.05 2:31 pm
Posts: 142
davgui shuu


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.06 2:29 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Dec.01.04 1:20 pm
Posts: 3173
Location: Something missing
Энэнтэй холбоотойгоор сэтгэл судлалд Эрэгтэй хүүхэд ээжтэйгээ адилхан бүсгүйг, Эмэгтэй нь аавтайгаа адилыг хайж байдаг. Ихэнх нь тийм хүнтэй суудаг гэж Зигмунд Фриед оруулж ирсэн биздээ.

_________________
Амьдрал сайхаан сайхан


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.01.07 5:24 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Dec.04.06 8:33 pm
Posts: 42
wow uneheer goe zohiol shuu tei, bas ih emgeneltei.

_________________
never give up!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.07 9:59 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.10.07 5:24 pm
Posts: 17
ene jujgiin tovchlol ni ayurzana.iin delhiin suut 85 buteel gdg nomond ni orson bdiin bn lee...


Top
   
PostPosted: Jan.11.09 6:02 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Dec.28.08 2:21 am
Posts: 13
Тэгээд тэр Эдип, Жокаст хоёроос төрсөн хоёр хүүхэд байдаг, охин нь Антигона гээд, тэрний түүхийг мэдэх хүн байгаа бол хэлээд өгөөч, уул нь жүжиг байсан санагдаад байхын, дуу хийсэн дуулаад байсан даа, :hi:


Top
   
PostPosted: Jan.12.09 5:57 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Сонирхолтой ч гэсэн аймшигтай санагдлаа. Дөнгөж төрсөн хүүхдээ шилбэнээс нь оосорлож орхиод л... Өөрөө 2 нүдээ ухаж хаяад... :aa:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Jan.20.09 6:17 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.01.07 6:05 pm
Posts: 90
Аюурзанын орчуулсан дэлхийн шилдэг 85 зохиол гэдэг номыг уншаад үзээрэй. Өөр бас сонирхолтой зохиолууд хураангүйгээрээ байгаа :wd:


Top
   
PostPosted: Jan.31.09 1:25 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
ene ih tom zohiol sh dee te. bvh utgiig ni towchlood goe boginosgood bichsen bn.. nice

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
PostPosted: May.09.09 2:57 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.08 11:25 pm
Posts: 1069
Location: Anywhere is possible
Edip aimar sonin zohioloo. Emgeneltei emgeneltei gehed heterhii emgeneltei :crysad: :crysad: :crysad:

_________________
DaMN IT!!!


Top
   
PostPosted: Oct.01.13 12:09 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Sep.30.13 9:54 pm
Posts: 3
Like


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited