#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.19 7:27 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
 Post subject:
PostPosted: Jul.18.06 3:31 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
Bayarlalaa, zohioloos geheesee dursamj gevel barag boloh baihaa daa.

Humuustei yarij hoorch, chatlaj baih daa, esvel humuusiin amnaas avch tosoolj bichij baigaa bolohoor zarim zuil deer burheg zuil garch baij magdgui.
Ene buhnees mini sanaa avaad ulam saihan bolgood bichih hun baival cholootei shuu.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.18.06 7:28 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: May.20.06 3:27 pm
Posts: 2
Location: at home
humuusiin amidralaar bichij b.gaa bolhoor uneheer taalagdlaa. chamaig tsaashaa bicheesei gej husej b.na :) bas anh udaa mgl ijil huistnii tuhai unshij b.gaa bolhoor sonirholtoi b.a. zunduu zunduu bicheerei huleej baiy ^^

_________________
G&E


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.23.06 4:32 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 4:56 am
Posts: 116
Location: Setgel zukh mini orshij baigaa gazar
unekheer lag zokhiol gedegtei sanal neg baina.

_________________
ene bol chinii l amidral


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.24.06 11:51 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.04 12:12 pm
Posts: 198
Location: вирустсэн ...онц аюултай
Quote:
Bayarlalaa, zohioloos geheesee dursamj gevel barag boloh baihaa daa.

Humuustei yarij hoorch, chatlaj baih daa, esvel humuusiin amnaas avch tosoolj bichij baigaa bolohoor zarim zuil deer burheg zuil garch baij magdgui.
Ene buhnees mini sanaa avaad ulam saihan bolgood bichih hun baival cholootei shuu.
чиний дурсамжаас сэдэвлэн бичсэн зүйлч чинь их сонирхолтой юм аа. Цааш нь үргэлжлүүлээрэй :hi:
PS: chinii ooriinhoo dursamjiig bichsen heseg bgaa yu gesen /halit gomo bish biz gej hardav hehehhe/ :wink:


Top
   
 Post subject: Chi mini amid baigaa
PostPosted: Jul.24.06 11:03 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
uuchlaarai uuniig yarisan ezen bichihgui baihiig guilaa. tiimees uuniig bichihee bailaa.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.07 2:25 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.23.06 9:50 am
Posts: 24
Location: usa
hi mongol_biluu dahiad yum nemj bichigui yumuu bi chinii dursamjiig chin asuultaas uhaj bgaad unshlaa shu bas chamd amidralaa yarij uguhud ch belen bn shuu...oki urgeljluulwel ih bayrlan unshih bolnoo

_________________
it is fantastic...


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.19.07 12:57 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
Quote:
hi mongol_biluu dahiad yum nemj bichigui yumuu bi chinii dursamjiig chin asuultaas uhaj bgaad unshlaa shu bas chamd amidralaa yarij uguhud ch belen bn shuu...oki urgeljluulwel ih bayrlan unshih bolnoo
herevee tiim bol humuust sonirholtoi sanagdah baih daa, magdgui chi ooroo huurneh mayagaar end bichvel humuust bur iluu taalagdah baih aa,

Nadad neg hunii ih gunigtai dursamj baina. bichne gesen chini bur setgel ovdood baina.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.19.07 2:05 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
Тэр хэзээ нэгэн цагт энэ бух юм єєрт нь эргэн ирж тохиолдоно гэж бодож явсангуй. Амидрал хайр гуйгаад ирсэн аавийн хvv ээжийн охидийг мєс шиг хуйтэн царайлж, уйлж гуйж гувшигийг нь ул тоон буцаадаг байсан юм.
Тэр амьдралийг зугээр л зугаа цэнгэл гэж бодож явж. Тэр гэж нэрлээд байгаа хvний минь нэрийг Эрка гэдэг. Эрка хэд хэдэн сайхан хайртай учирсан. Дэндvv сайхан хайрууд. Оороо тэдэндээ дурлаж, тэд нар нь ч оорт дурлаж явсан. Энэ бух хайр сэтгэлийн холбоонууд дундаас амидралийнхаа ханийг сонгож тэр чадсангуй. Єчvvхэн алдаа дугагдалаар нь шалтаг хийн сайхан уерхэл нєхєрлєл, хайр сэтгэлээ юман чиний бодолгуй хаяж явдаг байж. Тэр унэхээр бардам сэхvvн омоглон явжээ.
Ийнхvv цэцэгнээс цэнцгэнд дамжин бал цуглуулах богино наст зєгий шиг хайрийн амидрал нь дуусах нь тэр. Амидрал дандаа зугаа цэнгэл биш.
Тиймээс тэр ороо толох болж дээ. Гунь, дахиад гунь..... бур шаналж зов.
26 настай идэр сайхан залуу хунд гологдоно гэж уу? Угуй ээ.
Гэвч туунд дахиж дурлал ирсэнгvй. Улам сайхан, сайн нэгнийг хайсаар тэр цєхєрчээ. Хунийг хайрлан байж хуний хайрийг татдаг гэдэг vгийг тэр сая л ухаарч байна. Бух юм хожимдож. Тэр эрэгтэй хvнээ сонгох уу, эмэгтэй хvнээ сонгох уу гэж бодол болсонгуй. Зугээр л оор луу нь тэмvvлэх асар их хайрийг мэдэрмээр, тэгж хайрлаж байгаа хунийг хариу хайрлахийг тэр асар их хусэж байна. Туунд амидралийн их замийг жаргал зовлонгоо хуваан хамтдаа туулах хань их угуйлэгдэж байна. Туунд хайртай байсан, уерхэж байсан охид бугд хуний эхнэр хуухдийн ээж болчихож, туунтэй уерхэж байсан залуусийн зарим айлийн эзэн, али хэдийн аав болчихсон, ногоо зарим нь али эхдийн найз залуутай болчихож. Туун луу гэх хун нэг ч байхаа байж. Туунийг гэх хумуус нь зовхон sex-ийг туунээс хуснэ. Тэр зовхон хуний sex-ийн хусэлийг хангагч майшин лугаа адил болж.
Туунийг энэ бугдийг эргэж эрэгцvvлж бодож ухаарах одрийг Бурхан туунд огчээ.

Бурхан илгээсэн тэр нэг одор урьд нь 2 биенээ хайрлаж байсан залуугийн утасийг Эрка санаандгуй олж авсан юм.
Тэгээд уйдаж бсан болохоор саваагуйтээд залгатал оорийг нь хайрлан энхрийлж байсан дуу хойлоогоор утасандаа хариу огч байна.
Оорийнхоо нэрийг хэлээд мэндэлтэл санадагуй шуу оорийг ни, Юу гэж хэлэхээ мэдэхгvй жаахан займчуулж байгаад санаа огтол, боон баяр хєєр болж тэр даруйдаа тэднийд хурээд ирэв.
Єєрєє нилээн халамцсан болохоор авгайгаараа машинаа жолоодуулаад ирж. Сайхан охинтой ханилжээ. Оороо ч их сайхан худэр ханхгар залуу болж.
Тэр одороос хойш Эрка 5 одор унэхээр их жаргалтай байсан. Тэр унэн хайрийг мэдэрч байлаа. Энэ бухэн битгий дуусаасай гэж унэн сэтгэлээсээ залбирч бсан юм. Тэр 2 буудалд байрлан, хосууд шиг бие биедээ эрхлэн жаргаж одор хоногийг умартан байтал али хэдийн 5 одор єнгєрчээ.
vvлзсан єдєрєєс хойш 5 дахи єдєрийн орой экс хайр нь ямар нэг юм хэлэхээр бэлдээд байв.
Хоолойгоо засан архи хундаглаж уугаад угээ эхлэв " Дахиад 2уулаа уулзаад дэмий байх. Амидралаа бодоцгооё. Би чамд дэндvv гэхэд арай дэндvv хайртай байсан.Чамайг сєхєрч гуйгаад уйлж байхад, чиний мєс шиг хуйтэн байдалийг чинь миний унэн сэтгэлийн хайрийн vг нэвтэрч уярааж чадалгуй би цохороод, сэтгэл минь хов хоосороод гарч байсан. Надад бух юм утгагуй санагдаж vхмээр байсан, гэвч би ээжийгээ зовлонд унагаад явахийг хусээгvй. 5 одор элий балай юм шиг байсан. Энэ миний хань намайг амьдралд буцааж хол тавиулсан, намайг дахин амидруулсан ачтан, энэ хунийг би дахин гомдоож чадахгуй. Чамд ухаангуй хайртай байсанг минь мэднэ. тэглээ гээд энэ 5н єдрийг чамаас харамлаад хардаагуй, намайг гараад явахад эргээд ирээрэй гэж хэлсэн. тэр 2 хар нудэнд намайг алдчихвий гэсэн айдас ямар ихээр хурж байсанг чи харсанч болоосой. Угуй тэр 2 хар нуд баярийн очоор гийж явах ёстой.
Би чамаас амидрал гуйж ирээгvй, би чамаас хайр гуйж ирээгvй, уулзасанийх суулчийн удаа чамайг тэврий гэсийн, уй гашуугаар дуурэн байсан 5 хоногийг цагаатгий гэсэн юм. Миний зурх буруугуй байсан юм шуу.
6 жил чамайг ирнэ гэж харлаа. ирдэг юм байна. Бурхан миний хусэлтийг сонсжээ гээд за урдахаа баричих нэг тулгий гээд нулимасаа арчив.
Эрка туунээс уучилалт гуйгаад дахиж туунийг орхихгуй гээд зондоо гуйсан ч тууний бух уг зузаан хана моргон унаж байх шиг экс хайраа уерааж чадсангуй.
Удаан гэгч туунийг унсчихээд гарсанийх нь дараа Эркагийн сэтгэл хов хоосон болчихов. Тиймээ юу ч улдээгvй хов хоосон. Тэр уйлаад нэмэргvй гэж нулимасаа тогтоох гэсэн ч чадсангуй.
Тэр цонх руугаа яаран очоод хартал тууний экс хайр нь цонх руу нь ширтээд зогсож байлаа. Эрка туун руу гараа ч далалсангуй доошоо суун хингэнтэл уйллаа. Тууний бардам зан хаашаа ч нисэн одож. тэр ори дуу тавин уйлж байна. Гэрийнхээ уудэнд хумуусийн чанга ярих чимээгээр хаалга нээтэл экс хайр нь уйлчихсан сууж, харин эхнэр нь туунийг аргадан зогсож байв. Тэр 2 тэсэлгvй тэврэлдэн уйлалдав. Экс хайрийх нь эхнэр нулимасаа арчин чив чимээгvй шатаар уруудахад Эрка туунийг дуудан нєхєрийнх нь гарийг атгуулаад та 2 жаргалтай амидрадаа. 2 сайхан хуухдээ бод гээд нумлимасаа арчин гун санаа алдаад гэртэ оров.
Уулзахгуй байсан бол дээр байж дээ. Гэхдээ энэ бух зуйл тvvнйиг сайн ухааруулав.
Тэр хоосорсон сэтгэлээ дуургэхийн тулд хулээх л болж дээ. хэзээ нэгэн цагт туунд дахин хайр ирнэ ээ. тэр уед тэр туунийг алдаж явуулахгуйгээр ухаарсан байгаа. Хайрийг эрэх биш хулээх л хэрэгтэй юм байна.
Тууний зуг олон охид, олон залуус харц унаган хардаг ч тэр одоо жинхэнэ хайраа л тэдний дундаас олох болж. Хэрэв зурх нь жинхэнэ хайрийг хэн нэгнээс мэдэрвэл тэр хун нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хамаагуй.
Хайр бол хайр. Хайрийг хайрлах л хэрэгтэй.

Энэ залуу яриа надад их бодогдуулсан. Миний бичсэн зvйлээс илуу ихийг надад ярьсан. Гэвч тэр бугдийг нь тоочиж бичиж чадсангуй. Ямарч хун хайр сэтгэлтэй учирдаг. Тэд нь ижил хуйстэн, тахир дутуу, шоронгын хоригдол хэнч байсан ялгаагуй, бvгд хайртай учирана. Бид хайрийг л хайрлаж чадаж байх хэрэгтэй юм байна.
Энэ залуугийн хайрийн туух миний нэг гэнэн алдаатай тєстэй санагдсан. Миний тэр алдаа энэ залуугын шаналалийн дэргэд юу ч биш байсан ч.. тэр бvхнийг эргээд дурсахад бас сонин болж байна шуу.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.19.07 2:16 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
mongol_biluu тэр тухайгаа бичвэл сонирхолтой байх байхдаа. Чи их гоё бичдэг юм байна шдээ, өмнө нь би чиний бичсэнг уншиж байсангүй. Одоо бичлэг нэмэгдэх болгонд орж байдаг боллоо доо

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.21.07 8:15 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Feb.17.05 12:55 am
Posts: 450
Location: UK
mongol biluu uneheer avyastaimaa. Zohioliinhoo duruudiig sain gargahiin. Tsaashdaa olon sain zohiol bicheerei :wd: :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.28.07 2:00 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Oct.11.06 2:39 pm
Posts: 112
Location: Эрдэм номын их танхимд
Hi. goy zohioluud bna shuu. hairiig hairla gej unen ug shuu :col:

_________________
Husel moroodlooroo jiguurley!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.02.07 3:21 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
Uuchlaarai Saraa tuhai bichij bsan chini ehnii bichleg ni alga bolchihloo.
Tovch helehed Saraa, Batkataa neg angi bsan yum shuu. Ter 2 ih sain naizuud bsan yum. Tegeed Saraagiin hurimand deer Batka bolon Batkagiin 2 sain naiz bujiglej baigaa yum aa. Saraagiin bodoj baiga bodoluud shuu.
Jaahan yaarch bichsen boohoor hyanaj chadsangui.




Сараагын хусэл биелэж байгаад баяртай байгаагаа хэлэх Баткагийн гунигтай нудийг тэр анзаараагуй юм. Хайртай хундээ хэдээр нь бол хэдээр нь монго цацаад оортоо сайн болгодог тэр залуу шиг бол сайханаа гэх тэр угийн цаад утгийг ч тэр ойлгоогуй.
Суйт хархуутэйгээ зугаалах туунд Батка болон найз нартайгаа нийлэх зав бсангуй, найз нарийх нь ч зиндаа хурч тэдний дайтай явах бэл хурэхгvй.
Мєнгє гэдэг баян хуний баасийг нь хуртэл тансаг амттан шиг болгож бусдад идуулж болох хучтэй юм аа. Хаана ч явсан тэдний омно бохолзож нахилзсан хумуус угтах юм.
Хуримийн тов нь ойртож байхад хуримийн даашинзнаас болоод суйт хархуутэйгээ муудалцан гарч яван Баткагийнд 3 хоносон юм.
Батка руу залгаж байх даа танилцсанаасаа хойш бараг 4 жилийн хугацаанд тууний гэрийг хаана байдагийг мэдээгvй бсандаа их гайхав.
Баткагийнд ирээд туунийг бутэн ончин 2 дуугийнхээ хамт ээжийнхээ дуугийн 2 хуухэдтэй хамт 2 ороо байранд амидардагийг мэдээд єр зурх нь омьроод явчих шиг болов.
энэ 4 балчирийг л єсгєх гэж ингэж явдаг байж дээ. Энэ хэцыы бухний цаанаас яаж гарч ирдэг инээмсэглэл юм бол оо?! Гэхдээ тэдний гэрт жинхэнэ амидрал буцлаж байдагийг ойлгосон мэдрэсэн.
2 эмэгтэй дуу нь жижиг ороондоо унтана. Тэр 2той Сараа цуг байхаар болсон.
Батка 2 эрэгтэй дуутэйгээ том ороондоо унтдаг юм байна.
Гэрт нь тавилга гээд байх юм байхгуй алга. Том ороо жижиг ороондоонэг нэг зурагттай. том ороондоо ДВД тоглуулагч. 2 ороондоо 2ууланд нь ханийн том шкавтай. тэгээд бичигийн том ширээтэй юм.
Харин гал тогоо нь бухэл торолийн хоолний сав суулгаар дуурэн. Хоргогч нь элдэв торолийн хоол амтлагч, бусад хунсээр дуурэн юм.
Анхний шоно Сараа элдэвийг бодон бараг унтаж чадсангуй.
Оглоо радио дууграхаас омно Батка босож байгаа нь сонсогдов. Шуршуурт орж дуусах уед нь дараагийн дуу нь босон шуршуурт орж цуварсаар 7:30 гэхэд бугд босчихов. Батка ороонд нь орж ирээд Сараа босоод оглооний цай уучихаад унтаа. Манайхан буг бэлэн болох гэж байна.
Хун болгонд шилэн аяганд жимсний шуус эсвэл суу хийчихсэн, нэг нэг гадил жимс тавичихаж. Шарсан болон шараагуй талх ороод тавичихаж.Хумуусийн тоогоор нэг нэг ондог шарчихаж.
Батка
дуу нарийнхаа одрийн цайнд бололтой хачиртай талх бэлтгэж байв.
Туунийг нь хичээнгvйлэн боож, тавиад хун болгоний тоогоор байцааний салат пластик саванд хийж бна.
Оглооний цай дуусангуут 2 эрэгтэй дуу нь аяга тавагаа угааж, 2 эмэгтэй дуу нь гадуур хувцаснуудаа сойздохийг нь сойздож, арчихийг нь арчаад бэлэн болгов.
8:15 гэхэд бугд тус тусийнхаа хичээл руу явчихсан, Батка одор амжуулах ажилаа бичиж дуусаад, одор хичээлийнхээ тухай уридчилан уншиж байна.
Тэр хамт хичээлдээ явав. Автобус, таксиний алингуур нь ч явсангуй. алхдаг юм бна. Энэ нь ч бараг хурдан юм.
Сараа ондоор унэндээ оороо байж чадсангуй.
Хичээлээсээ эртхэн чолоо гуйж гараад, дэлгvvр орж баахан хунс аваад ирхэд Батка хаалга тайлаад нуд нь орой дээрээ гарчихав.
Энэ айлд бух юм нь тооцоотой юм. тууний авчирсан хунсийг багтаах газар алга. Гэхдээ хунд хунс илуудэх биш дээ.
Батка маш сайн тогооч юм. дуу нартаа юу яаж хийхийг нь заан, ямар юмаа яаж амтлаж байгаа, хэдэн минутэ яаж шарж хуурах эсвэл чанахийг нь заана.
Оройн хоол бэлэн болоход Сараа нудэндээ итгэсэнгvй. Тууний орж байсан тансаг зоогийн газаруудаас чамин хоолний ширээ бэлэн болж. нэг л дутуу юм дутуу бардам ихэмсэг зан. Тийм байх ч шаардлага алга. Энд эгэл мортлоо эрхэмсэг хумуус амидардаг юм байна.Энэ гэр бул ээж ааваар дутаж байгаа ч ээж аавийн халуун хайр нь шингээд улдсэн юм шиг дулаан булээн аз жаргалаар дуурэн юм.
7 хоногийн суулч, шинэ 7 хоногтоо бэлдэх цаг болж. хун болгон 7 хоногийн халаасний монго гээд 5, 5н мянган тєгрєг авч бна.
Тэгээд дутуу хунс, болон талх сууний монго гэж хун болгон оор оорийн авах ёстой юмаа тооцон монго нэмж аван ирэх долоо хоногийнхоо тосовийг батлаж бна.
2 эрэгтэй дуу нь шинэ омд авах цаг нь болсон тул маргааш дэлгvvр хэснэ гээд боон баяр байх шиг.
Сараа тэр оройдоо Баткатай яриж онжсон юм. Ээж нь 10 жилд байхад нь нас барсан юм бна. Энэ бух ажилч зан чанарийг ээжээсээ овлож авч.
Ээжийнхээ эгч дээр осож бсан болов ч бас гуниг дайрч ээжийх нь оронд ээж нь болж бсан тэ хун нас барж.
2 дууг нь аав нь гар дээрээ авий гэсэн ч тэр зовшоороогуй. Тууний аав нь амид сэрvvн, оор авгай хуухэдтэй бийлэгжvv нэгэн. Энэ байрийг аав нь авч огсон. Мон сар болгон 2 дуугийх нь хадагламжинд монго хийнэ. Тэр Монгийг нь тэр 4уулэнд тэнцvv хуваан хийж хадаглана. Том болохоороо тэд нар ядаж оютан байх даа хуссэнээрээ амидраг гэж боддог гэнэ.

3 хоногийн дараа Сарааг суйт залуу нь ирж гуйж гувишсаар авч явж тууний хусэн хулээж бсан дээдсийн амидралд оруулсан юм.

Сараа хадам болж байгаа хун нь анхний хайрийх нь эцэг гэж яаж мэдэх вэ дээ. Тэр дунд нь бужиглэж байгаа залуу миний хагас дуу ш дээ гэж хэлэх нєхєрийх нь дуу тууний цохисоноос илуу овтгов.
Их бардам зантай хvv дээ.Ээжийгээ дуйраасан шазруун. Гэхдээ ээж нь бидний амидралийг бусинуулахгуй эцэгийг минь буцаасан сэтгэл сайтай хуухэн дээ. Энэ залуу хол явна шуу. Оноодор энд бужиглэж байна. Маргааш МГЛийн эсвэл дэлхийн зах зээл дээр цахир хагалсан сайн хун болоод явж мэдэх л хун шуу. Ымарч бсан хагас дуу гэж бодоод хэдийд ч туслахад бэлэн байдаг ч, хэзээ нэгэн цагт манидаа гар сунгаж байж мэдэх л хун дээ. Ирэх цагаан сараар ирэхэд нь сайн танилцуулна аа.

Батка минь дээ ягаад ягаад дандаа хуний толоо явдаг юм бэ?! Ах дуу нараа бодсоор байтал чамд амидрал улдэх юм уу?! хэмээн бодон, Сараа бомброн асгарах нулимасаа арчин бужиглэх залуус руу явлаа.

Та туунийг Баткаг тэврээд унсээд уйлсан гэж бодоогуй биз дээ.
Зvгээр л гунигаа тайлтал бужиглэх гэсэн юм аа.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 9:47 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Mar.07.07 11:04 am
Posts: 344
mongol_biluu , humuusiin yariag iluu dutuu chimegguigeer engiineer saihan zohiol bolgood bichij ogch bdagt chin bayarlaa


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 9:50 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.03 5:24 pm
Posts: 1019
Location: Xorvoo ertontsiig zaxiraxaasaa umnu uuriiguu zahirch syr
ZAAVAL YNSH


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.07 1:33 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
Энхдєлийг 7 дугаар ангидаа орох жил нь хотод байдаг эгч нь єєр дээрээ авч нийслэлийн нэр хундтэй нэгэн сургуулид суралцуулах болов.
Хэдийгээр тэр энэ байдалд дургуйцэж байсан ч єєрийх нь ирдээдvйг бодож ийм шийд гаргаж байгаа аав ээж эгчийнхээ саналийг дагахаас оор арга байсангуй. Аймагтаа business нилээн сайн яваа болохоор тууний хотод байх зардалийг даахад тэдний гэрбvлд нэг их бэрхшээл гараагуй.
Энхдєлийг ангийх нь хуухдууд тийм сайханаар хулээж авсангуй. Хєдєєний, бvдvvлэг, гуталаа чирсэн энэ тэр гээд тvvнйиг ад шоо узээд ангийх нь ер амар байлгуйхгуй. Аргагуй ч биз дээ. Хэн нь мэдэгдэхгvй айлийн хуухэд ирээд зиндаархаад нэг ангид сураад ирэхээр бие биенээ танидаг болсон хурган баячуудийн хуухдуудийн хор шарийг єєрийн эрхгvй л ходлогдог байсан биз. Энхдєл найз ноход нутаг усаа санаад буций гэх болгонд эгчийх нь омог бардам уг туунийг зогсооно.
Тийм ээ тэр, баярхаж зиндаагаа харуулах гэж биш, эрдэм ном сайн чанартай сурах гэж ирсэн.
10 жилээ тєгстлєє тэр сургуулидаа буу хэл ангидаа найзгуй байсан гэхэд болно.Харин тууний урд суух Энхтєр гээд хуу туунтэй арай найрсаг хандана. Туунийг найзаа гэж дуудаж болох юм. Ангийх нь охид бол туунийг ходоонийх гээд бур тоож харахгуй.
Тэгсэн мєртлєє зарим нь бие унэлэнэ. Бодохоос дотор муухайрмаар.
Тэгсэн ч Энхдєлд ганцаардаж байсан уе гарч байсангуй.
Хичээлээ давтана. Хуучин ангийхаа хуухдуутэй ярина. Тэгээд тууний хамгийн дуртай юм бужиг болохоор МТгээр гарах клипнуудээс шинэ ходолгоон суран давтана.
Дээр нь тэр цэнгээт бужигийн дугуйланд явж эхлэсэн тул найз нєхєдєєр дутаагуй нь ойлгомой.
Сурлагаар сайн, дээр нь ямарч урлаг соёлийн уйл ажилгаанд идэвхтэй оролцох туунийг ангийх нь илт дээрлэж чадахгуй ч нийлээд байхгуй.
Ганцхан Энхтєр л найзархаж ярина. Гэр нэг зуг болов ч тэр 2 нэг их зам нийлэхгvй. Энхтєр байнга таксигаар эсвэл гэрээс нь хvн ирж авна.
Энхдєл монготэй байсан таксидаад байхгуй ихэнхи тохиололд алхана, зарим уед микро бус-аар явна.
Суулдээ тууний занг мэдэх болсон Энхтєр туунтэй хамт алхдаг болсоор тэр 2ийн уерхэл эхлэсэн юм. Тэр 2ийг нийлуулж байсан гол юм бол бужиглэх дуртай зан ни. 2уулаа бужиглэх дуртай, бужигийн маш их авястай мортлоо энэ чиглэлээрээ мэргэшиж явахийг хусдэггvй.
Энхдєлийг 10 ангид орсоноос хойш тоохгуй байсан ангийх нь охид буу хэл энд тэнд явахад нь танилций гэсэн охид ихсэх болов. Зарим охид орцнийх нь омно зориуд хулээн єдєж хоргооно Охидийн ингэж аашилах нь туунд сайхан санагддаг байсан ч тэр хэзээ ч бардам их зан гаргаж байсангуй. Бэлэн олдлоо гээд тэр таарлдсан болгонтой нь уергэж салаад явалгуй оорт таалагдах охиноо хулээсээр.
Тvvнд таалагдах охин ондор шалгууртай бололтой, ямар ч абисан 10 тєгстєл нь туунд найз охин болох охин олдсонгуй.
10 тогсоод, Энхтєр туунтэй нэг их сургуулид орох гэж их хичээсэн боловч аав ээжийнхээ шахалтаар хэлний сургуулид орсон юм.
Тэгсэн ч тэр 2ийн найз нєхєрлєл дуусгавар болсонгуй харин ч улам сайхан найзууд болсоор.Энхтєр удалгуй аав ээжээсээ тусдаа 2єрєє байранд байх болсон тул Энхдєлийг байнга дуудаж цуг байсаар суулдээ тэр 2 цуг байдаг болсон юм.
Энхдєл найз Энхтєр шигээ боломж гарах бvрд гараад зугаацаад яваад байхгуй ч зарим уед цаг зав гарган туунтэй хамт гаран ясаа тартал бужиглэж байгаад орж ирнэ. Уе уэы тэр 2ийн найзууд ирэн орон байрийг нь нураах шахуу юм болж байгаад явцгаана.
Одор хоног онгорох тусам Энхтєлийн найз охинтой болох санаа нь унтран, найз Энхтєр руугээ татагдаж байгаагаа мэдэрч эхлэлээ.
Єєрєє энэ бодолоосоо зугтаахийг хичнээн хусэж байсан ч тэгэх тусам нь тууний найз руугаа татагдах нь улам ихсэнэ.
Зарим уед найзийгаа харамлаж хардаад ч байх шиг. Хумуун бус мэт энэ уйлдлээсээ тэрээр их айж цочирдож байвч санаа бодолоо ул захирч чадмой.
Зарим уед хичээл номоо умартан Энхтєрийг хаа байгаа газар нь дагаж явмаар санагдавч зорисон ганц зорилго нь оорийгоо сурч хогжуулж,цаашид бусинэссман болох тул оорийгоо хучлэн захирч хичээлдээ анхааралаа хандуулна.
Хаая нэг Тєрєєтэй гарч орчлонго умарттлаа бужиглэх нь тууний жаргал.
Тєрєєг гадууртэнэхээс бусад уед тэр 2унэхээр сайхан цагийг єнгєрvvлнэ. хамттай хоол хийж, хичээлээ зовлон яриж, хотоор зугаалана.
Тєрєє нь зарим уед нэг л учир битуулэг зан гаргана. Заримдаа туунтэй хамт гарахаас дєлєн бараг зугтах нь халаг болж худлаа хэлэн гарна.
Єєрийнхєє байдалийг найздаа мэдэгдvvлэхгvй гэсэн дээ Дєлєє нэг охинтой уерхэж эхлэсэн юм. Тєрєє туунийг их дурамжхан хулээж авсан нь нэг бодолийн сайхан ч юм шиг Дєлєєд санагдсан. Оорийг нь харамлаад ч байгаа юм шиг.
Учир битуулэгээр гарах болгондоо Тєрєє хаана очих гэж байгаагаа Дєлєєд ул хэлнэ. Энэ бух нь тууний тэвээрийг барж бараг галзууруулах шахна.
Нэг одор Тєрєєг учир битуулэгээр тэгж гарахад Дєлєє сэмхэн дагаж явсаар нэгэн бар-нд орохийг нь ажиглан дагаж ортол , єрєє ул таних 3 залуутай их л дотно маягаар мэндлэн, тухлан суулаа.
Энэ бухнийг харсан Дєлєєд газар тэнгэр нийлэх шиг л болов. Хунд хэлж ул болох хэцvv шаналгаа дээр нь найз нь оор залуустай нууцаар уулзах нь туунийг их буугаар буудан юу ч угуй олон жижиг хэсэгт хуваачих шиг болов.
Туунийг нудэндээ нулимас мэлтэлзvvлэн эргэхэд тууний байдалийг ажиглан сууж байсан нэгэн гадаад эр тууний араас яаран босов.
Мань эр яаран тооцоогоо хийчихээд Дєлийн хойноос гарахад тэр толгойгоо базлан замийн хашлага дээр сууж байлаа.
Гадаад эр тууний хажууд суун англиар ярина. Англи хэл сурч байгаа ч анх удаагаа гадаад хунээс англи хэл сонсож байгаа учираас юу гээд байгаг нь сайн ойлгосонгуй.
Сайн сонсоод байтал оорийг нь тайвшируулаад байгаа бололтой. Мон хамттай явж ууя гээд байх шиг.
Энэ удаа орчлонг марттлаа уухаас оор сайхан зуйл туунд байсангуй.
Гадаад эрийн урилгайиг дуртай хулээн аваад хамттдаа оор бар лыы явцгаалаа. Тэднийг баранд ороход, хогжим нургэлэн, нилээн халамцсан залуус бужиглэн байх нь энэ бар ид дундаа ажилаж байгааг илтгэнэ.
Мань гадаад эр туунээс асуулгуй бутэн хил архи захиалчихав.
ганц 2 зуу татан, хогжимийн аянд бомбогдуулэх тууний сэтгэл санаа бага зэрэг тайвширч улмаар бужиглэх хусэл эрмэлзлэл нь дуурээд ирэв.
Тvvнйи хамгийн суу;лийн санаж байга азуйл бол мань гадаад эр туун руу инээмсэглэн эрхий хуруугаа гозойлгож байсан ни.
Дєлєє сэрэхэд тууний хамаг толгой задарчих шахан євдєн, орчиноо тойруулж хартал танихгуй газар. урд оройнийхоо танихгуй гададаадийг гэнэт санан сандран босож хувцсасаа омсож байтал мань эр инээсээр угаалгийн орооноос гарч ирэв. Мань эр Дєлєєг тайвшируулан, урд шоно юу ч болоогуйг, тайлбарлан, Дєлєє их сигцон байсан учираас л ороондоо авчирсан гэдэгээ хэлэв.
Дєлєєг яаран сандран хаалга руу явж байхад ядаж нэрээ мэдэлсэхгvй юм уу гэхээр нь зогсон Дєл гэж хэлэхэд, Брэд гээд гарийг нь атгав.
Оороос нь нилээд насаар ах мань эрийг харахад хунд муу юм хийчихээр юм туунээс олж харсангуй. Инээмсэглэх царай нь нэг л нудэнд дулаахан, ялангуя цэв цэнхэр нуд нь их содон сайхан.
Утасний дугаарийг чинь авч болохуу, оройн хоолонд хамт орооч эх мэтчилэн олон зуйлийг гуйх хусэхийн хооронд хэлсээр.
Дєл гэнэт Тєрєєгєєс хариугаа авий гэж бодон утасний дугаараа огонзовхон тэкст мэссагэ гэв.
Тvvнйиг УБтаа нэлээд томд орох буудалаас гарч явахад уудний зааланд зогсож байсан 2 авгай, монголийн минь хамаг сайхан охид ьЗАЛУУСь монгоор яваад дуусах нь ээ гэж чангаар ярилцана. Залуу гэдэг угийг маш чангаар хэлэх нь оорт нь зориулж хэлсэн нь ойлгомжтой.
Ичсэндээ тэрээр гуйх шахам буудалаас гаран бушуухан такси аван гэртээ ирэв.
Тvvнйиг ирэхэд унтаахай Тєрєє нь али хэдийн босчихсон зурагт харан сууж байлаа. Хаачаад ирэв гэхэд нь хаачаачгуй гээд бушуухан усанд орохоор угаалгийнхаа ороо руу явлаа.
Шуршуурт орж байхадаа найз охинийдоо очоод ирлээ гэдэг байж гэж бодон амаа барив.
Энэ одороос эхэлэн тэр 2 нэг л хэвийн биш харицах болов. Гэхдээ Тєрєє учир битуулгээр явсаар, Дєл найз охиноороо туруу барин гадаад залуутай болзсоор......
Нэгэн том нууцлагдуу хулээн авалтад туунийг хамт явахийг гадаад найз нь урив. Тэнд очоод тэрээр нудэндээ итгэсэнгvй. Тєрєє нь олний нилээн танил болсон нэгэн улс тєрчтэй тэврэлдэн энхрий дотно уг хэлцэж байгаа бололтой нилээн талимаарсан байдалтай зогсож байв.
Бушуухан булангийн цаагуур орох туунийг Тєрєє харж амжсан боловч бас оортоо итгэж чадсангуй. Бух байдалийг хэдийнээ мэдэх мань гадаад юу ч болоогуй юм шиг тайван алхалсаар орж ирэхэд Тєрєє яаран очиж тантай яваа хунийг хэн гэдэг вэ гэхэд мэдэхгvй ээ намайг наашаа ирэхэд зам заасан уйлчлэгч хэмээн хайнгадуухан хариулав.
Тороо бушуухан гаран утасаа яаран залган Дєлєє руу утасдав.
Найз охинтойгоо явж бна гэсэн хариу аваад санаа нь амарсан болов ч нэг л тайвширч чадахгуй байсан боловч бушуухан гэр луугээ явав.
Замаасаа хэдэн лааз шар айраг аван гэртээ орон зурагтаа асаан буйдан дээрээ тухлан суулаа.
Тун удалгуй Дєлєєгийн найз охин туун руу залган Дєлєєг асуусан нь туунийг улам тугшээн,сэтгэл нь тогтож огохгуй байхаар нь дахин гарч нилээн хэдэн лааз шар айраг нэмж аван ууж хоосон лаазаа хаа хамаагуй шидэн багтирчих гээд байгаа сэтгэлээ арай ядан даран суусаар нэг мэдэхэд унтчихсан байв.
Туунийг нэг сэрэхэд Дєл ирчихсэн хогжимоо эцэс ээр тавиж чарлуулан сонсож, гэрээ цэвэрлэж байв.
Тєрєє оор луу нь нэг л оороор хараад байгааг Дєл анзаарав.
Баярламаар, гэхдээ аймаар. Бух юм дууссаний дараа бие бие ээ мэдлээ гэжvv. Дєлєє юу бодож байгаагаа хэлэх гэтэл Тєрийн утас нь дуугарч бас л нєгєє учир битуулэг болзоондоо явлаа.
Энэ бухэн Дєлийг тэр гадаад залууг даган туний нутаг руу явах шийдвэр гарагахад хучтэй нолоолсон юм.
Тэр яаран сандран хувцасаа баглан, эгчийх руугээ явлаа гэсэн захиа улдээгээд гарлаа. Мэдээж тэр эгчийх руугээ очсон юм. Хэнд ч сэжиг авахуулхгуйн тулд. Гадаад явах болсон оо хэнд хэлэхгvй байсаар байгаад явахаасаа хэд хоногийн омно гэрлvvгээ очин аав ээждээ хэлэн унсуулээд ирлээ. Одоо туунд явах л улдлээ. Гэвч яг цагаа тултал тэр унэхээр явж чадахгуй, нэг л юманд хорогдоод....
Энэ олон хоногийн хугацаанд Тєрєє ядаж нэг ч удаа утасаар яисангуй.
Суулчийн удаа харий гэж бодон ордог ногоо нууцлагдмал баранд нь очтол тэр нилээн согтчихсон сууж байв.Хараваас биеэ авч явчих чадваргуй болчихож. Туунийг оортэй нь яриж байгааг мэдэж айгаа ч шинж алга. Тооцоог нь хийгээд гэрт нь хургэж огон оронд нь оруултал тэр оорийг нь зоолон дуудаад байх шиг. чихээ ойртуулаад сонстол хацар дээр нь зоолон унсчихлээ. Дєл нулимаса бариж дийлсэнгvй. тууний цээжийг дэрлэн уйлж байтал туунийг Тєрєє зоолон илж байлаа. Зон совингоороо юу эсвэл согтуу ч гэсэн юу болоод байгааг мэдээд тэгсэн юм уу буу мэд.
Ямарч байсан туунийг гартал тэр хойноос дуудсангуй.
Нисэх буудал дээр, уруу царайлан паспортийн шалгангаар орж байгаад яаад ч юм эргэж хармаар санагдан хартал хэн нэгэн танил царай гэнэт нуугдах шиг болов. Эргэлзэх зуйлгуй тэр бол Тєрєє байсанг гэдэгт
Дєл итгэлтэй байсан. Гэвч бvх юм хожимджээ.
Хvнйи нутагт дасах хэцvv ч шуд зуун тэвчсээр. Тєрєє тууний зууд нойрноос гарахаа байсан. Жаргалтай царай узуулэ явах боловч туунийг оорт нь хайргуйг мэдсэн мань гадаад эр яаж тайван байж чадах вэ дээ.
Нэг єдєр туунд Монгол явчаад ирэх санал тавив. Би найзийг чинь бас чамайг дорд узээгvй шуу, эргээд ирвэл миний гэр чинийх, найзтайгаа ирвэл та 2ийх байх болно шуу. Би чамд дэндvv хайртай. Миний олж харсан цорийн ганц узэсгэлэн гоо чий шуу. Хээрийн сайхан сарнай цэцэгийг хэн ч олж харж унэрэлэж амжаагуй байхад тасалж нандигнаж зурхэндээ хийсэн.
Чамайг харсан анхний дур зураг одоо ч гэсэн мартагдахгуй байна.
Чи найзийгаа матаж чадахгуй байгаа шиг би чамайг мартаж чадахгуй.
Эргэж ирнэ гэсэн амлалт хусэхгvй ч, эргээд ирэхийг чинь хулээнэ шуу.
2уулаа болоод ч иргэж ирж болно. Би чиний хувид амидрал узсэн, чамайг дэргэд байвал ядаж ах шиг чинь хандаж байя.

Дєл Монголд ирээд шууд Тєрєєтэй байсан байрандаа иртэл бух юм яг л хэвээрээ,харин Тєрєє ууж ууж тасарсан бололтой ийш тийш нь шидлэсэн шар айрагний лааз овоочихсон, гэрээс нь архиний эхvvн унэр ханхалана.
цонхийг нь онгойлгон хогжимоо чанга дээр нь орилуулан тавиж гэрээ цэвэрлэж эхлэв.
Тєрєє сэрж хараад зуудлэж байна гэж бодсон бололтой оорийгоо чимхэж узэн толгойгоо сэгсэрнэ. Зууд биш гэдэгт итгэж эхлэв бололтой тууний хацар шанааг даган нулимас нь урсана.
Дєлийг очоод тэвэрхэд эхэр татан уйлан, ээрэн байж дахиж хэзээ ч уулзахгуй нь гэж хичнээн их айж байсанаа хэллээ.

Тиймээ тэр 2 одоо ч гэсэн салаагуй л явна. Энэ бол хайрийн холбоос.


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.07 3:44 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Dec.12.05 7:39 pm
Posts: 395
Location: taiwan
:-)


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.07.07 7:50 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Mongol biluu chi ug n avyastai bichdeg yum bn. Chamtai dandaa iim amidral toxioldson xumuus uchralaa yaridag yumuu (joke) Neeren, togloomchgui dandaa iim uur xairiig bichix bas neex sain zuil bish bxaa. Ugaasaa manai ornii niigemd eireg zuil barag bxgui bolson ch gesen bdg l zuil meteer xumuust oilgolt turuulexguin uudnees shuu, oilgooroi :hi: :hi: :hi:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
PostPosted: Jan.16.10 12:51 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Apr.04.09 2:59 pm
Posts: 1728
mongol biluu haichsiin be?dahij bichkum bhda


Top
   
PostPosted: Aug.23.11 7:37 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
hehehe ergeed unshsan chini sonin bna shuu, jaahan ch baij, yaasan ch ih aldaatai bichsiin.

Mongolei.de-iin chatad kui mon olon shono noirgui suudag baij dee. Humuusiin hairiin tuuhiig sonsood,
Bi zohiolch bish shuu dee, ter uyed setgel ih hoordog baisiimuudaa, humuusiin hairiin tuhai bichih dee.

HUmuus gaihaj baisan bh l daa ijil huisten humuusiin tuhai tulhuu baisand, Bi ted nariin dald yertontsiig l medej neeh gej tiim humuustei ihenhdee chatladag baij dee.

Odoo ch chatladag nas ongorch baih shig bna doo kkkk


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited