#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 9:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
 Post subject:
PostPosted: Mar.21.05 12:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Золоо хэмээн єєрийгєє танилцуулсан "Ууртай ажаа"-гийн єєрт нь ярьсан зvйлс тийм ч сонирхолтой, тийм ч итгэчихмээр зvйл биш байлаа.

Золоо гэнэт гадаадад ээж аавтайгаа амархаар болж Ганаад тэр тухайгаа дуулгаж чадалгvй явсан гэнэ. Амралтанд очоод Ганаагийн утас руу єч тєчнєєн залгасан боловч монголруу 00976-аар, хот руу 1 гэж ордгийг урьд нь гадаадаас залгаж байгаагvй болохоороо мэдээгvй, 976 гээд л залгаад байсан гэнэ.

За тэр ч яахав vнэн байдаг юм байж. Тэгвэл яагаад.... Байгалаа... за байз яах вэ...

Нилээд ярьж суун бас ч гэж Байгалаагийн тухай ор тас мартдаггvй юмаа гэхэд vрррргэлж бодоод байх нь багасав. Гэхдээ тийм их хайртай байсан хvнээ яаж хэдхэн цаг єєр охинтой буу халаад мартана гэж байхав. Яваандаа учир нь олдох байлгvйдээ хэмээн багахан тайвширсан нь л байсан юм.

Ганаа Золоо хоёр хэн хэндээ гадаад тєрхєєрєє таалагджээ. Золоо Ганаагаас утсаар ярьсныхаа хариуд "Ууртай ажаа" гэсэн хоч авсан ч vнэн хэрэгтээ мэдээж тийм биш, харин ч сураггvй болохынхоо ємнєхєн vеийнх шигээ, єєрєєр хэлбэл дотносож эхэлсэн vеийнх шигээ хєгжилтэй, тоглоом даадаг, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, нилээд нvvрэмгий боловч бас ч гэж далжиганасан охидууд шиг хєнгємсєг зангvй нь харагдсан бєгєєд царайлаг, бас их гоё биетэй юм гэж хvртэл Ганаа хараад амжжээ.

Єдєр хоног єнгєрсєєр Золоо Ганаа хоёр ч утсаар ярьдаг утасны найзууд биш хааяа нэг уулзаж буу халан суудаг нэг vгээр хэлбэл харьцаа нь нилээдгvй єєрчлєгдєн дотносож байлаа. Гэхдээ ингэлээ гээд Ганаа Байгалаагаа мартсан єдєр нэгээхэн ч vгvй. Єдєр болгон тvvн дээрээ очих боловч тєдийлєн амжилтанд хvрэхгvй, юу хийх, юу ярихаа ч мэдэхгvй хvн чинь яаж ч амжилттай байх билээ дээ.

Байгалаагийн ээж нулимс дуслуулан байж Ганаад "Биеийн болоод сэтгэл санааны хувьд маш сайн, эв эрvvл болсон, даанч чамайг байтугай санахгvй байна даа хvv минь" хэмээн ярьсан нь худал зvйл байсангvй. Ганаатай цоо шинээр танилцаж байгаа юм шиг л байдаг байв. Ганаа Байгалд энд тэнд авхуулсан зурагнуудаа vзvvлж, хамт явдаг байсан газруудаараа дагуулан явж, болздог байсан цайны газартаа хамт орон юу юу захиалдаг байсныг нь хvртэл авч єгєх боловч тусыг эс олно.

Харин Байгал энэ бvхнийх нь дараа гэртээ ирээд зурагнуудаа харан мэгштэл уйлж суудаг байв. Ганаагийн яаж мэрийж байгааг хархад тvvний сэтгэл хєрдлєхгvй байхын арга байгаагvй нь ойлгомжтой. Нvд рvv нь харахлээр л хайр ханхалж байдаг тэр харцыг ганцаараа єрєєндєє хэвтэж байхдаа vе vе харах шиг болж, шєнє унтахдаа хvртэл зvvдэлж байсан удаатай.

"Яагаад би юу ч санахгvй байгаа юм бэ?" гэж бодохлээр л нvднийх нь нулимс хар аяндаа аягаа дvvрэн мэлтэрнэ.


to be continued :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.22.05 7:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Ганаа Золоо хоёр элдвийг ярин цэцэрлэгт хvрээлэнгийн сандал дээр сууж байх. Ярианы сэдэв єєрлчлєгдсєєр тэр хоёрын анхны утасны ярианы тухай,цаашлаад хайрын тухай бол ирэв.

-Ганаа? Tэгхэд би ангийнха хvvхэд рvv залгасан байхгvй юу. Тэгээд буруу залгаснаа ч мэдээгvй байж баахан солиорчихсон, хэхэ чи лав зєндєє гайхсан байхдаа.

-Тэхгvй яадгийн, шал танику охин залгангуутаа Би хэн байна таагаарай ч гэх шиг. Би чамайг дотроо Энэ охин лав юмтай байхаа гэж боджийсан шд. хахаха

-За больдоо, Юмтай байхдаа яадгийн утас андуурсан л хvн байгаа биз.

-Хэхэхэ тоголсийнмаа. Чамайг андуурсныг чинь мэдсэн л дээ... гэнгээ санаа алдах Ганааг харахдаа тvvний нvдэнд єчнєєн гуниг цєхрєл оршин байхыг Золоо анзааралгvй єнгєрч чадсангvй.

-Ганаа? Чамд хайртай хvн бий юу?

Энэ асуултанд Ганаа цочих шиг болж, сандран...

-Аан юу.... Урт яриа болох байхаа...

-За яaхавдээ, хэрэв чамд хэцvv биш бол надад ярьж єгєєч. Чиний тухай мэдэх, сонсох надад сайхан байдаг юм.

-Би и... чамтай утсаар ярьдаг байхдаа... яагаад ч юм чамд татагддаг болчихсон байсан л даа. Ярихгvй болохоор чинь санаад ч байгаа юм шиг... Золоо ичин доош харж сонсон сууна.

-Чамайг алга болчихсоны дараахан бид нар ангиараа зугаалгаар явсан юм. Тэнд би... чамайг анх харсан юмаа.

Золоо гайхан, учрыг олохгvй дэмий л дvрлийсэн алаг нvдээр том гэгч нь Ганаа руу харлаа...

-Тэнэг сонсогдож байгаа байх л дааа. Ангийнхаа нэг охинтой элдвийн юм ярьж байгаад найз охин найз банди гээд яриад эхэлсэн чинь... тэр бас нэг танихгvй залуутай утас андуурч залгаад тэрнээс хойш ярьдаг болсон гээд бид хоёр ....

Ганааг ярьж дуустал Золоо нэг ч vг дугаралгvй, заяагаар учирч зовлон туулж энэ л хайрын тухай бишрэн сонсож нvдэндээ нулимс цийлэгнvvлэн сууж байсан.

to be continued :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.25.05 1:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Энэ уулзалтаас хойш Золоо бодлоо єєрчилснєєр барахгvй єєрийн сайн залуугийнхаа тєлєє, тvvнийхээ аз жаргалын тєлєє чадах бvхнээ хийхээр єєрєє єєртєє амлав.

Ганаа ч Золоод энэ бvхнээ ярьсны дараагаар тvvнийг арай л єєр, найзын нvдээр харах болж хайрандаа эргэлзэхээ больжээ.

Єдєр хоног єнгєрсєєр. Байгал:

-Ганаа? хэмээн хачин дотно дуудахад тэрхэн агшинд нvдэнд нь нулимс хургах Ганаа "Чи минь эргээд ирчихлээ гэжvv..." хэмээн догдлон эргэж харах.

-Би чамтай нэг сайхан ярилцмаар санагдаад. Хоюyлаа нєгєє кафэ руу явъя тэхvv?

-За... Яг л урд нь суудаг байсан, суусаар ч байгаа тэр ширээндээ очоод зогтусах Байгалаагийн нvдэнд нулимс цийлэгнэнэ. Ганаа гайхан сандарч:

-Зvгээр vv? гэхэд Байгал сандал татaн суух зуураа:

-Зvгээр дээ. Vргэлж уйлсаар байгаад уйланхай болж байх шиг байнаа би хэхэ гэж муухан инээмсэглэх аядана.

Ундаа кофе хоёр захиалаад Ганаа Байгалаагийн нvдрvv ширтэн юу хэлэхийг нь хvлээж суув.
Байгал ээрэн тvгдчиж доош харангаа:

-Би... Ганаа? чамайг ерєєсєє санахгvй байгаа ч гэсэн, шинээр чамайг таньдаг болсноос хойш нилээдгvй хугацаа єнгєрлєє.

-.....

-Энэ хугацаанд чи надад ямар их анхаарал халамж, цаг зав, сэтгэл гаргаж байгааг чинь би мэдэрсээн. Орой болгон би єєртєє гомдож, урдны зvйлээсээ юу ч санахгvйдээ шаралхаж уйлж суусаар байтал одоо залхаж байна. Чи надад...

Би чамаас... гээд vгээ зєєн тvгдрэх тvvнийгээ хараад, хацрыг нь даган бємбєрєx тэр л нулимсан дуслыг хараад єєрийн эрхгvй Ганаа "Чинийхээ тєлєє бvгдийг хийнэ, чамдаа юу ч байсан зовшєєрнє..." гэж л єєртєє амлаж суулаа. Байгал яриагаа vргэлжлvvлэн...:


-.... Хоюулаа бvхнийг шинээр эхэлье тэгэхvv?




~~~ТЄГСЄВ~~~ 2005 он


.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.26.05 10:13 am 
oilgosongui.....
OILGOSONGUI
Medeej l ym baina shd. Ingej l togsgoh baisan ym bol Zoloog oruulj irdeg ni ymar uchirtai ym be? iiiiihaa??


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.12.05 12:35 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Apr.07.04 10:14 pm
Posts: 1719
Location: Japan
yooy eneniig haana hurtel ni unshsanaa martchihaj ehnees ni printelj bgaaad unshhaas goyo goyo yum bicheed bdag chini bayarladag shuu iihaa


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.12.05 1:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Anonymous wrote:
oilgosongui.....
OILGOSONGUI
Medeej l ym baina shd. Ingej l togsgoh baisan ym bol Zoloog oruulj irdeg ni ymar uchirtai ym be? iiiiihaa??


Zoloo garch irehgui bol tsaachin enduursnee ooroo medehgui bolchih geed, enduursniig ni tanuus bas medehgui bolchih geed baisiim chini bi yahii? :razz:

sakii wrote:
yooy eneniig haana hurtel ni unshsanaa martchihaj ehnees ni printelj bgaaad unshhaas goyo goyo yum bicheed bdag chini bayarladag shuu iihaa


:angel:

_________________
G


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.12.05 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.25.05 1:18 am
Posts: 4517
Location: ~.U.S.A.~ *VA*
goy zohiol bna aa..........keep it up....I like that.......

_________________
~Nomin~


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.12.05 2:31 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.15.05 8:36 pm
Posts: 1133
[font=Comic Sans MS]Yum bichihgui dandaa unshdag ch, estoi goy bnaa. :wd: [/font]
gehdee l hoorhii mini :crysad: :crysad: :crysad:


Top
   
 Post subject: tnx
PostPosted: Jan.27.06 9:55 pm 
Huurhun zohiol bna. Neeree enduursniig ni meduuleh gej Zoloog oruulj irsen bna shde . Ovoo eireg tugsgulitei zohiol bna. Oird dandaa uruvdultei uym unshsaar bgaad setgel gej buun gunig bsii. Tnx all authors :wd: :wd: :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.15.06 6:53 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Sep.23.05 6:32 am
Posts: 4
goe boljee gehdee nadad yagaad chiin notebook biluu bas huuhen n sanamjaa aldchihdag daraa buur suuld n emgen ovgon boltson hoino n ovgon n 2 bieniihee amidraliig emgendee nom unshij ogch bga yum shig yriad l .... nadad joohon tiimerhuu boltson yum shig sanagdlaa hehehe gehdee goe zohiol boljee !!!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.15.06 10:19 pm 
Offline
Gosu Player

Joined: Nov.09.05 7:42 pm
Posts: 1845
Location: In the treasure planet
Хмммм хэлэх үг алга өө.
Үнэхээр таалагдлаа. Гоё зохиол байна. :wd:
Бараг л уйлчихсангүй. Бүх зохиолчдоо баярласанаа хэлэх хэрэгтэй байх. :hi:
Үнэхэээээээээээээээээээр гоё болсон байна.

Хүндэтгэсэн,
Mystery Jealous Kidd

_________________
m.GolD


Top
   
 Post subject:
PostPosted: May.10.06 3:21 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.29.06 12:38 pm
Posts: 29
Location: xxxx
saihan l bolj gehdee yag ornol hesetee duuschihlaa shdee. dahiad vrgeljlvvlsen bol goy baihgvi yu! tegeed ene 2 bvtee ch vv vgvi yu bvv med............


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.13.06 4:58 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 1:53 pm
Posts: 162
Location: N.Y
Tugsul ni joohon tiimerhuu um. Baigal buhniig shineer ehlie gej guihdaa yund uilsan um bol? Uilaad baihaar ni 2uulaa ingeed bolio, bi chamaig sanahgui um bna gej heleh um baihdaa l gej bodoj suulaa shd... gehdee not bad...


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.22.06 2:31 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
goyo boljee :wd: uneheer setgel hudulluu. bichsen zohiolchiddoo tnx

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.08.07 10:27 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Nov.16.06 2:28 am
Posts: 18
Location: yag helii shdee
yagaad oor oor humuus bicheed bgaan? bi buur gaihchihlaa, esvel neg hun iim olon accounttai yumuu? :??: :??: :??:

_________________
BABY DON"T CRY!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.09.07 12:23 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jan.28.07 4:55 pm
Posts: 207
Location: одоо харин амжилтын эргэлтэнд
Goyo n ch goyo l baina l daa! gehdee oi sanamjaa alddag n zohioliig neg l sonin bolgochihloo! harin ch oi sanamjaa aldahguigeer zugeer l Baigalaag neg tiish n yavuulchihaad ergeed ireh hoorond n zoloog gargaj irsen bol iluu sonirholtoi bolgoh bailaa. Getel yag Solongosiin olon angit Drama bolgood hayachihiin! bi ter dramuudad yamar durgui geech! tsusnii uvchin, oi sanamjaa aldaal neeh ontsguishd! unemshilgui bolchihood baigaa um shigee.

_________________
http://www.meupsycho.tk


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.07 2:00 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Feb.07.06 6:42 pm
Posts: 248
Location: bodliin chini tengert, zurhenii chini gund
goy uguulleg boljee iim aguu hair bdag bol goy l yum bn :angel: :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.27.07 1:55 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Sep.26.07 8:13 pm
Posts: 203
Location: tselmeg tengeriin door....
neeree iihaa bichij bsnaa genet uur hun bicheedl haashaaiin be niileed zohiotsiimuu :razz: :lol: :lol: unshaad l saihan bnoo daanch nud l jaahan uvduhiin :?


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.28.07 5:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
teddylike wrote:
neeree iihaa bichij bsnaa genet uur hun bicheedl haashaaiin be niileed zohiotsiimuu :razz: :lol: :lol: unshaad l saihan bnoo daanch nud l jaahan uvduhiin :?


tihh :P

_________________
G


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.10.08 12:26 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
[font=Comic Sans MS]хэхэ яасан ч олон зохиогтойн :lol: гэхдээ дажгүй санагдлаа [/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.19.08 10:36 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jun.18.08 5:58 pm
Posts: 22
Location: Эргээд хар,ард чинь
yu bolchvoo dahiad l unshij uzehees ug ni ehleliig ni gaigui oilgoj bsiin dund ni orhichij


Top
   
PostPosted: Feb.19.11 10:01 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 7:27 am
Posts: 12
:bigthumpup: ёстой хөөрхөн болжээ.дахиад бичээрэй.таалагдсан таалагдсан


Top
   
PostPosted: Feb.19.11 10:01 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 7:27 am
Posts: 12
trgl wrote:
:bigthumpup: ёстой хөөрхөн болжээ.дахиад бичээрэй.таалагдсан таалагдсан


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited