#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.18 5:59 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2258 posts ]  Go to page Previous 183 84 85 86 87
Author Message
PostPosted: Jun.13.10 11:17 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
hongor chine tesnee :hihi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jun.14.10 9:31 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Hey Croft oo...
ugui e manaihaan... yuruusuu bugdeeree.... sonsooch
croftdoo bolon busad orchuulagchiddaa tsaashdiinh ni uran buteeld ni amjilt huseed... shuten bishregchdeesee yamar neg tuslamj huseh yum bn uu? mani met ni uneheer setgel hanamjtai unshij bgaadaa genet bi tedend yugaar tusalj boloh ve? gej sanaa zovood baidag bolchloo.
namaig demjih hun baival sanaa onogoo heleech...
bas hussen zuiliig ni sonsood chadah yadahaar biyluuleh yum san... :col:

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
PostPosted: Jun.15.10 5:42 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Mar.01.10 3:05 pm
Posts: 83
harin tiimee, hereggui duusaagui yum unshchij. yaaj bgaa bol gej bodood bhiin :-P


Top
   
PostPosted: Jun.17.10 5:40 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jun.17.10 5:13 am
Posts: 3
shinekov ba aa, yrgeljlelii ni hyleej b aa...


Top
   
PostPosted: Jun.22.10 12:09 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
Би болбоос өнөөдрөөс эхлэн та бүхэнд нэгэн ном орчуулж хүргэхээр шийдлээ. Оршлын оронд миний уг номны тухай сураг дуулсан нэгэн бичлэгийг тавьлаа. Ингээд номоо уншиж таалан болгооно уу. Би тун удахгүй их ихээр нь тавих болно.

Лиза Си зохиолчийн Snow Flower and the Secret Fan гэдэг нэртэй номны талаар бичих гээд бүр жил тойрчиж. Харин саяхан энэ номоор кино хийх гэж байгаа гэсэн шум сонсоод дуусгахаар шийдэв. Энэхүү ном нь 19-р зууны үеийн Хятадад амьдарч буй хоёр бүсгүйн насан туршийн нөхөрлөл (эрчүүдэд сонин биш байж болох юм), тухайн үеийн Хятадын гэр бүлийн амьдрал, хатуу ёс заншил гээд нилээн өргөн хүрээг хамарсан уран зохиолын ном юм. Гол нь энэхүү номыг зохиолч туурвихдаа үнэн бодит хүмүүсийн амьдралыг сонсож зохиолын баатараа ургуулан бий болгосон нь сонирхолтой байлаа. Зохиолын үйл явдал хувьсгалын өмнөх Хятадын нэгэн тосгонд "боломжийн" гэр бүлд төрсөн Лили хэмээх охины амьдралаар эхэлнэ. Тухайн үеийн Хятадад эмэгтэй хүн болж төрнө гэдэг нь "эцэг эхийн зааж өгсөн хүнтэй сууж, удамыг нь үргэлжлүүлэх хүү төрүүлж өгөх" л гэсэн цорын ганц үүрэг зорилготой байлаа. Хэр сайн үүргээ биелүүлэхээс хамааран нийгэм болоод гэр бүлдээ "үнэлэгдэнэ". Эмэгтэй хүн үүнээс өөр эрмэлзэл, мөрөөдөлтэй байх нь байж болошгүй зүйл гэдгийг төрхөөс нь авхуулаад хатуу дэг жаягийн дор охидод зааж сургана. Нийгмийн давхаргаас шалтгаалан тухайн охидыг мянган жилийн түүхтэй "foot-binding" буюу хөл боох ёс заншилын дагуу 4, 5тай байхаас нь эхлэн ээж нь хийж гүйцэтгэнэ. Нэг ёсондоо охидын хөлийг багаас нь нойтон даавуугаар бага багаар чангалж боох бөгөөд явц дунд эрхий хуруунаас бусадыг нь улруу нь нугалж хугалаад ул өлмий хоёрыг нь ойртуулсаар хэлбэрт оруулж хөлийг нь "лянхуа цэцгийн хээтэй гутал" өмсдөг болтол нь ширгээнэ. Тэрүүгээр ч барахгүй бүсгүй хүний чинээлэг нөхөрт гарах эсэх нь хөлнийх нь хэмжээнээс шууд хамааралтай болж таарав. Ирээдүйн эр нөхөр, хадамдаа баараггүй таалагдах хэмжүүр нь хөлөө 7.5 см болгох байлаа. Юун царай зүс харах. Гоо үзэсгэлэнгийн хэмжүүр нь найм ч хүрэхгүй см хөл. Нөгөө талаас хужаа нарын эмэгтэй хүнийг хашаанаасаа хол явж чадахгүй болгох хэрэгсэл юм боловуу даа. Үнэнийг хэлэхэд энэ ёс заншилыг зохиолчийн зохиолоо сонирхолтой болгох гэж бий болгосон зөгнөл гэж бодож байлаа. Гэтэл ийм хөлтэй хятад эмээ нар Хятадын алс бөглүү тосгонд мэр сэр одоо ч байдгийн байна. Харахаас ч нүд хальтрам ийм хөлийг бол Хятад эрчүүд харин ч нэг таалдаг байсан болтой. Зохиолын баатар болох Лилигийн эгч хөл боох үед өвчинөө дийлэхгүй нас барж байгаагаар гарна. Охидын хөлийг боож байх үед тэднийг зэргэлдээ тосгоны үе тэнгийн нэгэн охинтой ёс заншилын дагуу танилцуулж найзлуулах бөгөөд ингэж танилцсан найзууд насан турш нөхөрлөж хоорондоо дэвүүр дээр бичсэн нууц бичгээр харилцах заншилтай байлаа. Үүний дагуу Лили Цасан цэцэг хэмээх найзтай болох бөгөөд Лилигийн хөл "алтан хэмжүүрт" хүрсэн учир чинээлэг айлд бэр орж, харин найзынх нь хөл том болсон учир гахай нядлагчтай сууна. Ерөнхийдөө энэхүү хоёр бүсгүй оноогдсон хувь заяагаараа зам замаа хөөн амьдрах ч багаасаа нөхөрлөсөн нөхөрлөлөө хадгалах хүнд сорилыг Хятадын нийгэм цаг үе солигдох хэцүүхэн үед хэрхэн туулж гарч буйгаар дүрслэн гаргасан байлаа. Энэ номд гарсан зүйлсээс өнөө цаг үед "үлдсэн" нэг зүйл бол эрэгтэй хүүхдийг эмэгтэйгээс нь илүүд үзэх үзэл боловуудаа. Үүнээс болоод хүйсын тэнцвэр алдагдсан. За миний мэдэх Хятад хүүхэн лав юу ч хийдэггүй (хоол, гэр орон цэвэрлэх, хүүхэд төрүүлэх etc) байсым даа. Нөхөр нь эхнэрээ тахиад хоймор дээрээ тавьцан байсан. Тэгэхээр өнөө цагийн Хятад эмэгтэй овоо "үнэд" хүрээд байж магадгүйм. Цаг үе өөрчилөгдөнөө гэж. Алганд багтах хөлтэй эмээ нар одоо үеийн эмэгтэйчүүдээ хараад юу боддог бол? Номыг уншсаны дараа Хятад хүний менталитиг "биширсэнээ" нуугаад юүхэв. Цаашид ч биднийгээ бишрүүлсээр байх болно гэдэгт "итгэж найдаж" байгаа шүү. Гээд бүсгүйчүүддээ номыг уншихыг зөвлөе.


Цасан цэцэг ба нууцат дэвүүр

Роман

Лиза Сий

Энэ бол түүхэн уран зохиол юм. Нарийн дүрслэлд багтсан алдартай бодит хүмүүс, үйл явдал, газар нутгыг эс тооцвол бүх нэр, дүр, газар нутаг,тохиолууд зэрэг нь зохиолчийн уран сэтгэмжийн бүтээгдэхүүн бөгөөд санаанаасаа зохиосон зүйлс юм. Одоо болж буй үйл явдал, болсон газар, амьдарч буй хүн зэрэг адил төстэй таарах аваас цэвэр тохиолдлын шинж чанартай байна.

Цасан цэцэг ба нууцат дэвүүр

Би бол манай тосгонд хүмүүсийн ярьдгаар “арай үхээгүй” байгаа бэлбэсэн чавганц бөгөөд 80 настай. Нөхөр минь байхгүй болохоор өдөр хоног их удаан өнгөрөх юм.Би ч аль хэдийн Пеони болон бусдынх нь надад зориулж хийдэг онцгой хоол хүнсийг анхаарахаа больжээ. Бас би манай дээвэр доор хялбархан өрнөчих жаргалтай үйл явдлуудыг хүсэн хүлээхээ больжээ. Гагцхүү өнгөрсөн л намайг соронз адил татна.Энэ бүх хугацааны дараа эцэёт нь одоо л би өөрийн төрсөн гэртээ намайг өсгөн торниулж байх үед нь, дараа нь нөхрийнхөө гэрт намайг тэжээж байхад нь хэлж чаддаггүй байсан тэр л зүйлүүдээ хэлэх боломжтой боллоо. Надад та бүгдэд өгүүлэх бүхэл бүтэн амьдрал байна. Харин надад алдах болон зөрчих зүйлс ховорхон үлджээ.

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Last edited by pcd on Jul.05.10 7:00 pm, edited 1 time in total.
Сэдвийн нэрний урд тэмдэг тавив.


Top
   
PostPosted: Jun.22.10 12:29 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: May.04.10 8:21 pm
Posts: 172
Баярлалаа, уншиж байх болно оо. Бага багаар сонирхол татахуйц бичвэл бүүр ч сайн :hi:
уучлаарай


Top
   
PostPosted: Jun.22.10 12:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
Уншдаг хэрэг ээ.

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Jun.22.10 1:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Сонирхолтой зохиол бололтой. Би тэр хятадын хөл боох заншлыг огт ойлгодоггүй юм тэгээд тийм жижиг хөл дээрээ яаж явж гэр орноо цэвэрлэх хоол ундаа хийдийн болоо гээл. Манай эмээг жоохон байхад нь монголд байдаг зарим хятад хүүхнүүд тийм хөлтэй байсан тэгээд салхи нтр гарахаар хөл дээрээ тогтож чаддаггүй болохоороо хашаа налаад салхи намдтал зогсчихдог байсан гсн. Бас хөлөө боолгуулж байгаа охины тухай нэг шүлэг уншиж байсийн байнаа.

Энэ Эва гишүүн ямар сонин сонирхолтойн 8O хүмүүс ихэнхдээ сонирхолтой номыг хурдан уншихыг хүсдэг байхад бусдаас их онцгой сонирхолтой юм.

За баярлалаа хүлээжийе :s2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.22.10 8:50 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jun.17.10 5:13 am
Posts: 3
ih sonin bainaa, hurdan oruulaarai, hyleej baigaa shyy


Top
   
PostPosted: Jun.22.10 12:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jun.22.10 2:32 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
уншнаа

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Jun.22.10 2:35 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
Би өөрийн сайн, муу талаа дэндүү сайн мэдхээр их насалсан ба эдгээр нь үргэлж л нэг болон адилхан байдаг юм. Бүх амьддралынхаа туршид би хайр дурлалд эзлүүлж явлаа. Охин байхдаач, дараа нь хүүхэн болсон хойноо ч тэр хайр дурлалыг хүсэмжлэх нь надад тохирохгүй гэдгийг би мэддэг байсан, гэвч би хүссэн, тэгээд л энэхүү үл мэдэгдэх хүсэл тачаал минь миний амьдралдаа туулсан бүхий л зовлон шаналалын суурь эх үндэс болсон. Би ээж минь намайг анзаарайса, бас бусад гэр бүлийнхэн маань намайг хайрлах нь ихсээсэй гэж мөрөөдөж байсан.

Тэдний хайр хүндэтгэлийг авахын тулд би дуулгавартай- миний хүйсийн хүний хамгийн төгс зан чанар- байдаг байлаа. Бас тэдний надаас хийхийг хүссэн тэр бүх зүйлийг би дэндүү хичээнгүйлэн хийдэг байлаа. Тэднийг надад хамгийн энгийн эелдэг зөөлөн зангаар харьцуулахыг хүсч, тэдний надаас хүсэн хүлээж байгааг өгөхийг хичээнгүйлэн оролдож – нутаг, ус даяар хамгийн жижигхэн хөлтэй бүсгүй болохын тулд өөрийн хөлний ясаа хэмхчүүлж,аятайхан хэлбэртэйгээр эдгээхийн тулд боолголоо.

Би хөлнийхөө өвчнийг тэсч чадахаа байгаад, нулимс минь цустай боолттой хөлөн дээр минь асгарч байхад ээж минь миний чихэнд дахиад нэг цаг, нэг өдөр, нэг долоо хоног тэсэхийг ятгаж, хэрвээ би тэгж тэсэх юм бол надад ирэх шагналыг надад сануулж байв. Ийм замаар тэр надад тэсвэрлэн тэчихийг сургаж байв-дан ганц хөлөө яргалуулсан өвчин, хүүхдийн тэсвэр тэвчээр ч биш, бас хамгийн хэцүү, сэтгэл зүрх, оюун ухаан, сүлд хийморийн өвчин шаналалыг хэрхэн тэсвэрлэхийг сургаж байв. Тэр бас миний дутагдалтай талуудыг надад заан харуулж түүнийгээ хэрхэн давуу тал, ядахдаа аятайхан харагдуулхыг зааж өгч байсан. Манай оронд энэ төрлийн эхийн хайрыг тэн-ай гэж нэрлэдэг. Миний хүүгийн надад хэлснээр эрчүүдийн бичиг үсгэнд энэ нь 2 өөр бичлэгээс бүрддэг гэсэн. Эхнийх нь өвчин шаналал, дараах нь хайр гэсэн утгатай. Тэр бол эхийн хайр. Миний эсэргүүцэл гагцхүү ну-шу-д л илэрдэг байсан энэ бол эмэгтэйчүүдийн бичиг үсэг. Уламжлалт ёсны анхны завсарлага нь надад Цасан Цэцэг-Миний лао-тонг, миний “хуучин тал”, миний нууцат бичлэгийн хамтрагч- дэвүүр илгээснээр эхлэсэн,дараа нь бид уулзалдсан тэр нь одоо ширээн дээр хэвтэж байна. Гэхдээ би Цасан цэцэгтэй байхаас бусад тохиолдолд би хүндтэй эхнэр, магтууштай бэр, шударга журам эх байлаа. Хүнд цаг үеүдэд миний зүрх ширэнгэ ой мэт л хатуу чанга байдаг. Эмгэнэл, гашуудалтай зүйлүүдийг тэсвэрлэх нууцлаг чадвар надад байдагмэт. Гэвч энд би – бэлбэсэн, уламжлалдаа баригдан чимээгүйхэн суусан- бас би энэ олон жилийн туршид дэндүү сохор байснаа ойлгож байна.

Шиан Фений эзэнт гүрний үеийн 5 дахь жилийн аймшигт 3 сарыг эс тооцвол би өөрийн амьдралаа дээд давхрын эмэгтэйчүүдийн өрөөнд өнгөрөөсөн. Тиймээ, би сүм рүү явсан, бас төрсөн гэртээ буцаж ирсэн, тэрбүү хэл Цасан цэцэгтэй хамт зочилж байсан Гэвч би гаднах орчны талаар маш муу мэддэг байсан. Би эрчүүдийг татвар, ган гачиг, өсөлт бууралт гэх мэтээр ярилцахыг сонсдог л байсан гэвч эдгээр нь бүгд миний амьдралаас хаа хол мэт л байдаг байлаа. Миний мэдэх юмнууд юу вэ гэхээр уран хатгамал, нэхэх, тогоо барих, нөхрийн гэр бүл, миний хүүхдүүд, миний ач нар, миний ачийн ач, болон ну шу. Миний амьдрал эгэл жирийн өнгөрсөн- охин цагийн өдрүүд, үсээзасах өдөр, давс-будааны өдөр, гээд одоо би энд нам тайван сууж байна.

Энд би ганцаараа өөрийн үй олон бодлуудтайгаа, мөн дэвүүр минь урд хэвтэж байна. Үүнийг шүүрэн авахад миний алганд сонин маягийн гэрэл мэдрэгдэж, хэмжиж болшгүй их баяр баясал, мөн хэмжээний уй гашууг мэдэрч байв. Дэвүүрээ хурдхан онгойлгоход нугалаа бүр нь дуу чимээ гаргаж, тэнийж байгаа нь зүрх чичигнэсэн дурсамж сэдрээж байна. Дурсамжийн нулимс нүдэнд минь мэлтэгнэж ирэв.

Сүүлийн 40 жилд, би үүнийг маш олон удаа уншиж, надад яг л хүүхэд насны дуу шиг цээжлэгджээ.

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Jun.22.10 6:48 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Jun.22.10 5:49 pm
Posts: 2
Location: ub Mongolia
марк

_________________
Ээжээ би тандаа хайртай


Top
   
PostPosted: Jun.23.10 2:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.04.10 12:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
уншмаар ч юм шиг...үгүй ч юм шиг сонин зохиол байна :) хэр урт зохиол юм болдооо. Гэхдээ оруулж байгаад нь үнэхээр баярлаж байна. Ямар ч байсан тэмдэглээд авчий :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.04.10 2:43 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Jun.22.10 5:49 pm
Posts: 2
Location: ub Mongolia
хүлээгээд л 8O 8O 8O 8O орчуулж бгаад чин баярлаж байгаа шүү

_________________
Ээжээ би тандаа хайртай


Top
   
PostPosted: Oct.31.10 9:17 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.04.10 8:22 pm
Posts: 971
Location: udur shunu 2-n zaagt
deer veiin hyatad emegteichvvdiin hul iim jijig bsan ni vnen gsn manai eej aaw 2-g jaahan bhad ni judamjind ni jijig hultei hyatad emegtei bdag bsan genee tegeed ter emegtei ih hvchtei salhi garhaar unaad ugdug bsan gj yarij bsaniig ni sanalaa

ene ih goyo zohiol bololtoi unshinaa


Top
   
PostPosted: Nov.03.10 4:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
:xi:

_________________
:wink:


Last edited by mmiracle on Nov.03.10 6:34 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.03.10 4:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
:xi:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.03.10 9:19 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.04.10 8:22 pm
Posts: 971
Location: udur shunu 2-n zaagt
mmiracle wrote:
:xi:

yaagaad l nvd ni ergeldeed bgaamdee mmiracle meen


Top
   
PostPosted: Nov.03.10 10:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Кк харин юм хадгалахжийгаад баахан сабмит дарчихсан байна лээ :razz:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.03.10 11:28 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.04.10 8:22 pm
Posts: 971
Location: udur shunu 2-n zaagt
mmiracle wrote:
Кк харин юм хадгалахжийгаад баахан сабмит дарчихсан байна лээ :razz:

hehehehe


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2258 posts ]  Go to page Previous 183 84 85 86 87

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited