#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.19 3:35 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 
Author Message
 Post subject: Цагаачин
PostPosted: Jun.15.10 2:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3402
Location: Death is certain, Life is not!
за нэг сайхан энэ талаар зохиол биччий гэсэн энэ сэдэвт чинь өөрийнхөө бичсэн зохиолоо хүргэх тийм сэдэв байдаггүй юм байна ш дэ. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө бичсэн хэдэн юмнуудаа энд хүргэж байя,.Юу шиг байсан эхний зохиолоо
цагаач гэсэн нэрээр эхэлмээр санагдлаа.Магадгүй зарим хүмүүс намайг юу болоод гэнэт зохиол оролдоод унав гэж гайхаж магадгүй. Би зүгээр л сүүлийн үед English дээрэээ муу дүн авах болсон багш надад зохиол юм их унш гэсэн зөвөлгөө өгсөн
одоо л уншиж сурч буй мэт маш их юм уншиг боллоо. Эндээ дурлаж байна оролдохгүй бол гар загаднаад болдоггүй заза эхлий дэ.

Энийг 3 бүлгээр бичий гэж бодсон байгаа.





1 дүгээр бүлэг - Хүслийн хүсэл


Сэрүүлгээ бараг хэмхлэх аятай нэг юм ариачүү унтраасан болоод буцаад шууд л хэвтээд өгөв энэ бол Мексикогоос ирсэн цагаач Карлос 5 цагт дөнгөж сэрж

буй байгаа нь энэ.Гэвч тэрээр орон дотроо заавал босох ёстой гэж эрмэлзсээр байсан ч биеэ өргөж даанч дийлсэнгүй болдог бол хүйтэн усанд шууд толгойгоо

дүрчмээр л байлаа. Хүссэн хүсээгүй уцаарлангүй босон нүүрээ ч угаахгүй шууд кофе уух гэж гал тогоо руу ордог нь түүний амьдралын солигдошгүй нэгэн

үзэгдэл болжээ. Кофе уунгаа өнгөрсөн амьдралаа дурсан цонхны өмнө зогсох тэр дуртай. Кофений машин ч байхгүй тэрээр кофений буурцагаа аван бутлагчид

хийн маарлаар халхавч хийн усаа гал дээр тавичаад тухайн өдрийнхөө ажлийг бодон зогслоо. Усаа буцалтал нь хүлээх бол түүний хувьд хамгийн удаан хүлээлт

байдаг байлаа. Бараг л буцалсан болгож аваад марлатай буургацаа аяганд хийн усаа дээрэс нь хийн үнэртэх нь түүнд нэн сайхан. Халуун кофе гоо уун урдин

адил юм бодон зогссоор нэг цагаа хартал 5 цаг 30минут аль хэдийн өнгөрчээ.

Шүршүүрт орж нэгэнт амжихгүйгээ мэдсэн тэрээр шууд л хувцасны шүүгээрүүгээ ухас хийлээ. Сайхнаас муутай хүртэл Карлос нээх олон хувцасгүй хүн нэг

цэнхэр жеанс углаж аваад өчигдрийн өмссөн Бразилийн тугтай шар подволкоо өмсөн хиртай буртаг дарсан саравтай малгайг даран ороо ч хураалгүй шууд л

цүнхээ шүүрч аваад гаран одов. Түүний хувьд автабуснаас хоцрохгүй сууна гэдэг үгээр хэлэхын аргагүй үнэтэй зүйл. Цаг болгоны 30 минут тутамд ирэх

энэхүү автобусыг хүн болгон догдлон угтаж яг таарч амжиж ирсэн азтай нэг нь инээд алдангүй орж ирэн суудаг нь энэхүү унаа тухайн хүмүүсийн амьдралд

ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харж болно. 5 цаг 30 минутын унаанд багтан суух гэж яарсан тэрээр 6 блок газар гүйх шаардлатай билээ. Түүнийг буудал дээр

очихын даваан дэр автобус ирчихсэн хүмүүс сууж байв тэрээр бүр хурдан гүйж хүлээгэрэй хэмээн орилсоор гүйж байтал тэндээс найз Антониа хурдан гүй би

автобусыг байлгаж байя гэсэн аятай гараа даллалаа. Карлос

түүнтэй гар барин мэндэлээд баярлалаа хэмээн хэлэн хоёул автобусанд суув.

Антонио бол түүний сайн найз биш ч гэсэн тэр 2 байнгын нэг автобусанд суугаар байгаад нэгнийгээ мэддэг болжээ. Карлосын хувид цагтаа автобусандаа суучих бал

тухайн өдрийн томоохон ажлуулын нэг бүтлээл гэсэн үг. Автобуснаас буунгаа Антониад гараа даллан хасаг үдчээд дараачин харанхүй тэр л газарлуу яаарна

энэ бол мэдээж метро. Хархний үүр болсон энэ л газар түүний хувид яагаад ч дандаа дотор нь жижигхэн айдас авчирдаг. Учрийиг нь тэр бодоод бодоод

олдоггүй магадгүй тэр харанхуйгаас үхтлээ айдаг дээрээ нь энэхүү төмөр хөлгөнд суугаад бүр мөсөн яваад дахиж ирэхгүй мэт санагдана. Энэхүү бодлоо

тээсээр метро ч ирж хүмүүс би л сууна гэсэн аятай шахцалдан чихэлдэн орно магадгүй хэт яарсан сэтгэлдээ тэгдэг байх. Метронд ороод тэрээр суудалрүү

дөхөн нэг сандал суухын завдалгүй нэгэн авгай ирээд суучихав ирэд би суучлаа юугаа хараав гэсэн аятай Карлосрүү муухай харна. Тэрээр тоосон шинжгүй

цаашаа өшөө суудал хайх аятай явж байтал нэгэн хоосон сандал байлаа 2 дохь суудал дээр нь нэгэн бүсгүй цаашаа цонхоор юм ширтэнгээ сууж байх юм мань

эр тоосон шинжгүй хажууд очоод цүнхээ газар тавиад суудал дээр суув. Миний хажууд хүн суулаа гэсэн мэдрэмжээр тэрхүү бүсгүй жаахан цаашлах нь тэр

ингээд л метро хөдлөн хүмүүс ч бараг хагас нойрмог нэгэл тэр хүссэн газарлуугаа бага ч болтугай дөхөцгөөлөө. Урагшаа харан суусан Карлост яагаад ч юм

хажуу тийшээ тэр нэгэн бүсгүй лүү тэмүүлэд байгаагаа мэдрэв энэ бол тэрхүү бүсгүйгээс Карлосын ээж болох Берда гын үнэр үнэртсэн нь байжээ. Үнэрт нь

бялуурч согтсон Карлос бараг буух буудлаа алдах шахан сэрээд тэрхүү бүсгүйд яагаад ч юм хорогдоод байгаагаа ухаарав бүр тэр үнэрний төлөө тэрээр буух

буудлаа орхиход бэлэн байлаа энэ бол тэр гэр бүл, эцэг эхээ ямар их санасний шинж. Болдог бол цамцыг нь тайлж авч яваад өдөр болгон үнэртмээр л байлаа.

Метроний хаалга ч онгойн энэ бол түүний буух ёстой буудал байлаа тэрээр босохдоо тэрхүү бүсгүйн царайг хармаар байсан болов ч даанч болсонгүй. Ингээд

тэрээр баланд манартсан зөгий адил арайчүү сэхээ ороод ажил руу гаа алхлаа. Тэрээр

нэгэн Мексиган ресторанд ажилдаг билээ. Ажилдаа орж ирэн цагаа хартал цаг яг 6 цаг 30 минут болж байлаа. Ажлын нөхөд нь хараахан ирээгүй байсан ба

тэрээр тэр бүсгүйд яагаач юм зүгээр толгойноосоо аваад хаячиж чадсангүй. Хувцаа солин хамаг юмаа бэлдэн 7 цаг гэхэд онгойн өглөөний ундаар хүмүүсийг

дайлах бэлтгэлдээ орлоо. Ийнхүү Тексас мужийн Сан Антониа хотын намрын нэгэн өглөөний нар Карлосын ажилын хамт мандаж эхэлнэ.

_________________
цус


Top
   
 Post subject: Re: Цагаачин
PostPosted: Jun.15.10 3:20 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4294
Location: Home where my furry babies at
did u write it by urself?

_________________
I am THE khaleesi...


Top
   
 Post subject: Re: Цагаачин
PostPosted: Jun.15.10 3:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3402
Location: Death is certain, Life is not!
тэх. би бичсэээн. Тэр хэлсэн ш дэ
би зохиол оролдох болсоон гэж уншаагүй муу эхний мөр

_________________
цус


Top
   
 Post subject: Re: Цагаачин
PostPosted: Jun.15.10 4:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3402
Location: Death is certain, Life is not!
за дараачийн бүлгийг маргааш бичий одоо унтлаа.

_________________
цус


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited