#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.25.18 6:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Jun.11.10 2:18 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Улаанбаатарт нэг удаа... /За зохиол маягийн юм шүү хэхэ... Нэг ийм юм бодож байсна юм аа.. Манай буг чөтгөрийг улс төрийн томчуудтай холбож элэгийг нь тарьдаг юм билүү гээд .. хэхэ... юутай ч /

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jun.11.10 2:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .

Зуны халуу шатсан тэр нэгэн орой ...
Зуслангийнхаа 2 давхарын улиас, хар моддын сүүдэрт барьсан сүүдрэвчин доороо нарлан суух нэгэн эрхэм бол манай Энх-Баяр гуай мөрөөрөө мөн байлаа.. Тэр орой ер бүсийн халууны дээр мань хүний дүргүйг хүргэсэн цахилгаан хөрөөний үл мэдэг янгинам дуу хажуухнаас нь хангинах нь чихэнд чийртэй, болдогсон бол хөрөө хадуур, хадаас байшинтай нь тэр чигээр нь худалдан аваад нураагаад хаячихмаар.. даанч олон сонин хэвлэлийн талар бодохуйд мань хүний дотор харлан , яах ч аргагүйдээ бантан улайх аж.. Гэтэл нэгэн ер бусын зүйл түүний анхаарлыг сарниулж, уж байсан нимбэгний шүүсээ золтой л уншиж байсан сонин руугаа цацчихсангүй.. Түүний олон давхар харуул хамгаалалт, дохиоллын систем бүхий өргөө харшид нь хэдэн үл бүтэх нөхдүүд тайван алхалсаар үүд рүү нь ороод явчихлаа. Өндөр туранхай залуу, бас нэг жижигхэн бахимхан залуутай хамт урд нь алхлах бөгөөд мань хүнийг цэл гайхуулсан нэг зүйл нь бараг томоохон азарган нохойноос дутахгүй хар муур 2 хөл дээрээ хээв нэг алхлаад урдуур нь өнгөрөхийг харж амжив...
-Хараал идсэн хамгаалалтынхан.. Ажлаа ч сайн хийчихгүй хэдэн золбин нөхдүүд.. бас нэг муур цэцэрлэгт оруулчихжээ !! Хөөе Батаа... чи хүрээд ирээч хэмээн захирангуй дуугаар хэлтэл гэнэт хажуугаас нь
-Батаа байхгүй ээ.. гэх үл таних хүний дуун гарлаа.
Энэ чинь хэн байдаг билээ хэмээн гайхсан мань хүн эргээд хартал саяхан далайн эргээс ирээд хувцасаа ч сольж амжаагүй байдалтай замаг ханхлуулсан урт балиар даавуун цамц, богино өмдтэй, хурц ногоон нүдтэй нэгэн иргэн хэвтэж амардаг Англи бүрээстэй зөөлөн буйдан дээр нь тухалчихсан хэвтэж байлаа.. Шавар наалдсан нүцгэн хөлөө өөрийнх нь саяхан угаасан алчуураар арчиж байгаа г нь харад гэнэт уур нь хүрж..
-Үгүй чи чинь, яахлаараа, хэн болоод.. гэж хэлэхийн завдалгүй
- эхлээд та нэр ус, мэнд асуудаггүй хүн юм аа?? танай Монголын заншилд чинь нэр ус хэрэг зоригоо асуудаг биш билүү? хэмээн ард талд нь нялуун дуу гарахад нь эргэж харвал , ээ бурхан минь ...
Нөгөө том бүдүүн муур чинь 2 хөл дээрээ зогсчихоод Оройн хоолны нугасны нэг мөчнөөс нь барьчихаад сахалтай амаараа зулгааж байх нь тэр..
-ийм амтгүй нугас урьд нь идэж байсангүй,, аа Тийм нөгөө нэг нүдтэй хамба ламын гэрт болсон үдэшлэг дээр Өгөөд байсан халимны махтай адилхан юм.. ядаж жаахан нимбэг дусаавал гайгүй болох байх гээд ерөнхийлөгч асны маань ууж байсан шүүсийг аваад жижигхэн мах таслан дүрж идэж эхэллээ...
Юу ч ойлгохоо болисон мань Эксерөнхийлөгч маань дэмий л нэг айж, нэг гайхсаар буйдан дээр хэвтсэн хүн руу харсаар энэ хараал идсэн тагтнаас бууж хэн нэгнийг дуудахаар ухасхийтэл:
- 3 минут, Эрэг нь аль хэдийн санжигнаад тасрах дөхөж байна, давирхай ч наалддаг аа наалдсан байх, ээ дээ бөөн л нүргээн болохнээ дээ гэсэн учир авцалдаагүй дуу сонстов.
Айж сандарсан мань хүн амандаа ийм зүйл байж болхогүй, мууран хүн, мууран хүн гэсээр шатаар бууж харуулын пост дээр очвол хэн ч байсангүй.. Арга тасарсан байдалтай эргэн тойрноо харвал Дээд талын тагтнаас нөгөөх л нялуун дуу сонсогдож
-Байхгүй ээ, хүүхэд төрлөө гэж уйлагнаад байхаар нь төрөх эмнэлэг руу явуулчихсан.. Одоо бараг замын талдаа орж байгаа байх гэх дуу сонсогдлоо. Мань хүн юу ч ойлгосонгүй дэмий л хажуугийн засвар хийн түчигнэж буй хашаа руу очоод хөн байна уу гэж дуудаад хариу хэлэхгүй болохоор нь хаалганы бариулас нь таттал нил давирхай наалдсан байлаа. Ихэд ярваж гараа арчихаар ийш тийшээ хартал хажууханд нь нэгэн даавуу унжуулаастай харагдахаар нь таттал тэрхэн үед дээвэр янзалахаар тавьсан өргөгч шат дээрээс нь их дуу гарган нуран унав.. Нүднийх нь суулийн буланд бужигнасан их дуу сонсогдож, чих нь энэ их нүргээнд дүлийрэхнүү аятай болсноо гэв гэнэт харанхуй нүдийг нь бүрхэн авав...

2 минут 53 секүнд... та ч жаахан алддаг болооюудаа гэсээр уруулийнхаа завсраар шарлаж ногоорсон урт соё гаргасан жижгхэн бахим нөхөр инээд алдан асуухад, за юутай ч түр амьдрах гэртэй болчихлоо.. Улаанбаатар хотоо гэж, гэм нь жаахан халуухан юм !! гэсэн дуу буйдангийн зүгээс сонсогдлоо...
-

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jun.12.10 12:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
үргэлжлэнэ биз дээ, сонирхолтой байна шүү


Top
   
PostPosted: Jun.15.10 12:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
хаха аймаар сайхан сонирхолтой.
Уншихаар байнга хүлээх болно :)

Харин Энхбаяр гээд нийлүүлж бичдэг шдээ. Тэгээд шууд нэрийг нь хэрэглэвэл дараа нь чамд асуудал үүсэх ч юм билүү...юмыг яаж мэдэх билээ. Баяр-Энх гэчихвэл болох байх :Д эсвэл ямар нэг төстэй гэхдээ өөрөөр бичигдэгээр бичвэл :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.24.10 5:35 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Таалагдаж байна шүү

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited