#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.25.18 1:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
PostPosted: Jun.10.10 2:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Саран дээрх мод

Үхэхээсээ өмнө саран дээр мод тарьмаар байна
Үхэснийхээ дараа навч нь болохын тулд
Газрыг нь сэндлээд, үндсээ тариад
Ганцхан мод саран дээр суулгамаар байна.

Ургах болов уу саран дээр
Бороон дусалгүй болохоор
Ногоорох болов уу саран дээр
Норгож өгөх бороогүй болохоор

Үхэхээсээ өмнө саран дээр мод тарьмаар байна
Үхэснийхээ дараа навч нь болохын тулд
Үүлэн дээр зогсож байгаад мод тарьмаар байна
Үхэснийхээ дараа бороон дусал болохын тулд.

7.20.2009
Ханнибал

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.10.10 2:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Өөрийгөө үзэн ядсан нь

Зүүдэлсэн гэж бодсон чинь
Саарал хорвоод мэндэлчихсэн байж
Зүүд байсан гэж бодсоор
Зөнгөөр би хамаагүй аашилчихсан байж

Зэмэлж шийтгэж болдогсон бол
Зүү хурууныхаа завсар хиймээр байна
Өөрийгөө тарчлааж зовоохсондог
Өөрийгөө үзэн ядсан даа би.

Өөрийгөө үзэн ядаж байна
Өршөөл гуйя ч гэсэн оройтож
Өөрийгөө үзэн ядсан даа
Өрөөлд буруугаа тохох шиг санагдана

Зүүрмэглэж зүүдэлсэн амьдрал
Зүггүйтэж амьдарсан зүүд
Өөрийгөө үзэн ядсан
Өөрийгөө үзэн ядсаан би.

7.20.2009

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.10.10 2:08 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Dec.04.08 2:47 pm
Posts: 245
:wd:


Top
   
PostPosted: Jun.10.10 2:09 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Ганцхан Сарнай

Ширээн дээрх цэцгийн баглаанд
Ганцхан сарнай амьд байхыг мэдэв.
Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад
Улаан өнгийг нь бусдын адилаар гандаахгүй юмсан.

Хөхөрч харлаж эхэлсэн хэсгийг нь
Улаан өнгөөр ч болтугай будаад өгмөөр байна
Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад
Хорвоогийн төгсгөл хүртэл үхүүлэхгүй юмсан.

Ганцхан сарнай амьд үлдсэн
Гэрэлт хорвоод амьдрахыг хичээнэ
Ганцхан сарнай ганцаардаж байна
Яг л миний ихэр мэт!!!

07.23.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.10.10 2:11 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Биш байсан бол

Яруу найрагч зөвхөн шүлэг бичдэг
Би яруу найрагч биш байсан бол
Ганцхан чамдаа л захиа бичих байсан

Яруу найрагч зөвхөн шүлэг бичдэг
Би яруу найрагч биш байсан бол
Ганцхан " Би чамд хайртай " л гэж бичих байсан

7.23.2009

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.10.10 4:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Хэн ч...

Тэнгэр дэх оддыг хардаа
Яг л бүгд ив ижилхэн
Долоо хоногийн өмнөх шиг ээ
Өнгөрч улирсан жилүүд шиг ээ
Яг л бүгд ив ижилхэн
Бага насанд минь гялалзаж байсан шиг ээ
Хорвоод мэндлэхээс минь өмнө байсан шиг ээ
Яг л бүгд ив ижилхэн
Хэдэн жилийн дараа ч гэсэн
Хүн бүр мэддэг одод
Хэзээ нэгэн цагт би тэнгэрийн од болох хүртэл
Хэн ч намайг танихгүй, мэдэхгүй.

7.28.2009

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.10.10 4:25 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Чиний төлөө

Чиний төлөө шөнийг хүлээж нойрсоно
Чиний төлөө өглөөг угтаж сэрнэ
Хорвоо надад чамайг зүүдлэг гэж шөнийг бэлэглэж
Наран надад чиний хажууд сэрэг гэж өглөөг гэртүүлж

Чиний төлөө зүрхний цохилт бүр цохилж
Чиний төлөө хайрлах хүсэл минь бадарч
Махбодь минь чамайг хайрлаг гэж зүрх заяаж
Ухаан бодол минь чамайг санаг гэж хүсэх хүсэл бэлэглэж

Чиний төлөө шөнийг хүлээж нойрсно
Чиний төлөө өглөөг угтаж сэрнэ
Чиний төлөө зүрхний цохилт бүр цохилно
Чиний төлөө хайрлах хүсэл минь бадарна

08.04.2009

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.11.10 6:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Түүх

Би чамдаа зориулж хэзээ ч мартагдахгүй өгүүллэгийг эхлүүлнэ
Яагаад гэвэл чи өгүүллэгний маань гол баатар
Би чамдаа бичигдэж дуусаагүй өгүүллэгийг ярина
Яагаад гэвэл хоёулаа өгүүллэгийг хамтдаа дуусгана.

09.24.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.11.10 4:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Өнөөдөр би уйлсан

Яагаад уйлснаа хэлж мэдэхгүй байна
Гэхдээ өнөөдөр би уйлсан
Хэсэгхэн зуур нулимс унагаагүй ээ
Харанхуйгаас гэгээ ортол уйлсан.

Яагаад уйлснаа хэлж мэдэхгүй байна
Гэхдээ өнөөдөр би уйлсан
Дусал нулимс унагаад л болсон юм биш ээ
Дэрээ нортол мэгшин уйлсан.

Яагаад уйлснаа хэлж мэдэхгүй байна
Гэхдээ л би өнөөдөр уйлсан.

08.19.2009

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.11.10 4:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Үхсэн шүлэг

Надтай хамт үхсэн шүлэг
Нарт хорвоог гэрэлтүүлэх байсан юм.
Бичигдэх цагаа хүлээсээр үхлээ.

Надтай хамт үхсэн шүлэг
Чамд зориулагдсан хайр минь байсан юм.
Илчилж амжилгүй нууцлагдмал үлдлээ.

08.23.2009

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.12.10 4:29 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Дараагийн өвөл

Улирал бүр тойрсоор буцаад л өвөл
Уйлж байсан зүрх одоо өөр цаг мөчид
Шинэчлэгдсэн мэт цаг хугацаа санагдана.
Өөрчлөгдсөн мэт зүрх сэтгэл бодогдоно.

Гэхдээ л...

Дахиад шархдах гэж дурлалын дайнд мордоно.
Дайсанд оногдох гэж ялалтгүй тулааны өөд зүглэнэ.
Дараагийн өвөл хүртэл зүрхээ уйлуулчихгүй юмсан.
Дараагийн өвөл хүртэл зүрхээ зовоочихгүй юмсан.

10.17.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.12.10 4:37 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Хоосон зай

Шаргалтан гэрэлтэх нар бүхэл хэсэгт тусахад
Шөнөжингөө урссан зовлонгийн голыг ширгээж
Од, сар, үүл бүрийг угааж арилгасан нь
Охин чиний сэтгэлтэй адил хослоно.

Будагдаж дуусаагүй зураг шиг
Бичигдэж тэмдэглээгүй ном шиг
Хар товчлуургүй төгөлдөг хуур шиг
Хүлээж цуцсан хоосон зай!!!

04.07.2010

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.12.10 4:37 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Сүүлчийнх биш

Аавдаа очиж чихэр нэхдэг байсан цаг маань
Амсаж чадаагүй жаргалтай маань замхаржээ.
Сүүлчийн амьсгаагаа хураахад чинь
Сүүлчийнх биш нулимс минь нүдээ орхисон.
Олон жил уйлсан, олон шөнө зүүдэлсэн.
Гарнаас нь атгаад явж буй мэт мэдрэгдсэн.
Гэрэл гийхэд сэрмээргүй зүүднээсээ сэрчихсэн.
Сүүлчийнх биш зүүд минь ододтой үргэчихсэн.

Алсаас гүйн тэврүүлдэг байсан мөч маань
Арьчсан цонх шиг яг хоосорчихжээ
Эцсийн мөчидөө гараа өндийлгөхөд чинь
Эцсийн удаа хацардаа хүргэсэн
Хичнээн удаан таныгаа хүлээснээ ч тоолошгүй
Хэдэн өдөр өрөөнд чинь орж ярьснаа ч мэдэхгүй нь
Харанхуй болон нүдээ анихад минь
Эцсийн биш бодолд минь та хоногшчихсон.

09.10.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.12.10 4:58 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
ohhh :l2: keep goin.....

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.12.10 5:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 6:44 pm
Posts: 681
Location: in the world , on the earth
Hannibal wrote:
Түүх

Би чамдаа зориулж хэзээ ч мартагдахгүй өгүүллэгийг эхлүүлнэ
Яагаад гэвэл чи өгүүллэгний маань гол баатар
Би чамдаа бичигдэж дуусаагүй өгүүллэгийг ярина
Яагаад гэвэл хоёулаа өгүүллэгийг хамтдаа дуусгана.

09.24.09

ene yostoi soliotoi.hamgiin ih taalagdlaa :wd:

_________________
Үнэн үг үзэн ядалтыг төрүүлдэг..


Top
   
PostPosted: Jun.13.10 12:41 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Дөрвөн улирал

Жихүүн хүйтэн салхилах нь
Модод шивнэх үгс мэт сонсогдоно.
Намрын улирал шаргалтан унахад
Найгах модод нүцгэрэхдээ бэлдэнэ.
Хүлээсэн ч хүлээгээгүй ирдэг хойно
Хаалга онгойн ангидаа орно.
Намрын улирал шаргалтан унахад
Их эрдэмийн замд мордоно.

Цагаарч будрах тэнгэрийн тундас нь
Өлмий доор минь хөвөн шиг мэдрэгдэнэ.
Өвлийн улирал цагаархан будрахад
Нүцгэрсэн модод ганцаардалд умбана.
Чимгэлсэн цагаарсан модод гялалзаж
Гялтганах цаснаар Шинэ жил ирнэ.
Өвлийн улирал цагааран будрахад
Он жил нэгээр нэмэгдэнэ.

Шиврэн орох ариухан дусал нь
Шивнэж зүрхэнд хайр ирсэн мэт санагдана.
Хаврын улиралтай адил амьдрал бэлэглэхэд
Ганцаардсан модод цэцэглэж эхлэнэ.
Төрж буй мэт навчис бүр нахиалахад
Төрсөн өдрийн дуу чихэнд дуулдана.
Хаврын улирал ногоорон ирэхэд
Шинэ насны босгыг давна.

Алтан нар туяаран гэрэлтэх нь
Ачит аавын маань ивээл мэт бодогдоно.
Зуны улирал гялбан ирэхэд
Ногоорсон модод жаргалд умбана.
Найгах модод үзэсгэлэнтэй харагдахад
Амьдрал ямар сайханг ухаарна.
Зуны улирал гялбан ирэхэд
Зуслангийн байшин давцан дээр сууна.

12.24.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.13.10 12:42 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
.version wrote:
Hannibal wrote:
Түүх

Би чамдаа зориулж хэзээ ч мартагдахгүй өгүүллэгийг эхлүүлнэ
Яагаад гэвэл чи өгүүллэгний маань гол баатар
Би чамдаа бичигдэж дуусаагүй өгүүллэгийг ярина
Яагаад гэвэл хоёулаа өгүүллэгийг хамтдаа дуусгана.

09.24.09

ene yostoi soliotoi.hamgiin ih taalagdlaa :wd:


Баярлалаа. Зөндөө гоё гоё шүлэгнүүд илүү их тавигдах болно.

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.13.10 12:44 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Маргаашийн өглөө

Маргаашийн өглөөг үзэн ядвал битгий гайхаарай
Мартаж болохгүй бүхнээ шүлгэндээ бичээд орхилоо.
Энэ л миний чамд үлдээх хагацалын үгс
Олон удаа хэлж байсан ч энэ хамгийн сүүлчийн удаа.

Би хайр дурлалд умбаж байхад
Хайр дурлал минь хэсэг хэсэг болон хагарч байна.
Би хайр дурлалыг үзэн ядаж байхад
Хайр дурлал над дээр олон олон янзаар ирээд байна.

Уйлахгүй гэсэн дээ би инээж байна.
Унтаад чамайг үүрдийн мөнхөд мартмаар байна.
Маргаашийн өглөөг үзэн ядвал битгий гайхаарай
Мартаж чадахгүй бүхнээ мартаагүй л байгаа гэсэн үг.

09.16.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.14.10 3:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Ээждээ зориулах шүлэг

Жаргах ёстой хүн гэвэл та
Жаргах нар болон мандах нараар
Жаргалтай байх ёстой хүн маань та.

10.22.09

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.14.10 3:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Санаж байна уу одоо чи?

Чи " Сайн уу" гэж хэлэх гэж хахаж байхад чинь
-- Санаж байна уу одоо чи
Би аль хэдийнэ " баяртай " гээд хэлчихсэн шүү дээ.


Чи харанхуйг гэрэлтүүлэх гэж хичээж байхад чинь
-- Санаж байна уу одоо чи
Би аль хэдийнэ " галыг нь" унтарчихсан шүү дээ.

04.18.2010

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.16.10 1:46 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Өнөөдрийн бидний амьдрал!!!

- Модон чихэр нь тамхи, уух ундаа нь архи, бяцхан охид нь янхан, Ярих юм нь утас, Бичих захидал нь цахилгаан шуудан, Унах дугуй нь машин, Хайрын үнсэлт нь бэлгийн ажил... болон хувирчихсан.

Санаж байна уу?

- ниснэ гэдэг нь онгоцоор зөвхөн нисэхийг, хамгаалт хэрэглэх гэдэг нь малгай өмсийг, муу муухай халдвар нь ханиаднаас хэтэрдэггүй байсныг, ганц мэддэг эм нь ханиадны л эм байсныг, баяртай гэж хэлэх нь үг зөвхөн маргааш хүртэл байсныг, хэзээ ч билээ бид том болохыг тэсэн ядан хүсэж байсныг

Санаж байна уу та нар?
Өнөөдрийн бидний амьдрал... ингэж их өөрчлөгдөх гэж.

04.08.2010

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.18.10 5:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Санах

Миний ухаан бодол өвдөлтийг санаж байгаа
Миний зүрх яаж эхэлсэнийг нь санаж байна.

04.08.2010

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.18.10 5:13 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Ганц амлалт

Ямар ч зүйлээр онцгой биш
Энгийн нэгэн бодолтой энгийн нэгэн залуу
Мөнхөрч ертөнцөд амьдрахгүй
Мөнхлөгдөж нэр нь үлдэхгүй ч

Бүх л талаараа онцгойрох
Эгэл биш нэгэн бодолтой эгэл биш нэгэн охинд
Үүрдийн мөнхөд хайрлана гэж
Цорын ганц амлалтаа өгнө.

05.23.10

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
PostPosted: Jun.22.10 5:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.16.04 7:17 pm
Posts: 6571
Location: Aмьсгалахынхаа хэрээр ИНЭЭГЭЭРЭЙ бvгдээрээ
Зүүд

Хэзээ ч билээ би зүүдэлсэн
Зүүдэндээ жаргалын оронд байсан.
Хамгийн сайхан амьдрал маань
Аав ээжийнхээ гараас дүүжлэн алхаж байсан.

Сэрээд зүүд байсныг нь мэдээд
Золтой л би уйлчаагүй!!!

05.23.10

_________________
|♥|♥| E&H |♥|♥|


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited