#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.15.19 7:27 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.09.09 11:53 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
За явахаасаа өмнө гялс амжуулаад жоохон оруулчихъя. Enjoy it :hi:

Бүлэг 12

Мэри зөвхөн юмаа баглаад зогсоогүй ажээ. Тэрбээр өөрийнхөө амьдралыг баглаж байжээ. Аз жаргал, олон дурсамж, хайр дурлалынхаа арван гурван жилээс хагацаж байгаа нь энэ байлаа. Энд тэдний гал голомт байсан, харин одоо энэ байшингийн хана туурга нь мэдэх аз жаргал, гутрал гансрал, асгарсан нулимс, инээд баяслыг огт мэдэхгүй хар элгийн хүмүүс ирж амьдрах жирийн нэг байшин болох нь энэ.
Дуглас, Флоренс хоёр Мэрийг элчин сайд болохыг зөвшөөрсөнд хязгааргүй их баярлаж байжээ.
- Чиний санасан бүхэн чинь бүтэмжтэй болно. Дуг бид хоёр чамайг хоёр хүүхэдтэй чинь санана даа гэж махран үглэсээр байлаа.
- Румын оронд очиж манайхаар зочилно гэж амлаач.
- Бид хоёр очилгүй яахав.
Мэри янз бүрийн ажил төрөл, олон янзын үүрэгт дарагджээ.
Тэгээд бүхэл бүтэн жагсаалт гаргажээ:
Одоогоор бидний үлдээж байгаа юмсийг ирж авах талаар ачаа тээврийн компанид утасдах.
Сүү авчрах хэрэггүй гэж зөөгчид утсаар хэлэх.
Сонин авчирсны хэрэггүй гэж утасдах.
Шуудан дээр шинэ хаягаа үлдээх.
Байшин хөлслүүлэх бичигт гарын үсэг зурах.
Дансны төлбөрийг өгч дуусгах.
Байшингийн усыг хаах.
Бүү сандар!
Их сургууль дээрх ажил төрлийг эмхлэхэд тусалсан Хантер декан инээмсэглэж,
- Би таны бүлгүүдийг удирдах нэг багш олж авна. Харин оюутнууд таныг үгүйлнэ дээ. Эшли хатагтай, бид бүхэн танаар бахархах нь гарцаагүй гэж бодож байна. Ажил чинь санасан ёсоор бүтэж байх болтугай! гэж хэлжээ.
- Баярлалаа.
Мэри сургуулиас хоёр хүүхдээ авчирлаа. Онгоцны тийз авах асуудлыг шийдэх хэрэгтэй боллоо. Урьд нь энэ мэтийн ажлыг Эдвард хийдэг байсан, харин Мэри тийм л байх ёстой мэтээр ойлгодог байжээ. Гэтэл одоо Эдвард байхгүй болсон. Гэвч Мэрийн ой ухаан, зүрх сэтгэлд Эдвард байсаар бөгөөд хэзээ ч замхран алга болохгүй байжээ.

Мэри, хоёр хүүхдийнхээ талаар санаа зовдог болжээ. Тэд нар өөр оронд очиж аж төрөх болсныг анхандаа баяр хөөр болон угтсан бол одоо тэр дэвэргэн сэтгэл нь унтарчээ. Тим, Бет хоёр ээжтэйгээ зөвлөлдөхөөр орж ирээд Бет нь,
- Ээж ээ, би найз нараа орхиод явж чадахгүй. Виржилтэй дахиад уулзахгүй болох юм бил үү. хэдүүлээ сургуулийн амралт эхэлтэл хүлээвэл яасан юм бэ? гэж ярихад Тим хажуунаас нь,
- Намайг саяхан нэгдүгээр лигт элсүүлж авсан. Би яваад өгвөл тэд нар өөр тоглогч олоод авна. Улирал дуусч, дараагийн зун болохыг хүлээе л дээ. Тэг л дээ, ээж ээ! гэж байсан. Тэр хоёр айж байжээ. Мэри ч бас айж байлаа. Стэнтон Рожерс үнэхээр итгэж болмоор ярьж байсан, гэтэл Мэри шөнө дөлөөр сэрээд “Би дипломат ажлын талаар юу ч мэдэхгүй. Би бол өөрийгөө дөвийлгөж улс төрч болгосон, Канзас нутгийн жирийн айл гэрийн эзэгтэй хүн. Би юу ч чадахгүй байгааг хамаг амьтан ойлгоно. Ийм юмыг зөвшөөрч байдаг яасан тэнэг амьтан бэ, би чинь” хэаээн бодож үзсэн байна.
Явах цаг болжээ.
- Дуг бид хоёр унаагаар чамайг нисэх буудалд хүргэж өгнө гэж Флоренс зүтгэжээ. Тэдний суух гэрээгээр нислэг хийдэг зургаан хүний суудалтай онгоц нь Канзас муж улсын Манхэттен хэмээх бяцхан хотын нисэх буудлаас хөөрөх ёстой байжээ. Тэр гурав Миссури суж улсын Канзас-Сити орж, тэндээс агаарын том хөлгөөр нисээд Вашингтон орох ёстой байлаа.
- Би одоохон гэж Мэри хэлээд дээд давхарт гарч унтлагын өрөөндөө орлоо. Эдвард тэр хоёр энэ өрөөнд олон цагийг тун сайхан өнгөрөөсөн сөн. Орж очоод хөдөлж чадахгүй зогтусан зогсож “Хайрт минь, би явах боллоо. Тэгээд чамтай салах ёс хийх гэж ирлээ. Чи минь намайгаа сайшаах байсан гэж бодох юм. Тэгнэ гэж найдаж байна. Энд хэзээ ч эргэж ирэхгүй гэж бодохоос айж байна. Би чамаасаа урвасан шиг санагдах юм. Гэвч чи минь хаана ч гэсэн цаг үргэлж надтай хамт байх болно. Чи минь одоо надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна. Надтайгаа хамт байгаарай. Надад тусалж байгаарай. Би чамд маш их хайртай шүү. Чамгүйгээр ганц хоног амьд байж чадахгүй гэж заримдаа боддог. Хайрт минь намайг сонсож байна уу? Чи хаана байна?” хэмээн ярилцав.

Дуглас Шайфер түүний тээшийг жижиг онгоцонд ачив. Нисэх зурвас дээр зогссон онгоцыг хараад Мэри балмагдан алмайрч,
- Э-э тэнгэр минь! гэхэд,
- Яасан бэ? гэж Флоренс асуужээ.
- Завгүй байсан болоод энэ тухай огт бодоогүй юм байна.
- Юуны тухай тэр вэ?
- Онгоцоор нисэх болсноо бодсонгүй. Энэ насандаа онгоцоор нисч үзээгүй хүн шүү дээ, би чинь. Энэ онгоцонд суухаа болилоо.
- Мэри минь, ямар нэгэн юм тохиолдоно гэсэн магадлал саяд ганц байгаа шүү.
- Ямар ч магадлал хэрэггүй. Би галт тэргээр явна гэж Мэри сулхан өгүүлэв.
- Чи ингэж болохгүй. Маргааш ирнэ гээд чамайг Вашингтон хотод хүлээж байгаа шүү.
- Намайг амьдаараа очихыг хүлээж байгаа. Тэдэнд үхсэн хүн хэрэгтэй гэж бодохгүй байна.
Дуглас, Флоренс хоёр арван таван минутын турш ятгасны эцэст Мэри онгоцонд орохыг зөвшөөрчээ. Хагас цаг өнгөрөхөд 826 дугаар рейсын онгоц хөөрөхөд бэлэн болсон байлаа.
Онгоцны мотор хүнгэнэн асч, нисэх зурвасыг даган хурдлахад Мэри суудлын тохойлдуураас хоёр гараараа зууран барьж, нүдээ анилаа. Хэдэн секундын дараа тэд нар агаарт хөөрсөн байлаа.
- Ээж ээ...
- Чимээгүй суу. Битгий ярьцгаа!
Мэри цонхоор харахаасаа айж суулаа. Хүүхдүүд хөгжилдөн цонхоор боджээ.

Тэд нар Канзас-Ситид бууж ДС-10 хэмээх агаарын хөлөгт суугаад Вшингтон орохоор нисчээ. Тим, Бет хоёр өөр газар сууж, Мэритэйзэрэгцэн суусан ахимаг насны нэг бүсгүй,
- Үнэнийг хэлэхэд би жаахан сандраад л байна. Би онгоцоор нисч үзээгүй хүн юм гэхэд Мэри түүний гарыг зөөлөн цохилж,
- Сандарсны хэрэггүй. Ямар нэгэн юм тохиолдоно гэсэн магадлал саяд ганц байдаг юм гэж хариулжээ.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:11 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.18.09 2:52 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.16.08 12:47 pm
Posts: 68
хүлээгээд л байгаа шүү 8O 8O 8O хурдан ирээрэй

_________________
Ээжээ би таньдаа хайртай


Top
   
PostPosted: Oct.20.09 3:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2256
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Хэзээ ирэх вэ?

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.21.09 1:28 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
За найзууд аа,

Би сайхан амарч байгаад ирлээ. Одоо таслахгүй оруулаад дуусгачихна аа. Enjoy it :hi:


Дэд дэвтэр

Бүлэг 13

Тэдний суусан онгоц Вашингтон дахь Даллесийн нэрэмжит нисэх онгоцны буудалд газардахад төрийн департаментийн ажилтан залуу эр угтан авч,
- Эшли хатагтай та Вашингтон хотод тавтай морилно уу. Намайг Жон Бернс гэдэг. Таныг тосч аваад буудалд хүргэж өгөөрэй гэж Рожерс гуай хүссэн юм. Би “Риварсайд Таурес” зочид буудалд байр захиалсан, таны сэтгэлд нийцнэ гэж бодож байгаа гэхэд нь,
- Баярлалаа гэж Мэри хариулаад Тим, Бет хоёрыг түүнд танилцуулав.
Ингээд хорин минут өнгөрөхөд лимузин хөлөглөн Вашингтон хотын төвийг зорин явж байлаа.
Тимийн сэтгэл хөөрөн цонхоор харж явахдаа,
- Хараач. Энэ чинь Ликольны дурсгалын хөшөө байна шүү дээ гэхэд нөгөө цонхоор харж явсан Бет,
- Вашингтоны дурсгалд зориулсан хөшөө энэ байна гэхэд санаа нь зовсон Мэри хүүхэн Жон Бернсийн өөдөөс харж,
- Та эднийг уучилж үзээрэй. Эд нар маань гэрээсээ гарч үзээгүй... гэснээ цонхоор харж хоёр нүд нь орой дээрээ гарч,
- Тэнгэр минь! Хараач та нар, Цагаан ордон энэ байна гэж дуу алджээ.
Лимузин машин Пенсильвани-авенюгаар явж байхад Мэри “Бүх дэлхийг жолоодож байдаг хот энэ байна. Энд засгийн бүх эрх төвлөрч байдаг. Би ч гэсэн үүнд оролцох юм байна” хэмээн бодлоо.
Лимузин явсаар зочид буудлын гадаа ирж зогсоход,
- Би Рожерс гуайтай хэзээ уулзах вэ? гэж Мэри асуув.
- Рожерс гуай маргааш өглөө тантай утсаар ярина.

ТТГ-ын сөрөг тагнуулын газрын дарга Пит Коннорс орой болтол ажилласан хэдий ч ажлын өдөр шувтрах яагаа ч үгүй байлаа. Тусгай баг ажиллаж шөнө бүрийн гурван цагт ерөнхийлөгчид очих тагнуулын мэдээ бэлтгэдэг юм. “Пиклэ” гэсэн нууц нэртэй бүх мэдээлэл өглөөний зургааан цагт ерөнхийлөгчийн ширээн дээр байх ёстой. Зэвсэглэсэн элч явж Цагаан ордонд хүргэдэг жамтай. Ихэнх мэдээлэл нь Мэри Эшлийн Румынд суух элчин сайдаар томилох асуудлыг хөндсөн байх тул “Төмөр хөшиг”-ний цаана байх орнуудаас ирсэн нууц түлхүүрээр уншдаг мэдээнүүдийг Пит Коннорс илүү сонирхож байлаа.
Ерөнхийлөгч Эллисоны төлөвлөгөө ёсоор, социалист орнуудад шургалан орж, тэнд тагнуулын ажлаа хэрэгжүүлэх болсонд Зөвлөлт Холбоот Улс сэтгэл түгшиж байлаа.
“Би ч гэсэн тэр коммунистуудаас дутах юмгүй санаа зовж байна. Хэрэв ерөнхийлөгчийн төлөвлөгөө биелэлээ олбол манай улс бүхэлдээ тэдний хараал идсэн тагнуулуудын өмнө нээлттэй байшин болж хувирна” хэмээн Пит Коннорс хөмсөг зангидан бодож суулаа.
Мэри Эшли Вашингтон хотод газардахын хамт Пит Коннорс энэ тухай тэмдэглэлийг хүлээн авчээ. Тэгээд Мэри болон түүний хүүхдүүдийн гэрэл зургийг үзэж байхдаа “Гойд сайхан нэр дэвшигч болох юм байна” хэмээн бодоод урам нь сэргэжээ.


“Риверсайд Таурес” бол Уотегейтийн иж бүрэн цогцолбороос нэг байшингийн зайд байрласан, тэргүүн зэргийн өрөөнүүдтэй тохилог жижигхэн буудал ажээ.
Мэри хонгилын жижүүрийн оруулж ирсэн тээш юмаа задалж байтал утас дуугарч нэг эр,
- Эшли хатагтай мөн үү? хэмээн асуужээ.
- Мөн байна.
- Би Бен Кон гэдэг хүн байна. “Вашингтон пост” сонинд ажилладаг сэтгүүлч. Та хэдхэн минутын зав гаргаж надтай уулзаж болох уу?
Мэри юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа.
- Би дөнгөж сая ирсэн болохоор би...
- Хоёрхон минут байхад л болоо. Тантай танилцах гэснээс өөр юмгүй.
- За тэгье.
- Би дээшээ гараад очъё.

Бен Кон бол боксчин байсан болов уу гэмээр царайтай, эрүүл чийрэг биетэй намхавтар нуруутай эр байх тул Мэри “Спортын сэтгүүлч маягийн эр байна” гэж боджээ.
Тэрбээр Эшлийн өөдөөс харан буйдан сандалд сууж,
- Эшли хатагтай, та Вашингтонд анх ирж байгаа нь энэ үү? хэмээн асуув.
- Тийм. Түүнд тэмдэглэлийн дэвтэр, дуу хураагч алга байгааг Эшли анзаарчээ.
- Би танаас тэнэг юм асуухгүй шүү.
- Танд Вашингтон хот хир таалагдаж байна? Энэ бол цуутай хүмүүст хамгийн түрүүнд тавьдаг асуулт л даа. Энд ирээд таалагдаж байна уу?
Мэри инээд алдаж,
- Би цуутай хүн биш. Харин Вашингтон хот надад таалагдана гэж бодож байна.
- Та Канзасын их сургуульд багшилж байсан бил үү?
- Тийм ээ. Би улч төр судлалын лекц уншдаг байсан. Дорнод Европын орнуудын улс төрийн бодлого юм даа.
- Миний ойлгосноор бол, ерөнхийлөгч маань таны бичсэн ном сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллүүдийг уншиж үзээд таныг олж авсан байх аа?
- Тэгсэн шүү.
- Харин бусад бүх зүйл нь хүмүүсийн ярьдгаар бүхэл бүтэн түүх болсон доо.
- Миний бодоход та бүхэн үнэхээр ер бусын...
- Энд ер бусын юм огт байхгүй. Ерөнхийлөгч Рейган яг ийм маягаар Жин Карпантриктай танилцаад түүнийг АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгчөөр тавьсан. Тэгэхээр энэ бол урьд тохиолдож байсан зүйл. Энэ бол Вашингтонд хэрэглэдэг чухал үгний нэг юм. Урьд тохиолдож байсан гэж байгаа шүү дээ. Таны өвөг дээдэс Румынээс гаралтай бил үү?
- Өвөг эцэг л ганцаараа Румын гаралтай.
Бен Кон арван таван минутын турш Мэрийн ахуй амьдрал, ажил төрлийн талаар шалгаан асуужээ.
Мэри, сониноос хайчилбар авч Флоренст явуулахыг хүсч байсан учир,
- Энэ ярилцлага сонин дээр хэзээ гарах вэ? гэж асуухад Бен Кон суудлаасаа босч,
- Би одоогоор нийтлүүлэхээс түдгэлзэнэ. Та бил хоёр дахиад уулзах байх гэж хариулахдаа энд нэг юм болохгүй байна, чухам юу болохыг ойлгохгүй юм хэмээн боджээ.
Түүнийг гарч одсоны дараа Тим, Бет хоёр орж ирээд,
- Ээж ээ, тэр хүн танд таалагдав уу? гэж асуухад итгэл муутайгаар,
- Таалагдлаа. Таалагдсан гэж бодож байна хэмээн хариуллаа.

Маргааш өглөө нь Стэнтон Рожерс утсаар ярьжээ.
- Эшли хатагтай, өглөөний мэнд. Би Стэнтон Рожерс байна.
Мэри хуучныхаа андын дуу хоолойг сонсох шиг болжээ.
- Рожерс гуай, танд өглөөний мэнд хүргэе. Биднийг угтан авч, зочид будалд хүргэн төвхнүүлэхээр Бернс гуайг явуулсанд баярласан шүү.
- Энд ирээд таалагдаж байгаа болов уу?
- Энд гайхалтай сайхан юмаа.
- Хоёулаа уулзаж, таны дагаж гүйцэтгэх зарим ёс дэвийн талаар ярилцвал муугүй байхсан.
- Тэгэлгүй яахав.
- Тэгвэл өнөөдөр “Гранд”-д очиж өдрийн хоол идэцгээе. Танай буудлын хажууханд байгаа. За тэгвэл өдрийн нэг цагт гэж тохирох уу?
- Яриагүй сайхан тохирлоо.
- Би таныг танхимд тосч авнаа.

Мэри хүүхдүүдийн үдийн хоолыг өрөөнд нь аваачиж өгөөрэй гэж хэлээд өдрийн нэг цагт хөлсний тэргэнд сууж “Гранд-отель” орохоор явлаа. Мэри тэр буудлыг үзээд шагшин гайхжээ. “Гранд-отель” нь засаглалын төв байсан учраас дэлхийн бүх улс орны төрийн тэргүүн, дипломатууд орж гардаг бөгөөд үүнийг ойлгоход хялбар ажээ. Энэ бол Итали нутгийн боржин чулуугаар хийсэн шалтай, байшингийн хүнхэр таазыг тулсан сэтгэлд хоногшмоор сайхан баганатай тансаг сайхан байшин юмсанж. Дотроо усан сан, усан оргилууртай. Боржин чулуун шатаар өгсөн гарч очиход Рожерс хүлээж байлаа.
- Өдрийн мэнд, Эшли хатагтай.
- Өдрийн мэнд, Рожерс гуай.
Рожерс инээд алдан,
- Ингэтлээ албархахгүй байя. Стэн, Мэри гэцгээж байвал ямар вэ? гэжээ.
- Бололгүй яахав гэж Мэри хариу өчив.
Өнөөдөр Стэнтон Рожерс тэс өөр байдлаар нүдэнд тусч байлаа. Харин юугаараа өөр байгааг тодруулахад хэцүү байжээ. Жанкшн-Ситид очоод байхдаа үл тоомсорлох хүйтэн сэтгэлтэй хүн шиг санагдаж байсан. Харин одоо энэ бүхэн алга болж, нөхөрсөг халуун дотноор ярих ажээ. “Энэ хүн намайг сайшаасан болохоор ингэж санагдсан биз” хэмээн Мэри баярлан боджээ.
- Та юм уух уу?
- Баярлалаа. Уухгүй.
Тэгээд асар үнэтэй өдрийн хоол захиалахад Мэри мэл гайхаж “Манай Жанкшн-Ситид бол ийм өндөр үнэтэй юм байхгүй. Зөвхөн зочид буудлын байрны хөлс нь долоо хоногтоо 250 доллар байх юм. Энэ мэтээр блд миний мөнгө хүрэхгүй юм байна” гэж Мэри бодлоо.
- Стэн, би зориг гарган асуусныг минь уучлаарай. Ингэхэд элчин сайд хэдийг авдаг юм бэ? гэсэнд Стэнтон инээж,
- Хууль ёсны асуулт шүү. Таны нэг жилийн цалин жаран таван мянган доллар дээр бусад зардлыг нэмж өгдөг юм гэжээ.
- Үүнийгээ хэзээнээс эхэлж олгох юм бэ?
- Та тангараг өргөхийн хамт олгож эхэлнэ.
- Тэр болтол яах болж байна?
- Танд өдрийн далан таван доллар төлж байх болно.
Өдрийн хоолны мөнгө бүү хэл жирийн амя зуулганд хүрэхгүй юм байна гэж бодохоос дотор нь харанхуйлах шиг болжээ.
- Би Вашингтонд удах юм уу? гэж асуулаа.
- Сар орчим болно байх. Таны томилолтыг түргэсгэх талаар бид бололцоотой бүхнийг хийнэ. Манай төрийн нарийн бичгийн дарга, таныг хүлээн авахад бэлэн байгааг нотлуулахаар Румыний засгийн газарт цахилгаан утас илгээсэн. Энүүхэндээ гэж хэлэхэд, румынийхэнтэй хэлэлцээр хийсэн. Энэ талаар танд ямар ч асуудал гарахгүй болсон. Харин сенатаар орох ёстой.
Мэри баярлан “Тэгвэл Румыний засгийн газар намайг хүлээн авахад бэлэн байх нь. Би энэ ажилд тохирох ч юм билүү” хэмээн бодлоо.
- Таныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн сенатын комиссын төлөөлөгчтэй албан ёсны биш уулзалт хийлгэх талаар би ярьж тохирсон. Үүний дараа комиссын бүх гишүүдийн өмнө нээлттэй уулзалт хийнэ. Тэд нар танаас ажил төрөл, бэлтгэлийн байдал, эх орондоо төвийг сахьж ханддаг болон юунд хүрэхийг хүсч байгаа талаар асууцгаана.
- Дараа нь яах вэ?
- Комисст санал хураасны дараа сенатад санал хураалт явуулна.
- Тэр комисс чинь нэг дэвшигчийг унагаж байсан удаа байдаг, тийм биз? гэж Мэри зугуухан асуужээ.
- Тэнд ерөнхийлөгчийн нэр төр хутганы ирэн дээр болоод байгаа юм. Таныг Цагаан ордноос хүчтэй дэмжих болно. Таныг томилох ажиллагаа аль болохоор шуурхай явагдаж өнгөрөхийг ерөнхийлөгч хүсч байгаа. Та хүүхдүүдтэйгээ хотын дурсгалт газруудаар явж сонирхвол муугүй байхсан гэж бодоод танд жолоочтой машин захиалсан юмсан. Та бас Цагаан ордноор экскурс хийх болно.
- Танд маш их баярлалаа.
Стэнтон Рожерс инээмсэглэн,
- Зүгээр дээ гэж хариулав.
Маргааш өглөө нь Цагаан ордноор экскурс хийхэд цаг үргэлж хөтөч дагалдан явжээ.
Тэднийг Жаклин Кеннедийн нэрэмжит цэцэрлэг, мөн бүх юмыг арван наймдугаар зууны үеийн байдлаар хийсэн цэцэрлэгээр оруулжээ.
- Одоо та нар зүүн жигүүрт ирээд байна гэж хөтөч хэлжээ.
Тэнд ерөнхийлөгч цэргийн болон конгрессын төлөөлөгчидтэй уулздаг өрөөнүүд, зочдод зориулсан тасалгаанууд, тэргүүн хатагтайг үйлчлэх өрөөнүүд байжээ.
Дараа нь баруун жигүүрээр орж ерөнхийлөгчийн зууван танхимыг сонирхжээ.
- Энд нийтдээ хичнээн өрөө тасалгаа байдаг юм бэ? гэж Тим асуув.
- Энд нэг зуун гучин хоёр өрөө, жаран есөн туслах өрөө, хорин найман ханын зуух, ариун цэврийн гучин өрөө байдаг юм.
- Энд дандаа усанд орж байдаг байх даа.
- Цагаан ордон босгох ажлыг Вашингтон ерөнхийлөгч биечлэн хянаж байсан юм. Харин Вашингтон бол Цагаан ордонд амьдарч чадаагүй ганц ерөнхийлөгч байгаа юм.
- Би бол тэр хүнийг зэмлэхгүй юм байна. Чөтгөр авсан том байшин байна шүү гэж Тим аман дотроо бувтнахад Мэрийн царай улайж хажуунаас нь ёвроод авлаа.
Бараг хоёр цаг үргэлжилсэн экскурсийн дараа Мэрийн гэр бүлийнхэн шагшин гайхахын сацуу туйлдан ядарсан байлаа.
“Энд эхэлсэн юмны нэгээхэн хэсэг нь би болох байжээ” гэж Мэри бодов.
- Ээж?
- Юу вэ, Бет?
- Таны царай хачин болчихсон байна.

Маргааш ерөнхийлөгчийн бичиг хэргийн албанаас утасдав.
- Эшли хатагтай, өглөөний мэнд. Таныг өнөөдөр үдээс хойш надтай уулзаж чадах болов уу гэж ерөнхийлөгч Эллисон асууж байна.
Мэри тулгамдан тэвджээ.
- За... Би... Чадалгүй дээ.
- Гурван цагт уулзвал танд тохиромжтой юу?
- Тохиромжтой, тохиромжтой.
- Хоёр дөчин тав гэхэд үүдэнд чинь лимузин очоод хүлээж байх болно.
Мэрийг зууван танхимд оруулж ирэхэд ерөнхийлөгч Эллисон босч инээмсэглэн гар бариад,
- Та ингэж наг ирдэг байжээ! гэв.
- Ноён ерөнхийлөгч өө, би их баярлаж байгаа. Энэ бол надад үзүүлсэн асар их хүндлэл юм.
- Эшли хатагтай та суугаач. Би таныг Мэри гэж байвал болох уу?
- Бололгүй яахав.
Тэр хоёр буйдан дээр суулаа.
- Та миний доппельгангар болно шүү дээ. Энэ нь юу болохыг мэдэх үү?
- Энэ чинь өөр хүнтэй яг адилхан амьд хүний сүнс маягийн юм байх аа.
- Энэ чинь бид хоёрын тухай хэлж байгаа юм.
- Мэри, би таны бичсэн сүүлчийн өгүүллийг ямар их урамтай уншсаныг та төсөөлж чадахгүй байх. Би өөрөө бичсэн юм шиг санагдаж байсан шүү. Бидний зохиосон “Ардын дипломат” гэдэг төлөвлөгөө биелэнэ гэж итгэхгүй яваа хүн олон байна. Гэвч тэд нар эндүүрч байна гэдгийг тантай хамжиж байгаад үзүүлнэ дээ.
“Бидний зохиосон “Ардын дипломат” гэдэг төлөвлөгөө гэж байна. Бас тантай хамжиж байгаад гэж байгаа шүү. Яасан сайн хүн бэ” гэж дотроо бодсон Мэри,
- Би танд тусалж, чадах бүхнээ хийнэ гэлээ.
- Би танд найдаж байна. Их найдаж байгаа. Румын улс маань бидэнд сорлит болох юм. Марин Гроза үхсний дара таны зорилго ээдрээтэй боллоо. Бид тэнд бэхжиж чадвал бусад коммунист улсуудад манай байр суурийг хүчтэй болгож чадна.
Тэр хоёр хагас цагийн турш ерөнхийлөгчийн төлөвлөгөөний зарим зүйлийг тунгаан ярилцсаны эцэст ерөнхийлөгч Пол Эллисон,
- Стэн Рожерс тантай байнга холбоотой байх болно. Тэр маань таныг ихэд шүтэн бишрэгч болсон. Танд амжилт хүсье гээд гар сунгав.
Маргааш нь Стэнтон Рожерс утсаар ярьж,
- Та маргааш өглөө есөн цагт гадаад хэргийн асуудал эрхэлсэн комиссын даргатай уулзах төлөвлөгөөтэй байгаа шүү гэжээ.

Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо нь “Дирексен Билдинг”-т байх ажээ. Байшингийн хаалганы дээд талд “ГАДААД ХЭРГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО СД-419” гэсэн хаяг байна.
Хорооны дарга хурц ногоон нүдтэй, мэргэжлийн улс төрч маягийн зантай намбалаг эр үүдэнд Мэрийг тосон угтаж,
- Би Чарли Кэмпбелл байна. Эшли хатагтай тантай уулзсандаа баяртай байна. Таны туха ймөн ч их сонссон доо гэхэд Мэри “Сайн талаар уу, муу талаар уу?” гэж бодлоо.
Мэрийг буйдан сандалд суулгаж,
- Кофе уух уу? гэхэд баахан тэвдсэн Мэри аягатай юм барьж чадах эсэхээ мэдэхгүй байсан учир,
- Уухгүй дээ. Сенаточ танд баярлалаа гэжээ.
- За тэгвэл ажилдаа оръё доо. Ерөнхийлөгч таныг Румын улсад суух элчин сайдаар томилохыг хүсч байгаа. Мэдээж хэрэг бид нар түүнд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Би нэг юм асууя. Та энэ албан тушаалд ажиллаж чадах эсэх талаар ямар бодолтой байна?
- Эрхэм ээ, би чадахгүй байх.
Ийм хариулт сонсохын чинээ бодоогүй байсан сенаточ,
- Эшли хатагтай, та уучлаарай? Гэх төдий болов.
- Та надаас дипломат ажлын туршлагатай юу гэж асууж байгаа бол би энэ ажлыг хийж чадахгүй. Гэтэл манай дипломатуудын гуравны нэг хувь нь тийм туршлагагүй хүмүүс байсан гэж надад ярьж байсан. Надад юу байна гэвэл, Румын улсын тухай мэдлэг байгаа. Би тэр орны эдийн засаг, нийгмийн асуудал, улс төрийн байдлыг мэднэ. Харин америк хүмүүсийн тухай тэдний мэдлэгийг өргөтгөж чадна гэж бодож байна.
Шагшин гайхсан Чарли Кэмпбелл “Хараач хө. Би нэг тэнэг хүүхэнтэй уулзана гэж бодож байсан юмсан” хэмээн боджээ.
Кэмпбелл бүр Мэритэй уулзахаасаа өмнө түүний эсрэг зогсож байжээ. Юу болж байсан ч хамаагүй, энэ нэр дэвшигчийг сенатын комиссоор сайшаалгах үүргийг Кэмпбелл авсан юм. Бурханд мартагдсан Жанкшн-Сити хэмээх нутгаас ерөнхийлөгч олж авсан, хөдөө нутгийн нэгэн бүсгүйн тухай яриа дээд засаглалын хонгилуудаар газар авч байсан цаг билээ.
“Гэтэл энэ бүсгүй бид бүхнийг мэл гайхуулах хүн байжээ” гэж бодсон Кэмпбелл,
- Та сенатын комиссын гишүүдтэй лхагва гаригийн өглөөний есөн цагт уулзах болно гэжээ.

Мэри сенатын комиссын хурлаар орохын урд орой балмагдан сандарч байлаа. “Хайрт минь, тэр улсууд миний ажлын туршлагын талаар асуухаар би юу гэж хэлэх билээ? Би Жанкшн-Ситигээс ирсэн гэрийн эзэгтэй, тэшүүрийн тэмцээнд гурван удаа тэргүүн байр эзэлж байсан гэж хэлэх болж байна уу? Яахаа мэдэхгүй болоод байна. Чи минь миний хажууд байсан болоосой”.
Үүнийг бодоход галд хайрагдах шиг болж, Эдвард минь амьд байсан бол би энд ирж чадаагүй, “Эр нөхөр, хоёр хүүхэдтэйгээ орон гэртээ тайван сууж байх байсан даа” хэмээн боджээ.

Уул ажиллагаа Гадаад хэргийн асуудал эрхэлсэн сенатын хороон дээр болов. Хорооны арван таван гишүүд бүгдээрээ ирж, асар том газрын зураг өлгөсөн ханын эсрэг талд суусан байв. Зүүн талд хэвлэлийнхэн, гол хэсэгт үзэгчид сууж, танхимын дөрвөн буланд зурагтын камер байрлуулсан байх агаад танхимд хөл тавих зайгүй олон хүн цугларсан байв. Пит Коннорс хамгийн адгийн эгнээнд суужээ. Мэри хоёр хүүдээ дагуулан орж ирэхэд танхим дотор нам чимээгүй болжээ.
Мэри өөрөө хар бараан костюм, цагаан цамц өмссөн байх бөгөөд арай ядан байж хүүхдүүдийнхээ жийнсэн өмдийг тайлуулж зохих ёсоор хувцаслажээ.
Хэвлэлийнхэнд зориулсан ширээний ард суусан Бен Кон тэдний орж ирэхийг хараад “Бурхан минь, яг л сэтгүүлийн хуудаснаас буулгасан юм шиг” гэж боджээ.
Нэг ажилтан хүүхдүүдийг эхний эгнээнд суулгаж, Мэрийг гэрчийн индэрт хүргэж өгөв. Мэри олон хурц гэрлийн дор тэвдэн балмагдаж байгаагаа нуухыг хичээн зогсож байлаа.
Хурлын ажиллагаа эхлэхэд Чарли Кэмпбелл гуай Мэрийн өөдөөс харан инээмсэглэж,
- Өглөөний мэнд, хатагтай Эшли. Хорооны хуралдаанд хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Ингээд асуултаа эхэлье гэв.
Эхлээд жирийн асуултууд тавьж байлаа.
- Нэр?...
- Та бэлэвсэн үү?...
- Таны хүүхдүүд?... гэх мэтийн хялбар, сэтгэл тайвшруулсан асуултуудад хариулжээ.
- Дөнгөж сая таны ярьснаас үзвэл, Эшли хатагтай та сүүлийг хэдэн жилийн турш Канзасын их сургуульд багшилж байсан юм шив дээ?
- Тийм эрхэм ээ.
- Та Канзасын уугуул уу?
- Тийм ээ, эрхэм сенаточ.
- Таны өвөг дээдсийн дотор Румын хүн байсан уу?
- Байсаан. Миний өвөг эцэг румын хүн.
- Та АНУ, Зөвлөлтийн эвслийн орнуудтай ойртож болох тухай нэг ном нэлээн хэдэн өгүүлэл бичсэн үү?
- Бичсэн эрхэм ээ.
- “Форин афферс” сэтгүүлд таны нийтлүүлсэн өгүүлэл ерөнхийлөгчийн анхаарлыг татсан уу?
- Тэгсэн.
- Эшли хатагтай, тэр өгүүллийг бичих ямар урьтал нөхцөл байсан талаар манай хороонд ярьж өгвөл болохсон болов уу?
Тэвдэн сандрах байдал дорхноо арилжээ. Учир нь Эшлийн танил орчин бий болж, оюутнуудад семинарийн хичээл явуулж буй мэт байлаа.
- Эдүгээ үед энэ дэлхий дээр хэд хэдэн эдийн засгийн холбоо байгаа юм. Тэд нар харилцан бие биенээ үгүйсгэж байдаг учраас ертөнцийг нэгтгэхийн оронд эсрэг тэсрэг эвсэл болгон бутрааж байдаг. Европод нийтийн зах зээл, Дорнодын эвсэлд ЭЗХТЗ бий, бас цаана нь Европын чөлөөт худалдааны ассоциаци ЕЧХА, “гурав дахь ертөнцийн” орнуудын эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн байна. Надад маш энгийн урьтал нөхцөл байсан. Би энэ олон янзын байгууллагыг эдийн засгийн харилцаагаар нэгтгэх гэсэн юм. Ашигтай бизнесийг хамтран эрхэлж байгаа хүмүүс бие биенээ алахгүй. Энэ зарчим маань улс орнуудын хувьд ч тохирно хэмээн үзэж байна. Манай орон анд найзууд, дайсагнагч хүчинтэй хамтран ажиллахад болж л байна. Өнөөдрийн байдлаар жишээ аваад үзье. Бид нар үр тарианы баахан агуулах барих гэж олон тэрбум доллар зарцуулж байхад олон улс орны хүмүүс өлсгөлөнгөөр үхэж байна. Дэлхий нийтийн зах зээл байвал энэ асуудлыг шийдэж болохсон. Тийм зах зээл нь хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын үнийн ханшинд тохируулан шударга ёсоор хуваарилах ажлыг хийж чадах нь дамжиггүй. Би үүнд л түлхэц өгөх гэсэн юм.
Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооны ахмад гишүүн, сөрөг намын төлөөлөгч, сщнаточ Гарольд Тарки гуай үг хэлэх зөвшөөрөл авав.
Одоо л эхэллээ дээ гэж бодсон Бен Кон амьсгаа даран сонсож эхлэв.
Далан насыг ардаа орхисон сенаточ Тарки бол увайгүй зангаараа нэрд гарсан эр билээ.
- Эшли хатагтай, та Вашингтонд анх ирж байгаа хүн үү?
- Тийм. Энэ бол миний бодоход хамгийн гоё...
- Та аялал жуулчлалаар их явсан хүн байх даа?
- Тийм биш ээ. Нөхөр бид хоёр төлөвлөөд...
- Нью-Йоркод очиж үзсэн үү?
- Үзээгүй, эрхэм ээ.
- Калифорнид очсон уу?
- Очоогүй.
- Европод очиж байсан уу?
- Очиж байгаагүй. Харин бид нар төлөвлөж байснаа дурьдвал...
- Эшли хатагтай, та ер нь Канзасаас гарч үзсэн үү?
- Үзсэн. Би Чикагогийн их сургууль, бас Денвер, Атланта хотуудад лекц уншиж байсан.
- Энэ чинь маш сонирхолтой байсан байх. Эшли хатагтай, ямар ч бэлтгэлгүй ийм нэр дэвшигч хорооны хурлаар орж байсныг санахгүй байна. таныг ихээхэн ээдрээтэй байгаа Румын улсад очиж Америкийн Нэгдсэн улсыг төлөөлөн суух хүн болгох гэж байгаа. Гэтэл Чикаго, Денвер, Атланта хотуудад түр хугацаагаар очсоноор таны мэдлэгийн сан арвижсан гэж яриад байх юм. Тэгж таарч байх шив дээ?
Зурагтын бүх камер өөдөөс нь онилохыг харсан Мэри сэтгэлийн хөөрлөө дарахыг хичээн ярьж эхэллээ.
- Тийм биш шүү, эрхэм ээ. дүн шинжилгээ хийж судалснаар миний мэдлэгийн сан арвижиж байгаа юм. Би улстөрийн шинжлэх ухааны доктор цолтой, Канзасын их сургуульд таван жил багшилсан хүн. Тэгэхдээ миний заадаг хичээл, Дорнод Европын орнуудад хамаатай. Би Румын улсад гарч байгаа асуудлуудыг мэдэхээр барахгүй, тэдний засгийн газар, ард түмэн Америкийн Нэгдсэн улсын тухай юу бодож байдаг, энэ нь яагаад ийм болж байгааг мэднэ. Манай орны тухай суртал ухуулгын машинаар тулган хүлээлгэсэн зүйлийг л тэдний ард түмэн мэдэж байгаа. АНУ бол хамаг хүчээ шавхан дайн дэгдээхийг хүсч байдаг милитарист орон биш гэдгийг би тэдэнд үзүүлэхийг хүсэхсэн билээ. Би жирийн нэгэн амекрик айл гэрийг тэдэнд үзүүлэхийг хүсч байна. Би...
Уурласандаа болоод арай хэтрүүлэх шахлаа гэ бодсон Мэри ярихаа зогслоо. Гэтэл цугларагсад алга нижигнүүлэн таших нь гайхалтай байлаа.
Хурлын ажиллагаа үргэлжлэн нэг цаг өнгөрсний эцэст Чарли Кэмпбелл хорооны гишүүдэд хандан,
- Өөр асмуулт байна уу? гэхэд нэг сенаточ,
- Бүх зүйл ойлгомжтой боллоо гэж үзэж байна гэжээ.
- Би санал нийлж байна. Эшли хатагтай танд баярлалаа. Хорооны хуралдаан хаасныг мэдэгдье.
Мэрийг анхааралтай ажиглан харж байсан Пит Коннорс тайван маягаар гарч одов. Учир нь, Мэрийг баахан сэтгүүлчид бүчээд авсан юмсанж.
- Та ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахдаа гайхсан уу?
- Нэр дэвшигчийн хувьд дэмжлэг хүлээнэ гэж үзэж байгаа юу?
- Та үнэхээр элчин сайд байж чадна гэж үзэж байна уу?
- Эшли хатагтай, ийшээ эргээрэй. Инээмсэглээрэй. Дахиад нэг даръя.
- Эшли хатагтай...
Сэтгүүлч Бен Кон зайдуу зогсоод “Ямар ч асуултанд бэлэн, зөв хариулт өгдөг гаргуун хүүхэн байна. Чөтгөр гэж, би хэдэн зөв асуулт олж тавихсан” хэмээн бодож байлаа.
Мэрийг зочид буудалд эргэж ирсний дараа Стэнтон Рожерс утсаар ярьжээ.
- Хатагтай элчин сайд, оройн мэнд.
Мэрийн толгой нь эргэлдэх шиг болжээ.
- Би үнэхээр дажгүй байсан уу? Тийм үү, Стэн? Би танд маш их талархаж байна. Санаа бодлоо илэрхийлэхэд хэцүү байна.
Рожерс бардам дуугаар,
- Би ч их баярлаж байна. Их баярлаж байгаа шүү, Мэри! гэжээ.

Мэри бүх юмны тухай ярьж өгөхөд хоёр хүүхэд хүзүүнээс нь зүүгджээ.
- Хамаг юм чинь сайхан бүтнэ гэж би мэдээд байсан юмаа гэж Тим хашгирахад Бет сулхан дуугаар,
- Аав энэ тухай мэдсэн болов уу? хэмээн асуухад Мэри инээмсэглэж,
- Мэдсэн нь гарцаагүй, охин минь. Тэр бүү хэл надад тусалсан байвал би гайхахгүй гэжээ.
Мэри, Флоренстэй утсаар ярьж сонин мэдээ дуулгахад найз бүсгүй нь дуу алдан,
- Гайхалтай сайхан байна! Би үүнийг хот даяар зарлан ярих хэрэгтэй боллоо! Гэсэнд Мэри инээж,
- Би элчин сайдын яаман дээр өрөө бэлдээд байя. Дуглас та хоёр очоорой гэв.
- Чи Румын орохоор хэзээ гарах вэ?
- Эхлээд сенатад санал хураалт болох учиртай. Харин энэ бол зөвхөн ёсын төдий зүйл гэж Стэн хэлсэн.
- Тэгээд дараа нь?
- Дараа нь засгийн газрын төлөөлөгчидтэй Вшингтон хотод уулзана. Тэгээд л хоёр хүүхэдтэйгээ хамт Румын орохоор ниснэ.
- Би одоохон “Дэйли Юнион” сонины газар руу утасдана. Манай энд чамд зориулж хөшөө босгох байлгүй. За болъё. Хэтэрхий сандраад ярьж чадахгүй байна. Би маргааш утсаар ярина.
Бен Кон сонины редакцийн газар эргэж ирэхдээ санал хураалтын дүнг сонсчээ. Харин түүний сэтгэлийг нэг юм зовоогоод байжээ. Чухам юу зовоогоод байгааг ойлгож чадахгүй байлаа.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:12 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.21.09 5:59 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
oh tnx :wd: zondoo huleesen shu


Top
   
PostPosted: Oct.21.09 6:17 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.06.03 10:14 pm
Posts: 19
Location: 3-p horoolol
hehe ih bayarlalaa hongor ohin mini. Ingeed duusgachihaarai

_________________
minii mongol nomin erdene bilee


Top
   
PostPosted: Oct.21.09 7:25 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
Thanks very much. Teselgui l orood uzeed bsan. Bayraljiigaa shooo. :hoho:


Top
   
PostPosted: Oct.22.09 5:12 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг14

Стэнтон Рожерсийн хэлж байсанчлан, сенатод явуулсан санал хураалт нь ёсын төдий зүйл байжээ. Үнэмлэхүй олонхи нь Мэрийн төлөө санал өгсөн байхыг сонссон ерөнхийлөгч Эллисон,
- Бидний төлөвлөсөн зүйл бүтэмжтэй боллоо, Стэн. Одоо биднийг хэн ч зогсоож чадахгүй гэж Рожерст хэлбэл мань эр толгой дохин,
- Хэн ч зогсоож чадахгүй хэмээн санал нийлэв.

Санал хураалтын үр дүнг мэдээлэхэд Пит Коннорс албан тасалгаандаа сууж байлаа. Тэрбээр яаран мэдээлэл бичиж кодлов. ТТГ-ын шифрийн өрөөнд жижүүрлэж байсан нэг ажилтандаа,
- Надад “Рожер” суваг хэрэгтэй боллоо. Чи гараад хүлээж бай гэжээ.
“Рожер” суваг гэдэг бол хамгийн өндөр албан тушаалын дарга нар хэрэглэдэг цахилгаан мэдээний онцгой нууц систем юм. Илгээлтийг хэт өндөр үелзэл дээр лазерын туяаны тусламжтайгаар секундын өчүүхэн хэсэг төдий хугацаанд дамжуулдаг ажээ. Коннорс ганцаар үлдэж, Сигмундэд хаягласан илгээлтийг явуулжээ.

Мэри маргааш нь төрийн нарийн бичгийн даргын гадаад хэргийн асуудал эрхэлсэн туслах, ТТГ-ын захирал, худалдааны яамны сайд, Нью-Йоркийн “Чейз Манхэттэн” банкны захирлууд нилээд нөлөө бүхий еврейн хэдэн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав. Тэд бүгдээрээ захиа даалгавар, зөвлөгөө өгч, хүсэлт тавьж байлаа.
Нед Тиллингаст сэтгэлийн хөдөлгөөнөө огт нуусангүй.
- Хатагтай элчин сайд аа, манай залуус дахиад тэнд ажиллах болсон нь маш сайхан хэрэг. Манайхныг зүйд үл нийцэх улс болгон зарласнаас хойш бид нар Румынд нэвтрэн ороход хэцүү болсон юм. Манай нэг хүн танай элчин сайдын яаманд атташе гэсэн халхавчаар ажиллах болно. Та түүнд дээд зэргийн дэмжлэг үзүүлнэ гэж би баттай итгэж байгаа гээд их л учиртайхан харжээ.
Мэри чухам юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан боловч энэ удаад асуухгүй өнгөрөхөөр шийджээ.

Уг нь шинээр томилогдсон элчин сайдын тангараг өргөх ёслолыг төрийн нарийн бичгийн дарга даргалж, хэд хэдэн нэр дэвшигчээр тангараг өргүүлдэг заншилтай билээ. Гэвч тангараг өргөх тэр өглөө Стэнтон Рожерс утсаар ярьжээ.
- Мэри, таныг арван хоёр цагт Цагаан Ордонд ирээрэй гэж ерөнхийлөгч Эллисон хүссэн шүү. Тэр өөрөө тангараг өргүүлнэ гэсэн. Тим, Бет хоёрыг дагуулаад очоорой.
Хэвлэлийн төлөөлөгчдөөгр зууван танхим пиг дүүрсэн байв. Мэри ерөнхийлөгчтэй хамт орж очиход зурагтын бүх камер тэдний зүг эргэж, зургийн олон аппарат шажигналдан дуугарч эхэлжээ. Мэри дөнгөж сая ерөнхийлөгчтэй ярилцсан учир сэтгэл нь тайван, итгэл дүүрэн байжээ.
- Та энэ албан тушаалд их сайхан тохирч байгаа. Тийм биш байсан бол би таныг сонгож авахгүй байсан юм. Хоёулаа хамтраад мөрөөдлийг амьдралд шингээх болно гэж ерөнхийлөгч хэлэхэд “Энэ бүхэн зүүд шиг юмаа” гэж Мэри бодсон билээ.

- Та баруун гараа өргөнө үү.
Мэри ерөнхийлөгчийн үгийг давтан тангаран өргөлөө.
- Мэри Эшли миний бие Америкийн Нэгдсэн улсын үндсэн хуулийг цаг ямагт дээдлэн биелүүлж, өөрийн эх орныг гадаад дотоодын дайснаас хамгаалж явахаа ёслол төгөлдөр тангараглаж байна. Түүнчлэн өөрт оногдсон үүрэгт ажлыг чин үнэнч бөгөөд шударгаар гүйцэтгэж байх үүргийг сайн дураараа авч байгааг тангараглая. Намайг бурхан ивээх болтугай.
Ийнхүү Америкийн Нэгдсэн улсаас Бүгд Найрамдах Социалист Румын улсад суух элчин сайд болох нь тэр.
Дараа нь өдөр тутмын ажил эхэлжээ.
Төрийн зөвлөлийн Европын хэлтэс дээр хүрээнд ир гэж Мэрид тушаажээ. Румын секцийн хажуу талын жижиг өрөөг түр хэрэглүүлэхээр гаргаж өгчээ.
Румыний секцийн эрхлэгч Жеймс Стикли бол хорин жил ажилласан мэргэжлийн дипломатч хүн ажээ. Үнэгэн царайтай, ус гүйлгэнэсэн хүйтэн маягийн бор нүдтэй, нимгэн уруултай, намхан нурутай энэ эр улс төрийн нэр дэвшигч, түүний ертөнцөд орж ирсэн хүмүүсийг үзэн яддаг ажээ. Стикли өөрийгөө Румыний асуудлын талаар хамгийн том мэргэжилтэн гэж үздэг учир энэ улсын элчин сайдыг томилоход бэлэн байгаа гэж ерөнхийлөгч Эллисон тунхаглахад намайг сонгох нь гарцаагүй хэмээн бодож байжээ. Мэри Эшлийг томилсон явдал нь санаан оромгүй бөгөөд таагүй зүйл болжээ. Хүний ард хоцрох нь муухай, харин Канзасаас ирсэн хэн ч танихгүй нэг амьтны ард хоцрох нь даанч шившигтэй байсан тул хамгийн дотны найз Брюсстээ тэрбээр,
- Чи бодоод үз л дээ. Манай элчин сайдуудын тэн хагас нь хараал идсэн муусайн нэр дэвшигч байгаа юм. Англи юм уу, Францад ийм юм байна гэж бодохын хэрэггүй. Цэргийн газарт генералуудыг сонсогчдоос сонгож гаргадаггүй биз дээ? Харин хилийн цаана ажиллаж байгаа хараал идсэн муусайн нэр дэвшигчид генерал болчихоод байгаа юм даа хэмээн ярьжээ.
- Жеймс чи согтсон байна шүү.
- Би нэмээд бүр согттолоо уумаар байна.
Одоо энэ эр өөдөөс нь харан суусан Мэри Эшлийг сонжин харж байлаа. Мэри ч бас Стиклийг шинжин харж суухад сэтгэлд таагүй эр шиг санагдаж “Энэ хүн болоосой гэж хүсэхгүй юм байна” хэмээн боджээ.
Стикли баахан бичиг цаас Мэрид гардуулж,
- Бид нар таныг даруйхан мэргэжлийн шинжээч болгох хэрэгтэй байна. Энэ тайлангуудаас эхлээрэй гэлээ.
- Би үүнийг бүтэн өдөр унших юм байна.
- Тэгэхгүй ээ. Хагас цагийн дараа Румын хэлний хичээл эхэлнэ. Уг нь үүнийг хэдэн сарын дотор амжуулдаг ажил, гэтэл танд хоёрхон өдрийн хугацаа оногдож байна.
Өдөр шөнө эцэс төгсгөлгүй ээжлэн өнгөрөхийн хирээр Мэри туйлдан ядарсаар байв. Өглөө бүр Стиклитэй хамтран шаардлагатай бичиг баримтуудыг судална.
Стикли Мэрид хэлсэн нь:
- Таны явуулсан бүх илгээлтийг би уншиж байх болно. Шийдвэр гаргахаар шаардсан зүйлийг шар цаасан дээр, мэдэллийн зүйлийг цагаан цаасан дээр бичиж байна шүү. Бүх илгээлтийн хоёрдох хувийг Батлан хамгаалах яам, ТТГ, ЮСИА, санхүүгийн байгууллагууд болон бусад олон арван газарт тарааж байх болно. Та давын өмнө шийдэх ёстой нэг асуудал бол Румыний олон шоронд сууж байгаа америк иргэдийн хувь заяаны асуудал шүү. Тэднийг суллах хэрэгтэй байгаа юм.
- Тэднийг юунд буруутгаж байгаа юм бэ?
- Тагнуул, хар тамхины наймаа, хулгайн хэрэг гэх мэтийн юмаар орсон улс. Румынчүүд чинь ямар ч ял тулгахдаа сийхгүй улс шүү дээ.
Мэри тагнуулын хэргийг ямар аргаар цагаатгаж болох билээ хэмээн бодож баснаа “Нэг арга бодож олно доо” гэж шийдээд,
- Ойлголоо гэж товчхон хариулав.
- Румын улс бол “төмөр хөшиг”-ний цаана байгаа улсуудын дотроос хамгийн бие даасан улс гэдгийг санаж яваарай. Бид тэдний тусгаар тогтнолыг хэвээр үлдээх нөхцлийг бүрдүүлэх ёстой юм шүү.
- Ойлгомжтой.
- Би танд зарим нэг зүйлийг өгье. Энэ бичиг баримтуудыг гараасаа салгаж болохгүй. Нууц бичиг баримтууд байгаа юм. Маргааш өглөө эргүүлж өгөөрэй. Асуулт байна уу?
- Алга, эрхэм ээ.
Стикли зузаан дугтуй гардуулж өгөөд,
- Гарын үсгээ зурна уу гэжээ.
Мэри гарын үсгээ зурав.

Машинаар буудалд эргэж ирэхдээ дугтуйг чангаар атгаж яваа нь Жеймс Бондын тухай киноны нэг баатар болсон мэт санагдаж байлаа.
Хоёр хүүхэд нь хувцсаа өмсөөд хүлээж байхыг хараад “Тэнгэр минь, би эднийгээ дагуулаад хятад хоолны газраар оруулж кино үзүүлнэ” гэж амласан гэдгээ санажээ.
- Хүүхдүүд ээ, төлөвлөгөө жаахан өөрчлөгдлөө. Хэдүүлээ дараа нэг явцгаая. Би яаралтай ажилтай болчихлоо.
- За тэгье.
- Тэгэлгүй яахав, ээж ээ.
“Уг нь эд нар маань бөөн шуугиан дэгдээх байсан даа. Харин одоо том болжээ. Бид бүгдээрээ том болцгоожээ”.
Мэри хоёр хүүхдээ тэвэрч,
- Дараа заавал явцгаана хэмээн амлав.

Жеймс Стиклигээс гардаж авсан дугтуйтай юм нь санаанд багтмааргүй зүйл байсан тул “Энэ баримт бичгүүдийг маргааш түүнд эргүүлж өгөх ёстойг гайхах зүйл алга” гэж боджээ. Энэ нь Румыний ерөнхийлөгчөөс эхлээд Худалдааны яамны сайд гэхчилэн өндөр албан тушаал хашдаг зүтгэлтнүүдийн талаар дэлгэрэнгүй бичсэн мэдээллүүд байжээ. Тэдний сексийн дадал заншил, санхүүгийн байдал, найз нөхөд болон бусад дэлгэрэнгүй зүйлийг дурдсан байх ажээ. Гайхмаар хачин зүйлүүд ч байх аж. Жишээлэхэд, Худалдааны яамны сайд нь нууц амраг хүүхэн бас жолоочтойгоо унтаж явахад эхнэр нь зарц хүүхэнтэйгээ хурьцаж байсан гэнэ.
Мэри хожим нь ажил төрлийн холбоотой байх хүмүүсийнхээ нэр ус, зан араншингийн муу талуудыг өглөө болтол цээжилж суухдаа “Би тэдний нүүрийг харж чадах эсэх нь сонин байна шүү” хэмээн боджээ.
Өглөө нь нууц бичиг баримтуудыг эргүүлэн гардуулав.
- За, та Румыний удирдагчдын тухай бүх зүйлийг мэдэж авлаа гэж Стикли хэлсэнд,
- Бишгүй л мэдэж авлаа гэж Мэри аман дотроо бувтнав.
- Одоо румынчүүд таны тухай бүхнийг мэдэж байгаа гэдгийг санаж явбал зохино.
- Тэд үүнээс юу л олов гэж.
Стикли буйдан сандлын түшлэг налж суугаад ярилаа:
- Та тэгж үзэж байгаа юм уу? Та бүсгүй хүн, тэгээд бас ганц бие гэж байгаа. Тэд нар таныг аль хэзээний хөнгөн олзонд тооцоод байж байгаа. Таны ганц бие гэдгээр тоглоод авахыг хичээх болно. Таны хөдөлгөөн бүрийг мэдэж байх болно. Элчин сайдын яам, таны суух өргөө чагнах төхөөргөөр дүүрсэн байгаа. Бид коммунист орнуудад очоод нутгийн хүмүүсийг зарц болгон ашиглахаас өөр аргагүй болдог. Тэгэхлээр тэд цөмөөрөө Румыний аюулаас хамгаалах газрын ажилтан байх нь гарцаагүй.
“Энэ хүн намайг айлгах гэж оролдож байна. Энэ чинь бүтэхгүй дээ” гэж Мэри дотроо бодлоо.

Мэрийн цаг нэг бүрийг нягтлан төлөвлөсөн байлаа. Румын хэлний хичээлээс гадна түүний цагийн хуваарьт Рослинд байх Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хүрээлэн дээр очиж дамжаанд суух, цэргийн тагнуулын агентлаг дээр хийх шуурхай хэвлэлийн хурал, олон улсын аюулгүй байдлын хэлтсийн дарга, сенатын төлөөлөгчидтэй хийх уулзалт мэтийн зүйлүүд багтах ажээ. Тэд бүгдээрээ тавих шаардлага, хүсэх, зөвлөж хэлэх юмтай байх юм.
Хүүхдүүдийг гаргуунд нь хаясандаа Мэрийн сэтгэл зовно. Стэнтон Рожерсын тусламжтайгаар нэг хүмүүжүүлэгч лож авав. Бас тэгээд Тим, Бет хоёр тэр буудалд байгаа хүүхдүүдтэй дотносон шинэ найзуудтай болж авчээ. Гэлээ ч гэсэн хоёр хүүхэдтэйгээ хамт аль болохоор удаан байхыг хүсэмжилж байлаа.
Өглөө найман цагт румын хэлний хичээл эхэлдэг болохоор арай гэж хоёр хүүхэдтэйгээ өглөөний цай ууж амжихаас цаашгүй. Румын хэлийг сурах аргагүй юм шиг санагдаж “Гайхмаар юм. Румынүүд ийм хэлээр яаж ярьдаг байнаа?” гэсэн бодол төрнө. Румын өгүүлбэрийг дахин дахин чангаар уншин цээжилнэ.
- Өглөөний мэнд.
- Баярлалаа.
- Би ойлгохгүй байна.
- Ноёнтон.
- Хатагтай.
Үгний дуудлага нь бичдэгээсээ тэс өөр юм.
Мэри гэрийн даалгавараа хийх гэж махран оролдож байхыг хоёр хүүхэд нь харж байснаа Бет инээмсэглэн,
- Бидэнд хүчээр тооны хүрд цээжлүүлж байсны чинь гор гарч байгаа нь энэ дээ гэж ам асуужээ.

Нэг удаагийн ээлжит уулзалтын үеэр Жеймс Стикли,
- Хатагтай элчин сайд танд таны цэргийн атташе хурандаа Маккиннийг танилцуулахыг хүссэн юм гэлээ.
Билл Маккинни энгийн хувцастай байсан боловч хувцсаа өмссөн байдлаар нь цэргийн хүн гэдгийг тодруулахад хялбархан байжээ. Тэр бол нар салхинд борогшсон барзгардуу царайтай дунд насны өндөр эр байлаа.
- Хатагтай элчин сайдтай танилцсандаа баяртай байна.
Маккинни хоолой нь өвдсөн хүн шиг сулхан дуутай юм байна.
- Тун тааламжтай байна гэж Мэри хариулжээ.
Тэдний багийн анхны ажилтан нь хурандаа Маккинни байсан тул Мэрийн сэтгэл бага зэрэг догдолж байлаа.
Ийнхүү бодит байдал улам тодрох шиг болжээ.
- Таны төлөө зүтгэх ажилдаа эхлэн орохыг тэсэн ядан хүлээж байна гэж хурандаа Маккинни хэлэхэд,
- Та урьд нь Румынд очиж байсан уу? гэж Мэри асуужээ.
Тэр хоёр бие биеэ хальт харсны дараа Стикли нь,
- Урьд нь тэнд очиж байсан хүн дээ гэжээ.

Даваа гариг болгонд төрийн департаментийн хэвлэлийн хурлын танхимд шинээр томилогдсон элчин сайдуудад зориулан шуурхай хурал хийдэг ажээ.
- Дипломат албанд захирах, захирагдах хатуу тогтолцоо байдаг. Хамгийн дээд талд нь Элчин сайд байна. Түүний доод талд (“Тэр эмэгтэйн доод талд” гэж Мэри автоматаар бодов) улс төрийн зөвлөх, олон нийттэй хэлхээ холбоо тогтоох асуудал хариуцсан зөвлөх байна. Мөн Америкийн элчин сайдад худалдаа хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташе, бас цэргийн атташе (“Тэр нь хурандаа Маккинни байж таарна” гэж Мэри бодов) байдаг. Та бүхэн дипломат ёсны халдашгүй дархан эрхтэй байх болно. Хурд хэтрүүлэх, халамцуугаар машин жолоодох, галдан шатаах, тэр байтугай хүн алсны төлөө таныг баривчилж чадахгүй. Хэрэв та нас барвал таны цогцос болон бичиж үлдээсэн зүйлд чинь хэн гар хүрэх эрх байхгүй. Ингээд зогсохгүй, та дэлгүүрээс юм худалдаж аваад мөнгийг төлөхгүй байж болно. Яагаад гэвэл, таныг шүүхэд өгөх эрх дэлгүүрийн эзэнд байхгүй.
- Бурхан минь, үүнийг манай эхнэр битгий дуулаасай билээ хэмээн тэнд цугларсан дипломатчдын нэг нь хашгирав.
- Элчин сайд бол сууж байгаа орондоо манай ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болж байдгийг санаж яваарай. Та бүхнийг зохих журмын дагуу биеэ авч явж чадах улс гэж үздэг юм. Дараагийн хичээл орохоос өмнө “Гадаад харилцааны асуудалд холбогдох заавар”-ын хоёрдугаар боть, гурван зуу дугаар бүлгийг уншиж үзээрэй. Тэнд нийгмийн хэлхээ холбооны тухай дурьдсан байгаа. Баярлалаа гээд сайхь сургагч цагаа харав.

Мэри, Стэнтон Рожерс хоёр өдрийн хоолноор “Уотергейт” зочид буудалд очжээ.
- Ерөнхийлөгч Эллисон таныг олон нийтэд танилцуулахыг хүсч байгаа гэж Рожерсыг хэлэхэд нь,
- Ингэхэд надаас юу шаардагдах болж байна? гэв.
- Бид, бүхэл үндэстнийг хамарсан компанит ажил зохион байгуулна. Та зурагт, радио, хэвлэлийнхэнд ярилцлага өгөх болно.
- Би чинь ерөөс... За яахав, тийм чухал юм бол оролдоод үзье.
- Их сайн байна. Та хувцас хунараа шинэчлэх хэрэгтэй болно. Та олны өмнө өмсөх хувцсаа дахин өмсөж болохгүй.
- Стэн, энэ чинь тоймгүй их мөнгө гарна гэсэн үг! Бас тэгээд надад хоршоо дэлгүүрээр явж байх зав байхгүй. Хар өглөөнөөс эхлээд үдшийн бүрий болтол завгүй байх юм. Харин...
- Энэ талаар асуудал гарахгүй. Элен Моуди танд туслах болно.
- Хэн гэнээ?
- Тэр бол Вашингтон хотын хамгийн шилдэг худалдан авагч бүсгүйчүүдийн нэг байгаа юм. Хамаг ажлыг тэр хүн амжуулна.
Элен Моуди бол урьд нь гэрэл зургийн моделиэр амжилттай ажиллаж байгаад дараа нь хувийн худалдан авагчдын албыг удирддаг болсон бузгай царайлаг негр бүсгүй байлаа. Тэрбээр нэг өдөр ирж Мэрийтэй уулзан, шинээр авах хувцас хунарын талаар ярилцжээ. Тэр хүүхэн Мэрийг нягтлан харж байснаа,
- Жнкшн-Ситидээ бол их л сайхан даашинз байна. Гэтэл бид нар Вашингтон хотыг байлдан дагуулах хэрэгтэй болоод байгаа. Зөв биз? хэмээн ний нуугүй хэлжээ.
- Надад тийм их мөнгө байхгүй.
- Хямд төсөр авч болох газрыг би мэднэ. Одоо танд ийм юмс шаардлагатай байгаа юм байна. шал шүргэсэн хормойтой оройн даашинз, коктейль юм уу хүлээн авалтанд өмсөх даашинз, гадуур явахдаа юм уу ажил дээрээ байхад өмсөх ажил хэргийн костюм, эмгэнэлийн арга хэмжээ бас оршуулгын ёслолд өмсөх хар даашинз, хар малгай хэрэгтэй болно.

Шинэ хувцас худалдан авах ажлыг гурав хоногт багтаан амжуулсны эцэст Мэри Эшлийг шинжин харж байсан Элен Моуди хэлсэн нь:
- Та бол ялдам сайхан бүсгүй, гэвч таныг улам гоё болгох болно. Та гоо сайхны салонд очиж Сюзаннатай, бас “Саншайн” үсчинд очиж Биллитэй уулзахыг хүсэх байна.
Мэри хэд хоногийн дараа нэг албан ёсны үдийн зоогт очихдоо Стэнтон Рожерстэй уулзжээ. Сайхь эр Мэрийг харан инээмсэглэж,
- Та гайхалтай гоё харагдаж байна гэж хэлсэн байна.
Олон сонины довтолгоон эхэллээ. Түүнийг төрийн департаментийн хэвлэлийнхэнтэй харилцах тасгийн дарга Ян Виллерс төлөвлөн явуулжээ. Залуу цагтаа мятрашгүй зүтгэлтэй сэтгүүлч явсан дөчин настай Ян Виллерс энэ дэлхий дээр олон нийтийн мэдээллийн салбарт ажилладаг бүх хүнийг таньдаг мэт санагдаж байжээ.
Мэри, “Америкт өглөөний мэнд хүргэе”, “Хээвлэлийнхэнтэй хийсэн уулзалт”, “Галт хилийн зааг” зэрэг телевизийн нэвтрүүлэгт оролцсоноос гадна түүнтэй хийсэн ярилцлага “Нью-Йорк таймс”, “Юашингтон пост” болон нөлөө бүхий бусад олон сонинд нийтлэгджээ. Түүнчлэн “Таймс”, “Шпигель”, “Ожжи”, “Монда” зэрэг сонин сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага авчээ. “Таймс”% “Пипл” сэтгүүлүүд Мэри болон түүний хүүхдүүдэд бүхэл бүтэн бүлэг материал зориулсан байлаа. Мэрийн гэрэл зураг энд тэндгүй нийтлэгдэж, энэ дэлхий дээр болсон бүх үйл явдалд тайлбар хийхийг Мэригээс хүсдэг болжээ. Мэри болон түүний хоёр хүүхэд цуутай хүмүүс болон хувирлаа.
- Ээж ээ, бидний гэрэл зураг бүх сэтгүүлд гарсан байхыг харахад зүвүүн юмаа гэж Тим хэлсэнд Мэри санал нийлж,
- Үнэхээр зэвүүн шүү хэмээн хариулжээ.
Алдар нэр нь мандан бадарч байсанд Мэри жийрхэж байв.
Стэнтон Рожерст яг ингэж хэлсэн ажгуу.

Бен Кон, Акико хоёр орондоо орсон байлаа. Акико бол сэтгүүлчээс арван насаар дүү, нүдэнд дулаахан япон бүсгүй билээ.
Хэдэн жилийн тэртээ Бен Кон загвар өмсөгчийн тухай өгүүлэл бичиж байх үеэр тэр хоёр танилцсанаас хойш эдүгээ хүртэл салж хөндийрөөгүй яваа юмсанж.
Бен Кон гүн бодолд автан хэвтэж байхад Акико нь энхрий дотно аясаар,
- Хонгор минь, ямар нэгэн юм болоо юу? Би чамайг энхрийлмээр байна уу? хэмээхэд,
Санаа бодол нь алсын алсад одсон Кон,
- Хэрэггүй дээ, минийх тэртэй тэргүй бэлэн болчихоод байна гэхэд Акико даажигнасан байдлаар,
- Олигтой мэдэгдэхгүй байх чинь гэлээ.
- Сонинд бичсэн миний нэг материал босчихоод байна. Энэ хотод нэг хачин юм болоод байна.
- Юу нь ер бишийн болоод байна?
- Би ч гэсэн юу болоод байгааг мэдэхгүй юм.
- Надад ярихгүй юм уу?
- Мэри Эшли. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор түүний гэрэл зургууд зургаан сэтгүүлийн нүүрэн дээр тавигдсан байх юм. Гэтэл тэр чинь албан тушаалдаа ороогүй байгаа хүн шүү дээ. Акико, хэн нэгэн хүн чармайн зүтгэж түүнийг супер од болгоод байна. Яахлаараа ингэдэг билээ?
- Би ази сэтгэлгээтэй хүн гэдгийг битгий мартаарай. Чи хэтрүүлж бодоод байгаа байлгүй.
Бен Кон янжуур асааж аваад нэг сайн сорж,
- Чиний хэлдэг зөв байж магадгүй гэхэд Акико түүнийг илэн таалж,
- Чи тамхиа хойш тавиад намайг асаавал яасан юм бэ? гэжээ.

- Маргааш дэд ерөнхийлөгч Бредфордыг хүндэтгэсэн хүлээн авалттай. Би чамд урилга олоод ирсэн. Баасан гаригт “Пан Американ Юнион”-д очно шүү гэж Стэнтон Рожерс хэлжээ.

Нүсэр том цэцэрлэгтэй сүрлэг сайхан байшинд байх “Пан Американ Юнион” зоогийн газар нь төрөл бүрийн дипломат авалтанд олонтоо ашиглагддаг юм байна. Дэд ерөнхийлөгчийг хүндэтгэсэн зоог нь том үйл явдал байсан тул бүх ширээн дээр болор шилэн аяга хундага, хоол цайны мөнгөн хэрэглэлийг ярайтал өрсөн байхын сацуу багахан найрал хөгжим зугуухан уянгалах ажээ. Тэнд нийслэл хотын сор болсон хүмүүс уригдан ирсэн байлаа. Дэд ерөнхийлөгч түүний гэргийгээс гадна сенаточ, элчин сайдууд гээд олон янзын алдартай хүмүүс хүрэлцэн иржээ.
Мэри хүрээлэн байгаа тансаг бүхнийг гайхаж “Сайн тогтоож аваад Тим, Бет хоёртоо ярьж өгөх юм шүү” гэж бодлоо.
Зочдыг ширээнд урьлаа. Мэри олон сенаточ, төрийн департаментийн дээгүүр тушаалын түшмэдүүд, дипломатчпын дунд суужээ. Хоол нь амтлаг сайхан, хүмүүс нь сэтгэл таатай улсууд байв.
Арван нэгэн цаг болж байхад Мэри баруун хажуудаа суусан сенаточид,
- Ийм орой болчихоод байгааг анзаарсангүй. Би оройтож саатахгүй ирнэ гэж хүүхдүүддээ амласан юмсан гэж хэлээд суудлаасаа босч зочдод мэхийн ёслов.
- Та бүхэнтэй танилцахад таатай сайхан байлаа. Баяртай.
Танхимд нам чимээгүй болж, уригдан ирсэн зочид үүд чиглэн яваа Мэрийг ширтэн харжээ.
- Э-э тэнгэр минь, би түүнд сануулж хэлээгүй байх нь гээч хэмээн Стэнтон Рожерс амандаа шивнэн хоцорчээ.
Маргааш нь өглөөний цайн дээр Стэнтон Рожерс, Мэри хоёр уулзжээ.
- Мэри, энэ хотод нарийн чанд дүрэм журам байдаг юм. үүний дотор тэнэг зүйл ч олон бий. Гэлээ ч гэсэн түүнийг сахих нь зүйтэй юм гэж Рожерс хэлэв.
- Би ямар нэгэн юмыг буруу хийсэн үү?
Рожерс санаа алдаж,
- Та нэгдүгээрт сахьдаг дүрмийг зөрчсөн. Хэн ч байлаа гэсэн хүндэт зочноос түрүүлж хүлээн авалтыг орхиж гардаггүй юм. Харин өчигдрийн хүндэт зочин нь Америкийн Нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч байсан гэв.
- Тэнгэр минь!
- Өнөөдөр бүх утас сэт сэхээгүй хангинасан шүү дээ.
- Стэн, намайг уучлаарай. Би үүнийг мэдээгүй. Бас тэгээд би хоёр хүүхэддээ амлаж...
- Вашингтонд хүүхэд гэж байдаггүй юм, зөвхөн сонгогчид байдаг юм. Энэ хотод засгийн бүх эрх төвлөрөн байгаа. Энэ тухай хэзээ ч битгий мартаарай.
Мөнгөний асуудал гарч ирлээ. Санаанд багташгүй их зардал гарч байлаа. Вашингтоны үнийн ханшийг Мэри үнэхээр гайхаж байлаа. Мэри нэг өдөр угаалгын газар жижиг сажиг юм өгч, тасалбараа үзээд муурч унах шахжээ.
- Гадуур цамц угаахад таван доллар, тавин цент гэж үү? Хөхний даруулга угаахад хоёр доллар гээд байгаа шүү! Тэгж ярихгүй ээ. Одоо өөрөө угааж байх минь.
Трикогоо хүйтэн усанд норгож, хөлдөөгчид хийлээ. Тэгвэл удаан эдэлдэг юм. Хүүхдийнхээ хувцсыг тосгуурт угаадаг болсон. Хамрын алчуураа угааж, толинд наалдуулж хатаасны дараа аятайхан эвхэж индүүдэхгүй хэрэглэнэ. Өөрийн даашинз, Тимийн өмд мэтийг угаалгын өрөөнд аваачиж мөрөвчинд өлгөж, халуун усыг эцэст нь тултал нээгээд үүдийг түгжиж орхино. Бет нэг өдөр угаалгын өрөөний үүдийг онгойлготол өөдөөс нь бөөн уур олгойджээ.
- Ээж ээ, та яаж байгаа нь энэ вэ?
- Мөнгө хэмнэж байгаа юм. угаалгын газрын хөлс нь солиормоор өндөр юм гэж Мэри ам бардам хариулахад,
- Ерөнхийлөгч манайхаар ирвэл яах билээ? Энэ чинь ямаршуу харагдах билээ? Таныг хөдөөний хүүхэн гэж үзэх болно шүү дээ гэв.
- Ерөнхийлөгч манайхаар ирэхгүй. Алив, наад үүдээ хаа, мөнгө хэмнэхэд битгий саад болоод бай.
Хөдөөний хүүхэн гээд байгаа шүү! Ерөнхийлөгч миний хийж байгаа юмыг үзвэл надаар бахархах болно. Би түүнд угаалгын газраас ирсэн төлбөрийн тасалбарыг үзүүлбэл, би америк хүний ажилсаг хичээнгүй чанар гаргасны ачаар хичнээн их хэмнэлт гаргасныг хараад гайхах байсан. “Хатагтай элчин сайд аа, миний засгийн газрын гишүүд тань шиг ухаан сийлж чаддаг байсан бол манай улсын эдийн засаг хамаагүй илүү байдалтай байхсан. Бид нар манай улсыг их гүрэн болгож чадсан пионеруудын оюун ухааныг гээжээ. Хүмүүс сэтгэх чадвараа алдсан байна. бид өөрсдөөсөө илүү цахилгаанаар ажилладаг багажуудыг шүтдэг болжээ. Манай улсыг мөнгөөр хийсэн мэт сэтгэж явдаг Вашингтоны зарим түшмэдүүдэд жишээ болгохыг хүсч байна. Энэ нь тэдэнд сайн сургамж болно. Мэри Эшли, надад нэг гайхалтай санаа төрлөө. Таныг Сангийн яамны сайдаар томилно” гэж хэлэх байсан биз.
Хаалган доогуур халуун уур савсаж байхыг үзээд Мэри хаалга нээтэл эрчээрээ гарсан уур зочны өрөө тийш тэмүүлжээ. Үүдний хонх дуугарсны дараа Бет охин,
- Ээж ээ, Жеймс Стикли гуай тантай уулзахаар ирлээ хэмээн хашгирав.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.22.09 9:45 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
tnx unshsaar baigaa shu


Top
   
PostPosted: Oct.23.09 6:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Уншиж байгаа хүмүүстээ баярлалаа :hi:

Бүлэг 15

Орон дээр Акико хүүхэнтэй зэрэгцэн суугаад Мэри оролцсон “Хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалт” нэвтрүүлэг үзэж байсан Бен Кон,
- Энэ бүхэн өдөр өнгөрөх тутам улам хачин болоод байх юм гэжээ.
Румынд суухаар томилогдсон шинэ элчин сайд,
- Гонконг, Макао хоёрыг нэгтгэсний дараа Хятад улс илүү хүмүүнлэг коммунист орон болно гэж үзэж байна хэмээн ярихад сайхь эр Акико тийш эргэж аман дотроо бувтнан,
- Чөтгөр ав гэж, энэ хүүхэн Хятадын тухай юугаа мэдэх юм бэ? Энэ бол огт зүгээр байж байгаад олон улсын мэргэжилтэн болчихсон, Канзас нутгийн уугуул гэрийн эзэгтэй байхгүй юу гэвэл,
- Бузгай ухаантай хүүхэн байна шүү гэж Акико хариулжээ.
Ухаантай гэдэг чинь нэг зүйл. Харин түүнийг ярилцлага өгөх тоолонгоор сэтгүүлчид уяанаасаа алдуурсан юм шиг хуйлрах юм. Яаж яваад “Хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалт”-д хүрчихдэг хүн бэ? Би чамд хэлээд өгье. Хэн нэг хүн Мэри Эшлийг цуутай хүн болох ёстой гэж үзээд байна. Харин хэн байх билээ? Яагаад ингэдэг байна? Атлантын далай дээгүүр шууд нислэг анх хийсэн алдарт нисгэгч Чарлз Линдбергийн тухай ийм их ярьж байгаагүй юм даа.
- Чарлз Линдберг гэдэг чинь юун хүн билээ?
Бен Кон санаа алдаж,
- Өөр өөр үеийнхний асуудал ийм л байгаа юм даа. Харилцан ойлголцох юм огт байхгүй болжээ гэхэд Акико аядуу зөөлнөөр,
- Харилцан ойлголцох өөр юм бий шүү дээ гээд энхрийлэн түүнийг орон дээр түлхэж унагаад дээрээс нь зайдлахад торгомсог урт үс нь Бен Коны цээжин биеийн гижгийг хүргэжээ. Бен Коны сэрэл туйлдаа хүртэл хөөрөхөд Акико түүний өнөөхийг илэн таалж,
- Артур, чи сайн уу гэлээ.
- Артур чамд орох гээд байна.
- Түр хүлээгээрэй, би одоохон эргээд ирнэ.
Хүүхэн ингэж хэлээд гал тогооны өрөөнд очихоор гарахад Бен Кон зурагтын дэлгэц харж байхдаа “Энэ хүүхний учир начирыг олох хэрэгтэй юм байна. Нэг учир байх нь байна, чухам ямар учир байгааг би олно доо” хэмээн бодоод,
- Акико чи хаана байна? Артур унтах гээд байна шүү хэмээн хашгирахад,
- Жаахан хүлээж бай гэж хэлээрэй, би очиж явна гэх сонсдов.
Хэдэн минут өнгөрсний дараа зайрмаг, цөцгийн тос, интоортой таваг барьсан Акико орж ирлээ.
- Бурхан минь яах гэж байгаа юм бэ? би өлсөөгүй, харин чамайг л хүсч байна.
Хүүхэн түүний доор алчуур дэвсээд,
- Хөдлөхгүй хэвтэж бай гэж хэлээд зайрмагийг авч түүний Артурыг тойруулан нялж эхлэхэд,
- Хүүе! Яасан хүйтэн юм бэ! хэмээн хашгирчээ.
- Чимээгүй бай! гэж Акико хэлээд зайрмагийн дээрээс давхарлан цөцгийн тос түрхэж, интоороор будсаны дараа,
- Би жимсний салатыг дээдлэн биширдэг хэмээн шивнэжээ.
Тэгээд өнөөх олон түрхсэн юмаа долоож эхлэхэд Бен Кон ер бусын бөгөөд хачин сайхан сэрэлд өөрийн эрхгүй автжээ. Тэгээд арга буюу тэвчээр алдан Акиког даран авах нь тэр ээ.
Зурагтын дэлгэцнээс Мэри ярьсаар байлаа:
- Америкийн үзэл суртлыг үл зөвшөөрдөг орнуудтай дайн хийхийг урьдчилан зайлуулж чадах шилдэг аргуудын нэг бол тэдэнтэй хийх худалдааг хөгжүүлэх явдал мөн...

Бен Кон тэр оройдоо Ян Виллерстэй утсаар ярьлаа:
- Сайн уу, Ян!
- Сайн уу, найз аа! Чамд юугаар тусалмаар байна?
- Чи надад нэг тус болооч.
- Тэгэлгүй яахав. Би хэзээд бэлэн.
- Миний ойлгосноор, Румынд суух шинээр томилогдсон манай элчин сайдтай ярилцлага хийх ажлыг чи зохион байгуулж байгаа юм байна.
- Тийм ээ гэж Ян болгоомжлон хариулав.
- Энэ бүхний аод хэн байна? Би үүнийг мэдмээр байна.
- Бен уучлаарай. Үүнийг төрийн департамент эрхэлж байгаа. Би бол өчүүхэн амьтан байхгүй юу. Чи төрийн нарийн бичгийн даргаас асуу.
- Чи зүгээр л бөгсөө харуулчихгүй яагаав, Ян? Би өөрөө яваад бүх зүйлийг мэдээд авнаа гайгүй.
- Чи хаашаа явах гээд байгаа юм бэ?
- Канзасын Жанкшн-Сити орно.

Бен Кон дөнгөж ганц өдрийг Жанкшн-Ситид өнгөрөөжээ.
Тэндхийн даамал, түүний туслахтай цаг орчим ярилцсаны дараа төлбөрт үйлчилгээнээс авсан машинаараа Форт-Райли орж ЭХМШХ-ийн төлөөлөгчтэй уулзаад тэр өдөртөө онгоцоор буцав.
Түүний суусан онгоц агаарт хөөрөхийн хамт Форт-Райлигаас Вашингтон руу утасджээ.
Мэри Эшли хүүхэн Жеймс Стиклийн ажлын өрөөнд очихоор хонгилоор явж байтал сулхан дуутай эрэгтэй хүн,
- Ёстой мундаг юм аа! гэх дуулдав.
Мэри гэнэт эргэн харвал, үл таних нэг өндөр эр хана налан зогсоод өдөх мэт инээмсэглэж байжээ. Сахлаа хусаагүй, жийнсэн өмд, майк, пүүзэн гутал мэтхэнийг өмссөн тэр хүн даажигнах мэт харж байжээ. Түүний ихэмсэг байдал Мэрийн дургүйг хүргэжээ. Уур нь хүрсэн Мэри огцом эргэж цааш явахад араас нь харж байхыг мэдэрч байжээ.
Жеймс Стиклийн өрөөнд цаг гаруй болоод албан тасалгаандаа буцаж ирэхэд нөгөө үл таних эр буйдан сандалд тухлан сууж, ширээн дээр нь хөлөө тавиад бичиг цаасыг нь үзэж байжээ. Мэрийн уур хүрч, нүүр нь минчийн улайхыг мэдрэхийн хамт,
- Та энд ямар чөтгөрөө хийж байгаа билээ? гэжээ.
Сайхь эр түүнийг удтал шинжин харж байснаа залхуутай босч,
- Намайг Майк Слейд гэдэг. Та зүгээр л Майк гэж байгаарай гэхэд нь Мэри мөс адил хүйтэн өнгөөр,
- Слейд гуай та энд байж байдаг нь ямар учиртай билээ? гэвэл нөгөө эр энгийн байдлаар,
- Учирсаад байх юмгүй дээ. Та бид хоёр хөрш юм байна. Би энд нэг тасагт ажилладаг болохоор орж мэндлээд гаръя гэсэн юм гэжээ.
- Та мэндэлдэгээ мэндэллээ. Та үнэхээр нэг тасагт ажилладаг юм бол танд ширээ байх учиртай гэж үзэж байна. Иймээс цаашдаа миний ширээнд сууж, бичиг цаас битгий ухаж байгаарай!
- Бурхан минь! Яасан омголон хүн бэ! Танайхан өөрсдийгөө юу гэж нэрлэдэг билээ дээ, канзасчууд гэдэг байхаа. Тэднийг ааш зан сайтай, нөхөрсөг улс байдаг гэж дуулсан юм байна.
- Слейд гуай, та хоёр секундийн дотор эндээс зайл. Тэгэхгүй бол харуул дуудлаа шүү.
- Би нэг юм буруу сонсов уу даа, энэ чинь.
- Зайл!
- Баяртай, жаал хүүхэн минь. Бид дахиад уулзана даа гэж Слейд гар дохин хэлээд гарч одов.
“Тэгэхгүй дээ. Хэзээ ч уулзахгүй” гэж Мэри бодов.
Ер нь тэр өдрийн өглөө ихээхэн барцадтай байжээ. Жеймс Стиклийн харьцаа илтэд дайсагнасан янзтай байсан. Үд дундын алдад Мэри сүрхий ядарсан тул өдрийн хоол идэхээ болиод, машинд сууж Вашингтоны гудамжаар дэмий давхиж алжаалаа тайлахаар шийдэв. Түүний унадаг лимузин машин гадаад хэргийн асуудал эрхэлдэг хүрээлэнгийн нөгөө талд хүлээж байсан билээ.
- Хатагтай элчин сайд, өглөөний мэнд. Та хаашаа явмаар байна? гэж жолооч асуув.
- Хаашаа хамаагүй, Марвин. Зүгээр жаахан явъя.
Машин зугуухан хөдлөхөд жолооч нь,
- Мэдлээ, хатагтай. Та “Элчин сайдын эгнээ”-г үзмээр байна уу? гэхэд гомдон харууссанаа тайлахын тулд хаашаа хамаагүй явахад бэлэн байсан Мэри,
- Тэгье хэмээн хариулжээ.
Машин зүүн тийш эргэж Массачусетс-авеню хэмээх өргөн чөлөө рүү гарч ирэхэд,
- Эндээс эхэлж байгаа юм гэж жолооч хэлээд тэнд байгаа элчин сайдын яамдыг үзүүлэх зорилгоор арай удаан явж эхлэв.
Мэри мандах нарыг дүрсэлсэн тугаар нь Японы элчин сайдын яамыг танилаа. Энэтхэгийн элчин сайдын яамны үүдэн дээр зааны дүрс дүрс харагдана.
Үүдэнд нь зогссон олон хүн мөргөж үйлдэж байгаа лалын сүмийн хажуугаар гарч, 23 дугаар гудамжаар өнгөрөхөд шувтрах үзүүрт нь цагаан чулуугаар барьсан байшин харагджээ.
- Энэ бол Румын улсын элчин сайдын яам. Тэр хажууд нь...
- Машинаа зогсоо доо.
Лимузин машин тоормослон зогсоход Мэри тэр байшингийн үүдэнд хадсан хаягийг харвал:
“БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ” гэсэн байжээ.
- Эндээ хүлээж бай. Би энэ элчин сайдын яамаар ормоор байна.
Мэрийн зүрхний цохилт түргэсээд иржээ. Яагаад гэвэл, энэ улстай анх учирч байгаа нь энэ юм. Оюутан шавь нартаа энэ орны тухай ярьж өгдөг байсан, одоо хэдэн жилийн турш миний орон гэр болох газар шүү дээ хэмээн боджээ.
Ингээд уртаар санаа алдаж хонхны товчийг дарав. Нам чимээгүй. Хаалгыг түлхтэл онгорхой байсан учир дотогш ороход үүдний танхим харанхуй бөгөөд хүйтэн байжээ. Танхимын ханыг дагуулан өргөн буйдан, зурагт, буйдан сандал хоёрыг тавьжээ. Хүний хөлийн чимээнээр эргэн харвал туранхай өндөр эр шатаар бууж явахдаа,
- Юу вэ? Яасан бэ? хэмээв.
Мэрийн царай сэргэж,
- Өглөөний мэнд. Би Мэри Эшли байна. Би шинээр томилогдсон элчин сайд... гэтэл нөгөө эр нүүрээ даран,
- Э-э тэнгэр минь! гэхлээр нь Мэри,
- Буруу юм болсон уу? гэж асуулаа.
- Хатагтай элчин сайд минь, таныг ирнэ гэж бид даанч бодоогүй байсан юм гэв.
- Би мэдэлгүй яахав. Зүгээр л танай үүдээр өнгөрч явснаа…
- Элчин сайд Корбеску сүрхий хямрана даа хямрана.
- Хямрана гэнээ? Яагаад? Би зүгээр л ороод гарах…
- Тийм л дээ, тийм. Намайг өршөөгөөрэй. Би элчин сайдын туслах Габриел Стойка байна. Би гэрэл асааж дулаанаа тавья. Бид таныг ирнэ гэж бодоогүй болоод л. Даанч бодоогүй байсан шүү.
Тэр хүн ихэд тэвдэж байгаа нь илэрхий байсан тул Мэри гарахыг завдсан боловч нэгэнт оройтсон байжээ. Габриел Стойка бүх гэрлийг асааж танхимыг гэрэлтүүлээд сандчин байхыг харж байтал сайхь эр хүлцэл өчсөн өнгөөр,
- Хэдхэн минутын дотор дулаахан болно. Бид нар эрчим хүчээ хэмнэхийг хичээдэг юм. Вашингтонд амьдралын өртөг өндөр юм гэхэд үхтлээ айсан Мэри газрын гаваар ормоор байжээ.
- Би мэдсэн сэн бол…
- Үгүй- үгүй, сүйд болох юмгүй. Элчин сайд дээр байгаа. Би таныг орж ирсэн тухай дуулгая.
- Хэрэггүй дээ…
Гэтэл Стойка шатаар өгсөөд алга болсон байв.

Таван минутын дараа Стойка эргэж ирээд,
- Та наашаа орооч. Манай элчин сайд тантай уулзахдаа баяртай байгаа. Маш их баярлаж байгаа гэжээ.
- Та үнэхээр итгэлтэй…
- Элчин сайд таныг хүлээж байгаа.
Стойка түүнийг дагуулан дээш гарч арван хоёр сандалтай урт ширээ тавьсан хэвлэлийн хурлын танхимд ороход нэг талын ханын дагуу тавьсан тавиур дээр румын гар урлал, бэлэг дурсгалын зүйл тавьсан байх агаад нөгөө талын хананд товойлгож хийсэн Румын улсын газрын зураг өлгөсөн байв. Ханын зуухны дээд талд Румыний төрийн далбаа мандуулжээ. Боровтор царайтай, өндөр нуруутай элчин сайд Раду Корбеску пинжаакныхаа товчийг явуут товчлон яаран угтжээ. Нэг зарц энд тэндгүй гэрэл асааж явна.
- Хатагтай элчин сайд та санаандгүй байтал хүндэтгэл үзүүллээ! Таныг иймэрхүү албан ёсны бус байдлаар хүлээн авч байгаадаа хүлцэл өчье. Таныг үүгээр хүрэлцэн ирэх тухай танай төрийн департамент мэдээлээгүй юм л даа.
- Миний буруу боллоо. Би гадуур өнгөрч яваад л...
- Тантай уулзсандаа баяртай байна! Маш их баяртай байна. Би таныг зурагтаар харж, сониноос таны тухай зөндөө уншсан. Шинэ элчин сайдтай уулзахыг тэсч ядан хүлээж байсан юм. Цай уухсан болов уу?
- Хэрэв танд төвөгтэй биш бол...
- Төвөгтэй гэв үү? Хаанаас даа! Бид ёс журмын дагуу зоог бэлдээгүйдээ уучлал гуйя. Намайг уучлаарай, би бүр сандарч орхилоо.
“Харин би л сандарч байна. яах гэж энд ирдэг байнаа? Тэнэгийн цаад тэнэг амьтан юм аа. Би энэ тухай хүүхдүүддээ ч хэлэхгүй юм шүү. Энэ нууцыг хадгалж яваад авсанд орох минь” гэж Мэри дотроо боджээ.
Цай оруулж ирэхэд сандарч мэгдсэн элчин сайд гадуур нь асгаж,
- Би чинь яасан эв дүйгүй амьтан бэ. Намайг өршөөгөөрэй гэв.
Энэ хүн уучлал гуйхаа болиосой гэж Мэри хүсч байлаа. Элчин сайд ёсын төдий дээд зиндааны сэдвээр ярьж эхэлсэн нь байдлыг улам эвгүй болгож байлаа. Түүний сэтгэл асар их хямарсан нь хартал илэрхий байсан тул анхны далимаар Мэри босч,
- Эрхэмсэг ноён элчин сайд танд баярлалаа. Тантай танилцсандаа баярлаж байна гэж хэлээд бушуухан гарч одов.

Мэри дөнгөж ажлын өрөөндөө орж иртэл Жеймс Стикли дуудан аваачиж зэвүүн хүйтнээр,
- Эшли хатагтай, та яаж байгаа чинь энэ вэ? гэхэд Мэри “Би үүнийг нуугаад өнгөрч чадахгүй юм шиг байна” гэж бодон,
- Та Румыний элчин сайдын яамны тухай ярьж байна уу? Би зүгээр л орж танилцах санаатай... гэтэл Жеймс стикли зандран,
- Энэ бол хөдөө тосгонд айл хэсч явахтай адилгүй юм шүү. Вашингтон хотод элчин сайдын яамаар зүгээр сэлгүүцэж явдаггүй юм. Нэг элчин сайд нөгөө элчин сайдтай уулзъя гэвэл урилга илгээдэг. Та Корбескуг эвгүй байдалд оруулсан байна. Би элдэв янзаар оролдож байж төрийн департаментад албан ёсны эсэргүүцэл бичихээргүй болгож аргалсан. Та түүнийг гэнэдүүлэх гэж зориуд очсон гэж Корбеску үзэж байна шүү дээ гэлээ.
- Та юу ярина вэ? Би зүгээр л...
- Та жирийн иргэн байхаа больж Америкийн Нэгдсэн улсын засгийн газрыг төлөөлдөг хүн болсноо санаж яваарай. Шүдээ угаах мэтээс арай дээгүүр юм хийх хүсэл төрвөл эхлээд надаас асууж байгаарай. Би ойлгогдохоор хэлж чадав уу?
- Тэглээ гэж Мэри арай чүү ам нээв.
Стикли утасны харилцуур авч дугаар эргүүлэн,
- Сайн байна. Хатагтай Эшли энд байна. Чи ороод ирэх үү? За тэг гэв.
Мэри зэмлүүлсэн хүүхэд шиг болж дуугаа хураан сууж байтал үүд онгойж өнөөх Майк Слейд орж ирээд Мэрийг харан мушилзаж,
- Сайн уу. Таны зөвлөсний дагуу сахлаа хусчихлаа гэсэнд Стикли,
- Та хоёр танил юм уу? гэж асуухад нь Мэри, Слейдийн өөдөөс харан,
- Бараг үгүй дээ. Намайг өрөөндөө орж очиход миний бичиг цаасыг ухаад сууж байсан юм л даа гэлээ.
- Эшли хатагтай, би танд Майк Слейдийг танилцуулъя. Энэ хүн таны орлогчоор элчин сайдын яаманд ажиллах юм.
- Ямар тушаалтай гэнээ?
- Слейд гуай Дорнод Европын хэлтэст ажилладаг юм. Уг нь Вашингтоноос гардаггүй хүн л дээ, харин одоо таны орлогчоор томилох шийдвэр гарсан юм.
Мэри ухасхийн босч,
- Тэгж ярихгүй шүү. Энэ бол бололцоогүй зүйл хэмээн эсэргүүцэхэд Слейд эвлэрэнгүй өнгөөр,
- Өдөр болгон сахлаа хусч байхыг амлая гэжээ.
Мэри, Стиклид хэлсэн нь:
- Өөрийнхөө орлогчийг элчин сайд сонгож авдаг гэж үзэж байсан юм сан.
- Тэр үнэн, гэвч...
- Нэр дэвшсэн Майк Слейдийг няцааж байна. Энэ хүн надад хэрэггүй.
- Жирийн нөхцөл байдалд байсан бол та энэ эрхийг эдэлж болох байсан, харин тухайн нөхцөлд өөр сонголт байхгүй. Яагаад гэвэл Цагаан ордноос ирсэн тушаал юм шүү.
Мэри явсан газар болгондоо Майк Слейдтэй тааралддаг боллоо. Пентагон, сенатын хоолны газар, төрийн департанментийн хонгилд өнөөх жийнсэн өмд, футбоолк, пүүзэн гутлаа өмчихсөн явж л байдаг. Яагаад энэ мэт хүнийг ийм том газруудаар оруулаад байдгийн учрыг Мэри ойлгохгүй байжээ.
Мань хүн нэг өдөр хурандаа маккинитэй өдрийн хоол идэж суугаа харагдсан. Тэр хоёр ямар нэгэн юмны тухай ихэд сонирхсон байдлаар ярилцаж байгааг харахад ямар ашиг сонирхол тэднийг холбож байгаа нь сонин байжээ. “Хуучны андууд юм уу, миний эсрэг ямар нэгэн юм сэдээд байгаа юм уу? Би Румынд очиж амжаагүй байхдаа дэмийрч байх шиг байна” гэж бодов.
Гадаад асуудал хариуцсан сенатын комиссын тэргүүн Чарли Кемпбелл гуай Мэрийг хүндэтгэн хүлээн авалт хийжээ. Мэри орж очихдоо, бүсгүйчүүд нь орой өмсдөг тансаг хувцсаар гоёсон байхыг үзээд “Би бол энэ ертөнцөд хамаарах хүн биш. Тэд нар яг л ийм төрсөн юм шиг харагдаж байна” хэмээн боджээ.
Харин тэдний дунд өөрөө толгой цохижбайснаа мэдээгүй байжээ.
Хүлээн авалтанд ирсэн хэдэн гэрэл зурагчин Мэрийн зургийг илүү олон авчээ.
Мэри олон хүнтэй бүжиглэхэд цөмөөрөө утасныхаа дугаарыг өгөөч хэмээн гуйж байв.
Үүнийг юман чинээнд бодоогүй Мэри,
“Уучлаарай. Ажил, гэр бүл маань миний хамаг цагийг авдаг юм” гэж хэлсээр байжээ.
Хэн нэгэн хүнтэй уулзах тухай бодол түүний толгойд орохгүй байжээ. Эдвардаас өөр ямар ч эр хүнтэй учрахгүй юм чинь.

Чарли Кемпбелл гэргийн хамт, бас төрийн департарментийн хэдэн хүн Мэрийтэй хамт нэг ширээнд суужээ. Элчин сайдууд урьд тохиолдож байсан инээдтэй явдлын тухай яриа дэлгэв.
Зочдын нэг нь ингэж ярьлаа:
- Хэдэн жилийн өмнө Мадридад хэдэн зуун сүржигнэсэн оюутан Английн элчин сайдын яамны гадаа цуглаж Гибралторийг Испанид эргүүлж өг гэж шаардсан юм байж. Тэд нар бараг элчин сайдын яам руу цөмрөн орох гэж байхад Франкогийн засгийн газрын нэг сайд утасдаж “Би танай элчин сайдын яамны гадаа болж байгаа явдлыг дуулаад гайхаж байна. Ахиухан цагдаа явуулах уу?” гэж асуухаар нь элчин сайд “Хэрэггүй. Харин явуулах оюутнаа цөөлвөл дээр биз” гэсэн юм гэнэ лээ.
- Эртний грекчүүд, Гермесийг элчин сайдуудын ивээгч гэж үздэг байсан нь үнэн юм уу? гэж нэг хүн асуулаа.
- Үнэн шүү. Тэр чинь тэнүүлчид, хулгайч нар, бас худалч амьтдыг ивээдэг байсан юм.
Эргэн тойрны хүмүүс нь ухаалаг, сайхан зантай, сонирхолтой улс байсан тул ийм сайхан үдшийг өнгөрүүлсэндээ Мэри хачин их баярлажээ. Бүр өглөө болтол суухад бэлэн байжээ. Хажууд нь суусан эр,
- Та маргааш өглөө эрт босох хэрэггүй биз дээ? гэхэд нь,
- Хэрэггүй. Маргааш сайн өдөр юм чинь нойроо ханатал унтаж болно хэмээн хариулжээ.
Жаахан байж байтал нэг бүсгүй эвшээлгэж,
- Уучлаарай, өнөөдөр миний хувьд хүнд өдөр байсан юм гэхэд нь Мэри инээмсэглэн,
- Би ч бас ялгаагүй гэж хариулав.
Гэнэт танхим дотор нам чимээгүй болох шиг санагдаж, цөмөөрөө Мэрийн зүг ширтсэн байхыг анзаарч “Юу болоод байна?” хэмээн цаг харвал шөнийн хоёр цаг өнгөрсөн байжээ. Стэнтон Рожерс “Хүлээн авалтан дээрээс заавал хүндэт зочин эхэлж гардаг учиртай” гэж сануулан хэлж байсныг санаж айн балмагдав.
Хүндэт зочин нь би шүү дээ! “Тэнгэр минь! Энэ улс надаас түрүүлээд гарч чадахгүй шүү дээ!” хэмээн бодоод суудлаасаа босч, тэвдсэн дуугаар,
- Та бүхэнд тавтай сайхан нойрсохыг ерөөе! Гойд сайхан үдшийг өнгөрөөлөө гэж хэлээд цааш эргэж үүд чиглэн хөдлөхөд хүмүүс босч байгаа дуулдав.

Даваа гаригийн өглөө хонгилд явж байгаад Майк Слейдтэй халз тулгарахад мань хүн ёжтой мушилзан инээвхийлж,
- Та Вшингтоныхны тэн хагасыг шөнөжин зогсоогоор нь хорьсон гэж дууллаа гэв.
Мэри түүнийг хараад уур нь дүрсхийж, хажуугаар нь өнгөрөн Жеймс Стиклийн өрөөнд оров.
- Стикли гуай, Слейд гуай миний орлогчоор ажиллах дээр хүрвэл Румынд суух манай элчин сайдын яамны ажилд муугаар нөлөөлөх болно гэж үзэж байна.
Стикли уншиж байсан бичгээ түр орхиж,
- Юу гэв? Юу болоод байна? гэж асуулаа.
- Хэргийн учир түүний зан төрхөнд байгаа юм. Би түүнийг их зантай болхи, бүдүүлэг хүн гэж үзэж байна. Үнэнийг хэлэхэд надад таалагдахгүй байгаа юм.
- Тийм дээ. Майкад жаахан хачин зан бий, гэвч...
- Хачин зан гэв үү? Тэр мөн болхи, бүдүүлэг хирс шиг амьтан. Миний орлогчоор өөр хүн томилж өгөхийг шаардаж байна.
- Таны хэлэх юм дуусав уу?
- Дууслаа.
- Эшли хатагтай, Майк Слейд бол Дорнод Европын орнуудын талаар хамгийн туршлагатай мэргэжилтэн юм л даа. Румыний талтай нөхөрсөг харьцаа тогтооход таны зорилго оршиж байгаа. Харин би бол танд зүйл бүрийн тусламж үзүүлэх ажилтай хүн. За тэгэхээр Майк Слейдээс давах хүн нэг ч байхгүй. Цаашдаа илүү юм сонсох хүсэл алга. Би ойлгогдохоор хэлж байна уу?
“Нэмэргүй юм байна. Ямар ч нэмэр алга” гэж Мэри бодлоо.
Өрөөндөө эргэж ирэхэд сэтгэл нь хямарч гүйцсэн байлаа. “Стэнтонтой ярьж болох л байсан даа. Тэр туслах байсан. Гэтэл би сул талаа харуулсан болох биз. Би өөрөө Майк Слейдтэй учир зүйгээ ололцоно” хэмээн бодож суутал,
- Мөрөөдөж сууна уу? гэх чимээнээр харвал баахан меморандум бичиг барьсан Майк Слейд зогсож байв.
- Энэ бичгүүд таныг ёрын муухай бодлоос чинь хөндийрүүлэх биз гэж хэлээд ширээн дээр тавьлаа.
- Дараа миний өрөөнд орж ирэхдээ үүд тогшиж байгаарай.
Түүний харцанд тохуурхсан шинж тодров.
- Би яахлаараа танд таалагдахгүй байна гэж бодоод байгаа юм болоо?
Мэрийн уур шатаад ирлээ.
- Слейд гуай, би танд хэлээд өгье. Яагаад гэвэл, таныг биеэ тоосон, сэтгэлд таагүй, ихэрхүү амьтан гэж үзэж байна.
Мань хүн нэг хуруугаа гозойлгож,
- Та урьд хэлснээ давтаад байна гэхэд Мэри,
- Надаар даажигнах гэж бүү бодоорой хэмээн хашгиртал Слейд сулхан дуугаар,
- Та намайг бусад хүмүүстэй нийлж чадахгүй гэж хэлэх гээд байна уу? Вашингтон хотод таны талаар юу гэж ярьж байгаа гэж бодож байна? гэв.
- Миний тухай юу ярих нь надад хүртээлгүй шүү.
- Энэ чинь дэмий дээ. Таныг элчин сайд болох ямар эрхтэй юм бэ? гэж хамаг амьтан өөрөөсөө асууж байгаа. Би Румынд дөрвөн жил болсон хүн. Энэ орон бол торхтой дарь гэсэн үг, гэтэл манай засгийн газар нэг жаал охиныг тийшээ илгээж байдаг.
Мэри шазур зуун түүний яриаг сонсож байв.
- Эшли хатагтай, та бол мэргэжлийн хүн биш. Харин таныг элчин сайд болгохыг хүсээд байгаа юм бол Исландад явуулах нь ээлтэй байх сан.
Мэри тэвчээр алдан босч давхиад нэг сайн алгадаж орхив.
- Та хариу барихдаа хэтэрхий шуурхай юм гэж Слейд хэлээд санаа алдав.
Слейд гэж ийм хүн байх юм даа.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.26.09 12:14 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
:hihi: ýíý Ñëåéä íýýðýý àëõèèìàà. Thanks very much


Top
   
PostPosted: Oct.26.09 12:32 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.16.08 12:47 pm
Posts: 68
Баярлалаа :wink: хүлээгээд л

_________________
Ээжээ би таньдаа хайртай


Top
   
PostPosted: Oct.27.09 1:04 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 16

Урилгын бичигт “Бүгд Найрамдах Социалист Румын улсын элчин сайд миний бие таныг коктейль болон үдийн зоог барихаар Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхийг урьж байна. 1607.23 дугаар гудамж, 19-30 цагт, смокингтэй, РСВП-555” гэж бичсэн байлаа.
Мэри Румыний элчин сайдын яамаар очиж явснаа санаж, би ямар тэнэг байсан юм бэ! “Үгүй дээ, энэ явдал дахин давтагдахгүй. Би одоо биеэ хэрхэн авч явахыг мэднэ” хэмээн боджээ.
Оройн цагаар өмсөх урдаа ухлаадастай цоо шинэ торгон хилэн даашинз, өндөр өсгийтэй хар туфль өмсөж, даруухан сувдан сондороор гоёход,
- Та Мадоннагаас гоё харагдаж байна гэж хэлсэн Бет охиноо тэвэрч,
- Би хачин их тэвдэж байна. Та нар оройн хоолоо идээд зурагт үзээрэй. Би эрт ирнэ. Маргааш хэдүүлээ Маунт-Вернонд очиж ерөнхийлөгч Вашингтоны ордон-музейг үзэмз гэлээ.
- Сайхан наргиарай, ээж ээ.
Утасны хонх дуугарав.
- Хатагтай элчин сайд аа, Стикли гуай ирээд таныг дор хүлээж байна гэж буудлын ажилтан мэдээлэв.
“Тэр хүн надтай хамт явах нь тоогүй хэрэг. Би муу юмнаас хол байж чадна” гэж Мэри боджээ.

Энэ удаад Румыний элчин сайдын яам тэс өөр болсон байв. Урьд байгаагүй баяр ёслолын байдалтай байжээ. Тэднийг элчин сайдын туслах үүдэнд угтан авчээ.
- Стикли гуай, оройн мэнд. Тантай уулзсандаа баяртай байна.
- Би шинээр томилогдсон манай элчин сайдыг танилцуулах гэсэн юм гэж Стикли хэлээд Мэрийн зүг толгой дохив.
Стойкагийн царайд ямар нэг сэтгэлийн хөдлөл тодорсонгүй.
- Хатагтай элчин сайд, тантай танилцахдаа баяртай байна. Та намайг даган болгооно уу.
Хонгилоор явж байхад бүх өрөө тасалгаа дулаахан бөгөөд гэрэлтэй байхыг Мэри анзаарчээ. Танхимд бяцхан найрал хөгжим тоглож байна. Газар сайгүй ваартай цэцэг тавьсан харагдана.
Хэсэг зочидтой ярилцаж байсан элчин сайд Корбеску гуай Жеймс Стикли, Мэри нарыг олж харлаа.
- Оройн мэнд, Стикли гуай.
- Ноён элчин сайдад оройн мэнд дэвшүүлье. Америкийн Нэгдсэн улсаас Румын улсад суух элчин сайдыг танилцуулахыг болгооно уу.
Корбеску Мэрийн өөдөөс харснаа нэг хэмийн дуугаар,
- Тантай танилцахдаа баяртай байна гэжээ.
Корбескуг ямаршуу ая зантай байгааг харцаар нь тодруулж чадна гэж Мэри бодож байсан боловч тийм боломжгүй байжээ.
Хүлээн авалтанд зуу гаруй хүн ирсэн байлаа. Эрчүүд нь смокинг, эмэгтэйчүүд нь Францын загвар зохион бүтээгчдийн урласан оройн хувцсаар гоёжээ. Мэри урьд нь харж байсан том ширээнээс гадна хэд хэдэн жижиг ширээ нэмж тавьсан байв. Туузан эмжээртэй дүрэмт хувцас өмссөн зарцууд оргилуун дарс авчирч зочдод барьсаар байлаа.
- Та уумаар байна уу? гэж Стикли асуув.
- Уухгүй, баярлалаа. Би архи уудаггүй.
- Нээрэн үү? Харамсалтай байна даа.
- Яагаад? гэж Мэри гайхан асуув.
- Яагаад гэвэл, энэ чинь таны ажлын нэг хэсэг. Таныг урьж залсан дипломат хүлээн авалтууд дээр олон хундага өргөх болно. Та уухгүй өнгөрөөвөл эзнийг доромжилсон болно. Оргилуун дарсанд уруул хүргэхэд л болно.
- Би үүнийг санаж авлаа.
Эргэн тойрныг харж байтал Майк Слейд байж байгаа харагдав. Анхандаа түүнийг таньсангүй. Ёслолын смокинг өмссөн Слейд тун нүдэнд дулаахан харагдаж байсныг Мэри арга буюу хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Цайвар шаргал үстэй, гоолиг сайхан биетэй, одоохон даашинзнаасаа мултраад унах нь уу гэмээр хүүхнийг тэвэрч харагдахад “Яг түүнтэйгээ таарсан шалихгүй амьтан байна даа. Түүнийг Бухарестэд энэ мэт хичнээн хүүхэн хүлээж байгаа нь сонин байна” гэж бодохдоо Слейд “Эшли хатагтай, та чинь мэргэжлийн хүн биш. Харин таныг элчин сайд болгохыг хүсээд байгаа юм бол Исланд улсад явуулах нь ээлтэй байх сан” гэж байсныг эргэн саналаа. Өөдгүй муу новш!
Мэри хүүхэн Майкийг ажиглаж байтал ёслолын дүрэмт хувцас өмссөн хурандаа Маккини түүний хажууд очиход цаадах нь нөгөө бүсгүйгээс уучлал гуйсны дараа хурандаатай хамт зайд гарав. “Энэ хоёрыг анзаарч байх юм шүү” гэж бодсон Мэри хажуугаар нь явсан зарцад,
- Би оргилуун дарс авдаг юм бил үү гэж хэлээд хундага дүүрэн дарс авч уухыг харж байсан Жеймс Стикли,
- За ажилдаа орцгооё гэв.
- Ажилдаа орцгооё гэв үү?
- Энэ мэтийн хүлээн авалтан дээр олон асуудал шийддэг юм даа.
Дараагийн нэг цагийн турш Мэрийг элчин сайдууд, сенаточ, амбан захирагч, Вашингтоны тэргүүлэх улс төрчидтэй танилцуулжээ.Румын орныг асар их сонирхож байсан учир нөлөө бүхий хүмүүс энэ хүлээн авалтын урилгыг олж авсан байжээ.
Майк Слейд нөгөөх шаргал үстэй хүүхнээ сугадан Жеймс Стикли, Мэри нарын дэргэд ирж их л хөгжилтэйгөөр,
- Оройн мэнд. Дебби Денисонтой танилцацгаа. Энэ бол Жеймс Стикли, Мэри Эшли нар байгаа юм гэж санаатайгаар эндүү хэлсэнд Мэри хүйтнээр,
- Хатагтай элчин сайд гэж залруулахад Слейд духаа алгадан,
- Хатагтай элчин сайд уучлаарай. Ингэхэд Деннисон хатагтайн аав нь бас элчин сайд хүн. Мэдээж хэрэг мэргэжлийн дипломатч л даа. Сүүлийн хорин жил олон оронд ажиллаж байсан юм гэлээ.
- Энэ нь үнэхээр сонирхолтой байсан гэж Дебби Деннисон хэлэхэд Майк Слейд тосон авч,
- Дебби их аялсан хүн дээ гэхэд Мэри үл тоомсорлон,
- Тэгэлгүй дээ, мэдээж хэрэг гэв.
Майк Слейдтэй битгий суудал таараасай хэмээн залбирч байсныг бурхан болгоон сонсчээ. Тэр бараг нүцгэн шахуу шаргал үст хүүхэнтэйгээ өөр ширээнд суусан бол Мэри арван хоёр хүнээр хүрээлүүлэн суужээ. Тэдний дотор сэтгүүлд нийтлэгдсэн гэрэл зураг, зурагтын дэлгэцээр харсан хүн олон байжээ. Жеймс Стикли өөдөөс нь харж суусан. Мэрийн зүүн талд нэг хачин хэлээр ярьдаг хүн суусан. Чухам ямар хэлээр яриад байгааг Мэри ухаарч барсангүй. Баруун талд нь өндөр нуруутай, ухаалаг сайхан царайтай, цайвар шар үстэй дундын насны гоолиг биетэй эр суужээ.
Бага зэрэг скандинав аялгатай ярьдаг тэр хүн,
- Би тантай нэг дор суусандаа бөөн баяртай байна. Би таныг халуунаар шүтэн биширч явдаг хүн гэхэд нь Мэри,
- Баярлалаа гэж хариулаад “Юугий минь биширдэг билээ? Би чинь одоогоор ямар ч ажил эрхлээгүй байгаа хүн шүү дээ” гэж бодлоо.
- Намайг Олаф Петерсон гэдэг. Швед улсын элчин сайдын яамны соёлын харилцааны асуудал эрхэлсэн атташегаар ажилладаг юм.
- Петерсон гуай тантай танилцахад сайхан байна.
- Та Шведэд очиж үзсэн үү?
- Үзээгүй. Үнэнийг хэлэхэд би хаана ч очиж үзээгүй.
- Таны бүх юм урд чинь байгаа даа.
- Би хүүхдүүдээ дагуулаад танай оронд очиж магадгүй юм.
- Ө-ө та хүүхэдтэй юм уу? Том болцгоосон уу?
- Тим аравтай, Бет арван хоёртой. Тэднийг танд харуулъя гээд цүнхнээсээ зураг гаргаж үзүүлэхэд өөдөөс нь харж суусан Жеймс Стикли үл ойшоон толгой сэгсэрч байлаа.
Олаф Петерсон гэрэл зургуудыг анхааралтай үзэж байснаа дуу алдан,
- Ёстой хөөрхөн хүүхдүүд байна. Яг л ээж шигээ юм гэжээ.
- Нүд нь аавыгаа дууриасан юм.
Энэ талаар Эдвард тэр хоёр хошигнон маргадаг байж билээ.
“Бет маань чам шиг гоё хүүхэн болно доо. Харин Тим хэнтэй адилхан болохыг би ойлгодоггүй юм. Ер нь миний хүүхэд лавтай мөн юм уу?” гэж Эдвард голцуу хэлдэг байсан. Ийм тоглоом шоглоом болсон маргаан нь загас наадуулах ажлаар дуусдагсан.
Нэг мэдэхнээ Олаф Петерсон нэг юм ярьж байжээ.
- Уучлаарай, би анзаарсангүй.
- Таны нөхөр чинь машины осолд орж нас барсныг сонссон юм байна. Би таны сэтгэлийн зовиурыг хуваалцаж байна. Бүсгүй хүн эр хүнгүй байх хэцүү шүү.
Мэри хундагатай оргилуун дарсыг авч балгахад сэрүү татан сэргээсэн сайхан байсан тул нэгмөсөн ууж хундагыг хоослов. Цагаан бээлийтэй зарц тэр дор нь хундага дүүрэн аягалав.
- Та Румынд хэзээ очиж албан ажилдаа орох вэ? гэж Петерсон асуусанд Мэри,
- Хэдхэн долоо хоногийн дараа явна гэж надад хэлсэн гээд хундагаа өргөж,
- Бухарестийн төлөө ууя гэж хэлээд тэргүүн зэргийн дарсыг хөнтөрлөө. Оргилуун дарсны найрлаганд согтууруулах зүйл бараг байдаггүй гэдгийг нийтээр мэдэх юм чинь хамаа байж уу.
Зарц дахин хундага дүүргэхэд Мэри баярлан толгой дохьжээ. Тансаг гоё хувцасласан зочид янз бүрийн хэлээр ярилцаж байгаа танхимыг тойруулан хараад “Тийм дээ, Жанкшн-Ситид ийм дайллага хийдэггүй. Канзас бол хөдөө тосгон шиг уйтгартай газар. Харин Вашингтоныг зүйрлэж хэлбэл... Юу шиг сонин байх билээ?” хэмээн бодохдоо таарч тохирох зүйрлэл олохыг зорин хөмсөг зангидахад,
- Таны бие зүгээр биз? гэж Петерсон асуусанд түүний гарыг цохиж аваад,
- Бүх юм гойд сайхан байна. Дахиад уувал ч уумаар байна, Олаф гэжээ.
Олаф хоол зөөгчид дохио өгөхөд хундага дүүрэн аягалав.
Мэри дотночилон итгэсэн байдлаар,
- Би гэртээ байхад хэзээ ч дарс ууж байсангүй гээд оргилуун дарснаас балгаж,
- Ер нь уснаас өөр юу ч уудаггүй байлаа хэмээн ярихад хэл нь ээдэрсэн байв.
Олаф инээмсэглэн түүнийг ширтэнэ.
Ширээний эхэнд суусан Румыний элчин сайд Корбеску,
- Хатагтай ноёд оо, хүндэт зочид оо, би хундага өргөх гэсэн юм сан гэв.
Ингээд ёслолын зан үйл эхэлж, Румыний ерөнхийлөгч Александру Ионеску, хатагтай Ионескугийн төлөө ууцгаалаа. Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Румыний төрийн далбаа, Америкийн төрийн далбааны төлөө хундага өргөлөө. Мэрид зуугаад хундага өргөсөн шиг санагдаж байлаа. Мэри өргөсөн хундага бүрийг тогтоохдоо “Би бол элчин сайд хүн. Уух нь миний үүрэг” гэж өөртөө сануулж байлаа.
Дараа нь Румыний элчин сайд,
- Америкийн Нэгдсэн улсаас Румынд суухаар шинэ томилогдсон үзэсгэлэн төгөлдөр хатагтай элчин сайд Эшлийн үг хэлэхийг сонсвол бид бүхэнд тааламжтай сайхан байх биз гэж бодож байна гэлээ.
Мэри хундагаа өргөөд тогтоохыг завдтал хамаг улсын харц өөр дээр нь туссан байхыг гэнэт анзаарсны дараа унаж магадгүй гэж сэрэмжлэн ширээнээс зууран арай чүү босч цугларсан олныг харан нэг гараараа даллан,
- Та бүхэнд мэнд хүргэе. Та нарт энд сайхан байгаа биз дээ? гэжээ.
Мэри өнөөдөр шиг аз жаргалтай байж үзээгүй шиг бодож байв. Сэтгэл булаасан энэ эр түүнийг мишээлээр мялааж зарим хүн бүр инээж байгаа харагдана. Тэгээд Жеймс Стиклийн өөдөөс харж инээмсэглээд,
- Гойд сайхан үдэшлэг боллоо. Та бүхнийг энд хуран цугларсанд баярлаж байна гээд сандалд лагхийн унаж Олаф Петерсонд хандан,
- Миний дарсанд нэг юм хольсон шиг байна гэхэд цаадахь нь түүнийг сугадан авч,
- Та салхинд гарсан нь ээлтэй болов уу. Энд их бүгчим байна гэжээ.
- Үнэхээр бүгчим байна шүү. Үнэнийг хэлэхэд миний толгой эргээд байна.
- Хоёулаа гаръя.
Петерсон түүнийг түшин босгов.Хоёр хөл нь олигтой явж болохгүй байгааг Мэри мэдээд гайхжээ. Жеймс Стикли хажуугийн хүнтэйгээ яриа дэлгээд тэр хоёрын гарч явахыг анзаарсангүй. Мэри, Олаф Петерсон хоёр Майк Слейдийн ширээний хажуугаар өнгөрөхөд мань хүн Мэрийг хараад дургүйцсэн байдлаар хөмсөг зангидахад Мэри “Энэ хүн атаархаж байна. Үг хэлүүлсэнгүй гэж гомдож л дээ” хэмээн бодоод,
- Ямар асуудал болоод байгааг мэдэж байна уу? Энэ хүн элчин сайд болох санаатай байсан юм. Одоо болоход энэ албан тушаалд намайг томилсонд эвлэрч чадахгүй байгаа юм гэсэнд Олаф,
- Хэний тухай яриад байна? хэмээн асуужээ.
- Дэмий ярьсан юм аа. Чухал юм биш.
Хоёул шөнийн хүйтэн агаарт гарч ирэхдээ дэмнэн түшиж явсан Петерсон баярлаж байжээ. Харин Мэрийн нүд эрээлжилж байв.
- Миний лимузин энд байх учиртай юм сан.
- Машинаа явуулчих. Хоёулаа манайхаар орж жаахан юм балгая гэж Олаф санал гаргав.
- Одоо ганц ч дусал дарс уухгүй.
- Дарс биш ээ. Дарс уухгүй. Жаахан бренди ууя.
“Бренди гэнэ. Нэр цуутай хүмүүс бренди уудаг гэж номонд бичсэн байдаг. Содын уусмалаар найруулж уудаг гэсэн” гэж бодов.
- Содын уусмалтай юу?
- Тэгэлгүй яахав.
Олаф Петерсон, Мэрийг түшиж хөлсний тэргэнд суулгаад жолоочид хаягаа хэлэв. Олон айл суудаг том байшингийн гадаа ирж зогсоход Мэри гайхан,
- Бид хаана ирээд байна? гэжээ.
- Гэртээ ирлээ гэж Петерсон хэлээд Мэрийг хөсөр унахаас болгоомжлон түшиж машинаас буулгав.
- Би согтсон байна уу? гэж Мэри асуусанд Петерсон,
- Хаанаас даа хэмээн тайвшруулжээ.
- Би нэг л хачин оргиод байна.
Петерсон түүнийг байшинд оруулж ирээд цахилгаан шат дуудав.
- Жаахан бренди уугаад сайхан болно доо.
- Би сэргэлэн, үгүй ээ, би согтоогүй байгаа биз дээ?
- Тэгэлгүй яахав гэж Петерсон хариулаад түүний гарыг илэв.
Цахилгаан шатны хаалга онгойход тэр хоёр хонгилд гарав.
- Танай шал чинь тэгшгүй юм уу даа?
- Би маргааш янзална.
Петерсон нэг гараар Мэрийг түшиж, нөгөө гараар халааснаасаа түлхүүр гаргаж үүд онгойлгон бүдэг харанхуй байранд ороход Мэри,
- Энд харанхуй байна гэвэл Петерсон түүнийг тэвэрч,
- Би харанхуй байх дуртай, харин та яадаг вэ? гэж асуув.
Харин Мэри харанхуйд дуртай эсэхээ олигтой ялгаж мэдэхгүй байжээ.
- Та их сайхан бүсгүй гэдгээ мэдэх үү?
- Баярлалаа. Харин та их сайхан эр юм байна.
Мэрийг өөртэйгөө зэрэгцүүлэн буйдан дээр суулгахад толгой нь эргэж байв.
Петерсон түүний бөгсийг илэх ялдамд хүүхнийг үнсэж гарав.
- Та яаж байгаа вюм бэ?
- Биеэ амрааж үз, найз минь. Чи одоо сайхан болно.
Мэрид үнэхээр сайхан байлаа. Тэр Петерсон нь Эдвард шиг булбарай зөөлөн гартай байжээ.
- Тэр минь их сайн эмч байж билээ.
- Тэр ч эргэлзээгүй шүү гэж Петерсон хэлээд бүх биеэрээ түрэн наалдлаа.
- Тэгэлгүй яахав, мэс засал хийлгэх хүн болгон түүнд л очдог байсан.
Мэри дээшээ харан хэвтэхэд сайхь эрийн булбарай зөөлөн гар түүний даашинзийг сөхөж, нүцгэн биеийг илбэн таалжээ. Эдвардын гар мөн байлаа. Булбарай зөөлөн уруул, хэлээрээ гэдсийг нь энхрийлэн илбэж байгааг мэдэрсэн Мэри хоёр нүдээ аньж, Эдвард минь ийм л зөөлхөн хэлтэй хүн дээ, мөн ч сайхан байдаг сан хэмээн бодохын сацуу,
- Хайрт минь, яасан гоё юм бэ. Хийгээч дээ, хий л дээ хэмээн шивнэхэд сөөнгөтсөн саарал дуу гарч,
- Одоохон хэмээн хариулсан нь Эдвардын дуу биш байжээ.
Нүдээ нээж харвал огт танихгүй харийн хүний нүүр үзэгдэх нь тэрээ.
Доогуур нь нөгөө эрийн өнөөх эрхтэн шургаж эхэлсэн тэрхэн мөчид,
- Үгүй ээ! Болиоч! Гэж хашгиран хажуу тийш хөлбөрч буйдангаас гулсан унаад дөнгөн данган хөл дээрээ босохыг харж байсан Петерсон,
- Ингэхэд... хэмээн ам нээхэд нь,
- Үгүй ээ! Хэмээн Мэри орилжээ.
Мэри тасалгаан доторхийн эргэж тойрон харж,
- Уучлаарай, би алдаа гаргажээ гэв.
- Та намайг буруугаар бодож...
Мэри цааш эргэж үүдний зүг яарав.
- Та хүлээгээч! Би гэрт чинь хүргэж өгье.
Гэтэл Мэри нэгэнт алга болсон байжээ.
Хүйтэн салхи үлээсэн эл хуль гудамжаар алхаж гарлаа. Зөвтгөж уучлах аргагүй бузар муухай, хамгийн тэнэг байдлаар шившгээ тарьсанд ичиж үхмээр байжээ. Дипломат корпусын олон хүний нүдэн дээр тасарч унатлаа дарс балгаж, огт танихгүй эрийг даган гэрт нь очиж урхинд орохыг завдлаа. Маргааш гэхэд Вашингтонд хэвлэгдсэн гардаг бүх сонин дээр тоглоом тохуурхлын бай болон бичигдэх болно.

Бен Кон Румыний элчин сайдын яаманд уригдан очсон гурван хүний амнаас сонсоод Вашингтон, Нью-Йорк хотын бүх сонины дээдсийн хүрээлэнгийн мэдээг уншиж үзсэн боловч энэ будлианы тухай ганц ч үг байсангүй. Хэн нэгэн хүн тэр паянг нам даржээ. Тэр нь ихээхэн нөлөөтэй хүн байж таарах болоод байлаа.
Кон сонины газрынхаа давчуухан өрөөнд суугаад энэ тухай эргэцүүлэн бодож байснаа Ян Виллерс рүү утасджээ.
- Өдрийн мэнд. Виллерс гуай байгаа юу?
- Байна. Та хэн бэ?
- Бен Кон байна.
- Түр хүлээгээрэй гэж нарийн бичгийн дарга хүүхэн хэлээд хэсэг зуур чимээгүй байснаа,
- Кон гуай, та уучлаарай. Виллерс гуай дөнгөж сая гараад явчихжээ гэлээ.
- Хэдийд байх бол?
- Өнөөдөр ирэхгүй болов уу.
- За тийм байж.
Дараа нь өөр нэг сонины хов жив дагнан хөтөлдөг сэтгүүлч хүүхэнтэй утсаар ярьжээ.
- Линда, ажил төрөл ямаршуу байна даа?
- Гайгүй дээ.
- Чиний эргүүлэг дотор ямар нэгэн юм болоо юу?
Линда бол Вашингтон хотод болж байгаа бүх юмыг мэддэг хүн билээ.
- Үгүй дээ, Бен. Нам жим л байна.
- Румыний элчин сайдын яаман дээр нэг будлиан гарсан шиг дуулдсан гэж Бен Кон хайнгадуу хэлжээ.
- Сонсоогүй шүү. Бен уучлаарай. Хот хоорондын шугамаар ярих гээд байна.
Линда ингэж хэлээд харилцуураа тавьжээ.
Тэгэхээр нь төрийн департаментад ажилладаг нэг найзтайгаа утсаар ярьлаа. Нарийн бичгийн дарга нь тэдний утсыг холбож өгсний дараа,
- Сайн уу, Альфред хэмээн мэндлэв.
- Сайн уу, хөөе! Ажил сайн биз дээ?
- Чи бид хоёр уулзаагүй их уджээ. Өдөр хамтдаа хоолловол ямар вэ?
- Болж байна. Чи ямар юм сэдээд байна?
- Уулзаж байгаад ярья.
- Тэгье л дээ. Би өнөөдөр зөндөө завтай байгаа. “Уотергейт”-д очиж хооллох уу?
- Хоёулаа “Силвэр Спринг-т очсон нь дээр байх.
- Энэ чинь хол шүү дээ.
- Харин тийм л дээ.
Альфред түр чимээгүй болсноо,
- Би бүгдийг ойлголоо гэжээ.
- Өдрийн нэг цагт болж байна уу?
- Болж байна.

Альфредийг орж ирэхэд Бен Кон булангийн нэг ширээнд суусан байв. Зоогийн газрын эзэн Тони Серхио түүнийг угтан авч Бений ширээнд суулгаад,
- Ноёд оо, юу уух билээ? гэхэд Альфред Шатлворт мартини захиалахад,
- Би юм захиалахгүй гэж Бен Кон хэлжээ.
Альфред Шатлворт бол шаналангуй царайтай дундын насны эр. Хэдэн жилийн тэртээ согтуугаар машин жолоодож яваад осолд ороход Бен энэ тухай бичих даалгаварыг редакцийн газраасаа авсан юмсанж. Ингэж Шатлвортын албан ажилдаа ахих зам хутганы ирэн дээр болоод байсан юм.
Кон тэр явдлыг замхруулан өнгөрөөсний талархлын тэмдэг болгож зарим нэгэн мэдээллээр үе үе хангадаг болсон юм.
- Альфред надад чиний туслалцаа хэрэг болоод байна.
- Хэзээ л бол хэзээ тусална.
- Румынд суух шинээр томилогдсон манай элчин сайдын тухай бүрэн мэдээлэл хэрэгтэй байна.
- Чи юу гэх гээд байна хө? гээд Альфред Шатлворт хөмсөг зангидав.
- Тэр хүүхэн Румыний элчин сайдын яаманд хүлээн авалтанд очоод Вашингтоны “Хэн нь хэн бэ?” гэгддэг хүмүүсийн нүдэн дээр мал болтлоо согтсон тухай гурван хүн утсаар ярьж надад дуулгасан юм. Чи өглөөний сонинуудыг үзсэн биз дээ?
- Үзсэн. Харин тэр хүлээн авалтын тухай бичсэн байснаас биш Мэри Эшлийн тухай ганц ч үг алга байсан.
- Яг ингээд байгаа юм. Хачин авирладаг нохой л гэсэн үг. Бас “Эрээн тууз” гэж байдаг даа.
- Ойлгохгүй байх чинь.
- Би Шерлок Холмсын тай хэлсэн юм. Шөнөдөө хуцдаггүй нохойны тухай гардаг даа. Нохой ч чимээ гардаггүй. Сонинууд бас ам нээхгүй байна. Ийм амттай сайхан юмнаас сэтгүүлчид яагаад татгалздаг билээ? Нэг хүн л замхруулаад өнгөрчихлөө. Тэр нь их чухал хүн байж таарна. Өөр ямар нэгэн улс төрч тэгж шившгээ тарьсан бол хамаг сонин баярлаад сүйд болно шүү дээ.
- Тэгэх албагүй л дээ, Бен минь.
- Альфред минь, хэн ч таньдаггүй нэг Үнсгэлжин гарч ирээд ид шидийн хүчээр ерөнхийлөгчтэй хальт шүргээд өнгөрөхдөө нэгэн зэргээр Грейс Келли, Диана гүнж, Жаклин Кеннеди болчихож байгаа юм даа. Түүнийг сайхан хүүхэн гэдэгтэй санал нийлнэ. Гэвч тийм гоц ухаантай хүүхэн биш шүү дээ. Зөвхөн Канзасын их сургуульд багшилж байсан гээд энэ дэлхийн хамгийн аюултай, тэсэрч болох оронд элчин сайдаар сууна гэхэд арай дэндээд байх шиг. Нэг л биш оргиод байна. Би Жанкшн-Ситид онгоцоор очиж, тэндхийн даамалтай ярилцаж үзлээ.
Альфред Шатлворт аягатай архиа нэгмөсөн хөнтрөөд,
- Дахиад нэгийг захидаг юм бил үү. Чи миний сэтгэлийг хямраах янзтай байна гэхэд Бен Кон,
- Бурхны ивээлээр болтугай гээд мартини захиалав.
- Үргэлжлүүлээд яриач.
- Нөхөр нь хуваариа эрхэлдэг эмчийн ажлаа орхиод явж чадахгүй гэсэн учраас Мэри хатагтай ерөнхийлөгчийн тавьсан саналаас татгалзсан. Тэгтэл өнөө нөхөр нь машины осолд орж амь насаа алдсан. Яг л торон бүрхүүл шиг! Одоо болохоор нөгөө хатагтай маань Бухарестийг зорих замдаа Вашингтонд ирчихсэн байдаг. Энэ бүхнийг бүр эхнээс нь төлөвлөсөн шиг харагдаад байгаа юм.
- Төлөвлөсөн гэнээ? Хэн төлөвлөсөн байх билээ?
- Хамаг учир үүнд л байгаа юм.
- Бен чи юу хэлэх гээд байгаа юм бэ?
- Юу ч хэлэх гээгүй. Харин чи Манстер даамал юу ярьсныг сонсооч. Өвлийн хүйтэн шөнө засмал зам дээр машины осол гарахад тав зургаан гэрч байж байсан нь хачин санагдсан гэнэ. Бүр хачирхалтай юм байна гээд байгаа. Гэрчүүдээс нэг ч үлдээгүй алга болсон гэнэ.
- Цааш нь яриач.
- Доктор Эшлийн машинтай мөргөлдсөн ачааны тэрэгний жолоочтой уулзаж ярилцах санаатай Форт-Райли орж үзлээ.
- Тэр жолооч юу ярьж байх юм?
- Юу ч яриагүй. Тэр хүн үхсэн байна. Хорин долоотой залуу эр зүрх нь муудаад үхсэн гэнэ дээ.
Шатлворт хундагаараа тоглох зуур,
- Ингээд дуусаагүй байлгүй дээ? гэв.
- Тийм ээ, дуусаагүй шүү. Би хурандаа Женкинстэй уулзаж ярилцахаар шийдээд эрүүгийн мөрдөн байцаах тасгаар орлоо. Тэр хурандаа бол мөрдөн шалгах ажиллагааг хянаж байснаас гадна бас ослын гэрч юм л даа. Гэвч би түүнийг олж чадсангүй. Түүний албан тушаалыг ахиулаад нэг тийшээ шилжүүлсэн гэж ярьцгаах юм. Мань хүн одоо генерал болчихоод гадаадад ажиллаж байгаа гэлцэх юм. Харин хаана ажиллаж байгааг мэдэх нэг ч хүн алга.

Альфред Шатлворт толгой сэгсэрч сууна.
- Чи бол чөтгөр авсан их авьяастай сэтгүүлч гэдгийг би мэднэ, харин энэ удаад буруу замаар орсон шиг байна. Чиний яриа чинь Хичкогийн найруулсан юм шиг болоод байна. Хүмүүс машины осолд орж амь насаа алддаг нь үнэн. Хүмүүсийн зүрх үнэхээр мууддаг тал бий, цэргийн дарга нар үнэхээр тушаал дэвшдэг нь үнэн. Чи угаасаа байхгүй хуйвалдааныг хайгаад байна.
- Чи “Эрх ёөлөөний эх орончид” гэдэг байгууллагын тухай сонсож байсан уу?
- Сонсоогүй. Нэг төрлийн алан хядагчид юм уу?
- Тэд нар алан хядагчид биш. Янз бүрийн цуурхал гараад байгаа ч гэсэн барин тавин мэдээд авч болдоггүй зүйл гээд байгаа.
- Ямар цуурхал гараад байгаа юм?
- Энэ бол Өрнөд, Дорнодын орнуудын баруун болоод зүүний үзэлтэй, өндөр албан тушаал хашдаг хэсэг бүлэг хэнээтэн хүмүүс гэж үзэж байгаа юм. Тэд нар эсрэг тэсрэг үзэл баримталдаг ч гэсэн айхын эрхэнд ганзага нийлж яваа улс. Ерөнхийлөгч Эллисоны төлөвлөгөө бол Дорнодын эвслийн орнуудын нэгдэл нягтралыг задлан бутраахад чиглэсэн гэж коммунистууд үзэж байгаа. Биднийг устгахад энэ төлөвлөгөө коммунистуудад тус дэмжлэг үзүүлнэ гэж барууны үзэлтэй төлөөлөгчид үзэж байгаа юм. Чухамдаа эндээс улбаалж тэд нар ийм ер бусын эвсэл байгуулсан байгаа юм.
- Тэнгэр минь, би итгэж чадахгүй юм байна.
- Энэ чинь юу ч биш. Тэр эвсэлд өндөр тушаалын түшмэдүүдээс гадна Өрнөдийн болоод Дорнодын улс орнуудын аюулаас хамгаалах янз янзын албадын хүмүүс орооцолдоод байгаа юм. Чи надад үүнийг шалгаад өгч болох уу?
- Мэдэхгүй юм. Оролдоод үзье.
- Аль болохоор сэмхэн амжуулахыг хичээгээрэй. Үнэхээр тийм байгууллага оршин тогтнож байгаа нь үнэн бол мөрөө мөшгүүлэхийг таашаахгүй биз.
- Би чамтай утсаар яръя, Бен.
- Баярлалаа. Алив хоолоо идэцгээе.
Тэдний захиалсан карбонари хэмээх гоймонтой хоол үнэхээр амттай байжээ.

Бен Коны дэвшүүлсэн онолд эргэлзэж байсан Альфред Шатлворт “Сэтгүүлчид газар сайгүй сенсац хайж явах юм” хэмээн бодохдоо найз нөхөрт туслахыг хүсэх боловч тэрхүү домог мэт байгууллагыг хэрхэн олох талаар ямар ч ойлголтгүй байжээ. Үнэхээр тийм байгууллага байгаа юм бол түүний тухай мэдээлэл засгийн газрын компьютерт орсон байх учиртай. Гэвч тэр компьютерт хүрэх эрх түүнд байсангүй. “Гэтэл энэ мэдээлэл хэнд байгааг би мэдэх юм байна. Түүнтэй утсаар ярих хэрэгтэй” хэмээн санажээ.
Пит Коннорсыг бааранд орж ирэхэд Альфред Шатлворт мартини дарсаа уугаад дуусч байжээ.
- Жаахан саатлаа, уучлаарай. Яльгүй асуудал гараад гэж Коннорс хэлжээ.
Пит Коннорсыг найруулаагүй виски захиалахад Шатлворт дахин нэг мартини захиалжээ.
Пит Коннорсын найз хүүхэн Шатлвортын эхнэр хоёр нэг компанид ажилладаг учраас тэр хоёр танил болсон юмсанж. Коннорс, Шатлворт хоёр бол нэг нь тагнуулын амь дүйсэн тоглоомоор нааддаг, нөгөө нь хүнд сурталтай түшмэдээр ажилладаг хоорондоо ижил төсгүй хүмүүс юм. Чухам ийм ялгаатай байдаг нь тэднийг ойр дотно болгосон учир үе үе харилцан ашигтай мэдээлэл солилцдог болсон аж. Анх танилцаж байхад Пит Коннорс нь цовоо сэргэлэн сонирхол татсан хүн байжээ. Яваандаа түүний дотоодод ямар нэгэн гажиг үүсч, улайрсан бурангуй үзэлтэй болон хувирсан аж.
Шатлворт аягатай дарсаа шавхаж уугаад,
- Пит, чамаас нэг туслалцаа авах хэрэгтэй боллоо. Чи компьютерт нэг юм үзээд өгвөл болж байна уу? Үүнийг компьютерт суулгаагүй байж болох л доо. Гэтэл би нэг найздаа амлачихсан юм гэхэд Коннорс сэмхэн инээмсэглэж “Энэ залуу, эхнэртэй нь ямар хүн унтаад байгааг мэдэх гэсэн байх нь” хэмээн боджээ.
- Үзэлгүй яахав, би тэртэй тэргүй чамд өглөгтэй хүн. Хэний тухай мэдэх гэсэн юм бэ?
- Хэний ч тухай биш юм аа. Юуны тухай ч биш юм. Үнэхээр тийм юм байдаг бол тэр шүү дээ. “Эрх чөлөөний эх орончид” гэж нэг байгууллага бий. Тийм байгууллагын тухай сонссон уу?
- Санахгүй байна. Харин чиний найзыг хэн гэдэг юм бэ?
- Бен Кон гэдэг юм. “Вашингтон пост” сонины сурвалжлагч юм л даа.

Маргааш өглөө нь Бен Кон нэг шийдвэр гаргажээ.
- Нэг бол миний бичих зүйл нь энэ зууны хамгийн дуулиантай материал болно, эсвэл юу ч үгүй өнгөрнө байх. Үүний учрыг олох цаг нь иржээ гэж Акикод хэлбэл хүүхэн,
- Бурхан ивээх болтугай. Артур хязгааргүй их баярлана даа гэжээ.

Бен Коныг утсаар ярихад хатагтай Мэри ажлын өрөөндөө байж таарчээ.
- Хатагтай элчин сайд, өглөөний мэнд. Би Бен Кон байна. Та санаж байна уу?
- Санаж байна, Кон гуай. Та нөгөө өгүүллээ бичиж дууссан уу?
- Би яг энэ асуудлаар ярих гэсэн юм. Би Жанкшн-Ситид очиж бага сага мэдээлэл олж ирсэн. Энэ нь таны сонирхлыг татна байх.
- Ямар мэдээлэл вэ?
- Энэ тухай утсаар яримааргүй байна. Нэг газар уулзвал ямар вэ?
- Би хачин их ажилтай байна. Би үзээд орхъё. Баасан гаригийн өглөөгүүр хагас цаг завтай байх нь. Болж байна уу?
Гурван өдөр хүлээх болох нь.
- Тийм ээ, бүрэн боломжтой юм байна.
- Та наашаа хүрээд ирэх үү?
- Танай байшингийн нэгдүгээр давхарт нэг жижиг цайны газар байгаа. Тэнд уулзвал яасан юм бэ?
- Тэгье. Баасан гариг болтол баяртай.
Тэр хоёр салах ёс гүйцэтгээд харилцуураа тавьжээ. Жаахан азнаж байтал утасны хонх гурав дахь удаагаа дуугарчээ.

Хянан Шалгагчтай шуд холбоо барьж болдоогүй юм. Тэрбээр “Эрх чөлөөний эх орончид” хэмээх байгууллагыг удирдаж, санхүүжүүлдэг боловч уулзалтанд огт оролцдоггүй. Тэр нь ямар хүн байдгийг хэн ч мэдэхгүй. Нэг утасны дугаар байдаг (тэр нь хэний утас болохыг олох гэж Коннорс оролдсон боловч талаар болоод өнгөрсөн) бөгөөд тэр нь соронзон хальсанд бичсэн дуугаар “Мэдээллээ хэлж бичүүлэхэд жаран секундын хугацаа танд байна” гэж автоматаар хариулна. Тэр утсыг урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдал үүсэхэд хэрэглэхээр зориулан нөөцөлжээ. Коннорс утасны бүхээгээс тэр утсанд залгаж, мэдээлэх зүйлээ хэлж үлдээсэн байна.
Энэ мэдээллийг арван найман цагт хүлээн авчээ.
Буэнос-Айрест 20:00 цаг болсон байжээ.
Ийнхүү үлдээсэн мэдээллийг Хянан Шалгагч хоёр дахин сонсож үзээд утасны дугаар эргүүлэн Неуса Муньес хариу өгөхийг гурван минут хүлээжээ.
- Байна.
- Үүний урьд Сахиустай ажил төрлийн холбоотой байсан нэг хүн ярьж байна. Би түүнд шинэ даалгавар өгөх гэсэн юм. Та түүнтэй яаралтай холбоо барьж чадах уу? гэж Хянан Шалгагч асуухад согтуу Неуса,
- Мэдэхгүй хэмээн хариулжээ.
Уураа барьж ядсан Хянан Шалгагч,
- Та түүнтэй хэзээ уулзаж чадах вэ? гэж асуув.
- Мэдэхгүй.
Хянан Шалгагч маань, нялх хүүхэдтэй ярьж байгаа юм шиг удаан бөгөөд маш тодоор,
- Та аан гэж бай. Энэ нь маш яаралтай ажил гэж Сахиуст хэлээрэй. Миний хүсэх зүйл гэвэл... гэтэл
- Түр хүлээгээрэй, би жорлонд ороод ирье гэж хэлээд харилцуураа ширээн дээр тавихад Хянан Шалгагчийн уур дахин шатсан боловч арга буюу хүлээжээ.
Хоёр гурван минут өнгөрсний дараа харилцуурыг дахин авчээ.
- Баахан шар айраг уучихсан чинь тэсч болдоггүй шүү гэв.
Хянан Шалгагч уурлахын хажуугаар энэ маанаг хүүхэн хамаг юмыг мартах вий хэмээн эмээхдээ,
- Энэ тун чухал зүйл шүү. Харандаа цаас аваад бичээрэй. Би танд бүгдийг хэлээд өгье гэжээ.

Мэри тэр орой Канадын элчин сайдын яаман дээр зохион байгуулсан оройн зоогт очих ёстой байсан тул ажил дээрээсээ гараад хувцсаа сольж өмсөхөөр гэрийн зүг гарч явахад Жеймс Стикли,
- Энэ удаад зөвхөн уусан дүр үзүүлэхэд болно шүү хэмээн сануулахад “Майк Слейд энэ хоёр чинь нэг тэрэгний хоёр дугуй юм байна” гэж Мэри дотроо боджээ.
Оройн зоог үргэлжилсээр байсан боловч Мэри бушуухан явж хоёр хүүхэд дээрээ очихыг хүсч байлаа. Тэнд зүс таних хүн нэг ч байсангүй. Баруун хажууд нь Грек улсын усан онгоцны эзэн, зүүн талд Английн дипломатч суужээ.
Филадельфи хотын дээгүүр зиндааны нэг ахайтан Мэрид хандаж,
- Хатагтай элчин сайд, танд Вашингтонд байх таалагдаж байна уу? гэв.
- Баярлалаа. Маш их таалагдаж байна.
- Та Канзасаас мултарч гарсандаа баяртай байгаа биз дээ?
Асуултыг ойлгож ядсан Мэри,
- Мултарч гарах гэв үү? хэмээн лавлажээ.
- Би дундад Америк нутгаар явж үзээгүй ч гэсэн тэнд ямар аймшигтай байдгийг төсөөлж чадна шүү. Өнөөх фермийн эзэд, тариан талбай, үр тариа, эрдэнэ шиш гэх мэтийн юмсыг та яаж тэвчиж байсныг ойлгохгүй юм.
Мэрийн аазгай хөдөлсөн боловч нэгэн хэмийн жигдхэн дуугаар ярихыг хичээж,
- Таны яриад байгаа тэр үр тариа, эрдэнэ шиш чинь бүх дэлхийг тэжээдэг юм шүү гэж найрсаг өнгөөр хэлэхэд өнөөх бүсгүй эвлэрэнгүй өнгөөр ийнхүү ярьлаа:
- Бидний унадаг машин бензинээр явдаг ч гэсэн газрын тосны орд газарт амь зуухыг би хувьдаа хүсэхгүй юм байна. Гэвч Дорнын нутагт амь зуух хүн байх л ёстой юм чинь. Үнэнийг хэлэхэд, та бүтэн өдрийг ургац хурааж өнгөрөөдөггүй юм бол тэр Канзаст чинь юу хийх болж байна?
Тэнд байсан зочид тэр хоёрын яриаг анхааран сонсож байжээ.
Нээрэн Канзаст юу хийх болж байна? Наймдугаар сард өвс ногоогоо хадаж, олон янзын яармаг ажиллаж, театрчилсан тоглолт болж байдгийг Мэри санажээ. Ням гариг болохоор салхинд гарч амрахаар Милфорд-парк ордог, нуурын захад очиж загас агнан, завиар зугаалж байдаг. Өвлийн цагт цанаар гулгаж, зуны цагт Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулж галын наадам хийж цэнгэдэг нь санаанд илхэн байжээ.
- Та дундад Америк нутгаар очиж үзээгүй юм бол тэр газрын тухай яаж төсөөлөх юм бэ? Тэр чинь Вашингтон, Лос-Анжелес, Нью-Йоркийн аль нь ч биш. Тэр чинь бидний эх орон, Америк байгаа нь тэр. Таны огт сонсож үзээгүй мянга мянган жижиг хотууд нийлж, манай улсыг их гүрэн болгосон юм шүү. Тэр бол уурхайчид, фермийн эзэд, ажилчид байгаа нь тэр. Бид нар тэнд тариа будаа, эрдэнэ шиш тариад зогсдоггүй бас жинхэнэ америк хүмүүсийг ургуулж байдгийг таны сонорт дуулгая.

- Та өчигдөр ихээхэн нөлөөтэй нэг сенатчийн эгчийг доромжилсон гэдгээ мэдэж л байгаа байх гэж маргааш өглөө нь Жеймс Стикли хэлсэнд Мэри,

- Харин ч гэж, тэр байтугай юмийг хэлэх байсан юм гэж Мэри шазруун хариулжээ.

Мягмар гаригийн өглөө нэрээ хэлэхийг хүсээгүй нэг хүн онгоцонд бөмбөг тавьсан гэж мэдээлснээс шалтгаалан Буэнос-Айресаас Вашингтон орох онгоц саатаж байсанд Сахиусын дургүй хүрч “Энэ хорвоо өөр болжээ. Онгоцоор тайван нисч болохоо өнгөрчээ” гэж эргэцүүлэн бодсон байна.
Вашингтонд захиалж нөөцөлсөн зочид буудлын байр нь дэндүү орчин цагийн, дэндүү... дэндүү их хуванцар хэрэглэсэн байжээ. Үнэхээр тийм шүү. Харин Буэнос-Айрест бол бүх юм нь жинхэнэ эд байдаг ажээ. Сахиус “Энэ даалгаварыг амжуулчихаад гэртээ харина. Дэндүү хялбар, бараг миний гаргуун авьяасыг доромжилсон ажил юм. Гэвч мөнгөн дээр гар татахгүй юм даа. Өнөөдөр орой сексдэх хэрэгтэй юм шүү. Яахлаараа хүн алахад миний сэрэл оргилдог нь хачин байгаа биз” хэмээн бодож байлаа.

Сахиус эхлээд цахилгаан барааны дэлгүүрээр, дараа нь будгийн дэлгүүрээр эцэст нь нэг супермаркет дэлгүүрээр орж зургаан ширхэг гэрлийн шил худалдаж авчээ. Бусад төхөөрөг болох “Өнхрүүлж болохгүй” гэсэн бичигтэй хоёр хайрцаг юм зочид буудалд түүнийг хүлээж байгаа. Нэг хайрцагт дөрвөн ширхэг гар бөмбөг, нөгөө хайрцагт нь овор багатай гагнуурын аппарат бий.
Сахиус нэг гар бөмбөгний оройг нямбайлан тайрч, үлдсэн хэсгийг дэлгүүрээс худалдаж авсан гэрлийн шилний өнгөөр будав. Дараа нь гар бөмбөгний тэсрэх бодисыг сугалан авч оронд нь чичиргээгээр ажилладаг тэсрэх бодис тавьлаа. Тэгээд дээрээс нь хар тугалга, нэг багц төмөр үрлэн сум хийжээ. Тэгээд чийдэнгийн шилийг ширээнд цохиж хагалахдаа суурь болон вольфрам утсыг бүтэн үлдээжээ. Ганц минут хүрэхгүй хугацаанд чийдэнгийн вольфрам утсыг цахилгаан тэслүүрт гагнав. Гарын эвлэг зөөлөн хөдөлгөөнөөр нарийн утсыг гар бөмбөгөнд байрлуулав. Сахиус энэ бүх ажлыг хийгээд дуусахад жирийн чийдэнгийн шилнээс үл ялгарах нэг юм болсон байлаа. Бусад гэрлийн шилийг дээрхийн адилаар янзалж дуусаад утасны хонх дуугарахыг хүлээв.
Оройн найман цагт утасны хонх дуугарахд Сахиус харилцуурыг авч нэг ч үг дуугаралгүй чагнахад,
- Тэр гарсан гэж утсаар хэлжээ.
Сахиус утасны харилцуурыг өлгөөд чийдэнгийн шилгүүдийг болгоомжлон цүнхэнд хийв.
Хөлсний тэргэнд сууж арван долоон минут яваад зорьсон байшиндаа хүрчээ. Үүдний танхимд хаалгач байсангүй. Хаалгач байлаа ч гэсэн түүний учрыг хэрхэн олохоо Сахиус сайтар мэдэж байжээ. Тавдугаар давхрын хонгилын шувтрах үзүүрт зорьсон айл нь байжээ. Хаалганд нь ямар ч хүүхэд ядах юмгүй онгойлгож болмоор жирийн цоож тавьсан байлаа. Хэдэн секундын дараа тэдний гэрт орж анир чимээ чагнавал хэн ч байсангүй. Хэдхэн минутын дотор зургаан чийдэнг сольж тавьсны дараа Даллесийн нэрэмжит нисэх онгоцны буудалд очоод Буэнос-Айрес орохоор нисчээ.

Өнөөдөр Бен Кон ажилд дарагдсан хүнд өдрийг өнгөрөөжээ. Юуны өмнө төрийн нарийн бичгийн даргын хэвлэлийн бага хуралд очсон, дараа нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа Дотоод хэргийн сайдтай хамт үдийн зоог барьсан тэгээд Батлан хамгаалах яаманд ажилладаг нэг найзтайгаа уулзсан. Одоо гэртээ харьж шүршүүрт орж, хувцсаа сольж өмсөөд дахин гарч “Вашингтон пост” сонины нэг редактортой оройн хоол идэх учиртай байсан юм. Бен Кон бүр шөнө дунд болж байхад гэртээ эргэж ирэхдээ “Мэри Эшлитэй уулзахаа бэлдэх хэрэгтэй юм байна” гэж бодож байлаа.
Акико эзгүй, маргааш л эргэж ирэх ёстой байсан юмсанж. “Энэ чинь сайн хэрэг. Жаахан амарч авах хэрэгтэй юм. Ингэхэд энэ муу найз бүсгүй маань жимстэй салатыг идэж чаддаг хүн дээ” гэж бодоод мушилзан инээмсэглэн, түлхүүр гаргаж үүдээ онгойлгож ороход харанхуй байсан тул гэрлийн унтраалгаа эргүүлжээ. Тасалгаан дотор атомын бөмбөг шиг дэлбэрэлт болж, Бен Коныг үртэс болгон тасчжээ.
Маргааш нь Альфред Шатлворт ор сураггүй алга болж, түүний цогцсыг олж чадаагүй өнгөрсөн гэнэ лээ.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.27.09 10:46 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
Thank you. :wd:


Top
   
PostPosted: Oct.27.09 8:27 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
tnx bitgii alga bolooroi guijiina shu :wd: :wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Oct.27.09 9:54 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
:angel: алга болохгүй ээ l_o_l :hi:

Бүлэг17

- Бид дөнгөж сая албан ёсны нотолгоо хүлээж авлаа. Америкийн Нэгдсэн улсын элчин сайдын албан тушаалд таны дэвшсэнийг Румыний засгийн газар сайшаасан байна гэж Стэнтон Рожерс хэлжээ.
Энэ нь Мэри Эшлийн амьдралд тохиосон хамгийн их сэтгэл хөдөлгөсөн агшин байсан тул “Өвөө минь надаар бахархах байсан даа” гэж дотроо бодов.
- Би энэ сайхан мэдээг өөрийн биеэр танд дуулгая гэсэн юм. Мэри, ерөнхийлөгч тантай уулзана гэсэн. Би таныг Цагаан ордонд хүргэж өгье.
- Би... Миний төлөө хийсэн бүх зүйлийн төлөө танд яаж талархахаа мэдэхгүй байна гэсэнд Рожерс зөрж,
- Надад хийсэн юм байхгүй. Ерөнхийлөгч л таныг сонгож авсан. Тун чамбай сонголт болсон шүү гээд инээмсэглэв.
Майк Слейдийн тухай Мэри санажээ.
- Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс байна.
- Та эндүүрч байна. Мэри, та улс эх орныхоо төлөө хэнээс ч илүү ихийг хийж чадна.
- Баярлалаа. Би таны итгэлийг даана.
Майк Слейдийн тухай Стэнтонд хэлмээр байжээ. Стэнтон их нөлөөтэй хүн юм чинь Майк Слейдийг Вэшингтонд үлдээж чадах биз гэсэн бодол төрсөн ч “Болъё. Хэрэггүй байх. Энэ хүн надад их тус болсон доо” хэмээн бодов.
- Надад нэг санал байна. Та шууд Бухарест орохоор нисэхээ болиод Париж, Римээр дайрч хэд хоноод тэндээсээ Румыний нийслэлийг зорьвол болж байна.
- Стэн! Яасан гоё юм бэ? Харин амжих бил үү?
- Надад нөлөө бүхий найзууд байгаа. Би бүгдийг зохицуулъя.
Мэри гэнэтийн сэтгэл хөөрөлдөө автан Стэнтоныг тэвэрч авлаа. Энэ хүн Мэрийн ойр дотны анд болжээ. Эдвардтай хамт мөрөөдөж явсан зүйл нь бодит зүйл болн хувирлаа. Харин Эдвардгүйгээр бодит зүйл болжээ.

Мэри, Рожерс хоёр ногоон танхимд орж очиход ерөнхийлөгч хүлээж байлаа.
- Мэри, энэ бүх асуудал баахан сунжирсанд уучлаарай. Таны нэр дэвшсэнийг Румыний засгийн газар сайшааж байгааг Стэнтон танд дуулгасан байгаа. Та энэ итгэмжлэх жуух бичгийг аваарай гэж хэлээд Мэрид гардуулсан захидлыг аажуухан уншиж үзвэл:
“Хатагтай Мэри Эшли нь Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн төлөөлөгчөөр томилогдон Румын улсад суух бөгөөд тэнд байгаа Америкийн Нэгдсэн улсын бүх албан хаагчид түүнд захирагдах болно” гэсэн байлаа.
- Энэ бас таных гэж ерөнхийлөгч хэлээд гардуулсан паспорт нь хөх биш хар хавтастай байжээ. Хавтсан дээр нь алтан үсгээр “ДИПЛОМАТ ПАСПОРТ” гэж бичсэн байв.
Мэри энэ мөчийг хэдэн долоо хоногийн турш хүлээсэн хэдий ч одоо болохоор итгэж чадахгүй байлаа.
- Париж!
- Рим!
- Бухарест!
Үнэн үнэн гэхэд даанч сайхан байжээ. Ээж нь хэлж байсан “Мэри, чамд ямар нэгэн юм дэндүү сайхан санагдаж байвал үнэхээр л тийм байж таарна байх шүү” гэсэн үг толгойд нь харван орж ирэв.
“Вашингтон пост” сонины сэтгүүлч Бен Кон гэртээ байж байгаад түлшний хийн дэлбэрэлт болсны улмаас амь насаа алджээ гэсэн товчхон мэдээлэл өдрийн сонинуудад цухас төдий гараад өнгөрчээ. Түлшний хийн зуух нь гэмтэлтэй байснаас улбаалан дэлбэрэлт болсон гэнэ.
Энэ бяцхан тэмдэглэлийг Мэри уншаагүй байсан болохоор Бен Кон уулзахаар болзсоноо мартсан байна гэж бодсон тул албан тасалгаандаа буцаж ирээд ажлаа үргэлжлүүлжээ.

Мэри, Майк Слейд хоёрын харьцаа сайхь хүүхний эгдүүцлийг улам их төрүүлсээр байсан тул “Ийм эрээ цээргүй амьтныг энэ насандаа үзээгүй юм байна. Ямартаа ч түүний тухай Стэнтонд ярих болж таарлаа” хэмээн бодож байлаа.

Стэнтон Рожерс, Даллесийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр очихоор Мэри болон түүний хүүхдүүдтэй явжээ. Төрийн департаментийн лимузинд сууж явсан Стэнтон,
- Бид нар Париж, Римд байгаа элчин сайдын яамдад таны хүрэлцэн очих гэж байгаа тухай мэдээлсэн. Тэд нар таны талаар анхаарал тавих болно гэхэд нь Мэри,
- Баярлалаа, Стэн. Та үнэхээр сайн хүн юм аа гэлээ.
- Таны төлөө ямар нэгэн вюм хийхэд урам сэргэдэг юм.
- Римд очоод эртний Римийн үеийн газар доорхи байгууламжийг үзэж болох уу? гэж Тим асуужээ.
- Тэр чинь нэлээн аймшигтай газар даа.
- Тэгээд л би үзэх гээд байгаа юм.

Тэднийг нисэх онгоцны буудал дээр Ян Виллерс арав гаруй гэрэл зурагчин, сурвалжлагч нарын хамт хүлээж байлаа. Тэд нар Мэри, Тим, Бет нарыг бүчин авч баахан асуултаар булж гарлаа.
Эцэст нь Стэнтон,
- Одоо боллоо гэж хэлэв.
Төрийн департаментийн хоёр түшмэл, агаарын тээврийн компанийн төлөөлөгч нар Мэрийг хүүхдүүдийн хамт дагуулан явж, өндөр албан тушаалтны хүлээлгийн өрөөнд оруулахад хоёр хүүхэд номын мухлагт очихоор явав.
Мэри Стэнтонд хандаж,
- Стэн, би энэ асуудлыг сөхөж тавих гээгүй юм л даа. Юу гэвэл, миний орлогчоор Майк Слейд ажиллах болно гэж Жеймс Стикли гуай надад хэлж байсан. Үүнийг яагаад ч өөрчилж болохгүй юу? гэсэнд Стэнтон баахан гайхаж түүний өөдөөс харан,
- Би Майк Слейдийг төдийлөн сайн танихгүй. Гэвч маш сайн ажлын тодорхойлолттой хүн юм билээ. Ойрхи Дорнод, Европад ажиллаж байхдаа сайн талаа бүрэн харуулж чадсан хүн. Танд ямар ч туслалцаа үзүүлж чадах хүн гарцаагүй мөн дөө гэв.
- Стикли гуай бас тийм саналтай юм билээ гэж Мэри хариулаад санаа алдав.
- Бидний санал нийлж байх шиг байна. Слейд бол гаргуун сайн мэргэжилтэн. Харин та хоёрын хооронд элдэв асуудал гарвал дор нь надад дуулгаарай. Бусад хүмүүстэй харьцахад асуудал гарвал бас дуулгаж байгаарай. Би танд зүйл бүрээр тусална.
- Маш их баярлалаа.
- Бас нэг юм байна. Танаас ирэх бүх мэдээллийг төрөл бүрийн яам, бусад албан байгууллагуудаар тарааж байх болно.
- За.
- Харин ямар нэгэн мэдээллийг зөвхөн миний гарт хүргэе гэвэл кодын оронд гурван “Х” үсэг бичиж байгаарай.
- Би санаж авлаа.

Шарль де Голийн нэрэмжит нисэх онгоцны буудал нь шинжлэх ухааны уран зөгнөлт киноны нэг хэсэг мэт санагджээ. Хэдэн арван цахилгаан шат ажиллаж, олон мянган зорчигч бужигнасан их хөлийн газар байх тул,
- Битгий ийш тийшээ яваарай гэж Мэри хоёр хүүхэддээ тушаал буулгажээ.
Цахилгаан шатнаас буугаад аргаа баран энэ тэрийг харж байсан Мэри хажуугаар нь явж байсан франц эрийг зогсоож,
- Pardon, monsieur, ou sont les bagages гэж цээжилж авсан өгүүлбэрээ арай ядан асуусанд нөгөө эр их франц аялгатайгаар,
- Уучлаарай хатагтай, би англиар ярьж чаддаггүй гэж илт дургүйцэн хариулжээ.
Энэхэн мөчид ганган хувцасласан америк эр яаран хүрч ирээд,
- Хатагтай элчин сайд аа! Намайг өршөөгөөрэй. Би таныг угтан авах даалгавартай байсан юм. замд осол гарах тааралдаад хожимдож ирлээ. Намайг Питер Кэллас гэдэг. Би Америкийн элчин сайдын яаманд ажилладаг юм гэжээ.
- Тантай уулзсандаа маш их баярлаж байна. Би төөрөх нь гэж бодлоо шүү. Бид нар тээшээ яаж авах билээ?
- Та санаа зовох зүйлгүй, би бүгдийг амжуулна.
Сайхь эр үнэхээр хэлсэн амандаа хүрчээ. Арван таван минутын дараа Мэри, Бет, Тим нар нисэх буудлын хаалгаар гарч байхад бусад зорчигчид гаалийн шалгалтанд орохоор дараалан зогссоор байлаа.

Тэд нар лимузин машинд суугаад хөдлөхийг ажиглаж байсан Францын тагнуулын газрын байцаагч Анри Дюран автомат утасны бүхээгт орж, хаалгаа сайн хаагаад,
- Илгээмж чинь Парижид ирсэн гэж Торед дамжуулаарай хэмээн хэлжээ.

Лимузин явсаар АНУ-ын элчин сайдын яамны үүдэнд ирж зогсоход Францын баахан сэтгүүлч ирчихсэн хүлээж байхыг Питер Кэллас хараад,
- Бурхан минь! Жагсаал хийж байгаа юм шиг болжээ хэмээн халаглав.
Элчин сайдын яамны байшинд орж очиход АНУ-аас Франц улсад суугаа элчин сайд, техас нутгийн уугуул, бөөн улаан шаргал үстэй эд дундын насны эр, Хью Сайлон угтан авч,
- Хатагтай элчин сайд аа, хамаг амьтан тантай танилцах гээд хошуурч байна. Хэвлэлийнхэн хар өглөөгүүрээс эхлээд бужигнаж байгаа даа гэжээ.

Цаг гаруй үргэлжилсэн хэвлэлийн бага хурал өндөрлөхөд Мэри хачин их ядарч Хью Сайлоны албан тасалгаанд сууж байв.
Хью Сайлон мушилзан инээмсэглэж,
- За ингээд бүх юм ард хоцорсонд баяртай байна. Намайг энд элчин сайдын албан тушаал хашихаар ирэхэд “Монд” сонины арын хуудсанд ганц өгүүлбэр бичээд өнгөрч байсан сан. Би тантай эн зэрэгцэх гоё хүн биш болохоор арга байж уу. Стэнтон Рожерс надтай утсаар ярьсан. Чи хайрсан бин болтлоо зүтгэж байгаад тэр хатагтай Франц улсад өнгөрүүлэх минут нэг бүрийг цэнгэлтэй сайхан өнгөрүүлнэ шүү гэж хэлсэн гэхэд Тим,
- Тэгээд л бин болчих юм уу? гэж асуусанд Хью толгой дохиж,
- Яг тийм. Та нарт үнэхээр хайртай хүн юм билээ гэхэд,
- Бид ч бас түүнд хайртай гэж Мэри хэлэв.
- Би та нарт зориулж Эвлэрэлийн талбайд байдаг “Риц” зочид буудалд люкс өрөө захиалчихсан байгаа. Танд гарцаагүй таалагдана байх.
- Баярлалаа. Их үнэтэй буудал уу? гэж сэтгэл нь хөдөлсөн Мэри асуужээ.
- Үнэтэй. Тэгэхдээ энэ нь та нарт хүртээлгүй. Бүх зардлыг төрийн департаментаас гаргуулахаар Стэнтон Рожерс тохирсон гэнэ лээ.
- Гайхалтай сайхан хүн дээ гэж Мэри хариулав.
- Стэнтоны хэлж байгаагаар та ч гэсэн гайхалтай сайхан хүн юм билээ.

Америкийн элчин сайд хүрэлцэн ирсэнтэй холбогдох материалуудыг бүх өдрийн болон оройн сонинууд тэргүүн нүүрэндээ тавьжээ. Энэ мэдээ телевизийн бүх сувгаар гарч, дараа өдрийн өглөөний сонинуудад нийтлэгджээ. Багцалсан бөөн сонин үзэж суусан байцаагч Дюран инээмсэглэж, бүх юм төлөвлөсөн ёсоор бүр түүний бодож байснаас хавьгүй сайн бүтэж байсанд урамтай байлаа. Дараагийн гурван өдрийн турш Эшли, түүний гэр бүлийнхэн хаана хаана очихыг нарийн төлөвлөсөн байжээ. “Америкийн жуулчид заавал очдог бүх газраар тэднийг оруулна” гэж Дюран бодож суулаа.
Мэри хоёр хүүхэдтэйгээ хамт Эйфелийн цамхагт байдаг “Жюль Верн” хэмээх зоогийн газарт очиж үдийн хоол идсэний дараа Ёслолын хаалгыг сонирхжээ.
Маргааш өглөө нь Луврын музейг үзэж, өдөр нь Вермальд хооллоод оройн хоолыг “Мөнгөн цамхаг” гэдэг зоогийн газарт иджээ.
Зоогийн газарт сууж байхад Парижийн Дарь эхийн сүмийг цонхоор харж суусан Тим хүү,
- Эдний нөгөө бөхтэй хүн хаана суудаг юм бэ? гэж сонирхон асуужээ.
Тэд нар Парижид ирээд цагийг их сайхан өнгөрүүлж байхдаа Эдвард минь хамт байсан болоосой гэж Мэри хүсэмжилж байв.
Гурав хоног дээрээ тэднийг нисэх онгоцны буудалд хүргэж ирлээ. Тэд нар Рим орох онгоцонд сууж байхыг байцаагч Пюран ажиглан харж байлаа.
“Бузгай сайхан царайтай, ер нь гоё хүүхэн юм гээч. Гарцаагүй тийм юм аа. Гоолиг сайхан биетэй, яриагүй сайхан хөл, өгзөгтэй хүн юм. Харин ор хөнжлийн ажилд ямар байдаг бол?” гэж Дюран бодохдоо америк хүмүүс гэхэд хүүхдүүд нь дэндүү сайхан хүмүүжилтэй болохыг гайхжээ.
Онгоц газраас тасрахын хамт Дюран утасны бүхээгт оров.
- Илгээмж Ром орох замдаа гарлаа.
Рим хотын Леонардо да Винчийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр сэтгүүлчид хэзээний ирчихсэн хүлээж байлаа.
Тэднийг онгоцны шатаар бууж ирэхэд,
- Ээж ээ хараач! Тэд нар бидний араас нисээд ирсэн шиг байна гэж Тим хэлэв.
Үнэхээр тэгсэн юм шиг байх боловч итали аялгатай яриа нь өөр байжээ.
Тэд Итали орон Мэрид хэрхэн таалагдсаныг давын өмнө сонирхож байлаа.
Элчин сайд Оскар Винер нь АНУ-аас Парижид суугаа элчин сайдаас наанагүй гайхаж,
- Бүүр Фрэнк Синатрад хүртэл ийм хүндэтгэл үзүүлж байгаагүй юм даа. Хатагтай элчин сайд та яахаараа тэдний сэтгэлийг ингэтэл татдаг байнаа? гэж асуухад Мэри,
- Би үүнийг танд тайлбарлаж өгье. Хэвлэлийнхэн намайг биш, манай ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ардын дипломат” хөтөлбөрийг сонирхож байгаа юм. Мөдхөн манай төлөөлөгчид “Төмөр хөшиг”-ний цаана байгаа бүх улс оронд ажиллах болно. Энэ бол бат бэх энх тайвны төлөө хийсэн бас нэг алхам болно. Сэтгүүлчид үүнийг л хамгийн их сонирхоод байгаа юм.
Тэгтэл элчин сайд Винер,
- Танд дэндүү их юм нүүрлэсэн, тийм байх аа? гэж асуув.

Элчин Мэри Эшли хүүхдүүдтэйгээ ямар ямар газраар очихыг Италийн нууц цагдаагийн газрын тэргүүн Чезаре Барзини нэгд нэггүй нарийн мэдэж байсан юм.
Тэднийг дагалдуулан тавьсан өөрийнх нь хоёр хүн өдөр болгон тайлан тавьдаг байлаа.
- Тэд нар “Доней” гэдэг цайны газраар орж мөхөөлдөс идсэн, Венетогоор зугаалж, Колизей үзсэн.
- Тэд нар Твери усан оргилуурыг сонирхон үзэж, зоосон мөнгө шидэж байсан.
- Тэд нар газар доорхи Каракаллын халуун усны булаг, мөн газар доорхи байгууламжаар очсон. Бие нь аягүйрхсэн хүүг зочид буудалд хүргэж өгсөн.
- Тэд нар Боргезе цэцэрлэгт хүрээлэнд очиж сүйх тэргээр зугаалсны дараа Пьэцца Навокоор зугаалсан.
“Жаргаж цэнгэж л байг” гэж ахмад Барзини егөөдөн боджээ.
Мэри болон хүүхдүүдийг нисэх онгоцны буудал руу гарахад элчин сайд Винер үдэж өгөөд,
- Би Румыний элчин сайдын яаманд дипломат шуудан дамжуулах ёстой юмсан. Танд дайвал болох уу? гэсэнд Мэри,
- Бололгүй яахав гэж хариуллаа.

Нисэх буудал дээр ирээд байсан ахмад Барзини, Эшлийн гэр бүлийнхэн Бухарестийг зорин нисэх “Тиром эйрлайнз” компанийн онгоцонд суухыг харж байгаад онгоц хөөрөхийн хамт
- Би Бальдрт мэдээ дамжуулъя. Түүний илгээмж Бухарестийг зорин нислээ хэмээн утсаар хэлжээ.

Мэри онгоц агаарт хөөрөхийн хамт чухам хаашаа нисч яваагаа дөнгөж сая ухаарчээ. Энэ нь үнэнд үл нийцэх зүйл мэт санагдсан учир,
- Би Америкийн Нэгдсэн улсын элчин сайдаар Румынд очихоор нисч явна гэж чанга хэлсэнд Бет өөдөөс нь хачирхалтай харж,
- Тийм шүү, ээж ээ. Бид үүнийг мэдэх юм чинь. Тэгээд л тэнд очихоор нисч яваа гэжээ.
Мэри өөрөө ямаршуу байдалтай байгаагаа эдэнд хэрхэн тайлбарлах билээ?
“Би энэ дэлхий дээр хамгийн шилдэг элчин сайд болно. Ойрын үед Америкийн Нэгдсэн улс, Румын улс хоёр холбоотон болно”
Онгоцон дотор “Тамхи татаж болохгүй” гэсэн бичиг гарахын хамт хүүхний мөрөөдөл ууршин алга болжээ.
Мэри дэмий л балмагдан сандарч “Бид газардах болчихсон юм уу? Бид чинь дөнгөж сая хөөрсөн шүү дээ. Яасан хурдан юм бэ?” гэхчилэн боджээ.
Онгоц доошлон Мэрийн хоёр чих дүнгэнэн дүлийрээд хэдэн минут явтал онгоцны дугуй газар шүргэжээ.
“Ингээд ирдэг байжээ. Би элчин сайд биш. Хүмүүсийн бодоод байгаа тэр хүүхэн чинь би биш. Надаас болж дайн дэгдэж болзошгүй. Бурхан тэнгэр минь, надад ивээлээ хайрлаач! Би Доротийн (Дороти гэдэг нь “Маргад эрдэнэ хот”-ын гол баатар Элли юм) нэгэн адил Канзасаас явдаггүй байж дээ” гэсэн бодол төржээ.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.28.09 12:00 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Oct.07.03 3:11 am
Posts: 741
shivj bgaamuu scannerdej bna uu?


Top
   
PostPosted: Oct.28.09 12:15 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Quote:
shivj bgaamuu scannerdej bna uu?
Шивж байна өө (гар хуруугаа сарвайтал :razz: )

_________________
:3q:


Top
   
PostPosted: Oct.28.09 11:23 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
Aimaar ih bayrlaj bga shuu :hoho: Urgeljluuleerei


Top
   
PostPosted: Oct.28.09 6:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Quote:
Quote:
shivj bgaamuu scannerdej bna uu?
Шивж байна өө (гар хуруугаа сарвайтал :razz: )
Хуруунуудад нь нэг нэгээр нь иллэг хийж өгөхиймсөн :tevreh:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.28.09 8:44 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Quote:
Quote:
Quote:
shivj bgaamuu scannerdej bna uu?
Шивж байна өө (гар хуруугаа сарвайтал :razz: )
Хуруунуудад нь нэг нэгээр нь иллэг хийж өгөхиймсөн :tevreh:

Хэхэ, тэгхийнсан. Иллэг хийлгэх юм сан. Биечлэн уулзах завшаан таарвал сануулж байгаад хийлгэнэ ээ :imhappy:

_________________
:3q:


Top
   
PostPosted: Oct.28.09 10:11 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
ГУТГААР ДЭВТЭР

Бүлэг 18

Бухарест хотоос хорин бээрийн зайтай байдаг “Отопени” хэмээх нисэх буудал бол хөрш зэргэлдээ орших коммунист орнуудаас ирэх зорчигчдыг хүлээн авах ба өрнөдийн орнуудаас цөөн тооны жуулчдыг хүлээн авахад зориулан барьсан орчин үеийн иж бүрэн байгууламж юм.
Буудлын дотор талд хүрэн өнгийн дүрэмт хувцас өмсөж, автомат буугаар зэвсэглэсэн цэргүүд зогсож байгааг харахад Мэрийн дотор хүйтэн оргих шиг болжээ. Гэвч энэ нь гадаа хүйтэн байснаас болоогүй юмсанж. Тим, Бет хоёр ээжийгээ бараадан наалдаж эхэлсэн тул “Энэ хоёрт минь минийх шиг бодол төржээ” гэдгийг Мэри ухаарчээ.
Тэр гуравтай хоёр хүн ирж уулзсаны нэг нь өндөр гоолиг биетэй америк маягийн эр байх агаад нөгөө нь олигтой таараагүй костюм өмссөн ахимаг насны эр байжээ.
Америк эр өөрийгөө танилцуулав.
- Хатагтай элчин сайд та Румын оронд тавтай морилно уу. Намайг Жерри Дэвис гэдэг. Олон нийттэй хэлхээ холбоо тогтоох асуудал эрхэлсэн таны төлөөлөгчөөр ажиллах юм. Харин энэ бол протоколын хэлтсийн дарга Тудор Костаке.
- Манай хөрс шороон дээр тантай болон таны хүүхдүүдтэй уулзсандаа баяртай байна. Манай оронд тавтай морилогтун.
“Тодорхой утгаар авч үзвэл энэ чинь бас миний эх орон болох юм” гэж Мэри бодох зуур,
- Multumesc, donmule гэсэнд Костаке дуу алдан,
- Та чинь румын хэлээр ярьдаг юм байна. Cu placere гэхэд нь Мэри яаран,
- Би ердөө л хэдхэн үг мэдэх юм гэтэл Тим хажуунаас нь,
- Buna dimineata гэжээ.
Урам нь сэргэж, нүүрэнд нь ягаан туяа татсан Мэри хоёр хүүхдээ танилцуулав.
- Хатагтай элчин сайд таны унах лимузин гадаа хүлээгээд зогсож байгаа. Бас хурандаа Маккини тэнд байгаа гэж Жерри Дэвис хэлэв.
Хурандаа Маккини гэж байгаа. Майк Слейд тэр хоёр хамт байгаа биз. Гэвч Майк Слейд намайг тосохоор ирсэн эсэх нь сонин байна.
Гаалийн шалгалтанд орох олон хүн дугаарлан зогссон байх боловч Мэри хоёр хүүхэдтэйгээ хамт хэдхэн минутын дараа нисэх буудлаас гарчээ. Энд бас л сурвалжлагчид хүлээж байсан боловч Өрнөдийн сэтгүүлчдийг бодвол нэлээд хүлцэнгүй, бас зохион байгуулалттай ажээ. Тэд нар Мэрид тавих асуултаа дууссаны дараа талархал илэрхийлэд бүгдээрээ гарч одов.
Явган хүний замын хажууханд зогсож байсан дүрэмт хувцастай хурандаа Маккини гар сунган мэндэлж,
- Хатагтай элчин сайдад өглөөний мэнд хүргэе. Таны аялал тавтай сайхан болж өнгөрсөн гэж найдаж байна гэлээ.
- Таатай сайхан болсоон, баярлалаа.
- Слейд гуай бас таныг угтах гэсэн боловч чухал ажил гараад саатлаа.

“Саатуулсан хүүхэн нь хар үстэй болов уу? Цайвар үстэй болов уу?” гэж Мэри бодов.
Америкийн төрийн далбаатай урт хар лимузин ирж зогсоод, дүрэмт хувцас өмссөн жолооч нь хаалга онгойлгон хүндлэв.
- Энэ бол жолооч Флориан.
Нөгөө жолооч сайхан цагаан шүд яралзуулан инээмсэглэж,
- Хатагтай элчин сайд, ноён Тим, залуу хатагтай Бет та бүхэн тавтай сайхан морилно уу. Би та бүхэнд зүтгэх болсондоо баяртай байна гэхэд Мэри,
- Баярлалаа хэмээн хариулав.
- Хоногийн хорин дөрвөн цагийн турш Флориан таны мэдэлд байх болно. Та одоо шуудхан өргөөндөө очиж ачаа тээшээ задалж амрах нь зүйтэй болов уу. Сүүлд хотоор явмаар болбол гарна биз. Өглөөгүүр таныг Флориан элчин сайдын яаманд хүргэж өгнө.
- Их сайн байна.
“Майк Слейд хаана байж болох вэ?” гэж Мэри дахин бодов.

Нисэх буудлаас гараад гайхалтай сайхан замаар явж хот ордог юм байна. Тэдний явах зам ачааны машин, хөнгөн тэргээр пиг дүүрсэн байлаа. Зам даган хөөрөлдөх цыганы хөсгөнд саатаж замын хөдөлгөөн үе үе зогсох юм. Замын хажуугаар байх орчин цагийн олон заводтой айлсуулан барьсан дожноон маягийн жижиг байшингууд, эрээн алчуур зангидсан бүсгүйчүүд ажиллаж байх тариан талбай жирэлзэн өнгөрөх ажээ.
Бананся хэмээх орон нутгийн нисэх буудлын хажуугаар өнгөрч явахад засмал замаас нэлээн зайдуу газарт цэнхэр саарал өнгийн будагтай, намхан хоёр давхар байшин харагджээ.
- Энэ юу вэ?
- Шорон. Румыний засгийн газартай санал нийлээгүй бүх хүнийг энд хорьдог юм гэж Флориан ярвайн хариулав.
Хотын зах руу орж явахад хурандаа Маккини машины хаалганы тэнд байх улаан товчлуурыг зааж,
- Түгшүүрийн дохионы товчлуур энэ байна. Хэн нэг этгээд таны биед халдах мэтээр урьдчилан төлөвлөөгүй явдал тохиовол энэ товчлуурыг дараарай. Энэ нь машин дотор байгаа тусгай багажийг ажиллуулж, тэр нь элчин сайдын яаманд дохио дамжуулдаг юм. Бас машины чинь орой дээр улаан гэрэл асна. Ингэхэд хэдхэн минутын дараа таны хаана байгааг бид нар мэдэх болно гэсэнд Мэри,
- Би үүнийг хэрэглэхгүй болов уу гэж найдаж байна гэв.
- Би ч бас тэгж найдаж байна, хатагтай элчин сайд.

Бухарест хотын төв хэсэг нь үзэсгэлэн төгөлдөр байдлаараа гайхалтай сайхан ажээ. Энд тэндгүй цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, хөшөө дурсгалууд байгаа харагдана. Өвөг эцэг нь “Бухарест бол бяцхан Париж гэсэн үг. Тэр ч байтугай Эйфелийн цамхагийн хуулбар байдаг юм” гэж ярьдаг байсныг Мэри санажээ. Тэгэхээр өвөг дээдсийнхээ газар шороон дээр ирсэн байжээ.
Гудамжаар олон автобус тарамвай зорчиж байна. Тэдний хөлөглөсөн лимузин машин нэг давчуу гудмаар эргэхэд,
- Таны өргөө энэ байна. Оросын нэг генералыг хүндэлж түүний нэрээр энэ гудмыг нэрлэсэн байгаа юм. Зугаатай байгаа биз? гэж хурандаа хэлжээ. Элчин сайдын өргөө нь цэцэрлэг дунд умбасан гурван давхар байшин байна.
Зарц нар үүдэнд жагсан зогсож, элчин сайд ирэхийг хүлээж байлаа. Мэрийг машинаас буухад Жерри Дэвис зарц нарыг танилцуулав.
- Хатагтай элчин сайд таны зарц нарыг танилцуулъя. Михай бол таны хаалгач, Сабина бол таны нарийн бичгийн дарга, Росика бол аж ахуйн эрхлэгч, Косма бол тогооч, Делия, Кармен нар таны зарцууд.
Мэри эгнэн зогсоо зарц нарын хажуугаар гарахдаа, бөхөлзөж хагас суугаад мэхийн ёсолж байгаа тэднийг хараад “Тэнгэр минь, би эднийг яах болж байна. Гэртээ байхад долоо хоногт гурван удаа ирж гэр орон цэвэрлэн, хоол цай хийдэг ганц Люсианда болоод л байдаг сан” хэмээн бодтол,
- Таны төлөө зүтгэх нь бид бүхний нэр төрийн хэрэг болно гэж Сабина хэлжээ. Тэд цөмөөрөө Мэри юу хэлэхийг хүлээн ширтэж байсан тул мань хүн уртаар санаа алдаади дэмий л,
- - Buna zine… хэмээн мэндлэв.
Румн хэлний бүх мэдлэг түүний толгойноос гараад алга болсон тул дэмий л аргаа баран зарц нарыг харж байтал хаалгач Михай нэг алхам урагшлан жагсаалаас гарч мэхийн ёслоод,
- Хатагтай, бид цөмөөрөө англиар ярьдаг. Бид нар таны хүссэн бүхнийг дуртайяа биелүүлэхэд бэлэн гэхэд Мэри санаа нь амарч,
- Баярлалаа гэлээ.
Өргөөндөө орж ирэхэд оргилуун дарс, арааны шүлс асгармаар амтат зууш бүхий ширээ зассан байлаа.
- Гайхалтай сайхан байна гэж Мэри дуу алдахад өлөн нүдэлсэн зарц нар ширээ ширтэн зогсох ажээ. Эд нарт ямар нэгэн юм өгдөг юм болов уу? Зарц нарыг дайлж болох уу, болохгүй юу? гэж Мэри бодохдоо алдаа гаргахыг хүсэхгүй байжээ.
“Та нар Америкийн шинэ элчин сайдын тухай сонссон уу? Тэр бүсгүй зарц нартайгаа хамт хооллох санал гаргасан гэнэ. Тэгтэл цаадуул нь ухаангүй балмагдаж, тэр дороо гараад алга болцгоосон гэнэ”.
“Та нар Америкийн шинэ элчин сайдын тухай сонссон уу? Тэр бүсгүй өлссөн зарц нараа харуулж байгаад цадталаа идсэн гэнэ. Харин зарц нартаа юу ч өгөөгүй гэнэ лээ”.
- Би одоогоор өлсөөгүй байна. Дараа хооллоё гэж хэлсэнд Жерри Дэвис,
- Тэгвэл би таны өргөөг танилцуулъя гэсэн санал гаргажээ.
Мэри ч баярлан зөвшөөрөв.
Өргөө нь гойд сайхан байшин байв. Хуучин цагийн төрхтэй ч гэсэн тохилог сайхан байдал нь Мэрид таалагджээ. Нэгдүгээр давхарт үүдний танхим, номын сан, хөгжмийн өрөө, зочны өрөө, гал тогоо болон агуулах бүхий цэлгэр сайхан хоолны газар байна. Бүх өрөө тасалгаа нь их сайхан тавилгатай, хоолны өрөөнөөс саравчтай тагтан дээр гарахад үзэсгэлэн төгөлдөр байдал нүднээ тусах ажээ.
Байшингийн нөгөө үзүүрт саравчтай усан сан, саун байхыг Тим үзээд баярлан,
- Манай усан сантай юм байна. Явж сэлбэл болох уу? гэж асуув.
- Дараа болоорой. Эхлээд төвхнөж авцгаая.
Тэр байшингийн хамгийн чимэг болсон зүйл бол цэцэрлэгийн хажууд байгуулсан бүжгийн танхим байжээ. Тэр байшин ер бусын том бөгөөд хананд нь итали хийцийн олон толь зоожээ.
- Энд дипломат хүлээн авалт хийдэг юм. Та хар даа гэж Дэвис хэлээд унтраалгыг эргүүлэхэд хөдөлгүүр ажиллан шуугих чимээ гарч, байшингийн адар хэдэн тийшээ ярагдаж, тэдний орой дээр задгай тэнгэр цэлийхэд,
- Адрыг гар ажиллагаагаар нээж бас болно гэжээ.
- Хосгүй гос юм аа хэмээн Тим дуу алдав.
- Энэ танхимыг “Элчин сайдын гайхамшиг” гэж нэрлэдэг юм. Гадаа цэвэр агаарт гарах гэхлээр зундаа хэтэрхий халуун, өвөлдөө хэтэрхий хүйтэн байдаг юм. Бид энэ танхимыг дөрөвдүгээр сар, есдүгээр саруудад ашигладаг юм.
- Гэлээ ч гэсэн хосгүй юм аа гэж Тим дахин өгүүлэв.
- Одоо дээшээ гарч суудаг өрөө тасалгаануудыг үзье.
Тэд нар өргөн шатаар өгсөж хоёрдугаар давхарт гараад нэг том танхимд оржээ. Тэнд дундаа нэг угаалгын өрөөтэй унтлагын хоёр өрөө байна. Цаашаа явахаар унтлагын гол өрөө байна. Тэр нь оёдлын болон юм индүүдэх тасалгаа, угаалгын өрөө, тансаг сайхан тавилгатай зочид хүлээн авах өрөөтэй юм. Эндээс жижигхэн шатаар өгсөж байшингийн дээвэр дээр байрласан саравчтай тагтан дээр гардаг ажээ.
- Гуравдугаар давхарт зарц нарын өрөө, агуулах, угаалгын газар бий. Газрын доорхи давхарт дарсны зоорь, зарц нарын хоолны газар байдаг юм гэж Жерри Дэвис хэлсэнд Мэри,
- Үнэхээр... үнэхээр том байшин юм гэлээ.
Хүүхдүүд өрөө дамжин нааш цаашаа гүйлдэнэ.
- Аль нь миний унтлагын өрөө болох юм бэ? гэж Бет асуухад,
- Тимтэй хоёуулаа шийдээд ороорой гэж Мэри хариулав.
- Чи үүнийг ав. Хана доторлосон цаас нь эрээн мяраан юм байна. Энэ нь охидуудад таалагддаг юм гэж Тим санал гаргав.
Гол унтлагын өрөө нь гойд сайхан юм байна. Тэнд сийлбэр гаргасан түшлэгтэй өргөн ор, ханын зуухны өөдөөс харуулан тавьсан хоёр буйдан, одоо нүдний гэм болсон хуучин цагийн тольтой ариун цэврийн ширээ, буйдан сандал, шүүгээ зэрэг байлаа. Цонхоор харахад гайхалтай сайхан юм.
Делия, Кармен хоёр Мэрийн ачаа тээшийг залдан өрсөн байв. Элчин сайд Винер дайж Румынд явуулсан дипломат шуудантай зүнх орон дээр хэвтэнэ. Мэри “Үүнийг маргааш элчин сайдын яаманд хүргэж өгье” гэж бодоод цүнхэнд ойртож нягтлан үзвэл лац нь хэмхэрсэн байжээ. “Хэзээ ингэдэг билээ? Нисэх буудал дээр ингэв үү? Энд ирээд ингэв үү? Бас тэгээд хэн ингэдэг билээ?”.
Өрөөнд орж ирсэн Сабина,
- Бүх юм номын ёсоор байгаа биз? гэж асуухад нь Мэри,
- Тийм байна. Би хувийн нарийн бичгийн даргатай байж үзээгүй хүн. Та ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ямар ч ойлголт алга гэж үнэнээ хэллээ.
- Би бол таны ёслолын арга хэмжээнүүдэд анхаарал тавьж байдаг ажилтай хүн. Янз бүрийн ёслолын үдэшлэг, үдийн зоог, хүлээн авалт мэтийн тухай танд мэдээлж байх үүрэгтэй. Бас энэ байшингийн талаар анхаарч байх үүрэг хүлээдэг. Олон зарцтай болохоор асудал гараад байдаг юм.
- Тийм дээ. Тэгэлгүй яахав гэж баахан самгардсан Мэри хариулжээ.
- Одоо энд миний хэрэгцээ байна уу?
“Энэ дипломат шууданг хэн онгойлгосон талаар давын өмнө хэлээд өгвөл болж л байна” гэж дотроо бодсон Мэри,
- Одоо хэрэггүй дээ, баярлалаа. Би жаахан амармаар байна гэжээ.
Нэг мэдэхнээ Мэри хачин их ядарсан байжээ.

* * *

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.30.09 2:05 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Мэри сүрхий ганцаардаж, шинэ ажил эхэлж байгаагас улбаалан сэтгэл нь догдолсноос болж шөнө дөлөөр сэржээ.
“Хайрт минь, би ганц өөртөө найдахаас өөр аргагүй болжээ. Түших тулах нэг ч амьтан алга. Чи миний дэргэд байж байгаад, айсны хэрэггүй, бүх юм бүтэмжтэй сайхан болно гэж байсан сан бол юутай сайхан билээ” гэж бодсоор унтахдаа “Би мэргэжлийн биш хүмүүсийн үзэн яддаг. Чи гэртээ эргэж харивал яасан юм бэ?” хэмээн дайралдаж байгаа Майк Слейдийг зүүдэлжээ.

Бухарестэд байх элчин сайдын яам нь Киселевын гудамжны 21 тоот, төмөр гулдан хаалгатай хашаан дотор байх шовх хэлбэр оруулан босгосон хоёр давхар цагаан байшин юм. Гадаах гулдан хаалганы дэргэд саарал шинель, улаан хүрээтэй саравчин малгай өмссөн цагдаа байнга жижүүрлэнэ. Орох хаалганы хажууханд байх бүхээг дотор бас нэг харуул суужээ. Байшингийн үүдэнд тулж очсон нарийн засмал замаар машин ирж очно. Ягаан өнгийн гантиг чулуун шатаар явж үүдний танхимд орно.
Гантиг чулуун шалтай тэр танхимд дотуур телевизийн хоёр камер, тэнгисийн явган цэргүүд жижүүрлэн суух ширээн дээр монитор тавьсан байхын сацуу сараалжин хашлагатай ханын зуухны дээд талд амнаасаа утаа олгойдуулсан лууны зураг байна. Танхимын хананд Америкийн ерөнхийлөгч нарын зургийг хаджээ.
Тэнгисийн явган цэргийн жижүүр Мэрийг хүлээж байжээ.
- Хатагтай элчин сайд танд өглөөний мэнд дэвшүүлье. Намайг түрүүч Хью гэдэг. Харин улсууд намайг зүгээр л Ганни гэлцдэг юм.
- Өглөөний мэнд, Ганни.
- Таны өрөөнд улсууд хүлээж байгаа. Би таныг дөхүүлж өгье.
- Баярлалаа.
Жижүүрийг даган дээд давхарт гарч хүлээн авах өрөөнд орвол ширээний ард сууж байсан дунд насны эмэгтэй суудлаасаа босч,
- Хатагтай элчин сайд, өглөөний мэнд. Би таны нарийн бичгийн дарга Дороти Стоун байна гэв.
- Өглөөний мэнд.
- Таны өрөөнд бөөн улс байгаа.
Нарийн бичгийн дарга үүд онгойлгож, Мэрийг орж очиход ширээний ард сууж байсан есөн хүн нэгэн зэрэг босов. Мэри тэднийг чимээгүй харахад бүгдээрээ өсөрхсөн юм шиг санагджээ. Хамгийн түрүүнд Майк Слейдийг олж хараад өнгөрөх шөнө зүүдэлсэн зүүд нь санаанд нь оржээ.
Майк ярьж эхэллээ:
- Та тавлаг сайхан явж ирлээ. Танд хэлтсийн дарга нарыг танилцуулъя. Захиргааны зөвлөх Лукас Женклоу, улс төрийн зөвлөх Эдди Мальц, эдийн засгийн зөвлөх хатагтай Патриция Хэтфильд, захиргааны хэлтсийн дарга Дэвид Уоллос, хөдөө аж ахуйн хэлтсийн Тед Томпсон, олон нийттэй хэлхээ холбоо тогтоох асуудал хариуцсан таны төлөөлөгч Жерри Дэвис. Та энэ хүнтэй танилцсан байгаа. Худалдааны зөвлөх Дэвид Виктор, таны хуучны танил хурандаа Билл Маккини.
- Та бүхэн сууцгаа гэж Мэри хэлээд ширээний эхэнд суухдаа “Том жижиг, хөгшин залуугаараа нийлсэн зүсэн бүрийн дайсагнасан амьтад байна” хэмээн боджээ.
- Бид бүхэн танд бүрэн захирагдаж байх болно. Та хэнийг ч гэсэн дуртай цагтаа сольж болно гэж Майк Слейд хэлэхэд Мэри “Шал худлаа. Би нэг амьтныг солих гэж оролдоод бараагүй” гэж эгдүүцэн боджээ.
Уялдаа холбоо муутай ярилцлага маягаар үргэлжилсэн эл уулзалт арван минут болоод өндөрлөв.
Эцэст нь Майк Слейд,
- Өнөөдөртөө Доротти зохион байгуулж элчин сайдын хувийн уулзалт хийлгэнэ гэж хэлэв.
Энэ хүн захирах эрхийг гартаа авсан нь Мэрид таалагдсангүй. Тэгээд хоёулхнаа үлдсэний дараа,
- Тэдний хэн нь ТТГ-ын туршуул вэ? гэж асуусанд Майк хачирхалтайгаар өөдөөс нь харж,
- Та надтай хамт гарвал ямар вэ? гэв.
Майк Слейд өрөөнөөс гарахад Мэри жаахан тээнэгэлзэж байгаад араас нь гарав. Элчин сайдын яамны өрөө тасалгаанууд байрласан нарийхан урт хонгилоор явсаар тэнгисийн явган цэрэг зогссон нүсэр зузаан хаалганд тулж очиход нөгөө цэрэг зай тавьж өгөв. Майк хүнд хаалгыг түлхэн онгойлгосны дараа эргэж харан Мэрийг ор хэмээн гараар дохин урив.
Мэри эргэн тойрныг нэг харж аваад орвол хана, туурга, шал адрыг зөвхөн шил, төмрөөр өнгөлсөн тасалгаа байв.
Майк хүнд хаалгыг сайтар хаав.
- Энэ өрөөг “Аквариум” гэж нэрлэдэг юм. “Төмөр хөшиг”-ний цаана орших улс орнуудад байх манай элчин сайдын яаманд ийм тасалгаа байдаг юм. Энэ бол нууцаар тавьсан микрофонгүй цорын ганц өрөө.
Мэри итгэсэн янзгүй түүний өөдөөс харжээ.
- Хатагтай элчин сайд минь, нууцаар чагнадаг төхөөрөмж зөвхөн элчин сайдын яаманд байгаад зогсохгүй, газар сайгүй байдаг юм. Таны өрөөнд ч гэсэн “цох”-оор дүүрэн байгаа гээд эцсийн ганц доллароороо мөрийцөхөд бэлэн байна. Та зоогийн газарт очихдоо ширээн доор нь “цох” байгаа гэдэгт бүрэн итгэж болно. Та бол дайсны нутагт байгаа хүн шүү дээ.
Мэри буйдан сандалд суухдаа,
- Та нар үүнтэй яаж тэмцдэг болж байна? Энд өөр хоорондоо яаж ярилцах болж байна гэж асуух гэсэн юм л даа гэлээ.
- Бид өглөө болгон электрон цэвэрлэгээ хийдэг юм. Тэгээд тэдний тавьсан микрофонуудыг олж аюулгүй болгоно. Тэднийг дахиад тавихаар нь бид дахиад л илрүүлнэ.
- Яагаад манай элчин сайдын яаманд Румын хүн ажиллахыг зөвшөөрдөг юм бэ?
- Бид чинь тэдний нутаг дээр байгаа улс. Бид нар нэг бол тэдний гаргасан дүрмээр тоглоно, эсвэл бид бүрэн сүйрнэ. Энэ өрөөний үүдэнд тэнгисийн явган цэргүүд өдөр шөнөгүй харуулд гардаг болохоор тэд нар микрофон тавьж чадахгүй. За та асуух юмаа асуу даа.
- Энд тагнуулын төв газраас хэн байгааг сонирхсон юм.
- Таны улс төрийн зөвлөх Эдди Мальц.
Тэр нь ямаршуу янзын хүн байсныг санах гэж оролдлоо. Буурал толгойтой бүдүүн эр... Биш юм аа..., тэр чинь хөдөө аж ахуйн хэлтсийн дарга. Эдди Мальц гээд байгаа... А-а тийм, ёрын муухай царайтай, дундын насны туранхай эр шүү дээ. Түүнийг ТТГ-ын хүн гэдгийг дуулчихаад ёрын муухай царайтайгаар бодов уу?
- Тэр л гарцаараа ТТГ-т ажилладаг хүн үү?
- Тийм.
Мань хүн итгэл муутайхан хариулах шиг санагдав.
Майк Слейд цагаа хараад,
- Та хагас цагийн дараа итгэмжлэх жуух бичгээ гардууна. Флориан машинтайгаа хүлээж байгаа. Эх хувийг ерөнхийлөгч Ионескуд гардуулна, хуулбар нь төмөр шүүгээ дотор хадгалагдаж байх болно.
- Би үүнийг мэднэ гэж шазуур зуун хариулав.
- Таныг хүүхдүүдээ аваад ирээрэй гэж хүссэн. Би тэднийг авчруулахаар машин явуулчихсан.
Надтай зөвлөж ярьдаггүй байх нь гээч.
- Баярлалаа.
Элсэн чулуун том хавтангаар барьсан баргар байшинд Румыний засгийн газар байрладаг юм байна. Тэр байшин Бухарест хотын яг төв хэсэгт, эргэн тойрондоо өдөр шөнөгүй харуултай төмөр хэрмэн хашаан дотор байх ажээ. Бас үүдэнд нь харуулууд зогссон байна.
Мэрийг хоёр хүүхэдтэй нь хамт дээд давхарт гаргалаа. Ерөнхийлөгч Александру Ионеску хоёрдугаар давхрын зууван урт тасалгаанд хүлээж байв. Румын улсын ерөнхийлөгч нь намираа сайхан халимагтай, догшин төрхийн царайтай, захирангуй байдлыг илтгэсэн том хамар, оч бадарсан харцтай хөрслөг царайтай эр юм.
Тэдэнд бараа болж ирсэн түшмэл ерөнхийлөгчид хандан,
- Эрхэм дээдэс ээ, Америкийн Нэгдсэн улсын элчин сайдыг танилцуулахыг болгооно уу гэсэнд ерөнхийлөгч Мэрийн гарыг барьж үнсээд,
- Та гэрэл зураг дээр байснаасаа илүү гоё харагдаж байна гэв.
- Эрхэм дээдэс танд баярлалаа. Энэ манай хүүхдүүд. Охин Бет, Хүү Тим.
- Сайхан хүүхдүүд байна гэснээ нэгийг хүлээх мэт Мэрийн өөдөөс хараад: -Танд надаа зориулсан юм байгаа юу? гэжээ.
Мэри золтой л мартсангүй. Бушуухан цүнхээ онгойлгож ерөнхийлөгч Эллисоны гарын үсэгтэй итгэмжлэх жуух бичгийг гарган барьлаа.
Александру Ионеску эл захидлыг хайнгуут гүйлгэн хараад,
- Би Румыний засгийн газрын нэрийн өмнөөс таны итгэмжлэх жуух бичгийг хүлээн авлаа. Одоо та Америкийн Нэгдсэн улсаас манай улсад суух албан ёсны элчин сайд боллоо. Би өнөөдөр таныг хүндлэн хүлээн авалт хийнэ. Та цаашид ажил төрлийн холбоотой байх хүмүүстэйгээ танилцах болно.
- Та их сайхан найр тавьлаа.
Ионеску дахин Мэрийн гарыг барьж ийн ярьлаа:
- Манайд нэг ийм зүйр үг байдаг юм. “Анд нөхдөөсөө алслагдаж, харийн нутагт амьдрах болсон элчин сайд болгон нулимс дуслуулан ирдэг, харин шинээр олж авсан анд нөхөд, хайртай болсон орныг арга буюу орхиод явахын цагт дахиад л уйлдаг” гэж байгаа юм. Хатагтай элчин сайд та манай оронд хайртай болно гэж найдаж байна гээд Мэрийн гарыг илжээ.
- Хайртай болох нь гарцаагүй гэж Мэри хариулаад “Энэ хүн намайг жирийн нэг хөөрхөн охин байгаа мэтээр хараад байна. Үүний учрыг олох хэрэгтэй юм байна” гэж дотроо боджээ.
Мэри хоёр хүүхдээ гэрт нь явуулчихаад хэлтсийн дарга нар, зөвлөхүүд, атташе нартай уулзан ярилцаж хурлын танхимд өдрийг баржээ. Атташе нарын нэг нь хурандаа Маккини шүү дээ.
Тэд бүгдээрээ урт дөрвөлжин ширээ тойрон суусан ба хана дагуулан тавьсан сандлуудад арай доогуур зиндааны арваад хүн суужээ.Худалдааны зөвлөх намхан бэлцгэр эр тоон үзүүлэлт урсгасаар байлаа. Эхлээд ядаж энэ улсын нэрийг тогтоож авбал зүгээр сэн гэж Мэри бодож суулаа.
Дараа нь хөдөө аж ахуйн зөвлөх Тед Томпсон үг хэлэх боллоо.
- Румыний хөдөө аж хуйн байдал нь тэдний харуулах гэж бодоод байгаагаас хамаагүй доогуур байгаа. Энэ онд өчүүхэн бага ургац хураана. Тэгэхээр бид нар эднийг үр тариагүй орхиж болохгүй.
Эдийн засгийн зөвлөх Патриция Хэтфильд түүний хэлсэн үгийг эсэргүүцлээ.
- Тед ээ, тэд чинь манайхаас хүрэлцээтэй тусламж авсан. Румын бол тэртэй тэргүй нэн таатай нөхцөлд байлгах улсуудын жагсаалтад ороод байгаа орон. Тэднийхэн НТС-ийг ашиглаж байгаа гээд Мэрийг хальт хараад авлаа.
“Энэ бүсгүй санаатайгаар намайг эвгүй байдалд оруулах санаатай юм байна” гэж Мэри бодов.
Патриция Хэтфильд яльгүй хүлцэнгүй маягаар,
- НТС гэдэг бол... гэхэд нь Мэри түүний яриан дундуур орж,
- ...нэн таатай статус гэсэн үг. Бид Румынийг хөгжиж байгаа оронд тооцож байгаа болохоор тэдэнд экспорт-импортын тодорхой хөнгөлөлт үзүүлдэг юм гэвэл Патриция хүүхний царай өөр болж,
- Зүйтэй. Бид нар тэртэй тэргүй үр тарианыхаа сан хөмрөгийг тэдэнд нээж өгчихөөд... гэтэл худалдааны зөвлөх Дэвид Виктор түүний үгийг таслан ингэж ярьлаа:
- Бид үр тарианы сан хөмрөгөө зүгээр нэг нээгээд өгсөн юм биш. Цаашид бүх юмаа манайхаас худалдаж аваасай гэж бид хүсч байгаа юм. Манайхаас үр тариа худалдаж авахад ихээхэн хэмжээний зээл тэдэнд хэрэгтэй болно. Бид эднийд үр тариагаа худалдахгүй бол Аргентинаас худалдаад авчихна. Бид эднийд буурцагны үр борлуулж чадахгүй янзтай болоод байна. Бразильчууд биднээс өрсөх гээд байгаа юм. Та ерөнхий сайдтай уулзаж ярилцахдаа үр тарианы хамт буурцгийн үр худалдаж авах талаар ятгавал би танд их талархах болно. Энэ бол маш чухал юм шүү.
Мэри ширээний нөгөө үзүүрт суусан Майк Слейдийг хальт харвал тэмдэглэлийн дэвтэртээ нэг юм зураад ярьж байгаа зүйлийг сонссон шинжгүй байжээ.
- Би ямар нэг арга бодохыг хичээнэ гэж Мэри амлав.
Вашингтон руу утасдаж худалдааны департаментийн даргатай яриад, Румыний засгийн газарт шинэ зээл олгох зөвшөөрлийн талаар асуухад болох юм байна. Мөнгө нь америкийн олон банкнаас орж ирнэ, харин үүний тул тэдэнд засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй болно гэж Мэри боджээ.
Улс төрийн зөвлөх, ТТГ-ын туршуул Эдди Мальц үг хэлье гэлээ.
- Би нэг бузгай ээдрээтэй асуудал ярих болоод байна, хатагтай элчин сайд. Өчигдөр орой америкийн арван есөн настай оюутан бүсгүйг баривчилсан байна. Түүнээс мансууруулах бодис гарсан гэнэ. Эднийх үүнийг ноцтой гэмт хэрэг гэж үздэг юм.
- Ямар мансууруулах бодис гарсан байна?
- Марихуан. Хэдхэн унц юм билээ.
- Юун хүүхэн юм бэ?
- Коллежийн оюутан юм. Сүрхий ухаалаг, аятайхан бүсгүй юм билээ.
- Ямар ял оноох бол? Та юу гэж бодож байна?
- Таван жил гянданд хорих ялаар цээрлүүлдэг юм.
“Тэнгэр минь, тэр охин ямаршуу янзын амьтан болоод гарах билээ?” гэж Мэри боджээ.
- Бид яавал болмоор байна?
- Секуритатегийн тэргүүнийг уяраах гэж оролдоход болох юм. Истрасе гэж хүн байгаа. Ёстой хүчирхэг эр дээ.
Эдди Мальц угсруулан ярьлаа:
- Энэ бүхнийг зохион байгуулсан байжээ гэж тэр жаал хүүхэн нотлоод байгаа юм. Энэ нь үнэн байж болох талтай юм. Тэр хүүхэн цагдаатай учир ургуулсан байгаа юм даа. Тийм тэнэг юм хийх гэж байх уу. Тэр цагдаа түүнийг цохь... тэр хоёр унтсаны дараа өнөөх чинь засаг захиргаандаа бариад өгчихсөн байгаа юм.
- Яасан өөдгүй амьтан бэ? гэж Мэри хорсолтой хэлэв.
Тэгтэл Майк Слейд хөндий дуугаар ярьж эхлэв:
- Хатагтай элчин сайд аа, энд чинь тэд нар биш бид нар дайсан нь байхгүй юу. Румын улс бидэнтэй тоглож, анд найз нар гээд л, мишээл тодруулан гар барилцаж байдаг. Тэднийг оросоос хөндийрүүлэх гэж мэрийж байгаа бид нар тэдний аясыг дагаж байгаа. Харин ямар нэгэн барин тавин юмны тухай ярих дээр тулаад ирэхийн цагт тэд нар бас л коммунистууд хэвээрээ байгаа гэдгийг мартах хэрэггүй юм шүү.
Мэри тэмдэглэлийн дэвтэртээ нэг юм бичиж авав- Зүйтэй, юу хийж болохыг бодъё гэж Мэри хэлээд олон нийттэй хэлхээ холбоо тогтоох асуудал эрхэлсэн төлөөлөгч Жерри Дэвист хандаж,
- Танд ямар асуудал байна? гэлээ.
- Манай ажилтнуудын аж төрдөг орон байрны өрөө тасалгаануудыг засварлах ажил дээр хундрэл гараад байна. Одоо орон байрнууд хөөрхийлөлтэй болоод байгаа.
- Бид өөрсдөө сэлбэж болдоггүй юм уу?
- Харамсалтай нь болохгүй. Үүний тул Румыний засгийн газар зөвшөөрсөн байх ёстой байдаг юм.
- Энэ тухайгаа мэдэгдсэн юм уу?
- Сүүлийн гурван сарын турш өдөр болгон мэдэгдэж байгаа.
- Тэгвэл яагаад...
- Үүнийг “туйлдуулах” гэж нэрлэдэг юм. Энэ бол бидний эсрэг явуулж байгаа сэтгэхүйн дайн юм гэж Майк Слейд тайлбарлав.
Мэри дахин нэг юм тэмдэглэж авлаа.
- Хатагтай элчин сайд аа, надад ч гэсэн нэг асуудал гарч байна. Таны номын сангаас дандаа ном алга болоод байх юм гэж Жек Ченселлер ярихад Мэри толгой өвдөж эхэлснээ дөнгөж сая ухаарчээ.

Мэри олон янзын гомдол сонсож бүтэн өдрийг баржээ. Тэр улсууд бүгдээрээ гачигдал зовлонд баригдсан амьтад байх юм. Гэтэл унших юм зөндөө байдаг. Мэрийн ширээ бичиг цаасанд дарагдсан байлаа. Урд өдөр нь Румыний сонин сэтгүүлүүдэд нийтлэгдсэн өгүүллүүдийн орчуулга байгаа. “Скынтейя” сонины өгүүллүүд голчлон ерөнхийлөгч Ионескугийн тухай бичсэн байлаа. Тэр сонины хуудас бүрт ерөнийлөгч Ионескугийн гэрэл зураг наад тал нь дөрвөн удаа гарсан байв.
Бусад өгүүллүүд нь “Ромыния Либера” сонин, долоо хоног тутмын “Флакара рошие”, “Магазинул” сэтгүүлүүдээс авсан байжээ. Гэвч энэ бүхэн бол зөвхөн эхлэл төдий ажил байлаа. Бас хавтас дүүрэн цахилгаан утас, Америкийн Нэгдсэн улсаас ирүүлсэн мэдээллийн хураангуй, Америкийн нэрт төрийн зүтгэлтнүүдийн хэлсэн үгийн бүрэн эх, төрөл бүрийн хэлэлцээр, зэвсэглэлд тавих хяналтын тухай дэлгэрэнгүй тайлан, Америкийн эдийн засгийн хураангуйлсан мэдээлэ зэргийг уншиж үзэх ёстой байжээ.
“Би энэ бүхнийг бүтэн жил уншаад барахгүй юм байна. Гэтэл би өдөр болгон энэ тоймгүй олон юмыг унших хэрэгтэй байдаг” гэж Мэри бодлоо.
Гэвч албан хаагчидтайгаа харьцах харьцааны асуудал хамгийн ихээр сэтгэл зовоосон зүйл байсан тул үүний учрыг нэн даруй олох хэрэгтэй байлаа.
Ингээд протоколын хэлтсийн эрхлэгч Хэрриет Крюгер бүсгүйг дуудан ирүүлжээ.
- Та элчин сайдын яаманд ажиллаад удаж байна уу?
- Румын улс манайтай дипломат харилцаагаа таслахаас өмнө таван жил, одоо ажиллаад гурван сар болж байна гэж үл мэдэг дооглосон аястай хариулжээ.
- Энд байх таалагдаж байна уу?
- “Чи харих замыг минь заагаад өгвөл болох нь тэр” гэж дуунд гардаг даа.
- Тантай албан ёсны биш байдлаар ярьж болох уу?
- Болохгүй, хатагтай элчин сайд.
Мэри үүнийг таг мартсан байжээ.
- Хоёулаа “Аквариум”-д орвол яасан юм бэ?
Хоёулаа “Аквариум”-д орж хаалгаа сайн хаагаад сууж байхдаа Мэри,
- Сая миний толгойд нэг бодол төрлөө. Өнөөдөр бид нар хурлын танхимд зөвлөлгөөн хийсэн юм. Тэнд чагнах төхөөрөмж байсан болов уу? хэмээн асуусанд Хэрриет сэтгэл зовсон янзгүй,
- Байж болох юм. Байлаа ч гэсэн ач холбогдолгүй л дээ. Майк Слейд, румынчүүдэд мэдэгдээгүй байгаа зүйлийг яриулахгүй байсан юм чинь гэлээ.
Бас л Майк Слейд гараад ирлээ.
- Та Майк Слейдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
- Түүнээс илүү сайн хүн гэж огт байхгүй.
Мэри хувийн бодлоо хэлэхгүй өнгөрөөхөөр шийдэв.
- Манай ажилтнуудын ёс суртахуун өндөр түвшинд байж чадахгүй байна гэсэн сэтгэгдэл төрсөн учраас тантай ярилцах гэсэн юм. Бүгдээрээ тарчилж зовсон амьтад байх юм. Ер нь тийм байдаг юм уу, эсвэл надаас болж байна уу гэдгийг мэдмээр байна.
Хэрриет Крюгер хэсэг зуур Мэрийг сонжих мэт ширтэн харав.
- Та надаас чин үнэн хариулт сонсмоор байна уу?
- Тийм.
- Аль аль нь байгаа. Бидний америкчууд энд ирээд хурдан буцалгагчид орсон юм шиг сууж байна. Тоглоомын дүрмийг яльгүй зөрчвөл бөөн гай болж эхэлнэ. Сүүлд сонсож байхад секуритатегийн туршуул байсан нь тодордог болохоор бид нар румын хүмүүстэй нөхөрсөг харьцаа тогтоож болохгүй байна. Тэгэхээр зөвхөн америк хүмүүстэйгээ харьцах л үлдэнэ. Гэтэл америкчууд цөөхөн байдаг болохоор тэр дорхноо залхана. Бидний авдаг цалин бага, иддэг хоол нь ой гутмаар, цаг агаар нь муухай. Энд хатагтай элчин сайд таны буруу байхгүй. Танд хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт, та улс төрийн хувьд томилолтоор гарч ирээд жинхэнэ мэргэжлийн дипломатчид ажилладаг элчин сайдын яамыг толгойлох болсон. Би арай дэндүү ний нуугүй яриад байна уу?
- Үгүй дээ. Цааш нь яриач.
- Манай ихэнх ажилтнууд ирэхээс чинь өмнө таны эсрэг хандлагатай болоод байсан юм. Тэд нар хуучнаараа байхыг хүсч байсан, гэтэл улс төрийн хувьд томилолтоор гарч ирсэн хүмүүс бүх юмыг сольж өөрчлөх дуртай байдаг. Таныг мэргэжлийн хүмүүст яаж ажиллахыг зааж сургаж байгаа сонирхогч амьтан гэж тэд нар үзэж байгаа. Хоёрдугаар асуудал гэвэл, та бүсгүй хүн гэдэгт байгаа юм. Энэ румынчүүд бол төрийн далбаан дээрээ дээрэнгүй үзэлтэй гахай дүрсэлж баймаар амьтад. Америкчууд бүсгүй хүнээс тушаал авах дургүй байдаг бол румынчүүд тэднээс долоон дор.
- Ойлгомжтой.
- Харин таны хэвлэлийн төлөөлөгч бол гойд сайн хүн шүү. Тань шиг энэ хэмжээнд хүртэл олны анхаарал татаж явсан хүнийг би энэ насандаа үзээгүй юм байна. Та яахаараа ийм болгочихдог юм бэ? гээд Хэрриет Крюгер бүсгүй инээмсэглэв.
Мэри юу гэж хариулахаа мэдээгүй байтал Хэрриет Крюгер цагаа хараад,
- Хөөе! Та хожимдох нь байна. Флориан таныг гэрт чинь хүргэж өгөхөөр хүлээж байгаа. Та явж хувцсаа солилгүй болохгүй гэжээ.
- Хувцас солих гэнээ? Яах гэж тэр билээ?
- Та ширээн дээр чинь миний тавьсан өдрийн цагийн хуваарийг үзээгүй юм уу?
- Үзэх зав гараагүй байх. Харин намайг ямар нэгэн хүлээн авалтанд очих ёстой гэж битгий хэлж үзээрэй.
- Нэг хүлээн авалт гэнээ? Та өнөөдөр гурван хүлээн авалтанд очих учиртай. Харин энэ долоо хоногт бол хорин нэгэн хүлээн авалтанд очино шүү дээ.
- Яаж болох юм бэ. Миний ажил гэж...
- Яах ч арга байхгүй. Бухарест хотод далан таван элчин сайдын яам бий. Орой болгон нэг элчин сайдын яаман дээр хүлээн авалттай байдаг юм.
- Би “Чадахгүй” гэж хэлж болох уу?
- Хэрэв тэгвэл Америкийн Нэгдсэн улс “Чадахгүй” гэж хэлсэн болно. Та татгалзсанаараа тэднийг доромжилсон болно.
- Тэгвэл явж хувцсаа солъё доо гэж Мэри хэлээд санаа алдав.

Тэр өдрийн хүлээн авалт засгийн газрын ордонд боллоо. Тэр нь БНАГУ-аас Румынд зочлон ирсэн өндөр албан тушаалын нэг хүнийг хүндэтгэсэн хүлээн авалт байжээ. Мэрийг танхимд орж очихын хамт ерөнхиийлөгч Ионеску тосч ирээд гарыг нь үнсэж,
- Би тантай дахин уулзахыг хүсч байсан юм гэжээ.
- Эрхэм дээдэс танд баялалаа. Би ч бас ялгаагүй.
Ерөнхийлөгч согтуу байх шиг санагдсан тул түүний талаар ямар мэдээлэл уншиж байснаа саналаа: “Эхнэртэй, арван дөрвөн настай хүү, гурван охинтой. Хүүхэмсэг. Их уудаг. Гярхай ажиглагч. Хэрэгтэй бол хэнийг ч уяраах увидастай. Найз нөхөддөө өгөөмөр сэтгэл гаргаж чаддаг. Дайсандаа хайр найргүй”.
“Энэ хүнээс болгоомжилж байвал зохино”.
Мэрийг хөтлөн нэг буланд очиж гарыг нь чанга атгаж,
- Румын хүмүүс танд хэрхэн таалагдаж байгааг та үзэх болно. Бид бол их дэвэргэн сэтгэлтэй улс шүү гээд хариу үг сонсохыг хүссэн боловч чимээгүй байхаар нь цааш үргэлжлүүлэн,
- Бид бол эртний дакууд, тэдний байлдан дагуулагч римчүүдийн удмын улс. Хэдэн зуун жилийн турш Европ тивийн гутлын улан доор гишгэлүүлж явсан. Манай хил хязгаар байсхийгээд л өөрчлөгддөг байсан юм. Гунн, гот, авар, славянууд, монголчууд гээд л билнийг орны гудас шиг эдэлж байсан хэдий ч бид даваад гарсан улс. Үүний учрыг мэдэх үү? гээд тонгойн ойртоход архи сэнгэнэж байлаа: - Яагаад гэвэл, манай төрийг хүчирхэг хүмүүс жолоодож байсан юм. Манай ард түмэн надад итгэдэг, би тэднийг жолоодож явдаг гэхчилэн ярьлаа.
Шөнийн цагаар хомроголон баривчилж, хууль цааз нь дураараа авирлаж, эрүү шүүлт тулгадаг, хүмүүс ор сураггүй алга болдог талаар Мэрид хүмүүс ярьж байсныг санав.
Ионеску ярьж байх хооронд Мэри түүний мөрөн дээгүүр давуулан зочдоор дүүрсэн танхимыг харж байлаа. Тэнд хуран цугларсан хоёр зуугаад хүн тус бүр ямар нэгэн элчин сайдын яамыг төлөөлж ирсэн байгаа. Мөдхөн тэд нартай танилцах болно. Хэрриет Крюгерийн өгсөн жагсаалтыг нарийвчлан судалж үзэхэд нэн тэргүүнд гүйцэтгэх үүргүүдийн нэг нь далан таван элчин сайдын яамны тэргүүнтэй заавал уулзах ёстой байжээ. Түүнээс гадна долоо хоногийн зургаан өдөрт нь коктейль юм уу хүлээн авалтанд очих ёстой байлаа.
“Элчин сайдын үүрэгт ажлаа хийх цаг хэзээ гарах болж байна?” гэж Мэри бодож байсан боловч энэ нь миний олон үүргийн нэг нь юм байна гэдгийг дорхноо ойлгосон байжээ. Нэг эр Ионескутай уулзаад чихэнд нь нэг юм шивнэхэд сайхь эрийн царай хувирч, цэвдэг хүйтэн багтай болсон байв. Тэгээд румынээр нэг юм хэлэхэд нөгөө эр толгой дохин гарч одов. Дарангуйлан захирагч Мэри тийш эргэж нүүр дүүрэн инээмсэглээд,
- Таныг орхиод гарах боллоо. Мөдхөн уулзана гэж найдъя гэв.
Ингээд Ионеску гараад явлаа.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.30.09 10:31 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
:wd: :hi:


Top
   
PostPosted: Oct.30.09 1:02 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Oct.07.03 3:11 am
Posts: 741
sain huuhed shuu


Top
   
PostPosted: Oct.30.09 6:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 19

_________________
:3q:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited