#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.18.18 6:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.19.09 9:01 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
За сүүлийн үед нэт тасрааад, нэрв хөдлөөд, батга гараад, түжүүркний суга урагдаад, өр төлбөр нэхэгдээд бөөн юм болжээнээ. За энэ ч яахуу нэг хэвийн амьдрал нь болсон хүн нээх их тоохгүй байгаан. Хамгийн аймаар нь ингэсийн. Би ганцхан төрлийн худалдаа дэлгүүрт хийдийн тамхи авдын. Бусад оо, давс, талхаа яадын гэжүүү. Зээлээл маньдаа түрр өгчих гээл гуйлга гувшлагаар аргалышдэээ. Энэ арга нь хувь хүний миний эдийн засаг банк санхүүгийн тогтолцоонд аягүү эерэг үр дүн авчирдаг байхгүй юу. Хямраал инплаац эднүүс өсөөөл явчууул үнэт цаасаа арилжаал бондооо балданд зээлээл ажилгүйдэл ихсээл ашигт малтмалаас олсон орлогоо.... за юу солиороод унаваа өөрөө ч учраа олохоо байх нь аягүү юм мэддэг царайлаад зурагтын мэдээ чагнаж байгаад хэдэн үг цээжилцэн чинь хэргэлчихээр газар олдодгүй энд ингэж аргалж оруулах гэж.
За тэгээд ганц хийдэг худалдаагаа хийсэн шүү хийнэ шүү дээ. Түц ороод ташаагаа тулаад тавцангаас нь түшээд хөлөө солбиод хөлсөө арчиж ирээл мөнгөө хармаанаасаа гаргаад сарвайнгуутаа янжуур 4 ширхэгийг гэж ирээл. Энэ наймаагаа их л дуртай хийх бөгөөд байхгүй гэдэг үг дуулалгүйгээр л хийдэг байж. Тэгсэн өнөөдөр түцний эгч байхгүй гэж наадын. Сэтгэл санаа газар дээр шорооо пурхийлгээл унаал ароидохийд сонсоол тамруу явчмаар санагдав. За тэгээ хажууу талын түцрүү явах гэснээ ер нь би сэтгэл санаагааар оогт унаж үзээгүй хүн ганц олдох энэ боломжоо ашиглаад амиа хорлоо хаячий яшиг л байна дахиж ингэж сэтгэлээр унаачууу гүүчүү гэсэн аягүү мэргэн санааа тархин дундуур зурс гээл ороод ирлээ шүү. Миний энэ мэргэн санаа гэнэт орж ирэх эднүүс нь аягүү төвөгтэйшд зурс гээл тархины угруу орж ирдийн тэгэх бүрд нь толгой тархи өвдөх вий гээл би сандарчина. Тэгээ яджаахад ойрхон ойрхон элдэв мэргэн санаа зурс зурс гэж орж ирхийнэ яанаа. За яахуу хадуурлаа багасгаад орж ирдэг мэргэн санаануудаа дараа тухтай буу халж өгнөө. Бишээ блог халж өгнөө.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Last edited by Big Andy on Jun.23.09 4:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.19.09 9:02 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Тэгээл боджээнэ юу юугүй сэтгэл санаагаа өөдрөг болхоос нь өмнө амиа хорлох хэрэгтэйн байна. Яаж үхэхүү яаж шуухан үхцэн байхуу. Үхсэний дараа хүн олход аягүү сүрлэг байх ёстой юмшүү. Сүхбаатарын хөшөө шиг гараа өргөцөн тэхээр морь байхгүй эээ, давидын баримал шиг гэхээр гэдэс гүзээ унжаад олиггүй тэхдээ л нэг л сүрлэг ихэмсэг байх ёстойм шүү. Хүн олоол хөөх энд Гаамп үхчиж ямар гоё үхээ вэээ энэ гаамп гэж ирээл шуугилдах ёстойм байгаан. Заа дүүжлий. Бүдүүхэн олс авчууул даалгүй яадын гэдэстэй гэдэстэй гэхэд олс даахааргүй ч гэдэстэй бишээ юугжаагаан та нар. Дүүжлэхээр хүн олдог өтгөн шингэнтэйгээ холилдоод үзлийн юм байхын байнаа ер нь болий. За буудий гэж бодий. Хүн оллоо яасан байхууу тархи нь онгойчоол гачин юм гэвтэж байх нь байна хавь ойр нь нил цус. За тэгүүл агшиндах буюу 5 давхараас шувуу шиг нисий. Гүү газар хүртэл ч бүргэд шиг л байхын биздээ чааваас газар ойчсон хойно бол хүн амьтан танькуум байна доо.
Судсаа ханаа хаячий тэгүүл. Нөгөө овлиггүй аминдаа хайртай амьтан чинь цусаа харуут хашигирч гүйгээд цусаа тогтоох гээл орилж чарлаж гүйгээд гудамжаар нэг сонин чоорттой гар харайлгаад алдын байгааз дээ. Машинд дайруулы. Ёстой кээтчууп болчуул хэн таних вэ дээ. Хор ууяа нээрээ. Хор аваад өгий гэсэн сайн найз ч байгаа. Гүүүээ тэхдээ нүүр ам гөхөрдөг, амнаас хөөс цахардаг, нүд улайдаг, бие загатнаж барьдаг бол ониг болхын байна даа. Муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэгчээр царай муутайг хэлэхүү үхсэний дараа тийм царайтай байвал ямар олиг байв гэж. Одоо бодоод байхад Манлайбаатар дамдинсүрэн азтай байгаан шүү босоогоороо үхээл тэрийг нь нэг опрээтор хажууд нь аваал зогсож байдаг. Тэглээ ч гэсэн Дамдиаа ахых шиг дээл байхгүй болхоор би болкуум байна. Япончууд нэг амиа хорлуул тэгэж ингэж үхдэг гээл бүгдийг нь бичцэн ном гаргасан тэгээ амиа хорлолт нь буурсан гэснүүдээ. Тэр номыг олоод авчхысан.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.19.09 9:05 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Микронд суухад зөвлөх нь...

За хүнд хэрэгтэй юмааа дахиад бичнээ. Блогынхоо загуур эднүүсийг сольцым чинь дандаа хүнд хэрэгтэй юм бичнээ ерөөсөө. Ер нь аягүү хүнд хэрэгтэйм шиг харагдаж явкуу бол алуулхым шиг байна. Тэгээ шинэ жилд дургүй болхоор шинэ жилийн бичлиг хийхгүй цагаан сар болтол цагаан сарын л бичлиг хийнэ шүү. Уууг нь явган явах аргачлал, тэгэээл атуус, тарлээбуус, микр, такси, метро, вогоон, онгоц гээл явсан бол аягүү сүртэй болох байж. Тэхдээ би метро, вогоон, онгоц эднүүст сууж үзээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэхэд таатай байна. за микр бол сүртэй шүү дэээ. Хурдан, шөнө оройгүй явна сайхан шүү дээ.
Атуусны буудал дэээр очход таныг атуусаар явахуу мийкрээр явхуу гэдэг сонголт хүлээж байнаа. Сонголттой байна гэдэг бас сайхан шүү. За тааа сохор байсан ч явах чиглэлийнхээ микрийг төвөггүй олно. Учир нь манай микроны гандуууктарууд нь "Шарад зуу шарад зуу" хэмээн явах газрынхаа чиглэлийг бүүр үнэтэйгэээ цуг зарлаал зогсжээнэ. Тэглээ гээд энэ чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааа бишшүүү дээ. За суухаасаа өмнө пээдэлз. Хаа хүрхийн гэнгүүтээ орхуу байхуу гээл эргэлзэж байгаам шиг хойшоо урагшаа ганц нэг алхаал. Вооо тэгээл ирхэээр чинь гандууктарууд нь гуйгааал ахаа ийшээ ийшээ гээл сүйд болно. Тэгээл хэсэг пээдэлзэээл кармаандаа гараа шаачааал зогсуул ууг нь суртэй таанууус тэгнэ үү байна уу өөрснөө мэд.
за орсон хойноо 4 эгнээ суудал байх бөгөөд урд 2 орно тэгээд нугсанд 4 өөдөөс хараад 4 тэрний ард дахисан өөдөөс хараад дөрөв. Ингэхээр та бүхэн ажиглажээнэ үү би Хөөрхөнүүдийн суудал гэдэг 8 хүний өөдөөс хараад суужаагаа болж таарах нь байшүү дээ. Хүн бүрийн өөдөөс хараад явдаг болхоор хөөрхөн хүмүүсийн суудал гэх бөгөөд би суугаад явжаагааг бодхоор заавал хөөрхөн хүмүүс суух албагүй бөгөөд над шиг синдромтой хүн ч сууж болох нь байшд. За тэгээл орсон л бол пээдэлздэг баатар өнгөрөө шүү дээ гандууктарын үгэнд ороол явахгүй бол горьгүй шүүдээ. гандууктар дээрээс чинь дарах, буухад чинь хурдал гэж яааруулах, харилт мөнгө мартуулчих гээл өгөхгүй удах, дуртай газраа буулгах зэрэг бол байх л юм. Гол нь тэднүүс чинь лайтай хурдан явна. Тэгээд зохиолын дуу тавихгүй гадаад эстраадын дууг аягүй чанга тавьдаг нь гоё байхгүү юу.
Эцэс дээр буух бол цаана суух, наана буух бол наана суух гэдгийг бүгд мэджаагаа байлгүй. Би нуршаад яахуу. Гол нь анхаарах нэг юм байдын. эрэгтэй хүмүүс бол шууд ороол хөлөө алцайж суухгүй бол махтай шөлтэй улс орж ирээл хуга түрээл шахаал хөлийг чинь өвдөгөөр нь нийлүүлээд хаячина. тэгээл ёстой эмэгтэй гармоон нь давамгайлцан юм шиг л явж өгийшд. Тэгээл дуугүй явж чадкууу хүн амьтантай юм ярькэээд заваараад хөлөө эмэгтэй хүн шиг хавчийгаад суучихаар тэгдиймүү дуу муу нарийсаж жонгиноод элгийн юм болийшд. Тэхээр эртхэн алцайж суучаал өвдөг дээрээ гараараа тулаал хоолойгоо шахаал пар пар гээл явжээвэл тэээ бас л сүртэйшд. Гаагууу охид явжаах ч юм билүү. Тэгээ микрт танилцлааа гэж дуулаагүй болхоор охин бодолтгүй байхоо.
Өө тийн хөөрхөний суудал дээр суухаар бууж суужаагаа улс хөл дээр гишгиж гараад байдгыг анхаараарай даа. За тэгээл өөр ч юу байхав хурдан унаандаа сайхан үйлчлүүлхийг гүсий. Явган явхад яадаг гэж санана бас сүртэйшд. Цагаан сард зориулсан айл гэсэх тухай 2 дахь цуварал бичлэг ингээд дуусаж гар амрааваа хөөрхий.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.19.09 9:07 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Бодол

Нэг л их гөгшин баагий гостүүм пиджак өмсцөн худлаа харааны шил хамар дээрээ тохцон добрий царай гарган сууна. Айлын шоовдор хүүхэд шиг тээр мухрын суудал дээр ээждээ загнуулсан хүүхэд аятай суун үүдээр орж гарах охидыг нууцхан ширтээстэй. Харахад бол нэг ажил ажил гэсэн үнэн номын төрхтөй гар намбайн суух агаад аанай л ажлаа бодон суугаа аятай харагдана. Хөмсөг нь атирч нүд нь гөлийгөөл шинжлэх ухааны нээлт хийх гэж байгаа аятай л күэ мөн сүртэй харагдиий ш дээ. Хүнүүс хараад бол зайлуул даа энэ нэг ажлын мал амардаг ч болоосой гэсэн харцаар өрөвдөнгүй харахад харин тийн чи нэг амраагаач хонгор минь гэсэн шүү юм бодон валиартаад суужийгаа байхгүй юу. Муухай өнгөлөн далдлалт хийцэн. Тэгээл авдагаараа цуйвангаа аваал нэг мах 5 гурил 2 чинжүү гээл шал шал гэн ганц муу махаа амтыг нь гартал зажлаал залгин суухдаа онгон охидыг харан ялгарсан шүлсийг хамтад нь гуд гуд залгиастай.
Хоолоо идэж дуусаал амаа арчингаа живэр хоёр сахлаа нэг илбээд цаанаа л нэг шижгийн харцаар тоочиглосон охиноо сонжингуй хараад ихи ихи ход ход нялх амьтантай одоо яаж болдийн байгаан миний өврийг мялаах кувьтай төрсөн күүкэд юм биддээ гээл босоод баавгай явалтаар яван араас нь гарлаа. Аа даа ард урдаас нь даанч гамгүй харахад цаанаа л нэг оогий охин мөн дөө. Араас нь хоёр хөлөө сажигнуулан майжийгаал явжаахад юу эс орох билээ энэ өгөр толгойд чинь. Ээ дээ энэ муу нялх амьтанд ч сурах юм күэ мөн ихээ. Аман сээгсээс авхуулаад Анал сээгс хүртэл ужид цэнгэлийг амсах арга тактик ч мөн их шүү дээ. Харин энэ туучийг чинь яажшуухан нэг өвөртөө оруулий даа байз. Аргадаж нэг үзхүү аархаж нэг үзхүү. Танилцана гэдэг талыг нь аваал явчижаагаа хэрэг. Хүүе байз нээрээ ганц пирошки аваад очдог байжуу зааз шал дэмий аягүй бол өөдөөс аруун мянган төгрөг шидүүл яана. Хэцццс яадийн ер нь очоол чи онгон уу онгон биш бол чамтай харьцку гээл тэгэнгүүт бантангуутаа тэгээд хэлчдийн болов уу. Аа бас тэгээд онгон байлаа гэхэд би яаж итгэх одоо цагт чинь хүнд байтугай өөртөө итгэхэд хэцүү болчоод байгаа цаг. Унгах гэжаагаан байх гээл дүлэхээр баачдаг болсон гэхчинэ билээ. Ямар хуруугаа хийжаад шалгачих уу гэлтэй нь биш.
За ерөөсөө л очоод уучлаарай өөртөө чинь танилцаж болох уу өөрөө надад их таалагдлаа л даа утсаа өгч болно биз дээ? Чи нэг өөрийгөө толинд харчаад ирдээ гэдийн болов уу. За нэг хараатий гүү юу нь болохгүй гэж шав шар царай даанч зохиогүй цэнхэр нүд зэвхий царай гөсрий гувцас бас ч үгүй өндөр нуруу гуалиг бие дэндүү гоёдсон тонтгор том алиман бөгс дажгүй шүү. За тэр нүүрний арьс байхгүй ээ байхгүй бөмдбөгдүүлцэн газар шиг байжийгааг нь Tour de Dakar зохиоход ч шаардлага хангахааргүй танк онхолдмоор юм байна ш дээ ихи ихи. Энэ тэндгүй газрын зөвшөөрөлгүй буусан батга хаяа дэрлээд харин ч нэг сайхан налайж байх шив дээ. Гэхдээ хамгийн гол нь өөртөө итгэх итгэл шүү дээ. Танилцах гээд гар барьхад харин ч нэг эр хүнд заяахааргүй торгомсог зөөлөн арьс турьхан нарийн хуруу охин ичээмээр эд дээ энэ ч. За очоод инээж л болку шүү. Хүн айлгаж хүүхэн үргээмээр гээл найзууд захиад байдийн. За очоод танилцчина ямааны мах халуун дээрээ тэр чигт нь аваад явчих хэрэгтэй юу гэж хэлэх үү. Ээ надаа ахиж ийм боломж олдку ш дээ хоёулаа одоо очоол гялс хийчий дүх үү. Маргааш аав ээж ирнэ цайны цагтаа багтку бол дарга цалин хасна гээл гуйх уу? Шууд дуун дээр нь үгүй ээ танайх руу биш манайх руу очий гэвэл баларваа ха ха. За тэгж л болохгүй шүү.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.19.09 9:08 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Аягүй л бол очсон онгон охидын чуулган удирдаач боовонхүүгээ барьж аваад зангиагаар маань гар хүлээд оймсыг маань аманд чихээд үнэрэнд нь нагаартаад хагас мансуурлын байдалд орж хамар цоргиж нүд аргаад гэцүү байхад тэлээг минь даанч сурмагхан шувт татаад өвөө бандаашийг маань шувтлаад муу жаал муу жаал гээд ороолгуул гэцүү еэ. Яааяа ээжээ байяаа ээжээ гээл орилоол доголон нулимс хацар даган урсцан энэ тэр. Өмдөө татаал нусаа нэг арчингаа нулимсаа нэг шувтраад ээрэн би бббии та нарыг цагдаад хэлнэ за юу бби ббббби уул нь эхнэртээ зандан биеэ хадгалжийсийн за юу ббби ббббби та нарт гомдсон за гээл ээрдийм бол уу эхэ эхэ. Аягүй бол ундаанд унтуулдаг эм хийгээд сэрсэн баахан охин тойроод зогсцон анатомийн хичээл оржийдийм болов уу. Малгайтай жаал малгайгүй жаал гэцэн үнсэж нэг үзээл үнгэж бас үзээл дээр нь сууж нэг үзээл байжийгуул яанаа. Цаана нь нэг гар билет энэ тэр тасалцан оочер дугаар үүсцэн. Яджийхад нэг бүдүүн охин эзэмдсэн харцаар хараад билет тасалжийгаа охинд ганц шоколад атгуулчуул ч баларлаа л даа. Төмсөг бяц займарчих вий дээ бусад нь ч яаамай. Күэ нээрээ үргэлжийн үрчлээтэй тархинд минь сээгсийн сэдэл эргэлдэж байдаг хараалыг хачиртай нь идсэн хар золиг шүү би нээрээ. Өө яадгүүлээ сургуулдаа бараг орлоо ш дээ за гялс очий байз. Өө үгүй энэ л биш шүү машинд суулаа ш дээ бантсандаа болоод цүнхийг нь шүүрээд зугтаачдийм бил үү. Эргэж харж шалчиганажийгаад шон мөргөчидийн бол уу бүтэлгүйм болохоороо аягүй л бол хашлаганд бүдэрч унаад нүүрээрээ зүлэг тэгшлэх хэрэг гарна даа. Зөөз шрекийн муурын харцаар хараал хоцрохоос. Зөөз орж ажилаа хийе дээ. Хүүе энэ чинь харин ай даа мөн сайхан амьтан уу даа аа даа мөн ч олон юм заахаар туршлагатай бол туршлагатай сээгси бол сээгси харин ч нэг сайхан амьтан уу даа... Бэлгийн хэвийн амьдралтай эр хүн өдөр 6 – с доошгүй цаг сээгс боддог гэжуга. Би ч гэхдээ жоохон даралттай хүүр л дээ. Ихи ихи ход ход.


_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:44 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Франц Кафка "Шүүх ажиллагаа"

Би нээх ном уншаад байдагүй хөөн. Саяхан надаа нэг эрхэм хүн Франц Кафкагийн "Шүүх ажиллагаа" гэсэн ном өгсөнийг уншиж үзлээ. Үнэхээр өөр юмааа зөвхөн нэг халбаг нимбэгний хольцтой шингэн санлайт гээл дээр үеийн ирклаамны үгнүүд аманд орж ирээд юм бичүүлкүүн л дээ. Франц Кафка гэдэг хүний нэртэй блог ч банжиг дээр байдаг тул тийшээ ороод дэлгэрэнгүй унших юмууу нэтээс хайчих нь биз. Манайхны дийлэнх нь ном уншина гэхээр хэрхэн сайн итгэгч болох вэ, баяжих вэ, турах вэ, сээгс хийх вэ гэсэн зөвлөгөөнүүд уран зохиол бохоор реалист, детиктив, зөгнөлт, адал явдалт зохиолууд уншдаг болжээ. Хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байх. Хэтрхий уянгалсан Болд дулмаад хайртай байсан чинь ээж н дургүйцаад, өвчин тусаад, баян ядуу, сэтгэл санаа хайр майр гээл уншиж байсанаас хааяадаа өөрийхөө сэтгэхүйг тандаад, хүмүүсийн доторлууу өнгийгөөөд Достоёвский уншиж, Пинк плойд сонсоод, Сальвадор Далигын зураг, Курасавагын киног үзэж баймаар юм. Би нэгийг нь ч уншиж үзэж байгаагүй зүгээр хэлбэртэж байгаам шүү.

Алива сонгодог, модернист чиглэлийн урлагыг хүн бүр өөрийхөө өнцөгөөр харж, өөрийхөөрөө ойлгох нь гол шинж чанар нь бөгөөд байгалийн уран зураг үзэж буй мэт бүгд нэг адилаар ойлгох нь утгагүй мэт санагддаг. Ийм болхоороо ч аугаа урлагын бүтэл болдог биз. Тэхээр буруу ойлгоно, ойлгохгүй одоо яанаа гэх зүйл байхгүй харинч санаа амар, үзэж сонсож, уншиж баймаар мэт. Энэ нь над шиг ойлгоц муутай хүнд сайхан таарсан үг юм.

Шүүх ажиллагаа хэмээх номонд Иозеп К хэмээх нэгэн залуу жирийн өглөө хэрэгт холбогдсон байгаагаар эхэлдэг. К банкинд томоохон ажил эрхэлдэг ажилдаа, нийгэмдээ өсөж буй нэр хүндтэй ганц бие залуу юм. Өөрөө ямар хэрэг хийсэнээ мэдэхгүй тэр бүү хэл ямар хүмүүс хянаж цагдаад, ямар шийтгэл ноогдуулах гэж буйг ч үл мэднэ. Гагцхүү тэр учир битүүлэг хүмүүс албан ёсны шүүх, цагдаа биш гэдэг нь илэрхий. Эндээс эхэлж түүнийг хэрэгт орооцолдсоныг бүгд мэдэх ч чухам ямар хэрэг гэдгийг мэдэж байгаа мөртлөө өөрт нь хэлэхгүй байна уу эсвэл адилхан мэдэхгүй байна уу гэдэг нь тодорхойгүй. К эхлээд өөрийгөө хэрэг хийгээгүйдээ итгэлтэй байдаг ч сүүлдээ итгэн өөрийгөө хэргээс авж гархаар оролдож эхэлдэг. Эндээс л хүн бүр гэмтэй байдаг, мөн бүх хүн өөрийгөө өмгөөлж нэр хүндээ алдахаас ямар их айдаг нь харагдана. Эргэн тойрны бүх хүн түүнийг хөөрхий сэжигтэн гэж харж буй нь аргагүйн эрхэнд ийм байдалруу түлхэж буй мэт.Хүмүүс эргэн тойрныхоо хүрээллийн үзэл бодлоос хамаарч байдаг.

К эхэндээ ямар шүүх, ямар хэрэгт холбогдоод байгаагын учрыг тайлах гэж явдаг ч сүүлдээ энэ нь хэрхэн өөрийгөө шийтгэлээс авж гарах гарц хайх үйлдэл болж эхэлдэг. Ингэхдээ тэрбээр өөрийн ажил, хийх дуртай зүйлс бүх юмаа орхин нэр хүндээ цэвэр авч гарах нөгөө талаар шийтгэлгүй мултрахыг хичээж эхэлдэг. Гэвч уг шүүхээс хэн ч цэвэр мултарч гарч байгаагүй нь цөхрөнгөө бархад хүргэдэг.Хуулийн хаалгаар орхын тулд хаалгачийн хантаазны захан дахь бөөснүүдэд хүртэл сайхан долидогнож авилгал өгөхөөр чармайдаг. К ч энэ замаар хуйвалдаж болох бүгдтэй хуйвалдахыг хичээдэг ч эцэстээ шүүхээс хэнч шийтгэлгүй гардагүй бурхны шийтгэл мэт. Эцэстээ шүүхийн шийдвэр гарч өөрийг нь хороохоор хүмүүс ирхэд ч тэр эсэргүүцэн цугтаах сэтгэлгүй болсон байдаг. Нэр хүнд цагаа тулхаар юу ч биш, нийгэм нь хүнийг яаж харнав хүн тийм л болдог, одоо байгаа алдар хүнд цагаа болхоор хэрэг болдогүй,За өөрснөө аваад уншаад үзээрэй.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:47 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Хямралын тухай хагас дутуу ойлголт

Би янз бүрийн юм ойлгохдоо их сайн. Гэхдээ зарим юман дээр алдах нь энүүхэнд шүү дээ. Гэхдээ сүүлийн үед ойлгохооргүй ганц нэг юм гарч ирээд тэндүүсдээ тодруулага авхаар ирчээд суужаагаан энэ шүү дээ. Сүүлийн үед хямрал гэж ярихгүй бол үнэн моодноос гарч байнаа. хямрал гээд хэлхэд хямраагүй гэж хэлэх хүн байхгүй дээ яаж хямарсанаа ч мэдкүү ч хямарч үхэхнээ л гэх вий бүгд. Юу ч ярьсан хямралын энэ үед гээл яриагаа эхлэхэд аягүү ажил хэрэгч яриа болжээнэ.

тухайлбал хямралын энэ үед тэлвийзийн сувгуудаа их хурдан сольж үзэж тогоо хэмнэх хэрэгтэй, хямралын энэ үед усаа бага багаар балгаж цангаагаа хэмнэх хэрэгтэй, хямралын энэ үед удаанаар , тааваараа бие засаж хүчээ хэмнэх хэрэгтэй гэх мэтчилэн ярьж болжээнэ шүү цаана чинь. Бүгд ингэж яриад байсан чинь хямраагүй хүмүүс хүртэл дагаад хямарч байна. Аргагүйшд баруун хашааны тэтгэврийн өвгөн хямраад байхад би нээх хямрахгүй тэнэг царайлаад суувал залуу хүний хувьд ичгэвтэр, ажил хэрэгч бус харагдаж миний авгай хүүхэд авах төлөвлөгөө талаар нэг тарж унах буй заа. Дор хаяж залуу хүний хувьдаа нүүрэндээ жоохон ярвайсан царай шахаж, хувцасаа угаахгүй өмсөж, гараа гэдсэндээ байнга авч, үл мэдэг бөхийж, жоохон турж учиргүй хямарч байгаагаа хэн бүхний өмнө ил харуулж байх хэрэгтэй. Ингэснээр энэ хямралд учиргүй дайруулсан , дэлхийн эдийн засгаас шууд хамааралтай нэгэн болж харагдана гэсэн үг.

хямралын үед бас хэмнэх хэрэгтэй. Нохойгоо бага зодож уураа хэмнэх хэрэгтэй, ноольд бага орж жорлонгоо хэмнэх хэрэгтэй, архиан бага ууж ходоодоо хэмнэх хэрэгтэй, аажуу уужууу ярьж яриагаа хэмнэх хэрэгтэй, блог бага бичиж кийбордоо хэмнэх хэрэгтэй шүү бацкаануудаа гэж худаг дээр ус авжаахдаа ч юмуу хүүхдүүдэд буу халж этэр. Хэзээ ч юм хямрал гэнэт дуусдаг уурлаяаа уур байхгүй, бие засяаа нооль дүүрэн, хямрал гэж ярьяаа яриа дуусцан, пиав ууяаа ходоод гэмтцэн, блог бичеээ кийборд эвдэрцэн байвал яаана. онигоо биш гэжүү.

өө тийн хямрал бол боломж дагууулнаа. Бид хямарсанаар бага цалин авах боломжтой болсон, хямарсанаар хэмнэх боломжтой болсон, хямарсанаар дэлхий нийтийн эдийн засагтай уялдаатайгаа мэдрэх боломжтой болсон. асар их боломж мэдэрч байгаан шүү. Тэгээд манай нам засаг хямралаас гарах төлөвлөгөө боловсруулцан болхоор бид нээх удаан хямарч хямрал гэдэг үгээр моодорхох боломжгүй болхым шиг байгоомоо. Азгүйен яасан. Гүү ээ тэгсэн тэр төлөвлөгөөг нь хараад байхнээ биднийгэээ хямрал гэж яриад яваг, жоохон ч гэсэн хэмнэх боломжтой байг гэсэн үү яасан биднийгэээ мөд хямралаас гаргах шинжгүй болтой догоо. Нээрээ л хямрал дуусчихвал бид боломжгүй болчихно гээд нам засаг маань биднийгээ бодсон шийдвэр дандаа гаргах юмаа. Эмч багш , төрийн албаныхныхаа жоохон цалингаас нь 20 хувь гасна гэнүү. Цалингаа гасуулчаал юм хумааа худалдаж авч чадахаа байгаад улам хямраал боломжоо эдлэээл азтай ч юмууу. Тэхдээ тэр төлөвлөгөөний нэр аягүү онсоон. Нам засаг маань цалин хасах боломжоо эдэлчихлээ, бас өөрснөөө хямралаас гараад авлаа. Хямралаас гарах төлөвлөгөө гэсэн болхоос хэнийг гаргахаа дурдаагүй байгааа юм шиг байгаан. Өөрсдийгөө гаргаад ч байгаам шиг. Ууг нь төсвийн мөнгө нь хүркүү бол өөр газраас танаж болно гэхийн билээ зарим номонд нэвчирсэн хүмүүс.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Цагаан сар бас Таньдаг чөтгөр

Цаг цагт нэг согтохыг санаархдаг. Цагаан сараар бааараггүй согтдог. Цагаан сарын мэндээ эрхэм уудаг олон нөхөд минь ээ. Цагаан сар бол ууж идхэд урамтай баяр шүү дээ. Айлд орход өөдөөс үхсэнээ хийж явжаагаан гэхгүй шууд л ид, уу, бага ид, согтуу байшдээ гээл угтдаг баяр шүү дээ. 12 сар гарвуу гүй юу цагаан сарын нааастр орцон. Жилийн жилд ингээд юу юугүй үүлшэээд бишээ цагаан сарын нааастр ороод байдын. Наана нь юм үзээгүй шалдан бацкаануууд балинтийны баяр маяр гээл дөвчигнөлдөөл байна. Ицсийцэст цагаан сар үндэсний лут том баяр үхсэн балдуузны саяхан орж ирсэн балинтийны баярын дэргэд иддэг бол иддэг, уудаг бол уудаг, айл хэсдэг бол хэсдэг, бэлэг авдаг бол бэлэг авдаг баяр шиг баяр байхгүй юу. Тэхэд балинтин юу вээ нэг чиклаад солилцдог ухаантаймуу даа зайлуул. Тэхдэээ хоол болтол шийр зугаа гэж балинтийн эднүүсээр нэг уудаг л байхдаа бас.

Баяр баярын дээж цагаан сараар уунаа. Гүү тэгээд уухад учир бий хаа хамаагүй Азийн чоно моно билүү амьтаны нэртэй юм тонгойлгож байж онхолдож унав. Тэгэж онхолдож унавал дахиж боскуушдээ. Харин Хараа, Ерөөл, Чингис гээл хаа очиж нэртэй зүстэй томчуулаа хөнтрөөөд ганхасхийгээд алхаж байвал сайхан шүү дээ. Тэр Хараа сайн байшүү гэдэг ирклаам их хөөрхөөн тээ. Эхлээд гайхааал вайлааа манай архийг ийм хөөрхөн охин ирклаамддын байжээ гээл. За тэр ч яахуу. Ер нь ганхасхийдэгээ хэтрүүлээд тас гэдрэгээ саваад унаж байсан ч босоод ирхэд элдэв шалдав юмтай холиод заваарчкуу бол Эр хүн шиг эрвэлзэж Эмээлтэй морь шиг дэрвэлзэж байна шүү дээ нэртэй зүстэй архинууд маань бол. Тэгээд танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг дээ.

Цагаан сараар даанч айлууд пиав өгдөгүйм. Ууул нь айл хэсэнгэээ Тайгер, боргойгоо нугаслаад хэвтэж байвал аан. Ганц дутагдалтай тал нь энэ шүү дээ. Браашиг эсэгчэээл пиав орлуулчихгээд үзчихдийн. Тэгсэнэээ браашигаараа учиргүй шахнаа. Уууг нь пиавыг бол шахуулахгүй л дээ. Тэгсэнээ айлууд бас сэргэлээн гүц мүцэнд архиа хийчэнэ. Тэрүүгээрээ шахааал байна. Дотор нь найруулсан юм туужээвэл яана. Энэ ч тэгээд мань мэт шиг гудамныхныг устгах гэсэн бодлого юм ч билүү. Тэхэд биднүүс бол уусаар байгаад дархлаа тогтцон. Бүүр газрын тос баррелаар нь гөвж орхисон ч хоёр унгаж нэг гэхрүүлээл тоохгүй зогсож байхаар болсон дархлаатай улс шүү дээ.

Ер нь та нар шуурхай мэдээ ч юмуу түлэнхийн төв эднүүсээр очоод хараарай. Архаг архичин оогт байхгүй. Анх уужаагаа юмууу согтох туршлаггүй гарууд хөл гараа хөлдөөцөн явжаагаа даа. Тэхэд бидний хэдэн байнгын испээртийн бэлтгэл хийж байдаг улс бол орц хонгил бараадаал, эсүүл баарнаасаа гэркуу гэж мачийгаал, эсвэл эрүүлжүүлхийн машин дагаж чавхдаж байгаал хөлдчихгүй гарчина шүү дээ. Дээрээс нь олон эмэнд дасалтай гэдэг шиг олон испээртэнд дасалтай болцон үхнэ гэж байхгүй. Улам өнгө ороол нүүр хамар нь гялалзаал яваад байна шүү дээ. Ямар өнгө орж гялалзаад гэдэг нь таанууст түй ч хамаагүй.

Эээ дээ тэр шинэ дутам уг зүйлээр хичээллэж байгаа нөхөд, ганц нэг гэндүүлээд хөнтөрцөн нөхөд, ай үл бүтэх архинд гамгүй нөхдөд шахуулаад ууцан нөхөд, гутрал цөхрөлөөсөө болоод ууцан нөхөд, өвгөд далайлгаад ууцан нөхөд, ер нь биднээс бусад ууцан нөхдүүддээ хэлхэд таньдаг чөтгөрөө уугаарай даа. Баяр олон шүү ааан. Бусад баяраа хүндлээд аан. Хаппи цагаан сар'с дэй

Эрдэннннннннн засгээээээээ.............

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Зиа тэгээл гулгаал онхолдоол баярлаал ёоолоол.

Зиа ингэээд улс амьтан өнөөдрөөс ажилдаа ороод шажигнуулж эхэлжаагаа болтой. Хэд хоног ёоолкдоод авсан улс чинь. Нөгөө "Би яасан гэнээ?, Пөөх тэгээ юу?, пээ мөн баллажэээ?, Цохиод унгаахгүй яасын намайг?, Би тэгсиймүү?, Өө за за би тэгжаагаа хэрэгүү?, Бакь гарыг зохиж орхисымуу?, Яаж согтохоороо би тэр хүүхний нурууг долоодог байнаа тэр олон хүмүүсийн дэргэд?" энээ тэрээ гэсэн яриа хэд хоног л хаа сайгүй сонсов шив дээ. Нэг л их өөрийхөө тухай асуусан хүмүүс. Толгойдооо камер сууурилуулж орхиол баярлаж байвал таархын. Гүү ээ тэгүүл дараа нь хэд хоног ярих яриагүй онцгүйн байна.

Баярлаж хөөрсөөр байгаад галтиргаа ч ихсэж. Бээцэгнэж явсаараан байгаад цавь бүүр хөндүүрлэж орхилоо. Галтиргаа гэснээс би тэээр жил нэг уул орж гулгаваа чаргаар. Зиа тэгээл хиам талх идээл, ундаа, пиав балгаал, тоглоол эрүүл агаарт гөө мөн их жаргалтаймаа. Пэээ мөн баахан хүмүүс өөд уруугүй гулгаал. Өөөдөө ч нээх гулгаагүй л юм байна. Зиа тэгээл бидний багдаа гулгадаг байсан 5-н турбагаар мушгисан чарганаас өөр нэг тийм пиавран чаргаар гулгахын. Гэлхэлдээл, босоогоороо, хэвтээ, суугаа, арагшаа урагшаа гээл ёсөн жороор гулгахын. Гулгаж байхдаа бүгд амаа ангайгаал, тачигнатал инээгээл, орилоол хамгын кайптайгаар гулганаа. Зиа тэгээл нөгөө гулгаж буй этгээдүүд тээр доор хар гүйхээрээ очоол хүн амьтан, байшин, машин гээл аливаа нэг юм улаан галзуу мөргөж байж зогсохын. Бүгд л ёололдоол хавирга сүвэргээ бариал босож ирнэ. Тэнд зүгэээр төгсөж байгааа гулгалт алгааа. Зиа тэгээл тэр үед нь нөгөө зургын апрааттай этгээдүүд нь замд зогсож байгаал зургыг нь авна. Пилоонк хайрлахгүй. Хүн гэдэг амьтан атгаг санаагаараа аль болох муухай гарвал баясаж инээлднээ.

Зиа тэгээл тэр хар уруу гулгаж байхдааа нөгөө эргээд хэр их өөдөө газар буцаж гарна гэдгээ ч бодож байгаам алга. Гол нь л сайхан гулгах юм шиг байгаан. Эргэээд тэр дээр зогсож байгаа улс дээрээ очиж инээлдэх гэж чаргаа сүүлчийн хүчэээ гарган чирж гаргах нь ойлгомжтой байжээж тэрхэн зууур авжаагаа кайпынхаа төлөө доор очоод унаж онхолдож дуусдаг гулгалтыг хүртэл аягүү дуртайгаар гүйцэтгэж байнаа. Зиа тэгээл би эхлээд ёстой бүткүү гарууд ингэн барин гулгах хэрэг юу байнаа гээл байсан хүссэн юм хүзүүгээр гэгчэээр өөрөө нэг мэдсэн гулгацааан явжээлээ. Зиа тэгээл хүн гэдэг аймшигтай төгсөхийг нь мэдсээр байж сайхан л байвал үл хайхран гүйцэтгэх юм даа. Ямар ч үнээр хамаагүй тэр түр зуурын сайхан байдлын төлөө явжэээшд сайхан гарууд шүү.

Зиа тэгээл үг ходож үхэр холдох нь энд нэг ийм сонин блог нээгдсэн байлээ. Сурч мэдэхийн төлөө тэмүүлдэг хүмүүст аягүү хэрэгтэйм шиг байлаа. Гүүглэ эрийдэр эднүүстэй хүмүүс бүртгээд авчмаар юм билээ. Блог гөтөлдөг гарууд нь аягүү дажгүй улс шиг байсан гадна хэлбэрийг нь эс тооцуул. коомээнт эднүүс бичүүл блог бичигчид нь аягүү баярлаал найзлаал нөхөрлөөд явчдаг бас уншигчтайгаа аягүү амьд холбоо үүсгэдийм шиг байлээ. зиа тэгээл амьд холбоо гэхээр сэээгс эднүүс гээд ойлгочив туучийнуууд минь.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:55 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Өвлийн өвгөн танааа захиа бичсүү би

Өвлийн өвгөнөөс захий бичиж байж бэлэг авдаг гэхээр нь захиа бичхээр шийдсүүү би. Шийдсүү гэдэг сүртэй болж чадсан уу санаа бодлоо хэлээрэй.

За эрхэм хүндэт өвлийн өвөө мээн. Би жил бүр танаас бэлэг авхын тул тайлангаа тавих хэрэг гархын. Зүгээр элдэв хэл ам татлалгүй өгчиж байвал зүгээр байна.

Бэлэг авах үндсэн шалтгаан . Энэ жил ажилаа хийлээ ноднингийхоос дээрдтэл сайн хийсэнгүй ээ. Тэхдэээ муу хийгээгүй гэдэг нь надад бэлэг өгж болхын гэдгийг харуулж байна. Бусдад гай бололгүй ажилаа хийнэ гэдэг их сайн үйл шүү. Он гарсаны дараахан Азийн чоно гээч архийг уугаагүй нь байнга ууж явдаг миний хувьд их сайн үйл байлаа. Цагаан сараар хөгшчүүл гэж нэлээд айлаар хэсэж уусан. Очиж золгоогүй бол хөгшчүүл гомдож муу үйл болох байж. Март, Цэргийн баяр, Хүүхдийн баяр гэж салам баярлалаа баярлаагүй бол баярын нэр хүнд унаж балрах байж. Энэ нэлээд сайн үйл гэж боджээнэ.

За дараа нь яажив. Сонгууль болж. Энхрий хайрт намыхаа төлөө хайр найргүй саналаа өглөө. Урд жилүүдийхийг бодуул би нэг биш нэлээд олон хүний төлөө саналааа өгж улс эх орондоо их тусыг бүтээлээ. За өгсөн саналыг маань будилуулаад ирүүт уур хүрээд энхрий хайрт намыхааа эсрэг чулуу мод бариад жагсаж сонгуулийн будлианаа хуга засаж орхилоо. Засаж өгөөд гаргаад байхад хуралдаж засгийн газраа томилж чадкуу байсанд миний буруу үгүй билээ. Мөн будлиан засаж өхгэж байсан 5 залууг маань буудаад хэдэн арваар нь шоронд хийцэнд миний ч буруу байхгүй. Буудсан, сонгууль будлиантуулсан улс нь ч шийтгүүлэх битгий хэл албан тушаал аваад явжаагаад би ч буруутай бус тэр хүмүүсийн сэргэлэнийх гэж ойлгожоогоо.

За тэгээл морь унаж мод тохож, наадам хэсэж хүүхэн орилуулж, тарвага алж, тачигнатал дэмбээдэж нэг сарыг өнгөрөөв. . Эдгээрийг хийснийхээ төлөө би ихэд онгирч баярлаж байсан тул өөрийгөө баярлуулна гэдэг хамгийн сайн үйлс гэдгийг надаар хэлүүлэлтгүй өвгөн буурал ах мэднэ буй заа. За тэгээд олимпоос алт авсан улсаа дагаж орилж хашигарч орж гарах бүрийдээ ярьж, статистикийг эргүүлж эх орноо нэгд орсоноор ярих гэж их л зүдэрлээ. Энэ эх орноо гэсэн сэтгэл минь юутай аугуу вэ. Энэ хооронд бэнзин тосны үнэ нэмэгдэж олон улсын санхүүгийн зах зээл дэнжигнэж, зэс гуулийн үнэ хог дээр гарч би гэдэг хүний амьдрал гачин жигтэй болвоо. Энэ алдаагаа засхын төлөө эцэж цуцсан боловч эргэж хэвэндээ орно гэдэгтээ итгэлтэй байна Эдгээр надаас хамаагүй олон улсаас хамаарч байгаа тул миний буруу үгүй билээ.

За 9 сар гаруут гот орж оюутан охин эргүүлж орц хонгилоор архидлаа. Хөөрхий тэр оюутануудын баярлаж байгаа гэж. Энэ хооронд ямаанд мөнгө өгсөн нүгэл надааа туйлын хамаагүй бөгөө хэдхэн ямаачдад хамаатай билээ. 10 сард орон нутгийн сонгууль өгөөгүйгээс болж ирц хүрээгүй нэгэн гэмтэй билээ. 11 сард өгж алдаагаа алд дэлэм засах шив дээ. За даа одоо Анод банк дэнжигнэж айхтар аюул болкээд байхад өгсөн хэдээ авкуу өөрийн тусыг хүргэж байна.

Энэ их үйлийг минь харгалзан үзвэл эргүү тэнэг л биш бол Өвлийн өвөө та надаа бэлэг өгөх ёстой гэж итгэнэм.

Ер нь энэ шинэ жилээр би амар тайван амьдрал Архи гэдэг ундаа бэлгэнд авяаа.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:57 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Тэгэж болкуу ингэж болкуугын гарал үүсэл, зохиогч

Хүмүүс янз бүрийн л юм зохиохын. Зан заншил, уламжлалыг хүртэл нэгэн сэргэлэн барам нэгэн цагт сайхаан бодоод олцон байгаа. Аягүү бол өөртөө ашигтайгаар зохиосон доо. Унтах гээл хэвтэнгүүт авгай нь хангинтал дуулаал, эсвэл асгартал уйлаал унуул тэр дор нь жаргалтай байсан ч орондоо битгий дуул, зовлонтой байсан ч орондоо битий уйл гээд зохиочих жишээний. Оронд байтугай хаа ч дуул инээж байсан яахав дэээ хар ухаанаар бодход бол. Гараа угаачааал усаа сэгсрээд нүүр амлуу хиртэй усааа үсэргээд унангуут нь битгий гараа сэгсэр үсэрсэн усны тоогоор чөтгөр үрждийн гээл аан.

За бас гэрт орох гэж байгаад босгонд бүдрээд унангуут энэмуу босгыг маань эвдлээд хаячиж мэднэ гээл манайд их олз орох нь эээ гээл хэлчинэ. Тэгэнгүүт яахуу монгол хүний атгаг санаагаар нөгөө ойчигч этгээд бол тэр айлыг баяжуулахгүйн дахиж орохдоо тээглэхгүйг хичээнэ биддээ аан. за тэхээр логикын хувьд гарахдаа бүдрүүл гарз гарна биздээ. Гарахдаа бүдчээл босгыг нь бүүр хэмхлээ хаячы гээл бодхоор нөгөө сэргэлэн цус нь гарз гарах нь мод оруул гээл гадаа байгаа түлээгээ оруулуулаад ашигла хаяжаагаа байхгүй юу. За тэгээл уул тахиж байгааал эмэгтэй хүн гардагүйен гэнгүүтээ эрчүүдээрээ ганц нэг тагш юм хөнтрөөл аан. Авгай нараасаа айхгүй тааваараа балгаал аан. Тэгээл нөгөөхөө тойруулах гэснээ ах настайгаасаа гэнгүүтээ нэг өвгөжөөр гар уугаал. Тойроод ирхийн хойронд тэвчээргүй нь төдий чинээ байхгүй юу.

Ер нь энэ ах гэдгээр их дээрлхэнэ. Ахыхаа толгойруу цохиж болкуу гээл нэг дүүгээсээ каалтдаг гарын үг байна. Аав нь хойморт суух ёстой гэээл хүүхдүүдээ доошоо сэрүүн нөхцөлд хүүхүүдээ суулгачаал өөрөө сайхан хойморт дулаахан аан. Ахмад хүмүүсийн ярианд оролцож болкуу гэнэ. Ажиглаад байхад оогт эроток порно юм ярькуу байгаан тэгсэн хэрнээ багачуул нь гэнэт өөрсдөөс нь мундаг болхоос айдаг байх. За тэгээл мах чанчааал ахмад настай нь эхэлж хоолоо идэж идэж хүүхүүдүүдэд нь үлдсэн юмыг нь. Хүүхдээсээ идэх юмаа харамлаад муухай өлсөглөн байгаан шүү.

Малгай давхарлаж өмсдөгүй л гэнэ. Өөөрөө малгайгүйдээ шаралхаж байгаа нэг муухан заль юм биздээ зайлуул. За шөнө хог асгадгүй л гэнэ. Энэ бол цэвэр хүний чин зоригоос гарсан үг. Болсон идээнээс бүү буц гэдэг үг бол идхийн түүс болсон хүн гаргаж энэний хариуд тавагтай идээнээс амс. Битий идээрэй амс гэсэн гээд байшүү дээ тээ. Давсийг бол гуйж авч болкуу хулгайлж авна. Нэрэлхүү зангаасаа болж хүүхдүүдээ хулгайч болгох гэж байгаа байхгүй юу. Жирэмсэн эмэгтэйчүүд золгуул хүйс солигдоно гэнэ. Бас муухан хартай аан. Өөө тэгээл энэ мэтчилэн баяжагдаал сайхан явжээдэг заншил байшд. Улаан түрийвчтэй бол мөнгө тогтоно, мөнгөний толгойг нэг тийш нь харуулж хийнэ ч гэх шиг. Саяхан эднүүсийг нэг туучий нь зохиосон гэдэг нь харагдаж байгаан. За тэгээл сүүн дээр ус хийж болкуу мөртлөө усан дээр сүү хийж болдын. Цай май чанхаас ахуулаад. Ялгаагүй л баймаарын ууг нь бол.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 5:59 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын исцэнаар

За ийгээд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын исцэнаарийг та бүхэнд сонирхолтой байх болуу гээд бичлээ.

Өнөөдрийн ерөнхийлөгчийн тангаргын ёслолыг үзээд суухнээ хэрвээ би ямар нэг юмны ерөнхийлөгч болуул дараах байдлаар тангараг өргөнөө.

Эхлээд би ковбой малгай, нинжа өмд, сумо бандааш, шатлаанд юүпэк, савхин хүрэмтэй гарч ирнэ. Хоёр талаар купаалник өмссөн сайхан хүүхнүүд зогсоод намайг хараад баясаж байна. Баясаагүйг нь хашраахаар манай хамгаалалтын албаны залуус хараад зогсож байна. Зиа би сүртэй дэв дав гэж гарч ирээл тангарагаа өргөнө.

Шар дээл өмсөхгүй

Шар айргаа муулахгүй

Шар нохойгоо зодохгүй

Шараа тайлна

Шаргал үстнүүдийг өднө

гэж ирээл нэг ширхэг 20000тын дэвсгэрт дээр гараа тавиал тангаргална шүү дээ. Зиа тэгээл би ширээндээ сууж байтал өмнөх ерөнхийлөгч ирээл надаа шидэт дохиураа өгнө. Ерөнхийлөгчийн гарт тэр байхад айлтгүй шүү дээ. Би босоол тэнд байгаа ганц гожин юманд сөгдөж ирээл үнсэнэ. Тэгээл би үг хэлнэ. "Эрхэм хүндэт нөхдөөө, ард иргэд бол нүцгэн хүүхэн, тэднийг хүчиндэж болно". Энэ арай худлаа үг болчлоо. Ямар ч байсан өмнөх ерөнхийлөгчөө муулж авна. Өмнөх ерөнхийлөгч одоо ямар өөрийгөө өмөөрөөд холдохын биш. Зиа тэгээд тэр үйл ажиллагаа чамайг даа киноны дуугаар өндөрлөхийн.

Зиа дараа нь талбай явнаа. Вааа миний өмнүүр парааад явж өнгөрнө. Дандаа пиав барьсан тайчдаг хүүхнүүд.БҮгд надруу хараал яруу алдарт манай хүн гээл. Тэгэнгүүт би хувцасаа солиод купалникаа өмсцөн гараараа даллаал.

Тангарагын ёслол үзчээд зүүрмэглэсэн ингэж зүүдлэхийн. Марткуу гээд блогтоо бичиж орхилоо хэд хоноод цээжлээд ирхээрээ устганаа

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 6:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Балиар багтай хүн

Аруун жилд Гитад улсын зохиолч Лу Синь гээл нэг хүний А Кюгийн үнэн түүх гээл нэг зохиолыг нь үздэг дээ. А Кю гээл хэн ч юу ч тоохгүй өөрийхөөрөө үнэн гоё амьдарна. за тэр ч яахуу. Тэр зохиолчийн Үнэн үг гээл зохиол байдаг шиг санжийна. Нэг айлд хүүхэд төрсөн ирсэн зочид хуульч, болно эрдэмтэн болно гэээл ерөөж гардын. Тэгсэн нэг хэнэггүй гар очоод энэ хүүхэд том болоод үхнэ гээд хэлцэн чинь зодуулаад алуулангаа алддын. Үхэх нь гарцаагүй бөгөөд хуульч эрдэмтэн болох нь аягүү эргэлзээтэйшдээ тээ. за энэ үгний монгол утга нь Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг. Одоо ч үхэр унах нь багсаа биз ер нь үхэр унаад явах нь хүнд битий хэл нохойд хүртэл эвгүй харагдаад нохой хуцдаг биз. Үнэн үг хэлсэн хүнд бас л хүмүүс эвгүй харагдана шүү дээ.

Тэгээл нөгөө нас сүүдэр хэд хүржаагаа билэээ үхдэгүй гэдэг чинь бас л айхтар тулхтай үг хэлээд нүдний булай болжоогоом шүү дээ. Эүүн шиг хааяа бүүр хэлэн дээр хэлчмээр болоод байгаа үгнүүд байнаа. Оюутан байхад манай ангийхан намайг үсээ засуулаад орох бүрийд л "ЭНэ үс сайхан бол зүс сайхан гэж яасан худлаа үг вэ" гээл зэрэг шүүрс алдацгаадагсан. За тэгэээл гудамжаар явжаахад бол Гоо сайхан ертөнцийг авардаг байхад энэ нэг амьтан бол устгах гэж ирсэн юм байхдаа гэсэн харцаар олон түмэн харах жишээний. За тэгээл хүмүүс нээх худлаагаасаа өөрөөрөө байх ёстой сайхан л гэнэ, би хэлэх гэснээ хаа ч хэлчдэг эднүүс гээл байдышд. Би ч хааяа маркетингийн зорилгоор тиймэрхү үгнүүд хэлцэн халцан л явжээдэг даг. Тэгсэн ёстой тэнэг хүн л үнэн үгээ хэлээд, өөрөөрөө байдаг байх нь байшд. Тэхгүү бол алуулаад зодуулаад ажил амьдралгүй болоод явхаас гарцаагүй. Хүн нийгмийн бүхий л харилцаанд оролцохдоо багтай оролцдог байх. Үүнийг ч шаарддаг нь дээрээс харагдаж байна.

Надад лав зөндөө олон баг байн. Ажил хэргийн баг, авгай хүүхний баг, архи дарсны баг, анд найзуудын баг, ар гэрийн баг гээл. Эдгээр баггүйгээр би намгын ногоон мэлхий байна. Жоохон хийц муутайгаас энэ багуудыг зүүх бүртээ би их дуртай байдын байна. Хийх дуртай юм байна, Энэ чинь би байна, Үүнгүйгээр би амьдарч чадахгүй юм байна.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 6:01 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Атуусааар зорчих аргачлал

Атуус гэдэг бол суухад сайхан чиглэл тодорхой, олуулаа явхад дулаахан, охин хүүхэнд ойрхон, олз омогтой ч явж болхоор газар. Микр бол өөр шүү дээ. За микрийн тухай дараа тухтай ярина энэ удаад орхий. Атуусанд суусан хүмүүс аль болох мөнгө төлкүүг бодох юмуу асүүл мөнгө төлкүү үзүүлэх юмтай л хүмүүс суууна. Тэхэд микр бол өөршд За нээрээ эргэээд атуусны тухай яриандаа орий. Атуусан сууж үзээгүй гадаадын жуулчид хийгээд, бинзээн тосний үнэ нэмэгдсэнээс эргээд нийтийн унаагаа хэрэглэх гэж буй этгээдүүдэд жаахан ч болов тус болог гээд энэ бичлигээ бичвээ. Дандаа яаж хүн хэрэггүй юм бичхэв дээ.

Манай буудлаас атуусанд сууна гэдэг бол азын сугалаа татхаас хэцүү бөгөөд аймаар орон зай, цаг хугацаа, урлаг соёлын нарийн мэдрэмжтэй байх бөгөөд бие эрхтэний эрүүл чийрэг байдлыг мөн шаардадгын. Атуус ирж зогслоо авралын хаалга буюу дунд хаалгаар хавчуулалгүй орно гэдэг жилдээ хэдхэн тохионо. Яагаад авралын хаалга гэхээр хүн ихтэй үед гондууктар арын хаалган дээр очсон байх бөгөөд буцаж дунд хаалганы надаас мөнгө авна гэдэг гонжийн жоо шүү дээ. Авралын хаалгааар орхын тулд атууус эхлээд хаана зогсохыг нарийн тооцоолох бөгөөд өөрөө дунд хаалга хавьцаа байхаар зогсоно. Хүн хархад атуусанд суухгээгүй юм шиг аягүү гэнгүй царай гаргана. Хойд хаалгаар амьтад чихэлдээл байна. Тоохгүй өөр атууус хүлээжаагаам шиг л шүгэлдээл хажуу хавирганыхаа охин хүүхнийг хараал зогсооол байна. Тэгээл жолооч тэсхээ байна биддэээ хүнээ буулгах гэээл дунд хаалгаа онгойлгонгуут үсэрч орж болкуу эээ. Хүмүүс нь буухыг хүлээнэ тэхгүй бол буужаагаа хүмүүс чамайг буцаагаад гаргачийшд. Тэгэээл буугаад дуусангууут нь хаалга хаагдахаас өмнө нарийн мэдрэмжээ ашиглаад ганцхан хоооп гээл орчино шүү дээ.за орсон бол буухад амар хаалган дээр зогсож байна. Харин буудал бүр дээр бууж хүмүүсийг буулгах хэрэг гарах бөгөөд энэний сул тал нь атуусны ээпээмээр явжаагаа дууг гүйцэд сонсож чадалгүй алддаг талтайэ

Хойд хаалгаар бол хаана зогсохуу, аль бакь залуугын урд аль ааштай хүүхнээс хол зогсохуу гээл орон зайн мэдрэмжээ ашиглах бөгөөд хэзээ дайрахав, атуус хаана хэзээ зогсохнуу, хэзээ нь дайрахуу гээл зөндөө цаг хугацааны мэдрэмж ордын. За тэгээд авралын хаалгаар орхоос ялгаатай нь эртнээс анлуугаа гэтэж буй араатан мэт биеэ хураан бэлдэх хэрэгтэй. Угаасаа бүгд тэгдийн ичиж зовох хэрэггүй. Хүн амьтан өөдөөс буунуу буухгүй байна уу хамаа байхгүй хамаал ор угаасаа арын хаалга буудаг хаалга биш. Гол нь цүнхээ урдаа аваад, атуусны мөнгөө гартаа атгаад, кармаанд байгаа зүйлүүдээ дотор талын камаанууддаа хийгээд, юүдэнгийн бүч, гутлын үдээс эднүүсээ сайтар гэгч нь дотогш нь хамаад орноо. Тэхгүү бол энд тэнд тээглээд боож үхэхээс ахуулаад гуталгүй зорчих хэрэг гарна. Мөнгөө яагаад атгаж байгаан гэхээр гондууктар эгчийг чимхэхээс өмнө мөнгөө өгхийн тулд шүү дээ. Атуусанд орсон хойноо кармаагаа ухах битий хэл 2 гацраараа нийлээд явжаагаа амьтадыг алийг тэр гэхүү дээ. Зарим нь далимдуулдагч биз. Ёстой "Бодолдоо тэхэд Халхын голд Борооны дусал газарт хүрэлгүй Шивээлсэн жадны үзүүрт бутарч Шинээлийн хормойд гатаж байсын" гэдэг л санаанд орно шүү дээ. Халхгол ч бас аягүү чихэлдээнтэй дайн болжээсийм шиг байгаан шүү. Харин урлаг соёлын мэдрэмж хэрэггүйн байна шүү дотор нь явдаг зохиолын дуу сонсохгээгүйн бол.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 6:02 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
.....За тэр урлаг соёлын мэдрэмж гэдэг нь орсон хойно хэрэг болно. САйхан дуу сонсоод хүн налаад явах юутай таатай. Эцсийн буудлаас суувал суудал олдоно. Суудалны цонхон талын суудалд суугаад атуусны цонхоор гөлрөөд атуусанд нэгнээ алж байсанч эргэж харахгүй явахгүй бол зорчигчийн талд суугаад явбал өвөө эмээ нар өлхөөн таягдаал босгоно шүү дээ. Цонхон талд суусанч өвөө эмээ нар оролдлогоо зогсоохгүй бөгөөд таягаараа санамсаргүй мэт хөл дээр дарах, чанга дуугаар ёолох, одоогийн хүүхдүүдийн соёлгүйг гайхах, тоормослохыг далимдуулан өвөр дээр ойчих зэрэг ичгүүр сонжуургүй үйлдлүүдээр суудал авхыг үргэлж оролдоно. За суудал тэр бүр олдкуу ээ. Зогсоогоороо явбал заавал дээд бариулаас барих гэх хэрэггүй бөгөөд мань мэт шиг газар эхтэй ойрхон хүнд сугаа ханзалхын нэмэр. За хөл бас тэр бүр газар гишиж байх албагүй бөгөөд хөөрөөд явжээвэл бүүр амар байдын урсгалаар. За аль болох урагшаа явхыг бодох хэрэгтэй. Буухад амар хүн арай сийрэг байшүү дээ.

За над шиг хувцас хунар муутай этгээдүүдэд хэлхэд 2 гараа хүмүүст харагдтал байнга өргөж явкуу бол кармааны хулгайч гэсэн хэргээр шуууд тэр хавийнхаа ааштай авгайнарт алуулна. Гар бол чилнэ гэж айлтгүй шүү дээ. Чихэлдээн дунд хүмүүсийг налуулаад өргөж орхино. Аа энэ үед таны кармааруу гар орох, гэдэс гүзээг цүнх мүнхээр шахах, ер нь юу ч болжээсэн тэвчих л хэрэгтэй. Учир нь та хэрэгтэй юмнуудаа дотор кармаандаа хийцэн шүү дээ. Тэдгээртээ тэмцэээл гараа доошлуулвал кармааны хулгайч болно. За тэгээл олон хүн дунд ганц нэг хортой хий гаргачаал бусадруу аягүү сэжиглэнгүй хараад зогсох, гайгүй хүүхэн тааралдуул налаад явах, хааяа мөнгөгүй явчих зэрэг олон сайн талыг дурдахгүй өнгөрч болкуу шүү дээ. Буухад нээх зөвлөгөөсөөд байх юмгүй. 2 буудлын өмнөөс гараа өргөсөн чигтээ буухаар зүтгэх хэрэгтэй. Өөөдөөс авралын хаалгаар орох гэсэн цаг хугацаагаа буруу тооцоолсон өөдгүй амьтадыг хайр найргүй дайр учир нь танд давуу тал байшүү дээ.

За та бүхний атуусаанд суух агуу их үйлсэд амжилт хүсий

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.22.09 4:02 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Титэм үг /Гаамп вээршн/

/Эхлээд ширвээ сахал наагаад, ямар нэг материалаар хийсэн ханцуйгүй богнио цамц өмсөөд сандал дээр суугаад 2 эрхий хуруугаараа оролсон байдалтайгаар сууна/ Эрхэм хүндэт нөхдөө, аав ээж ахан дүүсээ. Та бүхний энэ өдрийн амгаланг айлтагая.

Манай өвөг дээдэс эрт дээр үеэс үнэтэй алтан сургаалий бидэнд хайр найргүй хэлэн үлдээсээр иржээ. Одоо бид энэ сайхан үгсийг хэрэглэж үр хойчдоо захин, тайлбарлаж үргэлжлүүлэх нь ариун нэр төрийн хэрэг гэж бодож байна.

"Их ч барьсан өмхий бага ч барьсан өмхий" гэдэг нь нэгэнт бие засах явцадаа элдэв зүйлтэйгээ шүргэлцсэн бол тэр чигээр нь баастайгаа хутгалдаад явсанч яахуу. Тэртээ тэргүй таны тэр зүйлийн өчүүхэн хэсгийн үнэр ч тун сүртэй шүү дээ хэмээн алдсан нэгнийхээ сэтгэлийг засаж, алдааг нь хайр найргүй хэлсээр ирсэн билээ.

Орчин үеийн залуус мөрийтэй тоглон, бааранд бүжиглэж, мөрийтэй тоглож, пиав ууж, хүүхнүүдтэй зугаацан жаргадаг болжээ. Энэ нь санхүүгийн хувьд ихээхэн гарлагтай бөгөөд өөрийн ар гэр, авгай хүүхдэд баригдах аюул эрсдэл бүхий сэтгэл санааны дарамттай жаргал билээ. Гэтэл манай өвөг дээдэс "Эр хүний жаргал эзгүй хээр" хэмээн хэлцсээр иржээ. Хичнээн хэмнэлттэй аюул осолгүй сайхан байж вэ. Эргэн бодохноо өрөөсөн гарын булчин хөгжихөөс өөрөөр царгах боломж бага ч тэрүүндээ тааруулаад жаргаж л байдаг байж.

Хээр гарч жаргахаас зайлсхийсэн этгээдүүд дээрх сургуулийг үл тоомсорлон олны газар жаргахыг хүссэр байна. Тэдгээр хүмүүс "гар бариад бугуй барих, бугуй бариад ,,,,,, барих" гэх үгнүүдэд яалтачгүй зохиолдож байна.

Эрт дээр үед бэнзээн тос хомс байх үед "Эх нь булингартай бол адаг нь булингартай" хэмээн заавал адагыг очиж шалгах хэрэггүй хэмээж иржээ.

"Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" хэмээн нууц амраг, завхай цайдан явдалыг жигшээн зэвүүцүүлэх үүднээс бас сургасаар ирсэн байх юм.

гэрлэлт оройтсон энэ үед хүний сайныг ханьлан байж мдэнэ хэмээжээ. Одооний залуус бид ханиа сонгохын тулд охид хүүхнүүдийг тээстлэн ханилан явжээж нөгөө юундаа сайн эсэхийг нь мэдэж ханилах нь байшүү дээ. тэрнээс биш гаднах мөөм бөгс хуурамч ирклаам гэдгийг ойлгоорой.

"Хүний эрээн дотроо" одоо хээлийкоо бактер ихсэж над шиг ууц нуруугаар нь юм их гардаг хүмүүсийг хоёргүй сэтгэлээр шууд хэлэн илчилжээ.

Идсэн эрүү хувхайрах гэдэг үг нь эрүүгээрээ биш шүдээрээ буталж хоолойгоороо залгиж бай гэсэн үг байх нь. Нас өндөр болсон, аман дахь шүдээ залуудаа авхуулсан улс бол одоо эрүүгээрээ идээд явж байхаас биш яахав дээ.

"замын нохой гуцаж байг жингийн цуваа явж л байг" энэ нь нэлээд хэнэггүй толгойнуудыг хэлсэн бөгөөд нохойг юман чинээ боддогүй эсүүл айх булчирхайгүй нөхдийг хэлжээ. Эдгээр нөхдийг мөн согтуу юмуу галзуу хүнрүү нохой дайрдагүй гэсэн үгээр ч тайлбарлсан байх юм.

"Хүний нохой идхээр өөрийн хонийг ид" одоо нохойн ан ихсэж, чанартай чанаргүй гуанз гарсан өнөө үед их хэрэгтэй үг гэж бодож байна. Мөн гэрийн тэжээвэр амьтадыг, тэр дундаа хүний үнэнч нөхөр болсон нохойгоо хайрлацгаая, мөн хониний мах нь дассанаараа сайхан шүү дээ хэмээх утга агуулжээ.

"сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй" гэсэн үгийг би өнөөг хүртэл нэг идэх юм байна даа л гэж боддын. Олдвол иднэ дээ сайхан.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.22.09 4:07 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Олны жишгээр гэнэт баяжвал

Зиа ер нь бусдаас онцгойрохгүй сайхан олны жишгээр л явжээвэл сайхан байдын байшд. Би тэгээл явжээсэн гэнэт баяжууул яахын болжээнэ баян хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэж бодлоо. Гэнэт баяжина гэдэг их түгээмэл болсон гэнэшд. Дээгүүр гэнэ үү. За тэрийг мэдкүүм юмыг яаж мэдэхүү гэнэт баяждаг баян хүмүүсийн жишгээр байхгүй бол ониг болхын байна.

За баяжцан байна. Мөнгө бол асуудал биш юу юу худалдаж авах вэ. Том лаанд жийп /хөдөө гадаа явдаг эсэх нь хамаагүй/, ангийн буу, бортлёод унах гарын авлага, олон дүү загвар өмсөгч юмуу мисс охин, том мөнгөн бүс, ковбой малгай, хурдан морь гадаадаас, навчин тамхи, гоольпийн цохиур, покерын хөзөр, алтан гинж, сагсуудуу хүүхэд, улсын цолтой бөх, их хурлын гишүүний үнэмлэх, ганц гадаад үг эднүүс л байхад нэг хэсэгтээ данг санагдаад байхын. Өөр дутуу юм гаруул дор бүрд нь олоод авчнаа мөнгө асуудал биш шүү дээ. За эдгээрийг ашиглаж юу хийх вэ гэхээр.

За ингэнэ цагаан сар наадам гээд монгол баяраар бол байнга дээл өмсөж араб азаргаа уяачаар уяуулна. Улсын цолтой бөхийг байнга хажуудаа дагуулж өөрийгөө ганц хайртай ах нь болох тухай хэдэн өгүүлбэр цээжлүүлээд байнга яриулнаа. Ёстой морь уяаж бөх ярькуу монгол дээл ковбой малгайгү бол баячуулаасаа хоцрий шүү. За тэгээл мал мэдкүү хотых эднүүс нь байх нь хамаагүйшд дээшээ 7 үеийн намтартаа морь гээчийг уяаал уралдуулаал өвөг дээдэс нь барилдаал явжээсэн гээл зохиогоод олчино. Олон түмэн дорхноо л итгэнэ шүү дээ. Одоо энэ ковбой малгайг л сайхан монгол үндэсний хувцас болох тухай бодоод олчуул болкээд байгаан. Ууг нь дээлэн дээр сайхан зохидын даанч гадаадых юмдаа. Гаднаасаа их буурьтай харагдаад байнга л монгол ёс заншил ярьж явж байх нь. Үхрийн баас сайхан үнэртэж байна гээл гартаа нялагдаж ирээд үнэртэх, монголын үнэртэээ салхиа хичнээн санваа гэх, энэ бол миний бууц гэнгүүтээ хамаг хувцасаа тайлаад хөрвөөх, энээ тэрээ гээл аягүү зан үйлсэг харагданааа нэгэнт баяжцым чинь.

За тэгээл гадаад явж мөрийтэй тоглоогүй бол баяжисны хэрэг юу байна мөнгөө салхинд тараацан нь дээр. Тэхэд чинь нөгөө олон дүү мисс авгай хэрэг болышд. Хэд дүү байх нь хамаагүй хэдэн сонинд бид 2 хайраараа суусан гээл ярилцлага өгүүлчинэ. Авгайгаа дагуулаад найр наадам мөрийтэй тоглоом хэсээд сайхан явжээнэ шүү дээ. Хүмүүстэй таараал "Ааа ха ха найз нь уул уурхайруу ордымууу гэээд хэдэн дооллор оруулчаад байна, Тэххх ашиг яахав зүгээр суухаар сонирхолтойм, гадны хөрөнгө оруулагчид ирцэн, Барилгын салбар муудчилаа тэээ, Хотын төвд байгаа зарим газраа зардымуу даа" энээ тэрээ гэсэн сүржин ярианууд яриал сурчих хэрэгтэйм шиг байна. Их хурлын сонгуульд бол мисс охин биш нөгөөө хуучин авгай хүүхэдтэйгээ авхуулсан зургаараа орий шүү. Зааа ууг нь ч ямар ч зургаар орсон ялгаагүй дэээ, намдаа хэдэн цаас өгөөд сонгуулын хэсгийн хорооныхонтой ярьчихад гараал ирнэ. Мөнгө байгаам чинь яахын.

Воо тэгээд амээрк цэргийн хувцас өмсөөөд анд явж сурах хэрэгтэй. Чоно, үнэг мүнэг агнаж сурнаа. Тэхдээ сайн ундагүй онгоцтой явнааа хэл амны нэмэр зүгээр. Унсан ч яахав дээ ууг нь миний онгоц биш юм чинь. Анг бол хийж сурхын байна. Хүүхэд. Нэг сагсуудуу хүүхэд олох хэрэгтэйн байна. Жоохон өөр тамхи мамхи зарахдаа зараад татахдаа татаад, их үнэтээй машиныг хайр найргүй бариад бусад баячуудын хүүхэдтэй нийлээд жоохон дарвиад муусайн залуусыг дээрэлхээд, цагдаа нарыг гөлөлзүүлээд явчдаг байвал зүгээр юмдаа.

Гэнэт баяжчууул бас их ажил орхын байнааа.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.22.09 4:08 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Уул уурхай руу ордымуудаа

Хүмүүс чинь онгирхоороо уул уурхайруу ордымуудаа гэдэг шүү дээ. Тэгүүл би бас уул уурхайруу орох санаатай. Энэ нь налайхын уурхайруу нүүрс үүрдэг ажилчидтай шууд давхиад орхын нэр биш гэдгийг би эрх биш нэг мэдээд байгаамаа. Зүгээр уул уурхайн бичлиг хийдиймүү гээл. Тэгээд ч уул уурхайрууу орохдоо тулвал ядаж алтны уурхай, бүүр ядаж Оюу толгойруу орсон нь дээр биздээ. Ингээд хараад байхад эрдэнэсийн нэр орсон газар дээр очоол гатгахаар уурхай гарч ирээд байна шүү дээ. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гээл. Гүү ээ, “толгой” гэж нэртэй бол бас эрдэнэстэй байж болхын байна.

Зиак тэгээд бодоод үзий даа, жоохон. Энд тэнд гатгачиж явжаагаад гай болж нэг юм оллооо гэж боды. Тэхээр тэрийгээ одоо яадаг хэрэг билээ дээ? Аваад явчих машин тэрэг байхгүй, ухаад гаргах хүрз лоом байхгүй. Хүрз лоомтой хүнээр ухуулий гэхээр мэргэжлийн жагсагчид ирээд жагсаа хаячдаг. Шаазгай зүү олоод хийх газар олдодгүй гэдэг шиг. За ухаад гаргаад ирлээ, бараан зах дээр “цагандааа зай, цагандаа зай!” гэдэг шиг үглээд явжээлтэй биш. Эсүүл “зэс аваарай, зэс аваарай” гээл – аан, харинч гоё юм уу? “Би ч бас зэстэй хүн шүү” гээл! Тэхдээ л би лав тэр уул усыг нь ухаж юм гаргаж ирээд зарна гэдэг зангууны үлгэр юм байна доо.

Гүү ээ, энэ жагсагчид ч одоо мэргэжил болжээ дээ бас. Ер нь тэгээд газар ус гатгачиж явхаар мэргэжлийн жагсагч болсон нь дээр ч юмуу? Сайхоон маадайтал жагсчооол, хүн амьтан загнасан шиг. Тэлвийз эднүүсээр гарааал. Бас хөөрхөн под хийтэл мөнгө олчдог болтойн байлээ, бас. Гуцас хунар нь сайжраад байхаар адгийн тэнэг ч тэгэж бодно биздээ? Би ч бас хартай хартай гэхэд хий юманд хардкуу байгаамаа, аягүү логиктой хардаад байгаан. “Алт зэс олсоноос айхтар сайн жагсаж сур” гээл шууд толгой холбоод зохиочиж байна. Нөгөө уул уурхайруу ордог баатар далийгаал, жагсаалруу орцон наажийна.

Тэхдээ ямар ч байсан төрийн том дарга болкуу ээ! Гай болж энд тэндгүй юм хум илрээдь ашиглаадхы гэсэнд нь өгхөөр нөгөө мэргэжилтнүүд ирж жагсаж айлгаад бөө-өн юм болно, зүгээр. Нэг улстай гэрээ хийнгүүт тэндээс хэд нь жагсаж айлгаад, тэгээл гэрээгээ болиод, тэгсэнэээ өөр нэгтэй гэрээ хийгээд дахиад шатчихдаг, ёстой бүткүү юм шиг байгаан. Өө, сүүлдээ худалч, аймхай, энээ тэрээгээрээ дуудуулкэж яшиг зүгээр. Тэгэээд ч цалин мөнгө бага ядаргаатай юм шиг байгаан. Тэрний оронд жагсчооол сайхан явжээвэл. Тээн?

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:09 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Талын чинээ танил

Танил. Ингэж биччэээл юу бичхүү гээл жоол харлаа. ТА үсгээр эхлээл ИЛ үсгээр дууссан аягүү сонин үг байшд. Танилтай хүн талын чинээ гэдэг зүйр үг аманд өөрөө орж иржэээн. Аманд ялаа шумуул л өөрөө ордогоос үг хэзээ өөрөө орж иржээсийн гэхгэжээн үү таанууус. Тэгүүл толгойд ийм үг байдаг тухай сэрэл мэдрэмж төржээн. Талын чинээ гэдэг чинь хэт таргалалттай холбоотой тэгээгүй нь тодорхой бөгөөд тал гэдэг нь их том гэсэн ухагдахууныг илэрхийлээд байгаа нь элмэнтаарний ойлголт болхыг уншигч авхай бэлээхэн ойлгожийно гэж боджээн. Тэгсэн гүүмааа. Үхсэн балдуузны тал мал байхав зүгээр нэг мууу жалга суваг шиг болдог үе байхын.

Би одоо нас хорь холоо гараад Үүлэн сүүдэр дайрхад даардаг болж, Үдийн цай холдход өлсдөг болж, Үдшийн пиав цөөдхөд уйлдаг болж, Үүрээр сэрээд шээдэг болж, Хоёр пиаванд толгой өвддөг болж, Холын хүүхэн танькуу болж нас явах тэгжаагаад лүд ч юмаа даа. Саяхан нэг охинтой болзоод аягүү бүтэлтэй ер нь авгайгааа болгоод авчий энээ тэрээ гэээл амьдралдаа анх удааа аягүү том том шийдвэр гаргачаал алхжээсэн байхгүүү эээ. Манай атуусны буудлын хажуу талын тараншейны бацаан гэнэт урдаас гараад ирдийн. Тэгснэээ "Юу вайнааа" гэснээ гараараа даллаж этэр гар чинь харин. Болдог бол даллаж байгаа гарыг нь барьж аваад кармааруу нь чихмээр санагддын. Тэхдэээ оогт танькуу дүр эсгээл хажуугаар нь гарцан. Ууг нь танихаар бархуу орой цуг тамхи татдаг ганц гал хам маань байсын. Хаа байсан хотын төвд ямар элэнцэгээ хийж ч явсын бүү мэд.

Тэгсэн нөгөө охин асуужэээн найз чинь үү гээд. Би яахав мэргэн санаа зурс хйиж орж ирдэгээрээ алдартай хүн эвгүй байдлаас гарах хамгын шилдэг аргын нэг болох өөөр лүүү нь буцааж бухах гэдэг мэхийг хэрэглэж орхилоо. "Гүү ээ харин чамтай мэндэллээшд, дүү чинь үүү" гээл асууцан биш гай болдымдаа. Нөгөө охин чинь надруу үсэрч дайраад нүүр самардах гэээд би буцаагаад бөөн юм болсоон

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:10 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
.......Нөгөө охин чинь болхоор май чи май чи муу архичин минь гохий шүү гэээл байх. Би болхоор ёооё чаддын бол үснээс тавьчих, чаддын бол нүцгэн гараараа үзий, чи худлаа гатуу ултай гуталтайн байшд, нүүрлүү өшиглөхгүйшдэээ, ёооё дундын зайнаас зэрэг эхэлчий айгаагүйн бол, хамраас цус гарсан нь ялагдаа шүү, юу вээ нүүр нил цус, тэгүүл уйлсан нь ялагдсан болий, энэ нулимс биш хөлс мэдүү энээ тэрээ гээл нусаа шор шор хийтэл татаад байхын. Танил намайг готын төвд аягүү сонин байдал оруулааа хаяжаагаа биздээ.

За энэ ч яхуу. Эртүүд атуусан суухгээл алалцааал явжээлээ. аймаар чихэлдэж суудаг болхоор бөөн юм болдын. Нэг өвгөн түжүүрэк госчоом хоёрын захнаас давхар зуурцан, хажуу талаас хулхируу нэг авгай тохойгоороо түлхцэн, миний баруун мөр бүүр нүцгэрээд уур савсуулаад гарцан, өрөөсөн хөл агаарт, өрөөсөн гараараа нэг хүний больтооны үснээс зуурцан эднүүс гачин муухай юм уухайлаал дайрчаалаа. Өөөдөөс урд хаалгаар буух аргагүй болсон тул хойд хаалгаар буухгэж байгаа хэдэн нөхөд бас уухайлаад дайрцан манай тал аягууу ялалтын байдалтай нэг ч хүн буулгахгүй бүгдээрээ оронгоо алдаад явжээсэн чинь урдаас буухгэж байгаа улсын дотор нэг танил.

Танил танилдаа аягуу дажгүү нэг хүүхэн байдын тэр харин байдгаараа чардайцан дайржааанаа. Би ч яахуу дажгүй хүүхэн таньдаг баатар болхын тулд "Юу вайнаа буух гэж байгаамуу" гээл маасайтал авсан чинь харин нөгөө хүүхэн "Хол бай муу архичин минь" гээд нүүрлүү мангасдаад доош нь дараад байхгүй эээ миний нөгөө өчүүхэн больтооны үсэн дээр тогтож байсан тогтвор алдрана биздээ. Нөгөө хулхин дээр тохиолдсон авгай, захнаас зуурсан өвөө ард байсан нэг бацаан гээд 5 зургаан хүний хамт цээмэнтэн дээр нам ундийм даа харин. Ёоооё ямар сонин царайлсан гэж бодноо намайг. Үхтэрээ атууснаас зүүгдэж байж хүмүүс бас надруу харцан мишээцэн эднүүс "Сайхан хүүхэн эргүүлж болно арай буруу газар эргүүллээ дээ" гэсэн байртай өөдөөс хараал.

Тэхдэээ туулайн чинээ болгодог танилуудаас гадна талын чинээ болгодог танилууд зөндөө байна.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:13 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Тэгсэн яасан. Клиник үхлээр үхсэн

Тэгсэн яасан. Клиник үхлээр үхсэнүүчийн бичлэгэээрээ аягүү галбоол юм хум бичиж орхисон чинь бүх сэдэв жижигдэээд сэдэв олдодгүү алах гэжэээшд. Хэдэн өдөр сэдэв хайгаад өөдтэй юм олдодгүү аргаа бараад зарим нэг жоохон юмтай мэдрэл муутай байж магадгүй гэж бодож явдаг хүнээсээ хүртэл сэдэв мэдэв асууж байж ганц сэдэв олж авлаашд. Хайгаагүй газар байхгүү гүүглэ, яахоо, авдар сав, булан тохйо гээл. За тэр сэдэвгүй тэнэгтэхч яаху.

Тэгсэн ингэсэн. Аягүү дөхөж ирээл ингэсэн тэгсэн гээл аягүү гудалч гар шиг харагджээнэ үү тээ. Гүү шүү чухам үнэнийг нэлээд урт бичлэгээр бичкэж байшүү. Ингэсийн. Эртүүд нээх тогооч баатар нээтээс нээх жор хуулж аваал шпаагээт гэдэг хоол хийдэг баатар болсон яасан. Юу яасан гэж тогонд цохиулаад сарвалзаад цэхийгээд дээшээ хараад унсан яасан. Юу яасан гэж клиник үхэлд орцон. Тэгсэн би харин биенээсээ салаад явжээнээ. Ойрд өөрийгөөө бүхлээр нь толинд хараагүйг хэлхүү яасан ч муухай таргалаав гэдэс гүзээ нь унжаад, байдгаараа ярзайчаад яасан ч муухай унаав дээ, тэр баруун гараа жаахан эвтэйхэн болгочоосой доо энэээ тэрээ л юм боддын байлээшд. Тэрнээс биш үхлээ хатлаа гээд нээх сандарч тэвдэдгүйн байлээ. Тэгэж яриул дээрээс нь харсан давс дуусжаагаа харагдахаар нь за давс авнаа маргааш эднүүс гэж боджээгуул яахуу таанар. Тэгээл цаашаа та нар нүдээ аниад төсөөл тас харанхуй хонгил үзүүрт нь гурц ёлтгор гэрэл. 90-д онд нээх их яригдаад байсан шиг хонгилын үзүүрийн гэрэл шиг юмууудаа. Хонгилоор ч өмднийхөө гадуур бандааш өмсөөгүй л болхоос сүүпермэн шиг л нөгөө гэрэлрүү нисэж өгнө шүү дээ.

За тэгсэн яасан. Бүх амьдрал нүдний өмнүүр жирэлзсэн. Вооо баримтат кино шиг л гаржээнэ. Хүүхэд байхда мантайчааад яасан сайхан ч байгаав. Жоохон гүйлгээд байдаг байж дээ цус чинь. Тэгээ яаж хөлд оруут гадаа гарж гар хуруу хацар ам сайртаж эхэлж. ГЯлгар уут угалжаагаал базлиндаад байж. Охин эргүүлнэ гэж гэзэгдэж, цункийг нь булааж шоолж этэр байж тэр чигээрээ өссөн бол садист гар болохнуу гэмээр аймаар л харагдаж байна. Вооо нам засгийн дарга нарыг ирхэд цоо шин цагаан цамцтай гартаа панераар тагтаа хийж барьчаад зам дээр зогсоод даллаж байж. Тэгээ явуут нь нөгөө халтар цамцаа өмсөж байхын. Нийлдэг хүүхдүүд нь бүгд л бакаалан гуталтай, опцер цунхтэй монгол пормтой хүүхдүүд байж. Яасан ч ижилхэн юм өөрийгөө арай гэж л ялгаж байна. Айлд ороол хар цагаан зурагт үзжээнэ. Уранхай оймсоо нуун барин байж.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:14 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
За цаашаа яаасан дунд ангид ороод иржээнэ охидуудтай юм ярьж иржээнэ. Овоо царай зүс дорйн болж дуу хоолой бүдүүрч иржээнэ. Пэээ тэр өлсөглөн эднүүс болоод ардчилал ялаад байгаамуу даа. Хүмүүс бүгд бакал өмсөхөө болиод зарим нь гитад шаахай, оро кээт гээл бас ч хоёр гурван төрлийн юм өмсөөд иржэээнэ шүү. Тэр би гэж нөхөр ардчилал ялчаад байхад л багш нарын далайлтаар галстугтай таваргаад байхымаа тайлаад хаячаачээ гээл хэлмээр байхын. Воо талханд оочерлож байна, ундаа самар заржийна баллаж байнаа. Хойд гудамны охиноо хашааны завсараар харжийнэ эр хүн болчих гээл үзээд байж.Тэрмуу Өнөрөөг алхысан хойноос хэлээ гаргаад байдаг байсан байшд.

Ахлах ангид ороод яасан. Голийгоол гөлийгөөл яваад байхын. Оогт нийгмийн идвэхгүй байхын муу аваад байдаг болтой багш нарт байнга загнуулаал явхын цусан тээг чинь. Ангид нь сургуульд нь өчнөөн сайхан охин байхад өдөөд өгчихгүймаа. Гүү тэгээд муу юмандаа жигтэйхэн сайн юмаа тамхи татаж байна, ганц нэг пиавь уужээнэ. Галстуг, монгол пормоо тайлжээ нөгөөх чинь. Ааа тэгээл Кууийн энээ тэрээ гээд гадаад дуу сонсчихсон каакарчийнаа. Бас хүмүүстэй банкны хямрал бол энээ тэрээ, сонгууль энээ тэрээ гээд ярьчдаг мөртлөө гичээлдээ мууу аваал улирангаа алдаал яваад байж.

Заа оюутан болсон яасан золтой өлсөж үхэлгүй төгссөн нь их юм нүдэн дээр оогт юм идэгүй 2 хоног явчижээшд. Тэхдээ их жаргалтай байгаа болтой хэдэн хар юм тай нийлчэээд л дарвагнаад яваад байж. Ааа нөгөө том том яриануууд бол хэвэндээ. Аа охин хүүхэн эргүүлж иржээнэ аргагүйшдээ тэгмээр дээ энэ чинь. АА багш нартаа загнуулах нь гайгүүмаа. Бас овоо хүн шиг гувцас хунар өмсдөг болжээнэ, хүний өөдөөс айж ичкүү ярьчдаг болжээнэ. Тэгсэн бацаан байхад яадаг байж ахмад хүний хажууд ам нээх бол нүгэл гэж боддог байж.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:15 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
За цаашаа яаасан дунд ангид ороод иржээнэ охидуудтай юм ярьж иржээнэ. Овоо царай зүс дорйн болж дуу хоолой бүдүүрч иржээнэ. Пэээ тэр өлсөглөн эднүүс болоод ардчилал ялаад байгаамуу даа. Хүмүүс бүгд бакал өмсөхөө болиод зарим нь гитад шаахай, оро кээт гээл бас ч хоёр гурван төрлийн юм өмсөөд иржэээнэ шүү. Тэр би гэж нөхөр ардчилал ялчаад байхад л багш нарын далайлтаар галстугтай таваргаад байхымаа тайлаад хаячаачээ гээл хэлмээр байхын. Воо талханд оочерлож байна, ундаа самар заржийна баллаж байнаа. Хойд гудамны охиноо хашааны завсараар харжийнэ эр хүн болчих гээл үзээд байж.Тэрмуу Өнөрөөг алхысан хойноос хэлээ гаргаад байдаг байсан байшд.

Ахлах ангид ороод яасан. Голийгоол гөлийгөөл яваад байхын. Оогт нийгмийн идвэхгүй байхын муу аваад байдаг болтой багш нарт байнга загнуулаал явхын цусан тээг чинь. Ангид нь сургуульд нь өчнөөн сайхан охин байхад өдөөд өгчихгүймаа. Гүү тэгээд муу юмандаа жигтэйхэн сайн юмаа тамхи татаж байна, ганц нэг пиавь уужээнэ. Галстуг, монгол пормоо тайлжээ нөгөөх чинь. Ааа тэгээл Кууийн энээ тэрээ гээд гадаад дуу сонсчихсон каакарчийнаа. Бас хүмүүстэй банкны хямрал бол энээ тэрээ, сонгууль энээ тэрээ гээд ярьчдаг мөртлөө гичээлдээ мууу аваал улирангаа алдаал яваад байж.

Заа оюутан болсон яасан золтой өлсөж үхэлгүй төгссөн нь их юм нүдэн дээр оогт юм идэгүй 2 хоног явчижээшд. Тэхдээ их жаргалтай байгаа болтой хэдэн хар юм тай нийлчэээд л дарвагнаад яваад байж. Ааа нөгөө том том яриануууд бол хэвэндээ. Аа охин хүүхэн эргүүлж иржээнэ аргагүйшдээ тэгмээр дээ энэ чинь. АА багш нартаа загнуулах нь гайгүүмаа. Бас овоо хүн шиг гувцас хунар өмсдөг болжээнэ, хүний өөдөөс айж ичкүү ярьчдаг болжээнэ. Тэгсэн бацаан байхад яадаг байж ахмад хүний хажууд ам нээх бол нүгэл гэж боддог байж.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:17 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Гадаад орны байдал, миний бие хааны тухай

За юу байцагаана. Юмгүй гэхийг нь мэдэсэээр байж юу байна л гэдэг тээ. Угаасаа юу байна гэхээр Юмитай гэж хариулуул энэ аягүй юмтай гараа гээл тэнэгүүдийн тоонд орхым чинь яаж болхуу дээ. За энэ аар саар зүйл ч яамай. Энэ Амээрк ах нар сонгуулиа хийчлээ. Амээркийг одоо ах гэхүү дүү гэхүү чацуу гэхүү эсүүл настан нярай гэхүү. Хэдүүлээ одоо аягүү галбоол шинжтэй том том юм ярьжээн шүү одооноос эхэлж. Ядаж хүн хархад сүртэйшд. За энэ лут гар байна оо Обама, Маккэйн гээл гадаад үгнүүд хэрэглээд хэл ус тасарцан лайтай гар байнаа гээл хүмүүс шүтэж амьдарийшд намайг. Дэлхийн хамгийн хүчирхэг хүнийг сонгох нь гээд байхаад нь эхлээд би учиргүй култуурчин гарууд шилдгүүдээ тодруулах нь гэж бодсон чинь юу вээ нэг өвгөн нэг өнгөт арьстан ахтай өрсөлдөж байдаг байгаа. Култуурны бакь бие хаа ч алга. Амээрк ах нарын ерөнхийлөгчийг хамгийн хүчтэй гэдиймуудаа.

Сүүлийн үед Обама, Маккэйн гэдэг 2 нэр мэдкүү бол аягүү соёлоос моодноос гоцронгоо алджээшд. Арай гэж хэд хоногын өмнө цээжэлсэн тулдаа мар мар гэж суулаа шүү. Тэгээ яриа суужээхнээ ерөнхийлөгчөө 583 хан хүн сонгодог гэнүү. Тэднүүс нь арай болоогүй сарын дараа сонгодог. Өчдөр тэр 583 баагийгаа сонгосон юм байхаа. Тэгээл өнөөдөр чих тавиал зурагтын өмнө суугаал байлаа. За одооол нөгөө Амээрк ах нар чинь сонгуулийн ирц хүрээгүй гээл хэрэлдэж гарах байхдаа. Манай 2,5 сая хүний ирц хүркүү байхад тэр 300 сая хүний ирц хүрж сонгуулиа өгнө гэдэг ч лөөлөө байнаа гээл хараад байсан таг. За тэгүүл ядаж саналын хуудасны нэрийг дуудахдаа худлаа дуудах буюу Обама гэдгийг Абомо гэдэгч юмуу, эсүүл бүүр яааг сайхан нэг хоёр гурав гээл саналаа тоолж суутал Лос Анжелис хотын тог тасрах бишээ Лос Анжелис хотын сонгуулийн хэсгийн хороонуудын тог тасрах, иргэн Жоон саналаа хэд хэд өгөх, Макэйн Обама 2 энд тэнд мөнгө тарааж явжаагаад бие биенээ илчлэх, сэнатар Майкл сонгуулийн хэсгийн хороог хуралдуулж шийдвэр гаргуулах, сонгуулийн ерөнхий хорооны дарга нь "за та асуусануу би хариулаяаа" гэж ярьдаг л байж таараа гэж бодоол суужээнэ. Үгүй ядаж Цагаан ордонруугаа ядаж ганц чулуу шидмээр юмдаа тээ.

Одоо миний сонгуулийн тухай шар сонингууд дээрээс уншсан хар праактикаар Маккэйнд ерөнхийлөгч болох ганц шаанс байна. Гялс улс төр эдийн засгийн олигархуудад Оюутолгой шиг тийм толгой молгой байдаг бол тэднүүсээсээ амалжааагаад хэдэн бор төгрөг бишээ дооллор цуглуулаад гялс 583 баагийдаа өгөөд 12 сард өөрийнхөө төлөө саналаа өгүүлчих хэрэгтэй. Тэхэд яахын үсрээл луйвардсан гэж хэд хоног заргалдана биз гүрийгээл чамд дэд ерөнхийлөгчөө өгий мөгий гээд ирүүт Обама нээрээ чи ялсышүү мөнч сайхан шудрага сонгууль болсон шүү хамтран Амээрк улсаа хөгжүүлий гээл явчийшд гайлвайна. Ицсийнцэст миний энэ бичлэг Амээрк улсын сонгуульд шууд нөлөөлөөд будилаантуулаад балиартуулаад хаячуул би хариуцлагыг нь хүлээхгүй шүү. Манай сонгуульчид л хүлээнэ. Би хар праактикаар л харсан шүү Амээркийн сонгуулийн ерөнхий хороон даргаа.

Өглөө эмнэлэгт цусны шинжилгээ өгсөн үхгэжээшд орилоол унасан. Эмч яасан сүртэйн гэж мэгээд гар чинь. Яадын пэнцэлийний шилээр нэг цус болчоод байхад сүртэй байхгүй яахын. Тэгсэнээ бас хороон даргаасаа тодорхойлолт авчир гээд байгаамаа. Би яаж хорооны тамгын газраа хаана байдгыг нь мэдкүү хүн чинь Засаг даргаа яаж танихуу дээ. Уууг нь 7 жил амьдарсан газар маань юмсан. Ер нь манайх хэддүгээр хороо, хэн гэдэг даргатайн болоо. Хаа очиж шархадных гэдгээ мэдээд байгаан аль дүүрэг вэ гэхээр....

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:18 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Шагнуулхысан

Ажилаа хийгэээл суужээсэн чинь юу юугүй шагнуулмаар санагдаа явчих чинь. Та нар бас л адилхан биздээ тээ. Үе үе санагдах байнга санагдах 2-н голыг юу гэх билээ яаааг тэрүүгээр шагнуулмаар санагдаад байдын. Байнга гэхээр бааж шээхдээ бас шагналаа хүндлээд шагнуулмаар санагдаад байдгүймаа. Энэ бол бүүр багаас үүдэлтэй бөгөөд бяцхан түүх сөхий. Бяцхан ч гэждэээ 7 настай хүүхэд гэхэд асар том толгойтой байсышд. Одооч бас л том лдоо. Хүмүүс энэ нарийн хөл энийг яаж дааж явдаг байнаа л гэдийн. За тэгүүл аврага том толгойтой бяцхаан түүх сөхий.

Би бацаан байхад нэг эмээ зам гаргаж өгөөд чихрээр шагнуулаал шагналд донтсон хүн байгаан. Байнга шагнуулмаар санагдана муу сайн муухай сайхан гэж голкууу. Шагнал л бол шагнал, шагналын хэнээтэн болсон доо одоо ч. Даанч шагнагдах нь өдрийн од шиг юмааа. Бүүр Бэрээжнэвийг шүтнэ зургийг нь авдар дээрээ тавьчааад өмнө арц хүж уугуулчина. Тэрүүн шиг сайхан шагналтан болхынсан гэж боджоогоон биздээ зайлуул. Энгэр дүүрэн одон гоё санагдадгын бууны суманд, зохиход ажрахгүй ганц гэм нь гувцас баллаа хаячина бас усанд хурдан живих байх. Ууг нь шажигнуулаал явжээвэл бас л урамтай.

Яадын хүмүүс шагналд дургүй гэдэг ч цаанаа бүгд л дуртай байдышдээ таануус ч гэсэн. Улсаас өгдөг нь коммунист нийгэмд л ижил тэгширсэн хэрэглээтэй хүмүүсийг мотивт оруулж байгаа ужигарсан арга гээл тэгдийн лай л вайна. Би бол улсын байх тусмаа дуртай. Улсын тийм юм гээл. Арай ч цөөдөөд байгаан бүүр тэргүүний пиавчин, улсын тэргүүний шоучин, тэргүүний мал хайралсан гишүүн, тэргүүний олон малаа интэрнэтэд бүртгэсэн малчин гээл юу ч байсан падлий алга. Угаасаа төр нь шагнал өгхөд яахав дээ. Бусад улс орон олон нийтийн байгууллагууд нь шагнадаг төр нь цэргийн одон медаль л өгдөг гэхийн. Бид чинь Чингисийн үр сад юм чинь бусдыг дуурайж яахын.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:22 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Шагнуулхын хамгийн сайхан нь юу вэ мэдэхүү. Хамт олон, дүүрэг, нийслэлийн ИТХ нь хэдэн давхар хуудсаар ээлжлэн магтдагт байгаан. Та нар өөрийнхөө тухай хэдэн хуудас дамбайсан магтааал явжээнэ гэж боддоо гоё биш гэжүү. Тэр мундаг мундаг улс магтжаагаам чинь үнэн л байж таараа шүү дээ гудлаа гэж хэн хэлхийн. Тэр бүрээс ичиж нэрэлхэх оогт шаардлага байхгүй гуйгааал өөрийгөөө сайхан магтаж биччээд гарын үсгүүдийг нь цуглуулаал яваад байдын за. За та бүхэнд ойлгомжтой болгохын тулд өөрийгөө магтаж үзүүлий.

За энэхүү нөхөр Гаамп болбосу улс нийгэмд тасралтгүй аруун жил пиав ууж байгааа бөгөөд цаашдаа олон шил пиав уух манай тэргүүний пиавчдын нэг юмааа. Пиав уух нь уултын агуу том урлаг бөгөөд Гаамп хүү грүүшигтэй пиавыг хамгын эвлэгхэнээр амруугаа ойртуулж залгих нь шинэ тутам пиав уултанд суралцаж байгаа залууст үлгэр дууриалал болсоор ирсэн билээ. Мөн Гаамп нь ахмад пиавчдын арга туршлагыг судалж амьдрал дээр хэрэгжүүлэн сүүлийн үед шинээр гарч буй арга технологтой хослуулан пиав уултын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Залуу халуун насаа үл хайхран пиав гээч эрхэм ундаагаар тасралтгүй, шантралтгүй хичээллэж явааг нь үнэлж Тэргүүний пиавчин хэмээх нэр хүндтэй шагналд дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Ингээл хэдэн хувь хийгээл бариад гүйчинэ шүү дээ. Миний ахмадаас суралцаж, залууст үлгэр дуурайлал болно гэж үхсэн балдууз нь байхуу дээ. За тэгээд шагналаа аваад хүнээс мөнгө зээлээл ганц грүүшиг пиав уугаад суухад сайхан байх шүү. Би шагнал авжаагаа болхоос мөнгө авжаагаа биш.

Тэхдээ өдий болход эмээгийн өгсөн чихэрнээс өөр шагнал аваагүй л байна. Авна даа энэ их хичээл зүтгэлийн эцэст

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited