#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.18 10:13 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Jun.23.09 2:23 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Туйлшрамтгай Гаамп

Туйлширах гэхээр нэг юмрууу тэр чигээрээ бөөнөөрөө зүтгээд өөр юм олж хархаа байдын байхоо. Тэрийгэээ итгэл үнэмшил болгож ирээл бусдыг тийм болгох гэж гичээгээл асуух нь битий хэл сонскүүү ээ гээл 2 чихэээ байдгаар нь дарчааал суугааал байхад гартай ноцолдож ирэээл тэр юмааа яриад байдын байхаа. Бас хаа хамаагүй юмыг тэр юмтайгаа хольж хутгаж ирээл ярьдын байх.

За бүгдээрээ жишээ авч ярилций. Авч гэсэн нээрээ мах авкуу бол мах дуусжаагаан байшүү. За би хамгийн сайн мэддэгээрээ өөр дээрээ жишээ авий даа. Өөр дээрээ пиав авна, жишэээ авна ер нь авкуу юм алгоо. Дандаал авжээдэг авчий авчий л гэсэн хүн. Күү эээ өгчий гэсэн ч юугаа өгөхвээдээ хоосон толгой чинь. Байз өгдийн байшүү би сонгуууль өгдийн байна бас өгөх юмтай л хүн байна. За хадууркуу шүү Гаампаа. Чи хадуурсануу Гаампаа Гүй эээ би хадуураагүй.

Ингэжэээнэ би боджээнэ. Эмэгтэй бүр Одгэрэл шиг хөөрхөн байх ёстой, Эрэгтэй л бол пиав уудаг байх ёстой, амьд хөгжим сонскуу бол хүн биш, айраг уухгүй бол намар биш, баяжууул морь уяах ёстой, бишээ уяауулах шүү засаад уншаарай, улс төрч болгон тэнэг, ууж идхийн хэнээтэй. Гэхмэтчилэн бөөн бөөн туйлширсан юмнууд боджээнэ би. Бодох яахуу бүүр хийдэг гэвэл яана. Баааранд нэг хүүхэн суужээвэл очоол өджаагаад алгадуулж байна. Яасан байхуу бааранд пиав ууж л байвал хүнтэй танилцах ёстой тиймэрхүү хүүхэн гэээд туйлширсаны алдаа болжэээн. Гацар дээрх уруулсанаа тэгэж ярихын бол сайхан хүүхэн урсыншүү гэж л аргалхын биддэээ зайлуул.

Атуусанд ороод кондуктар намайг загнах ёстой гээд бодцон мөнгөө өгцөн хэрнэээ гараа хөдөлгөх бүрийд нь дальдчиж этэр. Сүүнэээс мэламин гаруут сүү уухаа больж, хонгороос мөнгөн ус цианит илрэнгүүт хонгор гэж нэртэй хүмүүстэй дуграхаа больж, цөлжилт ихсэж байна гэнгүүт элсний наймаа ашиггүй гэж ойлгож, шашин бол мансууруулах бодис гэнгүүүт ламнарруу аягүү сонин харж, Чингис хааныг сүүлдээ бүүр Арго багш, академийн Давааням, Их засагын Нямосор эднүүсээр төсөөлж, гүзэээ намбалаг гэж их идэж, өглөө бүр үсээ босгож гээлдэж, 7 сарын 1-нд талбай дээр байсан л бол 7 жил шоронд суух ял авч этэр яриал байвал яриал байхаар гөө мөн их туйлшрал байнааа надааа. Ёооё энэ өгүүлбэрийг нэг амьсгаагаар хэлэх гэж байж золтой муужирцангүй. 32 боргионы лонх ёстой тоолж баркуу хүн байна дааа.

Сүүлийн үед залуустай яриа нийлэхээ байж. Хөгшчүүл бол болжийноо улс төр сонгууль монгууль эдийн засаг нийгмийн зорилт, анхдугаар таван жилийн төлөвлөгөө энээ тэрээ гээл. Залуус нь болхоор санал луйварддаг, адилхан идээчин гарна л биз гээд сонгуулиа өгсөн мань мэт шууд тэнэг идээчин гаргадаг болох гээд байдаг болж. Би боддымааа өрөөсөн нүдэээ аньж байгаад нарны өөдөөс харж байгаад "бидний залуус л саналаа өгж энэ идээчингүүдийг гархаас сэргийлж, улс орноо хөгжүүлнээ" гэж. Тэхгүй л бол нөгөө өвөө эмээ нар чинь нөгөөдүүлдээ л саналаа өгөөд нөгөөдүүл нь идсээр л байна гэж бас боддын. Саналаараа нийгмийг өөрчилж болноо гэж. Би итгэдийшд ирээдүйдээ. Ядаж төсвөөсөө олон сонгуулийн зардал хэмнэх юм даа. Энэ тэгээд бурууу бодол биздэээ. Буруу бол хамаагүй битий загнаарай би их эмзэг байгаа энд тэнд хараалгуулж явсаар байгаад.


_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:25 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Нийгмийн эмзэг бүлгийн гишүүн

Өглөө год үсэрч босоод тэнний урд нүцгэнээр жоол чичирч зогчлоо. Энэ тэнн гэдэг үгийг монголоор зөв бичих дүрмийн алгоримтоор юу гэдийн. Алгоритм гэдэг чинь зөв бичих дүрэм дээр хэрэглэгддэг билүү. за зогскүү бол монгол хэлийг нэг тэнэг гартай хамтраад бид 2 юу юугүй сөнөөгөөд хаячиж байгаан гэсэн одоо бүүр алуулах нь. Нээрээ монгол хэл яасан ч эмзэгийн зөв бичих дүрмээр бичдэг, бүүр зөвийн зөв дүрмээр бичдэг блог, сонин хэвлэл, ном, сайт зөндөө байхад очиж очиж тэр тэнэг гар бид 2-ыхыг уншаал монгол хэл устаад бүгд гар хуруугаараа дохионы хэлээр ярьчдаг болхын гэсэн шүү юм ойлгоод байгаа зөвүү буруу юу. Тэгээд энэ крилл гуай монгол хүн мөн ч юмуу биш ч юмуу. Эрт урдын цагаас хэрэглэж эхэлсэн бичиг мөн ч юмуу биш ч юмуу. За хэн мэдлээ.

Яа тэгээл тээннийхээ урд чичирч чичирч /ямар олон "ч" үсэг нэг дор орчивоо/ хүүтэн хувцасаа нэг орилоол өмсөөл хаясан. За тэгээл гимнаастигаа хийлэээ, нүдээ угаачлаа, сэмбийгэээл ирлээ шүү нэг үеэээ бодуул. Хамгийн сүүлчийн нэр хүнд нөлөө, таашаалаараа бусдыгаа дагуулахгүй хол орхидог жорлон гүүдэг баатар болсон юу вээ бөөн цас мас, ус мус. Цэнхэр дээлтэй Цэрмаа хүүхэн гээл юун дээр гардаг билээ тэрүүн шиг уржнан комисоос үнэ цохиж авсан цэнхэр түжүүркээ өмсөөл гарсан замын ус цацааад хамаг өмд хамд, бажийнк, палаавк байхгүй ээ бүгдийг нь шавардаад хаядаг гэнээ. Тэгээл ус цацадаг машинтай баатруудруу хараал хэрэлдэх гэхээр нэг бол бакь бакь бүдүүн залуучууд эсүүл аймаар ганган хүүхнүүд. Хэрэлдэх гэхээр бууж ирээд зодоод самардаад хаячуул яана гэж бодоод айгаад байхын. Ууг нь "Ээ ганц цайны өмд та арай чдээ. Дахиж битий цацаарай дүхүү" гэсэн ганц нэг гатуу үгнүүд хэлмээр л байлаа.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:25 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
.....Нийгмийн эмзэг давхарга гэхээр л гайхаад байдаг байлаа эмзэг арьс энээ тэрээрхүү төсөөлөөл тэгсэн гүү юм байна хөөе. Ийм цас ус холилдсон өдөр чинь мань мэтэд аягүү хүндээр тусжээн. дээвэр туурга нороод ус нэвтрээд, даарч тээн асааж тогны мөнгө гүйгээд, гадаа гархаар гувцас шавар болж ус авч угаах болоод, гутлын ул салж унаж дахиж наалгаад, оймс нороод, үсний геел урсаж алга болоод гөөө мөн зардал хэд дахин нэмэгдээд иржээшд. Тэгээл шууд траншейныхантай сайн байна ууу би дээрээс ирлээ гээл ороод амьдрах нь холгүй болхын. Би яааг траншений ирмэг дээгүүр амьдардын байна. Нэг хазгай гишгүүл орчкээл. Тэгсэн өглөө ажил дээрээ ирсэн хүмүүс гоё өглөө байна,яасан сайхан өглөөв, анхны цас, армаантиг энээ тэрээ ч гэх шиг хүн дооёоолж байгаам шиг. Нүдэнд нулимс цийлэгнэл гуц та нар гэмээр болоод болдогүй.Тэгээд хүмүүс жаргаж байхад миний зовлон ч яамай байнаа гээл дуугүй өнгөрхиймаа бас. Энэ их ухаан шүү улс төрч болмоор.

Дэлхий дулаараал, цас бороо орхоо байгаад нэг тийм байж л байвал би ихэнх зардалаа зохицуулчмаар байгаан. Даанч А.Гор ажилаа муу хийгээд дэлхийг арай л удаан дулааруулаад байгаам шиг санагдаад хардах сэтгэл төрөөд байгаам даа. Энэ үслэг эдлэлийн үйлдвэрийхнээс аягүй л бол гахуул авсан даа гэж бариал. Гүү тэгээд шавартай өмдөө ч угаах усааа худгаас арай гэж авжаахад зарим баячууд бүүр даварцан туул голд алтаа угаажээнэ гэнээ. Худлаа гэвэл зурагтаар тэгэж ярьсышүү. Алттай болчуул угаахаас ч яахуу дээ тэр сайхан шар юмыг чинь. Угаагаал гөлийгөөл хир даг болхоос нь хамгаалаал байхаас яахуу. ариун туулын ус хир дагыг арилгахдаа ч гарамгай биз ойрхон ч байдаг биздээ баячуудын хувьд. Тэгсэн манай олимпоос алт аваад ирсэн 2 л харин туул ороол сайхан боок шампоон хийж байгаад угаачих юман дээр найр, наадам хийж угаасан байгаан. Тэр 2 нэг л бишээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:30 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
хувь хүний маарктэнгаа гэж -2

Хувь хүний маарктэнгийн шинжлэх ухааныг судлаал ухаж төнхөөл байсан чинь хүн амьтанд хэлмээр нэммээр юм зөндөө байшүү. За ингээд та бүхний мэдлэгийн санд нэмэр болог хэмээн хувь хүний маарктэнгийн зарим нэг зүйл ангийн тухай хүүрнэн өгүүлеэээ гэж.

Эхлээд гадаад үг хэрэглэж ярих хэрэгтэй. Энэ нь барбаризмдах гэдэг билүү юүгдэг билээ. Хүмүүс за энэ нөхөр ч нэлээд хэдэн хэлтэй, юм үзэж, нүд тайлсан хүн байна гэж бодийшд. Яагаад хувцас тайлсан гэдэгүй нүд тайлсан гэдийн бол за тэрч яху. Тэгээд нэг өгүүлбэрт болуул орос нэг, аангли нэг, тэгээд ганц нэг нээмц болон бусад орны үг оруулчуул данга болоол явчина.

за доор нэг жишээ авий. Уг жишээг чиг чаг яриа гэж ч болох бөгөөд хужрыг нь тааруулж ямар чадмагаар гадаад үг хэрэглэж байгааг та бүхэн харах болноо. Тэрнээс биш "Бонжуур маальчик ваташива сиграат еест, Он даамн шайзе" гээл бүгд гадаад үг болчуул бүүр хүн ойхгүй завкарсан юм болышд.

Цуг явж хүүхэн эргүүлэе гээд байхаар нь нэг найзынхаа машинд ачагдаад бензин клоонк дээр зогсож байтал нэг өвгөн ирээд зурагтын мэдээ авахуу гэлээ. "Ахаа манайх зурагт байхгүй болхоор би авахгүй" гэлээ, Манай найзруу нөгөө өвгөн гандан бууршгүй харцаар ширтэн авахуу гэтэл цаадах нь "Ахаа би бичиг үсэг мэдэхгүй болхоор би мэдээ авахгүй" хэмээн бас үнэнээ хэлтэл өвгөн уурлан "муусайн нусаа гоожуулсан юмнууд" гээл машинлуу нь өшиглөөд явж өглөө.
- Найзөө өвөө дээр кинон дээр гардаг каратэгийн ганц нэг элемент туршиж үзэхүү? Бид 2-т ПАРААГЧИГ болог гэлээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.23.09 2:30 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
....- Хэрэггүй байхаа өвөөгийн цаана хэн ч байж мэднэ машин өшиглөж байгаа нь ТЭЭХНИГТЭЙ байрын юм байна.. Өвөө нар аюултай СТРААЧЭЭГИЙН шинж чанартай алхам хийж машинаас буулгаж дээрэмдэх гэж байж мэднэ хэмээн муу санаалав.
- Яадын чи ГИМНАСЧИГААР хичээллэж байсым чинь жоохон ТААГЧИГ боловсруулж байгаад үзэе л дээ хэмээн би өрвөлзөв. АРМААНЧИГ нь аргагүй охин мохин бодцон явсан юмсан муу өвгөнийг дээ.

Дээрх жишээнээс та бүгд ямар үгийг ямар доозоор яаж өгүүлбэрийн аль хэсэгт хэрэглэж болдогыг харлаа. Тэрнээс биш "Ну погоди заяц" гэж хараагаад унаваа. Туулай чоно 2-н нэр гэлүү дээ ну погодий гэдэг үгнүүд чинь ониг болий шүү.

Хоёр дахь арга нь гадаад хүний нэр барь. Жоон моон жоорж мооорж алаексай мигүйэл, михаал, маякал михээл гээл хэдэн ч орны хэлээр хэдэн ч хүний нэрийг хэлж болийшд. Тэгээл ингэнэ. Нэг кино ярьж байлааа гэж бодий. За энэ фоорест гаамп гэдэг киног амээрк улсын гавяат шүүмжлэгч Жоорж амээрк улсын бүхэл зууны түүх гардаг гэж хэлжэээ гээл аваа хаячих. Хүмүүс бодийшд Жооржийг мэдкүү гэхээр тэр алдартай хүнийг мэдкүү мулгуу болчино. Мэддэг юм шиг өнгөрхөөс гээл. Яг л нөгөө манай хаан шалдан гэдэг шиг. Бас илт том улсуудын нэрийг барьж болкуу. Жишээ эзэн Чингис хаан Толстойн Дайн ба энхийн тухай дурсан ярихдаа гэвэл яаж болдын. Хүмүүс мэднэ. Ихэнхдэээ мэдкүү дундажуудын нэрийг барь, бас салбараас нь шаал өөр чиглэлээр ярих хэрэгтэй. Гегель химийн тухай хэлэхдээ, Ван гог сагсан бөмбөгийн тоглохдоо ч юмууу яадын бээ, ямар ч тэнэг үнэхээр тэгжүү гээд шалгаад явдагүйм. Зөвхөн та л их юм уншдаг хүн шиг харагдана.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 10:55 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
9 сарийн 1

Хааа сайгүй есөн сарын нэгэн болоод монгол улс маань цэцэг дэлгэрч байгаам шиг л хаашаа ч харсан нүдээ бүлтийтэл гоёж гоодсон улс инээж хөхөрсөн улс. Тэгсэн өглөө босоод жорлонд баангаа бодоол суужээхнээ надад бас зөндөө л олон есөн сарын нэгэн байсын байшд. Жорлон чинь анхаарал аягүй төвлөрдөг газаршд нүдний үзүүрт хүүхэн шуухан яваад, пиав миав бодогдоод байхгүй үсрээл хааяа хаая хүчтэй дүлүүл л дүлдийн.

Анх 9 сарын нэгэнд 1-р ангид ээжтэйгээ хөтлөөд явбаа. Тэгсэн яасан очсон чинь нөгөө сургууль 7 настай хүүхдийн тоо гүйцсэн гээд авдагүү шүү. Хажуугаар манай гудамны нэг морин толгойтой баагий байдын тэр сургууль орцон 1-ийн б-д орцон гэж мэгээд чи ороогүй юу еэ еэ энэ гологдчиж гэж мэгээд дургүй хүргээд болдогүй. Шууд тэмцлийн хурц хэлбэр болох суултыг уйлалттай хослуулаад аймгын төвийн голд чарлаад хэвтцэн. Эхлээд ууг нь ээждээ тулган шаардах бичиг эднүүс явуулахгүй улс төрийн туршлаггүй болчимгүй байгаагаа л харуулж буй хэрэг. Тэгсэн эргэж очоод гуйж гувшиж байж нэг сургуультай болвооо. Манай ээж ч бас төр засаг шиг өөдгүй гар түр зуур 3 хоног нэг ангид суулгачих тэгээд уйдахаар нь буцаад цэцэрлэгт нь явуулчихая гэж увайгүй гэрээ сургуулийн захиралтай байгуулсан байгаан. Тэгээл тэрмуу захирал нь 1-ийн Д-д оруулчдын. А- оруулчихгүй новширсон байгаан. Нөгөө гудамны зэвүүн гар чинь бас гүйж орж ирээл ээ чи муу Д-д орцон би Б-д мэдүү гэж шоолоод. Гүү 9 сарын 1-нд хүүхэд бүр баярлаж байхад би улж голын эрэг дээр бөгсөөрөө сууж, ээжид 3 цохиулж, гудамны морин толгйотод шоолуулж этэр жинкэнэ хөгийн өдөр л байж билээ.

Бага ангиудад бол яахав эмээ хамаг юм угаагаад өгчинь орйо хэрд шороо болхын хооронд яахгэж угаадын бол би гайхаал байдаг байсын. Тэгсэн ангид ариун цэврийн дарга гэж айхтар юм шалгадаг сайртай гарлуу шугамны араар гөвшдөг болхоор эмээ надад биш тэрүүнд зориулж угаагаад байдаг байж. 9 сарын нэгэнд сургуулийн хамгийн хөөрхөн онц сурлагтай хүүхдүүд хонх цохиж, үг хэлж багш нар нь хөтлөж, аав ээж нь хөтлөж бөөн юм болно. Мань мэтийн муухан сурлагтай дэггүй тархинууд бол зөнгөр толгойлоод 2-*р ангидаа л ганцаарааа сургуульдаа ирдэг. Мэддэг болхоор холхон цүнхээрээ байлдаж байгаад арга хэмжээ дуусуут пэжигнэлдээд гүйгээд орчдог байж билээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 10:56 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
....дунд ангиудад бол өөрчлөгдсөн юм гэвэл бахаалан гутлын түрий эргүүлсэн, пормны зах босогцон акуурк түүж бариад татчина сайхан гарууд 9 сарын нэгэнд ирцгээдэг байвшд. Өөө бусад нь бахь байдгаараа. Хөөрхөнчүүд, боломжтой айлыхан, онц сурлагтангууд хонхоо цохиж дуугаа дуулж, дугуйландаа явж, тэмцээндээ орж, хурал зөвлөгөөн, зуслан лагерт явсаар. Биднүүс ангиа угааж, сургууль шохойдож, жорлон тойрж гүйсээр. Хүүхдүүд дэвтэр ном гувцасаа бэлдэж бөөн баяр хөөр ирдэг бол би гэтэрхий гадуур тэнэсний улмаас бөөн хэрүүл болцон доглон нулимастай л ирдэг байж.

Ахлах ангид орсон хүүхэн эргүүлдэг болсышд. Пээ мангар алдаатай бичдэгээ мэдкүү л захиа махиа бичцэн хорвоог хамт туулна муулна ч гэх шиг, чамаар өөр охин танькуу ч гэх шиг, чамаас хөөрхөн нь энэ хорвоод үгүй ч гэх шиг. Аягүү ирээдүйгээ урьдчилаад харцан, өөр хүн танькуу болхоор аргагүйн эрхэнд чамайг гуйжийна, бусад бүх охидыг үзэж ирлээ чам дээр тогтлоо гээд ч байгаам шиг сайн ухуул галзуу хүн шиг захиа бичээд хашааных нь гадаа нохойг нь уурлуулаад зогсчино. Гараад ирхэд нь тэвэг тоголсоор буцаагаад оруулчаад за за цаад талых нь хашааний охинг дуудий ч гэжаах шиг цайрцан гарууд чинь. Лаг хайр майр ярьж байснаа жоохон талх ус гаргаад өгчих гэж нүдний булай болжоохшиг. 4 хүүхэдтэй болно ч гэж мултаржаахшиг. Аминдаа хүүхэн эргүүлээд байгаан биздээ дуракууд.

Их сургууль үнэн онигоотой бор арьсан чимдаантай, цоо шинэ жинсэн өмдтэй тэр нь нуглараагүй, бүүр шинэ жинсни үнэртэйгээ. Хабь хар саравчтай малгайтай хэрнээ сороочкон цамц пиджээк өмсцөн, цавын цагаан гятад пүүз шахцан гальтхан харуул галзуудуухан гар зогсож байлаашд унаанаасаа буугаад. Оюутаны байранд чимдаанааа хаячаал шууд тэр чигээрээ гичээлдээ хоцроод орсон даанч хүмүүс бүүр дагуулж хараад байсымаа. хаа очиж над шиг гарууд олон байсан болхоор би дотроо гаагуу гуцасласан готыхоо хэдийг мойног гуцаслдаг гарууд вэ гэж бодцоон их л додигор суугаад байгаамаа дурак чинь.

За за өглөө хоол муутай богино хугацаанд баасан болхоор бодол хүртэл арав гаруй жилийн 9 сарын 1-г аравхан минутанд галтуурдж бодоод таарав. Бодсон бүр хэнийхтэй ч солихооргүй аз жаргалтай санагдав

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 10:58 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Миний анхны бэлэгийн амьдрал

За баярласан би баярласан хүн шүү. Би ер нь ч их баяртай хүн. Би ер нь бэлэг авч үзээгүй хүн. Багадаа зурагтаар бэлэгийн замаар өвчин халддаг тухай сонсоод тэгээд бодцонууу бэлэг авах их дургүй л дээ. За тэгээд надад бэлэг өгдөг хамуурсан толгойтой хүн ч гэж юу байхав. Энэ завшааныг ашиглаад би нээрээ өөрөө ч хэнд ч бэлэг өгч үзээгүйн байна. Зүгээр хүнд юм май өгөх одоо тэнэг биздээ. Хэдэн төгрөгний үнэтэй юмааа өгж байна гэж бодхоор гол харлаад дотор харанхуйлаад явчдын.
Тэгсэн бас хүн болсон хойно бас бэлэг авмаар санагдаад явчиж байна шүү. Яадын өвчин ч авбал аваг гээд. хэ хэ. Мэднээ бэлэгийн замаар өвчин халдах чинь сексийг хэлж байгаан. Би ч бас тийм ч тэнэг хүн биш шүү. Та нарыг мэдэхнүү туршсын. Тэгээд муу элэг бариад сурцан мухар түнжин Мамигаа гуйлаа. Мами болсон хойно за би шинэ жилээр нэг юм явуулий гэж байна шүү хөөе. Хүлээгээл байлаа хүлээгээл байлаа. Байдагүй тэгсэн нөгөө откорыт нь өнөөдөр ирдийн. Миний хүнээс үнэгүй авч байгаа анхны бэлэг шүү дээ. Нүд бүрэлзэээд чих шуугиад нулимс урсаад ирдиймдаа. Бүхэл бүтэн открыт үнэгүй явуулсан байшдээ. Энэ балай открыт гэж үг хаанаас гарсын бол хэлж бичэх уруул амаа хачин хачин болгосоор байтал нүүрний булчингууд өвдчихлөө байна. Зүгээр оогий ооотко эднүүс гэж болоогүйн байхдаа.

За тэгээд ооткоо явуулсан мухар түнжин мамид "алс холын ёвроп улсаас явуулсан ооткоог чинь авсаан тэгээд чи яасан муухай бичэгтэйн бэ. Шинэ жилийн мэнд гэж бичэхэд согтуу жоом гүйцым шиг баллаад хаяж. Бага ангийн багш чинь муу байсымуу эсвэл чи заагаад заагаад ойлгодогүй байсымуу" гэж л хэлий дээ. Өөр ч юу гэж хэлхэв дээ. Нээрээ ёвроп чинь улс билүү биш билүү мөнгө ч билүү. ёвроп бас л хэлхэд хэцүү үг байна. Өнөөдөр чинь яацан өдөр гэхээрээ ийм хүнд хүнд үг хэлээд нүүр амаа хашраагаад байна даа. Бас ооткооо авцан хүн байна даа нэг дээгүүүр харж явж байнаа. нэр төрөө бодий.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 11:01 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Хүний мууд дуртай амьтад минь ёоолкон дээр чинь юу боловоо гээл асуухгээд хэл амаа билүүдээд байна уу. Нээх юм хум болоогүй ээ болж ч амжилгүй тасраад унацан. Дарга баярын арга хэмжээг нээж үг хэлэх гэж байна наад Гаампаа түшээд суулгаж бай л даа гэдэг үгийг л хамгийн сүүлд сонссон шүү. Нээрээ хүүхнүүд чинь үсээ ёоолкын мод шиг засуулчаал өвлийн хүйтэнд нүцгэн шахуу гоёлын сарпаана өмсөөд хамаг биерүүгээ гялалздаг сааа цацаж хаячааад хачин жигтэйхэн амьтад ирдийн байна лээ. Би бүүр нүд орой дээрээ гарсышдээ. Эрчүүд нь ч саа цацдын байна лээ. Муугаараа надад л саа байхгүй.

юугаар дутхав дээ тээ бас саа маатай болчих гэээд нэг хүүхний нуруунд нь аваачааад хацраа наагаа нүүрээ арчаад хаясан. Тэр нуруу нь тэр чигээрэээ шалдан бараг онжог нь харагдах шахсан. Тийм сонин сарпаан байдын байна лээ. Бяцхан гэмтэл авч хамгаалалт эднүүс нь дахиж ийшээ оруулахгүй эднүүс гэж сүржигнэснийг эс тооцвол саатай болоод авсаан. Нүдний баруун доор 3 саатай. нөгөө хацар дээрээ бас хэдэн гялалздаг саатай болсон. Ууг нь овоо хэдэн саа авцан байсан хамгаалалтын гаруудтай түлхэлцэж байгаад түлхэлцээд ч гэждээ түлхүүлж байхад ихэнх нь унацан байсан.

тэгээл ёоолкондоо ороол. Би нээрээ тэнд тахианы мах идсэн. Адууны махыг гүйцэхгүй л юм билээ. Бас загас идсэн. тохой хирийн урттайшдээ.Тэгээл уусан. виски уулаа, пиав уулаа, шампаанск уулаа, бүүр хүүхнүүдийн ууж байсан виног ч аваад уусан. Өөр градустай уухаар юм юу байна гээл сүртэй байлээшдээ аан. Ууг ч этгээд хэн бэ Гаамп гээл аан. Ууусан шээгээл уусан. тэгээд тас. Өглөө нь яг үхэх шахсан. Дан боргиогоо уугаал явж байвал барав юм билээ.

Нээрээ нэг амаа ангайсан амруу нь монголчууд мал хуйтайгаа урсан орж байгаа зураг авна шүү. Блогынхоо толгойг болгох гэсийн. Доллор ч бас арай биш юмаа тээ. Иш миний муу блогын навсархайгээ. Хүмүүсийх шиг гоё болгохынсон. Аа контенперари дизаан тай блог байгаамаа тэрнээс би чадна л даа гэж мултарсаар байтал одоо итгэдэг ч хүн алга

Энэ бичлэгээ мухар мамидаа зориуллаа. Миний муу Мами ямарч залууд харамлаж өгөхөөр хөөрхөн хүүхэн дээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 11:03 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Ааш муутай охид-2

Блогтооол суугааад байсан хүмүүс гоё гоё сэтгэгдэл бичэж үлдээгээд бүүр хөөрүү өвчтэй хөгийн бодолтой Гаамп хүүг бүүр хөөргөөд хаячлаа. Яадынн хүн уншааад байхад бичээд байна шүү. Бүүр уншихгүй байсан ч бичээд л байна. Бүүр интернет байхгүй болсон ч үзэг бал 12 хуудастай дөрвөлжин дэвтэр авч байгаад бичээд байнаа. Тийм лаг бичэх дуртаймууу гэжүүүүү. Үгүй ээээ. Тэгвэл юм бичэхгүй бол бичэг үсгээ мартах гээд байна уу гэж үү үгүй ээ. Зүгээр л хүмүүс блогтоол блог бичээд байхад би яадын интертеттэй интернетгүй блогтоол суухад яадын. хэн намайг хэлхийн яадын.

Яасан аймаар ууртай юм шиг эсвэл нөгөө улс төрч өвөө нар шиг аймаар ширүүн байна уу. Яахавдээ. Би өглөө нэг муу микрог хөдлөх гэж байна гэж бодоод гүйсэн чинь халтираад тэр түм буман нүд байхад бөгсөөрөө сууж орхисон. Бөгсөө дараал хараал тавиад л чанга гэхчинь ёолмоор байсан ч би бас муугаа мэдэхгүй ичмэр аядаад ееер ойчоогүй хүн шиг л босоод явцан. Энэ завшааныг ашиглаад буудал дээр зогсож байсан болон микро том оврын автууснуудын цонхоор харсан хүмүүс уншиж байвал бөгс аймаар өвдсөн шүү. Та нар ойлгож байгаа биздээ харваас чанга унасан шүү дээ гээд хэлчий. анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Би нээрэээ эртээд нээх өндөр гоё бие хаатай гоё хувцасласан 2 охинтой таарваа. Намайг гүзээтэй тэнэг гэж гололгүй бас гудамжинд сайхан охидууд таархымаа. Нэг нь аягүй гоё үнэртэй ус түрхцэн байсан юм. Би яахав гоё сайхан бас үнэртэй усанд нь татагдаад бүүр ард нь очоол дагаал үнэртэй усыг үнэрлээл явлаа. Бөхийгөөл хажуунаас хүн харвал хөгийн юм явлаа л даа. Тэгсэн гайгаар нэг нарийн гудман хашааны хадаас нөгөө охины ханцуйнаас нь гогдож татваа. Би ч сандраал хадааснаас нь салгаж өгчөөл энэ завшааныг ашиглаад танилцаад авчий гээл малийтал инээсэн чинь шаар чинь "Гаж донтон минь үхсэндээ ханцуйнаас татаад байгаан. Ийм л гаж донтонууд нарийн гудманд отдог гэсэн. Алив цагдаа дуудий" гээд нүдрүү хөхөртөл дэлсдийн. Баярлалаа гэхийн байх гэсэн чинь цохиулдаг гэнээ. Бүүр нэг ханцуйгаараа хадаастай орооцолдоод хэвтэж байвал таарсан алмас вэ тэээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 11:04 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
...Дээр бас яав буудлын хажуу талын дэлгүүр орооол 5 ширхэг сиграат авчдаг хүн болоол оочерлож байтал хажууд нэг гайгүй охин зогсоод байнаа. Угаасаа иймэрхүү тэнгэрийн амьтад намайг тооно ч гэж юу байхав нээх юм бодолгүй зогсож байсан чинь миний түжүүрэкний юүдэнгийн зангуу гэдэг байхаа шаржигнаж наалддаг юм тэр охины түжүүрэкний юудэнгийн наалддаг юмтай наалдаж орхидын. Ёооё гаампын түжүүрэкний юүдэнгийн зангуу наалдахгүй юм бол өөр ямар гаампын түжүүрэкний юүдэнгийн зангуу наалдах вээ гээл түргэн хэллэг шиг аймаар өгүүлбэр боллоо шүү тээ. Хадуурч яваа амаа татаад ахин яриандаа орий. Байжээ түжүүрэк гэж күүрчигийг хэлж байгаамшдээ. Тэхэд бүүр эзтэй юм шиг нээх том дэлбийсэн гэрт нүүрс түлээ оруулахдаа өмсдөг нэлмэгэр хар түжүүрэкээ өмсцөн байсан юм. Би нээрээ хадуурахдаа өөрийнхөө амыг татаад зогсдог болцон байшдээ. Өмнө нь яадаг байвааа тээ хадуураал явж явж байгаад өөр гарчиг өгчихдөг байсышдээ. Амыг татаад гэхээрээ амруугаа хуруугаа хийж байгаад завжнаасаа татах биш шүү. За дахиад л 2 ээнтэр авахгүй бол баахан хадуурчиж.

юун дээр зогслоо. аа тийн тэгээл уучлаарай гээл салгачаад байж байтал дахиад нэг хүн мөрөөрөө түлхээд наалдуулж орхивоо. Энэ мэтчилэн хүмүүсийн чихэлдээд тэр бид 2-н юүдэнгийн зангуу хэд хэд наалдаад авбаа. Өөр юмаараа наалдаагүй шүү наалдсан бол гоё л байх. Тэгсэн худалдагч нь нэг муу өвгөн та 2 гэр бүлийн хүмүүсүү гэж наадаг байгаа. Би ч инээгээл ууг нь тийм байсан бол ямар гоё вээ гэлээ. Тэгсэн нөгөө хүүхэн чинь "Паах ийм юмтай гэр бүл байна гэж юу байсын би энийг танихгүй" гээд түлхэдийн. Би яахав майг хөлөө нуух гээд бас жоохон гоолиг харагдах хоёр хөлөө солбиод зогсцон байсан байхгүй юу. Тэгсэн байхгүй эээ түлхэхэд нь орооцолдоод таварцаглаад тэрийгээ хадаад унасан. Ёстой ч нэг палийтал унасан даа. Нөгөө хүүхэн чинь харин уучлаарай би уг нь тэгэж чанга түлхээгүйшд гэж наадын. Ууур хүрээд чи тавлаж байна уу гэж хэлчээд тамхиа ч авалгүй гарсийшдээ.

Ийм ааш муутай охид байхад авгай аваад яадын гэж бодоод зах гараад нурууны маажуур авцан. Оройтлоо гээд уурлахгүй, согтуу байна нурууг чинь маажихгүй гэхгүй, өөр хүүхэн дагуулж ирлээ гэж хамаг юм хагачихгүй, хуьвцас хунар авна гэхгүй ер нь их амар юмаа энэ нурууны маажуур чинь. Хэзээ л бол хэзээ маажаал хаячина. Ийм маажуур байхад яах гэж энэ хүмүүс авгай авдаг байнаа гэж гайхсан шүү.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.27.09 11:05 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Байлдааантай зүүд

Нээрээ би ажилаа тараад алхсаар байтал хотын зүүн захад байдаг гэртээ их оройтож харьдын. Ууг нь эрт харьмаар л байдаг юм. Тэгээд нөгөө будаа мах 2-роо нийлүүлж байгааад нэг агшаагаал гаргаж ирээд хутгаад будаатай хуурга болгоод идчихдэг л дээ. Өдөржин хоосон явдаг болхоор их л өндөр боорцоор иднэ.

За тэгээл шөнөжин зүүдэлнээ. Өглөө болтол зүүдэлнэ. Тэхдээ сонин кино үзэж байгаам шиг өөрийгөө хөндлөнгөөс харж шүүмжилж санаа зовж зүүдэлдийшд. Хүн шиг юм зүүдлэхгүй балай царайлчаад их том том юм зүүдлэнэ. Ёкузана Давгаа, Даваажаргал 2-той нөхөрсөг барилдаан хийж байна ч гэх шиг. Одгэрэл загвар өмсөгчтэй юм ярьж байна ч гэх шиг. Ерөнхий сайд Баяртай архи ууж байна ч гэх шиг. Виктория секрет шоунд нөгөө эмгэн шар бандааштайгаа тайзан дээгүүр нь алхаж байна ч гэх шиг. Тэгээл өөрийгөө тамлаал Хөөе цаад 2 чинь гэдсийг чинь хага татий шүү сумогоор барилдаж яахнуу, Одгэрэлийн явдаг залууд нь алуулах гэж байгаа боль, томчуудтай битгий архи ууж бай тооцооны мөнгөгүйшдээ, Ёооё чи виктория секрет шоу нь дээр бээнз бандааштай алхаагүй нь их юм хурдхан бууу гээл. Өөрөө өөртөө хэлээл хар хөлс цутгаал өглөө сэрийшдээ.

Тэгсэн цаад шөнө баахан будаатай хуурга төмстэй хийгээд идцэн чинь шөнөжингөө зүүдлээд. Энэ жил анх удаагаа төмсний бараа харж байгаа нь энэ шүү дээ. Байхгүй эээ тэгсэн ингэж зүүдэлж байнаа. Нөгөө Чингис хаан л нэг байлдаан хийгээд байгаа болтой юмаа. Хүмүүс бие биенээ алаал жадлаал махир сэлмээр цавчаал байхын. Би бас болоогүй уруулаа дорвойлогчоод нэг сэлэм барьчаад алхаж байнаа. Баатрууд нь үнэн тасарцан хөө хуяаг бамбай эднүүс гэж хүнд гэж жигтэйхан аймшигтай юм байнаа. Тэгтэл би аминдаа хайртай тэгээд хөө хуягыг нь даахгүй гэж бодсымуу молконы лааз тогооны таг зэрэг ойр зуурын зүйлсээр өөрийгөө өвч бүрчихжээ бас. Харин тэр сэлэм нь яггүй юм олоод авчихжээ зайлуул.

За тэгсэн хүмүүс үхэхдээ хөөе муу өөдгүй амьтан минь байлдаач гэсэн нүдээр хараад байдаг. Би сэлэмээ барьчаал энд тэнд очоод хор найруулаад явахын. "Сэлэмээ хаяачээ гуйлагчаан олны ад болж дууслаа" гээл өөрөөсөө ичэж байна гэж. Бас нэг хүүхэн мүүхэнд тоогдох гээд сэлэмээ бариад яваад байгаа болтоймоо зайлуул. Мань мэт шиг амьтад хаад ноёдын айраг цагааг зөөгөөд явж байвал барав баймаар юм даа. Сэлэмний ирмэг даахгүй байж бас сэлэм зүүчих юмаа, Хонь хурга хариулаад эсвэл юм хумыг нь угааж индүүдээд нэг цус нөжгүй газар байж болдогүйн байхдаа дорвойсон уруултай юм чинь гээл өөрийгөөө зэмлээд сэрж чадахгүй хөлрөөд өглөө нохой хуцах дуунаар арай гэж сэрж билээ. Цэндийсэн солиотой баатар вэ гээл өглөө босчоод өөрийгөө жоол харааж билээ. энэ гэдэс нэг өдөр ална шүү

Ёооё энэ олон зүүдийг яаж шүү нэг зохицуулдаг юм билээ. дандаа үл бүтэх юм зүүдэлхийн.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.28.09 3:46 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: May.17.08 11:58 am
Posts: 9867
Location: Why so serious?
Бэлээхэн блог байхад энд ингэж тавидаг нь яажаагаан..


Top
   
PostPosted: Jun.29.09 3:37 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
z_top wrote:
Бэлээхэн блог байхад энд ингэж тавидаг нь яажаагаан..


зүгэээр л надаа таалагддаг болхоор нь тавичий гэж бодоод...

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jul.07.09 6:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Уншихад гоё л бдг шд....
цаашдаа өөрийнхөө бодлуудыг бичиж бн блгүй дээ...
амжилт хайраа.... :l1:

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jul.14.09 3:14 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Билла спортын тэмцээн.

За юм бичнэээ. Бичүүл бичнэ. Зарим хүмүүст хэлчихэд мээсэнжэрээр болон найз нөхөдөөс хүмүүс миний 4 хантай гэр болон шар нохойны талаар их асуудаг болжээ. Нөхдөө гэр хорооллын ядарсан залууу блог хөтөлж болдогүй юмууу. Заавал орон сууцны баян залуу блог хөтлөх ёстой юмууу. Краантны ус уучлаа гэнгүүт хаана уусын гээл мөрдөөд эхэлнэ. Тэгээд боловсрол нимгэн архаг архичин над шиг хүн нэг интернеттэй ажил олчоод блог бичээд мөрөөрөө амьдарч болохгүй юмуу. Эсвэл блогыг заавал боловсролтой лаг лаг залуус бичэх ёстой юмууу. Яагааад архичид бичэж болдогүй юм бэ. Яршиг шүү та нар. Тэгээд ч би гэр нохойныхоо тухай цаашид бичэхгүй байхыг бодноо. Хүний ахуйгаар дүгнэдэг хүмүүс дахиж ийм асуудал дэвшүүлэхгүй байхыг хүсэе.

за би банжигын хэдэн атмаантай биллиардны /цаашид билла гэх хэтэрхий урт хэцүү үг тул товчилхоос аргагүй/ тэмцээнд орлооо. Каасчер хүүгийн зохион байгуулсан тэмцээнд банжигын атмаан Хүжий зургийн апраат үүрцэээн Эма гишүүнийхэээ зураг авах эрхийг ноцтойгоор зөрчихөөр барахгүй зураг авах нөхцөл бололцоо үл олгон урдуур нь дайрч авж болох бүх л зургийг хайр найргүй авч байхын. Хагас сайн өдөр таарсан болхоор урд өдөр нь шоуны арга хэмжээнд өртөж шархадсан миний өрөөсөн нэлээд хэдэн нөхөд цайг грүүшик грүүшикээр нь залгилан бие халаалт хийн гарны салгаа дарцгаах аж.

За тэгээл эрчүүдийн тэмцээн бүрээн дуунаар биш бүдүүн гишүүний паалкны цохилтоор эхлээл 2 ширээнд холион бантан болж эхлэвээ. Алив цохиураа, шохиодоод өгөөч, билла спортоор хэдэн жил хичээллэж байна, билла чинь спорт биш урлаг, агуу ленин хэлэхдээ бүх урлагын дотроос билла хамгын агуу билээ гэсэн байдаг, ленин чинь порно жүжигчин билүү гэсэн дуу энд тэнд хадан сүртэй аргагүй эхэллээ. Гаамп хүү овилоггүй зан нь хөдлөн охид хүүхнүүдэд сайн тоглодогоо харуулах гээд жорлонд орж өмднийхөө салтааг тултал нь дээш нь татаж аваад Батаанэгхоёёгуруу гэдэг нөхөртэй талыг там болтол билла спортоор толхилцосны эцэст нам хожигдлоо. Хүжий хүү хүмүүсийн нүүрний зургийг билла цохиж байгаагаар хичээнгүйлэн авч явсанаа миний хойно ирсэнээ бөгсний зураг авдын. Яав ийв яажаагаан ийж байгаан гээл асуутал царайлаг хүмүүсийг урдаас царай муутай ганц нэг хүмүүсийг хойноос нь авч байгаан гэдэг байгаа. Тэмцээн голдоо ороод харц ардын хүү Гаамп хожиж болдогүй спорт юмуу хэмээн Каасчер Номад зэрэг нөхөдтэй заамдалцаад шороо пуррхийлгэж зогсохуй дор аврага болсон муузалуу орж ирээд том дуграад дороо бүлтрээд байгаа Гаамптай үзэлций гэж байна. Би ч элгээр нь эвхэртэл хожлоо. Тэрнээс хойш хожигдолгүй аврага болсон доо хөөрхий тэр муузалуу. Каасчер хүү хэзээний зангаараа хүмүүсээс хожигдоод өгчих хэмээн ам мэх хэрэглэж баруун талын жигүүрээс гарч ирсэнээ зүүн жигүүрийхнийг пайятанд дуудаад байнаа. Би ч бэлдсэн хэдэн коомбигоо хийчмээр санагдаж байсан хэдий Амг@@ дарвааны арчаагүй тоглолтонд хожигдоод мулт үсэрч ганзгалж ирсэн ногтоо хармаалж орхилоо.

Яаж зүгээр байхуу хүүхэмсэг зан дээд цэгтээ тулсан байсан тул охид хүүхнүүдийн шүүгч хийе хэмээн шийдлээ. Эхэндээ марзагнаад өөрийнхөө хэрхэн унгадагүй, хулмасгүй, шивэргүй учиргүй их уудагүй сайхан залуу болхыг ойлгуулахыг хичээн их марзагнаж байсан хэдий ч сүүлдээ билла спортын дүрмийг эхнээс нь 6 тамирчинд зургаа зургаан удаа тайлбарлаж өгсөний эцэст ам хатан дуу цаашаа орвой. Сүүлдээ загнаж үзсэн бөгөөд энэ нь хүн загнаж үзээгүй надад их гоё санагдаж байсан хэдий ч намайг загнаж байна гэдгийг нэгээхэн хүн ч үл тоомсорлон билладаж байлаа. Эхэндэээ нэлээд үзэгчтэй хүүхнүүд тоглохыг их хичээн тоглож байсан хэдий ч сүүлрүүгээ үзэгчид байхгүй болон өөрсдийн паалкаа барин дэмий ярин тарж явсанаар би ганцаараа үлдэж хэсэг хашигчасныг эс тооцвол тэмцээн сайхан болллоо.


_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Last edited by Big Andy on Jul.14.09 3:22 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jul.14.09 3:15 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Сайхан наадмын тухай


Монголчуууд бид баяр ёслол болхоор идэж ууж тэмдгэлдэг шилмэл аргатай улс. Тэгээл тэрүүндээ хордчих гээл үзэж тарна шүү дээ. Ууж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоойлойноос нэг болно зүгээр ч нэг хэлээгүй болтой. Ууж иддэг улаан хоолойноос болох нь ихсээд байна уу даа. Сүүлийн хэдэн жил мэламин, цианит наатри, мэтилийн эспэээрт гээл хорнуудыг гөөмөн сайн мэддэг болжэээнэ шүү. Өөрсдийг нь хордуулаад байхаар мэдкүү яахав дээ. Одоо наадам дөхөөд байдаг бас элдэв юм уугаад хордоод байх вий дээ. Одоо тв асаахаар морьтой чингис, монгол стандарт энээ тэрээ гээл ааан. Бүгд л мэдэж байшүү дээ. Зиа тэгээл хог шиг хямдхан архинууд хор болхуу хоол болхуу. Энэ монгол стандарт чинь нөгөө мэламинтэй ИЛИ билүү сүү оруулж ирдэг газар гэхийн. хортой архи сүүгээр монголын стандартыг тогтоочих вий дээ гэж бяцхан эх оронч зан хөдлөхийн. Архины үйлдвэр сүү хийдэг моод бий болоо юу даа. Одоо ч тэрийг нь дагаад уу сүүнд ч итгэлтгүй хорвоо болж дээ. .
Зиа бас нэг нь хуушуур. Хуушуургүй наадам гэж юу байхуу дээ. Тэгээл бүгд хуушуур иддийн. Гар дээрээс л тос нь гоожсон хуушуур идээд байна. Өөхгүй хуушууршдээ гэсэн мөртлөө тос нь гоожоод байдын хаанаасаа гардаг тосов. за хуушуураас болж хүүхэд хүүхэнгүй хорддог хорвоо болоод удаж байна. Ноднин зочингых нохойн махтай хуушуур байсан гэлүү дээ. Тэгээл элдэв түргэн тусламжууд бүгд хордлогын дуудлаганд явдаг. Тэр яахав хүй долоон худагын 29-р гэрээс хуушуур аваарай. Би тэнд хуушуур зархын блогчдын хөнгөлөлт байгаа гэжугаа.
Өөө бас нэг юм нь байна согтуу хөлчүү галзуурч явж байгаад хүүхэд шуухадаа төөрүүлээд хаячив. тэр цэнгэлдэхэд өдөржин сууж байж наранд цохиулаад ундаг нөхдүүд байна. Нэг баахан тийм юм болоод байдын. Гэртээ намбайтал тэлвийзор хараал сууж байвал хичнээн сайхан.
за дэлгэр сайхан зундаа дэнж хотойтол нааддаг ард түмэн бид билээ. Дэнж хотойтол нааддаг ард түмэн минь дэвсгэр хотойтол өвдөхгүй байхын хүсье. Наадам сайхаан цаанаа л нэг сайхан, сайхан наадаарай

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jul.14.09 3:00 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18873
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
уншив :wd:

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Jul.17.09 11:46 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.01.07 7:38 pm
Posts: 1094
Location: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг
Zarimdaa xeterxii yadchixsan sanagdaad bdag yum.

_________________
In II with Self-Awareness


Top
   
PostPosted: Jul.19.09 12:22 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
гэхдээ л уншаад уйдахгүй шдээ :razz:

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jan.28.15 3:57 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.13.14 1:56 am
Posts: 1773
Location: номын гарчигнаас эхэлсэн жимээр гэлдэрнэ
.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited