|
ХЇЙЛС
Би Пауэлийнд дахиад очихыг тэсгэлгїй хїсч, удаж сааталгїй тэдний рїї зорив. Ер нь ч би дураараа байдаг, эцэг эх маань намайг єдєрт юу хийж, хаашаа, хэдийд явж ирж байгааг асууж сонирхох нь їгїй. Миний удаан хугацаагаар алга болоход ан авд явж дээ гэж бодоцгооно.
Би буу, нохдоосоо огт салахгїй, бас гэртээ голдуу олз омогтой харьдаг тул хэний ч сониуч занг їл хєдєлгєнє.
Миний бие їргэлж нэг зїгт, гол гатлан ангуулчахаар явдгийг хэлэх юун. Миний завь голын урсгал, цутгаланг хичнээн удаа ч хага яран хєвєв дєє. Тийнхїї явсаар эргийн мод бїрийг би андахгїй болсон сон.
Пауэл бид хоёрын танилын харьцаа улам бїр бат нєхєрлєл, їерхэл болон зузаарч байв. Бид хоёр бараг єдєр бїр, нуурт аль эсвэл ойд хамт зугаалж, хамт ан хийж буга, гєрєєс, зэрлэг хяруул цєєнгїй авласан билээ. Мань индиан хїї хэзээ язааны туршлагатй анчин бєгєєд намайг ой тайгын олон нууцад сургасан юм.
Ан ав миний дур сонирхлыг урьдын адил тэгтэл татахгїй байсныг би одоо санаж байна. Харин ч ан гєрєєгєє даруйхан дуусгаад харих замдаа тэднийхээр орж, зєгийн балтай конта гэгч амтат ундаа, зїссэн хулууг, їїнээс ч илїї амттай инээмсэглэсэн Маюмигийн гараас авч уухсан гэж мєрєєдєж явдаг байлаа.
Тэр гайхамшигт хэдэн долоо хоног зїїд зэрэглээ мэт жирэлзэн єнгєрлєє. Миний хожмын амьдралд тэр єдрийнхтэй зїйрлэх тийм баяр баясгалан тохиолдоогїй.
Ойд зугаалахаар явахад минь Виржина салахгїй дагана. Ойд улам л дуртай болж байна, ойгоор ингэж тэнїїчлэхэд сэтгэл сэргэдэг гэж ярих боллоо. Зарим їес ганцаараа явах хїсэлтэй байх авч дїїдээ татгалзаж бас їл зїрхэлнэ. Дїї минь Маюмид учиргїй татагдах болсонд би нэг их гайхсан ч їгїй.
Бие цогцос, зан тєрхєєрєє хоорондоо єчїїхэн ч тєсгїй боловч Маюми ч бас Виржинад сайн байсан. Виржина цайвар царйа, алтан шар їстэй байхад Маюми бор царай, тас хар їстэй. Зан тєрхєєрєє бїр ч ярилтгїй эсрэг тэсрэг. Дїї минь тагтаа мэт аймхай байхад, индиан охин харцага мэт зоригтой. Эдгээр эсрэг чанар нь тэр хоёрын їерхэл нєхєрлєлийг улам ойртуулж батжуулсан байж болзошгїй юм. Ер нь иймэрхїї зїйл элбэг тохиолддог шїї дээ.
Хоёр охинд хандах миний сэтгэл бїр эрс тэс. Би дїїгийн уян зєєлєн занд нь дуртай атлаа Маюмигийн шазруун зоримог занд бас дуртай сан.
Пауэл, бид хоёрыг анд явахад хоёр дїї маань тэднийд їлдээд тариан талбай, тєгєл, эсвэл цэцэрлэгээр зугаална. Бас тоглож, дуулж, ном уншина. Маюми индиан їндэсний хувцас ємсдєг боловч боловсролгїй харанхуй хїн биш байжээ. Маюмид олон ном, мєн гитар, мандолин маягийн испани хєгжим байдаг ба аль алинаар нь ч тоглочихно. Оюун ухааны боловсролоороо бардам Рэндольфын охины дориун сайн найз байж ч чадах билээ. Залуу Пуэл ч єєрцгїй, надаас илїї л гэхээс дутуугїй боловсролтой хїн. Тэдний эцэг їїргээ хєсєрдїїлээгїй аж.
Виржина бид хоёрын хэн нь ч, хэзээ ч тэгш бус байдлын тухай бодож байгаагїй. Бид хоёрын индин хїїхдїїдтэй тогтоосон їзрхэл нєхєрлєлдєє їнэхээр татагдаж, тэмїїлдэг байв. Бид хоёр ямарваа явцуу їзэл бодлын талаар тєсєєлєхєд даанч балчир, їерхэл нєхєрлєлдєє хиргїй тунгалаг бодол санаагаараа ханддаг байлаа. Тэгээд ч буруу зїйл хийж байна гэсэн бодол нэг ч удаа толгойд орж байсангїй.
Охид, бидэнтэй хамт ойд байн байн явахад бид хоёр анчин дургїйцдэггїй байлаа. Бид хоёр дандаа хурдан буга хєєцєлддєггїй, харин ч хэрэм зэрэг жижиг амьтан агнах нь элбэг. Тэгэхдээ танхил дагуулуудаасаа тєдий л холддоггїй байв.
Маюми бол моринд гарамгай, зоригт анчин байлаа. Гэтэл Виржина минь моринд дєнгєж сурч байлаа.
Хэрэмний анд шохоорхох болоод би нохдоо гэртээ їлдээж, олз омогтой харих минь ховордож эхлэв.
Бидний зугаалга, зєвхєн ой модоор хязгаарлагдахгїй. Нуурт очиж, билїїс, хєх дэглий, тогоруу авладаг сан.
Нуурын дунд нэгэн гайхамшигт сайхан хїйлс байв. Нєгєє золгїй явдал болсон арал биш, тїїнээс арай дээхнэ, голын адгаас холшгїй оршдог арал. Нэлээд том хэмжээтэй, тєв хэсэг нь доворхог, ихэнх хэсэг нь ойг мєнх ногоон царс, мовь, гоньд, амтат зїржийн бут гээд л Флорида нутгийн ургамлаар хучигджээ. Хурц шар цэцэгт бут сєєг, анхилуун яргай, сайхан їнэрт ургамал бїрхэн ургажээ. Сїрлэг дал модод тэртээ дээр сїндэрлэн, єргєн том шїхэр мэт титэм нь давхар ногоон лавиранг санагдуулна.
Ой хичнээн єтгєн боловч гаталшгїй ширэнгэ бус. Хаа нэгтээ шимэгч хортой євс, ороонго чєдєр євс, зэрлэг усан їзмийн саглагар мєчир, холтослуур, хайтан цэцэг, бромели, анхилуун цахирам зэрэг ургамал орооцолдон зам хааж саатуулна. Арай тм модод сондгой, энд тэндгїй байх б моддын хооронд цэцгээр хучигдсан ширэг євст сайхан ойн цоорхой їе їе тааралдана.
Тэрхїї їзэсгэлэнт хїйлс манай хоёр гэрийн яг дунд оршино. Пауэл бид хоёр дандаа тэнд болзож, ан ав хийдэг сэн.
Хэрэмнїїд мод дамжин харайлдаж, ойн цоорхойд, сойр, заримдаа бгу ч тааралдана, эрэг дээрээс бид хоёр нуурт амьрагч усны амьтдыг агнадаг байлаа.
Эл дундын газар уулзахдаа дїї нараа їргэлж дагуулж явдаг байв. Хоёр дїї маань тэр їзэмжтэй сайхан газарт жигтэйхэн дуртай, ямар нэг толгой дээр гараад єндєр дал модны сїїдэрт хоргодон суух зуур бидний хоёр анчин ан олз элбэгтэй бэлд їлдчихээд ой модоор нэг цуурайтуулан буудаж гарна. Ан хийсээр уйдаж эхэлбэл толгой руу гарч олзоо гайхуулах ба ялангуяа хоёр охины сониуч зан бахдлыг тєрїїлэх ховор чамин шувуу агначихвал ихэд маадгар байдаг сан.
Биднйи ан азтай ч бай, азгїй ч бай, би Пауэлээс ємнє залхаж орхидог байв. Би ан хийхэд найз шигээ тэгж их хорхойтдоггїй, харин манай хоёр охин сууж буй зєєлєн ногоон дээр хамт суухыг илїїд їздэг байв. Винтовын дуунаас Маюмигийн дуу хоолойг сонсож суухад чихэнд хавьгїй чимэгтэй, ан олз харснаас Маюмигийн нїдийг харж байх нь илїї таатай санагддаг сан.
Гэтэл миний хайр сэтгэл дуугий нь сонсож, царайгий нь харахаас їл хэтэрнэ. Бид хоёр хоорондоо хайрын тухай нэг ч їг ярилцаагїйгээр їл барам Маюми надад сайн эсэхийг ч би ер мэдээгїй билээ. Миний сэтгэл їргэлж баяр жаргалаар бялхаж байсангїй. Маюми надад ямар бол хэмээн эргэлзэх бодол цэлмэг тэнгэрт бєртийх їїл мэт намайг байнга шаналгадаг байлаа.
Тэгтэл бас нэг зїйлд миний сэтгэл гонсойх болов. Надад тэгж санагдсан ч юмуу, миний дїї Виржина, Маюмигийн ахыг хэтэрхий анхаарч, Пауэл ч Виржинад их анхаарал тавих болсныг ажиглав. Ийм бодол намайг зовоож, миний гайхаш тасарч байлаа. Юунаас ийнхїї сэтгэл зовж байснаа тайлбарлаж їл чадна. Дїї бид хоёр арьсны єнгє, нийгмийн даврааны ялгааг мэдэж ойлгоход дэндїї залуу байсан гэж би дээр дурьдсан маань їнэндээ тийм биш байжээ. Бид бараан арьст хєршїїдтэйгээ тийнхїї чєлєєтэй нєхєрлєж байхдаа ямар нэг буруу зїйл хийж буйгаа зєнгєєрєє мэдэрч байснаа хэлэх ёстой. Тэгээгїй бол миний сэтгэлийг юу тэгтэл зовоох билээ дээ? Виржина ч бас миний тэр сэтгэлийг хуваалцаж байх шиг байв. Бид хоёр хоёулаа нэг л тавгїй байвч сэтгэлээ уудалж ярилцаагїй. Миний бодлыг дїї минь гадарлачих вий гэхээс би эмээж байлаа. Виржина ч бас нууцаа тайлагдахад дургїй байх нь мэдээж.
Залуу насны тэдгээр хайр дурлалыг зєнгєєр нь орхисон бол яаж тєгсєх байсан бол? Цагийн эргэлтэд бєхєх байсан болов уу? Эсвэл хувирч єєрчлєгдєх цаг ирж, эсвэл тасралтгїй цэцэглэн мєнхєд хальж байх байсан болов уу? Цаашдаа зоргоор нь хєгжїїлсэн бол ямар хувь тавилан хїлээж байсныг хэн мэдэх билээ дээ. Гэтэл тийм биш, дурлалд саад тотгор ямагт учрах ажээ.
Биднийх ч мєн єєрцгїй, бидний сайхан їехэр нєхєрлєлд гэнэт, огт санаандгїй байтал тасарч билээ. Дїї бид хоёр нууж хаах санаа агуулаагїй атлаа нєхєрлєлийнхєє талаар эцэг эхдээ нэг ч їг цухуйлгаагїй байна. Хэрэв бид хоёроос асуусан бол бид хоёр худал хэлэхийг цээрлэдэг байсан учраас їнэнээ хэлэх нь зайлшгїй. Гэтэл хэн ч юу ч асуугаагїй, бид хоёрыг єдєр єнжилгїй алга болоход гайхах хїн ер гараагїй юм. Би ч анчин хїн болохоор явалгїй яахав, харин Виржина модонд улам дурлаж, намайг салахгїй дагахад нь би баахан гайхаж байснаа ээж маань їїнд нь дасч, бид хоёр гэрээсээ дураараа гарч, явж явж ирэхэд хэн ч хаачсаныг їл асууна.
Зэрлэг ой хєвчид бид хоёрт хэн хань болж явдгийг нуух гээгїй гэдээ би дээр хэлсэн. Дахин хэлэхэд энэ ч бас яг їнэн їг биш. Тэр талаар дув дуугїй байсан маань нэг ёсны заль байлаа. Дїї бид хоёр ямар нэг буруу хэрэг хийж байгаагаа мєн бидний їерхлийг эцэг, эх маань талархахгїй гэдгийг нууцхан гадарлаад байсан юм. Эс тэгвэл нууцаа хаанаас тэгтлээ чанд хадгалах билээ.
Бидний тэрхїї жаргал цэнгэлд удаан їргэлжлэх хувь байсангїй. Баяр цэнгэлд маань гэнэт огт санамсаргїй тєгсгєл ирэв.
Нэг єдєр бид дєрвїїлээ урьдын адил хїйлс дээрээ байлаа. Ангаа дуусаад Пауэл бид хоёр толгод дээр, хоёр дїїтэйгээ хамт модны сїїдэрт суун элдвийг хїїрнэн, хайр сэтгэлийн дуугїй ярианд автан суув. Би єєрийнхєє санаж мєрєєдєж явдаг хїнээ харж, миний харц, харцтай нь тулгарах мєчид туйлгїй баясан жаргалтай байлаа. Орчноо їл сонирхох тул залуу индиан, миний дїї хоёр ч бас тийм харц солилцон суугааг би эс ажиглана. Тэр їед надад Маюмигийн инээмсэглэлээс єєр юу ч хэрэггїй байлаа.
Тэгтэл бид дєрвийн сольсон їг, харц, хєдєлгєєн бїгдийг алдалгїй тїгшин ажигласан нїд бас байжээ. Ноход маань босон харайж, архирсаар моддын дундуур давхин оров. Мєчир тачигнан, хувцас ширчигнэх дуунаар тун ойрхон хїмїїс байгаа нь мэдэгдэв. Ноход ч архирч боргоохоо больчихоод сїїлээ шарвагнуулахыг їзвэл найз нєєхд юмуу ойр дотны л хїмїїс бололтой.
Тэд навчсын араас гараад ирлээ. Манай аав, манай ээж байх нь тэр!
Тэдний бараанаар Виржина бид хоёр год харайн босов. Ямар нэг муу совин татаж, буруу хэрэг хийсэн мэт гэмшиж эхлэв. Эцэг эх хоёулаа хємсгєє зангидсан байхыг ажиглав. Тэр хоёр тэвдэж сандарсан, ууртай байв.
Ээж маань тїрїїлэн ойртож ирэв. Амаа зэвїїцэнгїй жимийжээ. Гарал угсаагаараа Рэндольфынхноос ч илїї сайрхдаг хїн сэн.
-Юу болж байна? Миний хїїхдїїд її, индианууд дунд байгаа хэрэг її? гэж дуу алдлаа.
Залуу Пауэл босч зогсоод юу ч эс хэлэв. Гэвч тїїний харц бїхнийг даанч тодорхой ойлгосныг илтгэнэ. Манай эцэг эхийг бардам харцаар хараад хойноосоо дагахыг дїїдээ дохичихоод ихэмсгээр явж одов.
Виржина бид хоёр їг дуугїй мэлэрч орхиод найз нартаа баяртай ч гэж хэлэх сэхээ орсонгїй.
Би ч тэндээс шалавхан холдож, Виржина аав, эж хоёртой цуг буцав. Тэднийг хїйлс рїї хїргэж ирсэн завин дээр сэлїїрчин негрїїдээс гадна бас цагаан арьстнууд байхыг олж харав. Тэд бол эцэг, хїї хоёр Рингольд ажээ.
Би завиа аваад ганцаараа буцав. Нуур гатлах їедээ эргэн харвал индианы суман завь голын адаг руу орж байлаа. Эрлийз хїї, тїїний дїї бидний зїг харж байгаа нь тод їзэгдэнэ. Тэд надаас нїд їл салган ширтэж, хэдийгээр миний зїрх шимшрэн, маш удаан хугацаагаар магадгїй їїрд хагацах мэт уйтгар гуниг эзэмдэн байсан атал гараа далайж салах ёс гїйцэтгэх зїрх хїрсэнгїй!
Ээ хэлэг! Миний зєн намайг хуурсангїй. Тэр єдрєєс гурав хоногийн дараа намайг Вест Поинт дахь цэргийн сургуульд суралцуулах болж, алс єрнє зїг мордохоор юм хумаа тєхєєрч эхэллээ. Дїїг минь ч бас, Пуританы хот бїрд байдаг эмэгтэйчїїдийн сургуульд явуулах болсон. Энэ явдал цэцгийн орныг дахин харахаас олон он жилийн тэртээ болсон билээ.
_________________ Love is the beauty of the soul
|