#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.20.18 3:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Apr.29.07 11:39 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Тэр дохиог нь бүтэн долоо хоног хүлээлээ. Байдаггүй. Егорын мөрдөлтийг будилуулж төөрөлдүүлэхийн тулд жийхай заль мэх бүхнийг үзүүлэв. Эзгүй газраар худлаа эргэлдсэн болж тойрог мөр үлдээнэ, хуучин мөрөө сэргээж шогшино, сүргээ хэсэглэн гүйлгэж хоосон газарт байрласан мэт цас талхлан мөр сийлнэ. Энэ бүхэн нь тус болсонгүй Егор чонын мөр бүхнийг мөшгиж дүгнэлт өгсөөр хуурамч мөрүүдийг орхин, жинхэнэ хэвтэшдээ хүрдэг мөрийг нь зөв тогтоож хүрээгээ багасган шахсаар зөвхөн тэр төгөл л хэвтэш нь мөн гэдгийг баттай тогтоов. Тэр зэлүүд нам гүмхэн ойн арал бол чонын хэвтдэг нутаг мөн гэдэгт эргэлзэхгүй боллоо. Егор тэр даруй анчдад чонын хэвтшийг шургааган хашаа мэт хүрээлэхээр туг хатгах хэсгүүдийг оноон зааж өгөөд явуулав. Тэр өглөө авлалтад хоёр чарга хөллөн гарлаа. Үүнд арван хоёр хүн явлаа. Семен нөхөдтэйгөө тавуул, хамтралын дарга Егор хоёр, бас таван үргээгч байв. Морьд нь их цасанд хамаг хүчээ шавхан ачаатай чарганууд цасан зөрөг замаас гарч, чоно үргээх аглаг уулыг чиглэхэд биүү цас аарцагт нь тулаад хөдөлж чадахгүй боллоо. Анчид чарган дээр буу, цанаа орхин бууж бэлдсэн малтуураа аваад, морьдынхоо өмнө ороод цас ярж мөр гаргацгаан урагшлав. Мэтгэж зүтгэсээр агнах газраа хүрэхэд энд тэндгүй туг намарахаас зэрлэг араатан байх шинжгүй санагдав.
Егор чоно энэ туг далбаан доогуур гарахгүй. Хүрээн дотроо л байх ёстой. Гэвч яаж мэдэх вэ мөр мөшгөе гээд цанаа углаж гүйв. Хаашаа ч гарсан мөр алга. Чоно энэ төгөлдөө л бий дээ гэв. Егор:
- За ингээд агнацгаа даа гэчихээд гэр лүүгээ буцчихмаар санагдсан ч эцсийг нь үзэхээр шийдэв. Жийхай л аргалаад амьд гарчих магадгүй дээ гэсэн далдхан горьдлого сэтгэлд хоргодоно. Тэр одоохондоо туг далбаанаас айгаад л байгаа. Буудлага эхлээд яг аминд тулаад ирвэл доогуур нь шургаад л гарчихна шүү дээ. Хашир чоно тэгж байсан тохиолдол бий. Буун сум амийг нь хөнөөхөд тулахад юун дарцаг далбаанаас айх манатай юм болно. Сумнаас л бултаж амиа аврахыг хичээхээс бусад аймшгийн тухай бодох юм хаа байх вэ. Егор ийнхүү бодож явав.
Семен нөхдөө сууринд хуваарилахад Егор нэг анчнаас холгүй бүдүүн гацуурын дор зогсов. Араас том бутнууд халхлаад амьтанд харагдахааргүй юм. Тэр гацуурын ёроолын цасыг дагтаршуулан гишгэчилээд агналт эхлэхийг хүлээн зогсов.
Дахиад хүйтэн өдөр эхэллээ. Дугариг улаан нар цантсан мөчрүүдийн завсраар шагайн, сагсгар залааг нь алтан чимгээр гоёно. Энд чоно ч, хүн ч байхгүй мэт нам гүмхэн. Гацуур, нарсууд сэгсийлдэн, хус угалзрах нь газарт ургаад хүйтэнд тэсч буй биш, тэнгэрт зураад тогтоочихсон мэт харагдана. Дээрээс нэг боргоцой толгой дэлсэх шахан унахад Егор өлийн харвал нарсны ягаан гэгч хоёр жижигхэн бялзуухай мөчир дээр сууж байна. Шувууд доор зогсох хүнийг огт ажиглалгүй махир хошуугаараа хүрэн боргоцойн идээг тоншиж байсан бололтой. Тэд хоёулаа улаавтар зүстэйг бодоход эр шувууд биз. Эмүүд нь өндгөө дарж хэвтээ болов уу гэж Егор бодов. Шувууд хүйтнийг ер тоохгүй нэг сард өндөглөж л байдаг гэсэн. Ус шиг цийлгэр өндөг нь энэ хүйтэнд хөлдчихдөггүй сонин юм шүү. Ойн гүнд юм дэлсэх чимээ гармагц Егор шувууны тухай мартав.
Дэлсэлт бүдэг ч Егор ойн бусад чимээнээс ялгаад, үргээгчид ажлаа эхэлж байгааг ойлгов. Ойг зээглэн бүсэлж орсон үргээгчид өргөн цанан дээрээ хөнгөн гүйлдэх зуур мод дэлсэн суурин дахь анчдын зүг шахан ойртсоор явааг Егор төсөөлөн мэдэв. Үргээгчдийн үйл хөдлөлийг таамаглахдаа Егор түрүүхний маргааныг санав. Семен болон бусад нь үргээгчдэд байдгаараа хашхичин түмпэн ч болхоноо балбан чоныг хэвтрээс нь босгон хөөхийг заварчлах нь болдогсон бол үүнд их буу ч хэрэглэх гэж буй мэт сүржин. Үгүй дээ! Чоно чамайг километрийн цаана ханиалгахыг сонсоно. Төмөр мэтийг балбаж цочоовол балмагдаад туган доогуур шурган зугатана. Семен урд нь тэгж алдаж л байсан. Егор Семений энэ муйхар захирамжийг дуугүй сонсоод байж болох л юм. Ойгоор нэг дуугаа хадаагаад мунхгийнхаа горыг амсч, багтартлаа уурлаад хоосон хоцроно биз. Гэвч Егор тэссэнгүй. Чоныг өршөөх л гэж байгаа бол тэгж сүржин үргээх биз гээд үргээгчдэд хэрхэн мод түншиж чоныг босгон анчид өөд ойртуулахыг заав. Тэгээд үргээгчид тэр дагуу нь чимээ өгч байгаа нь тэр. Чоно битүү дэлсэлтийг сонсоод сортолзсоор босоцгооно. Хөдлөхдөө жийхайг дагана. Хаашаа зугтаах вэ? Ард үргээгчид, хажуу талаар туг далбаа бүслээтэй. Урд анчид отож байдаг болов уу. Буудаж эхэлтэл жийхай ямар нэг сиймхий олоод гарчихыг хичээнэ. Галлаад эхэлмэгц бусад нь бажигадаж, тал бүртээ зугатаана даа гэж Егор бодож зогсов. Егор чонууд бүслэлтийн аль хэсгэр зугатахыг таахыг байдгаараа хичээж байв. Анхны буун дуу баруунаар гарахад за эхэллээ гэж мэдэв.
Мөн тэр баруун жигүүрт дахин буун дуу гарахад чоно шархтан гаслав. Гурав даь буун дуунаар гаслалт намжив. Буун дуу олширохдоо дараалан Егорт ойртож байв. Сүрэг баруун жигүүрээр зугтаад буудуулж эхэлсэн. Тэгмэгц зүүнээр даялан зугтаж цувраа суухинд буудуулсаар амьд үлдсэн нь бүслэлтийн хамгийн нарийн ам буюу миний энүүгээр л одоохон гарч магадгүй гэж Егор бодов.
Егор өөртөө ойр байгаа анчинг харахад тэр нь зүүн өвдгөө тулж хоёр амт буугаа онилоод секундын төдийд гох дарахад бэлхэн сууна. Тэр Егорын адил араатан баруун талаар гарч ирнэ хэмээн зөвхөн тийшээ харж байтал чоно зүүн талаар нь Егорт бүр ойрхон бутнаас үсрэн гарч ирэв.
Тэр чоно буу нижигнэсэн зүгт харан гацсан баадуу мэт зогтусахад Егор гацуур дороосоо харайн гарах шахав. Тэр жийхайг таньжээ. Өвлийн сахлаг өтгөн үс түүнийг өөрчилжээ. Гэвч ямар ч өтгөн үс түүний жартгар нүд, тэр нүдний харцны онцлогийг өөрчилсөнгүй. Тэр харцанд инээмсэглэл тодорч байх мэт санагдав.
Егор “ Зугатаач тэнэг минь! Юундаа зогсоов,, гээд хашгичих шахав. Тэрхэн секундын төдий саатал жийхайн аминд хүрч болох байв. Анчин дороо эргэн буугаа мөрлөөд жийхайг хараалахыг Егор модны цаанаас харав. Буу онилох тэрхэн агшинд л Егор, жийхайг цочоож аврах хэрэгтэйг санан алгаа ташив. Алга ташилт нь буун дуутай яг давхцаад өөрт нь сонсогдсонгүй ээ. Жийхай ган хийх дуу гараад цасанд годройтон уналаа. Унангуут босон харайж бутанд далд оров. Харайх зуурт нь нэг буудсан ч оносонгүй. Эхний сум тусаж жийхай унаад боссон газрын цасанд цусан толбо үлджээ. Гэнэтийн буун дуугаар эхэлсэн агналт мөн гэнэт дууслаа. Буун дуу намжиж хүмүүсийн дуу сонсогдов. Унжийн зогссон Егор ирж яваа Семенийг харав.
- За, Егор оо боллоо доо. Зургааг унагаачихлаа шүү дээ! гээд Семен зогссоор байгаа нөгөө анчнаас:
- Чи алийг нь буудчихав даа? гэж асуухад:
- Нөгөөх тэрнийг л буудах шиг боллоо гэв.
- Ямар тэрнийг? гэхэд анчин халган хулган байж:
- Нөгөө, нэг жийхайг...
- Алив тэр чинь хаана байна?
- Явчихсан. Шархдах шиг л болсон, цус нь тэр гэхэд
- Ээ чааваас даа! Ядаж хаана нь шархдуулаа бол?
- Бүү мэдээ. Уг нь толгойд нь л шагайсан юмсан гэв.
Тэд гурвуулаа жийхайн далд орсон бут руу очив. Цас, бутны мөчир хаа яагүй цус болжээ. Егор энийг хараад л жийхай хүнд шархадсаныг мэдлээ.
- За яахав. Нөгөөдүүлээ бөөгнүүлсний дараа л энэний учрыг олъё гэж Семен хэлэв. Егор анчдыг алсан чононуудаа сүүлнээс нь чирсээр ирцгээхэд хайхрамжгүй харан хөндий зогссоор байв. Буудсан чонуудыг зэрэгцүүлэн тавьж дууссаны дараа л ойртож ирэв. Хядуулсан араатнуудыг хараад зүрх шимшрэв. Дэнхийсэн том чоно хамгийн түрүүнд нүдэнд тусав. Бусад нь түүнээс жижгэвтэр харагдах нь гөлгөн чонууд болох нь илт.
Егор тэднийг зуны эхэн үед чөрийсөн бэлтрэг байхаас нь хараагүй ч бараг ялгаж танимаар санагдав. Энэ нөгөө охиноо сонирхуулж явахад минь хонуурынхаа босгоноос даваад наашаа ойччихдог бор мөн байна. Энэ нөгөө гудлын хоншоороос ноцоод архирмар болж ноцолддогсон, тэр бавгар хамгийн жижиг нь мөртөө их зоригтойсон...
Эгнээ хэвтээ тэдний буудуулсан шархыг үзэн Егорын зүрх шимшрэв. Эдний аль нь биед нь сум тусахад тэгж байдгаараа гаслаа бол. Егор бөөгнөрч зогсоо анчдыг бараг л үзэн ядах харцаар ажигласаар. Тэд тамхи баагиулан хэрхэн яаж буудсанаа ам булаалдан ярьж хөөрцөглөхдөө хэрэв би яваагүй бол өдий зэрэгтэй агнахгүй байсан хэмээн сайрхацгаана. Жийхайг бууддаг анчин хүртэл би тэр гайхлыг сайн л буудсан даа. Тэр хаа холдох вэ. Энэ хавьд л үхсэн гэж биеэ өргөмжлөн баатрын дүр үзүүлэхэд нь:
- За чи боль доо! гэж Егор тас загнахад:
- Чи битгий захирах гээд бай л даа гээд арай хатуухан үг хэлэх гэтэл Егор айхтар ууртай хэрцгий харагдсанд халирч:
- За, чамтай юу ярих вэ, солиорч л байхгүй юу гээд дуугаа хураав.
Анчид тамхилцгаагаад агнасан чонуудаа өвчих гэснээ жийхайг яах вэ гэлцэв. Хэн нэг нь, шархтай чонын мөрөөр нь хөөгөөд нэрмэж буудан агналтаа гүйцээе л дээ гэхэд жийхайн хойноос явах анчин гарсангүй. Тэгэхдээ нөгөө буудсан анчин нь:
- Жийхай холдоогүй үхсэн дээ. Тэр үхдэлийг заавал энд авч ирэх гэж төвөг удаад яах юм бэ, цус гэж бүр хүчийг нь сулруулав.
Егор энэ бүгдийг нь сонсоод инээмсэглэхчаа аядав. Тэрээр эд нар хэрэв жийхайг мөрдөхөөр шийдвэл тэр зүгт хэнийг ч хөл тавиулахгүй, би өөрөө л явах хуна гэж шүд зуужээ. Ингэсээр өвлийн нар шингэх тийшээ хандахад жийхайг мөрдөх хүнгүй нь тодорхой болсонд Егор даргыгаа урьж зайдуухан уулзаад:
- Даргаа, та манай гэрийнхэнд намайг өнөөдөр оройтож харина гэж хэл хүргээрэй гэхэд нь дарга гайхаж:
- Арай жийхайн хойноос явах гээгүй биз дээ чи чинь?
- Тэгээд яагаав, тэрнийг хаячихаад явах гэж үү?
- Больж үз, Егор минь. Орой болсныг мэдэж байгаа биз дээ. Ганц цагийн дараа гэгээ тасарна шүү дээ. Тэрнийг шархтсаныг хэн мэдсэн юм бэ? Зөвхөн сум шүргэсэн төдий болоод л тэр золиг хаа хамаагүй зайлаа биз.
- Үгүй ээ даргаа, сум тэрэнд лав тусахыг би өөрөө харсан. Эндээс холдоогүй нь л баттай юмдаг.
- Тэгвэл ядаж буу аваарай даа, яаж мэдэх вэ.
- Зүгээрээ би чарганаас сүхээ авъя. Харин та манайхаар очихоо мартав даа.
Яг л Егорын бодсоноор жийхай өвчин, айдастаа автаад үргээлгийн дарцгаас ер айсангүй доогуур нь шурган гарсан. Тэр шархаа тэсвэрлэж, хөвдөн дундуур зуун тавиад метр яваад хүч нь шавхагдан сөхөрчээ. Тэрнээс цааш хазгай муруй мөр гарсан нь жийхай салгалан дайвалзсаных юм. Гэхдээ тэр цөхрөлтгүй цаашилж, хөр цасан дээр цусаа гоожуулсаар явжээ. Төдхөн Егор түүний хэвтсэн ормыг үзэв. Жийхай тэнд унаад удаан хэвтсэн бололтой, зузаан цасыг цус нэвтэлсэн байв. Дараа нь хэвтсэн ором ойр ойрхон дайралдсаар буй нь жийхайн хүч шавхагдаж буйнх агаад, төдхөн Егор биеийг нь харлаа. Тэр холбоо хусны хажууханд хавтгайлдан тэрийж хэвтэнэ. Сарвуу нь тэнийж, сүүл нь эгцэрч сугсайгаад амиа тавьсан шинжтэй харагдана. Егор, өнгөрчихжээ гэж шивэгнэв.
Дэргэд нь ажиглахад татвалзан хөдлөөд, толгойгоо өндийлгөх гэсэн ч чадсангүй.
- Эвий минь, хөөрхий амьд уу? гэж Егор баярлан дуу алдав. Жийхай дууг нь сонсоод зовхи нь чичигнэсээр нүдээ нээв. Харцанд нь учирсны баяр зурсхийх шиг болов.
- Мэдэж байнаа, намайг таньж байна гээч, хөөрхий.
Тэр цанаа тайлаад жийхайн дээрээс байдгаараа бөгцийн суув. Шөнтгөр хоншоорыг нь зөөлөн илэхэд нойтон, хүйтэн сарьсан хамар гарын алгыг ирвэгнүүлэв. Цусанд барьцалдсан хүзүү, цээжний нь сахлаг үсийг зөөлөн ярсаар шархыг нь олов. Жийхайн ар дагзнаас доохно шилэн хүзүүнд нь сум тусч зад цохиулсан булчин шөрмөс нь шаобарч, шарх нь ангайна. Ид шидтэй жийхай ингэж шархдаад, өдий хол явж, бас амьтайгаа байгааг харсан Егор гайхан биширч
- Ишш, зайлуул даа гэж хоолойдоо гаслаад, үхлүүт чонотой толгойгоо нийлүүлэн гудайв. Буугүй яваадаа халаглан, буутайсан бол огтхон ч эргэлзэхгүй нэрмээд зовлонгоос нь салгахсан гэж бодов. Жийхай, энэ ертөнцөд амьд явах нь нэгэнт өнгөрчээ. Амьсгаа тасрахгүй хэдий удаан ингэж тарчилдаг бол? Яахав? Ямартай ч ийм үед нь орхичихоод явна гэж саналтгүй. Тэр өвлийнх шигээ гэр лүүгээ чирээд харихсан! Одоо бол хөдөлгөвөл л үхчихээр хүнд шархтай байна. Амьсгал нь алганд дөнгөж мэдэгдэх төдий бүдэг! Хүзүүгээ хуга буудуулснаас гадна цус алдсан гэж тоймгүй. Үхнээ. Яг одоо үгүй гэхэд ганц цаг болоод л үхнэ. Гэтэл энэ бодолтой зэрэгцээд, сэхчих юм биш биз гэсэн горьдлого сүүмэлзэв. Бурхан гуравт дуртай шүү дээ! Энэ амьтан урд нь хоёр удаа үхлийн босгонд очоод сэхчихсэн юм чинь, энэ удаад бас л аз дайрчих юм биш байгаа? Явдалдаа халууцаж байсан Егор даарч чичрүүс нь хүрч эхлэв.
- Түүдэг асаая байз. Бүр шөнө дөл болтол суух болох ч юм бил үү гэж Егор бувтнав.
Нарийн мөчир авчираад гал асаалаа. Тэр нь дарь шиг л дүрс гээд өнгөрөв. Удаахан шатах түлш хэрэгтэй болох нь. Егор ойн гүн рүү ороод хуурай нарс олж унагаж, цавчиж хэдэн хэсэг болгоод чирч ирэв. Голыг нь галдаа шургуулаад бусдыг нь овойлгон өрж гал өрдөв. Түүдэг гал орчныг жигд халаав. Энэ халууныг удаан барихын тулд бас л өөр арга бодох хэрэгтэй болов. Егор үүнд залхуурсангүй, дахин явж бас нэг мод унагав. Галаа сэргээхийн зэрэгцээ жаврын хаац хийе гэж бодов. Энэ жавар ойд байгаа биш цагаан газар байгаа мэт алгадаж байна. Би өөрөө бол аль ч талаараа эргэж галд ээгээд байж болно. Жийхай яах болж байна? Хөдөлж чадахгүй амьтан чинь өмнөөсөө халаад л, араасаа хөлдчих гээд байгаа шүү дээ. Эрүүлсэн бол хамаа юу. Зүдэрч байгаа амьтныг хамгаалах хэрэгтэй. Хүн, араатан аль нь ч ялгаагүй. Насан туршдаа цасан дээр унтахдаа ер ажраагүй энэ араатан хүнд шархтсанаас энэ шөнийн хүйтэнд хөлдөөд үхчихнэ.
Дор нь өвс ч болхноо дэвсэхсэн. Даанч хөдөлгөж болохгүй дээ гээд жийхайг модны залаа, шилүүсээр хучиж дулаалав. Егор халаасанд хэзээд бэлэн явдаг талх өөхөө гаргаад галд бүлээсгэж идэв. Уух юм л алга. Битүү цасан дунд ч савгүй болохоор яалт ч үгүй. Чарганаас сияан аягаа авдаг байж л дээ.
Арван хоёр сарын богино өдөр хэдийнээ өнгөрч шөнийн харанхуй нөмрөхөд, мод бутны хэлбэр дүрс эрс өөрчлөгдөөд, юм бүхэн таагдашгүй нууцлаг болж хувирав. Егор бүдүүн хусыг налж хажуулдаад, нарийвтар модоор байн байн галаа төнхөн хожуулын цогийг жийхайд ойртуулан дулаацуулаад түүний байдлыг ажиглана. Жийхай огт амьсгаагүй мэт ч сайн ажиглавал бөөр нь яльгүй түхэлзэж байх шиг. Шархнаас нь цус гарахаа больсон нь ерөөс цус нь дууссаных биз. Энэ амьтан ямар хувингаар юүлэх цустай биш дээ. Хавийн цасыг цусаар будаж гүйцсэн дэг гэж Егор өмөөрөн бодов. Анчид, хэзээний тосгондоо харьчихсан, өдрийн ангаа ярьж зургаан чоно намналаа хэмээн сайрхацгааж байгаа даа гэж бодов. Тэд өвөлжин хичнээн хоног ганзага хоосон тэнэлээ дээ. Тэгэхэд өнөөдөр үдийн хугархайд л энэ. Дарга манайд очиж Машад бүгдийг ярьсан даа. Маша яаж сэтгэл нь түгшиж зовж байгаа бол. Дарга Машаг тайтгаруулах гэж Егор буутай яваа гэж худлаа хэлэх байх даа. Эхнэр маань намайг буугүй явсныг мэдэх юм чинь хууртахгүй. Маша, та нар бүгдээрээ ирцгээчихээд Егорыг ганцааранг нь шархтай чонын хойноос явуулж орхиод ирэх нь юу вэ гэж даргыг зэмлэж байгаа байх даа.
Жийхайн цээж хэржигнэн дуугарахад тэрнийг амьсгаа хурааж байна гэж цочирдон ухасхийв. Егор галаа сэргээхэд жийхайн амьсгаатай үгүй нь ажиглагдахаар гэрэлтэй болов. Амьсгалж байнаа? Егор тайвширч, жийхайд бүр ойртов. “ Ухаангүй ч гэсэн намайг дэргэдээ байгааг үнэрдээд, энэ эзгүй ойн харанхуй шөнөд хань татан өчүүхэн ч айх юмгүй тайван байгаа бизээ, хөөрхий минь” гэж бодов. Шөнийн хүйтэн хага ташивч цаг хугацаа харин хурдан өнгөрч байлаа. Егор мөчир хугачиж галаа өрдөөд хажуулдан хэвтэв. Энэ эзгүй газрын хүйтэн харанхуй шөнөд тэрэнд өчүүхэн ч айдас жихүүдэс төрсөнгүй. Эндээс чонын сүргийг өнөөдөр устгасан. өөр чоно байхгүй. Байсан ч галын бараа, жийхайн үнэрээс үргээд ойртохгүй. Егор галын илчинд бүлээцээд тэнгэр ширтэж хэвтэв. Од ярайсан тэнгэр ододоо дааж ядан ялигүй чичигнэж байх шиг. Одот тэнгэрийн тогтоц Егорын сэтгэлийг хэзээ ч хөдөлгөж байсангүй. Егор тэнгэрийн оддыг байгальд орших модны навч, шувууны далавч шиг л ердийн нэг зүйл гэж төсөөлдөг юм. Оддоо гэж байдгаараа байж л байна. Одод байгаагүй бол оронд нь ямар нэгэн юм байх л байсан биз. Одот тэнгэрийн бүтэц бүрдэлийг тэр ерөөсөө мэддэггүй агаад хэрэв хэн нэгэн тэдгээр оддыг зуу шахам орд буюу савд хамрагдан ангилагддаг гэвэл ихэд гайхах байв. Учир нь Егор цорын ганц долоон бурхан оддыг л танина. Тэр ер нь оддыг ингэж ангилж байгаагүйгээс орчлон дахь тэдний зураглал нь сонирхол татсаар цагаан цэнхэр дөлнүүд нь улам тодорч, хачин эмх цэгцтэй мэт санагдав. Тэд эндээс хэдий хол бол? Өөрт нь тэр алсын зайг багцаалах төсөөлөл даанч алга. Тэр холын юмыг ямар нэгэн ид шидээр л тооцоолж магадгүй. Одод хүрэх зам ч чиггүй, тийш нь татах чиглүүлэх ямар ч хүч байхгүй, тэрний бодох ухаан ч хүрэхгүй.
Оддыг ажин сонирхсоор ухаан нь тэртээ холд хүрчихээд тэр их өндрөөс доошоо харах аймшигтай санагдав. Тэр барьц тулцгүй өндрөөс бүх юмс харагдаад ямар ч хэвтээ тэнхлэг, хавтгай дүрс алга болсон мэт Егорт санагдав. Өөрөө хэвтэж буй эх газар нь огт эзгүй тас харанхуй мэт төсөөлөгдөнө. Энэ ертөнцийнхөн бүгд унтчихсан, зөвхөн ганцхан лааны гэрэл төдийхөн гэрэл бөхөж буй галынх нь салхинд үлээгдсэн цогноос ёлтолзно. Цагаан цасан дээр улаан цусаараа тодрон дурайх үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтээ чоно л хажууд нь байгаа бодитой ганц юм шиг нүдэнд нь тусна. Энэ эзгүй ойд чоно хүн хоёулхнаа үлдээд, бусад нь үхэж сөнөсөн, эсвэл ойртож буй үхлээс зугатан зайлсан бололтой. Үхэл үнэхээр бүр дэргэд нь, яг энд ирчихсэн, голд нь ойртох шиг болох агшинд ойн дээгүүр зураа татуулан од харвалаа.
Егор цочин давхийв. Ямар нэгэн юм яг хажуугаар нь шүргээд өнгөрөх шиг болов. Тэрний толгойн хуйх нь хуурчих шиг болон ухасхийн өндийхөд жийхай өөдөөс нь харж байна. Бараг үхчихээд тэрийн хэвтсэн чоно чинь хагас хөрвөөд гэдсээрээ элгэдэн хэвтчихсэн өөдөөс нь нүдээ цавчилгүй ширтэж байдаг юутай гайхамшиг вэ!
- Бурхан минь сэхэж байна уу? Егор сөхөрч суугаад жийхайг илж энхрий дотно үг хэлэх гэснээ таг хөшиж, бүр үхчихээд байснаа амилан харж хэвтээ жийхайн үл цавчин цонох нүдний өөдөөс таг ширтлээ. Тэр үхчихээд дахин амилж байгаа онцгой амьдралыг дэмжин тэтгэж буйдаа алмайрчээ. Чонын нүдийг сайн ажихад харц нь зөвхөн айдсаар хурцлагджээ. Хүүхэн хараа нь томорсон тэр нүд тулж ирсэн аймшгийг нэвт харж байна.
Үхлийн айдас! Аливаа амьтан үхлийн өмнөх энэ айдаст албадлагаар бэлтгэдэг ажээ. Хөөрхий зайлуул даа! Өрөвдсөн хүний энэ дуу нь шөнийн ойд гажууд эв хавгүй сонсогдлоо. Гэвч энэ дууг жийхай сонсоод эцсийн хүчээ шавхан Егорт тулж ирээд ертөнцийн энэ харанхуй дахь айдсаас нуугдах мэт өвдгөн завсар нь хошуугаа шургуулав.
- Хөөрхий дөө гэж давтан толгойг нь илэхэд зад буудуулсан овооны шарх өртөхөд Егор агзас гээд өдөр чоно хядсан анчдыг үзэн ядаж байсан шигээ өөрийгөө үзэн ядав.
- Уучлаарай хонгор минь. Сонсож байна уу? Чоно өнгөрч байх шиг таг болоход Егор энхрийлэн илсээр суув. Жийхай амьсгаа татаад бие нь чичигнэв. Уруул нь татаж шүд нь ярзайгаад, нүд нь хараатай хэвээр гөлийж араатны үхлийн шинж илрэв. Орчин бүр нам гүмхэн болов. Байгальд үл ажиглагдам нэгэн өөрчлөлт болж байх шиг. Тэрхүү өөрчлөлтийг зөвхөн зөн мэдрэмжээр л ойлгож болно. Адгуус, хүн алинд ч үхэл олонтаа тохиолддог, сар мандах гай зовлонгийн цаг ойртсоор, бүр ойртсоор...


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.29.07 11:44 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
За ингээд гоё зохиол маань дууслаа. Бичиж байх хугацаанд маань хамтдаа байж дэмжиж, хамгийн гол нь амтархан уншиж байсан та бүгддээ баярлалаа :-D . Бас чонын тухай ийм сайхан зохиолыг орос хэлнээс хөрвүүлэн уншигчиддаа хүртээл болгосон Ц. Дандар гуайдаа баярлалааа.
Дараа дахин сайхан зохиол оруулнаа. Тэр үед уулзацгаая :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.30.07 1:33 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.03 9:04 am
Posts: 1042
Location: Эвийг хичээж эх ороноо хайрлая!
[font=Microsoft Sans Serif]Essey chamd mash ikh bayarlalaaa. Nud salgalgui unshlaaa.[/font]

_________________
Миний хайртай МОНГОЛ


Top
   
 Post subject:
PostPosted: May.01.07 3:12 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.18.06 6:54 am
Posts: 898
эссэе чи үеийнхнээсээ тасарчижээ :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: May.01.07 9:53 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
хөөрхийн амьтан жийхайг бүр өрөвдчихлөө :(

_________________
u r ma hero


Top
   
 Post subject: tnx
PostPosted: May.01.07 10:52 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
essey bayarlasan shuu. Goyo zohiol baina. Dandar guai ch saihan orchuuldag yum baina. Dahij olon goyo zohiol orchuulaarai.

_________________
...


Top
   
 Post subject:
PostPosted: May.01.07 8:16 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Энэ зохиолыг анх уншаад жийхайг үхэхэд нь уйлаад л Егорыг үзэн ядаж байсан шүү :razz: . Тэнэг чинь өөрөө хайж олж өгчихөөд гээд л :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: May.08.07 3:56 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
Yostoi ih bayarlaaa.. togsohod ni yag l Yogor shig heden udaa amid uldsen yum chini amid uldchij maagd geed l huleegeed bialaa hehe

_________________
Life is magic!


Top
   
 Post subject:
PostPosted: May.09.07 4:05 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Сайхан зохиол шүү, удахгүй дахиад бас нэг гоё зохиол оруулахаар бэлдэж байнаааа :-D

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: May.12.07 7:06 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.18.06 6:54 am
Posts: 898
zaara wrote:
Yostoi ih bayarlaaa.. togsohod ni yag l Yogor shig heden udaa amid uldsen yum chini amid uldchij maagd geed l huleegeed bialaa hehe


би бас тэгэж бодоол чагнаад байсан байдаггүй шүү. туучий юмаа. хоолой зангирах ч шиг. нүгэл байгаа даа :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: May.26.07 9:52 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Еssey Найз нь өнөөдөр л завтай болж аль дээрээс хойш уншихсан гээд шүлсээ гоожуулаад явсан энэ зохиолын уншиж дуусгалаа. Чи намайг мэднэ дээ нэг номонд орохоороо ухаан мэдрэлээ алдтал ордог гэж... Энэ дэндүү гоё зохиол байнаа. Бас их сайн орчуулсан байнаа тэ? Жийхайг үхэхэд найзынх нь хоолой зангираад арай л уйлчихсангүй. Ажил дээрээ сууж байсанаа л гэнэт уйлаад унавал гайхах байлгүй дээ. Ийм гоё зохиол оруулсан хайртай найздаа их баярлалаа. :wd: :wd: :wd:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
 Post subject:
PostPosted: May.27.07 2:13 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
[quote="unenug"]Еssey Найз нь өнөөдөр л завтай болж аль дээрээс хойш уншихсан гээд шүлсээ гоожуулаад явсан энэ зохиолын уншиж дуусгалаа. Чи намайг мэднэ дээ нэг номонд орохоороо ухаан мэдрэлээ алдтал ордог гэж... Энэ дэндүү гоё зохиол байнаа. Бас их сайн орчуулсан байнаа тэ? Жийхайг үхэхэд найзынх нь хоолой зангираад арай л уйлчихсангүй. Ажил дээрээ сууж байсанаа л гэнэт уйлаад унавал гайхах байлгүй дээ. Ийм гоё зохиол оруулсан хайртай найздаа их баярлалаа. :wd: :wd: :wd:[/quote]

Хайртай шүү хонгор оооооо :-D

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: May.27.07 3:06 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.18.06 6:54 am
Posts: 898
þó ÷ îéëãîñоíã¿é. Àëü нь эрийн?


Top
   
 Post subject:
PostPosted: May.28.07 12:26 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Mar.24.05 4:39 pm
Posts: 1310
Location: АМЬДРАЛ хичнээн сайхан болохыг мэдрэхийн тулд үхлийг хүсэх...
[font=Arial Black][align=center]end oros zohiolchin buteel bhaar n tavilaa...

Nadad "Вампилов Александр Валентинович" -iin "Утиная охота"-g mgl heldeer oloood ogooch, gej.[/align][/font]

_________________
minii MONGOL


Top
   
 Post subject:
PostPosted: May.30.07 2:16 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Joined: May.26.05 12:11 pm
Posts: 642
essey ih bayarlalaa! :wd: daraagiinhaa zohioliig taviaraa gesen :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: May.30.07 2:18 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.01.07 8:27 am
Posts: 547
utga zokhioliin bukh forumiig ustgaval taarna

_________________
A_van


Top
   
 Post subject:
PostPosted: May.30.07 3:25 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.30.05 5:56 pm
Posts: 278
Location: ?...
yostoi saihan zohiool baina ! Essey uur saihan zohiool oruulaarai !


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.03.07 7:26 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
A_van wrote:
utga zokhioliin bukh forumiig ustgaval taarna

Утга зохиолд дургүй юм бол хэн чамайг ороод ир гэсийн :uuu:

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.21.07 11:14 am 
Essay hongoroo, negent choniin tuhai gaihaltai tuuj oruulsan um chin, Akim guain Chono tengeriin amitan geed neeh goy nom bdgdaa teriig oruulbal

sonirholtoi baih bolwuu, bas anchidiin talar oguulsen anchin biluude neriig ni sian sanadaguie gadaadiin zohiolchiin barnii/shiluusnii ch biluu/ zuragtai nom

baidagda ihevchlen afrikd bolson yawdliig bichsen ter ch bas zuger shu. humuust buyan bolj baiga ajild chin amjilt husie!


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.21.07 11:20 am 
ene a_van geed bgaa nhor utga zohiol unshdagui bol setgehuin car huree ni yaaj teldeg um bol? tosoolon bodoh chadvar ni nileen sulduu nohor bgaada,

iim ug bichij baij yaaj ahmad gishuun bolchvoo eldev shaldav demi um bicheed l asuultiin forumiig duurgedeg umuu haasha um/ zewuuclee barij

chadsangui uuchlaarai / bi ch hund hereg blhoor um bichdegguildee :oops: :nana01:


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.21.07 4:12 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
ayalagch wrote:
ene a_van geed bgaa nhor utga zohiol unshdagui bol setgehuin car huree ni yaaj teldeg um bol? tosoolon bodoh chadvar ni nileen sulduu nohor bgaada,

iim ug bichij baij yaaj ahmad gishuun bolchvoo eldev shaldav demi um bicheed l asuultiin forumiig duurgedeg umuu haasha um/ zewuuclee barij

chadsangui uuchlaarai / bi ch hund hereg blhoor um bichdegguildee :oops: :nana01:

Баярлалаа Ayalagch aa би бас яг чиний зөвлөсөн шиг дандаа гоё ан амьтны тухай тэр дундаа чонын тухай зохиолууд оруулъя гэж бодож байгаа. :-D

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.25.07 5:20 pm 
Dear bas neg um sanalaa, djeck londongiin zohioluud dotor nere choniin tuhai zohiol ih bdgiin, ovog deedsiin duudlaga, oshoo horsol,

tsagaan soyot, bas mongoliin henii bileede ologchin ged oguulleg bdgda, oor sanaddaguiee


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.26.07 8:45 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
ayalagch wrote:
Dear bas neg um sanalaa, djeck londongiin zohioluud dotor nere choniin tuhai zohiol ih bdgiin, ovog deedsiin duudlaga, oshoo horsol,

tsagaan soyot, bas mongoliin henii bileede ologchin ged oguulleg bdgda, oor sanaddaguiee

Choniin tuhai zohioluudaas hamgiin goyuud ny tsaaziin tavtsan, hogshin chono ulisan ny, tsagaan soyot 3 baihaa. Bas ene oin savdag ologchin ih goy yum.

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.02.07 11:52 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: May.06.07 8:46 pm
Posts: 109
Location: gertee comniihoo ard...
ESTOI IH BAYRLALAAAAAAAAAAAAAA

_________________
Kiss ma lipz...


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.14.07 2:55 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.03.07 1:20 pm
Posts: 10
Location: Ulaanbaatar
:hi:
Zohiol ih taalagdaj bnaa.
Tegeed bvr unshihad duhum mongoloor bichsen ni dog bnaa.
Amjilt hvsee :-D
Vrgeljlvvleed baigaarai.
Thank you :wd:
Shine zohiol bichihdee medegdej bval bvr dogi bna.
e-mail:bayanaa0401@yahoo.com

_________________
Yalguun


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.07 6:02 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.03.07 1:20 pm
Posts: 10
Location: Ulaanbaatar
[font=Times New Roman] [/
Çîõèîëûã ñàÿ óíøèæ äóóñëàà. Òºãñãºëèéã á¿ð ìóóãààð òºñººëæ áàéëàà. Çîõèîëûí íýðíýýñ íü ÷ òýð¿¿, æèéõàéã ºøºº àâ÷ Åãîðûí îõèíûã àâàõ áàéõ ãýæ áîäîæ ÷, ýñâýë Åãîðûí àìèéã àâàõ áàéõ ãýæ áîäîæ æèéõàéã ýñðýãýýð áîäîæ áàéòàë çîõèîë ººðººð òºãññºíä ãàéõàëòàé áàéëàà.
Áè õàð áàãààñàà ë óðàí çîõèîëûí õîðõîéòîí, í¿ä æààõàí òèéìõýí áîëæ áàéãàà ÷ ýíý îðóóëñàí çîõèîëûã øèìòýí óíøààä äóóñëàà.
Çîõèîë áè÷èæ îðóóëæ õºäºëìºð ãàðãàñàí, õ¿ì¿¿ñò õýðýãòýé îëæ óíøèæ ÷àäàõã¿é áàéãàà íýã õýñýãò òóñ áîëæ öàã çàâàà õàðàìã¿é ãàðãàñàíä ÷èíü òàëàðõàæ áèøèð÷, ¿íýëæ áàéíà.
Ìàãòààë õ¿íä óõààíòàé õ¿íä õýçýý÷ èë¿¿ääýãã¿é þì.
Ìèíèé ãóéñíûã õ¿ëýýæ àâáàë èõ áàÿðëàíàà.

_________________
Yalguun


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited