#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.19 10:10 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 166 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
 Post subject:
PostPosted: May.08.07 10:27 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Баттөмөр дараачийнхаа байнд гэрлээ тусган гохоо дартал сум нь дуусчихсан байв. Тэгмэгц нь тэрээр хоосон буугаа шидэж орхиод эргэтэл гарах хаалганы зүгээс хоёр хар дүрс чихарсан дуу гарган өөр лүү нь гүйж байх нь тэр. Ингээд өнгөрдөг байжээ гэсэн бодол Баттөмөрийн толгойд зурсхийн орж ирсэн ч ийм амархан үхэлтэйгээ эвлэрэхийг хүссэнгүй, эцсээ хүртэл үзэлцэхээр зориг шулуудлаа. Тэрээр гар чийдэнгийнхээ гэрлээр хавь орчноо тусгаад өөрөөс нь тав орчим алхмын зайтай хурц үзүүртэй бүдүүн төмөр газар хэвтэж байхыг олж харав. Баттөмөр лоом гээд нэрлэчихэд болмоор энэ үзүүртэй бүдүүн тахир төмрийг шүүрэн аваад гардан тулалдаанд орохоор биеэ зэхлээ. Битүү хүржигнэсэн муухай дуугаар исгэрсээр өөрт нь тулж ирсэн хорьхон хастай болов уу гэмээр жаахан охиныг Баттөмөр лоомныхоо үзүүрээр нүүр лүү нь нэвт зоож орхилоо. Нарийхан жингэнэсэн дуугаар могой мэт исгэрсээр охин татваганан унахад Баттөмөр лоомоо суга татан аваад араас нь тулж ирсэн эрэгтэйн толгой руу хамаг тэнхээгээрээ савж орхив. Хүнд төмрөөр толгойдоо цохиулсан махчин эр хажуу тийш өнхрөн унахад дарачийнх нь Баттөмөрийн яг өмнө тулаад иржээ. Нэгэнт тулаад ирсэн болохоор Баттөмөрт гартаа атгасан зэвсгээ ашиглах боломж гараагүй учраас толгойгоороо нүүр лүү нь мөргөж, өөрөөсөө үл ялиг холдуулаад баруун хөлөөрөө гэдэс рүү нь хар тэнхээгээрээ жийж унагав. Гэтэл мөрнөөс нь бас нэгэн хүйтэн гар атган авахад Баттөмөр маш эргэж лоомоороо доороос нь эрүү рүү нь хүчтэй зоож орхиход лоомны үзүүр нь махчин эрийн зулайг нэвт цоолон дээшээ гарах нь харанхуйд там тум мэдрэгдэж чих дөжрүүлэм чарлаан үүслээ. Баттөмөр түүнээс лоомоо сугалан авах гэж мунгинасаар байтал түүн дээр сэлмэн соёогоо ярзайлгасан тав зургаан махчин шаваад ирэв. Баттөмөр нүцгэн гараараа нүүр лүү нь цохиж хамаг хүчээрээ тэмцэж байсан ч нэг мэдэхнээ газар уначихжээ. Энэ удаад түүн дээр нэг гартай эмэгтэй биш бүр хоёр гартай эрэгтэй махчин этгээд дарж хэвтээд хүзүүнд нь соёогоо шигтгэхээр улайран зүтгэж байлаа. Харин бусад нь Баттөмөрийг зүйл дуусгахыг хүлээх мэт хүржигнэн тойрон хүрээлэв. Гар чийдэн нь хаана ч унасан юм бүү мэд, унтарчихсан байх бөгөөд Баттөмөр энэхүү харанхуй орчинд сүүтгэнэсэн хар дүрсүүдтэй хамаг хүчээрээ тэмцэж байлаа. Эдгээр махчин этгээдүүд харанхуйд яг л шар шувуу шиг сайн хардаг бололтой. Баттөмөр хэдий хоёр гараараа махчин эрийн эрүүнд нь тулсан хэдий ч аргагүй хүчин мөхөстөж өмхий ханхлуулсан муухай ам хүзүү рүү нь улам бүр ойртсоор байв.

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: May.09.07 9:16 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:49 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.10.07 2:55 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:50 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.10.07 4:13 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:50 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.11.07 3:20 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:50 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.11.07 6:25 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:50 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.11.07 8:02 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:50 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.17.07 11:39 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.17.07 4:33 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.18.07 12:47 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Мессеж

Тогтуун салхитай зуны энэ шөнө Намууны гар утасны мессежний дохио дуугарч түүнийг хар дарсан зүүднээс нь сэрээжээ. Хувийн компанид нягтлан бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж ядан утсаа дэлгэж үзэв. “ Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ, АДГУУС МИНЬ...” Намуун хэдий нойрмог байсан ч өөрийг нь заналхийлсэн энэхүү мессежийг маш сайн уншиж ойлгов. Сэтгэл нь жихүүцээд явчих нь тэр. Үүрийн дөрвөн цаг дөхөж байхад хэн нэгэн найз нь өөрөөр нь ингэж муухай бүдүүлгээр тоглоно гэж баймааргүй санагдана. Ингээд Намууны нойр айснаасаа болоод бүрмөсөн хулжиж орхиод орон дээрээ өндийж суулаа. Тэрээр уг мессежийг ямар дугаараас явуулсныг мэдэхээр утасныхаа дүрсийг доош нь гүйлгэж харав. Санаанд оромгүй юм. Ямар ч дугаар байхгүй байна. Үгүй ядаж ямар нэгэн дүрсэн тэмдэглэгээ ч байхгүй байна шүү. Ямар хараал идсэн өөдгүй золиг нь ганц бие эмэгтэй рүү ийм мессеж явуулж зугаагаа гаргадаг байнаа, гэсээр Намуун унтахаар буцаж хэвтлээ. Гэвч түрүүчийнх шигээ гүн нойронд автсангүй. Хамаг оюун ухаан нь таагүй бодлуудаар дүүрч, өөрийг нь заналхийлэх ямар хүн байж болохыг сэтгэлдээ тунгаасаар.
...” Эзэн минь танд мессеж ирлээ”
Намууны утасны энэхүү мессеж ирж буй дохио чимээ аниргүй харанхуй гэрт дахн хадлаа. Намуун давхийтэл цочих нь тэр. Бас хэн нь вэ, арай саяны нөгө тэнэг амьтан чинь дахиад л заналхийлж байгаа хэрэг биш байгаа даа хэмээн бодсоор Намуун утсаа дэлгэж үзэв. “ Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ...АДГУУС МИНЬ” Ээ золиг, дахиад л. Энэ чинь намайг харин яадаг новш вэ. Дугаар нь гардаггүй утаснаас намайг дарамтлах шаардлага энэ хүнд байгаа л юм байх даа.
Сүүлийн хоёр жилийн туршид ганцаараа амьдрах болсон Намуун анх удаагаа л ийнхүү жихүүцэж, айн сандарч байгаа нь энэ байлаа. Түүний нүдэнд бүр нулимс цийлэгнээд ирэв. Ийнхүү Намууныг уг мессежний учрыг олж амжилгүй яахаа мэдэхгүй байтал дахиад л өнөөх мессеж ирэх нь тэр. Дугаар нь гардаггүй утаснаас нэг янзын заналхийлсэн мессеж дахин дахин ирсээр. Намуун тэссэнгүй хэсэг хугацаанд тээнэгэлзэж байснаа шуудхан утсаа унтраагаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтлээ.
Буцах хаяггүй муу ёрын мессежнээс болоод Намууны нойр хүрсэнгүй. Хамаг бие сэтгэл нь тэр аяараа айдаст автан түүнээсээ болоод бүр дагжин чичирч байв. Тэрээр хэдий унтахыг хүсч байсан ч чадсангүй.

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.07 1:15 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Элдвийн муу ёрын бодлууд ар араасаа хөвөрсөөр байтал үүр цайжээ. Нарны гэгээ тусч харанхуй арилаад ирэх үест Намуун сая нэг хагас дутуу тайвшраад орноосоо бослоо. Шөнийн мессежний заналхийллээс болоод дутуу нойртой хоносон учраас нүд нь улайж, царай нь цонхийжээ. Намуун утсаа асаах гэснээ эргэлзэж түр хүлээхээр шийдээд угалгын өрөөнд явж орлоо. Тэрээр толинд өөрийгөө хараад цочих шиг болов. Би чинь ийм ядруухан, доожоогүй хүүхэн билүү. Үгүй ээ, би ийм царай муутай хүүхэн биш, энэ зүгээр л ядарснаас болоод өөрийгөө ийм сүр сүлдгүйгээр харж байгаа биз.
Намуун өөрийгөө ийнхүү бодлоороо тайвшруулаад хүйтэн усаар нүүрээ маш хүчтэй үрж угаалаа. Овоо сэргэх ч шиг болох нь тэр. Тэрээр өөртөө өглөөний цай бэлдэхийг ч завдсангүй. Уг нь Намуун ажлаасаа хоцорч байсан ч хамаагүй өглөөнийхөө цайг заавал гэртээ уугаад гардаг билээ. Гэтэл энэ өдөр Намууны энэхүү бичигдээгүй хууль ямар ч торох юмгүйгээр зөрчигдөх нь тэр. Магадгүй тэрээр хоол идэж цай уудаг гэдгээ хэсэг хугацаанд мартчихсан болотой. Түүнд үнэндээ л хийх юм олдсонгүй. Ажилдаа явах гэтэл цаг хавьгүй эрт байна. Яахав одоо гараад очлоо гэхэд лав л гурван цагийн дараагаас ажилчид цуглаж эхэлнэ. Жижүүрээс өөр хэн ч байхгүй. Эзгүй ажлын байранд очоод яах ч юм билээ. Тэгээд ч хүмүүс намайг шөнөжин шоудаж гадуур хоноод ирлээ гэх нь дамжиггүй. Намуун ийнхүү яахаа мэдэхгүй тээнэгэлзсээр буйдан дээрээ хэсэг суув. Тэрээр шийдэв бололтой гартаа атгасан motorolla маркийн утсаа дэлгээд асаах товчлуурыг дарлаа. Намууны гар утас ажиллахад бэлэн болжээ. Шөнө ирсэн мессежүүдийг цөмийг нь устгаж аваад санаа нь амрах шиг болсон Намуун ажилдаа явахаар шийдэж алгуурхан өндийлөө.
Цэвэрлэгчийн гудамж шүүрдэж буй шир... шир... хийсэн чимээ үйлдвэрийн яндангийн дуутай хоршиж, хаа нэгтээ хурдлан өнгөрөх машны дуу амьдрал эхлэж байгааг илтгэнэ. Намуун өнгөрсөн шөнийн заналхийллийг бүрмөсөн мартахаар шийджээ. “Зүгээр л хэн нэгэн утас андуураад тэгсэн биз. Түүнээс биш намайг ер нь хэн, яасан гэж ингэж заналхийлж байхав. Бүх юм хэвийн байна. Ажлаа сайн хийгээд, амьдардгаараа амьдраад явахад болно” Намууны энэ бодол нь түүнийг тайвшрахад хүргэв бололтой.
Энэ өдөр Намуун ажилдаа хамгийн эрт иржээ. Жижүүр нь түүнийг ийм эрт ирж байгаад гайхав бололтой нэг том харснаа цоожтой өрөөг нь онгойлгож өглөө. Өөрөөс нь өөр хэн ч байхгүй байгаа Намууны ажлынх нь өрөөнд “ Эзэн минь танд мессеж ирлээ...” гэх гар утасны дуу дахин хадлаа. Өөрийгөө овоо тайвшруулаад байсан Намуун огло үсэртэл цочив. Утсаа нээгээд харлаа, дахиад л өнөө урд шөнийн мессеж дугаар нь гардаггүй тэр утаснаасаа ирсэн байх нь тэр. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ...АДГУУС МИНЬ”. Энэ мөртийг уншаад Намууны огиудас хүрэх шиг боллоо. Бурхан минь гэж, энэ одоо хэн юм бол оо хэмээн амандаа үглэсээр Намуун гар утсаа салгаж орхив. Тэрээр дахин утсаа асаахыг ч хүссэнгүй, зүгээр л олон хүн бужигналдсан хөгжилтэй, сэтгэл тайван байх орчныг хүсч байлаа. Ажлынхаа том өрөөнд ганцаархнаа байгаа бүсгүйн сэтгэл хямарч нойр нь ч хүрэх шиг болоод ширээн дээр гараа дэрлээд яахаа мэдэхгүй тэрийн хэвтлээ. “ Намайг хэн ингэж дарамтлаад байгаа юм бол оо” хэмээн гиюүрч байтал ажлынхан нь цувран ирцгээв. Ажлын өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж, удалгүй хоолны цаг болж нэг өрөөнд хамт ажилладаг зургаан бүсгүй өрөөндөө хооллохоор боллоо. Намуун утсаа асаасан ч үгүй өөрийнхөө суудаг ажлын ширээн дээрээ хөсөр орхиод өрөөний голд байдаг том дугуй ширээн дээр ажлынхантайгаа зэрэгцэж суув. Түүнд хоол идэх өчүүхэн ч хүсэл байхгүй байсан хэдий ч өмнөө байгаа тавагтайгаас хоолой руугаа өөрийгөө хүчлэн арай ядан давуулж байгааг хамт ажиллагсад нь харин анзаарсангүй.

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.07 2:22 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
“ Эзэн минь танд мессеж ирлээ..”
Дуугаа хурааж бөөн бухимдал болон сууж байсан Намуун өөрийн эрхгүй дагжин чичирч “Ээж минь” хэмээн дуулдах төдий шивнэлээ. Намууны хамт ажиллагсад түүн рүү гайхсан харцаар ширтэж нэг нь бүр тэссэнгүй бололтой “Яагаад мессеж ирээд байхад утсаа үзэхгүй байгаа юм бэ?” хэмээн их болгоомжлонгуй өнгө аястай асуугаад авав. Харин Намуун энэ асуултанд хариулсангүй. Гар утас руугаа цогцос харсан юм шиг айж бачимдсан харцаар нүд салгалгүй ширтэж байснаа “ Миний утсыг хэн асаачихаа вэ?” хэмээн арай ядан дуугарлаа. Намууны хамт ажиллагсад чухам юу болоод байгааг ойлгохгүй, дэмий л нэг нэгэн рүүгээ асуусан харцаар харна. Намуун утсаа үзсэнгүй, харин мэгшин уйлж эхлэв.
- Уг нь би утсаа унтраачихсан ш дээ. Та нар яагаад асаачихсан юм бэ?
Намууны энэ асуултад хариулах хүн олдслнгүй. Бүр зарим нь бие засах нэрийдлээр өрөөнөөсөө гарч явцгаалаа. Намуун ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй байсаар байснаа сууж байсан сандал дээрээсээ арайхийн өндийж бослоо. Тэрээр айснаасаа болоод бүр хөшчихсөн байгаа нь андашгүй байх аж.
- Би уг нь утсаа унтраасан юмсан, та нарын хэн нэгэн нь асаасан уу. Надад үнэнээр нь хэлээч, гуйж байна?
Хэн ч хариу үг хэлсэнгүй, Харин Намууны өөдөөс нь харж суудаг энэ жил дөнгөж сургуулиа төгсөөд байгаа Элбэгзаяа Намуунаас нүд салгалгүй ширтэж байснаа “ Би лав асаагаагүй. Ер нь хэн ч асаагаагүй ш дээ, та өөрөө харж байсан. Тэгээд ч та өөрөө л утсаа гүйцэд унтраагаагүй юм байлгүй дээ, юунд нь санаа зовсон юм. Намуунаа эгч ээ, ингэхэд таны бие зүгээр үү?” гэж асуув.
Намууны ай түгшиж байсан тогтворгүй харц гэнэт ууртай шийдэмгий байдал руу шилжиж гар утсаа ширээн дээрээс шүүрч аваад дэлгэлээ.
“ Утсаа салгахаар л зугтчихна гэж бодоо юу. Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ... АДГУУС МИНЬ”
Намуун гар утсаа эгээтэй л хана руу савчихсангүй. Мессежийг уншаад царай нь барайснаа сандал дээрээ суух биш зүгээр л уначих нь тэр. Ажлынхан нь түүнд халуун цай аягалж өгөөд, зарим нэг нь духыг нь алгаараа дарж үзээд халуунтай байгаа эсэхийг нь шалгана. Намуун жаахан тайвширснаа утсаа буцааж унтраагаад “ Надад санаа зоволтгүй ээ, би зүгээр” хэмээн ажлынхандаа хандаж аяархан хэллээ. Удалгүй цөм өөр өөрийнхөө ажилд орцгооход захирал нь орж ирээд “ Бие чинь муу байгаа бол эртхэн харьж амраарай, Намуунаа” гэж хэлчихээд гарав.
Намуун мессежний талаар ажлынхандаа юу ч ярьсангүй. Бас унтарсан байсан утас өөрөө асаад мессеж ирсэн гэхэд хэн ч итгэхгүй нь мэдээж. Тэгээд ч ажлынхандаа хаа хамаагүй өөрийнхөө утсанд ирсэн мессежний талаар ярьж залхаах нь дэмий гэж үзжээ. Намууны ухаан санаа ажлаа хийхэд ер төвлөрч чадахгүй зөвхөн заналхийлсэн мессежийг бичсэн эзэн хэн болохыг эргэцүүлнэ.

_________________
Надад ИТГЭ


Top
   
 Post subject:
PostPosted: May.21.07 12:06 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.21.07 6:54 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.23.07 11:53 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.25.07 6:59 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.28.07 2:57 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.29.07 11:59 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.30.07 5:22 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.31.07 12:56 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.31.07 2:13 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
...

_________________
u r ma hero


Last edited by orny on Oct.29.13 2:53 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.19.07 5:16 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Mar.01.03 5:18 am
Posts: 481
Image


Формат : PDF
Хуудасын тоо : 139
Хэмжээ : 1Mb

Татах


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.21.07 7:32 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Oct.08.06 8:29 pm
Posts: 160
Location: Боломж байгаад чадал хүрвэл хүссэн газарт
burhan min naad chin yamar aimar haragdaj bna aa.jihuutseed bna shuu.yanziin goy zohiol oruulj bgaad thx


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.04.07 7:58 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Oct.08.06 8:29 pm
Posts: 160
Location: Боломж байгаад чадал хүрвэл хүссэн газарт
hooe end amisgaatai hun bna uu???

_________________
Shoot & breeze


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.05.07 1:02 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
Сэдвээ эхнээс нь үзсэн бол бүх зохиолыг нь оруулчихсан байгааг мэдэх байсан даа

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.05.07 7:31 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Oct.08.06 8:29 pm
Posts: 160
Location: Боломж байгаад чадал хүрвэл хүссэн газарт
ihenhiig ni unshtsoon :D

_________________
Shoot & breeze


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 166 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited