#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 4:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 
Author Message
PostPosted: Jul.04.10 4:58 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт Монгол Америкийн хамтарсан Хануй хөндий төсөл 2010 /Khanui Valley Project/ экспедицийн бүрэлдэхүүнд багтан 44 хоногыг өнгөрөөчихөөд ирлээ. Энэ хугацаанд эх нутгаараа бахархан бахдаж бас зарим үед харамсан шаналж байгаад ирлээ..

Юунд харамсаваа гэхээр 10 жилийн өмнөх гэлтгүй өөрчлөгджээ..

1. Монголын уламжлалт үхэр тэрэг гэдэг зүйл бараг харагдахгүй хаа нэг газар хуучин өвөлжөөнд модон тэрэгний үлдэгдэл ашиглахаа больсон сэг л харагдах юм. Харин түүний оронд Солонгосын тэвшит тэрэг болох Портер, Вонго зэрэг механик унаанууд айл болгоны гадаа шахуу зогсож ажил болгоноо түүгээр хийж аль хэдийнээ тэдний амьдарлын салшгүй нэгэн хэсэг болжээ.. Уул нь айлын үхэр сүргийг харж байхад сайхан сайхан Шарнууд /эр үхэр/ харагдах чухамхүү тэднийг өвлийн идшэнд зориулж тэжээж байгаа бололтой...

2.Морь гэдэг бол нүүдэлчдийн бүхий л түүхийн хугацаанд хамгийн чухал нь байсан. Одоо ч тэр үүргээ биелүүлж байна. Гэхдээ би хониндоо, адуундаа, үхэрэндээ Арслан, Хурд, Хүлэг гэсэн хужаа Мотоциклоор явж байгаа монгол залуус, хүүхнүүдийг олонтой бүр өдөр тутам харлаа. Хичнээн амьдрал тааруу ядуу өрх байсан ч тэдний гадаа зоолттой нэг зүйл байгаа нь эдгээр хужаагын хэлхээтэй төмөрнүүд. Хуучны сайхан ИЖ мотоциклууд бараг л алга.. Яагаад ингээд өргөн хэрэглээд байна гэхээр нөгөөдүүл нь 100 кмт 2-3л зарцуулах юм аргачгүй биз.. Ахиад хэдэн жилийн дараа очиход морь унасан залуу адуугаа хайж, хонио тууж яваа зураглал харагдахгүй байхад гайхах зүйл үгүй..

3. Монголчууд шиг жилд 4 нүүдэллэдэг үндэстэн бараг л байхгүй байсан.Гэтэл одоогын айлууд өвөлжөө, зуслан гэсэн хоёрхон маршрутай болж тэр нь ердөө шээсний газар нүүх юм сайндаа 2-3 км газар,, бүр өвөлжөөндөө мөнхөрдөг айл хүртэл байсан..

4. Мөн байшин барьж байгаа 2 3н айл байнаа.. Магадгүй хэдэн жилийн дараа 20 30 бүр дараа нь монгол гэр гэдэг зүйл ховордоход ч гайхах зүйл алга.

5. Айлд ороод сав суулгыг нь ажиглахаар хуучны монгол эдлэл бараг л алга,, бүр социализмын үеийн хөнгөн цагаан сайхан сайхан орос савнууд хүртэл бараг л алга, дан л хуванцар хятад сав суулгаар дүүрсэн харагдана.

За тэгээд Зөвхөн Хануйн Хөндийн байдал нэг иймэрхүү бусад газар ямар байгааг, та бүхэн минь бичэлцэнэ биз..


Top
   
PostPosted: Jul.04.10 5:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
одоо тгд үхэр тэргийг хирэглээд байлтай бишдэ
өвөлийн хүйтэн зуны халуунд хэцүүшдэ
чам мэт жилдэ ганц ирж нүдээ баясгачаад явдаг хүнүүст сайхан л бх
чи бэлчиж амидраагүйгээс тэд өөрсөдөө яаж амидрахаа мани мэтээр ч нээх заалгахгүй бха зүэр
харинч хөдөөг чэн хаяаад явчихаагүйд н баярла балай мэн


Top
   
PostPosted: Jul.04.10 5:37 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Ерөнхийдөө цаг уурын хатуу ширүүн байдал бас бус нөхцөлүүд механикжсан фермерийн аж ахуй руу шилжсэн нь дээр гэдгийг нотлоод байна шүү дээ. Гэхдээ өөрийн чинь үгүйлээд, төсөөлөөд байгаа тэр дүр зураг ч аргагүй л монголын минь намуун тайван сэтгэл уярмаар амар амгалан байдал даа. Энэ их моторын хүнгэнэсэн дуу чимээнд одоо бүгд л дасахаас өөр аргагүй нь харамсалтай...

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Jul.04.10 5:49 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Хүн хүний бодол өөр. Чи хүний юм сайн ойлгож уншвал би зөвхөн соёлын талаас нь бичсэн. Юунд санаа зовсон гэхээр би соёл устаж алга болж байгаад л харамсаж бичсэн юм..


Top
   
PostPosted: Jul.04.10 6:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
санаа зоволтгүй
гэр улам л олширнуу гихээс устнана гиж бхку
эн янзаараа гэрт амидрагсад олширнуу гихээс цөөрөхгүй
хүчирхэг улс ирээдүйгээ яриж
хөгжөнгүй улс өнөөдрөө яриж
буурай улс өчигдөрөө ярина гэгчийн үлгэрээр
дандаа л соел соел гиж хачийм яриж бдгийн
хэр химжээндэ хөгжих хирэгтэйшд
яагаад мал аж ахуйг суурин хийж болку гиж
хөдөөнийхөн ягаад фармэржиж болкү гиж
тэр гэр үхэр тэрэг мэргээ музэй,аялал жуулчлалын газруудаараа жинхэн утгаар н хөгжүүлж
естой чам мэтэд үнэн зөвөөр тайлбарлаж харуулж бвал таарна
өвөлжөө хаваржаагаа ялгадгүй хүнд кхх


Top
   
PostPosted: Jul.04.10 7:06 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Чиний бодол тэр юм байна, миний бодол энэ юм байна,,, утга учиргүй дайрч давшилаад байх хэрэггүй..
Чи санаа зоволтгүй хөдөөний амьдралыг, соёл уламжлал үүх түүхээ би чамаас илүү мэднэ үү гэхээс дутуу мэдэхгүй :mrgreen:


Top
   
PostPosted: Jul.04.10 7:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
чи өөрөө онцгү бичцэн бхоор чэн
уур хүрээд бнашд
тэднийг буруутгацан юм шик.
жоохон л дайрч давшилсийшд :razz:


Top
   
PostPosted: Jul.05.10 11:06 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
хөгжих нь зөв ч гэсэн соёлоо л огт алдмааргүй


Top
   
PostPosted: Jul.07.10 3:07 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Уламжилал бүхэн бахархал биш гэдэг үг байдаг даа.

Юугаараа бахархах уу, юугаа өөрчилж сайжруулах уу гэдгээ л нарийн тогтоож байх хэрэгтэй. Уламжилал гэдэг хэрэгцээнээс урган гарч байгаа болохоос үүнийг уламжилал болгоё, үүнийг болгохгүй гэж өөрсдөө заагалдаг зүйл биш шүү дээ.

Үхэр тэрэг бол түүхийн тодорхой хугацаанд Монгол хүний амьдралын шаардлагаас урган гарсан хэрэглээ. Одоо нэгэнт түүнийг орлох илүү зүйлийг хэрэглэх бололцоотой болчихсон учир заавал морин тэргээ хэрэглэ гэх нь утгагүй асуудал.

Мотоциклоор мал маллах бол харин өөр хэрэг байх. Тэр бол залхуу нөхдийн ажил болов уу? Мал хариулахад Мориноос илүү мото дээр байх нь юу л бол. Дуунаас нь авхуулаад сөрөг талууд их л гарах байх.

Байшин барих бол яахав дээ байж болох л асуудал. Гэхдээ нүүдлийн мал аж ахуйд төдийлөн зохицохгүй болов уу. Зарим нэг нь өвөлжөө энээ тэрээдээ байшин барьж хувийн тохь тухыг бодолгүй л яахав. Тэрэнд эмзэглэх зүйл байхгүй. Нүүдлийн мал аж ахуй байгаа цагт Монгол гэр хэрэглээнээс гарна гэж айлтгүй.

Хамгийн гол асуудал бол сэтгэлгээний асуудал. Хүн жинс өмсөнө үү, дээл өмсөнө үү хамаа байхгүй. Гол нь Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол философи гэгчийг л сайтар ухаж ойлгох учиртай гэж бодож байна.

_________________
...


Top
   
PostPosted: Jul.14.10 4:51 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
устан алга болж буй хөдөөний амьдрал гэснээс жинхэнэ монгол банхар олж авбал сайхан даа.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Dec.01.10 11:31 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
хаашаа юм цаг хугацааны зогсонги байдалд дуртай юм уу? өөрөө чи үхэр тэрэг хөллөөд, дөрвөн улирлын туршид нүүгээд амьдрч үзсэн үү? хүндрэл бэрхшээл, бодит зүйлстэй нь нүүр тулж үзээгүй байж нэг л их харамссан гар. тийм л юм бол очоод амьдар, жавхлан адил үр удмаараа нүүдлийн иргэншилд байдаг бүхнийг агуулсан нэг сайхан айл болоод амьдар, бид очиж хуучнаа дурсаж, чамаар бахархаж, соёл иргэншлээ таньж явъя.
цаг хугацаа бол аймшигт шуурга шүү дээ. ямар ч нөхцөл байдлыг өөрчилдөг. тэрийг дагаж, хувирч аж төрөхгүй бол хаягдаж, алга болно.
магадгүй бүүр анхандаа, бид морь малгүй, тэрэг цуухгүй байсан байх "хүй нэгдлийн үед ч юм уу". тэгсэн тэрний арай дараа үеийн нэг нөхөр чам шиг л "ээ хөөрхий бид ч зайлуул иргэншиж дуусаж байна даа. агнаж иддэг байсан амьтнаа маллаж хариулаад, үүрч чирээд ирдэг байсан зүйлээ тэрэг ч гэх шиг хэлхээтэй модоор зөөдөг болж. дараа үеийхний бие бялдар, анч мэргэн чанар байхгүй, монгол биш сонин хүн боллоо" гээд л сууж байсан байхдаа зайлуул :hehe: ...
харин ч хэлхээтэй мод, байнгын нүүдлээсээ болоод малчид ядуу, харанхуй аж төрж байна. техник технологийн ололтыг ашигласан бол чиний хүсээд байгаа аж байдлаа үзүүлэн болон хоббийгийн байдлаар харин ч сайхан хадгалаад, олон улсад таниулсан сайхан зүйл бүтээх хөрөнгөтэй байх ч байсан юм уу...
20 зуунд 2 удаагийн том байлдаанаар хүн төрлөхтний амьдрал хангалттай өөрчлөгдөж байна. тэрийг хошуучлах биш удаалж аж төрөх сайхан уу? соёл иргэншлээ хадгалсан улс гээд л гайхаад, жишээлээд байдаг. үнэндээ соёлын тэр хэлбэрээ өнөөг хүртэл уламжлах уран бүтээл, орчин байдлыг үүсгэх бололцоог цагийн өөрчлөлтийг мэдэрдэг ард түмэн л хийж байнаа.
нэг бол соёлоо хадгалаад тэр чигээрээ харанхуй, ядуу аж төрөх, нөгөө бол соёлын өв үүсгэх хөрөнгө баялаг бүтээж мянга мянган он уламжилж аж төрөх 2ын ялгааг олж харахгүй байна уу даа? ард түмээн? :??:


Top
   
PostPosted: Dec.02.10 12:18 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
Өө хөөрхий нэг ийм сэдэв нээж байсан юм байна :hihi:

Би цэвэр соёл, уламжлал устаж байна гэсэн талаас бичсэн санагдах юм, Тэрнээс чиний бичээд байгаа наад элментарны :hihi: юмыг чинь хэн ч үгүйсгэхгүй ойлгомжтой асуудал шүү дээ. Нэг талыг нь харахдаа нөгөө тал байгаа гэдгийг нь санаж бай лдаа хүүхдүүд минь,,
Хөдөөний амьдарлыг хэнээс илүү мэдэрсэн мэддэг болохоороо л наад хэдэн юманд чинь эмзэглэсэнээ буулгасан ухаантай..


Top
   
PostPosted: Dec.02.10 12:20 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
би бас ороод хирэлдээд амжцанч бх шик


Top
   
PostPosted: Dec.02.10 12:29 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Dec.18.07 4:46 pm
Posts: 738
Чи ч юм юмнаас хоцрохгүй юм даа...

Үхэр тэрэг соёл биш хэрэглээ гэх байлгүй дээ...


Top
   
PostPosted: Dec.02.10 12:31 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
хаха харин тийн
нийх мэддйим шик аягүй хүртээлтэй
очоол хирэлдчин :haha:
гихдээ би болицийшдэ одоо :oops:


Top
   
PostPosted: Dec.02.10 12:44 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Dec.18.07 4:46 pm
Posts: 738
Сарааны энэ буруу бичиж байгаа нь харин соёлын гажуудал байх тийм үү?? Чи юу гэж бодож байна? Би чиний юу бичээд байгааг ойлгох гэж бас л хэдэн секунд delay-дээд байхын..


Top
   
PostPosted: Dec.02.10 12:47 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
чиний эн дэлэйдээд этр гд
гадаадаар бичих чин соелийн гайхамшик бх тиймү?


Top
   
PostPosted: Dec.02.10 1:31 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Dec.18.07 4:46 pm
Posts: 738
Гайхамшиг нь юу юм... Гажуудал бол биш ээ...


Top
   
PostPosted: Dec.02.10 2:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
jalaa wrote:
Өө хөөрхий нэг ийм сэдэв нээж байсан юм байна :hihi:

Би цэвэр соёл, уламжлал устаж байна гэсэн талаас бичсэн санагдах юм, Тэрнээс чиний бичээд байгаа наад элментарны :hihi: юмыг чинь хэн ч үгүйсгэхгүй ойлгомжтой асуудал шүү дээ. Нэг талыг нь харахдаа нөгөө тал байгаа гэдгийг нь санаж бай лдаа хүүхдүүд минь,,
Хөдөөний амьдарлыг хэнээс илүү мэдэрсэн мэддэг болохоороо л наад хэдэн юманд чинь эмзэглэсэнээ буулгасан ухаантай..


chamtai sanal niilj bainaa. yaaj shuuhan avaj uldehiig medehguimda. enuugeer heruulch humuus ihtei ted nariig bitgii too. :hoho:

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Dec.13.11 12:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
del

_________________
crybaby


Last edited by khaliunaa_ta on May.04.18 11:55 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.13.11 2:50 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Sep.18.11 2:11 pm
Posts: 2251
Location: Өөрөө ол!
Сараан wrote:
чиний эн дэлэйдээд этр гд
гадаадаар бичих чин соелийн гайхамшик бх тиймү?

Сараан Э үсэг нтрийг санаатай ч юмуу санамсаргүй ч юмуу И үсгээр бичиж маазарч монгол нь ч мэдэгдэхгүй гадаад нь ч мэдэгдэхгүй гаж үг хэрэглэж байснаас зүгээр л гадаадаар бичсэн нь дээрээ.,

_________________
Монголын ёс гурав


Top
   
PostPosted: Dec.13.11 3:00 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2047
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
ер нь бол нүүдэлчидийн өв уламжлал, соёлыг зайлшгүй авч үлдэх хэрэгтэй байгаам

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-


Top
   
PostPosted: Dec.04.12 7:01 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jan.02.12 4:27 pm
Posts: 5
Өөрөө өндөр-улааных юм уу?? Манай аав бас өндөр-улааных,

Sent from my SHV-E160S using AsuultSambar

_________________
Марк Авре́лий Антони́н


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited