#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 6:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 146 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.01.10 4:03 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
Номхон тэмээг ноолоход амар,
Ноомой хүнийг зарахад амар.


Top
   
PostPosted: Jul.01.10 4:04 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил


Top
   
PostPosted: Jul.01.10 4:18 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Миний хамгийн дуртай:

Номхон бурхан руу
Нохой хүртэл сарьна

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.02.10 10:56 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Олон хавар нэгэндээ


Top
   
PostPosted: Jul.07.10 2:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Хүний тавилан хүмүүжлээсээ,
Улсын тавилан байршлаасаа


Top
   
PostPosted: Jul.07.10 2:24 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Бурхангүй газар бумба галзуурна


Top
   
PostPosted: Jul.07.10 2:39 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Ардын үг ч биш л дээ.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас

Энэ үгийн утгын талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Хэрхэхийг биеэ засах гэж ойлгох вэ гэдэг маргаантай байгаад байх шиг байдаг. Биеэ засна гэхээр ихэнх нь хэдэн сургууль төгсөх, хэдэн төгрөг олох гэж бодоод байх шиг байдаг. Гэрээ засна гэхээр том байр, баахан тавилга, машин гээд л.... Үүнийг биеэ засчихлаа, гэрээ засчихлаа гэж ойлгож болох уу? Үгүй болов уу?
Зас гэсэн утгаасаа илүү засаглах гэсэн утгатай гэж нэг хүн бичсэн байсан. Энэ бол хамгийн зөв утга нь гэж бодож байна.
Биеэ засаглаад гэрээ засагла
Гэрээ засаглаад төрөө засагла
гэж.
Засагла гэхээр утга нь илүү тодорхой болж байгаа биз дээ. Өөрөө өөрийгөө танин мэдэж, өөрийгөө эзэмдэж, өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, зарчимтай, түүнээгээ дагах хүч чадалтай, өөртөө хариуцлагыг хүлээх чадвартай гэх мэт ойлголтуудыг хамааруулж болох мэт.

_________________
...


Top
   
PostPosted: Jul.07.10 2:43 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Нууц гээд шуугиад байгаа. The secret гээд ном, кино гараад л... хүмүүс шуураад л... Энэхүү номын санаа манай ардын үгэнд аль эртнээс л байсан.

Амны билэгээс ашдын билэг

Санаа зөв бол заяа зөв

Сайн явах санааных

Санаж явбал бүтнэ
Сажилж явбал хүрнэ
гэх мэт.

_________________
...


Top
   
PostPosted: Jul.07.10 2:45 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Үнэхээр сайхан сэдэв байна. Манайхан зүгээр бичих биш утгыг нь өөрийнхөөрөө тайлбарлая л даа.

_________________
...


Top
   
PostPosted: Jul.07.10 2:48 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Рэка wrote:
Нууц гээд шуугиад байгаа. The secret гээд ном, кино гараад л... хүмүүс шуураад л... Энэхүү номын санаа манай ардын үгэнд аль эртнээс л байсан.

Амны билэгээс ашдын билэг

Санаа зөв бол заяа зөв

Сайн явах санааных

Санаж явбал бүтнэ
Сажилж явбал хүрнэ
гэх мэт.



тийм ээ би яг ингэж бодсон юм.
Тэр гадны мундаг философи, self help номнууд энэ тэр чинь цөм манай Ардын зүйр үгнүүдэд байгаам.


Top
   
PostPosted: Jul.07.10 2:51 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Монгол Монголоороо байхдаа хүчтэй байсан. Монголчууд Монгол сэтгэлгээгээ алдаж эхэлснээс хүч муутай болсон. Эдгээр зүйр үгс худлаа хэн нэгэндээ мэдэмхийрэн хэлдэг үгс биш, Монголчуудын хүчтэй байхуйн философи.

TSZPUN wrote:
Монгол ухаан бол МОНГОЛ хүмүүст л зориулагдсан.
Монгол зүйр цэцэн үг нь монгол хүмүүсийн нийтлэг алдаа,монгол хүний ааш авир,монгол хүний дутагдал,монгол хүний оюун санааны онцлог гээд бүхнийг шингээсэн байдаг.Энэ ухаандаа нэвт суралцвал монгол хүний ОЮУН САНААНЫ онцлог гэдэг юм дэлхийг гайхуулна даа...
Энэ сэдэв бол үнхээр НАЙС биана.


Энэ сэдвийг жаахан хожуухан олоод харчихлаа. Хэдүүлээ нийлж сайхан тайлбар энээ тэрээ бичиж байгаад хэсэг хугацааны дараа Глобал болгоод хүмүүст сурталчилах, ойлгуулах ажлыг хийх хэрэгтэй юм байна.

_________________
...


Top
   
PostPosted: Jul.07.10 2:53 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
тийм шүү :angel:
санаанд орох болгондоо л нэмээд байгаарай гишүүд ээ.


Top
   
PostPosted: Jul.07.10 2:58 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов

-тайлбар шаардлагагүй биз...

Муу амьд явахаар сайн үх

-энэ маш хатуу боловч үнэн үг.


Top
   
PostPosted: Jul.07.10 3:01 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
orgil09 wrote:
Их санасан газар есөн шөнө хоосон хонох



-үүнтэй төстэй нэгэн үг бий

Магтсан хүүхэн хуриман дээрээ


Top
   
PostPosted: Jul.07.10 3:07 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Хойноос ирээд хот манайх
Хотонд ороод хонь манайх

-энэ үг бас нилээн улстөрийн утгатай бололтой. Нүүдэл суудал, цагаачид гэх мэттэй холбоотойгоос гадна харь орны сайн санааны элчийн дүрд тоглосон хүмүүсийн талаар далдуур хэлсэн нь бололтой.
Бас төстэй нэг үг нь:

Гар бариад бугуй барих


Top
   
PostPosted: Jul.07.10 3:10 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Үр муутай хүн үхэн үхтэлээ зовно
Үндэс муутай мод унан унаталаа зовно


Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд анхаарлаа хандуулахын чухалыг, нөгөө талаас эцэг эхээ хайрлана гэдэг өөрийгөө хүний дайтай авч явахаас эхлэнэ гэдгийг ухааруулж хэлсэн үг гэж ойлгодог.

_________________
...


Top
   
PostPosted: Jul.12.10 11:18 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Унасан бөхөд шалтаг мундахгүй


Top
   
PostPosted: Jul.13.10 12:38 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Рэка wrote:
Монгол Монголоороо байхдаа хүчтэй байсан. Монголчууд Монгол сэтгэлгээгээ алдаж эхэлснээс хүч муутай болсон. Эдгээр зүйр үгс худлаа хэн нэгэндээ мэдэмхийрэн хэлдэг үгс биш, Монголчуудын хүчтэй байхуйн философи.

Энэ сэдвийг жаахан хожуухан олоод харчихлаа. Хэдүүлээ нийлж сайхан тайлбар энээ тэрээ бичиж байгаад хэсэг хугацааны дараа Глобал болгоод хүмүүст сурталчилах, ойлгуулах ажлыг хийх хэрэгтэй юм байна.


Manai mongol uls ugaasaan medeelliin auylgui baidlaa ali hedii ni aldsan.
Tegeed ene ih olon medeelliin yertontsod ali ni heregtei,ali ni heregguigee yalgahaa bolison l yum shig baigaa yum.


Top
   
PostPosted: Jul.23.10 10:45 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Эрийг бүү бас,
Далайг бүү янд

-энэ үг их гоё, эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэгтэй адил...Эр хүн долоо дордож найм сэхдэг ч гэж үг бий...

Азийн Дорнын үндэснтнүүдийн зүйр үгэнд бас долоон удаа унасан хүн найман удаа босдог гэж үг байдаг юм билээ.


Top
   
PostPosted: Jul.23.10 10:46 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Айвал бүү хий,
Хийвэл бүү ай,

Эр хүн зоригтой бол чоно чацга алдна


Top
   
PostPosted: Jul.23.10 10:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Идсэн эрүү хувхайрч
Идүүлсэн бут ургадаг


Эрүү - шулаач, ашиг хонжооч зан чанар бөгөөд уг чанарыг агуулсан хүмүүн. (Одоогийнхоор бол манай 76-г хэлж болно... мөн бас бус хүмүүс бий бий...)
Бут - өндөр үр шимд шунан огооролгүй өөрийн мэргэн ухаан, бяр чадлаар хөдөлмөрийг гүйцэтгэгч хүмүүн. (Одоогийнхоор манай анханы шатны төрийн албан хаагчдыг нэн тэргүүнд нэрлэх байна, цаашилбал ард иргэд бид...)

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ... гэдэгтэй төс санаж болно.
Илүү орлого, илүү мөнгөнд битгий шунаа, өөрийн чадвар, хөдөлмөрч зангаа л гээхгүй бол цаг нь ирэхэд эрүү хувхайрч, бут урганаа.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Jul.28.10 9:23 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино

-одоогийн ойлголтоор бол аливаа юмс гинжин урвалаар явагдаж замаа алдах чанартайг хэлж байна,
маш олон жишээн дээр маш олон янзаар хэлэгддэг зүйр үг


Top
   
PostPosted: Jul.28.10 3:02 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Муу юм модон улаатай.
Үндсэн хоёр утгатай байж болохоор харагдаж байна.
1. Хүн муу зүйлийг харах, ярих, бодоход гэх мэт нь эргээд хүндээ муу нөлөө их үзүүлдэг. Манайхан нүд хиртэх гэж ярьдаг байхаа. Бузар муухай зүйл харахыг хүртэл хүсдэггүй шүү дээ. Үхсэн муур харахаараа хүртэл домнодог шүү дээ. Тэр талаасаа.
2. Үйлийн үрийн онол талаасаа. Муу юм хийсэн хүн өнөөдөртөө болоод байгаа мэт боловч хэзээ нэгэн цагт муу үйлийнхээ үрийг эдлэх болно, хорвоо ертөнц үл тасалдах гинжин холбоо тул хийсэн муу зүйл эргээд өөрт нь тусдаг гэсэн утгаараа.

_________________
...


Top
   
PostPosted: Aug.02.10 10:52 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Алаагүй баавгайн арьсийг өвчих

-юм хийхээсээ өмнө хэтэрхий их ухаж бодох, бүтээгүй байгаа зүйлийг баараггүй бүтэх мэт буруугаар бодох

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх


-оройтож хожимдсон хойно нь хөдлөх

Ниргэсэн хойно нь хашгирав

-дээрх үгтэй ижил төстэй утгатай


Top
   
PostPosted: Aug.02.10 10:57 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
orgil09 wrote:
Алаагүй баавгайн арьсийг өвчих

-юм хийхээсээ өмнө хэтэрхий их ухаж бодох, бүтээгүй байгаа зүйлийг баараггүй бүтэх мэт буруугаар бодох


[b]
хэтэрхий их ухаж бодох биш харин ч эсрэгээрээ бодож үзээгүй бж шууд болно бодох... гэж би бодды шд...


Top
   
PostPosted: Aug.03.10 10:17 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
M1ss.G00d wrote:
orgil09 wrote:
Алаагүй баавгайн арьсийг өвчих

-юм хийхээсээ өмнө хэтэрхий их ухаж бодох, бүтээгүй байгаа зүйлийг баараггүй бүтэх мэт буруугаар бодох


[b]
хэтэрхий их ухаж бодох биш харин ч эсрэгээрээ бодож үзээгүй бж шууд болно бодох... гэж би бодды шд...

Гараагүй, гүйцэтгэгдээгүй байгаа ажлын үр дүнг булаацалдах, хуваалцах биздээ?

_________________
http://jungle.mn/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 146 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited