#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 2:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Nov.16.09 10:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.12.09 3:49 am
Posts: 2165
Location: Саран дээр
Тео wrote:
NAIMAN-NOMAD wrote:
luxurious wrote:
huuhdee mgl setgelgeetei osgoh, biye biye hundlej hairladag baih, uls ornoo hogjuulj, sanaa negtei huchirheg baih :wd:

Хятад,солонгос ,жапаны эрлийзүүдээс олсон хүүхдээ тэгвэл яаж хүмүүжүүлбэл таарах вэ?
Тийм хүүхдүүдийг ер нь хайрлах нь зөв үү?

нялхас-г хайрлана гэдэг бол хүмүүн ёс
эрлийз ч бай монгол улсын иргэн л бол монгол улсын ирээдүй
би лав хятад орос япон гэлтгүй хүүхэд л бол хүүхэд гэж бодож байна
тэдэнд хайр халамж хүртэх эрх бий


Teo.g demjij bna. :wd: hen ooriigoo yamar undesten gej, baharhaj bna. tuugeer ni hunii ugsaag todorhoildog. Jishee ni: neg har aristai zaluu ooriigoo bi Americian gehed, ugui chi Africian gej 1000 orilood yah yum. tuun shig erliiz ch gesen BI MONGOL hun geed mgl.iin toloo zohiloh zurhtei l bol ter mgl hun. jishee ni: harangiin Enkhmanlaig hen mgl bish geh yum? Oyun gishuniig hen mgl bish geh yum?
tiimees erliiz, hurluuz yamar ch huuhedtei baisan hamaagui zovhon mgl heltei, mgl setgelgeetei, mgl.doo elegtei bolj osgovol, jinhen mgl tsustai ch hudlaa tseejee deldeed gadaadad yavsan ch hulgai hiij, biye uneleed mgliinhoo neriig gutaadag, mgl geh unelemjiig aldagduuldag nohodoos deer shuu dee.

_________________
Зүүний үзүүр


Top
   
PostPosted: Nov.17.09 12:26 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Тео wrote:
хаха мэдлэг муутай чинь үнэн биз дээ...тулуй чингис хааны хэд дэхь хүү вэ?

айхтар цээжээ дэлдээд хараагаад байсан нөхөр ганц юм асуусан чинь таг болчих юмаа...чааваас дөө нууц товчоо хайгаад давхичих шиг боллоо :|

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Nov.17.09 12:28 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
зөв л дөө шарандаа ном уншиж тархиндаа жаахан ч болтугай нуглаас гаргана гэдэг :lol:

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Nov.17.09 12:56 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Хамгийн эхний зайлшгүй шаардлагатай алхам бол монгол бичигтээ шилжих


Top
   
PostPosted: Nov.17.09 5:26 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Mar.17.09 4:54 am
Posts: 255
Haranga-n Enhmanlai chine tsewer mongol shuu... erliiz bol bish


Top
   
PostPosted: Nov.25.09 2:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
kiril usgiig halah...tegwel bid mongolooroo uldene


Top
   
PostPosted: Nov.25.09 2:41 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
юууны түрүүнд амнаас гарч бгаа үг хэллэгээ


Top
   
PostPosted: Nov.25.09 2:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7188
Энэ хурдтай Глобалчлагдаж байгаа эрин үед цус, зүсээ цэвэр авч үлдэнэ гэдэг хэцүү болж, тэхээр яаалтаи ч билээ ..гэхдээ хичээцгээх л хэрэгтэй...яаалтачгүй ямар нэгэн шалтгаан болоод хайр сэтгэлийн асуудлаар гарсан үрээ гадуурхаад ч бас яахав...
Миний хувьд бол үндэсэрхэг , эх орон ч үзэлтэй хүн болхоор Монгол орондоо хайртай ...

Гол юмаа хэлнээ зүгээр л хэл, хил, соёл, ёс заншилаа л огт мартаж болохгүй бас хамгаас илүү хайрлаж хамгаалах л хэрэгтэй дээ ...
аан тийм энэ бүхний эхлэл юунаас эхэлж байна вэ гэхээр яадаж манайхаан төрийн дууллаа сураачээ ... Туг далбаагаа дээдлээч дээ гэмээр байна даа ...

МОНГОЛ ОРНОО ХАЙРЛАН ХАМГААЛъЯ ... Монголын үрс маш олон болтугай :wd:


Top
   
PostPosted: Nov.25.09 4:41 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.17.03 4:01 pm
Posts: 591
Location: Мєнх тэнгэрийн хvчин дор их монгол улсын далай их хааны єргєєнд
Mongol uls tov asia-daa hamgiin hogjiltei, amidraliin standard ondor uls bolj chadval ene talaar aih yavdalgui bolno. Iim uls bolchihvol delhiigeer neg tarsan mongolchuudiig oortoo tatsan, irged ni Mongol gedgeeree baharhah setgeltei, eh oronoo gesen setgeltei baih bolno. Nogoo talaas busad uls ornuudiin irged orohod visa shaardlaga ondor ter hireerei protect saitai boloh yum. Khaadiin Khaan Chingisiin uyed Ikh Mongol uls iim baisan bolgoo.

Yaaval iim uls boloh talaar ooriin sanaliig Yaaval hogjih ve gesen neg sedev deer bichsen bgaa. Er ni hogjih argaa olohod gants l zov ug oguulber heregtei bogood teriigee bodlogo strategy bolgood ajillaj amidrahad l 20 jiliin dotor l boloh zuil shuu dee. Bodlogo bolovsruulagch nar olj uzeed sanaa avbal avsugai. Bi minii sanaa enee teree gehgui ee.
:wd:


Top
   
PostPosted: Nov.29.09 4:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Үндсэн үзэл баримтлалаа хадгалж үзнэ гэдэг зөв санаа...А гэхдээ дэлхий өөрчлөгдөж глобальчлагдаж байна бид хуучнаараа үлдэе гэж байгаа бол нэтэгт гэж хэлмээр байна... Бид очрин үеийг уламжлалт үзэл бодол соёлтойгоо хослуулж зөв үзэл бодлоор явах нь зөв нягуур бөлгөө...


Top
   
PostPosted: Feb.02.10 10:17 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 898
Location: La vita è bella
mongol ys zanshilaa deedilj vr hvvhdee ch mun tegej surgah heregtei. tegwel vneheer gaihaltai mongol setgelgeetei hvvhdvvd bolno shvv dee

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Feb.03.10 2:40 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
NetS < B.uB > wrote:
Үндсэн үзэл баримтлалаа хадгалж үзнэ гэдэг зөв санаа...А гэхдээ дэлхий өөрчлөгдөж глобальчлагдаж байна бид хуучнаараа үлдэе гэж байгаа бол нэтэгт гэж хэлмээр байна... Бид очрин үеийг уламжлалт үзэл бодол соёлтойгоо хослуулж зөв үзэл бодлоор явах нь зөв нягуур бөлгөө...


Dayarshil bol tiimch saihan zuil bish.Sain tal bii ni bii.Gehdee hamgiin tom auyl bol ene dayarshil gedeg uymaar jijig uls undesten uusaj ugui boloh jamtai.tiim uchir mongol tom guren bishees hoino ali boloh ooriin undestenii ow ulamjlalaa negch oorchlohgui hadgalj awch uldwel uusahguin neg tom batalgaa gesen ug...
................................................................................................
Delhii dayarchlagdaj baina geed baruuniig sohroor tahin shuteed baih shaardlaga baihgui...Ooriin gesen ow ulamjlalaa hadgalj uldeh ni Mongoliin irgen hun buriin UUREG...


Top
   
PostPosted: Feb.03.10 9:59 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
MongGolyn Gesen Yuma MongGolynh Bailgaj Ehlehees Ehelne.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Feb.12.10 12:45 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Dec.24.06 7:51 pm
Posts: 1512
Location: Out of love , sacrifice born hate born and we able to know pain
BAGABANDIIN heldeer dayarshingaa dangaarshih heregtei gej


Top
   
PostPosted: Feb.12.10 12:56 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Профессор Т.Дашцэдэн
Профессор Чой. Лувсанжав Бол МонгГол Бичгийн Гайхамшгийг Нэвтэрхий Мэдэрсэн Эрдэмтэн
... Энэ Удаагийн Илтгэлдээ Профессор Чой.Лувсанжав Бол МонгГол Бичгийн Гайхамшгийг Нэвтэрхий Таньж Мэдэрсэн Эрдэмтэн Болох Талаар Арай Тодорхой Ярих Гэсэн Юм. Энд Юны Өмнө МонгГол Бичиг Гэсэн Нэрийн Тухай Хэдэн Үг Хэлье. МонгГолд Үндэсний МонгГол Бичгийн Хажуугаар Өөр Хэд Хэдэн Янзын Бичиг Үсэг Хэрэглэж Байсан нь Түүхэн Баримт Мөн. Тэдгээр Бичиг МонгГол Хэлний Үгийг Тэмдэглэж Байсны Хувьд Бүгд МонГол Бичиг Гэж Болно. Гэхдээ Тэдгээр Бичиг Бүр Өөрийн Тусгай Нэртэй, Тэр Нэрээрээ МонГолын Соёлын Түүхэнд Орсон Бөгөөд МонгГолын Ард Түмэн ч Тэгж Нэрлэдэг...
Уйгаржин Үсэг Гэдэг Нэрийг 1990 Хэдэн Оноос Хойс Хэрэглэх Болжээ. Үүний Жишээ Нэрлэе Гэвэл 1941 Онд Авч Хэрэглэсэн Шинэ Үсгийг Оросжин Үсэг Гэж Болно. Гэтэл 1941 Оны 5-р Сарын 9-нд Сайд Нарын Зөвлөл МАХН-ын Төв Хорооны 25/26 Дугаар Тогтоолд *Орос Үсэг Дээр Үндэслэсэн МонгГол Шинэ Үсгийг Батлах Тухай* Гэсэн Нэртэй Шинэ Үсэг Гэсэн Нэрээр Хагас Зуун Жил МонгГолын Соёлд Үйлчилсэн Бичиг Юм. Тэгэхлээр МонгГолын Соёлын Түүхэнд Гарсан Баримтыг Гуйвуулж Уйгаржин Бичиг, Кирилжин Бичиг Гэж Нэрлэх нь Буруу Юм. Уйгаржин Бичиг Гэх нь Алдаатай Болохыг МонгГол Улсын Их Хурал 1995 Онд Тусгайлан Хэлэлцэж Залруулсан Буй...
МонГолын Соёлын Түүхэнд Гарсан Дээр Дурьдсан Хэдэн Зүйл Бичгийн Дотроос Нарийн сайн Зохиомжтой МонгГол Бичиг нь Давамгайлж Уламжилсаар Эдүй Хүрэв Гэж Профессор Чой. Лувсанжав Монгол Бичгийн Тухай Нигэн Илтгэлдээ Тэмдэглэсэн Байна. Түүхэн Хувь Тавилангаар Дэлхийн Олон Оронд Оршин Суугаа МонгГолчуудын Дийлэнх нь Өнөөдөр Уламжлалт МонгГол Бичгээ Хэвээр Хөгжүүлэн Хэрэглэсээр Байна. Өнөө Үед МонгГол Бичиг нь Бүх Дэлхийн МонгГолчуудын Соёлын Хэлхээ Холбоог Залгуулж Яваа Бичиг Юм. МонгГол Улсад 1940 Хэдэн Оноос Шинэ Үсгийг Авч Хэрэглэсэн Боловч МонгГол Бичиг Устаж Арилаагүй Оршин, МонгГолын Залуу Үе Сурч Эзэмшсээр Байна. МонгГол Бичиг нь Өөрийн Онцлог Олон Зүйлээр Шалгарч Боловсорсоор Ирсэн Бичиг Юм. МонгГолын Бичгийн Давуу Талыг Хүмүүс Төдийлэн Сайн Мэддэггүй. Энэ нь МонгГол Бичгийн Мэргэжилтэн Бид ч Түүнийг Сурталчилан Танилцуулж Чаддаггүйгээс Болж Байгаа Юм. Орчин Цагийн Хүний Хүгжлийн Тухай Үзэл Баримтлалд Хүний Эрх Эрх чөлөө, Арьс Өнгө Шашин Шүтлэг, Эрдэм Боловсрол, Албан Тушаалаар нь Ялгаварлан Гадуурхаж Болохгүй Гэдэг. МонгГол Бичгийн Үгсийн Зохиомж Бүтэц нь Ард Түмнийг Хэл Аялгуугаар нь Ялгаварлан Үзэж Болохгүйг МонгГол Үсгийн Бүтцэд Туйлын Нарийн Бодож Тусгагсан Байдаг.
МонгГол Бичгийн Цагаан Толгойд Нэлэээд Хэдэн Авиаг Ижил Үсгээр Тэмдэглэснийг Хэлж Болно. Үүнд O, U, C, Ch, Zh, Z, D, T, Q, K, H, G Авианд Тус Тус Үсэг Оноож Зохиох Боломж Байгаагүй Биш, Гагцхүү Нутгийн Хэл Аялгууг Хүндэтгэн, Адил Тэгш Үзэж, Нутаг Нугын Аялгуугаар Уншиж Хэлэх Боломжийг Хангаж Өгсөн Байна. Үүгээр МонгГол Бичиг Бол Туйлын Энэрэнгүй, Хүмүүнлэг Сайхан Бичиг Юм. Профессор Чой. Лувсанжав нь МонГол Бичгийн Энэ Мэт Онцлогийг Нарийн Мэдэрч, МонгГол Бичигтээ Үнэнхүү Хайртай, Эх Оронч Эрдэмтэн Байв.
МонГол Бичгийн Өөр Нигэн Гайхамшиг Гэвэл Ижил Дуудалгатай Өөр Утгатай Үгсийг Дүрсээр Ялган Бичдэг Тогтолцоо Юм. Үүнийг Бид Буруу Ташаа Ойлгож, МонгГол Бичгийн Муугийн Жишээ, Сурахад Хэцүүгийн Нигэн Зүйл Хэмээн Үздэг Байв. Гэтэл Энэхүү Дүрсээр Ялган Бичих нь Бичгийн Утга Илрүүлэх Чадамжыг Ихээхэн Дээшлүүлж, Ойлгомжтой Болгодог Байна.
Man-u AngGi-yin Surugchi-du Nom Ugbe.
Man-u AngGi-yin Surugchid Nom Ugbe.
Бид Үүнийг Шинэ Үсгээр Манай Ангийн Сурагчид Ном Өгөв. Гэж Бичнэ. Энэ Өгүүлбэрийг МонгГол Бичгээр Бичихэд Утга нь Тов Тодорхой Байна.
Ер нь Дүрс Ялган Бичих нь Хэр Ирээдүйтэй Вэ? Дэлхий Дахин Даяарчлагдаж Байгаа Энэ Үед Дүрсээр Ялган Бичихийн Ач Холбогдол Арилж Байгаа Биш Улам Их Ач Холбогдолтой Болж Байна. Дүрсээр Эс Ялгаснаар Үгсийн Утгын Ялгаа Бүдгэрч, Тэр Хирээр Хэлний Утга Илтгэх Үүрэг Суларна. Энэ нь Ийм Хэл, Али Ниг Хүчирхэг Хэлэнд Уусч, Алга Болхыг Нөхцөлдүүлнэ Гэсэн Үг.
Даяарчиллын Нөхцөлд Хүн Ам Цөөтэй Жижиг Орнуудын Хувьд Удаан Хугаацаанд Тэсч Үлдэх, Үндэсний Аюулгүй Байдлыг Хангах Ниг Нөхцөл нь Үндэсний Хэл Бичиг Байдаг Юм. МонгГолчууд Өөрийн Үндэсний Хэл Соёл, Тодорхойлбол МонгГол Бичиг, Морин Хуур, Уртын Дуу, Ёс Заншил, Үндэсний Шашнаа Хүндэлж Явбал Алзахгүй.
Бага Үндэстэн Буурч Доройтохдоо Эхлээд Үндэсний Хэл нь Саармагжиж 2 Хэлтэн Болоод, Улмаар Харь Хэлээр Харилцах Болдог Жамтай. Хэл Үгүй, Бичиг Үгүй Үндэстэн Гэж Юухан Билээ.
Хэл Бичгийн Дүрэм Өөрийн Тогтсон Дэгтэй Байдаг. Ярианы Хэл Бичгийн Хэлний ба Харьцаа Нарийн Асуудал. Ярианы Хэл Бичгийин Хэлээ Баяжуулж Хөгжүүлэхийн Хамт Бичгийн Хэлэнд Хувьсч Тогтсон Дэг Журам Буюу Дүрэм нь Эхэ Хэлээ Хамгаалах Дархлаа нь Болдог. МонгГол Бичгийн Дүрэм, Хэм Хэмжээ нь Хэлнээсээ Төрж Хөгжөөд Эргээд Хэлийиг Элдэв Гажуудлаас Хамгаалж Дархлаа нь Болдог. МонгГол Хэлийг Хар Ярианы Хэлнээс Үүдэлтэй Элдэв Гажуудлаас Өмгөөлөх Дархлаа нь МонгГол Бичгийн Дүрэмд Байдаг Юм. *... Байгаа Юм Шүү Дээ* Гэдгийг *... Байгаамшдээ* Гэж Бичих Явдал Үзэгдэх Болов. *...Хэн Гуай ч Үүнийг* Гэдгийг *... Хэнбэгүай ч* Гэж Бичсэн нь Сонин Хэвлэлд ч ГАзар Авжээ. Өгүйлэхүйн Орчилд *Хэнбэгүай* Болоо Биз. Бичиг Дуудалгын Зөрүү Өнө Эртний Бичгийн Соёлт Ард Түмний Бичигт Байдаг л Үзэгдэл... Өндөр Соёлт Ард Түмэн Бичиг, Хэл 2-н Зөрүүг Арилгах Гэж Бичгээ Асар Их Өөрчилдөггүй. Ер нь Сурахад Хэцүү Бичиг, Үсгийн Дүрэм нь Сайтар Боловсронгуй Болоогүй Бичиг 2-ыг Ялгаж Салгаж Ойлгох нь Чухал. Чухам л Энд Маань Шинэ Үсгийн Зөв Бичих Дүрэмд Гүйцэд Боловсроогүй Олон Асуудал Бий. Энэ Дүрмийг Сайжруулах Гэж олон Удаа Оролдсон Боловч Үр Дүнд Хүрээгүй. Хүрээгүй Учир ӨвөрМонгГолд Шинэ Үсгийг 50-аад Оны Эхээр Авч Хэрэглэх Гэж Эхлээд Явц Үгүйг нь Мэдээд 1958 Оноос Больсон Билээ.
Японы Мэй-Жигийн Үед Япон Бичгээ Муучлан Францын *боловсон* Бичгийг Авна Гэж Хэсэг Япончууд Хийрхэж Байсан Гэдэг. Эдүгэ Цагт Тэднийг Японы Соёлын Түүхэнд Гарсан Мэй Жигийн Солиотнууд Гэдэг Болжээ. Энэ Бол Сонирхолтой Сургамж Юм. *Тансаг Сайхан МонгГол Хэлээрээ Усны Урсгал Шиг Яруухан Ярьдаг Болцгоохсон, Бодож Бичдэг, Бодож Уншдаг Бичгээрээ 4 Хөл нь Тэгш Жороо Морь Шиг Цацлан Цалгиулан Бичдэг Болцгоохсон* Гэж Доктор Профессор Ц. Базаррагчаа Бичсэн Байна. *Ил Товчоо. 1995. Дугаар 24, *Хэдэн Үеэ Бүрэлгэх Хэлний Гамшиг*...
МонгГол Бичгийг Сурахад Хэцүү Гэдэг. Энэ Үнэн үү? Профэссөр Чой. Лувсанжав Илтгэлдээ *...Бидний Өвөг Дээдсийн Бүтээсэн Өдүй Төдүй Ном Зохиол Ганжуур, Данжуур Зэрэг Олон Зуун Жилийн Бүтээлийг Сурч Болдог МонгГол Бичгээр Нигэн Мөрийн Дүрмээр Бичиж Бүтээсэн Байна* Гэжээ...
МонгГол Бичиг Ба Үндэсний Аюулгүй Байдлын Асуудал Нягт Холбоотой Гэж Болно. МонгГолын Төрийн Том Зүтгэлтэн, МонгГолын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Дарга Байсан, Нэрт Түүхч А.Амар Гуай МонгГол Үндэсний Хэл Бичгийг Хөгжүүлэх Тухай 1930-аад Оны Эхээр Бичсэн Алдарт Өгүүлэлдээ * Бид Өнөө Үед Бүрэн Эрхт Улс Төрийг Байгуулан Тогнож Буй Энэ Явдал Бол Өөрийн Газар Орон Ба Өөрийн Үндэстний Тусгаар Соёл Хийгээд Өөрийн Үндэстний Хэл Бичгийг Залгамжлан Хадгалж Чадсаны Ач Гавьяа Мөн. Эдгээр Үндэсний Явдлуудыг Үл Ойшоогч Нар нь МонгГолын Улс Төрийг Мандуулж Чадах Байтугай МонгГол Үндсийг Балартуулах Хорт Явдал Мөн* Гэж Хэлснийг Эргэцүүлэн Бодууштай. * Эрдмийн Долоон Бурхны Ниг* Дурсамж Эмхтгэлийн Номд Нигэн Эрдэмтэн
*МонгГол Үг Хэлээрээ Ярилцаж
МонгГол Үсэг Бичгээ Суралцвал
МонгГол Уламжлалт Хэл Бичиг Батжиж
МонгГол Үндэстэн Мөхөх Үгүй Мөнхөрмой* Гэж Бичсэн Байдаг.
МонгГол Бичиг, Түүний Ач Холбогдлыг Ихэд Өргөж Бичсэн Эрдэмт Мэргэд, Эх Оронч Нөхдийн Чин Сэтглийн Үгсийг Түүвэрлэн Бичвэл Бүхэл Бэтэн Боть Ном Болно. Бид Ийм Ном Гаргахыг Зорьж Байна. Эцэст нь МонгГол Бичгээ Бүх Нийтээр Сурч Эзэмших Талаар Товч Зүйлийг Хэлье.
... МонгГолын Үндэсний Аюулгүй Байдлыг Даяарчиллын Энэ Үед Хэрхэн Хангах Асуудалд МонгГол Бичиг Онцгой Холбогдолтой Бөгөөд МонгГол Бичгийг Бүх Нийтэд Сургаж, Үндэсний Хөтөлбөрийн Заалт Ёсоор МонгГол Бичгийн Сургалтыг Бүх Нийтийг Хамран Зохион Байгуулж, Түүнийг Өргөн Хэрэглэх Хэрэгцээ Орчинг Буй Болгох Учиртайг Энд Онцлон Тэмдэглэе... Зөвхөн Дунд Сургуулийн Сургалтанд Хамаарагдсан МонгГол Бичгээ Сурсан Хүний Тоо Баргцаалбал 600 Минга Хол Давсан Байх Учиртай. Сургуулийн Гадуур 1990-ээд Оны Эхээр Хот, Хөдөөд Эрчимтэй Зохион Байгуулж Байсан МонгГол Бичгийн Бүлгэм, Дугуйлангаар Олон Миган Хүн МонгГол Бичгээ Сурсан нь Лавтай... Одоо 35 Хүртэлх Насны Сурагч Оюутан Залуус Монггол Бичгийг Сурч Байна. Иймээс МонгГол Бичиг Сураагүй Хүмүүс 35-60 Насныхны Дотор Зонхилж Байна. МонгГол Бичигт Тааламжгүй Ханддаг Хүмүүс ч Энэ Насныхан Дунд л Байна. Энэ Насныхан Бол Төр Захиргаа, Эдийн Засаг, Аж Ахуйн Бүхий л Салбарт Хариуцлагатай Албан Тушаал Эрхэлж Буй Хүмүүс Юм аа. Тэдний Залгамж Халааг Авах Үндэсний МонгГол Бичгээ Мэддэг, Цэцэглэн Мандаж Байгаа Монгол Улсын Төлөө Нигэн Үзүүрт Сэтгэлээр Зүтгэх Шинэ Үе Өсөн Өндийж, Эрийн Цээнд Хүрч Байгааг Харахад Нэн Тааламжтай Байна.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Mar.24.10 11:51 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.03.10 11:36 am
Posts: 60
Үздэг нь солонгос
Хэрэглэдэг нь хятад
Шүтдэг нь америк
Барьдаг нь Финлянд
Тэжээдэг нь герман
Бичдэг нь латин
Нэр нь түвд

Ер нь би хэн бэ?

_________________
http://internetajil.com


Top
   
PostPosted: Mar.24.10 11:58 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.09.10 5:53 pm
Posts: 164
chi hen ch bishiin bas bish shuude


Top
   
PostPosted: Mar.24.10 12:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Feb.03.10 11:36 am
Posts: 60
Аюуш wrote:
chi hen ch bishiin bas bish shuude


Харин харамсалтай нь үнэн болж таарч байна.

_________________
http://internetajil.com


Top
   
PostPosted: Mar.24.10 7:43 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Pcetsogtoo wrote:
Хамгийн эхний зайлшгүй шаардлагатай алхам бол монгол бичигтээ шилжих

:wd: :wd: :wd:

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Apr.01.10 8:46 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
17031 wrote:
Pcetsogtoo wrote:
Хамгийн эхний зайлшгүй шаардлагатай алхам бол монгол бичигтээ шилжих

:wd: :wd: :wd:

Шилжий гэвэл тун амархан.. Манайхан латин үсэгт шилжихийн тулд ердөө л 4хөн жил шаардсан.. Яагаад гэвэл төрийн бодлого гэгч юмаар зүгээр л шахуурдаад өгсөн.. бүх нийтийг хамруулаад гэхдээ Соц нийгэмд..
одоо угаасааа дээдэс ч гэсэн шилжих сонирхол үгүй бололтой :mrgreen: :mrgreen:


Top
   
PostPosted: Apr.06.10 9:19 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Их эрдэмтэн Б.Ринчин

Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоеванар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ.Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан,эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой,тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. ХаринТодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс \"Орчин цагийн монгол хэлний хичээл\" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн \"Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг\" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, \"Монгол-Ойрдын баатарлаг туульс\" (1923 он), Монгол бичгийнхэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа (1929 он) зэрэгсуурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх
нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотнооурьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов \\\"Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс биебиеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ,монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэжхэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.

Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.

Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод,билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, \\\"За, би танд л найдаж байна\\\" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноосӨвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. г эНэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийэдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.

Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцот

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Dec.01.10 11:53 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
ёстой нэг хуцсан байна даа, яасан мэргэн цэцэн хар малууд вэ та нар.


Top
   
PostPosted: Mar.23.11 3:24 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.17.10 10:20 am
Posts: 1021
Location: AUTOFORUM.MN, TUMENBARS.BLOGSPOT.COM
Хужаа ч бай, Орос ч бай, Солонгос ч бай харийн хүн бол харийн хүн...
Харийн хүнтэй нөхцөхийг ямагт цээрлэдэг байсан.

Зүрхэнд нь ортол айлгах шашин л хэрэгтэй байгаа юм даа

_________________
"P.O.W.E.R."


Top
   
PostPosted: Feb.23.13 9:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
хүтгэл гэдгийг муусайн новшнуудад сайн зааж өгөх хэрэгэтэй.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Feb.28.13 6:37 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
1t mongol tsus
2t mongol tsus
3t mongol tsus /urag/
a hadgalj uldeh, busdig toriin bodlogo zov system l hariutsna


Top
   
PostPosted: Mar.13.13 11:47 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Type'R wrote:
Хужаа ч бай, Орос ч бай, Солонгос ч бай харийн хүн бол харийн хүн...
Харийн хүнтэй нөхцөхийг ямагт цээрлэдэг байсан.

Зүрхэнд нь ортол айлгах шашин л хэрэгтэй байгаа юм даа



шарын шашин шүтээл явж байна уу? тэг шашин чинь төр ёсны талаар огт юу ч мэддэггүй тийм улсууд ном айлдаад л сууж байдаг юм ш дээ.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited