#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 4:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1224 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 648 Next
Author Message
PostPosted: Apr.23.13 6:10 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18899
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Image

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.23.13 6:13 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Гал Мөсний Дуун зохиол дээрх гарах яс үндэс, төрөл зүйлүүд:

Children of Forest [Ойн хүүхдүүд]


12 мянган жилийн өмнө анхны хүмүүс ирэхээс өмнө Westeros дээр амьдарч байсан жижиг давжаа биетэй нэгэн төрөлтөн. Ойн дунд амьдардаг ид шидтэй, weirwood дээрх нүүрнүүдийг зурсан хүмүүс. Тэд True Tongue гэдэг хэлээр ярьдаг.

First Men [Анхны хүмүүс]

12 мянган жилийн өмнө Westeros-т ирсэн хүн төрөлтөн. Westeros-ийн төлөө Ойн хүүхдүүдтэй тулалдан, тэдний ой моддыг цавчин унагааж галдан шатаажээ. Анхны хүмүүс нь том биетэй, хүчтэй, зэр зэвсэг сайтай байжээ. Дайн удаан үргэлжлэсний дараа хоёр тал Isle of Faces [Нүүрний арал] дээр найрамджээ. Ой тайгийг Ойн хүүхдүүд эзэмших болж, харин тал хөндийг Анхны хүмүүс захирах болжээ. Анхны хүмүүс Old Tongue хэмээх хэлээр ярьдаг. Старкуудын дээд удам анхны хүмүүс байсан.

Andals [Андалчууд]

6-н мянган жилийн өмнө Westeros дээр Андалчууд ирэн Анхны хүмүүсийн байгуулсан 6-н хаант улсыг эзлэн weirwood-ийг шатааж, Ойн хүүхдүүдийг алж устгажээ. Харин Анхны хүмүүсийн байгуулсан 7-н хаант улсын нэг Умардын хаант улс Андалчуудын дайралтыг Moat Cailin дээр зогсоож чаджээ. Андалчууд нь эзэлсэн газар нутагтаа өөрсдийн хаант улсуудаа байгуулжээ. Тэд 7 хэмээх шашин, шинэ бичгийн систем зэргийг Westeros-д авчирсан. Андалчуудын ярьдаг хэл нь Westeros-ийн үндсэн хэл болж Common Tongue гэгдэх болжээ. Arryn, Lannister, Tully, Tyrell нарын дээр өвөг нь андалчууд байжээ.

Rhyonar [Рионар (?)]

Рионарууд нь Essos тивийн Rhyone хэмээх мөрний эрэгт амьдардаг байсан үндэстэн. Aegon's Landing-аас 700 жилийн өмнө Valyria нарын довтолгооноос дүрвэн Westeros-ийн Dorne-д ирж сууршижээ. Dorne-ийн хүмүүстэй цус холилдон амьдрах болсон байна. Dorne-г захирдаг Martell-ууд нь Рионаруудын удам юм.

Valyria [Bалериа]

Валериачууд нь Essos-ийн өмнөд хэсэгт байрлах хойг дээр амьдардаг байжээ. Тэд маш хүчтэй ард түмэн байсан бөгөөд лууг эзэмшдэг байв. Луугийн тусламжтайгаар ихэнх Essos-ийг эрхшээлдээ оруулж байжээ. Гэвч Aegon's Landing-аас 100 жилийн өмнө Valyrian Doom болж тэдний хойг нь устаж үгүй болжээ. Targaryen-чууд нь Валериан язгууртан гэр бүл байсан бөгөөд Валериагаас дүрвэн гарч амьд үлдсэн сүүлчийн хүмүүс юм. Валериа нар нь High Valyrian хэлээр ярьдаг байжээ.

Dothraki [Дотраки]

Essos-ийн төвд орших их талд нүүдэллэн амьдрадаг морьт ард түмэн. Dothraki хэлээр ярьдаг. Daenerys Targaryen тэдний хаан Khal Drogo-гийн эхнэр болон очиж байсан.


Lhazareen [Лазарийн (?)]

Essos-д амьдардаг хоньчин ард түмэн. Дотраки нар тэднийг Хурган хүмүүс гэж нэрлэх бөгөөд байнга уулгалан довтолдог. Mirri Maz Duur хэмээх Лазарийн удган Daenerys Targaryen-ийг мэхлэн хэвлийдэх үрийнх нь амийг авч оддог.

Nine Free Cities [9-н Чөлөөт Хот]

Essos-ийн баруун эргээр орших 9-н худалдааны боомт хотууд юм. Pentos, Braavos, Lys, Qohor, Norvos, Myr, Tyrosh, Volantis, Lorath. Бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, соёлтой ажээ. Braavos-оос бусад хотууд нь Valyria нарын клон байжээ. Харин Braavos нь Valyria нараас дүрвэгсэдийн байгуулсан хот гэнэ. 9-н чөлөөт хот нь өөр өөрийн аялаг шингэсэн Valyrian хэлээр ярьдаг.

Slavers Bay [Боолчдын булан]

Astapor, Yunkai, Meereen зэрэг боолчдын буланд байрлах хотууд нь эртний Ghiscari-ийн эзэнт гүрний туурин дээр баригджээ. Боолын арилжаа эрхлэн амьдрах бөгөөд Ghiscari хэлтэй холилдсон Valyrian хэлээр ярьдаг.

Wildling [Зэрлэгүүд]

Хананаас хойш амьдардаг чөлөөт ард түмэн. Анхны хүмүүсийн удам угсаа.

Crannogmen [Намгийн хүмүүс]

Умард нутгийн өмнөд хэсэгт орших их намгийн дунд амьдардаг хүмүүс ажээ. Жижиг давжаа биетэй, мэлхий загас агнан амьдардаг хүмүүс. Ойн хүүхдүүдтэй ойртон дотносож байсан тул тэднээс зарим чадваруудыг нь өвлөн авч үлдсэн гэдэг. Howland Reed одоогийн захирагч нь. Түүний хоёр хүүхэд Jojen Reed, Meera Reed нар нь Бранд туслахаар ирсэн.

Warg/Skinchanger [Варг/Арьсаа солигч (?)]


Өөрийн оюун санаагаа ямар нэгэн амьтан болон, бусад хүний оюун санаа дотор оруулж чаддаг авъяастай хүмүүсийг Варг/Арьсаа солигч хэмээн нэрлэдэг ажээ. Мянган хүнд нэг ийм авъяастай хүн төрдөг ажээ. Жишээ нь Бран ийм авъяастай нь тодорхой болсон.

Greensight [Ногоон зөн]

Энэ нь ногоон зүүд буюу ирээдүйг зүүдлэх чадвар юм. Ойн хүүхдүүд ийм чадвартай байсан бөгөөд ойн хүүхдүүдээс олон зүйл сурсан Намгийн хүмүүс бас ийм чадвартай ажээ. Жишээ нь Jojen Reed ирээдүйг зүүдэлдэг.

Greenseer [Ногоон зөнч]

Ирээдүйг харах чадвартай, варг хийдэг, weirwood дээрх нүүрнүүдээр дамжуулан Westeros-ийн өнцөг булан бүрийг харах чадвартай хүмүүсийг Greenseer гэдэг ажээ. Мянган варгуудын дунд нэг ийм чадалтай хүн төрдөг гэнэ. Тэгэхээр саяд нэг төрөх чадвар ажээ.

Green Men [Ногоон хамгаалагч]

Нүүрний Арал дээр хийсэн Анхны хүмүүс болон Ойн хүүхдүүдийн хэлэлцээрийн дараа Green Men хэмээх Арлыг хамгаалах тангарагтангуудыг байгуулжээ. Тэд энэхүү арал дээр олон мянган жилийн турш амьдран арлыг хамгаалж байдаг.

Giant [Үлэмж биетэн]

Хананаас хойш амьдрах үлэмж биет хүмүүс. Үсээр хучигдсан 3-аас 4 метр том биетэй. Old Tongue хэмээх хэлээр ярьдаг. Уул нь устаж үгүй болсон гэж тооцогдож байсан төрөлтөн.

Others/White Walkers [Өөрүүд/ Цагаан явагч (?)]

Найман мянган жилийн өмнө ирж байсан хэмээн гарах энэ төрөлтний жинхэнэ шинж чанар, зорилго одоогоор доторхойгүй байна. Хана болон Шөнийн харуул нь тэдний довтолгооноос хамгаалах зорилготой байгуулагджээ.

Wights [(?)]

Өөрүүдийн амилуулсан үхсэн зарц нар. Хүн төдийгүй амьтдыг ч мөн амилуулж болдог бололтой. Галаас өөр зүйлээр алах боломжгүй ажээ.


Top
   
PostPosted: Apr.23.13 6:26 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
pcd wrote:
Image


Маш гоё зураг байна. Үнэхээр их таалагдлаа.

Winterfell, Eyrie, Riverrun, Pyke, Casterly Rock, Storm's End, Highgarden, Sunspear, Dragonstone байна шдээ.


Top
   
PostPosted: Apr.23.13 6:46 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Энэ миний өөр сэдэвт бичиж байсан бичлэг. Сонирхоорой.

Valyrian steel

Valyrian steel нь эртний Valyria нарын увидас шидийн тусламжтайгаар цутгадаг байсан маш өндөр чанартай нэг төрлийн ган төмөр юм. Valyrian steel-ээр хийгдсэн мэс нь, хөнгөн мөртлөө бат бөх байдаг. Мөн хурц ирээ алдахгүй хадгалж чаддаг онцлогтой. Долгиорсон хээтэйгээрээ [ripple pattern] бусдаас ялгардаг.

Ер нь иймэрхүү долгиорсон хээтэй ган төмрийг цутгах аргыг эртний ойрх дорнодын дархчууд мэддэг байсан бөгөөд Damascus steel гэж алдаршсан. Мөн эртний хятадад яст мэлхийний нурууны ясны хээтэй төстэй ган төмөр цутгах арга байжээ. Ийм ган төмрөөр хийсэн мэснүүд бат бөх байдал, хурц ирээ алдахгүй хадгалах чадвараараа алдартай. Өдгөө харин эдгээр аргууд мартагдан алга болжээ.

Үүний нэгэн адилаар Гал Мөсний Дуун зохиол дээр эртний Valyria нарын ган төмөр цутгах арга мартагдан алга болж зөвхөн хамгийн шилдэг дархчуул л хэрхэн урьд нь дархалсан Valyrian steel-ийг дахин хайжуулж шинэ мэс хийх аргыг хадгалж үлдэж чаджээ.

Valyrian Steel Blade нь Westeros-ийн хаад язгууртан нарын удам дамжсан гэр бүлийн эрдэнэ юм.

Илд:

Heartsbane [Зүрхний Хориг] - Two Handed Greatsword, илдний атга нь хоёр гараараа атгахад зориулагдсан. Tarly-ийн гэр бүлийн удам дамжсан Их Илд. Одоогоор Lord Randyll Tarly-ийн эзэмшилд байгаа.

Longclaw [Урт Савар] - Bastard Sword, нэг хагас атгатай, хоёр гараараа атган Их Илд шиг, эсвэл нэг гараараа атган Богино Илд шиг тулалдах боломжтой Урт Илд юм. Уртын хувьд Их Илднээс богино харин Богино Илднээс урт байдаг. Mormont-ийн гэр бүлийн удам дамжсан эрдэнэ. Атганыхаа үзүүрт мөнгөөр урласан чонын толгойн чимэгтэй. Одоогоор Jon Snow-ийн эзэмшилд байгаа.

Lady Forlorn [Гансарсан Бүсгүй] - Corbray-н гэр бүлийн удам дамжсан илд. Атганыхаа үзүүрт зүрхэн хэлбэртэй бадмаарагтай. Одоогоор Ser Lyn Corbray-н эзэмшилд байгаа.

Red Rain [Улаан бороо] - Drumm-ийн гэр бүлийн удам дамжсан илд. Одоогоор Lord Dunstan Drumm-ийн эзэмшилд байгаа.

Nightfall [Үдшийн бүрий] - Harlaw-ийн гэр бүлийн удам дамжсан илд. Одоогоор Ser Harras Harlaw-ийн эзэмшилд байгаа. Илдний атга нь Саран Чулуун чимэгтэй.

Ice [Мөс] - Two Handed Greatsword, илдний атга нь хоёр гараараа атгахад зориулагдсан. Stark-ийн гэр бүлийн удам дамжсан Их Илд. Хамгийн сүүлд Lord Eddard Stark эзэмшиж байсан. *

Widow's Wail [Бэлэвсэн Эхнэрийн Цурхираан] - *

Oathkeeper [Тангараг Сахигч]
- *

Blackfyre [] - Bastard Sword, нэг хагас атгатай, хоёр гараараа атган Их Илд шиг, эсвэл нэг гараараа атган Богино Илд шиг тулалдах боломжтой Урт Илд юм. Уртын хувьд Их Илднээс богино харин Богино Илднээс урт байдаг. Aegon I Targaryen-ний илд бөгөөд Targaryen-ний удмын хаадын эзэмшилд байсан. Aegon IV өөрийнхөө бутач хүү Daemon Blackfyre-т энэхүү илдээ өвлүүлэн өгдөг. Daemon Blackfyre, Targaryen хаадын эсрэг бослого гаргадаг. Blackfyre илдний хувь заяа нь одоогоор тодорхойгүй.

Dark Sister [Харанхуйн Эгч] - Long Sword. Visenya Targaryen-ний эзэмшиж байсан Урт Илд. Хамгийн сүүлд Bloodraven хэмээн алдаршсан Brynden Rivers-ийн эзэмшилд байсан. Илдний хувь заяа нь одоогоор тодорхойгүй.

Brightroar [Хурц Архираан] - Two Handed Greatsword, илдний атга нь хоёр гараараа атгахад зориулагдсан. Lannister-ийн гэр бүлийн удам дамжсан Их Илд. Tommen II Lannister энэхүү илдээ аван эртний Valyria-гийн нутаг руу аялалд яваад эргэж ирээгүй.


Бусад зүйлс:

Bran Stark-ийн аминд халдахад ашигласан луугийн ясан атгатай чинжаал хутга. Одоогоор Petyr Baelish-ийн эзэмшилд байгаа.

Valyrian
ган төмрөөр дархалсан сүх, Celtigar-ийн гэр бүлийн эзэмшилд байгаа.

Caggo-ийн эзэмшилд байгаа Valyrian ган төмрөөр дархалсан Arakh [махир сэлэм].

Цөөн тооны Maester-ууд хүзүүний гинжиндээ Valyrian steel гархитай байдаг. Энэ нь ид шид, увидасын ухааныг эзэмшсэнийг илтгэж байдаг. Maester Luwin, Archmaester Marwyn нар ийм гархитай.

Archmaester Marwyn Valyrian steel бөгж, саваа болон багтай.

Dragonbinder [Лууг Номхруулагч] - Valyrian Steel хүрээтэй Луугын Бүрээ, Victarion Greyjoy-ийн эзэмшилд байгаа.

* зохиолын өрнөлийг ил болгохгүйн тулд тайлбаргүй орхив.


Top
   
PostPosted: Apr.23.13 7:30 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
@ pcd: Тэр гоё зургийг сэдвийн эхний бичлэг дээр тавьж болох уу.


Top
   
PostPosted: Apr.23.13 7:35 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18899
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Jade_Maiden_Art wrote:
@ pcd: Тэр гоё зургийг сэдвийн эхний бичлэг дээр тавьж болох уу.


tegoo teg

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.23.13 7:35 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5702
Би аль дээр аашаад фбын ковер хийчихсэн хаха


Top
   
PostPosted: Apr.24.13 2:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Жэйд минь Боолчдын булан гэж ямар юм байна аа. Боолчуудын булан юм уу Боолын эздийн булан юм уу?

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.24.13 2:15 am 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
croft wrote:
Жэйд минь Боолчдын булан гэж ямар юм байна аа. Боолчуудын булан юм уу Боолын эздийн булан юм уу?


Боолын эздийн буюу Боолчлогчдын булан. Хэхэ

Боолчлогчдын гэдэг үг байдаг уу. Мэдэхгүй толгой эргэчихлээ. :wahaha:


Top
   
PostPosted: Apr.24.13 2:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Jade_Maiden_Art wrote:
Боолчлогчдын булан.

:mrgreen:

Өмнө сайн анзаараагүй явж байж. Чамайг л Боолчдын гэхээр нь харлаа. Миний бодлоор бол Slaver's Bay-Боолын худалдааны булан болно.

Ер нь монгол хэлэнд олон тоогоор нэг их аваад байдаггүй юм даа. Жишээ нь: Хоньчдын хашаа буюу хонинуудын хашаа гэдэггүй хонины хашаа гэдэг.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.24.13 2:54 am 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
croft wrote:
Jade_Maiden_Art wrote:
Боолчлогчдын булан.

Өмнө сайн анзаараагүй явж байж. Чамайг л Боолчдын гэхээр нь харлаа. Миний бодлоор бол Slaver's Bay-Боолын худалдааны булан болно.

Ер нь монгол хэлэнд олон тоогоор нэг их аваад байдаггүй юм даа. Жишээ нь: Хоньчдын хашаа буюу хонинуудын хашаа гэдэггүй хонины хашаа гэдэг.


Боол+чин+д+ын=Боолчдын гэж болохгүй юү. :razz:
Худалдаачин, наймаачин гэдэг шиг боолчин гэдэг үг бий юу.

Крофт минь (?) гэж тэмдэглэсэн үгнүүдийн орчуулгыг нэг хараад өгөөрэй.


Top
   
PostPosted: Apr.24.13 5:28 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
Jade good job. Bugdiin unshlaa, medlee, sonsloo :angel:

_________________
#!@$%


Top
   
PostPosted: Apr.24.13 10:10 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
ImageImage

Image
Image

Image
Image

_________________
#!@$%


Top
   
PostPosted: Apr.24.13 11:06 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
za 4in uzlee ochigdor..... odoo neeh hotsroogui bh ta naraas........ dajgui angi blaa, khaliseeg gol dur bolgoloo hehe.... bas tgj bgad ih zyavuun huuhen yum.........

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Apr.24.13 11:06 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
khal drogo amid bsn ch boloosoi..... aguu daichin er ghd arai l t1 uhsen

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Apr.24.13 1:16 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Wow yostoi goy sedev bn , mark

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.24.13 2:05 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains

House Targaryen


Image

Westeros, Essos хэмээх хоёр тив дээр киноны гол үйл явдлууд гардаг.

Westeros нь долоон хаант улстай Iron Throne-ний төлөөх тэмцэл болж буй газар.

Westeros-ийн газар дүрсийн зураг:
Image

Westeros-ийн улс төрийн зураг:
Image

Essos нь 9-н Чөлөөт Хот, Rhyone мөрөн, Дотракийн их тал, Боолчдын булан зэрэг байдаг том тив. Одоогоор Daenerys Targaryen (Дани) гурван луутайгаа байгаа газар.

Essos-ийн газар дүрсийн зураг:
Image

Таван мянган жилийн өмнө Essos-ийн өмнө хэсэгт орших Valyria (Валериа) хэмээх хойгийн ард түмэн хүчирхэгжин луу хүлэглэх болж улмаар бүх Essos тивийг эрхшээлдээ оруулж байжээ. Valyrian Freehold гэгдэх эзэнт гүрнийг байгуулжээ. Валерианы язгууртан гэр бүл Targaryen-ний нэг охин ирээдүйд болох Валерианы Мөхлийг зөгнөжээ. Үүнд итгэсэн Targaryen-чууд Валериагаас дүрвэн Westeros-ийн зүүн эрэгт орших Dragonstone хэмээх арал дээр 500 жилийн өмнө ирж сууршижээ.

400 жилийн өмнө Валерианы Мөхөл болж дүрвэн гарсан Targaryen-чуудаас бусад бүх Валерианууд үхжээ. Энэ явдлаас хойш Targaryen-чууд сүүлчийн луунуудыг эзэмшиж байв.

300 жилийн өмнө Aegon Targaryen хоёр эгчийнхээ хамтаар 3-н луу унан ирж Westeros-ийг эзэлжээ. Тэрээр Westeros-ийн 7 хаант улсаас 6-г нь өвдөг сөхрүүлж чаджээ. Харин Westeros-ийн өмнө хэсэгт орших Dorne-г хэдэн үеийн дараа эзэлсэн гэдэг. Өөрт нь ялагдсан дайчдын зэвсгийг луугын галаар хайлуулж Iron Throne-ийг цутгасан аж. Westeros-ийн он тооллыг энэ цаг мөчөөс эхлэн тоолдог ажээ.

Aegon I Targaryen хоёр эхнэр буюу эгч нарын хамт:
Image

280 жилийн турш Targaryen удмын хаад долоон хаант улсыг захиран суужээ. Гэтэл тэдний удмын сүүлчийн хаан Aerys II Targaryen нь харгис хэрцгий, галзуу нэгэн байж ард олон болон ноёд түшмэдийн итгэлийг алджээ. Rhaegar Targaryen, Viserys Targaryen, Daenerys Targaryen хэмээх гурван хүүхэдтэй байв.

Targaryen хаадын ургийн бичиг:
Image

Галзуу хаан Aerys II Targaryen-ний хүүхдүүд:
Image
Rhaegar Targaryen (259AL - 283AL) | Viserys Targaryen (275AL - 298AL) | Daenerys Targaryen (284AL - )

Том хүү, угсаа залгамжлах ханхүү Rhaegar Targaryen нь эрдэм чадал төгс нэгэн байв. Ард олны хайр хүндэтгэлийг хүлээн Dragon Prince буюу Луун Ханхүү хэмээн нэрлэгджээ. Гэтэл тэрээр учир битүүлэг шалтгаанаар Eddard Stark-ийн охин дүү Lyanna Stark-ийг хулгайлан авч оджээ. Rhaegar Targaryen нь уул нь өөрөө Elia Martell-тай гэрлэн Rhaenys (5-н настай) хэмээх охин Aegon (өлгийтэй нялх) хэмээх хүүтэй байжээ. Харин Lyanna Stark нь Robert Baratheon-той сүй тавиад байсан ажээ.

Энэ явдлаас болж Robert Baratheon, Targaryen хаадын эсрэг бослого гарган улмаар Eddard Strak, Jon Arryn, Hoster Tully нар нэгджээ. Trident хэмээх мөрөн дээр болсон тулалдаан дээр Robert Baratheon-ний гарт ханхүү Rhaegar Targaryen амиа алджээ.

Хаан ширээгээ алдах аюул тулгарсан Aerys II Targaryen хэвлийдээ Daenerys Targaryen-ийг тээж буй эхнэрээ бага хүү Viserys Targaryen-ний хамтаар Dragonstone арал руу зугтаалгажээ.

Aerys II Targaryen өөрөө Jaime Lannister-ийн гарт амиа алдаж Tywin Lannister-ийн гар хөлүүд Elia Martell, Rhaenys, Aegon нарыг харгис хэрцгийгээр хөнөөжээ.

Daenerys Targaryen
-ний ээж түүнийг төрүүлж байгаад бие барна. Dragonstone арал удалгүй дайралтанд өртөж Targaryen-ний сүүлчийн удам Daenerys Targaryen, Viserys Targaryen нар Westeros-оос дүрвэн гарч Essos тивээр гуйлгачилан амьдрах болжээ.


Top
   
PostPosted: Apr.24.13 2:25 pm 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
Za nomiin avch unshii da... Zahialhad neg 7 honool ireh bh da.

Jane nom orchuulj zaraach xaxa, manaihan ih avna da 8)

Plus, goyo tailbarllaa :wd:

_________________
#!@$%


Top
   
PostPosted: Apr.24.13 2:27 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Санал асуулгын хувьд 2012 Оны ШИЛДЭГ КИНО - Санал Асуулга сэдэв дээр явуулж байсан зарчмаар явуулбал ямар вэ?

Товчхон тайлбарлахад та бүхэн өөрийн хамгийн дуртай 5-н дүрээ жагсааж бичнэ. Жишээлбэл би бичье л дээ.

1. Ashara Dayne
2. Arthur Dayne
3. Wylla Manderly
4. Gerold Dayne
5. Brynden Tully


1-т жагссан дүрд 10 оноо, 2-т жагссан дүрд 8-н оноо, 3-т жагссан дүрд 6 оноо өгнө гэх мэт. Ингэхээр хүн бүрийн гаргасан жагсаалтыг онооны системд оруулаад эцсийн дүнг бүх оноонуудыг нэмээд гаргах болно.

Иймэрхүү аргачлалаар санал асуулга явуулбал ямар вэ? Хэчнээн хүний жагсаалт гарга гэвэл болох бол? 5 юм уу 10-н хүний жагсаалт гарга гэвэл ихдэх болов уу?


Top
   
PostPosted: Apr.24.13 2:31 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18899
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
цөөхөн байвал зүгээр байхаа

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.24.13 2:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
5 taarna..... 10 gher sunjraad het ih bolno, tgd ch ehnii 5 dr yag durtai duree oruulchaad suulin 5 dr zgr icon boglohiin tuld l bichih bh.......

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Apr.24.13 3:46 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
The Perfect Knight?

Knight буюу Хөлөг баатар нь тангараг өргөсөн шударга ёс, энх тайван, нэр төрийг сахин хамгаалагч билээ. Гэтэл Гал Мөсний Дуун хэмээх зохиол дээр үнэхээр тийм мундаг Хөлөг Баатар бий гэж үү. Жишээ нь Jaime Lannister нь тангараг өргөсөн эзэн хаанаа өөрийн гараар хороосон хүн. Sandon Clegance нь Хөлөг Баатруудыг үзэн яддан харгис догшин зантай. Gregor Clegance-тай бүүр яриад ч байх юм алга. Loras Tyrell ижил хүйстэн, эзэн хаантайгаа амрагладаг гээд жишээнүүд олон бий.

Энэ саарал бараан ертөнцөд Sansa-гийн дуунууд дээр гардаг шиг Perfect Knight бий гэж үү?

Байгаа бол хэн бэ?


Top
   
PostPosted: Apr.24.13 3:53 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18899
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
энэ нөхөр тэнцэх үү? тэрэнд чинь хохо
Image

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.24.13 4:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.30.08 12:49 am
Posts: 5034
Төрсөн эцэг нь хүртэл "he brought shame to the family" гэдэг хүн үү?
<цаашид яаж өрнөхийг мэдэхгүй л дээ>


Top
   
PostPosted: Apr.24.13 4:12 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
@ pcd:

Jorah Mormont зоригтой, дайчин, ухаалаг, нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж чаддаг ч миний бодлоор Perfect Knight болоход маш олон дутагдалтай.

1. Өнгөнд шунаж, бүсгүй хүнд толгойгоо мэдүүлсэн

Хоёр дахь эхнэрийнхээ гоо үзэсгэлэнд дурлан түүний хүслийг гүйцэлдүүлэх гэж нэр төр, өргөсөн тангарагаа уландаа гишгэсэн. Хамгийн том жишээ нь мөнгөний төлөө хулгайн анчдыг боолын худалдаачдад зарсан. Мөн сүүлд өнгөрсөн тангараг, шударга ёсны төлөө биш зөвхөн Данид дурласан сэтгэлээрээ түүнд зүтгэх болсон.

2. Үүрэг хариуцлагаас зугтсан

Eddard Stark түүнийг хийсэн хэргийнх нь төлөө шийтгэхээр ирэхэд нүүр тулан уулзахаас зайлсхийж дүрвэн зугтсан.

3. Бусдын тагнуулаар ажиллан хоёр нүүр гаргасан

Даниг тагнах Varys-ийн туршуулаар ажиллан үүгээрээ хааны өршөөлийг хүртэхийг хичээсэн. Хэдий эцэстээ Данид үнэнчээр зүтгэх болсон ч эхэндээ түүнийг тагнаж байсан.

4. Баатрын эрдэм чадлаар тийм ч онцгой нэгэн биш

Ганцхан удаа Хөлөг баатруудын тэмцээнд ялж байсан бөгөөд өөр маш олон тэмцээнд орсон боловч гавтай амжилт үзүүлж байгаагүй.


Top
   
PostPosted: Apr.24.13 4:19 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18899
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Үзүүлэлтэнд хамгийн дөхөж очиж байгаа баатар хэн бэ тэгвэл? :] хихи эргүүлээд асуучихлаа сорри,

Дог гээд хочтой чинь хэн билээ? Сандор грэ.. юу билээ хэхэ, хамгаалагч болохоор найт гэж бас хэлж болохгүй байх тээ, зэвүүн дүр шүү.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1224 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 648 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited