#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.18 4:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1224 posts ]  Go to page Previous 13 4 5 6 748 Next
Author Message
PostPosted: Apr.24.13 4:35 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Хөлөг баатар болгох ёслол:

Илдний үзүүрээр баруун мөрт нь хүрээд, "Эр зоригтой байхыг Эрэлхэг Дайчны нэрийн өмнөөс захиж байна."
Илдээ баруун мөрнөөс зүүн мөр лүү шилжүүлээд, "Үнэнч шударга байхыг Ивээлт Эцгийн нэрийн өмнөөс захиж байна."
Баруун мөрөн дээр, "Гэмгүй балчирыг өмгөөлөхийг Өршөөлт Эхийн нэрийн өмнөөс захиж байна."
Зүүн дээр, "Охид эмэгтэйчүүдийг хамгаалахыг Ариун Бүсгүйн нэрийн өмнөөс захиж байна..."

- The Hedge Knight бэсрэг романы хэсгээс

Тэгэхээр эр зоригтой, шударга, сул дорой нэгнийг хамгаалдаг хүнийг Knight гэх нь дээ.

------------------------------------------------

@ pcd:

Жаал хүмүүсийг харж байгаад бичье.

Дог гэдэг нөхрийг Sandor Clegane гэдэг. Hound гэдэг хочтой. Хөлөг Баатрын тангараг өргөөгүй.


Top
   
PostPosted: Apr.24.13 4:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Хүлэг баатарт Берик Дондарион дөхөөд байгаа бусуу?

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.24.13 5:51 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.22.13 10:24 pm
Posts: 51
Барристан Сэлми


Top
   
PostPosted: Apr.24.13 5:54 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Сэлми бууж өгж байсан шдээ дайсандаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.24.13 6:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
ер нь бол хүлэг баатар гэж олон жилийн сургуулилт хүн мориний хуяг хэрэгсэлээ даах санхүүтэй энгийн цэрэгт татагдсан эрчүүдийн хажууд алдах зүйлээ амь хайргүй хамгаалах язгууртан баячуудийн удам шдээ

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.24.13 6:18 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18906
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
http://gameofthrones.net/game-rules/656-the-knight.html
за энд байгаа болзлыг хангасан хэдэн найт байна? зохиол дээр тоолцгоох уу? :р

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.24.13 6:23 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Ophiophagus Hannah wrote:
ер нь бол хүлэг баатар гэж олон жилийн сургуулилт хүн мориний хуяг хэрэгсэлээ даах санхүүтэй энгийн цэрэгт татагдсан эрчүүдийн хажууд алдах зүйлээ амь хайргүй хамгаалах язгууртан баячуудийн удам шдээ



Westeros-д Хүлэг Баатар нь удам залгадаг хэргэм зэрэг биш юм.

Хүлэг Баатрын эрдэм чадлаа баталсан, шинж чанарыг агуулсан жирийн тариачин бүү хэл өнчин гуйлгачин ч бай хүлэг баатар болж болно. Жишээ нь Tyrion Lannister-ийн хөлсний цэрэг Бронн байна. Ямар ч гарал угсаа, хэргэм зэрэг байхгүй боловч Tyrion-д зүтгээд Хүлэг Баатар болсон.

Гэтэл энэ Бронн нөгөө үнэнч шударга, эрэлхэг зоригтой, сул доройг хамгаалдаг Төгс Баатар мөн үү?

Хүлэг Баатрыг "алдах зүйлээ амь хайргүй хамгаалах язгууртан баячуудийн удам шдээ" гэж ойлгохтой санал нийлэхгүй байна.


Top
   
PostPosted: Apr.24.13 6:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
одоогоор бол танкчид юм уу даа зардал ихтэй цэргүүд,үүрэг болон дайснаа сүрдүүлэх эсрэг талын эгнээ жагсаалыг эвдэх бүслэх чадвараараа тасарсан төрөл анги сүүлдээ од болохоо шахаж элдэв зүйлийн алдар хүндийг өөрсдөдөө наасан

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.24.13 8:10 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
House Targaryen-ний тухай танилцуулга:


House Lannister-ийн танилцуулга. 1-р хэсэг:



Top
   
PostPosted: Apr.24.13 10:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Манай Жэйд ч угийн ийм хүн л дээ. Би ер нь төрөлхийн support хүн гэж бодоод байдаг шд :-D.


Jade_Maiden_Art wrote:
Боол+чин+д+ын=Боолчдын гэж болохгүй юү.
Худалдаачин, наймаачин гэдэг шиг боолчин гэдэг үг бий юу.

Хаанаас байхав дээ. Хэрвээ байдаг бол мунхаг миний ухаан сэтгээд олохгүй юм байна. Чи бодвол Боолчлогчдын булан гэх гээд байгаа бололтой.

Slaver's bay чинь боолын төвлөрсөн бүсийн худалдааны газар болохоор түүнийг нь нэр усанд нь харгалзах зүйн хэрэг л дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.24.13 10:44 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.17.12 5:16 pm
Posts: 61
Ali haygar orj uzed bna humuuse urd n uzdeg bsan hedn mongol site n haagdchad uzej chadhan bla shine angina


Top
   
PostPosted: Apr.25.13 12:00 am 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
@ croft:

Үгүй заавал Боолчдын Булан гэж нэрлэнэ заа юу. :argue:

Хэхэ. Ингээд гүрийгээд тэнэгтээд байвал яах уу. Боолын худалдааны булан гэсэн нь боломжийн санагдаж байна. Миний тэр (?) гээд орхисон нэрүүдийг хараад өгөөч дээ. Крофт ноёхой минь.


Top
   
PostPosted: Apr.25.13 12:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Энэнээс өөр юм байсан уу? Харагдсангүй.
Jade_Maiden_Art wrote:
The Perfect Knight?

Өө сэвгүй төгс хүлэг баатар. Гэхдээ дээр үед төгс гэсэн үг байсан эсэх нь эргэлзээтэй тул өө сэвгүй баатар :-D.


Jade_Maiden_Art wrote:
Тэгэхээр эр зоригтой, шударга, сул дорой нэгнийг хамгаалдаг хүнийг Knight гэх нь дээ.

Энэ жаахан утга хэлтийчихэж дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.25.13 12:59 am 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Хэхэ энэ бичлэг дээрх асуултын тэмдэгтэй хэсгүүдийг хэлсэн юм аа.

viewtopic.php?f=208&t=189988&start=78#p9052431


Top
   
PostPosted: Apr.25.13 1:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Жэйд минь би хаанаас зөв галиглах талаар мэдэх билээ дээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.25.13 5:41 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains

Ланнистерийн Гэр Бүл [House Lannister]


Image

Ланнистерүүд нь долоон ханлиг улсын [Seven Kingdoms] Их Гэр Бүлүүд нэг билээ. Тэд Баруун нутгийг [Westerlands] захирдаг бөгөөд Кастерли Рок [Casterly Rock] хэмээх цайзад суудаг.

Баруун нутгийн газрын зураг:
Image

Кастерли Рок:
Image

Ланнистерүүд нь өөрсдийн өвөг дээдсээ Цэцэн Ланнаас [Lann the Clever] эхлэн тоолдог ажээ. Цэцэн Ланн нь Кастерличуудаас Кастерли Рок цайзыг арга залиар хууран авсан гэдэг домогтой. Ланнистерүүд нь олон мянган жилийн турш Баруун нутгийг захиран суусан бөгөөд Аегон Таргариен [Aegon Targaryen] долоон ханлигыг эзлэхэд Баруун нутгийн сүүлчийн хаан Лорен Ланнистер [Loren Lannister] түүнд бууж өгчээ. Аегон Таргариен түүнийг өршөөж Баруун нутгийн Их Лорд болгон Өрнийг Сахигчаар [Warden of The West] томилжээ.

Ланнистерийн гэр бүлийн сүлд [Sigil of the House Lannister]:
Image

Ланнистерийн гэр бүл Титос Ланнистерийн [Tytos Lannister] үед нэр хүндээ алдан урьдын сүр хүч нь мартагдах шахжээ. Титос Ланиистер нь сул дорой нэгэн байсан тул албат түшмэд нь түүнийг элэг барих болжээ. Гэтэл түүний том хүү Тайвин Ланнистер [Tywin Ланнистер] гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахын тулд эцгийнхээ өөдөөс боссон албатуудыг харгис хэрцгийгээр гэсгээн шийтгэдэг болжээ. Түүний тууштай, хүчирхэг зан чанар нь Аерис II Таргариений [Aerys II Targaryen] анхааралд өртөж улмаар Хааны Гар [Hand of The King] болон дэвшжээ. Угын ухаалаг тууштай нэгэн тул Тайвин чадварлаг Гар байж ард олон үнэн хэрэгтээ Хаан биш түүний Гар улс орныг удирдаж байна гэх болжээ.

Тайвин Ланнистер өөрийн үеэл Жоанна Ланнистертэй [Joanna Lannister] гэрлэжээ. Аерис II Таргариен нь Жоанна Ланнистерт талтай байсан гэх сэжүүрүүд байдаг бөгөөд энэ нь Тайвин Аерис нарын хөндийрсөн нэг шалтгаан байж болох юм. Жоанна Тайвинд Сэрсэй Ланнистер [Сersei Lannister], Жейми Ланнистер [Jaime Lannister] хэмээх хоёр ихэр төрүүлж өгчээ. Үүний дараа бага хүү Тайрион Ланнистерийг [Tyrion Lannister] төрүүлж байгаад бие баржээ. Одой төрсөн, төрөхдөө эхийнхээ аминд хүрсэн хэмээн буруутган түүнийг эцэг нь хэзээ ч уучлаагүй билээ.

Ланнистерийн ургийн бичиг:
Image

Нэг удаа Тайвин Аерис Хаанд өөрийн охин Сэрсэйг ханхүү Риегар Таргариенд [Rhaegar Targaryen] хатан болгон өгөхийг санал болгожээ. Гэтэл Аерис түүнд чиний охин миний хүүтэй эн тэнцэхгүй хэмээн доромжилжээ. Ингээд Аерис Хаан ханхүүгээ Дорнийн [Dorne] гүнж Элиа Мартеллтай [Elia Martell] гэрлүүлсэн гэдэг.

Тайвин Аерис нарын сүүлчийн хагарал нь Тайвины удам залгах том хүү Жеймийг Аерис Хааны Хамгаалагчаар [Kingsguard] өргөмжилсөн явдал юм. Үүнээс болон Тайвин Хааны Гар байхаас татгалзан Кастерли Рок цайздаа буцаж очжээ.

Тун удалгүй Роберт Баратеон [Robert Baratheon] Таргариен хаадын эсрэг бослого гаргасан бөгөөд Лорд Тайвин энэ бүх үймээн самуунаас эцсийн мөч хүртэл хол байв. Босогчдын тал ялах нь тодорхой болохын цагт өөрийн армиа аван нийслэл хотод очжээ. Аерис Хаанд туслахаар ирсэн хэмээн хэлж хотын хаалгыг нээлгүүлсэн боловч хотод ороод Таргариен гэр бүлийн эсрэг босч асар их аллага хядлага үйлджээ. Аерис Таргариен Жейми Ланнистерийн гарт амь үрэгдэж, Риегар Таргариены эхнэр Элиа Мартелл, охин Риенис Таргариен [Rhaenys Targaryen], хүү Аегон Таргариен [Aegon Targaryen] нарыг Тайвин Ланнистерийн гар хөлүүд харгис хэрцгийгээр хөнөөжээ.

Ирээдүйн Таргариен удмын аюулыг устгасан тул Роберт Баратеон Тайвин Ланнистертэй холбоо тогтоохоос өөр арга байсангүй. Мөн Баратеон Сэрсэй нар гэрлэн энэхүү хэврэг холбоог батжуулахыг зорьжээ. Гэвч Сэрсэй нь өөрийн ихэр Жеймитэй амрагын холбоотой бөгөөд түүний төрүүлсэн гурван хүүхэд Жоффрэй [Joffrey], Мирселла [Myrcella], Томмен [Tommen] нар нь бүгд Жеймигийнх ажээ.

Сэрсэй-Жейми Image

Жейми Image

Сэрсэй Image

Жоффрэй Image

Мирселла Image

Томмен Image

Тайрион Image


Last edited by Jade_Maiden_Art on Apr.27.13 4:01 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.25.13 7:00 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: May.03.05 10:54 pm
Posts: 510
Location: Хэн нэгний Амьдралд...
saihan sonirhuushtai medeelel bn :) Jade_Maiden_Art

_________________
WTF


Top
   
PostPosted: Apr.25.13 9:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Jade_Maiden_Art wrote:
Риегар Таргариены эхнэр Элиа Мартелл, охин Риенис Таргариен [Rhaenys Targaryen], хүү Аегон Таргариен [Aegon Targaryen] нарыг Тайвин Ланнистерийн гар хөлүүд харгис хэрцгийгээр хөнөөжээ.

Гар нь ч яахав болдог гэж үзье. Харин Тайвин Ланнистерийн хөл яаж хөнөөсөн юм бол бодвол өшиглөсөн байх даа :hihi:.
Гар хөл бологч нар

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.25.13 9:49 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains

Туреллийн Гэр Бүл [House Tyrell]


Image

Туреллийнхэн долоон ханлиг улсын [Seven Kingdoms] Их Гэр Бүлүүд нэг билээ. Тэд Дэлгэр нутгийг [Reach] захирдаг бөгөөд Хайгарден [Highgarden] хэмээх цайзад суудаг. Мандер [Mander] мөрний үржил шимт хөндийг эзэмшин суудаг тэдний гэр бүл Ланнистерийнхэнтэй эн тэнцэхүйц алдар нэр, эд баялагтай ажээ.

Дэлгэр нутгийн газрын зураг:
Image

Хайгарден:
Image

Туреллийнхэн өвөг дээдсээ Гаррт Гарденер [Garth Gardener] хэмээх домогт хаанаас эхлэн тоолдог. Гаррт Гарденер нь Дэлгэр нутгийн анхны хаан байсан бөгөөд Гарденерийн гэр бүлийн дээд өвөг ажээ. Гарденерийнхэн олон мянган жилийн турш Дэлгэр нутагт хаанчилж байсан энэ хугацаанд Туреллийнхэн тэдний албат байж Хайгарденийг хариуцан амьдардаг байв. Аегон Таргариен Вестеросийг эзлэхээр ирэхэд Дэлгэр нутгийн хаан Мерн IX Гарденер [Mern IX Gardener], Баруун нутгийн хаан Лорен Ланиистертэй нэгдэн эсэргүүцэхээр болжээ. Галт тал [Field of Fire] хэмээн нэрлэгдсэн шийдвэрлэх тулалдаанд Аегон ялж Мерн Хаан амиа алдаж, Лорен Хаан бууж өгчээ. Хайгарденийг эзлэхээр Аегон луугаа унан ирэхэд Харлен Турелл [Harlen Tyrell] цайзын хаалгыг нээн түүний өмнө өвдөг сөхөрчээ. Ингээд Аегон Харленийг Их Лордоор өргөмжилж, Дэлгэр нутгийн захирагчаар томилжээ. Мөн Өмнөдийг Сахигч [Warden of the South] болгожээ.

Туреллийн гэр бүлийн сүлд [Sigil of the House Tyrell]:
Image

Робертийн Бослогын [Robert's Rebellion] үеэр Туреллийнхэн Хаан Аерисийн талд тулалджээ. Роберт Баратеоны армийг Ашфорд [Ashford] дахь тулалдаанд ялжээ. Улмаар Майс Турелл [Mace Tyrell] өөрийн армийг аван Станнис Баратеоныг [Stannis Baratheon] Шуурганы Эцэст [Storm's End] жил гаруй хугацаанд бүслэжээ. Гэвч энэ хугацаанд нийслэл хот Ланнистерийн армид хаалгаа нээж өгсөнөөр Таргариены гэр бүл хүйс тэмтрүүлж дайн Роберт Баратеоны ялалтаар төгсөх нь ойлгомжтой болжээ. Роберт Майс Туреллийг өршөөж цол хэргэмийг нь хэвээр үлдээжээ.

Майс Туреллийн ээж Өргөст Хатан [Queen of Thrones] хочтой Оленна Рэдвайн [Olenna Redwyne] нь гэр бүлийнхээ бодлогыг ер нь удирдан чиглүүлж байдаг байна. Майс Турелл Алерие Хайтаувертэй [Alerie Hightower] гэрлэжээ. Тэдний хүүхдүүд нь Виллас [Willas], Гарлан [Garlan], Лорас [Loras], Маржери [Margaery] нар юм. Виллас нь Хайгардений үе залгамжлагч боловч багадаа хөлөө гэмтээгээд суумгай болжээ. Дунд хүү Гарлан нь маш чадварлаг дайчин боловч хүлэг баатруудын тэмцээнд оролцдоггүй нэр алдарт дурладаггүй болохоор түүнийг хүмүүс сайн мэддэггүй ажээ. Леонетте Фоссовайтай [Leonette Fossoway] гэр бүл болжээ. Харин бага хүү Лорас нь Цэцэгт Хүлэгт Баатар [Knight of Flowers] хэмээн алдаршсан гарамтай дайчин билээ. Ижил хүйстэн гэх сэжүүрүүд маш их байдаг бөгөөд Ренли Баратеонтой [Renly Baratheon] амрагын холбоотой байсан бололтой. Харин бага охин Маржери нь Туреллийн гэр бүлийнхний хаан ширээний тоглоомд оролцох гол зэвсэг болжээ.

Ургийн_Бичиг Image

Өргөст Хатан Image

Майс Image

Лорас Image

Маржери Image


Last edited by Jade_Maiden_Art on Apr.27.13 4:00 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.26.13 6:56 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Ланнистер Туреллийг бичсэн шиг бусад чухал гэр бүлүүдийг, цаашлаад эрт цагт болсон Робертийн бослого, War of the Ninepenny Kings, Blackfyre Rebellion, Aegon's Conquest зэргийн талаар бичвэл ямар байна. Та нар сонирхож байна уу?
Толгой эргүүлсэн шал хэрэггүй мэдээлэл байна уу?


Top
   
PostPosted: Apr.26.13 7:05 pm 
Offline
¤ Expert

Joined: Jul.06.10 1:31 am
Posts: 1605
Бичсэн нь дээр байлгүй дээ. Өөрсдөө сайт руу нь ороод англи дээр нь уншиж чадахгүй нөхдүүд байгаа л биз.


Top
   
PostPosted: Apr.26.13 7:10 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Mar.10.11 3:14 pm
Posts: 260
Gmas79 wrote:
Бичсэн нь дээр байлгүй дээ. Өөрсдөө сайт руу нь ороод англи дээр нь уншиж чадахгүй нөхдүүд байгаа л биз.
Keep going Jade...Also, I appreciate it :wd:

_________________
***THIS IS WADE's HOUSE***


Top
   
PostPosted: Apr.26.13 10:02 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains

Мартеллийн Гэр Бүл [House Martell]


Image

Намерос Мартеллийн [Nymeros Matrell] гэр бүл нь Дорни [Dorne] нутгийг захиран суудаг Вестеросийн Их Гэр Бүлүүдийн нэг билээ. Дорнийн зүүн өмнөд эрэгт орших Санспийр [Sunspear] хэмээх цайзад амьдардаг ажээ.

Дорнийн газрын зураг:
Image

Санспийр:
Image

Мартеллийнхэний өвөг дээдэс Вестерост ирж сууршисан Андалчуудын нэг байсан бололтой. Вестеросийн бусад нутгаар Андалчуудын байгуулсан жижиг ханлиг улсууд нэгдэн томоохон ханлигууд байгуулагдаж байхад Дорнид нөхцөл байдал арай өөр байв. Жижиг ханлигууд хоорондоо тэмцэлдэн оршиж байжээ. Гэтэл Валериа [Valyria] нарын түрэмгийллээс Рионарчууд [Rhyonar] зугтан Эссосийн [Essos] Рион [Rhyone] мөрнөөс дүрвэн Дорнид ирснээр бүх юм өөр болжээ. Рионарын хатан Намерия [Nymeria] Дорнийн Морс Мартеллтэй [Mors Martell] гэрлэн хамтдаа бүх Дорнийг нэгтгэжээ. Ингээд тэдний удам Намерос Мартеллийнхэн гэгдэх болж Дорнийг захиран суух болжээ.

Мартеллийнхэн жадан сүлдтэй, харин Рионарууд наран сүлдтэй байсан тул тэдний удмынхан жад, нар хоёрыг нийлүүлэн нарыг сүлбэж буй жадан сүлдтэй болжээ.

Мартеллийн сүлд:
Image

Аегон Таргариан Дорнийг эзлэхээр ирэхэд Дорнийн дайчид түүний армитай нүүрлэн тулалдахаас зайлсхийж партизан маягаар дайтан эсэргүүцжээ. Аегоны арми тал талаасаа сийчүүлэн хохирол амсахаас гадна ийм төрлийн тулалдаанд луунуудынхаа хэргийг гаргаж чадахгүй байв. Эцэстээ Аегон Дорнийг эзэлж чадалгүй буцжээ. Дорни 200 жилийн турш тусгаар тогтнолоо хамгаалж чадсан бөгөөд Таргариан Хаан Даерон II [Daeron II] Дорнийн гүнж Мирия Мартеллтэй [Myriah Martell] гэрлэснээр Дорни долоон ханлиг улсад нэгдэн Таргарианы захиргаанд энхийн замаар оржээ.

Хаан Ширээний Тоглоом [Game of Thrones] эхлэх үеэр Дорнийг Доран Мартелл [Doran Martell] захирч байв. Тэрээр хашир, ухаалаг нэгэн бөгөөд хоёр дүү Элиа [Elia], Оберин [Oberyn] нараасаа 10 орчим насаар ах ажээ. Элиа, Оберин хоёрыг 15, 16 настай байхад гэрлэх магадлал бүхий Сэрсэй, Жейми нартай уулзуулахаар Кастерли Рок руу явуулжээ. Тэдний зочлолт Тайвин Ланнистерийн эхнэр нас барахтай таарч, Лорд Тайвин таарамж муутай угтжээ. Хэдэн долоо хоног үл тоомсорлож байгаад эцэстээ Элиаг дөнгөж төрөөд буй одой Тайрионтой гэрлүүлэх санал тавьжээ. Лорд Тайвиний энэ авир нь Мартеллийнхэний хилэнг ихэд хүргэжээ. Энэ хугацаанд Лорд Тайвин Сэрсэйг ханхүү Риегартай гэрлүүлэх хүсэлтэй байсан бололтой. Гэвч ханхүү Риегар Дорнийн гүнж Элиатай гэрлэсэн нь Мартелл, Ланнистерийн харьцааг улам хөндийрүүлжээ.

Элиа бие султай байсан бөгөөд 2 хүүхэд төрүүлсэний дараа бие нь ихэд дорджээ. Харренхалд [Harrenhal] болсон хүлэг баатруудын тэмцээнд ханхүү Риегар ялж эхнэрийнхээ оронд Лианна Старкийг [Lyanna Stark] хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн хатан хаанаар өргөмжилжээ. Энэ явдлаас нэг жилийн дараа ханхүү Риегар Лианнаг хулгайлан авч одсоноор Робертийн Бослого гарах шалтгаан болов. Мартеллийнхэн хэдий ханхүү Риегарийн үйлдлийг буруушааж байвч Аерис Хаан Элиа гүнжийг нийслэл хотод барьцаанд байлгаж байсан тул Робертийн Бослогын үед Таргарианы талд тулалджээ.

Доран Мартеллийн нагац ах, Хааны Хамгаалагчдын нэг Левин Мартелл [Lewyn Martell] Тридент [Trident] мөрөн дээр болсон тулалдаанд Дорнийн дайчдыг удирдан оролцоод амиа алджээ.

Ланнистерийн арми нийслэл хотыг эзлэхэд Лорд Тайвины гар хөл бологч Грегор Клегэйн [Gregor Clegane] нялх Аегоны тархийг хананд хага савж гүнж Элиаг хүчиндэж алжээ. Харин Амори Лорч [Amory Lorch] балчир охин Риенисийг 50 гаруй удаа хутгалан егүүтэгжээ. Энэ хэргийг Лорд Тайвин ханхүү Риегар охинтой нь биш Элиа Мартеллтэй суусны хариу болгон үйлдсэн гэх яриа бий.

Элиагийн үхлээс хойш Мартеллийнхэн Ланиистерийнхэнд өш санаж, хариугаа авах хоногоо тоолон суудаг болжээ. Оберин илээр цэрэглэн тулалдахыг завдаж байсан боловч Доран Мартелл, Жон Арринтай [Jon Arryn] хэлэлцээр хийж Роберт Баратеонд дагаар оржээ. Гэвч Элиад тохиолдсон явдлыг мартаагүй тэд бусад гэр бүлүүдтэй харилцаа холбоогоо таслан Вестеросийн үйл хэрэгт оролцохоо больжээ.

Роберт Баратеоны үхсэний дараа 5-н хааны [Joffrey Baratheon, Stannis Baratheon, Renly Baratheon, Robb Stark, Balon Greyjoy] дайнд оролцсонгүй. Гэвч Тайрион Ланнистерийн оролдлогын ачаар Жоффрэйг [Joffrey] дэмжихээр болжээ. Мирселла Баратеон [Myrcella Baratheon] Доран Мартеллийн бага хүү Тристайнтай [Trystane] сүй тавин Дорнид барьцаа болон очжээ.

Доран Мартеллийн эхнэр нь Норвосын Милларио [Mellario of Norvos], харин хүүхдүүд нь Арианна [Arianne], Күэнтин [Quentyn], Тристайн [Trystane] нар ажээ.

Харин Оберин Мартелл нь Улаан Хорт Могой [Red Viper] гэдэг хочтой, Вестеросийн шилдэг дайчдын нэг юм. Гэрлэж байгаагүй боловч Элсний Могойнууд гэж хочлогдсон найман бутач охинтой аж. Бага дөрвөн охин нь түүний амраг Эллариа Сандийн [Ellaria Sand] хүүхдүүд юм.

Жич: Мартеллийн гэр бүлийн тухай телевизийн цуврал дээр бараг гараагүй боловч дараа дараагийн улиралууд дээр гарах болов уу гэж найдаж байна. Ялангуяа Оберин, Арианна нарын тухай гарах байх.

Ургийн Бичиг Image

Elia Martell Image

Arianna Martell Image

Oberyn Martell Image

Ellaria Sand Image

Obara Sand Image

Nymeria Sand Image

Tyene Sand Image


Last edited by Jade_Maiden_Art on Apr.27.13 3:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.27.13 12:25 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Жэйд минь баярлалаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.27.13 3:51 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains

Таллийн Гэр Бүл [House Tully]


Image

Голын нутаг [Riverlands] гэж газарзүйн хувьд Вестеросын төв хэсэгт оршдог Тридент [Trident] хэмээх гурван салаа их мөрний ай савын үржилт шимт тал хөндийг нэрлэдэг ажээ. Бурхдын Нүд [Gods Eye] хэмээх их нуур Голын нутгийн өмнө хэсэгт байрладаг. Таллийн гэр бүл нь энэхүү Голын нутгийг захирдаг Их Лордууд бөгөөд Тридент мөрний хоёр салааны уулвар дээр барьсан Риверран [Riverrun] хэмээх цайзад суудаг байна.

Голын нутгийн газрын зураг:
Image

Риверран:
Image

Хэдий Таллийн өвөг дээдэс мянга мянган жилийн турш Риверран цайзыг эзэмшиж байсан боловч Голын нутгийн хаад байсангүй. Харин бусад хаадын вассал маягтай амьдарч иржээ. Аегон Таргариан Вестеросийг эзлэхээр ирэхэд Харрен Хоара [Harren Hoare] хэмээх Төмөр Арлуудын сүүлчийн хаан Голын нутгийг захирч байв. Харгис хэрцгийгээрээ алдаршсан Харрен Голын нутгийн ард иргэдийг боолчлон Харренхал [Harrenhal] хэмээх Вестеросийн хамгийн том цайзыг бариулжээ. Гэтэл Голын нутгийн ард иргэд Аегонд дагаар орж Харрены эсрэг босчээ. Харрен таван хүүгийн хамт Харренхал цайздаа шатан үхэж Голын ард иргэд Төмөр арлынханы дарлалаас чөлөөлөгджээ. Энэхүү тэмцлийг удирдсан Эдмин Таллиг [Edmyn Tully] Аегон Голын нутгийн захирагчаар өргөмжлөн Их Лорд болгожээ.

Таллийн сүлд:
Image

Газарзүйн хувьд гадны хадлагад өртөх боломж өндөртэй, байгалын саад бэрхшээл багатай газар нутагтай тул Таллийн Лордууд бусад хүчирхэг гэр бүлүүдтэй холбоо тогтоохыг хичээж иржээ. Риверраны Их Лорд Хостер Талли [Hoster Tully] өөрийн дүү Бринден Таллиг [Brynden Tully] Ветани Рэдвайнтай [Bethany Redwyne] гэрлүүлэхийг хүссэн боловч Бринден татгалзсанаар ах дүү хоёрын хооронд насан туршын зөрчил үүсчээ. Мөн Лорд Хостер өөрийн бага охин Лайса Таллиг [Lysa Tully] Жейми Ланнистертэй суулгахаар тохиролцсон боловч Жейми Хааны Хамгаалагч болсноор энэ хүсэл нь бас бүтэлгүйтжээ.

Лорд Хостер өөрөө Кателин, Лайса, Эдмур хэмээх гурван хүүхэдтэй билээ. Мөн Хөндий нутгийн [Vale] нэгэн бага лордын хүү Петир Вэйлишийг [Petyr Baelish] өсгөн хүмүүжүүлэхээр дэргэдээ авчээ. Петир Лорд Хостерийн том охинд сэтгэлтэй байсан бөгөөд Кателинийг Брандон Старктай сүй тавихад нь эсэргүүцэж Брандонийг халз тулаанд дууджээ. Брандон Старк Петирийг төвөггүй буулгаж авсан боловч Кателиний хүсэлтээр амийг нь хэлтрүүлжээ. Энэ хэргээс болж Лорд Хостер Петирийг цайзаасаа хөөжээ.

Кателин Брандон хоёр сүй тавиад удаагүй байтал ханхүү Риегар Лианна Старкыг хулгайлан авч оджээ. Үнэн мөрийг олохын тулд Брандон нийслэл хот руу очоод Галзуу Хаан Аерисийн гард амиа алджээ. Роберт Баратеон, Брандон Старкийн дүү Эддард Старк [Eddard Stark] нар Таргарианы эсрэг босож Вале нутгийн Их Лорд Жон Аррин [Jon Arryn] тэдний тэмцлийг дэмжив. Лорд Хостер, Лорд Жон, Эддард Старк нар тохиролцон Эддард Кателинтай, Лорд Жон Лайсатай гэрлэхээр болжээ. Ингээд худ ургын харьцаатай болсон гурван Их Гэр Бүл Роберт Баратеоны талд зогсжээ.

Таргарианы гэр бүл ялагдаж Роберт шинэ хаанаар өргөмжлөгдсөний дараа Кателин Умард руу, Лайса Хөндий рүү нөхрүүдээ даган явжээ. Лорд Хостерийн дүү Хар Загас хочит Бринден Талли Лорд Жонд зүтгэхээр Лайсаг даган оджээ.

Хаан Ширээний Тоглоомын эхэнд Кателин Старк Тайрион Ланнистерийг олзолж авангуут Тайвин Ланнистер Голын нутаг руу уулгалан довтолсон бөгөөд Жейми Ланнистер Риверраныг гурван талаас нь бүслээд байжээ. Робб Старк [Robb Stark] армиа дагуулан Голын нутгийн лордуудыг дэмжихээр иржээ. Армиа хоёр хуваан нэг хэсгийг Тридент мөрний зүүн эрэгт үлдээн Тайвин Ланнистерийн өөдөөс угтуулан давшуулжээ. Харин хоёр дахь хэсэг болох морьт цэргээ өөрөө удирдан Ихэр цамхагаар [Twins] Тридентийг гатлан Жейми Ланнистерийн армийг гэнэдүүлэн бут цохижээ.

Шивнээ Ойн Тулалдааны [Battle of the Whispering Wood] дараа, зүүн гар талаас Кателин Старк, Робб Старк, Грэйтжон Амбэр, Теон Грэйжой, Жейми Ланнистер нар:
Image

Энэ ялалтаар Жейми Ланнистерийг олзлон авсан төдийгүй Риверраныг бүслэлтээс чөлөөлжээ. Шилдэг дайчин гэдгээ баталсан Робб Старкийг Умардын болон Голын нутгийн лордууд Умардын Хаанаар [King in The North] өргөмжилжээ. Угаас бие нь муу байсан Хостер Талли цаашид үргэлжлэх дайн дажны үед бие барж Голын нутгийн Их Лордийн сэнтийг түүний хүү Эдмур Талли залган суужээ.

Ургийн бичиг Image

Кателин Image

Лайса Image

Эдмур Image

Бринден Image


Last edited by Jade_Maiden_Art on Apr.28.13 10:30 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Apr.27.13 4:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Петайр Бэйлиш бид хоёр хэзээдээ Хөндийд (Vale) төрж амжив аа. Хурууны арлуудын хүн биш билүү.

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1224 posts ]  Go to page Previous 13 4 5 6 748 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited