#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.18 4:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 396 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1316 Next
Author Message
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 1:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Хүмүүсийн таавар ч агуу зөрж байндаа :haha:
Хэнк чад хийвээ хөөрхий :embarassed:

_________________
Yours faithfully


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 1:10 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
I still got things to do. Aimar shassssss. Tsu2. Manai ene yag alna. :m6:

_________________
#!@$%


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 1:53 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jun.10.09 2:03 am
Posts: 590
odoo jesse-g avraad nuguu hediig bavishd


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 2:08 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5030
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Hank-g yalj duusah yum geed baisan hoorhii burhan bolchihloo doo..

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 2:53 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
Jesseg avrah n yu l bol. Ma hun munguniihu araas, tgeed bas neg jijken revengerhu mayagiin l yum hiih gj bga bh. Odoo nuguu neg Lydia huuhentei uulzj l hor nairuulah bh da.

_________________
#!@$%


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 9:03 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
omg! 22 niig huleej bnadaa!

aimar angi blaa s5 e14.

_________________
GREEN NATION!


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 3:47 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.08 2:01 am
Posts: 1894
Suuliin angiin ner n yag yu gej bgaan bol gesen chn marty robbins gedeg hunii feleena gedeg duunii ner yum bna

_________________
Beast mode


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 6:10 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
payayaya season1 eeseel goy ehelsen. odooch buur tasarhai boljiindoo !

_________________
Eat sh*t.


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 9:22 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
[B]reaking [B]ad S05E14 'Ozymandias' [review]

Хэлэх ч үг олдохгүй байна! Энэ бүхэн ... үнэхээр .... үнэхээр аймшигтай ... солиоруулам бас гайхамшигтай байлаа! Магадгүй олон үзэгчдэд 'Game of Thrones'-ын 'Red Wedding' ангийг санагдуулсан байх л даа. Гэвч ... 'Ozymandias' бол үнэхээр ер бусын байлаа !!! Хэрэв та [B]reaking [B]ad-ын сүүлд гарсан энэ ангийг үзээгүй байгаа бол энэхүү постыг битгий уншаарай. Эсвэл уг цувралыг огт үзээгүй байгаа бол мөн унших гэсний хэрэггүй байх. Учир нь танд би энэхүү гайхалтай киног заавал үзэхийг санал болгож байна, заавал :hi:

Тэгэхээр, Хэнк Шрэйдэр. Уг дүрийг нас барсан явдалд маш их харамсч байна. Хэдий түүнд амьд үлдэх боломж байсан ч тэр эцсийн мөчийг хүртэл шударга үнэний талд зогсч чадсан нь үнэхээр гайхалтай хэрэг шүү! Өмнөх 'To'hajiilee' ангийн сүүлийн ганцхан минут, ердөө ганцхан минутанд л бүх үйл явдал орвонгоороо эргэж орхисныг бид бүхэн мэднэ. Энэ удаад би Хэнкийг аз дайрч урьд өмнөх Эл Пасогийн осол болоод Саламанкагийн ах дүүсийн халдлагаас амьд үлдэж чадсан шигээ мөн эсэн мэнд үлдэх байх хэмээн тун их найдаж байлаа. Мөн Мерри болон Стив Гомез нарын өмнөөс их харамсч байна. Гэхдээ яагаад ч юм Мерригийн дүр надад огт таалагддаггүй байсан юм. Яахав, яршигтай бас хэтэрхий 'Serious' байдлаас нь болсон байх л даа. Мөн түүний хулгай хийдэг муу зуршлынх нь талаар тодорхой тайлбарлах болов уу гэж бас их хүлээж байлаа.

Харин Жесси Пинкман. Түүнийг амьд үлдээх боломж Валтерт байсан шүүдээ! Бараг л өөрийнхөө төрсөн хүү шиг хайрладаг байсан түүнийг өөрөөс нь ингэж урвасанд Валтер маш их уурласан нь тодорхой. Бас түүнийг Хэнкийн үхэлд буруутгасан байх. Хэрэв Тодд байгаагүй бол түүнийг тэр газарт нь хөнөөж орхих байлаа. Мөн түүнд Жэйний үхлийг сануулсан нь үзэн ядалтаа илэрхийлсэн нэг хэлбэр нь байсан гэж бодож байна. Өөр нэгэн сонирхолтой зүйл гэвэл ... хэрвээ AMC-с өөр уран бүтээлчид байсан бол Пинкманыг эрж олоход дахиад 2-3 ангийг зориулах байсандаа. [B]reaking [B]ad-ын хувьд бол огт өөр. Зохиолын үйл явдлууд хэзээ л бол хэзээ, яаж л бол яаж эргэж болохоор тун эгзэгтэй кино шүүдээ. Ийм ч учраас уг цувралыг үзэхэд үнэхээр дарамттай байдаг байсныг нуух юун.

Ахх, Валтер Вайт. Киноны эхний Season-ууд дээр түүнийг би жинхэнэ баатрын ёсоор хүлээн авдаг байсан гээч! Түүнийг би нэгэнтээ кино ертөнцийн Гордон Фрийман гэж хүртэл цоллож байсныг яана. Гэвч хэрэг дээрээ тэр мангас байж. Хөрөнгө мөнгө, эрх мэдэл, алдар нэрэнд улайрсан түүний шунал хүсэл нь түүнийг ийм аймшигтай мангас болгож орхисон байна. Майк Эрментраутыг хөнөөх хүртэл нь би түүний урьдын бүх алдаануудыг нь уучлаад, түүнтэй хамт, түүний талд зогсч байсан шүүдээ. Анх Krazy-8-ыг хөнөөхдөө түүнийг яаж харамсч байсныг нь би сайн санаж байна. Гэтэл сүүлдээ тэр бусдыг буудахдаа нүдээ ч цавчдаггүй болсон байсан нь аймшигтай. Ердөө эндээс л түүнийг хэрхэн өөрчлөгдсөнийг нь та анзаарч болно. Энэ ч яахав. Харин уг ангийн төгсгөлд Скайлер тэр хоёрыг ноцолдож байх тэр үед Скайлерыг алуулах вий гэж хичнээн их айж байсан гээч! Эхэндээ би Скайлерт дуртай байгаагүй ч цувралын төгсгөлд би түүнд ямар санагдаж байсныг нь ойлгосон. Энэ бүхний гол түлхүүр хэсэг нь овоолоостой их мөнгийг, өөрөөр хэлбэл 80 сая долларын дэвсгэртийг үзэгчдэд харуулсан тэр хэсэг байх гэж бодож байна. За тэгээд удалгүй дүрс солигдож Валт Жуниорыг харуулах тэр үед түүнийг хутганд нь өртчих вий гэж бас их санаа зовниж байлаа. Харин хэн ч бэртэж гэмтээгүй нь сайн хэрэг шүү.

Өөр нэг сэтгэл зүрх урсан хэсэг бол Жессиг нео-нацистуудын гарт баригдаад лабораторид хүчээр Метамфетамин хийлгэх болсон явдал байгаа юм. Уг залуу уг нь бол хангалттай их зовлонг амссан даа. Гэвч энэ бүхэн хараахан дуусаагүй байгаа бололтой. Магадгүй үзэгчдийн зарим нэг нь түүний ийм арчаагүй, урам зориггүй, идэвхгүй байдлыг нь шүүмжилж байсан л байх. Гэвч депресст орох ямар байдгийг та нарын хэн нь ч төсөөлөхгүй ... Зүгээр л та өөрийгөө түүний оронд тавиад нэг үзээрэй. Яг л түүний хэлж байсан шиг Валтер Вайттай учирсан тэр мөчөөс эхлээд л Жессигийн амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Гэвч муу талруугаа тэр шүүдээ.

Тоддын хувьд тэр Валтерыг маш их хүндэтгэдэг болох нь сүүлийн хэдэн ангиудаас ажиглагдсан. Тэр дотроо дараагийн Хайзенберг болохыг нууцхан хүсдэг байж ч бас мэдэх юм.

Image

Хэнд ч мөчөөгөө өгдөггүй, ямар ч ажил төрлийг зохицуулж дөнгөдөг Саул Гудман, хэтэрхий хүчирхэг бас бүгдийг тооцоолдог, алсын хараатай Густаво Фринг зэрэг сэтгэлд хоногшсон олон дүрүүд уг кинонд гарлаа. Густаво Фринг. Энэ дүр надад маш их таалагдсан гэдгийг хэлэх байна. Ялангуяа S04-ын 'Salude' гэдэг анги дээр ... тэр үнэхээр гайхалтай байсан! ... бас үнэхээр ер бусын анги байсан. Энэ бол түүний хувьд Гусыг ямар хүн бэ гэдгийг харуулсан жинхэнэ түлхүүр анги нь болсон гэж бодож байна. Мөн түүнийг нас барах хэсэг дээр түүний биеийн бөмбөгөнд өртөөгүй хэсгээр түүний 'энгийн' буюу хуурамч баг зүүсэн талыг нь, харин биенийх нь нөгөө талын хэсгээр түүний харанхуй хэсгийг нь төлөөлүүлж харуулсан болов уу гэж бодож байна. Бас S02 дээр гараад байдаг ягаан өнгийн бамбаруушийг санаж байна уу? Түүгээр Густавог бас төлөөлүүлж байсан байж болох юм шүүдээ!

Густаво Фрингийн дүрд хар арьстай жүжигчнийг тоглуулах болсон нь АНУ төдийгүй дэлхий нийтийн дунд эмзэг сэдэв болсон арьс өнгөний ялгааг арилгах гэсэн зорилготой байсных биз. Хювелл болон Тайрус нарын туслах дүрүүдийг эс тооцвол үнэхээр ч уг кинонд хар арьстай дүрүүд маш цөөхөн гардаг.

Майкл Эрментраутын хувьд түүнийг ач охинтойгоо байх үеийнх нь хэсгүүдийг кинонд удаа дараа оруулж өгснөөр түүний зөөлөн талыг үзэгчдэд харуулах зорилготой байсан. Үүгээрээ киноны уран бүтээлчид Майклыг харагдаж байгаа шигээ хүйтэн цуст алуурчин биш гэдгийг баталж харуулахыг хүссэн байх л даа.

Энэ мэт бичээд байвал маш олон зүйл байна ...


==========================================

Үнэхээр сонин шүү. Хэрэв та татгалзахгүй бол уг цувралыг эхнээс нь дахиад нэг гүйлгээд үзээрэй. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой байгааг та анзаарах болно.

Хэрвээ ...
Валтер, Гретчений саналыг хүлээн авч 'ГрэйМаттер'-т ажилд орсон бол

Хэрвээ ...
Жесси, Жэйн хоёр Шинэ Зеландруу явсан бол

Хэрвээ ...
Скайлер, Бенекед ажилд ороогүй бол

Хэрвээ ....
Үеэлийнхээ өшөөг авахаар Леонел, Марко хоёр Мексикээс ирээгүй бол

Хэрвээ ....
Хектор Саламанкаг Густаво Фринг өөрийн биеэр хөнөөх гэж очоогүй бол

Хэрвээ ...
Тэр шөнө Гэйл Боутикер гэртээ байгаагүй бол

Хэрвээ ...
Хэнк хоёрдахь удаагаа Эл Пасоруу явсан бол

.... юу болох байсан бол? Зохиол хэрхэн өөрчлөгдөж болох байсан бол? Та төсөөлөөд нэг үзээрэй ;)

Ямартай ч сүүлчийн хоёр анги дээр Валтер Вайт эргэн ирж Жессиг нацистуудын гараас аврах байх. Тэгээд ... яг л Девид Кроненбергийн 'Хүчирхийллийн түүх' киноны төгсгөл шиг уг цувралыг төгсөх байх гэж төсөөлж байна. Валтер Вайт гэртээ эргэн ирэх болно. Харин Жесси Пинкман, Андреа болон Брок хоёр дээр эргэн очих болно.


http://khuslenreader.blogspot.com/2013/ ... eview.html

Ингээд 9-р сарын 22-ныг хүртэл тэсэн ядан хүлээе!

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Last edited by Khuslen2 on Sep.18.13 9:27 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 9:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Сайхан бичжээ. Тэр бамбаруушны талаар нээрээ ингэж бодож байгаагүй юм байна :wd:

Энэ кино ч маш хар бараан дарамттай болсоор байна шүү. Гэхдээ сонирхолтой хэвээр.

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 9:42 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Би бол Валтерт анхнаасаа л дуртай байсан, Валтерын замналыг үргэлж зөв гэж үзсээр ирсэн. Эцсийн эцэст Валт бүх зүйлийг гэр бүлийнхээ төлөө л хийсэн, бүх юм хүссэнээр болохгүйгээс болж л энэ хүн улам муу талруугаа эргэсээр одоо жинхэнэ Хайзенберг болж хувирсан биз. Ирээдүйд нь санаа зовох эхнэр ч, хүү ч байхгүй боллоо, охиноо авч явах гэсэн ч эхээс нь салгаж чадаагүй. Баз нь үхчихсэн, одоо өөрөөс нь өөр анхаарах хүн үлдсэнгүй.

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.17.13 10:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Харин тийм, тэрмуу жоохон охин нь хүртэл мама мама гээд өөрт хань болдоггүй ээ :( , тэр мини бусд суугаад явсан нэлээн хол явсан байж магадгүй. Үс сахалаа ургатал явах ёстойдоо уг нь :mrgreen:

_________________
Yours faithfully


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.18.13 12:11 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
suuliin angi ger buliin mun chanariig surhii hunduj chadsan gej bodjiin!


yalanguya, ger buliin ul oilgoltsol, huchirhiilel geh met,

uun deer skyler umuu walt -iig buruutgah hetsuu ch gelee, bi skyler-t buruu uguud bgaa.
uchir ni skyler Walt-iin bohir mungiig ugaahdaa ugaaj ter ued hamtarchaad etssiin much deer
tuuniig buruutgaj angal ruu tulhsend l bgaa um!

_________________
GREEN NATION!


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.18.13 12:13 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
tehdee bas Walt - iin mungu ruu ulairch shunamhairsan ni arai dendsen l dee huurhii,

ihiig huseh tusam uuriiguu aldana l gedeg bolson bh, harin odoo yu hiih ve gedeg l bna!
taavarlashgui shuu dee, neg um bodson l yavaa bh.

_________________
GREEN NATION!


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.18.13 1:54 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.08 2:01 am
Posts: 1894
Albuquerque d barag ugaasaa haruud yoroosoo haragddguin bnlee asia hun harchaad gaihaad bdg ulsuuddaa gustavo fring ch yas uman deeree tsever har bish kino dere ch chilean gej gardag bh

_________________
Beast mode


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.18.13 4:45 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
i just ate chipotle bowl! yumm!

_________________
GREEN NATION!


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.18.13 10:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7931
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
5-r season garaad duusah yumu zaluusa!

_________________
MVP for a reason !


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.18.13 10:29 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
[B]reaking [B]ad . Сонирхолтой баримтууд #1

1. Валтын байшингийнхаа дээвэррүү пицца шиддэг хэсгийг нэг удаагийн зураг авалтаар л гүйцэтгэсэн байна.
Image

2. Гэтэл 'Box Cutter' ангийн доорх хэсгийн зураг авалтыг нийт 26 удаа хийж байж амжилттай болсон гэнэ.
Image


3. 'The X-Files' кинонд бүтээсэн дүрийнхээ ачаар Брайн Кранстон уг кинонд тоглохоор сонгогджээ.
Image


4. Жесси Пинкман. Тэрээр S01-ийн төгсгөлд нас барах ёстой байлаа. Харин жүжигчин Аарон Паул маш сайн жүжиглэж байсан тул киноны уран бүтээлчид санаагаа өөрчилсөн гэдэг.

5. Кинон дээр гардаг цэнхэр мет нь үнэндээ хатуу чихэр байжээ.
Image


6. S03 болон S04 дээр Густаво биш Хектор Саламанка гол дайсны дүрийг бүтээх ёстой байж.
Image


7. Комик-Кон наадмын үеэр Брайн Кранстон Валтерын багийг өмсч очсон байна. Инээдтэй нь хэн ч түүнийг мэдээгүй гэдэг.
Image


8. Тиймээ, Валтер Вайтын дүрийг бүтээхдээ Брайн Кранстон баг өмссөн юм.

9. Ердөө жаахан Color-Grading хийхэд л киноны үйл явдал Мексикт өрнөж эхлэх болно.
Image


10. Динг. Динг. Динг. Густаво Фрингийн үхлийг урьдаас *tease хийж байсан байна шүүдээ.


11. Густаво Фрингийн нүүрэнд доорх хувиргалтыг хийхэд 'The Walking Dead'-ын уран бүтээлчид тусалжээ.
Image


12. 'Бөгжний Эзэн'-ий жүжигчид киноны дурсгалд зориулаад биедээ шивээс хийлгэсэн байдгийг та мэдэх байх. Тэгвэл Брайн Кранстон доорх шивээсийг хийлгэжээ.
Image

13. Богданыг бодит амьдрал шинжлэх ухааны эрдэмтэн байсан гэдгийг хэн мэдэх билээ?
Image

14. Яг одоо та http://www.SaveWalterWhite.com/ сайтруу ороод үз.

15. 'Better Call Saul'. Бас Саулын веб сайтыг мартав аа.
http://www.bettercallsaul.com/

16. Киноны зураг авалт Калифорни мужийн Риверсайд-д хийгдэх ёстой байжээ. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод Шинэ Мексик мужийн Алберкюкюг сонгосон байна.

17. Вернер Хайзенберг. Түүнийг квантын механикыг үндэслэгчдийн нэг, 20-р зууны суут эрдэмтэн байсныг та бүхэн мэдэх байх. Гэвч хавдраар өөд болсныг нь та дуулж байв уу? Хмм, түүний дүрд Винсент Кассел тогловол гайхалтай тохирох нь дээ.
Image

18. Брайн Кранстоныг доорх мангаст дуу оруулсан гэвэл та итгэх үү? Мөн цэнхэр ренжер Билли Кранстоны овгийг Брайны овгоос авч нэрлэсэн байна.


19. Жессигийн байшин S02-ын зураг авалтын үеэр зарагдаж орхижээ. Тиймээс хойшхи ангиуд дээр байшингийн доторх орон зай нь өмнөхөөсөө хавьгүй илүү том болсон байгааг та анзаарч болно.
Image


20. Хуучны алдартай цувралуудын нэг 'Seinfeld'-д Bryan Cranston, Anna Gunn болон Bob Odenkirk нар урилгаар тоглож байсан байна.
Image


21. Валт Жуниорын дүрийг бүтээсэн жүжигчин Р.Ж Митте нь бодит амьдрал жинхэнээсээ тийм өвчтэй (Cerebral Palsy) байна. Гэхдээ кинон дээрх шигээ биш маш хөнгөхөн хэлбэрээр өвдсөн байх нь.
Image


22. Киноны жүжигчдэд жинхэнээсээ DEA-ын тусгай төлөөлөгчид хэрхэн цэнхэр мет хийх аргачлалыг зааж өгсөн байна. Мөн Валтер Вайтын дүрийг бүтээхэд нь химийн профессорууд Брайн Кранстонд туслажээ.

23. Нэг ангийн зураг авалт ойролцоогоор 3 сая долларын өртгөөр бүтсэн байна.

24. Кинонд хэлэгддэг 'Yo' болон 'b****' гэх бүх үгнүүд нь дүрүүдийн ярианд анхнаасаа л бичигдсэн байж.

25. Аарон Паул GAP-д ажиллаж байх үедээ 'The Price is Right' нэвтрүүлгийн Showcase Showdown тоглоомд оролцож 132 долларыг хожиж байсан гэнэ.
Image

26. Энэ бол метамфетамины химийн томъёо. C10H15N. Молекул масс нь 149.24. Chemistry, b****. Мөн киноны эхэнд гардгийг нь та анзаарсан уу?
Image


27. Брайн Кранстон, Диэн Норрис нар нь хоёулаа 'Little Miss Sunshine' [2006]-д тоглосон байна.
Image


28. Леонел, Марко хоёр жинхэнэ амьдрал дээр ихрүүд гэнэ. Луис болон Даниел Монкада. Даниелийн хувьд анх удаагаа кинонд тоглосон нь энэ аж.
Image


29. Скайлерын S02 дээрх жирэмсэн байх үеийн зарим зураг авалтуудыг Мерри (Беци Брандт)-ийн тусламжтайгаар бүтээсэн байна. Тэрээр жинхэнээсээ жирэмсэн байсан гэнэ.

30. Жүжигчин Дэн Норрис нь 'Total Recall' киноны Тонигийн дүрд тоглож байжээ.
Image


31. Валтын машины урд цонх нийтдээ 4 удаа хагарсан байдаг байна.
Image

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.20.13 12:16 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion

_________________
#!@$%


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.20.13 10:37 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Хүслэнгийн баримтууд гоё !!! :wd: :wd: :wd:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.22.13 6:36 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.08 2:01 am
Posts: 1894
Suuliin 2 episodes extended to 75 mins goy mede bna

_________________
Beast mode


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.22.13 12:15 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Mar.17.13 5:25 pm
Posts: 105
goy2


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.22.13 4:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ББ-гээ үзэж чадахгүй нь дээ. Дараагийн нэгдэхэд 2ланг нь бөөндөхөөс. :(

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.23.13 7:39 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.19.10 5:02 pm
Posts: 204
Location: Mongolia, МОНГОЛ
75 минут худлаа байжээ, тархидуулжээ. За декстерийн араас дуусах нь дээ ганц анги. Дараа жил спин-офийг нь л хүлээх юм байна даа цуцу

_________________
Монголын Хамгийн Шилдэг Покерчин


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.24.13 12:06 am 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
Andrea yamar gem hiisen gj :crysad: . Evii2. Uruvdultui.

Daraagiin angi her yum garheen bol doo. Ma hun jinhen go pro hiihne de hhe

_________________
#!@$%


Top
   
 Post subject: Re: Breaking Bad
PostPosted: Sep.24.13 12:35 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
Сүүлчийн ангийн нэр => Felina.

Fe- Iron *bullets*
Li- Lithium *treatment for depression*
Na- Sodium *the salt in tears*

(IGN.com-ын коммент хэсэгт ингэж бичигдсэн байна. HiggensLordofYogurt)

==============================================

Бас цусанд төмөр агуулагддаг, мөн Лити нь Meth-ын найрлаганд ордог шүүдээ.

Мөн Felina => Finale болж байна. Үнэхээр гайхалтай юмаа!

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 396 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1316 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited