#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.17.18 11:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Dec.15.11 8:00 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Баярлалаа.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.16.11 2:49 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
THE ROOTS - UNDUN (2011) DEF JAM RECORDINGS

Image

The Roots -ийн анхны цомог болох Organix гараад бараг 20 жил болжээ. 20 жилийн дотор хип хоп ихээхэн өөрчлөгдөж, олон үе солигдсон билээ.

Өргөн өмд моодноос гарч нарийнхан өмд өмсөх болсон. Гар бууны оронд рэпперүүд халаасандаа iPhone авч явдаг болсон билээ. Justin Bieber гэх 15-тай хүүхэд дэлхийн хэмжээний од болж, Jay-Z нэг зодог тайлж, нэг эргэж ирээд, Nas үхсэн Хип-Хопын сэдвийг хаяаад буцаад хуучны рэпээ хийхээр болж, Hot Boys гэх хамтлагт цагтаа байсан Lil Wayne супер од болжээ. Хэдийгээр энэхүү зүйлүүд болж байсан ч The Roots энэ бүхнийг үл хайхран чанартай уран бүтээл хийсээр байгаа билээ. Бүх уран бүтээлчдэд амжилтгүй, чанар муутай гэгдэх цомог ганц ч болов байдаг бол The Roots-ын цомгуудыг сонсоод та тэгэж хэлж чадахгүй юм. 20 жилийн карьерийнхаа турш ганц ч муу цомог гаргаагүй. 2011 онд Black Thought, ?uestlove болон түүний нөхдүүд чиглэсэн замаасаа бага зэрэг хазайсан цомог гаргахаар шийдсэн юм.

Аугаа гэж хэлэхэд буруудахгүй хамтлагийн 10 дахь албан ёсны цомог нь Undun юм. The Roots бас л сайн цомог гаргажээ гэж хэлэхэд ямар ч сонсогч гайхахгүй билээ. Undun цомгоороо The Roots Редфорд Стивенс гэх гудамжны hustler - ийн талаархи өгүүлэл гаргажээ. Хамгийн гайхалтай нь (миний хүлээж байгаагүй арга) түүний түүхийг Nas өөрийн гайхалтай дуу болох Rewind мэтийн бүтцээр зохиожээ : түүх төгсгөлөө эхлэх юм. ?uestlove ийм цомог бүтээхэд найруулагч Квентин Тарантиногийн бүтээлүүд ихээр нөлөөлсөн гэж хэлжээ.

Undun нь Dun гэх инструментал интрогоор эхлэх ба дараагаар нь Black Thought гол дүртэй сонсогчдыг танилцуулж өгөх юм.
"To catch a thief, who stole the soul I prayed to keep"

Дараа дараачийн дуунууд дээрээ Редфордын үхэлтэй ойртсон өдрүүдийн нууцыг тайлах ба Make My болон One Time дуунууд дээр бид Редфордын үхлийн гэрч болох ба Kool On дээр үхлийн өмнөх үдэшлэгийн талаар өгүүлнэ. Түүх Tip The Scale дуугаар өндөрлөх (эхлэх) ба амьсгаа хураах болоогүй, амьдралаар дүүрэн Редфорд найзыгаа алах уу? өөрөө үхэх үү? гэсэн асуултын хариултыг өөрөө өөрөөсөө олохоор оролдох юм. Та бүхний ойлгосноор бол Редфорд өөрөө амьд үлдэхээр шийдсэн юм. Энэхүү цомог нь кино бол Undun гэх киноны хаалтын title - уудын үүргийг сүүлийн 4 инструментал трек гүйцэтгэх юм. Энэхүү 4 трекийг сонсох үеэр та бүхэнд сонссон зүйлээ эргэцүүлэх хугацаа олдох байх гэж бодож байна.

Black Thought өөрийнхөө амжилтуудын тоонд энэхүү цомгийг итгэлтэйгээр нэмж болно, Редфордын талаас түүний түүхийг гайхалтайгаар бидэнд харуулж өгөх болно. Black Thought маань энэ цомгон дээрээ өмнөхөөсөө ч дутахааргүй философийн мөртүүдийг бидэнд хүргэх юм : It's only human to express the way you really feel, but that same humanity is my Achilles' heel. Цомгийн зочид өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэж чадсан ба тэдний тоонд Black Thought - ийн нөхдүүд болох бидний аль хэдийнэ танил болсон рэпперүүд Dice Raw, Greg Porn болон Truck North нар байхаас гадна Big K.R.I.T, Phonte нар мөн байна. Just Blaze энэхүү цомогт оролцсон нь хэдийгээр гэнэтийн бэлэг байсан ч биднийг The Roots - ээс илүүгээр баярлуулж чадаагүй юм.

Цомгийг хөгжмийн талаас нь дүгнэх утгагүй хэрэг юм. ?uestlove энэ цомгон дээрээ ч хийдэг ажлаа сайн хийсэн ба үүнтэй санал нийлэхгүй хүн олдохгүй байх. The Roots - ийн дуугаралт энэ цомгон дээрээ ч өмнөх донжоо алдаагүй, сонсогчийн хайрыг татсан хэвээр л байна.

Undun гэх цомгоороо хөгшчүүл маань бид нарын цус одоо ч шингэн байна гэдгээ сонсогчдод харуулах ба ахиад олон олон гайхалтай цомог гаргах байх гэж сонсогчдод горьдлого, найдвар төрүүлж өгч чаджээ.

Треклист:

01. Dun
02. Sleep (Feat. Aaron Livingston)
03. Make My (Feat. Big K.R.I.T. & Dice Raw)
04. One Time (Feat. Phonte & Dice Raw)
05. Kool On (Feat. P.O.R.N. & Truck North)
06. The Other Side (Feat. Bilal & P.O.R.N)
07. Stomp (Feat. Just Blaze & P.O.R.N.)
08. Lighthouse (Feat. Dice Raw)
09. I Remember
10. Tip The Scale
11. Redford (For Yia Yia & Pappou)
12. Possibility (2nd Movement)
13. Will To Power (3rd Movement)
14. Finality (4th Movement)

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jan.16.12 8:04 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
COMMON - THE DREAMER / THE BELIEVER (2011) WARNER

Image

Чикаго хотын хоёр домог эргэн хамтарч одоо ч залуу байгаагийн илэрхийлэл цомог энэ бололтой.

14 жил Common буюу өмнө нь Common Sense нэрээрээ алдаршсан рэппер маань продюсер No I.D. - тай хамтраагүй юм. Энэхүү 14 жилийн дотор Коммон The Roots-ийн ?uestlove, No I.D.-ийн шавь Kanye West болон The Neptunes-ийн Pharrell Williams нартай хамтраад амжсан юм.

The Dreamer, The Believer цомог нь эхэндээ Kanye - ийн продюсерлосон Be болон Finding Forever нарын үргэлжлэл болох ёстой байсан ч ноён Уэстийн цаг заваас болоод энэхүү санаа нь биеллээ олж чадаагүй юм. Үүний дараагаар Коммон хуучны андтайгаа эргэн ажиллахаар болсон ба энэ нь үнэхээр цагаа олсон байлаа. No I.D. - г яг одоо өөрийн оргил цэг дээрээ хүрсэн байгаа хэмээн мэргэжилтнүүд ярьцгаагаад байгаа.

Эхэндээ хэдэн дуун дээр хамтрахаар байсан ч сүүлдээ хамтарсан цомог бүтээхээр болсон юм. Сахалт рэпперт өөрийнхөн стильтэй таарахаар хөгжим бүтээдэг продюсерүүд хэрэгтэй байдаг билээ : Like Water For Chocolate - ийг Jay Dee, Be - г Kanye West продюсерлосон бол Universal Mind Control - ийг Pharrell бүтээсэн юм. Pharrell - ийн хөгжим нь харамсалтай нь Коммоны үглэлттэй огтхон ч таараагүй нь гарцаагүй үнэн ба тэрхүү цомог нь Коммоны хамгийн муу цомог болж таарсан. Сайн продюсергүй л бол Рашид Линны үглэлт огтхон ч сонирхолгүй, Talib Kweli хэрэгтэй үед нь сонирхолтой жишээ татсан мөр оруулчихдаг, Mos Def хэрэгтэй үедээ дуулаад аваад гарчихдаг бол Коммон үглээд л байдаг.

Коммоныг гэхдээ зөвхөн аянаасаа болоод сайн цомог гаргасан гэж хэлж болохгүй. Ухаантай рэп хийдэг рэпперүүдийн толгойлогчдын нэгийг тэгэж нэрлэвэл доромжилсонтой адил хэрэг болно. Продюсертэйгээ хэл амаа ололцвол л гайхалтай цомог гарч ирдэг. The Dreamer, The Believer нь үүний тод жишээ.

No I.D. ажлаа хийж болохоор сайн хийсэн. Ghetto Dreams хип хопын алтан үеийг санагдуулах бол, Blue Sky дээр сэмплээрээ сонирхолыг булааж, Celebrate дээр баярын уур амьсгал оруулсан дуугаралт сонсуулна гэх мэтээр цомгийн дуу болгоныг дүгнэж болно. Коммоны толгой үсгүйгийн адил энэ цомог муу аягүй. Коммон ч дуу болгон дээрээ сайн үглэсэн. Мөртүүд нь ёж үгтэй хэвээрээ л байна. How can I say this? Ah, @#$% it, I’m the greatest гэсэн ёж мөрөөр Коммон soft рэпперүүдэд зориулсан Sweet дуугаа эхлүүлэх юм. Soft рэпперийн жагсаалтыг Drake тэргүүлж байгааг Коммон дараа нь тайлбарлаж өгсөн ба энэ 2 аль хэдийнэ хоорондоо дисс солилцоод амжсан байгаа юм.

14 жилийн дотор олон зүйл өөрчлөгдсөн. 90-ээд оныхон яаж байр сууриа алдахгүй байх талаар толгойгоо гашилгаж байхад Коммон олон зүйлийг ойлгосон бололтой. Нарийн өмд болон дизайнерийн рей банууд түүнд зохихгүйг ойлгож эргэн conscious рэп хийхээр болжээ. Сайн цомог! Коммоны фэнүүд баярын нулимс унагаж Коммон ахиж уйлуулах бодолтой байгаа хэмээн залбиръя даа!

Треклист:

1. The Dreamer feat. Maya Angelou
2. Ghetto Dreams feat. Nas
3. Blue Sky
4. Sweet
5. Gold
6. Lovin' I Lost
7. Raw (How You Like It)
8. Cloth
9. Celebrate
10. Windows
11. The Believer feat. John Legend
12. Pops Belief

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jan.25.12 7:44 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Nov.19.10 7:22 pm
Posts: 266
Location: Дайны талбар дээр...
TaiBaH xaana baidag xvn be? hel usandaa us tsas biz? sonirxoltoi sedev bna taalagdlaa

_________________
Long Live Dolla~


Top
   
PostPosted: Jan.26.12 9:42 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Hoino surdag umoo. Odoo gehdee Mongold l bna. Duunii ug oilgoh tal deeree asuudalgui l baidag umoo yamar ch bsn hehe

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jan.29.12 5:11 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
za yamar tsomgiin review hiih ve ..

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Feb.17.12 3:37 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
Tyga - Careless world g review hiichih :-D

_________________
....`


Top
   
PostPosted: Mar.02.12 1:12 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.14.10 5:52 pm
Posts: 383
Location: In the middle of a fire, I’m so cool
ScHoolboy Q - Habits & Contradictions-n review :-D

_________________
MVP!!! (Poohdini #1) MVP !!!!


Top
   
PostPosted: Mar.16.12 8:04 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
ScHoolboy Q "Habits & Contradictions"

Image

Cloud Rap - ийн илүү тодорхой, ойлгоход амархан хэлбэрийн илэрхийлэл нь ScHoolboy Q гэдгээрээ энэ цомгоор харуулахыг хичээжээ.

Schoolboy Q нь Black Hippy хэмээх Калифорнийн хамтлагийн гишүүн ба энэхүү хамтлагт бид нарын чихийг аль хэдийнэ бие даасан цомгуудаараа мялаагаад амжсан залуу рэпперүүд болох West Coast - ын шинэ хаан гэгдээд байгаа Kendrick Lamar, Jay Rock болон Ab-Soul нар багтдаг юм. Q нь философидох дуртай Кендрикийг бодвол залуусын ирээдүйн талаар арай бага санаа зовдог ба гудамжны Jay Rock - ийг бодвол арай зөөлөн. Q нь энэхүү цомгийн дуунууд дээрээ drug dealer үүдийн амьдралын талаар тодорхой өгүүлэхээс гадна ороосон өвсөө асаангаа нөхөрлөл болон урвалтын сэдвийг ч хөндөөд гарах юм. Кендрикийг бодвол бодлоо илэрхийлэх чадвар нь арай доод түвшин учраас урнаар илэрхийлж чадахгүй бодлоо шулуунаар гадагшлуулахыг оролдоно. Шулуунаар илэрхийлэхдээ Q хар тамхинаас болсон үхлийн талаар болон My Homie дээрээ өөрөөс нь урвасан найздаа аль болох хурдан таалал төгсөхийг ерөөх юм. Jay-Z - г хүртэл энэ цомог дээр мартаагүй аж. Niggas in Paris дээр Жей түүнд 50 000 доллар юу вэ гэдгийг сануулахыг хүсдэг бол Q түүнд ширүүн аргаар сануулах ба энэхүү арга нь саятанг буудаад 50 000-ийг нь авах юм. Харин хэдхэн минутын дараа Q өнгөрсөн амьдралаа эргэн харах ба Кендриктэй хамт эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмыг баримтлавал хэрхэн амжилтанд хүрч болохыг сануулаад гарна. Иймэрхүү өнгө аястай цомгийн нийт дуунуудын үгс тогтох юм.

Production - ий хувьд цомог ямар ч цомгоос дутахааргүй болж чаджээ. Top Dawg Entertainment - ийн продюсерүүд болох THC болон Digi+Phonics дээр зочноор хувь нэмэр оруулсан битмейкерүүд нэмэгдэнэ. Best Kept Secret нь Kid Cudi - г сэмплдэн цомгийн хамгийн сонирхолтой дуунуудын нэг болох Hands On The Wheel-ийг бүтээсэн бол Lex Luger өөрийнхөө стилиэс урвасан Grooveline-ий аяыг зохиожээ. Хөгшчүүлийн нэг Alchemist ч My Homie - ийн аяыг бүтээхэд дээд түвшин гэж юу байдагийг харуулж чадсан байна.

Black Hippy - ийн гишүүдийг товч тодорхой тайлбарлавал Кендрик нь багийн гол тоглогч, Jay Rock хамгийн хатуу (харгис, гудамжны, хүнд) гишүүн, Ab-Soul нь үзгээ ашиглахдаа үнэнийг л бичдэг бол ScHoolboy Q нь бусдаасаа зарим талаараа сул ч, хэнээс ч дутахааргүй авъяастай нэгэн юм.

Та цомгийг эхний удаагаасаа таашаана гэж бараг байхгүй байх, 2дох, 3дах удаагаасаа та цомгийн амтыг мэдэрч эхлэх ба цомгийг амссан тохиолдолд та нэгэнт зогсож чадахгүй. Хэрвээ 2012 он тэр чигээрээ Habits & Condratictions шиг өнгө аястай хөгжмөөр бид нарын чихийг мялаавал 2012 он нь биднийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

P.S. Black Hippy нь Interscope Records - той гэрээ байгуулсан ба энэ мөчөөс авахуулан гарах бүх цомгууд нь Interscope - оор дамжуулан худалдаанд гарах юм. Муугаасаа илүү сайн мэдээ байх шүү.

Треклист:

01. Sacrilgeious
02. There He Go
03. Hands On The Wheel (Feat. A$AP Rocky)
04. Sex Drive (Feat. Jhene Aiko)
05. Oxy Music
06. My Hatin’ Joint
07. Tookie Knows
08. Raymond 1969
09. Sexting
10. Grooveline, Pt 1. (Feat. Dom Kennedy & Curren$y)
11. Gangsta In Designer (No Concept)
12. How We Feeling
13. Druggs With Hoes Again (Feat. Ab-Soul)
14. Nightmare On Fig St.
15. My Homie
16. Blessed (Feat. Kendrick Lamar)
17. niggaHs.already.know.davers.flow
18. 2 Raw (Feat. Jay Rock)

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Mar.17.12 10:49 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
@Taivan,
GREAT job, man, love this thread


Top
   
PostPosted: Mar.17.12 8:56 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.14.10 5:52 pm
Posts: 383
Location: In the middle of a fire, I’m so cool
Bayarlalaa goy shuu Taivan :wd:

_________________
MVP!!! (Poohdini #1) MVP !!!!


Top
   
PostPosted: Mar.18.12 6:18 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Bugdend n bayarlalaa, next one would be Wiz Khalifa's Taylor Allderdice

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Mar.18.12 8:56 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Wiz Khalifa "Taylor Allderdice"

Image

Rolling Papers - ийг таашаагаагүй хүмүүс олон байсны учир нь Wiz-ээс Kush & Orange Juice - ийн үргэлжлэлийг хүлээж байсантай холбож болох байх. Taylor Allderdice хэмээх микстейп нь Kush & OJ - ийн үргэлжлэл гэж хэлэхэд бэрх ч 2 жилийн өмнө шуугиулсан микстейпийнхээ түвшинд хийгдсэн гэж итгэлтэй хэлж болно.

Rolling Papers ойролцоогоор жилийн өмнө гарахад Виз-ийн хуучин фэнүүд нь таашаахгүй байсан нь таашааж байснаасаа илүү үнэний ортой байх. Виз Atlantic Records - той гэрээ байгуулан лейблийнхээ хүсэж байсан зөөлөн, сонсогчдод илүү ойлгомжтой цомгийг гаргаснаар Калифа - ийн 3 сингл нь (Black and Yellow, Roll Up, No Sleep) платинум болсон бол (Black and Yellow - 3X Platinum) бол On My Level нь алтан (gold) болсон юм. Ингэснээр Калифа 2011 онд хамгийн их мөнгө хийсэн рэпперүүдийн эхний 10-т багтсан юм. Харин Taylor Allderdice - аар Калифа өмнө нь хийж байсан зүйлээ одоо ч хийж чадна гэдгээ харуулахыг хичээжээ.

Дууны сэдвүүдийг авч үзвэл өмнөхүүдээсээ ихээр өөрчлөгдсөн зүйл тун цөөхөн юм. Огтхон ч өөрчлөгдөөгүй гэхэд ч худлаа хэлсэнд тооцогдохгүй. Калифа ахиад л өвс, хүүхэн, мөнгө болон хамуудынхаа талаар өөрийн түүхээ өгүүлэх юм. Дууны сэдвээ сонгохдоо алдсан гэж миний бодохгүй байгаагийн учир нь Виз үнэн зүйл ярьж байгаатай холбоотой байх. Сонсогчид рэпперүүдээс үнэнийг ярихыг хүсдэг, Виз өдөр тутмын хийдэг зүйлүүдийнхээ талаар ахиад л дуулсан ба ахиад л сайн дуулсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Цомгийн зочдоор Taylor Gang - ийн Chevy Woods, ахин амь орсон мэт үглэх Juicy J болон эрчүүдийн нүднээс гадна чихнийхан сонирхолыг татах Lola Monroe нар байхаас гадна тун сонирхолтой зочид болох Smoke DZA, Rick Ross нар байгаа ч аль ч нэртэй зочин гэрийн эзнээс илүү байж чадаагүй байна.

Цомгийн production тэр чигээрээ сонсогчдыг баярлуулах байх. Зарим дуун дээр ая нь үглэлтээсээ хол илүү байгаа мэт бодол төрүүлнэ. Дууны ая сэдэвтэйгээ сайн зохицож өгч чадах учраас дууныхан ая нь таалагдахгүй байна гэж та цомгийг сонсож байх үедээ бодохгүй л болов уу. Онцлох production гэвэл Cardo-ийн California болон Sledgren - ий Never Been Part II байх. Бусад продюсерийн тоонд I.D. Labs, Big Jerm, Lex Luger, Jake One, Harry Fraud г.м. багтах юм. Эцсийн үр дүн нь сонсогчидыг баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

Шидтэн Калифа - ийн дуу бичих чадвар дээд түвшиндээ байгаа гэдгээ энэ цомгоор харуулж чаджээ. Хит дуу бичих чадвараас гадна "real" дуу бичиж ч чадаж байгаа гэдгээ батлахыг оролдсоноос гадна туршилт ч хийж байгаа нь харагдана. Шинэ флоу ашиглаж үзэж, илүү зөөлөн талаа (Frank Ocean-ийг сэмплдсэн The Cruise) ашиглах гэж оролдохоос гадна хүнд талаа ч орхиогүй байна (Lex Luger-ийн The Code). The Grinder нь цомгийн хамгийн хүчтэй үгтэй дуу, Mary 3x нь цомгийн хамгийн сайн дуунуудын нэг бол, Rick Ross-ийн хамтарсан Never Been Part II дээр олон флоу хослуулах чадвараа гайхуулаад өнгөрнө.

Эцэст нь хэлэхэд Taylor Allderdice бол Визийн хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг бололтой. Kush & OJ 2 бол биш, харин 1,5 - тай илүү төстэй сэтгэгдэл төрүүлнэ. Зуны хөгжим. Сайн хөгжим.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Mar.23.12 1:59 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
nice review mate , keep going ;-)

_________________
....`


Top
   
PostPosted: Apr.01.12 3:01 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
WZRD (Kid Cudi, Dot Da Genius) - WZRD [2012]

Image

Үглэхээсээ илүүтэйгээр дуулах дууртай Кид Кади хуучны анд Dot Da Genius - тай хамтран WZRD гэх рок урсгал руу гажуудсан цомог бүтээжээ.

Cudi - ийн хувьд энэхүү цомог нь 3 дахь цомог болсон ба өмнөх 2 бүтээлүүдийг нь хип хоп хэмээн ангилсаар ирсэн билээ. Хэдийгээр Кади бусад жанруудыг сонирхож, өөрийн хөгжим дээрээ тусгадаг байсан ч хип хоп гэсэн нэрийдлээс холддоггүй байсан ч энэ удаа Nirvana болон Pink Floyd - ыг сонсож биширсэн Кади гитар барин рок цомог бүтээхээр шийджээ.

Цомгийн production - ыг авч үзвэл бүх дуунуудын аяыг Cudi, Dot 2 бүтээсэн ажээ. Цомгийн туршид Green Day, Foo Fighters гэх мэт хамтлагуудын ашигладаг хүнд гитар сонсогдож, гитар нь яагаад ч юм MPC шиг сонсогддог бөмбөрүүдтэй хослосон ба энэ бүхэн Кадигийн хоолойтой нийлэн амьдралын бараан зүйлүүдээс авахуулаад хар тамхинаас ангижирсан өдөр тутмын эрүүл амьдралын тэмдэглэлт явдалуудын талаар өгүүлэх юм. Цомог The Arrival гэх аяаар нээгдэх ба эхний мөчид яагаад ч юм цомог прогрессив рок урсгал руу илүү ойртсон байх гэх таамаглал толгойд орж ирэх ч 2-дох дуу болох High Off Life явж эхлэхэд ийм зүйл болохгүй гэдэг нь ойлгомжтой болно. Clap - ууд явж эхлэн, нэгэн хэвийн гитарын дуу, рок хөгжимд байж болохооргүй бөмбөр, мөн Кадигийн сониндуу хоолой нийлэн цомгийн эхний сэтгэгдэлийг нэг мөсөн үгүй болгоно. Цомог иймэрхүү өнгө аястайгаар тасралтгүй үргэлжлэх ч, Love Hard явж эхлэхэд хонгилын үзүүрт гэрэл ассан мэт мэдрэмж төрнө. Энэхүү дуу явж эхлэхэд басс гитарын аялгуу таны сонирхолыг татах ч гэсэн сүүл рүү гээ тодорхой шалтгаангүйгээр залхаж эхэлнэ. Dr. Pill гэх дуу нь гранж руу гулгаж орох ба Кади энэхүү дуун дээр өвчин намдаах, тайвшруулах эм ууснаар хүмүүс хэрхэн өөрсдийгөө хуурдаг талаар сэдвийг харуулах ч Кадигийн хоолой гранж рокт таарахгүй гэдгийг танд тодорхой ойлгуулж өгнө.

Цомогт агаар ус мэт дутагдаж байгаа ганц зүйл нь рок хөгжмийг сонсоход олж авдаг тэрхүү мэдрэмж юм. Өөр ямар ч хөгжим сонсоод мэдрэхээргүй цус оргилсон мэдрэмжийг Nirvana, The Clash гэх мэт хамтлагуудын классикуудыг сонсоход олж авдаг. Nirvana гэснээс цомгийн 8 дахь трек нь ардын (folk гэдгийг өөрөөр орчуулж чадсангүй) дууны cover болох Where Did You Sleep Last Night юм. Энэхүү дууг Кади хуучны хэлбэрээр нь биш Nirvana - ийн дуулсан хэлбэрийг дуурайлгаж дуулсан ба Курт Кобейны хоолойны чадвараа хамгийн тод илэрхийлсэн хэмээн фэнүүдийнхэн дунд яригддаг дууг нь Кади бараагүй гэдэг нь ойлгомжтой байх. Кади энэхүү цомог дээрээ гранж урсгал руу орох гэж оролдсон нь бүтэлгүйтсэн гэж хэлэхэд хэцүү ч, биеллээ эерэг олсон гэж хэлэхэд буруудах байх. Цомгийн хамгийн сайн дуунууд гэвэл Teleport 2 Me, Jamie болон Dream Time Machine нар гэж би бодлоо. Teleport 2 Me, Jamie нь хэдийгээр сэтгэл татахаар сайхан дуу болсон ч, энэхүү дуу нь харамсалтай нь рок биш. Энэхүү дуу бол поп хөгжмийн эерэг илэрхийлэл.

Энэхүү цомгийг гарсаны дараагаар олон хүмүүс Лил Уэйны The Rebirth - тэй харьцуулж эхэлсэн ч Rebirth хажууд нь рок цомог биш гэдгийг хүн болгон ойлгож байгаа байх. Кади давгүй ажил хийсэн ч хэрвээ энийгээ "туршилт" байсан, ахиж ийм зүйл гаргахгүй гээд хип хоп руугаа эргээд орсон бол олон хүний магнай тэнийх байсан байх.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Apr.01.12 3:29 am 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Nov.19.11 11:56 am
Posts: 412
Location: REDHERO
:wd:


Top
   
PostPosted: Apr.02.12 7:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.08.03 11:43 pm
Posts: 3392
Location: Swag juice drippin' like crazy son!
Тайван Homie fb чинь юу билээ?

_________________
Flight to Brazil.


Top
   
PostPosted: May.12.12 6:37 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
B.o.B - Strange Clouds (2012)

Image

2010 оны 9 сарын 25-ны өдөр би анхныхаа цомгийн review бичиж байсан юм байна. Энэхүү цомог нь B.o.B - ийн The Adventures of Bobby Ray байсан бөгөөд тэрхүү цомгийг эргээд сонсоход надад эерэг мэдрэмжүүдээс өөр сэтгэгдэл төрдөггүй юм. 2 жил өнгөрсөний дараагаар ч би энэхүү цомогт дуртай ба Бобби гийн дуунууд нь яагаад ч юм сэтгэлд наалдаж, нартай өдөр дуунуудыг нь сонсоод явахад тохиромжтой мэт санагддаг. Дуулвал дуулчихдаг, үглэвэл үглэчихдэг, аяаа бичвэл ч биччихдэг энэхүү авъяастай залуугийн дараагийн цомгийг 2 жил гаруй хүлээсэн бөгөөд энэхүү 2 жилийн дотор B.o.B-ээс 2 цомогтой нийцэхээр микстейпийг (No Genre, E.P.I.C) нь сонсоод амжсан юм.

B.o.B шинэ цомгоо бүтээхдээ олон жилийн өмнө чиглэсэн замаасаа огтхон ч хазайгаагүй гэдэг дүгнэлтэнд хүрч болно. Цомгийг сонсож эхлэхэд л энэхүү цомог нь таныг гайхамшигт аялалд хөтлөж оруулна гэсэн сэтгэгдэл үлдээхийг хичээх ба Bombs Away дээр Морган Фриман хүртэл оролцож, тоглосон кинонууд дээрээ үндсэн хөтлөгчийн үүргийг гүйцэтгэдэгтэй адил ажлыг хийх юм (Kid Cudi - ийн MOTM : The End Of Day дээрхи Common - ий дүртэй төстэй санагдсан). B.o.B ёж punchline - аас авахуулаад fast flow хүртэлхи бүх л чаддаг зүйлээ үзүүлэхийг хичээх юм аа.

Цомгийн production дээр өнөөгийн поп ертөнцийн өнгө аясыг дагагч продюсерүүд ажилласан ба тэдний дунд One Republic - ийн Ryan Tedder - ээс авахуулаад Dr. Luke хүртэлхи нэрнүүд бичигдэх бөгөөд цомгийн продакшн ерөнхийдөө Атлантагаас гаралтай рэпперт бүрэн зохицсон хэмээн хэлэхэд буруудахгүй. Цомгийн зочид ч гэсэн нэр хүндтэй зочид айлын хойморт залардаг шиг л сууцгаасан байна. Тэдний дунд өнөөгийн хип хоп ертөнцөд дахилтуудыг гарамгай авч гардаг Chris Brown, Grand Hustle - ийн захирал T.I., рэппер (болон дуучин) болгоны цомогт нь заавалчгүй байдаг болсон Nicki Minaj, харь гаригийн Lil Wayne болон (wait for it....) TAYLOR SWIFT нар хүртэл байх юм (Justin Bieber яагаад байгаагүйд би үнэхээр гайхсан л даа).

Дуунууд дээрээ B.o.B амьдралын асуудлуудаас авахуулаад хөнддөг сэдэв болгоноо өгүүлсэн ажээ. Тэрнээс гадна рэппер болгоны үглэхгүй бол болдоггүй мөнгө, машин, хүүхэн, алдар, нэр хүнд, сайхан амьдралын талаар ч үглэж үзүүлнэ. Цомгийн үндсэн синглээр B.o.B So Good-ийн сонгосон ба алдаагүй гэж хэлэхэд болно (өчигдөр байна уу уржигдар 1,000,000 ширхэг зарагдаж platinum болсон байх шиг байсан), мөн хит болох бүрэн боломжтой (ФМ болгоноор явах дуу) нилээн хэдэн дуу байгаа ба тэд нар нь So Hard To Breathe (2010 оны Don't Let Me Fall - ийн үргэлжлэл дуу гэж хэлэхэд болно), Taylor Swift-ийн хамтарсан Both Of Us, Nicki Minaj - тай хамтарсан миний бодлоор цомгийн хамгийн мунхаг (тархи ажиллагаагүй болгодог) дуу болох Out of My Mind, Trey Songz-ийн дахилттай Castles нар байна. Дуунуудаа бүтээхдээ Бобби эндээс жоохныг, тэндээс жоохныг гэсэн зарчмаар бүтээсэн гэж хэлэхэд буруудахгүй байх.

Цомгийн хаалт дуун дээр B.o.B шоугаа өндөрлүүлэхдээ үнэхээр сайн ажилласан гэж хэлж болно. 2008 оны Generation Lost - ийн төгөлдөр хуурын хэсгийн бага зэрэг өөрчилсөн хувилбарыг ашигласан танил аятай энэхүү дуун дээр Бобби хуучин найзынхаа, хуучин фэнийхээ болон өөрийнхөө дүрүүдээс түүхээ өгүүлэх ба энэхүү дууг сонсоход л Бобби үнэхээр авъяастай залуу гэж бодно. Дүгнэлт хийхэд B.o.B поп цомог бүтээсэн ба ахиад л алдсангүй. Баярлалаа, БОБ! :-)

Треклист:

01. Bombs Away Feat. Morgan Freeman
02. Ray Bands
03. So Hard To Breathe
04. Both Of Us Feat. Taylor Swift
05. Strange Clouds Feat. Lil Wayne
06. So Good
07. Play For Keeps
08. Arena Feat. Chris Brown x T.I.
09. Out of My Mind Feat. Nicki Minaj
10. Never Let You Go Feat. Ryan Tedder
11. Chandelier Feat. Laurianna Mae
12. Circles
13. Just a Sign Feat. Playboy Tre
14. Castles Feat. Trey Songz
15. Where Are You? (B.o.B. vs. Bobby Ray)

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: May.13.12 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Үнэхээр сайн дуучин раппер мс продюсер зохиолч
The Adventures of Bobby Ray энэ цомог нь тэр чигээрээ баяр баясгалан аз жаргал эрч хүч байсан
No Genre нь Mixtape гэхэд дундаж рапперийн цомогоос хамаагүй илүү!

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: May.22.12 7:42 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
in my opinion TAoBR < SC btw nice review Taivan ;-)

_________________
....`


Top
   
PostPosted: Jun.11.12 6:59 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Энэ сард 2 том debut (major debut) цомог гарсан. 2ууланг нь сонсоод хальт бодож санасан юмаа бичиж орхихоор шийдлээ.

За тэгэхээр Big K.R.I.T-ийн Live From The Underground үнэхээр хүсэн хүлээж байсан цомог байсан, хичнээн сайхан цомог болсоныг үгээр илэрхийлэхийн аргагүй болжээ...
Харин Curren$y-ийн The Stoned Immaculate бодсоноос муу цомог болжээ. Энэ хүнд поп дуугаралт зохихгүй нь ойлгомжтой, цомог дээр шинэ юм байсан гэвэл хэдэн томдуу feature-ууд (The Neptunes, Wale, 2 Chainz, Estelle) гэхээс өөр шинэ юм байсангүй.

Review удахгүй бичнэ ээ.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jul.14.12 4:58 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Америкийн эрх чөлөөний баярын өдөр буюу 7 сарын 4нд Фрэнк хувийнхаа эрх чөлөөг зарласан нь интернэтийг доргиогоод амжсан юм. Хүн болгон түүний бэлгийн хандлагын талаар ярих болж тал нь түүний bisexual талыг нь хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлсэн бол нөгөө тал нь homophobic үзэл бодлоо нуухгүй байлаа. Ямартай ч Фрэнкийн энэхүү зоригтой алхам нь түүний 7 хоногийн дараа гарах цомогт нь хүн болгоны анхаарлыг хандуулах болсон юм.

Ихэнхи сонсогчид Фрэнктэй өнгөрсөн жил буюу Лонии Брау хэмээх нэрээ Фрэнк Оушн болгон өөрчилж, nostalgia, ULTRA нэртэй микстейп цомгоо интернэтээр тараахад танилцсан билээ. Энэхүү микстейп нь Фрэнкийн онцгой стилийг харуулж чадсан ба дуунууд нь хайр дурлалаас авахуулаад сэтгэлийн шаналал хүртэлхи сэдвүүдийг хөндөж байсан бөгөөд цомогт Coldplay, Mr. Hudson, MGMT болон домогт The Eagles нарын дуунуудыг өөрийнхөө өнгөөр амилуулсан уран бүтээлүүд байсан билээ.

Жилийн дотор Фрэнк өөрийн стилиэсээ ерөнхийдөө буцаагүй ба өөрийгөө улам хөгжүүлээд амжсан байгаа нь илт. Фрэнк өөрийн түүхүүдээ сонсогчид хүргэсэн хэвээр ба энэхүү цомог нь ойрын жилүүдэд гараагүй сайн R’n’B бүтээл болсон юм шиг миний хувьд санагдаж байна. Channel Orange гэх нэр нь учиртай байх, цомгийг сонсох туршид нэгэн сувгийн нэвтрүүлгүүдийг үзэж байгаа мэт сэтгэгдэл орхисонгүй.

Цомогт нийгмийн асуудлуудыг агуулсан цөөнгүй дуу байх ба тэдний тоогд Sierra Leone, Monks, Super Rich Kids, Sweet Life, Pyramids гэх мэт дуу нар багтана. Sierra Leone гэх өсвөр насны алдаагаар эцэг болсон залуугийн гүн бодлуудын талаар толилуулах бол дараагийн 2 дуу баян амьдралын талаархи нэвтрүүлэг мэт сэтгэгдэл үлдээнэ. Sweet Life нь Фрэнкийн дурлалт бүсгүйгийн жаргалтай, хөрөнгөлөг амьдралын талаар өгүүлэх бол дараагийн дуу нь Odd Future бүлгийн хамгийн сонирхолтой гишүүдийн нэг болох Earl Sweatshirt – ийн бадгийг агуулах ба “алтан залуучуудын” амьдралыг ёжилсон байдалтайгаар танилцуулна.

Channel Orange д хөнгөн хэмнэлтэй, radio friendly гэхээр дуу нар бол Pilot Jones, Lost нар бол хамгийн сайн дуунууд нь миний бодлоор илүү хувийн агуулгатай гэгдэхээр Pyramids, Bad Religion, Forrest Gump болон Pink Matter нар юм. Pyramids нь үнэхээрийн гайхалтай дуу. 10 минутын турш үргэлжилэх stripper хүүхний талаархи дууг 3 өөр өнцгөөс олж сонсох ба дууны турш темп нь ч, аяныхан ерөнхий өнгө ч хэд хэд солигдоно. Frank энэхүү дуун дээр яруу найрагчийн авъяасаа бүрэн толилуулах ба Клеопатратай харьцуулсан жишээгээ нүдэнд харагдтал амилуулж чадах юм. Pink Matter нь Фрэнкийн гүн бодлуудыг гаргасан дуу ба Andre 3000 энэхүү дуун дээр хамтарсан нь дууг улам илүүгээр чимэж өгөх юм. (You’re good at being mad, you’re bad at being good гэх ганц мөр нь л Андрегийн стилийг харуулж өгнө).

Forrest Gump нь энгийн боловч сонсогчийн сэтгэлийг татахаар дуу. Энэхүү дуунд би 2 утгыг олж харсан юм. Эхнийх нь илүү энгийн ба Фрэнк өөрийгөө Форрест Гампийн дурлалт бүсгүй Женнигийн дүрээс харуулах бол, нөгөө нь Фрэнкийн дурлалт залуугийн талаархи дуу байж магадгүй юм. Bad Religion нь цомгийн шилдэг дуу байх.

Өнөөгийн r’n’b гэдэг жанрын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. The Weeknd, Frank Ocean гэдэг 2 залуу энэхүү жанрыг мөрөн дээрээ авч явж байна. The Weeknd нь илүү бараан, хар тамхины нөлөөг өөртөө шингээсэн дуу хийдэг ба яагаад ч юм 21-р зууны хар тамхичин Michael Jackson гэх бодол төрөх юм. Харин Frank Ocean бол өнөө үеийн Stevie Wonder. Гүй ээ, Marvin Gaye. Буруу бол уучлаарай. Харин ямартай ч энэ цомог бол 2012 оны шилдэгүүдийн нэг байх нь гарцаагүй. Энэ дээр харин би буруу байна гэж байхгүй байх.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jul.14.12 6:45 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Хэдэн 7 хоногийн өмнө та бүхний танил EZ-Loc гэх өөрийгөө монголын dirty south - ийн илэрхийлэл хэмээдэг хүнтэй Dirty South - ийн талаар үзэл бодлоо солилцсон юм. Би энэхүү жанрыг нээх сонсоод байдаггүй, хуучныхаас Outkast болон UGK нарыг л сонирхдог. Ямартай ч ez-loc сайн мэддэг юм шиг байна лээ, 10 минутын дараагаар миний мэдлэг муутайгийн буруу болж таараад, үзэл бодол таараагүй болоод дууссан юм. Гэхдээ нэг зүйл дээр санаа нийлсэн : Big K.R.I.T бол өмнөдийн ирээдүй.

КРИТ бол өмнөдөд агаар ус мэт дутагдаад байсан чухал элемент нь байсан юм. Энэхүү зууны эхэн үед л Paul Wall, DJ Screw нар бохир өмнөдийг дэлгэрүүлэх гэж оролдож, харин UGK-ийн Pimp C шоронд сууж байсан юм. Хэдэн жилийн дараа Pimp C, DJ Screw нар ягаан ундаа гэх кодеин агуулсан хүчтэй сиропны найруулганаасаа болж таалал төгссөн ба одоогийн байдлаар л гэхэд хаа байсан Нью Йоркийн төлөөлөгч болох ASAP Rocky, French Montana өмнөдийн хип хопыг хийж байгаа юм байна.

Live From The Underground нь КРИТ ийн Def Jam дэх албан ёсны анхны томоохон хэмжээний цомог юм. 25 настай энэхүү залуу бусдын микстейпүүдийн продакшныг хариуцаж нэрт гарсан ба дараагаар нь гарсан ReturnOf4eva хэмээх микстейпээрээ бусдын анхаарлыг өөртөө татаж чадсан юм. Мөн 2012 онд 4evaNaDay хэмээх нэртэй микстейп гаргаж цомгийнхоо халаалтыг хийгээд өгсөн юм. Энэхүү 2 микстейп нь хоёулаа хөгжмийн мэргэжилтнүүд болон сонсогчдын таашаагдсан бүтээлүүд болсон ба продакшныг тэр чигээрээ өөрөө хариуцаж, дуу болгон дээрээ шинэ шинэ хөгжмийг бичдэг нь үнэхээрийн гайхалтай хэрэг юм. Ийм 2 микстейп гаргасан залуугаас хүн болгон гайхалтай цомог гаргахыг нь л хүлээж байсан билээ.

Чих доргихоор хэмжээний басууд (808’s), сонирхолтой синтезаторууд, өмнөдийн халуунд сироп ууж, өвс татаж, тахиа идэж, толгойндоо алчуур зүүсэн, шүдэндээ гриллзтэй жинхэнэ өмнөд залуугийн бадгууд энэ цомогт багтаж чаджээ. Зуны тайван хөгжмийг LTU – ээс олж сонсох боломжтой ба Outkast болон UGK нарын анхны бүтээлүүдийг санагдуулна. Үнэхээрийн тайван, чихэнд таатай дуунууд учраас Критийн мөртүүдийг анзаарч амжихааргүй болж чаджээ. 16 дууны турш дуунууд доргиж буй машинууд, бөгсөө сэгсэрсэн охидууд болон мөнгөний талаар л юм шиг сэтгэгдэл төрсөн юм. 2-оос 7 хүртэлхи трекүүд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан болсон бол Hydroplaning ийг сонсоход л наранд налайгаад хэвтмээр л санагдана.

Улаанбаатарынхаа нартай нэгэн сайхан өдөр Live From The Underground ийг сонсон харсан зүгтээ алхаад л байгаарай гэж зөвлөгөө өгье. Тэгэж байж л 100 %-ийн сэтгэл ханамж авч чадна. Машинтай, хажуудаа охинтой, шүдэндээ алтан грилззтэй байвал бүр сайн. Харин би Критийг сонсоод алхаад л байя.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jul.14.12 10:23 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.14.10 5:52 pm
Posts: 383
Location: In the middle of a fire, I’m so cool
Тайван wrote:
Өнөөгийн r’n’b гэдэг жанрын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. The Weeknd, Frank Ocean гэдэг 2 залуу энэхүү жанрыг мөрөн дээрээ авч явж байна. The Weeknd нь илүү бараан, хар тамхины нөлөөг өөртөө шингээсэн дуу хийдэг ба яагаад ч юм 21-р зууны хар тамхичин Michael Jackson гэх бодол төрөх юм. Харин Frank Ocean бол өнөө үеийн Stevie Wonder. Гүй ээ, Marvin Gaye. Буруу бол уучлаарай. Харин ямартай ч энэ цомог бол 2012 оны шилдэгүүдийн нэг байх нь гарцаагүй. Энэ дээр харин би буруу байна гэж байхгүй байх.


:wd:

Франкийн шуугианийг сонсоод цочсон шүү :embarassed:

_________________
MVP!!! (Poohdini #1) MVP !!!!


Top
   
PostPosted: Jul.14.12 10:28 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Jan.14.10 5:52 pm
Posts: 383
Location: In the middle of a fire, I’m so cool
Сайxан 2 нийтлэл бна Тайван :wd: 2лаач сайxан цомог :-)

_________________
MVP!!! (Poohdini #1) MVP !!!!


Top
   
PostPosted: Aug.22.12 2:51 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Mmmmmmmmmmmmaybach music! Young Mula baby гэх мэтчилэн дууны үеэр сонин үг сонсогддог нь бас учиртай билээ. Өнөөгийн хип хопод голлох байр суурийг эзэлсэн сонирхол нэгтэй хэсэг бүлэг рэпперүүдийн талаар сонирхуулъя.

1-р хэсэг

Maybach Music Group

Image

Ахлах : Rick Ross

Туслахууд : Wale, Meek Mill, Stalley, Gunplay, French Montana, Omarion, Masspike Miles

Тухай : 2009 онд Rick Ross өөрийн гэсэн хүчирхэг бүлгэмтэй болохоор шийдсэн ба Deeper Than Rap хэмээх цомгоо MMG ийн нэрэн дор гаргаснаас хойш 3 жилийн дотор олон авъяаслаг залуучуудаар өөрийгөө хүрээлүүлж чаджээ. Анх Meek Mill, Wale болон Pill нартай гэрээ байгуулсан ба тэрнээс хойш Gunplay, French Montana, Omarion болон өөртэйгөө адилхан сахалтай Stalley нарыг Maybach Music - т элсүүлээд амжжээ.

Амжилт : Өнөөдрийн байдлаар MMG дээр Розэй ийн 3 цомог ("Deeper than Rap", "Teflon Don", "God Forgives, I Don’t"), Wale - ийн Ambition болон хоёр compillation цомог (Self Made vol.1, vol.2) гаргаад байгаа ба энэ жилдээ багтаан Meek Mill ийн анхны цомгийг өлгийдөн авах гэж байна.

Алдаа : Triple C's ийн цомог.

Хэрэгтэй хүн : Nas. Сүүлийн хагас байна уу бүтэн жилийн хугацаанд Майамигийн сахалтай бүдүүн эр болон Нью-Йоркийн ахмад рэппер нар хамтарч цөөнгүй амжилттай дуу гаргасан. MMG - д элсэх магадлал бага ч, элсэхэд чимнэ үү гэхээс дордуулна гэж үгүй байх.

G.O.O.D Music

Image

Ахлах : Kanye West

Туслахууд : Pusha T, Big Sean, Kid Cudi, CyHi the Prynce, Common, Yasiin Bey, Q-Tip, John Legend, D’Banj, Teyana Taylor, Mr Hudson, Hit-Boy

Тухай : 2004 онд амжилтын оргил дээр дөнгөж гараад байсан Kanye West бусдын адил авъяаслаг артистуудтай лейбл байгуулахаар шийдсэн ба GLC, Really Doe, Consequence хэмээх Чикагогийн андуудаасаа гадна Common, John Legend нарыг урьсан юм. Тэртээх өдрүүдээс хойш лейбл дотор олон зүйл өөрчлөгдөж GLC, Consequence нарын байрыг Big Sean, CyHi гэх мэт залуучууд эзлэх болсон билээ. Лейбл хэмээх албан ёсны тодотголтой ч G.O.O.D нь яг лейбл бол биш юм. Def Jam - тай гэрээтэй ч артистууд нь өөр лейблүүд дээр хэвлэгддэг. Жишээ нь : Common Warner дээр, Cudi Universal дээр, John Legend Columbia дээр гэх мэт. Гэсэн ч бүгд G.O.O.D Music хэмээх хөдөлгөөнийг илэрхийлдэг.

Амжилт : 2005 онд Канье өөрийн бүлгэмээ Grammy Family хэмээн нэрийдэж байсан нь учиртай. Каньег тооцохгүйгээр Common, Legend нар нийт 5 грэммигийн шагналтай.

Төлөвлөгөө : 9 сарын эхэнд G.O.O.D ийн анхны хамтарсан цомог болох Cruel Summer бидний чихийг мялаана. Mos Def, Q-Tip, Pusha нар лейбл дээрхи анхны цомгууд дээрээ ажиллаж байгаа бол Kid Cudi өөрийн Dr. Dre - ийн 2001 - ийн хувилбар болох Indicud хэмээх цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн 2012-2013 оны дунд Big Sean, Kanye West нарын шинэ цомгууд тус тус бэлэн болно.

Алдаа : Consequence "Don’t Quit Your Day Job", 2007.

Хэрэгтэй хүн : Talib Kweli. G.O.O.D дээр Квалигийн сайн найзууд болох Mos Def, Common нар аль хэдийнэ байгаа ба Каньетай ч сайн харилцаатай билээ.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited