#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.18 6:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.11.10 2:41 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Тайванд :wd: гэж хэлье.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.11.10 7:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.08.03 11:43 pm
Posts: 3392
Location: Swag juice drippin' like crazy son!
Lamar wrote:
digable planets pharcyde hoyor adilhan gej uu?


funky гэдэг талаасаа төстэй байж болох юм. хэлж ярьж байгаа нтр бол шал өөр шд.

_________________
Flight to Brazil.


Top
   
PostPosted: Nov.05.10 12:47 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Цэцэнбилэг – Нийслэл Хүү (2010)

Рэппер болгоныг өнөө үед яруу найрагч хэмээн нэрлэдэг уламжлалтай. Энэний дууны үг нь ч ийм л гэнэ, тэрнийх ч тийм л гэнэ. Цэцэг анх гарч ирж байхад сайн дууны үгтэй, онцгой сэдэвтэй мөн зэвүүн таарсан хоолойтой хэмээн их ярьдаг байсан юм. Харин өнөө үед ингэж ярьж байсан хүмүүсийн тэн хагас нь бодлоо өөрчилжээ. Цэцэ ч үүнийг нь хүлээн зөвшөөрсөн бололтой.

ЦэЦэ гэдэг залууг өнөөдөр хэнд ч танилцуулах хэрэггүй болсон. Сонсогчид ЦэЦэгийн уран бүтээлд болон түүний стайлд янз бүрээр ханддаг. Тал нь түүнийг үзэн яддаг, тал нь түүнийг дэмждэг. Би өөрийгөө аль нэгэнд нь багтаахыг хүсмээргүй байна, учир нь зарим дуу нь (ихэнхидээ хуучны дуу нь) одоо хүртэл миний playlist – д байдаг.

ЦэЦэд магадгүй том өөрчлөлт хэрэгтэй байгаа байх. Дараагийн цомог дээрээ илүү шинэлэг зүйлийг олж хийж, мөн сонирхолтой рэпперүүдтэй хамтарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Монголын төдийгүй алс холын Америкийн рэпперүүд ч яг энэ юмтай байнга тулгардаг. Nelly нэгэн хэвийн байснаасаа болоод сонсогчгүй хоцорсон, Nas Illmatic ийг гаргаснаасаа хойш уруудсаар өдийг хүрсэн, Eminem л харин өөрчлөлтийг хийж үзсэн ба чанарын хувид биш юм аа гэхэд ашгийн хувид амжилт олсон.

Цомгийн нэр бол Gee ийн Монгол Рэппер ийн эсрэгцэл юм шиг санагдлаа. Gee өөрийгөө Монгол Рэппер хэмээн бахархалтайгаар нэрлэсний дараагаар ЦэЦэ Нийслэл Хүү хэмээн бахархалтай нэрлэж үзлээ. Даанч нэрнээс өөр бахархах юм олдсонгүй. Киног олон удаа давтаж үзэхэд ямар ч сонирхолгүй мөн амтгүй болдог. Дараагийн секундэд юу болохыг мэдсээр байхад ямар юмныхан сонирхол байх вэ дээ. ЦэЦэ ахиад л нэг киногоо авчиж дээ. Сүүл холболтууд нь сонирхолтой байхаа болиж зориг – хориг мэтийн сүүл холболтуудыг та чих өвдтөлөө сонсоно. Флоу... – яг адилхан. Аянууд дээрээ ЦэЦэ харин бахархаж болох байх.

ЦэЦэ С.Зориг агсаны талаар бүхэл бүтэн 2 дуу гаргасныг нь магтууштай алхам гэж хэлмээр санагдлаа. Хамгийн гол нь нэг сэдэвтэй 2 дууны нэг нь нөгөөгөөсөө илүү байгаа нь илт байхад 2ууланг нь цомогтоо багтаасан нь ямар учиртай юм бол? гэж л бодлоо.

Онцлох трекүүд: Нууц, С.Зориг, Ирээдүй, Замын Хөдөлгөөн.

ЦэЦэг сэгсрэх хэрэгтэй. Нэг бол ЦэЦэ одоо хэсэгтээ амарч яг юу хиймээр байгаагаа ухаарах нь зүйтэй гэж бодож байна.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.17.10 4:03 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.03.10 1:12 am
Posts: 511
neeh goy tsomog garkuma *bad word*

_________________
thug life


Top
   
PostPosted: Nov.17.10 4:25 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

"Бид нарыг хуурчээ! Бид нар бөгсөнд байна!" - нэгэн онигооны ишлэл.

Ийм цомгийг сонссоны дараа иймэрхүү утгатай үг олон хүний амнаас гарсан байх.

"Graduation" цомгийн агуу том амжилт, 50-г дарсан амжилтууд нь Каньег оргилд авчираад өгсөн гэж хэлж болно. Грэммигийн 8 номинациаас 4ийг нь гэр лүүгээ авч явсан билээ.

Иймэрхүү цомог гаргасаныхаа дараагаар яарах ямар ч хэрэггүй байдаг. Ийм цомгийн ашгийг дуустал нь шавхаж, бүх синглүүдээ дүрсжүүлж, дэлхийг 2 тойрсон аялал хийж, дараагаар нь Deluxe (Super, Best) Edition гаргаж байдаг уламжлалтай. Ийм цомог гаргасны дараагаар ихэнхи артистууд хэсэг хугацааны турш, ярилцлага өгөх мэтээс холдож, чимээгүй мөнгөн дотроо сэлж байдаг юм. Эминем л гэхэд Recovery гийн дараагаар жил юм уу 2 жил таг чиг болох нь гарцаагүй.

Ийм тохиолдол хар мянгаараа байгаа. Бидний сайн танил Лил Уэйн маань Картер III ийг гаргасныхаа дараагаар хийх юмаа олж ядсан. Учир нь тэр цомогтойгоо адилхан цомог гаргавал ялагдал хүлээнэ. Ялагдал хүлээхгүйн тулд Дуэйн Картер Rebirth хэмээх "Avril Rock" цомог гаргаж том surprise барьсан. 50 ч мөн өөрийгөө давтсаар байгаад далавчаа хугалж орхисон. Бас монголоос гэвэл Татар байна.

Харин Канье Уэстийн хийсэн зүйл нь гэвэл үнэхээр хэний ч төсөөлж байгаагүй алхам байлаа. Commercial цомог гаргахаасаа татгалзаж мань хүн өөрийнхөн тодорхойлсоноор поп цомог гаргахаар шийдсэн. Оргил дээр суух хэр байдгийг мэдчээд ноён Уэст ахиад л нэгэн хэвийн юм гаргахаас татгалзан шинийг сэдсэн юм. Дуулж байна уу? Автотюн уу? "Love Lockdown" дуу гарсаны дараагаар фэнүүд нь их сандарцгаасан. Сонирхсон гэхээсээ илүү сандарсан. Харин миний хийсэн дүгнэлт бол сайхан амьдралын талаар үглэж байсан хар залуу роботын хоолойгоор бүтэлгүй хайрын талаар дуулж байвал цомгийг заавал тэсэн ядан хүлээх хэрэгтэй.

"Маягтай, шуугиан дэгдээгч, өөрийнхөө гаднах төрхөд хөгжимөөсөө ч илүү ихээр анхаардаг Канье."

HeartBreak цомгоороо Канье зөв алхам хийсэн гэж би хувидаа үзэж байна. Хамгийн гол нь Ноён Уэст энэ цомгоо тархиараа биш зүрхээрээ хийжээ. "Welcome To Heartbreak" ийг сонсоод үзэхэд хангалттай, саятан рэппер өөрийнхөө гоё амьдралд нь юу нь гоё биш байгааг тайлбарладаг. Бусад дуунууд ч сэтгэлийн шархны талаар өгүүлэх болно. Канье гийн толгойнд ээж нь эмчийн гаран дээр нас баран, 6 гаруй жил хажууд нь байсан сүйт бүсгүй нь түүнийг орхисны дараагаар юу болж байгааг цомгийг олон удаа сонссоны дараа ойлгох болно. Та нар Каньег өрөвдөөсэй гэж ингэж бичсэнгүй, Канье өөрийгөө хэрхэн өрөвдөхгүй байгааг ойлгуулах гэж бичив.

"808s & Heartbreak" гэж юу вэ? Оновчтой төгөлдөр хуурын даралтууд. Гайхалтай гэмээр аянууд. Аянууд гэвэл бөмбөр 4 минутын турш гунигтай нүднэ гэх ч юм уу даа. Виолончелууд, хийлийн зүрх зүсэм аянууд болон автотюны дуугаралт. Улаанбаатарын өвөл шиг хүйтэн дуугаралт.

Гэсэн ч Каньег авъяас нь хэтэрсэн хүн гэж хэлмээр байна. Цомог рэп дурлагчдад таалагдахгүй нь ойлгомжтой. Харин хааяа нэг зурагтаа асаагаад дажгүйхэн шиг поп дуу явж байхад сонсоод мэдэрчихдэг хүмүүст цомог таалагдана. Надаа таалагдсан.

Треклист

1 Say You Will*
2 Welcome to Heartbreak (feat. Kid Cudi)
3 Heartless
4 Amazing (feat. Young Jeezy)
5 Love Lockdown
6 Paranoid (feat. Mr Hudson)
7 RoboCop*
8 Street Lights*
9 Bad News*
10 See You in My Nightmares" (feat. Lil Wayne)*
11 Coldest Winter*
12 Pinocchio Story

* Онцлох трек

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.17.10 6:01 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Гоё review бичжээ Тайванаа

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Nov.17.10 6:07 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Баярлалаа Bjay буюу Баасанжав ахаа :razz:

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.19.10 7:19 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Яагаад ч юм зарим хүмүүсийн сонсох дуртай Соулжа Бой гэдэг "рэппер" залуугийн цомгийн review - г бичмээр санагдлаа. 10 минутанд татаж, 2 удаа сонсоход цаг 30 минут ашигласны дараагаар цаг 30 минутанд би ямар их юм хийж болох байсныгаа бодлоо...

Souljaboytellem.com цомог бол тэр чигээрээ ANTImusic гэдэг ойлголтын илэрхийлэл бололтой. Насир Жонс буюу миний шүтээн рэппер Nas 2006 онд гарсан цомгоо Hip Hop Is Dead гэж нэрлэж байсан. Харин дараа жил нь Соулжа Бой хип хоп яаж үхсэнийг харуулж чадсан юм.

"Нэг Хитын Рэппер" гэдэг цолтой рэпперүүд олон байдаг, Биллбордын жагсаалтад нэг удаа гайгүй бичигддэг. Бусад дуунууд нь нийтэд хүрдэггүй гэх үү дээ. Соулжа бол яг ийм хүн. Нэг дуунаас бусдыг нь бүү сонс гэдэг зааврыг Тайван миний бие зөрчиж цомгийг нь татаж сонсож үзсэн юм. Сонсож үзсэн зүйл нь тэр чигээрээ гипноз байж таарлаа...

Soulja Boy ийн рэпийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Нэг үгээ хар мянган удаа давтах бол Соулжа Бой ийн рэп. Хөгжмийн минимумын минимум. Дууны нэн хагасын турш бөмбөрийн нэг л аяыг сонсоно. Ая бол алга. FREE BEATS зарлалтай сайтуудын продюсеруудын хэдэн аянууд ч цомгийг хичнээн их чимэх байсан бол? Гэхдээ тиймэрхүү төрөлд багтах аянууд зарим дуунуудад сонсогдох бол Donk дээр тэр нь ч үгүй байв.

Транс хөгжимтэй зүйрлэхээр санагдсан. Дууны турш давтагдах үгнүүд болон хоолойны сэмплүүд (транс хөгжимд дуулах чадвартай эмэгтэй хүний хоолой ихэнхидээ байдаг бол энэ удаа Соулжагийн өөрийнхөн хоолой) дан-дан-дан-дан-дан-дан гэсэн дарааллаар сонсогчийн манарсан байдалд дор нь оруулж орхино. Тайван, хөдөлгөөнгүй, сэтгэлийн хөдөлгөөнгүй байх бол ямар ч боломж үгүй. Өөр дээр ээ туршаад үз - хэрвээ та тайван байж чадсан бол та аль хэдийнэ мумми болсон байна гэж ойлгож болно ( ийм тохиолдолд хурдан амиа авар! :hihi: ).

Энэ дараалалд багтахгүй ганцхан дуу бол цомгийн 2 дох сингл Soulja Girl. Ая нь ядаргаатай хэвээр ч I-15 ийн дуулах хэсэг танд цомог амь орсон юм шиг санагдах ч энэ бол зүгээр л тохиолдол юм. Цаашид Back in Black үргэлжилнэ ээ..

Lyric ийг хэрхэн үнэлэх вэ? Хэрвээ бүх рэп тэр чигээрээ Soulja ийн үгтэй байсан бол шинэ swagger ( :hihi: ) - аа олж чадсан Татарын Заяаг хип хопын сороор тодруулах байлаа. "Алив гичий минь бөгсөө хөдөлгө... наад бөгсөө хөдөлгө... бөгсөө хөдөлгө... наад бөгсөө хөдөлгө... бөгсөө хөдөлгө...наад бөгсөө хөдөлгө... бөгсөө хөдөлгө... Гичий минь....". Таныг уйлж эхлэх хүртэл чинь энэ чигээр тарчлан зовооно гэдэгт та итгэлтэй байж болно.

Та энэ цомгийг одоо хүртэл сонсоогүй байна уу? Цомгийг муу гэж бодож байна уу? Энэ бүгдийг мартаж үз - ийм гутмаар (өөр үгээр орлуулмаар санагдсан ч соёлтой хэвээр үлдмээр санагдлаа) цомгийг зөвхөн аугаа сэтгэгч л бүтээж чадна. Заяагийн шинэ цомог гарах хүртэл та Соулжагийн цомгоор амьдралаа чимэж чадна шүү!

Трек Лист

Intro
Crank That (Soulja Boy)
Sidekick
Snap And Roll
I Got Me Some Bapes
Let Me Get 'Em
Donk
Yahhh! При участии Arab
Pass It To Arab при участии Arab
Soulja Girl при участии I-15
Booty Meat
Report Card
She Thirsty
Don't Get Mad

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.23.10 11:53 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.25.09 8:22 pm
Posts: 943
Location: Anfield Road's oldschool center
Yeeeaaaaaaaaawwwwwwwwwhhhhhhhhhhhh man amjilt

_________________
Psycho....


Top
   
PostPosted: Nov.25.10 1:24 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
Taivan mash sain review bichej bnshu , amjilt ...

udahgui heden reviews uude bichne ;]

_________________
....`


Top
   
PostPosted: Nov.25.10 4:48 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Тэгээрэй хө баярлалаа :hi:

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.26.10 12:27 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
Far East Movement
Image


*За энэ өдрийн мэндийг хүргий.Миний хамгийн сүүлчийн review(маягийн) зүйлээ та нартаа хуваалцмаар санагдлаа л даа.Far East Movement (FM) та бүхэн энэ хамтлагийг дэлхийн хамгийн том чарт болох Billboard.com-д олон 7 хоног дээгүүр байр эзэлж явж байсныг нь анзаарсан байх.
Би ч бас анх эд нарын дууг тэндээс л мэдэж авсан юм.Сонсож үзээд анхны сэтгэгдэл бол мэдээж дэндүү биширмээр байсан.Яаж ийм гое аялгуу гаргаж , дуулах хэв маягаа зөв олж авсан юм бол гэж?Мэдээж хэргийн авьяслаг 3н дуучин мөн ая гэдэг зүйлийг жинхэнэ мэдэрч чадсан Dj энэ бүгдийг бүрдүүлж чадсан Far East Movement гэдэг хамтлаг юм.
Free Wired цомог бол энэ хип-хоп ертөнцөд шинэлэг хип-хоп урсгалыг харуулж чадах (чадсан) тийм сайн цомог болсон гэж миний бие үзэж байна.West Coast-ын хуучин бууны хугархай Snopp Dogg , Timbaland-ын production-оос гараагаа гаргасан хатагтай Keri Hilson , One Republic хамтлагын ахлагч вокалист мөн producer Ryan Tedder гэх алдартай хүмүүстэй хамтарсан нь сайшаах хэрэгтэй
Kev Nish, Prohgress, J-Splif , DJ Virman гэсэн 4н гишүүнтэй анх 2003 онд FM Los Angeles хотод байгуулагдаж байсан түүхтэй .Хамтлагийн амжилт мэдээж Dj Virman-тай их ач холбоотой юм , 2009онд анх FM-хан түүнд хамтлагийх нь Dj болох урилга өгч байсан.Түүнээс хойш Animal нэртэй цомог гаргасан боловч харамсалтайн хүмүүсийн саашалыг хүртэж чадаагүй юм.
2010онд хамтлаг CherryTree Record болох Interscope-ын салбартай гэрээ байгуулж тэдний гэр бүлд орсон.Free Wired цомгын зарим дуунудын зохиоход та бидний сайн мэдэх Rising Star(Singer) болох Bruno Mars тусалцаа үзүүлсэн.Хэрвээ та бүхэн энэ хамтлагын шинэ цомогын сонсоогүй бол сонсоод үзхэд харамсахгүй гэж зөвлөмөөр байна.Поп,Транс,Хип-хоп хольцтой аянууд таны чихийг бүтэн 36минутын турш өөрийн эрхгүй эзэмдэх болно.

Цомгоос нь санал болгох дуунуд гэвэл:
Girls On The Dance Floor / Stereotype гэж агуу producer-ын хийсэн set дээ/
Like A G6 /platimium дуу/
Rocketeer/дахилт нь бол таныг яахын ч аргагүй зүгээр байлгахгүй/
Don't Look Now
So What
+

_________________
....`


Top
   
PostPosted: Nov.26.10 2:34 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Харин энэ Far East Movement ийг сонсдиймуу гэж бодож байсийн

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.28.10 3:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 7:53 pm
Posts: 3553
Far East Movement - Rocketeer
өө мэддэг дуу бнашдээ . клипийг нь харин мэдэхгүй юм бна аль дээр djbooth.net дээр өндөр үнэлгээтэй сингл гээд явж бхад нь сонсож үзжийсийм бн :wd:


Top
   
PostPosted: Feb.02.11 12:13 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.29.10 10:54 pm
Posts: 2370
Location: Нам гүм дундаааас.....
Bjay ийнн аватар үнэн айир зураг бна

_________________
why me HUH? whyy me?


Top
   
PostPosted: Mar.19.11 5:50 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
[quote="MaKlmOrE"]Far East Movement
Image


*За энэ өдрийн мэндийг хүргий.Миний хамгийн сүүлчийн review(маягийн) зүйлээ та нартаа хуваалцмаар санагдлаа л даа.Far East Movement (FM) та бүхэн энэ хамтлагийг дэлхийн хамгийн том чарт болох Billboard.com-д олон 7 хоног дээгүүр байр эзэлж явж байсныг нь анзаарсан байх.
Би ч бас анх эд нарын дууг тэндээс л мэдэж авсан юм.Сонсож үзээд анхны сэтгэгдэл бол мэдээж дэндүү биширмээр байсан.Яаж ийм гое аялгуу гаргаж , дуулах хэв маягаа зөв олж авсан юм бол гэж?Мэдээж хэргийн авьяслаг 3н дуучин мөн ая гэдэг зүйлийг жинхэнэ мэдэрч чадсан Dj энэ бүгдийг бүрдүүлж чадсан Far East Movement гэдэг хамтлаг юм.
Free Wired цомог бол энэ хип-хоп ертөнцөд шинэлэг хип-хоп урсгалыг харуулж чадах (чадсан) тийм сайн цомог болсон гэж миний бие үзэж байна.West Coast-ын хуучин бууны хугархай Snopp Dogg , Timbaland-ын production-оос гараагаа гаргасан хатагтай Keri Hilson , One Republic хамтлагын ахлагч вокалист мөн producer Ryan Tedder гэх алдартай хүмүүстэй хамтарсан нь сайшаах хэрэгтэй
Kev Nish, Prohgress, J-Splif , DJ Virman гэсэн 4н гишүүнтэй анх 2003 онд FM Los Angeles хотод байгуулагдаж байсан түүхтэй .Хамтлагийн амжилт мэдээж Dj Virman-тай их ач холбоотой юм , 2009онд анх FM-хан түүнд хамтлагийх нь Dj болох урилга өгч байсан.Түүнээс хойш Animal нэртэй цомог гаргасан боловч харамсалтайн хүмүүсийн саашалыг хүртэж чадаагүй юм.
2010онд хамтлаг CherryTree Record болох Interscope-ын салбартай гэрээ байгуулж тэдний гэр бүлд орсон.Free Wired цомгын зарим дуунудын зохиоход та бидний сайн мэдэх Rising Star(Singer) болох Bruno Mars тусалцаа үзүүлсэн.Хэрвээ та бүхэн энэ хамтлагын шинэ цомогын сонсоогүй бол сонсоод үзхэд харамсахгүй гэж зөвлөмөөр байна.Поп,Транс,Хип-хоп хольцтой аянууд таны чихийг бүтэн 36минутын турш өөрийн эрхгүй эзэмдэх болно.

[center]Цомгоос нь санал болгох дуунуд гэвэл:
Girls On The Dance Floor / Stereotype гэж агуу producer-ын хийсэн set дээ/
Like A G6 /platimium дуу/
Rocketeer/дахилт нь бол таныг яахын ч аргагүй зүгээр байлгахгүй/
Don't Look Now
So What
+
[/centvery nice song and clip also liked

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Apr.19.11 7:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.16.05 12:41 am
Posts: 6850
Location: Third Mind
:-P

_________________
Invisible touch


Top
   
PostPosted: Jun.10.11 3:33 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.21.10 8:09 pm
Posts: 263
MaKlmOrE wrote:
Far East Movement

enenii tsomgiih ni linkiig tavichaach :)


Top
   
PostPosted: Jun.11.11 5:28 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Odd Future бүлгийн стиль имижийг бүрдүүлж, зохиож өгсөн хүнд маш ихээр талархах хэрэгтэй - буруу харуулсан загалмайнууд, сноубордчидын маск болон цагаан урт гидрүүд аль хэдийнэ Tyler, The Creator ийн свэгийг бий болгож өгсөн. Маргааш гэхэд энэ бүх бүтэхгүй залуучуудыг ийм залуучууд биш, яс юман дээрээ шатарын дугуйланд явдаг онц сурлагатанууд гэхэд тэдэнд ямар ч хамаагүй байна байх гэж би бодож байна. Рик Россын талаар балиар мэдээллийг маш ихээр ухаж гаргаж ирсэн ч мань хүн хар тамхины бизнесийг эрхлэгч мафийн толгойлогч хэмээх дүрдээ хэтэрхий ихээр орон, одоо хүртэл тэрнээсээ гарч чадаагүй л явна.

Хип хоп бизнесийн бүх дүрмийг зөрчиж нэрд хүрсэнийг нь үнэлээд OFGWKTA - ийг сонирхоод, сонсоод үзэх хэрэгтэй. LP буюу цомог гарган, микстейпүүдийг ер гаргаж байгаагүй. Рингтон-хит гаргаж байгаагүй. Drake, T-Pain, Lil Wayne, Akon - той хамтарсан дуу гаргаж байгаагүй. Нэгэн хэвийн хип хоп руу нулиман тэд нар боломжоо хүлээн чимээгүй суусаар ирсэн ба ашгүй тэдний цаг нь ирсэн бололтой.

Энэ бүлгийн ахлагч, гол тэнэг буюу Тайлерийн шинэ цомог нь зуны гэлгүй түүхэн дэх хамгийн шуугиантай цомгуудын нэг яахын аргагүй мөн (энэ тал дээрээ Nas - ийн "Nigger" болон гараагүй байгаа ч аль хэдийнэ шуугиан тариад амжсан Lil B - ийн "I'm Gay" цомгуудтай шуугианыхаа тал дээр дутахгүй юм). Хүүхдүүддээ халамжтай эцэг эхүүдийн, Ижил Хүйстэнгүүдийн Холбоогийн хараалыг аль хэдийнэ энэ цомог хүртээд амжжээ.

"Eminem болон Snoop Dogg нар л иймэрхүү шуугиан дэгдээж чадна".

"Goblin" дээр Тайлер гомо нарыг, хипстерүүдийг, эмэгтэйчүүдийг, хөгжмийн мэргэжилтэнүүдийг болон Complex сэтгүүлийг ("It was all a dream, I used to read Complex magazines" хэмээн Domo Genesis "Windows" дуун дээр элэглэжээ), мөн хамгийн сонирхолтой нь өөрийн фэнүүдийгээ ("Та нарт Эрлын [Earl] шинэ цомог л хэрэгтэй, харин надад найз минь хэрэгтэй!") бүгдийг нь цааш нь харуулж байна.

Энэ цомог дээрээ Тайлер рэпийн шинэ биш ч хэрэглэгдээд байдаггүй урсгалыг ашиглажээ. "She" хэмээх дуун дээрээ The Weeknd мэтийн шинэ R&B ийн урсгалтай танил гэдгээ харуулж, "b**** Suck Dick" нь харин Lex Luger ийн аянуудын copy юм. "Sandwitches" дээр Neptunes - ийг үнэртүүлж, "Window" дээр Lil B - ийн сонсохын аргагүй туршилтын рэпийг үргэлжлүүлж өгчээ.

"Goblin" - д ямар нэгэн тодорхой үнэлгээ өгөх туйлын хэцүү. Хүн болгонд таалагдахгүй ч, сонсоод үзэх хэрэгтэй, миний сонирхолыг лав ихээр татаж чадсан. Бүх зүйл яг л тодорхой бичигдсэн төлөвлөгөөр явагдах ч, "Transylvania" (энэ дуун дээр Тайлер өөрийгөө Дракула хэмээн төсөөлнө) мэтийн дуун дээрхи тэнэгтэлтийн түвшин нь хэтэрхий их болох үед та нарын өмнө зүгээр л 20-той тэнэгтэх дуртай залуу байна гэдгийг ухаарах болно.

Треклист:
1. Goblin
2. Yonkers
3. Radicals
4. She (feat. Frank Ocean)
5. Transylvania
6. Nightmare
7. Tron Cat
8. Her
9. Sandwitches (feat. Hodgy Beats)
10. Fish / Boppin b****
11. Analog (feat. Hodgy Beats)
12. b**** Suck Dick (feat. Jasper Dolphin & Taco)
13. Window (feat. Domo Genesis, Frank Ocean, Hodgy Beats, & Mike G)
14. AU79
15. Golden

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.11.11 6:00 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

Beastie Boys - Hot Sauce Committee Part 2

Beastie Boys бол рэп хамтлаг биш. 3 залуу гэхэд залуу биш хүмүүс гитар, бас, бөмбөр дээр тус тус тоглоно. Тэд нарын үнэнч туслахууд бол синтезатор дээр мэргэшсэн Мани Марк ба DJ Микстмастер Майк нар. Beastie Boys эрчээ огтхон ч алдаагүй - 80-аад оны хип хопын төлөөлөгч, 90-ээд оны эхэн үеийн төлөөлөгч, 21-р зуун эхэлсэнээс хойш чимээ багатай байсан ч одоо эргэн ирлээ. Өөр хэн тэгэж удаан байна вэ?

Шинэ цомог дээр Boys шинэ зүйл зохиосонгүй, олон удаа туршиж, амжилтанд хүргэсэн аргаа хэрэглэсэндээ огтхон ч нүүр улайхгүй байна. Өнөөгийн хип хопод байхгүй болсон орилоо флоу, хуучны ая болон scratch-үүдийг тэд одоо ч гэсэн амжилттай ашиглаж чаджээ. Тэд бол өөр гаригийн амьтад, Nas "Too Many Rappers" дуун дээр гарч ирэхэд л мэдэгдэнэ. "Make The Noise" мэтийн уламжлалт дуунуудаас авахуулаад хит болох заяатай "OK" мэтийн зүгээр л гоё дуунууд энэ цомгийг бүрдүүлж өгчээ.

Хуучны классик болсон хамтлагуудын шинэ уран бүтээлийг магтах үнэхээр хэцүү ажил юм. Wu-Tang болон Cypress Hill нарын удаан хүлээлгэсэн цомгууд нь л тод жишээ юм. Хуучны рэпперүүдийгээ санаад, шинэ юмыг нь сонсоход нулимс гоожих шахаж : "Энэ чинь л байна шүү дээ!" хэмээн орилмоор санагддаг. Ямар ч сүртэй юм болоогүй л байхад шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөний дараагаар сонсоод үзэхээр хэрхэн баярлаж байснаа бодохоор гайхдаг юм.

Энэ цомог бол сайн цомог гэж хэлэхэд айх юм алга. Гэхдээ энэ гарсанд хэн баярлаж байгааг сайн ойлгохгүй л байна.

Хүмүүс улиг болсон нэг юмаа ихээр хэлдэг : "Хэрвээ чи энийг сонсож үзээгүй бол хип хопод дуртай гэж хэлж болохгүй". That's just bull$h!t. Хүссэн юмаа л сонсох хэрэгтэй, тэгэхгүй бол та сайн унтаж чадахгүй.

Одоогийн хип хоп сонсогчдод шаал өөр юм таалагдах болсон шүү дээ (дурьдаад байвал дуусахгүй). Beastie Boys бол тэд нарын хувьд хоорондын 10 жилийн зөрүүтэй Nas - аас ч хол хүмүүс. Яалаа гэж хүмүүс энэ цомгийг сонсох ёстой гэж? Би лав тодорхой шалтгаан олж харахгүй л байна.

Америкт ч гэсэн байдал ялгаагүй л байх. Тэд нарын үзүүлсэн нөлөөг үгүйсгэхийн аргагүй, тэд нартай энэ тал дээр дүйцэх хүн тун цөөн. Гэхдээ Beastie Boys хип хоп гэхээсээ илүү хөгжим болон соёлд илүүгээр нөлөөлж өгсөн юм. "Fight For Your Right"
- ийг сонсчоод бүгд гараа дээшээ өргөн, тэд нарын нэрийг сонсох бүртээ respect үзүүлэхийг хичээдэг ч үнэнч фэнүүд нь аль хэдийнэ өсөж том болсон байх аа.

Beastie Boys ийг ойлгохын тулд бүх дууг нь сонсох хэрэггүй, энэ цомог тэдний илэрхийлэл. 30 жилийн дотор тэдний хөгжимд лав цөөн зүйл өөрчлөгджээ.

Треклист

1. Make Some Noise
2. Nonstop Disco Powerpack
3. OK
4. Too Many Rappers [New Reactionaries Version] (feat. Nas)
5. Say It
6. The Bill Harper Collection
7. Don't Play No Game That I Can't Win (feat. Santigold)
8. Long Burn the Fire
9. Funky Donkey
10. The Larry Routine
11. Tadlock's Glasses
12. Lee Majors Come Again
13. Multilateral Nuclear Disarmament
14. Here's a Little Something for Ya
15. Crazy *ss sh*t
16. The Lisa Lisa/Full Force Routine

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Jun.11.11 9:16 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
dajgui review bnshd gehdee suulruugee jaahan mock-rood sedeveesee hazaichij :laugh5: :wd:

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Jun.11.11 11:02 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Harin tsomog gehgui hazaigaad bichtsen bna lee hehe

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Nov.29.11 8:25 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Image

J. Cole Jay-Z ийн лейбл болох Roc Nation-ы анхны уран бүтээлч болсон нь 2009 онд олныг гайхшруулж орхисон юм.

Анхны цомгоо гаргахад түүнд 2 жил шаардагдсан юм. 2 жилийн дотор хүчтэй микстейп хэдийг гаргаж, Jay-Z яагаад түүнийг сонгосон нь ойлгомжтой болсон. Олон хүмүүс түүнийг шинэ үеийн Talib Kweli, Lupe Fiasco-ийн залгамжлагч хэмээн ярилцах болсон шалтгаан нь J. Cole бол шинэ үеийн одууд болох Drake, KiD CuDi, Wiz Khalifa, Waka Flocka Flame нарыг бодвол мань хүн дээд боловсролтойгоос гадна дуунууд нь гүн утгатай байсан юм.

Эхэндээ No I.D. - ийн бүрэн продюсер хийсэн цомог гарах ёстой байсан ч эцсийн дүнд self-produced album болон хувирсан юм. (Харин No I.D. бас нэгэн залуу авъяаслаг рэппер болох Big Sean-ы анхны цомгийн бүрэн продюсер нь болсон юм.) J. Cole өөрийгөө чадалтай продюсер гэдгээ энэхүү цомгоор харуулжээ. Kanye West-ын 2004 оны The New Workout Plan - ыг сэмплдсэн Work Out, маш хүчтэй аятай Who Dat гээд энэ цомог продюсинг - ийн талаасаа маш сонирхолтой болж өгсөн юм. Зочдын хувьд нүд эрээлжилсэн олон биш, байх ёстой хүмүүс л байгаа : радио-сингл дээр Trey Songz дахилтыг дуулж, Drake өөрийнхөө стильдээ үнэнч бадаг амилуулж, Jay-Z өөрийн шавьдаа тусалж, мөн хаа нэг газраас Missy Elliot ч гэсэн гараад ирсэн байна. Цомогт өмнө нь микстейпүүд дээр гарсан шилдэг дуунууд нь мөн багтжээ : эцсийн треклистэнд Who Dat, Drake-ийн In The Morning - ийн ремикс хувилбар (Cole-ийн хэлж буйгаар бол энэ дуу нь 4 жилийн настай аж), Jay-Z тэй танилцахаас өмнө гаргасан Lost Ones гэх дуунууд оржээ. Мөн Коулийн карьер дэх хамгийн чухал дуу болох Lights Please багтсан байна (энэхүү дууны дараагаар л Hov түүнийг сонирхсон юм).

Цомог нь ойролцоогоор 70 минут үргэлжлэх ч (бонустайгаар нийлээд 18 дуу, орчин үеийн цомог гэхэд маш урт) Cole таныг уйдаахгүй нь хачирхалтай. Учир нь Cole таныг өөрчлөгдөж баярлуулахгүй ба стильдээ үнэнч байсаар цомог өндөрлөнө. Cole нь өөрийгөө сайн storyteller гэдгээ Sideline Story-гаар баталсан ба тэрэн дээрээ өөрийгөө хэрхэн rap-industry-д байр сууриа олсон талаар сонирхуулах болно. Lost Ones дээрээ хүсээгүй жирэмслэлтийн талаар бүх цаг үеийн шилдэг дуу гаргасан (!!!!!!!!!), Breakdown дээрээ эцэгтэйгээ хийсэн анхны уулзалтын талаар үглэж, Daddy's Little Girl дээрээ хаяаад явсан эцэг болон томорсон охины түүхийг өрнүүлнэ. Хүний сэтгэлд хүрч чаддаг нь Cole-ийн цомгийн гол эерэг тал нь яахын аргагүй мөн. Харин цомгийн хамгийн муу дуу нь Jay-тэй хамтарсан Mr. Nice Watch юм. Cole бол цайлган сэтгэлтэй сайхан залуу гэдгийг бүгд мэддэг тул муу залуугийн дүрд тоглох нь түүнд огтхон ч зохихгүй байгаа нь илт. No more mr. Nice Guy, hello mr. Nice Watch - хэмээн Cole өөрийгөө юмуу бид нарыг хуураад байгаа нь мэдэгдэхгүй. Түүнээс илүү Nice Guy өнөөгийн хип хопод байхгүй байгаа юм.

Цомгийг нэг үгээр тайлбарлавал - БҮРЭН. Дуу болгон нь бие биенийгээ нөхдөг. Дуу болгон нь урсаж орж ирдэг. Бүх дуу нь сонирхолтой ба гүйлгэхийн аргагүй, нэг түвшний дуунууд. 2011 онд олон debut цомгууд гарсан ба J. Cole - ийн цомгийг амжилттай болсон гэж хэлэхэд буруудахгүй. Шүммжлэгчид ч цомгийн сайн дүгнэж, сонсогчид ч 200,000 CD худалдан авч Cole - ийг Billboard - ийн оргилд аваачиж өгсөн юм. Эцсийн дүнд нь бүгд сэтгэл хангалуун үлдсэн ба гол ялагч нь сонсогч юм.

Треклист

01. Intro
02. Dollar and a Dream III
03. Can't Get Enough (feat. Trey Songz)
04. Lights Please
05. Interlude
06. Sideline Story
07. Mr. Nice Watch (feat. Jay-Z)
08. Cole World
09. In The Morning (feat. Drake)
10. Lost Ones
11. Nobody's Perfect (feat. Missy Elliot)
12. Never Told
13. Rise and Shine
14. God's Gift
15. Breakdown
16. Work Out

Bonus Tracks:
17. Who Dat
18. Daddy's Little Girl

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.06.11 5:08 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Last edited by Тайван on Dec.06.11 7:24 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Dec.06.11 5:09 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Өдрийн мэнд, миний review сонирхолтой байна байх гэж найдаж байна.

Drake - Take Care (2011) Young Money/Cash Money

Image

2010-аад оны рэпперүүдийн нэгэн сонин онцлог нь жаргалтай амьдралын талаар дуулахын оронд амьдралдаа учирсан гуниг гутралынхаа талаар сонсогчиддоо сонирхуулах явдал юм.

Өөрийгөө нэг мөчид шилдэгээр зарлаж, дараагийн мөчид азгүй амьтанаар нэрлэх Kanye West, үе үе ноён нуруу нь хугарах ягаан ундаанд дурлагч Lil Wayne, араар нь тавигч найз бүсгүйчүүдийнхээ талаар нарийнхан хоолойгоороо автотюний тусламжтайгаар дуулах The-Dream, хар тамхины нөлөөн дор сайхан амьдралын хамаг муу муухайг нь толилуулах Kid Cudi болон Forbes сэтгүүлийн жагсаалтын дагуу дэлхий дээрхи хамгийн баян рэппер болох Diddy нар бүгд гуниг гутралын талаар дуулж байсан/дуулдаг билээ. Хамгийн хачирхалтай нь одоогийн байдлаар үүний талаар сонсох нь сонсогчдод маш сонирхолтой байгаа юм. Take Care ч бас ялгаагүй.

Эхний удаа энэхүү цомгийг сонссоны дараа TC (Take Care - ийн товчлол) нь гуниг гутралын талаархи бүх баримтыг дурьдах дууны цуглуулга мөн гэж санагдах юм. Цомгийн эхний дуу болох Over My Dead Body - аас энэ бүхэн эхэлнэ. Drizzy маань бүх зүйлийн талаар пессимист талаас харж дуулж үзүүлнэ : оронд нь хэвтэх загвар өмсөгч хүүхнүүдийн талаар 35 жилийн хугацаатайгаар авсан орон сууцны лизингийн талаар мэт, өмссөн зүүсэн үнэтэй брэндүүдийнхээ талаар шүүхэд дуудагдсан шалтгаануудаа тоочиж байгаа мэт дуулах ба түүний хувьд секс нь хүнд зодуулахаас ч долоон дор зүйл мэт санагдуулна.

Дуу болгон нь Drake-ийн өөрийнхөн хэлсэнээр бол түүний түүхийг өгүүлнэ. Түүний түүх хэдийгээр гунигтай боловч яавч уйтгартай биш юм. 80 минутын турш та тэр чигээрээ Rokit Bay - ийн хэлсэн шиг сэтгэл хөдлөлийнхөн ертөнцөөр аялах ба Rokit Bay - ийн цомгийг сонссоны дараагаар сэтгэл хөдлөлийг нь сайн мэдэрдэггүй байхад Drake-ийг сонсчоод үнэхээр л сэтгэл хөдлөлтэй хувь хүн байна гэж бодох байх. Гэсэн ч цомогт хамгийн сэтгэл хөдлөлийн талаархи дуунуудыг багтаах зай олдоогүй бололтой. Миний бодлоор Drake - ийн хамгийн хүчтэй дуунууд боло Club Paradise, Dreams Money Can Buy, Free Spirit мэтийн дуунууд tracklist - д байхгүй байгаа. Хамгийн ихээр хүлээлт үүсгээд байсан Rihanna-ийн хамтарсан Take Care нь олон хүний итгэлийг алдсан бололтой : аяны хувьд продюсер нь британ DJ Jamie xx ба энэхүү ая нь Gil Scott-Heron (хэрвээ та энэхүү хүнийг мэдэхгүй бол олж сонсоорой) - ы I'll Take Care Of You дууны ремикс хувилбар юм. Shot For Me-ийн ая нь надад үнэхээрийн үзэсгэлэнтэй санагдсан. Хамгийн ирээдүйтэй R'n'B - ийн төлөөлөгчдийн нэг гэгдээд байгаа The Weeknd цомгийн 3 дуунд оролцсон ч Crew Love дээр л өөрийгөө бүрэн харуулсан байна. Rick Ross - той хамтарсан Lord Knows нь маш хүчтэй дуу болсоноос гадна домогт Just Blaze дууны аяыг бэлтгэж өгчээ. Thank Me Later-ийн Up All Night дууны үргэжлэл мэт Make Me Proud дээр Nicki Minaj халуухан бадгийг бүтээж чаджээ. Харин цомгийн гол сингл Headlines нь Eminem-ийн цагтаа гаргаж байсан The Way I Am-тэй яагаад ч юм надад төстэй санагдсан юм. Lil Wayne 3 дуун дээр хандив өргөсөн ч аль ч дуун дээр Drizzy-ээс үнэхээр илүү гарч чадаагүй ч аль ч дуун дээрээ илүүдэгүй мэт бодол төрүүллээ.

Цомгийн ерөнхий продюсер болох Drake-ийн хуучны анд Noah 40 Shebib нь өөрийн стиль-ээ энэ цомгон дээр алдаагүй ба ямар нэгэн сюрприз бариагүй байна. Drake ч бас өөрөө сюрприз бариагүй юм. Бариагүй нь ч болсон байх, тэртэй тэргүй хүмүүс сонсоно, дуртай байна, эхний 7 хоногт 700 000 ширхэг цомог зарагдана гэх мэтээр. Drake - д өмнө нь дуртай байсан сонсогч хүнд TC таалагдах нь гарцаагүй байх, харин Drake-ийг сонсож байгаагүй хүнд хандаж хэлэхэд сонсоод үзэх хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна. Drake-ийг үзэн яддаг хүнд ч гэсэн зөвлөнө, эхний цомгийг бодвол Drake - ийн lyrics (үг) нь улам хүчтэй болж өөрийгөө бүрэн нээж өгч чадсан байна. Хэрвээ энэ шалтгаан танд хангалттай биш байвал орчин үеийн залуучууд юу сонсож байгааг энэ цомгоор мэдээд авч болох байх.

Tracklist:

1. Over My Dead Body
2. Shot For Me*
3. Headlines*
4. Crew Love (featuring The Weeknd)*
5. Take Care (featuring Rihanna)*
6. Marvins Room / Buried Alive Interlude*
7. Under Ground Kings*
8. We'll Be Fine
9. Make Me Proud (featuring Nicki Minaj)
10. Lord Knows (featuring Rick Ross)
11. Cameras / Doing It Wrong
13. The Real Her (featuring Lil Wayne and André 3000)*
14. HYFR (Hell Ya *&@^*&#^ Right) (featuring Lil Wayne)
15. Look What You've Done
16. Practice
17. The Ride

Bonus Tracks :

18. The Motto (featuring Lil Wayne)*
19. Hate Sleeping Alone

* - онцлох дуу

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Dec.11.11 12:19 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.07.08 8:24 pm
Posts: 948
Location: Яаж үхэхэд хамаг учир оршино.
Ямар сайхан Review вэ.

_________________
All Right, All Right


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited