#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 5:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.18.10 1:28 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Зиа манайхан би нэг review хийх гэж үзнээ тэгээд яахав болж байвал үргэлжлүүлээд байя. Гадаад монгол хамаагүй бичих учраас бас ч мэдээлэл хүргэгдэнэ байх. Би сайн юм бичдэг гар биш болохоор ойлгоно бизээ. Бичих тусам сайжрана л гэж ойлгоод байгаашд .... Ерөнхийдөө өөрийнхөө үүднээс цомогт тайлбар үнэлэмж хүргээд мөн цомогт Rating буюу үнэлгээ өгөх юм. Хамгийн сайн цомог мэдээж 5-н таван хошуу авна. :imhappy:

ImageImageImageImageImage

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Jan.18.10 1:33 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Gee - Боловсролгүй сэхээтэний тавигдахгүй илтгэл ...

Image
ImageImageImageImage
Одоогийн монгол хип хоп хөгжимийн ертөнц-д өөрийн тодорхой байр суурийг эзэлсэн реппэр Gee өөрийн гэсэн хүрээлэлийг бий болгож чадсан бөгөөд анхны Боловсролгүй сэхээтэний тавигдахгүй цомог нь түүний 3 жилийн хөдөлмөрийн үр дүн гэж ойлгож болно. Реп хөгжимийг үгийн урлаг талаас нь харуулах гэж мөн өөрийн стилийг тодорхойлсон анхдагч цомогийн нэг. Өөрийн амьдралын хэв маягийг тусгаж түүн дээрээ нийгмийн зарим зүйлсийг хурцаар шүүмжилсэн нь Бямба гаригийн өглөө Жаргаж буй наран Амьдрал *а*а* Яадгийм гэх дуунууд дээр нь илүү туссан болно.

ImageImage

Хуучинаар En-Route хамтлагийн гишүүн B.A.T түүний хөгжимийн кареертай салшгүй холбоотой түүнчлэн тус цомогийн ерөнхий продусерээр ажилж Home Records дуунуудийн бичлэг хийгдсэн. Аливаа хөгжимийн урсгал чиглэлийг өөрийн үүднээс шүүмжилж бодит баримт дээр тулгуурласан rhyme-ууд цомогт өвөрмөц шинжийг гаргаж өгсөн байх. B.A.T-ийн стиль бүхий beat-үүд ерөнхийдөө тийм ч сайн байгаагүй гэж болно. Түүний үгээ бичих арга барил оновчтой punchline(цохилт) нь өөрийн гэсэн хэв маягтай.

facts: Цомогийн leak хувилбар цомог нээлтээ хийхийн өмнөх өдөр интернэт сайтуудаар тарж байсан гэх.



_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Jan.30.10 12:34 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
Image
2008онд анх We Made It /Linkin Park тай хамт/ гэж сингл гаргахад Busta Rhymes мань Blessed гэж цомогоо удахгүй тэр оныхоо 7сард Эминэм , Dr.Dre 2ын студи болох Aftermath-д хийж , худалдаанд гаргана гэж зарлаж байсан юм , гэтэл гаргахгаж байсан шинэ цомог нь бүхлээрээ нуржээ.
Тэрээр удаан хугацааны эцэст 2009онд 5сард Back On My bull$h!t(B.S) гэдэг цомгоо гаргахгаж төлөвлөж байсан гхдээ бас л цомгынхоо ажилыг хойшлуулсан юм..Тэгээд удахгүй Ron Brownz тай шинэхэн сингл болох Arab Money гэж баахан Remix хулибар тай цомог гаргаж бараг хит болгож чадсан юм.Дууны гол эд нь мэдээж T-Pain –ны AuTOTUNE гэдэг эд байсан аж...Заза ерөнхийдөө бол цомог бүхлээрээ мэдээж удаан хугацааны эцэст миний найдаж байснаас хамаагүй муу болсон гэж хэлмээр байна ... Тэгээд ихэнх дуунууд нь өөрийнхөө санал бодолоо хэлье гэж...


1.Wheel_Of_Fortune – Нээх сүртэй санагдсангүй , Back On My bull$h!t гээд л эхэндээ сүртэй OPERA дугралттай гхээс биш , энгийн л нэгэн интро л байлаа
2. Give_Em_What_They_Ascin_For – Арай л бишээ , жаахан Crunk маягын ая тай дуу болсон байна лээ , Busta Rhymes –д арай л тохиромжгүй дуу байлаа , дахилт дууг гутаасан болно
3. Respect_My_Conglamete – Цомогын хамгийн сайн дуунудын 1нь юм.гэхдээ энэ дуу нь дээр албан ёсоор Young Jeezy дуулна гэж байсан боловч , ооронд нь Lil Wayne дуулсан байна лээ, гайгүй ээ боломжийн дуу болсон.
4. Shoot_For_The_Moon – энгийн л дуу болсон санагдав , сүртэй онцлох зүйл алга
5. Hustler_s_Anthem_09 – их л сүртэй нэртэй дуу байна лээ , энэ дууны хүүк /Hook/ тэнэг санагдлаа /lalalalaal/ ч гэх шиг, Busta мань л энэ дуу нь дээрээ бол сайн байна лээ , гэхдээ л дахилт н дахиад л дуугаа гутаачихлаа гэж.
6. Kill_Dem – Pharell Producer-лэсэн эд болжээ гэж, Busta –н дуу бишээ гэж .
7. Arab_Money – За нөгөө хамгийн түрүүнд цацагдсан Сингл чинь энэ шүү дээ гэж , Ron Browz –ын AUTOTUNE л тэр үедээ мода байлаа гэж , дажгүй дуу болсон.
8. Im_A_Go_and_Get_My – Миний бодлоор бол 1996оны The Coming дээр алж өгч байсан Busta мань гэнэт санагдав , гэхдээ шинэлэг юм сонсдог гаруудад ямархуу санагдах юм бол мэдэхгүй нь дээ.
9. WE_Want_In – Busta л дахиад л дуугаа аврах юмдаа , нөгөө хуучин зангаараа л орилдог шигээ л алж байна лээ , дахилт нь Ron Browz-ын AUTOTUNE энэ дуу нь дээр дуу гутаалаа гэж.
10. We_Miss_You – яааая beat нтр н бол галзуу галзуу , ядаж ганц таалагдсан AUTOTUNE дуу ба Arab Money байлаа гэж, гое дуу болсон .
11. Sugar – энгийн мөртлөө хөнгөн тайван дуу болсон байна лээ , шүүмжлэл алга .боломжийн .
12. Dont_Believe_Em – За ёстой жинхэнэ аврага гуудад зориулсан дуу шүү, улан анх энэ дууг Number 1 гэж нэрээр сонсож байсан юм байна , Akon & T.I. 2мань сайн дуулсан байна лээ , энэ цомогын хамгийн сайн дуунуудын нэг яаахын ч аргагүй мөн юм.
13. Decision – бас л баахан дуучидыг цуглуулсан гое дуу байна лээ , Mary J.Blidge –ын гое дахилт , Common-ын үглэлт их таалагдсан , манай Busta энэ дуу нь дээр их бага дуулсан байна лээ , гэхдээл мөн адил хамгийн сайн дуунуудын нэг нь мөн болно.
14. World_Go_Round – за нэг шинэ өвөрмөц стийл-тэй Busta н дуу байлаа гэж , Английн Дуучин болох Estelle тэй хамтран дуулсан байна лээ,яг л Black Eyed Peas н шинэхэн стайл болох Electro-Pop рхуу болсон байна лээ , бас саяхан КЛИП нь гарсан байсан , дажгүй шүү таалагдсан ...


За ингээд сүүлчийн бүхэл цомогын дүнгээ гаргахаас.Миний зүгээс 6/10 г өгөхөөр болсон юм.Яаагад гэвэл цомог арай л түүхий байсан юм.Гэхдээ хит болох дуу их бөйсан тулд ер нь боломжийн байлаа.За дараачин

_________________
....`


Top
   
PostPosted: Jan.30.10 12:37 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
Image
За 7сард Tech N9ne-ны Strange Music Label –аас гаргасан шинэхэн цомог болох
Krizz Kaliko н 2дахь цомог Genius гарсан юм...За тэгээд өөрийнхөө дүнгээ тавилла гэж...


1.Intro – хэлэх юм алга 18хан сэкунд
2.Chip on my shoulder – энэ дууны үндсэндээ бол дахилт н их таалагдав.,дууны ая ч их дажгүй юм байна лээ тэгээд ч Krizz сайн дуулсан байна лээ...
3.Genius – За цомогын гол дууны нэг н юм даа гэж, энэ Krizz –н ер нь бүх дууных н дахилт аймар гое болох юм даа гэж, Tech N9ne тай цуг дахилт н ОПЕРА талруу дуулсан байна лээ,дууны санаа бол өөрийгөө л Genius of Hip-Hop л гэж ойлголлоо.
4.Back Pack – Дажгүй гое доргио дуу болсон байна лээ,дууны үг н ч их таалагдав.
5.Doe Doe – E-40-тэй хамтарсан дуу,За энэний дахилт нээх хөөрхөн Come come come on , Doe Doe Doe гээд л доргихоор сайхан уран бүтээл болсон байна лэ.Krizz хоолой танигдахгүй байна гэхдээ л flow нтр н бол сүртэй байна лээ, энэ цомогын хамгийн шилдэг дуунуудын нэг н юм.
6.Get Off – За миний ёстой сонсоод уйдахгүй байгаа дууунудын нэг юм, Tech N9ne бол өөрийгөө шилдэг гдэгээрээ содон содон Flow-ooр дуулах юм даа, дууны утга бол энэ 2 нэг эмэгтэй хүн-г яааж найрч тэрийгээ ******* гэх мэтийн утга тай л дуу болсон байна лээ , мэдээж дахилт н үргэлж шилдэг байх юм даа..
7.Butt Naked Fun – Krizz –ын RnB талруугаа дуулсан дуу болсон байна лээ , бас л дажгүй шүү таалагдсан ...
8.Getcha Life Right – хммм эхлэл н ая н сонин л юм гэхдээ л Tech N9ne –ны дахилт чимцэн байна шүү, дууны утга н бас л өөрийгөө тм хүн болох юмсаан байх юмсаан л гэж байна..
9.Love u 2 Death – хахаха утсаар бол аймар ярьдаг байншт энэ Krizz , хөөрхөн дуу болсон байна …
10.Misunderstood – их гое ая тай дуу , дажгүй их таалагдсан , энэ дууны клип н гарсан байсан , хит болох байх л гэж бодож байгаа дуунудын 1 мань
11.Bipolar – Christopher гэх хүүхдийн л тухай дуу байна , ая н л их таалагдах юм даа, тэр хүүхдэд н ээж н мөрөөдлийн дуулсан байна лэ.их дажгүй шүү..сонсоод салахгүй байгаа дуунудын 1 мань
12.Dead Wrong – This is the test , it’s just a test юм даа гэж,дууны Skit л юм байна , flow бол их таалагдсан гхдээ л дуу гэмээр биш л болсон байна даа.гхдээ дахилт н дажгүй болсон байна
13.So High – Greetings , гээд л хаха дахилт н хошин хоолойгоор Krizz дуулсан байна лээ , гхдээ энэ цомогт таалагдаагүй анхны дуу мань боллоо гэж.
14.The Chemical – Рок дууны ая тай айн , бас л галзуу нөхөр шүү энэ , нэг иймэрхүү рок дуунудын ая тай юмнуудад дуртай болхоор таалагдсан шүү...
15.She’ll Do – Ёооё ёстой гое дуу болсон байна лээ , бүх юм н таалагдсан ...
16.Be Right Back – I’ll be right back , iiii I’ll be right back гэх дахилт таалагдсан бусад н бол нэг л хэвийн дуу болсон байна,
17.Hum Drum – за ёстой эхнээс н сонсоод л нээх таалагдсангүй ээ гэж.
18.Happy Birthday – гое клубын дуу болсон байна , it’s your birthday !! happy birhtday ! гээд л дажгүй дажгүй ...
19.Choir Boy – энэ нөхөр галзуу хүүр шүү , нөгөө Barkley –н Crazy гэж дуу байдаг даа тэр н шиг хальт сонсогдов , дахилт н опера талруугаа их гое дуу болсон байна бас л хит болоосой гэж бодож байгаа дуунудын мань 1 шүү ..
20.Outro – GeniuuuuuuuuuuuuuS! Гээд л дуусчихлаа гэж...

За миний нийт үндсэн дүн бол 9/10 юм гэж, цомог бол дэндүү гое болсон байна лээ
Ганц 2 жаахан юм байсан ч гсэн ерөнхийдоо бол их таалагдсан ..гхдээ энэ зөвхөн миний бодол болхоор хүн болгонд таалагдах албагүй гэж...

_________________
....`


Top
   
PostPosted: Jan.30.10 12:38 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jun.30.07 9:18 pm
Posts: 3922
Image

За та бүхний мэдэх рэппэр Twista н шинэхэн цомог болох Category F5 мань энэ сард худалдаанд гарсан билээ...Монголчууд мань ч яхав нэт-ээс татаад олоод аваад сонсцон байх л биз..За тэгэхлээр ер нь үндсэн өөрийнхөө дүнгээ хэлье даа..Үндсэндээ бол 2007 онд гарсан Adrenalin Rush гэдэг цомогоосоо бол хамаагүй илүү болсон гэхдээ л өмнөх гаргасан цомог тайгаа төстэй л болсон байна лээ..Kamikaze гаара дэлбэрж гарч ирж байсан рэппэр мань энэ цомогт дээрээ нөгөө бидний мэдэх T-Pain нөхөрийн AUTOTUNE г хэрэглэсэнд л надад жаахан таалагдаагүй юм ..Яг үндсэн дүн надаас бол 8/10 гэж л хэлмээр байна даа...
Заза одоо яг дуунуудынхаа дүнгүүдийн бичээд эхэлье ...

1.Misunderstood (Ft. Buk Of Psychodrama) – бол их дажгүй ИНТРО болсон
Эртний сайхан SPEED FLOW тайгаа Twista мань алж өгсөн, энэ интро н beat бол алсан байна лээ , 90ээд оны G-gunk төрөлийн ба орчин үен Scred & Chopped гэх эффэктуудыг микслэж өгсөн байна лээ.
2.American Gangsta – Хүүк нтр н бол алсан алсан , тун их дажгүй санагдсан.Beat н ч гое байна лээ , тэгээд л уламжлал болсон SPEED FLOW энийг л Twista Style гэж хэлмээр дуу болсон байна лээ..
3.Fire (Ft Lil Boosie) – Уучлаарай ёстой таалагдаагүй гэж...Бодвол дахилт н AUTOTUNE тэй дээ байсан даа байх гэж..Тэглээ ч Beat н арай л бишээ...nahhhh
4. Talk To Me – хөөрхөн Хүүк тэй юм байна лээ , гэхдээ дууны утга н нээх таалагдсангүй .. нэмээд хэлэх юм алга даа . Twista мань алжил л байна гэхдээ л...
5. Yellow Light (Ft R.Kelly) – 90ээд оны одоо хүртэл RnB н veteran хэмээх дуучин болох Richard Kelly (R.Kelly) дуулсан нь их таалагдлаа ..энэ AUTOTUNE энэ дуу нь дээр л их таалагдлаа , яг зөв дуу нь дээрэ энэ эдийг хэрэглэсэн байна лээ...
6.Walking On Ice (Ft Gucci Mane And OJ Da Juiceman) – Энэ цомогын хамгийн тэнэг гэж хэлмээр дуу болсон байна лээ , дууны алуур болох Gucci Mane And OJ Da Juiceman юмдаа гэж...бас ая нь жинхэнэ хог байна лээ , Soulja Boy н хогийн ая уу л гэж бодлоо ш дээ lol
7. Wetter (Ft Erika Shevon) – Энэ цомогийн хамгийн анхны сингл болсон дуу юм , одоо Биллбоар –д нилээн дээгүүр явж байх шиг харагдаж байна лээ...Erika Shevon энэ дууг л жинхэнэ нэмэлт боллоо доо..Can u be my daddy , daddy гээд л /Love it this track/
8. Billionaire (Ft Busta Rhymes) – За ёстой хөгшин Busta гаа энэ дуу нь дээр анзаархгүй өнгөрөөхгөж байна ш дээ, дахилт н боломжийн санагдсан ..ер нь гайгүй ээ ...
9. Yo Body (Ft Do Or Die And Johnny P) – Энэ дууг гое хит дуу болох байх гэж найдаж байсан чинь , сонссон чинь арай л биш юм аа, энэ Do or Die яаачваа л гэж бодсон ...
10. Hustla – энэ муу балай Lil Wayne HOOK дээр нь дуу алаад хаяцан байна лээ , тэрнээс биш Twista бол утгаараа галзуурж байна лээ..ая нь ч дажгүй санагдлаа..
11. Gotta Get Me One (Ft Static Major) – RnB төрөлийн дуу л болсон байна лээ, дахилт н таалагдсан Static Major бол их авьястай юм байна лээ , өмнө Three 6 Mafia н дуу нь дээр анзаарч байсан юм байна ...
12. On Top (Ft Akon) – Akon бол дахилтын ёстой гое дуулсан байна , энэ дуу их таалагдав , гэхдээ ая нь нээх сонин санагдсан Silver & Gold , Beautiful гэх мэтийн
Akon –ны дуунуудтай төстэй гэх гэсэн юм...
13. Jump Off – Таалагдсангүй ...хэлэх үг алга даа..
14. Wanna See , Em Buss – ая нь гое тайван Smooth ая байна , улан ч боломжийн дуу байна лээ...
15. Birthday – За энэ дуу г ч мэдэх байлгүй дээ , ямар киноны OST билээ дээ /мартав лол/ , бүжиглэхэд урамтай дуу байна лээ...

_________________
....`


Top
   
PostPosted: Feb.27.10 4:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.08.03 11:43 pm
Posts: 3392
Location: Swag juice drippin' like crazy son!
Image

ImageImageImageImageImage

2007 онд гарсан цомгууд асар их чанартай байсны нэгэн тод жишээ. People Under The Stairs хамтлагийн тал нь буюу Thes One-ийн соло instrumental цомог. Thes One энэхүү цомгоороо өөрийнхөө гайхалтай мэдрэмж, хөгжмийн хувьд ямар өргөн цар хүрээтэй нь харагдсан. PUTS-ийн цомгууд дээр өөрийгөө чамгүй рэппэр гэдгээ харуулсан тэрээр рэп хийгээд зогсохгүй хамтлагийнхаа продюсераар ажиллана, ер нь Double K тэр 2 beat хийнэ чиг, үглэнэ чиг.

Энэ цомгоос 50,60аад он ерөнхийдөө нэвт ханхлах бөгөөд "амьдралын хэв маягаар дамжуулж яаж маркетинг" хийхийг шууд харуулна. Насаараа sample хийсэн болохоор ч тэр үү уянгалаг, soulful гэж ярих юм үнэхээр байхгүй. Рэппэр хүн бол энэ цомгийг сонсоод л үглэмээр санагдана, зарим нэг цомгийг бас өргөн цар хүрээнд барьсан Target, Crystal Sugar гэх мэт trip-hop ч гэж хэлж болохоор сайхан дуунууд бий. Гэхдээ энэхүү цомог бол түүхэнд яалт чгүй бичигдэх ёстой цомог бөгөөд, заавал олж аваад Lifestyle дундуур аялаарай.

_________________
Flight to Brazil.


Top
   
PostPosted: Mar.03.10 12:05 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Image

ImageImageImageImage

Brooklyn-ий орчин үеийн хип хоп хөгжимийг төлөөлж буй томоохон хамтлагуудын нэг гэж болох бөгөөд хамтлагийн гишүүн Von Pea-ийн soulful jazzy дугаралттай beat-үүд олзуурхууштай зүйлсийн нэг. Чикаго хотын хип хоп бурхан Common Sense-ийн эхэн үеийн буюу домогт 90-ээд оны бүтээлүүдийг санагдуулам optimistic(өөдрөг) үзэл, мөн sarcastic(ёжлол, ёжтой) найруулсан rhyme, хэд сонссон нь уйдхааргүй классик beat-үүд гэх мэтчилэн тэдний уран бүтээлийг алтан үеийн хип хоп хөгжимтэй зүйрлэж болно. Тэдний Brooklynati анхны Мооnlighting цомогоос хэрвээ сонсож үзвэл арай өөр дугаралттай болсоныг та анзаарна. Утга учирыг жинхэнэ уялдуулсан хип хоп хөгжимийг амьдралын хэв маяг, хайр дурлал, бидний орчин тойрон муу сайхан олон зүйлстэй зүйрлэж илэрхийлсэн нь тэдний энэ албумд их анзаарагдана байх. Ерөнхийдөө тэдний хөгжим conscious hip hop талдаа хамаарагдана байх. Ямартай ч энэ цомогийг сонсоход таньд 99%-ийн сэтгэл ханамж өгөхүйц сайн уран бүтээлүүд багтсан байгаа.

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Mar.30.10 1:54 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Image

Image
Image


Wu-ийн фенүүд хэзээ ч тэдний албум энээ тэрээг удаан хүлээх шаардлагагүй тогтсон цагтаа чанартай хөгжимийг чихэндээ хүргэдэг байх. Гишүүдийн соло албумууд л гэхэд ойр ойрхон мөн affiliate-ийн реппэрүүдийнг цомог бүтэн жилжэнгээ л бөмбөгддөг гэхэд болно. Хамгийн сүүлийн Rae, Meth, Starks нарын нэгэн жижкээн том прожект болох Wu-Massacre аль хэдийн ямар классик эд болохоо хүмүүст харуулж эхэлжээ. Цомог 3-р сарын 30-нд маргааш нээх боловч би дөнгөж өглөөхөн цомогын copy-г татаад авчихсан өдөржингөө сонсов. RZA энэ албум дээр түлхүү ажиллана гэж байсан ч ганцхан чанга эд оруулж гэхдээ алдарт Mathematics-ийн beat-үүд ч бас дутахгүй гэдэгийг гарууд мэднэ бизээ. Энэ 3-ын нэгдэл нь Wu-аас гарах хамгийн солиотой бүрэлдэхүүн бөгөөд хамгийн гол нь өндөр техник бүхий dope rhyme-ууд хэрвээ англи хэл чинь дажгүй бол үнэхээр чих, тархи, мэдрэлийг чинь сэрээнэ. Иймэрхүү review хийхэд эрт зүгээр солиорч байна гэж бүү бодоорой хаха .... Цомог бусад чанартай зүйлүүд цаг хугацаа их шаарддаг шиг удаан хийгээгүй тиймээс 12-хан трактай (бонус 1 трак байгаа сонсож үзээгүй). Gunshowers, Miranda, Dangerous мөн Our dreams зэрэг тракууд одоохондоо цомогийг хот тракууд гэж бодож байна. Ухаан мөхөс жижкэн хачин сонин реппэрүүдийн хувьд бол энэ 3 хүнд жингийн lyrical гарууд гэхэд болно цомогийг болвол худалдаж авч дэмжээрэй

Inspectah Deck-ийн цомогийг бас мартаж болохгүй яг Deck-ийн хувьд хамгийн сайн цомог нь болсон байх ( Uncontrolled Substance-тай дүйцэнэ) ....

1. Criminology 2.5 (feat. Raekwon, Ghostface Killah & Method Man)
2. Mef vs. Chef (feat. Rhythm Roots Allstars) (prod. by Allah Mathematics)
3. Ya Moms skit (feat. Method Man & Raekwon)
4. Smooth Sailing Remix (feat. Ghostface Killah, Method Man, Solomon Childs & Streetlife) (prod. by Ty Fyffe)
5. Our Dreams (feat. Raekwon, Ghostface Killah & Method Man) (prod. by RZA)
6. Gunshowers (feat. Method Man, Ghostface Killah, Inspectah Deck & Sun God) (prod. by Digem Tracks Productions)
7. Dangerous (feat. Rhythm Roots Allstars) (prod. by Allah Mathematics)
8. Pimpin’ Chipp (feat. Rhythm Roots Allstars) (prod. by E Meal)
9. How To Pay Rent skit (feat. Tracy Morgan)
10. Miranda (feat. Raekwon, Ghostface Killah & Method Man) (prod. by Allah Mathematics)
11. Youngstown Heist (feat. Trife, Sheek & Bully) (prod. by Scram Jones)
12. It’s That Wu sh*t (feat. Ghostface Killah & Method Man) (prod. by Scram Jones)

http://www.mediafire.com/?o2mnykzzgzj

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Apr.15.10 5:27 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Apr.28.09 4:04 pm
Posts: 516
Location: MY-UB
тэгээд нэгэнт ийм сэдэв юм чинь Цэцэнбилэгийн 2012 цомгын талаар ДайнбаЭнх-н продюсер МСИТ-н бичсэн зүйлиiг оруулья.




- Түүний гаргаж байгаа гуравдах цомог нь өөрийн чадвар болон сэтгэлгээгээ дуусашгүй гэдгээ хангалттай харуулж байна. Агуулгаа амьдралд хамгийн элбэг тохиолдох явдлаас сэдэвлэж тэдгээрийг дүгнэж цэгнэж байгаа нь хип хоп сонсогчидод өгөөжтэй байж чадна. Би түүний 16 трэктэй цомгийн талаар тойм бичиж бн:

1. Интро
Хийсэн ажлуудаа дүгнэв

2. Доороос нь Дээш

Урсан өнгөрөх мөч бүрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө
Урдаа тавьсан зорилгодоо шантралгүй заавал хүр
Инээсэн бүхэн найз биш уурласан бүхэн дайсан биш
Сайн санаж явахад хүн ямар алдаж байсан биш…

Өөрийн баримтладаг гүн ухаан нь ийм байгаа нь ёстой сайн хэрэг.

3. Хөөе
Үзэн ядна гэдэг маш хортой, бас юуны төлөө гэдэг санаа нь мухар бол бүүр мунхаг хэрэг. Цэцэ энэ дундаас гарч ирэх болон ойлгуулах ухаантай байгаа нь маш их таалагдав.

GEE-тэй хэлэлцсэн явдлыг нь дайсагнасан мэтээр хов жив болгож байгсад сэтгэх+үглэх ур чадварын нарийн ухааныг ойлголгүйгээр талцаж байгаад харамсалтай бн. Монголчуудыг талцуулан алалцуулах сэтгэлгээг хамгийн хортой хоёр хөрш л бидний сэтгэхүйд оруулсан гэдэгийг санаж яваарай. Монголд рэп тулаан болуул Жий, Цэцэ 2ийг барах хүчтэй сэтгэлзүйтэй мс харагдаагүй л бн.

4. Хайр
Нялуун дуу. Энд хэлсэн амлалт хүндлэл хоосон биш байг. Гомдсон гунисан дууг хип хопоор сонсмооргүй бн шүү.

5. Хотын Төв
Хип хоп амьдралын бахархал – чамирхал, өсвөр насны дэггүйтэл – үр дагавар.

6. Мөрөөдөл
Инээмсэглэн сонсох таатай мөрөөдөл бн, биелэх болтугай.

7. Чэнж
Чэнжүүдийн тухай дууг анх удаагаа сонсож байна. Тэд сүлд дуутай болжээ.

8-9. Бууз
Хотын хөгжил нь этгээд хэллэгийг үүсгэдэг. Орчин үеийн залуус юуг яаж ярьж байнаа хаха?

10. Ремикс
Чиглэсэн эзэнгүй үгүйсгэл

11. Хэн нь Хэн бэ?
Арга барил бн, чадвар ч бн, тэгээд л түүнийхээ тухай үглэв.

12. Миний УБ
УБ-н магтуу, гхдээ доорхи агуулгыг хүмүүс энэ дуунаас л олно.

…тав алхаад тойрно шүү дээ зүлгэн дээгүүр бүү яваач…

13. Доголон Жийбаа
Нянгар Хаданд Гарсан нь гдг киноны агуулга хип хоп дуу дээр буужээ. Ер нь эр киног инээдмийн кино гэж боддог уу та? үгүй шүү дээ эмгэнэлт кино шүү дээ.

14. 76 Үгүйсгэл
Бүгд муулж байгаа бол ямар олон буруу юм байнаа гэсэн үг. “Эмч байж үзээгүй хүн эрүүл мэндийн сайд байх юм…” гээд л бас нэгэн эмгэнэлт дуу бн даа.

15. 2012
Харин энэ бол гунигт дуу. Гадны нөлөөгөөр дэлхий сүйрэх юм шиг сэтгэдэг бид өөрсдөө өөрийгөө хэрхэн аажуухан алж байгаа тухайг сонсоорой.

16. Төгсгөл

Тойм бичүүлхээр уран бүтээл хийждээ Цэцэнбилэг. Хэлбэрээс илүү агуулгыг чухалчилсан сэтгэлгээг багтаасан сайн цомог болжээ. Өөрийн үзэл бодол нь төлөвшөөгүй өсвөр үеийнхэн 10, 11-р дууг сонсохгүй байвал зүгээр.




--------------------------------------------------------

аа тийм худалдаанд гарсан хувилбар дээр бол 4 дуу ремикслэгдсэн
Hey- дуундээр үг болон аянд бага зэрэг өөрчилсөн
- хотын төв дуундээр опозит-н энэрэл , ванкуйш бямбаа нар нэмэгдэж аяыг нь бас бага зэрэг янзалсан
- ченж дууны аяыг дахиж шинээр хийсэн мөн опозит-н энэрэл нэмж дуулсан
- бууз дуундээр ванкуйш бямбаа
- 2012 дуундээр Дандий нэмэгдэж дуулсан бас бага зэрэг вокал хоолой оруулсан

шинээр - "music"хамтарсан Jacool
- "нийлэх зам" хамтарсан - ванкуйш бямбаа - оргил гээд залуу дуучин
- "яагаад хипхоп ?"



зарим нэг талаара хүмүүс цэцэ-г их шүүмжилдэг. гутал пүүз дуулдаг баярхдаг ч гэхиймүү.
- америк монгол ер нь хаа сайгүй рэппэрүүд өөрийн хамууд болон байгаа зүйсээрээ гангарч тэрнийгээ магтан дуулдаг энэ бол угааса байдаг зүйл .
- Миний хамууд лаг би тийм цамц өмссөн байна малгайгаа далий тавьсан эд нар гээд монголд ч зөндөө л тиймэрдүү хэв маяг өөр зүйлсээрээ "гангарч гайхуулсан" дуунууд бий
- цэцэ нийгэм ч юмуу улс төрийн тухай ч юмуу зөндөө л дуулдаг хүмүүст тэр гута
л пүүз нь илүү хүрээд байгаа болхоор бас тэгж байгаа болвуу? гэж боддог

_________________
Тайван амьдрах дуртай хүн.


Top
   
 Post subject: First of All...
PostPosted: Apr.18.10 1:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.08.03 11:43 pm
Posts: 3392
Location: Swag juice drippin' like crazy son!
Image

ImageImageImageImageImage

2008 онд гарсан ч гэсэн бичихгүй байж чадсангүй. ккк.
Анх "Feelin Jack" синглийг нь Bjay надад сонсгож байж билээ, энэ цомгийн 1-13аар тракууд ерөөсөө хэр хэмжээнээс хэтэрсэн эд болсон. Тэгэхээр муу дуу гэж энд байхгүй. Guilty Simpson, People Under the Stairs ийн Double K нтр энэ цомог дээр гарч ирдэг бодохоор л угаасаа тодорхой болж байгаа юм. Lyricism + Dope Beats + Hard = VIBERISM!!!. Rhode Island гэдэг Америкийн хамгийн жижиг мужаас гаралтай энэ хар залуу хийдэг бүтээдэг насан дээрээ яваа, өөрөө ч нилээд амбицтэй нөхөр шиг санагдсан. Shawn Jackson ийн тийм ч дэлгэрэнгүй мэдээлэл myspace ээс нь өөр бараг олдохгүй бөгөөд Myspace тэй нь холбоотой байхад гэмгүй. Мөн энэ цомог дээр гардаг "Ty" гээд UK ээс гаралтай санагдаж байна их эвгүй нөхөр бий (2 ч дуун дээр нь гарсан). Зааз тэгээд "Feelin Jack" ийг сонсоод үзцэн байхад энэ цомгийг өөрийн эрхгүй олж авмаар санагдах биз. Олоод авцгаагаарай хамуудаа.



www.myspace.com/shawnjackson

_________________
Flight to Brazil.


Top
   
PostPosted: Apr.18.10 2:00 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.28.08 8:17 pm
Posts: 4467
Location: 144th Chamber
Хамт юм бичэлцэж байгаа гарууддаа баярлалаа ...

Image

Маш чадалтай underground хүрээний реппэр-үүдийн цуглуулга буюу Army of Pharaohs-ийг зүүн бүсийн хип хоп томоохон байгууллага гэж ойлгож болно. Jedi Mind Tricks-ийн underground домог болох Vinnie Paz-ийг энэ бүлэгийн томоохон хэсэг гэдэгээр нь мэднэ байх. Тэдний The Unholy Terror цомогийг тийм тухтай сонсож үзээгүй боловч hardcore хип хоп хөгжимийн фенүүдийг толгойг нь хөдөлгөх хүчирхэг сайн beat-үүд, хурц scientific раймууд мөн мэдээж JMT-ийн стиль бүхий acid маягийн дугаралттай цомог. Ерөнхийдөө JMT-ийн дугаралт нэвт шингэсэн гэж хэлэхүйц цомог харин зарим нэг хүмүүст төдийлөн таалагдаагүй л бололтой. Army of Pharaohs (AOTP)-аас салбарлаад нилээд ухаж сонсдог хүн бол King Syze, Journalist, Demoz, Doap Nixon зэрэг жинхэнэ dope гаруудыг сонсож болно.

ImageImageImageImage

_________________
Entaro Adun Baby!!!


Top
   
PostPosted: Apr.19.10 12:17 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.16.06 9:19 pm
Posts: 4595
Тэр дээрх Shawn Jackson-ы "First of all" цомгийг үнэгүй татаж авах хийх линк байхгүй биз? Баярлалаа.

_________________
Less people, less bull$h!t


Top
   
PostPosted: Jul.14.10 7:40 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.25.06 9:09 pm
Posts: 8579
Location: Зөвхөн сайн сайхны төлөө <3
yaachvaa urgeljluuleeche!

_________________
Save the nature!


Top
   
PostPosted: Jul.14.10 10:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.08.03 11:43 pm
Posts: 3392
Location: Swag juice drippin' like crazy son!
Image

ImageImageImageImageImage

Дээр үеийн цомог нэгийг тавье. 90ээд онд нэг нэгийгээ буудах, харааж зүхэх, бүдүүлэг хэтэрхий hood байдал West Coast буюу АНУ-ын баруун эрэгт бүр газар аваад байсан үе. Энийг эд цэцэглүүлсэн хүмүүс бол мэдээж домогт NWA тэд бидний хипхопыг харах өнцгийг бараг тодорхойлж өгсөн хүмүүс мөн билээ. Тэд хэдийгээр гоё ч гэсэн хүн болгон тийм байвал уйтгарын хорвоо болж сүйрэх байсан биз. Яг ийм сэтгэлгээтэй LA ийн 4 хар залуу баруун эрэгт аймшиггүйгээр өөр сонголтоор явсан юм. Тэр 4ийг Pharcyde гэдэг. Би анх бүр жоохон байхдаа Drop дууных нь клипийг үзэж байж билээ, тэр үед нээх ойлголгүй gangster hardcore зүйлүүдэд анхаарлаа хандуулдаг байсан үе. Тэдний хөгжмийг сонгодог гэхгүй бол өөр юуг сонгодог гэхийг би мэддэггүй юм. Яагаад ч юм хамгийн ухаантай хүмүүс тэгж их ил гарахыг хүсээд байдаггүй учир нь тэдэнд тэр чамирхал, улиг болсон зүйлс хэрэггүй байдаг. 1995 онд гарсан тэдний хоёр дахь цомгийг сонсоогүй хүн өөрийг хипхоп сонсдог гэж яриад дэмий л болов уу, учир нь энэ цомог хүн яаж хувьсдгийг, хүн яаж орших ёстой зэрэг амьдралтай хэтэрхий ойрхон асуудлуудыг бүрэн хөнддөг. J Dilla-г одоо мэддэггүй хүн байхгүй болоо байлгүй, энэ хүн энэ цомогт асар том хувь нэмэр оруулсны тод жишээ Runnin дуу бий, энэ дуу цомгийн оргил хэсэг гэдэгт олон хүн санал нэгдэх байх. Drop дууг мөн л J Dilla бичсэн, харин rhyme ууд нь funky гэж ярилтгүй арай хэтэрхий. Тэднийг яагаад баруун талын A Tribe Called Quest гэдгийг энэ цомгоос олж мэднэ, сонсоно (хэрэв A Tribe Called Quest ийг мэдэхгүй бол дараа танилцуулъя). Pharcyde энэ цомгоосоо хойш илүү дээр гарчих юм хийгээгүй тэгээд ч хамтлаг дотоод асуудлаасаа болоод хагарч эхэлсэн байдаг. Тэгээд цаашаа явбал She Said гээд уянгалаг гэхдээ тийм зивүүн уянгалаг дуу бий, энэ дуун дээр 4 гишүүн эмэгтэйчүүлээс олсон туршлагаасаа хуваалцана. Цаашаа яваад байвал цомог бүүр гоё болноо Devil Music, Something That Means Something, Groupie Therapy гэх зэрэг явж өгнө дөө. За ямар ч байсан сонсож үзээгүй бол заавал олж ав. Сайн мэдээ хэлэхэд өнгөрсөн жил Pharcyde буцаад 4үүлээ болсон, шинэ зүйл гарахыг нь би болон хэдэн сая фэнүүд нь хүлээсээр л байна. За тэгээд эцэст нь нэмж хэлэхэд Pharcyde бол миний бүх үеийн бараг хамгийн дуртай хамтлаг гээд хэлчихэд бараг ононо. PEACE!


_________________
Flight to Brazil.


Top
   
PostPosted: Jul.15.10 10:58 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.08.05 5:20 pm
Posts: 1967
Сэтгэл хөдөлмөөр зүйл бичиж.... :wd:


Top
   
PostPosted: Aug.08.10 6:01 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jan.08.10 3:17 pm
Posts: 1598
Location: Land of Ladies ⚤
hachin pissdakuud orj irj sedev buzarlaa shaagad baih yuma!

_________________
traded everything for love


Top
   
PostPosted: Aug.10.10 3:23 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Энэ хүн орж болно болку гэсэн шалгуух уг нь байхгүй байх аа?

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Aug.17.10 9:20 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.19.10 2:16 pm
Posts: 713
Location: Улаанбаатар хот
Lamar Adolfito wrote:
hachin pissdakuud orj irj sedev buzarlaa shaagad baih yuma!

Чи тэгвэл гоё ***** юмуу тэ? :lol:

_________________
All U Haters Can Get At Me?


Top
   
PostPosted: Aug.18.10 12:17 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jan.08.10 3:17 pm
Posts: 1598
Location: Land of Ladies ⚤
pissda bol bish yuma

_________________
traded everything for love


Top
   
PostPosted: Aug.22.10 4:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.08.03 11:43 pm
Posts: 3392
Location: Swag juice drippin' like crazy son!
taivanmn wrote:
Энэ хүн орж болно болку гэсэн шалгуух уг нь байхгүй байх аа?


Цэцэгийн цомгийн талаар ЗУУНЫ review бичсэн шүү. :haha: Ёооё ингэж яаж бичдэг болох уу? Нохой гэж.

_________________
Flight to Brazil.


Top
   
PostPosted: Aug.24.10 12:22 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
За яахав дээ хэхэ

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Sep.24.10 8:58 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Jul.19.10 8:20 pm
Posts: 108
Location: юяя.
eminatick Pharcyde-н талаар бичсэн нь таалагдаж байна.
манайд энэ хамтлагийг сонсдог хүн ховор л байдаг юм шиг байгаан.
Drop дууны клипийг нь үзээд их сонирхолтой санагдаж байсан.
дараа нь Otha fish дууг нь сонссон чинь бүр донтсон.
уул нь зав гарвал нэг гоё хамтлагийн цомгийн талаар биччихмээр л байна. Даанч чадахгүй бхаада.
Digable Planet гээд хайгаад дууг нь сонсоорой бас гоё. Pharcyde хамтлагтай төстэй. учир утгагүй харааж үүрээ магтаж саагахгүй. ухаан хайрлана.
:)


таалагдав энэ сэдэв.

_________________
:man:


Top
   
PostPosted: Sep.24.10 9:32 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jan.08.10 3:17 pm
Posts: 1598
Location: Land of Ladies ⚤
digable planets pharcyde hoyor adilhan gej uu?

_________________
traded everything for love


Top
   
PostPosted: Sep.25.10 2:39 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Миний анхны review.

Image

Бобби Рэй гэдэг хүн үнэхээр гайхалтай авъяастай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Төгөлдөр хуур дээр тоглож, аяаа өөрөө зохиож, үглэхээс гадна гайгүй дуулчихдаг.

Ярилцлага өгөхдөө олон улсын соёлуудын талаар, олон орны нөхөрлөлийн талаар ярьж өөрийн энхтайвны үзэл бодлоо байнга илэрхийлж явдаг залуу бол Бобби Рэй буюу бидний мэдэх B.o.B билээ.

T.I. ийн лейбл Grand Hustle д гаргасан анхныхан бие даасан цомог болох "The Adventures of Bobby Ray" нь хастл мэтийн зүйлтэй ямар ч холбогдолгүй нь харагдахаас гадна T.I. өөрийн биеэрээ Bet I гэх ганцхан дуун дээр оролцсон байна. Хип хоп биш хүчийг цомгон дээрээс маш ихээр харж болно - Weezer гэх хамтлагийн Rivers Cuomo, мөн эмо - поп панк хамтлагийн дуучин Hayley Williams нар цомгийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулсан аж. Энэ хүмүүсээс гадна хоёр гурван уригдсан дуучин (хамгийн алдартай нь Bad Boy леблийн өнөөгийн тэргүүн хатагтай Janelle Monae) цомгийн фоныг бүтээж чадсан байнаа.

Харин Рэй үнэхээр өөрийгөө харуулж чадсан нь илт. Жанр хамаарахгүй хийж чаддаг авъяасаа харуулж, хукуудыг тэр чигээр нь авч гарч, Lovelier Than You гэх дуун дээр гитар дээр тоглож, түргэн хэллэг хэлж байгаа юм шиг хурц үглэж байх юм - Бобби Рэйийн Адал Явдал гэх нэрэнд Гайхамшигт л гэдэг үг дутаж байна. Боломжгүй зүйлийг бий болгосон нь Aiplanes Part II дээр Эминемийн хажууд ч дутахааргүй үглэж чадсан байна.

B.o.B лав шинэ рэпперүүдийн эриний хамгийн "зөв хүмүүжилтэй" нь байх. Муу нэр авчирч болох бүх зүйлээс яг л "ээжийн ухаантай хүү" шиг зугтаж байна - хар тамхи болон улс төрийн талаар цомог дээрээ нэг ч үг унагаагүй . Тийм болохоор л B.o.B маш сайн мэйнстрим поп (Бритни Спирс шиг поп гэсэн утгаар биш , Popular гэдгээр нь) цомог хийж чадсан юм, хөвгүүд ч, охидууд ч сонсоход гэмгүй цомог болжээ. Охидуудад бүр илүү тааламжтай гэвэл буруудахгүй, Nothin' On You гэдэг дуу нь монголын FM үүдээр ч, ТВийн чатуудаар ч олон охидуудын сэтгэлд шингээд амжсан байх.

Атлантагийн рэпперийн хийсэн хөгжмийн аялгуу нь хэний ч сэтгэлийн булааж чадахаар болсон байна, дүүрсэн цэнгэлдэхэд тоглолтоо хийж байхад дууныхан үгийг нь давтаж хэлэх олон мянган хүн байна байх. Ямартай ч цомог хөнгөн хэмнэлтэй, хүн болгонд тохиромжтой болж чадсан байгаагийн нэг жишээ нь манай охин дүү маань ч Aiplanes ийг утасныхаа ringtone дээр тависан байгаа юм. :-P

taivanmn

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
PostPosted: Oct.11.10 12:58 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Oct.10.10 1:49 am
Posts: 118
taivanmn wrote:
Миний анхны review.

Image

Бобби Рэй гэдэг хүн үнэхээр гайхалтай авъяастай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Төгөлдөр хуур дээр тоглож, аяаа өөрөө зохиож, үглэхээс гадна гайгүй дуулчихдаг.

Ярилцлага өгөхдөө олон улсын соёлуудын талаар, олон орны нөхөрлөлийн талаар ярьж өөрийн энхтайвны үзэл бодлоо байнга илэрхийлж явдаг залуу бол Бобби Рэй буюу бидний мэдэх B.o.B билээ.

T.I. ийн лейбл Grand Hustle д гаргасан анхныхан бие даасан цомог болох "The Adventures of Bobby Ray" нь хастл мэтийн зүйлтэй ямар ч холбогдолгүй нь харагдахаас гадна T.I. өөрийн биеэрээ Bet I гэх ганцхан дуун дээр оролцсон байна. Хип хоп биш хүчийг цомгон дээрээс маш ихээр харж болно - Weezer гэх хамтлагийн Rivers Cuomo, мөн эмо - поп панк хамтлагийн дуучин Hayley Williams нар цомгийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулсан аж. Энэ хүмүүсээс гадна хоёр гурван уригдсан дуучин (хамгийн алдартай нь Bad Boy леблийн өнөөгийн тэргүүн хатагтай Janelle Monae) цомгийн фоныг бүтээж чадсан байнаа.

Харин Рэй үнэхээр өөрийгөө харуулж чадсан нь илт. Жанр хамаарахгүй хийж чаддаг авъяасаа харуулж, хукуудыг тэр чигээр нь авч гарч, Lovelier Than You гэх дуун дээр гитар дээр тоглож, түргэн хэллэг хэлж байгаа юм шиг хурц үглэж байх юм - Бобби Рэйийн Адал Явдал гэх нэрэнд Гайхамшигт л гэдэг үг дутаж байна. Боломжгүй зүйлийг бий болгосон нь Aiplanes Part II дээр Эминемийн хажууд ч дутахааргүй үглэж чадсан байна.

B.o.B лав шинэ рэпперүүдийн эриний хамгийн "зөв хүмүүжилтэй" нь байх. Муу нэр авчирч болох бүх зүйлээс яг л "ээжийн ухаантай хүү" шиг зугтаж байна - хар тамхи болон улс төрийн талаар цомог дээрээ нэг ч үг унагаагүй . Тийм болохоор л B.o.B маш сайн мэйнстрим поп (Бритни Спирс шиг поп гэсэн утгаар биш , Popular гэдгээр нь) цомог хийж чадсан юм, хөвгүүд ч, охидууд ч сонсоход гэмгүй цомог болжээ. Охидуудад бүр илүү тааламжтай гэвэл буруудахгүй, Nothin' On You гэдэг дуу нь монголын FM үүдээр ч, ТВийн чатуудаар ч олон охидуудын сэтгэлд шингээд амжсан байх.

Атлантагийн рэпперийн хийсэн хөгжмийн аялгуу нь хэний ч сэтгэлийн булааж чадахаар болсон байна, дүүрсэн цэнгэлдэхэд тоглолтоо хийж байхад дууныхан үгийг нь давтаж хэлэх олон мянган хүн байна байх. Ямартай ч цомог хөнгөн хэмнэлтэй, хүн болгонд тохиромжтой болж чадсан байгаагийн нэг жишээ нь манай охин дүү маань ч Aiplanes ийг утасныхаа ringtone дээр тависан байгаа юм. :-P

taivanmn





busad nich engej bicheeseee

_________________
MARK II GX110, IR, 1G-FE


Top
   
PostPosted: Oct.11.10 2:53 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 7:48 pm
Posts: 2712
Drake "Thank Me Later"

Image

2010 оны шилдэг залуу үеийн төлөөлөгчийн нэг маань том од болж чадах болов уу? Асуултын хариултыг олох гэж үзье.

Гадаадуудын хип хоп форумуудаар Drake ийн цомгийн талаархи хэлэлцүүлэг өргөнөөр өрнөөд байсан, одоо ч дуусаагүй л байгаа. HipHopDX гэх нэр хүнд ихтэй сайтан дээр Канадын рэпперийн цомгийг 2,5 одоор (5 одоос) л үнэлсэн байна. Сайтын гишүүд 3хан одоор үнэлж орхисон байна. Буруу юу зөв үү?

2010 онд хип хоп хөгжмийн ертөнцөд олон өөрчлөлт болоогүй ч миний мэдэхийн 3 ирээдүйтэй "рэппер (мөн дуучин)" гарч ирсэн юм. Nothin' on You, Airplanes гэх дуунуудаараа олон охидуудыг мөн залуучуудыг ч уярааж IPod ныхон playlist д урт удаан хугацааны турш суурьшиж чадсан B.o.B. том тэсрэлт болж чадсан, Day'n'Nite дууныхаа янзан бүрийн mix үүдээр клабуудын playlist д мөн над шиг нөхдүүдийн сонсох болсон хипста Kid CuDi, мөн манай өнөөдрийн гол дүр Drake нар 2010 оны нээлт залуус болж чадсан.

Гадаадын мэргэжилтнүүдийг зэмлэхэд бас хэцүү юм аа. Учир нь Thank Me Later кг бүтнээр нь ганц сонссоны дараагаар нэг дууг 14 удаа дуулсан юм шиг л санагдана. Дээрээс нь дуулж байгаа хүн нь Kanye West болон Lil' Wayne 2ын swagger ын эрлийз ч юм шиг. Тэгээд энэ эрлийз нь бага зэргийн автотюн ашиглаж дуулна. Үглэдэг гэж үү? Drake ийг үглэдэг гээд хэлчихэд бас туйлын эргэлзээтэй. Жинхэнэ "хуучны" хайртай рэпийг сонсож, сүүлийн үеийнхний гаргаж байгаа юмыг үхрийн баасд үнэлдэг хүн бол Drake ийн цомгийг татаад ч хэрэггүй, 10 минутын дараа татсан юм нь хогийн саванд хөглөрөх нь гарцаагүй.

Харин хип хоп биш сайтууд цомгийг сайн үнэлсэн байгааг онцолмоор байна. Энэ нь ч илүү үнэний ортой эд л дээ. "808s & Heartbreak" шиг сенсаац болохоор цомог бол биш, энэ цомогтой хүмүүс харьцуулах гээд дайрч байгаа нь маш буруу. Кинотой харьцуулвал Thank Me Later олонд зориулагдсан Холливудын блокбастер кино мэт. Box Office д тэргүүлдэг кинотой л Дрэйкийн цомгийг харьцуулвал таарна. Бүх жижиг сажиг алдаатай, кино шүүмжлэгчдийн улан дор хишгэгддэг ч ашиг ихээр олдог кино. Зарим рэпперүүд төсөв багатай арт-хаус кино шиг цомог бүтээж чаддаг бол Дрэйк яг эсрэгээрээ. Олон дуу нь поп гэх ангилалд багтах ч танд таалагдвал таны playlist д хэдэн жилээр үлдэх нь гарцаагүй.

"Fireworks" болон "Karaoke" мэтийн дуунууд одоогийн залуучуудын сэтгэлийг булааж дагаж дуулуулах нь ойлгомжтой зүйл. Fancy болон Find Your Love хэсэгхэн хугацааны хит дуу нь ойлгомжтой.

Харин Обри Дрэйк Грэхем энэ шатандаа үлдэх үү, аль эсвэл том ах Wayne ийхаа замналыг дагах уу гэдэг л том асуулт болж үлдэж байна.

"Үнэн худлын амь насыг Үнэхээр л цаг хугацаа харуулна". - Бямбаа (Vanquish)

Треклист:

01. Fireworks (feat. Alicia Keys)
02. Karaoke
03. The Resistance
04. Over
05. Show Me A Good Time
06. Up All Night (feat. Nicki Minaj)
07. Fancy (feat. T.I . & Swizz Beatz)
08. Shut It Down (feat. The-Dream)
09. Unforgettable (feat. Young Jeezy)
10. Light Up (feat. Jay-Z)
11. Miss Me (feat. Lil Wayne)
12. Cece’s Interlude
13. Find Your Love
14. Thank Me Now

Тайван.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited