#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 12:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jan.13.08 9:57 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.21.05 4:39 pm
Posts: 2711
Location: Shiideveriin umn
Ene sedeviig neesen shaltgaan maan Mongoliin zagvar umsugchid delhiin busad zagvar umschtei zeregtsen alhaj chadah tuvshind hurchee gej uzsen deer neesen um???
Za engeed ehnii huneer Mongolian Top Model Selengee yag odoo haana uu hiij bgaa talaar joohon medeelel hurgii???


Last edited by WhiteWolf on Feb.23.08 10:47 am, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.13.08 9:58 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.21.05 4:39 pm
Posts: 2711
Location: Shiideveriin umn
Дэлхийн загварын ертөнцөд Монгол улс хөл тавилаа
Монголчууд бид Fashion TV-г өдөр бүр үзэж суудаг ч тэнд байгаа тансаг сайхан бүхнийг мөрөөдөхөөс цаашгүй. Дөрвөн уулынхаа дунд нэгнийгээ Топ хэмээн өргөмжилж, Мисс-ийн титмийг ээлжлэн толгойдоо зүүж суудаг ч дэлхийн түвшинд загвар гээч нь ямархан шалгуур тавьж, ямар их хөдөлмөрийн ард гарсан охид бүсгүйчүүл тэрхүү Fashion TV-ээр инээмсэглэн гардгийг төсөөлөх ч үгүй. Дэлхийн олон орны охид бүсгүйчүүлийн туйлын хүсэл мөрөөдөл нь гагцхүү Парисын, Миланы загварын тайзан дээгүүр алхаж, Fashion TV-ээр “I love Fashion TV” гэж хэлэх болжээ.

Харин бидний хувьд зөвхөн мөрөөдөл төдий байсан Fashion TV-ийн дэлгэцнээ Монгол охин инээмсэглэн гарч байна. Түүнийг О.Сэлэнгэ гэдэг. Тэрээр европын томоохон загварын шоунуудад оролцохоос гадна Fashion TV-ийн ажилтан болж жилийн гэрээ байгуулж чадсан байна. Тэрээр яг одоо орон орны охид бүсгүйчүүлийн хамтаар дэлхийд цорын ганц байх Fashion TV усан онгоцоор аялж байна. Бид түүнийг дэлхийн загварын ертөнц рүү алхан орох боломжийг нь нээж өгсөн Десофт студийн захирал М.Эрхэмбаяртай ярилцсан юм.

-Манай улсаас Fashion TV-д оролцоно гэхээр итгэмээргүй сонсогдож байна шүү?-Хүмүүс үнэхээр итгэдэггүй. Би анх загвар өмсөгч охид дээр очоод “Дэлхийн мисс тэмцээнд оролцооч ээ” гэж хэлж байсан. Гэтэл эргэлзээд итгэхгүй байсан. Гэтэл “Дэлхийн мисс” болдгоороо болж манайхаас хоёр ч бүсгүй оролцлоо. Яг түүнтэй адилаар “Fashion TV-д шалгуулаач ээ” гэж бид Монголын топ гэх моделиудтай ярилцсан. Гэтэл тэд итгээгүй. “Fashion TV-д монгол модель орж болох юм уу” гээд эргэлзээд байсан. Тэгэхээр бид хүмүүсийг албадан оруулах ёсгүй шүү дээ. Харин О.Сэлэнгээтэй бол бид олон жилийн гэрээтэй ажилладаг. Мөн тэрээр маш чадварлаг. Төгс англи хэлтэй. Тиймээс бид түүнийг сонгосон.

-Монгол гээд хэлэхээр гайхаж байгаа байх даа?
-Тэгэлгүй яахав. Монголоос анх удаа модель орж байгаа юм. Уг нь нэг орноос хоёроос гурван модель, зарим нь бүр дөрвөн модель ч орсон байдаг. Гэхдээ Монголчууд дэлхийн түвшинд гарах боломжийг бид нээж өгсөндөө баяртай байна. Дэлхийн түвшин гэхээр Солонгос, Хятадаас өөр л дөө. Загварын ертөнц үнэн чанартаа европод л байна. Тэнд л хамгийн том агентлагууд, нэртэй загвар зохион бүтээгчид байна. Одоо бол Монголын загвар өмсөгчидийн талаар тэд О.Сэлэнгээгээр дамжуулан тун сайхан бодолтой болсон. Монголчуудыг Хятадаас, Солонгосоос өөр гэдгийг мэддэг болсон. Ер нь европийн загвар зохион бүтээгчид азийн загвар өмсөгчдөд тийм ч нааштай байдаггүй. Тэд голдуу Бразил, Украйн, Чех зэрэг орны моделиудыг сонгодог.

-Шалгуур нь бодвол их л өндөр байдаг байх даа?
-Хамгийн гол нь хариуцлага, хувь хүний зохион байгуулалт, мэдээж төгс англи хэлийг шаарддаг. 177 см-ээс дээш өндөртэй, 18-аас дээш настай байх ёстой. О.Сэлэнгээгийн хувьд арван сарын дундуур урьдчилсан шалгаруулалтанд орсон. Тэндээсээ Азийн группээс нэгдүгээр байранд орж финальд оролцох эрхийг авсан юм.

-Танайх Дэлхийн мисс-т Монгол улсаас төлөөлөгч оролцуулах албан ёсны байгууллага болж байсан. Харин Fashion TV-тэй танай байгууллага хэдийнээс эхлээд хамтарч ажиллах болов?
-Бид Fashion TV-ээр хоёр гурван жилийн өмнөөс сурталчилгаа явуулж ирсэн. Тэгээд Fashion TV-ийн маркетингийн захирал Ж.Пьерийг урин авчирж байсан. Байнгын харилцаатай байдаг учраас тэдний итгэлийг хүлээсэн байх. Бид Дэлхийн миссээс гадна дэлхийн хэмжээний арав гаруй томоохон тэмцээн уралдаануудад Монгол улсаасаа төлөөлөгч оролцуулах эрхтэй байгууллага. Гэвч нэг жилд оролцох арав гаруй чадварлаг охид үнэндээ алга байна л даа. Монголчууд бид дотроо топ моделио шалгаруулаад л байдаг. Хамгийн гол нь дэлхийн түвшинд гарах л хэрэгтэй юм.

-Дэлхийн түвшинд гарах анхны алхамыг хийнэ гэдэг асар их зүрх зориг байдаг байх?
-Би энэ дээр зориуд нэг зүйлийг хэлмээр байна. Манайхан их сонин хүмүүс юм. Монголд нэг тэмцээн уралдаанд орох, дэлхийн хэмжээний тэмцээнд орох гэдэг чинь шал ондоо зүйл гэдгийг ойлгодоггүй. Г.Оюунгэрэл гэхэд Монгол улсаа төлөөлөөд дэлхийн хичнээн олон орны эмэгтэйчүүд оролцсон “Дэлхийн мисс 2007” тэмцээнд орсон. Тэнд орохын тулд ганц бие хаанаас гадна хувь хүний боловсрол, соёл, хэл, зохион байгуулалт гээд асар олон зүйлийг шалгадаг. Гэтэл “Монголд өөр зөндөө олон хөөрхөн охин байсан” гэж шүүмжлэх жишээтэй. Мэдээж Монголчууд “Дэлхийн мисс”-т оруутаа л шууд нэгдүгээр байранд орчихгүй. Бид заавал хамгийн сайн, эсвэл хамгийн муу болгох гэж хичээж байдгаа болимоор юм. Тэр том тэмцээнд асар их зүрх зориг гарган оролцож байгаа тэр охиноо бид дэмжих ёстой шүү дээ.

Бид ч бас эндээ тодорхой шалгуурыг тавьж байгаа. Орчин үеэ ойлгосон, ажил хэрэг гэж юу байдгийг мэддэг охидтой бид ажиллахыг хичээдэг. Энэ Fashion TV-ийн шалгаруулалтанд зарим охидод бид санал тавьсан. Гэтэл “наадханд чинь би 25-ны өдөр ормоор байна. Яагаад гэвэл би нэг шинэ жилд орох ёстой” гэж хэлж байсан. Энэ мэт зүйл олон гарна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Уг нь загвар өмсөгчдийн хамгийн их хүсч мөрөөддөг зүйл тэр Fashion TV биш гэж үү. Ажил бол ажил, гэрээ бол гэрээ л байх ёстой. Европчууд гэдэг чинь бидэн шиг “Тэдний ээж, аав хөдөө байдаг болохоор энэ гэрээг тэдэн хүртэл хойшлуулъя” гэж яриад сууж байдаг хүмүүс биш шүү дээ.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Яг одоо О.Сэлэнгээ маань хаана байгаа бол?
-Яг одоо Fashion TV усан онгоцон дээр аялж байгаа. Гонгонкоос шууд Милан руу хөвөх аяллын маршруттай явж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд?
-Ер нь манай моделиуд дэлхийн түвшинд гарах хэрэгтэй. Англи хэлийг тун сайн сурах хэрэгтэй. Нэгэнт эцэг эхээс сайхан бие заяачихсан байхад түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Бид бол аль болох л охидуудаа дэлхийн түвшинд гаргах чин эрмэлзлэлтэй л ажиллаж байна. Тийм болохоор охидууд маань өөрсдөө л хичээх хэрэгтэй.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.20.08 2:58 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.21.05 4:39 pm
Posts: 2711
Location: Shiideveriin umn
Энэ удаагийн “Урлан”-гаар “Монголжингоо” дээд сургуулийн загвар зохион бүтээгч багш Ч.Ганчимэг, Б.Лхам, Д.Отгонзаяа нарын ярилц­лага, тэдний өвөр­мөц со­дон бүтээлүүдээс толи­луулж байна. Тус сур­гуу­лийн загвар зохион бү­тээгч хамт олон “Гоёл-2008” наадмын Шил­дэг загвар зохион бүтээгч тов­чоо номинацид өрсөл­дөж шилд­гээр шалгарсан юм.


Ч.Ганчимэг: Би чөлөөт байдлыг динамик дизайнаар шийдсэн
-Танайх энэ жилийн “Гоёл” наадамд хичнээн бүтээ­лүүдээр оролцов. Та нарын хувьд голдуу ямар загваруудаар өрсөлдсөн бэ?
-Манай сургуулиас “Гоёл-2008”-д таван загвар зохион бүтээгч оролцсон. Бид ихэвч­лэн гоёлын даашинз, үндэс­ний хувцас, өдөр тутмын хувцасны загварууд хийсэн юм. Энэ жилийн хувьд манай­хан гоёлын даашинзаа ерөн­хийдөө эмэгтэй хүний гоо сайхныг тодотгосон корсет загвараар түлхүү хийлээ л дээ. Бид нийтдээ таван кол­лекц, 35 загвараар оролцсон. “Гоёл”-д хүн бүр доод тал нь нэг нэг коллекцтой ордог л доо. Нэг коллекцид хамгийн багаар бодоход зургаан заг­вар багтсан байх ёстой юм.

-Корсет гэж яг ямар загварыг хэлж байна?
-Энэ бол 17, 18 дугаар зуунд ид моодонд орж байсан загвар. Харин сүүлийн үед загвар зохион бүтээгчид кор­се­тийг их хэрэглэдэг бол­чих­лоо. Корсетийн загварыг тэр чигээр нь эсвэл арай өөрчлөн шинэчилсэн маягаар хийх болсон. Эсвэл энэ загварыг санагдуулам өргөн бүс их хэрэглэж байна. Корсет заг­ва­рыг зөвхөн даашинз гэлтгүй бүх төрлийн хувцсанд хэрэг­лэх болоод байна.

-Харин таны загварууд ямар байв?
-Миний загварууд боло­хоор хувцасныхаа зохион бүтээлтийнх нь тал дээр илүү анхаарч ажилласан бүтээ­лүүд байгаа. Зохион бүтээл­тэд хамгийн чухал нь хув­цасны хэлбэр байдаг.

-Зохион бүтээлт гэж хув­цасны хийцийг нь хэлж байна уу?
-Тийм ээ, хийц нь гэсэн үг. Тэгээд хувцасныхаа хэл­бэ­рийг тодотгож гаргахын тулд хурц тод өнгөөр шийдэж өгсөн. Тиймээс би коллекцио “Динамик дизайн” гэж нэр­лэсэн. Динамик гэдэг маань нэг ёсны имиж юм даа. Тэр имиж нь ихэвчлэн спортлог, өдөр тутмын загварт зонхил­дог юм. Хөдөлгөөн, тогтворгүй байдлыг илэрхийлнэ. Загварт бол хөдөлгөөнт загвар гэж ойлгож болно. Энэ дизайн миний загварт баригдмал бус, чөлөөт байдлыг илэрхийлэх зорилгоор, загвараа тодотгох үүрэгтэйгээр орж ирсэн л дээ. Нэг ёсондоо би зохион бү­тээл­тийн хүнд хэцүү зүйлийг шийдэхдээ динамикийг ашиг­ласан хэрэг. Мэдээж гоёл гэдэг утгаараа шүр шигт­гээ, гоёл чимэглэлийн зүйл­сийг нэлээд хэрэглэсэн. Мөн хувцсаа цогц болгохын тулд ээмэг, зүүлт гэх мэт чимэг­лэлүүдийг гар аргаар хийж хослуулсан.

-Тэгэхээр таны дина­мик дизайны бүтээлүүд даашинзны нийтлэг та­луу­дыг эвдэхийг зорьсон гэ­сэн үг үү?
-Даашинзны талаархи тогт­сон сэтгэлгээг арай эв­дэж, өвөрмөц, этгээд байд­лаар шийдэж өгсөн юм л даа.

-Ер нь загварын наад­муу­даас харахад зохион бүтээгчдийн загварууд жи­лээс жилд хэр өөрчлөгдөх юм бэ?
-Жил жилийн “Гоёл” наад­мыг харж байхад жил ахих тусам нэлээд чадал шаард­сан загварууд хийсэн харагд­даг. Энэ жилийн наадмын бүтээлүүдийг ажиглахад сэт­гэл­гээ нь урьд урьдынхаасаа илүү чөлөөтэй болчихсон, бүтээлүүд нь нэлээн чанар­тай болсон нь харагдсан. Аргагүй л дээ, амьдралын орчин, цаг үе нь бас тийм юм. нэг зүйлийг хэлэхэд, шилдэг загварын товчоо гэдэг нэлээн том үнэлгээ л дээ. Эрэм­бээ­рээ бол Гран-при шагналын дараа орно.

-Энэ жил өдөр тутмын хувцсанд ямар өнгө зон­хилох бол?
-Өнгөрсөн жил гялгар бө­гөөд алтлаг, мөнгөлөг өнгөтэй материалууд моодны ханд­ла­гыг илүү тодорхойлсон шүү дээ. Энэ жил ч ялгаагүй байх болов уу. Ийм өнгө, материал гол нь гял цал, ганган харагд­даг байхгүй юу. Энэ нь цаа­шид ч моодны чиг хандлагыг тодорхойлно.

Д.Отгонзаяа: Үндэсний хувцсанд өвөрмөц шийдэл хийсэн
-Энэ жилийн “Гоёл”-д оролцсон үндэсний хувцас­ны загваруудынхаа талаар ярьж өгөхгүй юу?
-Миний загварууд үндэс­ний хэв маягтай, үүндээ хээ угалз чимэглэлийг хайчилба­рын аргаар хийсэн бүтээлүүд байгаа. Хээнүүд нь тодорхой утга санаа, өгүүлэмжтэй. Жишээ нь, говь байлаа гэхэд тэмээгээр зохиомжлоод, хү­рээг нь элсний хэлбэр хэв маягаар зохиомжилсон. Заг­ва­рууддаа би Монгол үндэст­ний олон ястнуудын өөрс­дийнх нь эрхэмлэдэг өнгө­нүү­дийг ашигладаг. Олон өнгө холихоос татгалзаж ерөн­хий­дөө хоёр өнгөний хооронд өнгөний шийдэл хийсэн юм. Ер нь би олон хэлбэр давхац­сан, олон өнгө оруулж ший­дэ­хээс аль болох зайлсхийж энгийн тансаг үндсэн өн­гүү­дийг барьж ажиллахыг зорь­сон л доо. Загвар болгон дээрээ үндсэн таван өнгө болох улаан, ногоон, цэнхэр, шар, цагаан өнгүүдээр шийд­сэн.

-Ер нь үндэсний хув­цас­ны загварт өөрчлөлт хэр орж байгаа вэ. Эсвэл тогтсон хэв маягийг хатуу дагадаг юм уу?
-Энэ жилийн хувьд хараад байхад үндэсний хувцсан дээр нэг их олон янзын шийд­лүүд гарч ирээгүй. Голчлон XIII зууны үеийн хувцасны чиг хандлагыг барьсан загва­рууд орж ирсэн. Ерөнхийдөө нэг хэв шинжид баригдсан нь харагдаж байна лээ.

-Таны хувьд үндэсний хувцсан дээр өвөрмөц ямар алхам хийсэн бэ?
-Ерөнхий хэлбэр силует нь “А” хэлбэрийн, тэгээд додигны хэлбэрээс санаа авч энгэрийн загварын шийдэл хийсэн. Миний голчилж уран бүтээл хийдэг нэг төрөл бол хайчилбарын урлаг. Уран бүтээлээ голдуу эртний түү­хэн аж байдлын сэдвээр хийдэг. Энэ онцлог маань эртний хатдын хувцасны гол элементүүд дээр чимэглэл болж орсон. Энэ нь үндэсний хувцасны загварт шинэлэг шийдлийг бий болгож чадсан гэж би хувьдаа бодож байгаа. Үүгээрээ өвөрмөц.

-Удахгүй цагаан сар бо­лох гэж байна. Хүмүүс ерөн­хийдөө ямар өнгө, загварын дээл хувцсаар гоёвол зүгээр вэ?
-Нэг их олон өнгө холио­гүй, энгийн тансаг байвал зүгээр. Зохион бүтээлтийн хувьд суулт сайтай байх хэ­рэг­тэй. Орчин үед насны онцлогт тохирсон, цаг үеийн­хээ хэв маяг, үндэсний онц­логийг хослуулсан ший­дэл­тэй хувцсаар гоёвол зүгээр. Үн­дэсний хувц­сан дээр дизай­нерууд хүмүүсийн сонирхол тата­хуйц, өдөр тутам хэрэг­лэхэд тохиромж­той, өвөрмөц шийд­лүүд гар­гаж ирвэл хү­мүүс өргөн хэ­рэг­лэдэг болно гэж боддог. Өнөөдөр үндэс­ний хувцасны хэрэглээ маш хяз­гаар­лагд­мал байна. Зөв­хөн цагаан сар, наадам, хонх­ны баяр гэх мэт баяр ёслолын үеэр л хэрэглэж байна.

Сүүлийн үед барууны дизай­­не­рууд загвартаа Азийн хувцасны хэв маяг, элемен­тээс их ашигладаг болоод байна. Тэгэхээр манай дизай­нерууд үндэсний хувцсан дээр өнөө­гийн чиг хандлагад тохирсон дизайны шийдлийг хийх шаард­лагатай болсон.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 12:26 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.21.05 4:39 pm
Posts: 2711
Location: Shiideveriin umn
Baybee wrote:
[align=center]Biyee toogoogui modeluud tsuuxun.[/align]

minii medeheer biee toogooguigees Odgerel,Selengee, Gantogoo nar bh harin busad n medehgui e???


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.08 3:53 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Feb.03.07 10:10 pm
Posts: 609
Image
Image
[url=http://tuzka.mylivepage.com/image/259/2672_top_bolormaa.jpg]
Image[/url]


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Dec.26.08 5:41 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.06 1:58 pm
Posts: 11823
Location: Chaos is a ladder.
WhiteWolf wrote:
puhahaha, Puujee uu da??? Bor aristai shd???




Image

Yea, she's soo not hot :wahaha: :wahaha: u r homo!


bor aristai huuhnuud tsarai muutai bdiimu? :haha: :haha: Jessica Alba tsarai muutai yu? Beyonce tsarai muutai yu?


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Feb.15.09 12:21 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Oct.23.06 4:54 pm
Posts: 2026
Location: Гараа далавч хэмээн алдалж нүдээ аниад өөрийн ертөнцдөө тэнгэрт дүүлээд Газар дээр бус үүлэн дээр ..
Ene chin yostoi saihan huuhenshd

Image

_________________
♥ ... ℒℴνℯ... ♥


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Mar.18.09 7:33 am 
Offline
Гишvvн

Joined: Jan.29.07 4:54 pm
Posts: 4252
coolsht! yadim chadaj bgaa yumand arga baihgue! :mrgreen:

_________________
=)


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Mar.19.09 4:05 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.14.05 8:05 pm
Posts: 967
za baahan nervtchlee

Nadad bol emegtei hun gdg utgaaraa Bolormaa, zagvar umsugch gdg utgaaraa Urnaa hamgiin goy n

Image
Image

_________________
hate BITHCES...but love mine


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.17.09 6:53 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Image
nada bol Battsetseg(Bebe), Suugii(Vivi) 2 taalagddagaa.Suugi top Bolormaagiin duu gsn za za humuus medeh blgui

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 12:58 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Battsetseg.. heden jiliin umnuh pics n boltoi
Image,Image,Image,Image
Suugi ,Odgerel,Bebe
Image,Image

_________________
maYbe


Last edited by ebYam on May.19.09 8:48 am, edited 3 times in total.

Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 1:09 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
model Anusuren
Image
Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 1:19 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
model Umka
Image
Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 1:23 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Top models
Image
Image
Image
Image

_________________
maYbe


Last edited by ebYam on May.19.09 8:50 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 1:35 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
model Sodgerel
Image,Image,Image,Image
model Hongorzul
Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 1:46 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
model Undarmaa
Image,Image,Image,Image
Image,Image,Image

_________________
maYbe


Last edited by ebYam on May.19.09 6:30 am, edited 4 times in total.

Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 3:59 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Goyol 2009 Top model O.Uyanga
Биеийн харьцаа нь 84х58х89.
Image,Image,Image,Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 4:54 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Goyol 2007 top model Г.Уранцэцэг
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэгийг ид үедээ яваа хэмээн тодорхойлж болох. 2007 оны “Гоёл” наадмаас “Топ” өргөмжлөл гардсан тэрбээр 1997 оноос загвар өмсөж эхэлжээ. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн. 12 нас хүртлээ Германд амьдарч
байжээ. Тэрбээр манай шилдэг загвар өмсөгч нарын нэг Т.Оюунтуяагийн шавь юм. 2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг амжилттай төгссөн.
Image,Image,Image,Image,Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 5:13 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Goyol 2006 top model Д.Пүрэвсүрэн
“Гоёл 2006” наадмын “Топ модель” өргөмжлөлт Д.Пүрэвсүрэнг алтны магнатын экс эхнэр гэдэг нэр
хаана ч дагадаг. Баян залуугийн өвөрт эрхэлсэндээ “од” болоогүй, надад авьяас бий гэдгээ нотлон
тэрбээр жүжигчний мэргэжил эзэмшсэн. Дуучдын клипэнд өнгө нэмж, сурталчилгаагаар дамжуулан
дэлгэцнээ үзэгддэг загвар өмсөгчдөөс тэр тэс өөр. Сүүлийн үед кино урлагийн салбарт хүч үзэж яваа.
Түүний тоглосон “Боолын гэрээ” кино өнгөрсөн онд нэлээд амжилт олсон. Өдгөө тэрбээр “Гоёлын даашинз” инээдмийн кинонд тоглож буй. 2002 онд “Ганга гоёл” загварын агентлагт хичээллэж
эхэлснээр дээрх амжилтад хүрчээ...hunii ungursun amidraliig n uudalj,eldveer helku bna ch gej bhgui l bh ldoo..mungutei ,chadaltai ,chadaj l bvl mes zasal ntr bol odoo problem bish shd gaihaad yariad hachirhaad bh..
Image,Image,Image,Image,Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.19.09 6:51 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Goyol 2005 top model Т.Баярзул
Image,Image,Image

Goyol 2004 top model Х.Ундраа
Image,Image,Image,Image

Goyol 2003 top model Ч.Туяацэцэг
Image,Image,Image,Image

Goyol 2002 top model Д.Цолмон
Image,Image,Image,Image

_________________
maYbe


Last edited by ebYam on May.19.09 9:03 am, edited 4 times in total.

Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.28.09 1:01 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Bardam harts ,degjin alhaatai meregjiliin model Odgerel top..uchnuun zahiin humuus l muu helne teglee gd neg ch udaa gomdolloj bsniig n medkun bna.chadaltai busgui..hamartai hamargui top model..chadamj bolomj husemj bhd uuriin bieiig yaj ch uurchilsun yah ve dee..biye avch yavah baidal,iluu dutuu hudulguun hiideggui..bi bol gaihdagaa gishgeh, alhah,gar huruugaa hudulguh burdee iim bna gedeg bas l tevcheertei chadaltai hun shoo gemeer ene hunii nasan deer ingej haragdah.ingej biye avch yavah hun howor sho.huuchnii zurgaas n l oldoo.Top Bolormaa,Odgerel hoyor 2001 ond zereg top avsan bhaa te?
Image,Image,Image,Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: May.28.09 1:19 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
Model O.Oyuntuya..90 eed onii suuleer miss bolj bsn bhaa darhanaas gd l unduur egch. Bor shargal aristai tsenher lens tei zevuun style tai l haragdaj bsn tuhain uedee.Germany huntei suugaad tendee bdg gdg.yag tag medkuiin gehdee l sak model blaa.odo chuham yasiin neg harah umsan.
2001.july.Berlin gene
Image,Image,Image,Image,Image

_________________
maYbe


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Jun.07.09 2:01 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.20.03 9:52 pm
Posts: 6264
Location: .. Imonmyway
Guys, энэ нөгөө Болормаагийн дүү Сүүгий мөн үү?
надад мөн шиг л харагдаад байхын..


http://www.youtube.com/watch?v=mBjV80_Kiuc&hl=ru

Image

_________________
Эрхийн Балай


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Jun.26.09 3:43 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.03.08 11:36 pm
Posts: 1900
Undraa :l2:
Image
Image
Image
Image
Image
Image

_________________
AvenueMobConnection


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Aug.01.09 5:29 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Oct.29.05 11:02 pm
Posts: 1105
Image
ene tas zurag bnaaa. mongol huwtsas ch goe shuuuuu!!!

_________________
~~Enjoy the Rain~~


Top
   
 Post subject: Re: Mongolian Models
PostPosted: Aug.11.09 9:00 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
model G.Odonchimeg
Image,Image

_________________
maYbe


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited