#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.18.19 4:04 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 103 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.27.19 2:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
21-р зуунд 29 жилд гэдэг бол урт хугацаа . Жилээс жилд барууны ардчилал Монголын хөрсөнд буухгүй болох нь тод болж Элбэгдорж Баабар Бат-Үүл мэтийн ардчилаллын нөхдүүд удахгүй дарангуйлал тогтох нь хэмээн айж сандалдацгааж байна . Эд нарын ардчилалаа өмөөрөн донгосохыг нь бөгс долоогчид болон ардчилал шүтсэн хэдэн мангаруудаас нь өөр нохой ч тоож шиншлэхгүй болж дээ чааваас :haha:

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.27.19 4:37 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
9 архичин 1 архи уудаггүй хүн дундаасаа удирдагчаа сонгохыг Монголын ардчилал гэнэ :haha:

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.27.19 6:17 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1034
Location: Хавтгай дэлхий
.


Last edited by Chiledu on Mar.27.19 7:18 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.27.19 6:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1034
Location: Хавтгай дэлхий
.


Top
   
PostPosted: Mar.27.19 9:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2084
Испейс ээ, больж үз. Ардчилалаас өөр сонголт байхгүй. тарвага, мянгуужин эд нарт төрд гарсан нь ардчилалын сул тал байж магадгүй. Манайд ардчилалыг харлуулах тархи угаалт системтэй явагдаж одоо чамаас авахуулаад маш олон хүн ардчилалыг хараан зүхэх болжээ.
Зүгээр тэр Баруун, Америкийг ярихаа болиод өөрийнхөө сайн мэддэгээрээ дикт Казахстан, ардчиллаг Монголыг ярья. Нэг хүний захиргаанд байснаар каз хөгжөөд олон толгойтой байснаар монгол сөнөж байгаа шиг боддог болж. Үгүй юмаа. Тэр казд чинь харин ч нэг хүний захиргаанд байснаар бид асар их боломжыг алдлаа гэсэн улсууд л байна. Бушуухан ардчилсан орон, тэр тусмаа парламентийн засаглалтай болж хөгжих гэсэн бөөн мөрөөсөл байна тэнд. Би эрхбиш ийм эсрэг тэсрэг 2 улсын медиаг байнга харж байдаг хүний хувьд ингэж нэг тал руугаа туйлшрах бол жинхэнэ засаж боломгүй том алдаа болно гэдгийг хэлье. Монгол дахь ардчилалыг хараагчдын тэргүүн эгнээнд өөрийгөө мов монгол судлаач гэж өргөмжилсөн цэвэр шизо ганаа, бас тэр оросын дэвсгэр гудас сайт баавар, мөн зарим талаараа багабандитийн өнөөдөр сонин, мөн хэдэн жижгэвтэр сайт нтр байна. Ер нь бол нөхөд өө, аль алиных нь балансыг барихгүй бол хожим амаа барина шүү. Муу ч сайн ч ардчилалтайгаа л байна. Дикт орны давуу тал гэвэл аливаа шийдвэр маш хурдан гардаг. Энэ нь ЭЗийг удирдахад дөхөмтэй. Гэхдээ эргээд чөлөөт хэвлэл, хүний эрх нтрийн үнэр ч байхгүй учир авилга дээд зэргээр гаарч, улс оронд культ тогтож, ганц хүний амыг харсан улс болж хувирдаг. Маань хүн санаачилбал л юм хийнэ, бусад үед доод албан тушаалтнууд хүн зомби л болдог. Өөрөө юу ч хийхгүй, юу ч сэдэхгүй. Учир нь гавьяа болбол ганц дээд хүнийх болдог, гай нь харин доодост л хамаатай болдог учир ер нь юу ч хийхгүй байсан нь дээр гэсэн ойлголттой болдог.


Top
   
PostPosted: Mar.28.19 1:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Гэхдээ монголчуудын өнөөгийн түвшин ардчилал ярихад эртэдсэн ч байж мэднэ. Мэддэг хэлээр нь ярьж, хонгонд нь бууны жад зоож байж л энэ улс жаахан баримжаа орох байх.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.28.19 1:29 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1034
Location: Хавтгай дэлхий
Энэ ардчилалаас өмнө эхлээд бид л үхэх гээд байна даа.


Top
   
PostPosted: Mar.28.19 8:08 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.14.19 1:13 pm
Posts: 195
Quote:
9 архичин 1 архи уудаггүй хүн дундаасаа удирдагчаа сонгохыг Монголын ардчилал гэнэ :haha:
ter n barildaj duuldag bol shuud president bolno bzd hha


Top
   
PostPosted: Mar.28.19 9:05 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1034
Location: Хавтгай дэлхий
Чөлөөт сонголт гэдэг чинь Монгол шиг улсад, цаашлаад Монголоос цаадах улсад нь байдаггүй юм аа гэж хэлээд л байгаа. Зөвхөн сонголтгүй сонголтоо албан ёсны болгож баталгаажуулж байгаа процессоо л ардчилсан сонгууль гээд нэрлэчихсэн. Харин ямар азаар Баттулга гарч ирсэн юм.


Last edited by Chiledu on Mar.28.19 9:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.28.19 9:20 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.14.19 1:13 pm
Posts: 195
chi bodu l batlaga javhlangaa songosonu?


Top
   
PostPosted: Mar.28.19 9:29 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1034
Location: Хавтгай дэлхий
Энэ хавиас үмхий үнэртээд байна уу даа?


Top
   
PostPosted: Mar.28.19 9:30 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.14.19 1:13 pm
Posts: 195
mongol yalnaa lol


Top
   
PostPosted: Mar.28.19 11:07 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
Quote:
Гэхдээ монголчуудын өнөөгийн түвшин ардчилал ярихад эртэдсэн ч байж мэднэ. Мэддэг хэлээр нь ярьж, хонгонд нь бууны жад зоож байж л энэ улс жаахан баримжаа орох байх.
Угаасаа ядуу боловсрол муутай тэнэг баагий нар дийлэнхи нь байдаг улс оронд ардчилал бүтсэн түүх байхгүй . Баруунд бол эхэндээ зөвхөн баян өндөр боловсролтой эрэгтэйчүүд л сонгууль өгдөг байсан . Тэгээд ч тухайн 1850-1950 оны үеийн цаг үеийн байдал одооноос шал өөр .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.28.19 2:37 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
Quote:
chi bodu l batlaga javhlangaa songosonu?
"In a democracy people get the leaders they deserve.”

Жавка үхэр тэрэгтэйгээ шаагаад , Баттулга зангирсан булчингаа харуулж баргил хоолойгоор яриаад яг л нүүдэлчин Монголчууддаа тохирсон гэж ванлий

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.29.19 2:24 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
Ардчилал бол олонхийн засаглал . Олонхи болсон ард түмэн ямар хүнд дуртай байна , тэр хүмүүс нь л дээшээ гарна . Дайнч нүүдэлчин соёлтой түүхэндээ юу ч хийж бүтээгээгүй нөхдүүд ардчилалд орохоор бөхчүүд моодонд орох нь арга ч үгүй юм . Энэ хэвээрээ ардчилалтай байгаад байвал 20 жилийн дараа хэдэн бөх , дуучин , яруу найрагч , хошин шогын гишүүнтэй болох бол .

Сумьяа маань Тавантолгойн IPO г хийх юм гэнэ. Хэдэн мянган км төмөр замаар зөөж Монголын нүүрсийг хар тэнгисийн боомтоос зарна гэсэн нь юу болсон юм болдоо . Ирэх жил энэний дүү Японоос хөөгдсөн мангар хар ногоон гэрлээр сөрөг хүчнээс сонгогдож парламентийг шуугиулах нь тодорхой .

Нэгэнт л нүүдэлчдэд мэдлэг боловсрол хэрэггүй гэж үзэж байгаа юм бол бөхийн сургуулиуудаас бусад сургуулиуудыг хаасан нь дээр биш үү

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.29.19 3:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Гол нь ардчиллын оронд ямар нийгмийн байгуулал байхыг сайн бодох хэрэгтэй. Ардчилсан биш гэхээр коммунист, фашист, хаант, нэг хүнийг шүтсэн ийм л засаглалууд байх байх даа. Арай хаант засагтай болж дэлхийн шившиг болохгүй байлгүй, коммунизм фашизм гэхээр үзэл санаа тээгчид нь хүчирхэгжиж засаг автлаа өдий, өчнөөн цус урсаж монголчууд нэг нэгээ хядах юм болно, тэгэхлээр магадгүй венесуэл, казахстан, сири гэх мэт орнуудынх шиг нэг хүний дарангуй засаг тогтоох нь арай бодитой сонсогдох байх. Тэгээд тэр бусдыг дарангуйлах баас нь хэн байж таарах вэ? Уг нь ч өнөөгийн монголд яг тохирно л доо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.29.19 4:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
Quote:
Гол нь ардчиллын оронд ямар нийгмийн байгуулал байхыг сайн бодох хэрэгтэй. Ардчилсан биш гэхээр коммунист, фашист, хаант, нэг хүнийг шүтсэн ийм л засаглалууд байх байх даа. Арай хаант засагтай болж дэлхийн шившиг болохгүй байлгүй, коммунизм фашизм гэхээр үзэл санаа тээгчид нь хүчирхэгжиж засаг автлаа өдий, өчнөөн цус урсаж монголчууд нэг нэгээ хядах юм болно, тэгэхлээр магадгүй венесуэл, казахстан, сири гэх мэт орнуудынх шиг нэг хүний дарангуй засаг тогтоох нь арай бодитой сонсогдох байх. Тэгээд тэр бусдыг дарангуйлах баас нь хэн байж таарах вэ? Уг нь ч өнөөгийн монголд яг тохирно л доо.
Хятад маягын холимог систем тохирно . Азийн бар улсууд энэ системээр л хөгжсөн . Улс төр нь диктатуртай гэхдээ чөлөөт зах зээлийн эдийн засагтай . Яс юман дээрээ Өмнөд Солонгос 5 жилийн төлөвлөгөөг утгаар нь хэрэгжүүлсэн . Эдийн засгийн удаан хугацааны төлөвлөгөө гаргаж явдаг . Сөрөг хүчин гарч ирээд хамаг төсөл бодлогийг нь зогсоож , төрийн ажилчдыг халж сэлгэнэ гэсэн юм байхгүй .

Мэдээж удирдагч нь улс орноо гэсэн сэтгэлтэй хүн байх хэрэгтэй . Энэ хамгийн чухал . Өөрөө мэдлэггүй ч доороо мэдлэгтэй хүмүүсийг ажиллууллахад л болно.

Латин Америк Африк Ойрхи дорнод өмнөд болон зүүн өмнөд азийнханыг бодвол Монголчуудын дундаж IQ хамаагүй өндөр бөгөөд боловсролын дундаж түвшин хамаагүй дээгүүр . Гол нь одооны систем нь мэдлэг боловсролыг үнэлэхгүй байна .

Гэхдээ би Баттулгийг дэмжээгүй шүү .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.29.19 8:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2084
Мөхөс би монгол хөгжихгүй байгааг (үнэхээр тийм үү гэвэл бас л эргэлзээтэй) ардчилал эсвэл дикт засаглал гэсэн нийгмийн байгуулалаас биш газарзүйн байршил, геополитикээс илүү хамааралтай гэж үзнэ. Монгол мянга ардчилсан эсвэл диктлаг байгаад орос, хужаа 2ыг алгасаад бусадтай харьцахгүйгээс хойш, нүүрсээ бээжин давуулаад со, япон руу хүрздэж шидэхгүйгээс хойш чанарын ялгаа байхгүй шахуу. Тэр монгол попролоос болж ГХО үргэсэн гэдэг жинхэнэ тархи угаалт шүү. Саяхан манай нэг эрдэмтэн монгол орны байгалийн баялагийн талаар үнэлгээ хийн ярилцлага өгсөн байсан. Асуудал бол монголд дэлхийн зах зээлд шууд зарагдах баялаг үнэндээ хомсхон талдаа, зүгээр хэт түгээмэл нүүрс, багахан төмөр, зэс нтрийг эс тооцвол нэг их баялагтай орон биш л байна лээ. Яахав нэг хүнд ноогдох хэмжээгээр л толгой цохино уу гэхээс биш.


Top
   
PostPosted: Mar.29.19 10:45 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.23.18 12:16 am
Posts: 282
Дэлхийн хамгийн хүчирхэг, баян чинээлэг хоёр улстай хөрш байж хөгжиж чадахгүй бол юу хэлхэв дэ тэ.
Орос баян нь ч хаашаа юм, гэхдээ бол наашаа гэхэд гар сунгах баячууд зөндөө.
3 дагч хөрш мөрш Эбэд тархидуулсаар байгаад бүх зүйл нь нохойн бантан болсон. :haha:


Top
   
PostPosted: Mar.31.19 10:01 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
Өмхий ардчиллын байж байгаа царай . Доороосоо дээш хүртлээ бөөн эрх мэдлийн төлөө алалцаан . Нам дотроо хүртэл фракцуудын хооронд алалцаан . Ирэх жилээс ахиаад л шинэ алалцаан эхлэнэ . Энэ бүхэнд ард түмэн л хохирно .

Image

Image

_________________
i am no1


Top
   
PostPosted: Mar.31.19 11:22 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24747
Yu bolood bnaa?


Top
   
PostPosted: Apr.01.19 8:20 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.14.19 1:13 pm
Posts: 195
Quote:
Өмхий ардчиллын байж байгаа царай . Доороосоо дээш хүртлээ бөөн эрх мэдлийн төлөө алалцаан . Нам дотроо хүртэл фракцуудын хооронд алалцаан . Ирэх жилээс ахиаад л шинэ алалцаан эхлэнэ . Энэ бүхэнд ард түмэн л хохирно .

Image

Image
bituu orcuud bshd


Top
   
PostPosted: Apr.01.19 10:26 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
Дүүргийн ИТХ сонгууль дээр л МАНАН хоорондоо үзэлцэж байна .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Apr.01.19 6:41 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3337
украйнд хошин шогчин ерөнхийлөгч боллоо л гэнэ хаха манайх хажууд нь танагтай юм биш үү


Top
   
PostPosted: Apr.02.19 12:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 12172
Location: universe
2011 онд талх Ганхуяг 2012 онд нэг хүнд ноогдох ДНБ 5000 доллар хүрнэ гэж байжээ . Гэтэл 2019 онд ч хүрэхгүй шинжтэй

_________________
i am no1


Top
   
PostPosted: Apr.02.19 12:58 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24747
Quote:
2011 онд талх Ганхуяг 2012 онд нэг хүнд ноогдох ДНБ 5000 доллар хүрнэ гэж байжээ . Гэтэл 2019 онд ч хүрэхгүй шинжтэй

Ooriinh ni mongo urjee bailgui

Huulegch


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 103 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited