#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 11:44 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.02.18 4:27 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Үүнээс өөр ямар ч төрлийн засаглалын хэлбэр манай улсын эрх ашгийг хамгаалж чадахгүй болно. Хэрэв ямар нэгэн өөр засаглалын хэлбэр сонгох болбол тухайлбал ямар засаглалтай болохоо дахин гадаад улсуудаар заалгах аваас Монгол Улсын тусгаар байдал алдагдаж, Монгол үндэстэн цаашлаад Монгол угсаатай хүн нэг бүрийн оршин байх эрх үгүй болж, харь улсуудын дахин идэвхжиж буй хорт бодлогын золиос болон хоцрох ирээдүй хүлээж байна.

Тиймээс эртнээсээ хаант төрийн нэгдсэн бодлоготой, хүчирхэг явсан нүүдэлчин гүрнүүдийн өлгий нутаг байснаа санаж Монгол үндэстний оюун санаа, хөгжин дэвших, оршин тогтнох язгуур эрхийг зөвхөн үндсэн хуульт хаант засаглалын хэлбэрээр дамжуулан дахин бат атгацгаая.

Top
   
PostPosted: Nov.03.18 5:02 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
За өчүүхэн миний бодсон бодол бол ийм л байна. Миний ажигласнаар бол хэд хэдэн түүхчид бас ингэж бодож явдаг юм байна лээ.
Асуултаас адилхан бодолтой хүмүүс хэр их байна? Ганц нэг хүн гэлтгүй энэ талаар жоохон бичье.

Top
   
PostPosted: Nov.10.18 7:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Богд хаан 1911 онд шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхэт хаант засаг барьж эхэлсэн цагаасаа үүнийг өөрчлөх талаар олон ажил хийсэн байдаг. Үүний үр дүнд Монголд үндсэн хуульт хаант засаг тогтоох буюу Улсын их хурлыг дээд, доод танхимтайгаар байгуулж үндсэн хууль боловсруулах ажил хийлгэж байсан билээ. Эрх мэдэл хуваарилах тогтолцооны асуудал

Одоо манай улсын хувьд:
Улсын эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал
Гүйцэтгэх засаглал Засгийн Газар
Ерөнхийлөгч
Үндсэн хуулийн цэц
Шүүх засаглал
гэсэн 5 төрлийн төр барих байгууллага байгаа бөгөөд дан ганц парламент засаглалтай бус хольмог засаглалтай улс гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хаант Засаг болгоно гэвэл хаан сэнтийд хэн залрах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд Богд өргөмжлөн ирсэн бөгөөд 10 дугаар богд тодрох болсон байх.
Богдыг хаанд өргөмжлөвөл таны санаа бүтэшгүй.
Харин алтан ургийн хүн гэвээс аль хэзээний хэлмэгдүүлэлтээр арчаад дуусгасан. Өөр хаан суух хүн байхгүй.

Харин ерөнхийлөгчийн засаглалтай гэж байгаа бол өөр хэрэг.

Гэхдээ Монголд төрийн байгуулалтын хувьд нэгдмэл шинж хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд Засгийн газарт ялсан нам нь бүх орон нутагт өөрийн хүнийг санал болгож тухайн аймгийн хурлаар батламжлуулсан Засаг дарга ажиллах нь зүйтэй байх. Сөрөг нам гэж улс төржихгүйгээр бүгд нэгэн бодлогоор ажиллана.

Жишээ нь 3 аймаг АН ялсан байхад улсын хэмжээнд 3 аймаг л Засгийн газрын үйл ажиллагааг сонгууль дөхөөд ирэхээр гацаах сөрөг суртал хийх зэргээр хагаралдуулж байна ш дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе

Top
   
PostPosted: Nov.14.18 5:05 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Төрийн байгууллагын нэгдмэл шинж хэвээр хадгалагдаж байгаа гэнэ үү? Тэгвэл одоо яагаад үндсэн хуулиа өөрчлөх гээд байгаа юм. Засгийн газрын тавьсан өр төлбөрт хариуцлага тавьж байгаа байгууллага хаана байна? Ерөнхийлөгч яагаад өлсгөлөн зарлах тухай ярив, яагаад төрийн эргэлт хийх талаар дурдав? Учир нь нэгдмэл шинж огт байхгүй.

Top
   
PostPosted: Nov.14.18 5:45 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Хаант төрийг байхгүй болгох бодлого бол Монгол төрийн бодлого байгаагүй. Харин зөвлөлт холбоот улсын Монгол болон бусад холбоотон улсууддаа баримтлах гадаад бодлогын нэг хэсэг нь байсан юм. Тухайн үеийн богдийн засаг үндсэн хууль боловсруулах ажил хийж байсан. Гэхдээ тэр нь үндсэн хуульт хаант засаглалын хувилбарыг баримжаа болгосон бүр тодотговол Англитай ижил үндсэн хуульт хаант засаглалын хэлбэрийг илүү дээр гэж үзэж байсан. Ингээд 21 оны хувьсгалын дараа бид үндсэн хуульт хаант засаглалтай болсон юм.

Last edited by Chiledu on Nov.14.18 5:55 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.14.18 5:50 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Хэрэв үндсэн хуульт хаант засаглалтай болох замаа сонгож чадах юм бол алтан ургийн хүн олдоно.

Top
   
PostPosted: Nov.15.18 4:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Бас ямар элэнцэг хуланцгийн хаан? Тэр хаанаа бөгс рүүгээ чих

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Nov.15.18 6:41 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Саруул wrote:
Бас ямар элэнцэг хуланцгийн хаан? Тэр хаанаа бөгс рүүгээ чих

Орос ах нартаа гөбсдүүлж сурснаараа чи өөрөө чих. :lol:

Top
   
PostPosted: Nov.16.18 9:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Chiledu wrote:
Төрийн байгууллагын нэгдмэл шинж хэвээр хадгалагдаж байгаа гэнэ үү? Тэгвэл одоо яагаад үндсэн хуулиа өөрчлөх гээд байгаа юм. Засгийн газрын тавьсан өр төлбөрт хариуцлага тавьж байгаа байгууллага хаана байна? Ерөнхийлөгч яагаад өлсгөлөн зарлах тухай ярив, яагаад төрийн эргэлт хийх талаар дурдав? Учир нь нэгдмэл шинж огт байхгүй.

Үндсэн хууль оруулж байгаа өөрчлөлтийн төслийн талаар огт ойлголтгүй яваа юм байна. Төрийн байгуулалтын хувьд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Ард нийтээс санал авахад ийм зүйл байгаагүй болно.

Ямар үндэслэлээр нэгдмэл шинж байхгүй гэж бодож байгаа юм бэ? Улс төрчдийн амнаас гарч байгаа үгийг үнэн гэж итгэдэг бас л гэнэн байна даа. Араас нь зи нь өлсгөлөн зарлана гэж хэлээгүй ч гэж байх шиг ха ха.

Хувьсгалыг төр барьж байгаа хүн хийдэггүй юм. Өөрчлөн байгуулалт хийнэ гэвэл бодож үзэх байлаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе

Top
   
PostPosted: Nov.16.18 9:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Chiledu wrote:
Хаант төрийг байхгүй болгох бодлого бол Монгол төрийн бодлого байгаагүй. Харин зөвлөлт холбоот улсын Монгол болон бусад холбоотон улсууддаа баримтлах гадаад бодлогын нэг хэсэг нь байсан юм. Тухайн үеийн богдийн засаг үндсэн хууль боловсруулах ажил хийж байсан. Гэхдээ тэр нь үндсэн хуульт хаант засаглалын хувилбарыг баримжаа болгосон бүр тодотговол Англитай ижил үндсэн хуульт хаант засаглалын хэлбэрийг илүү дээр гэж үзэж байсан. Ингээд 21 оны хувьсгалын дараа бид үндсэн хуульт хаант засаглалтай болсон юм.

1924 онд Монгол Улсын үндсэн хууль батлагдсан шүү.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе

Top
   
PostPosted: Nov.16.18 11:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Chiledu wrote:
Саруул wrote:
Бас ямар элэнцэг хуланцгийн хаан? Тэр хаанаа бөгс рүүгээ чих

Орос ах нартаа гөбсдүүлж сурснаараа чи өөрөө чих. :lol:

Бас үхсэн хүүрний чинь орос ах? Тэгээд наад хаан шиг юмаа хэддүгээр богд гэж өргөмжлөх гэж байна вэ? Доромжлоод байна уу яагаад байна вэ? Дэлхийд хаан засгийн эрх барьдаг улс байхгүй, ёс төдий хаантай хэдхэн улс бий. Гэтэл Монгол улс одоо хаант засагтай болох уу? Яагаад доромжлоод байгаа хуурс вэ? Энэ мэтийн мэдрэл гаруудыг шууд алж устгах хэрэгтэй. өөр яриа байхгүй

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Nov.17.18 6:20 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Саруул wrote:
Бас үхсэн хүүрний чинь орос ах? Тэгээд наад хаан шиг юмаа хэддүгээр богд гэж өргөмжлөх гэж байна вэ? Доромжлоод байна уу яагаад байна вэ? Дэлхийд хаан засгийн эрх барьдаг улс байхгүй, ёс төдий хаантай хэдхэн улс бий. Гэтэл Монгол улс одоо хаант засагтай болох уу? Яагаад доромжлоод байгаа хуурс вэ? Энэ мэтийн мэдрэл гаруудыг шууд алж устгах хэрэгтэй. өөр яриа байхгүй

За хөө явцгүй юм бол үнэхээр явцгүй л байдаг юм шүү. Хэлж ярьсан үгэндээ дараа нь гэмшиж харуусав чамд бол одоохондоо ингэж л хэлье. Хүнийг ил цагаанаар зандалчилж, алж устгах тухай бичиж байдаг дүүрсэн тэнэг ч болдоо. Одоо энэ хэсэгт дахин юм бичих хэрэггүй гэж чамд зөвлөе.

Top
   
PostPosted: Nov.17.18 11:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Энэ сэдвийг шууд устгах хэрэгтэй

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Nov.18.18 2:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Энэ хүнийг шууд устгах хэрэгтэй

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Top
   
PostPosted: Nov.18.18 4:10 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24197
Монгол хаантай бхдаа мандаж явсан юм

Top
   
PostPosted: Nov.19.18 1:06 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Саруул wrote:
Энэ хүнийг шууд устгах хэрэгтэй

Энэ хүн гэж намайг хэлж байна уу? Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө удаа дараа тиймэрхүү утга агуулгатай захиа бичсэнээрээ эрүүгийн гэмт хэрэг хийж байгаагаа мэдэж байна уу та?

Top
   
PostPosted: Nov.19.18 1:34 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Galaa039 wrote:
Үндсэн хууль оруулж байгаа өөрчлөлтийн төслийн талаар огт ойлголтгүй яваа юм байна. Төрийн байгуулалтын хувьд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Ард нийтээс санал авахад ийм зүйл байгаагүй болно.

Ямар үндэслэлээр нэгдмэл шинж байхгүй гэж бодож байгаа юм бэ? Улс төрчдийн амнаас гарч байгаа үгийг үнэн гэж итгэдэг бас л гэнэн байна даа. Араас нь зи нь өлсгөлөн зарлана гэж хэлээгүй ч гэж байх шиг ха ха.

Хувьсгалыг төр барьж байгаа хүн хийдэггүй юм. Өөрчлөн байгуулалт хийнэ гэвэл бодож үзэх байлаа.

Нэгдмэл шинж байхгүй байгааг би байтугай захын хүн хэлнэ. Энийг надаас асуух биш, яагаад олж харж чадахгүй байгаагаа өөрөөсөө асууж бодох хэрэгтэй.
Харин нэгдмэл шинж алдагдсан асуудлаар төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх асуудал яригдах нь зайлшгүй. Тэгэхээр бүтцээ өөрчлөхгүйгээр юу юуг яаж өөрчлөх вэ гэж намын гишүүдээ бүрэн хяналтдаа байлгаж байгаад авсан санал асуулгаа бүхэл ард түмнээс авчихсан юм шигээр ярьж болохгүй. Бас ерөнхийлөгчийн хэлсэн зүйлийг нь Монголын ард түмэн 6 сая чихээрээ сонсчихсон юм. Энд ингээд намайг буруутгаад би ерөнхийлөгчийг гүтэгчихсэн юм яриад байж бас болохгүй байлгүй дээ?

Top
   
PostPosted: Nov.19.18 2:16 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Galaa039 wrote:
1924 онд Монгол Улсын үндсэн хууль батлагдсан шүү.

21 оноос хойш мөрөөдсөөр байгаад 24 онд ЗОУ-ыг дууриасан парламетийн засаглалтай болчихсон гэж худлаа ярих гэж байна уу? Тэрийг чинь мэдсэн бол манай сэхээтнүүд барууныг дагна, англи шиг үндсэн хуульт ерөнхийлөгчийн засаглалтай болно эсвэл швейцар лугаа хөгжинө гэж хэлээд буудуулахгүй байсан биз. Үнэндээ 24 оны үндсэн хууль түүнээс хойших засаглалын хэлбэрээ сонгох бүхий л үйл явц, улс төрийн бодлого үйл ажиллагаа бол гадны нөлөө, хараа хяналт дор хийгдэж байсан билээ. Зуун мянга гаруй хүнээ хядуулж орос ах нараа дагасаны хүчинд хэнээс ч хараат бус тусгаар улс боллоо гээд байсан чинь энэ үү тэгээд? Тэрийг чинь сонголтгүй сонголт гэдэг юм л даа. Харамсалтай нь 2018 онд бас л адилхан байх шив. Мэдээж нэг өдөр бүх юм өөр болчих нь гэж юу байхав. Гэхдээ энэ цаг үедээ бол Монголчууд хамгийн муу улс орнуудын дунд толгой цохиж явна. Тэгээд болоогүй өшөө дахиад уруудаж яваагаа мартаагүй биз. Бас хятад, орос гэж хоёр их гүрэн Монголд зүгээр хоол хаяад өгчихгүй тийм цаг үе. Зүгээргүй өгчихгүй юмаа гэхэд энэ зуундаа Монголыг хувааж авахгүй гэж хэн хэлэх вэ? Тэгэхээр энэ удаад хийх үндсэн хуулийн өөрчлөлт бол та нарын хэлээд байгаа шиг жижиг сажиг нэмэлт өөрчлөлт огт биш. Харин засаглалын хэлбэрээ сайжруулах үгүй гэхэд засаглалын хэлбэрээ өөрчлөх мөн гадаад дотоод, нөхцөл байдлаа тооцож тэр дундаа гадаад бодлого дээрээ илүү тулгуурлах ёстой. Үүнд хамгийн боломжит сонголт бол үндсэн хуульт хаант засаглал юм.

Top
   
PostPosted: Nov.19.18 3:03 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Сүүлийн үед Монгол улсад гадны нөлөөтэй жүжигчилсэн тоглолтууд нэлээн яваад байгааг бас хэлмээр санагдав. Голцуу Монгол угсаа, соёл, уламжлалыг илэрхий дорд үзсэн бүр үзэн ядаж турхируулах зорилготой байхыг ч үгүйсгэхгүй. Жишээ тэдгээр дундаас Монгол улсын эрх ашигт үл нийцэх оролдлогуудыг нэр дурдвал тэнгэрээс хий юм сонсож Чингис хаан болон түүний есөн өрлөгийн хойд дүрийг тодруулах ёслол (Энэ арга хэмжээ нь Монгол наадмаас сүр дуулиантай цар хүрээ өргөн болж өнгөрсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Санхүүжүүлсэн хүн нь АПУ-гийн захирал гэж хүмүүс яриад байгаа мөн одоогоор өөрийг нь чингис хаанд өргөмжилсөн гэсэн яриа ч бий), Баасанжаргал нэг өдөр гэнэт өөрийгөө чингис хаан болохыг ухаарч уулын энгэрт очиж есөн удаа уухай гэж цээж нүцгэн орилсноор чингис хаан болсон бөгөөд удахгүй аргалын үйлдвэрлэл явуулах замаар хот байгуулж 34 онд хаан болох зорилго тавьсан гэж байгаа хамтран зүтгэгчид дунд нь ОХУ-д мастерийн зэргээр суралцаж төгссөн хүмүүс бий, Хунтайж Давааням нь өөрийгөө хаан өргөмжилж сургууль, төрийн бус байгууллага зэрэг байгуулж хаа хамаагүй хүмүүст одон медаль гардуулах зэрэг ажил хийж явдаг гадаад улсад бас ийм чиглэлээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэж байгаа, Бат-отгон 800 жилийн өмнөх Монгол хатны ам дамжуулан өвлүүлсэн гэх хүн ойлгохын аргагүй зүйлийг бичвэр болгон улмаар түүнийгээ утгачлан тайлах ажил хийгээд түүгээрээ лекц семинар зохион байгуулж нэлээдгүй явсан бөгөөд монгол гэж нэршлийг мөнх гал гэсэн үг болохыг тайлбарласнаар нь гадаадын хүмүүс ч мэднэ энэ хүмүүсийн явуулж байгаа үйл ажиллагаа бол дөнгөж өнгөц харагдах байдал цаана нь эдгээр хүмүүстэй хамт хэчнээн хүн байдаг бол? өөр дурдаагүй жишээ баримт хэр их байгаа вэ? Энэ бүх үйл ажиллагаан дундаас ядаж нэг нь гадны бодлогоор санхүүжүүлж эсвэл хөхүүлэн дэмжсэн байвал энэ нь цаанаа Монгол улсыг хорлох гэсэн ямар нэгэн явуургүй зорилго өвөртөлж байгаагын нотолгоо юм. Хор хөнөөлийг нь бичих ч илүү биз. Одоо энэ Саруул намайг ална гэж бичиж байна. Би эдгээр галзуу үгүй нь мэдэгдэхгүй хүмүүстэй огт хамаагүй. Харин энэ бүхнээс болоод үндсэн хуульт хаант засаглалын үзэл баримтлал нь байж болох хувилбар дундаас дахин арчигдаж сонголтгүй сонголт хийхэд хүргэхгүй байгаасай гэсэн дээ өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн төдий.

Top
   
PostPosted: Nov.20.18 6:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5703
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Aa piddaa UIH tarah, zasag unah ni nadad erduusuu sonin bish baina, harin ene hudulguunii tolgoilogchid ni nuguu bosoo huh mongol baina gedeg l aimshigtai sanagdaj baina

Top
   
PostPosted: Nov.20.18 6:36 am 

End gadniihanii oroltsoo neeh ih baihgvi l baih, tsever mongolchuudiin eliirel tur ni hvchgvi, hulgaichdaar dvvrsen, ard tvmen ni yamar ch uuriin gsn hvn shig uhaangvi uchir durtai ni durigaj shizotoj baihgvi yu

Top
   
PostPosted: Nov.20.18 4:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7979
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Цаана чинь долоон сарын нэгэн шиг
юм болно гээд бйана шүү
улсаа боддог нэг ч хүн алгадаа
Баттулга
Хүрэлсүх хоёр нийлж байгаад хөмрөх нь дээ

_________________
MVP for a reason !

Top
   
PostPosted: Nov.20.18 8:48 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Oct.03.16 9:32 am
Posts: 20
хөмөрвөл хөмөрнө л биз. хайрлаад харамсаад байх юу бна?

паразитуудыг хооронд нь алалцуулаад тоог нь цөөлж л байвал сайн биздэ?

Top
   
PostPosted: Nov.21.18 4:32 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
eRoTiKa wrote:
End gadniihanii oroltsoo neeh ih baihgvi l baih, tsever mongolchuudiin eliirel tur ni hvchgvi, hulgaichdaar dvvrsen, ard tvmen ni yamar ch uuriin gsn hvn shig uhaangvi uchir durtai ni durigaj shizotoj baihgvi yu

Гол дүрүүд нь мэдээж шизотой гарууд л байгаа биз. Хөхүүлэн дэмжигчид дунд нь харин гадаад дотоодоор явж галуу шувууны мах идсэн, өндөр боловсролтой бас мөнгөтэй хүмүүс байх тохиолдол цөөнгүй байдаг нь ноотой байгаа юм л даа. Тиймэрхүү галзуурал Монголд аль ч талаараа ашиггүй болчхоод байдаг юм.
Гаднынхан бол тиймэрхүү юмыг шууд олзолж авч байгаа нь тодорхой. Монгол талаас бас ажиглагч маягийн юмнууд тэр дор нь олж очоод аль болох үйл ажиллагааг нь хязгаарлах талруу нь нөлөөлөөд байхад л өчнөөн юм болоод өнгөрчхөж байгаа юм. Гол зорилго нь нэг дор баахан галзуу нар цуглаад нэг сэдэв барьж аваад цаг алдалгүй нэрээ мөнхлөөд авах. Эцэст нь тэдний хөндсөн сэдэв гишгэсэн газар өмхийрч хоцроод байгаа юм л даа. Цөөн хүн амтай манай улсад иймэрхүү жигшээн зэвүүцүүлэх ажиллагаа өмнө нь ч тасралтгүй байсаар ирсэн одоо ч маш амжилттай болж өнгөрөөд байдаг хэвээрээ байна. Гол бодлого гаргагч талаас бол зардал бараг гарахгүй гэж байгаа. Гол гол хүмүүсээ олж хооронд нь нийлүүлээд л сайхан өрдчихөд л болоод явчихдаг. Эцсийн зорилго нь бол тэдний хөндсөн асуудлууд үнэ цэнээ алдаж эсрэг талын бодлого тэр хэрээр хүчээ авна. Тэр дундаас ажил хэрэг болох бодитой нөхцөл байдал зохиомлоор үүсхээс эхлээд эсрэг талд ашигтай үр дүнгүүдийг жагсаагаад бичиж болох биз. Гадны бодлогоор ажилладаг салбарынхан бол яг иймэрхүү асуудлуудтай уялдаа холоотой ажилладаг нь тодорхой. Манай улсын дорой буурай байдал бас иймэрхүү асуудлуудыг дэвэргэхэд нь дэвсгэр суурь нь болох үе байдаг л байх. Гэхдээ дорой буурай гэлтгүй өндөр хөгжилтэй улс оронуудад ч бас сул талыг нь ашиглаж элдэв янзын зүйлс зохион байгуулж л байдаг. Мнайхаас ялгаатай нь тэдэнд бол хөнгөн тусах юм. Манайд их хүчтэй тусдаг юм. Зүгээр зөнгөөрөө явж байдаг урсгал гээд зөнд нь хаячихаж болохгүй байх аа.

Top
   
PostPosted: Nov.21.18 6:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5703
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Gadniihan gadniihan gej hardahaa bolih heregtei, ter gadniihand mongold turiin ergelt gargah yamar ch ashiggvi, tertee tergvi odoo baigaa tur ni gadniihnii lobbynd avtsan, har bor huruunii vzvvriin ajiluudiig ni tertei tergvi hiigeed l yavj baina,
Hamgiin gol ni ene heden bayjtsan huulid zahiragdahaa bolison amtidad ulam l ih mungutei bolood hvssen bvhen ni bieleed ireheer odoo haan bolj turiig gartaa avahaas uur hvseh yum bhgvi boltson heden uvchtei shizotoi amitad l shizotoj baina, huurhui yaduu bas deerees ni t*n*g ard tvmen hen “ta nariig yaduurlaas gargaj bayn amidruulna” gej helne terniig ni 2 garaa urguul demjideg neg tiim gunigtai l tsag ve bolood baina

Top
   
PostPosted: Nov.22.18 2:44 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Монголчууд яг энэ хэвээрээ дахиад 10 жил болчих юм бол дахиад баларна. Эсвэл төрийн эргэлт гарч дотоодын үймээн самуунд орвол бас л хэцүү. Зүгээр л үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хэлбэрээ өөрчилж авилгачдыг гишгэх газаргүй болгоод өгөх хэрэгтэй байна. Гэтэл Хүрэлсүх нь арчигдчихлаа. Одоо УИХ өөрсдөө тараад дахиад шинэ УИХ байгуулчих нь гээд хээв нэг төлөвлөж байна. Ингэхэд идэж ууж, авилга авахаас өөр юм мэдэхгүй МАНАН Монголын ард түмний өмнөөс шийдвэр гаргаж байна шдээ?! Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай юу, засаглалын хэлбэрээ өөрчлөх шаардлагатай юу гээд ард түмнээс санал асуулга явуулчих засгийн газар нь ч одоо үгүй боллоо. Дахиад мөнгөтэй НАМ нь гарч ирээд дураараа дургих ээлжээ хүлээж байна. Энд улс төрийн нарийн төвөгтэй бодлого, залгамж чанар гэж юм юу ч алга. Ард түмэн босоод үзэл бодлоо илэрхийлчих индер ч, боломж нь ч, эрх нь ч алга. Одоо болоод байгаа НЭХҮҮЛ БОЛ БАС Л ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ БОЛООД ДУУСНА.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 33 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited